24

I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс

  • Upload
    others

  • View
    32

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс
Page 2: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс

I ХЭСЭГ

I БҮЛЭГ: ТҮҮХИЙГ ХЭРХЭН СУДЛАХ ВЭ?

Хэзээ, хаана, юу?

Эртний хүмүүс цаг агаарын байдлыг ажигласан туршлагадаа үндэслэн жилийг

улиралд хувааж сурчээ. Түүгээрээ дамжуулан байгалийн онцгой үзэгдэл, чухал болсон үйл

явдлыг үндэслэн он тоолол зохиох болов.

Есүс Христийн төрсөн өдрөөс он тооллыг тоолж эхлэх санал гаргаснаар НТ буюу

Нийтийн тоолол үүсчээ. Христээс өмнөх үеийн үйл явдлыг НТӨ буюу Нийтийн тооллын

өмнөх хэмээн тоолдог болсон. Энэ хоёрын гол ялгаа нь НТӨ нь ихээсээ бага руу чиглэдэг

байна. Урт удаан үргэлжилсэн он тооллыг тоолохын тулд арван, зуун, мянганд багцаалан

шилжүүлэн тооцдог. Бидний өнөөгийн 2020 он нь НТ эхэлснээс хойших III дахь мянган

үргэлжилж байгаа бол, зуунд шилжүүлбэл XXI зуун болно.

Түүхийг хаанаас мэддэг вэ?

Түүхийг судлахад түүхэн эх сурвалж маш чухал. Ялангуяа эд өлгийн сурвалж нь

эртний түүхийг судлахад чухал ач холбогдолтой. Энэ түүхэн сурвалжийг олж шинжилдэг

хүмүүс бол археологичид юм. Тэд олон мянган жилийн өмнөх хүмүүсийн эдэлж, хэрэглэж

байсан зүйлсийг нээж илрүүлдэг. Археологичид илрүүлсэн баримтаа баримтжуулж,

лабораторид сэргээн засварлан жинхэнэ эх төрхийг нь тодруулдаг.

Эртний хүмүүсийн хүмүүсийн амьдралын ул мөрийг үлдээсэн бичгийн сурвалж нь

түүхийн гол эх сурвалж болдог. Тэд модны холтос, үйс, амьтны арьс, хад чулуун дээр

бичиж үлдээсэн байдаг. Харин эрт үед болсон үйл явдлыг үеэс үед ам дамжуулан

үлдээхийг аман сурвалж гэнэ. Тухайлбал, бидний сайн мэдэх үлгэр, домог нь аман

сурвалж юм.

II БҮЛЭГ: ӨВӨГ ТҮҮХИЙН ҮЕ

Эртний хүмүүс: Олзворлох, түүвэрлэх аж ахуйн үе

Судлаачид Африкаас 3.5 сая жилийн өмнө амьдарч байсан эмэгтэй хүний араг ясыг

олсон байдаг. Тэд олдвортоо Люси хэмээх нэр өгчээ.

Эртний хүний үүсэл:

1

Page 3: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс

1. Австрал

опитек

буюу

Хүн

дүрст

бич – 5

сая

жилээс

1,3 сая

жилийн

өмнө

амьдарч

байсан.

Африк

тивд

үүссэн.

Анх мах

идэж,

уураг

тархиа

хөгжүүл

сэн.

2. Хомо Хабилис буюу Чадварлаг хүн – 2.4 сая жилээс 1,6 жилийн өмнө амьдарч

байсан. Чулууг ашиглан багаж зэвсэг хийж чаддаг болсон. Энэ үеэс хуучин

чулуун зэвсгийн үе эхэлдэг.

3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс 0.3 сая жилийн өмнө

амьдарч байсан. Алс хол газар босоогоор явж сурсан.

4. Хомо Сапиенс буюу Оюун

ухаант хүн – 200000 жилээс

30000 жилийн өмнө амьдарч

байсан. Дэлхий дээр

байгалийн өвөрмөц үзэгдэл

буюу мөстлөгийн үе

эхэлснээр хүмүүсийн дасан

зохицох чадвар нэмэгдсэн.

5. Хомо Сапиенс Сапиенс буюу

Орчин үеийн хүн – 100000

жилийн өмнөөс одоог хүртэл

амьдарч байна.

2

Page 4: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс

Хүмүүс Монгол нутагт 800000 жилийн өмнөөс суурьшжээ. Баянхонгор аймгийн

Баян-Овоо сумын нутаг дахь Нарийн голын бууц суурин нь Монгол улсаас олдсон

хамгийн эртний бууц суурин юм. Монголын чулуун зэвсгийн үе эндээс эхэлнэ.

Хүмүүс сэтгэл санаагаа баясгах, эсвэл бодитой байгаа зүйлсийг ялган онцолц,

түүнийгээ дууриалган бүтээх зорилгоор урлагийн бүтээл туурвидаг. Манай орны хамгийн

эртний, сонирхолтой хадны зураг нь Ховд аймгийн Хойд цэнхэрийн агуйд бий.

Хуучин чулуун зэвсгийн үед хүмүүс ан агнах, загасчлах аргаар амьдарч байсныг

олзворлох аж ахуй гэнэ. Үр жимс түүж амьдрахыг түүвэрлэх аж ахуй гэнэ. Эрэгтэйчүүд

анд явдаг байсан бол, эмэгтэйчүүд үр жимс түүх, хүүхдээ асардаг байжээ. Ингэснээр

хөдөлмөрийн хуваарь үүссэн юм.

Эртний хүмүүсийн аж ахуй хэрхэн өөрчлөгдөв?

Хүмүүс байгаль дэлхий дээр ургасан үр жимсийг түүж идсээр олон жил болжээ.

Мөн байгалийн зэрлэг ан амьтдыг агнаж идсээр байв. Гэтэл мөстлөгийн үе тохион үр

жимс, ан

амьтны тоо

эрс

хорогдов.

Энэ үеэс

эхлэн

хүмүүс үр

жимсийг

өөрсдөө

тарьж

ургуулан,

газар

тариалан

эхлүүлжээ.

Мөн зэрлэг ан амьтныг гаршуулж, тэжээх болжээ. Газар тариалан, мал аж ахуйг

үйлдвэрлэх аж ахуй гэнэ. Үүнээс шинэ чулуун зэвсгийн үе эхэлдэг.

Гар урлал хэрхэн үүссэн бэ?

Дэлхийн анхны ваар урлал Японд үүсчээ. НТӨ 7000 он гэхэд дэлхийд хэд хэдэн

газар ваар сав урлал үүсэв. Энэ үеийн ваар нь хуурай болон шингэн хүнс хадгалах

боломжтой учир ус чийг нэвтэрдэггүй бат бөх ажээ. Хүмүүс амьтн арьсаар хувцас хийхээ

больж, оронд нь утас гарган авч, хувцас оёх аргыг олжээ. Энэ бүхний үндсэнд гар урлал

хөгжив.

3

Page 5: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс

Хүмүүсийн амьдралд маш их өөрчлөлт гарсан энэ үеийг Шинэ чулуун зэвсгийн

хувьсгал буюу Неолитийн хувьсгал гэж нэрлэдэг. Үйлдвэрлэх аж ахуйн ачаар хоол

хүнсний асуудал шийдэгдэж, хүн ам ихээр өссөн байна.

III БҮЛЭГ: ЭРТНИЙ ИРГЭНШИЛ

Хүмүүс анх хаана, хэрхэн суурьшив?

Хаана, яагаад суурьшив?

Тариалан эрхлэхэд талбайгаа

боловсруулж, үрээ суулгах, арчлах,

ургацаа хураах гээд урт хугацаа

шаарддаг. Хүмүүс тариалан эрхлэх

болсноор нэг газарт удаан

хугацаагаар суурьшин амьдрах

хэрэгтэй болов. Эртний хүмүүс анх

Тигр, Евфрат, Нил, Инд мөрөн, Шар

мөрний дагуу суурьшиж эхлэв. Гол

мөрний эрэг дагуух хөрс нь эрдэс

бодисоор арвин байдаг. Эдгээр

мөрний эрэг дагуу анхны суурин

иргэншил үүсчээ.

Ямар давуу талтай вэ?

Хүмүүс зөвхөн байгалиас

4

Page 6: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс

авах биш, харин өөрсдөө хүнс хоолоо хийж бүтээж хэрэгцээгээ хангах болов. Ургац

элбэгтэй жил илүү гарсан тариа ногоогоо хуримтлуулдаг болов. Энэ нь илүүдэл зүйлээ

хөршүүдтэйгээ солилцох, арилжих боломж олгожээ. Жишээ нь, зарим газар хутга, мэс

зэргийг хийхэд хэрэгтэй галт уулын шилээр тариа, ногоогоо сольдог байв. Анхны суурин

тосгоны оршин суугчид тариалангийн газраа хамтаар эзэмшиж, ажил хөдөлмөр хамтдаа

хийж, ургацаа тэнцүү хуваадаг байлаа. Хамтын сэтгэлгээ нь суурин нийгэм улам өргөжин

тэлэх үндэс болов.

Юу шинээр бий болов?

Хөдөлмөрийн хуваарь нарийсч, тусгай мэргэжсэн хөдөлмөр (ваар урлал, Нэхмэл

даавууны үйлдвэрлэл, төмөрлөг боловсруулалт) бий болов. Жишээ нь, тариачид нь тариа

ногооны ажлаа эрхэлж, гар урчууд нь хөдөлмөрийн багаж болон ахуй амьдралын

хэрэгцээт зүйлсийг урлах болов. Мөн анхны худалдаачид төрөв. Хөрөнгийн хуримтлалтай

болсон хүмүүс хөрөнгөө үр хүүхдэдээ өвлүүлэх болов. Үүний дүнд хэдэн үеийн турш

хуримтлуулсан өв бүхий гэр бүлүүд бий болж, аажмаар нийгмийн дотор ялгарал үүсчээ.

Иргэншил хэрхэн хөгжив?

Төмөрлөгийн үүсэл: Неолитын үед шавар ваар урлагийн дараа зэс, хүрэл

боловсруулдаг болов. Ийнхүү төмөрлөг боловсруулах аргыг олсноор хүмүүс “чулуун

зэвсгийн үе”-ээс гарчээ. Анх хүдрийг бэлэн хүдрээс (НТӨ 6000 оноос) гаргадаг байсан бол

аажимдаа хайлуулан хэвэнд цутгах (НТӨ 5000 оноос) болсон байна.

Бичиг үсгийн үүсэл: Бичиг үсэг бол хүн төрөлхтний агуу их ач холбогдолтой нээлт

юм. Хамгийн анх дүрс бичиг Шумерийн Урук хотоос олдсон байна. Тэр нь шаантаг

хэлбэртэй, янз бүрийн тэмдэгт зургийг сийлсэн шаантаг бичиг байв.

Түүний дараа ямар нэгэн юмны хийсвэр утга санааг илэрхийлдэг санаа бичиг бий

болов. Жишээ нь ам, хоол гэсэн үг нийлж идэх гэсэн үг болдог байна.

Финикүүд НТӨ 1200 оны орчмоос үеэс бүрдсэн авиан бичиг хэрэглэх болсон. Авиа

бичиг нь өдгөө бидний хэрэглэдэг бичиг юм. Жишээ нь хар гэдэг үгийг бүтээхдээ х, а, р

гэсэн авиануудыг нийлүүлж үг бүтээнэ.

Бидний өвөг дээдэс нүүдэлчид

Монгол нутаг бол нүүдлийн мал аж ахуй үүссэн голомт нутгуудын нэг юм. Жилийн

дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгал нь газар тариалан эрхлэхэд төдий л тохиромжтой

бус байсан юм. Нүүдэлчид бэлчээрийн сайныг даган жилийн дөрвөн улирал нүүдэллэнэ.

Адууг уналга, тээвэрт ашигласнаар нүүдэлчдэд чухал дэвшил гарчээ. Нүүдэллэн аж төрөх

ёсонд:

Дээл хувцас

5

Page 7: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс

Идээ ундаа

Гэр

Малын арьс шир, ноос ноолуур

Уламжлалт мэдлэг ухаан

Тоглоом, наадам чухал үүрэгтэй.

Нүүдэлчид төмөрлөг боловсруулж сурснаар, цэргийн зэр зэвсэг хийж, гадагшаа аян

дайн хийх болсон. Үүнээс морин цэрэг үүссэн юм. Морин цэргийн гол хэрэгсэл нь нум

сум, бамбай, жад тэргүүтэн болно.

Монгол нутаг дахь эртний нүүдэлчдийн дурсгал

Монгол нутгаас эртний нүүдэлчдийн олон дурсгал олддог.

1. Дөрвөлжин булш: Нүүдэлчид нас барсан хүнээ дөрвөлжин хэлбэрийн чулуун

байгууламжид оршуулдаг байсан. НТӨ XIII-IV зуунд хамааруулан үздэг.

2. Хиригсүүр: Баруун болон төв Монголын нутгаар тархсан дурсгал юм. НТӨ II-I

мянганы үед холбогдоно. Хиригсүүрт хүнээ газрын хөрсөн дээр тавьж,

чулуугуур овоолон даруулсан байдаг.

3. Буган хөшөө: Хөшөөний дээд хэсэгт нар, сарыг дүрсэлдэг. Их биений дунд

хэсэг бугыг дүрсэлж, зэр зэвсэг зүүлгэсэн байдаг. Евроазид үүнийг амьтны

загварт урлаг гэж нэрлэдэг.

4. Хадны зураг: Энэ үеийн хадны зургийг зосон ба сийлмэл гэж ангилна. Хадны

зураг нь тэр үеийн хүмүүсийн амьдрал ахуйг хад чулуунд зураглан бичиглэсэн

түүх юм.

IV БҮЛЭГ: ДЭЛХИЙН ЭРТНИЙ УЛСУУД

Эртний хоёр мөрөн, Египет улс

Эртний хоёр мөрөн

Шумер-Аккад: Месопотами буюу хоёр мөрөн нь хүн

төрөлхтний соёл иргэншил үүссэн анхдагч нутаг юм. Хоёр

мөрөн гэдэг нь Тигр ба Евфрат мөрөн юм. Шүмэр-Аккад:

Шүмэрийн иргэншил бол хүн төрөлхтний хамгийн эртний

иргэншил мөн. Шүмэрт НТӨ 3200 оны үеэс эхлэн цэрэг бүхий

хүчирхэг хаан, тахилчидтай бие даасан хот-улсууд (Ур, Урук,

Лагаш, Ниппур) бий болжээ. НТӨ 2350 онд хоёр мөрний бүх

нутаг анх удаа нэг хааны эрхшээлд нэгдэв. Тэрхүү хаан нь Тигр,

Евфрат мөрний дунд хэсэгт нутаглаж байсан Аккадын ард

түмний хаан Саргон байв. Аккадын хаант улс хоёр зуун жилийн дараа хөрш зэргэлдээх

нүүдэлчдийн дайралтаас болж хүч сулран мөхжээ.

6

Page 8: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс

Вавилон: НТӨ II мянган эхлэхэд Вавилон хүчирхэгжив. Вавилончууд Хаммурапи

хааны (НТӨ 1792-1750) удирдлагаар Месопотамийг эзэлж Вавилоны анхдугаар эзэнт

гүрнийг байгуулав. Тэд шүмэрийн соёлы хөгжүүлэв. Вавилоны хаан шинэ усан суваг, усан

сан барьж, тариалан эрхлэх аргыг сайжруулав. Мөн худалдааг дэмжин хөгжүүлжээ.

Хаммурапи хаа анхны бичмэл хуулийг зохиож, гэрэлт хөшөөн дээр сийлжээ. НТӨ 539 онд

Персүүд мөхөөсөн байна.

Ассир: Тэд Тигр мөрний умард эргийн дагуух хуурай уур амьсгалтай Ассир хэмээх

эгц өндөрлөг тал газраас гаралтай. Тэнд газар нутаг тариалан эрхлэхэд тохиромжгүй тул

голдуу худалдаа эрхэлж байв. Ассирчууд дайн тулаан хийсээр Месопотами, Палестин,

Египетийг хамарсан том эзэнт гүрэн жээ. Ассирын цэрэг бараг хагас сая хүнтэй байв. Тэд

занд морь, морин тэрэг хэрэглэдэг. Мөн гүүр барьж, бүсэлсэн хана, хэрмийг нураах

зориулалттай оньсон төхөөрөмжүүдийг ээ. Ассир нь II Саргон хаан (HTӨ 722-705), түүний

хүү Сенаххериб болон Ашурбанипал хааны (НТӨ 669-626) үед хүчирхэг байлаа. Ассирын

нийслэлийг Ниневи гэдэг байв. Ассирчууд эзэлж авсан ард түмнээ хүчирхийлэл,

дарангуйллын аргаар захирч байсан. Ассирын эзэнт гүрэн НТӨ 612 онд мөхжээ.

Эртний хоёр мөрний тахилын байгууламжийг зиггурат хэмээх шаталсан сүрлэг

байгууламж эзэлдэг. Вавилончууд дэлхийн анхны бичмэл хуулийг үндэслэсэн.

Эртний Египет

HTӨ IV мянганд дээд, доод Египетэд

хот байгуулагдаж эхэлжээ. НТӨ 3000 оны

орчим хоёр Египетийг Менэс (бас Нармер

гэнэ) хаан нэгтгэн захирч анхны фараон

болав. Менэсээс хойш хэдэн мянган қилийн

турш хэдэн зуун фараон Египетийг захирч

байсан. Түүхчид эртний Египетийн түүхийг

гурван үед хуваадаг.

Эртний хаанчлалын үе (НТӨ 2900-2060): Менэс Египетийг нэгтгэхээс өмнө дээд

Египетийн хаан байв. Тэрээр Египетийг нэгтгэснээс хойш нийслэлээ дээд Египет дэхь

Тинис хотоос доод Египетийн Мемфис хотод (енергийн Египетийн нийслэл Кайр отоос

холгүй оршино) нүүлгэв. Эртний хаанчлалын үеийн алдарт фараонууд нь Хеопс, Хафра,

Менкаур юм. Эдгээр фараонуудын үед пирамид анх байгуулагдав. Пирамидын хажууд

сфинкс хэмээх арслан биетэй, хүн толгойтой хамгаалагчийн хөшөөг байрлуулдаг.

Дундад хаанчлалын үе (НТӨ 2060-1580): Египетийн нийслэл Нил мөрний дунд бэл

Фив хотод шилжсэн. “Дэлхийг байлдан дагуулагч” III Сенусерт зэрэг фараонуудын

удирдлагаар египетүүд Нил мөрний өмнөд хэсгийн алтаар баян Нубий, мен Синайн хойг,

Палестин, Сирийн нутгийг эзэлжээ. Тэд Нил мөрний дагуух хад чулууг бутлан услалтын

суваг гаргав. Бас шинэ газрыг тариаланд ашиглах, Синайн хойгт зам тавих зэрэг бүтээн

7

Page 9: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс

байгуулалт хийсэн. Гэвч Египет Ойрх Дорнодоос гаралтай Гиксас хэмээх нүүдэлчдийн

довтолгоонд өртжээ. Тэд египетүүдийн таньж мэдээгүй байсан морин тэрэгт цэргийн

хүчээр фараоны цэргүүдийг ялж, хоёр зууны турш Нил мөрний иргэншлийг эрхшээлдээ

оруулав. 1550 онд фараонууд гикоосуудыг ялж Палестин руу хөөв.

Шинэ хаанчлалын үе (НТӨ 1580-1090): Энэ үе бол Эртний Египе хөгжлийн оргил

үе байв. Фараонууд өөрсдийн нөлөөг Месопотами хүртэл тэлж, Хаадын хөндийд фараоны

удмынхны бунхан болох аварга пирамид байгуулан сүр жавхлан, хүч чадлаа илэрхийлж

байв. Аменхотеп, II Рамзес нь энэ үеийн хамгийн хүчирхэг фараонууд юм. Рамзес урлаг,

утга зохиолыг дэмжин, Египетийг бүхий л Ойрх Дорнодын хамгийн хүчтэй улс болгожээ.

Энэ үе бол Эртний Египетийн хөгжлийн оргил үе байв.

Египетүүд иероглиф хэмээх дүрс үсэг хэрэглэн. Түүнийгээ папирус хэмээх цаасан

дээр бичнэ. Нас барсан хүмүүсээ занданшуулж, муми болгон оршуулдаг.

Эртний Энэтхэг, Хятад

Эртний Энэтхэг

Эртний үе: НТӨ 2300-1750 оны хооронд дравидуудын Хараппа, Мохенжо-даро

хотууд Арабын тэнгисийн эрэг дагуу Месопотамитай маш их худалдаа хийдэг байв.

Эдгээр хотууд нь худалдаа зам тээвэр хөгжсөн баян чинээлэг хотууд байжээ. Мохенжо-

даро хот хэрэм дотроо үр тарианы сан, зах, сүм, захиргааны байшин, өргөн гудамж бүхий

оршин суугчдын хороололтой байв.

Аричуудын нүүдэл: НТӨ 1900 оноос эхлэн Хараппагийн нийгэм Инд мөрний

үерээс шалтгаалан доройтож, НТӨ 1700 он гэхэд мөхөв. Харин НТӨ 1500 оны орчмоос

Инд мөрний сав газарт индо-аричууд нүүдэллэн ирж уугуул дравидуудтай холилджээ.

Аричууд адууг тэрэг хөллөж

хэрэглэдэг, дайнд морьтой

цэрэгтэй байлддаг тул маш

хүчирхэг, тиймээс Энэтхэгт

хурдан тархан суурьшив.

Аричууд санскрит хэлээр

ярьдаг байв. Тэд анхандаа

бичиг үсэггүй байсан ч шашны

сургаалыг үеэс үед амаар

дамжуулан түгээдэг байв.

Аричуудын амаар дамжин

түгээж байсан хамгийн эртний бүтээлүүдийг Beдa гэж нэрлэдэг. Ведийн бүтээлд

аричуудын шүтэж байсан бурхдыг магтан дуулсан олон дуулал, яруу найраг, шашин, зан

үйлийн бүтээлүүд багтдаг байжээ. Тэдгээр бүтээлүүдийг дөрвөн хэсэгт хуваадгаас

хамгийн чухал нь Ригведа хэмээх шашны номлол байв.

8

Page 10: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс

Ведийн үе: Ведийн номлол тархаж байсан НТӨ 1500-500 оны хоорондох энэ үеийг

түүхчид Энэтхэгийн Ведийн үе гэж нэрлэдэг. Ведийн үед аричууд Инд мөрний сав газраас

Ганга мөрөн, тэндээс өмнө тийш Энэтхэгийн хойгийн гүн хүртэл тархав. Ведийн үе

дуусахад аричууд Энэтхэгийн хойгт хамгийн сайн зохион байгуулалттай нийгмийг

байгуулсан байв.

Эртний Энэтхэгийн нийгэмд Месопотами, Египетийн адил шашин маш том байр

суурьтай байв. Инд мөрөнд анх суурьшсан дравидууд сүнс хүнийг үхсэний дараа биеийг

нь орхин, өөр биед оршин шинээр амьдардаг гэж үздэг байв. Харин аричууд сайн сайхан

амьдрал, амжилтыг бурхдаас хүсэж, амьтнаар тахил өргөдөг байв. Харин аричууд,

дравидуудын соёл холилдон Нэгдсэн Ведийн үед хиндү шашин үүсэв. Хиндү шашны гол

бурхан нь Индра гэдэг дайны бурхан байжээ. НТӨ 800-400 үед хиңдү шашны номлолыг

анх бичиж эмхтгэн судар болгов. Тэр судрыг Упанишад гэж нэрлэдэг. Хүн амьдралдаа

сайн үйл хийвэл, нас барсны дараа дахин төрөхдөө илүү сайн заяат төрөл буюу кастыг

олдог. Харин муу үйл хийвэл, нас барсны дараа дахин төрөхдөө улам муу заяат төрлийг

олдог гэж Упанишадын сургаалд заасан байдаг.

Маурын эзэнт гүрэн: Ведийн үе төгсөхөд хүмүүс хатуу дэг ёстой нийгэмд тохирсон

Хиндү шашнаас татгалзаж, илүү уян хатан, илүү бодитой бурхдыг шүтдэг шашнуудад

итгэх болов. Тэдгээрийн нэг нь НТӨ VI зуунд Сиддхарта Гаутама гэдэг хүний номлосон

буддын сургаал байлаа. Энэ сургаал Македоны Александр хаан Инд мөрнийг эзлэн явсны

дараа бий болсон Маурын эзэнт гүрний (НТӨ 321- HT 185) хаан Ашокагийн (НТӨ 268-

232) үед маш их дэлгэрэв. Ашока хааны үед Энэтхэгийн хойг анх удаа нэг хааны

захиргаанд нэгджээ. Гэвч Маурын эзэнт гүрэн эдийн засгийн хямралаас болж төдөлгүй

Мөхсөн байна. Маурын улс мөхсний дараа Инд, Ганга мөрний сав газар харийн улсууд

хаант улсаа байгуулжээ. Тэдний нэг хүннүгийн өрсөлдөгч юэжчи хэмээх нүүдэлчид Инд

мөрний сав нутагт ирж, Кушаны эзэнт гүрнийг (HT I-V зуун) байгуулжээ. Буддын шашин

Кушаны Канишка хааны үед маш их дэлгэрчээ.

Эртний Хятад

Ся улс: НТӨ 2100 оны орчим Шар мөрний хөвөөнд Ся улс байгуулагдсан юм. Тус

улсыг үндэслэгч Юй хүмүүсийг удирдан, үерийн усны замыг суваг татан өөрчлөхөөр 13

жилийн турш тэмцжээ. Энэ нь амжилттай болж, нутгийнхан усалгаат тариалан эрхэлж,

арвин их ургац авдаг болов. Дараа нь Юй хөрш зэргэлдээх дайнч аймгуудын довтолгоог

дарав. Түүнийг хүмүүс олноороо хүндэтгэн, хаан ширээнд залжээ. Юй хаан бусад

тосгодыг нэгтгэн, угсаа залгамжилсан улс байгуулав.

Шан улс: Ся улсын дараа Шан улс (НТӨ 1766-1122) байгуулагдав. Шан улсынхан

хүрлээр урьд өмнө байгаагүй сүх, жад, хутга, ооль зэрэг олон янзын багаж, зэвсэг хийх

болов. Мөн тэд морь, морин тэрэг хэрэглэхийг сурав. Технологийн дэвшил Шан улсыг

9

Page 11: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс

маш Их хүчирхэг болгож, Шар мөрний төв, Дорнод хэсгийн олон хот тосгодыг НЭГТГЭх

боломж олгожээ. Шан улсын хаад өөрсдийгөө “тэнгэр”-ээс гаралтай, хаант улсаа

“тэнгэрийн бошгоор” буюу зарлигаар байгуулагдсан гэдэгт итгэн олон малаар тахил

өргөдөг байв.

Жоу улс: Шан улсын дараа Жоу улс (НТӨ 1122-256) залгав. Жоу улсын хаад Шан

улсын хаадтай адил өвгөд дээдсээ хүндэтгэн, тэнгэрт тахилга үйлддэг байв. Жоу улсын

хаад өөрсдийгөө тэнгэрийн хүүхэмээн нэрлэж, тэнгэр, газрын хоорондох бүх орон зайг

захирагч гэж үздэг байв. Жоу улс Шан улсаас том газар нутагтай байв. Энэ том газар

нутгийг хаан дангаар захирах боломжгүй байв. Тиймээс Жоу улсын хаад газар эзэмшигч

Язгууртнуудад ихээхэн эрх мэдэл олгох болсон. Эхэн үед энэ арга хэмжээ үр дүнтэй

байсан боловч яваандаа язгууртнууд эрх мэдлээ ашиглаж, хаанаасаа тусгаар бодлого

хэрэгжүүлэх болов.

НТӨ VIII зууны эхэнд умардын нүүдэлчид Жоу улсын хаадыг довтолж,

доройтуулсны дараа улс орон бутарч, олон жижиг улсад хуваагдан, өөр хоорондоо

өрсөлдөн байлдах болов. Энэ үеийг Байлдаант улсын үе (НТӨ 403-221) гэж нэрлэдэг.

Цинь, Хан улс: НТӨ 221 онд Цинь улсын хаан Ин Жэнийг бүх Хятадын анхны эзэн

хаан буюу Цинь Шихуанди гэдэг цолд өргөмжилж, анхны нэгдмэл төр улсыг байгуулжээ.

Цинь Ши Хуанди улсыг засаг захиргааны нэгж муж, тойрогт хувааж, тусгайлан бэлдсэн

төрийн түшмэдээр удирдуулах

болов. Мөн цэргийн хүчийг

хуримтлуулж, улс орныг умардын

нүүдэлчдээс хамгаалахын тулд

цагаан хэрмийг байгуулав. Цинь

улсын үед орон даяар нэгдсэн

хууль цааз, мөнгө зоос, жин

хэмжүүр, бичиг үсгийг мөрдүүлэв.

Хэдий хятадын анхны эзэн хаан

нийгэм, эдийн засгийн шинэчлэл

явуулсан ч эзэнт улс цөөн хэдэн жил оршин тогтносон. НТӨ 210 онд Цинь Ши Хуандийг

нас барахад улсын дотор бослого гарч, Хан улс (НТӨ 206-220) байгуулагджээ. Хан улс нь

Монголын эртний Хүннү улстай зэрэгцэн улсын цэргийн оршиж байв.

Эртний Грек, Ром

Эртний Грек

НТӨ 500 оны орчим Бага Ази дахь Персийн эзэнт гүрний нөлөөнд орсон грекийн

хот-улсууд Афины тусламжтайгаар бослого гаргав. Персүүд грекийг байлдан дагуулах

бодолгүй байсан ч хариу дайн хийхээс аргагүйд хүрчээ. Грек, Перс улсын хооронд 3 удаа

10

Page 12: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс

дайн болж, грекүүдийн ялалтаар төгсжээ. Дайны дараа грекийн саланги тусгай байсан хот

улсууд нэгдэж эхлэв.

Афин персийн цэргийн хүчийг дарахад чухал үүрэг гүйцэтгэв. Тиймээс персүүдийн

хариу халдлагаас хамгаалахын тулд Афин тэргүүтэй хот-улсууд нэгдэж, Делийн холбоог

(НТӨ 477) байгуулжээ. Анхандаа цэргийн зорилготой үүссэн Делийн холбоо эцэстээ

Афины улс төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэх болов. Афин хотын ноёрхлыг

Пелопоннесын холбоог тэргүүлж байсан спартууд эсэргүүцлээ. Ийнхүү Афин, Спарт

тэргүүтэй хоёр хүчин өөр хоорондоо ширүүн дайтав. Энэ дайныг Пелопоннесын дайн

(НТӨ 431-404) гэдэг. Дайны эцэст Афин хот ялагдсан ч төд удалгүй Спартын хүч ч мөн

буурав.

Грекийн хот-улсууд дотоод хямралаас болж

ийнхүү асар их доройтсныг ашиглан, умард хөрш

Македон улсын Филипп хаан грекийн Хот-улсуудыг

эзлэн авснаар (НТӨ 338) грекийн хот-улсуудын эрх

чөлөөнд төгсгөл иржээ. Түүнээс арван жилийн дараа

Филипп хааны хүү Александр Персийн эзэнт гүрнийг

довтлон ялж, цааш Инд мөрөн хүртэл аян дайн хийж

агуу их ялалт (НТӨ 325) байгуулав.

Агуу Александр хаан эртний иргэншлийн

хамгийн том эзэнт гүрнийг байгуулж чадсан ч НТӨ 223

онд нас барснаар түүний улс олон хаант улсуудад

задран бутарчээ. Гэвч агуу Александр хааны аян дайны

хүчээр грекийн соёл Египетээс Инд мөрөн хүртэл

өргөн уудам нутагт тархан дэлгэрэв.

Эртний Ром

Эртний Ром эхэндээ тариачин, малчдын жижиг хаант улс байв. НТӨ 500 оны орчим

Ромын Бүгд Найрамдах Улс (БНУ) болов. Ромын БНУ байлдан дагуулагч улс байв. Тэд

Италийн хойгийг бүхэлд нь эзэлсний дараа НТӨ 264 онд Газар дундын тэнгисийн

хүчирхэг гүрнүүдийн нэг Карфаген улс руу дайрав. Ромчуудын карфагенуудтай тулалдсан

дайныг Пунийн дайн гэдэг. Энэ дайнд карфагены цэргийн жанжин Ганнибал ялагдснаар

НТӨ 148 онд Ромын БНУ Газар дундын тэнгисийн баруун хэсэгт хамгийн том, баян улс

болжээ. Түүнээс хорь орчим жилийн дараа Грек, Македон Ромд ялагдав. Ийнхүү Ромын

БНУ Газар дундын тэнгист ноёрхлоо тогтоов.

Ромын БНУ дайнд ялсан боловч, түүний дараа 50 жилийн турш (НТӨ 82-31) эрх

мэдэлд тэмүүлсэн олон хүмүүсийн өдөөсөн иргэний дайн болов. Иргэний дайн Ромын

БНУ Мөхөх шалтгаан болов. Иргэний дайныг тодорхойлогч гол хүмүүс Красс, Помпей,

Юлий Цезарь нар байлаа. Эдгээр гурван хүний цус урсгасан хурц тэмцлийн эцэст Юлий

11

Page 13: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс

Цезарь ялж, НТӨ 45 онд Ромын диктатурын албыг насан турш эдлэх эрхтэй болжээ.

Цезарь цэргийн хүчээр Ромын хилийг тэлсэн ч сенаторууд түүний хэмжээгүй эрх мэдлийг

үгүйсгэн НТӨ 44 онд хороожээ.

Цезарийн дараа Ромын бүх эрх мэдэл түүний хүү Октавианд шилжив. Октавиан

НТӨ 27 онд Ромын

БНУ-ыг татан буулгаж,

Ромын Эзэнт гүрнийг

(НТӨ 27-НТ 180)

байгуулан хаан болов.

Тэрээр Август хаан

(Бишрэлт) хэмээн

алдаршжээ. Ромын

эзэнт гүрэн нь НТ II

зууны дунд үе Гэхэд

Британийн арлаас

Синайн хойг хүртэлх

газар нутгийг

эрхшээлдээ оруулсан

байв. Энэ үед 9.1 сая

км2 нутаг, 50 сая гаруй

хүнтэй дэлхийн

хамгийн том орны нэг

болсон байв. Байлдан дагууллын явцад улсын өнцөг булан бүрт грек, ромын хосолмол

соёл, хууль, хэл түгэн дэлгэрэх болов. Үүний үр дүнд Грек-Ромын гэх өвөрмөц иргэншил

бий боллоо.

Харийн халдлага, иргэний дайн, өвчин тахлаас шалтгаалан Ром НТ II зуунд хямрав.

Диоклетиан (284-305), Константин (306-337) зэрэг хаад шинэчлэлийн бодлого

хэрэгжүүлэв. Константин хаан 324 онд Ром хот дахь эзэнт гүрний нийслэлийг Босфорын

хоолойн эрэгт Визант хотод шилжүүлжээ. Үүнийгээ “Шинэ Ром” хэмээн нэрлэж байв.

Константиныг нас барсны дараа эзэнт улс баруун, зүүн хэсэгт хуваагдсан. Баруун Ромын

эзэнт улсын нийслэл Ром хот, харин зүүн Ромын эзэнт улсын нийслэл Константинополь

болов. Монголын тал нутгаас гаралтай хүннүчүүдийн Нэг хэсэг Дунай мөрнийг гатлан,

Ромын газар нутаг нэвтэрчээ. Тухайн үед Ромын эргэн тойронд байсан герман аймгууд

хүннүчүүдээс дайжин, баруун, зүүн Ромын эзэнт гүрнийг тал талаас довтлох болов.

Германы нэгэн аймаг 476 онд Ромул Августыг хаан ширээнээс түлхэн буулгаснаар, баруун

Ромын эзэнт улс мөхжээ. Харин зүүн Ромын эзэнт улс Константинополь хотын

удирдлагаар оршин тогтносоор байв.

V БҮЛЭГ: МОНГОЛЫН ЭРТНИЙ УЛСУУД

12

Page 14: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс

Нүүдэлчдийн анхны улс Хүннү гүрэн

Монголчууд бидний өвөг дээдэс бол Хүннүчүүд юм. Тэд мал аж ахуй эрхлэн,

жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдардаг байв. Хүннүчүүдийн малын олонх нь адуу,

үхэр, хонь, ямаа байлаа. Этгээд мал гэвэл тэмээ, илжиг, луус юм гэж түүхийн эх

сурвалжид тэмдэглэсэн байдаг. Ер нь хүннүчүүдийн сүргийн бүтцийн хувьд бог мал (хонь,

ямаа) хамгийн олон дараа нь бод мал орно. Бод малаас хамгийн олон нь адуу, үхэр бөгөөд

тэмээ хамгийн цөөн байжээ.

Хүннүчүүд өвс, усны сайныг эрэн нэг нутгаас нөгөөд нүүдэллэдэг. Тиймээс суурин

хот, байшин сууц цөөн байдаг. Орхон, Сэлэнгэ зэрэг томоохон гол мөрний сав нутагт

суурин байгуулж, хажууд нь тариалан эрхэлдэг байжээ. Үүний баталгаа нь Хүннүгийн

Ноён уулын булшнаас хар будааны үр, Иволгийн балгаснаас хар будаа, улаан буудайн үр

олдсон явдал юм. Мөн түүхчид төмөр анжисны хошуу, зээтүү хадуур зэрэг тариалангийн

багажаас гадна тариа хадгалах том ваар олсон байна.

Хүннүчүүд мориноос харваж намнахдаа гарамгай, хувцас хунар нь ч морь унахад

зохицсон байдаг. Тэд тайван цагт мал маллахын зэрэгцээгээр араатан, жигүүртэн агнаж,

амьжиргаандаа нэмэрлэдэг. НТӨ II зууны 70-аад оны үед Хүннүгийн шаньюй 100 мянган

морьт цэрэгтэй ав хоморго хийж байсан мэдээ байдаг. Хүннүчүүд арьс шир, малын ноос

ноолуур, хөрс, мод, шавар, чулуу, алт, мөнгө, хүрэл, төмөр, яс зэргийг боловсруулж

сурчээ.

Хүннүгийн улс төр

НТӨ 209 онд Түмэн шаньюйн хүү

Модунь Хүннүгийн шаньюй болов.

Модунь хүчирхэг Дунхуг эзэлсний

дараа, баруун талын Юэчжи, Усунь,

хойд талын Динлинг нэгтгэснээр Төв

Азийн хүчирхэг, нүүдэлчдийн анхны

гүрэнг байгуулжээ.

Модунь Хүннү гүрнийг

байгуулмагц, улсаа баруун, зүүн, төв

гурван хэсэгт хуваан захирч, цэрэг-засаг

захиргааны аравтын тогтолцоог үндэслэсэн байна. Мөн түшмэдийн зэрэг дэвийг

нарийвчлан тогтоов.

Хүннүгийн шаньюй нь улсын дотоод бодлого, мөн хятадын хаадтай захидлаар

харилцах, гэрээ байгуулах, бусад улсад дайн зарлах, довтлох зэрэг гадаад бодлогын

асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй байжээ. Мөн түмтийн дарга зэрэг том тушаалтныг

томилох, огцруулах, шийтгэх, тэр ч байтугай хороох эрхтэй байв.

13

Page 15: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс

Хүннү гүрний үед хаан төрийн эрхэмсэг байдлын

илэрхийлэл төрийн бэлгэдэл хэрэглэх болов. Хүннүгийн

шаньюй хаш тамга, туг, исэр, шүхэр зэргийг хэрэглэж

байжээ. Хүннү улс нь өөрийн хууль цаазтай байсан. Энэ

талаар түүхийн эх сурвалжид “Тэдний баримталдаг хуулиар

uрт үзүүртийг гаргавал цаазаар аваачна, хулгайн ялтай

хүний гэр бүлийг (эд хөрөнгийг хураана, хөнгөнийг

бэрээднэ, хүндийг цаазаар авна” хэмээжээ.

Хүннү гүрэн хүчирхэгжсэнийг өмнөд хөршүүд

хүлээн зөвшөөрөхгүй байлаа. HTӨ 200 онд Модунь шаньюй өмнөд хөрш Хан улс руу

довтлов. Модунь эзэн хаанаар удирдуулсан Хан улсын цэргийг одоогийн Датун хавьд

бүслэн авчээ.

Бүслэгдсэн хаан хэлэлцээ хийх санал тавив. Тэрээр Модунь шаньюйн тавьсан

шаардлагыг арга буюу хүлээн авснаар бүслэлтээс гарчээ. Үүний дараа НТӨ 198 онд хүннү

улс, Хан улс хоёр гэрээ байгуулжээ. Энэ гэрээгээр:

- Хүннү-Хан улс эн чацуу болохыг хүлээн зөвшөөрсөн.

- Хоёр улсын түүхэн хилийг “цагаан хэрэм”-ээр зааглан тогтоов.

- Хан улс Хүннүд жил бүр их хэмжээний алба төлж байхаар болсон.

Энэхүү түүхэн гэрээ нь Хүннүгийн гадаад бодлогын том ялалт байлаа. Хүннү гүрэн

Модунь (НТӨ 209-176), Зижу (НТӨ 176158), Зүнчэн (НТӨ 158-126) шаньюйн үед хамгийн

хүчирхэг байв. Гэвч Хан улсын хаан Уди НТӨ 133 оноос Хүннү рүү довтлох болов. Олон

жил үргэлжилсэн дайнд Хан болон Хүннүгийн аль аль нь хүн хүч, эдийн засгийн асар их

хохирол хүлээж, сульдан доройтсон байна.

HTӨ 48 оноос Хүннүгийн дотор хаан ширээний төлөө тэмцэл өрнөн өмнөд, умард

хэмээн хоёр хэсэгт хуваагджээ.

Өмнөд Хүннү нар Хан улсыг даган, тэдэнтэй холбоотон болж, Умард Хүннүд

дайсагнах болсон. Улмаар тухайн үедээ Хүннүгийн бүрэлдэхүүнд байсан Сяньби нар 93

онд Умард Хүннүгийн нутгийг эзлэн авав. Сяньби нар Хүннүгийн төр засаг захиргаа,

соёлын уламжлалыг залган авчээ.

Хүннүгийн соёл

Хүннүчүүд өглөө наранд, үдэш саранд мөргөдөг байв. Төмөр болон алтаар

хийгдсэн нар, сарны дүрстэй сүлд Хэнтийн Дуурлиг нарс, Ховдын Мөнххайханы

Шомбуузын бэлчир, Ховдын Тахилтын хотгор зэрэг хэд хэдэн газраас олдсон нь

Монголын үндэсний түүхийн музейн эртний түүхийн хэсэгт хадгалагдаж байна. НТӨ III -

НТ II зуун хүртэлх хугацаанд Төв Азийн өргөн уудам тал нутагт Хүннү нар нүүдэллэн

14

Page 16: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс

амьдарч, төр улсаа цогцлоон

байсны нотолгоо археологийн

дурсгалууд Хүннүгийн үндсэн

нутаг болох Монгол улс, ОХУ-

ын Өвөр Байгал, Тува,

БНХАУ-ын Өвөр Монгол,

Шинжан Уйгарын өөртөө засах

орон, Ганьсу, Хөх нуур

мужийн нутгаас олддог.

Үүнээс хамгийн ач

холбогдолтой нь Ноён уулын

булшнууд билээ.

Ноён уулын булшыг

1925 онд оросын эрдэмтэн Козловын экспедици нээсэн. Ноён уулын булш нь 20-р зууны

дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтүүдийн нэгт тооцогддог. Энэ

малталтаар Ноён уулын булшнуудын нэг нь Өмнөд Хүннү улсын шаньюй Үжүлэнгийн

булш болохыг тодорхойлж, түүнээс олдсон олдворуудыг ЗХУ руу зөөн аваачсан байна.

Эндээс олдсон олдворууд гэвэл Хүннүгийн үеийн ширмэл хивс бөгөөд энэхүү

гайхамшигтай бүтээл нь одоо ОХУ-д

байгаа бөгөөд дэлхийн түүхийн олон

бүтээлд Хүннүгийн үеийн гайхамшигт

олдвор гэж тэмдэглэгдэн байдаг.

Үүнээс чухал олдвор нь малтсан

булшнаас Өмнөд хүннүгийн шаньюй

Үжүлэнгийн гавлын яс олдсон бөгөөд

энэхүү чухал олдвор Монгол улсын

Түүхийн музейд үзмэр болон байж

байна. Энэхүү гавалын яс бүхий

бунханыг чухал энэхүү Үжүлэн шаньюйгийнх болохыг тэрхүү шаньюйд дурсгал болгон

үйлдсэн хятад ваарчны аяганы дээрх бичээсээр тогтоосон байна.

Археологийн судалгаа, сурвалж бичгийн мэдээгээр хүннү, монголчууд соёлын

хувьд ижил болохыг тогтоожээ. Тухайлбал хүннү, монгол, скифчүүд гэр тэрэг хэрэглэдэг

байсан бол түрэгүүдэд гэр тэрэг огт байгаагүй. Мөн хүннүчүүд уртын дуу дуулдаг байв.

Монголын угсааны Сяньби, Жужан улс

Сяньби улс

15

Page 17: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс

Хүннү улсын дараа НТ II-III зуунд Төв Азийн улс төрийн тавцанд Сяньби улс гарч

ирсэн бөгөөд тэд хүннү нартай гарал нэгтэй Сүмбэ нэртэй эртний монгол угсаатны аймаг

юм. Эртний монгол

хэлт аймгуудын

томоохон холбоо

нь одоогийн

Манжуур,

Өвөрмонголд

нутаглаж байв.

Судлаачид Ляо гол

буюу Шар мөрний

хоёр талаар

нутагладаг

байдлаар нь Ляоси,

Сяньби, Ляодун

гэж ангилах явдал

бий. Сяньби улсыг

зонхилогч удирддаг

байсан бөгөөд нэлээд эрх мэдэлтэй байжээ.

Сяньби улсыг үндэслэн байгуулагч Таньшихуай хаан газар нутгаа Хүннү улсын

адил баруун, зүүн, төв хэсэг болгон хувааж тус бүрд нь их дарга, их жанжнаар удирдуулж

байв. Их дарга гэдэг нь түмтийн ноён бөгөөд Сяньби улс баруун талдаа 20, зүүн талдаа 20,

төвийн хэсэгтээ 10 аймаг харъяалуулж байжээ. Сяньбичууд нүүдлийн мал аж ахуй голлон

эрхэлж, ан гөрөө хийн газар тариалан хөгжүүлж, олзны хүмүүсээр их хэмжээний загас

агнуулан хүнсэнд хэрэглэдэг байжээ. Төрийн хурал нь овгийн ахлагч түшмэлүүдийн

цуглаан байсан бөгөөд үзэл санаа нь хоорондоо таарахгүй байнга зөрчилдөн тэмцэлддэг

байжээ. Сяньби улсын төрийн байгууллагыг хамгаалахын тулд эрчүүд нь цэргийн алба

хааж, гар урчууд нь их хэмжээний зэр зэвсгийг хийдэг байв. Хүннү нарын нэгэн адил бөө

мөргөл шүтэж, уул ус аргадах их тахилгыг жил бүр явуулж байжээ.

Жужан улс

НТ IY-YI зуунд Монголын газар нутаг дээр Жужан улс оршиж байжээ. 402 онд

Шэлүнь өөрийгөө “Жужан дэудай” буюу “Каган (хаан)” гэж өргөмжлөн Жужан улсыг

үүсгэн байгуулжээ. Эл үеэс нүүдэлчид удирдагчаа каган буюу хаан гэдэг болжээ. Жужаны

түүхэнд (330-555 он хүртэл) 23 хаан солигдож, хааныг хөвгүүд нь залгамжилдаг байсан

байна. Жужан улсын үеэс төрийн сайд, улсын их жанжин, ордны түшмэл, төрийн багш,

бичгийн түшмэл гэх зэрэг цол хэргэм бий болсон гэдэг. Хятадын эртний түүхэн

сурвалжид нирунчууд морио хуягладаг байсан тухай тэмдэглэжээ. 402 оны мэдээгээр

“Вэй улс хуягт морь 2000 гаруйг Нирун улсаас олзлов” гэжээ. Түүнээс гадна Ховд

аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Цамбагарав уулын хадан дээрх сүг зурагт

16

Page 18: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс

Жужаны хуяглагдсан морин цэргийн тухай дүрслэгдсэн байдаг. Жужан улсын цэргийн

хуулинд дайсны өмнөөс хамгийн түрүүн довтлон орох, олзыг түрүүлэн авах, дайснаас айж

ухарсан цэрэг дарга хэн ч бай толгойг нь шийдмээр цохин алах, язгууртан хүнийг

шийтгэхдээ бүтээж алах тухай заасан байдаг. Жужан улсын үед ард түмэн нь цэргийн алба

хаах, хил хамгаалах гэх мэтээр биеэр алба өргөдөг байснаас гадна түрэг аймгаас төмрөөр

алба гувчуур авч байжээ.

VI-X зууны Монголчууд ба Түрэг угсааны улсууд

Монгол нутаг дахь Түрэг угсааны улсууд: Түрэгүүд Жужан улсын харьяат байж,

Алтай нурууны орчим нутаглаж байв. Тэд 552 онд Жужаны эсрэг бослого гарган, Жужаны

хаант улсыг 555 онд мөхөөсөн. Үүний дараа Түрэгүүд өөрсдийн улсыг байгуулжээ.

Ийнхүү түрэг угсааны Түрэг (555-745), Уйгур (745-840) улсууд Монгол нутагт оршин

тогтнож байв. Монгол угсааны аймгууд тэдний бүрэлдэхүүнд орж, захирагдаж байжээ.

Түрэгүүд газар нутгаа өргөтгөн, Солонгосоос Арал нуур хүртэлх өргөн уудам нутгийг

эзлэн авчээ. Гэвч 590 оны үед баруун, зүүн хоёр хэсэгт хуваагдан, зүүн Түрэг улс Орхон

голын саваар төвлөн оршиж байв.

Түрэгийн захиргаанд байсан Уйгурууд бослого гарган, Түрэгийн эсрэг тэмцжээ.

744 онд Уйгурын зонхилогч Пэйло өөрийгөө Куль Билгэ хаан хэмээн өргөмжилж, 755 онд

Түрэг улсыг мөхөөжээ. 747 онд Пэйло нас барахад түүний хүү Моюнчур хаан (747-759)

суув. Моюнчурын үед Уйгурын улс хүчирхэгжин, газар нутгаа ихээхэн өргөжүүлжээ. 751

онд Орхон голын хөндийд Балыклык буюу Хар балгас хотыг байгуулан нийслэлээ болгов.

840 онд Енисейн Киргизүүдийн довтолгоонд өртөн Уйгурууд Монгол нутгаас

нүүдэллэн явжээ.

Тэр үед Монголчууд хаана байсан бэ?

Энэ бол монголчуудын аман түүхийн домог юм. XIV зууны эхэн үед бичигдсэн

Судрын чуулган хэмээх алдартай бүтээлд “Эргүнэ гүн”-ийн домгийг тэмдэглэн үлдээжээ.

Энэхүү түүхэн домогт Жужан улс Түрэгүүдэд цохигдон мөхсөн тэр үеийн талаар өгүүлж

байна гэж судлаачид үздэг. Домогт өгүүлснээр цөөн тооны Монголчууд амьд мэнд үлдэн

зугтаж, эргэн тойрон уул хадаар хүрээлэгдсэн, ганц жимээр ордог, алс бөглүү газар очиж

суусан ажээ. “Эргүнэ гүн”-д 400-аад жил сууж, өнөржин олширч, олон аймагт хуваагдах

болж, бүгд өөрсдийгөө “Монгол” хэмээн нэрлэдэг байжээ. Эргүнэ гүнд багтахаа больж,

тэндээс гарч байгаагаар домог төгсдөг.

Чингис хааны дээдэс Бүртэ чину, гэргий Гуа маралын хамт “тэнгис гэтэлж”, алс

холоос ирж, Бурхан Халдун ууланд нутаглах болсон хэмээн эхэлдэг. Эргүнэ гүнгийн

домог Монголын нууц товчооны эхлэл хоёр хоорондоо холбоотой хэмээн судлаачид үздэг.

Ийнхүү Түрэгүүдэд ялагдан, алс хол зугтан явсан Монголчууд эх нутагтаа эргэн ирж,

17

Page 19: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс

Бурхан Халдун ууландаа нутаглах болсон ажээ. Энэ талаар та бүхэн 7 дугаар ангидаа илүү

тодорхой судлах болно.

Энэ үеийн хятад сурвалжуудад Шивэй аймгийн дундах “Монгол шивэй” нэртэй

нэгэн аймгийн талаар тэмдэглэсэн байдаг. Энэхүү “Монгол Шивэй” аймаг нь “Эргүнэ

гүн”-ийн Домгийн Монгол аймаг мөн гэж арим судлаачид үздэг билээ. Түрэгүүдэд

ялагдсан цөөн тооны Монголчууд зүүн зүг зугтан, Шивэй аймгуудын дунд очиж суусан.

Тиймээс Монгол аймгийг “Монгол Шивэй” гэж хятадууд нэрлэсэн хэмээх таамаглалыг

дэвшүүлдэг байна.

Монгол аймгууд бүгд алс хол зугтан явсан уу? Судлаачид Монголчуудын олонх нь

эх нутагтаа байж, Түрэг, Уйгур улсын бүрэлдэхүүнд багтан, захирагдаж байсан хэмээн

үздэг. Учир нь Түрэг, Уйгурын хөшөөний бичээсүүдэд “Гучин Татар”, “Есөн Татар”

хэмээх аймгийн талаар олон удаа гардаг. Тэд голдуу Түрэг, Уйгурын эсрэг бусад

аймгуудтай эвсэл байгуулан тэмцэж байжээ. Сүүлийн үед судлаачид, хөшөөний руни

бичээсэнд тэмдэглэгдэж байгаа Татар аймгууд нь Монголчууд байсан хэмээн үзэх болов.

“Гучин Татар”, "Есөн Татар” аймгууд нь дорнод Монголын нутгаар төвлөрөн

оршиж байв. Татар хэмээх нэр нь Жужаны “Датань” хааны нэрээс үүсэлтэй. XIII зууны

үед хөрш зэргэлдээ орнууд Монголчуудыг “Татарууд” хэмээн нэрлэж байв. Дэлхийн олон

улс оронд Монголчуудын довтолгооныг Татаруудын довтолгоо хэмээн бичжээ.

Энэ нь бусад улс үндэстнүүд Монголчуудыг “Татар” хэмээн өмнө нь нэрлэж

байсантай холбоотой юм. Түүнчлэн Монголын нууц товчоонд Монгол угсааны “Татар”

хэмээх хүчирхэг ханлигийн тухай бичсэн байдаг. Мөн Судрын чуулганд Татарууд олон

улсад маш их алдартай тухай өгүүлдэг.

840 онд Уйгур улс Енисейн Киргизүүдийн довтолгоонд цохигдон Мөхөв. Гэвч

Киргизүүд Монгол нутагт удаан оршин байсангүй. Энэ нь Татаруудын эсэргүүцэл

тэмцэлтэй холбоотой. Киргизүүдийг эх нутгаасаа хөөн явуулсан Татарууд нэгэн үе

Монгол нутагт ноёрхон, алдар нэртэй болж алдаршжээ. Энэ нь 840-өөд оноос 923 он

хүртэлх үе юм. Монгол-Татарын хаант улс ийнхүү 300 орчим жилийн Түрэг угсааны

улсуудын ноёрхлыг зогсоожээ. Энэ нь Монгол угсааны аймгууд XIII зуунд хүчирхэгжин

мандах эх үндсийг тавьсан.

Зүүн өмнө зүг хүчирхэгжин маңдсан, Сяньби угсааны Хятан улс 923-924 онд

Монгол нутаг ноёрхлоо тогтоосон ажээ. Хятанчууд Монгол аймгуудыг Зү-бү аймгууд

хэмээн нэрлэж, сурвалж бичигт тэмдэглэгдэн үлджээ.

II ХЭСЭГ

Дасгал, даалгавар

Жишээ: НТӨ 1211 он – НТӨ XIII зуун

18

Page 20: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс

НТӨ 1211 он – НТӨ II мянган

1. Эдгээр он тооллыг мянган, зуунд шилжүүлнэ үү.

НТӨ 209 он -

НТӨ 55 он -

НТ 156 он -

НТ 1206 он -

2. Өөрийн төрсөн оныг мянган, зуунд шилжүүлнэ үү.

200.. он .

200.. он -

3. Түүхийн эх сурвалжийн ангиллаас зөвийг нь сонгоно уу.

A. Бичгийн, Эд өлгийн, Аман

B. Бичгийн, Эд өлгийн, Сурвалжийн

C. Эд өлгийн, Аман, Түүвэр олдворын

D. Бичгийн, Эд өлгийн, Археологийн

4. Эх сурвалжийг уншаад асуултанд хариулна уу.

A. Энэхүү сургаал нь түүхийн ямар

эх сурвалж вэ?

B. Инжинаш гуайн сургаалийн гол

утга юу вэ?

C. Яагаад энэ сурвалжийг бичиж

үлдээх болов?

утга юу вэ?

5. “Homo habilis” хэдээс хэдэн сая жилийн хооронд амьдарч байсан бэ?

A. 5-1.3 сая

B. 2.4-1.6 сая

C. 1.5-0.3 сая

D. 0.3-0.1 сая

6. “Homo erectus” хэдээс хэдэн сая жилийн хооронд амьдарч байсан бэ?

A. 5-1.3 сая

B. 2.4-1.6 сая

C. 1.5-0.3 сая

D. 0.3-0.1 сая

7. “Homo sapiens” хэдээс хэдэн сая жилийн хооронд амьдарч байсан бэ?

A. 5-1.3 сая

B. 2.4-1.6 сая

C. 1.5-0.3 сая

D. 200000-30000

8. Хүний анхны өвөг (австролопитек) аль тивд эхэлж үүссэн бэ ?

A. Ойрхи дорнод

B. Баруун Европ

19

Page 21: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс

C. Зүүн Өмнөд Ази

D. Африк

9. Хүмүүс байгальд буй бэлэн үр жимсийг түүж идэхээ больж түүний заримыг тарьж

ургуулах болжээ. Энэ нь аль үед хамаарах вэ?

A. Шинэ чулуун зэвсгийн үе

B. Дунд чулуун зэвсгийн үе

C. Хуучин чулуун зэвсгийн үе

D. Хүрэл зэвсгийн үе

10. Шинэ чулуун зэвсгийн үе нь хуучин чулуун зэвсгийн үеэс хэрхэн хувьсаж

өөрчлөгдсөн бэ?

Ан агнуур

Үр жимс түүх

11. Аль нь хүн төрөлхтний суурин иргэншил үүссэн уугуул нутаг биш вэ?

A. Тигр, Евфрат

B. Нил

C. Амазон

D. Шар мөрөн

12. Хүн төрөлхтний соёл иргэншил үүссэн нутгуудын нийтлэг тал нь юу вэ?

13. Эртний Египетийн хаанчлалаас хамгийн хүчирхэг үе аль нь вэ?

A. Шинэ хаанчлалын (НТӨ 1580-1090)

B. Дунд хаанчлалын (НТӨ 2060-1580)

C. Эртний хаанчлалын (НТӨ 2900-2060)

D. Нэн шинэ хаанчлалын (НТӨ 1090-109)

14. "Дравид"-ууд гэж ямар хүмүүсийг нэрлэдэг байсан бэ?

A. Эртний Хятадын уугуул иргэд

B. Эртний Энэтхэгийн уугуул иргэд

C. Эртний Египетийн уугуул иргэд

D. Эртний Грекийн уугуул иргэд

15. "Месопотоми" гэж ямар мөрнүүдийн хөндийг нэрлэдэг вэ?

A. Инд мөрөн

B. Тигр, Евфрат мөрөн

C. Шар мөрөн

D. Хөх мөрөн

16. Хүн төрөлхтний анхны бичиг үсэг хаана хэзээ үүссэн бэ?

A. Вавилонд /НТӨ 6000-5000/

B. Хятадад /НТӨ 3800-3600/

C. Шүмэрт /НТӨ 3200-3100/

20

Page 22: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс

D. Египетэд /НТӨ1600/

17. “Баруун Ром”-ын эзэнт улс мөхсөн шалтгаан аль нь вэ?

A. Герман аймгуудын довтолгоон

B. Түрэгүүдийн довтолгоон

C. Зүүн Ромын эзэнт улсын довтолгоон

D. Викингүүдийн довтолгоон

18. Хүннүчүүдийн голлох аж ахуй аль нь вэ?

A. Нүүдлийн мал аж ахуй

B. Худалдаа

C. Гар үйлдвэрлэл

D. Газар тариалан

19. Хүннү улс засаг захиргааны хувьд хэрхэн хуваагдаж байсан бэ?

A. Хойд, Өмнөд, Төв

B. Баруун, Зүүн, Төв

C. Умард, Өмнөд, Баруун

D. Төв, Умард, Хойд

20. Өөрийгөө Куль Билгэ хаан хэмээн өргөмжилж Уйгар улсыг анх нэгтгэсэн хаан аль

нь вэ?

A. Культегин

B. Пэйло

C. Моюнчур

D. Билгэ

21. Монгол нутагт дахь эртний улсуудыг оршин байсан дарааллаар нь зөв

эрэмбэлснийг олно уу.

A. Хүннү, Сянби, Нирун, Уйгар, Түрэг

B. Хүннү, Сянби, Нирун, Түрэг, Уйгар

C. Хүннү, Нирун, Сянби, Түрэг, Уйгар

D. Хүннү, Сянби, Уйгар, Түрэг, Нирун

III ХЭСЭГ

Сорил

1. “...Нил, Тигр Евфрат, Шар, Инд зэрэг томоохон мөрнүүдийн дагуу үүссэн суурин

тосгод хот болон хувирч, хотуудаас хамгийн хүчирхэг, зохион байгуулалттай нь

оршин буй бүс нутагтаа ноёлж, өөрийн гэсэн хаант улсуудыг цогцлоон байгуулжээ.

Жишээ нь, Тигр, Евфрат мөрний хөндийд Шүмэр, Нил мөрний сав газарт Египет

зэрэг улсууд байгуулагджээ.Суурин иргэншлийн зэрэгцээ нүүдлийн соёл иргэншил

үүссэн бөгөөд түүний сонгодог жишээг бидний өвөг дээдэс бий болгож бид

үргэлжлүүлсээр байна. Судлаачид Монгол нутагт нүүдлийн мал аж ахуй үүсэж,

улмаар нүүдэлчид бий болсныг НТӨ II мянганы II хагаст холбогуулан үздэг”.

a. Хүмүүс яагаад томоохон гол мөрний эргээр суурьших болсон бэ?

21

Page 23: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс

.............................................................................................................

b. Монгол нутагт нүүдлийн мал аж ахуй хэзээ үүсэн гэж үздэг вэ?

.....................................................................................................

c. Суурин иргэншилд шилжиснээр хүмүүсийн нийгмийн амьдралд ямар ямар

өөрчлөлт гарсан бэ?

.......................................................................................................................................

d. Бидний өвөг дээдэс яагаад нүүдлийн иргэншлээр амьдрах болсон бэ?

............................................................................................................

e. Хүмүүс нэг газраа удаан амьдрах болсны гол шалтгааныг тайлбарлана уу.

....................................................................................................................

2. Алтайн нурууны орчим нутаглаж байсан Түрэгүүд Жужаны эсрэг бослого гарган

555 онд өөрсдийн улсыг байгуулжээ. Ийнхүү түрэг угсааны Түрэг (555-745), Уйгур

(745-840) улсууд Монгол нутагт оршин тогтнож байв. 840 онд Енисейн Киргизүүд

Уйгар улсыг мөхөөжээ. Монгол нутагт оршин байсан Түрэг, Уйгур улсын

археологийн дурсгал монгол нутагт олон бий. Түүний нэг тахилын цогцолбор юм.

Түрэг угсааны улсуудын ноёрхлын үед Монголчууд Эргүнэ гүн хэмээх газар 400-

аад жил амьдарч байжээ.

a.Түрэг угсааны улсуудын бичиг үсгийн дурсгалуудын талаар бичнэ үү.

............................................................................................................

b.Түрэг улс байгуулагдсан 555 он хэддүгээр зуун бэ?

............................................................................................................

c.Монгол нутагт дахь эртний улсуудыг оршин байсан он цагаар нь зөв

эрэмбэлснийг олно уу.

A. Хүннү, Сянби, Нирун, Уйгар, Түрэг

B. Хүннү, Сянби, Нирун, Түрэг, Уйгар

С. Хүннү, Нирун, Сянби, Түрэг, Уйгар

D. Хүннү, Сянби, Уйгар, Түрэг, Нирун

d.Түрэг угсааны улсуудын ноёрхлын үед Монголчуудын өвөг дээдэс Эргүнэ гүнд

нутаглаж байсныг өгүүлсэн сурвалж аль нь вэ?

А. Судрын чуулган В. Монголын нууц товчоо С. Алтан товч D. Эргүнэ гүний домог

хэмээх судар

e.Судлаачид яагаад Эргүнэ гүний домог болон Монголын нууц товчооны эхлэл

хоёр хоорондоо холбоотой гэж үздэг вэ?

22

Page 24: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/6-Түүх.pdfчулуун зэвсгийн үе эхэлдэг. 3. Хомо Эректус буюу Босоо явагч хүн – 1.5 сая жилээс

............................................................................................................

23