16
OPzV МАЯГИЙН АККУМУЛЯТОРЫН БАТАРЕЙГ СУУРИЛУУЛАХ УГСРАЛТЫН АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ АГУУЛГА 1. ЕРӨНХИЙ ХЭСЭГ 2. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ 3. ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД 4. УГСРАЛТЫН АЖЛЫН ҮНДСЭН ЗААВАР 5. УГСРАЛТЫН ҮЕИЙН ТЕХНИК-АЮУЛГҮЙН АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА 6. МАТЕРИАЛ-ТЕХНИКИЙН ОРЦ 7. ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН КАЛЬКУЛЯЦ 8. АШИГЛАСАН ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ 1. ЕРӨНХИЙ ХЭСЭГ OPzV маягийн суурин хар тугалганы-хүчлийн битүүмжилсэн аккумуляторын батарейг суурилуулж угсрах ажлын технологийн картанд аккумуляторын батарейг болон түүнийг суурилуулах тавиурыг угсрах ажлын хөдөлмөр зарцуулалтын калькуляц, угсралтанд хэрэглэх багаж хэрэгсэл, шаардагдах машин механизм, угсралтын ажлын технологийн дэс дараалал, зохион байгуулалтыг оруулсан. OPzV маягийн суурин хар тугалганы-хүчлийн битүүмжилсэн аккумуляторын батарейг харилцаа холбоо, эрчим хүчний үйлдвэрүүд, түгээх, дамжуулах сүлжээ, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн нөөц тэжээл, удирдлагын хэлхээний тэжээл, эх үүсгүүрийн тэжээлд хэрэглэхээр зориулагдсан. Аккумуляторын батарей нь тоноглолын хэвийн ажиллагааны үед тогтмол гүйдлийн эх үүсвэр, аварийн үед тогтмол гүйдлийн бүх хэрэглэгчийг хангах зорилготой. Ажиллах горимын хувьд тогтмол цэнэг алдалтын горим болон үргэлжилсэн горимд цэнэг-цэнэглэх үйл ажиллагааг явуулдаг. OPzV маягийн аккумуляторууд нь гель хэлбэрийн электролиттэй, гуурсан ялтсуудтай, битүүмжлэгдсэн, засвар үйлчилгээ шаардлагагүй хар тугалганы-хүчлийн батарей юм. Аккумуляторын батарей нь үйлдвэрээсээ электролитоор дүүргэгдэн цэнэгтэйгээр нийлүүлэгддэг. OPzV маягийн аккумуляторын батарейн гаднах хэлбэр хийцлэлийг Зураг 1-д үзүүлэв.

OPzV МАЯГИЙН АККУМУЛЯТОРЫН БАТАРЕЙГ …energy.gov.mn/uploads/files/Аккумляторын технологийн карт.pdf · УГСРАЛТЫН ҮЕИЙН

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: OPzV МАЯГИЙН АККУМУЛЯТОРЫН БАТАРЕЙГ …energy.gov.mn/uploads/files/Аккумляторын технологийн карт.pdf · УГСРАЛТЫН ҮЕИЙН

OPzV МАЯГИЙН АККУМУЛЯТОРЫН БАТАРЕЙГ СУУРИЛУУЛАХ

УГСРАЛТЫН АЖЛЫН ТЕХНОЛОГИЙН КАРТ

АГУУЛГА

1. ЕРӨНХИЙ ХЭСЭГ

2. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ

3. ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

4. УГСРАЛТЫН АЖЛЫН ҮНДСЭН ЗААВАР

5. УГСРАЛТЫН ҮЕИЙН ТЕХНИК-АЮУЛГҮЙН АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА

6. МАТЕРИАЛ-ТЕХНИКИЙН ОРЦ

7. ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН КАЛЬКУЛЯЦ

8. АШИГЛАСАН ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

1. ЕРӨНХИЙ ХЭСЭГ

OPzV маягийн суурин хар тугалганы-хүчлийн битүүмжилсэн аккумуляторын батарейг

суурилуулж угсрах ажлын технологийн картанд аккумуляторын батарейг болон түүнийг

суурилуулах тавиурыг угсрах ажлын хөдөлмөр зарцуулалтын калькуляц, угсралтанд

хэрэглэх багаж хэрэгсэл, шаардагдах машин механизм, угсралтын ажлын технологийн дэс

дараалал, зохион байгуулалтыг оруулсан.

OPzV маягийн суурин хар тугалганы-хүчлийн битүүмжилсэн аккумуляторын батарейг

харилцаа холбоо, эрчим хүчний үйлдвэрүүд, түгээх, дамжуулах сүлжээ, үйлдвэрлэлийн

тоног төхөөрөмжийн нөөц тэжээл, удирдлагын хэлхээний тэжээл, эх үүсгүүрийн тэжээлд

хэрэглэхээр зориулагдсан.

Аккумуляторын батарей нь тоноглолын хэвийн ажиллагааны үед тогтмол гүйдлийн эх

үүсвэр, аварийн үед тогтмол гүйдлийн бүх хэрэглэгчийг хангах зорилготой. Ажиллах

горимын хувьд тогтмол цэнэг алдалтын горим болон үргэлжилсэн горимд цэнэг-цэнэглэх

үйл ажиллагааг явуулдаг.

OPzV маягийн аккумуляторууд нь гель хэлбэрийн электролиттэй, гуурсан ялтсуудтай,

битүүмжлэгдсэн, засвар үйлчилгээ шаардлагагүй хар тугалганы-хүчлийн батарей юм.

Аккумуляторын батарей нь үйлдвэрээсээ электролитоор дүүргэгдэн цэнэгтэйгээр

нийлүүлэгддэг.

OPzV маягийн аккумуляторын батарейн гаднах хэлбэр хийцлэлийг Зураг 1-д үзүүлэв.

Page 2: OPzV МАЯГИЙН АККУМУЛЯТОРЫН БАТАРЕЙГ …energy.gov.mn/uploads/files/Аккумляторын технологийн карт.pdf · УГСРАЛТЫН ҮЕИЙН

Зураг 1. OPzV маягийн битүүмжилсэн суурин аккумуляторын батарей

OPzV маягийн битүүмжилсэн суурин аккумуляторын батарейг агааржуулалт бүхий

тусгай өрөөнд үйлдвэрээс зориулагдан хийгдсэн төмөр тавиур дээр эсвэл шүүгээнд

суурилуулна. Аккумуляторын батарейг суурилуулах хэд хэдэн төрлийн зориулалтын

төмөр тавиур байдаг. Эдгээр тавиурын хийцлэлийг Зураг 2, 3, 4-т үзүүлэв.

Зураг 2. Хоёр эгнээтэй төмөр тавиур

H?

185

430

285

L

Page 3: OPzV МАЯГИЙН АККУМУЛЯТОРЫН БАТАРЕЙГ …energy.gov.mn/uploads/files/Аккумляторын технологийн карт.pdf · УГСРАЛТЫН ҮЕИЙН

Зураг 3. Гурван эгнээтэй төмөр тавиур

H?

185

385

645L

Page 4: OPzV МАЯГИЙН АККУМУЛЯТОРЫН БАТАРЕЙГ …energy.gov.mn/uploads/files/Аккумляторын технологийн карт.pdf · УГСРАЛТЫН ҮЕИЙН

Зураг 4. Хоёр давхар хоёр эгнээтэй төмөр тавиур.

Аккумуляторын батарейг үйлдвэрийн сав баглаа боодлоос нь гаргах, зөөхдөө босоо

байрлалд хийж байх ёстой ба энэ үед аккумуляторын гаргалга, их бие нь цохигдож гэмтэх

аюултай.

Аккумуляторын батарейг төмөр тавиур дээр суурилуулсан байдлыг Зураг 5-д үзүүлэв.

430

500

129

0

H?

119

0

L

Page 5: OPzV МАЯГИЙН АККУМУЛЯТОРЫН БАТАРЕЙГ …energy.gov.mn/uploads/files/Аккумляторын технологийн карт.pdf · УГСРАЛТЫН ҮЕИЙН

Зураг 5. Аккумуляторын батарей

Битүүмжилсэн хар тугалганы-хүчлийн батарейны ажиллах орчны хамгийн

тохиромжтой температур 20±5oC,хамгийн бага хэм нь +5oС, хамгийн их хэм +35oС байна.

Уг технологийн картанд 4OPzV200 - 6OPzV600 маягийн битүүмжилсэн суурин

аккумуляторын батарейг тусгай зориулалтын, агааржуулалт бүхий өрөөнд үйлдвэрийн

зориулалтын тавиур дээр суурилуулж угсрах ажлын технологийн дэс дарааллыг оруулав.

H

L 10 мм

W

4OPzV200 – 6OPzV600

Зураг 6. Аккумуляторын батарейн холболт.

Page 6: OPzV МАЯГИЙН АККУМУЛЯТОРЫН БАТАРЕЙГ …energy.gov.mn/uploads/files/Аккумляторын технологийн карт.pdf · УГСРАЛТЫН ҮЕИЙН

2. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ

Энэхүү технологийн карт нь 4OPzV200 - 6OPzV600 маягийн битүүмжилсэн суурин

аккумуляторын батарейг тусгай өрөөнд үйлдвэрийн зориулалтын тавиур дээр суурилуулж

угсрахад болон зураг төсөл боловсруулахад гарын авлага болно. Аккумуляторын батарейг

суурилуулж угсрахтай холбоотой бүх ажлуудыг угсралтын ажлын байранд шууд

гүйцэтгэхээр оруулсан. Харин туршилт тохируулгын ажлууд нь уг технологийн картад

тусгагдаагүй болно.

Угсралтын үед тухайн аккумуляторын батарейг үйлдвэрлэсэн үйлдвэрийн заавар,

угсралтын ажлыг гүйцэтгэх үеийн техник-аюулгүй ажиллагааны дүрэм, угсралтын объект

дээрхи тусгай судалгааны материалуудыг мөрдөн ажиллана.

Уг картанд 4OPzV200 - 6OPzV600 маягийн битүүмжилсэн суурин аккумуляторын

батарейг агааржуулалттай тусгай зориулалтын өрөөнд шалан дээр үйлдвэрийн тавиурыг

угсарч байрлуулан батарейг суурилуулж угсрахаар оруулсан.

Page 7: OPzV МАЯГИЙН АККУМУЛЯТОРЫН БАТАРЕЙГ …energy.gov.mn/uploads/files/Аккумляторын технологийн карт.pdf · УГСРАЛТЫН ҮЕИЙН

3. УГСРАЛТЫН АЖЛЫН ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

3.1. Аккумуляторын батарейн төмөр тавиурыг угсарч, суурилуулах ажлыг 2 хүнтэй салаа

гүйцэтгэнэ. Үүнд:

- Цахилгаан монтёр, V зэргийн - 1 хүн

- Цахилгаан монтёр, II зэргийн - 1 хүн

Угсралтын ажлын хөдөлмөр зарцуулалтын норм:

Төмөр тавиурыг угсарч,

суурилуулах ажлын

хөдөлмөр зарцуулалт

Тавиур угсрах

/дан 2 эгнээтэй/

Тавиур угсрах

/дан 3 эгнээтэй/

Тавиур угсрах

/давхар 2 эгнээтэй/

Ажилчны хөдөлмөр зарцуулалт 1.33 хүн-цаг 1.58 хүн-цаг 2.83 хүн-цаг

Автокраны ажиллах хугацаа

5тн (ТЗН) 0.002 маш-цаг 0.0024 маш-цаг 0.0048 маш-цаг

Угсралтын агрегат 0.1 маш-цаг 0.1 маш-цаг 0.1 маш-цаг

3.2. 4OPzV200 - 6OPzV600 маягийн аккумуляторын батарейг суурилуулж угсрах ажлыг 2

хүнтэй салаа гүйцэтгэнэ. Үүнд:

- Цахилгаан монтёр, V зэргийн - 1 хүн

- Цахилгаан монтёр, II зэргийн - 1 хүн

Угсралтын ажлын хөдөлмөр зарцуулалтын норм:

Аккумулятор

ын батарейг

суурилуулж

угсрах ажлын

хөдөлмөр

зарцуулалт

4OPzV20

0

5OPzV25

0

6OPzV30

0

5OPzV35

0

6OPzV42

0

7OPzV49

0

6OPzV60

0

Ажилчны

хөдөлмөр

зарцуулалт

0.6

хүн-цаг

0.66

хүн-цаг

0.71

хүн-цаг

0.74

хүн-цаг

0.83

хүн-цаг

0.88

хүн-цаг

0.98

хүн-цаг

Автокраны

ажиллах

хугацаа 5тн

(ТЗН)

0.0038

маш-цаг

0.0046

маш-цаг

0.0053

маш-цаг

0.0059

маш-цаг

0.007

маш-цаг

0.008

маш-цаг

0.0095

маш-цаг

Угсралтын

агрегат

0.1

маш-цаг

0.1

маш-цаг

0.1

маш-цаг

0.1

маш-цаг

0.1

маш-цаг

0.1

маш-цаг

0.1

маш-цаг

Page 8: OPzV МАЯГИЙН АККУМУЛЯТОРЫН БАТАРЕЙГ …energy.gov.mn/uploads/files/Аккумляторын технологийн карт.pdf · УГСРАЛТЫН ҮЕИЙН

4. АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ ДАРААЛАЛ БА АРГАЧЛАЛЫН ҮНДСЭН ЗААВАР

4.1. Ерөнхий заавар

4.1.1.Угсралтын ажил эхлэхийн өмнө угсралтын ажлын байрны барилгын ажил бүрэн

дууссан, халаалт, агааржуулалтын систем, гэрэлтүүлгээр бүрэн хангагдсан байх ёстой.

4.1.2.Үйлдвэрийн сав баглаа боодлын тагны агааржуулалтын нүхийг ашиглан

аккумуляторын батарейнуудыг хайрцагнаас гаргахыг хориглоно.

4.1.3.Хайрцагнаас гаргах болон зөөхдөө аккумуляторын батарейг босоо байрлалтайгаар

хийх ёстой. 70 кг-с дээш жинтэй аккумуляторын батарейг тусгай бэхэлгээний хэрэгслийн

тусламжтайгаар зөөнө.

4.1.4.Аккумуляторын батарейг ажлын зураг төслийн дагуу суурилуулан туйлуудыг өөр

хооронд нь холбох ба аккумуляторын батарей хоорондын зай нь 10 мм-с багагүй байх

ёстой.

4.1.5.Аккумуляторын батарейны туйлуудын холболтын боолтыг чангалахдаа

зөвшөөрөгдөх хамгийн их таталтын моментыг мөрдөж ажиллах ёстой. Үүнийг Хүснэгт 1-

д үзүүлэв.

Хүснэгт 1

Туйлын боолт Татах момент

М5 5±1 Нм

М6 6±1 Нм

М8 гадна резьба 8±1 Нм

М8 дотор резьба 20±1 Нм

М10 20±1 Нм

А 8±1 Нм

Жишээ нь: А600 байхад туйлын боолт нь 12±1 Нм (М8 дотор резьба)

4.1.6. Битүүмжилсэн аккумуляторын батарей нь бүрэн цэнэглэгдсэнээр нийлүүлэгддэг

учраас аккумуляторын батарейны туйлууд хүчдэлтэй байдаг ба бүрэн багтаамжтай байна.

Энэ нь мөн хүчдэл дор байгаа аккумуляторын батарейны цуглуулгын төгсгөлийн

гаргалгуудад хамаарна. Богино залгааны үед цахилгаан нум үүсгэсэн маш их гүйдэл үүсэж

болно. Иймээс аккумуляторын батарейг ашиглахын өмнө цэнэглэх төхөөрөмж ба бүх

хэрэгслийг тэжээлийн үүсгүүрээс салгах шаардлагатай.

4.1.7. Аюултай хүчдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 60 В-с дээш хэвийн хүчдэлтэй

аккумуляторын батарейнуудыг суурилуулахад хэсгийн дунд хэсэгт холбоосыг хийхгүй

байхыг зөвлөдөг ба ийм маягаар угсралтын үед аккумуляторын батарейны хэсгийн

контактын хүчдлийг аюулгүй хэмжээнд барина. Бүх холболтыг гүйцэтгэсний дараа

хамгийн сүүлд суурилуулаагүй холбоосыг угсарна.

Page 9: OPzV МАЯГИЙН АККУМУЛЯТОРЫН БАТАРЕЙГ …energy.gov.mn/uploads/files/Аккумляторын технологийн карт.pdf · УГСРАЛТЫН ҮЕИЙН

4.2. Бэлтгэл ажлууд

4.2.1. Угсралт хийх аккумуляторын батарейны байрыг барилгын байгууллагын актаар

хүлээн авна.

4.2.2. Угсралтанд шаардлагатай багаж хэрэгсэл, механизмын иж бүрдлийг хянан ажлын

байранд байрлуулах.

4.2.3. Аккумуляторын батарей болон тавиурууд, бусад дагалдах хэрэгсэл, материалуудыг

угсралтын ажлын байранд авчирсан эсэх тэдгээрийн иж бүрдлийг шалгах.

4.2.4. Бүх ажлыг гүйцэтгэх нарядыг ажил гүйцэтгэгч салаанд өгнө.

4.2.5. Салааны бүрэлдэхүүнд техник-аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч бүртгэлийн

журналд бичнэ. (Зааварчилгааг ажил гүйцэтгэгчийн мастер болон ажлын хариуцлагатай

удирдагч нар гүйцэтгэнэ).

Угсралтын ажлыг гүйцэтгэх бүх хүмүүс нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл

ахуй”-н сургалтанд хамрагдан сертификат авсан, мэргэжлийн зэрэгтэй байна.

4.3. Угсралтын технологи дэс дараалал

4.3.1. Аккумуляторын батарей суурилуулах тавиурыг угсарч, суурилуулах ажил:

A. Бэлтгэл ажил:

4.3.1.1. Тавиурыг угсрахад шаардлагатай багаж хэрэгслийг ажлын байранд байрлуулах.

4.3.1.2. Тавиурыг угсрах үйлдвэрийн заавар болон ажлын зураг төсөлтэй танилцаж судлах.

Б. Тавиуруудыг угсарч, суурилуулах ажил:

4.3.1.3. Тавиурын хийцлэлүүдийг хайрцаг савнаас нь гарган иж бүрдэл, эвдрэл гэмтлийг

шалган байрлуулах.

4.3.1.4. Тавиурыг угсрах

4.3.1.5. Угсарсан тавиуруудыг зөөж ажлын зураг төслийн дагуу байрлуулж суурилуулах.

В. Төгсгөлийн ажил:

4.3.1.6. Тавиурын байрлал, бэхэлгээний боолтуудын чангалгааг шалгаж, арчиж цэвэрлэх.

4.3.2. Аккумуляторын батарейг суурилуулж, угсрах ажил:

A. Бэлтгэл ажил:

4.3.2.1. Аккумуляторын батарейг суурилуулж, угсрахад шаардлагатай багаж хэрэгслийг

ажлын талбайд байрлуулах.

4.3.2.2. Аккумуляторын батарейг суурилуулж, угсрахад шаардлагатай үйлдвэрийн

техникийн баримт бичиг, ажлын зураг төсөлтэй танилцан судлах.

4.3.2.3. Аккумуляторын батарейг савласан хайрцагийг нээж тэдгээрийн хадгалагдсан

байдлыг урьдчилан үзэж шалган хайрцагнаас гаргах. Үйлдвэрээс дагалдан ирсэн

жагсаалтын баримт бичгийн дагуу иж бүрдэл болон дагалдах хэрэгслийн механик

гэмтлийг шалгах.

Page 10: OPzV МАЯГИЙН АККУМУЛЯТОРЫН БАТАРЕЙГ …energy.gov.mn/uploads/files/Аккумляторын технологийн карт.pdf · УГСРАЛТЫН ҮЕИЙН

Б. Аккумуляторын батарейг суурилуулж, угсрах ажил:

4.3.2.4.Аккумуляторын батарейг ажлын байранд зөөж байрлуулах. Ингэхдээ

аккумуляторын батарейг босоо байрлалтайгаар зөөх ба аккумуляторын батарейн гаргалга

ба их биеийг цохилт, доргилтоос сэргийлэх.

4.3.2.5. Аккумуляторын батарейн тоос шороог арчиж цэвэрлэх.

4.3.2.6. Аккумуляторын батарейны гэмтэлтэй эсэхийг шалгах. Их бие дээр эсвэл таган

дээрээ хагарсан аккумуляторын батарейг угсрахыг хориглоно. Аккумуляторын батарейны

гаргалгын туйлын гадаргуу бохирдлоготой байвал техникийн тосыг нимгэн үеэр түрхэж

цэвэрлэнэ.

4.3.2.7. Урьдчилан бэлдсэн тавиурууд дээр аккумуляторын батарейг зөөж байрлуулах.

Ингэхдээ зураг төсөлд заасны дагуу аккумуляторын батарей хоорондын зайг нарийвчлан

хэмжиж тэмдэглэн байрлуулах.

4.3.2.8. Аккумуляторын батарейн туйлын холбоос хийцүүдийг угсралтын байрлалд

байрлуулан аккумуляторын батарейнуудын туйлуудын холболтыг хийх. Туйлын

холболтын боолтыг чангалахдаа зөвшөөрөгдөх хамгийн их таталтын момент /Хүснэгт 1-

ийн дагуу/-ыг дагаж мөрдөх. 60 В-с дээш хэвийн хүчдэлтэй аккумуляторын

батарейнуудыг суурилуулахад дунд хэсгийн аккумуляторын батарейн туйлын холбоосыг

тавихгүй ба энэ нь угсралтын үед аккумуляторын батарейнуудын хэсгийн контактын

хүчдлийг аюулгүй хэмжээнд барина. Суурилуулаагүй холбоосыг бүх холболтыг хийж

дуусгасны дараа хамгийн сүүлд угсарна.

4.3.2.9. Аккумуляторын батарейн туйлын холбоосын боолтыг дахин чангалж шалгах.

В. Төгсгөлийн ажил:

4.3.2.10. Суурилуулсан аккумуляторын батарейнуудын дугаарлалтыг хийх. Үйлдвэрийн

зориулалтын дугааруудыг аккумуляторын батарейн их биений нүүрний хэсэгт наах, эсвэл

хүчилд тэсвэртэй зориулалтын будгаар бичих.

5. УГСРАЛТЫН ҮЕИЙН ТЕХНИК-АЮУЛГҮЙ

АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА

Угсралтын ажлыг хийхдээ дараах аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллах.

Үүнд:

1. Угсралтын ажлыг эхлэхийн өмнө нийт ажилчид хөдөлмөр хамгааллын бүх шатны

зааварчилгаа авсан байх.

2. Угсралтын ажлыг хийж байгаа нөхцөлд өөр ажилд шилжих, удирдах ажилтны өгсөн

чиглэлээс өөр хэсэг рүү шилжихийг хатуу хориглоно.

3. Үйлдвэрийн дагалдан ирсэн техникийн баримт бичиг “Аккумуляторын батарейг

барилгад, тусгай шүүгээнд болон хайрцаганд суурилуулах заавар”-ын дагуу

угсралтыг хийх.

4. Суурин тугалган аккумуляторын батарейнуудтай буруу харьцвал цахилгаан гүйдэлд

нэрвэгдэх, хүчилтөрөгч, устөрөгчийн холимог тэсрэх аюултай хий үүсэх, идэмхий

элекролит зэрэгт өртөх аюул үүсдэг. Иймд аккумуляторын батарейны бүх ажлыг

гүйцэтгэхдээ техник-аюулгүйн дүрмийг мөрдөх шаардлагатай.

5. Угсралтын үед хувийн хамгаалалтын хэрэгсэл болох бээлий, нүдний шил ашиглах

нь зүйтэй ба гарт байгаа төмөр эдлэл, бугуйвч, цаг болон бусад цахилгаан

дамжуулагчуудыг тайлж, ялангуяа шүүгээнд аккумуляторын батарейг суурилуулах

Page 11: OPzV МАЯГИЙН АККУМУЛЯТОРЫН БАТАРЕЙГ …energy.gov.mn/uploads/files/Аккумляторын технологийн карт.pdf · УГСРАЛТЫН ҮЕИЙН

үед онцгой анхаарах. Хүчил нүдэнд орсон тохиолдолд яаралтай арга хэмжээ авах

зориулалт бүхий савтай шингэнийг бэлдэж тавьсан байх.

6. Аккумуляторын батарейг угсрахад элемент бүрийн туйл нь хүчдэлтэй учир богино

залгаа болох тохиолдолд маш их гүйдэл цахилгаан нум үүсэх боломжтойг тооцох

шаардлагатай. Энэ нь хүчдэлд байх тусгаарлагагүй байгаа гүйдэл буулгагчууд

/гаргалга/-д онцгой хамаарна. Санамсаргүй тохиолдлын аюулыг багасгахын тулд

аккумуляторын батарейг залгах үед эхлээд элементүүдийн холболтуудын нэг

хэсгийг холбоосгүй байхыг зөвлөж байна. Энэ тохиолдолд аккумуляторын

батарейны туйлын гаралтуудад бүх аккумуляторын батарейны нийлбэр хүчдэл

үүсэхгүй харин угсралтын үед хүчдэл дор байгаа детальтай шүргэлцсэн тохиолдолд

хүчдэл зөвшөөрөгдөх дээд утга 65 В-оос бага байна. Суурилуулаагүй холбоосыг

ашиглалтанд оруулахын өмнө угсарна.

7. Элекролитоор дүүргэсэн элементтэй харьцахдаа хамгаалалтын шил зүүх зайлшгүй

шаардлагатай.

8. Аккумуляторын батарейг угсрах ажилтанд өргөх ажлаар тусгайлсан зааварчилгаа

өгсөн байна. Аккумуляторын батарейг зөөх ба суурилуулах ажлуудыг зөвхөн

хэсгийн удирдагчийн хяналтан дор гүйцэтгэх.

9. Аккумуляторын батарейг суурилуулах ажлын талбай руу зөөх замыг гадны

зүйлсээс урьдчилан чөлөөлөх ба ажиллагсдад аюултай ба тав тухгүй байдлыг

үүсгэхгүй нөхцөлийг бүрдүүлэх.

10. Аккумуляторын батарейны өрөөнд тамхи татах, хүнс, уух зүйл хэрэглэхийг хатуу

хориглоно.

11. Аккумуляторын батарейн ажил дууссаны дараа гараа савантай усаар сайтар угаана.

6. МАТЕРИАЛ-ТЕХНИКИЙН ОРЦ

6.1.Угсралтын механизм ба хэрэгсэл

д/д Нэр Хэмжих

нэгж

Тоо,

ширхэг Тайлбар

1

2

3

Автокран, ачаа өргөх даац нь 5 тн /ТЗН/

Төмөр тавиур

Аккумуляторын батарей /холбоос, боолт,

шайба, хамгаалалтын малгай/

ширхэг

метр

1 батарей

1

1

1

6.2. Материал

д/д Нэр Хэмжих

нэгж

Тоо,

ширхэг

Маяг,

стандарт

1

2

3

4

Хүчилд тэсвэртэй будаг /хөх, улаан, цагаан/

Хүчилд тэсвэртэй будаг /саарал/

Техникийн тос

Арчих материал

г

г

г

г

30

140

20

150

Page 12: OPzV МАЯГИЙН АККУМУЛЯТОРЫН БАТАРЕЙГ …energy.gov.mn/uploads/files/Аккумляторын технологийн карт.pdf · УГСРАЛТЫН ҮЕИЙН

6.3. Багаж хэрэгсэл

д/д Нэр Хэмжих

нэгж Тоо Маяг, стандарт

1

2

3

4

Зориулалтын тусгаарлагатай иж бүрэн

түлхүүр

Метр

220/12 В-ын трансформатор болон

зөөврийн гэрэл

Аккумуляторын батарейны угсралтанд

зориулагдсан тусгай хувцас, багаж

хэрэгсэл

ком

ширхэг

иж бүрэн

иж бүрэн

1

1

1

2

Page 13: OPzV МАЯГИЙН АККУМУЛЯТОРЫН БАТАРЕЙГ …energy.gov.mn/uploads/files/Аккумляторын технологийн карт.pdf · УГСРАЛТЫН ҮЕИЙН

7. ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН КАЛЬКУЛЯЦ

7.1 Аккумуляторын батарейн тавиурыг угсрах ажлын хөдөлмөр зарцуулалтын калькуляц

Нормын

шифр

Ажлын бүтэц

Салааны бүрэлдэхүүн

Хэмжих

нэгж

Ажлын

хэмжээ

Хөдөлмөр зарцуулалт

Мэргэжил ба

зэрэг

Хүний

тоо

Нэгж хугацааны норм,

хүн-цаг

Хөдөлмөр зарцуулалтын норм,

хүн-цаг

Дан 2

эгнээтэй

Дан 3

эгнээтэй

Давхар 2

эгнээтэй

Дан 2

эгнээтэй

Дан 3

эгнээтэй

Давхар 2

эгнээтэй

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

ТЗН-50

23е-30

Хүснэгт-1

м-а, б-5. 6

м-б, б-5. 6

м-в, б-5. 6

23е-26

Хүснэгт-1

м-2

Үндсэн ажил

А.Угсралтын бэлтгэл ажил

Агуулахаас угсралтын

талбайд материал эдлэлийг

хүргэх, угсралтанд

шаардлагатай багаж

хэрэгслийг бэлтгэх,

үйлдвэрийн заавартай

танилцаж судлах

Б.Үндсэн ажил

Тавиуруудыг угсарч,

суурилуулах, шалгах

В.Төгсгөлийн ажил

Угсарсан тавиурын тоос

шороог арчиж цэвэрлэх

Туслах

ажилчин II-1

Цахилгаан

монтёр II-1

Цахилгаан

монтёр V-1

Цахилгаан

монтёр II-1

Цахилгаан

монтёр V-1

Цахилгаан

монтёр II-1

1

1

1

1

1

1

м

1

0,0038

0,44

0,44

0,18

0,0046

0,555

0,555

0,25

0,0092

1,245

1,245

0,33

0,0038

0,44

0,44

0,18

0,0046

0,555

0,555

0,25

0,0092

1,245

1,245

0,33

Page 14: OPzV МАЯГИЙН АККУМУЛЯТОРЫН БАТАРЕЙГ …energy.gov.mn/uploads/files/Аккумляторын технологийн карт.pdf · УГСРАЛТЫН ҮЕИЙН

7.2 Аккумуляторын батарейг суурилуулж, угсрах ажлын хөдөлмөр зарцуулалтын калькуляц

Нормын

шифр

Ажлын бүтэц

Салааны

бүрэлдэхүүн

Хэмжих

нэгж

Аж-

лын

хэм-

жээ

Хөдөлмөр зарцуулалт

Мэргэжил

ба зэрэг

Хү-

ний

тоо

Нэгж хугацааны норм,

хүн-цаг

Хөдөлмөр зарцуулалтын норм,

хүн-цаг

4OPz

V200

5OPz

V250

6OPz

V300

5OPz

V350

6OPz

V420

7OPz

V490

6OPz

V600

4OPz

V200

5OPz

V250

6OPz

V300

5OPz

V350

6OPz

V420

7OPz

V490

6OPz

V600

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20

ТЗН-71

23е-26

м-4

Үндсэн ажил

А.Угсралтын

бэлтгэл ажил

Агуулахаас

угсралтын

талбайд

материал

эдлэлийг хүргэх

Аккумуляторын

батарейн сав

баглаа боодлыг

тайлж,

хайрцагнаас

гаргах, шалгах

Туслах

ажилчин

II-1

Цахилгаан

монтёр II

1

1

1

батарей

1

0,059

0,31

0,071

0,31

0,083

0,31

0,092

0,31

0,109

0,31

0,124

0,31

0,148

0,31

0,059

0,31

0,071

0,31

0,083

0,31

0,092

0,31

0,109

0,31

0,124

0,31

0,148

0,31

Page 15: OPzV МАЯГИЙН АККУМУЛЯТОРЫН БАТАРЕЙГ …energy.gov.mn/uploads/files/Аккумляторын технологийн карт.pdf · УГСРАЛТЫН ҮЕИЙН

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20

23е-31

Хүснэгт-1

м-1,м-2,

м-3,м-4,

м-5,м-6,

м-7

23е-32

Б.Үндсэн ажил

Аккумуляторын

батарейг

суурилуулж

угсрах

В.Төгсгөлийн

ажил

Аккумуляторын

батарейн их биед

үйлдвэрийн

зориулалтын

дугаарыг наах

Цахилгаан

монтёр V

Цахилгаан

монтёр II

Цахилгаан

монтёр II

1

1

1

1

батарей

1

0.133

0.133

0,01

0.15

0.15

0,01

0.161

0.161

0,01

0.177

0.177

0,01

0.199

0.199

0,01

0.222

0.222

0,01

0.249

0.249

0,01

0.133

0.133

0,01

0.15

0.15

0,01

0.161

0.161

0,01

0.177

0.177

0,01

0.199

0.199

0,01

0.222

0.222

0,01

0.249

0.249

0,01

Page 16: OPzV МАЯГИЙН АККУМУЛЯТОРЫН БАТАРЕЙГ …energy.gov.mn/uploads/files/Аккумляторын технологийн карт.pdf · УГСРАЛТЫН ҮЕИЙН

8. АШИГЛАСАН ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

1. Барилга угсралт, барилга засварын хөдөлмөр зарцуулалтын нэгдсэн жишиг норм

боловсруулах аргачлал БНбД 83-90-04.

2. 4OPZV200- 6OPZV600маягийн аккумуляторын батарей суурилуулалтын зураг.

3. Хөдөлмөр зарцуулалтын нэгдсэн жишиг норм БНбД 83-23е-06.

4. ЭКСПЛУАТАЦИОННАЯ ДОКУМЕНТАЦИЯ Стационарные свинцово-кислотные

герметизированные необслуживаемые аккумуляторные батареи А400, А500, А600

OPzV, А700(OGiV). Технология.

5. Техническое описание, инструкция по монтажу и эксплуатации аккумуляторы

стационарные герметизированные гелевые батарей тип OPzV.

6. Технологические карты на монтаж батарей типа СК-14.

Ерөнхий техникийн баримт бичиг

4OPZV200- 6OPZV600 МАЯГИЙН АККУМУЛЯТОРЫН БАТАРЕЙН ТЕХНИКИЙН

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Марк Cnom/1.80V

A/цаг

C10/1.80V

A/цаг

C5/1.77V

A/цаг

C3/1.75V

A/цаг

C1/1.67V

A/цаг

Жин

кг

Урт L

мм

Өргөн

W

мм

Өндөр

H

мм

Туйлын

боолт

4 OPzV 200 200 214 191 172 122 20.0 105 208 420 M8

5 OPzV 250 250 267 239 215 153 24.0 126 208 420 M8

6 OPzV 300 300 321 287 258 183 28.0 147 208 420 M8

5 OPzV 350 350 389 337 295 207 31.0 126 208 535 M8

6 OPzV 420 420 467 405 354 248 37.0 147 208 535 M8

7 OPzV 490 490 545 472 413 290 42.0 168 208 535 M8

6 OPzV 600 600 644 555 476 340 50.0 147 208 710 M8

H

L 10 мм

W