6

Click here to load reader

Mongolbank todruulga

  • Upload
    jigmee

  • View
    1.133

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Mongolbank todruulga

“БАНКНЫ САЛБАРЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ,

ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ийн талаар Монголбанкны ОНХХ-ээс

дараахь тодруулгыг ирүүллээ.

Асуулт: Монголбанкнаас бүтцийн өөрчлөлт хийнэ гэж их ярьж байгаа. Энэ яг юуг

хэлээд байна вэ?

Хариулт: Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр

манай улс 2009 оны эхний улиралд төлбөрийн тэнцлийн хямралд өртөж, төгрөгийн ханш

огцом унасан бөгөөд улмаар эдийн засаг 2009 онд уналттай гарсан. Одоо хэдийгээр эдийн

засаг сэргэх төлөв ажиглагдаж байгаа боловч банкны салбарын байдал цоо эрүүл

болчоогүй байна. Банкууд хямралын үед ихээхэн алдагдал хүлээж, эдийн засаг дахь

зээлийн эргэлт зогсонги байдалд орсон. Энэ байдал цаашид үргэлжилбэл олон нийтийн

банкинд итгэх итгэл алдагдаж, банкны салбарын өргөн хүрээтэй хямрал гарч ч болзошгүй.

Уул уурхайн салбарыг дагасан ихээхэн мөнгөний урсгал орж ирэхээр хүлээгдэж байгаа үед

банкны салбарын хүндрэл нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй, мөн

хадгаламжийн баталгаатай холбоотойгоор төр ихээхэн алдагдал хүлээж болзошгүй зэрэг эрсдлийг тооцож цаашид эдийн засагт банкны гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, санхүүгийн

зуучлалын чадавхийг өсгөх зорилгоор банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх,

шаардлагатай бол төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулсан юм.

Хөтөлбөрийн хүрээнд зөрчилтэй байгаа банкуудад боломжит хугацаа олгох, одоо байгаа

шаардлагын хүрээнд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх мөн тодорхой хугацаа өгөх бөгөөд

хэрэв банкууд өөрсдөө хүсвэл Засгийн газраас өөрийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх ийм л

хөтөлбөр юм.

Асуулт: Та эдийн засгийн өсөлтөд банкууд сөргөөр нөлөөлж болзошгүй гэлээ. Эдийн

засгийн хямрал нь өөрөө банкуудыг хүндрэлд оруулсан юм биш үү?

Хариулт: Эдийн засгийн хямрал банк ч гэлтгүй бүхий л секторыг хамарлаа шүүдээ. Харин

бид эндээс банкууд маань юун дээрээ алдаж байж, цаашид ямар сул тал дээрээ онцгой

анхаарах ёстой вэ гэдгээ хараад авлаа. Одоо үүнийгээ эмчлэх хэрэгтэй болж байна. Өөрөөр

хэлбэл ерөнхий хямралаас гадна банкнаас шууд хамаарсан гажуудал байсныг бас хүлээн

зөвшөөрөх ёстой юм. Шулуулхан хэлэхэд сүүлийн жилүүдэд дампуурсан банкуудын

жишээнээс харахад хямралын шалтгаанаас гэхээс илүү банкны эрсдлийн менежмент,

санхүүгийн сахилга баттай шууд холбоотой шалтгаанууд байсан. Иймд уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр банкууд үйл ажиллагаагаа хууль журмын хүрээнд нийцүүлэх, санхүүгийн

сахилга батыг чанд мөрдөх учиртай юм. Мөн гадны хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр

тэдний шаардлага, хэрэгцээг хангасан тэдэнтэй зэрэгцэж бизнес хийх чадварлаг банкууд

байх нь чухал.

Асуулт: Бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлнэ гэдэг нь банкуудын үйл ажиллагаа

доголдож байна гэсэн айдасыг иргэдийн дунд төрүүлж энэ цаашлаад иргэдийн

банкны салбарт итгэх итгэлийг бууруулах биш үү?

Хариулт: Би урьд нь дурдсан, уг хөтөлбөрийг “Банкийг чадавхжуулах, өөрийн хөрөнгөөр

дэмжих хөтөлбөр” гэж нэрлэнэ. Харин ч эсрэгээрээ иргэдийн итгэл дээшлэнэ гэж үзэж

Page 2: Mongolbank todruulga

байгаа. Учир нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хамгаалах үүргийнхээ хүрээнд

Монголбанкнаас авч хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөр нь ил тод, адил тэгш зарчмыг баримтлах бөгөөд Төрөөс шийдвэртэй арга хэмжээ авч банкны салбарын аюулгүй байдлыг хангана гэсэн дохиог олон нийтэд байнга өгөх болно. Ингэснээр банкны салбарт итгэх

итгэл бүрэн сэргэнэ.

Асуулт: Хадгаламжийн баталгаа Төрд алдагдал учруулах гээд байвал больчиж

болохгүй юу?

Хариулт: Банк санхүүгийн системд гарч байсан хүндрэл, түүнийг хохирол багатайгаар

гэтлэх зорилгоор хадгаламжийн баталгааны хуулийг баталж гаргасан. Хадгаламжийн

баталгаа нь нэг талаар банкнаас харилцах, хадгаламж гадагшлахаас сэргийлэхийн зэрэгцээ нөгөө талаар хадгаламж эзэмшигчдийг эрсдэлээс хамгаалснаар банкуудад далд хэлбэрээр

татаас олгож, ашигт ажиллагааг нь сайжруулах нөлөөтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Гэвч

банкуудад олгож буй энэ давуу талын нөгөө талд татвар төлөгчдийн мөнгө эрсдэл хүлээж

байгаа юм. Энэ эрсдэлээс сэргийлэх зорилгоор эхлээд банкуудаа санхүүгийн хувьд

бэхжүүлээд, дараа нь харилцах, хадгаламжийг банкуудаас хураасан шимтгэлээр батлан

даадаг хадгаламжийн даатгалын системээр хадгаламжийн баталгааг солихоор төлөвлөж

байна. Энд тодорхой шилжилтийн хугацаа хэрэгтэй байх болно.

Асуулт: Банкууд зах зээлийн жамаар үйл ажиллагаа явуулж байхад Монголбанк

хөндлөнгөөс орох нь зөв үү?

Хариулт: Монгол Улс дэлхийн нийтийн жишгээр банкны 2 шатлалтай тогтолцоонд

шилжээд 20 жил өнгөрлөө. Богино ч гэсэн энэ түүх таны асуултын хариулт болох ёстой.

Монголын төр хуулиараа банкны үйл ажиллагаа эрхэлж нийтийн мөнгөөр итгэлцлийн

бизнес эрхлэх зөвшөөрлийг арилжааны банкуудад өглөө, зэрэгцээд үүнд хяналт тавих эрх

үүргийг Төв Банкиндаа өгчээ. Иймд мөнгөө хадгалалуулсан олон нийтийн өмнөөс төр

банкны үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоож, хяналт тавьдаг. Гэтэл энэхүү зарчмыг зөрчиж үйл ажиллагаа явуулснаас зарим банкууд дампуурдаг, зарим нь сайн ажилладаг. Цаашид банкны системийн хүндрэл үүсэхгүй байх, харилцагчдын хөрөнгийг эрсдлээс

хамгаалах, банкны санхүүгийн зуучлалын үүргийг улам идэвхжүүлэх болон төр

хадгаламжийн баталгаа гаргасны төлөө аливаа эрсдэл үүрэхгүй байх зорилгоор хуулийн

хүрээнд зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Асуулт: Энэ хөтөлбөрөөр банкуудыг шахаж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхийг

шаардах нь гадны хөрөнгө оруулагчид банкны салбарт орж ирэх замыг засах гэсэн

оролдлого гэж зарим хүмүүс үзээд байх шиг байна?

Хариулт: Ер нь Төв банк банкуудад заавал байлгах нөөц, болон зайлшгүй хангах ёстой

шалгуур үзүүлэлтүүдийг тавьдаг, энэ нь 2 шатлалтай банкны тогтолцооны энгийн зарчим.

Үүнийгээ Төв банк сар бүр тогтмол хянаж явдаг, зарим банкууд үзүүлэлтээ хангахгүй яваа

асуудлууд байгаа, тэдэнд хуулийнхаа дагуу шалгуур үзүүлэлтэд нийцэж ажиллах талаар

байнга шаардлага тавьдаг, хөтөлбөрт тусгаснаар үзүүлэлтээ хангаагүй банкууд хугацааны

хувьд 4-5 сарын боломж өгч бүх хязгаарлалтуудаа хангаж ажиллах л шаардлага тавина.

Page 3: Mongolbank todruulga

Тэгж чадахгүй бол төрөөс өөрийн хөрөнгийн дэмжлэг үзүүлье гэж байгаа. Төрөөс өөрийн

хөрөнгийн дэмжлэг үзүүлэхдээ ямар нэг арилжааны зорилгогүй, банкийг хэвийн үйл

ажиллагааг дэмжих гүүр хэлбэрээр л оролцох зорилготой юм. Төрөөс мөнгөн дэмжлэг авсан банк 30 сар буюу 2 жил 6 сарын хугацааны дотор тэргүүн ээлжинд өөрсдөө буцаан

худалдан авах хатуу нөхцөлтэй байх болно. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд банкны

өмчлөлийн хувьд ямарч өөрчлөлт орохгүй юм л даа. Харин 30 сарын хугацаанд одоогийн

эзэд нь хөрөнгөө эргүүлэн аваагүй тохиолдолд төр өөрийн оролцоогоо нийтэд ил тод

дуудлага худалдааны зарчмаар худалдах л болно.

Асуулт: Хөтөлбөрт хууль зөрчсөн байдлаар, Монголбанк, Сангийн яам ямар нэг

хяналтгүй, хариуцлага хүлээхгүйгээр Удирдах хороо гээч байгууллагаар дамжуулан

ихээхэн эрх мэдэл эдлэхээр заасан байна?

Хариулт: Хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүд нь

Монголбанк болон Засгийн газарт хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд байгаа бөгөөд

мөн хуулийн хүрээнд эдгээр байгууллага ажлаа тайлагнана. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдан шуурхай, тасалдалгүй явуулах үүднээс холбогдох албан тушаалтнуудыг гадны

нөлөөллөөс ангид байлгах зарчим баримталж байгаа.

Асуулт: Эдийн засгийн хямрал дуусч, буцаад сэргэж эхэлж байхад хямралыг хүчээрээ

даваад гарсан банкуудыг одоо яагаад чангалах гээд байна вэ? Зоос банкийг бас

бүтцийн өөрчлөлт нэрэн дор хэсэг хүмүүс өөрийн болгох гэж байгаа гэсэн хардлага

яваад байна?

Хариулт: Чангална гэсэн ойлголт байж болохгүй, Төв банк ерөөсөө банкуудад хатуу

шаардлага тавьдаг, тэгэх ч ёстой юм. Хөтөлбөрийн дагуу зөвхөн Засгийн газрын

дэмжлэгийг банкуудад тулгаагүй бөгөөд банкуудад хувийн хэвшлээс хөрөнгө оруулах

сонголттой тодорхой хугацаа байгаа. Ийнхүү хугацаа өгөх нь зарим банкууд Банкны тухай

хууль, түүнд нийцүүлэн Монголбанкнаас гаргасан банкны үйл ажиллагааны зохистой

харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг удаан хугацаагаар хангаагүй явсаар ирсэн дутагдлыг арилгах, Банкны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор уг хуулийн

хэрэгжилтийг цаг алдалгүй хангах үндсэн зориллготой байгаа. Өнөөгийн нөхцөл байдлаас

харахад зарим банкуудад одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу шууд

албадлагын арга хэмжээ авах нөхцөл байдал үүссэн байгаа хэдий ч эдийн засагт сэргэлт гарах байдал ажиглагдсан, хямралын дараа банкны салбар эмзэг хэвээр байгааг харгалзан

хөтөлбөрийн дагуу банкуудыг зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах тодорхой

хугацаа өгч, өөрийн хөрөнгөө Засгийн газрын оролцоогүй нэмэгдүүлэх боломжоор хангаж

байгаа.

Асуулт: Банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх эх үүсвэрийг хэн

гаргаж байгаа вэ, ямар хугацаанд хэрэгжих вэ, төсөв нь хэд вэ, ямар банкин дээр

хэрэгжих вэ, эцсийн үр дүн нь ямар байх вэ?

Хариулт: Хөтөлбөрийн хүрээнд улсын мөнгийг банкуудад тусламж хэлбэрээр өгөх гэж

байна. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгийг өгөх гээд байнаа даа, тэгэхээр энэ мөнгө

чинь хязгаартай мөнгө. Тодорхой хэмжээний шалгуур давсан, системийн нөлөө бүхий

Page 4: Mongolbank todruulga

банкуудад л энэ тусламж очно. Тэрнээс зөвхөн өөрийн хөрөнгөөрөө бизнесээ явуулж

байгаа банкуудад төр очоод оролцоод байх шаардлагагүй. Эхлээд банкуудын нэмэлт өөрийн хөрөнгийн шаардлагыг тодорхойлж, түүний дагуу өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх

төлөвлөгөөг банкууд ирүүлнэ. Үүний дагуу 3-6 сарын хугацаанд банкууд төлөвлөгөөний

дагуу өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх ба ингэж чадаагүй банкуудад Засгийн газраас

тодорхой нөхцөлтэйгээр өөрийн хөрөнгийн дэмжлэг үзүүлнэ. Энэхүү хөтөлбөр улсын

төсвөөс шаардагдах хөрөнгийн хэмжээг хамгийн ихдээ 200 тэрбум төгрөг гэж тооцоолж

байна. Магадгүй банкууд сайн ажилбал хөтөлбөр нэг төгрөгийн ч зардалгүй амжилттай

хэрэгжих боломж байгаа.

Асуулт: Банкны бүтцийн өөрчлөлтийг гадныхныг дууриасан, гадныхны эрх ашигт

нийцүүлэн хийх гэж байгаа нь үнэн үү? Гадны зөвлөхүүдийн оруулж буй хувь нэмэр

байна уу?

Хариулт: Манай улс олон улсын санхүүгийн байгууллагуудтай байнга л хамтарч ажиллаж

ирсэн. Бид нэгэнт олон улсад гарсан түүх, зарим алдааг давтах учиргүй юм л даа, мөн

хаана ч байхгүй цоо шинэ зүйл зохиож турших нь бүр ч их эрсдэлтэй. Европ болон Зүүн

өмнөд азид гарч байсан банк, санхүүгийн хямралын үед төрөөс реформыг хэрхэн

хэрэгжүүлсэн талаар бид нилээд судалгаа хийсэн тэнд ажиллаж байсан зөвлөх,

мэргэжилтнүүдийг сонссон. Тэгэхээр сонсох бол илүүдэхгүй юм л даа, сайн туршлагыг нь

сонсоод өөрийн орны нөхцөл байдалтай уялдуулж харах нь л чухал. Гадны мэргэжилтнээс

зөвлөгөө авснаар бодлогын зөв шийдвэрийг түргэн хугацаанд гаргах, хямралыг хохирол

багатайгаар даван туулахад нэмэр болсон. Гадныхны эрх ашигт нийцүүлнэ гэсэн ойлголт байж болохгүй.

Асуулт: Хямралын үед бусад улс орон эдийн засгаа дэмжих арга хэмжээ авч байхад

Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн нь эдийн засгийн уналтыг улам гүнзгийрүүлсэн

гэж ярьдаг?

Хариулт: Хямралын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээг ярихдаа тухайн улсын

онцлогийг харгалзаж үзэх хэрэгтэй. Хөгжингүй орнуудын хувьд энэ хямрал нь санхүүгийн

салбарт эхэлж, улмаар санхүүгийн үйл ажиллагаа доголдсоноор бусад салбарт нөлөөлсөн.

Энэ нь тэдгээр орны эрэлтийг бууруулж, улмаар хөгжиж буй орнуудад хямрал экспортын

бууралт болон санхүүжилтийн бууралт гэсэн хэлбэрээр нөлөөлсөн. Төсвийн сахилга бат сайн, инфляци бага орнуудын хувьд төсвийн зардлаа нэмэгдүүлж, бодлогын хүүгээ бууруулах замаар эдийн засгаа дэмжиж хямралтай тэмцсэн. Манай орны хувьд төсөв

болон гадаад худалдаа алдагдалтай, инфляци өндөр байсан учраас өөр арга хэмжээ авч

хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Монголбанк Олон улсын валютын сангийн тусламжтай

авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь богино хугацаанд төгрөгийн ханшийн уналтыг зогсоож,

тогтворжуулж чадсан. Цаашид Монголбанк үндсэн зорилго болох инфляцийг барих

бодлогоо баримталж ажиллах бөгөөд боломжтой үед эдийн засгийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлэх болно.

Асуулт: Бусад оронд банкны салбарын хүндрэлийг яаж шийддэг вэ?

Page 5: Mongolbank todruulga

Хариулт: Банк нь олон нийтийн итгэл дээр тулгуурладаг. Энэ итгэл алдагдвал маш богино

хугацаанд банкууд хүндрэлд орж ч болно. Иймд олон нийт банкинд эргэлзэж эхлэх үед

банкны салбарын хямрал, цаашлаад дунд болон урт хугацаанд эдийн засагт учрах асар их

хохирлоос сэргийлэх зорилгоор зарим арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Саяны хямралын

үед олон орон банкинд итгэх итгэлийг хадгалахын тулд банкны хадгаламжид баталгаа

гаргасан. Мөн банкуудын санхүүгийн чадавхийг бэхжүүлэхийн тулд өөрийн хөрөнгийн

шаардлагыг нэмэгдүүлэх, төрөөс банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Мөн АНУ-ын Төв банкнаас боловсруулсан хөтөлбөрийн хүрээнд том

банкуудад эдийн засагт тохиолдож болзошгүй сөрөг үйл явдлын үед үйл ажиллагаагаа

хэвийн явуулах хэмжээгээр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагыг тавьсан нь ихээхэн

оновчтой арга хэмжээ болсон гэж олон улсын мэргэжилтнүүд дүгнэж байна.

Монголбанк, Засгийн газраас хамтран боловсруулсан “Банкны салбарын чадавхийг бэхжүүлэх, өөрийн хөрөнгөөр дэмжих төлөвлөгөө” нь олон улсын туршлагад үндэслэн

боловсруулагдсан бөгөөд цаашид эдийн засаг болон банкны салбарт томоохон эерэг өөрчлөлтийг авчирна гэдэгт бид итгэлтэй байна.

Асуулт: Банкуудын чанаргүй зээл асуудал болж байгаа юм бол өөрийн хөрөнгөө нэм

гэхээс илүү чанаргүй зээлээ төлүүл гэж шаардах нь зөв биш үү?

Хариулт: Банкны бүтцийн өөрчлөлтийг хийхдээ зөвхөн чанаргүй активыг бууруулахад

анхаарах нь учир дутагдалтай гэдгийг бусад улсуудын жишээ харуулдаг. Жишээ нь Японы

банкны салбар 1980-аад оны эцэст хямарсны дараа эдийн засгийн сэргэлт болон чанаргүй

зээлийн эргэн төлөлтөд найдаж банкны бүтцийн өөрчлөлт хийгээгүй удсанаас банкны

хямрал нь эдийн засагтаа дараа болж, 1990-ээд онд Японы эдийн засаг зогсонги байдалд

байсан бөгөөд 2003-2004 онд шийдвэртэй арга хэмжээ авснаар банкны салбар болон эдийн

засаг нь сэргэсэн. Иймд Банкны бүтцийн өөрчлөлтөд чанаргүй активыг бууруулахаас

гадна өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага давхар тавьж байгаа.

Асуулт: Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өөрийн хөрөнгийн хүрэлцээг 14 хувь болгон

нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь олон улсад мөрдөгдөж байгаа зохистой

түвшингээс харьцангуй өндөр байна?

Хариулт: Дэлхий дахинд үүссэн банкны салбарын хямрал нь олон улсад мөрдөгдөж буй

стандарт буюу Базелийн стандартаар тавьж байсан өөрийн хөрөнгийн шаардлага

хангалтгүй байсныг харуулсан бөгөөд одоо Базелийн стандартын өөрийн хөрөнгийн

шаардлагыг нэмэгдүүлэх, зарчмын томоохон өөрчлөлтүүдийг хийх ажил явагдаж байна.

Манай улсын хувьд өөрийн хөрөнгийн шаардлагад 1) зах зээлийн эрсдэлийн зарим хэсэг болон 2) үйл ажиллагааны эрсдэлд өөрийн хөрөнгийн шаардлага тавьдаггүй, 3) нөгөө

талаар бизнесийн орчны тодорхой бус байдал (эрсдэл) өндөр байдаг гэж үзсэн тул өөрийн

хөрөнгийн хүрэлцээний доод шаардлагыг 12 хувиар тогтоосон. Хөтөлбөрийн хүрээнд

өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлийг 12 байсныг 14 хувь болгож байгаа биш юм,

ийм буруу ойлголт байх шиг байна. Энд юу байгаа вэ гэхээр, одоо байх ёстой 12 хувьдаа

хүрч чадахгүй банк хэрэв төрөөс дэмжлэг авахаар бол төрийн зүгээс тухайн банкны

үзүүлэлтийг 14 хувь хүртэлнэ дэминээ гэсэн санаа байгаа. Энэ нь тухайн банкийг нэг

Page 6: Mongolbank todruulga

удаагийн яаралтай тусламж биш цаашид дунд хугацаанд банкны үйл ажиллагааг тогтвортой байлгах зорилгоор хийж байгаа зүйл юм.

Асуулт: Хөтөлбөрийн зарим арга хэмжээнүүд нь хууль тогтоомж, олон улсын гэрээ

эрх зүйгээр хамгаалагдсан эрх, эрх ашгийг зөрчихөөр байгаа юм?

Хариулт: Өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг хангуулах арга хэмжээг авах нь

банкны салбарын эрсдэл даах чадварыг хэвээр хадгалж үлдэхэд зайлшгүй чухал бөгөөд

Банкны болон Төв банк /Монголбанк/-ны тухай хуулиар олгогдсон эрх хэмжээгээр өөрийн

хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийн тооцоолол, байвал зохих доод хэмжээг тогтоох нь

Монголбанкны эрх бөгөөд онцолж хэлбэл үүрэг юм. Банкны тухай хуульд заасны дагуу

Монголбанкнаас өөрийн хөрөнгийг хуульд заасан хэмжээнд хүртэл нэмэгдүүлэхийг банкнаас шаардаж, хугацаа тогтоосон үүрэг даалгавар өгөх эрхтэй юм. Хөтөлбөрт тусгагдсанаар хувь нийлүүлэгчдийн хувьд Засгийн газрын дахин санхүүжилтын хэрэгсэл

эсхүл өөрсдийн эх үүсвэрийг ашиглан өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг байвал

зохих доод түвшинд хүргэхийг санал болгож байгаа бөгөөд шууд хүчээр дахин

хөрөнгөжүүлэх зарчмыг баримтлаагүй болно. Харин өөрийн хөрөнгийн дутагдалд орсон

банкинд Банкны тухай хуулиар өгсөн эрх хэмжээний хүрээнд албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх буюу Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд “...санхүүгийн зах зээл,

банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн

тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ” гэж заасан үндсэн зорилгын хүрээнд дахин

хөрөнгөжүүлэлтийн арга хэмжээ тасалдвал хөтөлбөрт тодорхой албадлагын арга

хэмжээнүүдийг авахаар тусгагдсан.

Асуулт: Монголбанк нь Төв банкны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан эцсийн

зээлдүүлэгчийн үүргээс зайлсхийж Засгийн газраар эцсийн зээлдүүлэгчийн үүрэг

гүйцэтгүүлэхээр оролдож байна?

Хариулт: Хөтөлбөрт тусгагдсан дахин хөрөнгөжүүлэлтийн арга хэрэгсэл нь төлбөр түргэн

гүйцэтгэх чадварыг сайжруулах бус банкуудын өөрийн хөрөнгийн чадавхийг сайжруулахад чиглэгдэж байна. Иймд Монголбанк нь эцсийн зээлдэгчийн үүргийг дээрх

зорилгын хүрээнд хэрэгжүүлэх боломжгүй юм.

Асуулт: Удирдах хорооны статусын талаар?

Хариулт: Өөрийн хөрөнгийн доод хэмжээг тогтоох эрх үүргийг бусад байгууллагад

шилжүүлэх боломжгүй. Удирдах хороо нь тухайн нөхцөл байдалд буюу зөвхөн зохион

байгуулалтын шинжтэйгээр үүсгэн байгуулагдаж байгаа болохоос эцсийн шийдвэрийг Удирдах хорооны бүрэлдэхүүнд төлөөллөө оруулж байгаа холбогдох эрх бүхий

байгууллага гаргахаар байгаа.

Асуулт: Засгийн газрын оруулж буй өөрийн хөрөнгийн хэмжээнээс үл хамааран

нэгээс доошгүй гишүүнийг банкны ТУЗ-д томилох эрхтэй байна гэдгээс харахад

тухайн банк төрөөс хараат бус байж чадахгүй?

Хариулт: Хөтөлбөрт зааснаар ТУЗ-ийн дээрх гишүүд нь тухайн банкны найдвартай,

тогтвортой байдалд нөлөөлөхүйц аливаа материаллаг өөрчлөлтөд хориг тавих эрхтэй

байна. Хориг тавих ийм эрхийг тухайлбал, актив худалдаж авах, эзэмшлээс гаргах болон

банкны найдвартай тогтвортой байдлыг эрсдэлд оруулж болзошгүй, холбогдох этгээдүүд

зүй бус өгөөжийг хүртээх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд ашиглана. Бусдаар ямар нэг байдлаар тухайн банкны дотоод үйл ажиллагаа бүрт хутгалдахгүй болно.