9
Глава 14 1 Даралт тохируулах автомат вентиль Даралт тохируулах автомат вентилүүд нь дулаан тохируулах вентилийн өмнөх үе шат юм. Вентилүүд нь ууршуулагч дахь даралтыг тогтмол байлгахын тулд ууршуулагч руу орох хөргөх бодисын урсгалыг тохируулдаг. Түүнийг зөвхөн ачааллын горим тогтмол хөргөх төхөөрөмжид ашиглана. Клапаны тохируулга нь ажиллах нөхцлөөсөө хамаарч хэд хэдэн утгын хооронд тохируулагдаж болно. Хэлхээнд ууршуулагч дахь шаардлагатай температурыг хүргэхийн тулд компрессорын ажиллагааг удирдах термостат (байран дахь температуртай хольж болохгүй) ашигладаг. Яг нарийндаа гэвэл ойролцоогоор уурших температураас 5°С-аар их байх температурт ажиллах тохируулга хийгдэнэ. Компрессор зогсох үед вентил дэх даралт ихсэж автомат тэлэх клапан хаагдана. (зураг 14.1) бага чадалтай хөргөх камерын автомат тэлэх клапаны суурилуулалтыг харуулсан. 1. Компрессор 2. Конденсатор 3. Шингэн нөөцлөх сав 4. Автомат тэлэх клапан 5. Ууршуулагч 6. Термостат

junai

Embed Size (px)

Citation preview

Page 1: junai

Глава 14

1

Даралт тохируулах автомат вентиль

Даралт тохируулах автомат вентилүүд нь дулаан тохируулах вентилийн өмнөх үе

шат юм. Вентилүүд нь ууршуулагч дахь даралтыг тогтмол байлгахын тулд

ууршуулагч руу орох хөргөх бодисын урсгалыг тохируулдаг. Түүнийг зөвхөн

ачааллын горим тогтмол хөргөх төхөөрөмжид ашиглана. Клапаны тохируулга нь

ажиллах нөхцлөөсөө хамаарч хэд хэдэн утгын хооронд тохируулагдаж болно.

Хэлхээнд ууршуулагч дахь шаардлагатай температурыг хүргэхийн тулд

компрессорын ажиллагааг удирдах термостат (байран дахь температуртай хольж

болохгүй) ашигладаг. Яг нарийндаа гэвэл ойролцоогоор уурших температураас

5°С-аар их байх температурт ажиллах тохируулга хийгдэнэ. Компрессор зогсох

үед вентил дэх даралт ихсэж автомат тэлэх клапан хаагдана. (зураг 14.1) бага

чадалтай хөргөх камерын автомат тэлэх клапаны суурилуулалтыг харуулсан.

1. Компрессор

2. Конденсатор

3. Шингэн нөөцлөх сав

4. Автомат тэлэх клапан

5. Ууршуулагч

6. Термостат

Page 2: junai

Глава 14

2

Дулаан тохируулах вентиль

Ууршуулагчаас гарах температурыг компрессор мэдрээд зогсоно. Дулаан

тохируулах вентиль нь хий байдалтай хөргөх бодисын халалтын утгаас хамаарч ,

ууршуулагчид орох хөргөх бодисын утгыг тохируулна. Дулааны ачаалалын

хэмжээнээс хамаарч түүний ууршилтын үед шаардлагатай шингэн хөргөх бодисын

орох хэмжээг зохицуулах ба дулааны бүх гадаргууг бүрэн ашиглах ѐстой . ТРВ-г

нэг болон олон ууршуулагчтай схемд ашиглаж болно. Зураг 14.2 ТРВ

суурилуулсан хөргөгчийн контур

1. Компрессор

2. Конденсатор

3. Шингэн нөөцлөх сав

4. Харах цонх

5. Тэлэлтийн клапан

6. Шингэн хуваарилагч

7. Ууршуулагч

8. Гаднах агаарын термостат

Page 3: junai

Глава 14

3

Дотоод даралтын тэнцвэржүүлэгчтэй ТРВ-н ажиллах зарчим : Зураг

14.3-т дотоод тэнцвэржүүлэгчтэй ажиллах зарчим даралтын вектор үзүүлэлтээс

хамаарна.

мембран нэг талаас (Р1) үйлчлэх даралт эсрэг талаас нь пружины шахах хүч (Р3) ,

ууршуулагчын даралт (Р0) , энэ гурван даралтын хэмжээ тэнцүү байвал клапан

тогтмол нээлттэй байх ба шингэн хөргөх бодис тогтмол урсаж орно. Ийм үед

дулааны ачаалалын хэмжээ өөрчлөгдөхгүй учраас хөргөх бодисын урсгал тогтмол

байна. Хэрвээ дулааны ачаалал буурвал хоѐр процесс явагдана.

1. Шингэн хөргөх бодис илүүдэх , үүнээс болж даралт ихсэх

2. Гарах үеийн хийн температур буурч датчикын даралт буурах

Үүнээс болж ууршуулагчын даралт , пружины даралт хоѐр өсөж клапаны

хоорондох зай багасаж хаагдах болно . Үүний эсрэгээр дулааны ачаалал ихсэх үед

хөргөх бодисын хэмжээ хангалтгүй болж даралт буурч ууршуулагчаас гарах хийн

температур өснө . Улмаар датчик клапаны даралт нэмэгдэнэ. Үүний үр дүнд

клапаны даралт мембраныг доош дарж шингэн хөргөх бодисын өнгөрөх зайг

нэмэгдүүлнэ . Ийм клапаныг бага чадлын хөргөх төхөөрөмжинд ашиглана.

Гадаад даралт тэнцвэржүүлэгч : ТРВ нь өөрийн харгалзах шугамд (капиляр

хоолойтой ) харъяа ууршуулагчаас ирэх даралт түүнээс салаалсан хэд хэдэн

клапан датчиктай . (харгалзах 14.4 схемд харуулсан )

Page 4: junai

Глава 14

4

Ууршуулагчын доторх Р0 даралт нь капиляр хоолойгоор тохируулагдах ба (дээрх

байдлаас бусад тохиолдолд ) энэ байрлалаа хадгалж байдаг.

Зураг 14.5- д зөв байрлуулсан клапаны схем

Page 5: junai

Глава 14

5

Зураг 14.6- д буруу байрлуулсан клапаны схем

Гадаад тэнцвэржүүлэлтийн клапан нь дунд болон өндөр хүчин чадлын

төхөөрөмжүүдэд хэрэглэгддэг.

Гарах үеийн хийн хэт халалт

ТРВ нь ууршуулагчид шингэнийг бүрэн ууршуулахын тулд дулаан солилцуулах

вентил нь ууршуулагчаас гарах хийн дулааны халалтыг хангадаг. (хөрөх бодис

ямарч тохиолдолд орж ирж болохгүй).

Ууршуулагчийн хэвийн нөхцөлд ажиллах ажиллагаа:

А цэг- шингэнээс уур болсон хольц нь Е цэг дээр бүрэн уурших ѐстой. Эндээс

клапаны датчик хүртэл (F цэг) зөвхөн хийн халалт явагдана. Халалт нь хийн

температурыг түүний ханах температураас дээш температурт хүртэл халаахыг

хэлнэ. Энэ хэсэг нь нэмэлт гадаргуу бөгөөд хүйтэний эффектэд нөлөөгүй. Харин

компрессорыг хамгаалах ба клапаныг тогтвортой ажиллахад нөлөөлнө.

Page 6: junai

Глава 14

6

Бүтээмж

Дулаан солилцуулах винтелийн бүтээмжийг 2 зүйлээс хамааруулдаг.

1. Шингэний урсгалаар өөрөөр хэлбэл нэгж хугацаанд клапанаар өнгөрөх

шингэн хөргөх бодисын массаар

2. Хөргөлтийн эффектээр өөрөөр хэлбэл ууршуулагчаас гарах хөргөх бодисыг

хэр нөөцөлж байгаа дулааны хэмжээгээр ТРВ-н бүтээмжинд нөлөөлөх хүчин

зүйлүүд мөн өнгөрч байгаа шингэн

Клапан дахь даралтын уналт

Хөргөх агентын төлөв

Хэт хөргөлт

Клапаны тохируулга

Ууршуулачын уурших температурын ачаалал

Page 7: junai

Глава 14

7

Клапан дахь даралтын уналт: клапаны завсраар хөргөх бодис дамжин өнгөрөхөд

зарим нь хурдан ууршиж шингэний нөгөө хэсгийг хэсгийг өнгөрөхөд саад болж

клапанаар гарах хөргөх бодисын даралт амархан унадаг. Клапанаар дайран

өнгөрөх үед даралтын уналтын хэмжээ их байх нь төдий хэмээний их уур үүсч

төдий хэмжээний даралт унасан гэсэн үг. Клапанаар хөргөх бодис өнгөрөхөд

даралт их унах нь хөргөх эффектийг бууруулдаг. Энэ үед их хөргөх бодис ууршдаг.

Клапанаар өнгөрөх үед даралты уналт нэмэгдэх нь тодорхой хязгаар хүртэл

түүний бүтээмжийг өсгөдөг. Түүний дараа даралт нэмэгдвэл бүтээмж буурна.

Даралтын уналтын дээд хязгаар нь бүтээмж өссөний дараа клапаны бүтээмж

буурах үеийн утга байдаг. Энэ нь хөргөх бодисын төрлөөс хамаарна.

Хөргөх агентын төлөв: клапанд орох үед уур байх нь бүтээмжийг бууруулах ба

хий нь их зай эзэлж орох шингэний хэмжээг бууруулдаг. Уур байх хөргөх бодис

хангалтгүй байхаас болох ба даралтын уналт ихээс болох бөгөөд клапанаас гарах

үедээ даралт нь конденсаторт бага байна. Өөр нэг шалтгаан нь конденсатор ба

ТРВ хоѐрын хооронд өндрийн хэт ялгаанаас болох ба энэ тохиолдолд шингэнээ

тэи хөргөх аргыг хэрэглэнэ.

Хэт хөргөлт: шингэн хөргөх бодисыг хэт хөргөх нь ТРВ-н бүтээмжийг

нэмэгдүүлдэг.

Page 8: junai

Глава 14

8

o Дахин хөргөснөөр шингэний эзэлхүүн багасч клапанаар өнгөрөх үеийн

ууших шингэний хэмжээ багасч өнгөрөх шингэний хэмжээ нэмэгдэнэ.

o Шингэн хэдий чинээ бага ууршина төдий чинээ хөргөх эффект нэмэгдэнэ.

Хэт халалт: (зураг14.10)хэт халалтын параметрийн өөрчлөгдөж байгаа

өөрчлөлтийг харуулсан.

Хэт халалтыг тохируулах дулааны ачаалал хамгийн их хэмжээнд байх, хэт

халалтын утга нь тохируулагдах ѐстой. Ачааллын үзүүлэлт хэсэгчлэн түүний

чадлын 65%-аас хэтрэх тохиолдолд төхөөрөмжид өөр арга хэмжээ авна. 2 болон

ижил үзүүлэлттэй түүнээс олон ууршуулагч хэрэглэх. ТРВ-ээр дамжин

хуваарьлагчаар дамжих хоѐрын хоорондох ууршуулагчийг үзүүлсэн. Ууршуулагч

тус бүрийн нийт ачааллын тал нь оногдоно. Солинойдны клапан компрессорын

хүйтэн бүтээмжийг бууруулах зориулалттай. Солинойдны клапан нь компрессорын

дулааны ачаалал 50% буурахад аль 1 нь хаагдаж тохируулах вентилүүдийн нэг нь

хаагдана. Үндсэн ТРВ шаардлагатай түвшиний хөргөх бодисыг хангана. Ийм

энгийн схем нь компрессорын хүйтэн бүтээмж үе үе янз бүрийн түвшинд буурдаг.

Янз бүрийн ууршуулагчдад хэрэглэнэ. Тус бүрийн компрессоруудыг зэрэгцээ

холбоход эхний компрессор нь бусад компрессороос илүү ачаалал авч байдгыг

бодолцож тус бүрийн клапанууд хуваарилагчуудын дулааныг тохируулах хэрэгтэй.

Page 9: junai

Глава 14

9

(зураг 14.11) ижил чадалтай зэрэгцээ залгагдсан 2 ууршуулагч, тус бүр ТРВ ба

хуваарилагчаар холбогдсон холболт.

Анхаарах зүйл: тэлэх клапаны датчикын үзүүлэлтийг сифоны талруу налуу

байрласан сорох шугамын хэсэг дэх хуримтлагдсан хөргөх бодис, тос нь өөрчилж

байж болох юм.

Ууршуулагчын контур бүр 2 хуваарилагч хоолойтой, тус тусынхаа хуваарилалтыг

дамжина. Солинойдны клапан нь компрессорын хэсэгчилсэн ачааллыг тохируулах

үүрэгтэй. Хэрвээ ТРВ, солинойдны клапан хуваарилагч контур А-аар

хуваарилагдаж байвал нийт дулаан 67% , нийт дулааны 33% нь В контураар

өнгөрөх ба солинойдны клапан нь эдгээр үзүүлэлтийг хангах зориулалттай.