10
H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ Сэдэв7: Модон бэхэлгээ, металл бэхэлгээ тэдгээрийн хэрэглэгдэх муж Лекц 7 7.1 Модон бэхэлгээ Хэрэглэх нөхцөл: Малталтын ашиглалтын хугацаа 2-3 жил байх нөхцөлд хэрэглэнэ. Харин модон бэхэлгээний ашиглалтын хугацааг ихэсгэх зорилгоор химийн бодисоор будсан нөхцөлд 6 жил хүртэл хугацаанд ашиглаж болдог. Давуу тал: Нягт нь их биш Хямд өртөгтэй Боловсруулахад хялбар Энгийн хийцтэй Тээвэрлэх, суурилуулахад хялбар байдаг Сул тал нь: Удаан хугацаагаар хэрэглэдэггүй / 2-5 жил/ Галын аюултай бусад материалтай харьцуулахад бага бат бэхтэй Модон материалын ашиглалтын хугацааг ихэсгэхийн тулд тусгай химийн бодис антисептикаар угааж шингээдэг./хлорт цинк, фторт натри г.м/ Модны бат бэх нь шахалт, суналт, хугаралтыг эсэргүүцэх чадвараар тодорхойлогдоно.Бэхэлгээнд хамгийн өргөн хэрэглэгддэг мод нь нарс юм.Нарс 40% чийглэгтэй, 1 м 3 нарс нь ойролцоогоор 18-20 кг давир-хайтай. Давирхай их байх нь модон материалыг чийгтэй орчинд хэрэг-лэхэд гэмтэж муудахаас хамгаалдаг.Нарс нь ямар нэгэн деформацид ороход урьдчилан чимээ өгч хугардаг. Модон материалын бат бэхийн хязгаарыг 3.1-р хүснэгтэд үзүүлэв. Хүснэгт 1 Модны бат бэхийн хязгаар,МПа Модон материал Модны нягт,кг/м 3 Шахалтын Хугаралтын Гачуур Нарс Жодоо Царс 430 490 410 650 50 55 47 65 78 100 73 110 Зураг.1 Бэхэлгээний модон материалын төрөл - 1 -

Sedev-7 Mod Ba Metall Behelgee

  • Upload
    davaaml

  • View
    685

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Сэдэв7: Модон бэхэлгээ, металл бэхэлгээ тэдгээрийн хэрэглэгдэх муж

Лекц № 7

7.1 Модон бэхэлгээ

Хэрэглэх нөхцөл: • Малталтын ашиглалтын хугацаа 2-3 жил байх нөхцөлд хэрэглэнэ. Харин модон бэхэлгээний

ашиглалтын хугацааг ихэсгэх зорилгоор химийн бодисоор будсан нөхцөлд 6 жил хүртэл хугацаанд ашиглаж болдог.

Давуу тал: • Нягт нь их биш • Хямд өртөгтэй • Боловсруулахад хялбар • Энгийн хийцтэй • Тээвэрлэх, суурилуулахад хялбар байдаг

Сул тал нь: • Удаан хугацаагаар хэрэглэдэггүй / 2-5 жил/ • Галын аюултай бусад материалтай харьцуулахад бага бат бэхтэй • Модон материалын ашиглалтын хугацааг ихэсгэхийн тулд тусгай химийн бодис антисептикаар

угааж шингээдэг./хлорт цинк, фторт натри г.м/ Модны бат бэх нь шахалт, суналт, хугаралтыг эсэргүүцэх чадвараар

тодорхойлогдоно.Бэхэлгээнд хамгийн өргөн хэрэглэгддэг мод нь нарс юм.Нарс 40% чийглэгтэй, 1 м3 нарс нь ойролцоогоор 18-20 кг давир-хайтай. Давирхай их байх нь модон материалыг чийгтэй орчинд хэрэг-лэхэд гэмтэж муудахаас хамгаалдаг.Нарс нь ямар нэгэн деформацид ороход урьдчилан чимээ өгч хугардаг. Модон материалын бат бэхийн хязгаарыг 3.1-р хүснэгтэд үзүүлэв.

Хүснэгт 1 Модны бат бэхийн хязгаар,МПа Модон материал Модны нягт,кг/м3

Шахалтын Хугаралтын

Гачуур Нарс Жодоо Царс

430 490 410 650

50 55 47 65

78 100 73 110

Зураг.1 Бэхэлгээний модон материалын төрөл

- 1 -

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

а-хагас гуалин,б-хоёр талтай брус,в-дөрвөн талтай цэвэрлэсэн брус,г-дөрвөн талтай хагас цэвэрлэсэн брус,д-банз,1-зүссэн банз,2-зүсээгүй банз,3-зах банз

Зураг.2 Модон бэхэлгээний хийц а- бүрэн бус раман бэхэлгээ,б- бүрэн раман бэхэлгээ,1- тулгуур, 2-ну-руу,3-шаантаг ,4- чигжээс банз,5- босго Хэвтээ ба налуу малталтуудад трапец хэлбэрийн бүрэн ба бүрэн бус раман бэхэлгээг гол төлөв хэрэглэдэг.Бүрэн бус раман бэхэлгээ нь нуруу ба хоёр тулгуураас бүрдэнэ.Харин бүрэн раман бэхэлгээ нь бүрэн бус раман бэхэлгээн дээр босго хийсэн байна.Бүрэн раман бэхэлгээг малталтын ул хэсгийн чулуулаг сулавтар,малталтын улнаас даралттай нөхцөлд хэрэглэнэ.Трапец хэлбэрийн модон бэхэлгээний тулгуурын налуугийн өнцөг α=80-85О байна.

Зураг.3 Бэхэлгээний элементүүдийг холбох(→ - даралтын чиглэл)

а-малталтын тааз, хажуу хананаас даралттай үед,б-малталтын таазнаас даралттай үед,в-малталтын хажуу хананаас даралттай үед

- 2 -

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Зураг.4 Хүч нэмэгдүүлсэн модон раман бэхэлгээний хийц 1-дунд талын тулгуур,2-гол нуруу,3-налуу тулгуур,4- туслах тулгуур Малталтын хөндлөн огтлолын талбай том, уулын даралт үлэмж хэмжээтэй үед хүч нэмэгдүүлсэн модон раман бэхэлгээ хэрэглэнэ.3.5-р зургийн “а”-д үзүүлсэн бэхэлгээг малталтын таазны зүгээс их хэмжээ-ний уулын даралттай үед хэрэглэдэг.Тээврийн малталтуудад тэр болгон малталтын дунд хэсэгт тулгууртай гол нуруу байрлуулах бололцоо байдаггүй.Ийм учраас гол нурууг налуу тулгуур болон туслах тулгуу-руудтай хамт байрлуулан хэрэглэнэ.Зураг 3.5.”б”.

7.2 Металл бэхэлгээ Металл бэхэлгээний сайн тал: • Бат бэх • Удаан эдэлгээтэй • Галд тэсвэртэй • Тогтоон барих чадвараа алдалгүй хэв гажилтанд орох боломжтой • Хийцийн хувьд янз бүр байх боломжтой • Янз бүрээр боловсруулах боломжтой /давтах, зүсэх, матах, өрөмдөх/ Дутагдалтай тал нь: • Чийгтэй орчинд зэвэрдэг • Өндөр өртөгтэй Зэврэлтийн эсрэг үйлчилгээний будгаар будах, лакдах, цемент, элсний уусмалаар будах зэргээр зэврэлтийг багасгаж болно.Нөгөө талаас зэврэлтийг багасгахын тулд уурхайн усан дахь хүчлийг багасгах, малталтыг хатаах, сайн агааржуулах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай.

- 3 -

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Зураг.5 Металл бэхэлгээний хийцийн хөндлөн огтлол а- халуун боловсруулалттай, хатуужуулсан СВП маркийн ган хийц ,/СВП – специальный взаимозаменяемый профиль/,б-двутавр,в- рельс,г- швелер,д- булан төмөр,

Хүснэгт 2 Овор хэмжээ,мм

1м металл

хийцийн жин

,кг

Металл хийцийн

хөндлөн

огтло-

лын талбай

,см2

h h1 b b1 b2 b3 b4 d d1

17 19 22 27 33

17.1 19.2 21.9 27

33.4

21.73 24.44 27.91 34.37 42.53

94 102 110 123 137

23 24

25.5 29 33

131.5 136

145.5 149.5 166

60 60 60

59.5 66.5

51 51

51.5 50.6 56

91.5 94

99.5 99.5 110

19.7 20.6 22.5 25 28

8.5 9.5 11 13

14.5

6 6.2 6.4 7.4 8.2

- 4 -

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Хүснэгт 3 Овор хэмжээ,мм

Металл хийцийн хөндлөн огтлолын талбай,см2

1м металл хийцийн жин,кг h b d

Двутавр 12 14 16 18

18А 20

20А 22

22А 24

24А 27

27А

14.7 17.4 20.2 23.4 25.4 26.8 28.9 30.6 32.8 34.8 37.5 40.2 43.2

11.5 13.7 15.9 18.4 19.9 21

22.7 24

25.8 27.3 29.4 31.5 33.9

120 140 160 180 180 200 200 220 220 240 240 270 270

64 73 81 90 100 100 110 110 120 115 125 125 130

4.8 4.9 5.0 5.1 5.1 5.2 5.2 5.4 5.4 5.6 5.6 6.0 6.0

Швелер

10 12 14

14А 16

16А 18

13.3 15.6 17

18.1 19.5 20.7 22.2

10.4 12.3 13.3 14.2 15.3 16.3 17.4

100 120 140 140 160 160 180

46 52 58 62 64 68 70

4.5 4.8 4.9 4.9 5.0 5.0 5.1

Булан төмөр 5

5.6 6.3 7

7.5 8 9 10

4.8 5.41 7.28 10.7 12.8 12.3 15.6 29.7

3.77 4.25 5.72 8.37 10.1 9.65 12.2 23.3

- - - - - - - -

50 56 63 70 75 80 90 100

5.0 5.0 6.0 8.0 9.0 8.0 9.0 16.0

Дугуй огтлолтой металл ган хийцийн техникийн тодорхойлолтыг 4-р хүснэгтэд үзүүлэв.

Хүснэгт 4 Дугуй огтлолтой ган хийцийн диаметр,мм

Хөндлөн огтлолын талбай,см2 1м ган хийцийн жин,кг

16 18 20

2.01 2.56 3.14

1.58 2.0 2.47

- 5 -

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Дугуй огтлолтой арматурын төмрийн техникийн тодорхойлолтыг

5-р хүснэгтэд үзүүлэв. Хүснэгт 5

Арм

атурын төм-

рийн

диаметр

, мм

Хөндлөн

огт

-лолын

талбай

, см

2

1м арм

атурын

төмр

ийн жин

, кг

Арм

атурын төм-

рийн

диаметр

, мм

Хөндлөн

огт

-лолын

талбай

, см

2

1м арм

атурын

төмр

ийн жин

, кг

6 7 8 9 10 12 14

0.283 0.385 0.503 0.636 0.785 1.131 1.54

0.222 0.302 0.395 0.499 0.617 0.888 1.21

16 18 20 22 25 28

2.01 2.54 3.14 3.8 4.91 6.16

1.58 2

2.47 2.98 3.85 4.83

Далд уурхайд Р18,Р24,Р33,Р38,Р43 маркийн рельсүүд хэрэглэ-дэг.Дээрх рельсүүдийн 1м уртын жин нь 18.06-44.65кг,өндөр нь (h) 90-140мм,суурийн өргөн нь (b) 80-114 мм-т хэлбэлздэг. Металл бэхэлгээний ашиглалтын хугацаа 20 – 25 жил байна. Металл бэхэлгээ нь : 1. трапец 2. арок 3. цагираг 4. тэгш өнцөгт хэлбэртэй байдаг.

7.2.1.Трапец хэлбэрийн металл раман хөшүүн бэхэлгээ

Трапец хэлбэрийн модон раман бэхэлгээтэй төстэй. Энэ бэхэлгээг двутавраар хийдэг. Двутавраар хийсэн бэхэлгээ хөшүүн байна. Сүүлийн үед СВП – хэлбэрээр хийж байна. Энэ нь суулт өгөх чадвартай.Хөрсний чулуулаг сул үед металл бэхэлгээний тулгуурын сууринд эвээс хийж өгдөг.Энэ бэхэлгээг дурын бат бэхтэй чулуулагт хэрэглэж болдог.

- 6 -

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Зураг.6 Трапец хэлбэрийн металл раман хөшүүн бэхэлгээ Трапец хэлбэрийн металл бэхэлгээний сайн тал нь: -түүнийг бэлтгэх, тавихад түвэгтэй биш -нүүрсний давхарга дундуур малталт нэвтрэхэд хэрэглэхэд тохиромжтой Сул тал нь: -хийцийн хувьд хөшүүн.

7.2.2 Арок хэлбэрийн металл хөшүүн бэхэлгээ Арок хэлбэрийн металл хөшүүн бэхэлгээг малталтын таазны зүгээс уулын даралт үлэмж хэмжээтэй үед хэрэглэхэд тохиромжтой. Сайн тал нь: -хийцийн хувьд энгийн -байрлуулахад төвөгтэй биш Дутагдалтай тал нь: -хийцийн хувьд хөшүүн байдаг

Зураг.7 Арок хэлбэрийн хөндлөн огтлолтой металл хөшүүн бэхэлгээ

- 7 -

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

7.2.3. Металл хийцийн суулттай бэхэлгээнүүд

(трапец, арок, цагариг)

Энэ төрлийн металл бэхэлгээнүүдийн бусад металл бэхэлгээнүү-дээс ялгагдах гол онцлог нь уулын даралт ихсэх тохиолдолд бэхэлгээний деталь хэсгүүдийг холбосон холбоосоор суулт хийж уулын даралтыг тогтоон барьдаг байна.Суулттай металл бэхэлгээний деталь хэсгүүдийн холболтыг 3.10-р зурагт үзүүлэв.Суулттай металл бэхэлгээ-ний деталь хэсгүүдийг СВП маркийн тусгай огтлолтой ган хийцээр бэлтгэдэг. Металл бэхэлгээ суурилуулахад зориулагдсан монорельсээр явдаг КПМ-8 маркийн төхөөрөмжүүд байдаг. Энэ төхөөрөмж нь гидро өргөх төхөөрөмжтэй. Трапец хэлбэрийн суулттай металл бэхэлгээг 3.5-4м ба түүнээс дээш өргөнтэй малталтанд хэрэглэх тохиолдолд нэмэлт тулгуур суурилуулдаг. Арок хэлбэрийн суулттай металл бэхэлгээ нь 3 хэсэгтэй,4 хэсэг-тэй,5 хэсэгтэй бэлтгэгдсэн байдаг.Арокнуудыг хооронд нь тодорхой хэмжээний зайтай байрлуулна. Арокнуудын хооронд төмөр тор,чигжээс банзаар хаалт хийдэг бөгөөд эсвэл төмөр бетон цутгадаг.Бэхэлгээний суулт хийх хэмжээ нь 300-400мм байна.3 хэсэгтэй арок хэлбэрийн металл бэхэлгээг 3.11-р зурагт үзүүлэв.Ийм төрлийн бэхэлгээний тулгуурын доод хэсэг нь шулуун байдаг.Хэрвээ малталтын хананаас үзүүлэх даралт их байвал тулгуурыг гүдгэр хэлбэртэй хийж болно.Энэ төрлийн бэхэлгээг олборлолтын бүсийн гадна байрласан сул болон дунд зэргийн бат бэхтэй чулуулагт хэвтээ ба налуу малталт нэвтрэх үед хэрэглэнэ.Мөн түүнчлэн олборлолтын бүсэд малталтын таазны хэсгийн чулуулаг 400мм хүртэл гүн хэсэгт нүүрстэй холилдон байрласан тохиолдолд хэрэглэдэг.

Зураг.8 Трапец хэлбэрийн суулттай металл бэхэлгээ

1-нуруу,2-тулгуурын доод хэсэг,3-тулгуурын дээд хэсэг,4-холболт,5-рам хоорондын холболт

- 8 -

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Зураг.9 Суулттай металл бэхэлгээний деталь хэсгүүдийн холболт

а-хоёр деталь хэсгийг резьбатай 2 хомут, хавтгай даруулга хэрэглэн даруулан боосон байдал,б-тусгай огтлолтой даруулга хэрэглэсэн байдал,в-хоёр хомутын дээд хэсгийг ховилтой даруулгаар холбон,доод хэсгийг өнцгөөр байрлуулан ховилтой даруулгаар даруулан боосон байдал,г-хоёр талд нь тусгай огтлолтой даруулга хэрэглэсэн байдал,1-доод скоб,2-ховилтой хомут,3-дээд скоб,4-ховилтой даруулга,5-эрэг

Зураг.10 Гурван хэсэгтэй, суулттай,шулуун тулгууртай металл бэхэлгээ

1-тулгуур,2-рам хоорондын холболт,3-деталь хэсгүүдийн холболт,4-нуруу Малталтын таазны чулуулаг үлэмж хэмжээгээр нүүрстэй холил-дон байрласан тохиолдолд 5 хэсэгтэй,суулттай металл бэхэлгээ хэрэг-лэнэ. Энэ бэхэлгээ 3 хэсэгтэй,суулттай металл бэхэлгээтэй зарчмын хувьд адил боловч тулгуур нь хоёр хэсэгтэй байдаг.Энэ нь суулт хийх зайг уртасгадаг

- 9 -

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

сайн талтай.Өөрөөр хэлбэл 1000мм хүртэл уртасгадаг.Энэ бэхэлгээний дутагдалтай тал нь хэвтээ чиглэлд суулт хийдэггүй,зөвхөн симметр босоо чиглэлд суулт хийдэг явдал юм. 4 хэсэгтэй,суулттай металл бэхэлгээ нь 4 тэнцүү урттай,муруй деталь хэсгүүдээс бүрдэнэ.

Зураг.11 Арок хэлбэрийн суулттай металл бэхэлгээ

1-муруй тулгуур,2-нуруу,3-рам хоорондын холболт,4-хавтгай даруулгатай хомут,5-хавтгай даруулга ба эрэг Суулттай,цагираг хэлбэрийн металл бэхэлгээг тусгай огтлолтой гангаар (СВП) бэлтгэдэг. Цагираг нь 4 элементээс бүрдэнэ.4 элементтэй бэхэлгээний суулт хийх хэмжээ нь босоо чиглэлд 350мм,хэвтээ чиглэлд 200-250мм байна.Ийм төрлийн бэхэлгээ нь бэхэл-гээтэй үед 6.5-15.3м2 хөндлөн огтлолын талбайтай малталтанд хэрэглэж болохуйцаар 7 төрлийн хэмжээтэй хийгдсэн байдаг. Металл бэхэлгээний ачаалал даах чадвар нь тэдгээрийн төрөл, марк, ямар горимд ажиллахаас хамааран янз бүр байна. Малталтын 1м уртад ногдох металл бэхэлгээний рамны тоог дараах томьёогоор тодорхойлно.

kqPn∗

=

Үүний: P-малталтын 1м уртад ногдох уулын даралтын хэмжээ,кН q-суулт хийх горимд ажиллаж байгаа металл бэхэлгээний ачаалал даах чадвар,кН k-бэхэлгээний ажлын нөхцлийг тооцсон коэффициент.Энэ коэф-фициент металл болон угсармал бетон бэхэлгээнд 0.7-0.9 байна.

- 10 -