15
Алтай хот 2015 он Говь-Алтай Аймгийн Аудитын газрын 2015 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

Говь Алтай Аймгийн Аудитын газрын 2015 оны эхний хагас ... · 2015 ОНЫ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН ОН САР ӨДӨР ҮЙЛ

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Говь Алтай Аймгийн Аудитын газрын 2015 оны эхний хагас ... · 2015 ОНЫ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН ОН САР ӨДӨР ҮЙЛ

Алтай хот

2015 он

Говь-Алтай Аймгийн Аудитын газрын 2015 оны эхний хагас

жилийн үйл ажиллагааны тайлан

Page 2: Говь Алтай Аймгийн Аудитын газрын 2015 оны эхний хагас ... · 2015 ОНЫ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН ОН САР ӨДӨР ҮЙЛ

2015 ОНЫ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ОН САР ӨДӨР ҮЙЛ ЯВДЛЫН АГУУЛГА

2015.01.05 Санхүүгийн тайлангийн аудит хуулийн хугацаандаа эхэллээ.

2015.01.05

Санхүүгийн тайлангийн аудит хийх бодлого, төлбөр зөрчлийн талаар Тэргүүлэх аудитор, аудитор, шинжээч нар харилцан ярилцаж 2014 оны Санхүүгийн тайлангийн аудит хийхэд баримтлах бодлого, чиглэлийг гаргалаа.

2015.01.22 Аудитын газрын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө баталж, 2015 оныг “Аудитын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх” жил болгон зарлав

2015.01.15 Аймгийн Сум дундын 5 дугаар Шүүх, Захиргааны хэргийн 4 дүгээр Шүүхийн шүүгчид, аймгийн прокурорын газрын удирдлагуудтай уулзалт ярилцлага хийлээ.

2015.01.18

Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад, Ерөнхий менежер Э.Отгон, Дэд дарга,Тэргүүлэх аудитор Б.Баттуяа, Тамгын газрын даргатай Л.Дулмаа нартай 2014 оны үйл ажиллагааны тайлан, тавих санал, аудитын талаар онлайн хурал хийлээ.

2015.03.06 Шинжээч Э.Сүнжидмаа 2014 оны байгууллагын хөдөлмөрийн аврага боллоо.

2015.02.27 Аудитын газар нь 2014 оны ажлаараа 2 дугаар байранд орж МУ-ын Ерөнхий аудиторын тушаалаар “Өргөмжлөл” 3.0 сая төгрөгөөр шагнуулав.

2015.01.20 Тэргүүлэх аудитор аудитор, шинжээч нартай үр дүнгийн гэрээ байгуулав.

2015.02.25 МУ-ын Ерөнхий аудиторын тушаалаар аудитын менежерээр Д.Эрдэнэчимэг, ахлах шинжээчээр Д.Цэрэнханд, шинжээчээр Н.Монголжийбуу, Г.Энхдэлгэр нар томилогдов.

2015.04.20 Байгууллагын гадна орчноо цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх ажил зохион байгуулж мандалд цэцэг тарив

2015.05.01 Байгууллагын арын хэсэгт бетон цутгав.

2015.06.05

Үндэсний аудитын газарт аудитор, шинжээч нар албан томилолтоор 1 өдөр ажиллаж газруудтай уулзалт ярилцлага зохион байгуулан цаашид аудит хийхдээ анхаарах зүйлсийн талаар заавар, зөвлөгөө авлаа.

2015.06.06 Төв аймгийн Аудитын газрын үйл ажиллагаатай танилцан СТАУС программ дээр хэрхэн ажиллах талаар туршлага судаллаа.

2015.06.08 Байгууллага хамт олноороо Итгэлт хамбад мөргөж Байгаль нуурт аялав.

2015.06.24

Аймгийн ИТХ-д 2014 оны Төсөв, төрийн өмчит, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын Санхүүгийн тайлангийн аудитын танилцуулагыг танилцуулж алдаа, зөрчлийг арилгах талаар аймгийн ИТХ-ын тогтоол гаргууллаа.

2015.06.25 Үндэсний аудитын газар болон Төв аймгийн Аудитын газраас туршлага судлаж цаашид хэрэгжүүлэн ажиллах ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Page 3: Говь Алтай Аймгийн Аудитын газрын 2015 оны эхний хагас ... · 2015 ОНЫ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН ОН САР ӨДӨР ҮЙЛ

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН ХАРЬЯА ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АУДИТЫН 2015 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Аймгийн Аудитын газар нь 2015 оныг “Аудитын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх” жил болгон зарлаж уг зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу эхний хагас жилд 34 нэрийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж, 17 орон тоотой 113.4 сая төгрөгийн санхүүгийн нөөцтэйгээр тавьсан зорилтоо хэрэгжүүлэн ажиллалаа. Төлөвлөсөн 34 асуудлаас 31 асуудал бүрэн хэрэгжиж, 2 асуудалын хэрэгжих шатандаа хийгдэж байна.

ХОЁР. ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖЛЫН ТАЛААР

Àймгийн Аудитын газраас 2015 онын эхний хагас жилд дэвшүүлсэн зорилтын хүрээнд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тус байгууллага нь улсын хэмжээнд “2014 оны ажлаараа “Дэд байранд” шалгарч өргөмжлөлөөр, шинжээч Э.Сүнжидмаа 2014 ажлын үр дүнгээр шалгарч байгууллагын “Хөдөлмөрийн аварга”-аар тус тус шагнагдлаа.

Ахлах аудитор Д.Эрдэнэчимэг аудитын менежерээр, шинжээч Д.Цэрэнханд ахлах шинжээчээр, Г.Энхдэлгэр, Н.Монголжийбуу шинжээчээр тус тус томилогдлоо.

Тэргүүлэх аудитор Ерөнхий аудитортой, аудитын менежер, аудитор, шинжээч нар тэргүүлэх аудитортой үр дүнгийн гэрээ байгууллаа. Үйлчилгээний ажилтнууд Тэргүүлэх аудитортой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллалаа.

Аудитад хамрагдвал зохих байгууллагуудыг аудитор шинжээч нарт хуваарилж төрийн аудитын тухай хуулийн өөрчлөлт, аудитын газрын үйл ажиллагаа, аудитаар илэрдэг нийтлэг зөрчил цаашид анхаарах асуудлаар бүх ажилтнуудад нээлттэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Аудитын газар нь 2015 эхний хагас жилд санхүүгийн тайлангийн баталгаажуулах аудит 256 гүйцэтгэлийн аудит 4, нийцлийн аудит 3-ыг тус тус хийлээ.

Аудитаар 17,900.7 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлж аудитын явцад 2,581.6 сая төгрөгийг залруулж, 9,851.2 сая төгрөгийн зөрчилд 418 заалт бүхий албан шаардлага, 76 заалт бүхий зөвлөмж өгч, 898.6 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоосоноос өмнөх оноос шилжиж ирсэн актыг оролцуулан 483.7 сая төгрөгийн актыг барагдууллаа.

Ажлын хариуцлага алдсан 95 ажилтанд хариуцлага тооцох саналыг томилдог албан тушаалтанд хүргүүлсэнээр 48 нь хэрэгжсэн байна

Аудитаар 2015 оны эхний хагас жилд шинээр 2,680.1 сая төгрөгийн үнэлгээ бүхий 633 санхүүгийн үр өгөөж, 271 санхүүгийн бус үр өгөөж бий болгохоор бүртгэж, өмнөх оноос шилжиж ирсэн шийдвэрийн хэрэгжилтийн хамт 1,875.6 сая төгрөгийн үнэлгээ бүхий 367 санхүүгийн үр өгөөж, 138 санхүүгийн бус үр өгөөж эхний хагас жилд хүлээн зөвшөөрөгдөж тооцоологдлоо.

Ингэснээр аймгийн Аудитын газрын зардлын нэг төгрөгт ногдох хүлээн зөвшөөрөгдсөн үр өгөөж 14.01 төгрөг боллоо.

ГУРАВ: САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН АУДИТЫН ТАЛААР Үндэсний аудитын газрын харьяа Говь-Алтай аймгийн Аудитын газар нь Монгол

Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 408 тоот тушаалаар 257 байгууллагын 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд баталгаажуулах аудитыг хийхээр, 1 байгууллагын 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд итгэл үзүүлэхээр батлагдсан. Ерөнхий аудиторын баталсан төлөвлөгөөнөөс гадна Улсын нөөцийн салбарын барааны 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийсэн.

Page 4: Говь Алтай Аймгийн Аудитын газрын 2015 оны эхний хагас ... · 2015 ОНЫ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН ОН САР ӨДӨР ҮЙЛ

Төсвийн тухай хуулийн хугацааг баримтлан аудит хийх байгууллагын хуваарь гарган аудит хийх мэдэгдэл, аудитын захидлыг 258 байгууллагад хүргүүлж баталгаажуулах аудитыг хийлээ.

Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар Ахмадын хороо нь журамд заасан шалгуурыг хангасан тул 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд итгэл үзүүлсэн.

Хүний хөгжлийн сан 2014 онд орлого зарлагын гүйлгээ хийгдээгүй тул албан тоот, Тээвэр үйлчилгээний төвийн Говь-Алтай салбарын 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудитын гэрчилгээ бичигдээгүй менежментийн захидал хүргүүлснээр 256 санхүүгийн тайланд санал дүгнэлт өглөө.

Санхүүгийн тайлангийн баталгаажуулах аудитаар 113 байгууллагад зөрчилгүй санал дүгнэлт, 132 байгууллагад хязгаарлалттай санал дүгнэлт, 10 байгууллагад сөрөг санал, дүгнэлт, 1 байгууллагад санал дүгнэлт өгөхөөс татгалзлаа.

Санхүүгийн тайлангийн баталгаажуулах аудитаар нийт 9,768.8 сая төгрөгийн зөрчил илрүүлж, 2,581.6 сая төгрөгийг аудитын явцад залруулан 759.3 сая төгрөгийн зөрчилд нөхөн төлбөрийн акт тогтоож, 4,944.2 сая төгрөгийн зөрчилд холбогдох албан тушаалтанд зөрчил арилгуулах албан шаардлага хүргүүлж, 1,483.6 сая төгрөгийн зөрчилд зөвлөмж хүргүүлэн 1,618.6 сая төгрөгийн санхүүгийн, 223 санхүүгийн бус үр өгөөжийг бүртгэлээ.

Мөн төсвийг зориулалтын бус зүйлд зарцуулсан, хөрөнгийн тооллого хийдэггүй, тооллого хийсэн ч чанар муутай зохион байгуулдаг, хоол хүнс бараа материал, шатахууны тайлан гаргадаггүй, төсөв хэтрүүлсэн эд хариуцагч, нягтлан бодогч, менежер 67 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллагын удирдлагад албан шаардлага хүргүүллээ.

Нийт илэрсэн зөрчлийн 53% нь нийтийн ерөнхий үйлчилгээний байгууллагууд, 22% нь боловсролын салбарын, 20% нь төсвийн шууд захирагч төсөвт байгууллагуудын, 5% нь ЭМС-ын байгууллагуудын санхүүгийн тайланд илэрсэн байна.

Санхүүгийн тайлангийн аудитын онцлох зүйл

Санхүүгийн тайлангийн аудит хийх журам шинэчлэгдэн батлагдаж санхүүгийн тайлангийн аудитыг аудит хийгдэж байгаа нэгж бүрээр аудитын төлөвлөлтийн шатанд үйл ажиллагаа ойлгох хүснэгт, уламжлалт, хяналтын эрсдлийг тодорхойлох үнэлэх, санхүүгийн үзүүлэлтийг хамруулсан урьдчилсан шинжилгээ хийж, аудитын ямар горимыг хэрэгжүүлэх, аудитыг ямар хугацаанд хийхээ тодорхойлж, гүйцэтгэлийн шатанд хөрөнгийн дансдын тулган баталгаажуулалт, асуудлын бүртгэлийг хөтөлж, тухайн байгууллагын НББ-ийн цахим программын үнэлгээг хийж, аудитын хэрэгжүүлсэн горимын үр дүн, илэрсэн алдаа, зөрчлийг тухайн байгууллагын удирдлагад танилцуулан асуудлын бүртгэлийг хөтөлж зөвшилцөж баталгаажуулан ажилласан болно.

Мөн Сум хөгжүүлэх сангийн 2011-2014 онуудын дансны хуулгыг боловсруулан 2014 оны жилийн эцсийн авлагыг үнэн зөв тодорхойлох зорилт тавьж түүнийгээ хэрэгжүүлэн ажилласан нь цаг хугацаа ихээр шаардсан боловч Сум хөгжүүлэх сангийн авлагыг зээлдэгч нэг бүрээр тооцоолон зээл, хүүний авлагыг санхүүгийн тайланд үнэн зөв тусгасан асар их үр дүнтэй ажил боллоо.

Санхүүгийн тайлангийн баталгаажуулах аудиттай зэрэгцэж УИХ-ын төсвийн байнгын хороодын захиалга, ҮАГ-ын төлөвлөгөөр “МУ-ын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт”, “ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан “Ажилтай” монгол хүн, “Эрүүл” монгол хүн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн”, “Улсын болон Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт түүний үр дүн”-д гүйцэтгэлийн аудит, “МУ-ын Ерөнхий Сайдын 2013 оны

Page 5: Говь Алтай Аймгийн Аудитын газрын 2015 оны эхний хагас ... · 2015 ОНЫ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН ОН САР ӨДӨР ҮЙЛ

төсвийн багцаас хэрэгжүүлсэн аймгуудын нэгдсэн оношилгооны төв байгуулах төслийн хэрэгжилт”-д нийцлийн аудит хийсэн зэргээс шалтгаалан нилээд ачаалал ихтэй ажиллалаа.

Санхүүгийн тайлангийн аудитыг хийхэд баримтлах бодлого, хийгдсэн ажлууд:

Бид аудитаа Аудитын олон улсын стандарт, түүнд нийцүүлж Монгол Улсын Үндэсний аудитын газраас гаргасан Санхүүгийн тайлангийн аудитын журам, гарын авлагын дагуу хийдэг бөгөөд тухайн жилийн баталгаажуулах аудитаар баримтлах бодлого, аудитаар илэрсэн алдаа, зөрчилд өгөх шийдвэрийг Тэргүүлэх аудитор, аудитын менежер, аудитор, шинжээч нар харилцан ярилцаж хууль эрх зүйн акт, дүрэм, журмын хүрээнд урьдчилан тодорхойлж төлөвлөгөөнд тусгаж ажилладаг билээ.

Санхүүгийн аудитын гарын авлага, 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг баталгаажуулахад баримтлах бодлогыг тусгасан төлөвлөгөөний хүрээнд санхүүгийн тайлангийн аудитыг доорх арга зүйгээр гүйцэтгэсэн болно. Үүнд:

1. Анхан шатны баримтаар гарсан гүйлгээ санхүүгийн тайлантай тохирч байгаа эсэхийг нотлохын тулд анхан шатны баримтаас зардлын зүйл ангийн дагуу төрийн сангийн хуулгыг дахин боловсруулж, НББ, санхүүгийн тайлан, илчлэл тодруулгуудын үзүүлэлтүүдтэй тулгалаа.

2. Батлагдсан төлөвлөгөөг зөв тайлагнасан эсэх, зардлыг зүйлийн дагуу зарцуулж, үнэн зөв тайлагнасан эсэхийг хяналаа.

3. Харилцагч байгууллагуудаас лавлагаа авч өглөг авлагыг тулган баталгаажууллаа. 4. Тооллого тооцоо бодсон байдал, тооллогын үр дүн тооллогын бүртгэлийг нягтлан

бодох бүртгэлтэй тулган шалгалаа. 5. Шаардлагатай тохиолдолд хэсэгчилсэн болон бүрэн хэмжээний биет тооллого хийлээ. 6. Эд хариуцагчийн бараа материалын хөдөлгөөний тайланг анхан шатны баримт,

тооллогын бүртгэл, бэлтгэн нийлүүлэгчид төлсөн мөнгөтэй тулган баталгаажууллаа. 7. Санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг ерөнхий дэвтэр, ерөнхий журнал, гүйлгээ

баланс, ажлын баримттай тулган аудитын горим, сорилыг хэрэгжүүлсэн. 8. Зөрүүтэй болон алдаатай дансны бичилтийг тодруулж нягтлан бодогчтой харилцан

ярилцсаны үндсэн дээр залруулга хийлгэж санхүүгийн тайланг үнэн зөв тайлагнууллаа.

9. Ажиллагсдын амралтын хоног, амралт эдэлсэн байдлыг ажилласан жил цагийн балансаас давтан тооцооллоо.

10. Төрийн албан хаагчийн шуудан холбооны лимит, шуудан холбооны зардлын зарцуулалтыг давтан тооцооллоо.

11. Боловсрол, Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын үр дүнгийн урамшууллыг ажилласан хоног, ажлын үзүүлэлт, цагийн балансаас давтан тооцооллоо.

12. Тогтмол зардлуудын төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагнал, хэмнэлт хэтрэлтийн судалгааг нэгж байгууллага бүрээр хийж шийдвэр гаргасан.

13. Бусад дансдын төлөвлөгөөний дагуу тулган баталгаажуулалтыг хийсэн болно.

Аудитаар илрүүлсэн нийтлэг алдаа зөрчлийн талаар:

1. Үндсэн цалин, амралтын цалинг давхардуулан, цалин илүү олгодог, цалингийн урьдчилгаа өгөөд суутгаж авдаггүй, авлагаар тусгагдаггүй.

2. Илүү цагийн нэмэгдлийг илүү, дутуу бодож олгодог. 3. Томилолтын зардлыг тогтоосон нормоос илүү бодож олгодог. 4. Багш ажилчдад үр дүнгийн урамшууллыг илүү, дутуу, давхардуулан олгодог. 5. Нэмэгдэл хөлс, үр дүнгийн урамшууллыг ажил дүгнэхгүйгээр хавтгайруулан олгодог. 6. Актын төлбөрийг төсвөөс төлдөг. 7. Төсвийг бүлгийн дүнгээр, зардлын зүйлээр хэтрүүлэн зарцуулдаг.

Page 6: Говь Алтай Аймгийн Аудитын газрын 2015 оны эхний хагас ... · 2015 ОНЫ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН ОН САР ӨДӨР ҮЙЛ

8. НДХ-т НДШ-ийг илүү дутуу төлдөг, санхүүгийн тайланд авлага, өглөгийг тусгагдаггүй, тооцоог үнэн зөв хийлдэггүй.

9. Санхүүгийн тайланд орлого, зардлыг зөрүүтэй тайлагнадаг. 10. Хөрөнгө, бараа материалыг авсан хэмжээгээр нь тухай бүр орлого авдаггүй, нягтлан

бодох бүртгэлд шууд зарлагаар бичилт хийдэг, зөрүүтэй үнээр орлого авдаг, холбогдох байгууллагын шийдвэргүйгээр актлан устгадаг.

11. Туслах үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авалгүйгээр орлого олж үйл ажиллагаандаа зарцуулдаг.

12. Харилцагч байгууллагатай тооцоог нийлэхдээ нэр төдий хийснээс шалтгаалан зардлын гүйцэтгэл, өр, авлагыг зөрүүтэй тайлагнасан .

13. Хоол, үдийн цайны нормативт зардлыг хэтрүүлэн зарцуулдаг, Хүнсний материалыг их хэмжээгээр нөөцөлдөг.

14. Төсвийн урамшууллыг үйл ажиллагааны урсгал зардалд зарцуулдаг. 15. Өмнөх шийдвэрийн хэрэгжилтийг биелүүлдэггүй гарсан зөрчил дутагдлыг дахин

давтан гаргадаг. 16. Тээвэр шатахууны зардлыг нормативаас илүү зарцуулах, жолоочийн зарцуулсан

шатахууны тооцоог хангалтгүй боддог. 17. НББ-д өглөгөөр тусгаагүй зардлыг тайлант онд төлдөг. 18. Унаа хоолны хөнгөлөлт илүү, дутуу олгодог. 19. Гадны байгууллагын хүнийг шагнаж урамшуулдаг. 20. Аж ахуйн нэгж байгууллага руу төсвийн үлдэгдлийг шилжүүлж авлагаар тусгагдаггүй. 21. Өндөр насны тэтгэвэрээ тогтоолгоогүй, тэтгэвэрт гараагүй ажилтанд тэтгэмж олгодог. 22. Баталсан бүтэц орон тооноос илүү хүн ажиллуулдаг. 23. ОНХС-гийн хөрөнгөөр хийгдсэн ажлыг санхүүгийн тайланд тусгадаггүй. 24. ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлыг хүлээн авахдаа хүлээн авсан актыг тухай

бүр нь үйлддэггүй. 25. СХС-гийн зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлүүлдэггүй, гэрээний

хэрэгжилтэд хяналт тавьж эрх үүргээ биелүүлдэггүй. 26. Байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлыг зориулалт бусаар зарцуулдаг зэрэг

зөрчлүүд нийтлэг илэрч байна.

Дээрх алдаа зөрчлүүд үүсэх шалтгаан: 1. Нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих,

төсвийг үр ашиг, үр нөлөөтэй зарцуулах үүрэгтэй төсвийн Ерөнхий менежерийн санхүүгийн болон хууль эрх зүйн мэдлэг дутмаг, дур зоргоороо гүйлгээ хийхийг шаарддаг. Санхүүгийн сахилга бат хангалтгүй, хийсэн ажлынхаа төлөө хариуцлага хүлээх чадваргүй байна.

2. Төрийн сангийн төлөөлөгчид эрх мэдлээ хэтрүүлэн зардлын зүйл ангийг зөрүүлэн гүйлгээ хийдгээс ихэнх байгууллагуудын төсвийн гүйцэтгэл, төсвийн хэлбэлзлээс зөрж, төсөв бүлгийн болон зардлын дүнгээр хэтэрсэн нь аудитын дүгнэлтэнд нөлөөлж байна.

3. Байгууллагын нягтлан бодох бүртгэлийг гардан хөтөлж хэрэгжүүлэх үндсэн үүрэг бүхий нягтлан бодогч нарын санхүүгийн мэргэжлийн ур чадвар, хууль эрх зүйн мэдлэг, дутмаг байна.

4. Санхүүгийн программ дээр ажиллах чадвар хангалтгүй байна, дансны харьцаа мэдэхгүйгээс зарим нягтлан бодогч аудитын газарт ирж тайлангаа засуулж, гаргуулж байна.

5. Нягтлан бодогч нар эрх үүргээ мэдэхгүй, хэрэгжүүлэхгүйгээс дарга эрхлэгч нарын эрхшээлд ордог, хуйвалддаг, аялдан дагалдаж заавар, журам зөрчсөн гүйлгээг хийчихээд эцсийн хариуцлагыг хүлээдэггүй өөрийн гаргасан алдаа дутагдлыг бусад руу тохдог, шалтаг шалтгаан тоочдог дутагдал байна.

Page 7: Говь Алтай Аймгийн Аудитын газрын 2015 оны эхний хагас ... · 2015 ОНЫ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН ОН САР ӨДӨР ҮЙЛ

6. Төсвийн хөрөнгийн хэмнэгдэл үлдэгдлийг ямар нэгэн аргаар зарцуулах хандлага ажиглагдаж байна.

7. Үр дүнгийн гэрээг дүгнээгүй, хагас дутуу дүгнэж үр дүнгийн урамшуулал гэж хавтгайруулан олгож байна. Мөн ур чадварын нэмэгдлийг тогтмол нэмэгдэл мэтээр хэдэн жилээр хавтгайруулан олгож байна.

8. Төсвийн төлөвлөлтийн үндэслэл шаардлагын хэмжээнд хүрэхгүй, жилийн турш батлагдсан төсвийн хуваарь тогтворгүй байна.

9. Цалингийн сан хүрээгүй гэж сул зогсолтын цалин олгоогүй мөртлөө, ажил их байсан нэрээр ээлжийн амралтын мөнгөтэй хамт цалин давхардуулж ялангуяа удирдлагууд голдуу авч байна.

10. Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг санаатайгаар зөрчих хандлага түгээмэл байна.

11. Нярав, эд хариуцагчаар үндсэн хөрөнгө бараа материалын тайлан гаргуулдаггүй нягтлан бодогч шууд программ дээр орлого зарлага хагас дутуу оруулаад тайлан гаргаж байна. Үүнээс болоод эд хариуцагчийн үлдэгдэл санхүүгийн тайлангаас зөрж аудитын явцад дээрх үлдэгдлийн зөрүүг арилгахаар удирдлага, нягтлан бодогч, эд хариуцагч нар аймгийн төв дээр жилийнхээ ажлыг хийж байна. Энэ нь цаад байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй юм.

12. Аудитад хамруулах баримт материалыг дутуу, хагас авч ирэн аудитор, шинжээчийн ажлын ачаалал, цаг ашиглалтад хүндрэл бэрхшээл учруулж байна.

13. Хөрөнгийн тооллогыг хууль журмын дагуу зохион байгуулдаггүй бодитоор тоолдоггүй программаас гаргуулж аваад гарын үсэг зуруулдаг, нягтлан бодогч нар тооллогын материалыг шалгаж авч тооцоо боддоггүй байдлаас болж хөрөнгө эзэнгүйдэх, үрэгдэх байдал үүсч байна.

14. Тайлант онд гарсан шинээр болон өөрчлөгдсөн гарсан хууль, заавар, журмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилладаггүй, шат шатны хяналт хангалтгүй байна.

15. СХСангийн зээлийн олголт, төслийн хэрэгжилт, зээлийн эргэн төлөлт туйлын хангалтгүй байна.

16. ОНХСангийн явцын хяналт, гүйцэтгэлийг хүлээн авсан комиссын шийдвэр дутуу, бий болсон хөрөнгийг данс бүртгэлд тусгах ажил хангалтгүй байна.

17. СХСан, ОНХСангийн хувьд иргэн, хуулийн этгээдтэй хийсэн гэрээний биелэлт, эрх үүрэг, хариуцлагын асуудал туйлын хангалтгүй, зайлшгүй анхаарал тавих шаардлагатай байна.

18. Аудитын байгууллагын өмнөх жилийн аудитаар өгсөн зөвлөмж шаардлагыг хэрэгжүүлсэн гэж албан тоот явуулдаг ч бодит байдалд өмнө жил гаргасан зөрчил давтагдаж гарсаар байгааг зогсоох нь зүйтэй байна.

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

1. Санхүүгийн тайлангийн аудитаар өгөгдсөн шийдвэрийг хамт олны хуралд танилцуулж уг алдаа зөрчил үүссэн учир шалтгааныг тайлбарлан таниулж шилэн данс, ил тодын самбарт бүрэн эхээр нь тавих

2. Сумын төсвийн байгууллагуудын санхүүгийн тайлангийн аудитын дүнг Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцэж удаа дараа хангалтгүй үнэлгээ авсан, их хэмжээний зөрчил гаргадаг төсвийн захирагч, нягтлан бодогч нарын талаар арга

Page 8: Говь Алтай Аймгийн Аудитын газрын 2015 оны эхний хагас ... · 2015 ОНЫ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН ОН САР ӨДӨР ҮЙЛ

хэмжээ авч, хурлаас дээрх зөрчлийг дахин давтан гаргахгүй байх талаар тодорхой ажил зохион байгуулж үр дүнг тооцох

3. Анхан шатны баримтгүй гүйлгээ хийдэг, төсвийн хөрөнгийг хувийн байгууллага, удирдлагуудын дансанд урьдчилгаа, материалын үнэ нэрээр шилжүүлж авлагаар тайлагнадаггүй, бараа материалыг их хэмжээгээр нөөцөлдөг зөрчилд төрийн сангийн зүгээс тавих хяналтыг сайжруулах. Цаашид энэ зөрчил гарахаар гүйлгээ хийсэн төрийн сангийн мэргэжилтэнд хариуцлага тооцох шаардлагатай байна.

4. Төсвийн, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, санхүүгийн ажилтнуудад хууль, эрх зүйн мэдлэг олгох талаар тодорхой ажил зохион байгуулах

5. Аудитаар тогтоосон актыг төсвөөс төлдөг явдлыг таслан зогсоож буруутай этгээдээр төлүүлэх арга хэмжээ авах

6. Эд хөрөнгийн тооллогыг хуулийн хугацаанд чанартай хийж тооцоог бодож санхүүгийн тайланд тусгах Шилэн дансны хуулийн хэрэгжилт: Шилэн дансны тухай хуулийн дагуу төсвийн

болон улс, орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагын шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог хуулийн дагуу 2015 оны батлагдсан төсвийн мэдээллээ шилэн дансандаа шивж оруулсан байна. Мөн аймгийн хэмжээнд 2014 оноос төсвийн байгууллагууд сар бүрийн эхний долоо хоногийн бямба гаригт төсвийн нээлттэй ил тод байдлыг хангах үүднээс ард иргэд, хэрэглэгчдэд мэдээллээ түгээж нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж хэвшсэн байна. Интернет сүлжээгүй сумуудын 2015 оны батлагдсан төсвийг аудитын явцад Шилэн дансны цахим хуудсанд мэдээллийг оруулсан болно.

Өмнөх шийдвэрийн хэрэгжилт: Санхүүгийн тайлангийн аудитаар өмнөх шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ирээгүй байгууллагуудын албан тушаалтанд аудитын шийдвэр хэрэгжүүлээгүй зөрчилд дахин давтан гарсан тохиолдолд холбогдох албан тушаалтан хариуцлага тооцох албан шаардлагыг хүргүүллээ. Мөн аудитын шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байх талаар зөвлөгөө өгч ажиллалаа.

Санхүүгийн тайлангийн танилцууллагыг аймгийн ИТХ-д танилцуулж цаашид санхүүгийн тайлангийн аудитаар илэрч байгаа алдаа зөрчлийг арилгуулах талаар “Аудитын дүнгийн мөрөөр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг гаргуулан Санхүүгийн тайлангийн аудитаар зөрчилгүй санал дүгнэлт авсан, алдаа зөрчил бага гаргасан Ерөнхий менежер, нягтлан бодогч нийт 20 албан тушаалтныг урамшуулж, жил бүр алдаа зөрчлийг давтан гаргадаг сөрөг санал дүгнэлт авсан Ерөнхий менежер, нягтлан бодогч нийт 12 албан тушаалтанд хариуцлага тооцуулах тогтоолыг гаргууллаа.

ДӨРӨВ: ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН ТАЛААР

Тайлант хугацаанд 6 гүйцэтгэлийн аудит хийхээр төлөвлөснөөс 4 аудит хийж, 2 аудит гүйцэтгэлийн үе шатандаа явж байна. Үндэсний Аудитын газрын төлөвлөгөө, хөтөлбөрөөр МУ-ын нийгэм эдийн засгийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Ажилтай монгол хүн, Эрүүл монгол хүн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүнд аудит хийлээ.

Гүйцэтгэлийн аудитын дүнгээр нийтдээ 3,355.9 сая төгрөгийн зөрчил илрүүлж, 54.9 сая төгрөгийн акт тогтоон, 215.5 сая төгрөгийн зөрчилд 8 заалт бүхий албан шаардлагыг тус тус өглөө. Илэрсэн зөрчилтэй холбогдуулан 4 ажилтанд хариуцлага тооцуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал хүргүүллээ. Гүйцэтгэлийн аудитаар 96.7 сая төгрөгийн үнэлгээ бүхий 2 санхүүгийн үр өгөөж, 12 санхүүгийн бус үр өгөөж бий болгохоор бүртгэлээ.

Page 9: Говь Алтай Аймгийн Аудитын газрын 2015 оны эхний хагас ... · 2015 ОНЫ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН ОН САР ӨДӨР ҮЙЛ

4.1 Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн аудитын талаар

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар 2015 оны 01 сарын 22-ны өдөр хэлэлцэн 84,57 хувийн хэрэгжилттэйгээр дүгнэн 2015 оны 01 сарын 23-ны өдрийн 2/112 албан тоотоор биелэлтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байна.

Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд 33 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Үүнээс 6 төсөл арга хэмжээ нь хэрэгжээгүй байна.

Аудитын явцад аймгийн төвд хэрэгжсэн төсөл арга хэмжээг нүд үзэн хэрэгжилтийг шалгаж, сумдад хэрэгжсэн арга хэмжээг баримтанд үндэслэн хэрэгжилттэй танилцаж биелэлтийн дүнг үндэслэлтэй байна гэж үзлээ.

4.2 Нэгдсэн төвийн гүйцэтгэлийн аудитын талаар Аудитаар аймаг орон нутгийн 2014 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл үнэн зөв

илэрхийлэгдсэн эсэхийг шалгаж дүгнэлт гарган, Үндэсний аудитын газарт хүргүүлэхэд аудитын зорилт чиглэгдсэн.

Уг зорилтыг хангахын тулд аймгийн орон нутгийн ТЕЗ болон төвлөрүүлэн захирагчийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан тэнцэл, судалгаа бусад баримт материалд тулгуурлан аудит хийлээ.

Аймгийн аудитын газар нь Говь-Алтай аймгийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд аудит хийхээс өмнө Төсвийн тухай хууль болон Төрийн аудитын тухай хуулийн дагуу бүх шатны төсвийн захирагч болон нэгтгэсэн орон нутгийн ТЕЗ болон төвлөрүүлэн захирагчийн тайланд аудит хийж дүгнэлт гаргасан болно.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн аудитаар цаашид анхаарвал зохистой дараах асуудлуудыг дэвшүүлсэн. Үүнд:

1. Төсвийн төлөвлөлтийг бодит тоон судалгаанд үндэслэн, үнэн зөв оновчтой төлөвлөх шаардлагатай байна

2. ЕБС, СӨБ нь хувьсах зардлын нормативыг ашиглан төсвийн төлөвлөгөө хийдэг ч санхүүжүүлэхдээ гүйцэтгэлээр тооцдог байна.

3. Хувьсах зардлын норматив, хүүхдийн тоонд үндэслэж хийсэн төсөв “Монгол Улсын төсвийн тухай” болон төсвийн тодотголоор танагддагаас хүүхдийн тоог өсгөж төлөвлөн төсвөө нэмэгдүүлэн батлуулах сонирхол сургууль, цэцэрлэгүүдэд түгээмэл байна.

4. “Боловсролын салбарын төсвийн төлөвлөлтийг үнэн зөв оновчтой хийхэд СӨБ, бага, дунд, ахлах мэргэжлийн боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг Засгийн газар шинэчлэн тогтоон, боловсролын салбарт хүлээгдэж буй хууль дүрэм журмын хэрэгжилтийг сайжруулж ажиллах шаардлагатай байна

5. Төсвийг үндэслэлгүй төлөвлөснөөр төсвийг зориулалт бусаар зарцуулах эх үүсвэрийг бий болгож байна.

6. Цалингийн зардлыг үндэслэлгүй өндөр төлөвлөж өгснөөр үр дүнгийн урамшуулал болон амралтын цалинг давхардуулан авах нөхцлийг бий болгож байна.

7. Төрийн албан хаагчдын гар утасны ярианы лимитийг тогтоож, төлөвлөгөө, гүйцэтгэлд хяналт тавих боломжийг бий болгох нь зүйтэй юм.

8. Төсвийн урамшууллыг зориулалт бусаар зарцуулсан байгаа нь холбогдох аймаг, сумдын төрийн сангийн төлөөлөгч нарын чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахгүй байгааг илэрхийлж байна.

9. Тогтмол зардлыг бодитойгоор төлөвлөөгүйгээс уг зардлыг зориулалт бусаар буюу бусад зардалд гүйлгэн зарцуулах үндэслэл болж байна.

Page 10: Говь Алтай Аймгийн Аудитын газрын 2015 оны эхний хагас ... · 2015 ОНЫ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН ОН САР ӨДӨР ҮЙЛ

10. СХС-ийн их хэмжээний авлагыг барагдуулах арга хэмжээг авч, уг авлагын дүнг бууртал СХС-аас олгогдох санхүүжилтийг түр зогсоох боломжийг судлан, СХС-ийн зээл олгох асуудлыг аймаг орон нутгийн ЗДТГ-аар дамжуулан олгодог явдлыг таслан зогсоож, Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хэлбэрээр олгох нь зүйтэй байна.

11. Орон нутгийн орлого, төсөвт байгууллагуудын төсвийн төлөвлөгөөг үндэслэлтэй төлөвлөн, гүйцэтгэлд хяналт тавьж төсвийг зохистой удирдах нь нэн тэргүүний зорилт болж байна.

12. Төсвийн тухай хууль, Төрийн сангийн үйл ажиллагааны журам түүнтэй холбогдон гарсан дүрэм журмыг үйл ажиллагаандаа мөрдөж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллах шаардлага бий болжээ.

Дээрх илрүүлэлтэнд үндэслээд “Орон нутгийн орлого, төсөвт байгууллагуудын төсвийн төлөвлөгөөг үндэслэлтэй төлөвлөн, гүйцэтгэлд хяналт тавьж, төсвийг зохистой удирдах нь нэн тэргүүний зорилт болж байна.” гэсэн ерөнхий дүгнэлтийг өглөө.

Бид Орон нутгийн төсөвт байгууллага болон ТЗШ-ийн нэгтгэсэн санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчил, дүгнэлтэнд үндэслэн холбогдох албан тушаалтанд шийдвэрийг өгсөн учраас давхардуулан зөвлөмж, албан шаардлага хүргүүлсэнгүй.

Харин Говь-Алтай аймгийн Аудитын газрын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөө хөтөлбөрийн дагуу “Боловсролын салбарын 2013-2014 оны төлөвлөлтийн үр дүн, үр нөлөөт байдал”-д хийсэн гүйцэтгэлийн аудитаар боловсролын төлөвлөлттэй холбоотой зөвлөмж хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүй учраас боловсролын системийн төлөвлөлтөнд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлыг Боловсрол соёл, шинжлэх ухааны яаманд уламжилах саналыг ҮАГ-т хүргүүлсэн. Боловсрол, Соёл шинжлэх ухааны сайдад

1. Хувьсах зардлын норматив боловсруулах аргачлалыг шинэчлэн боловсруулж, төсвийн төсөл боловсруулах, гүйцэтгэлийг тооцох үр дүнтэй систем бий болгож төсвийн төлөвлөлтийг бодитой болгох

2. Ерөнхий боловсролын сургууль, сурагчдын дотуур байр, хүүхдийн цэцэрлэгт ажиллагсдын орон тооны жишиг нормативыг батлан мөрдүүлэх.

4.3 Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Ажилтай монгол хүн, Эрүүл

монгол хүн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн “Ажилтай, орлоготой монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд “Ажилтай-Орлоготой –Алтай” дэд хөтөлбөрийг аймгийн ИТХТ-чдийн 2013 оны 9 сарын 17-ны өдрийн 48 тоот тогтоолоор баталжээ.

Уг тогтоолын дагуу “Ажилтай-Орлоготой-Алтай” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 11 зорилтын хүрээнд 27 заалтыг хэрэгжүүлэхээр тусган ажиллажээ.

“Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөр

Тус хөтөлбөрийн биелэлтийг 2013-2014 онуудад аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 450 аж ахуйн нэгж байгууллага, 3989 иргэнийг “Ажилтай-Орлоготой-Алтай” дэд хөтөлбөрт хамруулж 656 түр ажлын байр, 1316 шинэ байрыг бий болгож, хөтөлбөрийн хэрэгжилт 90 хувьтай биелэгдсэн гэж тайлагнажээ.

Тус хөтөлбөрийн хэрэгжилтийг 11 зорилт 27 заалтын хүрээнд хянаж үзэхэд аймгийн

хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 283 аж ахуйн нэгж байгууллага, 2924 иргэний “Ажилтай-Орлоготой-Алтай” дэд хөтөлбөрт хамруулж 596 түр ажлын байр, 1075 шинэ байрыг бий болгож, хөтөлбөрийн хэрэгжилт 77 хувьтай биелэгджээ.

Page 11: Говь Алтай Аймгийн Аудитын газрын 2015 оны эхний хагас ... · 2015 ОНЫ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН ОН САР ӨДӨР ҮЙЛ

“Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөр

Эрүүл чийрэг монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд аймгийн ИТХ-аар 2 дэд хөтөлбөр гарган хэрэгжилтийг хангуулан ажиллажээ. Эрүүл чийрэг монгол хүн хөтөлбөрийг 7 зорилтийн хүрээнд 100 хувийн хэрэгжилтэй тайлагнажээ. Тус хөтөлбөрийн хэрэгжилтийг 7 зорилтын хүрээнд хянаж үзэхэд зорилтууд бүрэн хангагдсан биелэлт 100 хувьтай хэрэгжсэн байна.

МУ-ын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар :

МУ-ын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийг 5 зорилтын хүрээнд 120 заалтыг хэрэгжүүлж 86.2 хувийн биелэлтээр тайлагнажээ.

МУ-ын ЗГ-ын мөрийн 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт батсан ”Ажилтай-Орлоготой монгол хүн“ хөтөлбөрийг 163 зорилтоос 68 зорилт, 574 арга хэмжээнээс 68 арга хэмжээг, “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн 22 зорилтоос 4 зорилтыг 49 арга хэмжээнээс 4 арга хэмжээг тус тус хэрэгжүүлж 81 хувийн биелэлттэй гэж тайлагнажээ. Тус 2 хөтөлбөрийн хэрэгжилтийг хянаж үзэхэд 57 хувийн биелэлтэй тайлагнажээ.

4.4 2014 оны Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүн

2014 оны төсвийн тухай хуулиар батлагдсан УТХО –р нийт 26 төсөл, арга хэмжээ 22476.0 сая төгрөгийн ажил хэрэгжиж байна. Үүнээс 16 төсөл, арга хэмжээний 10404.6 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажил салбарын яамдын сайд нарын шийдвэрээр аймгийн Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагчид эрх шилжин ирсэн байна.

Мөн 2014 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 23 ажлын 3,986.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн байна. Аймгийн ИТХ-аар ОНТХО-ыг 3 удаа тодотгон баталсан бөгөөд анхны батлагдсан төлөвлөгөөг нийт 4730.5 сая төгрөгөөр нэмж тодотгожээ. Дээрхи батлагдсан ажлуудын 65 хувь нь аймгийн үндсэн чиглэл болон аймгийн Засаг даргын “Бидний -Алтай” мөрийн хөтөлбөрт багтсан ажлууд байна. Үлдсэн 35 хувь нь төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйл буюу Орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд багтсан ажлууд байна. ИТХ-ын тогтоол гарахдаа хөрөнгө оруулалт, их засварын ажилд магадлал эксперт хийлгэсэн зураг төсөвгүй байхад хөрөнгө оруулалтын жагсаалтанд оруулж баталсан байна. Тайлант онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлуудаас Шунхлайгаас ахмадын хороо,” АУЭХС” ТӨХК-ний баруун талын туслах замын уулзвар, Эрүүл-Ус 2014 он төсөл хөтөлбөрүүд нь Алтай хотын өнгө үзэмж нэмж иргэдийн тав тухтай, эрүүл ахуйн шаардлагыг хангасан, амьдрахад таатай нөхцөлийг бүрдүүлснийг дурдах нь зүйтэй юм.

УТХО-аар хэрэгжсэн 5 төсөл арга хэмжээний мэдээллийг www.per.audit.mn сайтад шивж оруулан цахим мэдээллийн сан бий болголоо

Шилэн дансны хуулийн хэрэгжилт: Шилэн дансны тухай хуулийн дагуу төсвийн болон улс, орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагын шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог хуулийн дагуу хангасан талаар тодорхой тусгахаар заасан. Аймгийн санхүү төрийн сангийн хэлтэс нь үндэсний дата төвтэй хоблогдон хөрөнгө оруулалтын эрх шивэх код авсан ба одоогоор 2015 оны төлөвлөгөө, гүйцэтгэлийг шилэн дансны цахим хуудсанд шивж оруулаагүй байлаа.

Өмнөх шийдвэрийн хэрэгжилт: Өмнөх онд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 2013

оны үр дүн үр нөлөөт байдалд хийсэн гүйцэтгэлийн аудитаар 173.7 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоож, 15 заалттай албан шаардлага, 2 албан тушаалтанд хариуцлага тооцох албан

Page 12: Говь Алтай Аймгийн Аудитын газрын 2015 оны эхний хагас ... · 2015 ОНЫ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН ОН САР ӨДӨР ҮЙЛ

шаардлага аймгийн засаг даргад 1 зөвлөмж хүргүүлсэн байна. Аудитаар шийдвэрийн биелэлтийг гаргахад хэрэгжилт 79 хувьтай байна.

Аудитаар нийт 3,355.9 сая төгрөгийн зөрчил илрүүлж 54.9 сая төгөргийн төлбөрийн акт тогтоож 3,301.0 сая төгрөгийн зөрчилд 8 заалттай зөрчил арилгах, 4 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага хүргүүлж нийт 96.7 сая төрөгийн санхүүгийн, 11 санхүүгийн бус үр өгөөж бүртгэлээ.

ТАВ. НИЙЦЛИЙН АУДИТЫН ТАЛААР

Тайлант хугацаанд 3 нийцлийн аудит хийхээр төлөвлөснөөс 2 аудит хийж, 1 аудит

хийгдэж байна. Үндэсний Аудитын газрын төлөвлөгөө, хөтөлбөрөөр МУ-ын Ерөнхий сайдын 2013 оны төсвийн багцаас хэрэгжүүлсэн аймгуудын нэгдсэн оношилгооны төв байгуулах төслийн хэрэгжилт, Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтад аудит хийж дууссан, Засгийн газрын тусгай зориулалттай сангуудын үйл ажиллагааны үр дүнд аудит хийж байна.

5.1 Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтын талаар

Орон нутгийн хөгжлийн сангийн 2014 оны хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, хэрэгжилтийн байдал хууль, тогтоомжид нийцсэн эсэхэд аудит хийж дүгнэлт, санал зөвлөмж боловсруулан дүнг УИХ, холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулсан.

Аймгийн ИТХ-ийн 2013 оны 12 сарын 04-ний 06- дугаар тогтоолоор сумдад олгох шилжүүлгийг 7,994.4 сая төгрөгөөр, аймгийн ОНХС-д олгох шилжүүлгийг 5,329.6 сая төгрөгөөр нийт 1,3324.0 сая төгрөгөөр баталжээ.

Аймгийн ИТХ-ын 2014 оны 12 сарын 25-ны хурлаар ОНХС-гийн эх үүсвэрийг тодотгож батлахдаа сумдад олгох шилжүүлгийг 799.5 сая төгрөгөөр бууруулж, аймгийн ОНХС-д олгох шилжүүлгийг 1,253.3 сая төгрөгөөр нэмэгдүүлж баталсан байна.

Гүйцэтгэлээр сумдад олгосон санхүүжилт 1,759.6 сая төгрөгөөр дутуу, аймгийн ОНХС-д 2,368.2 сая төгрөгөөр тус тус дутуу батлагдан иржээ.

Тайлант онд аймгийн хэмжээнд 10,620.8 сая төгрөгөөр хөтөлбөр төсөл арга хэмжээг санхүүжүүлж, 84.9 сая төгрөгийг баяр наадмын зардалд зарцуулан, хяналтын зардалд 3.7 сая төгрөгийг зарцуулсан байна.

Хэрэгжсэн төсөл арга хэмжээний 29%-ийг сумын тохижилт, ургамал цэцэрлэгжүүлэлт, явган зам, амралт, хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах ажлууд эзэлж байгаа бол, малжуулалт 7%-ийг, хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээнд 14%-ийг, бэлчээрийн менежмент хийх асуудлын хүрээнд 11%-ийг, хамгийн бага буюу 3% сумын байгаль орчныг хамгаалах чиглэлээр зарцуулагдсан байна.

Аудитаар анхаарвал зохих дараах нийтлэг зөрчлүүд илэрлээ.

1. Сумын хөгжлийн стратеги төлөвлөгөөнд тусгаагүй ажлыг санхүүжүүлсэн /Цогт сум,Тайшир, Бугат , Тонхил сум/

2. Иргэдээс санал аваагүй , эрэмбэлэгдээгүй 899.6 сая төгрөгийн төсөл арга хэмжээг ЗДТГ эрэмбэлж оруулан батлуулж, санхүүжүүлсэн байна. /Бугат, Дарив, Жаргалан, Тонхил, Цогт, аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс/

3. Иргэдээс санал аваагүй эрэмбэлэгдээгүй 488.8 сая төгрөгийн төсөл арга хэмжээг сумын ИТХ-аар шууд хэлэлцэн баталж санхүүжүүлсэн байна./Дэлгэр, Тонхил, Халиун, Чандмань, Шарга, Эрдэнэ, Есөнбулаг, Аймгийн ИТХ/

Page 13: Говь Алтай Аймгийн Аудитын газрын 2015 оны эхний хагас ... · 2015 ОНЫ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН ОН САР ӨДӨР ҮЙЛ

4. ОНХС-гийн хөрөнгөөр төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх гэрээг байгуулахдаа гэрээнд тусгах стандарт нөхцлийг тусгаагүй, үе шатны хяналтыг үндэслэн санхүүжилт олгоогүй, гүйцэтгэгч талд давуу эрхийг олгосон байна. /Алтай, Баян-Уул, Бугат, Дарив, Дэлгэр сум /

5. ОНХС-гийн заавар журамд заагдаагүй 911.7 сая төгрөгийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлжээ. /Баян-Уул, Бугат сум, Аймгийн ОНХС/

6. Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхээр 20.0 сая төгрөгийн гэрээ байгуулсан боловч, гэрээнд ОНХС-д хөрөнгийг буцаан төвлөрүүлэх заалтуудыг оруулж өгөөгүй хэнд хэдэн боодол өвс тэжээл олгосон нотлох баримтгүй байна./Дарив, Хөхморьт сум/

7. ОНХС-гаар санхүүжигдсэн 95.3 сая төгрөгийн хөрөнгийг данс бүртгэлд тусгаагүй. /Алтай, Бигэр, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Халиун, Есөнбулаг/

8. ИТХ-ийн дэргэдэх Хяналтын хорооноос хэрэгжсэн 510.9 сая төгрөгийн төсөл арга хэмжээний ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллаагүй байна. /Бигэр Бугат, Жаргалан, Тайшир, Тонхил, Төгрөг, Хөхморьт , Цогт, Чандмань, Шарга/

9. ОНХС-гаас хэрэгжүүлсэн 1,793.1 сая төгрөгийн төсөл арга хэмжээний ажлын гүйцэтгэлд захилагчийн хяналт тавьж ажиллаагүй байна. /Баян-уул, Бигэр, Бугат, Дарив, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Тонхил, Төгрөг, Халиун, Хөхморьт, Цээл, Цогт, Чандмань, аймгийн ОНХС/

10. Гэрээт хугацаанд ажлаа хүлээн аваагүй, гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу 27.0 сая төгрөгийн алдангийг тооцож төлүүлээгүй байна./Бугат, Жаргалан, Тайшир, Тонхил, Төгрөг, Хөхморьт, Цогт, Чандмань/

11. ОНХС-гийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудыг газар дээр нь очиж үзэхэд, зарим ажлууд нь дутуу, чанаргүй, эвдэрч хэмхэрсэн байна./Бугат, Дарив, Тайшир, Төгрөг, Хөхморьт, Эрдэнэ, Есөнбулаг/

12. ЗГ-ын 2014 оны 291-р тогтоолын 2.2 дахь заалтыг зөрчин 2014 оны 9 сарын 19-ны өдрөөс хойш 37 төсөл арга хэмжээнд гэрээ байгуулан санхүүжүүлсэн зөрчил илэрлээ. /Алтай, Бигэр, Бугат, Жаргалан, Халиун, Эрдэнэ, Есөнбулаг, Аймгийн ЗДТГ/

Аудитаар нийт 4,776.0 сая төгрөгийг зөрчлийг илрүүлэн 84,4 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоож, 2,898.5 сая төгрөгийн зөрчилд 18 албан тушаалтанд 21 заалт бүхий зөрчил арилгуулах албан шаардлага, 1793.1 сая төгрөгийг зөрчилд 24 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлагыг холбогдох байгууллга болон албан тушаалтанд хүргүүлэн, “Иргэдийн саналаар дэмжигдээгүй, хөгжлийн бодлогын төлөвлөгөөтэй уялдаагүй, заавар журамд нийцээгүй хөтөлбөрийг санхүүжилснийг эс тооцвол ОНХС-гийн хөрөнгөөр хийгдсэн ажил нь шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдэж өгчээ” гэсэн ерөнхий дүгнэлт өглөө. Аудитаар 964.9 сая төгрөгийн 12 санхүүгийн, 36 санхүүгийн бус үр өгөөж бүртгэлээ.

Шилэн дансны хуулийн хэрэгжилт: Аймгийн хэмжээнд 2015 онд ОНХНС-гаас олгох шилжүүлгийг 5,955.8 сая төгрөгөөр төлөвлөж баталсан байна. 2014 оны 05 сарын 01-ны байдлаар сумдын ОНХС-аас 490.2 сая төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан байна. ОНХС-гийн цэс цахим хуудсанд суугаагүйгээс шивж оруулах боломжгүй байгаа боловч Халиун сум 151.7 сая төгрөгийг төсөв, 100.3 сая төгрөгийн зарлагын гүйлгээгээ шивж оруулсан байна. Эндээс харахад шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 11.45%-тай байна.

Өмнөх шийдвэрийн хэрэгжилт: ОНХС-гийн 2013 оны зарцуулалтын байдалд 2014 онд хийсэн нийцлийн аудитаар

104.7 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоож, 3031.3 сая төгрөгийн 18 заалттай албан шаардлага хүргүүлсэн байна. Гүйцэтгэлийг хянаж үзвэл 47.3 сая төгрөгийн төлбөрийн акт, албан шаардлагыг хэрэгжүүлж ажилласан байна.

ОНХС-гийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг баталгаажуулах аудитаар 1.0 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоож, 389.3 сая төгрөгийн албан шаардлага хүргүүлсэн бөгөөд хэрэгжилтийн хугацаа болоогүй байна. Өмнөх аудитын хэрэгжилт 75 хувьтай байна.

Page 14: Говь Алтай Аймгийн Аудитын газрын 2015 оны эхний хагас ... · 2015 ОНЫ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН ОН САР ӨДӨР ҮЙЛ

5.2 . МУ-ын Ерөнхий сайдын 2013 оны төсвийн багцаас хэрэгжүүлсэн аймгуудын

нэгдсэн оношилгооны төв байгуулах төслийн хэрэгжилтийн талаар

Монгол улсын 2013 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын 11.5.1.5-д “Аймгуудын нэгдсэн оношлогооны төв бий болгох” төсөл, арга хэмжээг 2013 онд хэрэгжүүлэхээр 25,977.8 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсан байна.

Говь-Алтай аймагт уг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд 14 нэр төрлийн 2,014.3 сая төгрөгийг тоног төхөөрөмж нийлүүлсэн байна.

Аудитаар хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагыг судалгаанд тулгуурлан үндэслэлтэй тодорхойлоогүй, компьютер томографи, Бүдүүн гэдэсний видео дурангийн иж бүрдэл, дижитал ЭХО аппарат, Тархи судасны доплерографи, дээр “техник ашиглалтын паспорт” хөтлөөгүй, урологийн видео дуранг мэргэжилтэн нь бэлтгэгдээгүй байгаа тул ашиглаагүй, “Чоногол трейд” ХХК-с нийлүүлсэн авторефрактометр, шүдний дэлгэмэл аппарат хүлээн авсан комиссын шийдвэр байхгүй, шээсний бүрэн автомат анализаторын урвалж байхгүй, Рентгэн зургийг дижитал болгон хувиргагч төхөөрөмжийн хальс байхгүйн улмаас ашиглаагүй зөрчлүүд илэрч Аймгийн Эрүүл мэндийн газарт 1 заалт бүхий зөвлөмж, Нэгдсэн эмнэлгийн удирдлагад 7 заалт бүхий зөвлөмжийг тус тус хүргүүлэн ажиллаж, санхүүгийн бус 8 үр өгөөж бүртгэлээ.

ЗУРГАА: ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР: Санхүүгийн тайлан баталгаажуулах аудитаар “Шилэн дансны тухай” хуулийн

хэрэгжилтийг нэг сэдэв болгон авч үзсэн. Санхүүгийн тайлангийн аудит хийлгэсэн 256

байгууллагын шилэн дансны цахим хуудсанд мэдээллээ хэрхэн шивж оруулсныг

www.Shilendans.gov.mn сайтаар орж шалгаж үзэхэд дараах байдалтай байсан. Үүнд:

Санхүүгийн тайлан баталгаажуулах аудитад хамрагдсан 256 байгууллагаас 181

байгууллага шилэн дансанд мэдээллээ шивж оруулсан, 7 байгууллагыг аудитын

явцад шилэн дансанд мэдээллийг нь шивж оруулан зөрчлийг арилгуулсан, 68

байгууллага огт шивээгүй мэдээллийн самбарт мэдээллээ байршуулсан байсан.

Аудитаар 2 байгууллагад зөрчил арилгуулах, 2 байгууллагад харицлага тооцох албан

шаардлагыг хүргүүлсэн болно.

Шилэн дансанд мэдээллээ оруулаагүй байгууллагуудын санхүүгийн тайлан

баталгаажуулах аудитын дуусгавар болсон тайланд удирдлагын анхаарах асуудал

хэсэгт мэдээлийг шивж оруулах тухай заалт оруулан тухай бүрд нь зөвлөгөө өгч

ажилласан.

“Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилт цахим хуудсанд байршуулах 11

мэдээллийн хувьд

Шилэн дансны цахим хуудсанд байршуулах 11 мэдээллийг www.Shilendans.gov.mn сайтаар орж санхүүгийн тайлангийн баталгаажуулах аудит хийлгэсэн 256 байгууллагын хувьд нэг бүрчлэн тухайн байгууллагын нэрээр орж үзэхэд 188 байгууллага мэдээллээ шивсэн байна. Харин 5 төсвийн байгууллага, 5 ТБОНӨ хуулийн этгээд, 58 төсөл сан нийт 68 нэгж мэдээллээ шивж оруулаагүй байлаа. Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхэд:

1. Байгууллагын нэр ороогүй тул шилэн дансны цахим хуудсанд байгууллагын талаарх

мэдээллийг шивэх боломжгүй.

2. Зарим сумдад интернетийн сүлжээ ороогүй тул тухай бүр хуулийн хугацаанд

мэдээллээ шивж оруулж чаддаггүй. Ойролцоо сум болон аймагт ирж шивэхэд зардал,

цаг хугацаа алдах бэрхшээлтэй байна.

Page 15: Говь Алтай Аймгийн Аудитын газрын 2015 оны эхний хагас ... · 2015 ОНЫ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН ОН САР ӨДӨР ҮЙЛ

3. Шилэн дансны цахим хуудсанд шивэхэд төгрөгөөр, мянган төгрөгөөр бичих нь

тодорхойгүй тул алдаатай шивэгддэг байна.

4. Байгууллагын нэр хаяг байгаа боловч тухай файл руу нэвтрэн орох боломжгүй зэрэг

хүндрэл бэрхшээл байна.

Аймгийн Засаг даргад шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион

байгуулж үр дүнг тооцож хяналт тавьж ажиллах зөвлөмжийг хүргүүлснээр аймгийн Засаг

дарга нийт байгууллагуудад албан бичиг хүргүүлэн биелэлтийг шалгаж тодорхой үр дүнд

хүрсэн байна.

ДОЛОО. АУДИТЫН МӨРӨӨР ЗОХИОХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ

АЖЛЫН ХҮРЭЭНД Хийсэн аудитаар гарсан шийдвэрийн хэрэгжилтийн хугацаа болсон зөвлөмж

шаардлага, төлбөрийн актын хэрэгжилтийг гаргаж эхний ээлжинд утсаар ярьж дараагийн ээлжинд хугацаа болсон талаар мэдэгдэл хүргүүлж ажиллаа. Удаа дараа өгсөн сануулгаар акт албан шаардлагыг хэрэгжүүлээгүй албан тушаалтныг Төрийн аудитын тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар төлөвлөж байна.

Аймгийн ИТХ-аас “Аудитын мөрөөр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 5 заалттай тогтоолын дагуу Аймгийн Засаг даргын албан даалгаварыг гаргуулан биелэлтийг аймгийн ИТх-ын тэргүүлэгчдэд 3 дугаар улиралд тайлагнах ажлыг зохион байгуулсан нь шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, зөрчил дутагдлыг багасгах үр дүнтэй ажил болж байна гэж үзэж байгаа юм.

“Аудитын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх” ажлын хүрээнд өмнөх жилийн албан шаардлага, зөвлөмжийг 100 хувь, актын 14 хувийг барагдуулан ажиллаа.

Нийт бүртгэсэн үр өгөөжийн 71 хувь нь хүлээн зөвшөөрөгдөж зардлын нэг төгрөгт ногдох үр өгөөж 14.01 төгрөг боллоо.

Орон нутгийн төсөвт төлбөрийн актаар 69.0 сая төгрөгийн, санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээний төлбөрөөр 32.6 сая төгрөгийн орлого оруулсан байна.