13
НИЙЛЭГ ХАЛЬСАН ХҮЛЭМЖ Байршил: 1. Усны эх үүсвэр аль болох ойрхон /50м дотор/ 2. Хөрсний ялзмагт үе давхарга 35-40 см-ээс доошгүй, голын хөндийн хар хүрэн хөрстэй талбай байх /нэмж ялзарсан хүрэн бууцаар 1м 2 тутамд 30 кг нормоор бодож бордох/. Хайрга чулуулаг ойрхон байршсан нимгэн хөрстэй газар бол ялзмаг сайтай ойн захын юмуу голын эргийн хар, хар хүрэн шороо 40 см зузаан хийж өгөх шаардлагтай. 3. Хүлэмж байгуулах газар нь гүвээ, толгой, ой зэрэг байгалийн нөмөртэй байвал зохино. Задгай газар бол 2.5 м-ээс доошгүй өндөр блокон юмуу тоосгон хашаатай байна. 4. Хүлэмж урд талаараа баруун-зүүн чиглэлд байршсан байна. Хүлэмжний загвар: I. Нэг талт нийлэг хүлэмж 1. Ашигтай талбай 300м 2 /50 х 6м/ 2. Хойд, баруун, зүүн ханатоосгон юмуу блокон хийцтэй. Баруун, зүүн ханандаа хаалгатай. 3. Фундамент 30 см гүн, 30 см өргөн 4. Өмнөд ханын суурь өндөрлөгөө 30см өргөн, 40 см өндөр, тоосго юмуу блокон 5. Хойд ханын өндөр 2.3 м 6. Өмнөд ханын өндөр 1 м 7. Налуу дээврийн төмөр трубан нуруу 50 м урт /2 эгнээ/ 8. Налуу дээврийн нуруу трубан дай брус /8х5 см/ 200 м 9. Дээврийн жааз үүсгэх брус 2 м тутамд 25ш х 7м = 175 м 10.Төмөр трубан нурууны тулгуур төмөр багана 5 м тутамд 2 эгнээгээр 10 х 2 х 2.2 м = 44м 11.Нийлэг хальсны зузаан 0.2-0.5 мм байх. 350 м 2 /гаардагдах хэмжээ/ www.zaluu.com www.zaluu.com

hvlemjiin Tosol New

  • Upload
    -

  • View
    66

  • Download
    13

Tags:

Embed Size (px)

DESCRIPTION

yes

Citation preview

Page 1: hvlemjiin Tosol New

НИЙЛЭГ ХАЛЬСАН ХҮЛЭМЖ Байршил:

1. Усны эх үүсвэр аль болох ойрхон /50м дотор/ 2. Хөрсний ялзмагт үе давхарга 35-40 см-ээс доошгүй, голын хөндийн хар

хүрэн хөрстэй талбай байх /нэмж ялзарсан хүрэн бууцаар 1м2 тутамд 30 кг

нормоор бодож бордох/. Хайрга чулуулаг ойрхон байршсан нимгэн хөрстэй газар бол ялзмаг сайтай ойн захын юмуу голын эргийн хар, хар хүрэн шороо 40 см зузаан хийж өгөх шаардлагтай.

3. Хүлэмж байгуулах газар нь гүвээ, толгой, ой зэрэг байгалийн нөмөртэй байвал зохино. Задгай газар бол 2.5 м-ээс доошгүй өндөр блокон юмуу тоосгон хашаатай байна.

4. Хүлэмж урд талаараа баруун-зүүн чиглэлд байршсан байна.

Хүлэмжний загвар:

I. Нэг талт нийлэг хүлэмж

1. Ашигтай талбай 300м2 /50 х 6м/

2. Хойд, баруун, зүүн ханатоосгон юмуу блокон хийцтэй. Баруун, зүүн ханандаа хаалгатай.

3. Фундамент 30 см гүн, 30 см өргөн 4. Өмнөд ханын суурь өндөрлөгөө 30см өргөн, 40 см өндөр, тоосго юмуу

блокон 5. Хойд ханын өндөр 2.3 м 6. Өмнөд ханын өндөр 1 м 7. Налуу дээврийн төмөр трубан нуруу 50 м урт /2 эгнээ/ 8. Налуу дээврийн нуруу трубан дай брус /8х5 см/ 200 м 9. Дээврийн жааз үүсгэх брус 2 м тутамд 25ш х 7м = 175 м 10.Төмөр трубан нурууны тулгуур төмөр багана 5 м тутамд 2 эгнээгээр 10 х 2 х 2.2 м = 44м 11.Нийлэг хальсны зузаан 0.2-0.5 мм байх. 350 м

2

/гаардагдах хэмжээ/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: hvlemjiin Tosol New

Нэг талт нийлэг хүлэмж байгуулах материалын тооцоо /50 х 6 м/ Шаардагдах Үнэ өртөг,

Д/д Материалын Материалын хэмжээ мян.төг

зориулалт нэр Хэмжих Тоо Нэгж Бүгд

нэгж хэмжээ үнэ

1 Фундамент Хайрга тн 6 10,000 60,000

64.8 м3 Цемент уут 50 8,000 400,000

Өмнөд ханын

Блок ш 375 800 300,000

2 Цемент уут 2 8,000 16,000

3

суурь 6 м

Хайрга тн 2.5 10,000 25,000

Хойд, баруун, Тоосго ш 9500 260 2,470,000

Хайрга

3 зүүн тоосгон тн 31 10,000 310,000

хана 134.8 м3 Цемент уут 16 8,000 128,000

Дээврийн төмөр 60 мм-ийн

4 нуруу /уртааш 2

бүдүүн труба

эгнээ/ м 100 1,100 110,000

Дээврийн нуруу

5 төмрийн дай Брус /8 х 8см/

/4эгнээ х 50м/ м /70 ш/ 200 2,600 520,000

Дээврийн жааз

6 /2м тутамд=25 х Брус /8 х 8см/

7м/ м /60 ш/ 175 2,600 455,000

Нурууны

тулгуур төмөр 50 мм-ийн

7 багана /5м

труба

тутамд 2

эгнээгээр/ м 44 1,100 48,400

Дээврийн нийлэг хальс

8 хучилга нийлэг 0.2-0.5 мм м

2

хальс /7м х 50м/ зузаан 350 800 280,000

9 Хучилга дарах дранк мод

дранк мод боодол 5 2,800 14,000

Хучилга бэхлэх наранд

10 өгөршхөөргүй

уяа

нийлэг утас боодол 2 15,000 30,000

Нуруу төмөр,

11 баганыг холбон электрод

гагнах кг 100 1,600 160,000

12 Нийлэг хучилгыг хадаас

жаазанд бэхлэх кг 10 3,000 30,000

13 Хүлэмжний хөрс бууц /1м2-д 30

бордох кг/ тн 9 45,000 405,000

14 Хаалга модон хаалга ш 2 35,000 70,000

15 Бүгд 5,831,400

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: hvlemjiin Tosol New

II. Хоёр талт нийлэг хүлэмж

1. Ашигтай талбай 300м2 /50 х 6м/

2. Шувуу нуруундаа 2.2м өндөр 3. Баруун, зүүн ханандаа хаалгатай.

4. Суурь өндөрлөгөө /блокон/ 0.3 х 0.4 х 112м=13.4м3

5. Хойд, өмнөд ханын өндөр 1.6 м /50 х 1.2 = 9.6 м2/

6. Хажуу хана /6м х 1.6м=9.6м2/ нийлэг хучлагатай

7. Өмнөд хана нийлэг хучлагатай /50 х 1.2=60м2/

8. Баруун, зүүн хана /6 х 1.2 х 2=14.4 м2/

9. Хойд, өмнөд дээвэр /3.5 х 50 х 2=350м2/

10. Баруун, зүүн ханын дээд гурвалжин нийлэг хучилгатай /3.6м2/

11. Дээвэр нийлэг хучилгатай /50 х 7=350м2/

Хоёр талт нийлэг хүлэмж байгуулах материалын тооцоо /50 х 6 м/

Шаардагдах хэмжээ Үнэ өртөг, мян.төг

Материалын Материалын

Нэг

зориулалт нэр Хэмжих Тоо

бүрийн Бүгд

нэгж хэмжээ

үнэ

1 Фундамент Хайрга тн 1.2 10,000 12,000

10.8 м3 Цемент уут 9 8,000 72,000

Өндөрлөгөө

Блок ш 840 800 672,000

2 Цемент уут 3 8,000 24,000

3

суурь 13.4 м

Хайрга тн 5.8 10,000 58,000

Хойд тоосгон Тоосго ш 5600 260 1,456,000

3 хана

Хайрга

3 тн 18 10,000 180,000

1.6х50=80 м

Цемент уут 8 8,000 64,000

4 Нуруу /шувуун/ Шургааг 10см ш 17 2,100 35,700

Шургааг

5 Хойд, өмнөд /10см

ханан нуруу голчтой, 3м

урттай/ ш 34 2,100 71,400

Шувуу Шургааг

/10см

6 нурууны

голчтой, 3м

багана

урттай/ ш 34 2,100 71,400

Шургааг

7 Өмнөд ханын /10см

багана голчтой, 3м

урттай/ ш 17 2,100 35,700

Баруун, зүүн Шургааг

/10см

8 ханын холбоос

голчтой, 3м

/24м/

урттай/ ш 8 2,100 16,800

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: hvlemjiin Tosol New

Баруун, зүүн Шургааг

/10см

9 ханын багана

голчтой, 3м

/1.2м өндөр/

урттай/ ш 6 2,100 12,600

Нийлэг хальс

10 Хучилга /0.2-0.25 мм 1 рулон, м

2

зузаан/ 500 800 400,000

11 Даруулга нийлэг уяа,

утас боодол 2 15,000 30,000

12 Хадаас 70мм кг 10 3,000 30,000

30 мм кг 5 2,500 12,500

13 Бүрхүүл дарах дранка боодол 4 2,800 11,200

14 Баганын хөл хар тос

хамгаалах кг 20 800 16,000

15 Бүгд 3,281,300

Нэг талт хүлэмжний зураг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: hvlemjiin Tosol New

Нийлэг хальсан хучилгатай хүлэмжинд лооль ургуулах Сортууд. Манай орны нөхцөлд нийлэг хальсан хүлэмжинд ил талбайд тариалдаг детерминант ердийн сортууд, тухайлбал Сибирский скороспелый 1450, Алпатьева 905а, Орловский 5, Невский, Белый Налив, Докучаевский 4 мэтийн эрт, дунд эртийн болцтой /95-120 хоног/ сортууд илүү зохимжтой.

Хүлэмжийг бэлтгэх. Нийлэг хальсан хучилгатай хүлэмж барих

талбайг намар 1000м2 тутамд 5-7т хар хүрэн бууц, 60 кг үрлэн

суперфосфат, 40кг хүхэр хүчлийн калиар бордож хагална. Хүлэмжийн хучилгыг үрслэг суулгахаас 7-10 хоногийн өмнө тавина.

Үрслэг бойжуулах. Үрслэгийг ил талбайд суулгах үрслэгийн нэгэн адил арга хугацаанд халуун шилэн дарлаганд тарьж 1-2 жинхэнэ навчтай үед нь багсармал хоовонд шилжүүлэн бойжуулна. Халуун шилэн дарлагагүй бол нийлэг хальсан хүлэмжиндээ үрээ 4-р сарын аравдаар тариад дээр нь бургас юмуу төмөр утсаар нуман бүхээг хийж нийлэг хальсаар хучиж, шөнийн цочир хүйтрэл онц хүчтэй бол гал асаах, халуун агаар сэнсээр үлээлгэх зэргээр дулаацуулах арга хэмжээ авна.

Үрслэг суулгах. Детерминант

сортын үрслэгийг тариалангийн төв бүсэд 5-р сарын 25-ны үеэр, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн баянбүрдүүдэд 5-р сарын 10-

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: hvlemjiin Tosol New

15-ны үед хүлэмжийн талбайд 40-50 хоногийн настай үед нь шилжүүлж суулгана. 6-8м-ийн өргөнтэй 30-40м урттай завод нуман хүлэмж бол хоѐр захын эгнээг хүлэмжийн ханаас 50см зайтайгаар гаргаж, дотогш нь хоѐр эгнээгээр туузлан тууз хооронд 80, эгнээ хооронд 60см, эгнээн дэх ургамал хооронд 35-40см зайтай суулгана /80+60х35-40см/. Гар хийцийн түүнээс жижиг хүлэмжинд энгийн мөрөөр хамарлаж 60х40 см-ийн тэжээлийн талбай ногдуулан суулгана.

Үрслэг суулгах тэжээлийн талбайн хэмжээг секци нь 3.2м-ийн өргөнтэй зүймэл нийлэг хальсан хүлэмжинд бидний хийсэн судалгаагаар лоолийн сортуудыг 45+80+70+80+45 схемээр эгнээнд ургамал хооронд 25; 35; 45см зайтай буюу 1м

2-д 5; 3.3; 2.5ш ургамал ногдуулан суулгахад ургамал

хоорондох зай 36см буюу 1м2-д 2.5ш ургамал ургуулсан нь сортуудаар

1м2 тутмаас 7.1-10.9кг хэрэглээний ургац өгч тэжээлийн талбайн бусад

хувилбараас 8.1-12.9 хувийн давуу ургацтай байв /хүснэгт 1/.

1. Нийлэг хальсан хучилгатай хүлэмжин дэх лоолийн ургацанд ургамлын

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: hvlemjiin Tosol New

тэжээлийн талбайн нөлөө /2001-2003 Я.Оюунчимэг, Ж.Чулуунбаатар/

Нэг

Хэрэглээний Хяналттай

ургамал к г

х у в ь

2 харьцуулсан

Нийт ургац, м /кг

/

д ногдох

2

м

нэмүү ургац

,

тэжээлий

Дунда

ж

,

Таваарл

аг

н 200 200 200 М2/к Хув

талбай,м 1 2 3

у р г а ц

ч а н а р

г ь

2

Ravid

0.20 хяналт 11.2 10.6 11.5 11.

9.8 88.

- 100.0

1 2

0.28 11.4 11.0 11.8 11. 10. 87. 0.3 102.7

4 0 7

0.36 12.2 11.8 12.4 12. 10. 90. 1.0 109.0

1 9 0

Naama

0.20 хяналт 7.7 7.5 8.1 7.7 6.7 87.

- 100.0

0

0.28 8.3 7.7 8.4 8.1 7.0 86.

0.4 102.7

4

0.36 8.9 8.1 9.1 8.7 7.7 88.

1.0 109.0

5

Сибирский скороспелый 1450

0.20 хяналт 7.5 7.0 7.9 7.4 6.4 86.

- 100.0

4

0.28 7.2 6.8 8.3 7.4 6.4 86.

- 100.0

4

0.36 7.7 7.5 8.9 8.0 7.1 88.

0.6 108.1

7

ХББЗ05 0.47 0.39 0.49

6,9-р сард 5-6 хоногт нэг удаа, 7.8-р сард долоо хоногт хоѐр удаа

усална. Ургамлын өндөр 30-40см болмогц эгнээ бүрийн чанх дээгүүр

хүлэмжийн дээвэр доогуур төмөр утас татаж хүлэмжийн дээврийн их биед сойж бэхлээд ургамал бүр дээрээс уяа унжуулан өвлийн хүлэмжийн нэгэн адил түүнд ургамлаа ишээр нь ороож авируулна.

Ургамлыг ганц гол ишээр ургуулж түүнд 3-4 залаа тавьж сүүлчийн залаанаас дээш 1-2 навч үүсмэгц гол ишний оройг сэрмэнэ.

Нэмэлт бордоог дараалсан 2-3 усалгаа бүрийн дараа өгнө. 10л усанд 2 кг сангас юмуу хар хүрэн бууц 2-3 хоног дэвтээж шүүгээд шүршүүрээр ургамлын үндэс орчим 0.3-0.4л хийж өгнө. 10л усанд эрдэс бордоог дараахь тунгаар /гр/ уусгаж 1м

2 тутамд өгнө.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: hvlemjiin Tosol New

Шүвтрийн Давхар Хүхэр

шүү суперфосфат хүчлийн кали

Суулгаснаас 10-15 15 50 10

хоногийн дараа

Хоѐр дахь залаанд жимс 30 80 25

үүсэх үеэр

Жимслэлтийн ид үед 40 40 30

Нийлэг хальсан хүлэмжинд чинжүү ургуулах

Үрийг ил талбайн зориулалттай үрслэгийнхээс 10-14 хоногийн өмнө халуун дарлага юмуу бусад дулаалгатай байранд тарьж, үрслэгийг хоовонд шилжүүлж бойжуулна. Хоовонтой үрслэгээ нийлэг хүлэмжиндээ бойжуулах бол үрслэг дээрээ бүхээг хийж цочир хүйтрэлээс хамгаална.

Чинжүү ургуулах нийлэг хүлэмжинд хавар 1м2 тутамд 15-20кг хүрэн

бууц тарааж хагална. Талбайгаа хамарлахдаа 60-70см зайтай, 20-25см өндөр байхаар бодолцоно. Зэргэлдээ хоѐр хамрын дотор талд, тэхдээ сөөлжүү байхаар ургамал хооронд 20-30см зайтай суулгана. Ингэвээс 2 эгнээт тууз үүсч тууз хоорондуур хүн чөлөөтэй явж иш навчийг гэмтээхгүй арчлах, ургац хураах боломжтой /зураг 1/.

Зураг 1. Нийлэг хальсан хүлэмжинд чинжүүний

үрслэг суулгах бүдүүвч

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: hvlemjiin Tosol New

Үрслэгийг цочир хүйтрэлийн тухай цаг агаарын мэдээ сэлтийг үндэслэн 5-р сарын сүүлчийн 10 хоногт багтаан суулгах нь зохимжтой.

Үрслэг суулгасны дараахан юмуу намар эрт 3-40С –ын цочир хүйтрэл

тохиолдох аваас хүлэмжийн хаалганы хавьд гал түлж, цахилгаантай бол сэнс ажиллуулж халуун агаар үлээлгэх арга хэмжээ авна.

Нийлэг хальсан хүлэмжинд цэс ургуулах Хүлэмжийг бэлтгэх нь чинжүүнийхтэй төсөөтэй.

Үрслэг бойжуулах. Зарим улс оронд цэсийг лооль дээр залгаж ургуулахыг чухалчилдаг ажээ. Үүний тулд цэсийн үрийг лоолийнхоос 2-3 хоногийн өмнө тарина. Чихлүүр навч гармагц залгаж эхэлнэ. Лоолийн болон цэсийн чихлүүрийн навчны доохнуур сахлын хутгаар ташуу зүсч салгаад лоолийн ишэнд цэсийн чихлүүр навчтай хэсгийг тааруулж зөөлөн дарж эвлүүлээд хөвөнгөөр ороох юмуу тэр хавьд парафин түрхэнэ. Залгасан ургамалаа ухаж аваад хоовонд шилжүүлж тусгайлан бэлтгэж

сүүдэрлэсэн бүхээгэнд 250С дулаанд 3-4 хонуулдаг байна. 6-7 хоногт

залгуурга, залгадас авцалдан сэргэмэгц ороосон хөвөнг авдаг байна.

Үрслэг суулгах. Нийлэг хальсан хүлэмжинд бордсоны дараа хагалж

тэгшлэн хооронд нь 70-80см зайтай хамар гаргаж, хамрынхаа хажууд ургамал хооронд 50см зайтайгаар чинжүүтэй нэг хугацаанд суулгана.

Хүлэмжинд нарлаг өдөр 25-280С, бүрхэг бол 20-22

0С байвал зохистой.

Дулаан 180С-ээс доошилвол жимслэлтэнд муу нөлөөтэй.

Арчилгаа. Байнгын усалгаа бол цэсийн чухал арчилгаа мөн. Ургалтын эхэн үед 10-12 хоногт нэг удаа, жимсэлж эхэлмэгц 5-6 хоног тутам усална. Усалгааны дараа агаарын чийгшлийг өндөрсгөж үл болно. Үрслэг суулгасны дараахь хоѐр сарын туршид усалгаа бүрийн дараа хөрс сийрүүлэх шаардлагатай. Нэмэлт тэжээл 15-20 хоног тутам өгнө.

Ургамал хүчирхэгжиж өндөрсөх тутам иш нь жимсээ даахаа больж налдаг тул лоолийн адил эгнээн дээгүүр нь төмөр утас татаж ургамал бүрийг түүнд олсон юмуу мяндсан утсаар сойж уяад гол ишийг хажуугийн салаанаас цэвэрлэх явцад 6-10см тутамд мөнөөх утсаар ороож

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: hvlemjiin Tosol New

авируулна. Цэсийг зөвхөн нэг салаагаар ургуулна. 7-р сарын эцэс, 8-р сарын эхээр ишний оройг авна. Ингэснээр үлдсэн цэцэгсээс үрт жимс түргэн томроно.

Баруун болон зүүн Европын орнуудад цэсийг X-YII сард халаалттай өвлийн хүлэмжинд ургуулах бөгөөд XI-III саруудад ихэвчлэн бүрхэг тул боловсорсон тоосовчийг авч үрэвчний амсар дээр нунтаглах аргаар зохиомол тоос хүртээдэг байна.

Ургац хураалт. Хэрэглээний болц гүйцсэн үрт жимсийг цэцэрлэгийн хайчаар хяргаж түүвэрлэн хураана. Өвлийн хүлэмжинд өвөл-хаврын эргэлтэнд ургуулсан бол ургац хураалт III сараас эхэлж долоо хоногт нэг

удаа, YI сараас 4-5 хоногт нэг удаа хурааж 1м2-аас 12кг хүртэл ургац

авдаг байна. Харин нийлэг хүлэмжинд ургац хураах хугацаа богино –YIII

сарын дунд үеэс эхэлж 1м2-аас 4-5кг ургац авдаг байна.

Нийлэг хальсан хүлэмжинд хэмх ургуулах

Сортууд. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар орчмын нийлэг хальсан хүлэмжинд ОХУ-ын Селекци үрийн аж ахуйн “Партенокарпик” фирмийн

эм төрлийн партенокарп сортууд /шавьжаар тоос хүртэлгүй жимсэлдэг/ нэлээд нэрд гарч байгаагаас гөлгөр гадаргуутай, урт

жимст 38-42см урт, 350-420г жинтэй F1 НИИОХ 412 эрлийз сорт

тэргүүлж байна. “Партенокарпик” фирмээс сүүлийн жилүүдэд бий болгосон эрлийз сортуудаас НИИОХ-412 нь Орос болон ТТУХ-ны

орнуудад хамгийн өргөн тархсан, ургацлаг, аскохитоз,

кладоспориоз өвчинд тэсвэртэй сорт юм. Энэ фирмийн F1 Амазонка,

F1 Евгения сортууд арай богиновтор /24-26см урт/, гөлгөр гадаргуутай

үрт жимстэй, ургацаар НИИОХ-412 сортоос 1.5-2.0кг/м2 илүү,

кладоспориоз өвчинд тэсвэртэй юм /Зураг 2/. “Дэвшил Трейд” ХКомпани Израйл

Зураг 2. НИИОХ-412 улсаас гаралтай Sarig, Оросоос гаралтай Зозуля зэрэг сортуудыг нилээд хэдэн жил үйлдвэрлэлийн сорилт хийж 1м

2 тутмаас 10.7-12.5кг ургац өгдөг Sarig сортыг

шалгаруулсан юм /Я.Оюунчимэг, Ж.Чулуунбаатар; 2001-2003/.

БНСолонгос, БНХАУ-аас оруулж ирж нийлэг хүлэмжинд мэр сэр тариалж буй партенокарп сортууд урт жимстэй ч гадаргуу нь гөвдрүүтэй тул гөлгөр гадаргуутай жимсэнд дассан манай хэрэглэгчдэд таашаагдахгүй байгаа юм.

Хүлэмжийг бэлтгэх. Намар

хүлэмжийн 1м2 тутамд 7-10кг сайтар

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: hvlemjiin Tosol New

ялзарсан бууцаар бордож хөрсийг 25-30см гүн хагална. Хавар дахин хагалж тэгшлээд үрслэг суулгахаас хэд хоногийн өмнө хөрсний гадаргууг нийлэг хальсаар /хар өнгөтэй бол улам сайн/ хучина.

Үрслэг суулгах. Ургамлын тэжээлийн талбайн хэмжээ нь ургуулж буй сорт, арга ажиллагаанаас хамаарна. Эгнээ хоорондын зай 70-80см, ургамлын хоорондох зай 35-40см байвал зохино. Эгнээг хүлэмжийн уртаашийн дагуу гаргавал ажиллахад хялбар. Дуслын усалгаатай бол тэгш гадаргуу дээр тогоолж суулгана. Аригийн усалгаатай бол 20см орчим өндөр хамар гаргаж зэргэлдээх хоѐр хамрын дотор хажуу талд ургамлаа сөөлжүүлж суулгана. Ингэхэд хоѐр эгнээт тууз үүсч, тууз хоорондуур ажилчин явж танах, уях, ургац хураах зэрэг ажиллагаа хийхэд чөлөөтэй байдаг.

Нийлэг хүлэмжинд үрслэгийг аль болох эрт суулгахын тулд талбайгаа хагалсны дараа 80см өргөн, 30см гүн шуудуунуудыг эгнүүлэн хийж дотор нь халаасан шар бууц юмуу хэрчсэн эсвэл боодолтой сүрэл хийж халаагаад ургамлаа суулгавал үр дүн сайтай. Сүрэл хэрэглэх бол

бүлээн усаар хэд дахин усалж дэвтээгээд эрдэс бордоо цацна. Үүнд: 500м2

нийлэг хүлэмжинд 2-2.5т сүрэл, 26 кг суперфосфат, 10кг хүхэр хүчлийн кали, 41 кг шүвтрийн шүү, 32 кг нунтаг шохой орно. Эхлээд шохойгоо, шүвтрийн шүүний 1/3-ийг цацаж услан уусгана. Маргааш нь фосфор, калийн бордоогоо цацаж уусгаад эцэст нь азотын бордооны үлдэгдлээ өгнө. Эрдэс бордоо шингээх ажил 4 хоногоос илүү үргэлжлэх

шаардлагагүй. Үүнээс хэд хоногийн дараа сүрэл 550С хүртэл хална.

Халсан дэвсгэр дээрээ хүрэн бууц, шороог 1:1 харьцаагаар хольж 10-12см зузаан хучаад ургамлаа суулгана.

Арчилгаа. Үрслэг суулгасны дараах гол арчилгаа бол дулаан, чийг, шим тэжээлийн зохистой горим бүрдүүлэх явдал юм. 6-7-р сард эрдэс,

шим бордоогоор хэд хэдэн удаа бордоно. Агаарын дулааныг 250С,

харьцангуй чийгшлийг 85 хувь байлгахын тулд шаардлагатай тухай бүрт нь үүдийг онгойлгох хаяаг шууж сөхөх аргаар сэрүүцүүлэх, ойр ойрхон услах хэрэгтэй. Ургамлын эгнээ бүрийн чанх дээгүүр, хүлэмжийн хаалганы дээд талаар төмөр утас татаж дээш нь сойж бэхлээд түүнээсээ олсон юмуу мяндсан утсаар ургамал бүрийг сойж уяад гол ишийг утсаа тойруулан ороох аргаар босоо ургуулах аргыг партенокарп сортуудад хэрэглэдэг. Ингэхдээ газрын гадаргуугаас 40см-ийн өндөрт байрлах салбар ишийг танаж хаяна. Түүнээс дээш 1м орчим өндөрт гол ишнээс үүссэн салааг 2 навч 1 жимс үлдээн оройг нь танана. Түүнээс дээш үүссэн салаанд 3 навч, 2 жимс үлдээнэ. Ургамлын өсөлт хангалтгүй юмуу хажуугийн салаа мөчир үүсэхгүй бол гол ишний оройг танах хэрэгтэй. Хожим нь хамгийн дээр байрлалтай салааг дээш авируулж гол ишний үргэлжлэл болгоно. Ургалтын хугацаа дуусахаас 15-20 хоногийн өмнөөс таналтыг бүрмөсөн зогсооно.

Өвчин, хортон илэрсэн тухай бүр тэмцэх арга хэмжээ авна. Ургац хураалт. Халаалттай нийлэг хальсан хүлэмжийн ургац хураалт

6-р сарын сүүлчээр, халаалтгүй хүлэмжийнх 7-р сарын 10-даар эхэлдэг. Долоо хоногт 2-3 удаа түүвэрлэж хураана. Хутга юмуу хайч хэрэглэвэл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: hvlemjiin Tosol New

ургамалд гэмтэл учрахгүй, хураалт шуурхай болно. Жимсний гадаргуу дахь өргөслөг үсэнцэр, товрууг хуурай алчуураар арчиж хайрцаглана. Хураангуут сэрүүн байранд тавьж хөргөнө.

Улаанбаатар хотын Сонсголонгийн гүүр орчимд байрлах “Түмэн сүйх” ХХКомпанийн нийлэг хальсан хүлэмжинд хэмхийн партенокарп зарим

сортыг 85+150+85х30; 40; 50см-ийн схемээр буюу 1м2 тутамд 2.1; 1.7;1.25

ширхэг ургамал ногдуулан 2001-2003 онд судалсан бидний үр дүнгээс

үзвэл 1м2 тутмаас 7.6-11.2кг таваарын ургац авсан болно /хүснэгт 2/.

2. Нийлэг хүлэмжин дэх хэмхийн ургацанд ургамлын тэжээлийн талбайн нөлөө

Ургац, кг/м

2

, ,

Нэмүү ургац

Нэг ургамлын ург

ац

чан

ар

àé

2 х у в ь

тэжээлийн

20

01

20

02

20

03

м

2

õó

âü

/

ê ã / ì

к г

талбай, м2

Дунда

ж

Таваар

лаг

Таваар

лаг

Хянал

т

т õà

ðüöó

óë

ñàí,

Õÿí

àë

òò

àé

õàðü

öóóë

ñ

àí,

Sarig

0.80 11.4 10.6 11.8 11.2 9.9 88.3 0.5 104.6

0.64 12.5 12.0 13.1 12.5 11.2 89.6 1.8 116.8

0.48 õÿíàëò 10.8 10.2 11.1 10.7 9.4 87.8 - 100.0

Çîçóëÿ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: hvlemjiin Tosol New

0.80 8.9 8.5 9.2 8.8 7.6 86.3 0.1 117.0 0.64 10.4 10.0 10.6 10.3 8.8 85.4 1.6 118.3 0.48 õÿíàëò 8.5 8.1 9.6 8.7 7.6 87.3 - 100.0

Àëòàéñêèé ðàííèé166

0.80 5.0 4.5 5.8 5.1 4.3 84.3 0.8 106.2 0.64 5.6 5.4 6.7 5.9 4.9 83.0 1.1 122.9 0.48 õÿíàëò 4.7 4.3 5.5 4.8 4.2 87.5 - 100.0

ÕÁÁÇ05 0.38 0.46 0.56

www.zaluu.comwww.zaluu.com