64
БОАЖ М Ц ҮН ЖЯ Биоло хүрээ ОНГ ЦӨЛИ НЭЛГ огийн Ko элэн Ne ГОЛ О ИЙН ГЭЭН oninkrijk de etherlanden ОРНЫ ТУУ НИЙ УЛ er WWF Мongoli Ы ТА УРТН НЭГ ЛААНБААТ 2009 Дэлхийн ia АЛ Х НЫ Н ГДСЭ ТАР н Банк UND ХЭЭР НӨӨЦ ЭН ТА DP WCS Р, ГОВ ЦИЙ АЙЛА S ВЬ Н АН

МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

  • Upload
    others

  • View
    13

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

БОАЖ

МЦ

ҮН

ЖЯ Биоло хүрээ

ОНГЦӨЛИНЭЛГ

огийн Koэлэн Ne

ГОЛ ОИЙН ГЭЭН

oninkrijk deetherlanden

ОРНЫТУУ

НИЙ

УЛ

er WWF Мongoli

Ы ТАУРТННЭГ

ЛААНБААТ

2009

Дэлхийнia

АЛ ХНЫ НГДСЭ

ТАР

н Банк UND

ХЭЭРНӨӨЦЭН ТА

DP WCS

Р, ГОВЦИЙАЙЛА

S

ВЬ Н АН

Page 2: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

ЗАХИАЛАГЧ : БОАЖЯ ГҮЙЦЭТГЭГЧ: БИОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН ,

ХӨХТНИЙ ЭКОЛОГИЙН ЛАБОРАТОРИ

МОНГОЛ ОРНЫ ТАЛ ХЭЭР, ГОВЬ ЦӨЛИЙН ТУУРТАНЫ НӨӨЦИЙН ҮНЭЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТАЙЛАН

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн 2010 оны 1-р сарын 25-ны хурлаар хэлэлцүүлэв

Гүйцэтгэсэн:

Эрдэм шинжилгээний удирдагч:

доктор (PhD) Б.Лхагвасүрэн

доктор (PhD) Б.Лхагвасүрэн

доктор (PhD) Samantha Strindberg

доктор (PhD)Б.Мөнхцог

докторант С.Амгаланбаатар

докторант Яд.Адьяа

докторант Ц.Мөнхзул

магистр Г.Сүхчулуун

магистр Г.Наранбаатар

магистр Г.Цогтжаргал

магистр С.Батдорж

магистр Д. Банди

УЛААНБААТАР 2009

Page 3: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

~ 1 ~ 

ГАРЧИГ ҮНДЭСЛЭЛ ЗОРИЛГО, ЗОРИЛТ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, ХЭРЭГЛЭХҮҮН. . . . . . . . 5-10

1.1. Хээрийн хайгуул судалгаанд оролцсон бүрэлдэхүүн, маршрут. . . . . 5-6 1.2. Арга зүй, хэрэглэхүүн. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 7-10

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ТАЛ ХЭЭР, ГОВЬ ЦӨЛИЙН ТУУРТАН АМЬТДЫН СУДЛАГДСАН БАЙДАЛ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 11-14

2.1. Цагаан зээрийн судлагдсан байдал. . . . . . . . . . . . . . . . . . . . 11-12 2.2. Хар сүүлтийн судлагдсан байдал. . . . . . . . . . . . . . . . . . . . . 12-13 2.3. Хулан адууны судлагдсан байдал . . . . . . . . . . . . . . . . . . . . . 13-14

ГУРАВДУГААР БҮЛЭГ: ЦАГААН ЗЭЭРИЙН ТАРХАЦ, СҮРЭГЛЭЛ, НӨӨЦ, НЯГТШИЛЫН ҮНЭЛГЭЭ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .15-21

3.1. Тархац байршил. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 15-16 3.2. Сүрэглэл, сүргийн бүтэц. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 17-19 3.3. Нөөц, нягтшилын үнэлгээ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 19-21

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ХАР СҮҮЛТИЙН ТАРХАЦ, СҮРЭГЛЭЛ, НӨӨЦ, НЯГТШИЛЫН ҮНЭЛГЭЭ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .22-28 4.1. Тархац байршил. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. 22-24 4.2. Сүрэглэл, сүргийн бүтэц. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. .24-26 4.3. Нөөц, нягтшилын үнэлгээ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .26-28 ТАВДУГААР БҮЛЭГ. ХУЛАН АДУУНЫ ТАРХАЦ, СҮРЭГЛЭЛ, НӨӨЦ, НЯГТШИЛЫН ҮНЭЛГЭЭ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .29-33 5.1. Тархац байршил. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 29-30 5.2. Сүрэглэл, сүргийн бүтэц. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 30-32 5.3. Нөөц, нягтшилын үнэлгээ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 32-33 ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ТАЛ ХЭЭР, ГОВЬ ЦӨЛИЙН ТУУРТАН АМЬТДЫН ТАРХАЦ, ТОО ТОЛГОЙД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛ. . . . . . . . . . . . 34-36

6.1. Байгалийн хүчин зүйл. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 34-35 6.2. Хүний үйл ажиллагаа. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 35-36

ДОЛДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ ОРНЫ ТАЛ ХЭЭР, ГОВЬ ЦӨЛИЙН ТУУРТАН АМЬТДЫГ ХАМГААЛАХ, ЗОХИСТОЙ АШИГЛАХ АСУУДАЛ. . . . . . . . . .37-42

7.1. Хамгаалсан хууль эрх зүйн статус. . . . . . . . . . . . . . . . . . . 37-38 7.2. Нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах асуудал. . . . . . .. . 39-41

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 42-49 ДҮГНЭЛТ, САНАЛ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .50-52 АШИГЛАСАН ЗОХИОЛ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .54-56 ХАВСРАЛ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .57-62

Page 4: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

~ 2 ~ 

ТАЛАРХАЛ

Энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэхэд удирдлага зохион байгуулалтаар хангаж,

санхүүжүүлсэн БОАЖЯ, Дэлхийн Банк, Голландын засгийн газар “NEMO-II” төсөл,

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар,GEF/UNDP-ийн

Алтай-Соёоны экобүсийн уулархаг нутгийн биологийн төрөл зүйлийг ард иргэдийн

оролцоотой хамгаалах төсөл, ШУА-ийн Биологийн хүрээлэнд чин сэтгэлийн талархал

илэрхийлье. Түүнчлэн энэхүү ажлыг зохион байгуулахад арга зүйн зөвлөгөө өгч, бидэнтэй

өөрийн мэдлэг туршлагаа хуваалцан, хээрийн судалгааны материал, хэрэглэхүүнийг

боловсруулсан АНУ-ын мэргэжилтэн, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн ажилтан,

доктор Саманта Стриндбергт мөн талархал илэрхийлье.

Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Төв, Дорноговь,

Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, Аялал

Жуулчлалын Газар, Тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын захиргаа, аймаг,

сумын байгаль орчны улсын байцаагч, ТХГН-ийн байгаль хамгаалагч, хилийн цэргийн

бүрэлдэхүүн, нутгийн иргэд зэрэг судалгаанд биечлэн оролцож үнэ цэнэтэй хэрэглэхүүн

бүрдүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн бүх хүмүүст талархсанаа илэрхийлж байна.

Page 5: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

~ 3 ~ 

ҮНДЭСЛЭЛ

Их нууруудын хотгороос Дорнод Монголын тал хүртэлх хээр, говийн бүсийн өргөн

уудам нутаг нь хөхтөн амьтдын төрөл зүйлээр баялаг билээ. Энэ нутагт агнуурын ач

холбогдолтой цагаан зээр, хар сүүлтий, хулан адуу, монгол тарвага, саарал чоно, шар үнэг,

хярс үнэг байршдаг бөгөөд экосистемд гүйцэтгэх үүрэг нь асар их юм.

Хулан адуу, хар сүүлтий нь “Монгол улсын улаан ном” (1997), Монгол улсын

ховор амьтны жагсаалт (1995), Нүүдэллэдэг зүйлүүдийг хамгаалах олон улсын конвенци

(CMS)-ийн II хавсралт (2002), Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсын

хэмжээнд худалдаалах тухай конвенци (CITES)-ийн II хавсралтад тус тус орсон.

Монголоос бусад улс оронд их ховордсон. Цагаан зээрийн тархац нутгийн 8 хувь, хулан

адуу, хар сүүлтийн тархац нутгийн 15 орчим хувийг улсын тусгай хамгаалалтанд

хамруулсан байна (Дуламцэрэн нар, 2005).

Төр засгаас говь, тал хээрийн тууртан амьтдын популяцийн хэвийн өсөлт үржлийг

алдагдуулахгүй, тогтвортой байлгах чиглэлээр олон арга хэмжээ авч байна. Гэвч эдгээр

амьтдын тархац нутгийн зарим хэсэгт малын тоо толгойн хэт өсөлттэй уялдан бэлчээр,

усны хомсдол үүсч, эзэмшил нутгийн давхцал бий болж, бэлчээр талхлагдаж байна. Уул

уурхайн үйлдвэрлэл, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааны улмаас эдгээр амьтад

байршил нутгаасаа дайжих, тоо толгой нь цөөрөх, тархац нутаг нь хумигдах болов.

Иймээс говь, тал хээрийн тууртан амьтдын өнөөгийн тоо толгой, байршил, нүүдэл

шилжилтийн талаар судлаж, шинэ мэдээгээр баяжуулан цаашдын хамгааллын

менежментэд ашиглах зайлшгүй шаардлага бий болсон нь тал хээр, говь цөлийн тууртан

амьтдын нөөцийг үнэлэх гол үндэслэл болж байна.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Байгалийн баялгийг

түүний даац, чадавхитай нийцүүлэн зохистой ашиглах, нөхөн сэргээх замаар экологийн

баримжаатай эдийн засгийн хөгжлийг хангах ...”, “...ховор, нэн ховор амьтан, ургамлыг

өсгөн үржүүлэх арга хэмжээ авна ” гэж заасан ба төрөөс экологийн талаар баримтлах

бодлого, баримт бичигт “Ан амьтны тоо, байршил, агнуурын нөөцийг судалж экологи,

эдийн засгийн үнэлгээний үндсэн дээр аж ахуйн ач холбогдол, ашиглалтын хэлбэр зохион

байгуулалтыг бүсчлэн тогтоож, хэвийн өсөлт үржилтийг нь алдагдуулалгүй зохистой

ашиглана” гэжээ (Байгаль орчны тухай Монгол улсын хуулийн эмхэтгэл, 1999).

Page 6: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

~ 4 ~ 

Тал хээр, говь цөлийн тууртан амьтдын нөөцийн үнэлгээний ажлыг Дэлхийн Банк,

Голландын засгийн газар, “NEMO-II” төсөл, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол

дахь хөтөлбөрийн газар, GEF/UNDP-ийн Алтай-Соёоны экобүсийн уулархаг нутгийн

биологийн төрөл зүйлийг ард иргэдийн оролцоотой хамгаалах төсөл санхүүжүүлэн ШУА-

ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн хамт олон, “Амьтан

Асралт” үнэлгээний ХХК, Монголын Анчдын Нийгэмлэгийн Төв зөвлөл болон бусад

байгууллагуудтай хамтран гүйцэтгэв.

ЗОРИЛГО

Монгол орны хулан адуу, хар сүүлтий, цагаан зээрийн тархац, нөөцийн үнэлгээг

хийх, цаашид хэрэгжүүлэх хамгааллын менежментийн төлөвлөгөөг боловсруулах

шинжлэх ухааны үндэслэл болгоход төслийн зорилго оршино.

Зорилтууд: 1. Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны популяцийн нөөцийн өнөөгийн

байдал, үнэлгээг хийнэ;

2. Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны популяцийн тархац нутгийн өнөөгийн

байдалд дүгнэлт гаргана;

3. Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны популяцийн тоо толгой, тархац нутгийн

өөрчлөлтөнд нөлөөлж болохуйц байгаль цаг уурын болон хүний хүчин зүйлүүдийг тоймлон

гаргана;

4. Тайланд дурдагдсан үр дүн, зөвлөмжийг ашиглан тал хээр, говь цөлийн тууртны

популяцийг хамгаалах менежментийн төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай

мэдээллийг бүрдүүлнэ;

Page 7: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

~ 5 ~ 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, ХЭРЭГЛЭХҮҮН

1.1. Хээрийн хайгуул судалгаанд оролцсон бүрэлдэхүүн, замнал

Судалгааны ажлыг ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн

лаборатори1, Дэлхийн байгаль хамгаалах сан2, Монголын анчдын нийгэмлэг3, Агнуур

судлалын “Аргаль” төв4, Зэрлэг амьтан судлан хамгаалах төв5, Байгаль орчны мэргэжлийн

байгууллага Амьтан-Асралт ХХК6-ийн нэр дурдсан эрдэм шинжилгээний ажилтан,

судлаачид оролцон 2009 оны XI/16-XII/02 хүртэл хийж гүйцэтгэв.

1-р хүснэгт. Хээрийн хайгуул судалгаанд оролцогчид

Аймаг Багийн ахлагч, мэргэжилтнүүд Орон нутгаас 1. Говь-Алтай Яд.Адъяа1, Б.Хэнри Энхболд, Мөнх-Ургамал,

Энхээ2. Баянхонгор Г.Цогтжаргал1, Л.Жадамбаа, Г.Бүрнээбаяр Г.Батнасан 3. Өмнөговь Ц.Мөнхзул1, Г.Онолрагчаа, Сурмаахорол С.Гарам 4. Өвөрхангай Б.Мөнхцог1 , Ж.Гантулга Ёндон, Батцог 5. Дундговь Д.Банди2, Ч.Бүүвэй6, Мөнхдалай4 Баяраа 6. Төв 7. Дорноговь С.Амгаланбаатар1, Г.Наранбаатар1,

Найманжин4, С.Амарсайхан5, П.Золжаргал4 С.Ганбат, Ш.Энхтайван

8.Хэнтий 9.Сүхбаатар Г.Сүхчулуун1, Б.Отгонбаяр4 Л. Балдандорж,

Д.Баатархуяг 10.Дорнод Б.Лхагвасүрэн1,С Батдорж1, Цэрэнгочоо3,

О.Ганболд6, Ц.Мөнхдөл3 Б.Ганбат3 Н.Ганбаатар

Хээрийн судалгааны шугаман замнал (трансект)-ыг сонгохдоо популяцийн нөөцийг

тогтоох гэж буй зүйлүүдийн тархцыг анхаарч (цагаан зээр- Procapra gutturosa, хар

сүүлтий-Gazella subgutturosa, хулан адуу Equus hemionus) судалгааны талбайг аймаг тус

бүрээр (Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь), мөн зарим хил залгаа аймгийн нутгийг

бүсчлэн (Төв аймгийн өмнөд хэсэг-Хэнтий, Өмнөговь аймгийн зүүн хэсэг-Өвөрхангай)

сонгосон.

Трансектийн шулууны хоорондох зайг ойролцоогоор 30.2 км байхаар авахад

нийтдээ 20,000 км урттай бүгд 93 трансект болсон. Эдгээр трансектийг сонгохдоо

зүйлүүдийн тархац нутгийг бүхэлд нь хамрах, зарим зүйл амьтан цөөн тоологдох

магадлал, судалгааны багийн явах замнал, хугацаа, ажиллах цаг, санхүүгийн боломж

зэргийг харгалзан үзэв.

Page 8: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

~ 6 ~ 

Зүйлийн тархац, тоо толгой, нөөц, нягтшилын анализ хийхэд ашигласан

трансектүүдийг (судалгаагаар явсан трансектүүд) 1-р зурагт үзүүлэв.

1-р зураг. Хээрийн судалгааны замнал

1.2. Арга зүй, хэрэглэхүүн

Тал хээр, говь цөлийн тууртан амьтдын популяцийн тархац, нөөц, нягтшилыг

тодорхойлоход дэлхий нийтэд өргөн ашиглагддаг Distance sampling арга зүйн дагуу

судалгааг гүйцэтгэв.

Distance sampling аргыг ашиглан популяцийн хэмжээг зөв тодорхойлохын тулд хэд

хэдэн нөхцлийг харгалзан тооцдог (Burkham K. P, 1980, Саманта, 2009). Үүнд:

1. Трансектүүдийг сонгохдоо санамсаргүй загварчлал хэрэглэн амьтан олонтой, нягтшил

дунд зэрэг, амьтан цөөн гэж ялгахгүйгээр тархац нутаг нь судалгааны талбай,

трансектэд жигд хамрагдсан байхад анхаарсан.

2. Трансектийн шулуунаас хол, алс байгаа амьтдыг харах гэж их цаг алдахгүйгээр

трансектийн замналын дагуу ба энэ шулуунаас холгүй байгаа амьтдыг тоолоход гол

анхаарлаа чиглүүлсэн.

Page 9: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

~ 7 ~ 

3. Амьтан ажигласан зай, өнцгийг тэмдэглэхдээ үргэхээс нь өмнөх анх харагдсан цэгээр

нь авсан.

4. Перпендикуляр зай буюу сүрэг хүртэлх зай, өнцгийг трансектийн шулуунаас сүрэг

хүртэл буюу сүргийн төв цэг хүртэл алдаагүй хэмжин, ажиглагчид багцаалсан тоо

тавихгүй байхыг анхаарсан.

5. Сүргийн бодгалийн тоог нямбай бүртгэхийг (трансектийн дагуу буюу ойр байгаа

сүргүүдийн хувьд) чухалчлан үзэв.

Сонгон авсан шугаман трансект бүрийн дагуу ажиглагч машинаар явж доорх

мэдээллүүдийг цуглуулсан. Үүнд:

- Трансектийн шулууны 2 талын зурваст w зайнд тэмдэглэгдсэн амьтад ( w зай

харах бололцоот орчинд байна)

- Энэ зайг ( x ) трансектийн шулуунаас сүргийн төв цэг хүртэл шууд

перпендикуляраар хэмжсэн.

- Тэмдэглэгдсэн сүргийн тархсан талбайн 2 захын өнцгийг хэмжээд дунджийг

(θ ) олж, трансектийн шугамаас сүргийн төв хүртэлх зайг ( r ) хэмжээд

перпендикуляр зайг )sin(θrx = томъёогоор олов. Энэ зайг трансектийн явцад

амьтан харах магадлалыг тооцоолоход хэрэглэх бөгөөд энэ тохиолдолд сүргийг

тэмдэглэж, сүргийн төв цэг хүртэлх зайг хэмжиж, сүрэгт байгаа бодгалийн тоог

тодорхойлсон байх ёстой.

Судалгааны ажлын төлөвлөлт, боловсруулалт хийсэн байдал

Статистик аргаар боловсруулж популяцийн хэмжээг үнэн зөв гаргахын тулд тухайн

зүйл амьтны тархцын хүрээг бүрэн хамрахуйц судалгааны талбайд хангалттай тооны

шугаман трансектүүдийг тохиолдлын аргаар сонгосон бөгөөд судалгааны төлөвлөлт болон

мэдээллийг боловсруулахад Distance 6 программыг (Thomas et al., 2009) ашиглав.

Улаанбаатар хотод 2009 оны 11-р сард хийсэн 2 хоногийн эрчимжсэн сургалтаар

багийн гишүүдийг хээрийн судалгааны аргазүйд сургаж, төлөвлөсөн трансектүүдийг орон

нутгийн байдалд зохицуулан бага зэрэг өөрчлөв.

Амьтан харах магадлалын түвшинг зүйл бүрийн хувьд, судалгааны талбайн хэсэг

бүрд тооцсон бөгөөд хэлбэлзэлийг трансектийн материалд давтан анализ хийх замаар

бодож гаргасан. Цагаан зээрийн хувьд харах магадлал, эсвэл харахгүй өнгөрч болох

Page 10: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

~ 8 ~ 

магадлалын хязгаар трансектүүдийн байршлаас шалтгаалан асар их хэлбэлзэж байлаа. Хар

сүүлтийн хувьд мөн зарим трансектэнд байдал ийм байсан нь ажиглагдав.

Харагдаагүй амьтан, сүргийг үнэн зөв тооцох боломжийг нэмэгдүүлэхийн тулд

сүрэглэлтийн интервал болон трансектийн шулуунаас амьтан харагдах зайн хувилбар ямар

байж болохыг шалгахдаа Explorator анализ хийлээ. Эцсийн анализд мэдээллийг бүх

зүйлийн хувьд 5 тэнцүү хэсэг бүхий завсарт харагдах хязгаар 1000 м (PG), 3000 м (GS) and

4000 m (EH) байхаар бодож тооцлоо. Akaike мэдээллийн шалгуур (AIC)-ыг энэхүү эцсийн

загварыг сонгоход хэрэглэсэн ба сайн үр дүн гаргахын тулд ялангуяа зай 0 байх үеийн

загварын хамааралд ихээхэн анхаарал хандуулав.

Амьтан харагдах магадлалын давтамжийн гистограммд трансектийн шулуунаас хэр

зайтай байгааг тооцон анализ хийж үзэхэд уг трансектийн шулуунд ойртох тусам олон

амьтан байж, шулуунаас холдох тусам бүх зүйл амьтдын ажиглагдах давтамж багасаж

байгаа нь ажиглагч дөхөн ирж зай, өнцгийг хэмжихээс өмнө амьтад үргэн холдох нь

олонтаа тохиолдож болохыг гэрчилнэ.

Page 11: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

a.

b.

c.

2-р

Монго

зураг: Транс(GS), (c) зайнаас х5 тэнцүү

л орны тал х

сектийн явцад хулан адууныхэрхэн хамаарү завсарт бүлэг

хээр, говь ц

(a) цагаан зээры Equus hemionахыг судалгааглэж, 1000 м, 3

цөлийн туурт

~ 9 ~

р Procapra guttnus (EH) сүргийаны талбайн цө3000м, 4000 м з

тны нөөций

turosa (PG), (b)йн харагдах маөм хэсэгт үзүүлзайд авав.

йн үнэлгээ

) хар сүүлтий Gагадлал ажиглалэв. Мэдээлли

Gazella subgutалтын перпендийг бүх зүйлий

2009 

tturosa дикуляр н хувьд

Page 12: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

~ 10 ~ 

Трансект бүрийн хувьд амьтан харагдах магадлалыг тооцох бололцоо байсангүй

тул нийт судалгааны талбайн хувьд зүйл бүрийн харагдах магадлалын 1 функц байхаар

тооцлоо. Амьтан харах боломж их байх зурвасны өргөнийг трансектийн нийт уртаар

үржүүлэн трансектийн явцад хамарсан талбайн хэмжээ гаргав.

Эцэст нь зүйл тус бүрийн хувьд трансектийн шулуунаас 0 зайнаас эхлэн тархах

перпендикуляр зайн тархалт )0(f , амьтан харагдах магадлал ( Ln / ), сүргийн хэмжээ ).(sE

зэргийг ашиглан 1-р томъёогоор бодож нягтшил ( D ) тооцоолж гаргалаа. Тоологдсон

амьтдын нягтшил D -г судалгааны талбайд үржүүлж нийт тоо толгой ( N )-г олов.

Энэ удаагийн судалгааны ажил Монгол улсын цагаан зээр, хар сүүлтий, хулан

адууны тархац нутгийн ихэнх хэсгийг хамруулан нэгэн зэрэг богино хугацаанд маш

үнэтэй материал цуглуулж олон улсад өргөн ашигладаг арга зүйгээр орчин үеийн

тооцооны программууд ашиглан хийсэн тул эдгээр амьтдыг урт хугацаанд хамгаалах

төлөвлөгөө боловсруулж зохистой менежмент хийх боломж олгож байна.

Судалгааны талбай дахь тухайн зүйл амьтны нягтшилыг тодорхойлохдоо доорх томъёог

ашиглав.

LsEfnD

2)(ˆ)0(ˆˆ = (1),

Энд L - трансектийн нийт урт, n тэмдэглэгдсэн сүргийн тоо, )0(f трансектийн

шулуунаас сүрэг хүртэлх перпендикуляр зайн тархалтын функци, )(ˆ sE сүрэг дэхь

бодгалийн тоо (Buckland et al., 2001).

Page 13: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

~ 11 ~ 

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ТАЛ ХЭЭР, ГОВЬ ЦӨЛИЙН ТУУРТАН АМЬТДЫН СУДЛАГДСАН БАЙДАЛ

2.1. Цагаан зээрийн судлагдсан байдал

А.Г.Банников (1954) судалгааныхаа хэрэглэхүүн болон ном зохиолын мэдээг

үндэслэн 1950 он хүртэлх цагаан зээрийн тархац нутгийн зургийг анх удаа гаргажээ (3-р

газрын зураг). Тухайн үед Монгол улсын нутгийн 2/3 хувьд тархаж зөвхөн өндөр уулын

бүс болон ой тайгын хойд хэсэг, говийн бүсийн урд хэсэг буюу цөлд цагаан зээр үгүй

байжээ. Түүнээс хойших буюу 1970-аад оны дунд үе хүртэл нийтлүүлсэн мэдээ, бүтээлд

цагаан зээрийн тархац нутгийн талаар тодорхой мэдээ бага байгаа нь цагаан зээрийн тоо

толгой, тархац нутаг тодорхой онуудад ямар байсан, яаж хорогдсоныг тогтооход хэцүү юм

(Лхагвасүрэн, 2000).

Н.Хотолхүү, Ж.Сосорбарам нар (1964) 1960-аад оны эхэнд цагаан зээрийн тархац

нутаг багасч урьд байсан тархацийнхээ 1/3-тай тэнцэж байна гэжээ. Я.Даш (1981)

бичихдээ цагаан зээрийн үндсэн популяци нь 1960-аад оны сүүлээр БНМАУ-ын зүүн

өмнөд нутагт бөөгнөрсөн ба тоо толгой нь 300-400 мянга орчим байна гэжээ. Тархац нутаг

нь 1970-д он гэхэд улам бүр багасаж хамгийн элбэг байдаг газраа ч цөөрч зөвхөн Дорнод,

Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн цагаан зээр байршиж нутагшихад тохиромжтой нутагт

үлдсэн, Монголын бусад нутагт хэсэг хэсэгхэн газар цөөн тоотой тасархай популяцууд

байгааг С. Дуламцэрэн (1970), Л. Жирнов (1977), С. Цагаан (1980) бичжээ. Дурьдсан мэдээ

баримтаас үзэхэд 1970-аад онд Монголд цагаан зээрийн тархац нутаг ихээхэн хумигдаж,

тоо толгой нь эрс хорогдсон байна. Монголд цагаан зээрийн тоо толгой ийнхүү богино

хугацаанд эрс багасахад агнуур, хууль бус агналт болон бусад хүчин зүйлүүд нөлөөлсөн

(Л.В.Жирнов, 1977; Лущекина,1990) гэж судлаачид үзжээ.

Монголд цагаан зээрийн нөөцийг агаараас үнэлэх ажлыг анх 1972 онд Дорнод,

Сүхбаатар аймагт хийж (Буяндэлгэр нар, 1977) дараа нь Монгол-Зөвлөлтийн эрдэмтэд

хамтран 1974 онд АН-2 онгоцоор цагаан зээрийн үнэлгээ хийжээ. БНМАУ, ЗХУ-ын ШУА-

ийн биологийн иж бүрэн судалгаагаар цагаан зээрийн биологийг судлах баг 1975-1985 он

хүртэл ажилласан. Эдгээр судалгааны үр дүнд 1970-аас 1980-аад оны үеийн цагаан

зээрийн тархац, тоо толгойн байдал, түүнд нөлөөлж буй экологийн зарим хүчин

зүйлүүдийн тоймыг гаргаж улирлын бөөгнөрөл, тархсан нутгийн ургамалжилтын болон

Page 14: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

~ 12 ~ 

цаг уурын нөлөө зэрэг биологи экологийн ерөнхий тулгуур судалгаануудын нэлээд өргөн

мэдээ хэрэглэхүүн цуглуулжээ (Лхагвасүрэн, 2000)

Цагаан зээрийн биологи, экологи, тоо толгой, тархац, аж ахуйн холбогдол,

хамгаалах зарим арга хэмжээний тухай К. Грунин (1950), В. Гептнер, А. Насимович, А.

Банников (1961), Н.Хотолхүү, Ж.Сосорбарам (1964, 1966, 1969), Б. Чагнаадорж (1964),

О.Шагдарсүрэн (1964,1979), Д.Эрэгдэндагва, С.Дуламцэрэн (1970), Я.Даш (1970),

У.Буяндэлгэр, Я.Даш, А.Шанявский, И.Львов (1970), А. Варнаков (1973), А. Винокуров

(1975), Л. Жирнов (1977), У.Буяндэлгэр, А.Болд (1978), С.Хрусталёв, Х.Бадам (1978),

С.Цагаан (1980, 1982, 1984, 1988, 1989), В. Неронов, А. Лущекина Я.Даш (1981),

С.Ганзориг, Н.Даваа, Х.Сүхбат (1982), А. Лущекина, В. Неронов, А. Шурхал (1983), А.

Лущекина нар (1985), А. Лущекина нар (1986, 1990), А. Лущекина, В. Неронов, С.

Ямникова (1988), Б.Лхагвасүрэн (1985, 1990), С.Ганзориг (1985), Б. Петрищев, М.

Магомедов болон бусад олон эрдэмтэн судплаачид өгүүлэл, бүтээл нийтлүүлсэн байна

(Лхагвасүрэн, 2000).

Ерээд оноос Биологийн хүрээлэн, МУИС-ын эрдэмтэн, биологчид АНУ, Герман,

Япон, Английн эрдэмтэдтэй хамтран цагаан зээрийн биологи, экологийн судалгаа хийж

эрдэм шинжилгээний, өгүүлэл мэдээ нийтлүүлсээр (Lhagvasuren et al. 1997; Milner-Gulland

et al. 1998; Schaller & Lhagvasuren, 1999; Lhagvasuren et al, 1999, г.м.) байна.

БОАЖЯ-ны захиалга санхүүжилтээр цагаан зээрийн нөөцийн судалгааг 2004 онд

Дорнод, Сүхбаатар, Дорноговь гэсэн 3 аймгийн нутагт ШУА-ийн Биологийн

Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд хийж гүйцэтгэжээ.

2.2. Хар сүүлтийн судлагдсан байдал

Монголд далаад оноос өмнө хар сүүлтийн тоо толгойг тусгайлан судалж байсан мэдээ,

баримт үгүй. Биологийн хүрээлэн жараад оны дундаас агнуурын үндсэн амьтны тоо

толгой, түүний дотор хар сүүлтийн нөөцийн тоймыг гаргах, ялангуяа тухайн үед чухал

хэрэгцээтэй байсан улсын бэлтгэлийн төлөвлөгөөний үндэслэлийг бодитой гаргах

шаардлагаар бүх аймаг сумуудад асуулгын судалгааны хүснэг явуулж мөн л "элбэг, ховор"

үзүүлэлтээр албан ёсны бүртгэл гаргуулж байсан баримт бий. Энэ мэдээг тухайн үеийн

албан хэрэгцээ, судалгааны ажилд баримжаа болгон ашиглаж байсан нь тодорхой боловч

нэгтгэн дүгнэж нийтлүүлээгүй байна.

Page 15: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

~ 13 ~ 

Монгол орны хар сүүлтийг нийт дэлхцийн хэмжээнд нь болон тодорхой бүс нутагт

судалсан мэдээг 1960-1974 онд О.Шагдарсүрэн (1974), Ж.Сосорбарам (1967), М.Штуббе

нар (1968) В.Соколов нар (1978), Н.Хотолхүү (1971,1979), В.Груздев нар (1982),

Л.Жирнов, В.Ильинский (1985), В.Соколов, Л.Жирнов (1986), С.Дуламцэрэн, Л.Амгалан

(1987), Л.Амгалан (1988), Х.Сүхбат, Д.Шагдаржав (1989), Х.Сүхбат (1990) зэрэг судлаачид

нийтлүүлжээ.

Зарим тодорхой цэг, бүс нутгийн хар сүүлтийн тоо толгой, нягтшлын талаар 1970-

аад оноос мэдээнүүд гарах болжээ. Тэдгээрийн зонхилох нь Говийн их дархан газрын

нутагт хийсэн судалгаа байдаг. Зүүн гарын говьд В.Соколов нар (1978), Н.Хотолхүү

(1979), Сүхбат (1990), Захуйн говьд Л.Жирнов, К.Бугаев (1983) нар, Алтайн цаад говьд

1980-1982 онд Л.Жирнов, В.Ильинский нар, Өмнөговь аймгийн нутагт Ж.Сосорбарам

(1967), В.В.Груздев нар (1982), Лобачев нар (1977), Говийн бага дархан газрын орчим

(1997), Говийн их дархан газрын "А" хэсэгт R.P.Reading нар (1999) тус тус хар сүүлтийн

тоо толгой, нөөцийн судалгаа хийж байжээ (Амгалан, 2000).

2.3.Хулан адууны судлагдсан байдал

Монгол орны хулан адууны тухай мэдээ бүр 1770 оноос эхлэн тус оронд ирсэн

жуулчин, байгаль судлаач нар тэмдэглэн үлдээсэн байдаг. Хулан адууны ангилал зүй,

тархац байршил, зан төрхийн талаар өөрсдийн үзэж тэмдэглэсэн мэдээ, баримтад

шинжилгээ хийж нилээд мэдээ, хэрэглэхүүн хуримтлуулсныг Монгол орны хөхтөн амьтан

судалсан Оросын эрдэмтэн А.Г.Банников өөрийн судалгаан дээр тулгуурлан дүгнэж

хэвлүүлсэн нь манай хөхтөн амьтан, тухайлбал, хулан адууны талаар дорвитой бүтээлийн

нэг болсон юм.

Хулан адууны талаар жараад оноос анхааран судалж эхэлсэн нь энэ зүйлийн тоо

толгой цөөрч, тархац нутаг багасч байсан үетэй давхацдаг.

Алтайн цаадах говьд (80.000 км2) 8.000 орчим, Монгол орны хэмжээгээр (150.000

км2) 15.000 орчим хулан адуу байршин амьдарч байна гээд сүүлийн 10-аад жилд

Монголын умар хэсгийн арвин нутаг малын бэлчээр болон хувирч хулан адуу буурах

шалтгаан болж 40-өөд оны үед хялгана-таанат, хялгана-баглуурт талд дунджаар 12-15,

заримдаа 300, бүр 1.000 орчмоор сүрэглэн бэлчдэг байсан хулан адуу 1974 он гэхэд энд

байхгүй болсон тухай тэмдэглэсэн (Банников, 1975, Фишер нар, 1967) байна.

Page 16: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

~ 14 ~ 

В.Соколов (1975-1976), Л. Жирнов нар (1985), Мөнхсайхан (1988), X.Wang, J.Shaller

нар (1994), С.Амгаланбаатар (1997), Д.Энхтүвшин (1999) R.Reading (2001) нар Монгол

орны хулан адууны нийт тархац нутагт болон хэсэгчилсэн байдлаар судалгаа хийж, тоо

толгой, нөөцийн үнэлгээг тогтоож байв (Судалгааны тайлан, 2003).

Судлаачдын мэдээнээс үзэхэд 1980-аад оноос тархац нутгаа хойшоо, зүүн тийш

тэлж хуучин тархацдаа эргэн ирж байна. 1970, 1980-аад онд явуулсан судалгаагаар 15.000-

аас доош хулан адуу байж тоо толгой нь хууль бус агнуур, гэрийн малд бэлчээр усаар

шахагдах зэргээс буурч байжээ (Биологийн хүрээлэн 2003).

Ерээд оноос АНУ, Франц, Монголын судлаачид хамтран энэ зүйлийн тархац

нутгийн зарим хэсэгт, тухайлбал Өмнөговь, Дорноговь аймгийн болон ГИДГ-ын нутагт

хулан адууны тархац, байршил, эзэмшил нутаг, шилжилт хөдөлгөөн, нүүдлийн

судалгааны ажил эхэлжээ.

БОАЖЯ-ны захиалга, санхүүжилтээр 2003 онд хийгдсэн судалгаагаар Монгол

оронд нийт 177563.4 км2 нутгийн 1000 га-д дунджаар 1.04 бодгаль ногдох нягтшилтай

19652±600 хулан адуу байжээ. Хулан адууны 67% нь Дорноговь аймагт, 20% нь Өмнөговь

аймагт, 12% нь Зүүн гарын говьд (Ховд/Говь-Алтай), үлдсэн 1% нь Говь-

Алтай/Баянхонгор аймгийн нутагт байрлаж (Биологийн Хүрээлэн, 2003) байжээ.

Page 17: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

~ 15 ~ 

ГУРАВДУГААР БҮЛЭГ: ЦАГААН ЗЭЭРИЙН ТАРХАЦ, СҮРЭГЛЭЛ, НӨӨЦ, НЯГТШИЛЫН ҮНЭЛГЭЭ

3.1. Цагаан зээрийн тархац байршил

Монгол орны цагаан зээрийн тархац байршил, тархац нутгийн өнгөрсөн зууны эхэн

үеэс өнөөг хүртлэх хугацаанд ихээхэн хувирал өөрчлөлтөнд орж ихэнхдээ сөрөг хумигдах

чиглэл рүүгээ явсаар 2000 оноос хойш тогтворжсон байна.

2000 оны байдлаар Монгол улсын нутагт цагаан зээр 14 аймгийн 113 сумын

500.000 орчим ам дөрвөлжин км талбайд тархаж (Лхагвасүрэн 2000) байжээ.

Цагаан зээр манай орны зүүн болон зүүн өмнөд нутагт харьцангуй тогтвортой

байршилтай болж 516982 км2 талбайд тархах болсныг энэ судалгаагаар тогтоолоо.

3-р зураг. Цагаан зээрийн тархац нутгийн өөрчл

Энэ нь хамгийн өргөн тархалттай байсан дөчөөд оны үеийн тархац нутгийн 63 орчим

хувьтай тэнцэж байгаа ч 1970-1980-аад оныхтой харьцуулахад 40 гаруй хувиар тэлсэн (1-р

график) байна.

Page 18: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

~ 16 ~ 

1-р график. Цагаан зээрийн тархац нутгийн хэмжээ(км2-аар)

Цагаан зээрийн тархац байршилд байгаль цаг уур, бэлчээрийн байдал, өвчин эмгэг,

дэд бүтцийн хөгжил, эрчимтэй агнуур голлон нөлөөлсөөр иржээ. Ялангуяа Улаанбаатар

Замын Үүдийн төмөр замыг тавиад оны дундуур тавьсан нь дорно нутгаас цагаан зээр

баруун, баруун урагш нүүдэллэх замыг хааж, монголын баруун хэсэгт ховордох гол

шалтгаан болсныг судлаачид цохон тэмдэглэсээр ирсэн (Сосорбарам, 1966, Лхагвасүрэн

нар 2005 , Ito et al 2005). Энэ байдал ч гэсэн тархацынх нь цөм нутгуудад нэгэн зэрэг

хийгдсэн энэ судалгааны үр дүнгээр харагдаж байна.

Төмөр замаас зүүн хэсэгт монгол орны цагаан зээрийн үндсэн популяци Сүхбаатар,

Дорнод аймаг бүхэлдээ, Хэнтий, Дорноговийн зүүн хэсэгт байршиж байхад төмөр замаас

баруун тийш тархсан зээрийн байршил нь сарнисан энд тэнд, голдуу ТХГН-ийн

хамгаалалттай нутаг дэвсгэрт эсвэл улсын хил дагуу байршсан нь тодорхой харагдаж

байна.

Сүүлийн жилүүдэд эрчимжиж буй цөлжих үйл явц цагаан зээрийн тархацын өмнөд

нутгаар ихэссэнээс бэлчээрийн аль сэргэг, цас зудны хүндрэл багатай нутаг болох Дорнод

Монголын уудам тал, төвийн бүс болон Хэрлэн голоос хойших нутгууд руу шилжин

байрших болсон.

820462

361460 365976

500000 516982

1954 1964 1970 2000 2009

Page 19: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Сүхбаа

Дорнод

 

ДорноСүхбааДорноДундго Төв, ХӨмнөг

54-4500

Өмнөго

сүрэглэ

зээр тэ

бодгали

Сүхбаа

Монго

3.2.

Нийт 560 с

атарт, 19.6%

Нэг сүрэгт

д аймаг (30

д атар говь овь Хэнтий говь

Цагаан зээ

00, Сүхбаа

овь аймагт

эж байв.

Дорнод ай

эмдэглэгдсэ

ийн тоо ни

Сүрэглэлти

атар аймгий

л орны тал х

Цагаан зээ

сүргийн 46

% нь Дорно

т ноогдох

088 бодгаль

2-р хүснэ

эрийн сүрэ

атарт 1-870

26-109, Ду

ймагт 1000

эн нь ний

ийт тоологд

ийн байдл

йн нутагт з

5-р

хээр, говь ц

эрийн сүрэ

66352 цагаа

одод, тархц

бодгалийн

ь) бол хамг

эгт. ЦагааБодгалийн дундаж

3088 267 21 51 634 67

эглэлт нь г

00, Төв, Х

ундговь айм

01-с дээш б

т сүргийн

дсон зээрий

лаас харах

зонхилон ба

р зураг. Ца

цөлийн туурт

~ 17 ~

эглэл, сүрги

ан зээр бүр

цын бусад х

н тоогоор

гийн бага н

ан зээрийн тСтандарт хазайлт

С

6352 893 56 61

1060 58

азар бүрт х

Хэнтийд 2-

магт 2-167,

бодгаль бү

1.6%- ийг

йн 39.9%-ий

хад 101-10

айршиж ба

агаан зээри

тны нөөций

ийн бүтэц

тгэгдсэнээ

хэсэгт 15.6

хамгийн

нь Дорного

тоо толгойСтандарт алдаа

Х

605 5446 11 15

159 241 2

харилцан а

-5500 хүрт

, Дорногвь

үхий 9 сүр

г эзэлж ба

йг эзэлж ба

000 бодга

айна.

ийн сүрэглэл

йн үнэлгээ

с дийлэнх

% нь ажигл

өндөр дун

овь аймагт б

й, сүрэглэлХязгаар

4-45000 1-8700 1-271 2-167

2-5500 26-109

адилгүй ба

тэл бодгали

аймагт 1-2

эгт хамаар

айгаа боло

айна.

льтай сүр

лтийн байд

х хэсэг бую

лагджээ.

ндаж үзүүл

байна.

лт Сүргийн тоо

110 363 22 16 44 2

айлаа. Дорн

иар сүрэгл

271 бодгали

рагдах 1864

овч сүрэгт

рэг (32.6%

дал

2009 

юу 64.8% нь

лэлттэй нь

Нийт

33975297227

479 831

27909135

нод аймагт

лэж байхад

иар тус тус

474 цагаан

хамрагдах

%) Дорнод

ь

ь

т

д

с

н

х

,

Page 20: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

ороо х

жижиг

олноор

шаргач

(Лхагва

Хутант

Сангий

Дашбал

Онгон,

тохиол

идээши

хазаар

Дорнод

хөөцөө

Монго

Нийт сүрг

өөцөө дөх

сүргүүдий

Орооны өм

роо бөөгнөр

чинг тасдан

асүрэн, 200

Судлаачды

т, Хулстай,

йн далайн

лбар сумы

Сүхбаата

дох бөгөөд

Ийнхүү Д

ил нутаг бо

өвс-агьт , х

Биологийн

д, Сүхбаата

өний үе дөх

л орны тал х

ийн 41.9%

хсөнтэй уял

йг үүсгэсэнт

мнөх хугац

рдөг, ооны

н нэг газар

00).

6-р

ын мэдээ б

, Жаран то

орчим, Бу

ын нутаг,

ар, Эрдэнэц

д ороо нийл

Дорнод, Сүх

олох Монг

хялгана-хиа

н хүрээлэнг

ар, Дорног

хөж байх үе

хээр, говь ц

%-ийг 1-50 т

лдан хөөгд

тэй холбоо

цаанд цагаа

ын ээрүүш

бөөгнүүлэ

р зураг. Ца

баримтаас

огоон тал, Э

уян өндри

Сүхбаатар

цагаан сум

ллэг явагдд

хбаатар айм

гол-Дагууры

агт бэлчээр

гийн судла

говь аймгу

ед хийсэн б

цөлийн туурт

~ 18 ~

толгой бүх

дмөл (цэнх

отой.

ан зээрийн

эхлэхэд о

эн хурааж

агаан зээрий

үзэхэд До

Эхэн худаг

ийн говь, М

р аймгийн

мдын нута

даг гол нут

мгийн нута

ын тойрогт

рт элбэг ба

аачид цага

уудад 11-р

байна.

тны нөөций

хий сүрэг э

хэр) оонууд

сүрэглэлти

ооно тухай

тус тусын

йн сүрэглэл

орнод айм

г, Мэлхийт

Мэнэнгийн

Түмэнцог

аг нь цага

таг гэж дүгн

агт цагаан

т хамаарах

айгаа нь дээ

аан зээрийн

сарын дун

йн үнэлгээ

эзэлж байг

д, янзагата

ийн гол онц

н том сүрг

түр бүлий

лтийн байд

мгийн Яхь

т нуур, Хал

н тал, Ула

гт сумын

аан зээрий

нэжээ (Лха

зээр олноо

х хялгана-х

эрх дүгнэлт

н нөөцийн

ндаас 12-р

гаа нь цага

ай шаргачи

цлог нь ор

гээс тодор

г үүсгэдэг

дал

нуур орчи

лхын таван

аан худаг,

хойгуур,

н томоохо

агвасүрэн н

ороо сүрэгл

хазаар өвс

ттэй нийцэ

н судалгааг

сарын эх

2009 

ан зээрийн

ин ялгаран

ооны өмнө

рхой тооны

онцлогтой

им, Тосон

н уул, Лаг

Эрээнцав

Дарьганга

он сүргүүд

нар, 2000).

лэн, үндсэн

т, хялгана-

эж байна.

г 2004 онд

буюу ороо

н

н

ө

ы

й

,

,

,

,

д

н

-

д

о

Page 21: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

популя

нь янза

гэсэн м

үед ну

Үүний

төрсөн

байна.

сүргүүд

мянга,

тархац

572488

ДорнСүхбДунд

Монго

Дорноговь

яцийн эр эм

аганууд ихэ

Цагаан зээ

мэдээнээс о

утгийн ирг

тод жишээ

янзаганд б

Цагаан зээ

д ажиглагд

Төв-Хэнти

нутгийн х

5 (95% маг

Судалгаа

нод баатар дговь

л орны тал х

2

ь аймагт х

мийн харьц

ээр үхэж хо

эрийн 1 оо

ооно шарга

эд ооно, ш

э нь Дорно

байгаль цаг

3.3. Цагаан

эр Сүхбаат

дсан Дорно

ий-Дорного

хэмжээнд 1

гадлалтайга

3-р хүсн

0.00%

10.00%

20.00%

30.00%

40.00%

50.00%

60.00%

70.00%

80.00%

90.00%

аны талбай

хээр, говь ц

2-р график(20

хийсэн суд

цаа хэвийн

орогддогто

оно 10-13 ш

ачны харьц

шаргачинг

од аймагт э

г уур болон

н зээрийн н

тар, Дорнод

од аймгийн

овийн зүү

1 км2 талба

аар 338746

нэгт. Монг

Дорноговь

D44.

5.20.2

цөлийн туурт

~ 19 ~

к. Цагаан зэ004оны бай

алгаагаар

байгааг хар

ой холбоото

шаргачин х

цаа боломж

өвлийн хү

эх төлийн

н дайсан ам

нөөц, нягтш

д аймагт х

н цагаан з

н хойд хэ

айд 8.7 бод

66-9836377)

гол орны ца

Ооно Шар

D ( sD̂ )

12 (0.014) 2 (0.060)

21 (0.0039)

тны нөөций

ээрийн сүргйдлаар)

ооно:шарг

руулж байв

ой.

хураан хээ

жит хэмжээ

үнсэндээ з

харьцаа б

мьтны нөлө

шилын үнэл

амгийн ол

ээрийн нө

эсэг 28000

дгаль ноог

) цагаан зээ

агаан зээри

Дорнодрга ин Янза

4994300 427600 15523

йн үнэлгээ

гийн бүтэц

ачины хар

в. Харин тө

элтүүлдэг (

энд байгаа

зориулан и

бараг 2 дахи

өө хэдий и

лгээ

он бүртгэг

өц 5 сая, С

0 цагаан з

гдох нягтш

эр байна.

ийн нөөц, н

Сүхага

(%CV)

25.78 23.63 70.91

ц

рьцаа 1:12

өлийн тоо б

(Б.Лхагвасү

боловч яг

ихээр агна

ин зөрөөтэ

их ч ) байда

гдсэн бөгөө

Сүхбаатар

зээртэй ба

шилтайгаар

нягтшил

хбаатар

95% C

(3016100-82(265660-68

(3993-603

2009 

байсан нь

бага байгаа

үрэн 2000)

тухайн цаг

адаг байна

эй (дөнгөж

ал харуулж

өд том том

аймаг 430

айна. Нийт

дунджаар

CI

269800) 88280) 352)

ь

а

)

г

.

ж

ж

м

0

т

р

Page 22: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

~ 20 ~ 

Тайлбар: 1км2 талбайд ноогдох нягтшил (D), (сүргийн нягтшил sD̂ ), N̂ -нөөц. .N̂ -ийн хэлбэлзлийн хувь (%CV), 95% -ийн магадлалтай хэлбэлзэл (95% CI).

Цагаан зээрийн сүрэглэлтийн хэмжээ асар их хэлбэлздэг нь (76.8% нь үүнээс

шалтгаалж) энэ зүйл амьтны тоо толгой, нягтшилын судалгааны дүн ийм их хэлбэлзэлтэй

гарахад нөлөөлж байна.

Дорнод, Сүхбаатар аймагт цагаан зээрийн нөөцийн үнэлгээг 2003, 2004 онуудад

хийж байжээ. Бидний судалгаагаар тоологдсон цагаан зээрийг өмнөх онуудынхтай

харьцуулахад Дорнод аймагт 33,4%-иар илүү, Сүхбаатар аймагт 41,1%-иар илүү

тэмдэглэгджээ. Энэ нь судалгааны арга зүйтэй холбоотой бөгөөд хооронд харьцуулан

үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй юм

3-р график. Дорнод, Сүхбаатар цагаан зээрийн нягтшилын харьцуулалт.

0

5

10

15

20

25

30

35

40

45

50

Дорнод Сүхбаатар

1 км

2 дахь

нягтш

ил

2004

2009

Төв аймгийн өмнө хэсэг-Хэнтий-Дорноговийн зүүн хойд 2.75 (0.0075) 281030 55.16 (99978-789940)

Дорноговийн баруун, өмнө хэсэг-Өмнөговийн зүүн хэсэг 0.04 (0.0012) 5308 88.21 (1081-26074)

Өвөрхангай аймгийн урд хэсэг-Өмнөговь хойд хэсэг 0.24 1124 25.24 (654-1931)

Нийт 8.7 5724885 48.15 (3387466-9836377)

Page 23: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-21-

4-р график. Монгол орны цагаан зээрийн тоо толгой, нягтшилын өөрчлөлт

Цагаан зээрийн махыг хүнсэнд хэрэглэх зорилгоор агнаж улсын бэлтгэлд

нийлүүлдэг байсан мэдээ 1932 оноос эхлэн бүртгэгдсэнээс хойш 1941-1988 оны хооронд

жилд 80-50 мянга хүртэл тоо толгойгоор агнаж улсын бэлтгэл болон экспортонд гаргах

зэргээр бэлтгэж байсан байна. Ийнхүү тооцоо судалгаа муутай, агнуурын нөөц, нөхөн

үржихүйн чадавхийг үнэлэн тооцолгүйгээр үй олноор жил дараалан агнасан, мөн энэ үед

хэд хэдэн удаагийн ган, зуд давхацсан нь зүйлийн тоо толгой эрс хорогдоход хүргэсэн

байна.

5-р график. Цагаан зээрийн 1 км2-д ноогдох нягтшилын байдал

Цагаан зээрийн нөөцийн үнэлгээ 2000 оныхоос 60 гаруй хувиар өндөр гарсан

судалгааг өөр арга зүйгээр хийсэнтэй холбоотой юм.

1000000

190000 250000 180000

350000

2670000

2000000

5724885

1940 1975 1979 1980 1983 1994 1997 2009

0.0

1.0

2.0

3.0

4.0

5.0

6.0

7.0

8.0

9.0

10.0

Банников, 1954 Дуламцэрэн, 1970 Цагаан, 1980 Лхагвасүрэн, 2000 Биологийн хүрээлэн, 2009

Page 24: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-22-

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ХАР СҮҮЛТИЙН ТАРХАЦ, СҮРЭГЛЭЛ, НӨӨЦ, НЯГТШИЛЫН ҮНЭЛГЭЭ

4.1. Хар сүүлтийн тархац байршил

Хар сүүлтийн дэлхцийг судлаачид өөр өөр үед газрын зурагт тэмдэглэснийг

харьцуулан үзвэл 1950-иад онд манай орны нутаг дэвсгэрийн 31.4%-д (Банников, 1954)

байсан бол жараад оны дундуур 13.6% хүртэл (Шагдарсүрэн, 1974) багасчээ. Монгол

оронд 1930-аад оныг хүртэл хар сүүлтий бүх говь цөлийн бүсийг нэлэнхийд нь хамарсан

өргөн тархацтай байжээ. Тэр үед зарим өвлийн хүнд бэрх нөхцөлд олноор үхэж хорогддог

байснаас өөр тархац, тоо толгойд нь онцгой сөрөг нөлөөлөх хүчин зүйл бага байжээ.

Манай оронд сүүлийн 60 гаруй жилд хар сүүлтийн тархац нутгийн хэмжээг

хэвлэлийн мэдээ баримт, өөрсдийн судалгааны материалд тулгуурлан шинжлэн дүгнэж

үзэхэд тархац нутаг 1940-1960-аад оны дунд хүртэл огцом буурч, 1960-аад оны сүүлчээс

нэлээд эрчимтэй нэмэгдэж, 1980 оны сүүлчээс тархац нутгаа тэлэн байрших явц хэсэг

хугацаанд дахин удааширч, харин 90-ээд оны сүүлчээр тархац нутгаа нэлээд тэлж байгаад

энэ судалгаагаар 2000 оныхоос 30 хувь багассан дүр зураг харагдаж байна (7-р зураг).

7-р зураг. Хар сүүлтийн тархац нутгийн өөрчлөл

Page 25: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-23-

6-р график. Хар сүүлтийн тархац нутгийн хэмжээ

  

Харин бидний судалгаагаар хар сүүлтийн тархац нутгийн хэмжээ 343982 км2

бөгөөд одоогийн байдлаар тархцын хойд зах нь зүүн талаасаа Сүхбаатар аймгийн Онгон

сумын нутаг Хар говьд ганц хар сүүлтий тэмдэглэсэн 45.73510/113.50343 цэгээс эхлэн

Төхмийн говь, Онгон элс, Баяндэлгэр сумын Хонгор бригадын төв, хойшоо Халзан сумын

Өөшийн цагаан нуур баруун тийш Түвшинширээ сумын нутгаар дайрч, Дорноговь

аймгийн Сайншанд сумын хойхнуур , Дундговь аймгийн Өндөршил, Өлзийт сумын төвөөс

урдуур, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын нутаг Хонгорын элс, Өшигийн нурууны

бэлээр, баруун тийш нууруудын хөндийгөөр Бөөнцагаан нуур хүртэл тархцын хойт хил

үргэлжлэх бөгөөд Бигэр нуурын хотгор, Халиуны хоолой, Шаргын говь, Хүйсийн говь,

Жаргалант Хайрханы өмнө бэл, Хомын тал, Завхан, Хүнгүй голын адаг зэрэг тасархай

нутгуудад үлдэж хоцорсон байна.

Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг Ачит нуурын Хотгорын талд үлдэж хоцорсон

цөөн тасархай сүрэг одоо монгол орны төдийгүй дэлхийн хар сүүлтийн дэлхцийн хамгийн

хойд хязгаар болно.

493155

213520

342810

471600 480000

542700

343982

А.Банников (1954) О.Шагдарсүрэн (1966)

В.Соколов нар (1980)

Л.Амгалан (1986) Х.Сүхбат (1990) Л.Амгалан (2000) Биологийн хүрээлэн (2009)

Page 26: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-24-

4.2. Хар сүүлтийн сүрэглэл, сүргийн бүтэц

Нийт 255 сүргийн 2610 хар сүүлтий бүртгэгдсэнээс дийлэнх буюу 65.8% нь

Өмнөговьд, 16.8% нь Баянхонгор аймагт тохиолджээ. Тархцын бусад хэсэгт нийт сүргийн

21.6% нь ажиглагджээ.

Нэг сүрэгт ноогдох бодгалийн тоогоор хамгийн өндөр үзүүлэлттэй нь Дорноговь

аймаг (34 бодгаль) бол хамгийн бага нь Баянхонгор, Говь-Алтай (6) аймаг байна.

4-р хүснэгт. Хар сүүлтийн тоо толгой, сүрэглэл Бодгалийн

дундаж Стандарт хазайлт

Стандарт алдаа

Хязгаар Сүргийн тоо Нийт

Сүхбаатар 8 7.1 1.5 1-26 23 187 Дорноговь 34 63 15 1-240 17 583 Дундговь 0 0 0 0 1 1 Баянхонгор 6 3.6 0.6 1-18 43 223 Өмнөговь 9 12 0.9 1-109 168 1541 Говь-Алтай 6 4 1 1-109 11 75

Хар сүүлтийн сүрэглэлт нь газар бүрт харилцан адилгүй байлаа. Дорноговь

аймгийн нутагт 1-240 толгойгоор, Өмнөговь аймагт 1-109-өөрөө сүрэглэсэн сүргүүд

тохиолдсон бол Сүхбаатар, Баянхонгор аймгийн нутагт 1-26 толгойгоор сүрэглэж байв.

Намрын сүүл, өвлийн эхэн үед сүрэг доторх толгойн тоо буюу сүргийн хэмжээ

хавар, зуныхаас илүү байх бөгөөд тогтвортой байршиж байх үедээ ихэвчлэн 10-20 толгой

хамгийн олон нь 60 хүртэл тоогоор сүрэглэнэ. Харин нүүдэл, түр зуур нутаг сэлгэх үедээ

30-100 толгойгоор сүрэглэх нь элбэг байдаг ажээ (Амгалан, 2000)

Дорноговь, Өмнөговь аймагт 51-с дээш бодгаль бүхий 5 сүргийн 627 хар сүүлтий

тэмдэглэгдсэн нь нийт сүргийн 1.9%- ийг эзэлж байгаа боловч сүрэгт хамрагдах

бодгалийн тоо нийт хар сүүлтийн 24.0 %-ийг эзэлж байна.

Page 27: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-25-

8-р зураг. Хар сүүлтийн сүрэглэлтийн байдал

Нийт сүргийн 76 хувийг 1-10 толгой бүхий сүрэг байгаа нь бага ургацтай говь

цөлийн бэлчээрийг дагаж тэжээл олж идэхэд тархан байрласан байх нь илүү зохимжтой

байх тул хар сүүлтийн сүргийн бүтэц жижиг бүлгийн зохион байгуулалттай болсон гэсэн

дүгнэлттэй нийцнэ.

9-р зураг. Хар сүүлтийн сүрэглэлтийн байдал

Page 28: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

амьтна

тачир у

ашигла

хүмүүж

бүтций

байгаа

бүртгэг

км² бүр

байх нө

Монго

Түүнчлэн

ас нуугдах

ургамлан б

ахад дөхөм

жүүлэх нөх

Сүхбаатар

йг бие гүйц

Тохиолдсо

нь сүргийн

Хар сүүлти

гдсэн бөгөө

рт 0,03 бод

өөцтэй гара

0

50

100

150

200

250

300

л орны тал х

цөөнөөр сү

х, нар салхи

бүрхэвч, ун

мтэй, гура

хцөл бүрддэ

, Өмнөгов

сэн амьтад

он сүргийн

н нөхөн төл

4.3. Хар сү

ий ихэвчлэ

өд Сүхбаат

дгаль ноог

ав.

Баянх

Бие гү

хээр, говь ц

үрэглэх нь

инаас хамг

ндрага бага

авдугаарт т

эг ач холбо

вь, Баянхо

д, төл гэсэн

7-р графи

олон цөөн

лжилт хэви

үүлтийн нө

эн Дорного

тар аймагт

гдох нягтш

хонгор

үйцсэн Я

цөлийн туурт

-26-

нэгдүгээр

гаалж хорг

а, амны баг

төл залуу

огдолтой (А

онгор айм

н ангиллаар

ик. Хар сүүл

нөөс хамаа

ийн байгааг

өөц, нягтши

овь, Өмнөг

ч мөн нэлэ

шилтайгаар

Сүхба

Янзага Сү

тны нөөций

рт задгай го

годоход тох

гтаамж хүр

бодгалиа

Амгалан, 20

агт бүртгэ

р ялган үзлэ

лтийн сүрг

арахгүйгээр

г харуулж б

илын үнэлг

говь, Баянх

ээд тоогоор

11978 (95

аатар

үрэгт янзаган

йн үнэлгээ

овь цөлийн

хиромжтой

рэлцээгүй х

хамгаалж

000).

эгдсэн хар

ээ.

гийн бүтэц

р янзаганы

байна.

гээ

хонгор, Гов

р байна. Ни

5% CI 6458

Өмнөг

ны эзлэх хувь

н нөхцөлд

й, хоёрдуга

ховорхон з

бойжуула

р сүүлтий

ц

эзлэх хувь

вь- Алтай

ийт дэлхэц

8-26748) ха

говь

ь

2009 

мах идэшт

аарт сийрэг

адгай усыг

ах, сургаж

н сүргийн

ь ойролцоо

аймгуудад

ц нутгийн 1

ар сүүлтий

т

г

г

ж

н

о

д

1

й

Page 29: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Тайлбар:

нөөц .N̂ -

хэмжээ

ахуйг

бэлчээр

дэргэд

сөрөг н

хэмжээ

зүйлий

ДорнодСүхбааДундгоДорноДорноӨмнөгӨмнөгӨвөрхӨмнөгБаянхоГовь а

Монго

: 1км2-т талба

-ийн хэлбэлзли

Энэ зууны

э Монголд

түлхүү ан

рийг усжуу

суурьших

нөлөө (Граф

Аливаа ам

э буурах, т

йн хам нөлө

Судалгаа

д атар овь говийн зүүнговийн баруговийн зүүн говийн баруухангай аймгиговийн хойд онгор аймгиалтай аймгий

Ни

л орны тал х

5-р хүснэг

айд ноогдох ня

йн хувь (%CV)

ы 40-60-аад

бараг 50%

нхаарч го

улан эзэгнэ

явдал ихэ

фик 8) болс

8-р график

мьтны попу

тархац нут

өөтэй холбо

88000

1986

аны талбай

н хойд уун, өмнө хэсхэсэг ун хэсэг ийн урд хэсэгхэсэг ийн урд хэсэгйн урд хэсэгийт

хээр, говь ц

гт. Монгол

ягтшил (D), (с

), 95% -ийн маг

д оны сүүл

багасч, тоо

вь цөлийн

эх, хүнсни

эссэн зэрэг

сон.

к. Монгол о

уляцийн тоо

таг нь хум

оотой.

50000

1990

000

сэг- 0

г-

г

цөлийн туурт

-27-

орны хар с

сүргийн нягтш

гадлалтай хэл

лч хүртэлх

о толгой эр

н задгай

ий ногоо та

г нь хар сү

орны хар сү

о толгой бу

мигдах зэр

100000

1992

D ( sD̂ )

- 0.0161 (0.00240.0002 (0.00020.0544 (0.0003

0.039 (0.0028

0.01

0.05640

0.01356 0.0702 0.0324

тны нөөций

сүүлтийн н

шил sD̂ ), N̂ - с

бэлзэл (95% CI

хугацаанд

рс хорогдож

ус, баян

арих, маши

үүлтийг бэл

үүлтийн то

уурах үзэгд

ргээр илэрд

90000

1994

- 4) 13242) 15 3) 1300

8) 5103

2778

144

419895

11978

йн үнэлгээ

нөөц, нягтш

судалгааны та

CI).

д хар сүүлт

ж байжээ. Ж

бүрдүүдий

ин техник

лчээр усна

оо толгойн

дэл нь нэг

дэг бөгөөд

140000

2000

(%CV)

- 66.56

- -

47.97

10.67

26.38

12.9930.21

8 49.93

шил

албайн хэсэг бү

тийн тарха

Жараад он

йг эзэмши

олшрох, за

аас шахан

н өөрчлөлт

г км2 дахь н

д энэ нь о

11978

2009

95%

(377(2

(934

(2027

(2250

(83

(322(463

(6458

2009 

үрээр үзүүлсэл

ац нутгийн

оос мал аж

их, зэлүүд

адгай усны

дайжуулах

т

нягтшилын

олон хүчин

% CI

- 7-4652) 2-97) 4-1511)

7-12849)

0-3430)

-251)

2-545) -1730)

8-25035) л

н

ж

д

ы

х

н

н

Page 30: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-28-

9-р график. Хар сүүлтийн нэг км2-т ноогдох нягтшилын өөрчлөлт

Тархац нутгийн 1 км2 –д ноогдох нягтшил 2000 оныхтой харьцуулахад 6.6 дахин

буурсан байгаа нь хар сүүлтийн популяцийн хэмжээ буурсаар байгааг нотлох үзүүлэлт

мөн ба хамгаалах арга хэмжээг яаралтай авах цаг болсныг харуулж байна.

0.19

0.10

0.26

0.03

0.00

0.05

0.10

0.15

0.20

0.25

0.30

1986 1990 2000 2009

Page 31: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-29-

ТАВДУГААР БҮЛЭГ. ХУЛАН АДУУНЫ ТАРХАЦ, СҮРЭГЛЭЛ, НӨӨЦ, НЯГТШИЛЫН ҮНЭЛГЭЭ

5.1. Хулан адууны тархац байршил

Хулан адуу хүний шууд дам үйл ажиллагааны улмаас тархац нутаг нь багасаж, тоо

толгой нь буурсаар манай орны баруун өмнө, өмнө, зүүн өмнө хэсгийн говь цөлийн бүсэд

2-3 голомт хэсэг болж, Зүүнгарын говь, Өмнөговь аймгийн зүүн өмнө, Дорноговь аймгийн

баруун өмнө болон Говь-Алтай, Баянхонгор аймгийн өмнө хэсгийн багахан нутагт

167598 км2 талбайд үлдсэн байна.

10-р зураг. Хулан адууны тархац нутгийн өөрчлөлт

10-р график . Хулан адууны тархац нутгийн өөрчлөл

‐40000

10000

60000

110000

160000

210000

260000

Банников 1954 Соколов нар 1970 Биологийн хүрээлэн 2003

Одоогийн тархац 2009

Page 32: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-30-

Өмнөх 2003 оны судалгаатай харьцуулахад 9991 км2 талбайгаар багасаж, 1950-аад

оныхоос 33 хувь буурсан байна (10-р график)

5.2. Хулан адууны сүрэглэл, сүргийн бүтэц

Нийт 56 сүргийн 3404 хулан адуу бүртгэгдсэнээс дийлэнх хэсэг буюу 75% нь

Дорноговь аймагт, харин 3.6% нь Говь-Алтайд, 10.7% нь Баянхонгорт, 10.7% нь Өмнөговь

аймгийн нутагт тохиолдсон байна.

Нэг сүрэгт ноогдох бодгалийн тоогоор хамгийн өндөр үзүүлэлттэй нь Өмнөговь

аймаг (81 бодгаль) бол хамгийн бага нь Баянхонгор, Говь-Алтай (2 бодгаль) аймагт байна.

6-р хүснэгт. Хулан адууны тоо толгой, сүрэглэл

Бодгалийн дундаж

Стандарт хазайлт

Стандарт алдаа

Хязгаар Сүргийн тоо Нийт

Дорноговь 68 100 15 1-385 42 2875 Баянхонгор 6.5 2.9 1.2 2-10 6 39 Өмнөговь 81 180 73 3-450 6 486 Говь-Алтай 2 0 0 2 2 4 Хулан адууны сүрэглэлт газар бүрт харилцан адилгүй байлаа. Өмнөговь, Дорноговь

аймгийн нутагт 450 хүртэл толгойгоор сүрэглэсэн том сүргүүд тохиолдож байсан бол

Баянхонгор аймагт 2-10-аараа сүрэглэж байв.

Дорноговь, Өмнөговь аймагт 101-с дээш бодгаль бүхий 9 сүргийн 2487 хулан

адууны тэмдэглэгдсэн нь нийт сүргийн 16.1%- ийг эзэлж байгаа боловч сүрэгт хамрагдах

бодгалийн тоо бүртгэгдсэн нийт хулан адууны 73.1 %-ийг эзэлж байна.

Page 33: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

чадаагү

судалга

хувиар

45%, ба

Монго

Судалгаан

үй бөгөөд 2

аагаар хула

Эндээс су

тооцож ү

аруун хэсэг

0

10

20

30

40

50

60

70

80

90

100

л орны тал х

11

ы явцад

2003 онд Д

ан адууны с

удлаачид п

үзвэл Дорн

гт 8,5%, Ал

0.00%

0.00%

0.00%

0.00%

0.00%

0.00%

0.00%

0.00%

0.00%

0.00%

0.00%

Д

хээр, говь ц

1-р зураг. Х

хулан аду

Дорноговь,

сүргийн бү

11-р графи

популяцын

оговь аймг

лтайн өвөр

орноговь

цөлийн туурт

-31-

Хулан адуун

ууны нас

Өмнөговь,

үтцийг жиш

ик. Хулан а(2003 оны

үржил тө

гийн нутаг

р говьд 8,5%

Өмнөговь бару

Бие гүйцс

тны нөөций

ны сүрэглэл

хүйсийг

Баянхонго

шээ болгон

адууны сүргбайдлаар)

өлжлийн б

гт 40,8%, Ө

%, Зүүн гар

уун Өмнө

сэн Унага

йн үнэлгээ

лтийн байд

хангалттай

ор, Говь-Ал

харуулав.

гийн бүтэц

байдлыг сү

Өмнөговь

рын говьд 2

өговь зүүн Ба

дал

й ялган то

лтай аймаг

ц

үрэгт эзлэ

аймгийн з

22,9% нь ун

аянхонгор, Говь-А

2009 

одорхойлж

гт хийгдсэн

эх унаганы

зүүн хэсэгт

нага байна

Алтай

ж

н

ы

т

.

Page 34: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Үүнээс

адууны

мэт бол

авч, ма

тархаж

бодгаль

аймгий

ДорноӨмнөгБаянхГовь аГИДЦ

Монго

с үндэслэн

ы үржил төл

5.3.

Монголд х

ловч зах зэ

ал хувьчлаг

Хулан аду

ж байсан бо

ь ноогдох н

Тайлбар: 1 к.N̂ -ийн хэлб

Хулан аду

йн нутагт та

Судалгоговийн баруговийн зүүн хонгор аймгиалтай аймгиЦГ-ын “Б” хэ

л орны тал х

н Дорногов

лжил харьц

Хулан аду

хулан адуун

ээлийн эди

гдсанаар бэ

уу нь 2003

ол 2009 он

нягтшилтай

7-р хүс

км2-т талбайдбэлзлийн хув

у нь Монго

архсан бай

12-р графи

15000

1954

гааны талбай уун, өмнө хэхэсэг ийн урд хэсэийн зүүн урд эсэг Нийт

хээр, говь ц

вь, Өмнөго

цангуй сайн

ууны нөөц,

ны байдал

ийн засгий

элчээр, усаа

3 онд Мон

нд 167598 к

йгаар 1405

снэгт. Мон

д ноогдох няь (%CV), 95%

ол орны Х

на.

ик. Монгол

4000

1976

сэг-

эг хэсэг

цөлийн туурт

-32-

овь аймгий

н байна гэс

нягтшилы

бусад орны

йн тогтолцо

ар хулан ад

нгол улсын

км2 талбай

1 нөөцтэй

нгол орны х

гтшил (D), N% -ийн магад

овд, Говь-А

орны хулан

6500

1985

D 0.085

0.03620.0587

1.7 0.469

тны нөөций

йн зүүн х

сэн дүгнэлт

ын үнэлгээ

ыхтой харь

оонд шилж

дуу нь шах

н нутагт 8

йд тархаж,

болох нь то

хулан адуун

N̂ - судалгаандлалтай хэлбэ

Алтай, Бая

н адууны т

48137

1997

N̂ 111

2 397 37

209 140

йн үнэлгээ

хэсэг, Зүүн

т хийжээ (Ц

ьцуулахад х

жсэнээр хуу

агдах болс

аймгийн 1

тархац ну

огтоогдлоо

ны нөөц, ня

ы талбайн хээлзэл (95% CI

янхонгор, Ө

тоо толгойн

19652

2003

N (%CV87 53.4

3 34.16 16.8

95 20.051 31.1

н гарын го

Цэнджав на

хэдийгээр т

уль бус аг

сон.

177563.4 к

тгийн 1 км

о.

ягтшил

эсэг бүрээр үзI).

Өмнөговь, Д

н өөрчлөлт

14051

2009

V) 947 (401

17 (188 (204 (1614 (779

2009 

овьд хулан

ар, 2003).

тогтвортой

гнуур газар

км² талбайд

м² бүрт 0.4

зүүлсэн нөөц

Дорноговь

т

95% CI 12-31196)

67-925) 68-528) 75-2515) 99-38163)

н

й

р

д

4

ц

,

Page 35: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-33-

Манай улсын хэмжээнд хулан адууны тоо толгой 2003 оны байдлаар 1997 оныхоос

59%-иар, 2009 оны байдлаар 2003 оныхоос 28.6%-иар тус тус буурсан байна. Ийнхүү

хулан адууны популяцийн хэмжээ буурсан нь нэгж талбайд ноогдох нягтшилын хэмжээ

буурахад нөлөөлжээ. Тухайлбал 2003 онд тархац нутгийн 1 км2 тутамд 1.04 бодгаль

ноогдох нягтшилтай байсан бол 2009 оны судалгаагаар 0.46 болж 2 дахин буурчээ.

Энэ байдал нь хулан адууны бэлчээр ашиглал, улирлын идэш тэжээлийн зүйлийн

бүрэлдэхүүн, говийн экосистемд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөө, үржлийн биологи,

популяцийн нас, хүйсийн бүтэц, тоо толгой, тархац нутгийн хөдлөл зүй болон дархан

цаазат уг амьтны экологи, биологийн бусад олон талт асуудлуудыг байнгын мониторинг,

системтэй судлах хэрэгтэйг харуулж байна.

Page 36: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-34-

ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ТАЛ ХЭЭР, ГОВЬ ЦӨЛИЙН ТУУРТАН АМЬТДЫН ТАРХАЦ, ТОО ТОЛГОЙД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛ

6.1. Байгалийн хүчин зүйл

Өвчин эмгэг. Популяцийн тоо толгой ихсэх, багасах, эсвэл байгаль цаг уурын

зохисгүй нөлөөлөл, идэш тэжээл, ус хомсдох, бусад амьтан, ялангуяа гэрийн малтай ус

бэлчээрээр давхцах зэргээс шалтгаалан алив зэрлэг амьтанд янз бүрийн өвчин эмгэг

дэлгэрдэг.

Сүүлийн 40 жилийн бүрэн бус мэдээнээс үзэхэд цагаан зээр нь догол

(Necrovaterum), цусан халдвар (пастереллез эсвэл гемморогическая септицемия буюу

латинаар Septicaemia haemorrhagica, англиар Pasteurella), үхрийн мялзан, ханиад (грипп,

латинаар Grippus буюу англиар Influenza), шүлхий (яшур буюу англиар Foot and Mouth

Disease), КУ-чичрэг (Ку-лихорадка, латинаар Rickettsia burnetti, англиар Rickettsia), хонины

цэцэг, ямааны годрон зэрэг өвчнөөр бүрэн бус бүртгэсэн байдлаар 310.000 гаруй цагаан

зээр хорогджээ (Лхагвасүрэн, 2000).

Хулан адууны өвчин эмгэгийн талаар тодорхой судалгаа байхгүй бөгөөд гол өвчний

нэг нь эпизооти болохыг судлаачид тэмдэглэжээ. Монголд хулан адуунд ямар өвчин

хэзээ тархаж хэдэн амьтан үхсэн тухай судалгааны мэдээ алга байна. Говийн хулан

ходоодны гуураар (Castrophyllus pectorum) халдварласан (Соколов нар, 1996) байжээ.

Хар сүүлтий нь янз бүрийн өвчинд нэрвэгдэн үхэж байсан мэдээ одоохондоо

монголд бүртгэгдээгүй байна. Хар сүүлтийд түгээмэл тархсан өвчин бол гэрийн малаас

бэлчээрээр дамжин халдварладаг омруу гэдэг өвчин байдаг. Энэ өвчин тоо толгойд

нөлөөлөх хүчин зүйл болдоггүй.

Ер нь монгол орны тал хээрийн тууртан амьтдын өвчин эмгэгийн талаар тодорхой

мэдээлэл ховор бөгөөд цаашид тэдгээрийн тоо толгойд нөлөөлж буй өвчин эмгэгийн

судалгааг нарийвчлан хийх нь хүн малд тархан дэлгэрэхээс урьдчилан сэргийлэх ач

холбогдолтой.

Дайсан амьтан. Тал хээрийн тууртанг барьж иддэг мах идэштэнд саарал чоно

(Canis lupus), гэрийн нохой (C. familaris), цармын бүргэд (Aquila sp) орно. Харин талын

бүргэд (Aquila rapax), шар шувуу (Bubo bubo) дөнгөж төрсөн янзага барих тохиолдол элбэг

гардаг.

Page 37: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-35-

Энэ талаар мэдээлэл байхгүй байгаа нь тал хээрийн тууртан амьтдаар хооллогч

эдгээр мах идэшт амьтдын судалгааг нарийвчлан хийх шаардлагатайг харуулна.

Нутаг дэвсгэр, идэш тэжээлийн өрсөлдөгч. Цайвар үлийч (Lasiopodomys brandti)

оготны хэт олшрол тал хээрийн тууртний байршилд их нөлөөлдөг (Банников, 1961,

Хайдав нар, 1969; Lhagvasuren et al., 1997). Цайвар үлийчийн хэт олшролын үед

бэлчээрийн ургамлын биомасс 10 гаруй дахин багасаж үетэн ургамал доройтолд ордог

(Гептнер нар, 1961) гэжээ.

Цайвар үлийчийн хэт олшрол малын бэлчээртэй давхацсан нөхцөлд Монголын

дорно талд бэлчээрийг талхигдалд оруулж улмаар цагаан зээрийг нүүж, дайжихад

(Lhagvasuren, 1999) хүргэдэг байна.

Цаг уурын зохисгүй үзэгдэл. Тал хээрийн тууртний популяцийн тоо толгойн

динамикт сөргөөр нөлөөлдөг үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь цаг уурын зохисгүй үзэгдэл

болно. Ган, зудад нэрвэгдэж олноор үхэж хорогддог болохыг олон эрдэмтэд нотолжээ

(Лхагвасүрэн, 2000). Сүүлийн жилүүдэд болж буй байгаль цаг уурын зохисгүй үзэгдлийн

улмаас тал хээрийн тууртан амьтад бэлчээргүйдэн, тогтвортой байршил нутаг алдагдан

хээл алдах, нялх залуу бодгалууд олноороо үхэж хорогдож байсан тухай орон нутгийн

иргэдийн аман мэдээлэл нь байвч тодорхой судалгаа байхгүй, хичнээн амьтан үхэж

үрэгдсэнийг нэгтгэн дүгнэсэн тоо баримт олдохгүй байна.

6.2. Хүний үйл ажиллагаа

Агнуур. Цагаан зээр, хулан адуу, хар сүүлтий манай ард түмний эрт дээр үеэс авлан

агнаж, мах, өөхийг нь хүнсэнд, арьс түүхий эдий нь ахуйдаа хэрэглэж ирсэн уламжлалт

ангийн нэг.

Хорьдугаар зууны гучаад оны эхнээс Монголд экспорт, нийтийн хоол хүнсэнд

бэлтгэн нийлүүлэх зорилгоор зохион байгуулалттай агнуурын хэв маягт шилжсэнээр тал

хээрийн тууртан амьтдад нөлөөлөх хүний шууд, дам үйл ажиллагаа өсөж, үүнээс улбаалан

хэдэн арван жилийн дотор цагаан зээр, хар сүүлтий, хулан адууны тархац хумигдаж, тоо

толгой буурч байв. Харин 1990 оны үед энэхүү нэгдсэн тогтолцоо алдагсанаар цагаан

зээрийн байршил нутаг тогтворжиж, тоо толгой өсөж эхэлсэн байна. Гэвч зах зээлд

шилжин орж, агнуурын гаралтай түүхий эд өссөн нь хууль бус ан газар авах үндсэн

шалтгаан болжээ.

Page 38: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-36-

Хууль бус ан их байгаа явдал нь тал хээрийн тууртан амьтдын популяцид маш

ноцтой хохирол учруулдаг. Хулгайн анчид голдуу эр хүйсийн амьтдыг агнахыг эрмэлздэг

нь сүргийн бүтэц алдагдаж, популяцийн нөхөн үржихүйд хүчтэй нөлөөлдөг байна.

Төмөр зам. Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг 1950-аад оны эхээр барьснаар

Монгол орны цагаан зээрийн тархац нутаг нь хоёр хуваагдаж баруун аймгууд руу

чиглэсэн нүүдлийн гол зам хаагдсан билээ. Энэ нь Монгол дахь цагаан зээрийн тоо

толгой буурах үндсэн шалтгаан болсон (Сосорбарам, 1966; Хрусталев нар, 1978; Schaller,

1998, Лхагвасүрэн 2000) төдийгүй хар сүүлтий, хулан адуу зэрэг бусад зэрлэг амьтдын

шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байна.

Орчин үеийн технологи ашиглан Монгол-Японы эрдэмтдийн хийсэн цагаан зээр,

хулан адууны нүүдлийн судалгааны үр дүн үүнийг нотолж байна (Бүүвэйбаатар, 2005).

Түүнчлэн сүүлийн жилүүдэд дэлхэц нутгийн хэмжээнд уул уурхайн олборлолт эрчимжсэн

нь тогтвортой байршил нутгийг алдагдуулж, улмаар тоо толгойд сөргөөр нөлөөлж байна.

Мал аж ахуй. Бэлчээрийн мал аж ахуй нь тал хээрийн тууртны болон, бусад өвсөн

тэжээлт зэрлэг амьтны идэш тэжээл, ус бэлчээр нутгийн үндсэн өрсөлдөгч болно.

Судлаачдын гаргасан тоо баримтаас үзэхэд сүүлийн 60 жилд малын тоо толгой говь, хээрт

байнга өсөж байна. Нэн ялангуяа зах зээлийн тогтолцоонд шилжин орсон 1990-ээд оноос

малын тоо толгой эрчимтэй өссөн нь зэрлэг тууртан амьтад гэрийн малтай ус, бэлчээрийн

өрсөлдөөнд орох явдал улам бүр нэмэгдэхэд нөлөөлжээ.

Түймэр. Сүүлийн жилүүдэд (1994, 1996-2000 он) хавар, намар зүүн аймгуудын

нутгаар гарсан өвсний түймэр цагаан зээрийн популяцийн бүтэц, тоо толгойн хөдлөл зүйд

хэрхэн яаж нөлөөлж байгааг судалсан тодорхой мэдээ баримт алга. Түймэр цагаан зээрт

шууд нөлөөлөхгүй ч хавар, намрын улиралд бэлчээргүйдэн түймэр гараагүй өвстэй нутагт

бөөгнөрөх үзэгдэл тодорхой ажиглагдаж байсныг судлаачид өөрсдийн судалгааны үндсэн

дээр нотолжээ (Schaller & Lhagvasuren, 1999). Монгол орны тал хээрийн бүсэд сүүлийн

жилүүдэд зундаа хур тундас бага унаснаас хуурайшилт явагдаж, мөн хүний болгоомжгүй

үйл ажиллагаанаас жилд гарах түймрийн давтамж ихсэж байгаа нь цагаан зээрт дам нөлөө

үзүүлж байна.

Page 39: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-37-

ДОЛДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ ОРНЫ ТАЛ ХЭЭР, ГОВЬ ЦӨЛИЙН ТУУРТАН АМЬТДЫГ ХАМГААЛАХ, ЗОХИСТОЙ АШИГЛАХ АСУУДАЛ

7.1. Хамгаалсан хууль эрх зүйн статус

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртан амьтад өнгөрсөн зууны 30-аад он

хүртэл зүйлийн бүрэлдэхүүн, тархац, тоо толгой, агнуурын нөөцийн хувьд бараг

байгалийн унаган төрхөөрөө ирсэн билээ. Энэ нь монголчуудын уламжлалт соёл,

иргэншил, байгалийн баялгийг зохистой ашиглах, хайрлан хамгаалах эрхэм нандин

үзэлтэй шууд холбоотой.

Сүүлийн 70 жилд хүний аж ахуйн үйл ажиллагааны шууд ба дам нөлөөгөөр амьтны

аймаг, ялангуяа тал хээр, говь цөлийн тууртан амьтдын зүйлийн бүрэлдэхүүн, тархац

байршил, тоо толгой, агнуурын нөөцөд тоо, чанарын үндсэн өөрчлөлт гарч, удмын санд

сөрөг үр дагавар учрах хандлагатай болов.

Хулан адуу, хар сүүлтий, цагаан зээр зэрэг тал хээр, говь цөлийн тууртан амьтдын

өнөөгийн статус, хууль эрхзүйн баримт бичгээр хамгаалагдсан байдлыг тодруулан үзэх нь

тэдгээрийн хамгаалах, өсгөн үржүүлэх зүй зохистой менежментийг төлөвлөхөд чухал ач

холбогдолтой юм.

8-р хүснэгт. Талын тууртан амьтдын статус, хамгаалагдсан байдал

Зүйлийн нэр

Шинжлэх ухааны нэр

Ан агнуурын

тухай

хууль

Монгол улсы

н ховор ам

ьтны

жагсаалт

, 19

95

CIT

ES*

I, II

хавсралт

IUC

N R

ed L

ist

(200

6)

Glo

bal c

ateg

ory

Монгол улсы

н улаан ном

, 19

97

Улаан

данс

(200

6)

CM

S**

I, II

хавсралт

1 2 3 4 5 6 7 8 9 ТУРУУТНЫ БАГ-ARTIODACTILA

Цагаан зээр Procapra gutturosa + - - АӨ - УБ II Хар сүүлтий Gazella subgutturosa Ховор + - ЭМ Ховор ЭМ -

ТУУРАЙТНЫ БАГ-PERISSODACTYLA Хулан адуу Equus hemionus Ховор + I ЭМ Ховор УБ II

Тайлбар: УБ-устаж болзошгүй, МД-мэдээлэл дутмаг ХБ-ховордож байгаа, ЭМ-эмзэг, АӨ-аюулд өртөхөөргүй CITES*-Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци CMS**-Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенци

1. Монгол улсын “Ан агнуурын хууль”2000-иар хамгаалагдсан байдал. Ан

агнуурын хуулинд амьтдын нөхөн сэргэх чадвар, экологийн ач холбогдлоор нь 3 ангилан

үздэг. Тал хээр, говь цөлийн тууртан амьтдаас хар сүүлтий (Gazella subgutturosa), хулан

адуу (Equus hemionus) гэсэн 2 зүйл “ховор” гэсэн ангилалд буюу Монгол орны ховор

Page 40: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-38-

амьтны жагсаалт (1995)-нд бүртгэгджээ. Харин цагаан зээр түгээмэл тархацтай, “элбэг”

зүйлийн тоонд ордог байна.

2. Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд

худалдаалах тухай конвенци (CITES)-д бүртгэгдсэн байдал. Битүү туурайтны багаас

уг конвенцийн I хавсралтанд хулан адуу (Equus hemionus) бүртгэгджээ.

3. Бусад зэргэлдээх оронд ховордсон, устсан байдал. Олон улсын Байгаль

Хамгаалах Холбоо (IUCN)-ны хөхтөн амьтдын ховордлын зэргийг үнэлэх шалгуураар

Олон улсын хэмжээнд “Эмзэг” ангилалд хар сүүлтий (Gazella subgutturosa), хулан адуу

(Equus hemionus) хамрагджээ.

4. Монгол улсын улаан номонд бүртгэгдсэн байдал. Хар сүүлтий (Gazella

subgutturosa), хулан адуу (Equus hemionus) гэсэн 2 зүйл Монгол улсын улаан номонд

бүртгэгджээ.

5. Монгол орны хөхтөн амьтдын Улаан дансанд бүртгэгдсэн байдал. Дэлхийн

байгаль хамгаалах холбоо (IUCN)- ны шалгуураар Монгол орны 128 зүйл хөхтөн амьтныг

судлаачид 2006 онд үнэлэн гаргаж, уг баримт бичгийг боловсруулсан билээ.

“Устаж болзошгүй” ангилалд хулан адуу (Equus hemionus), цагаан зээр (Procarpa

gutturosa), гэсэн 2 зүйл бүртгэгджээ. “Эмзэг” ангилалд хар сүүлтий (Gazella subgutturosa)

1 зүйл байна. Тал хээрийн тууртан амьтад бүгд устаж болзошгүй, ховордож болзошгүй

гэсэн ангилалд орсон байгаа нь тэдгээрийг хамгаалах менежментийн төлөвлөгөөг

боловсруулах зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

6. Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлүүдийг хамгаалах Боннын конвенцид

орсон зүйлүүд. Манай улсын нутагт, ялангуяа хилийн дагуу байршдаг зэрлэг хөхтний

зарим нь улирлын аясаар тогтмол нүүдэг жамаараа болон үргэж дайжихдаа улсын хил

давж явах, мөн гаднаас нвтрэн орж ирэх нь ерийн үзэгдэл. Тийм зүйлүүдийг улс орон аль

аль талдаа мэдэгдэж, хамгаалах, зохицуулах асуудлыг уг конвенцийн дагуу шийдвэрлэдэг.

Манай улс нүүдэллэдэг зүйлүүдийн тухай конвенцид 1998 онд нэгдэн орсон бөгөөд уг

конвенцийн II-р хавсралтанд хулан адуу (Equus hemionus), цагаан зээр (Procapra gutturosa)

гэсэн 2 зүйл бүртгэгдсэн байна.

Page 41: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-39-

7.2. Нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах асуудал

Ан ав хийх нь манай ард түмний үе уламжлан мэргэшсэн ажлын нэг бөгөөд ан

амьтныг агнан ашиглах уламжлал ямагт хамгаалах сэтгэлгээтэй хослон байдаг. Авлах

үндсэн зорилго нь хоол хүнсний хэрэгцээ хангах, арьс үс бусад түүхий эдийг нь авч

ашиглах хэдий ч ан амьтны үржил, тоо толгойг зохицуулах зорилготой мөн уялдаж ирсэн.

Улс орон зах зээлийн харилцаанд шилжиж хувийн жижиг аж ахуйд олноор үүсэн

бий болж агнуурын гаралтай бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, худалдаалах нэгдсэн

систем устаж, агнуур буу сумны ашиглалтанд тавих хяналт суларч, агнуурын гаралтай

түүхий эдийн зах зээлийн үнэ хэдэн арав дахин өссөн нь хууль бус агнуур эрчимжих

үндсэн шалтгаан боллоо.

Монгол улсын “Үндсэн хууль”-д заасны дагуу аливаа ан амьтан төрийн өмч бөгөөд

хамгаалах зохистой ашиглахтай холбогдсон харилцааг Үндсэн хууль (1992), Байгаль

орчныг хамгаалах хууль (1995), Ан агнуурын тухай хууль (1995) болон эдгээртэй

нийцүүлэн гаргасан холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулж байна.

Тал хээр, говь цөлийн тууртан амьтдаас хар сүүлтий (Gazella subgutturosa), хулан

адуу (Equus hemionus) гэсэн 2 зүйл “ховор” гэсэн ангилалд буюу Монгол орны ховор

амьтны жагсаалт (1995)-нд бүртгэгджээ. Харин цагаан зээр түгээмэл тархацтай, “элбэг”

зүйлийн тоонд зүй ёсоор оруулжээ. Энэ мэтчилэн хар сүүлтий, хулан адуу, цагаан зээр

зэрэг тал хээр, говь цөлийн экосиситемд чухал үүрэгтэй амьтдыг олон улсын болон

дотоодын хууль эрхзүйн актаар хамгаалж байгаагаас гадна тэдгээрийн тархац нутгийг

улсын хамгаалалтанд авах асуудал чухлаар тавигдаж байна.

Аливаа амьтныг хамгаалах хамгийн үр дүнтэй арга нь тухайн оршин буй газар

нутгийг хамгаалалтанд авах явдал билээ. Тухайлбал: цагаан зээрийг хамгаалах зорилгоор

1992 онд Дорнод монголын дархан цаазат газрыг бий болгосон. Одоо цагаан зээрийн

зарим үндсэн байршил, төллөдөг газар, дэлхцийн захын болон түр гүйдлээр цөөн үзэгддэг

нутгийг оролцуулсан 2 дархан цаазат, 6 байгалийн нөөц, 2 байгалийн цогцолбор, 1

байгалийн дурсгалт газар байгаа (энэ зүйлийг хамгаалахад эерэг нөлөөлөх ач

холбогдолтой) бөгөөд нийт тархац нутгийн 8% орчим нь улсын тусгай хамгаалалттай

газарт хамрагджээ.

Ан агнуурын тухай шинэчлэн баталсан хуулиар 1972 онд хулан адууг, 1953 онд

хар сүүлтийг агнахыг хориглож дархан цаазтай болгосон бөгөөд хар сүүлтийн тархац

Page 42: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-40-

нутгийн 15 орчим хувь, хулан адууны тархац нутгийн 29% орчим нь улсын тусгай

хамгаалалттай нутагт орсон байна (Дуламцэрэн нар, 2004).

Төр засгаас эдгээр амьтдыг зөвхөн хууль эрх зүйн акт, бодлогын түвшинд

хамгаалаад зогсохгүй тэдгээрийн популяцийн төлөв байдалд анхаарал тавьж байгаагийн

илрэл бол монгол орны тал хээр, говь цөлийн тууртан амьтдын тооллогыг 2003, 2009 онд

нийт тархац нутгийн хэмжээнд удаа дараалан хийж байгаа явдал билээ.

Цагаан зээр, хулан адуу, хар сүүлт нь байнга нүүдэллэж нутаг сэлгэн, бэлчээрийг

зүй зохистой, тогтвортой ашигладаг тууртан. Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын

эрдэмтэд хамтран тал хээр, говь цөлийн тууртан амьтдын нүүдлийг орчин үеийн багаж

тоног төхөөрөмж, сансрын хиймэл дагуул ашиглан зайнаас тандах судалгааны ажлыг

эрчимтэй хийж байна. Ингэснээр тухайн амьтдын дөрвөн улирлын нүүдлийн зам, улирлын

онцлог, цаг уурын өөрчлөл, идэш тэжээлийн хамаарал, хүн амын нягтрал, бэлчээрийн

өрсөлдөөн зэрэг онол, практикийн тодорхой үр дүнд хүрч байна.

Эдгээр судалгааны үр дүнг төр засгаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрт

тусгуулах нь тал хээр, говь цөлийн тууртан амьтдын популяцийн төлөв байдлыг хадгалах

үр дүнтэй менежментийн төлөвлөгөөг төлөвлөхөд онцгой ач холбогдолтой юм.

Тал хээр, говь цөлийн тууртан амьтдын нийт тархац нутагт 2009 онд явуулсан

нөөцийн судалгааны үр дүнг 1997 оныхтой харьцуулахад цагаан зээрийн тоо толгой 65%-

иар өссөн мэт үзүүлэлттэй байгаа нь цаашид тоо толгойн судалгааг байнгын мониторинг

хэлбэртэй болгох шаардлагатайг харуулна.

Тал хээр, говь цөлийн тууртан амьтдын популяцийг хамгаалах, өсгөн үржүүлэхэд

сэргээн нутагшуулах ажил онцгой ач холбогдолтой. Тухайлбал: цагаан зээрийг сэргээн

нутагшуулах оролдлогыг 1978 онд анх эхэлсэн бөгөөд Монголын анчдын нийгэмлэг,

Биологийн хүрээлэн хамтран 1988-1990 онд Дорнод аймгийн Матад сумын Эхэн худаг

орчмоос 600 гаруй толгой нялх янзага барьж онгоцоор тээвэрлэн Завхан аймгийн

Дөрвөлжин сумын Хомын талд сэргээн нутагшуулсан байна. 1995 оны байдлаар 3500

толгой болтлоо өссөн (Лхагвасүрэн, 1995) юм. Гэтэл зах зээлд шилжин орж судалгаа,

шинжилгээний ажил эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагууд хөрөнгө, мөнгөний

гачаалд орсоноос үүдэн сэргээн нутагшуулах ажил зогсонги байдалд орсон юм. Иймээс

энэ ажлыг төр засгаас бодлогын түвшинд дэмжиж, хуучин тархац нутагт нь сэргээн

нутагшуулах ажлыг системтэйгээр, урьдчилан төлөвлөн явуулах нь цагаан зээр, хар

сүүлтий зэрэг амьтдын популяцийн төлөв байдлыг хадгалан үлдэхэд онцгой үүрэгтэй.

Page 43: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-41-

Хулан адуу тархсан бусад оронтой харьцуулахад Монголд байгаа хулан адууны

популяци хэдийгээр тоо толгой тогтвортой, тархац нутгаар дэлгэр мэт боловч цаг уур,

нийгэм эдийн засгийн огцом өөрчлөлтөөс шалтгаалж бэлчээр, ундны усаар малтай

өрсөлдөх нь эрс ихэсч, уг амьтны дархан цаазат байдал, улсын хамгааллаас гаргах, улмаар

заазлан агнах шахалт, шаардлага орон нутгийн иргэдээс ирдэг болсон нь хулан адууны

өнөөгийн болон ирээдүйн хувь заяанд сөрөг нөлөөтэй хамгийн эмзэг асуудал мөн. Энэ нь

хулан адуу тархсан нутагт популяцийн мониторинг судалгааг тогтмолжуулж, тоо толгой,

нүүдэл, шилжилт хөдөлгөөн, нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судлан тодруулах

шаардлагатай байгааг харуулна.

Page 44: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-42-

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ Одоо Монголын төдийгүй дэлхийн цагаан зээрийн популяцийн үндсэн цөм нь

манай орны зүүн, зүүн өмнө хэсэгт, сүүлийн хэдэн арван жилд салсан тусгаар популяцууд

нь өмнө болон баруун аймгуудын зарим нутагт байна (Лхагвасүрэн, 2000).

Цагаан зээр нь 2000 оны байдлаар Монгол улсын 14 аймгийн 113 сумын 500.0

мянга гаруй км2 нутагт 1000 га-д 44 бодгаль ноогдох нягтшилтайгаар 2.2 сая гаруй цагаан

зээрийн нөөцтэй гэж тогтоож байв (Лхагвасүрэн, 2000). Харин 2009 онд хийгдсэн

судалгаагаар 516982 км2 нутагт 1 км2-т 8.7 бодгаль ноогдох нягтшилтайгаар 5.7 сая гаруй

толгой цагаан зээрийн нөөцтэй гарчээ. Үүнээс харахад цагаан зээрийн тархац нутаг,

нягтшилыг 2000 оныхтой харьцуулахад тархац нутгийн хэмжээ 16982 км2-аар, харин нэг

км2-т ноогдох нягтшил 1.9 дахин нэмэгдсэн байна.

Дээрх үр дүнгүүд нь хоёр өөр арга зүйгээр хийгдсэн учраас эдгээр нөөцийн

үнэлгээг шууд харьцуулах нь учир дутагдалтай байж болох юм. Байгаль цаг уурын

тааламжтай нөхцөлд бие гүйцсэн шаргачины 60-85%, дунджаар 82% төллөн, ихэрлэл 2-

8%, дунджаар 5% байж (Лхагвасүрэн, 2000) 2-3 жилийн дотор цагаан зээрийн популяци 2

дахин өсөх биологийн бүрэн чадавхитай (Эрэгдэндавга, 1997) хэмээн дүгнэсэн байдаг нь

Монгол орны цагаан зээрийн биологийн нөөц 5.7 сая байх бүрэн боломжтойг харуулна.

Байгалийн нөхцөлд явагдаж байгаа тоо толгойн иймэрхүү өөрчлөлт, өсөлт

бууралтыг өнөөгийн нөхцөлд 5-6 жилд нэг удаа хийж буй тооллого судалгааны үр дүн

бүрэн хариулт өгч чадахгүй. Харин судалгаа, шинжилгээний ажлыг тогтмолжуулах нь

популяцийн төлөв байдлыг нэгтгэн дүгнэх чухал төдийгүй цагаан зээрийн тархац,

байршилд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодруулан тоо нөөцийг илүү бодитой гаргах ач

холбогдолтой.

Аливаа амьтны популяцийн тоо толгойн өсөлт, нягтшил, эзэмшил нутаг нь

хоорондоо хамааралтай бөгөөд хязгаарлагдмал газар нутагт амьдарч байгаа популяцийн

тоо толгой нь нэмэгдэхэд нэгж талбай дахь амьтны нягтшил ихэсдэг байхад, харин орон

зайн хувьд хангалттай талбайд популяцийн хэмжээ өсөхөд эзэмшил нутгийн тэлэлтийн

тусламжтайгаар нягтшилаа хадгалдаг зүй тогтолтой (Andrew Sih 2002).

Нүүдлийн амьдралын хэв маягтай цагаан зээрийн нэгж талбай дахь нягтшил 2

дахин нэмэгдсэн байхад дэлхэц нутгийн хэмжээ ердөө 3.2%-иар нэмэгдсэн байгаагаас

харахад байршил нь тухайн нутгийн экологийн нөхцөл, хүний шууд болон дам үйл

ажиллагааны нөлөөгөөр хязгаарлагдсан байж болохыг харуулна. Үүнийг нэгж талбайд

Page 45: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-43-

ноогдох нягтшил цагаан зээрийн үндсэн идээшил нутаг болох Дорнод аймагт 7.3 дахин,

Сүхбаатар аймагт 4.3 дахин нэмэгдсэн явдал тодорхой харуулна.

Дэлхий дээр тархац нутаг, тоо толгойн хувьд их элбэг хэвээр үлдсэн тал хээрийн

зэрлэг тууртны хамгийн сүүлчийн их сүргийн нэг нь Монголын дорнод тал хээрт байна

гэж америкийн нэрт амьтан судлаач Жорж Шаллер (1998) цохон тэмдэглэжээ

(Лхагвасүрэн, 2000 ).

Цагаан зээрийн тархац нутгийн хүрээнд 2009 онд хийсэн судалгаагаар нийт

нөөцийн 94.7% нь Сүхбаатар, Дорнод аймгийн нутагт байгаа нь тогтоогдов. Энэ нь

Монгол-Дагуурын хялганат хээр цагаан зээрийн үндсэн идээшил нутаг болохыг

харуулахаас гадна энд цагаан зээр идээшин байрших экологийн нөхцөл хэвийн байгааг

илтгэнэ. Дээрх аймгуудад үйл ажиллагаагаа явуулж буй томоохон уул уурхай, газрын

тосны олборлолт хайгуул хийгдэж буй нутгуудын ойролцоо их нягтшилтай байгаа нь

цөлжилтийн улмаас бэлчээрийн соргог даган нүүдэллэх нутаг Монгол орны өмнөд болон

баруун хэсэгт багассан учир үндсэн байршил нутагтаа хүний үйл ажиллагааны элдэв

хэлбэртэй дасан зохицохоос аргагүй байдалд хүргэж байна.

Иймээс Дорнод, Сүхбаатар аймагт цагаан зээр нягтшил ихтэй, цөм байршилтай

байгаа нь цаашид эдгээр нутагт байнгын мониторинг судалгаа хийх нь Монгол орны

цагаан зээрийн тоо толгойн хэлбэлзэл, популяцийн төлөв байдлыг хянахад чухал үүрэгтэй

байх нь дамжиггүй.

Улаанбаатар-Замын үүдийг холбосон төмөр зам 1950-иад оны дундуур баригдсан

нь баруун аймгууд руу нүүдэллэж байсан цагаан зээрийн шилжилт хөдөлгөөнийг үндсэнд

нь хааж, улмаар төмөр замын баруун талын цагаан зээрийн тоо толгой, багасах үндсэн

шалтгаан болсон (Сосорбарам, 1966) гэж үздэг.

Тархацын бусад хэсэгт цагаан зээрийн нийт нөөцийн 5 орчим хувь тархан байршиж

байгаа нь цагаан зээрийн тархац нутаг нь хүний буй болгосон бүтээн байгуулалтын “ач”-

аар тасархайтсаныг харуулахаас гадна байршин амьдрах экологийн нөхцөл хомс байх

талтай. Түүнчлэн сүүлийн жилүүдэд төв суурин газрыг тойрон хүн ам ихээр бөөгнөрсөн,

үүнтэй уялдан зам тээврийн хэт ачаалал бүхий сүлжээ үүссэн нь цагаан зээрийн дэлхэц

нутгаа тэлэхэд сөрөг нөлөө үзүүлэх магадлал ихтэй юм.

Монгол, Японы хамтарсан эрдэмтэд орчин үеийн арга зүй, технологи ашиглан

Улаанбаатар-Замын үүдийн баруун зүүн талын цагаан зээрийн нүүдэл шилжилт

Page 46: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-44-

хөдөлгөөнийг судалсан дүн мэдээ нь тэдгээрийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хааж

байгаа үндсэн шалтгаан нь төмөр зам болохыг (Бүүвэйбаатар, 2006) харуулсан байдаг.

Энэ нь цагаан зээрийн тархац нутагт хийгдэж байгаа аливаа бүтээн байгуулалтын

ажил, төлөвлөлтөнд эрдэмтэн судлаачдын санаа, судалгааны үр дүнг зайлшгүй тусгах

ёстойг харуулсан тодорхой жишээ юм.

Хар сүүлтий нь говь цөлийн бүсийн үндсэн төлөөлөгч бөгөөд ХХ зууны гучаад он

өнгөртөл нутгийнхан амин хувийн хэрэгцээндээ агнадаг байсан нь дэлхэц, тоо толгойд

сөрөг нөлөөгүй байв. Харин 30-аад оны дундаас жараад он гартал улсын бэлтгэлийн

(үйлдвэрлэлийн) болон хувийн агнуур хавсран эрчимтэй болсон нь тоо толгойг богино

хугацаанд бууруулж, дэлхцийг багасгасан байна (Амгалан, 2000). Хэдийгээр 1990 –ээд онд

энэхүү төвлөрсөн тогтолцоо задран унаснаар хар сүүлтийн тоо толгой, тархац нутаг дахь

сөрөг нөлөөлөл алга болсон. Гэвч агнуурын гаралтай түүхий эдийн үнийн өсөлт, гэрийн

малын өсөлт гэх мэт шууд болон дам нөлөөнөөс шалтгаалан амьдрах орчин доройтон хар

сүүлтийн дэлхэц нутаг хумигдан, тасархайтаж, тоо толгой нь буурсаар байгаа билээ.

Биологийн Хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын 2000 оны судалгаагаар хар сүүлтий

нь Монгол улсын 10 аймгийн 52 сумын нутагт 542700 км2 нутагт 1 км2-т 0.26 бодгаль

ноогдох нягтшилтайгаар 140 мянган толгой байжээ (Амгалан, 2000).

Харин 2009 онд нийт 343982 км2 дэлхэц нутгийн 1000 га-д 0,03 бодгаль ноогдох

нягтшилтай байна. Энэ нь хар сүүлтийн тархац нутгийн хэмжээ 37%-иар, нэгж талбай

дахь нягтшил 6.6 дахин буурсан болохыг харуулна. Хар сүүлтий нь 11978 толгой (95%-

ийн магадлалтай хэлбэлзэл 6458-25,035) нөөцтэй байгаа нь 2000 онд байсан популяцийн

8.5 хувь юм.

Аливаа амьтны тархац нутаг, тоо толгой нь хоорондоо харилцан хамааралтай

бөгөөд тоо толгойн бууралт нь тархац нутаг болон нэгж талбай дахь тохиолдоцийн тоо

багасахад хүргэдэг зүй тогтолтой (Мэдээлэл цуглуулах, нэгтгэх арга зүйн курс, 2004).

Говийн их дархан газрын "А" хэсэгт 1997 оны III сард агаараас хийсэн тооллогоор

1 км2 талбайд 0.15±0.03 ногдох нягтшилтай 6046±1398 толгой байгааг (R.P.Reading et al,

1999) тооцоолжээ. Гэтэл 2009 онд хийгдсэн судалгаагаар 1 км2 талбайд 0.01-0.07 бодгаль

ноогдох нягтшилтайгаар 1314±65 орчим хар сүүлтий байх тооцоо гарсан нь 1999 оныхтой

харьцуулахад нэгж талбай дахь нягтшил 2.1-15 дахин, нөөцийн хэмжээ 4.6 дахин буурсан

байна.

Page 47: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-45-

1994 онд агаараас хийсэн тооллогоор Монгол орны хар сүүлтийн дэлхцийн зүүн

хэсэг буюу Даланзадгадаас зүүн тийших Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгийн нутагт

275400 ам.км талбайд 1 км2-т дунджаар 0.76 толгой ногдох нягтшилтай 90000 орчим хар

сүүлтий байршиж байсан ба энэ нь Монгол орны нийт хар сүүлтийн 64.2% буюу дийлэнх

хэсэг болно (Амгалан, 2000) гэж үзсэн байна. Гэтэл бидний судалгаагаар дээрх нутагт 1

км2-т дунджаар 0.02 бодгаль ноогдох нягтшилтайгаар 9181±459 хар сүүлтийн нөөцтэй нь

тогтоогдов. Энэ нь нийт нөөцийн 76.6%-тай тэнцэх боловч 1994 оныхтой харьцуулахад

нэгж талбай дахь нягтшилын хэмжээ 38 дахин, нөөцийн хэмжээ 10 дахин буурсаныг

нотолж байна.

Хүн амьтны хөл хөдөлгөөн, төв суурин газраас харьцангуй зэлүүд, УТХГН-ийн

сүлжээнд багтдаг хар сүүлтийн үндсэн байршил бүхий дээрх 2 нутагт тоо толгой, болон

нөөц, нягтшил нь ийнхүү буурсан байдалтай байгаа нь орчин зүйн тохигүйдэлд орж,

амьдрах орчин доройтсоор байгааг илтгэх үзүүлэлт юм.

Хэдийгээр байрших тохиромжтой нутаг нь говь цөлийн задгай тал, шил, бэл

толгод, хөндий хотос хоолой газар амьдрах зохилдлоготой (Амгалан, 2000) боловч манай

орны говь цөлийн бүсэд уул уурхайн олборлолт эрчимжиж, түүнийг дагасан дэд бүтэц,

замын сүлжээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Энэ мэт хүний шууд болон дам нөлөөнөөс

шалтгаалан Монгол орны хар сүүлтийн дэлхэц нутаг тасархайтан улмаар тархац нутаг,

популяцийн хэмжээ буурсаар байгаа нь энэ зүйл амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зүй

зохистой ашиглах иж бүрэн менежментийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж,

популяцийн төлөв байдалд нөлөөж байгаа хүчин зүйлүүдийг тодруулах судалгааг

эрчимжүүлэх шаардлагатайг харуулна.

Хар сүүлтийн цөм нь Өмнөговь, Дорноговь аймагт хүн амьтны нөлөөлөл багатай

Говийн бага дархан газарт бүртгэгдсэн бөгөөд бусад нутгуудад хүний шууд болон дам үйл

ажиллагаатай холбоотойгоор байршил нутгаасаа дайжих, тоо толгой нь цөөрөх үзэгдэл

ажиглагдаж байна.

Хулан адуу нь Биологийн Хүрээлэнгийн судлаачдын 2003 онд хийгдсэн

судалгаагаар 177563.4 км2 талбайд тархсан (Биологийн хүрээлэн, 2003) нь тогтоогдсон бол

одоогийн байдлаар манай орны баруун өмнө, өмнө, зүүн өмнө хэсгийн говь цөлийн бүсэд

2-3 голомт хэсэгт нийт 167598 км2 талбайд тархсан нь тогтоогдов. Энэ нь тархац нутгийн

хэмжээ 9965 км2 талбайгаар буурсаныг харуулна. Ийнхүү тархац нутгийн хэмжээ

хумигдсан нь хулан адууны популяцийн хэмжээ буурах, нэгж талбай дахь нягтшил

Page 48: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-46-

багасахад хүргэжээ. Тухайлбал: 2003 онд 1 км2-д дунджаар 0.104 бодгаль ногдох

нягтшилтай 19652±600 хулан адуу байгааг тодорхойлжээ (Биологийн хүрээлэн, 2003).

Гэтэл бидний судалгаагаар 1 км2 талбайд 0.46 бодгаль ноогдох нягтшилтайгаар 14051

толгой (95%-ийн магадлалтай хэлбэлзэл 7799-38163) нөөцтэй болох нь тогтоогдов.

Энэ эцсийн дүнг бодит нөөц гэж үзвэл тархац нутгийн хэмжээ багасаж, популяцийн

хэмжээ 28.6%-иар багассан хирнээ нэгж талбай дахь нягтшилын хэмжээ 4.4 дахин

нэмэгдсэн байна. Энэ нь хулан адууны байршил нутаг, тоо толгой хүний дам үйл

ажиллагааны нөлөөгөөр хумигдан багасаж, экологийн тохиромжтой нөхцөл бүхий багахан

талбайд бөөгнөрөн байршиж байж болох талтай.

Хулан адууны цөм байршил нь Дорноговь, Өмнөговь аймгийн нутагт Говийн бага

дархан цаазат газарт байршиж байна. Говийн бага дархан газрын хулан адууны тоо

толгой, тархац нутгийг тодорхойлж байсан судалгаа шинжилгээний ажил нилээд байдаг

ажээ. Тус нутагт 2002 онд хийгдсэн судалгааны дүнгээр 1 км2-т нутагт 0.23 бодгаль

ноогдох нягтшилтайгаар 18514±37028 хулан адуу байх нөөцтэй байсан (Биологийн

Хүрээлэн, 2003). Харин 2009 онд Говийн бага дархан газарт 1км2 нутагт 0.08 бодгаль

ноогдох нягтшилтай 11187±559 хулан адуу байршиж байгаа нь тогтоогдсон. Үүнээс

харахад нэгж талбай дахь нягтшил 2.8 дахин, нөөц 39.6%-иар буурсан байна. Ийнхүү

хулан адууны цөм байршил бүхий нутгаар жишээ аваад үзэхэд тархац нутаг, тоо толгой,

нягтшилын хэмжээ буурсан нь сүүлийн жилүүдэд тархац нутагт нөлөөлж буй хүний шууд

болон дам үйл ажиллагааны цар хүрээ, хэмжээ өссөн байна гэж хэлэх үндэстэй.

Тархац нутгийн зарим хэсэгт тухайлбал Өмнөговь аймгийн зүүн хэсэг буюу урьд

өмнө гол байршиж байсан нутагт одоо бүр тохиолдохоо байжээ. Энэ нь тус аймгийн

нутагт олборлолт, хайгуул хийж буй томоохон уул уурхайн компаниуд, тухайлбал Оюу

толгой, Таван толгой, хувиараа алт олборлогчид, хилийн худалдааны томоохон авто

замын сүлжээ зэрэгтэй холбоотой. Ялангуяа, 2000 оноос Айвонхоу Майнз компанийн Оюу

толгой төсөл, мөн Таван толгойн нүүрсний уурхайн олборлолтын үйл ажиллагаа

идэвхжиж, байнгын хөдөлгөөн бий болсон нь Өмнөговь аймгийн хулан адууны тархац

нутаг тасархайтах үндсэн шалтгааны нэг болжээ.

Гэтэл эдгээр орд газрууд ашиглалтын горимд шилжсэн нөхцөлд Хятад улс руу

төмөр зам тавих боломжийн талаар яригдаж байгаа билээ. Өмнөговь аймгийн Таван

толгой нүүрсний орд, Оюу толгойг холбосон төмөр замыг зүүн урагш чиглүүлэн улсын

хилээр гарч, Хятадын үндэсний төмөр замын сүлжээтэй холбож, олборлосон

Page 49: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-47-

бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөсөн энэхүү төмөр зам тавигдвал хулангийн тархац

нутаг дахин тасархайтах сөрөг нөлөөтэй (Энхбилэг нар, 2006).

Бидний судалгаагаар хулан адуу нь улсын хил дагуу бөөгнөрөн байршиж байсан нь

хүний шууд болон дам үйл ажиллагааны улмаас байршил нутаг нь тогтворгүйтэж, нүүдэл,

шилжилт хөдөлгөөн хийж байгааг харуулна. Хулан адуунд олон улсын эрдэмтэдтэй

хамтран сансрын дохиололтой хүзүүвч зүүн судалсан үр дүнгээс үзвэл хүзүүвч зүүсэн 7

хулан адуу улирлаас шалтгаалан харилцан адилгүй (10747 км2-43105 км2) нутгийг хамран

идээшилж байгааг тодорхойлжээ (Kaczensky et al, 2006).

Тал хээрийн тууртан амьтдын популяцийн өнөөгийн төлөв байдалд дүн шинжилгээ

хийж үзвэл амьдрах орчин нь хүний үйл ажиллагааны нөлөөгөөр улам бүр доройтон

муудаж, тархац нутаг нь хумигдан, тоо толгой нь цөөрч байгаа тодорхой харагдаж байна.

Уул уурхайн үйл ажиллагаа, түүнийг дагасан дэд бүтцийн хөгжил нь тэдгээрийн

популяцийн төлөв байдалд ихээхэн нөлөөтэй болох нь тодорхой байна. Хэдийгээр

стратегийн чухал ач холбогдолтой орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь

зайлшгүй боловч тухайн нутагт тархан амьдарч байгаа хөхтөн амьтдын зүйлийн олон янз

байдалд, ялангуяа тал хээрийн тууртан амьтдын тархац байршил, нүүдлийн замд аль

болох бага нөлөөлөхүйцээр (гүүр, нүхэн гарц) байгуулах нь чухал.

Тал хээрийн тууртан амьтдын дэлхэц нутгийн 123423.78 га нутаг (11.9%) нь улсын

тусгай хамгаалалтанд орсон байна. Гэтэл мөн нутагт уулын уурхайн хайгуул хийгдэж

байгаа, олборлолт явагдаж байгаа талбайн хэмжээ 368123.25 га (35.5%) байгаа нь

УТХГН-ийн сүлжээнд хамрагдсан газраас даруй 2.9 дахин их байна. Хэрвээ хайгуулын

ажил хийгдэж байгаа эдгээр газрууд эдийн засгийн эргэлтэнд орж эхэлбэл түүнийг дагасан

дэд бүтэц, авто замын сүлжээ үүссэнээр амьдрах орчны нөхцлийг доройтуулан улмаар тал

хээр, говийн тууртан амьтдын популяцийн төлөв байдалд сөргөөр нөлөөлөхгүй гэх

баталгаа алга.

Хулан адуу, хар сүүлтий цагаан зээрийн тархац, тоо толгойн өөрчлөлтөнд нөлөөлж

байгаа хүчин зүйлийн нэг нь байгаль цаг уурын өөрчлөлт, үүнтэй уялдан байршил нутагт

нь явагдаж байгаа цөлжилтийн асуудал билээ.

Монгол орны уур амьсгалын төлөв байдалд хийсэн байнгын судалгаа

шинжилгээний дүнгээр газар орчмын агаарын температур 1940-2007 оны хооронд 2.10 С-

аар, уулархаг нутгаар арай эрчимтэй 1.9-2.30 С-аар, говь тал хээрийн бүсэнд арай бага

1.60 -1.70 С -аар дулаарчээ.

Page 50: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-48-

Монгол орны жилийн нийлбэр хур тунадас сүүлийн 68 жилийн дотор 7 хувиар

буюу 16 мм-ээр буурчээ. Бүс нутгаар нь авч үзвэл, төв ба говийн бүсээр 8.7-12.5 хувиар

буурсан, зүүн болон баруун бүсээр 3.5-9.3 хувиар өссөн байна (Байгаль орчны төлөв

байдлын тайлан, 2008).

Жилийн дулааны улиралд агаарын температур огцом нэмэгдэж, түүнийг дагаад хур

тунадас мөн тэр хэмжээгээр өсөхгүй байгаа нь Монгол оронд тохиолдож байгаа хуурайшилт,

гандалтын гол шалтгаан болж байна. Эндээс үзвэл зүүн бүсэд дулааралтын эрчим бага байж,

хур тунадасны хэмжээ нэмэгдсэн нь бэлчээрийн ургац 3-8ц/га болж өсөхөд нөлөөлжээ.

Ийнхүү цагаан зээрийн үндсэн байршил нутагт бэлчээрийн ургац сайн байсан нь

тэдгээрийн тоо толгой өсөх, байршил нутаг тогтворжиход таатай нөлөө үзүүлсэн байх

магадлалтай.

Харин говь, цөлийн бүсэд дулаарлын эрчим бага явагдсан боловч хур тунадасны

хэмжээ багассан байгаа нь хар сүүлтий, хулан адуу зэрэг амьтдын популяцийн тоо толгой

буурах, тархац нутаг хумигдахад нөлөөлжээ гэж үзэх үндэстэй.

Байгаль орчны яамнаас 2003 онд явуулсан гадаргын усны тооллогын дүнгээр

нийтдээ 5097 гол горхи, 9582 булаг шанд бүртгэгдсэнээс, 372 гол горхи, 1158 булаг

шанд ширгэсэн дүн гарсан нь агаарын дундаж хэм нэмэгдэн, хур тунадасны хэмжээ

багассантай шууд холбоотой (www.esd.mn). Ийнхүү жил ирэх тусам нэмэгдэж байгаа

хуурайшилт тал хээрийн тууртны тархац байршил, тоо толгойд нөлөөлж байна.

Сүүлийн жилүүдэд тал хээрийн тууртан амьтдын тархац байршил нутагт малын тоо

толгой тогтвортой өссөөр байна. Тус нутагт дахь малын тоо толгойн 2009 оны дүнг

уламжлалт аргаар тооцвол баруун болон хангайн бүсэд (БХ, ГО) 6527900, төвийн бүсэд

(ГС, ДГ, ДУ, ӨМ, ТӨ) 12846600, зүүн бүсэд (ДО, СБ, ХЭ) 9814700 хонины нэгжтэй

тэнцэж байна. Тал хээрийн тууртан амьтдын тархсан аймгуудыг бүсчлэн ялгаснаас үзвэл

газрын нэгдмэл сангийн ангиллаар баруун болон хангай бүсэд 17722900 га, төвийн бүсэд

33854500 га, зүүн бүсэд 23124700 бэлчээр нутагтай гэж үнэлэгджээ(www.nso.mn).

Дээр дурдсан C=A(P*U)/F томъёонд орлуулан үзвэл баруун болон хангайн бүсэд

2268012, төвийн бүсэд 4332385, зүүн бүсэд 2959285 хонины нэгж байхад тохиромжтой

гэсэн тооцоо гарч байна. Зүүн бүсийн жишээн дээр одоо байгаа малын тоо толгойг хонины

нэгжид шилжүүлсэн тоо (9814700) нь дээр бодож гаргасан хонины нэгжтэй (2959285)

харьцуулахад ихээхэн зөрүүтэй байгаа нь бэлчээрийн ашиглалт хэтэрсэн буюу бэлчээрийг

хэтэрхий тахалжээ гэдгийг илтээр харуулж байна.

Page 51: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-49-

Тал хээр, говийн тууртан амьтдын байршил нутаг дахь малын тоо толгой, нэгж

талбай дахь нягтшил жилээс жилд өсөж, бэлчээрийн даацаас хэтэрсэн байгаа нь бэлчээр

талхлагдах, улмаар цөлжих аюулд хүргэж байгаа төдийгүй дээрх тууртан амьтдад мөн

сөрөг нөлөө үзүүлж байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол орны гандуу нутаг дэвсгэрийн эзлэх

талбай 3,4 хувиар ихэсч, цөлжилтөд хүчтэй нэрвэгдсэн нутгийн талбай 5,4 дахин, маш

хүчтэй илэрсэн нутгийн талбай 1,8 дахин нэмэгдсэн тооцоо гарч, нийт нутаг дэвсгэрийн

41,3 хувь буюу 647,0 мянган ам километр талбай эзлэх говь цөлийн бүс нутагт

нүүрлэн жилээс жилд улам хүрээ нь тэлж , байгалийн бүс бүслүүр хойш түрэгдэж

байна (www.esd.mn)

Байгаль цаг уурын өөрчлөлт, хүн малын нөлөөллөөс үүсэх цөлжилтийн байдлыг

авч үзвэл бага, дунд зэргээр илэрсэн нутагт Дорнод, Сүхбаатар аймаг бүхэлдээ хамрагдаж

байгаа бол их хэмжээгээр илэрсэн нутагт хар сүүлтий, хулан адууны тархац нутгийн ихэнх

хэсэг хамарсан байна. Энэ нь тал хээр, говийн тууртан амьтдын популяцийн өнөөгийн

төлөв байдалд хүчтэй нөлөөлж байна.

Ан амьтны менежмент популяцийн хамгаалал, хяналт, тогтвортой ашиглалт зэрэг

гурван үндсэн үйл ажиллагаан дээр хэрэгждэг. Гэтэл тал хээрийн тууртан амьтдын хувьд

мэдээлэл хомс байгаа нь тухайн амьтдын менежмент үндэс суурьтай судалгаан дээр биш,

харин тохиолдлын чанартай үнэлэлт дүгнэлтэнд тулгуурлагдахад хүрч байна. Энэ байдал

нь хэт ашиглалт, амьдрах орчны тэнцвэр алдагдах болон байгалийн экосистемд нөлөөлөх

сөрөг үзэгдлүүдийг улам бүр ихэсгэж байна. Иймээс тал хээрийн тууртан амьтдын гол

байршил нутгуудад 2 жилд нэг удаа судалгаа хийх замаар мониторинг мэдээг

хуримтлуулах нь цаашдын менежментийн болоод бодлогыг үр дүнтэй төлөвлөхөд чухал

юм.

Page 52: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-50-

ДҮГНЭЛТ

• Цагаан зээр Монгол орны 10 аймгийн 87 сумын нийт 516982 км2 нутагт дэлхэц

нутгийн 10 км² бүрт 87 бодгаль ноогдох нягтшилтайгаар дунджаар 5,7 сая толгой

нөөцтэй болох нь тогтоогдлоо. Цагаан зээрийн үндсэн байршил Дорнод Сүхбаатар

аймгийн нутагт байна.

• Хар сүүлтий нь Монгол орны 10 аймгийн 52 сумын нийт 343982 км2 нутагт тархаж,

10 км²-т 0,3 бодгаль ноогдох нягтшилтайгаар дунджаар 12 мянган толгой нөөцтэй

байна. Сүүлийн жилүүдэд Монгол орны хар сүүлтийн тархац нутаг, популяцийн

хэмжээ эрс багассан байна.

• Хулан адуу Монгол орны 5 аймгийн 22 сумын нутагт 167598 км2 талбайд дэлхэц

нутгийн 10 км² тутамд 4 бодгаль ноогдох нягтшилтайгаар 14 мянган толгой

нөөцтэй нь тогтоогдов. Амьдрах орчны доройтол, уул уурхайн үйл ажиллагаанаас

шалтгаалан хулан адууны тархац нутаг тасархайтан хумигдаж байна.

• Монгол орны тал хээр, говийн тууртан амьтдын тоо толгой, тархац нутаг нь

өөрчлөгдөн хувьсаж байгаа нь судалгааны дүнгээр тодорхой болсон нь цаашид

цагаан зээр, хар сүүлтий, хулан адууны популяцийг хамгаалах, хянах, тогтвортой

ашиглах үндэслэл бүхий менежментийн төлөвлөгөөг боловсруулах, эдгээр амьтдын

үржил төлжлийн үеийн гол байршил нутаг, популяцийн цөм нутгийг улсын тусгай

хамгаалалтанд авах шаардлагатай байна.

Page 53: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-51-

САНАЛ

Тал хээр, говь цөлийн тууртан амьтдыг хамгаалах, зохистой ашиглах

менежментийн төлөвлөгөөг боловсруулан үр дүнтэй хэрэгжүүлэхэд дараах асуудлыг

хөндөн тусгах хэрэгтэй юм.

1. Цагаан зээр, хар сүүлтий, хулан адууны үндсэн идээшил нутаг болох Зүүн

монголын тал хээр, Дорноговь, Өмнөговийн говь цөл нь харьцангуй унаган төрхөө

алдаагүй боловч эдгээр нутагт газрын тосны, уул уурхайн ажлууд идэвхжиж, авто

замууд замбараагүй үүсч, мөн төмөр зам тавихаар төлөвлөж байгаа нь эдгээр

зүйлүүдийн үндсэн байршил нутгийг хэсэглэж, нүүдэллэх замыг хаах, тоо толгой,

тархац нутгийг багасгах, тайван байдлыг нь алдуулах аюул тулгарч болзошгүйг

анхааралдаа авч төмөр замыг барих төлөвлөлтөнд эрдэмтдийн саналыг авч хаагуур

ямар гарц хийх зэргийг заавал тусгах хэрэгтэй.

2. Тархац нутгийн хүрээнд цагаан зээр, хулан адуу, хар сүүлтийн нүүдэлд саад

бэрхшээл болж буй хүчин зүйлүүдийг судалж арилгах, даван туулах арга зам олох

хэрэгтэй. ОХУ, Хятад улстай Засгийн газрын хэмжээнд гэрээ, хэлэлцээр хийж

гурван улсын доторхи гол байршил, төллөдөг нутаг, нүүдлийн замыг тодруулж

тогтоож, хил дагуух тор, хашлаганд тодорхой газруудаар гарц, хаалга гаргаж,

нүүдлийг саатуулахгүй байх нь зүйтэй.

3. Монгол орны тал хээрийн тууртан амьтдын популяцийн төлөв байдлыг илтгэх

мониторинг судалгааны мэдээлэл хангалтгүй байгаа нь тэдгээр амьтдын үржлийн

биологи, популяцийн нас, хүйсийн бүтэц, тоо толгой, тархац нутгийн хөдлөл зүй

болон экологи, биологийн бусад олон талт асуудлуудыг байнгын мониторинг,

системтэй судлах шаардлагатайг харуулна. Тал хээрийн тууртан амьтдын

популяцийн төлөв байдлыг хянах, үнэлэх, цаашдын хандлагыг тодорхойлоход

мониторинг судалгаа чухал шаардлагатайг анхааран үзэж, гол байршил нутгуудад

2 жилд нэг удаа мониторинг судалгааг хийж байх санхүүгийн асуудлыг БОАЖЯ-

наас шийдэж байх

4. Тал хээрийн тууртан амьтдад тархац, байршил, популяцид байгаль цаг уур, хүний

шууд болон дам үйл ажиллагаа хүчтэй нөлөө үзүүлж байгаа боловч энэ талаарх

мэдээлэл дутмаг байна. Иймээс нөлөөлж буй хүчин зүйлүүдийн талаар бодитой

судалгаа шинжилгээний ажил хийж, цаашдын хамгааллын менежментийн

төлөвлөгөөнд тусгах шаардлагатай байна.

Page 54: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-52-

5. Цагаан зээр, хулан адуу, хар сүүлтийн тоо толгойд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж

байгаа хууль бус агнуурт хяналт шалгалт хүчтэй тавих, түүнийг бууруулах ёс зүй,

эдийн засгийн механизм дутагдаж байна. Хяналт шалгалтын ажлыг зөвхөн

агналтын үеэр төдийгүй ороо хөөцөө дуусах, төллөх үед байнга явуулах зайлшгүй

шаардлага тулгарч байна.

6. Аливаа амьтныг хамгаалах үр дүнтэй арга нь байршил нутгуудыг улсын тусгай

хамгаалалтанд хуульчлан оруулж хамгаалах байдаг. Иймээс тал хээрийн тууртны

популяцийн хэвийн өсөлт үржлийг алдагдуулахгүйгээр хамгаалахын тулд хар

сүүлтий, хулан адуу, цагаан зээрийн үржил төлжил явагддаг гол байршил

нутгуудыг УТХГН-ийн сүлжээд хамруулах шаардлагатай. Тухайлбал: цагаан

зээрийн төллөдөг гол нутаг болох Жаран тогоон талыг жишээ болгон дурдаж

болно.

7. УТХГ-т агнуур хийхийг хориглосон хуулийн заалт бий. УТХГ-т ороогүй бусад

нутагт хаана ч хамаагүй ан хийж байгаа одоогийн практик нь тал хээрийн тууртан

амьтад нүүдлийн үедээ хулгайн анд өртөх магадлалыг нэмэгдүүлж байгаа нь

агнуурын эдэлбэр газар бий болгох эрх зүйн үндсийг бүрдүүлэх шаардлагатай

байна.

8. Орон нутагт нутгийн иргэдэд түшиглэсэн ан агнуурын менежментийг хэрэгжүүлэх

ажлыг зохион байгуулж, дэмжих шаардлагатай байна.

9. Цагаан зээрийн нөөцийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар жилд тодорхой

тоо хэмжээгээр агнан олборлох боломж байгааг дурьдах нь зүйтэй. Гэхдээ зээрийн

нөөцийг агнан олборлохдоо олон улсын жишигт нийцсэн агнуурын аргыг

боловсруулан хэрэглэх шаардлагатай. Мөн тухайн амьтны түүхий эд

бүтээгдэхүүнийг хаягдалгүй иж бүрэн ашиглах арга технологийг боловсруулан

мөрдөх шаардлагатай.

Цагаан зээр, хулан адуу, хар сүүлтий зэрэг Төв Азийн тал хээр, говь цөлийн

экосистемийг бүрэлдүүлэгч унаган зүйлүүдийг хамгаалах, өсгөн үржүүлэх, зүй зохистой,

тогтвортой ашиглах үндэсний менежмент төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх цаг

болжээ. Энэ талаар Африк болон бусад зарим оронд үр дүнтэй хэрэглэж байгаа нутгийн

ард иргэдийн оролцоотой хамгаалах зохистой ашиглах менежмент хэрэглэж болмоор

байна. Хамгаалах, ашиглах бүх ажилд нутгийнхан давуу эрх мэдэл, урамшил,

Page 55: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-53-

хариуцлагатай оролцож, тэр хэмжээгээр үр өгөөж ашгийг нь хүртдэг арга механизм энэ

менежментийн үндсэн онцлог нь юм.

Page 56: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-54-

АШИГЛАСАН ЗОХИОЛ

1. Амгалан.Л, Монгол орны хар сүүлтийн (Gazella subgutturosa Pallas, 1777) тархац,

тоо толгойд нөлөөлж буй хүчин зүйл, хамгаалал. Улаанбаатар, 2000. /Биологийн

ухааны докторын зэрэг горилсон диссертаци/

2. Байгаль орчны тухай Монгол улсын хуулиуд Улаанбаатар, 1999.

3. Байгаль Орчны төлөв байдлын тайлан. БОАЖЯам. Улаанбаатар, 2007.

4. Банников А.Г. 1954. Млекопитающие Монгольской Народной Республики. Изд-во

АН СССР, Москва.

5. Банников А.Г. 1975. Численность кулана в Заалтайской Гоби. Природа. №4, 6:93-

94.

6. Буяндэлгэр У., Я.Даш., А.Шанявски. 1977. Учёт дзерена в Монголии. Охота и

охотничье хозяйство. 12. 43-46.

7. Бүүвэйбаатар, Б. Цагаан зээр (Procapra gutturosa Pallas, 1777)-ийн нүүдлийг

долгион дамжуулагч ашиглан судалсан дүн. Улаанбаатар, 2006. /Биологийн ухааны

магистрын зэрэг горилсон дипломын ажил/

8. Ганболд М. 2000. Гельминты дзерена (Procapra gutturosa Pall., 1777) Восточной

монголии. Автореферат диссертации на соискание учёной степени кандидата

биологических наук. Улаанбаатар. 1-26.

9. Даш Я., Б. Ганбат. 1981. Хичнээн зээр байна вэ? Шинжлэх ухаан

амьдрал. 1, 57-59.

10. Дуламцэрэн С. 1970. Монгол орны хөхтөн амьтан тодорхойлох

бичиг. ШУА-ийн хэвлэл. Улаанбаатар.

11. Лхагвасүрэн, Б. Монгол орны цагаан зээрийн (Procapra gutturosa Pallas, 1777)

тархац, тоо толгойд нөлөөлж буй хүчин зүйл, хамгаалал. Улаанбаатар 2000.

/Биологийн ухааны докторын зэрэг горилсон диссертаци/

12. Лхагвасүрэн Л. 1995. Завхан аймагт сэргээн нутагшуулсан цагаан зээрийн өнөөгийн

байдал. Хээрийн судалгааны ажлын тайлан. WWF of Mongolia.

13. Лущекина А.А., В.М. Неронов, Г.Н. Огуреева, А.Л. Соколова.

1986.Распространение, экология, охрана и рациональное использование дзерена в

МНР. Бюлл. Моск. Об-ва Испытателей Природы. Отд. Биол. 91(5): 73-82.

14. Монгол улсын Ан агнуурын тухай хууль. 1995. Улаанбаатар.

Page 57: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-55-

15. Монгол улсын улаан ном. (Ер. Ред. Ц. Шийрэвдамба). Улаанбаатар, 1997. 388 х.

16. Монгол орны хөхтөн амьтны Улаан данс С.Дуламцэрэн, J.E.M.Baillie, Н.Батсайхан,

P.Самъяа, M.Stubbe. Улаанбаатар, 2005.

17. Монгол орны хулан адууны (Equus hemionus) тархац, нөөцийн үнэлгээ.

Судалгааны ажлын тайлан. Улаанбаатар, 2003

18. Мөнхсайхан М., Б.Буян, Д. Ганбат, Н.Цэрэнгочоо. 1988. Өмнөговь, Дорноговь

аймгийн нутагт тархсан хулангийн Equus hemionus Pallas, 1774 тоо нөөцийг

судалсан мэдээ. Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

бүтээл. №21, Улаанбаатар. 46-5.

19. Саманта Стриндберг. Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн

үнэлгээг тогтоох арга зүй (Арга зүйн сургалт), Улаанбаатар. 2009.

20. Соколов В.Е., С.Дуламцэрэн., Н.Хотолхуу., В.Н.Орлов. 1978, Редкие виды

копытных Большого гобийского заповедника (МНР). Современные состояния и

перспективы. В кн: “География и динамика растительного и животного мира

Монгольской Народной Республики”. Москва, т. 10: 7-11

21. Сосорбарам Ж. 1966. Өмнөговь аймгийн нутаг дахь хар сүүлт зээрийн тархалт,

сүргийн бүрэлдэхүүн. Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл. 2.

145-152.

22. CITES- Зэрлэг Амьтан ба Ургамлын Аймгийн Ховордсон Зүйлийг Олон Улсын

Хэмжээнд Худалдаалах Тухай Конвенци. 2001. Улаанбаатар.

23. Энхбилэг.Д, Ито Такехико, Б.Бүүвэйбаатар, Д.Энхбүжин, Б.Чимиддорж,

Г.Сүхчулуун. Говийн бага дархан газар, түүний орчмын нутгийн хулан адууны

(Equus hemionus) популяцийн байдал, экологи, хамгааллын зарим асуудал. БХ-ийн

эрдэм шинжилгээний бүтээл. №26. Улаанбаатар, 2006.

24. Цагаан С. 1980. Цагаан зээрийн тархац, байршил, нүүдэл сүргийн бүтэц, тоо

нөөцийн байдал. ЕСБХ-ийн э. ш. бүтээл. 15. 128-139.

25. Шагдарсүрэн О. 1974. Современное состояние промысловой фауны и охотничьего

хозяйства МНР и их перспективы. Автореферат диссертации на соискание учёной

степени доктора биологических наук. Москва.

26. Хотолхүү Н. 1979. Говийн их дархан газрын “Б” хэсгийн хулан, хар сүүлт зээрийн

тоо толгойн байдал. Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн э/ш. бүтээл.

14:123-129.

Page 58: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-56-

27. Andrew Sih 2002. Effects of ecological interactions forager Diets competition,Predation

risk, parasitism and behavior.

28. Burkham K. P., D. R. Anderson, J. L. Laake. 1980. Estimation of density from line

transect sampling of biological populations. Wildlife Monographs 72: 1-202.

29. Lhagvasuren B., S.Dulamtseren., L.Amgalan., D.Mallon., G.Schaller., R.Reading.,

H.Mix. 1999. Status andconservation of antelopes in Mongolia. Биологийн хүрээлэн.

Ерөнхий ба сорилын биологийн салбар. э/ш. бүтээл. №1. 96-107.

30. Lhagvasuren B. 1999. Status of the Mongolian gazelle population in Mongolia.

Mongolian Gazelles: Steppes for survival. An International meeting to assess the threats

to the species and to propose effective solutions. Choibalsan. Mongolia 6-8 April.

31. Kaczensky P., D.P.Sheeny, C.Walzer, D.E.Jonshon, D.Lkhagvasuren and C.M.Sheeny.

2006. Room to Roam? The threat to khulan (Wild ass) from Human Intrusion. Mongolia

discussion papers, East Asia and Pacific Environment and Social Development

Department. Washington. D.C.:World Bank

32. Milner-Gulland E.J., B. Lhagvasuren. 1998. Population dynamics of the Mongolian

Gazelle Procapra guttuosa: an historical analysis. The Journal of Applied Ecology. 35,

240-251.

Page 59: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-57-

ХАВСРАЛ

Дорно говь аймаг /Говийн бага дархан газар/ Хулан адуун байршил нутаг. Цаг уурын зохисгүй хүчин зүйл (ган, зуд), хүний шууд ба дам нөлөө (хулгайн

ан,бэлчээрийн өрсөлдөөн) энэ хоёр хүчин зүйл хавсран нөлөөлсөөр байвал монгол орон

ганц ч хулан адуугүй болж ч магадгүй юм.

Page 60: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-58-

Цагаан зээрийн үндсэн байршил нутаг.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум Зүүн Тариа /тариан талбай/, Дарханхаан уул.

Дорнод аймгийн Тосон Хулстайн БНГ.

Page 61: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-59-

Цагаан зээрийн байршил нутгуудад хууль бус ан агнуур хийгдэж байгаа нь байршил

нутаг, сүргийн бүтцэд ихээхэн нөлөөтэй.

Цагаан зээрийн тоо толгойд нөлөөлж байгаа гол хүчин зүйл бол төмөр зам, хоёр талаар

татсан торон хашаа юм.

Page 62: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-60-

Өмнөговь аймгийн баруун урд байрших Баян далай сумын урд хэсгийн Хөөвөр, Ноёны урд говь зэрэг газрууд нь хар сүүлтийн тархац нутаг болно.

Page 63: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-61-

Хавсрал 2

Тал хээр, говь цөлийн тууртан амьтдын мэдээлэл цуглуулах хүснэгт

MONGOLIAN UNGULATE SURVEY 2009: EFFORT-WEATHER FORM

Vehicle DATE Form

Effort-Weather Data Recorder # Forms

Day Month Year Number in Day

0 9 ________________________

TIME HR MIN SEC HR MIN SEC HR MIN SEC HR MIN SEC HR MIN SEC HR MIN SEC HR MIN SEC HR MIN SEC

DEG MIN DEC DEG MIN DEC DEG MIN DEC DEG MIN DEC DEG MIN DEC DEG MIN DEC DEG MIN DEC DEG MIN DEC

LATITUDE

LONGITUDE

EFFORT CODE

VEHICLE COURSE

VEHICLE SPEED

LEFT OBSERVER

RIGHT OBSERVER

CLOUD COVER %

SIGHTABILITY (1-5)

C O M M E N T

EFFORT CODES: WP=Waypoint, CC=Course Change, SC=Speed Change, CS=Course & Speed Change, OC=Observer Change, WC=Weather Change, WH=Weather on the hour, BS=Begin Searching Mode, ES=End Searching Mode, PS = Primary Sighting, RT=Return to Transect Line, ED=End Day

SIGHTABILITY CODES: 1=very poor, 2=poor, 3=moderate, 4=good, 5=excellent

Page 64: МОНГОЛ ОРНЫ ТАЛ Х ЭЭР ГОВ Ь ЦӨЛИЙН ТУУРТНЫ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/... · Distance sampling аргыг ашиглан

Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээ 2009 

-62-

MONGOLIAN UNGULATE SURVEY 2009: SIGHTINGS FORM

Vehicle DATE Form Sightings Data Recorder # Forms

Day Month Year Number ________________________ in Day

0 9 LEFT/RIGHT SIDE

SIGHTING TYPE TIME RADIAL DISTANCE

(M)

ANGLE SPECIES SPECIES

GROUP NO. OF BEH COMMENT

NUMBER HOUR MINS SECS CODE NO. SIZE CALVES

SPECIES CODES: PG = Mongolian gazelle Procapra gutturosa, GS = Goitered gazelle Gazella subgutturosa, EH = Khulan Equus hemionus, UU = Unidentified ungulate BEHAVIOUR CODES: NM= Normal movement, MI= Non-directional movement (milling), AV= Avoiding vehicle, AT= Attracted to vehicle, FE= Feeding, RE= Sleeping/Resting, OT=Other