51
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БИЧМЭЛ ТАЙЛАН НЭГ.БАЙГУУЛЛАГЫН ДҮРМЭЭР ХҮЛЭЭСЭН ҮНДСЭН ҮҮРГИЙН ХҮРЭЭНД 1. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд НЭМГ-ын 2019 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн “Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай” А/44 дүгээр тушаал гарч, харьяа ЭМБ-уудад хүргүүлж, 15-аас дээш насны ЭМД төлсөн хүн амыг хамрууллаа. Дүүргийн ЭМТ-ийн НЭМО, Эрүүл мэндийн даатгалын газрын удирдлага, Дүүргийн ЭМТ-ийн дарга нартай хамтарсан уулзалтыг 4 удаа зохион байгуулж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ. Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээг ӨЭМТ-ийн хийж байгаа байдалд чанарын гадаад хяналтын үнэлгээг ХӨСҮТ-тэй хамтран хийж 122 ӨЭМТ-ийг хамрууллаа. 2019 оны 11 сарын байдлаар байдлаар 110735 хүн илрүүлэг шинжилгээнд, 22160 хүн вирусын идэвхижил тоолох шинжилгээнд орсон. Хепатитийн В,С вирусын элэгний хавдрын эрт илрүүлэг шинжилгээг 6974 хүнд хийсэн ба эрт илрүүлгийн хувь 16,4% байна 2. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 78 дугаар тогтоолоор “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр батлагдсан. Нийслэлийн хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, салбар дундын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Төлөвлөгөө батлах тухай” А/517 дугаар захирамжаар батлагдсан ажлын төлөвлөгөөг 5 зорилт, 87 заалт бүхий үйл ажиллагааг хэрэгжилт 90% байна. 3. Эх, нярайн тусламж, үйлчилгээнд зайн оношилгоог нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд дараах ажлуудыг хийлээ. Үүнд: “Өндөр эрсдэлтэй жирэмснийг хянах нь” сургалтыг 3 удаа зохион байгуулж, Дүүрэг, тосгоны ЭМТ, зарим хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын жирэмсний хяналтыг гардан гүйцэтгэдэг 36 эмчийг сургалаа. Нийслэлийн Амгалан, Өргөө, Хүрээ амаржих газрууд, Багануур, Налайх дүүрэг ЭМТөвд телемедициний сүлжээнд холбогдсноор эх барихын ноцтой хүндрэл, яаралтай тусламжийн үед цаг хугацаа алдахгүйгээр тусламж, үйлчилгээ, үзүүлэх, эх, нярайн амь насыг аврах боломж, нөхцөл бүрдлээ. Нийслэлийн Амгалан амаржих газарт “Эх барихын яаралтай тусламжийн ур чадварын төв”-ийг нээж, эх, нярайн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай биет үзүүлэн, хэрэгсэл материалаар тоноглогдож, амаржих газрын эмч, эх баригч, бусад мэргэжилтнүүд дуураймал орчинд дадлага хийж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломжтой болсон. 4.”Жирэмсний хяналтыг сайжруулах нь” сэдэвт улсын зөвлөгөөн 2019 оны 05 дугаар сарын 06-нд болж, харьяа эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл 15

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

  • Upload
    others

  • View
    3

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ БИЧМЭЛ ТАЙЛАН

НЭГ.БАЙГУУЛЛАГЫН ДҮРМЭЭР ХҮЛЭЭСЭН ҮНДСЭН ҮҮРГИЙН ХҮРЭЭНД

1. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд НЭМГ-ын 2019 оны 03

дугаар сарын 22-ний өдрийн “Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн үйл ажиллагааг

эрчимжүүлэх тухай” А/44 дүгээр тушаал гарч, харьяа ЭМБ-уудад хүргүүлж, 15-аас

дээш насны ЭМД төлсөн хүн амыг хамрууллаа. Дүүргийн ЭМТ-ийн НЭМО, Эрүүл

мэндийн даатгалын газрын удирдлага, Дүүргийн ЭМТ-ийн дарга нартай хамтарсан

уулзалтыг 4 удаа зохион байгуулж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ.

Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээг ӨЭМТ-ийн хийж байгаа байдалд чанарын гадаад хяналтын үнэлгээг ХӨСҮТ-тэй хамтран хийж 122 ӨЭМТ-ийг хамрууллаа. 2019 оны 11 сарын байдлаар байдлаар 110735 хүн илрүүлэг шинжилгээнд, 22160 хүн вирусын идэвхижил тоолох шинжилгээнд орсон. Хепатитийн В,С вирусын элэгний хавдрын эрт илрүүлэг шинжилгээг 6974 хүнд хийсэн ба эрт илрүүлгийн хувь 16,4% байна

2. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 78 дугаар тогтоолоор “Эх, хүүхэд,

нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр батлагдсан. Нийслэлийн

хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, салбар дундын оролцоо,

хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны

“Төлөвлөгөө батлах тухай” А/517 дугаар захирамжаар батлагдсан ажлын

төлөвлөгөөг 5 зорилт, 87 заалт бүхий үйл ажиллагааг хэрэгжилт 90% байна.

3. “ Эх, нярайн тусламж, үйлчилгээнд зайн оношилгоог нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд дараах ажлуудыг хийлээ. Үүнд:

“Өндөр эрсдэлтэй жирэмснийг хянах нь” сургалтыг 3 удаа зохион байгуулж,

Дүүрэг, тосгоны ЭМТ, зарим хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын

жирэмсний хяналтыг гардан гүйцэтгэдэг 36 эмчийг сургалаа.

Нийслэлийн Амгалан, Өргөө, Хүрээ амаржих газрууд, Багануур, Налайх

дүүрэг ЭМТөвд телемедициний сүлжээнд холбогдсноор эх барихын ноцтой

хүндрэл, яаралтай тусламжийн үед цаг хугацаа алдахгүйгээр тусламж, үйлчилгээ,

үзүүлэх, эх, нярайн амь насыг аврах боломж, нөхцөл бүрдлээ.

Нийслэлийн Амгалан амаржих газарт “Эх барихын яаралтай тусламжийн

ур чадварын төв”-ийг нээж, эх, нярайн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй

шаардлагатай биет үзүүлэн, хэрэгсэл материалаар тоноглогдож, амаржих газрын

эмч, эх баригч, бусад мэргэжилтнүүд дуураймал орчинд дадлага хийж, мэдлэг, ур

чадвараа дээшлүүлэх боломжтой болсон.

4.”Жирэмсний хяналтыг сайжруулах нь” сэдэвт улсын зөвлөгөөн 2019 оны 05 дугаар сарын 06-нд болж, харьяа эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл 15

Page 2: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

эмч нар оролцож, “Нийслэлийн эх барих, эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээ өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” илтгэл тавигдсан.

“Нийслэлийн эх барих, эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээ,

жирэмснмй хяналт, өнөөгийн байдал, ХХЭМБ-ын оролцоо” зөвлөгөөн зохион байгуулж, эх барих, эмэгтэйчүүдийн 60 эмч нар оролцож, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.

5.“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд:

- ЭМДЕГ-ын даргын А/44 дүгээр тушаалын дагуу “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахаар ажлын хэсгийн хуралд оролцон, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний өдрүүдэд шүдний ХХЭМБ-ын сонгон шалгаруулалтыг явуулж, 140 байгууллагын материалд үнэлгээ хийсэн. Нийслэлд 90 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтад тэнцсэн бөгөөд гэрээ цуцлаж, гэрээ нэмэлтээр хийсэн нийт 84 эмнэлэг тус хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. НЭМГ-ын дарга, НАСС-ийн Захирлын хамтарсан удирдамжаар сонгон шалгаруулалтанд тэнцсэн эмнэлгийн эмч нарт шүдний эмнэлэгт баримтлах халдвар, хамгааллын дэглэмийн талаар дадлага сургалтыг НАСС сургууль дээр зохион байгуулсан. Мөн ЭМД системийг хэрхэн нэвтрүүлж ажиллах талаар мэдээллийг өглөө. Сургалтанд НМХГ, ЭМДЕГ хамтран оролцсон.

- Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 255 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн албан ёсны нээлтийг 2019 оны 04 дүгээр сарын 01- нд хийж, нийслэлд 90 эмнэлэг сонгон шалгарч, 2019 оны 12 сарын байдлаар 84 эмнэлэг үзлэг, оношлогоо, эмчилгээ хийж 91.700 хүүхдийг хамруулаад байна.

- “Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бусад байгууллагуудтай хамтран хувийн хэвшлийн шүдний эмнэлгээр хяналт, шалгалтыг тогтмол хийх шаардлага тулгарч, ЭМДЕГ-ын даргын албан хүсэлтийн дагуу тус газрын мэргэжилтнүүдэд шүдний эмнэлэгт баримтлах стандарт, тушаал, удирдамж болон халдвар хамгааллын дэглэмийн талаар НЭМГ-ын НЭМХ, ХӨСҮТ-тэй хамтран мэдээлэл өглөө.

Page 3: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

- Хөтөлбөрийн талаар иргэдэд чиглэсэн мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр нийт 12 удаа өглөө.

-Нийслэлийн 9 дүүргийн 142-р хороонд оршин суугаа 2-12 насны хүүхдүүдийн судалгааг авч, тухайн хороонд сонгон шалгарсан шүдний эмнэлгүүдэд хуваарилсан. Мөн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн хаяг, байршлыг газрын зургаар харуулсан байдлаар анонс дээр буулган авч хөтөлбөр хэрэгжүүлэх үйл явцад хэрэглэсэн.

“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ЭМЯ, НЗДТГ, НЭМГ, НШЭНТ-өөс хамтран зохион байгууллаа.Уг тэмцээн нь ЕБС-ийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, дадал хэвшил бий болгох зорилготой юм. Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Тэмцээний нэгдүгээр үе шатанд дүүргийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төвтэй хамтран тухайн харьяа дүүргийн ЕБС-иудын 4, 5 дугаар ангийн сурагчдаас шилдэг гурван багийг сонгон шалгаруулсан юм. Хоёрдугаар шатанд буюу “Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-д есөн дүүргийн 25 сургуулиас нийт 25 баг буюу 9-10 насны 200 хүүхэд амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэгээ сорьж, шүд угаах аргачлалаар өрсөлдлөө.

Тус тэмцээний нэгдүгээр байрт нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 3 дугаар сургууль, хоёрдугаар байрт Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109 дүгээр сургууль, гуравдугаар байрт Сонгинохайрхан дүүргийн 134 дүгээр сургуулийн баг шалгарсан байна.

- 6 настай хүүхдийн эрүүл шүдэнд түрхлэг түрхэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерийн урилгыг НЭМГ-ын вебсайтаар зарлан, сонгон шалгаруулалт явуулж “Мөнх содон” шүдний эмнэлэг шалгарч, гэрээ байгуулан 6300 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийн, 6-р шүдэнд цоорлоос хамгаалах түрхлэг түрхсэн

Page 4: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

6.Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хуралд “Нийслэлийн хүүхэд, өсвөр үеийн өвчлөл, эндэгдлийн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл бэлтгэж, 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдөр илтгэл тавьсан.

7. Хүүхдийн клиник 4, 40,41 дүгээр сувиллыг НЭМГ-ын харьяа шилжүүлэх санхүүжилтын талаар ЭМЯ руу 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 1/204 тоот албан бичгийг хүргүүлсэн. ЭМЯ-наас 2019 оны 04 дүгээр сарын 03-нд 1а/1325 албан бичгээр Нийслэлийн Засаг дарга руу ирүүлсэн бичигт тус киник сувиллуудын харьяалалыг НЭМГ руу шилжүүлж, санхүүжилтийн багцыг эрүүл мэндийн сайдын багцаас гаргахыг дэмжсэн хариу ирүүлсэн. Мөн БСШУСЯамны 2018 оны 1а/1783 тоот албан бичгээр тус клиник сувиллуудын харьяалалыг НБГ-аас НЭМГ руу шилжүүлэхийг дэмжсэн. Сангийн яам руу Нийслэлийн Засаг даргаас 07 дугаар сарын 03-нд хүүхдийн клиник 4, 40,41 дүгээр сувиллын санхүүжилтийн шийдвэрлэж өгөхийг хүссэн тухай албан бичгийг хүргүүлсэн. Сангийн яамнаас 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн Хүүхдийн клиник 4, 40, 41 дүгээр сувиллын санхүүжилтийг ЭМСайдын багцад шилжүүлсэн тул тус хүүхдийн клиник 4, 40, 41 дүгээр сувиллын үйл ажиллагаатай танилцан хүлээн авлаа.

8.”Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах тухай” НЭМГазрын даргын 02 дугаар албан даалгаврыг гарган холбогдох газруудад хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа. Үүний үр дүнд ӨЭМТ-үүд эмч, сувилагч нарын үдийн цайны цагийн зохицуулалтыг хийж ажилласнаар иргэдэд тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх нөхцлийг бүрдүүлж чадлаа.

“Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/41 дүгээр тушаалаар СБД-

ийн 1, 2-р хорооны ӨЭМТ-ийг нэгтгэн зохион байгуулах, ХУД-ийн 15-р хорооны

“Мэндсаруул өрх” ӨЭМТ-ийг хороонд нь салбарлуулан зохион байгуулахаар

боллоо.

БЗД-ийн 20-р хорооны Нова ӨЭМТ-ийн үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Үүнд: Тус хорооны иргэдийн хуралд оролцож, тухайн хороонд үзүүлэх ЭМАШТҮ-г чирэгдэлгүй, оновчтой хүргэх асуудалд НЭМГ-аас баримталж буй бодлогын талаар мэдээлэл хийлээ. Тус хуралд 30 гаруй иргэн, тухайн хорооны анхан шатны нэгж байгууллагуудын удирдах ажилтнууд оролцож, санал хүсэлтээ уламжиллаа. БЗД-ийн 20 дугаар хорооны иргэдэд үзүүлэх ЭМАШТҮ-ний хүртээмж, чанарыг доголдуулахгүй байх зорилгоор тухайн хороонд ажиллаж буй 2 төвийг нэгтгэн зохион байгуулах хүртэлх хугацаанд Нова ӨЭМТ-ийн магадлан итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгох тухай хүсэлтийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга буюу Магадлан итгэмжлэлийн зөвлөлийн дарга н.Бямбадоржид албан тоот бичгээр хүргүүлэн шийдвэрлүүлж, тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй хүргэн ажиллалаа. Түүнчлэн үйл ажиллагааг уялдуулан нэгтгэхтэй холбогдуулан Нова ӨЭМТ-ийн хамт олонд мэдэгдлийг хүргүүлэн, Гачуурт тосгоны эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн асуудлыг зохицуулах, 2020 оны 1 дүгээр сараас эхлэн үйл ажиллагааг нэгтгэн ажиллуулах бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Page 5: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

СХД, ХУД-т шинээр хороод нэмэгдсэнтэй холбогдуулан тус дүүргүүдийн ЗДТГ-ын дарга, НБХ-ийн дарга, дүүргийн ЭМТ-ийн удирдлага болон шинээр гарсан хороодын дарга, холбогдох ӨЭМТ-ийн дарга нартай уулзалт хийж, газар дээр нь нөхцөл байдалтай танилцан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан болно.

9.Өрхийн эрүүл мэндийн төвийн өнөөгийн байдал, цаашид бодлогын түвшинд

шийдвэрлүүлэх асуудлаар мэдээлэл бэлтгэж УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлсэн ба УИХ-ын Нийгмийн бодлого, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, ЭМЯ-тай хамтран “ӨЭМТ-өөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын авч хэрэгжүүлэх арга хэмжээ” хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулж, илтгэл бэлтгэн хэлэлцүүлж, тулгамдаж буй асуудлыг дэвшүүлэн тавилаа. Энэхүү хэлэлцүүлэгт оролцогчдоос зөвлөмж гаргасан ба зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ӨЭМТ-ийн нэг иргэнээр тооцох зардлын тарифыг нэмэгдүүлэхээр болсон ба өрхийн эмч, мэргэжилтнүүдийн сургалтын үйл ажиллагааг зохицуулж, зөвхөн НЭМГ-ын зөвшөөрөлтэй сургалтанд өрхийн эмч, мэргэжилтнүүдийг хамруулахаар боллоо. Эдгээр ажлын үр дүнд 2020 оноос ӨЭМТ-ийн санхүүжилт буюу нэг иргэнд ногдох зардлын тариф нэмэгдэхээр болсон. Түүнчлэн ӨЭМТ-ийн сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийж ажилласнаар иргэдэд тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхэд чухал түлхэц болж байна.

10.МУ-ын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан хоёрын хооронд байгуулсан

гэрээний дагуу НЗДТГ, НЭМГ, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Эх, хүүхдийн эрүүл

мэндэд агаарын бохирдлын үзүүлэх үр нөлөө” төслийг хүйтний улиралд агаарын

бохирдолд өртөж буй сургуулийн насны хүүхэд ба жирэмсэн, хөхүүл эхчүүдийн

эрүүл мэндэд агаарын бохирдлын улмаас үүсэх эрсдлийг бууруулах зорилгоор

2018 оноос БЗД, 2019 оноос СХД-т хэрэгжүүлж эхэлсэн. 2019 оны 04 дүгээр 12-ны

өдөр төслийн танилцуулах уулзалтанд НЗДТГ, НҮБХС, СХДЗДТГ, ЭХЭМҮТ,

СХДЭМТ, БЗДЭМТ-ийг оролцуулан зохион байгуулж, төслийн танилцуулгыг хийж,

үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлсэн. СХД-т хэрэгжүүлэх 12 үйл

ажиллагаа бүхий төлөвлөгөөг НЗД-ийн орлогч Ш.Анхмаа даргаар батлуулан

хэрэгжүүлж байна.Тухайлбал: Төслийн хүрээнд

Баянзүрх дүүрэгт нийт 336 эцэг, эх, эмнэлгийн ажилчдыг “Олон нийтэд түшиглэсэн

хүүхдийн өвчний цогц менежмент”-ийн сургалтад хамруулсан. Олон нийтийн эрүүл

мэндийн 25 ажилтныг шинээр бэлтгэж, 16 нэр төрлийн эм, тариа багтаасан цүнх

олгож, 5 хүртэлх насны хүүхдэд гэрээр тусламж, үйлчилгээг үзүүлэн, эцэг, эхэд

зөвлөгөө өгсөн.

СХД-т 32 ӨЭМТ-ийн нийт эмч, ажилчдын 60 хувь нь 5 удаа суурь сургалтад

хамрагдан, 10 сургагч багш шинээр бэлтгэгдлээ. СХД-ийн ЭМТ, ӨЭМТ-ийн дарга

нарыг оролцуулан төлөвлөлтийн сургалтыг зохион байгуулж, “Агаарын бохирдлын

үед Эрүүл мэндийн байгууллагын ажиллах төлөвлөгөө”-г хэлэлцэн баталсан. 2020

онд СХД-т хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсвийн төслийн саналыг 2019 оны 08

дугаар сарын 07-ны өдрийн 02-02/3500 тоот албан бичгээр, Ш.Анхмаа даргаар

Page 6: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

батлуулан НЗДТГ-т хүргүүлсэн бөгөөд төслийн төсвийн НИТХ-аар дэмжиж

баталсан.

ЭХ, ХҮҮХДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР

Дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд “Жирэмсний хяналт, НҮЭМ-ийн

цогц тусламж үйлчилгээ үзүүлэх нэг цэг” үйлчилгээний журам гаргалаа.

“Жирэмсний хяналт, НҮЭМ-ийн цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн

үйлчилгээний журам”-ыг НЭМГ-ын даргын А/102 дугаар тушаалаар батлан,

гаргасан. НЭМГ-ын А/155 дугаар тушаалын дагуу журмын хэрэгжилтийг хяналтын

хуудсаар үнэлж, дэмжлэгт хяналтыг Нийслэлийн 8 дүүрэг, 2 салбар амбулатори, 2

Тосгоны ЭМТөвд хийж, тухайн байгууллагын удирдлагын баг, эх барих

эмэгтэйчүүдийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, арга зүйгээр хангасан.

Үнэлгээгээр 8 дүүргийн ЭМТ-үүд жирэмсний хяналт, НҮЭМ-ийн нэг цэгийн

үйлчилгээг сайн зохион байгуулсан бөгөөд эмэгтэйчүүд, жирэмсний дотрын

кабинетийг бие дааан ажиллуулж, ЭХО, лабораторийн шинжилгээг нэг цэгийн

үйлчилгээн дээр төвлөрүүлэн зохион байгуулсан. Ингэснээр жирэмсэн эхийн

шинжилгээ өгөх хугацаа 2-5 хоногоор багасаж, жирэмсэн эхчүүдийн сэтгэл ханамж

нэмэгдсэн.

НҮБ-ын ХАС-тай хамтран “Эх нярайн тусламж үйлчилгээнд зайн

оношилгоог нэвтрүүлэх нь” төсөл хэрэгжүүллээ.

“Өндөр эрсдэлтэй жирэмснийг хянах нь “ 3 удаагийн сургалт зохион байгуулж,

Дүүрэг, 4 Тосгоны ЭМТ, зарим хувийн хэвшлийн ЭМБ-ын жирэмсний хяналтыг

гардан явуулдаг 36 эмчийг сурган бэлтгэлээ.

Нийслэлийн 3 амаржих газар /Амгалан, Өргөө, Хүрээ/ Багануур, Налайх

дүүрэг Телемедициний сүлжээнд холбогдсноор эх барихын ноцтой хүндрэл,

яаралтай тусламжийн үед цаг хугацаа алдахгүйгээр тусламж, үйлчилгээ үзүүлэх,

эх, нярайн амь насыг аврах боломж, нөхцөл бүрдээд байна.

Нийслэлийн Амгалан амаржих газарт “Эх барихын яаралтай тусламжийн ур чадварын төв”-ийг нээлээ. Энэхүү төв нь эх, нярайн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай биет үзүүлэн, хэрэгсэл материалаар

Page 7: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

тоноглогдсон бөгөөд амаржих газрын эмч, эх баригч бусад мэргэжилтнүүд дуураймал орчинд дадлага хийж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломжтой боллоо.

“Жирэмсний хяналтын талаарх хэлэлцүүлэг хийх тухай” НЭМГ-ын даргын тушаал гарч, тус хэлэлцүүлгийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өргөө амаржих газар дээр зохион байгуулав. ӨЭМТ-д жирэмсний хяналт хэрхэн явагдаж буй талаар Нийслэлийн бүх дүүргийн төлөөлөл танилцууга хийж, цаашид тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Эхийн эндэгдлийг бууруулах талаар

Эхийн эндэгдлийг хэлэлцэх зөвлөлийн хурлыг 5 удаа хийж, 8 тохиолдлыг хэлэлцэн дүгнэлт гаргаж, зөвлөмжийг ЭХЭМҮТ, УНТЭ, УГТЭ, Өргөө, Амгалан АГ, СХД, БЗД зэрэг байгууллагуудад хүргүүллээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ, эхийн эндэгдлийг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг бэлтгэж өгөв.

Эх, хүүхэд, НҮЭМ-ийн үндэсний хөтөлбөрийн өртөг тооцох хэлэлцүүлэгт

оролцож, саналаа тусгуулав.

SBN, STAR, Eagle, TV5 TV6 телевизүүдэд “Жирэмсний хяналтын ач холбогдол” “Агаарын бохирдол”,“Хүсээгүй жирэмснээс сэргийлэх нь”, Охидын төрөлт, жирэмслэлт сэдвүүдээр-ын талаар ярилцлага, мэдээлэл өгч, ухуулга сурталчилгаа хийв.

2018, 2019 онд үр зулбуулах эмийг дур мэдэн хэрэглэсний улмаас хүндэрч, Нийслэлийн Амаржих газруудад ирж тусламж, үйлчилгээ авсан, хүндэрсэн эмэгтэйчүүдийн судалгааг нэгтгэн гаргаж, Эрүүгийн Цагдаагийн газарт хүргүүлэв.

2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/432 тоот тушаалын дагуу өндөр

тунт А аминдэмд 6-11 сартай 22,634 хүүхэд буюу нийт хүүхдийн 92%, 12-59 сартай

143,818 хүүхэд буюу нийт хүүхдийн 92,7% нь хамрагдсан.

“Хүүхдийн тусламж, үйлчилгээнд зохицуулалт хийх тухай” НЭМГазрын даргын А/22, А/50, А/70 дугаар тушаалуудыг гаргаж, бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, хүүхдийн орны ачаалал буурахгүй байгаа тул Дүүргийн ЭМТөвийн хүүхдийн кабинетийг 05 сарын 01 ний өдөр хүртэл уртасгасан цагаар ажиллуулсан.

Налайх дүүрэгт зохион байгуулагдсан “Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээг

сайжруулах” хэлэлцүүлэгт эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга болон хүүхдийн

асуудал хариуцсан мэргэжилтэн нар оролцож, “Нийслэлийн хүүхдийн өвчлөл,

эндэгдлийн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьсан.

Page 8: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12

дугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаас өгсөн үүргийн дагуу ерөнхий

боловсролын сургуулийн сурагчдын амралтыг сунгасантай холбоотой гарсан эерэг

болон сөрөг өөрчлөлт, үр дүнг тооцох зорилгоор эцэг эх, багш, сурагчдын дунд

сэтгэл ханамжийн судалгаа хийж, хүүхдийн амьсгалын замын өвчлөл болон осол

гэмтлийн тохиолдлыг сүүлийн 3 жилээр харьцуулан судлаж, тайланг гарган

НЗДТГ-т хүргүүлсэн.

Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн

хүсэлтийн дагуу “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-аар

үйлчлүүлдэг 0-5 насны хүүхдүүдэд өндөр тунт А аминдэм 2000ш, Олон найрлагат

бичил тэжээлийн холимог 14400ш, эмчилгээний бэлэн хоол 35ш-ийг олгон,

Продент шүдний эмнэлэг болон БГЭМТ, БЗЭМТ-тэй хамтран хүүхдүүдийг үзлэгт

хамруулсан.

“Хүүхдэд ээлтэй эмнэлгийн 10 алхам” төслийн хэлэлцүүлэгт 2 удаа

оролцож, саналаа өгсөн.

Хувийн хэвшлийн хүүхдийн 75 эмнэлгийг дүүрэг, хороогоор нь газрын зурагт

байршуулан хэвлүүлсэн ба хүний нөөц, үзлэгийн талаарх мэдээллийг нэгтгэн

гаргаж, ЭМЯ-д хүргүүлсэн.

Нэгдсэн эмнэлэг болон Дүүргийн ЭМТөвийн хүлээн авах тасагт хийгдэж буй үзлэгийг ЭМД-аас санхүүжүүлэх боломжийг судлахаар сүүлийн 3 жилийн хүүхэд болон насанд хүрэгсдийн үзлэгийн мэдээллийг авч нэгтгэн, ЭМЯ-д хүргүүлсэн.

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ

2019 оныг НЭМГ-аас Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээг дэмжих жил, Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг онцлох жил” өдөр болгон тэмдэглэх, Өрхийн эмнэлэг байгуулагдсаны 20 жилийн ойг тус тус тохиолдуулан эрүүл мэндийн анхан шатны байгууллагад дэмжлэг үзүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад хяналт, хариуцлагыг сайжруулах зорилгыг дэвшүүлэн доорх зорилтуудыг тавьж ажиллаж байна.

Зорилт: 1. ӨЭМТ-ийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлагын тогтолцоог

бэхжүүлэх. 2. ӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээ, ялангуяа эх хүүхдийн тусламж,

үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хяналт үнэлгээ, судалгаа дүгнэлт, зохицуулалт хийж, сурталчлан ажиллах.

3. Дүүргийн өрхийн менежер болон ӨЭМТ-ийн дарга, эмч, мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, чадавхжуулах, эрүүл мэндээ хамгаалах, дэмжих ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх.

Page 9: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

Дээрх зорилтуудын хүрээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар доорх ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээний талаар

1.ӨЭМТ-ийн Гүйцэтгэлийн гэрээний 2018 оны жилийн эцсийн тайлангуудыг хүлээн авч, нэгтгэн, үнэлгээ дүгнэлт хийж ажиллалаа. 2.2019 онд ӨЭМТ-ийн Гүйцэтгэлийн гэрээ байгуулах тухай НЗД-ын А/78 дугаар захирамж, НЭМГ-ын даргын “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээний хэрэгжилтийг хангуулах тухай А/18-р тушаалыг тус тус төлөвлөн, батлуулж, тайлангийн хамт ЭМЯ, НЗДТГ-т тус тус хүргүүллээ. 3.НЗД-ын А/78 дугаар захирамжийг үндэслэн дүүргийн ЗД нар гэрээгээ “Бүрэн хангалттай” биелүүлсэн ӨЭМТ-дийг шагнаж урамшууллаа. Харин гэрээгээ 2 удаа дараалан “Ажил сайжруулах” үнэлгээтэй дүгнүүлсэн СБД-ийн 5-р хорооны “Түвшин хүч” ӨЭМТ-ийн гэрээг цуцалсан. СБД-ийн 5-р хорооны “Түвшин хүч” ӨЭМТ-д хийх зохицуулалтын талаар албан бичгийг боловсруулан, СБД-ийн ЗД, ЭМТ-д тус тус хүргүүлсэн ба СБДЭМТ-ийн НЭМО дарга, өрхийн менежер, Түвшин хүч, Өөдрөг энх ӨЭМТ-ийн дарга нартай уулзаж, зохион байгуулалтыг хэрхэн хийх талаар харилцан ярилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Үүний дагуу ЭМС-ын тушаалын дагуу ЭМАШТҮ-ний тасралтгүй байдлыг ханган Түвшин хүч, Өөдрөг энх ӨЭМТ-үүдийг нэгтгэн зохион байгуулж ажиллаж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээний хэрэгжилт 2018 оны жилийн эцсийн байдлаар 88.8 хувьтай байгаа нь өмнөх оноос 0.2 хувиар ахисан үзүүлэлттэй байсан. 4. 2017 онд гэрээгээ хангалтгүй биелүүлсэн БЗД-ийн 18, СХД-ийн 18-р хороонд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх багийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж, шалгаруулалтанд ялсан Оч манал, Гурванжаргал хайрхан ӨЭМТ-ийн дарга нартай гэрээг 04 сарын 10-ны өдөр байгууллаа. 5.ӨЭМТ-дийн Гүйцэтгэлийн гэрээний эхний хагас жилийн дүн 90.04%-тай байгаа нь урд оны мөн үеэс 1.9%-иар өссөн дүнтэй байна. Нийт Өрхийн эрүүл мэндийн төвийн: 55.7% /73/ “Бүрэн хангалттай”, 43.5% /57/ “Хангалттай”, 0.7% /1/ “Ажил сайжруулах” үнэлгээтэй дүгнэгдсэн ба ӨЭМТ-ийн 99.2% нь гэрээгээ "Сайн" биелүүлсэн байна. Гүйцэтгэлийн гэрээг дүгнэн, үнэлгээний дүнг үндэслэн ӨЭМТ-ийн НЗД-ын А/851 дүгээр захирамж, НЭМГ-ын даргын А/123-р тушаалыг тус тус төлөвлөн, батлуулж, тайлангийн хамт ЭМЯ, НЗДТГ-т тус тус хүргүүлсэн.

Анхан шатны тусламж,үйлчилгээний талаар 1.2018 оны “ӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулсан ажлууд, ӨЭМТ-ийн шинэчлэлийн стратегийн тайланг тус тус нэгтгэн гаргаж, тайланг ЭМЯ-нд хүргүүлсэн. МӨАУМХ-ны салбар зөвлөлийн дарга нарын уулзалтанд “Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулсан ажлууд, үр дүн, анхаарах асуудал, дэвшүүлж буй санал” сэдвээр илтгэл тавьлаа. ӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх ажлын талаар ялангуяа нэг иргэнд ногдох зардлын тарифыг нэмэгдүүлэх, тохиолдолд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлэх зэрэг саналыг ЭМЯ-д хүргүүлсэн. Мөн ӨЭМТ-үүд ХХК-д шилжиж эхэлж

Page 10: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

байгаатай холбогдуулан ӨЭМТ-ийн дүрэмд өөрчлөлт оруулах талаар албан бичгийг боловсруулан, ЭМЯ-нд хүргүүлсэн. 2. ӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, бүртгэлгүй, ядуу, эмзэг бүлгийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүргэх зорилгоор ӨЭМТ-ийг магадлан итгэмжлэлд хамруулах, ЭМД-аас санхүүжилт авах ажлыг эрчимжүүлэх, мөн салбаруудыг ЭМ-ийн даатгалын санхүүжилтанд хамруулах асуудлыг шийдвэрлүүлэхээр ЭМЯ, ЭМДЕГ-т тус тус албан бичгүүдийг хүргүүлэн, сонгон шалгаруулалтанд оролцож, асуудлыг шийдвэрлүүллээ. 2019 оны байдлаар нийт 81 ӨЭМТ магадлан итгэмжлэлд хамрагдан, 70 нь ЭМД-аас санхүүжилт авч байгаа нь урд оноос 2 дахин нэмэгдсэн. Үүний үр дүнд бүртгэлгүй, шилжиж ирсэн болон орон гэргүй, ядуу эмзэг бүлгийн хүн амыг ӨЭМ-ийн тусламж, үйлчилгээнд хамруулах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. 3.Монгол улсын иргэн өрх, тосгон, сумын эмчийг сонгон бүртгүүлэх журмыг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, дүүргийн ЭМТ, ӨЭМТ-үүдээр хэлэлцүүлэн, саналыг хүргүүлэн ажиллалаа. 4. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тайлан гаргаж өгөх ӨЭМТ-ний чиглэлээр 2016-2018 онуудад хийсэн ажлын талаар тайланг гаргаж өглөө. Тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр 1.ӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх, эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор ӨЭМТ-ийн эмч, ажилчдын ажлын хариуцлага, цаг ашиглалтыг сайжруулах, цайны цагийн үзлэгийн зохицуулалт хийж ажиллах, эх хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллах талаар “ӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах тухай” НЭМГ-ын даргын 02 тоот албан даалгаврыг гарган холбогдох газруудад хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж, харьяа байгууллагын дарга нарын шуурхайд танилцуулан ажиллалаа. Үүний үр дүнд ӨЭМТ-үүд эмч, сувилагч нарын үдийн цайны цагийн зохицуулалтыг хийж ажилласнаар иргэдэд тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх нөхцлийг бүрдүүлж чадлаа. 2. “Эх хүүхдийн тусламж, үйлчилгээг сайжруулья” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр хийгдэж буй жирэмсний хяналтын талаар дүүрэг бүрээс 1 ӨЭМТ-ийн илтгэлийг хэлэлцэн, дүгнэлт хийн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн болно.

Түүнчлэн “Хамтдаа суралцъя” туршлага солилцох аяны хүрээнд СХД-ийн 64 ӨЭМТ жирэмсэн эмэгтэйчүүдэд тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлдэг талаар, ЧД-ийн 40 ӨЭМТ Бага насны хүүхдийн ХӨЦМ-ийн тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлдэг талаар ӨЭМТ-дээ харилцан туршлага судлуулах үзүүлэх сургуулийг зохион байгуулсан нь ӨЭМТ-ийн эмч, сувилагч, нийгмийн ажилтнуудыг чадавхжуулахад дэмжлэг боллоо.

3.НЗД-ын 2018 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааныг батлах тухай А/491 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хороо, ӨЭМТ-ийн ажлын уялдаа холбоог сайжруулах, эх, хүүхэд, ХБӨ-ний эрт илрүүлгийн үзлэгийг зохион

Page 11: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

байгуулах чиглэлээр хамтран ажиллаж, үнэлгээ дүгнэлт өгч ажиллах талаар 1/243 тоот албан бичгийг хүргүүлсэн. Эдгээр үйл ажиллагаа нь жирэмсний хяналтын чанарыг сайжруулахад чухал болж байна. 4.ДЭМБ-ын “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ын зарчмыг дэмжин ЭМАШТҮ-ний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор нийслэлийн алслагдсан хороодод амьдарч байгаа бүртгэлгүй болон шилжин суурьшиж буй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй эрсдэлт бүлгийн иргэдэд /ХБИ/ үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, нийгмийн хүчин зүйлийн нөлөөллийн судалгааг Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Налайх дүүрэгт зохион байгуулж, дүгнэлт хийн ажиллалаа. Судалгаанд сонгогдсон дүүргийн алслагдсан хороодын 692 иргэд, өрхийн 116 эмч, ажиллагсад болон дүүрэг, хороодын Засаг дарга, төрийн захиргааны байгууллагын холбогдох удирдах ажилтан, мэргэжилтэнүүдийг хамруулсан. Мөн эмнэлэгт хөтлөгдөх анхан шатны бүртгэл, тайлангийн маягтад жендэрийн мэдрэмж, эрүүл мэндийн тэгш байдлыг тодорхойлох үзүүлэлтүүд хир тусгагдсан байдалд дүн шинжилгээ хийсэн. Судалгаа, үнэлгээний дүнг 2019 оны 5 дугаар сарын 17, 23-ны өдрүүдэд хэлэлцүүлэгт танилцуулж, эрүүл мэндийн тэгш байдлыг хангахад салбар дундын оролцоог хэрхэн хангах талаар санал солилцож хамтран ажиллах чиглэлийг тодорхойлсон. Ийнхүү судалгааны дүнг үндэслэн ӨЭМТ-дэд бүртгэл судалгаагаа сайжруулах, ЭМС-ын 2017 оны А/04 дүгээр тушаалын дагуу бүртгэлгүй иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх талаар үүрэг өгч ажиллалаа. 5. “ЭМАШТҮ-нд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төсөлд СХД-ийн 22-р хорооны Одонтманал, БЗД-ийн 10-р хорооны Цэн-оюу ӨЭМТ-ийг ДЭМБ-ын зардлаар, мөн Налайх, Багахангай дүүрэгт Солонгосын ТББ-ын дэмжлэгтэйгээр тус төсөлд хамрууллаа. Ийнхүү тухайн ӨЭМТ-ийн эмч, сувилагч, нийгмийн ажилтан, дүүргийн ЭМТ-ийн өрхийн менежерүүдийг 5 хоногийн сургалтанд хамруулж, мобайл тоног төхөөрөмжийг олгосон ба тухайн ӨЭМТ-үүд зорилтот бүлгийн хүн амын 85 гаруй хувийг халдварт болон халдвар бус өвчний эрт илрүүлийн үзлэгт хамрууллаа. Түүнчлэн ЧД-ийн Засаг дарга алслагдсан 3 хорооны ӨЭМТ-д мобайл багаж тоног төхөөрөмжийг олгосон. Нийслэлд 9 дүүргийн алслагдсан хорооны 18 ӨЭМТөвд мобайл технологийг хэрэгжүүлж байгаа нь урд оноос 7 ӨЭМТ-өөр нэмэгдсэн нь орчин үеийн технологийн дэвшилтэт арга барилд суурилсан шинэлэг аргаар 51797 иргэнд явуулын тусламж үйлчилгээг хүргээд байна. 6.Эрүүл мэндийн даатгалын цахим системийг нэвтрүүлж, 142 ӨЭМТ цахимаар эмийн жор бичиж, иргэдэд үйлчилж байна. Өрхийн ЭМТ-ийн цахим жор бичилтэд ЭМДЕГазар хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаа ба дүүргийн болон ӨЭМТ-ийн шинээр ажилд орсон эмч нарт хөнгөлөлттэй эмийн жор бичих эрхийг олгох кодыг баталгаажуулах ажлыг ЭМДЕГ-тай хамтран шийдвэрлэснээр иргэдэд тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхэд чухал түлхэц боллоо.

7.Зарим ӨЭМТ-д оношилгоо, эмчилгээнд ашиглах билиметр, пульсоксиметр, шарлагын аппарат, лазерын аппарат, судас тодруулагч зэрэг багаж хэрэгслэлийг

Page 12: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

хуваарилан олголоо. Ийнхүү ӨЭМТ-ийн бүтэц, үйл ажиллагаа MNS52:92 стандартын дагуу ӨЭМТ-үүд оношилгоо, шинжилгээний ЭХО, ЭКГ аппарат, биллиметр, хурдавчилсан оношлуур, сахар хэмжигч, холестерин хэмжигч, пульсоксиметр, ургийн монитор, судас тодруулагч, центрифуг, УВЧ, солюкс, бумба, ультра звук, искра, утлагын аппаратаар 80-100% хангагдан оношилгоо эмчилгээнд ашиглаж байна.

8.ӨЭМТ-д ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтаны сэтгэл ханамжийг тодорхойлох зорилгоор “Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны аргачлал батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2014 оны 13 дугаар тушаалаар батлагдсан асуулга, аргачлалыг ашиглан өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны онцлогт тохируулан боловсруулж хэрэглэсэн ба хорооны удирдлага 229, үйлчлүүлэгч 42977, өрхийн эмч, эмнэлгийн ажилтан 300, нийт 43506 хүнээс тандалт асуулгыг авч, нэгэн агшинд хийгдсэн болно. Судалгаанд оролцсон иргэдийн 98.8% нь ӨЭМТ-өөр үйлчлүүлсэн иргэд байсан ба хамрагдсан иргэдийн дундаж нас 39.1±9.09, дийлэнх /62.7%/ нь эмэгтэйчүүд байлаа. ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээнд иргэдийн сэтгэл ханамж 71% байна. Судалгаанд хамрагдсан эмч, эмнэлгийн ажилтнуудын дундаж нас 38.2±10.7 буюу 94.3% нь эмэгтэйчүүд байна. Судалгаанд хамрагдсан эмч, ажилтнуудын сэтгэл ханамж 88% байгаа нь 2017 оны судалгааны дүнгээс 3%-иар буурсан үзүүлэлттэй байна. Судалгаанд оролцсон хорооны удирдлага, ажилтнуудын сэтгэл ханамжийн үнэлэмж 87.8% байгаа нь 2017 оны судалгааны дүнгээс 5.3%-иар өссөн байна. 9. “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад эрүүл мэндийн анхан шатны байгууллагын өөрийн үнэлгээ” сэдэвт сургалтыг ЭМЯам дээр 2 удаа зохион байгуулсан ба тус сургалтанд JLN-ний Эрүүл мэндийн анхан шатны өөрийн үнэлгээ сургалтанд III дугаар модулаар буюу “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай холбоотой асуумж”-аар хичээл заав. Сургалтанд дүүргийн ЭМТ-ийн холбогдох удирдлага, өрхийн менежер зэрэг давхардсан тоогоор 36 хүн хамрагдсан. Судалгаанд дүүргийн ЗДТГ-ын төлөөлөл 8, ЭМТ-ийн төлөөлөл 16 ба 142 ӨЭМТ-ийн төлөөллийг хамруулан судалгааг авч, дүнг нэгтгэн ЭМЯ-нд хүргүүлсэн. 10. “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар“ төслийн хүрээнд АГ-ийн бүртгэл, тайлан мэдээлэл, хяналтын сайжруулах зорилгоор МНЭММХ-той хамтран загвар 25 ӨЭМТ-ийн төлөөлөлд мэдээ тайланг сар бүр авч, тайланд дүгнэлт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа. Тухайн ӨЭМТ-үүдийн мэдээ тайлан өгөлтөнд гарч буй алдаа дутагдал, анхаарах зүйлийн талаар зааварчилга өгч, тайлангийн дүнг 2 удаа танилцуулж, нийт 80 гаруй эмч, мэргэжилтэн хамрагдлаа 11.ӨЭМТ-ийн Артерийн гипертензийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт, АГ-ийн менежментийг сайжруулах зорилгоор нийслэлд дотрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн эмнэлгийн эмч нарыг артерийн гипертензийн чиглэлээр нэгдсэн ойлголтоор хангах чадваржуулах сургалтыг Оном сантай хамтран зохион байгуулж,. 300 гаруй эмчид нэг багц цагийн кредитыг олгосон. Эдгээр ажлын үр дүнд Артерийн гипертензи өвчний эрт илрүүлгийн үзлэгт 361384 хүн хамрагдахаас 206969 /57,3%/ хамрагдаж, онош батлагдсан 2333 тохиолдлыг шинээр хяналтад авч эмийн

Page 13: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

эмчилгээнд хамрууллаа. Чихрийн шижин хэвшинж 2-ын эрт илрүүлгийн үзлэгт 361384 хүн хамрагдахаас 181202 /50,1%/ хүн хамрагдаж чихрийн шижинтэй илэрсэн 304 хүнийг хяналтад авч эмчилж байна. Артерийн гипертензи өвчний эрт илрүүлэг үзлэгт хамрагдалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6,7%-аар, чихрийн шижин хэв шинж 2-ын эрт илрүүлгийн үзлэгт хамрагдалт 5,0%-иар тус тус нэмэгдсэн байна.

Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр

1.Монголын үндэсний TV-ийн 120/80 нэвтрүүлэгт 2 удаа оролцож, нийслэлээс ӨЭМТ-ийн талаар баримталж буй бодлогын талаар, ЭМАШТҮ-нд Эрүүл зүрх-эрүүл Улаанбаатар” төслийн хүрээнд АГ-ийн эрт илрүүлэг, зонхилон тохиолдох ЗСӨ-ийн эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох, сэргийлэх чиглэлээр өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулж буй ажлын талаар тус тус танилцуулж сурталчиллаа.

2. ӨЭМТ-өөс бүртгэлгүй болон шилжин суурьшиж буй иргэдэд ЭМАШТҮ-г хэрхэн үзүүлж байгаа болон тусламж, үйлчилгээний тэгш байдлын талаар видео бичлэгийг хийлгэж, Дэлхийн эрүүл мэндийн өдрийн арга хэмжээнд болон TV-ээр уг видео киног гарган ӨЭМТ-ийн үйл ажиллагааг сурталчиллаа.

3. Дэлхийн эрүүл мэндийн өдрийн арга хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сурталчилсан 8 төрлийн самбар бэлтгэн, үзэсгэлэн гаргаж, байршуулан, ӨЭМТ-ийн үйл ажиллагааг сурталчиллаа. Энэхүү сурталчилгааны самбаруудыг мөн өрхийн анагаах ухаан үүсч хөгжсөний 20 жилийн ойд зориулсан зөвлөгөөн, ЭШБХ-ын үйл ажиллагаан тус тус байршуулан, нийслэлийн ӨЭМТ-ийн үйл ажиллагаа, нийслэлээс ӨЭМТ-ийг хөгжүүлэх чиглэлээр хийж буй ажлуудыг сурталчлан таниуллаа. Ийнхүү сурталчилгааны самбараар дамжуулан 2000 гаруй хүнд мэдээллийг хүргэлээ.

4. НЭМГ-ын даргын А/96 дугаар тушаалаар баталсан “Хамтдаа суралцъя” туршлага солилцох аяны хүрээнд төвийн 6 дүүргийн ӨЭМТ-өөс эх, хүүхэд, сувилахуй, эрт илрүүлэг, тусламж, үйлчилгээний чанар зэрэг сэдвүүдээр туршлага судлах, үзүүлэх сургуулийг дүүргийн ЭМТ-үүдтэй хамтран зохион байгуулж, Еagle TV зэрэг телевизийн сувгуудаар цуврал нэвтрүүлэг бэлтгэн иргэдэд сурталчилсан бөгөөд НЭМГ-ын вебсайтанд байршууллаа. Энэ нь ӨЭМТ-дэд харилцан биенээсээ суралцах нөхцлийг бүрдүүлсэн, мөн ӨЭМТ-ийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах, иргэдийн ӨЭМТ-д хандах хандлагыг сайжруулахад ихээхэн дэмжлэг боллоо.

ЭМ ЗҮЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ

Дотоодод үйлдвэрлэсэн чанар, стандартын шаардлага хангасан,

тохирлын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр үзэсгэлэнд оролцох

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 59 дүгээр тогтоолоор 2019 оныг Эх

оронч худалдан авалтын жил болгон зарлаж Засгийн газрын 02 дугаар сарын 27-

ны өдрийн хуралдаанаар дотоодод үйлдвэрлэсэн чанар, стандартын шаардлага

Page 14: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний

жагсаалтыг шинэчлэн баталсан.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Эх оронч худалдан авалт-

Үндэсний үйлдвэрлэл 2019 үзэсгэлэнг 2019 оны 04 дүгээр сарын 02-03-ны

өдрүүдэд Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулсан. Дээрх

үзэсгэлэнд НХААГ-тай хамтарч дотоодод үйлдвэрлэсэн Монос ХХК, Нахиа ХХК,

Цомбо ХХК, Мөнхийн тун ХХК, Энхийн шүүдэр ХХК, Айвико ХХК-ийн эм, эмнэлгийн

хэрэгслийг иргэдэд танилцуулж оролцсон.

Эм, эмнэлгийн хэрэгслэлийн худалдан авалтын талаар

Харьяа байгууллагуудын 2019 онд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн

гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн захиалгыг эмзүйч эмийн сангийн

эрхлэгч нарын хамт 460 нэр төрлийн эм, 120 нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, 25

нэрийн ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг 57 багцад нэгтгэсэн.

Эмийн төсөв 10.8 тэрбум, Харьяа байгууллагуудын 2019 оны эм, эмнэлгийн

хэрэгслийн тендерийн 57 багцад үнэлгээ хийсэн.

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 11-ний “Төрийн өмчийн

эмнэлгүүдэд 2019 онд ерөнхий гэрээ байгуулан худалдан авах эм, эмнэлгийн

хэрэгслийн жагсаалт батлах тухай” А/516 дугаар тушаалаар 2019 онд ерөнхий

гэрээ байгуулан худалдан авах эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг баталсан.

Энэ тушаалаар 25 нэр төрлийн эм, 2 эмнэлгийн хэрэгслийн авахаар болсон.

Харьяа байгууллагууд 1.699.423.435 төгрөгийн 25 нэрийн эм, 718.713.800

төгрөгийн 2 нэрийн эмнэлгийн хэрэгслийг ерөнхий гэрээгээр авахаар захиалгыг

ЭМЯ, СЯам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн.

Харьяа байгууллагууд дээрх 25 нэрийн ерөнхий нэршлийн эм, 2 эмнэлгийн

хэрэгслийг Сангийн сайдын 2017 оны 234-р тушаалаар батлагдсан Ерөнхий гэрээ

байгуулах журмын дагуу төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын

www.tender.gov.mn цахим системийн тусламжтай авч эмчилгээ үйлчилгээнд

хэрэглэж байна.

НХААГ-ын даргын 2019.04.15-ны 02/397 албан бичгийн дагуу харьяа

байгууллагуудын 2019 онд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэгчийг

сонгон шалгаруулах тендерийн 57 багц ажлаас тендерийн үнэ захиалагчийн

тооцсон төсөвт өртгөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн 11 багц ажлын тоо ширхэг,

болон эмийн зах зээлийн үнэ, ханшийг судлан өөрчлөлт оруулсан техникийн

тодорхойлолтыг хүргүүлж НХААГ-аас 2019.04.25-д тендер зарласан.

Page 15: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

НХААГ-ын 2019.04.15-ны 02/398 зөвлөмжийн дагуу 57 багц ажлаас шалгарсан

44 багцад тендерийн хүчинтэй байх хугацаанд 15 аж ахуйн нэгжтэй 2019 оны 04-р

сарын 15-д гэрээ байгуулсан.

Эмийн зохистой хэрэглээ

“Антибиотик эмийн зохистой хэрэглээ, антибиотик эмэнд дасал болохоос

урьдчилан сэргийлэх”, “Антибиотик эмийн зохистой хэрэглээ, антибиотик эмэнд

дасал болохоос урьдчилан сэргийлэх” сэдвээр ETV, VTV Улаанбаатар ТВ, гэр

бүлийн радио 104.5, үндэсний радио зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр

холбогдох эмзүйч, эмч, мэргэжилтнүүд тогтмол оролцож зөвлөгөө, мэдээлэл өгч

ажиллаж байна.

Мөн нийтийн үйлчилгээтэй эмийн сангууд нь антибиотик эмийг эмчийн

жороор олгох ажлууд томоохон эм ханган нийлүүлэх байгууллагуудын сүлжээ

эмийн сангуудад / Монос Улаанбаатар ХХК, МЭИК ХХК, Азифарм, Хүрмэн,

Еврофарм, Энто, Их төгөл ХХК/ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017

оны А/191, А/64 дугаар хамтарсан “Нянгын тэсвэржилтээс сэргийлэх салбар

дундын үйл ажиллагааны төлөвлөгөө” /2017-2020/ баталсан.

Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт

үүсэхээс сэргийлэх кампанит ажлыг иргэдийн дунд зохион байгуулж, Эрүүл

мэндийн хөгжлийн төвөөс баталсан удирдамжийн дагуу ХУД, СБД, НД, СХД-ийн

эрүүл мэндийн төвүүд хийсэн ажлын тайланг ирүүлсэн. ХУД, СХД ЭМТ-ийн

Гемодиализийн эмч нар хорооны ӨЭМТ-ийн 20 эмчид “Бөөр шээсний замын

эмгэгийн үеийн антибиотик эмчилгээ” сэдэвт сургалт хийсэн.

2019 оны 4 сарын 12-ны өдөр ЭМХТ-ийн эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн

алба, ХУЭМТ-ийн ЭЭЗХ, чанарын албатай хамтран “Антибиотикийн зохистой

хэрэглээг төлөвшүүлье” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж, ХУЭМТ-ийн нарийн

мэргэжлийн болон ӨЭМТ-ийн 37 эмч оролцож, антибиотикийн зохистой

хэрэглээний тангарагт нэгдлээ. Антибиотикийн зохистой хэрэглээ, эмийн гаж

нөлөө, бие махбодид учруулах хор хөнөөл, урьдчилан сэргийлэх талаарх

сургалтыг ЭМТөвөөр үйлчлүүлж буй иргэд, хэвтэн эмчилүүлж буй үйлчлүүлэгчдэд

нийт 4-5 удаа 1650 гаруй иргэнд зохион байгуулж, гарын авлага мэдээлэл 4000ш

тараасан.

Эрүүл мэндийн яам, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм

холбоотой хамтарч 6-р сард “Эрүүл мэндийн хөгжилд эмийн санчдын үүрэг,

оролцоо” сэдэвт Монголын эмийн санчдын 2-р чуулганыг зохион байгуулсан

.Чуулганаар эмийн сангийн эрхлэгч эм зүйч, эм найруулагч нарын эрүүл мэндийн

Page 16: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

салбар дахь үүрэг оролцоог хөндөж, нийслэлийн болон орон нутгийн эмийн санд

тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцсэн. Уг сургалтанд ЭМЯ, ЭМХТ, МХЕГ,

ЭМДЕГ, ШӨХТГ-ын холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавьж оролцсон. Сургалтанд

нийслэлийн болон орон нутгийн 250 гаруй эм зүйч, эм найруулагч нар оролцлоо.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр “Антибиотикийн

талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх Дэлхийн 7 хоног”- ийн хүрээнд нийтийн

үйлчилгээтэй эмийн сангийн эрхлэгч, эм зүйч, эм найруулагч 80 хүнд “Нянгийн

тэсвэржилтийг бууруулахад эм зүйчдийн үүрэг” сургалтыг 11 дүгээр сарын 19-ны

өдөр зохион байгуулж 1 кредит цагийн гэрчилгээ олгов. Сургалтанд ЭМЯ, МХЕГ,

НМХГ, ЭМХТ, НЭМГ, Эм холбооны холбогдох мэргэжилтнүүд Нянгийн

тэсвэржилтийн талаар ДЭМБ-аас өгч буй мэдээлэл, нянгийн эсрэг эмийг жороор

олгож буй байдалд хийсэн хяналт шалгалтын дүн, эмийн сангийн тайлан, эмийн

бүртгэлийн өнөөгийн байдал бүртгэлийн шинэчилсэн журмын тухай, эмийн гаж

нөлөө, зохистой хэрэглээ, шинэ эмийн мэдээлэл сэдвүүдээр хичээл заасан

Харьяа эрүүл мэндийн байгууллагууд тухайлбал: БГД, СХД, ХУД, БНД, НД

ЭМТ-үүд нь 2018 онд 21 нэрийн 672.938.500 төг эм, эмнэлгийн хэрэгсэлийг Ай Ви

Ко интернэшнл ХХК-аас авч хэрэглэж байсан.

2019 онд мөн 21 нэрийн 751.541.000 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг

БГД, СХД, ХУД, ЧД, БНД, НД ЭМТ-үүд захиалга өгч, хэрэглэж байна. Мөн тендерт

шалгарсан аж ахуйн нэгж нь тендерийн гэрээнд заасны дагуу багцанд заасан эм,

эмнэлгийн хэрэгслийг захиалагчийн гаргасан хуваарийн дагуу өөрийн агуулахаас

харьяа эмнэлгүүдэд өөрийн унаагаар түгээж хүргэлт хийж байна.

Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын 2019 оны эм, эмнэлгийн хэрэгслийн

тендерийн захиалга хийх, Ерөнхий гэрээний захиалга нэгтгэж хүргүүлэх

Харьяа байгууллагуудын 2019 онд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн

гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн захиалгыг эмзүйч эмийн сангийн

эрхлэгч нарын хамт 460 нэр төрлийн эм, 120 нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, 25

нэрийн ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг 57 багцад нэгтгэсэн.

Эмийн төсөв 10.8 тэрбум

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 11-ний “Төрийн өмчийн

эмнэлгүүдэд 2019 онд ерөнхий гэрээ байгуулан худалдан авах эм, эмнэлгийн

хэрэгслийн жагсаалт батлах тухай” А/516 дугаар тушаалаар 2019 онд ерөнхий

гэрээ байгуулан худалдан авах эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг баталсан.

Энэ тушаалаар 25 нэр төрлийн эм, 2 эмнэлгийн хэрэгслийн авахаар болсон.

Page 17: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

Харьяа байгууллагууд 1.699.423.435 төгрөгийн 25 нэрийн эм, 718.713.800

төгрөгийн 2 нэрийн эмнэлгийн хэрэгслийг ерөнхий гэрээгээр авахаар захиалгыг

ЭМЯ, СЯам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн.

Харьяа байгууллагууд дээрх 25 нэрийн ерөнхий нэршлийн эм, 2 эмнэлгийн

хэрэгслийг Сангийн сайдын 2017 оны 234-р тушаалаар батлагдсан Ерөнхий гэрээ

байгуулах журмын дагуу төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын

www.tender.gov.mn цахим системийн тусламжтай авч эмчилгээ үйлчилгээнд

хэрэглэж байна.

“Бидний алхам-2019” Эмнэлзүйн эм зүйчдийн V эрдмийн бага хурлыг нянгийн

тэсвэржилтийн эсрэг хамтдаа уриан дор зохион байгуулсан.

Нийслэлийн 142 ӨЭМТ-ийн эмзүйн тусламж, үйлчилгээний чанарт үнэлгээ

хийсэн. Үнэлгээний дүнгээр эмч нарын жор бичилтийн стандартын хэрэгжилт

хангалтгүй, амин чухал эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангалтгүй, мансууруулах

болон сэтгэцэт нөлөөт эмийн хадгалалт, тайлан мэдээ дутуу зэрэг дутагдлууд

илэрснийг арилгуулж цаашид сайжруулах арга хэмжээний зөвлөмжийг өгсөн.

Эрүүл мэндийн даатгалын цахим системийг нэвтрүүлж 142 ӨЭМТ болон

эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр эм олгох эрх бүхий 400 эмийн сан

цахим системд холбогдон, эмч нарын бичсэн жорыг хянаж эмийг олгож байна.

2019 оны байдлаар харьяа эрүүл мэндийн байгууллагуудад 15 эмнэлзүйн

эмзүйч эмчлүүлэгч болон амбулаториор үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн

хэрэгцээнд нийцүүлсэн эмзүйн тусламж, үйлчилгээг сайжруулах, эмийн

эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Эмнэлзүйн эмзүйчдийг бэлтгэх, давтан сургах чиглэлээр Эрүүл мэндийн

хөгжлийн төвтэй хамтран ажиллаж, 2 эмнэлзүйн эмзүйчийг сургаж байна.

СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ

Харьяа байгууллагын сувилагч нарын хангалт хэрэгцээний судалгааг

сүүлийн 3 жилээр байгууллага тус эмч, сувилагчийн харьцаа, сувилагч, эмнэлгийн

тусгай мэргэжилтний тоог гаргаж, харьяа байгууллагын хүний нөөц, сувилахуйн

албаны дарга нарын уулзалтад танилцуулсан.

Сувилагчийн хүний нөөцийг нэмэгдүүлэх, ур чадварыг дээшлүүлэх,

Нийслэлийн эрүүл мэнд дэд хөтөлбөр болон 1:2 зорилтыг хэрэгжүүлэх үйл

ажиллагааны хүрээнд харьяа байгууллагын хүний нөөц, сувилахуйн албаны дарга

нартай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан,

хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Page 18: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

Харьяа байгууллагуудын сувилагч нарын сул орон тоо болон стандартаар

шаардлагатай орон тооны судалгааг гаргаж, 2019 оны 4 сарын 3-нд цахимаар

Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлсэн.

Олон улсын сувилагчийн өдрийг угтан “Эх, хүүхэд, нийгмийн эрүүл мэндийн

тусламж, үйлчилгээнд сувилагчийн оролцоо” уриан дор дараах чиглэлээр арга

хэмжээг зохион байгууллаа. Үүнд:

Сувилагч мэргэжлийг сурталчилах, эх хүүхэд нийгмийн эрүүл мэндийн

сувилахуйн тусламж үйлчилгээнд сувилагчийн оролцоо сувилагчийн нэг

өдөр өдөрлөг,

Үйлчлэх хүрээний айл, өрхийн эрүүл амьдрах хэв шинж, аюулгүй байдалд

үнэлгээ хийх, хорт зуршлаас сэргийлэх, бууруулах, амьдрах орчноо

сайжруулах, амьдралын зөв дадал хэвшүүлэх чиглэлээр сургалт,

сурталчилгаа,

Эх, хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг

сайжруулах, өвчлөл, эндэгдлээс урьдчилан сэргийлэхэд сувилагч нарын

оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ,

Сувилахуйн тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, сувилагч нарын

гардан үйлдлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах үйл ажиллагаа,

“Эх, хүүхэд-Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд сувилагчийн

оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал тус тус явууллаа.

Нийслэлийн хэмжээнд энэхүү арга хэмжээнд Өрхийн сувилагчийн нэг өдөр

өдөрлөг-142 ӨЭМТ, Сувилагчийн нэг өдөр өдөрлөг-харьяа 25 байгууллага,

ТТАХНЭ, нийт-26, Эрдэм шинжилгээний хурал – Харьяа 25 байгууллага, 78 ӨЭМТ,

ТТАХНЭ, нийт-104 байгууллага амжилттай оролцсон.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд сувилагчийн

оролцоо сэдвийн хүрээнд:

Үйлчлэх хүрээний өрхөд эрүүл амьдралын хэв шинжид орчны үнэлгээ хийх-

2209 өрхийн 5872 иргэн,

Гар угаах үлгэрчилсэн загварыг сурталчилах-2642 өрхийн 18565 иргэн,

Ундны ус хадгалах стандартын шаардлага хангасан савтай болгох-295 өрх

Ундны ус зөөвөрлөх стандартын шаардлага хангасан савтай болгох-430 өрх

Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа – 409 сэдвээр, 35403

иргэн

Урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмж – 172 сэдвээр-5599 иргэн,

Радио-5, телевиз-14 нийт 64 удаагийн нэвтрүүлэг, олон нийтийн цахим сүлжээ-

160,

Шинээр боловсруулсан гарын авлага-33 төрлийн 2858 ширхэг, зөвлөмж-153

төрлийн 3073 ширхэг, тараах материал-63 төрлийн, 17113 ширхэг,

Page 19: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

Хамтран ажилласан байгууллага-355, ажилчин албан хаагч-17309, сургууль-

100, сурагч-23980, цэцэрлэг-99, хүүхэд-12608, нийт- 53897,

Гэрээр үзүүлсэн сувилахуйн тусламж үйлчилгээ настан-1142, хөгжлийн

бэрхшээлтэй иргэн-511, хөнгөвчлөх тусламж үйлчилгээ-483 иргэнд үзүүлсэн

Жирэмсний хяналтын чанарыг сайжруулах чиглэлээр:

Жирэмсэн эхчүүдийн судалгаа гаргасан- 5737

Үүнээс жирэмсэн эхийн эрсдэлийн судалгаа гарган, хяналтанд авсан- 3898

Жирэмсний аюултай хам шинж, өгсөх халдварын шинжийн талаар болон

эмнэлгийн тусламж эрт хайх мэдлэгийн асуумж фокус ярилцлага хийсэн байх -

118

Жирэмсэн эхчүүдийн хаягийн зөрчил арилгах арга хэмжээ – 504

Сургалт-993, зөвлөгөө-5100, гарбын авлага-3195 тараасан.

Төрийн байгууллага-69, төрийн бус-22 байгууллагатай хамтран ажилласан.

Гэрээр эхэд үзүүлсэн сувилахуйн тусламж, үйлчилгээ -1212,

Нярай болон бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах чиглээр:

0-5 насны хүүхдийн эрсдэл үнэлсэн-6484

Асуумж судалгаа авсан-3021,

Суурь өвчтэй хүүхдийг илрүүлэн, эмчилж байгаа-379,

Фокус ярилцлага – 120, сургалт-506, зөвлөгөө-6302,

Нярайд гэрээр үзүүлсэн сувилахуйн тусламж үйлчилгээ-1418, хүүхэд

үзүүлсэн сувилахуйн тусламж, үйлчилгээ-1934

Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнийг чадавхжуулах:

Гардан үйлдлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр: ажлын байрны

дадлага сургалт-172, уян зүү тавих арга техник-81, ажил мэргэжлийн

уралдаан-13 зохион байгуулсан.

Нийслэлийн харьяа байгууллагад хавдрын хөнгөвчлөх, хими эмчилгээ, мэс

засал, гемодиализ эмчилгээг өргөжүүлэн, сувилахуйн тусламж үйлчилгээний

нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн

төвд сувилагч нарыг дадлага сургалтанд хамруулах, мэргэшүүлэх, туршлага

судлах зэргээр хамтран ажиллахаар 10 байгууллагын сувилахуйн албаны

дарга нартай уулзалт зохион байгуулсан бөгөөд ГССҮТ, ЭХЭМҮТ-ийн

сувилахуйн албатай хамртан үйл ажиллагаа хэрэгжүүлж эхлээд байна.

Сувилахуйн түүх хөтлөлтийн сургалт-27, эмнэл зүйн хэлэлцүүлэг-36 тус тус

зохион байгуулсан.

Ажил мэргэжлийн уралдаан:

Page 20: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

Олон улсын сувилагчийн баярыг угтан Багануурт дүүргийн засаг даргын

тамгын газарт Багануур, Багахангай, Налайх дүүргийн болон өрхийн эрүүл

мэндийн төв, Багануур сувиллын сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний дунд

“Амь тэнссэн үеийн үнэлгээ болон сувилахуйн тусламж” гардан үйлдлийн ур

чадварын уралдаанд харьяа байгууллагын сувилахуй, чанарын албаны дарга

нарын хамт оролцсон. Тус үйл ажиллагаанд 16 багийн 80 сувилагч оролцож, 6

чиглэлээр өрсөлдөж ур чадвараа сорьсон.

Эрдэм шинжилгээний хурал:

2019 оны эрдэм шинжилгээний хурлыг “Нийгмийн эрүүл мэндэд сувилагчийн

оролцоо”, “Эх, хүүхэд, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд сувилагчийн

оролцоо” сэдвийн хүрээнд 2 үе шаттайгаар зохион байгууллаа.

Нийслэлийн эрүүл мэндийн 25 байгууллага, 78 ӨЭМТ, ТТАХНЭ нийт-104

байгууллагууд эрдэм шинжилгээний хурлаа өөрийн байгууллага дээрээ зохион

байгуулж, шалгарсан 84 судлаачийн 28 илтгэлийг нийслэлийн Эрүүл мэндийн

газарт ирүүлсэн.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар 2019 оны 5 сарын 3-ны өдөр эрдэм

шинжилгээний хурлыг зохион байгуулж 15 илтгэлийг соносож, хэлэлцүүллээ. Уг

хурлыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, анагаах ухааны доктор,

дэд профессор Д.Мягмарцэрэн, анагаах ухааны магистр, докторант Д.Энхтуяа,

анагаах ухааны доктор Д.Цэнджав нар шүүж, шалгаруулалыг хийлээ. Тухайлбал:

Тэргүүн байранд: Хүрээ амаржих газрын эх баригч С.Оюун “Нярайн эрт

үеийн нэн шаардлагатай тусламжийн хэрэгжилт, өнөөгийн байдал,

Дэд байранд: Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн эх баригч С.Жавзандолгор

“Сүхбаатар дүүргийн өсвөр насны охидын жирэмслэлт”,

Гутгаар байранд: Баянзүрх эмнэлгийн хүүхдийн сувилагч Б.Туулын

Нийслэлийн зарим нэгдсэн эмнэлгүүдийн ээлжийн сувилагч нарын хооллолтын

давтамж ба шим тэжээлийг судалсан нь судалгааны ажлууд шалгарсан тул Улсын

нэгдсэн арга хэмжээнд хүргүүлсэн. Ирүүлсэн илтгэлүүдийг эмхэтгэн Нийслэлийн

Сувилагч сэтгүүлийн 3 дугаарт хэвлүүлэн тараасан.

ЭМЯ-ны 1:2 зорилтыг хэрэгжүүлэх чиглээр:

ЭМЯ-ны дэвшүүлсэн “1:2” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд,

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагад ажиллах сувилагчийн

тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө

боловсруулах зорилгоор хүний нөөц, сувилахуйн албаны дарга нарын уулзалтыг

2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн ЭМТ-ийн сургалтын

танхимд зохион байгууллаа.

Page 21: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

Уулзалтанд нийслэлийн Эрүүл мэндийн газрын Захиргаа төлөвлөлт, хяналт-

шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга, Хүний нөөцийн хөгжлийн бодлого

төлөвлөлт, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан ахлах мэргэжилтэн,

сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний тусламж, үйлчилгээ хариуцсан

мэргэжилтэн, харьяа эрүүл мэндийн байгууллагын хүний нөөц, сувилахуйн албаны

дарга нийт 36 ажилтан оролцлоо.

Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн сувилагчийн хүний

нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсэгт ажиллаж, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль,

Этүгэн, Энэрэл эмнэлгийн төгсөх дамжааны оюутнуудтай уулзаж, нийслэлийн

эрүүл мэндийн байгууллагуудын танилцуулга, сувилагчийн хэрэгцээний талаар

ярилцлага хийсэн.

Дүүргийн эрүүл мэндийн төвүүд Улаанбаатар их сургуультай хамтран

ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж, сувилагч

мэргэжлээ сурталчилан, Улаанбаатар их сургуулийн сувилахуйн танхим болон

сургалтын давуу талуудын талаар сурталчилгааг зохион байгуулсан.

1:2 хөтөлбөрийн хүрээнд 3 ба 14 хоногийн сургалтанд хамрагдаж

төгсөгчдийг ажлын байраар хангах ажлын хүрээнд суралцагсдын судалгаатай

танилцан, шаардлага хангаж байгаа сувилагч нараар хүний нөөцөө бүрдүүлэх арга

хэмжээг зохион байгуулан, тайлан, мэдээг хагас бүтэн, жилийн эцэст авч байхаар

болсон.

2019 оны байдлаар ЭМЯ-ны 1:2 хөтөлбөрийн хүрээнд суралцаж төгссөн 23

сувилагч, бусад сургууль төгссөн болон өөр газраас 185 сувилагч шинээр ажилд

орж нийт 208 сувилагчаар нэмэгдүүлсэн хэдий ч тэтгэвэрт-18, декриттэй-60

сувилагч, өөр ажилд орсон, сургуульд орсон гээд нийт 177 сувилагч гарсан байна.

Эмч сувилагчийн харьцаа Нэгдсэн эмнэлэг, амаржих газруудад 1:1,5,

Багануур, налайх ЭМТ-ын 1:1.4 байна. Өрхийн ЭМТ-үүдэд эмч сувилагчийн

харьцаа 1:0.5-0.8 байна.

Харьяа байгууллагын сувилагч нарын сул орон тооны судалгаа,

стандартаар байх шаардлагатай орон тооны судалгааг гарган холбогдох

байгууллагуудад хүргүүлснээр 2018, 2019 онд нийт 275 сувилагч, эмнэлгийн тусгай

мэргэжилтэн шинээр ажилд орсон байна.

Сувилагч, тусгай мэргэжилтний ур чадварыг сайжруулах зорилгоор

сувилахуйн мэргэшүүлэх сургалтад 17 мэргэжлийн чиглэлээр нийт 92 сувилагч

суралцаж төгссөн. Сувилахуйн ахлах зэргийг 29, тэргүүлэх зэргийг 9 сувилагч

хамгаалснаар зэрэгтэй сувилагчийн тоо нийт 435 боллоо.

Page 22: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

АӨСҮТ-д 149 сувилагч, ГССҮТ-ийн сургалтанд Налайх, Баянгол, Багануур

дүүргийн нийт 300 гаруй сувилагч, Дотрын өвчний сувилахуйн тусламж

үйлчилгээний цогц шийдэл УГТЭ-ийн дадлага сургалтанд 12, Амь тэнссэн үеийн

сувилахуйн тусламж, үйлчилгээ УХТЭ-ийн дадлага, сургалтанд 28 сувилагч тус тус

хамрагдсан.

ЭХЭМҮТ-өөс хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн сувилагч нарт

зориулсан “Хүүхдийн амь тэнссэн төлөвийн сувилахуйн тулгамдсан асуудлууд-

2019” сэдэвт онол, дадлагаа хосолсон сургалтанд хүүхдийн эмнэлгийн хүлээн

авах, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, хүүхдийн тасгийн нийт 50 сувилагчийг

хамруулсан

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвд хавдар, хөнгөвчлөх, хими

болон гемодиализ эмчилгээ, мэс засал, гэмтэл, сэргээн засах тусламж, үйлчилгээг

төрөлжүүлэн үзүүлж байгаа холбоотой сувилагч нарыг мэргэшүүлэх сургалтанд

болон төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд дадлага сургалтанд

хамруулсан.

Хавдартай үйлчлүүлэгчид гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж,

үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор ЭМЯ, МСН-тэй хамтран

Өрхийн эрүүл мэндийн төвийн 110 сувилагчийг чадавхжуулах сургалтанд

хамруулсан.

ЭХЭМҮТ-ийн онол дадлага хосолсон чанарын өдөрлөгөөр сувилахуйн

тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад байгууллагын дэмжлэгт удирдлага

маш чухал гэдгийг нотлон харуулсан, бусдад жишээ болох сургалтын тоног

төхөөрөмжүүд, дадлага шалгалтэд хэрэглэгдэх эм,тариа,бусад хэрэглэгдэхүүнээр

хэрхэн хангах арга зүйг харууллаа.

НЭМГ-ын даргын 2019 оны “Хамтдаа суралцъя туршлага солилцох аян

зохион байгуулах тухай” А/96 дугаар тушаалаар Өрхийн эрүүл мэндийн төвийн

үзүүлж буй эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар,

хүртээмжийг сайжруулах, үнэлэлт дүгнэлт өгөх, дэмжлэгт удирдлагаар хангах,

жирэмсний болон 0-5 насны хүүхдийн хяналтыг үлгэр жишээ хийж буй Өрхийн

ЭМТ-ийн үйл ажиллагааг сурталчилах зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Баянгол дүүргийн 12-р хорооны Бичил манал

ӨЭМТ, Хан-Уул дүүргийн Яармаг бүсийн 5 ӨЭМТ-үүд эх, хүүхдийн тусламж

үйлчилгээний чанар, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сайжруулах

чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа бусад Өрхийн ЭМТ-ийн дарга нар

болон ахлах сувилагч нарт тус тус сурталчиллаа.

ҮНДСЭН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ

Page 23: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

Үндсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээтэй холбогдох тушаал шийдвэрийн

хэрэгжилт

- Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт 19 аппаратаар 80 иргэнд

1752 сеанс эмчилгээг, Нийслэлийн хэмжээнд бөөрний архаг дутагдалтай 400

гаруй иргэнд гемодиализийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

- Гемодиализийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн 9 байгууллагад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, дүгнэлтийг удирдлагын зөвлөлд танилцуулан, 8 дүүргийн эрүүл мэндийн байгууллагад зөвлөмж хүргүүлсэн.

- Нийслэлийн хүн амд үзүүлэх мэс заслын тусламж, үйлчилгээг шинэчлэн зохион байгуулах тухай тушаалын төслийг боловсруулан Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн.

Номун, Грандмед, Мөнгөнгүүр, Ачтан Натул зэрэг хувийн хэвшлийн

эмнэлгүүдээр мэс заслын тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлж байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн ЭМТ, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй

дүүргийн ЭМТ-ийн мэс заслын тасгийн үйл ажиллагааг үе шаттай өргөжүүлэн

зохион байгуулж, 2019 онд нийт 1039 иргэдэд мэс заслын тусламж, үйлчилгээг

үзүүлж байна.

- Эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэн зохион байгуулах чиглэлээр харьяа эрүүл мэндийн байгууллагуудаас 4 удаагийн саналыг хүлээн авч, удирдлагын зөвлөлийн хурлаар 2 удаа хэлэлцүүлсэн. Нийслэлийн эрүүл мэндийн даргын 2019 оны “ Эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэн зохион байгуулах тухай” А/59 дүгээр тушаал батлагдан гарч, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

- Мэс заслын тусламж, үйлчилгээг өргөжүүлэн зохион байгуулах бэлтгэл

ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн өрөө тасалгаа-

бэлтгэл ажлын явц 96%, хүний нөөц- сувилагч дутагдалтай, багаж, тоног

төхөөрөмж- ЭМСХХ-4 төслөөр, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг өрөө

тасалгаа- бэлтгэл ажлын явц 90%, хүний нөөц- сувилагч дутагдалтай, багаж,

тоног төхөөрөмж- дутагдалтай, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг өрөө

тасалгаа- бэлтгэл ажлын явц 96%, хүний нөөц- сувилагч дутагдалтай, багаж,

тоног төхөөрөмж- бүрэн хангагдаад байна.

- Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 2019 оны 04 дүгээр сараас 2

аппаратын тусламжтайгаар 14 хүнд гемодиализийн тусламж, үйлчилгээ үзүүлж

эхэлсэн.

Нийслэлийн орон , гэргүй тэнэмэл иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж,

үйлчилгээ:

“Гэртээ харих зам” хөтөлбөрийн хүрээнд 4 удаагийн хамтарсан арга

хэмжээнд оролцож, хөтөлбөрийн хэрэгжилтийн хагас болон бүтэн жилийн тайланг

Page 24: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

харьяа эрүүл мэндийн байгууллагуудаас авч нэгтгэн, Нийслэлийн Нийгмийн

халамжийн газарт хүргүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын “Гэр оронгүй, тэнэмэл иргэдийн талаар авах арга

хэмжээний тухай” захирамжийн дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөр 2 удаа зохион байгуулан

ажилласан.

“Халдварт өвчинтэй тэмцэх” үндэсний хөтөлбөр тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ-ыг илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулсан арга хэмжээний тайланг гарган, ЭМЯ-д хүргүүлсэн. “Сул харааны төв” байгуулах ажлын талаар ДЭМБ, ЭМЯ, Монголын

Хараагүйчүүдийн Үндэсний холбоотой хамтарсан 2 удаагийн уулзалтанд оролцож

саналаа танилцуулсан.

Цэрэг татлагын үйл ажиллагаанд залуучуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах,

эрүүлжүүлэх ажлын талаар

8 дүүргийн эрүүл мэндийн төвийн статистикч эмч нартай хамтарсан

уулзалтыг зохион байгуулж, цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэг, эрүүлжүүлэлтийн

мэдээг шинэчлэх талаар санал авсан.

- Цэрэг татлагын үед өвчний учир чөлөөлөгдсөн залуучуудын эрүүлжилтийг

сайжруулах талаар дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга, эмчилгээ эрхэлсэн

орлогч дарга нарт үүрэг өгч ажиллснаар эрүүлжилт өмнөх оныхоос 11%-аар

нэмэгдсэн.

- “Нийслэлийн цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн үзлэг, хамтын

ажиллагаа” зөвлөлдөх уулзалтанд оролцож, Нийслэлийн цэргийн насны

залуучуудын эрүүл мэндийн үзлэг, эрүүлжилтийн талаар илтгэл тавьсан. Монгол

Улсын Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн хэмжээнд

“ Иргэний цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан

хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам” хэрэгжилтийн тайланг

гаргаж, Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн.

УЛАМЖЛАЛТ, СЭРГЭЭН ЗАСАХЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ

Нийслэлийн эрүүл мэнд дэд хөтөлбөрт тусгагдсан уламжлалт анагаах ухаан, сэргээн засах тусламж, үйлчилгээний чиглэлээр хамтран хэрэгжүүлэх ажлын саналыг харьяа байгууллагаас авлаа.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, тушаалын

хэрэгжилтийг ханган ажиллах 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г харьяа эрүүл мэндийн 24 байгууллагаас хүлээн авч, нэгдсэн төлөвлөгөөг гаргасан.

Page 25: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн “Жагсаалт, өртөгийн жин, журам батлах тухай” тогтоолын төсөлд УАУ, сэргээн засах тусламж, үйлчилгээний чиглэлд 34 саналыг, ЭМЯ болон ЭМДЕГ-т хүргүүлсэн.

ЭМС-ын 2018 оны А/367 тушаалаар батлагдсан “УАУ-ны зонхилон

тохиолдох өвчний оношилгоо, эмчилгээний удирдамж боловсруулах” ажлын хэсэгт ажиллаж, УАУ-ны өвчний оношийг ICD 10 ангилалд дүйцүүлэх төслийг боловсруулсан.

ЭМС-ын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/196 тушаалаар

батлагдсан “Сэргээн засах тусламж, үйлчилгээний эрх зүйн баримт бичгийг

шинэчлэн боловсруулах” ажлын хэсэгт ажиллаж, “Сэргээн засах тусламж,

үйлчилгээний журам, зааврын шинэчилсэн журам ЭМС-ын 502 дугаар тушаалаар

батлагдсан.

ЭМС-ын 04 дүгээр сарын 22-ны А/196 тоот тушаалын дагуу ДЭМБ-аас

гаргасан үнэлгээгээр СЗКЭ, ЧЭМТ, БЗНЭ, ХУД-ын 15-р хорооны “Мэндсаруул”

ӨЭМТ-ийг үнэлж, нийслэлд сэргээн засах тусламж, үйлчилгээний өнөөгийн

байдлыг тодорхойлсон. Мөн ДЭМБ-ын Ази номхон далайн бүсийн техникийн

зөвлөх 10 дугаар сарын 21-24 хооронд Монголд ирж ажиллахад ажлын хэсэгт

ажиллаж, Монголын сэргээн засах тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл

байдлын үнэлгээг хийж, “Монгол улсад сэргээн засах тусламж, үйлчилгээг 2030 он

хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө”-г боловсруулахад санал өгсөн.

2019 оны 04-р сарын 23-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас зохион

байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд,

нийгмийн халамж” сэдэвт цахим хуралд оролцож, 18 аймгийн мэдээллийг авсан.

НЭМГ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээг

сайжруулах ажилд аймгуудын шилдэг туршлагыг хэрэгжүүлэхээр болсон.

Чингэлтэй ЭМТ нь Зориг сангийн дэмжлэгтэйгээр дүүргийн ЭМТ салбарын сэргээн засах уламжлалт эмчилгээний кабинетад харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээллийн самбарыг шинээр хийж, 2 эмч бриаль үсгийн сургалтад хамрагдсан. Амгалан амаржих газарт Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эргэлт лавлагааны хэсгийн эх баригч, эргэлт лавлагааний хэсгийн асрагч нийт-2 ажилтныг дохионы хэл, брайль үсгийн хэрэглэх сургалтанд хамруулаж, үсгийн салбар ажиллуулж, харааны бэрхшээлтэй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Баянзүрх ЭМТ нь “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн кабинет”-аар дүүрэг харгалзахгүйгээр эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг шинжилгээ, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл, эрүүл мэндийн мэдээлэл зөвлөгөөг өгч 2019 онд тулгуур эрхтэн болон нугасны гэмтэлтэй 60 эмэгтэйд эмэгтэйчүүд, зүрх судас, мэдрэл, хөхний хавдар, цус, биохими, умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамруулсан. Мөн хорт хавдрын сэжигтэй тохиолдлыг илрүүлж лавлагаа шатны

Page 26: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

эмнэлэг рүү илгээсэн Хувийн хэвшлийн 40 гаруй эрүүл мэндийн байгууллагууд 2019 онд хөгжлийн бэрхшээлтэй 6465 хүнд үнэ төлбөргүй болон хөнгөлттэй нөхцөлөөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл”-

ийн 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан ажлуудын

хэрэгжилт 90%-тай байна.

Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, НЭМГ-тай хамтран зохион байгуулсан “Төрөлжсөн мэргэжлийн багт баримжаа олгох, 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгийн мэдлэг олгох” сургалтад 35 эмч нар оролцож , мэдлэг, чадвараа дээшлүүлсэн.Сургалтын мэдээллийг НЭМГ-ын вэбд нийтэлсэн.

НЭМГ, Улаанцав хотын эрүүл мэндийн газар хоорондын харилцан

ойлголцлын санамж бичгийн хүрээнд УАУ-ны эмч, мэргэжилтэнг сургах, УАУ-ны

тусламж, үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг НЭМГ-ын даргаар

батлуулж, ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэст хүргүүлэв.

УБ, Хөх хот хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн 4

дүгээр чиглэлд эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах төлөвлөгөөний саналыг

нэгтгэсэн. Хөх хотод НЭМГ-ын даргаар ахлуулсан дүүргийн ЭМТ-ын 6 дарга

нараас бүрдсэн төлөөлөгч 2019 оны 05-р сарын 13-17-ны өдрүүдэд “БНХАУ-ын

ӨМӨЗО-ны Хөх хоттой эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх”

албан томилолтоор явах удирдамжийн боловсруулж, айлчлаад ирлээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уламжлалт

анагаах ухааны чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

бүхий эрүүл мэндийн байгууллага, түүнд ажиллаж байгаа хүний нөөцийн судалгааг

/зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн 188 байгууллага, түүнд ажиллаж байгаа

уламжлалтын их эмч-403, уламжлалтын сувилагч-220, гадаадын эмч-2 ажиллаж

байна/ Эрүүл мэндийн хөгжлийн төвд цахим хаягаар хүргүүлсэн.

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН ТАЛААР

Нийт 130 удаагийн арга хэмжээ зохион байгуулж, давхардсан тоогоор 829

байгууллагын 3479 хүн оролцсон. Үүнд:

Ажлын хэсэгт оролцож үнэлгээний ажилд 7 удаа

Хяналт үнэлгээ -11 удаа /Хавдар, Гемодиализийн тусламж, үйлчилгээ,

саагийн дархлаажуулалт , корийн нэмэлт дархлаажуулалт , эмгэг судлал,гоо

сайхан, дүүргийн мэс засал, хувийн эмнэлгийн мэс засал, жирэмсний нэг

цэгийн үйлчилгээ, яаралтай тусламж, томуу/

Хавдрын тусламж үйлчилгээ

Page 27: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

Чанар сайжруулах үйл ажиллагаа:-10

Чанарын өдөрлөг-3, дадлага сургалт-6, хэлэлцүүлэг-2, чанарын сургалт -22,

уулзалт-2 сайн туршлага арга хэмжээ -1, удаа тус тус хийж давхардсан

тоогоор 36 удаагийн арга хэмжээнд давхардсан тоогоор 347 байгууллагын

1918 эмнэлгийн ажилтан оролцсон.

Тохиолдолд суурилсан хэлэлцүүлэг 7 удаа зохион байгуулж,143 ЭМБ-ын

303 хүн хамрагдсан.

Чанарын баталгаажилтийн чиглэлээр Хонхор эрүүл мэндийн төвд 3 удаа,

Багахангай ЭМТ нэг удаа зөвлөгөө өгсөн.

“САЙН ТУРШЛАГА-2019” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛСАН.

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эрүүл

мэндийн чанарын холбоотой хамтран зохион байгуулсан “Сайн туршлага-2019”

арга хэмжээний шилдгүүд тодорлоо.

НЭМГ-ын харьяа 42 эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн

нийт 272 бүтээлийн үзэсгэлэнгээс нийт 6 номинаци, шилдэг 20 сайн туршлагыг

шалгаруулсан.

1.Шинээр нэвтрүүлсэн эмчилгээний технологи номинаци:

- Багануур дүүргийн эрүүл мэндийн төв - Гэмтлийн мэс заслын технологи,

-Амгалан амаржих газар – “Ихэс түрүүлэлтийн мэс заслын эмчилгээний

шинэ технологи”,

2.Шинээр нэвтрүүлсэн оношлогооны технологи номинаци:

- Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв - “Шүдний тусламж, үйлчилгээний

оношилгооны технологи

- Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг – “Хүүхдийн зонхилон тохиолдох

өвчний оношилгооны технологи

3.Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөвчлөх, хүртээмж сайжруулах технологи

номинаци:

- Хүрээ амаржих газар - “Имж эх асаргаа”

- Багануур дүүргийн эрүүл мэндийн төв - “Хүүхдийн сэргээн засах тусламж,

үйлчилгээний ахуй засал”

4.Шинээр нэвтрүүлсэн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг

сайжруулах технологи номинаци:

-Өргөө амаржих газар - “эх, нярай, үйлчлүүлэгчийн талаар мэдээлэл

солилцох, ээлж хүлээлцэх загвар”

-Налайх дүүргийн эрүүл мэндийн төв – “Гэрт хүрч үйлчилье”

Page 28: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

5.Шинээр нэвтрүүлсэн үйлчилгээний технологи номинаци:

-Шүд эрүү, нүүрний төв, Налайх Эрүүл мэндийн төвийн хамтарсан - “Шүд

угаалтын аварга шалгаруулах тэмцээн”

- Багануур дүүргийн эрүүл мэндийн төв - Хүүхдийн сэргээн засах тусламж,

үйлчилгээний ахуй засал

6.Шинээр боловсруулсан ном товхимол, удирдамж, гарын авлага, хэрэгжүүлсэн

төсөл хөтөлбөр номаниаци:

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг - “Шинэ үйлчилгээ төслийн менежмент”

Наркологийн эмнэлэг – “Сайн санаа, сайхан сэтгэл” хөтөлбөр өргөмжлөл, мөнгөн

шагнал хүртсэн байна. Мөн “Сайн туршлага-2018” арга хэмжээнд сурталчилсан шинэ бүтээл, технологи, арга аргачлалаас эмчилгээ, оношилгоо, сувилгаа, үйлчилгээндээ нэвтрүүлэн, нутагшуулж, дэлгэрүүлэн, үр дүн тооцон ажилласан:

Амгалан амаржих газар

Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв

Сэргээн засах клиник эмнэлэг

Энэрэл эмнэлэг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан

байна.

Тус арга хэмжээнд харьяа эрүүл мэндийн байгууллагууд болон АӨСҮТ, УНТЭ,

Цэргийн төв эмнэлэг, Төмөр замын эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын

нэгдсэн эмнэлэг, “Чимэг Оюу”, “Натул”, “Гурван гал”, “Гарьд манлай”, “Манал–

Оточ”, “Онцгой жаргалан” сувиллын төлөөлөл бүхий 650 гаруй эмч, эмнэлгийн

мэргэжилтэн үзэж сонирхсон.

ОНОШ ЗҮЙ, ЛАБОРАТОРИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ Азийн хөгжлийн банк, ЭМСХХ-5 төслийн зохицуулагч менежерээс Дүүргийн

ЭМТ-ийн нян судлалын лабораторийн засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж суурилуулалтын талаар мэдээлэл авч удирдлагад танилцуулсан.

ЭМЯ, ДЭМБ-аас явуулж буй Лабораторийн бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэгт ажиллалаа.

Лабораторийн гадаад чанарын хяналтад цусаар дамжих халдвар илрүүлэх 11 дэх болон гематологийн 21 дахь, биохимийн 15 дахь удаагийн үнэлгээнд харьяа байгууллагын лаборатори бүрэн хамрагдсан ба үнэлгээний тайлан семинарыг 03 сарын 22-ны өдөр явуулсан бөгөөд 18 байгууллагын эмч, мэргэжилтэн хамрагдсан.

АХБ, ЭМСХХ-5 төслийн хүрээнд 6 дүүргийн нян судлалын лабораторит засвар үйлчилгээ хийж, тоног төхөөрөмжөөр хангагдсан. Нян судлалын лаборатори шинэчлэгдсэнтэй холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт хийж үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 15-аас дээш насны Эрүүл мэндийн даатгал төлсөн нийт хүн амыг хамруулж байна.

Page 29: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээг ӨЭМТ-ийн хийж байгаа байдалд чанарын гадаад хяналтын үнэлгээг ХӨСҮТ-тэй хамтран хийж 122 ӨЭМТ-ийг хамрууллаа. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд 14 өдөрлөг, 19 аян, 85 сургалтыг тус тус зохион байгуулж давхардсан тоогоор 10 000 гаруй хүнийг хамруулсан байна. Мөн сурталчилгааны материал 25 000 ширхгийг хэвлүүлэн тарааж, цахим хуудас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сургалт сурталчилгааг хийсэн байна. Хепатитийн В вирүсийн эсрэг дархлаажуулалтын I тунд 1257, II тунд 694, III тунд 922 эмч, эмнэлгийн ажилтныг хамруулсан. Хепатитийн В вирүсийн эсрэг сайн дурын дархлаажуулалтын Iтунд 14129, II тунд 9337, III тунд 700 хүн хамрагдсан. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 367779 /52,9/ хүнийг илрүүлэг шинжилгээнд, вирусын идэвхижил тоолох шинжилгээнд 45525 хүнийг тус тус хамруулсан. Хепатитийн В,С вирусын халдвартай иргэдийг эмчлэх, хяналтанд авах бодлоготой уялдуулан элэгний хавдрын эрт илрүүлэг шинжилгээг 73701 хүнд хийсэн ба 21 хүн элэгний хорт хавдраар оношилогдсон. Мөн 201 аж ахуй нэгж байгууллагын 24069 хүнийг Элэгний В,С вирүс илрүүлэх үзлэг оношилгоонд хамруулсан. Хепатитийн В, С вирүсийн халдвартай иргэдийн эмчилгээнд хамрагдалтын хувь 16,4% байна. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд харьяа эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй 3437 хүнийг элэгний В,С вирүс илрүүлэг шинжилгээнд хамруулсан байна.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Нийслэлийн Тусгай зөвшөөрлийн комиссын хурал 2019 онд 3 удаа хуралдаж

дараахи шийдвэрийг гаргасан байна.Үүнд:

-Шинээр зөвшөөрөл олгосон: Эмнэлэг – 118, эмийн сан – 67, АШМУХҮ – 3,

-Чиглэл нэмсэн – 28, чиглэл хассан – 15, зэрэглэл бууруулсан эмийн сан- 3,

-Түдгэлзүүлсэн: эмнэлэг -48, эмийн сан – 16, АШМУХҮ – 3,

-Сэргээсэн: эмнэлэг – 54, эмийн сан - 6, АШМУХҮ – 3,

- Хүчингүй болгосон эмнэлэг -41, эмийн сан -15

Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч сунгуулах, ажлын байрны дүгнэлт гаргуулах

хүсэлт ирүүлсэн хувийн хэвшлийн 181 байгууллагаас: АБД гаргуулсан-85,

эзэмшигч сольсон–18, гээгдүүлсэн-3, сунгалт-97 ХХЭМБ-ын тусгай зөвшөөрлийн

хугацааг сунгасан .

Page 30: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

Давхардсан тоогоор нийтийн үйлчилгээтэй – 550 эмийн сан , ахуйн хортон

шавьж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэлтийн үйлчилгээ явуулдаг 11 аж ахуйн нэгж

хүсэлт ирүүлснээс 287 эмийн сангийн сунгалт, ажлын байрны дүгнэлт -81, эрхлэгч

сольсон 81, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гээгдүүлсэн-8 байгууллагын асуудлыг

шийдвэрлэсэн. ТЗ-ийн хугацаа сунгуулахаар хүсэлт ирүүлсэн байгууллагын

хүсэлтийг үндэслэн НМХГ-аас тодруулга авч эрсдэл ихтэй болон үнэлгээнд

хамрагдаагүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг “Хяналт, үнэлгээ хийх тухай”

НЭМГ-ын даргын А/195 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу ажлын

байран дээр нь очиж үнэлгээ хийн шаардлагатай тохиолдолд хугацаатай үүрэг

даалгавар өгч, дахин үнэлгээ хийж дутагдлыг арилгуулан ажилласан.

НЭМГ-ын даргын А/155 тоот тушаалын дагуу Нийслэлд лабораторийн

чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 110 лабораторийн үйл ажиллагаанд хяналт

үнэлгээ хийсэн. Хяналт үнэлгээнд 110 байгууллага хамрагдсанаас 74 лаборатори

хангалттай, 14 лаборатори хангалтгүй, 22 лаборатори хаяг байршилдаа байгаагүй,

үйл ажиллагаа явуулаагүй тул хамрагдаагүй. Хангалтгүй үнэлэгдсэн болон хаяг

байршилдаа байгаагүй үйл ажиллагаа явууллаагүй аж ахуйн нэгжүүдэд 2019 оны

10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд сонсгох ажиллагаа

хийж дутагдлаа засч, хүсэлт ирүүлсэн 6 байгуулагад дахин үнэлгээ хийж, үйл

ажиллагаа хэвийн явуулахаар болсон.

2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тусгай зөвшөөрлийн комиссийн хурлаар 6

эрүүл мэндийн байгууллага, 4- эмийн сан, 25 лабораторийн үйл ажиллагааг

түдгэлзүүлэх санал оруулан, Засаг даргын захирамжийн төсөл гарахаар хянагдаж

байна.

“Эмийн санд тавих нийтлэг шаардлага”, MNS 5161-3:2002 ”Ахуйн хортон шавьж,

мэрэгч устгах, халдваргүйжүүлэлт-үйлчилгээ” стандартын дагуу Чингэлтэй дүүргийн

200 эмийн санд НЭМГ-ын даргын А/127 тоот тушаалын дагуу хяналт үнэлгээг

хийсэн ба одоо тайланг нэгтгэж байна.

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын сунгалт болон ажлын

байрны дүгнэлт гаргуулсан эмнэлэг сувилал эмийн сангуудын хаяг

байршлын мэдээлэл оруулах, цахимд нэмэлт өөрчлөлт оруулах

Page 31: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

2019 оны жилийн эцсийн байдлаар хувийн хэвшлийн нийт 259 эмнэлгийн

сунгалт, давхардсан тоогоор 85 эмнэлэг ажлын байрны дүгнэлт буюу хаяг

байршил сольж тусгай зөвшөөрлийн эзэмшигч сольсон 16 эмнэлгийг үндсэн

бүртгэлд бүртгэж цахимд оруулсан байна.

Мөн 216 эмийн сангийн тусгай зөвшөөрлийн сунгалт хийгдэж, давхардсан тоогоор

74 эмийн сан хаяг байршил, 76 эмийн сангийн эрхлэгч сольсоныг бүртгэж цахимд

оруулсан байна.

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гээгдүүлсэн хувийн хэвшлийн 3 эмнэлэг, 8 эмийн

сангийн гэрчилгээг хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу шинээр бичилт хийж олгов

Хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал, Эмийн сан, АХШМУАХ-ийн үйлчилгээ

үзүүлэх байгууллагуудын төсөл, бичиг баримт архивлах, Тусгай

зөвшөөрлийн гэрчилгээнд орсон нэмэлт өөрчлөлтийг /сэргээх, хүчингүй

болгох, түдгэлзэх/ бүртгэх, архивлах

2019 оны 3-р улирлын байдлаар НЗД-ын 4 захирамжаар олгосон 133 эмнэлэг, 63

эмийн сан , ахуйн шавьж, мэрэгч устгал халдваргүйжүүлэлтийн үйлчилгээ эрхлэх 6

аж ахуй нэгжийн төслийг 20 боть болгон архивлав.

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болон эмийн сангийн тусгай

зөвшөөрлийн сунгалт болон хаяг байршил, эзэмшигч, эрхлэгч солих хүсэлт

ирүүлсэн нийт 475 хуулийн этгээдийн материалыг 2019 оны 11дүгээр сарын 18-ны

байдлаар 6 боть болгон архивлаад байна. Эдгээр хуулийн этгээдийн тусгай

зөвшөөрлийн өөрчлөлт шинэчлэлт хаяг байршлыг тухай бүр үндсэн бүртгэлд

бүртгэж цахимд нэмэлтээр оруулав.

Санхүүгийн хэлтэс /нярав/ тусгай зөвшөөрлийн гэрчилгээг журмын дагуу

авах, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг /үнэт цаас/-ны бүртгэл хөтлөх:

2019 оны 3-р улирлын байдлаар ХХЭМБ-уудын шинээр тусгай зөвшөөрөл

хүссэн болон ажлын байрны дүгнэлт гаргах шинжээчийн хөлс 100200020001 тоот

дансанд тушаасан 200.000 төгрөгийн баримтууд

100200020401 тоот дансанд Шинээр тусгай зөвшөөрөл авсан хувийн хэвшлийн

эмнэлгийн 420.000, 520.000 эмийн сангийн 110.000, АШМУХҮ-50.000, гэрчилгээний

үнэ 20.000, сунгалт хийлгэх 120.000, 44000 санхүүгийн баримтуудыг бүртгэж

няравт тогтмол хүлээлгэж өгөв.

2018 оны үлдэгдэл. 2019 оны эхний улирлын байдлаар үнэт цаасны бүртгэл

Эмийн сан 0005400-0005500 100ш/

Эмнэлэг--0005678-0005727 50-ш/

Эмнэлэг, эмийн сан 0005728-0005777 100ш/

Page 32: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

Эмнэлэг ,эмийн сан 0005848- 0005917 70ш/

Эмнэлэг ,эмийн сан 0005918- 0005947 30ш/

Эмнэлэг,эмийн сан 0006007-0006106 100ш/

дугаар бүхий гэрчилгээг няраваас авч бичилт хийсэн. Үнэт цаасны зарцуулалтын

жагсаалт гаргаж бүртгэл хийв.

ТҮРГЭН ТУСЛАМЖ, ОНЦГОЙ БАЙДЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ

Гамшиг онцгой байдлын үеийн болон түргэн тусламжийн үйлчилгээнд

мөрдөгдөх эрх зүйн баримтыг шинэчлэх ажлын хүрээнд:

Түргэн тусламжийн үйлчилгээний журам боловсруулах ажлын хэсэгт

ажиллаж, уг журам нь ЭМС-ын 2019 оны “Журам батлах тухай” А/294 дүгээр

тушаалаар батлагдан гарч мөрдөгдөж байна.

Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх талаар хуулинд

нэмэлт өөрчлөлт оруулах, өлсгөлөнгийн үед үзүүлэх тусламж үйлчилгээний

журам боловсруулах талаар ЭМЯ, НЗДТГ-т санал, хүсэлт тавьсан.

Эрүүл мэндийн Сайдад Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Санал

хүргүүлэх тухай” 01/4580 дугаар албан бичиг хүргүүлж, Эмнэлгийн

тусламжийн тухай хуульд өлсгөлөнгийн үед үзүүлэх тусламж үйлчилгээний

талаар нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал хүргүүлсэн.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн байгууллага,

аж ахуйн нэгжид ажиллагсадын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг

бууруулах, аюулгүй орчин бүрдүүлэх, эрүүл мэндийн анхны болон яаралтай

тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангах журмыгн төслийг боловсруулан

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гаргуулахаар ажилллаж байна.

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын гамшгийн эрсдэлийг

бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төлөвлөлт, бэлэн

байдлыг дээшлүүлэх талаар

НЭМГ-ын даргын 2019 оны “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд оролцох тухай” А/27 дугаар тушаалын дагуу сургуульд бэлтгэх ажлын хэсэг, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг батлан мөрдөж ажиллалаа.

НЗД-ын 2019 оны “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах тухай” А/88 дугаар захирамжаар батлагдсан сургуулийн бэлтгэл ажлыг хангах 12 ажлын хэсэгт ажиллах албан тушаалтны судалгааг гаргаж, НОБГ-т албан бичгээр хүргүүлсэн. Томилогдсон албан тушаалтнууд тухайн ажлын хэсэгт ажиллаж, газрын удирдлагыг мэдээллээр цаг тухай бүр ханган ажиллалаа.

НЗД-ын 2019 оны “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах

тухай” А/88 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд анх удаа зохион

байгуулах гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд оролцох бэлтгэл ажлын

Page 33: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

хүрээнд НЭМГ-ын даргын 2019 оны “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд

оролцох тухай” А/27, “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих ажиллах

тухай” А/67, “Нэгдсэн жагсаалд оролцох тухай” А/68 дугаар тушаалууд гарч, НЭМГ-

ын албан хаагчид, харьяа байгууллагууд мөрдөн ажилласан.

НЭМГ-ын даргын 2019 оны А/26 дугаар тушаалаар нийслэлийн Эрүүл мэндийн албаны штабыг шинэчлэн байгуулж, штабын гишүүдийг үүрэгжүүлсэн.

НЗД-ын 2019 оны “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд

сургалт зохион байгуулах тухай” А/89 дүгээр захирамжийн дагуу Онцгой байдлын

Ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулсан

сургалтанд НЭМГ-ын дарга, мэргэжилтнүүд, харьяа байгууллагын дарга, эмчилгээ

эрхэлсэн орлогч дарга нар нийт 62 хүн хамрагдсан.

МУ-ын Шадар Сайдын 2018 оны 120 дугаар тушаалын дагуу НЭМГ болон харьяа байгууллагууд Гамшгаас хамгаалах төлөвлөгөө шинэчлэн боловсруулж, арга зүйгээр ханган ажилласан.

Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд зохион байгуулагдсан Танхимын команд штабын сургуульд НЭМГ, харьяа байгууллагын эрүүл мэндийн болон гамшгаас хамгаалах албадын штабууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон ба нүүн шилжих, нүүлгэн шилжүүлэх, газар хөдлөлтийн гамшгийн дуурайлган үзүүлэх дадлага сургуульд нийт 52 удирдах ажилтан, 829 эмч, эмнэлгийн ажилтан, 67 автомашин, 185 тусгай зориулалтын тоног төхөөрөмж, 193 багаж хэрэгсэлтэйгээр оролцсон.

Нийслэлийн Онцгой комиссын удирдлагын сорилын үеэр анхны тусламжийн

цэгт оролцогчдоос шалгалт авахад шаардлагатай багаж хэрэгсэл, муляж,

асуултын бэлтгэлийг ханган шүүгчээр ажилласан. Мөн сорилын үед эмнэлгийн

анхны яаралтай тусламж үзүүлэх 2 багийг томилон ажиллуулсан.

Нүүн шилжих, нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийн талаар:

Харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга нарт НЭМГ-ын 2/168 дугаар албан

бичиг хүргүүлж, нүүн шилжих, нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулиудад оролцох,

НИТХТ-н 2016 оны “Болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх

газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 94 дүгээр тогтоолын дагуу төвийн зургаан

дүүрэгт 94 түр цугларах талбай, 6 байршилд ажиллах, орлон ажиллах эмч,

ажилчид, хүч хэрэгслийн судалгааг гаргуулан нэгтгэж НОБГ-т хүргүүлсэн.

Олон улсын чанартай болон нийтийг хамарсан томоохон арга хэмжээ,

тэмцээн уралдаан, баяр ёслолын үед төрийн болон төрийн бус

байгууллагатай хамтран ажиллах талаар- 9

Бүгд найрамдах Солонгос улсын Ерөнхий сайд Ли Наг Ёны 2019 оны 03

сарын 25-27-ны өдрүүдэд хийсэн төрийн айлчлалын үеийн аюулгүй байдлыг

хангах, эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээний бэлэн

байдлыг хангах чиг үүрэгтэйгээр Төрийн тусгай хамгаалалтын газар байгуулагдсан

штабд ажиллаж, айлчлалын үеийн аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн тусламж

Page 34: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

үйлчилгээ зохион байгуулан ажилласан. Айчлалын үеэр батлагдсан зам

маршрутын дагуу заагдсан цэгт нийт 7 түргэн тусламжийн багийг томилон

ажиллууллаа.

Оросын Холбооны улсын ерөнхийлөгч Владимир Владимирович Путины

2019 оны 09 сарын 02-03-ны өдрүүдэд Монгол улсад хийх албан ёсны айлчлалын

үед аюулгүйн багцын байрлах цэгүүд болон Шангри-Ла зочид буудалд эмнэлгийн

яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах чиг үүрэгтэйгээр Төрийн тусгай

хамгаалалтын газар байгуулагдсан штабд 48 цаг ажиллаж, айлчлалын үеийн

аюулгүй байдлыг хангах, зам маршрутын болон эмнэлгийн яаралтай тусламжийн

бэлэн байдлыг хангаж ажилласан.Айчлалын үеэр батлагдсан зам маршрутын

дагуу заагдсан цэгт нийт 7 түргэн тусламжийн баг, Шангри-ла зочид буудалд

яаралтай тусламжийн багийг 6 эмчийн бүрэлдэхүүнтэй томилон ажиллууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Улаанбаатар марафон-2019” олон

улсын гүйлтийг зохион байгуулах тухай” А/440 дүгээр захирамжийн дагуу НЭМГ-ын

даргын 2019 оны “Гүйгчдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай” A/75

дугаар тушаал гарч, гүйлтийн зам болон гараа, барианд байрласан яаралтай

тусламжийн цэг, түргэн тусламжийн үйлчилгээнд нийт 107 эмч, эмнэлгийн ажилчид

ажилласан ба нийт 164 гадаад, дотоодын гүйгч, иргэдэд эмнэлгийн анхны

яаралтай тусламж үзүүлсэн. 5 хүнийг Улсын 1-р төв эмнэлэг, Гэмтэл согог

судлалын үндэсний төв, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд түргэн

тусламжийн автомашинаар хүргэж үйлчилсэн.

Эрүүл мэндийн Сайдын 2019 оны “Дэд ажлын хэсэг байгуулах тухай” А/228,

НТТТ-ийн даргын 2019 оны тушаалын дагуу Олон улсын парламентын холбооны

Ази, Номхон далайн бүлгийн хоёрдугаар чуулганы үед эмнэлгийн яаралтай болон

түргэн тусламжийн үйлчилгээ зохион байгуулан Төрийн ордон, Чингисийн хүрээ

аялал жуулчлалын цогцолбор, Цонжинболдогт бэлэн байдлыг хангаж ажилласан.

НЭМГ-ын даргын 2019 оны А/98 дугаар тушаалын дагуу 2019 оны 06 сарын

28-наас 07 сарын 07-ны өдрүүдэд “Ази, номхон далайн бүсийн Хөгжлийн

бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн сэргээн засах дөрөвдүгээр конгресс”-ийн

оролцогчдод түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх, бэлэн байдлыг ханган

ажилласан. Зочид төлөөлөгчдийг тосох, үдэх үйлчилгээнд түргэн тусламжийн 8

баг, хурлын болон зочид буудлуудад үйлчлэх түргэн тусламжийн багийг бэлэн

байдалд ажиллуулсан. Мөн зочид төлөөлөгчдөд яаралтай тусламж үзүүлэх эмч

нарыг УНТЭ, УГТЭ, ГССҮТ-өөс томилон ажиллуулсан. Конгрессийн үеэр нийт 7

хүнд түргэн тусламжийн үйлчилгээ, 15 хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн.

НЗД-ын 2019 оны “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн

өнгөрүүлэх тухай” А/409 дүгээр захирамжийн дагуу эмнэлгийн яаралтай болон

түргэн тусламжийн үйлчилгээг Сүхбаатарын талбайд СХНЭ, Үндэсний цэцэрлэгт

хүрээлэнд БЗНЭ, Соёл амралтын хүрээлэнд ХУНЭ–ийн 14 эмч, ажилчид нийт 76

Page 35: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

хүнд үзлэг хийж, тусламж үзүүлсэн. Хүүхдийн баярын үеэр гар, шуу, шагайн ясны

хугаралтай 4 хүүхдийг ГССҮТ-д хүргэсэн.

Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулагдах Сагсан

бөмбөгийн гурвын эсрэг гурав Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үед

эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг зохион байгуулах тухай НЭМГ-ын даргын

2019 оны “Тусламж үйлчилгээ үзүүлэх тухай” А/77 дугаар тушаал гарч, 06 дугаар

сарын 02-ноос 09-ны өдрүүдэд нийт 14 орны 19 тамирчинд эмнэлгийн анхны

яаралтай тусламж үзүүлсэн ба 6 орны 6 тамирчинг түргэн тусламжаар ГССҮТ-д

хүргэж үйлчилсэн.

ЕБС-ийн сурагчдын “Улаанбаатар лиг”-ийн хүрээнд зохион байгуулсан гар

бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнүүдийн үед ХУЭМТ, ЧЭМТ-ийн гэмтэл, мэс

заслын эмч нар болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар

ажилласан.

2019 оны 02 дугаар сарын 16-17-нд зохион байгуулагдсан “Улаанбаатар

өвлийн наадам-2019”-ын оролцогч, үзэгчдэд Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул,

Сонгинохайрхан Эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид нийт 22 хүнд яаралтай

тусламж үзүүлснээс гарын шууны хугаралтай-3, дээд уруулын зүсэгдсэн шархтай-

1, баруун чихний зүсэгдсэн шархтай -1 хүнийг тус тус ГССҮТ-рүү 13а маягт өгч,

шилжүүлсэн. Зулгарсан шархтай болон хөнгөн гэмтэлтэй хүмүүст яаралтай

тусламж үзүүлж, эмчилгээний зөвлөгөө өгсөн.

Улсын баяр наадмын комиссд ажиллах, наадамчдад эмнэлгийн яаралтай

болон түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн талаар

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны “Баяр наадмын үеийн

эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ зохион байгуулах тухай” А/104 дүгээр

тушаалын дагуу Хүй долоон худагт Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Баянзүрх,

Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд,

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын

үдэш-Эх орноо хамтдаа дуулья” цэнгүүн, Энэрэл эмнэлэг Үндэсний соёл амралтын

хүрээлэнд “Наадам night” цэнгүүний үед тус тус эмнэлгийн яаралтай тусламж

үзүүлэн ажиллалаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 5, 13 дугаар хаалга орчим, Сурын талбайд

наадамчдад яаралтай тусламж үзүүлэх цэг ажиллуулсан ба нийт 142 хүнд үзлэг

хийж, 73 хүнд яаралтай тусламж үзүүлсэн байна.

Хүй долоон худагт Нийслэлийн Түргэн тусламжийн төв 2019 оны 07 дугаар

сарын 10-13-ны өдрүүдэд 24 цагийн үйл ажиллагаатай яаралтай тусламжийн цэг

ажиллуулж, эмнэлгийн тусгай зориулалтын тоноглогдсон 8 автомашинтайгаар

хурдан морины унаач хүүхдүүдэд уралдааны замд, Хүй долоон худаг, Эмээлт, 361-

ын гарам орчмын наадамчдаас ирүүлсэн гэнэтийн өвчлөлийн болон замын ослын

Page 36: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

дуудлаганд үйлчилсэн бөгөөд нийт 95 дуудлаганд үйлчилж, 73 хүнд эмнэлгийн

яаралтай тусламж үзүүлж, 3 хүний эмнэлэг хүргэж үйлчилсэн болно.

Хурдан морины уралдааны замд 22 хүүхэд мориноос унасан ба гэмтлээр

авч үзвэл: шилбэ ясны хугаралтай-1, хугарал, мултралтай 4, тархины доргилтой -

3, зөөлөн эдийн гэмтэл-8, хүүхдүүдэд яаралтай тусламж үзүүлэн эцэг эх, хүүхэд

хамгааллын төвд хүлээлгэн өгсөн.

Нийтийг хамарсан томоохон жагсаал, цуглаан, өлсгөлөнгийн үед төрийн

болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах

Өлсгөлөн- Иргэн Д.Даш, Б.Бэхбат, А.Идэрбат нарын нэр бүхий 27 хүмүүсийн

ирүүлсэн улс төрийн өлсгөлөн зарлах хүсэлттэй танилцаж хариуг албан бичгээр

хүргүүлсэн.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг

хангах албаны даргын 2019 оны 13в/201 дугаар албан бичгийн дагуу 2019 оны 01

сарын 25-ны өдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан 11 иргэдэд

холбогдох тушаал шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн

даргын 2019 оны А/07 дугаар тушаал гарч дээрх иргэдэд эрүүл мэндийн тусламж

үйлчилгээг үзүүлж ажилласан. Өлсгөлөн зарласан иргэдийн эрүүл мэндийн

дүгнэлтийг холбогдох газруудад албан бичгээр хүргүүлэн ажиллалаа.

Жагсаал цуглаан, олон нийтийг хамарсан үйл ажиллагааны үеийн аюулгүй

байдлыг хангах, түргэн тусламжийн бэлэн байдлыг хангаж ажиллах

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг

хангах албаны даргын албан бичгийн дагуу 2019 оны 01 сарын 10-ны өдөр МАНАН

дэглэмийн эсрэг жагсаалын үеэр аюулгүй байдлыг ханган түргэн тусламжийн 3

багийг томилон бэлэн байдлыг ханган ажиллалаа.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг

хангах албаны даргын албан бичгийн дагуу 2019 оны 04 сарын 05-ны өдөр

жагсаал цуглааны үеэр аюулгүй байдлыг ханган түргэн тусламжийн 2 багийг

томилон бэлэн байдлыг хангаж ажиллалаа.

ЦЕГ-ын 13/2199 дугаар албан бичгийн дагуу Монголын үндэсний фронтоос

2019 оны 11 дүгээр сарын 06, 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулсан

“Эх орон дуудаж байна” жагсаал цуглааны үед Нийслэлийн Түргэн тусламжийн

төв, БГЭМТ, БЗЭМТ-ийн 6 их эмч, 6 сувилагч 3 автомашинтайгаар яаралтай

тусламжийн бэлэн байдлыг ханган ажиллалаа.

Болзошгүй байгалийн аюулт үзэгдэл, гэнэтийн осол, олон улсын хөл

хориот, зоонозын өвчин, олныг хамарсан өвчлөлийн үед тусламж

үйлчилгээ үзүүлэх, хариу арга хэмжээ авах

Төв цэвэрлэх байгууламжинд осол гарч, хүний амь нас эрсэдсэн мэдээг

хүлээн авч ослын газар дээр 2019 оны 04 сарын 16-18-ны өдрүүдэд НЭМГ-ын

Page 37: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

дарга, орлогч дарга нарын хамт ажилласан. НТТТ дуудлагыг 15.45 минутанд

хүлээн авч 9 минутын дараа ослын газарт түргэн тусламжийн 3 баг очиж,

хордлоготой хүнд 9 хүнийг Хордлогын үндэсний төвд хүргэсэн.Наркологийн

эмнэлэг, СХЭМТ-өөс сэтгэцийн эмч, сувилагч, сэтгэл зүйч 6 хүний бүрэлдэхүүнтэй

багийг 2 өдөр 24 цагаар томилон ажиллуулсан. Нийт 31 хүнд үзлэг хийж, зөвлөгөө

өгсөн ба биеийн байдал хүндэвтэр 2 хүнийг Хордлогын төвд түргэн тусламж

дуудан хүргүүлсэн.

Нийслэлийн Онцгой комиссын даргын 2019 оны 05 дугаар сарын 03-ны

өдрийн “Байгалийн голомтот, гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан

сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 03 дугаар албан даалгаврын дагуу НЭМГ-аас

Сонгинохайрхан дүүргийн Эмээлт буюу 22-ын товчоо, Баруунтуруун, Хан-Уул

дүүрэг дэх Өлзийт хорооллын хяналт шалгалтын постуудад НЗӨСТ, СХЭМТ, Туул

тосгоны ЭМТ, Жаргалант тосгоны ЭМТ зэрэг байгууллагыг томилон, үйл

ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.

Хяналтын постуудад ажилласан хугацаанд нийт 1050 тээврийн хэрэгслийг

шалгаж, 4222 зорчигчийн халууныг хэмжин, 600 хүнд тарваган тахлаас урьдчилан

сэргийлэх талаар сурталчилгаа хийж, гарын авлага тараасан.

Угаарын хордлогын улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирсон нөхцөл

байдал үүссэн үед

1. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай

штабд ажиллах мэргэжилтнүүдийн хуваарийг 2019 оны 10 дугаар сарын 03-

наас эхлэн 2019 оны 12 сарын 31 хүртэл гарган батлуулж, 24 цагаар

хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж байна.

2. Шуурхай штабд ажиллаж байгаа хариуцлагатай жижүүр нь угаарын хийн

хордлогын улмаас үйлчлүүлсэн хүмүүсийн мэдээллийг Нийслэлийн Түргэн

тусламжийн төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хордлогын

яаралтай тусламжийн үндэсний төвөөс авч нэгтгэн Нийслэлийн Онцгой

комисс, Газрын удирдлагыг өдөр бүр мэдээллээр ханган ажиллаж байна.

3. Яаралтай тусламжийн тасагт эмчилгээ хийлгээд буцсан, түргэн тусламжийн

эмч үзээд зөвлөгөө өгч үлдээсэн, эмнэлгээс гарсан иргэдийн судалгааг өдөр

бүр гарган дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвд

хүргүүлэн тухайн иргэний биеийн байдлыг үргэлжүүлэн хянах талаар чиглэл

хүргүүлэн, эргэн мэдээллийг 7 хоног бүр өгөхийг үүрэг болгон ажиллаж

байна.

4. Угаартсан иргэдийн дуудлаганд үйлчилж байгаа түргэн тусламжийн эмч

нарын аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс хамгаалах зорилгоор №95

маскаар хангахыг Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн даргад үүрэг

болголоо.

Page 38: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

5. Угаартсан хүнд үзүүлэх анхны тусламжийн талаар иргэдэд зориулсан

зөвлөмж боловсруулан 1000 хувь хэвлүүлэн хороо, өрхийн эрүүл мэндийн

төв, үйлчилгээний томоохон төвүүдээр тарааж иргэдэд сурталчилсан. Мөн

постер болгон хэвлэл мэдээллийн байгууллагууд, байгууллагын вэб сайт

болон сошиал сүлжээгээр иргэд олон нийтэд түгээж байна.

6. Угаарын хордлогын үеийн мэдээ мэдээллийн шуурхай, бодит байдлыг

хангах зорилгоор ЭМЯ, НЭМҮТ, ЭХЭМҮТ, ХЯТҮТ-тэй уулзалт зохион

байгуулж, мэдээллийн урсгалын хэрхэн явуулах талаар тохиролцон

мэдээлэл солилцон ажиллаж байна.

7. Түргэн тусламжийн эмч, төвийн 6 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд

хэрэглэх карбоксигемоглобинметрийн судалгаа гаргаж, шаардлагатай

тооцоог ЭМЯ, НЗДТГ хүргүүлээд байна.

ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ

1.2019 оны 1 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд ЭХЭМҮТ, ХӨСҮТөвийн сургагч

багш нараар “Хүүхдийн эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж, Улаанбурхан

өвчний оношилгоо, эмчилгээ, хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн үеийн

асаргаа, сувилгаа” сэдэвт сургалтыг зохион байгуулж, Нийслэлийн Түргэн

тусламжийн төв, Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн

нийт 227 хүүхдийн эмч, сувилагч, халдвар судлаач нар хамрагдлаа.

2.“Амны хөндийн эрүүл мэнд" сэдэвт сургалтын хөтөлбөрийг АШУҮИС-ийн харьяа

Нүүр ам судлалын сургууль, "Гүүд нэйборс" олон улсын ТББ-тай хамтран

боловсруулж, гарын авлага болгон хүргүүлж, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй

төрийн өмчийн нийт 134 сургуулийн 1-5 дугаар ангийн нийт 3100 гаруй багш нарт

сургалт хийсэн. ЕБС-ийн 4, 5, 6 дугаар ангийн эрүүл мэндийн хичээлийн

хөтөлбөрт "Амны хөндийн эрүүл мэнд" сэдвийг багтаасан.

Нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бүх төрийн өмчийн цэцэрлэгийн

эрхлэгч, сургалтын арга зүйч, нийгмийн ажилтан, дүүргийн ЭМТ-ийн шүдний эмч,

ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан нийт 658 хүнийг “Амны хөндийн эрүүл мэнд”-ийн

сургагч багшаар бэлтгэж, 3500 ширхэг гарын авлагаар хангасан.

Page 39: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

3.НМХГ, ЭХЭМҮТ хамтран 2019 оны 2 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд

“Нярайн асаргаа, сувилгаа, хооллолт” сэдэвт сургалтыг зохион байгуулж, Дүүргийн

ЭМТ, Амаржих газар, ӨЭМТөвийн 200 гаруй эмч нар хамрагдлаа.

4.2019 оны 03 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Нийгмийн эрүүл мэндийн

үндэсний төвөөс зохион байгуулсан “Нялх бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй,

хөхүүл эхийн хооллолтын зөвлөгөө” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтад

Дүүргийн ЭМТ, Амаржих газрын 20 эмч хамрагдсан.

5.ТТТӨ-ний үеийн оношилгоо, эмчилгээ сургалтанд 166 өрхийн эмчийг

хамруулсан. “ТТТӨвчний тархалтын үед баримтлах оношлогоо эмчилгээний

удирдамж 2018”-аас ишлэн хялбаршуулсан хувилбарыг 142 ӨЭМТөвд 588ш, 4

Тосгоны ЭМТөвд 40ш, 9 дүүргийн ЭМТөвд 180ш, 4 нэгдсэн эмнэлгийн хүүхдийн

тасгийн эмч нарт 120ш, нийт 928 ширхгийг тараасан. 2019 оны 01 дүгээр сарын 12-

ны өдөр ЭМЯ, НЭМГ, ЭХЭМҮТөвөөс “ТТТӨвчний оношлогоо, эмчилгээний орчин

үеийн чиг хандлага” сэдэвт сургалтыг зохион байгуулж, ӨЭМТ болон 9 дүүрэг, 4

нэгдсэн эмнэлгийн нийт 160 эмчийг хамруулж, мэдлэгийг дээшлүүлсэн.

6. ХӨЦМ-ийн шинэчилсэн хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалтыг 2019

оны 02 дугаар сарын 24-ны өдрөөс 02 дугаар сарын 30 ны өдрүүдэд НТТТ-ийн

сургалтын танхимд зохион байгуулж, НЭМГ-ын 7 мэргэжилтнүүд, дүүргийн ЭМТөв,

НТТТ-ийн хүүхдийн ерөнхий зохицуулагч, хүүхдийн эмч нар 15 хүн хамрагдаж,

сургагч багшийн эрхээ гардан авлаа.

7.”Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ”Вируст хепатитийн урьдчилан сэргийлэлт,

эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний чадавхи сайжруулах” сургалтанд 9

дүүргийн ЭМТөвийн дотрын эмч, ӨЭМТөвийн 32 эмч, БЗНЭ, СБНЭ-ийн эмч нар

нийт 341 хүн оролцлоо.

8.Дүүргийн өрхийн менежер болон ӨЭМТ-ийн дарга, эмч, мэргэжилтнүүдийг

мэргэжил арга зүйгээр хангах, чадавхжуулах талаар

Page 40: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

2019 оны байдлаар давхардсан тоогоор нийт 20 гаруй төрлийн сургалтанд давхардсан тоогоор 5000 гаруй өрхийн эмч, мэргэжилтнийг дараах сургалтуудад хамруулж чадавхжууллаа. Үүнд: ТТТӨ-ний оношилгоо, эмчилгээ сэдэвт сургалтанд 160, Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламжийн чиглэлээр 227, Нярайн асаргаа, сувилгаа чиглэлээр 250, Жирэмсний хавсарсан эмгэг болох амьсгал, зүрх судас, шээс бэлгийн замын халдвар зэрэг эхийн эндэгдэлд голлох байр эзэлж буй эмгэгийн үеийн оношлогоо, эмчилгээний чиглэлээр АШУҮИС, Эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэг, УНТЭ-тэй хамтран 4 удаа сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 300, “Эрүүл зүрх-эрүүл УБ” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй ӨЭМТ-ийн дарга нарын манлайллын сургалтанд 142, “Антибиотикийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалтанд 37 эмч, “Ахмад настны эрүүл мэнд”, Дархлаажуулалт хийх түр цэгт дайчлагдан ажиллах 400 гаруй сувилагчийг ХӨСҮТ-тэй хамтран тус тус сургаж, иргэдэд цахим сүлжээгээр мэдээллийг хүргүүлсэн. Мөн Вакцин нэвтрүүлэх талаарх сургалтыг дүүрэгчилсэн хэлбэрээр зохион байгуулж, 819 эмч, мэргэжилтэнг хамруулсан бөгөөд ажлын байран дээр ӨЭМТ-ийн 400 гаруй эмч, мэргэжилтнүүдийг дотор, хүүхэд, мэс засал, мэдрэл, халдварт өвчин, эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр чадавхжуулах сургалтанд хамруулсан.

9.Дүүргийн ЭМТ, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дунд “Эрүүл зүрх–эрүүл

Улаанбаатар” төслийн хүрээнд “Артерийн гипертензийн менежментийг сайжруулья” болзолт уралдааныг 5 сарын хугацаатай зарлан зохион байгуулж, шилдэг эрүүл мэндийн төв, эмч, мэргэжилтнүүдийг шалгарууллаа. Нийслэлийн тэргүүний Дүүргийн ЭМТ-өөр Чингэлтэй дүүргийн ЭМТ, шилдэг өрхийн эрүүл мэндийн төвөөр БЗД-ийн 9-р хорооны Энх энэрэл ӨЭМТ зэрэг тус бүр нийслэлийн шилдэгүүд 1 нэг, түүнчлэн тэргүүний дүүргийн ӨЭМТ-9, тэргүүний эмч-8, сувилагч-8, сайн санааны туслагч-5, нийгмийн ажилтан-9 нарыг тус тус шалгаруулж, гэрчилгээ, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. ЛАВЛАГАА ТӨВҮҮДТЭЙ ХАМТРАН ЯВУУЛСАН СУРГАЛТУУД

- Төв эмнэлэг төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл

мэндийн байгууллага болон бусад төрийн бус 14 байгууллагатай хамтын

ажиллагааны санамж бичиг байгуулсан.

- Төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран бөөрний мэс заслын олгох курс -4 эмч /БГЭМТ, ЧЭМТ/, бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмч-1 /ХУНЭ/, ерөнхий мэс заслын эмч-2 /ХУНЭ ЧЭМТ/, дурангийн мэс заслын эмч-2 /ХУНЭ ЧЭМТ/, мэс заслын сувилагч-12 /14 хоног/, хавдрын ерөнхий мэс заслын эмч-1 /БГЭМТ/, мэс засал, гэмтэл, мэдээгүйжүүлгийн эмч – 6 /Солонгос улсын Вонгуан их сургуулийн эмнэлэг/ зэрэг нийт 29 эмч эмч, мэргэжилтнийг чадавхжуулах, сургах, сэлгэн ажиллуулан мэргэшүүлсэн.

- Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн 29 зүрх судасны эмч нарыг 2

удаагийн конференцид оролцуулж, зүрх судасны эмч нарын мэргэжлийн

чадавхийг дээшлүүлсэн. Налайх, Сонгинохайрхан дүүргийн зүрхний эмч нарыг

Тайвань улсад 3 сарын хугацаагаар сурган мэргэжил дээшлүүлсэн

Page 41: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

- Сонгинохайрхан, Баянгол дүүргийн эмнэлэгт зүрхний ЭХО аппарат

суурилуулан, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг ойртуулсан.

- Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын

Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Цус сэлбэлт судлалын үндэсний

төвтэй нь хамтран донорын эгнээг өргөжүүлэх, донор хадгалалтыг сайжруулах,

донорын хөдөлгөөнийг идэвхжүүлэх, урамшуулах ажлын хүрээнд 2019 оны

байдлаар 318 цусны хүндэт доноруудаас 100-аас дээш удаа цусаа бэлэглэсэн 35

доноруудад хүндэтгэл үзүүлэх “Амь бэлэглэсэн амь” арга хэмжээг зохион

байгуулсан.

- Жил бүрийн 05 дугаар сарын 03-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийг Нийслэлийн

ИТХ, ЗДТГ-ын нэрэмжит болгосонтой холбогдуулан цусны донорын өдөрлөг

зохион байгуулсан.

- Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлэх

Нийслэлийн эмгэг судлалын төв байгуулах төслийн ажлын хэсгийн хуралд 2 удаа

оролцож, санал хүргүүлэн, дүүргийн эмнэлгүүдийн цогцос хадгалах үйл

ажиллагааны мэдээллийг бэлтгэн хүргүүлсэн.

- Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн менежментийн

төлөвлөх талаар Интермед эмнэлгийн менежментийн багтай хамтарсан уулзалтыг

зохион байгуулсан.

УНТЭ, ХӨСҮТ, АШУҮИС-тай хамтран Эмнэл зүйн нян судлалын

лабоарторийн чанар зохистой ур чадвар сургалтыг харьяа эрүүл мэндийн

байгууллагын нийт 22 нян судлалын эмч, лаборант, нян судлаач нарт зохион

байгуулан явуулсан

ЦССҮТ-өөс зохион байгуулан явуулж буй Чанарын гадаад үнэлгээний

хөтөлбөр зохион байгуулахын ач холбогдол" олон улсын семинарыг хамтран

зохион байгуулсан.

АШУҮИС, Эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэг, УНТЭ-тэй хамтран Жирэмсний хавсарсан эмгэг болох амьсгал, зүрх судас, шээс бэлгийн замын халдвар зэрэг эхийн эндэгдэлд голлох байр эзэлж буй эмгэгийн үеийн оношлогоо, эмчилгээний чиглэлээр 4 удаа сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 300 ӨЭМТөвийн эмч нар оролцлоо.

2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өсвөр үеийн эмч, сэтгэлзүйч нартай хамтран хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх тусламж, үйлчилгээний чиглэлээр “Хамтдаа суралцья” дадлага сургалтыг зохион байгуулж, дүүргийн Эрүүл мэндийн төвийн өсвөр үеийн эмч, сэтгэлзүйч 10 хүн хамрагдсан

ГССҮТ: 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Гэмтэл согогийн үед үзүүлэх

сувилахуйн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг

Page 42: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

Баянгол, Багануур, Налайх дүүргийн ЭМТөв болон ӨЭМТөвийн 300 гаруй сувилагч нарт зохион байгууллаа.

УНТЭ: ”Чихрийн шижингийн шалтгаант хөлний шархны эмчилгээний ололт,

амжилт-2” сургалтанд 15 эмч, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн 4 эмч, 8 сувилагч,

бусад 2 нийт 14 хүнд сургалтанд,

УГТЭ:Аалзавч дорх цус харвалтын оношлогоо”, “Төв мэдрэлийн

тогтолцооны халдвар нурууны өвдөлт” сургалтанд 12 эмч, УГТЭ-тэй хамтран

“Дүүргийн эмнэлэгт тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж байгуулах нь”

зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. Тус уулзалтад ЭМЯ-ны

үндсэн,төрөлжсөн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, НЭМГ-ын дарга,

орлогч дарга,

“Зүрхний эмгэгийн сэргээн засах эмчилгээ” сэдэвт сургалтыг 05 дугаар сарын 04-нд явуулж, харьяа эрүүл мэндийн байгууллагын сэргээн засах эмчилгээний эмч, мэргэжилтэн 37 хүнийг хамруулав

УГТЭ-ийн дарга, удирдлага болон “Харвалтын тасаг”, “Зүрхний шигдээсийн тасаг”-ийн эмч, дүүргийн ЭМТ, НЭ-ийн эрчимт эмчилгээ, зүрх судас, мэдрэл, сэргээн засах эмчилгээний эмч нар нийт 70 хүн оролцсон. Зөвлөлдөх уулзалтаас гарсан санал, зөвлөмжийн дагуу дүүргийн эмнэлэгт 2020 оноос тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгжийг байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд нэгж байгуулахад нэн шаардлагатай тоног, төхөөрөмж, аппарат, хэрэгслийн жагсаалтыг гаргаж байна.

УГТЭ-ийн сувилахуйн албанаас 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан, Баянгол дүүргийн ЭМТ-ийн мэс засал, боолтын 14 сувилагч нарт сургалт явууллаа.

Зүрх судасны төв, МОН006 төсөлтэй хамтран 8 дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн 29 зүрх судасны эмч нарт онлайн тасралтгүйгээр сургалт явуулсан ба мөн зүрх судасны эмч нарын конференцийг нэг удаа зохион байгуулж, мэргэжлийн чадавхийг дээшлүүллээ.

ЭСҮТ: “Мэдлэг-ур чадвар-хандлага” сургалтанд харьяа эрүүл мэндийн

байгууллагуудын нийт 186 эмч, мэргэжилтэнд 17 удаа,

УНТЭ, УХТЭ, УГТЭ-тэй хамтран мэс заслын эмч– 6, унтуулгын эмч– 5, мэс

заслын сувилагч- 5. унтуулгын сувилагч– 4, боолтын сувилагч– 2, анестезиологи

эмч -1, анестезиологи эмч -3 , анестезиологи сувилагч -3 , нийт 27 эмч,

мэргэжилтан бэлтгэсэн.

- АШУҮИС,Сувилахуйн сургуультай хамтран Мэс засал, гэмтлийн тусламж,

үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх чиглэлээр төв эмнэлэг,

төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн

байгууллагуудтай ажиллаж байна.

УНТЭ:Жирэмсэн эхчүүдийн хяналтын дугаар олголт, чирэгдэл хүлээгдлийг

багасгах талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, Чингэлтэй ЭМТ-ийн туршлага

судлах ажлыг зохион байгууллаа

Page 43: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

НЗД-ын А/320 дугаар “Эрүүл иргэн аян зохион байгуулах тухай” захирамжийн дагуу нийслэлийн 152 хороонд хийгдэх үйл ажиллагааны удирдамжийн дагуу дүүргийн ЭМТ, НЭ, ӨЭМТ-үүд хамтран хороо бүрт үзлэг зохион байгуулах төлөвлөгөө гарган, нийт 7-8 төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр үзлэг шинжилгээг хийлээ. “Эрүүл иргэн” аяны хүрээнд нийт 152 хорооны 104840 иргэнийг эрт илрүүлэг шинжилгээнд хамруулж, өвчтэй сэжигтэй илэрсэн тохиолдол бүрийг хяналтад авч, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Баянгол дүүргийн ЭМТ болон Ариун чанар, Түмэн эх ӨЭМТ-ийн “Иргэдээ сонсьё” аяны үйл ажиллагаанд оролцлоо. БГЭМТ-ийн 10, 13-р хорооны ӨЭМТ-ийн нийт 10 хүнээс санал хүсэлтийг сонслоо. Иргэдийн дунд дүүргийн ЭМТ дээр шинжилгээний болон төрөлжсөн мэргэжлийн эмчид цаг авах үйл ажиллагааг богиносгох, эмийн сангуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, үнийг ижил түвшинд байлгах талаар саналууд зонхилж байлаа. Тухайн тухайн өдөр тус байгууллагууд хүн амын дунд ЭМБО болон эрт илрүүлгийн үзлэгт хамруулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авч ажиллалаа.

УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАСАН ТАЛААР УУЛЗАЛТ - 15

Нийслэлийн 9 дүүргийн ЭМТөвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, хүүхдийн

ерөнхий мэргэжилтнүүдийн уулзалтыг 2 удаа зохион явуулж, нийт 18 хүн

оролцсон бөгөөд хүүхдийн өвчлөл эндэгдлийн өнөөгийн байдал, тулгамдсан

асуудал, хүүхдийн диспансерийн хяналтын журамыг шинэчилэн боловсруулах

талаар санал солилцсон.

УГТЭ-ийн Харвалт, шигдээсийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус

төвийн дарга, зүрхний, мэдрэлийн, сэргээн засах эмчилгээний эмч нараас дүүргийн Нэгдсэн эмнэлэгт харвалт, шигдээсийн нэгж байгуулах талаар зөвөлгөө авч, уулзалтанд оролцсон.

Дүүргийн өрхийн менежер болон ӨЭМТ-ийн дарга нарын уулзалтыг 4 удаа

зохион байгууллаа. Уулзалтанд давхардсан тоогоор 350 орчим хүн оролцсон ба ӨЭМ-ийн тусламж, үйлчилгээг дэмжих жилийн хүрээнд хийсэн ажлын тайлан, ололт, амжилт цаашид анхаарах асуудал, 2019 оны Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээг дэмжих жил болгосон тухай, гамшгийн иж бүрэн сургалт, Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийсэн. Мөн НЭМГ-ын даргын 02 тоот албан даалгаврыг хэрэгжилтийг эрчимжүүлэх үүргийг өгч, тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцлаа. Түүнчлэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр анхаарах зүйлс болон хийсэн ажлын талаар мэдээллүүдийг өгсөнөөс гадна цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээллээр хангаж, харилцан санал солилцон, мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.

Page 44: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

Харьяа дүүргийн эх барих, эмэгтэйчүүдийн ахлах эмч, нөхөн үржихүйн зохицуулагч нар болон амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нартай уулзалтыг 4 удаа зохион байгуулж, үйл ажиллагаа, үндсэн үзүүлэлт, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар зөвшилцсөн

Харьяа байгууллагын сувилахуйн албаны дарга нарын хурлыг нийт 5 удаа

зохион байгуулсан. Хурлаар шинээр батлагдсан ЭМС-ын болон НЭМГ-ын даргын

тушаалуудыг танилцуулан, хэрэгжилтийг хангах, зохион байгуулсан үйл

ажиллагааны тайланг цаг хугацаанд ирүүлэхийг мэдээлсэн.

ЭМЯ-ны удирдамжтай вирус тоолох лабораторийн давтан үнэлгээ хийх заавар

өгөх ажлын хэсгийн хуралд оролцов.

Жишиг эмнэлэг - Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг, Хүрээ амаржих газрын шинэ

барилга баригдаж байгаатай холбоотой лабораторийн тусламж үйлчилгээ үзүүлэх

хүний нөөц, өрөө тасалгаа тоног төхөөрөмжийн хангагдах байдалд санал өгч, 2019

оны 02 дугаар сарын 26-нд хэлэлцүүлсэн.

Харьяа байгууллагын дарга нарт Менингококкт халдварын оношилгоонд

шаардлагатай лабораторийн тэжээлт орчин, оношлуур бэлтгэх бэлэн байдлыг

хангах, сорьц цуглуулах, хадгалах тээвэрлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар

албан тоот хүргүүлсэн. 2019.03.04

Гематологийн 21 дахь, биохимийн шинжилгээний 15 дахь удаагийн чанарын

гадаад хяналтын тайлан семинарт 2019 оны 03 дугаар сарын 22-нд оролцсон.

АШУҮИС-ийн Лабораторийн тэнхимийн багш зөвлөх эмч Р.Сарантуяатай хамтран

Налайх эрүүл мэндийн төвийн лабораторийн үйл ажиллагааны нөхцөл байдалтай

танилцан зөвлөмж өгсөн.

БГЭМТ, СБЭМТ, ХУЭМТ-д ажиллах. "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албатай хамтран эмийн эмчилгээний байдалд

хяналт үнэлгээ хийх, ЧЭМТ-ийн эмч эмнэлгийн ажилчдад В вирүсийн эсрэг

дархлаа тогтоцын судалгаа авах багтай хамтарч ажилласан

- Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/485 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэл, үйлчлүүлэгчийг эмнэлэг хооронд шилжүүлэн ажиллах талаар харьяа эрүүл мэндийн дарга, эмчилгээ эрхэлсэн дарга нартай 2 удаа уулзалт зохион байгуулсан.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ- 6

Page 45: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

Нийслэлийн хүүхдийн өвчлөл, эндэгдлийн өнөөгийн байдал сэдвээр Налайх дүүрэгт болсон салбар дундын хэлэлцүүлэгт оролцож, илтгэл тавьсан.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулсан худалдаа

үйлчилгээний байгууллагын ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг шинжлгээний

чанар байдлын тухай хэлэлцүүлэгт 2019 оролцож тайлбар өгсөн.

НҮБ, ХАС тай хамтран 2019 оны 03 дугаар сарын 13 ний өдөр Эх, хүүхэд, НҮЭМ-ийн үндэсний хөтөлбөрийн өртөг тооцох хэлэлцүүлэгт Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, Эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн нар оролцлоо.

“Гэрийн нас баралтын оношийн асуудалд “хэлэлцүүлгийг 3 дугаар сарын 29

нд зохион байгуулж, 26 эрүүл мэндийн байгууллагын 31 статистик эмч оролцсон.

Энэ хэлэлцүүлэгт гэрийн нас баралтын бүрттгэх АМ-7 маянтын хөтлөлтийг

сайжруулах, нас баралтын оношийг нягтлан баталгаажуулах үйл ажиллагаанд

хамтран ажиллах санал солилцсон.

Тохиолдолд суурилсан эмнэл зүйн хэлэлцүүлэг: 2019 оны эхний 1-р

улиралд эндсэн 21 хүүхдийн эх, хүүхдийн хөтөч карт, жирэмсний хяналтын

байдлыг судлан эрсдлийн үнэлгээ хийж, алдаанаас суралцах чиглэлээр 7

удаагийн тохиолдол хэлэлцүүлэг хийж,143 эрүүл мэндийн байгууллагын 303 эмч

нар оролцсон. Үүний үр дүнд эмч эмнэлгийн мэргэжилтний эрсдлийн үнэлгээ хийх,

алдаанаас суралцаж, давтан гаргахгүй байх талаарх хандлага нэмэгдсэн.

Эмгэг судлалын хурлын талаар: Эхийн эндэгдлийн 3, Хан-Уул нэгдсэн

эмнэлэг-2, Налайх ЭМТ-ийн 2, 6 дүүргийн гэрийн 21 эндэгдлийн нийт 30 удаагийн

хуралд оролцож санал, дүгнэлт өгч ажилласан.

ЧД-ийн ЭМТ-д Хөх хотын Монгол анагаахын олон улсын эмнэлэгтэй хийдэг

эмнэлзүйн теле зөвөлгөөнд оролцож, тус эмнэлгийн гадаад харилцааны мэргэжилтэн Баян НЭМГ-тай хэрхэн хамтран ажиллах талаар теле уулзалт хийсэн. “Менингококкын халдвараас сэргийлье” , “Хүүхдийн уушгины хатгалгаа өвчнөөс

урьдчилан сэргийлье” иргэдэд зориулсан шторк бэлтгэж, байгууллагын албан

ёсны веб сайт болон олон нийтийн сүлжээгээр цацаж, 45.000 гаруй хүн үзсэн

ШИНЭЭР САНААЧЛАН ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛУУДЫН МЭДЭЭЛЭЛ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өсвөр үеийн эмч, сэтгэлзүйч

нартай хамтран хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх тусламж, үйлчилгээний

чиглэлээр “Хамтдаа суралцья” дадлага сургалтыг зохион байгуулж, дүүргийн

Эрүүл мэндийн төвийн өсвөр үеийн эмч, сэтгэлзүйч 10 хүн хамрагдсан ба хүүхэд,

Page 46: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

өсвөр үеийнхний сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх, зөвлөгөө өгөх арга

барилд ажлын байрандаа дадлагажин сурснаар мэргэжлийн мэдлэг, ур чадвар

нь дээшлэх ач холбогдолтой юм.

“Өнөөдөр ӨЭМТ-д хөтөлбөр”-ийг зохион байгуулж, 8 ӨЭМТ-д нарийн мэргэшлийн

эмч нарын үзлэгт 300-аад иргэд хамрагдаж, ажлын байрандаа өрхийн эмч нар

ажлын байрандаа суралцаж байна.

ЭМЯ, “DES” ХХК-тай хамтран шүдний эмнэлгийн халдвар, хамгааллыг сайжруулах

зорилгоор 15 эмнэлэгт ариутгал чиглэлээр судалгаа явуулж дүнг нэгтгэн ажлын

хэсэгт хүргүүллээ

“Өндөр эрсдэлтэй жирэмсэнд үзүүлэх тусламж, үйлчилгээ” гарын авлага

боловсруулан, 300 ширхгийг хэвлүүлэн, харьяа эрүүл мэндийн байгууллагуудын эх

барих, эмэгтэйчүүдийн эмч нарт түгээгээд байна

БУСАД АЖЛААР : Холбогдох чиг үүргийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны бусад

байгууллагатай ажлын уялдаа холбоог хангах чиглэлээр хамтран ажилласан тухай

мэдээлэл:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаас өгсөн үүргийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг сунгасантай холбоотой гарсан эерэг болон сөрөг өөрчлөлт, үр дүнг сүүлийн 3 жилийн байдлаар гаргаж, тайланг хүргүүллээ.

Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Германы олон

улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол дахь

барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн бүрэлдэхүүн хэсэг 2-ын

хүрээнд НЗД-ын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/924 тоот захирамжаар

“Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга

хэмжээний төлөвлөгөөг боловсруулах” ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү

төлөвлөгөө боловсруулах ажлын дотор олон нийтийн барилгын ангилалд багтаж

буй цэцэрлэгийн барилгын дотор агаарын чанар хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн

нөлөөлж байгаад судалгаа хийх шаардлага зүй ёсоор гарч байгаа юм. Төслийн

хүрээнд БЗД-ийн сонгогдсон 3 цэцэрлэгийн 2-5 насны хүүхдүүдийн амьсгалын

замын өвчлөлийн байдалд 2019 оны 12 дугаар сарын 01-нээс 2020 оны 02 дугаар

сарын 01-ний өдөр хүртэлх 2 сарын хугацаанд үнэлгээ хийж, үр дүнг ИТХ-д

танилцуулах ба судалгааны бэлтгэл ажил хийгдэж байна.

б. Байгууллагын харьяа нэгжүүдийн үндсэн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ,

үнэлгээ хийж ажилласан тухай мэдээлэл:

Page 47: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

Дэмжлэгт хяналт

№ Холбогдох тушаал, шийдвэрийн дугаар, огноо

Товч агуулга

Үр дүн

1. НЭМГ-ын даргын А/01 дугаар тушаал

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний зохион байгуулалт, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт хийх

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдал хангагдсан.

2. НЭМГ-ын даргын А/02 албан даалгавар

ӨЭМТөвийн үдийн цайны үеэр иргэдийг чирэгдүүлэхгүй үйлчлэх

ӨЭМТөвийн үдийн цайны үеэр иргэдийг чирэгдүүлэхгүй хэрхэн ажиллаж буй талаар албан даалгаврын биелэлтэнд хяналт хийж, илэрсэн зөрчлийг арилгах талаар харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс үүрэг өгсөн.

3. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2019 оны А/42 дугаар тушаал

Гемодиализийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагыг 5 чиглэлээр үнэлж, мэргэжил арга зүйгээр хангаж, цаашид хэрэгжүүлэх чиглэл тодорхойлох

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2019 оны А/42 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу гемодиализийн тусламж үйлчилгээ үзүүлдэг 6 эрүүл мэндийн байгууллагыг 5 чиглэлээр үнэлж, 60 гаруй эмч мэргэжилтэнд мэргэжил арга зүйгээр хангаж, хяналтын үр дүнг удирдлагын зөвлөл, харьяа ЭМБ-ын дарга нарт танилцуулан цаашид хийх ажлын

Page 48: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

зөвлөмж хүргүүлсэн.

4. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын А/180 тушаал .

Баянгол, Чингэлтэй ЭМТөвийн мэс заслын тусламж үйлчилгээ, Баянзүрх нэгдсэн эмнэлгийн мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлэн байдалд 2019 оны 09 дүгээр сарын 10-12ний өдрүүдэд дэмжлэгт хяналт, үнэлгээг хийлээ

Ажлын хэсгийн бүрэлдхүүнд нийслэлийн эрүүл мэндийн газрын мэс заслын ерөнхий мэргэжилтэн Д. Зориг мэс заслын лавлагаа төв Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Алтанчимэг, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Эрдэнэболд, ГССҮТөвийн тасгийн эрхлэгч Сүхболд нар оролцож, ажлын байран дээр нийт 30 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, цаашид өргөжүүлэх нөхцлийг судалсан.

5. Эмгэг судлалын үндэсний төвийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ЭСҮТ-ийн захирлын 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн А/18 дугаар тушаал

Налайх дүүргийн эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд дэмжлэгт хяналт хийх удирдамж

Эмгэг судлалын

үндэсний

төвийн Чанарын албаны

дарга, тэргүүлэх зэргийн

эмгэг судлаач эмч

Э.Ундармаагаар

ахлуулсан баг Налайх

дүүргийн эрүүл мэндийн

төвийн эмгэг судлалын

бүтэц зохион

байгуулалт, хүний нөөц,

лабораторийн тусламж,

үйлчилгээний

стандартын мөрдөлтийг

хянаж, үнэлгээ хийж,

мэргэжил, арга зүйн

зөвлөгөө өглөө.

6. НЭМГазрын “хяналт, үнэлгээ хийх тухай” А/127

Чингэлтэй дүүрэгт байрлах 114 эмийн сангийн үйл ажиллагаанд

Чингэлтэй дүүрэгт 114 эмийн сан, хяналт хийж тайланг нэгтгэсэн.

Page 49: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

тушаал дэмжлэг хяналт хийв.

7. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын А/ 225 тушаалын дагуу Яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг гэрээгээр үзүүлж буй хувийн хэвшлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээнд дэмжлэгт хяналт хийх

Ачтан, Номун,

Мөнгөнгүүр, Градмед,

Натул эмнэлгийн

яаралтай мэс заслын

тусламж үйлчилгээнд

2019 оны 11 дүгээр

сарын 20-21-ний

өдрүүдэд дэмжлэгт

хяналт, үнэлгээг хийлээ.

Ачтан, Номун, Мөнгөнгүүр, Градмед, Натул эмнэлгийн мэс заслын тусламж үйлчилгээнд 2019 оны 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд дэмжлэгт хяналт, үнэлгээг хийж , эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг 10 чиглэлээр, санамсаргүй түүврээр мэс заслын 10 өвчтний түүхэнд хяналт хийж, 25 хүнээс сэтгэл ханамжийн судалгаа авч, 50 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

8. НЭМГ-ын даргын удирдамж

“Зөв амьдрах ухаан”

ТББ-д ажлын хэсэг

очиж,эмнэлгийн тусламж,

үйлчилгээний байдалд

дэмжлэгт хяналт хийлээ.

“Зөв амьдрах ухаан” ТББ-д НЭМГ-ын даргын удирдамжаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний байдалд дэмжлэгт хяналт хийж, зөвлөмжийг боловсрууллаа.

9. НЭМГ-ын даргын “Дэмжлэгт хяналт хийх тухай” 2019 оны А/121 дүгээр тушаал

Хүүхдэд үзүүлэх

эмнэлгийн тусламж,

үйлчилгээний чанарыг

сайжруулах зорилгоор

ЭХЭМҮТ-тэй хамтран

2019 оны 08 сарын 14-

нөөс эхлэн 9 дүүрэг ЭМТ

болон ТТАХНЭ, Цэргийн

төв эмнэлгийн хүүхдийн,

эрчимт эмчилгээ,

яаралтай тусламжийн

тасаг, хүүхдийн

кабинетад яаралтай

тусламжийн бэлэн

НЭМГ-ын даргын 2019

оны 09 сарын 05-ны

өдрийн 05 тоот албан

даалгаврыг хүргүүлж,

хүүхдийн яаралтай

тусламжийн бэлэн

байдлыг үнэлэх арга

барил олгох дадлага

сургалтад 6 дүүргийн

өрхийн менежер,

хүүхдийн ерөнхий

зохицуулагч, чанарын

менежер нийт 18 хүн

Page 50: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

байдлын дэмжлэгт

хяналтыг хийж, алдаа

дутагдлыг засуулан,

мэргэжил арга зүйгээр

ханган ажиллаж

оролцуулсан.

10. Өндөр эрсдэлтэй жирэмснийг хянах нь” чадавхжуулах сургалтын үр дүнг үнэлэх

Өндөр эрсдэлтэй

жирэмснийг хянах нь”

чадавхжуулах сургалтын

үр дүнг үнэлэх, мэргэжил

арга зүйн зөвлөгөө өгөх

зорилгоор 2019 оны 07

дугаар сарын 24 -26-ны

өдрүүдэд Налайх,

Багануур дүүргийн ЭМТ-

д ажиллав

Налайх, Багануур

дүүргийн ЭМТөвийн

Эх барих,

эмэгтэйчүүдийн эмч

нарын ур чадвар

сайжирсан.

ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТАЛААР

1.НЭМГ-ын даргын А/20 тушаалаар “Хавдрын тусламж, үйлчилгээнд хяналт

үнэлгээг Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур ЭМТөв,

Баянзүрх, Хан-Уул нэгдсэн эмнэлэг зэрэг 11 байгуулагад Хавдрын хөнгөвчлөх

болон өдрийн хими эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа болон тус

тусламж, үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж буй байгууллагын үйл ажиллагаанд

хяналт, үнэлгээ хийж , 78 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 12 хүнээс сэтгэл

ханамжийн судалгаа авч, фокус ярилцлага хийлээ. Хавдрын хөнгөвчлөх болон

өдрийн хими, эмчилгээний тусламж үзүүлж буй 8 дүүргийн эрүүл мэндийн төв, 3

нэгдсэн эмнэлгийг 5 чиглэлээр үнэлж, үнэлгээний мөрөөр “ Сайн туршлага

солилцох уулзалт хийж, 2019-2020 онд Хавдрын тусламж үйлчилгээг хөгжүүлэх

төлөвлөгөөг боловсруулан, үнэлгээний тайланг удирдлагын зөвлөлд танилцуулан,

2020 он хүртэлх хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан, харьяа байгууллагын

дарга нарт танилцуулан, зөвлөмж хүргүүлээд байна.

2.НЭМГ-ын даргын А/42 тушаалаар “Гемодиализын тусламж, үйлчилгээнд

хяналт үнэлгээг 5 эрүүл мэндийн байгууллагад хийж, 60 хүнд мэргэжил арга зүйн

зөвлөгөө өгч, 4 хүнээс сэтгэл ханамжийн судалгаа авсан.

3.“Хяналт, үнэлгээ хийх тухай “ НЭМГазрын даргын А/195 дугаар тушаалаар

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

бүхий нийтийн үйлчилгээтэй 200 эмийн сан, 11 ахуйн хортон шавьж, мэрэгч устгах,

Page 51: ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТСИЙН 2019 …mn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/l3Ou7...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ний

халдваргүйжүүлэлтийн үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд

MNS 5260:2015 “Эмийн санд тавих нийтлэг шаардлага”, MNS 5161-3:2002 ”Ахуйн

хортон шавьж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэлт-үйлчилгээ” стандартын

хэрэгжилтийн дагуу үнэлгээ хийхэд шаардлага хангасан 185 байгууллага, ажлын

байрны дүгнэлт гаргуулах 13, үйл ажиллагааг түдгэлзүүлэх 13 байна.

4.Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц тусламж,

үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний журам”-ын хэрэгжилтэнд 8 дүүргийн

ЭМТ, 2 салбар амбулалторит хяналт, үнэлгээ хийж, Эрүүл мэндийн төвийн

удирдлага, үйлчлүүлэгч болон эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эмнэлгийн

мэргэжилтнүүдтэй уулзаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Дүүргийн Эрүүл

мэндийн төвүүдэд зохион байгуулж буй “Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл

мэндийн нэг цэгийн үйлчилгээ”-ний хүрээнд эмэгтэйчүүд, жирэмсний дотрын

кабинетийг бие даан ажиллуулж, ЭХО болон лабораторийн шинжилгээг нэг цэгт

төвлөрүүлжээ.Ингэснээр жирэмсэн эхчүүдийн шинжилгээ өгөх хугацаа 2-5

хоногоор багасч, эх нярайн үндсэн үзүүлэлт сайжирсан нааштай үр дүн гарч

эхлээд байна. Түүнчлэн жирэмсэн эх, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж,

үйлчилгээг нэг дороос хүлээгдэл чирэгдэлгүй, чанар хүртээмжтэй, ээлтэй орчинд

цогц байдлаар үзүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

5.Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч даргын баталсан удирдамжийн

дагуу 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 26-ны өдрүүдэд

хяналт, үнэлгээг гоо сайхны мэс заслын хувийн хэвшлийн 7 эмнэлгээс 5 эмнэлэгт

үнэлгээ хийж, 3-12 заалт бүхий зөвлөмж өгч, үүрэг даалгаврын биелэлтэнд хяналт

тавьж ажилласан.

6.НЭМГ-ын даргын А/115 тушаалын дагуу 2019 оны 08 дугаар сарын 30 –ны

өдрөөс 09 дүгээр сарын 12-ны өдрүүдэд Нийслэлд лабораторийн чиглэлээр үйл

ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн 110 байгууллагад хяналт үнэлгээ хийсэн

Үнэлгээгээр 14 лаборатори хангалтгүй, 19 лаборатори хаяг байршилдаа байгаагүй.

Хяналт үнэлгээнд хамрагдсан байгууллагуудын 74 буюу 67,2% хангалттай, 14

буюу 22,7% хангалтгүй үнэлэгдсэн. Эрүүл ахуйн чиглэлээр 81 байгууллага

хангалттай /73,6%/, Чанар, аюулгүй байдлын чиглэлээр 74 байгууллага хангалттай

/67%/, Эрүүл ахуйн чиглэлээр 6 /5,4% / хангалтгүй, Чанар аюулгүй байдлын

чиглэлээр 14 /12,7%/ хангалтгүй үнэлэгдсэн