33
МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАН

МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

  • Upload
    others

  • View
    18

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫ

1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАН

Page 2: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Нэг: Удирдлага, зохион байгуулалтын талаар

Мөрдөн байцаах алба нь ЦЕГ-ын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй

уялдуулан 6 үндсэн чиглэл, 55 ажил, арга хэмжээ төлөвлөн ажиллаж байна. ХЗДХСайдын

2017 оны А/262 дугаар тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/11 дүгээр

тушаалаар Мөрдөн байцаах алба нь зохион байгуулалтын бүтцээр хэлтэс-7, тасаг-1, хэсэг-

1, нийт 96 орон тоотой, улсын хэмжээнд төв, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

байгууллагуудад Мөрдөн байцаах 10 хэлтэс , 42 тасаг, 7 хэсэгтэй нийт 545 алба хаагчтай.

Page 3: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Мөрдөн байцаах албаны даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/10

дугаар тушаалаар “Мөрдөгчийн ажил дүгнэх үзүүлэлт”, “2018 оны хүрэх түвшин,

шалгуур үзүүлэлт”-ийг шинэчлэн баталж, алба хаагчдын ажлыг сар бүр, нэгжийн ажлыг

улирал тутам дүгнэж, онооны дарааллаар байр эзлүүлэн үнэлэлт, дүгнэлт өгч байна.

Мөрдөн байцаах албаны даргын зөвлөлийн ээлжит 8 удаагийн хуралдааныг

зохион байгуулж 97 асуудал хэлэлцэж шийдвэрлэн, байгууллагын үндсэн үйл

ажиллагааны чиглэлээр 19, хүний нөөцийн чиглэлээр 17 тушаал боловсруулан

баталсан.

Page 4: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас ирүүлсэн

хугацаатай 202, хугацаагүй 872 нийт 1074 албан бичгийг бүртгэн холбогдох алба

хаагчид нь хүлээлгэн өгсөн. Хугацаатай 202 албан бичгээс 192 албан бичгийн хариуг

хүргүүлж, 10 албан бичиг хяналтад байна.

Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага болон бусад төрийн

болон төрийн бус байгууллагад явуулсан албан бичиг 1178, танилцуулга 45,

мөрдөгчийн даалгаврын санал 5, даргын даалгавар 11, хуулбар үнэн тэмдэг 41-т

дугаар олгож, нэгжүүдэд дотоод сүлжээгээр болон шуудангаар хүргүүлсэн.

Page 5: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Мөрдөн байцаах албаны хэмжээнд цахим /видео/ хурлыг 2018 оны 02 дугаар

сарын 09-ний өдөр зохион байгуулж нийт 301 алба хаагч оролцсон. Цахим хурлаар

Цагдаагийн ерөнхий газраас 2018 онд дэвшүүлсэн зорилт, Мөрдөн байцаах албанаас

2018 онд хэрэгжүүлэх бодлого, чиглэл, хүрэх түвшин, шалгуур үзүүлэлт, ажлын үр дүн,

алба хаагчдын сахилга, ёс зүй, тодорхой төрлийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар

мэдээ, мэдээлэл, санал харилцан солилцож, албаны дарга, дэд даргаас цаашид

анхаарах асуудлын талаар нийт алба хаагчдад тодорхой үүрэг, ажлын чиглэл

хүргүүлсэн.

Page 6: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Хүний нөөцийн чиглэлээрТөв, орон нутгийн цагдаагийн байгууллагаас ирүүлсэн нийт 82 алба хаагчтай

холбоотой баримт бичгийг хүлээн авч хүний нөөцийн судалгаа явуулан Мөрдөн

байцаах албаны даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн албаны шалгалтын дүнгийн

талаар 5, хүний нөөцийн дэвшүүлэн томилуулах саналтай 22, шилжүүлэн томилуулах

саналтай 35, өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдөх хүсэлттэй 4, Цагдаагийн

ерөнхий газрын шагналаар шагнуулах саналтай 8, хугацааны цолоор шагнуулахсаналтай 8 асуудлыг хэлэлцэж Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн.

Page 7: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Байгууллагын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан шинэлэг ажил, арга хэмжээ;

Улсын төсвийн 2018 оны хөрөнгө оруулалтаар тус албаны төв байрны барилгыг

буулгаж барилгын суурин дээр шинээр барилга баригдахаар шийдвэр гарсантай

холбогдуулан Мөрдөн байцаах албаны алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын

гуравдугаар байр болон Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтэс байрлаж байсан

байранд нүүлгэн шилжүүлэх тухай албаны даргаас баталсан хуваарь, төлөвлөгөөний

дагуу нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж, албаны даргын 2017 оны А/17

дугаартай тушаалаар байгуулагдсан байр хүлээлгэн өгөх ажлын хэсгийн гишүүд 2018

оны 03 дугаар сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны

байр хүлээн авах ажлын хэсгийн гишүүдэд төв байрны барилгыг хүлээлгэн өгсөн.

Page 8: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Албаны хэмжээнд байгууллагын удирдлагын цогц систем “Able” программыг

2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэвтрүүлж, үйл ажиллагаандаа

ашиглан албаны болон хэлтсүүдийн төлөвлөгөө, алба хаагч нарын өдөр тутам хийх

ажлын төлөвлөгөөг оруулж ажлын гүйцэтгэлд албаны дарга, дэд дарга, хэлтсийн дарга

нараас хяналт тавин ажиллаж байна.

Page 9: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Мөрдөн байцаах ажлын үр дүнг дээшлүүлж, хэргийн шийдвэрлэлтийн түвшинг

чанаржуулж, алба хаагчдын ажлын цаг ашиглалт, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх

зорилгоор 3 бүлэг 19 заалт бүхий Мөрдөн байцаах албаны даргын 01 дүгээр албан

даалгаварыг Мөрдөн байцаах албаны харъяа хэлтэс, тасаг, хэсэгт 2018 оны 03 дугаар

сарын 13-ны өдөр хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Page 10: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Төв, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах тасгийн

дарга, ахлах мөрдөгч нарт 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хэлтсийн дарга

нараас тус тусын чиглэлээр үүрэг, ажлын чиглэл өгч, 5 төрлийн сургалт зохион

байгуулж, ХСИС-ийн Цагдаагийн сургуультай хамтран Эрүүгийн хууль тогтоомжоор 60

асуулт бүхий тестийн сорил авч дүнг албаны цахим хаягт байршуулсан.

Page 11: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн дээр Цагдаагийн ерөнхий газрын даргаас

өгсөн үүрэг, Мөрдөн байцаах албаны даргын 01 дугаар албан даалгаврын

хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль

тогтоомжийн мэдлэгийн сорилыг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр

www.testserver.police.gov/moodle цахим хаягаар авахад: “А” үнэлэгдсэн 23 алба хаагч

буюу сорилд хамрагдсан нийт 360 алба хаагчийн 6.4 хувийг, “В” үнэлэгдсэн 39 алба

хаагч буюу 10.8 хувийг, “С” үнэлэгдсэн 50 алба хаагч буюу 13.8 хувийг, “D” үнэлэгдсэн

58 алба хаагч буюу 16.1 хувийг тус тус эзэлж 47.1 хувь буюу 170 нь тэнцэж 190 алба

хаагч буюу 52.9 хувь нь хангалтгүй хариулсан байна.

Page 12: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулалтын болон мэргэжлийн

удирдлагаар хангах замаар гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн этгээдийг олж

тогтоох талаар шуурхай зохицуулалт хийх, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийн

ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор Мөрдөн байцаах албаны даргын 2018 оны

01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар төвийн хэлтсүүдэд ажиллаж

байгаа 21 алба хаагчийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 03 дугаар

сарын 01-ны өдрийг хүртэл Нийслэлийн дүүргүүд дэх Мөрдөн байцаах тасагт түр

шилжүүлэн ажиллуулж үр дүнг албаны даргын ээлжит 8 дугаар хуралдаанаар

хэлэлцүүлж, үр дүнгийн талаар 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Цагдаагийнерөнхий газрын даргад танилцуулсан.

Page 13: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Мөрдөн байцаах албаны даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04

дүгээр тушаалаар баталсан шалган зааварчилах удирдамж, төлөвлөгөөний дагуу Дүн

шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн алба хаагчид төвийн хэлтсийн дарга

нарын хамт дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийн Мөрдөн байцаах тасгийн үйл

ажиллагааг шалган зааварчлах чиглэлээр 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018

оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилласан. Энэ хугацаанд Эрүүгийн болон

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл

ажиллагааны журам, гэмт хэргийн цахим мэдээллийн сангийн тоо, бүртгэлийн зааврын

хэрэгжилтийг хангуулах, тасгийн дарга, алба хаагчдын мэдлэг, ур чадвар, сахилга

хариуцлагын байдалд үнэлэлт өгч, илэрсэн зөрчил, дутагдлыг засуулж, шалган

зааварчлан үр дүнг албаны даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөнажиллаж байна.

Page 14: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Алба хаагчдын ажлын ачаалал, ажиллах нөхцөл байдалтай танилцаж, ажил үүрэг

гүйцэтгэхэд учирч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Мөрдөн

байцаах албаны дарга, даргын зөвлөлийн гишүүд, Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт

шалгалтын хэлтсийн алба хаагчид 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс дүүргүүд

дэх Мөрдөн байцаах тасгуудад ажилласан. Энэ үеэр албаны дарга нийт мөрдөгч

нартай уулзалт хийж, санал солилцон, үүрэг, ажлын чиглэл өгч үр дүнг албаны даргын

зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Page 15: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах

тасгийн 6 өрөөнд дуу дүрсний бичлэг хийх камер суурилуулж, Мөрдөн

байцаах тасгийн даргын өрөөнд хяналтын дэлгэц байрлуулсанаар хяналт

тавих нөхцлийг бий болгож алба хаагчдын үйл ажиллагаа, ажлын цаг

ашиглалтад хяналт тавих, мөрдөгч нар болон эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, эрх

зөрчигдхөөс сэрэмжлэх зэрэг үр нөлөөг үзүүлж байна.

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн

хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас алба хаагчиддаа “Гэгээнтэн”

кино театрт “Маш нууц 2” уран сайхны кино үзүүлсэн, Сонгинохайрхан дүүрэг

дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас алба

хаагчдын дунд гэр бүлийн өдөрлөгийг зохион байгуулж “Амьдрал” уран

сайхны киног үзүүлж, “Хэрвээ би Мөрдөн байцаах тасгийн дарга байсан бол”

сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж түрүүлсэн алба хаагчийн

цалинг 10 хувь нэмж урамшуулсан нь алба хаагчдын албандаа хандах

хандлага, сэтгэлгээг бий болгох, албаараа бахархах, өөртөө итгэх итгэлийг

бий болгосон байна.

Page 16: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн

ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Төмөрбаатарын Батсайхан хүнийг санаатай алсан 2

хэргийг илрүүлж 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Нийслэлийн цагдаагийн

газрын 7 хоногийн онцлох алба хаагч”-аар шалгарсан.

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасаг нь

тус хэлтсийн гурван давхрын зааланд алба хаагчид байрлан үйл ажиллагаа явуулж

байсныг өөрсдийн дотоод хүч бололцоог ашиглан 2,5 сая төгрөгөөр засварлан 4 өрөө

болгон тохижуулж, мөрдөгч нар ажил үүргээ гүйцэтгэж байгаа нь сайшаалтай байна.

Page 17: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, ХСИС-ийн

Цагдаагийн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн

хурандаа Б.Болдбаатар нар 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр эрдэм шинжилгээ,

судалгаа, сургалтын үйл ажиллагааны чиглэлээр “Хамтын ажиллагааны удирдамж”-ийг

баталж холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үр дүнтэй хамтран ажиллахаар

шийдвэрлэлээ.

Page 18: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

ЦЕГ, МБА, НЦГ, дүүргүүдийн цагдаагийн хэтсүүд, Нийслэл, дүүүргийн

прокурорын газартай хамтран “Хулгайлах гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд

тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, прокурор, цагдаагийн

байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын уялдааг хангах нь” сэдэвт

зөвлөгөөнийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Мөрдөн байцаах албанд зохион

байгууллаа.

Зөвлөгөөний үеэр хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, энэ төрлийн

гэмт хэргийг мөрдөн шалгахад тулгамдаж буй асуудал, прокурор, цагдаагийн

байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын уялдааг хангах нь сэдвээр

оролцогчдод мэдээлэл хийж, санал солилцож цаашид хэрэгжүүлэх 8 заалт бүхийзөвлөмжийн төслийг баталж үйл ажилагаандаа мөрдөхөөр болсон.

Page 19: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Мөрдөн шалгах ажиллагааны чиглэлээр;

Шалгасан гомдол мэдээлэл

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан Үлдэгдэл гомдол мэдээлэл

39052276

426

2018 оны нэгдүгээр улиралд нийт 6788 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас

3905 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2276 гомдол мэдээллийг хэрэг

бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 426 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна.

Үлдэгдэл гомдол мэдээллүүд нь хуулийн хугацаанд шалгагдаж байна.

Page 20: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Мөрдөн байцаах алба нь 2018 оны нэгдүгээр улиралд нийт 6740 хэрэг

бүртгэлтийн хэрэг хүлээн авч шалгаснаас 2609 хэрэг бүртгэлтийн хэргийг

яллагдагчаар татан эрүүгийн хэрэг үүсгэж, 1049 хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, 146

хэрэг бүртгэлтийн хэргийг харъяаллын дагуу шилжүүлэн одоо ажиллагаанд 3387 хэрэг

бүртгэлтийн хэрэг байгаагаас 73 хэрэг бүртгэлтийн хэрэг нь шүүх, прокуророос буцсан

хэрэг байна.

Шалгасан хэрэг бүртгэлтийн хэрэг

Яллагдагчаар татан эрүүгийн хэрэг үүсгэсэн Хэргийг хаасан Харьяаллын дагуу шилжүүлсэн Ажиллагаанд байгаа

3387

2609

1049

146

Page 21: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Нийт 5180 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 2824 холбогдогчтой

2362 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, 343 холбогдогчтой 1773 хэргийг

хэрэгсэхгүй болгох саналтай тус тус прокурорт шилжүүлж, 362 холбогдогчтой 263

хэргийг нэгтгэн, 64 хэргийг бусад газарт шилжүүлж одоо ажиллагаанд 1103 мөрдөн

байцаалтын хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 313 хэрэг нь прокурор, шүүхээс буцсан

хэрэг байна.

Нийт үлдэгдэл хэргийн 87 буюу 7,8 хувь нь хуулийн анхны хугацаа сунган шалгагдаж

байна.

Шалгасан мөрдөн байцаалтын хэрэг

Шүүхэд шилжүүлэх саналтай Хэрэгсэхгүй болгох саналтай Нэгтгэсэн Харьяаллын дагуу шилжүүлсэн. Ажиллагаанд байгаа

2362

1773

1103

26364

Page 22: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, иргэдэд учирсан 252 тэрбум 741 сая

төгрөгийн хохирлоос 90 тэрбум 980 сая төгрөгийг буюу 36,0 хувийг нөхөн төлүүлж, 59

тэрбум 495 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн ажилласан байна.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор аж ахуй нэгж байгууллагад нийт

4398 мэдэгдэл бичсэнээс 1346 буюу 30,6 хувьд нь хариу авч ажилласан байна.

252.741

90.98

59.495

Хохирол нөхөн төлүүлэлт

Нийт хохирол Нөхөн төлүүлсэн Битүүмжилсэн

Page 23: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/15

дугаар тушаалаар нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй

бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулах, эрэн

сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох зорилгоор “Илрүүлэлт оргодол”

нэгдсэн арга хэмжээ 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 02 дугаар

сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион явуулсан.

Арга хэмжээний хүрээнд тус албаны төвийн хэлтсийн алба хаагчид урьд онд

үйлдэгдсэн хэргээс 32 хэргийг, энэ онд үйлдэгдсэн хэргээс 8 хэргийг ажиллагааны

явцад, 2 хэргийг үйлдэл дээр, урьд цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 36 хэрэг,

үйлдлийг тус тус илрүүлж, эрэн сурвалжлах ASAP сангаар эрэн сурвалжлагдаж байсан

оргодол этгээд 5, сэрдэгдсэн 70 этгээдийг эрэн сурвалжилж олж тогтоон шалгаж

байгаа цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, Цагдаагийн байгууллагын үйл

ажиллагааны журам “Гүйцэтгэх ажил явуулах” /код-307.5.2/ журамд заасны дагуу

сэжигтэй этгээд, бүлэг бөөгнөрлийг шалгуулахаар 3 мэдээ, мэдээллийг эрүүгийн

цагдаагийн албанд хүргүүлэн ажилласан нь нийслэлийн хэмжээний 19 байгууллагаас 4

дүгээр байранд шалгарсан үзүүлэлттэй байна .

Page 24: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

“Илрүүлэлт оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд

Мөрдөн байцаах алба, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын

Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн Мөрдөн

байцаах тасгуудад шалгагдаж байсан 313 холбогдогчтой 779 үйлдэлтэй 391 хэргээс

182 хэргийг шийдвэрлэсэн. Нэгдсэн арга хэмжээний явцад шинээр хүлээж авсан

хэргээс 64 хэргийг шийдвэрлэсэн. Нийт шийдсэн хэргээс мөрдөн байцаалтын 215,

хэрэг бүртгэлтийн 31 хэрэг шийдвэрлэгдсэн байна.

Шийдвэрлэсэн хэргээс 156 холбогдогчтой, 258 үйлдэлтэй 129 хэргийг шүүхэд

шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 26 холбогдогчтой, 46 үйлдэлтэй 17 хэргийг

хэрэгсэхгүй болгох саналтай, 68 холбогдогчтой 76 үйлдэлтэй 63 хэргийг бусад хэрэгт

нэгтгэж, 44 холбогдогчтой, 39 үйлдэлтэй 34 хэргийг бусад газарт харьяаллын дагуу

шилжүүлэн ажилласан байна.

Шүүхэд шилжүүлсэн 156 холбогдогчтой 258 үйлдэлтэй 129 хэргээс 11

холбогдогчтой, 25 үйлдэлтэй 13 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

Page 25: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 302 “Гэмт хэрэг

илрүүлэх ажиллагаанд полиграф ашиглах”-ын дагуу мөрдөгчийн даалгавраар нийт 3

эрүүгийн хэргийн 5 оролцогчид полиграфийн шинжилгээ явуулж, дүгнэлтийг цаг тухайд

нь гарган хүргүүлсэн.

Эрүүгийн хэргийн орчуулгын ажлын хүрээнд 3 эрүүгийн хэрэгт 618 хуудас, 3

эрүүгийн хэрэг нийт 11 цагийн аман орчуулгын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Page 26: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Зохион байгуулсан соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээ;

Албаны соён гэгээрүүлэх ажлын хөтөлбөр, төлөвлөгөөг 3 бүлэг, 19 ажил, арга

хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр албаны

даргаар батлуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Мөрдөн байцаах албаны “Мөнгөн өвөл” цасны баярын арга хэмжээг Баянзүрх

дүүргийн 20 дугаар хороо “Шар хоолойн ам”-д байрлах “Оршил ресорт” амралтын

газарт 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулж нийт алба хаагчид идэвх

санаачлагатай оролцсон.

Page 27: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Тус алба нь Хэрэг бүртгэх алба, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороотойхамтран Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудын 2018 оны “Самбо бөхийн аваргашалгаруулах тэмцээн”-ийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр амжилттай зохионбайгуулсан. Үр дүн

Page 28: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

“Тийн унжлагат” хэмээгч шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан

2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус албаны ахмад ажилтнуудыг албаны төв

байранд хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулж, хаврын тэргүүн сарын

шинийн 04-ний өдөр албаны даргын зөвлөлийн гишүүд, ахмадын зөвлөлийн гишүүд,

алба хаагчидтай золголт хийх ажлыг зохион байгуулсан.

Page 29: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Мөрдөн байцаах албаны даргын баталсан хуваарийн дагуу “Олон улсын

эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Мөрдөн байцаах албаны

төвийн хэлтсийн эмэгтэй алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх өдөрлөгийг 2018 оны 03

дугаар сарын 07-ны өдөр албаны хурлын танхимд зохион байгуулж нийт 20 эмэгтэй

алба хаагчид мэндчилгээ, гарын бэлэг гардуулан өгсөн.

Албаны эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Зэвсэгт хүчний 97 жилийн ойг тохиолдуулан

тус хэлтсийн эмэгтэй алба хаагчдаас хэлтсийн эрэгтэй алба хаагчдад мэндчилгээ

дэвшүүлж хүндэтгэл үзүүлсэн.

Page 30: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

“Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрмийг хэрэгжүүлэх” /ЦБҮАЖ код101/ журмын хэрэгжилтийг хангах, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн үед эрхбүхий албан тушаалтны шийдвэрээр алба хаагчдын албаны бэлэн байдлыг шалгаж,дүрэмт хувцас, тусгай хэрэгслийн үзлэгийг 2 удаа явуулж, нийтийг хамарсан жагсаалцуглааны үеэр өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжинажилласан.

Page 31: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилласан байдал.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2018 оны 1 дүгээр улиралд олон

нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийт 5 нэвтрүүлэг, 11 мэдээ, 3 ярилцлага, 2

нийтлэл гаргасан.

Page 32: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Алба хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр дотооддоо зохион байгуулсан сургалт;

Мөрдөн байцаах албаны 2018 оны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг 3 бүлэг, 15чиглэл, 74 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр албаны даргаар батлуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 2018 оны 01 дүгээр улиралд 9сургалтад давхардсан тоогоор 570 алба хаагч хамрагдсан байна.

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд 2018 оны 01 дүгээр улиралдзохион байгуулагдсан сургагч багш бэлтгэх сургалтад 4 алба хаагч, богино хугацаанымэргэшүүлэх 5 удаагийн сургалтад 65 алба хаагч тус тус оролцсон байна.

Page 33: МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 2018 ОНЫmbg.police.gov.mn/media/2018/2018_01_uliral.pdf · Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

Байгууллагын санхүү бүртгэл, хангамж

үйлчилгээний талаар хийсэн ажил, арга

хэмжээ;

Тайлангийн хугацаанд нийт 482,471.8 мянган төгрөгийн санхүүжилт авсан

бөгөөд 397,308.5 мянган төгрөг зарцуулсан байна. Үүнд: Алба хаагчийн үндсэн болон

нэмэгдэл цалингийн зардалд 363,635.0 мянган төгрөг, эрүүл мэндийн даатгалын

шимтгэлд 9,311.3 мянган төгрөг, гэрэл цахилгааны зардалд 5,132.5 мянган төгрөг, түлш

халаалтын зардалд 6,462.6 мянган төгрөг, цэвэр бохир усны зардалд 703.5 мянган

төгрөг, бичиг хэргийн зардалд 3,999.4 мянган төгрөг, шуудан холбооны зардалд 1,883.6

мянган төгрөг, бага үнэтэй түргэн элэгдэх зүйлсийн зардалд 404.5 мянган төгрөг, хоол

хүнсний зардал 1,196,9 мянган төгрөг, урсгал засварт 66,5 мянган төгрөг, томилолт

512,6 мянган төгрөг тус тус зарцуулсан байна.