23
ЗҮҮН БҮСИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолын дагуу Зүүн бүсэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг хамаарч, бүсийн төв Дорнод аймаг байна. Зүүн бүс нь 3 аймаг, 45 сумаас бүрдсэн, нийт 286.1 мян.км 2 нутаг дэвсгэртэй ба Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 18.2 хувийг хамардаг. Зүүн өмнөд хэсгээрээ БНХАУ-тай, хойд хэсгээрээ ОХУ-тай хиллэдэг. д/ д Аймгийн нэр Аймгийн төв Байгуулагдс ан он Газар нутгийн хэмжээ / мян.км 2 / Хүн амын тоо Хүн амын нягтрал /км 2 / 1 Дорнод Чойбалсан 1941 123.5 76.476 0.6 2 Сүхбаатар Баруун-Урт 1943 82.3 59.034 0.7 3 Хэнтий Хэрлэн 1930 80.3 72.609 0.9 Зүүн бүсэд 208119 хүн буюу улсын нийт хүн амын 7 хувь нь энэ бүс нутагт амьдарч байна. Нийт хүн амын 64 хувийг 15-59 насныхан, 30 хувийг 0-14 насныхан, 6 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна. Халх, Дарьганга, Үзэмчин, Барга, Хуучид, Өөлд, Цахар, Хасаг, Буриад, Баяд, Дөрвөд, Торгууд, Дархад зэрэг ястан байдаг байна. Зүүн бүсэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 0-3 насанд улсын дунджаас бага байна. Тус бүсэд улсын нийт ерөнхий боловсролын сургуулийн 10 хувь байгаагаас 40 хувь нь 10 жилийн сургууль, 51.4 хувь нь 8 жилийн сургууль, 8.6 хувь нь бага сургууль байна. Нийт сургуулийн 74.3 хувь нь хөдөөгийн сумын сургууль, 58.6 хувь нь дотуур байртай сургууль байна. Тус бүсэд 8-18 хүртэлх насны хүүхдийн сургуульд хамрагдалт улсын дундаж болон бусад бүсүүдтэй харьцуулахад харьцангуй доогуур байна.

nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2016/10/ZUUN-BUS.docx · Web viewЗүүн бүс нутаг нь харьцангуй сайн судлагдсан эрдэс түүхий

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2016/10/ZUUN-BUS.docx · Web viewЗүүн бүс нутаг нь харьцангуй сайн судлагдсан эрдэс түүхий

ЗҮҮН БҮСИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолын дагуу Зүүн бүсэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг хамаарч, бүсийн төв Дорнод аймаг байна.

Зүүн бүс нь 3 аймаг, 45 сумаас бүрдсэн, нийт 286.1 мян.км2 нутаг дэвсгэртэй ба Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 18.2 хувийг хамардаг.

Зүүн өмнөд хэсгээрээ БНХАУ-тай, хойд хэсгээрээ ОХУ-тай хиллэдэг.

д/д Аймгийн нэр Аймгийн төв Байгуулагдсан он

Газар нутгийн хэмжээ /мян.км2/

Хүн амын тоо

Хүн амын нягтрал

/км2/

1 Дорнод Чойбалсан 1941 123.5 76.476 0.62 Сүхбаатар Баруун-Урт 1943 82.3 59.034 0.73 Хэнтий Хэрлэн 1930 80.3 72.609 0.9

Зүүн бүсэд 208119 хүн буюу улсын нийт хүн амын 7 хувь нь энэ бүс нутагт амьдарч байна.

Нийт хүн амын 64 хувийг 15-59 насныхан, 30 хувийг 0-14 насныхан, 6 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна.

Халх, Дарьганга, Үзэмчин, Барга, Хуучид, Өөлд, Цахар, Хасаг, Буриад, Баяд, Дөрвөд, Торгууд, Дархад зэрэг ястан байдаг байна.

Зүүн бүсэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 0-3 насанд улсын дунджаас бага байна. Тус бүсэд улсын нийт ерөнхий боловсролын сургуулийн 10 хувь байгаагаас 40 хувь нь 10 жилийн сургууль, 51.4 хувь нь 8 жилийн сургууль, 8.6 хувь нь бага сургууль байна.

Нийт сургуулийн 74.3 хувь нь хөдөөгийн сумын сургууль, 58.6 хувь нь дотуур байртай сургууль байна. Тус бүсэд 8-18 хүртэлх насны хүүхдийн сургуульд хамрагдалт улсын дундаж болон бусад бүсүүдтэй харьцуулахад харьцангуй доогуур байна.

Зүүн бүс нутагт ерөнхий боловсролын 70 гаруй сургууль, Багшийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв 2, их дээд сургуулийн салбар 4, нийт 80 орчим сургуульд 42.6 мянган сурагч, оюутан суралцаж, 1600 гаруй багш ажиллаж байна.

Боловсролтой хүний эзлэх хувийн жин улсын дунджаас 4.9 хувиар доогуур, боловсролгүй хүний эзлэх хувийн жин улсын дунджаас 19.4 хувиар дээгүүр байна.

Зүүн бүс нутагт нийт 2235 ор бүхий нэгдсэн болон төрөлжсөн эмнэлэг, сумдын их эмчийн салбар 72 ажиллаж, үүнд 360 орчим их эмч, 1400 гаруй эмнэлгийн дунд мэргэжилтэй ажилтан ажиллаж байна.

Page 2: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2016/10/ZUUN-BUS.docx · Web viewЗүүн бүс нутаг нь харьцангуй сайн судлагдсан эрдэс түүхий

Тус бүсэд амьсгалын зам, зүрх судас, элэг цөс, хоол боловсруулах эрхтэн болон арьс өнгөний өвчин, халдварт шимэгчийн өвчний тархалтын байдал улсын дунджаас 6 орчим хувиар өндөр байна.

Байгаль, цаг агаар: Зүүн бүс нутаг гадаргын усны нөөц ихээхэн дутмаг, хуурайшилт, байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн тоо, давтамж ихтэй, хөрсөн бүрхэвч нь элэгдэл, эвдрэлд амархан өртөмтгий зэрэг экологийн эмзэг орчинтой.

Зүүн бүс нутаг нь эрс тэс, хахирлаг уур амьсгалтай, өвлийн улирлын дундаж температур -250С - 300С, жилийн 1 дүгээр сард хамгийн ихдээ -370С хүрч хүйтрэх ба 7 дугаар сард хамгийн ихдээ +350С хүрч халдаг байна. Жилд 150-300 мм тунадас унаж, хаврын улиралд салхины хүч ихэсч чиглэл нь тогтворгүй болдог ба энэ улирлын 60 орчим хоногт тогтмол хүчтэй салхи салхилдаг.

Зүүн бүс нутагт тал хээр зонхилох ба бэлчээр, хадлан, тариаланд тохиромжтой, Дорнод аймгийн зүүн өмнөд, Сүхбаатар аймгийн өмнөд хэсгээр цөлөрхөг, хойд хэсгээр уулархаг газар нутагтай.

Дэлхийн хээр талын экосистемийн загвар болгон хадгалах зорилгоор Зүүн бүсийн 10 цэгт нийтдээ 2688.2 мян.га буюу нутгийн 9.4 хувийг тусгай хамгаалалтад авсан байна.

Зүүн бүс нутгийн баруун урд ба урд хэсгээр цөлжилт ихсэж Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Онгон, Наран, Дарьганга, Түшинширээ сумдын бэлчээрийн талбайн 23.0-35.7 хувь нь цөлжилтөд нэрвэгдээд байна. Хэнтий аймгийн Галшар, Баянмөнх, Дархан зэрэг сумдууд цөлжилтөд илүү өртөж байна.

Сүүлийн жилүүдийн судалгаагаар шороон шуургатай өдрийн жилийн дундаж тоо жилд 16 байсан бол 41 болж, давтамж нь 2.6 дахин нэмэгдэж байгаа нь цөлжилтийн үйл явц хурдасч байгаагийн илрэл юм.

Зүүн бүсийн нийт газар нутгийн 5.7 хувийг ой эзэлж байна. Одоогоор жилдээ 20.0 гаруй мянган шоо метр мод бэлтгэж, жилд дунджаар 400 га газарт ойн нөхөн сэргээлт хийж байна.

Хэнтийн уулнаас эхтэй Хэрлэн, Онон, Улз, Туул, Эг, Барх, Хурх, Улз, Балж, Цэнхэр, Хянганы нуруунаас эхтэй Халх, Нөмрөг зэрэг тунгалаг уст том, жижиг гол ихтэй.

Ононгийн халуун рашаан, Аварга тосон, Гурван нуур, Тарс, Арын нуур, Рашаант, Эрээн толгой, Далай булаг, Гашуун, Цавчир өвдөг, Модонгийн худаг, Цагаан булаг, Цагаан хүндийн, Утаат минчүүр, Эрээн, Цагаанчулуут зэрэг рашаан ус олонтой.

Түүх дурсгалын үнэт өв соёл, унаган төрхөөр нь хадгалж үлдсэн Дорнодын тал хээр, Онон, Улз, Балж, Хан-Хэнтий, Дарьганга зэрэг үзэсгэлэн газар олонтой ба Монгол Улсын хамгийн нам дор газар болох Хөх нуур далайн түвшнээс дээш 560 метр, хамгийн зүүн захын цэг болох Соёлз уул байдаг.

Зүүн бүс нутагт байгалийн өвөрмөц сонин тогтоц бүхий байгалийн нөөц газар олон байдгаас 200 гаруй сөнөсөн галт уул, 127-248 км2 газар нутгийг эзлэх Онгон, Молцог элс, Лог, Будар, Зараа, Төрөнгө, Дэлгэрхаан, Харгилтай зэрэг үлэмж чулуун тогтоц бүхий нурууд, чулуужсан яс, амьтан, ургамлын ховор олдвор их олддог.

Хөдөө аж ахуй: Мал аж ахуйн салбар нь тус бүсийн хүн амын дийлэнх хэсгийн амьжиргааны эх үүсвэр болж байна.

Page 3: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2016/10/ZUUN-BUS.docx · Web viewЗүүн бүс нутаг нь харьцангуй сайн судлагдсан эрдэс түүхий

Зүүн бүс нутагт 100 га бэлчээрт дунджаар 37 толгой мал ногдож байгаа нь улсын дунджаас 9 толгойгоор, бэлчээрийн даацаар байвал зохих малын тооноос 2 дахин цөөн байна.

Нийт 17.805 өрх 7.4 сая толгой мал тоолуулсан байна. Үүнээс адуу 628.307, үхэр 578.229, хонь 3.653.442, ямаа 2.603.490, тэмээ 13.584 байна.

Өндөр ашиг шимтэй нутгийн шилмэл омгийн малын удам сайтай, Дорнод талын махны хэвшлийн талын улаан үхэр, Барга, Үзэмчин хонь, Баяндэлгэрийн улаан ямаа, Галшарын хурдан удмын адуу зэрэг ашиг шим сайтай үүлдэр угсааны малтай байна.

Зүүн бүсийн хэмжээнд нийт 6148 худаг байгаагаас гүний өрөмдмөл 979, богино яндант 435, энгийн уурхайн 4424, бусад 310 байна. Одоогийн байдлаар бэлчээрт энгийн гар худаг зонхилж 1990 оноос өмнө байсан гүний худгууд эвдэрч ажиллахгүй болсон байна.

Газар тариаланд ашиглаж болох нөөц газрын 90 гаруй хувь нь Дорнод аймгийн Халх голын районд байна.

Нэг га-ийн дундаж ургац улсын дунджаас 2.5-3 дахин бага байна.Зүүн бүс нь биологийн төрөл зүйлийн хувьд хойд зүгээс Дорнод Сибирь,

Дагуурын тал нутаг, зүүн зүгээс Манжуур, зүүн Хянган, өмнөд зүгээс зүүн хойд Хятад, Өвөр Монголын тал хээрийн амьтад нэвтрэн тархсан өвөрмөц онцлогтой нутаг юм.

Зүүн бүсийн гурван аймгийн нутаг дэвсгэрт 1500 орчим зүйлийн ургамал байдаг бөгөөд ховор 47, нэн ховор 54, улаан номд орсон 52 ургамал байна.

Одоогийн байдлаар 6 баг, 16 овог, 43 төрөлд хамаарах 70 зүйл буюу манай улсын зэрлэг хөхтний зүйлийн 50.7 хувь нутаглаж байна.

Онон голын савд 263 зүйл, Улз голын савд 260 зүйл, Хэрлэн голын савд 238 зүйл, Халх голын савд 297 зүйл шувуу байгаа бөгөөд нийт 17 багийн 47 овогт хамаарах 327 зүйлийн шувуу буюу Монгол орны шувууны 72.6 хувь нутаглаж байна.

Дорнод Монголын Номхон далайн ай савын гол, мөрөн, нуурт 36 төрөл, 45 зүйл загас байгааг судлаачид тогтоосон байна.

Аж үйлдвэр: Зүүн бүс нутагт аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх түүхий эдийн нөөц бусад бүсийг бодвол харьцангуй их тул уул уурхайн болон боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний 82-86 хувийг Хэнтий, Дорнод аймаг үйлдвэрлэж байна. Тухайлбал, нэг жилд ойролцоогоор ямааны сайн чанарын ноолуур 200 гаруй тн, хонины ноос 2 мянга орчим тн, үхрийн хөөвөр 140 гаруй тн, адууны хөөвөр 120 гаруй тн, тэмээний ноос 120 гаруй тн-ыг зөвхөн ноос ноолуурын салбарт бэлтгэх боломжтой.

Зүүн бүс нутаг нь харьцангуй сайн судлагдсан эрдэс түүхий эдийн орд илэрц газрууд ихтэй, газрын тос, төмөр, хар тугалга, уран, цайр, цагаан тугалга, шохойн чулуу, занар, жонш, хоолны давс, гянтболдын улсын батлагдсан нөөцийн 58.5-90 гаруй хувь нь байна. Тухайлбал, Дорнод аймгийн Эрдэс, Улаан, Цав, Хэнтий аймгийн Мөнгөн-Өндөр, Цагаан чулуут, Өндөр цагаан, Могдой, Сүхбаатар аймгийн Төмөртэйн цайр, Арын нуур, Нүхт даваа, Егүзэрийн ховор ба холимог металлын орд газрууд, Цагаан чулуут Хөх-Өндөрийн алтны орд газар, Дорнодын Тамсагбулагийн газрын тос, Мардайн ураны ордууд байна.

Page 4: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2016/10/ZUUN-BUS.docx · Web viewЗүүн бүс нутаг нь харьцангуй сайн судлагдсан эрдэс түүхий

Дэд бүтэц: Дэд бүтцийн салбаруудаас Улаанбаатар – Өндөрхаан – Баруун-Урт –

Чойбалсан холбосон шилэн кабель, Чойбалсан – Эрээнцав холбосон өргөн төмөр зам болон Улаанбаатар – Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто зам байна. ОХУ-тай төмөр замаар холбогдсон.

Зүүн бүсийн хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ болон тээвэрлэж байгаа ачаа, төрөл бүрийн замын шилжүүлсэн нийлбэр урт зэрэг үзүүлэлтээс тооцоход Зүүн бүсийн замын сүлжээний хангамжийн коэффициент 0.63 буюу бага байна.

Зүүн бүсэд ОХУ-тай хил залгаа Ульхан, Эрээнцав, (Дорнод), БНХАУ-тай хил залгаа Хавирга, Нөмрөг (Дорнод), Бичигт (Сүхбаатар)-ийн боомтууд байдаг.

Зүүн бүсэд улсын нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 1.3 хувийг үйлдвэрлэж байна. Бүх аймгийн төвүүд төвлөрсөн эрчим хүчний системд холбогдсон тул цахилгаан, эрчим хүчний хангамжаараа бусад бүсүүдээс өндөр байна.

Дорнод аймаг нь Зүүн бүсийн эрчим хүчний системийн төв зангилаа болж байна. Бүсийн нийт 45 сумаас 23 сум нь буюу 51.1 хувь нь төвлөрсөн эрчим хүчний эх үүсвэрт холбогдсон байна. Үүнийг аймгуудаар авч үзвэл Хэнтий аймгийн сумдын 83.6 хувь, Сүхбаатар аймгийн сумдын 41.6 хувь, Дорнод аймгийн сумдын 28.6 хувь нь төвлөрсөн эрчим хүчний системд холбогдсон байна. Бусад сум суурин газруудад 60, 100 кВт чадалтай дизель цахилгаан станцууд болон халаалтын зуухнууд ажиллаж байна.

Малчин өрхийн 15-20 хувь нь сэргээгдэх эрчим хүчний ямар нэгэн эх үүсвэрээр хангагдаад байна.

Зүүн бүсийн гурван аймгийн төв шилэн кабелийн сүлжээнд холбогдсон. Мөн сансрын холбооны VSAT (Very Small Aperture Terminal) системийг 3 аймгийн төвд байгуулсан байна. Холбооны сүлжээ нь сум, багийн түвшинд хэрэгцээ шаардлагыг хангахгүй байна.

Голлон тохиолддог аюулт үзэгдэл, гамшгийн төрөл, давтамж:

Манай орон сүүлийн 15 жилд тохиолдсон нийт байгалийн аюулт үзэгдлийг цаг агаарын, биологийн, геологийн гаралтай гэсэн 3 төрлөөр хуваан авч үзвэл үүний 61%-ийг цаг агаарын гаралтай, 32%-ийг биологийн гаралтай, 7%-ийг геологийн гаралтай аюулууд эзэлдэг.

Зүүн бүсийн хувьд авч үзэхэд бүсийн аймгуудад сүүлийн 15 жилд тохиолдсон нийт аюулт үзэгдэл, ослын 55.5 хувийг объектын гал түймэр, 3.5. хувийг мал, амьтны гоц халдварт өвчин, 2.5 хувийг усны осол, 2.4 хувийг хүчтэй салхи, шуурга, 32.4 хувийг ой, хээрийн түймэр эзэлж байна.

Page 5: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2016/10/ZUUN-BUS.docx · Web viewЗүүн бүс нутаг нь харьцангуй сайн судлагдсан эрдэс түүхий

Бүсийн хэмжээнд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоон мэдээлэл /2000-2015 он/

Гамшгийн ангилал

Гамшгийн төрөл Гамшгийн нэр

Дорнод

Сүхбаатар

Хэнтий

НИ

ЙТ

/Бүс

ийн

хэм

жээ

нд/

Байгалийн гаралтай

Цаг агаарын гаралтай аюулт үзэгдэл

Хүчтэй салхи, шуурга 13 36 21 70

Цас, зуд 1 1 5 7Үер 3 14 7 24Ой, хээрийн түймэр 442 242 263 947

Аянга, мөндөр 4 8 2 14Геологийн гаралтай аюул

Газар хөдлөлт 8 2 5 15

Биологийн гаралтай аюул

Хүний гоц халдварт өвчин 3 1 3 7

Мал, амьтны гоц халдварт өвчин

28 18 59 105

Хүний үйл ажиллагаатай холбоотой

Объектын гал түймэр 844 236 543 1623Усны осол 34 8 32 74Тэсэрч, дэлбэрэх, шатамхай, химийн бодисын осол 7 7 4 18

Үйлдвэрийн осол 5 3 10 18НИЙТ /аймгийн хэмжээнд/ 1392 576 954 2922

Бүс нутгийн хэмжээнд тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг улсын нийт дүнтэй харьцуулахад хүчтэй салхи, шуурга 23.6 хувь, цас, зуд 50 хувь, үер 8.4 хувь, ой, хээрийн түймэр 31.7 хувь, аянга, мөндөр 9.9 хувь, газар хөдлөлт 4.8 хувь, хүний гоц халдварт өвчин 7.8 хувь, мал, амьтны гоц халдварт өвчин 11.5 хувь, объектын гал түймэр 3.6 хувь, усны осол 6.2 хувь, тэсэрч дэлбэрэх, шатамхай, химийн бодисын осол 5.3 хувь, үйлдвэрийн осол 9 хувийг тус тус эзэлж байна.

Page 6: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2016/10/ZUUN-BUS.docx · Web viewЗүүн бүс нутаг нь харьцангуй сайн судлагдсан эрдэс түүхий

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА

Бүсийн хэмжээний аймгийн төвүүдэд Онцгой байдлын газар, Дорнод аймгийн Хэрлэн суманд Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги, Хэнтий аймгийн Хэрлэн суманд Гал түймэр унтраах, аврах 32 дугаар анги, Бор-Өндөр суманд Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги нийт 290 албан хаагчтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

Дорнод аймгийн Хэрлэн суманд Зэвсэгт хүчний 0327 дугаар анги, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд Зэвсэгт хүчний 0232 дугаар анги, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд Зэвсэгт хүчний 0168 дугаар анги, Зэвсэгт хүчний 0338 дугаар анги үүрэг гүйцэтгэж байна.

Дорнод аймгийн Хэрлэн суманд Хилийн цэргийн 0132 дугаар анги, Баян-Уул суманд Хилийн цэргийн 0275 дугаар анги, Матад суманд Хилийн цэргийн 0306 дугаар анги, Халхгол суманд Хилийн цэргийн 0198 дугаар анги, Хэнтий аймгийн Дадал суманд Хилийн цэргийн 0287 дугаар анги, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хилийн цэргийн 046 дугаар анги, Онгон суманд Хилийн цэргийн 084 дүгээр анги нийт 277 албан хаагчтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

Бүсийн хэмжээнд Цагдаагийн газрын 339 албан хаагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 143 албан хаагч, Тагнуулын газрын 27 албан хаагч, Тахарын албаны 38 албан хаагч, нийт 547 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБА, МЭРГЭЖЛИЙН АНГИ

Бүсийн хэмжээнд 34 гамшгаас хамгаалах алба 1894 албан хаагч, 65 мэргэжлийн анги 3115 албан хаагч, нийт 5009 ажилтан, албан хаагчтайгаар гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Page 7: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2016/10/ZUUN-BUS.docx · Web viewЗүүн бүс нутаг нь харьцангуй сайн судлагдсан эрдэс түүхий

ДОРНОД АЙМГИЙН ТАНИЛЦУУЛГА

Дорнод аймаг 1941 онд байгуулагдсан.Чойбалсан хот нийслэл Улаанбаатар хотоос 656 км зайд Монгол улсын зүүн

хилд оршдог бөгөөд 123.5 мян.км2 нутаг дэвсгэртэй, далайн түвшнээс дээш 560-1300 метр өргөгдсөн ба Монгол улсын хамгийн нам дор газар болох далайн түвшнээс 560 метр өргөгдсөн Хөх нуур, Монгол Улсын хамгийн зүүн цэг болох Соёлз уул байдаг нийт газар нутгийн 90 орчим хувь нь гүвээ толгод бүхий тал газар юм.

Тус аймгийн нутгийн өмнө хэсэгт Мэнэн, Тамсаг Матадын Дорнод Монголын өргөн уудам тал нутаг бараг 300 орчим км үргэлжилдэг.

ОХУ-ын Чита мужийн Борзя, Онон раионтай хойд талаараа 452 км, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол, үзэмчин аймагтай зүүн хойд, зүүн, зүүн урд талаараа 1155 км, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар, Түмэнцогт сумдуудтай урд, баруун урд талаараа 452 км, Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Дадал сумдуудтай баруун талаараа 216 км газраар тус тус хиллэдэг.

Тус аймгийн жилийн 251-260 өдөр нь нартай цэлмэг, жилд дунджаар 150-300 мм тундас унаж, цаг агаарын дундаж -26 хэмээс +27 хэм байдаг ба жилд дунджаар 57 удаа бороо орж, 25 удаа цас ордог бөгөөд Эх газрын эрс тэс уур амьсгалтай, салхины ноёлох чиглэл баруун хойноосоо байдаг. Хаврын цагт салхины хүч ихэсч чиглэл нь тогтворгүй бөгөөд энэ улирлын 60 орчим хоног нь тогтмол хүчтэй салхилж, цасан болон шороон шуурга үргэлжилдэг.

Мөн Хэнтийн уулнаас эхтэй Хэрлэн, Онон, Улз, Хянганы нуруунаас эхтэй Халх Нөмрөгийн голуудаас гадна том жижиг олон гол нуур байдаг.

Нутгийн зүүн өмнөд хэсэгт орших Халхгол сумын нутагт их Хянганы нурууны үргэлжлэл оршдог ба түүнд Буга, Хандгай, Баавгай, Гахай зэрэг ан гөрөөс, ой мод, гол устай байгалийн үзэсгэлэнт газар нутаг БНХАУ-тай хил залгаа оршдог.

Дорнод аймаг нь ОХУ-ын Чита мужтай төмөр замаар холбогддог ба тус аймгийн төв Чойбалсан хотоос Монгол улс, ОХУ-ын Эрээнцав-Соловьевск хилийн боомт хүртэл 268 км төмөр зам үргэлжилдэг ба цааш Борзя, Чита хотоор дамжин улмаар Москва хүртэл төмөр зам, Баян-Уул сумын Ульхан майхан /255 км/ хилийн боомтоор, БНХАУ-тай Чойбалсан сумын Хавирга /130 км/, Халхгол сумын Баянхошуу, Өвдөг /336 км/ хилийн боомтоор автомашинаар, Улаанбаатар – Чойбалсан –Хайлаар чиглэлийн олон улсын шууд нислэгээр БНХАУ-д тус тус зорчих боломжтой юм.

Улаанбаатараас Чойбалсан хот хүртэл хатуу хучилттай зам, нийслэл Улаанбаатар хот хүртэл автомашинаар дунджаар 8-12 цаг явна.

Аймгийн хэмжээнд Мобиком, Скайтел, Юнител болон үүрэн холбооны үндэсний оператор Жи-Мобайл компаниуд үйлчилж байгаагийн зэрэгцээ аймгийн төвд орон нутгийн телевизийн 5 сувгаар, кабелийн телевизийн 20 гаруй сувгаар тус тус нэвтрүүлэг дамжуулж байна. Аймгийн хэмжээнд 0.9 мянган телефон цэг айл өрх, албан газар ашиглаж байна. Аймгийн төвөөс Улаанбаатар хоттой өндөр хурдны шилэн кабелын сүлжээгээр холбогдсон.

Аймгийн хэмжээнд Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төв, Монгол уламжлалт эмнэлэг 1, 3 өрхийн эмнэлэг, 3 сум дундын эмнэлэг, 10 сумын эмнэлэг,

Page 8: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2016/10/ZUUN-BUS.docx · Web viewЗүүн бүс нутаг нь харьцангуй сайн судлагдсан эрдэс түүхий

хувийн хэвшлийн ортой эмнэлэг 2, үүдэн эмнэлэг 15, эмийн сан 14, хортон шавьж ариутгалын газар 1 байдаг.

Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургуулийн 513 бүлэгт 13.4 мянган хүүхэд суралцаж байгаа бөгөөд 16 дотуур байранд 893 хүүхэд амьдарч байна.

Ерөнхий боловсролын 25 сургуульд 749 багш, 28 цэцэрлэгийн 179 бүлэгт 5.5 мянган хүүхэд хүмүүжиж, 324 үндсэн болон туслах багш ажиллаж байна.

Дорнод дээд сургуульд 444 оюутан, Политехникийн коллежид 797 оюутан, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 320 оюутан нийт 1561 оюутан суралцаж байна.

Аймгийн хэмжээнд хөгжимт драмын театр 1, номын сан 26, музей болон 13 соёлын төв үйл ажиллагаа явуулдаг.

Тус аймаг нь Засаг захиргааны 14 сум 65 багтай, халх, буриад, барга, үзэмчин зэрэг ястан амьдардаг.2015 оны жилийн эцсийн байдлаар тоон мэдээлэл:

д/д Сумын нэр

Аймгийн төвөөс

алслагд сан зай

/км/ Баг

ийн

тоо

Багийн нэр

Сумын төвөөс

алслагдсан зай /км/

Өрхийн тоо Хүний

тоо Малын тоо

1 Баяндун 176 4

Түргэн 25 177 701 35248Хайрхан 12 128 467 23337

Яргай 36 142 540 39055Наран 0 367 1254 30222

Сумын дүн 814 2962 127862

2 Баянтүмэн 12 4

Цагаан дэрс 0 293 895 5075Жаргалант 59 175 550 44439

Өлзийт 62 142 430 26778Хотонт 50 95 288 18520

Сумын дүн 705 2163 94812

3 Баян-Уул 200 6

Заяат 20 167 564 15172Хар чулуут 35 251 855 39077Уртын адаг 25 156 531 14582

Бэрх 0 382 1128 3361Улз 0 310 909 4419

Өвөр-Эрээн 25 171 477 5038Сумын дүн 1437 4464 81649

4 Булган 56 4

Өндөрхошуу 0 222 659 6936Хулсан шанд 21 117 398 29106

Баян-Уул 35 84 226 25161Чулуут 16 114 397 25003

Сумын дүн 537 1680 86206

5 Гурванзагал130

3Рашаант 7 150 448 34611

Цагаан хошуу 24 138 424 41028Сүмийн булаг 0 149 465 10589

Сумын дүн 437 1337 86228

6 Дашбалбар 180 5

Сэвсүүл жараахай 20 243 897 49265

Харзат 60 147 563 46931Чух 18 150 556 41108

Номинт 25 159 531 29844Улз 0 211 669 14757

Сумын дүн 910 2685 1819057 Матад 148 5 Жаргалант 50 122 406 24743

Page 9: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2016/10/ZUUN-BUS.docx · Web viewЗүүн бүс нутаг нь харьцангуй сайн судлагдсан эрдэс түүхий

Баянхангай 15 132 455 24723Түмэн хаан 0 276 1330 11108

Эрдэнэбадрах 22 117 526 12460Буян-Өндөр 50 108 436 18529

Мэнэн 160 102 310 2394Сумын дүн 857 3463 93957

8 Сэргэлэн 70 5

Барчин 17 122 401 26044Ар хоолой 22 155 460 47068

Баян 16 88 286 18774Очир хүрээ 22 85 288 21702Галын гол 0 155 469 7401

Сумын дүн 605 1904 120989

9 Халхгол 340 3Цогт сүмбэр 0 531 1647 3874

Ялалт 60 262 900 19008Ташгай 25 99 433 17385

Сумын дүн 892 2980 40267

10 Хөлөнбуйр 122 3Баян-Өлзийт 178 589 39693

Бат хаан 7 182 572 34056Баян-Уул 0 187 561 12415

Сумын дүн 547 1722 86164

11 Хэрлэн 0 10

1 дүгээр баг 0 1542 5449 177392 дугаар баг 0 2105 5785 229793 дугаар баг 0 1665 2305 65324 дүгээр баг 0 661 6498 159425 дугаар баг 15 1906 644 88046 дугаар баг 0 206 4440 127177 дугаар баг 0 1305 3853 81308 дугаар баг 9.8 1299 1811 78169 дүгээр баг 0 606 4829 13277

10 дугаар баг 0 1470 7263 22902Сумын дүн 12765 42877 136838

12 Цагаан-Овоо 130 6

Баянгол 27 113 386 16432Элст 22 187 655 24747Зүрх 27 126 526 29508

Хүрээт 17 143 507 22157Гүн цэнгэлэг 35 105 353 24896

Хөөвөр 0 309 998 17441Сумын дүн 983 3425 135154

13 Чойбалсан 55 4

Энгэр шанд 24 135 442 23260Хулстай 0 391 1203 13654Сүмбэр 25 180 567 33051Хөхнуур 56 98 315 14928

804 2527 84893

14 Чулуунхороот 256 3Дэлгэр 0 228 662 10787Галуут 45 122 371 22270

Цагаанчулуут 2 248 635 20234Сумын дүн 1402 1668 138184

БҮГД 22.916 76.388 1.555.425Тус аймгийн 22.9 мянган өрхөд 76.3 мянган хүн амьдарч байгаагийн 54.3

хувь нь аймгийн төвд, 18.4 хувь нь сумын төвд, 27.3 хувь нь хөдөө амьдарч байна. Хүн амын 59.0 хувь нь хөдөлмөрийн насныхан бөгөөд нийт хүн амын 27.8 хувь нь 15 хүртэл насны хүүхдүүд байгаа ба цэргийн дүйцүүлэх албанд 35 хүн алба хааж байна.

Улсын хэмжээний хадлангийн талбайн 54 хувь, газар тариаланд тохиромжтой талбайн 22 хувь, малын бэлчээрийн 10 хувь нь Дорнод аймгийн нутаг дэвсгэрт оршдог.

Page 10: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2016/10/ZUUN-BUS.docx · Web viewЗүүн бүс нутаг нь харьцангуй сайн судлагдсан эрдэс түүхий

Аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Халхгол сумдуудад бага зэргийн нарс, шилмүүст, хусан ой мод байдаг.

Нутаг дэвсгэрийн ихэнх нь хүрэн хөрстэй, Онон, Улз, Халхголын дагуу хар шороон хөрстэй, Халхголын орчимд тариаланд нэн тохиромжтой 273,3 мянган га талбайтай.

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Дорнод Мах” ХХК, “Дорнод гурил” ХХК, “Адуунчулуун” ХХК, “Дорнод худалдаа” ХХК, “Хэрлэн Номин” бизнес төв зэрэг томоохон үйлдвэр албан газрууд байдаг.

Page 11: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2016/10/ZUUN-BUS.docx · Web viewЗүүн бүс нутаг нь харьцангуй сайн судлагдсан эрдэс түүхий

ХЭНТИЙ АЙМГИЙН ТАНИЛЦУУЛГА

Хэнтий аймаг 1930 онд байгуулагдсан.Хэнтий аймаг нь Монгол Улсын ууган дөрвөн аймгийн нэг бөгөөд Хэнтийн

уулархаг нутгийн ихэнхийг эзэлж Хэрлэн, Онон голуудын сав нутагт оршдог.Тус аймаг нь Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ

аймагтай, хойд талаараа ОХУ-тай хил залгана.Одоо Хэнтий аймаг 18 сум, 88 багтай.Хэнтийн нурууны оргил Асралт хайрхан далайн түвшнээс дээш 2799 метр

өндөрт оршдог.Умард мөсөн далай, Номхон далайд цутгах төв Азийн усны хагалбар болох

Хэнтийн нуруунаас Хэрлэн, Онон, Туул, Эг, Барх, Хурх, Улз, Балж, Цэнхэр зэрэг тунгалаг устай 70 гаруй том, жижиг гол эх авч урсана.

Ононгийн халуун рашаан, Аварга тосон, Гурван нуур, Тарс зэрэг 30 гаруй рашаан ундармал, нуур, цөөрөм, тойром бүрд байдаг.

Ойт болон тал хээр хосолсон 80.3 мян.км2 газар нутагтай, 72.6 мянган хүн амтай. Өндөрхаан хотод 20.6 мянган хүн оршин суудаг. Хүн амын 49.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт хүн амын 64.4 хувийг 15-59 насныхан, 29.1 хувийг 0-14 насныхан, 6.4 хувийг 60 ба дээш насныхан эзэлж байна.

Хэнтий аймагт Халх, Хасаг, Урианхай, Дарьганга, Үзэмчин, Буриад, Баяд, Дөрвөд, Торгууд, Дархад зэрэг үндэстэн ястнууд байдаг байна.

Нийт 23.4 мянган өрх байна. Нийт хүн амын 32.5 хувь суурин, 67.5 хувь нь хөдөөд амьдарч байна.

Ерөнхий боловсролын 26 сургуульд 13.4 мянган суралцагчид суралцаж, 34 цэцэрлэгт 5.9 мянган хүүхэд хамрагдаж байна.

2015 оны жилийн эцсийн байдлаар тоон мэдээлэл:

д/д Сумын нэр

Аймгийн төвөөс

алслагд сан зай

/км/

Баг

ийн

тоо Багийн нэр

Сумын төвөөс

алслагдсан зай /км/

Өрхийн тоо

Хүний тоо Малын

тоо

1 Галшар 138 6

Арвин 18 67 256 28118Оч 60 92 353 62646Баянбадрал 70 124 384 86278Жаргалант 18 66 256 25006Буянтбулаг 0 164 481 18210Сангийндалай 80 93 382 61476

Сумын дүн 606 2112 534804

2 Баянхутаг 22 3Жаргалант 40 302 812 151949Улаан өндөр 0 268 719 47000Цантын хоолой 35 211 627 127583

Сумын дүн 781 2158 326532

3 Баянмөнх 100 4

Баянбулаг 17 63 391 54544Хэрлэн 22 64 418 47628Дулаан 12 95 468 48565Улаан-Эргэ 0 64 350 8937

Сумын дүн 286 1627 208302

4 Дархан 145 4

Дотуур булаг 12 204 649 91633Хараат 18 123 348 48914Шажин 50 151 417 56020Мэргэн хошуу 0 152 425 11469

Page 12: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2016/10/ZUUN-BUS.docx · Web viewЗүүн бүс нутаг нь харьцангуй сайн судлагдсан эрдэс түүхий

Сумын дүн 630 1839 208036

5 Дэлгэрхаан 145 4

Хэрлэнбаян улаан 35 185 502 77366

Долоод 25 114 507 49901Аварга 0 274 883 44091Хэрлэн тооно 18 134 447 58251

Сумын дүн 707 2339 229609

6 Жаргалтхаан 100 5

Гичгэнэ 22 118 426 45798Баянцогт 19 91 282 73818Баян-эрдэнэ 25 96 324 39854Чулуут 14 134 430 52294Төвийн 0 195 630 14161

Сумын дүн 634 2092 225925

7 Цэнхэрмандал 145 4

Хужхан 18 119 372 48827Нугаар 45 108 175 53329Согоот 22 180 376 59843Баянмод 0 324 925 14422

Сумын дүн 731 1848 176421

8 Өмнөдэлгэр 100 7

Наран 3 191 626 56461Баянзүрх 56 234 688 74136Хэнтий 28 295 967 96129Талынбулаг 57 124 432 49234Чандган 20 191 663 66186Гурван баян 55 323 927 60206Төвийн 0 379 1218 36198

Сумын дүн 1737 5521 438550

9 Батширээт 200 4

Онон 25 150 440 40537Хурх 55 107 363 34462Барх 5 147 430 12213Норовлин 0 355 1015 4013

Сумын дүн 759 2248 91225

10 Биндэр 182 5

Баян-Өндөр 50 205 608 67738Мандалхаан 25 225 681 38118Баянгол 35 225 806 20603Дэлгэрхаан 25 200 642 37178Онон 0 411 1239 10963

Сумын дүн 1266 3976 174600

11 Баян-Адарга 167 4

Сайхан 35 174 586 40889Жаргалант 8 128 420 31496Адарга 20 145 525 24892Дуурлиг 0 283 887 18555

Сумын дүн 730 2418 155832

12 Дадал 270 4

Баян-Овоо 0 468 1479 4238Агац 20 117 408 4762Онон 22 113 374 12843Балж 70 174 560 13059

872 2821 34902

13 Норовлин 200 4

Баян-Өлзийт 65 152 538 45605Ангирт 72 101 303 33507Онон 18 141 491 21035Жаргалант 0 306 1009 12950

Сумын дүн 700 2341 113097

14 Батноров 105 7

Эрдэнэчандмань 30 81 257 26383Эрхэмбүрд 28 153 529 55444Баян 30 156 573 55488Баянбулаг 25 153 524 56293Идэрмэг 50 195 280 38612Дундбүрд 0 286 899 27693Бэрх 35 857 2351 72692

Page 13: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2016/10/ZUUN-BUS.docx · Web viewЗүүн бүс нутаг нь харьцангуй сайн судлагдсан эрдэс түүхий

Сумын дүн 1881 5413 569605

15 Баян-Овоо 132 4

Жавхлант 0 208 651 15656Дэлгэрхаан 16 97 307 40877Наран 18 116 357 28645Сүмбэр 19 91 342 39495

Сумын дүн 512 1657 124673

16 Мөрөн 27 5

Зөөлөн 45 134 384 60573Өлзийт 18 130 367 43517Бүрээт 27 140 383 32797Цагаантолгой 0 180 521 9163Чандган 27 73 178 9442

Сумын дүн 657 1833 155492

17 Хэрлэн 0 8

Хэрлэн 0 1217 3630 23436Булаг 0 1222 3667 29464Баянмөнх 0 1351 4278 67813Сариг 0 1267 3915 28874Өндөрхаан 0 1301 3993 50423Цогт-Өндөр 7 118 319 5665Номгон 50 307 997 57935Ишгэнтолгой 50 283 721 63541

7066 21520 327151

18 Бор-Өндөр 180 6

Бор-өндөр 0 591 1999 1133Холбоо 0 650 1885 1570Бумбат 0 585 1890 748Уурхайчин 0 692 2207 630Хүйх 30 125 481 38411Өлгий 55 82 384 32299

Сумын дүн 2725 8846 74791БҮГД 23.484 72.609 3.590.849

Газар тариалангийн гол таримал нь үр тариа, төмс, хүнсний ногоо байдаг.Нийт 9.1 мянган өрх 3.5 сая толгой мал тоолуулсан байна. Үүнээс тэмээ 3.8

мянга, адуу 220.6 мянга, үхэр 239.8 мянга, хонь 1.6 сая, ямаа 1.2 сая байна.Эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй, уул уурхайн салбар бөгөөд

нутгийн шилмэл омгийн Баяндэлгэрийн улаан ямаа, Эрдэнэцагааны үзэмчин хонь, Түмэнцогтын махны хэвшлийн үхэр, хурдан удмын адуун сүрэг, уул уурхайн хувьд цайр, зэс молибден, хүрэн нүүрс, хайлуур жонш, гянтболд зэрэг орд газруудтай.Аймаг, сумдын төв эрчим хүчний систем болон мэдээлэл харилцаа холбооны сүлжээнд бүрэн хамрагдсан.

2015 онд 9.4 мянган өрх, 56 аж ахуй нэгж, байгууллага нийтдээ 3.1 сая толгой мал тоолуулсан байна. Үүнээс тэмээ 8.3 мянга, адуу 259.6 мянга, үхэр 214.5 мянга, хонь 1.5 сая, ямаа 1.1 сая байна.

“Бор-Өндөрийн” УБҮ Бор-Өндөрийн болон Адагийн жоншны ордод олборлолт явуулж жилдээ 150.0 мян.тн жонш, “Бэрх-Уул” ХК нь Чандганы нүүрсний уурхайд 35 мян.тн, Бэрхийн болон Дэлгэрхааны жоншны гүний ордод олборлолт явуулж 6.0 мян.тн жонш, “Идэр гоулд” ХХК Хавтгайн ордод 10.0 мян.тн нүүрсний олборлолт, “Бэрх-Уул” ХК Тохой булгийн ордод 10 кг алт, “Баян-Эрдэс” ХХК Салхитын ордод 5 кг алт, “Эрэлчин” ХХК Хадагтайн ордод 5-10 кг алт, “Морьтхангай” ХХК Баянцогтод вольфромын, Баянхутаг сумын сондуультын 12 сая м3 шаврын ордоос тоосгоны шавар болон Өндөрхаан хотын ойр орших дулааны энгэрийн элсний 9 карьераас элс, Хэрлэн голын эргийн хэсгээс хайрганы олборлолт явуулж байна.

Page 14: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2016/10/ZUUN-BUS.docx · Web viewЗүүн бүс нутаг нь харьцангуй сайн судлагдсан эрдэс түүхий

Хэнтий аймгийн цаг уурын олон жилийн дундаж үзүүлэлт нь тунадас 259,4 мм, агаарын температур 1 дүгээр сард -23,4, 7 дугаар сард +18,7, агаар дахь бохирдуулагч бодисын жилийн дундаж агууламж 0,004 мкг/м3 байна.

СҮХБААТАР АЙМГИЙН ТАНИЛЦУУЛГА

Page 15: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2016/10/ZUUN-BUS.docx · Web viewЗүүн бүс нутаг нь харьцангуй сайн судлагдсан эрдэс түүхий

Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр нь 1921 оноос өмнө Халхын Сэцэн хан аймгийн Чин ван хошуу, Далай ван хошуу, Ёст бэйс хошуу, Эрх гүн хошуу, Хурц засаг хошуу, Егүзэр хутагтын шавь хошуу гэсэн 6 хошууны нутаг. 1931 онд Халхын 4 аймгийг 13 аймаг болгон өөрчлөхөд Хэнтий, Дорнод аймагт харьяалагдаж, 1940-1942 оны засаг захиргааны өөрчлөлтөөр 1942 онд Жавхлант шарга аймаг шинээр байгуулагджээ. Улсын бага хурлын 1943 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор Жавхлант шарга аймгийг их жанжин Сүхбаатарын нэрэмжит болгож “Сүхбаатар аймаг” гэж нэрлэх болсон. Мөн ондоо аймгийн төвийг Баруун-Урт голын дэргэд шилжүүлэн суурьшуулж “Баруун-Урт” гэж нэрлэсэн байна. Тус аймаг нь засаг захиргааны 13 сум, 66 багтай, 60 орчим мянган хүн амтай.

Хүн амын олонх нь Халх, Дарьганга ястан бөгөөд Үзэмчин, Барга, Хуучид, Өөлд, Цахар ястан цөөнх хувийг эзэлдэг.

Нутгийн хийлийн нийт урт 1340 км бөгөөд урд талаараа БНХАУ-тай 485 км, баруун талаараа Дорноговь аймагтай 165 км, хойд талаараа Хэнтий аймагтай 260 км, зүүн хойд талаараа Дорнод аймагтай 430 км газраар тус тус хиллэдэг.

Аймгийн нутаг дэвсгэр Дорнод Монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл бөгөөд нийтдээ 82,3 мян.км2 газар нутагтай, тал хээрийн бүсэд багтдаг. Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшнээс дээш 1000-1200 метр өндөрт оршдог. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1778 метр өндөрт өргөгдсөн Шилийн Богд уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 790 метр өндөрт өргөгдсөн Байшинт гэдэг газар юм.

Сүхбаатар аймаг нь ус зүйн мужлалаар ус багатай бүст багтах бөгөөд гадаргуугийн ус ховортой, тогтмол урсгалтай гол мөрөн байхгүй боловч 20 гаруй жижиг нуур, 200-аад булаг шанд, гол горхи байдаг. Талбулаг, Арын нуур, Рашаант, Эрээн толгой, Далай булаг, Гашуун, Цавчир өвдөг, Модонгийн худаг, Цагаан булаг зэрэг рашаан ус олонтой.

азар нутаг нь нам уулс, ухаа гүвээт талархаг гадаргатай. Тус аймгийн нутагт ихэнхдээ цайвар хүрэн хөрс голлох ба бүрхэвч нь агь, шивээт хялгана, таана зонхилон ургадаг байна.

Аймгийн нутгийн хойд, баруун хойд хэсэгт эгцэвтэр хажуутай, шовх оройтой Мөнххаан бэсрэг уулс, гүвээ толгод байх ба урагш тэгш талархаг газар үргэлжлэн, өмнөд хэсэгтээ Дарьгангын галт уулсын муж байна.

Нутгийн өмнөд хэсэгт Онгон, Молцог зэрэг баруун хойшоо сунаж тогтсон элсэн манхны захаар булаг ундарч, зарим хотгорын ёроолд тунгалаг устай нуур тогтсон байдаг.

Сүхбаатар аймаг нь уур амьсгалын хувьд эх газрын эрс тэс, хахир хахирлаг байдаг.

Байгалийн сонин тогтоц бүхий газар нутаг элбэгтэй. Үүнд: Дарьганга суманд 200 гаруй сөнөсөн галт уул, Онгон, Дарьганга суманд 127-248 км2 талбай эзлэх Онгон, Молцогийн их элс, Эрдэнэцагаан сумын нутагт байгалийн нөөц газар Лхачинвандад уул, Дарьганга, Наран сумын нутагт Баяндулаан, Талын агуйт, Мөнххаан сумын Баян-Уулын орчмын агуй. Лог, Будар, Зараа, Төрөнгө, Дэлгэрхаан, Харгилтай зэрэг үлэмж талбай бүхий чулуун тогтоцтой нуруу хөндий олон байдгийн дээр чулуужсан яс зэрэг амьтан ургамлын үлдэгдэл Байшинт, Ходоодын говь, Хорголжингийн талаас олддог юм байна.

Page 16: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2016/10/ZUUN-BUS.docx · Web viewЗүүн бүс нутаг нь харьцангуй сайн судлагдсан эрдэс түүхий

Эрдэнэцагаан сумын нутаг дахь Бичигт боомт нь 2008 оноос эхлэн байнгын ажиллагаатай болж өргөжсөнөөр ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Зүүн Үзэмчин хошуутай гадаад хамтын ажиллагаатай ажиллаж байна.

2015 оны жилийн эцэст 17.3 мянган өрх, 59.1 мянган суурин хүн ам байна. Нийт өрхийн 47.2 хувь, хүн амын 48.9 хувь нь хөдөөд амьдарч байна. Хүн амын 49.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт хүн амын 64.5 хувийг 15-59 насныхан, 29.6 хувийг 0-14 насныхан, 5.9 хувийг 60 ба дээш насныхан эзлэх болсон байна. Ажил хайгч иргэдийн тоо 559 болсны 281 нь эмэгтэйчүүд байна.

Ерөнхий боловсролын 16 сургуульд 370 бүлэг хичээллэж байгаа бөгөөд 10.5 мянган суралцагчид суралцаж байна. Цэцэрлэгийн 128 бүлэгт 3.9 мянган хүүхэд хүмүүжиж байна. Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд 13 мэргэжлээр 472 суралцагч суралцаж байна.

2015 оны жилийн эцсийн байдлаар тоон мэдээлэл:

д/д Сумын нэр

Аймгийн төвөөс

алслагд сан зай

/км/

Баг

ийн

тоо Багийн нэр

Сумын төвөөс

алслагдсан зай /км/

Өрхийн тоо

Хүний тоо Малын

тоо

1 Асгат 45 4

Өлзийт 20 93 329 30707Дөхөм 32 115 432 34740Их-Уул 60 116 413 41064

Жаргалант 0 171 538 14339Сумын дүн 495 1712 120850

2 Баяндэлгэр 140 6

Баян 28 221 812 79935Дэлгэр 30 205 758 59244

Төв 23 179 641 57056Дөхөм 16 245 884 96631Хонгор 34 224 834 82907Ширээт 0 257 872 30144

Сумын дүн 1331 4801 405917

3 Дарьганга 180 4

Үүд 17 177 645 49130Бадрах 18 190 703 51541Аман-Ус 28 160 533 31871Овоот 0 344 1113 50134

Сумын дүн 871 2994 182676

4 Мөнххаан 103 5

Баянтэрэм 38 246 843 62510Баян-Уул 0 251 884 73652

Баянцагаан 36 274 919 80939Баясгалант 0 357 1210 46077Бүрэнцогт 45 195 661 80829

Сумын дүн 1323 4517 344077

5 Наран 200 3Гүн худаг 29 138 467 51180

Тосонгийн гол 13 186 666 65522Наран булаг 0 134 419 14538

Сумын дүн 458 1552 131240

6 Онгон 160 5

Үйзэн 15 233 929 104303Шар бүрд 45 171 660 62930

Нүдэн 18 248 932 82355Цөнгөрөг 2 166 610 11757Хавирга 0 203 655 16135

Сумын дүн 1021 3786 2774807 Сүхбаатар 57 5 Баянгол 50 221 740 84976

Хайлаастай 0 206 693 9713Хулгар 25 256 936 62183Ланз 24 139 435 37444

Page 17: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2016/10/ZUUN-BUS.docx · Web viewЗүүн бүс нутаг нь харьцангуй сайн судлагдсан эрдэс түүхий

Шинэбулаг 58 116 384 35510Сумын дүн 938 3188 229826

8Түмэнширээ

140 5

Сэргэлэн 0 203 723 25711Өлзийт 18 175 598 66072Үнэгд 35 160 587 63024

Дэлгэрхаан 60 151 515 57618Өгөөмөр 22 241 828 95630

Сумын дүн 930 3251 308055

9 Түмэнцогт 140 4

Лхүмбэ 17 217 757 44981Баянцагаан 12 199 649 39294Баян-Овоо 0 171 510 5954Баянцогт 0 148 482 5156

Сумын дүн 735 2398 95385

10 Уулбаян 80 5

Баян 20 240 819 81676Жаргалант 0 235 752 36009

Тэгш 30 172 603 58684Жавхлант 60 90 337 36318

Дэлгэр 20 95 343 28253Сумын дүн 832 2854 240940

11 Халзан 65 4

Халзан шанд 17 126 470 52152Сахиулын шанд 50 58 195 26152

Сайншанд 25 93 308 38224Хатавч 0 189 625 24501

Сумын дүн 466 1598 141029

12 Эрдэнэцагаан 220 8

Тал булаг 30 266 968 56142Цагаан-Овоо 0 298 1024 14547

Бадрах 35 158 624 27907Хонгор 24 149 547 27286Билүүт 0 289 1030 16705

Жаргалант 45 191 684 45176Хадын булан 22 219 779 37762Алтан-Овоо 0 251 820 9584

Сумын дүн 1821 6476 235109

13 Баруун-Урт 0 9

1 дүгээр баг 0 1025 3326 199992 дугаар баг 0 433 1454 68793 дугаар баг 0 495 1672 133104 дүгээр баг 0 754 2306 159225 дугаар баг 0 854 2753 188246 дугаар баг 0 548 1774 160357 дугаар баг 0 661 2098 93078 дугаар баг 0 900 2997 2524779 дүгээр баг 0 360 1285 4987

Сумын дүн 6030 19665 357740БҮГД 17251 59034 3070354

Эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй, уул уурхайн салбар бөгөөд нутгийн шилмэл омгийн Баяндэлгэрийн улаан ямаа, Эрдэнэцагааны үзэмчин хонь, Түмэнцогтын махны хэвшлийн үхэр, хурдан удмын адуун сүрэг, уул уурхайн хувьд цайр, зэс молибден, хүрэн нүүрс, хайлуур жонш, гянтболд зэрэг орд газруудтай.Аймаг, сумдын төв эрчим хүчний систем болон мэдээлэл харилцаа холбооны сүлжээнд бүрэн хамрагдсан.

2015 онд 9.4 мянган өрх, 56 аж ахуй нэгж, байгууллага нийтдээ 3.1 сая толгой мал тоолуулсан байна. Үүнээс тэмээ 8.3 мянга, адуу 259.6 мянга, үхэр 214.5 мянга, хонь 1.5 сая, ямаа 1.1 сая байна.

Page 18: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2016/10/ZUUN-BUS.docx · Web viewЗүүн бүс нутаг нь харьцангуй сайн судлагдсан эрдэс түүхий

БОЛОВСРУУЛСАН:ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗРЫН РАДИО ХОЛБОО, ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, ОНЦГОЙ БАЙДЛЫН АХМАД Ч.ЛХАМЖАВ