120
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАГДСАН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА /2018 оны эхний хагас жилийн байдлаар/ НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗОРИЛГО Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх тус салбарын төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тухайн оны зорилт, хүрэх түвшинтэй харьцуулан хэрэгжилтийн түвшинг тогтоох, үр дүнг үнэлэх, зөвлөмж, дүгнэлт гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, дараагийн шатны төлөвлөсөн зорилтыг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ Хяналтад авсан зорилт, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үр дүнгийн үнэлгээ хийхдээ Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг удирдлага болгов. Хяналт-шинжилгээ, үнэлгээг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн 2018 оны эхний хагас жилийн тайланг судлах, Монгол улсын статистикийн эмхэтгэл, Барааны экспорт, импортын статистикийн мэдээлэлтэй тулгаж шалгах, холбогдох мэргэжилтнүүдтэй дахин уулзаж ярилцах, тодруулга авах арга хэлбэрээр гүйцэтгэв. Төлөвлөсөн арга хэмжээ бүрийн тухайн улиралд хэрэгжүүлсэн ажлын бодит үр дүнг тухайн жилийн хүрэх түвшинтэй харьцуулан биелэлтийг хувиар тодорхойлж үнэлгээг гаргасан. Үүнд: ГУРАВ.ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамаарах нийт 173 арга хэмжээнээс үндсэн хэрэгжүүлэгчээр 49 зорилтын 137 арга хэмжээ, хамтран хэрэгжүүлэгчээр 12 зорилтын 12 арга хэмжээ, аймаг, орон нутгийн 18 зорилтын 24 арга хэмжээний хэрэгжилтийн тайланд хяналт- шинжилгээ, үнэлгээ хийв. Үндсэн хэрэгжүүлэгчээр ажилласан нийт 137 арга хэмжээнээс Бодлого, төлөвлөлтийн газар 32 (23.4 хувь), Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 25 (18.2 хувь), Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 22 (16.1 хувь), Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 18 (13.1 хувь), Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 17 (12.4 хувь), Мал эмнэлэг, үржлийн газар 13 (9.5 хувь), Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 6 (4.4 хувь), Хөдөө аж ахуйн бирж 2 (1.5 хувь), Төрийн захиргааны удирдлагын 1 (0.7 хувь), Малын удмын сангийн үндэсний төв 1 (0.7 хувь), Хамтран хэрэгжүүлэх арга хэмжээнээс Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 4 (33.3 хувь), Бодлого төлөвлөлтийн газар 3 (25.0 хувь), Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 2 (16.7 хувь), Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 2 (16.7 хувь), Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 1 (8.3 хувь) арга хэмжээг тус тус хариуцан ажиллаж байна. 0 40 70 100 Үр дүнгүй Эрчимжүүлэх шаардлагатай Тодорхой үр дүнд хүрсэн Үр дүнтэй

hutulbur 2018 hagas jil (1807020001)mofa.gov.mn/exp/ckfinder/userfiles/files/20181moriinhot.pdfhutulbur 2018 hagas jil (1807020001) ... j

  • Upload
    others

  • View
    7

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНД

ТУСГАГДСАН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,

ҮНЭЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА /2018 оны эхний хагас жилийн байдлаар/

НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗОРИЛГО Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны

хөтөлбөрийг хэрэгжүүлэх тус салбарын төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тухайн оны зорилт, хүрэх түвшинтэй харьцуулан хэрэгжилтийн түвшинг тогтоох, үр дүнг үнэлэх, зөвлөмж, дүгнэлт гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, дараагийн шатны төлөвлөсөн зорилтыг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ Хяналтад авсан зорилт, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үр

дүнгийн үнэлгээ хийхдээ Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг удирдлага болгов.

Хяналт-шинжилгээ, үнэлгээг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн 2018 оны эхний хагас жилийн тайланг судлах, Монгол улсын статистикийн эмхэтгэл, Барааны экспорт, импортын статистикийн мэдээлэлтэй тулгаж шалгах, холбогдох мэргэжилтнүүдтэй дахин уулзаж ярилцах, тодруулга авах арга хэлбэрээр гүйцэтгэв.

Төлөвлөсөн арга хэмжээ бүрийн тухайн улиралд хэрэгжүүлсэн ажлын бодит үр дүнг тухайн жилийн хүрэх түвшинтэй харьцуулан биелэлтийг хувиар тодорхойлж үнэлгээг гаргасан. Үүнд:

ГУРАВ.ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын

2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамаарах нийт 173 арга хэмжээнээс үндсэн хэрэгжүүлэгчээр 49 зорилтын 137 арга хэмжээ, хамтран хэрэгжүүлэгчээр 12 зорилтын 12 арга хэмжээ, аймаг, орон нутгийн 18 зорилтын 24 арга хэмжээний хэрэгжилтийн тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийв.

Үндсэн хэрэгжүүлэгчээр ажилласан нийт 137 арга хэмжээнээс Бодлого, төлөвлөлтийн газар 32 (23.4 хувь), Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 25 (18.2 хувь), Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 22 (16.1 хувь), Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 18 (13.1 хувь), Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 17 (12.4 хувь), Мал эмнэлэг, үржлийн газар 13 (9.5 хувь), Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 6 (4.4 хувь), Хөдөө аж ахуйн бирж 2 (1.5 хувь), Төрийн захиргааны удирдлагын 1 (0.7 хувь), Малын удмын сангийн үндэсний төв 1 (0.7 хувь), Хамтран хэрэгжүүлэх арга хэмжээнээс Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 4 (33.3 хувь), Бодлого төлөвлөлтийн газар 3 (25.0 хувь), Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 2 (16.7 хувь), Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 2 (16.7 хувь), Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 1 (8.3 хувь) арга хэмжээг тус тус хариуцан ажиллаж байна.

0 40 70 100

Үр дүнгүй Эрчимжүүлэх шаардлагатай

Тодорхой үр дүнд хүрсэн

Үр дүнтэй

ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАГДСАН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН

ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ /хэрэгжих хугацаагаар/

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамаарах үндсэн хэрэгжүүлэгчээр ажиллах зорилт, арга хэмжээний 121 (88.3 хувь) нь 2016-2020 оны хооронд хэрэгжих ба хэрэгжилт нь 2018 онд дуусах зорилт, арга хэмжээний тоо 5 (3.6 хувь), хэрэгжилт болоогүй арга хэмжээ 1 (0.7 хувь) байна. Үндсэн хэрэгжүүлэгчээр ажилласан 137 арга хэмжээний хэрэгжилт 2018 оны эхний хагас жилийн байдлаар: 15 (10.9%) нь үр дүнтэй, 32 (23.4%) нь тодорхой үр дүнд хүрсэн, 62 (45.3%) нь эрчимжүүлэх шаардлагатай, 27 (19.7%) нь үр дүнгүй, 1 (0.7%) хэрэгжилт болоогүй, биелэлтийн дүн дунджаар 56.5%, Хамтран хэрэгжүүлэгчээр ажилласан 12 арга хэмжээний 1 (8.3%) нь үр дүнтэй, 3 (25.0%) нь эрчимжүүлэх шаардлагатай, 7 (58.3%) нь үр дүнгүй, 1 (8.3%) үнэлэх боломжгүй, биелэлтийн дүн дунджаар 20.0%, Аймаг, орон нутагтай холбоотой 24 арга хэмжээний 1 (4.3%) нь эрчимжүүлэх шаардлагатай, 7 (30.4%) нь үр дүнгүй, 16 (69.6%) үнэлэх боломжгүй тус тус үнэлэгдэв.

Үнэлэх боломжгүй арга хэмжээнүүд нь төлөвлөгөөнд тусгагдсан хууль, хөтөлбөр боловсрогдоогүй, батлагдсан хууль, хөтөлбөрийн дагуух ажлуудын үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдаагүй, төсөв хөрөнгө тодорхойгүй, гүйцэтгэлийг үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүй, тайлагналт хангалтгүй зэрэг шалтгаантай байв.

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ДҮНГИЙН ТОВЧОО

Үнэлгээ 2016 оны

жилийн эцэс 2017 оны хагас жил

2017 оны жилийн эцэс

2018 оны хагас жил

Нийт 164 164 140 137 100% 0 5 5 15 70% 6 30 30 32 40% 68 76 76 62 0% 55 40 40 27 ҮБгүй 35 21 21 0 Дундаж 24.3% 37.05% 37.05% - Зорилтот түвшин 25.0% 37.5% 25.0% 100% Биелэлт 97.4% 98.8% 98.8% 56.5% Тайлбар. ХХААХҮЯ-ны үндсэн хэрэгжүүлэгчээр ажилласан арга хэмжээний хэрэгжилтээр тайлагнасан.

1 3 4 1 4

32

89

2 10

102030405060708090

100

2016-2017 2017 2017-2018 2018 2017-2019 2016-2020 2017-2020 2018-2020 2019-2020

Арг

а хэ

мж

ээни

й то

о

Хэрэгжих хугацаа

ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАГДСАН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН

ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭ /Газар тус бүрээр/

СҮҮЛИЙН ХОЁР УДААГИЙН ТАЙЛАНГИЙН ХУГАЦААНД ҮР ДҮНГҮЙ АРГА ХЭМЖЭЭ /Арга хэмжээ, газар тус бүрээр/

№ Арга

хэмжээний дугаар

Арга хэмжээ Хүрэх түвшин, үр дүнгийн үзүүлэлт

Хариуцагч

1 2.23.3 Нийтийн хоол үйлчилгээнд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлж, зэрэглэл тогтоох

Нийтийн хоолны газруудын 10 хувь нь зэрэглэлтэй болох

ХүҮБХЗГ, ХНХҮЗХ

2 2.26.3 “Малжуулах” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх

5000 мал худалдан авахад дэмжлэг үзүүлэх

БТГ, МААБХЗГ

3 2.31.1

Малчдыг орон нутагтаа тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор орон байр, дэд бүтэц, ахуйн нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах, орон сууцны хөтөлбөрт хамруулах

Орон сууцны хөтөлбөрт хамрагдсан малчин өрхийн тоог жил бүр 50-иар нэмэгдүүлэх.

МААБХЗГ

4 2.32.2

Малын эмийн үлдэгдлийн хяналтын хөтөлбөрийг боловсруулан, батлуулж хэрэгжилтийг зохион байгуулах, эмийн зохистой хэрэглээний тогтолцоо, хяналтыг сайжруулах

Малын эмийн бүртгэл, жор бичилт, олголтод цахим системийг үе шаттай нэвтрүүлж, эмийн хяналтад бар кодыг ашиглаж эхлэх

БТГ, МААБХЗГ,

МЭҮГ

5 2.34.1

Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүсэд тэжээлийн үйлдвэр байгуулах, малын таримал тэжээлийн үр үржүүлгийн үйл ажиллагааг дэмжих

Малын тэжээлийн үйлдвэрийг бүсчилсэн байдлаар нэгийг шинээр байгуулах, тэжээлийн ургамлын үрийн шинэчлэл хийж тариалалтыг нэмэгдүүлэх

МААБХЗГ

100% 70% 40% 0% ХБгүй ҮБгүй

ТЗУГ 1 1 40.0 0.7БТГ 32 7 9 15 1 50.0 23.4 3МААБХЗГ 22 4 3 13 2 56.5 16.1 3 2МУСҮТ 1 1 70.0 0.7ГТБХЗГ 25 6 11 8 67.6 18.2 6ХүҮБХЗГ 17 3 2 10 2 56.0 12.4 6 2ХөнҮБХЗГ 18 1 3 8 6 52.5 13.1 9 4ЖДҮХБХЗГ 6 1 1 4 55.0 4.4 1ХААБирж 2 1 1 40.0 1.5МЭҮГ 13 4 8 1 50.0 9.5Дүн 137 15 32 62 27 1 56.5 24 12Эзлэх хувь 10.9 23.4 45.3 19.7 0.7АОНТТОЗ 24 1 7 16 17.5Эзлэх хувь 4.3 30.4 69.6Хамтран хэрэгжүүлэх 12 1 3 7 1 20.0 8.8Эзлэх хувь 8.3 25.0 58.3 8.3

Ар

га х

эмж

ээн

ий

то

о

Газар

Хэрэгжилтийн үнэлгээ

Хэр

эгж

ил

т (

%)

АО

НТ

ТО

З

Хам

тран

хэ

рэг

жүү

лэх

Эзл

эх х

увь

6 2.48.5

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээлийн эрсдэлээс хамгаалах зорилгоор Зээлийн эрсдлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх

ЖДҮ эрхлэгчдийг зээлийн эрсдэлээс хамгаалах зорилгоор зээлийн эрсдэлийн даатгалын тогтолцоо нэвтрүүлэх эрхзүйн орчин бүрдүүлэх.

БТГ, ЖДҮБХЗГ

7 2.48.10 Ахуй үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх

Хөтөлбөрийн хэрэгжилтийг 30 хувьд хүргэнэ.

БТГ, ХөнҮБХЗГ,

8 2.48.13

Хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийн хүрээлэн, төвийн үйл ажиллагааг үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулж, оновчтой бүтцэд оруулах, хүрээлэнгийн чадавхийг бэхжүүлэх

Хүрээлэнгийн чадавхийг бэхжүүлэх, сургалтад хамруулах, тоног төхөөрөмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх.

БТГ, ХөнҮБХЗГ

9 2.48.14 Сум хөгжүүлэх сангийн журмыг шинэчлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох

Журам шинэчлэгдэх БТГ,

ЖДҮБХЗГ

10 2.49.1 Эрх зүйн орчин бүрдүүлэх судалгаа хийх, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулах

Судалгаа хийж, шийдвэрийн төслийг боловсруулах

БТГ

11 2.50.4

Гадагш урсах валютын урсгалыг сааруулах өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи бий болгон нэвтрүүлж, нутагшуулсан үйлдвэрт санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Хөнгөн үйлдвэрийн технологийн түвшний үнэлгээ хийх эрх зүйн үндэслэлийг шинэчлэн боловсруулах

Үйлдвэр хөгжүүлэх сан байгуулах, эх үүсвэрийг бүрдүүлж, санхүүгийн дэмжлэг олгох боломж бүрдэх

БТГ, ХөнҮБХЗГ

12 2.51.2 Ноос, ноолуур, арьс ширэн түүхий эдийн сан байгуулж, эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх

Түүхий эдийн бэлтгэл тээвэр ложистикийн жишиг сүлжээ бий болгож, түүхий эдийг үнийн уналтын эрсдэлээс хамгаалах сан байгуулах.

БТГ, ХөнҮБХЗГ

13 2.52.3 Монгол брэнд бүтээгдэхүүнийг дэлхий нийтэд сурталчлах, таниулах

Монгол брендийн борлуулалтын орлого суурь оноос 2 дахин өсөх

Хөн.ҮБХЗГ

14 2.53.2 “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөрийг боловсруулан батлуулах

Үйлдвэрлэлд хэрэгцээт ажилтнуудыг урт богино хугацаагаар сургах, ажлын уялдааг хангаж ажиллах

БТГ, ХөнҮБХЗГ, ХНХҮЗХ

15 2.54.1

Хөнгөн үйлдвэрийн салбарт тэргүүний дэвшилтэт технологи дамжуулах, нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа хувийн хэвшлийн байгууллагаар төрийн зарим үүргийг гүйцэтгүүлэх, санхүү болон эрх зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, АХБ, ЕСБХБ-ны төслийн хүрээнд хамтран ажиллах

Технологи дамжуулалт, зөвлөгөө мэдээллээр үйлчилсэн 1 гэрээт ажил хийгдэж, технологи нутагшуулах нөхцөл бүрдэх

ХөнҮБХЗГ, ГХАХ

16 2.57.2

Арьс, ширний үйлдвэрийн парк байгуулж, үйлдвэрүүдийг кластераар хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, загвар үйлдвэр байгуулахыг дэмжих

Цэвэрлэх байгууламж, технологийн болон ундны усан хангамж болон парк доторх инженерийн шугам сүлжээ авто замын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгдэх

Хөн.ҮБХЗГ

17 2.58.2

Хөдөө аж ахуйн биржийн системийг онлайн горимд шилжүүлэн хөгжүүлж, олон улсын шаардлагад нийцсэн технологийн шинэчлэл хийх

Ложистикийн сүлжээ байгуулагдах

ХААБирж

2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР ҮР ДҮНГҮЙ

ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ

№ Арга

хэмжээний дугаар

Арга хэмжээ Хүрэх түвшин, үр дүнгийн

үзүүлэлт Хариуцсан

газар

1 2.23.1 “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлэх

Хөтөлбөрийн хэрэгжилтийг 30.0 хувьд хүргэх.

БТГ, Хү.ҮБХЗГ

2 2.23.3 Нийтийн хоол үйлчилгээнд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлж, зэрэглэл тогтоох

Нийтийн хоолны газруудын 10 хувь нь зэрэглэлтэй болох

Хү.ҮБХЗГ, ХНХҮЗХ

3 2.26.2 “Монгол малчин” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах

"Монгол малчин” хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах.

БТГ, МААБХЗГ

4 2.26.3 “Малжуулах” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх

5000 мал худалдан авахад дэмжлэг үзүүлэх

БТГ, МААБХЗГ

5 2.31.1

Малчдыг орон нутагтаа тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор орон байр, дэд бүтэц, ахуйн нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах, орон сууцны хөтөлбөрт хамруулах

Орон сууцны хөтөлбөрт хамрагдсан малчин өрхийн тоог жил бүр 50-иар нэмэгдүүлэх.

МААБХЗГ

6 2.32.2

Малын эмийн үлдэгдлийн хяналтын хөтөлбөрийг боловсруулан, батлуулж хэрэгжилтийг зохион байгуулах, эмийн зохистой хэрэглээний тогтолцоо, хяналтыг сайжруулах

Малын эмийн бүртгэл, жор бичилт, олголтод цахим системийг үе шаттай нэвтрүүлж, эмийн хяналтад бар кодыг ашиглаж эхлэх

БТГ, МААБХЗГ, МЭҮГ

7 2.34.1

Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүсэд тэжээлийн үйлдвэр байгуулах, малын таримал тэжээлийн үр үржүүлгийн үйл ажиллагааг дэмжих

Малын тэжээлийн үйлдвэрийг бүсчилсэн байдлаар нэгийг шинээр байгуулах, тэжээлийн ургамлын үрийн шинэчлэл хийж тариалалтыг нэмэгдүүлэх

МААБХЗГ

8 2.38.1

Мал аж ахуй эрхэлж ирсэн олон зуун жилийн уламжлалт мэдлэгийг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх, сурталчлах арга хэмжээг хэрэгжүүлэх

Мал аж ахуй эрхэлж ирсэн олон зуун жилийн уламжлалт мэдлэгийг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлж эхлэх.

МЭҮГ

9 2.38.3 "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх

Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах

БТГ, МААБХЗГ

10 2.48.5

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээлийн эрсдэлээс хамгаалах зорилгоор Зээлийн эрсдлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх

ЖДҮ эрхлэгчдийг зээлийн эрсдэлээс хамгаалах зорилгоор зээлийн эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх эрхзүйн орчинг бүрдүүлэх.

БТГ, ЖДҮХБХЗГ

11 2.48.8 Худалдааны тухай, Дэмпингийн тухай хуулийн төслийг тус тус батлуулж, хэрэгжүүлэх

Хуулийн төсөл батлагдсанаар холбогдох журмын төслүүдийг боловсруулж батлуулах.

БТГ, ХНХҮЗХ, ХХ

12 2.48.10 Ахуй үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх

Хөтөлбөрийн хэрэгжилтийг 30 хувьд хүргэнэ.

БТГ, Хөн.ҮБХЗГ, ХНХҮЗХ

13 2.48.12 Монголд үйлдвэрлэсэн зах зээлийн эрэлтэд нийцсэн "Үндэсний бахархалт бүтээгдэхүүн"-ийг хөгжүүлэх

0 хүртэл нэр төрлийн бүтээгдэхүүн шалгаруулж, таниулан сурталчлах

Хөн.ҮБХЗГ, ХНХҮЗХ

14 2.48.13

Хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийн хүрээлэн, төвийн үйл ажиллагааг үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулж, оновчтой бүтцэд оруулах, хүрээлэнгийн чадавхийг бэхжүүлэх

Хүрээлэнгийн чадавхийг бэхжүүлэх, сургалтад хамруулах, тоног төхөөрөмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх.

БТГ, Хөн.ҮБХЗГ

15 2.48.14 Сум хөгжүүлэх сангийн журмыг шинэчлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох

Журам шинэчлэгдэх БТГ, ЖДҮХБХЗГ

16 2.49.1 Эрх зүйн орчин бүрдүүлэх судалгаа хийх, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулах

Судалгаа хийж, шийдвэрийн төслийг боловсруулах

БТГ

17 2.50.3

Экспортын чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Үйлдвэр хөгжүүлэх санг байгуулах, эх үүсвэрийг бүрдүүлэх талаар холбогдох шийдвэрийг батлуулах Үйлдвэр хөгжүүлэх сан

байгуулах, эх үүсвэрийг бүрдүүлж, санхүүгийн дэмжлэг олгох боломж бүрдэх.

Хөн.ҮБХЗГ

18 2.50.4

Гадагш урсах валютын урсгалыг сааруулах өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи бий болгон нэвтрүүлж, нутагшуулсан үйлдвэрт санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Хөнгөн үйлдвэрийн технологийн түвшний үнэлгээ хийх эрх зүйн үндэслэлийг шинэчлэн боловсруулах

Хөн.ҮБХЗГ

19 2.51.2 Ноос, ноолуур, арьс ширэн түүхий эдийн сан байгуулж, эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх

Түүхий эдийн бэлтгэл тээвэр ложистикийн жишиг сүлжээ бий болгож, түүхий эдийг үнийн уналтын эрсдэлээс хамгаалах сан байгуулах

Хөн.ҮБХЗГ

20 2.52.3 Монгол брэнд бүтээгдэхүүнийг дэлхий нийтэд сурталчлах, таниулах

Монгол брендийн борлуулалтын орлого суурь оноос 2 дахин өсөх

Хөн.ҮБХЗГ

21 2.53.1

Хөнгөн болон хүнсний үйлдвэрийн хүний нөөцийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтны хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг бусад яамдтай уялдуулан хэрэгжүүлэх

Салбарын инженер техникийн ажилчдыг мэргэжил дээшлүүлэх, үнэмлэхжүүлэх, богино хугацаанд сургах ажлын уялдааг хангаж ажиллах

Хөн.ҮБХЗГ, Хү.ҮБХЗГ

22 2.53.2 “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөрийг боловсруулан батлуулах

Үйлдвэрлэлд хэрэгцээт ажилтнуудыг урт богино хугацаагаар сургах, ажлын уялдааг хангаж ажиллах

БТГ, Хөн.ҮБХЗГ, Хү.ҮБХЗГ

23 2.54.1

Хөнгөн үйлдвэрийн салбарт тэргүүний дэвшилтэт технологи дамжуулах, нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа хувийн хэвшлийн байгууллагаар төрийн зарим үүргийг гүйцэтгүүлэх, санхүү болон эрх зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, АХБ, ЕСБХБ-ны төслийн хүрээнд хамтран ажиллах

Технологи дамжуулалт, зөвлөгөө мэдээллээр үйлчилсэн 1 гэрээт ажил хийгдэж, технологи нутагшуулах нөхцөл бүрдэх

Хөн.ҮБХЗГ, ГХАХ

24 2.56.3

Үндэсний уламжлалт болон орон нутгийн онцлог бүхий хоол, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор дэмжих, таниулах, сурталчлах

Бүс орон нутгийн түвшинд бренд хоол ундааг бий болгож, бүс орон нутгийн нийтийн үйлчилгээнд нэвтрүүлэх

ХНХҮЗХ, Хү.ҮБХЗГ

25 2.57.1

Арьс, ширний үйлдвэрийн парк байгуулж, үйлдвэрүүдийг кластераар хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, загвар үйлдвэр байгуулахыг дэмжих

Цэвэрлэх байгууламж, технологийн болон ундны усан хангамж болон парк доторх инженерийн шугам сүлжээ авто замын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгдэх

Хөн.ҮБХЗГ

26 2.57.2

Арьс, ширний үйлдвэрийн паркын дэд бүтцийн бүтээн байгуулалт бий болгох болон хаягдал усыг цэвэршүүлэх, ариутгах, дахин ашиглах орчин үеийн дэвшилтэт технологитой цэвэрлэх байгууламжийг байгуулах ажлыг зохион байгуулах

Орчин үеийн дэвшилтэт технологитой цэвэрлэх байгууламж баригдаж эхлэх.

Хөн.ҮБХЗГ

27 2.58.2

Хөдөө аж ахуйн биржийн системийг онлайн горимд шилжүүлэн хөгжүүлж, олон улсын шаардлагад нийцсэн технологийн шинэчлэл хийх

Ложистикийн сүлжээ байгуулагдах

ХААБирж

ДӨРӨВ. ДҮГНЭЛТ

1. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга

хэмжээний төлөвлөгөөнд ХХААХҮ-ийн салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилт: a. Үндсэн хэрэгжүүлэгчээр ажилласан 137 арга хэмжээний хэрэгжилт 2018 оны эхний хагас

жилийн байдлаар: 15 (10.9%) нь үр дүнтэй, 32 (23.4%) нь тодорхой үр дүнд хүрсэн, 62 (45.3%) нь эрчимжүүлэх шаардлагатай, 27 (19.7%) нь үр дүнгүй, 1 (0.7%) хэрэгжилт болоогүй, биелэлтийн дүн дунджаар 56.5%,

b. Хамтран хэрэгжүүлэгчээр ажилласан 12 арга хэмжээний 1 (8.3%) нь үр дүнтэй, 3 (25.0%) нь эрчимжүүлэх шаардлагатай, 7 (58.3%) нь үр дүнгүй, 1 (8.3%) үнэлэх боломжгүй, биелэлтийн дүн дунджаар 20.0%,

c. Аймаг, орон нутагтай холбоотой 23 арга хэмжээний 7 (30.43%) нь үр дүнгүй, 16 (69.56%) үнэлэх боломжгүй, биелэлтийн дүн дунджаар 0.0% хувьтай тус тус үнэлэгдэв.

2. Сүүлийн хоёр удаагийн тайлангийн хугацаанд үр дүнгүй дүгнэгдсэн 17 арга хэмжээ байна. 3. Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Худалдааны тухай”, “Дэмпингийн тухай”, “Бэлчээр

хамгаалах тухай”, “Зөвлөх нэвтрүүлэх үйлчилгээний тухай”, “Мал аж ахуйн хөгжлийн тухай”, “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулиуд батлагдаагүй байна.

4. Үндэсний хөтөлбөрүүдийг боловсруулах, батлуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал. “Эрүүл хүнс- Эрүүл Монгол хүн”, “Малын эмийн үлдэгдлийн хөтөлбөр”, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”, “Хоршоо хөгжүүлэх нийгмийн хөтөлбөр”, “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр” зэрэг бодлогын хөтөлбөрүүд 2018 онд хэрэгжилт хангагдаж байх ёстой хэдий ч батлагдаагүй байна.

5. Хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдаагүй байна. “Малын эрүүл мэнд”, “Үйлдвэржилт 21:100”, “Жимс, жимсгэнэ” зэрэг.

6. “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, суурь судалгаа хийх журам”, “Зээлийн эрсдэлийн даатгалын тогтолцоо нэвтрүүлэх”, “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг батлагдаагүй, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” болон “Малын генетик нөөцийн тухай” хуулийн хэрэгжилт хангалтгүй байна.

7. Хүрэх түвшин, шалгуур үзүүлэлттэй холбоотой хийсэн ажлаа тайлагнахгүй, Зарим тайланд 4000-5000 тэмдэгт ашиглаж, явцыг хэт дэлгэрэнгүй бичсэн байна.

8. Сангийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу хөтөлбөрийн 2.26.2 буюу “Монгол малчин” хөтөлбөрийг “Монгол малчин”, “Малжуулах”, “Малчдыг мэдлэгжүүлэх” зэрэг хөтөлбөрүүдийг нэгтгэн боловсруулж, батлуулаагүй байна.

ТАВ. САНАЛ, ЗӨВЛӨМЖ

Нийтлэг: 1. Хувиар илэрхийлсэн шалгуур үзүүлэлттэй арга хэмжээний суурь түвшинг тодорхой тайлагнах, 2. Холбогдох журамд заасан хугацаанд тайлангийн мэдээллийг шинэчлэн ирүүлэх, 3. Тэмдэгтийн тоо, тайлангийн үг үсгийн алдаа, найруулга зэрэгт анхаарах, 4. Оноосон нэрийг товчилж бичихдээ анхаарах, огноог албан бичгийн стандартын дагуу бичих,

тушаал, шийдвэрийн талаар бичихдээ огноо, дугаар, тоот, агуулгыг бичих 5. Өмнөх он, улиралд тайлагнасан мэдээллийг дараагийн тайлант хугацаанд засаж шинэчлэх 6. Тайлагнахдаа мэдээллийн огноо, цаг хугацаа, эзэн биеийг тодорхой бичих, 7. Санхүүжилт, зарцуулалтыг арга хэмжээ бүрээр тайлагнах, 8. Тайлагналтын чанарт анхаарч, мэдээллийн бодит байдлыг хянаж баталгаажуулах, холбогдох

газар, мэргэжилтнүүд харилцан уялдаатай ажиллаж, хийсэн ажлыг бүрэн тайлагнах, 9. Аймаг, орон нутагтай холбоотой 23, хамтран хэрэгжүүлэх 12 арга хэмжээний хэрэгжилтийг

хариуцсан газрууд оролцоогоор хангаж ажиллах шаардлагатай байна.

Тусгайлсан 1. БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАРТ Хоёр тайлангийн хугацаанд үр дүнгүй арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангах.

№ Арга

хэмжээний дугаар

Арга хэмжээ Хүрэх түвшин, үр дүнгийн

үзүүлэлт Хариуцсан газар

1 2.26.3 “Малжуулах” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх

5000 мал худалдан авахад дэмжлэг үзүүлэх

БТГ, МААБХЗГ

2 2.32.2

Малын эмийн үлдэгдлийн хяналтын хөтөлбөрийг боловсруулан, батлуулж хэрэгжилтийг зохион байгуулах, эмийн зохистой хэрэглээний тогтолцоо, хяналтыг сайжруулах

Малын эмийн бүртгэл, жор бичилт, олголтод цахим системийг үе шаттай нэвтрүүлж, эмийн хяналтад бар кодыг ашиглаж эхлэх

БТГ, МААБХЗГ, МЭҮГ

3 2.48.5

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээлийн эрсдэлээс хамгаалах зорилгоор Зээлийн эрсдлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх

ЖДҮ эрхлэгчдийг зээлийн эрсдэлээс хамгаалах зорилгоор зээлийн эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх эрхзүйн орчинг бүрдүүлэх.

БТГ, ЖДҮБХЗГ

4 2.48.10 Ахуй үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх

Хөтөлбөрийн хэрэгжилтийг 30 хувьд хүргэнэ.

БТГ, ХөнҮБХЗГ, ХНХҮЗХ

5 2.48.13

Хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийн хүрээлэн, төвийн үйл ажиллагааг үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулж, оновчтой бүтцэд оруулах, хүрээлэнгийн чадавхийг бэхжүүлэх

Хүрээлэнгийн чадавхийг бэхжүүлэх, сургалтад хамруулах, тоног төхөөрөмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх.

БТГ, ХөнҮБХЗГ

6 2.48.14 Сум хөгжүүлэх сангийн журмыг шинэчлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох

Журам шинэчлэгдэх БТГ, ЖДҮБХЗГ

7 2.49.1 Эрх зүйн орчин бүрдүүлэх судалгаа хийх, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулах

Судалгаа хийж, шийдвэрийн төслийг боловсруулах

БТГ

8 2.50.4

Гадагш урсах валютын урсгалыг сааруулах өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи бий болгон нэвтрүүлж, нутагшуулсан үйлдвэрт санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Хөнгөн үйлдвэрийн технологийн түвшний үнэлгээ хийх эрх зүйн үндэслэлийг шинэчлэн боловсруулах

Үйлдвэр хөгжүүлэх сан байгуулах, эх үүсвэрийг бүрдүүлж, санхүүгийн дэмжлэг олгох боломж бүрдэх

БТГ, ХөнҮБХЗГ

9 2.51.2 Ноос, ноолуур, арьс ширэн түүхий эдийн сан байгуулж, эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх

Түүхий эдийн бэлтгэл тээвэр ложистикийн жишиг сүлжээ бий болгож, түүхий эдийг үнийн уналтын эрсдэлээс хамгаалах сан байгуулах.

БТГ, ХөнҮБХЗГ

10 2.53.2 “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөрийг боловсруулан батлуулах

Үйлдвэрлэлд хэрэгцээт ажилтнуудыг урт богино хугацаагаар сургах, ажлын уялдааг хангаж ажиллах

БТГ, ХөнҮБХЗГ, ХНХҮЗХ

Хоёр тайлангийн хугацаанд үр дүнгүй байгаа дээрх арга хэмжээнээс гадна 2018 оны эхний хагас жилээр үр дүнгүй дараах арга хэмжээний хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарах.

“Монгол малчин”, “Малжуулах”, “Малчдыг мэдлэгжүүлэх” зэрэг хөтөлбөрүүдийг нэгтгэн боловсруулж, батлуулах ажлыг хэрэгжүүлэх.

№ Арга

хэмжээний дугаар

Арга хэмжээ Хүрэх түвшин, үр дүнгийн

үзүүлэлт Хариуцсан

газар

1 2.23.1 “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлэх

Хөтөлбөрийн хэрэгжилтийг 30.0 хувьд хүргэх.

БТГ, Хү.ҮБХЗГ

2 2.26.2 “Монгол малчин” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах

"Монгол малчин” хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах.

БТГ, МААБХЗГ

3 2.38.3 "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх

Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах

БТГ, МААБХЗГ

4 2.48.8 Худалдааны тухай, Дэмпингийн тухай хуулийн төслийг тус тус батлуулж, хэрэгжүүлэх

Хуулийн төсөл батлагдсанаар холбогдох журмын төслүүдийг боловсруулж батлуулах.

БТГ, ХНХҮЗХ, ХХ

2. МАЛ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАРТ: Хоёр тайлангийн хугацаанд үр дүнгүй арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангах.

№ Арга

хэмжээний дугаар

Арга хэмжээ Хүрэх түвшин, үр дүнгийн

үзүүлэлт Хариуцсан газар

1 2.26.3 “Малжуулах” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх

5000 мал худалдан авахад дэмжлэг үзүүлэх

БТГ, МААБХЗГ

2 2.31.1

Малчдыг орон нутагтаа тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор орон байр, дэд бүтэц, ахуйн нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах, орон сууцны хөтөлбөрт хамруулах

Орон сууцны хөтөлбөрт хамрагдсан малчин өрхийн тоог жил бүр 50-иар нэмэгдүүлэх.

МААБХЗГ

3 2.32.2

Малын эмийн үлдэгдлийн хяналтын хөтөлбөрийг боловсруулан, батлуулж хэрэгжилтийг зохион байгуулах, эмийн зохистой хэрэглээний тогтолцоо, хяналтыг сайжруулах

Малын эмийн бүртгэл, жор бичилт, олголтод цахим системийг үе шаттай нэвтрүүлж, эмийн хяналтад бар кодыг ашиглаж эхлэх

БТГ, МААБХЗГ, МЭҮГ

4 2.34.1

Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүсэд тэжээлийн үйлдвэр байгуулах, малын таримал тэжээлийн үр үржүүлгийн үйл ажиллагааг дэмжих

Малын тэжээлийн үйлдвэрийг бүсчилсэн байдлаар нэгийг шинээр байгуулах, тэжээлийн ургамлын үрийн шинэчлэл хийж тариалалтыг нэмэгдүүлэх

МААБХЗГ

Хоёр тайлангийн хугацаанд үр дүнгүй байгаа арга хэмжээнээс гадна 2018 оны эхний хагас жилээр үр дүнгүй дараах арга хэмжээний хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарах.

№ Арга

хэмжээний дугаар

Арга хэмжээ Хүрэх түвшин, үр дүнгийн

үзүүлэлт Хариуцсан

газар

1 2.26.2 “Монгол малчин” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах

"Монгол малчин” хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах.

БТГ, МААБХЗГ

2 2.38.3 "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх

Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах

БТГ, МААБХЗГ

3. ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАРТ: Хоёр тайлангийн хугацаанд үр дүнгүй арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангах.

№ Арга

хэмжээний дугаар

Арга хэмжээ Хүрэх түвшин, үр дүнгийн

үзүүлэлт Хариуцсан газар

1 2.48.10 Ахуй үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх

Хөтөлбөрийн хэрэгжилтийг 30 хувьд хүргэнэ.

БТГ, ХөнҮБХЗГ

2 2.48.13

Хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийн хүрээлэн, төвийн үйл ажиллагааг үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулж, оновчтой бүтцэд оруулах, хүрээлэнгийн чадавхийг бэхжүүлэх

Хүрээлэнгийн чадавхийг бэхжүүлэх, сургалтад хамруулах, тоног төхөөрөмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх.

БТГ, ХөнҮБХЗГ

3 2.50.4

Гадагш урсах валютын урсгалыг сааруулах өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи бий болгон нэвтрүүлж, нутагшуулсан үйлдвэрт санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Хөнгөн үйлдвэрийн технологийн түвшний үнэлгээ хийх эрх зүйн үндэслэлийг шинэчлэн боловсруулах

Үйлдвэр хөгжүүлэх сан байгуулах, эх үүсвэрийг бүрдүүлж, санхүүгийн дэмжлэг олгох боломж бүрдэх

БТГ, ХөнҮБХЗГ

4 2.51.2 Ноос, ноолуур, арьс ширэн түүхий эдийн сан байгуулж, эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх

Түүхий эдийн бэлтгэл тээвэр ложистикийн жишиг сүлжээ бий болгож, түүхий эдийг үнийн уналтын эрсдэлээс хамгаалах сан байгуулах.

БТГ, ХөнҮБХЗГ

5 2.52.3 Монгол брэнд бүтээгдэхүүнийг дэлхий нийтэд сурталчлах, таниулах

Монгол брендийн борлуулалтын орлого суурь оноос 2 дахин өсөх

Хөн.ҮБХЗГ

6 2.53.2 “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөрийг боловсруулан батлуулах

Үйлдвэрлэлд хэрэгцээт ажилтнуудыг урт богино хугацаагаар сургах, ажлын уялдааг хангаж ажиллах

БТГ, ХөнҮБХЗГ, ХНХҮЗХ

7 2.54.1

Хөнгөн үйлдвэрийн салбарт тэргүүний дэвшилтэт технологи дамжуулах, нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа хувийн хэвшлийн байгууллагаар төрийн зарим үүргийг гүйцэтгүүлэх, санхүү болон эрх зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, АХБ, ЕСБХБ-ны төслийн хүрээнд хамтран ажиллах

Технологи дамжуулалт, зөвлөгөө мэдээллээр үйлчилсэн 1 гэрээт ажил хийгдэж, технологи нутагшуулах нөхцөл бүрдэх

ХөнҮБХЗГ, ГХАХ

8 2.57.2

Арьс, ширний үйлдвэрийн парк байгуулж, үйлдвэрүүдийг кластераар хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, загвар үйлдвэр байгуулахыг дэмжих

Цэвэрлэх байгууламж, технологийн болон ундны усан хангамж болон парк доторх инженерийн шугам сүлжээ авто замын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгдэх

Хөн.ҮБХЗГ

Хоёр тайлангийн хугацаанд үр дүнгүй байгаа арга хэмжээнээс гадна 2018 оны эхний хагас жилээр үр дүнгүй дараах арга хэмжээний хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарах.

№ Арга

хэмжээний дугаар

Арга хэмжээ Хүрэх түвшин, үр дүнгийн

үзүүлэлт Хариуцсан

газар

1 2.48.12 Монголд үйлдвэрлэсэн зах зээлийн эрэлтэд нийцсэн "Үндэсний бахархалт бүтээгдэхүүн"-ийг хөгжүүлэх

0 хүртэл нэр төрлийн бүтээгдэхүүн шалгаруулж, таниулан сурталчлах

Хөн.ҮБХЗГ, ХНХҮЗХ

2 2.50.3

Экспортын чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Үйлдвэр хөгжүүлэх санг байгуулах, эх үүсвэрийг бүрдүүлэх талаар холбогдох шийдвэрийг батлуулах

Үйлдвэр хөгжүүлэх сан байгуулах, эх үүсвэрийг бүрдүүлж, санхүүгийн дэмжлэг олгох боломж бүрдэх.

Хөн.ҮБХЗГ

3 2.53.1

Хөнгөн болон хүнсний үйлдвэрийн хүний нөөцийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтны хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг бусад яамдтай уялдуулан хэрэгжүүлэх

Салбарын инженер техникийн ажилчдыг мэргэжил дээшлүүлэх, үнэмлэхжүүлэх, богино хугацаанд сургах ажлын уялдааг хангаж ажиллах

Хөн.ҮБХЗГ, Хү.ҮБХЗГ

4 2.57.1

Арьс, ширний үйлдвэрийн парк байгуулж, үйлдвэрүүдийг кластераар хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, загвар үйлдвэр байгуулахыг дэмжих

Цэвэрлэх байгууламж, технологийн болон ундны усан хангамж болон парк доторх инженерийн шугам сүлжээ авто замын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгдэх

Хөн.ҮБХЗГ

4. ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАРТ: Хоёр тайлангийн хугацаанд үр дүнгүй арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангах.

№ Арга

хэмжээний дугаар

Арга хэмжээ Хүрэх түвшин, үр дүнгийн

үзүүлэлт Хариуцсан газар

1 2.23.3 Нийтийн хоол үйлчилгээнд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлж, зэрэглэл тогтоох

Нийтийн хоолны газруудын 10 хувь нь зэрэглэлтэй болох

ХүҮБХЗГ, ХНХҮЗХ

2 2.48.10 Ахуй үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх

Хөтөлбөрийн хэрэгжилтийг 30 хувьд хүргэнэ.

БТГ, ХөнҮБХЗГ

3 2.53.2 “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөрийг боловсруулан батлуулах

Үйлдвэрлэлд хэрэгцээт ажилтнуудыг урт богино хугацаагаар сургах, ажлын уялдааг хангаж ажиллах

БТГ, ХөнҮБХЗГ, ХНХҮЗХ

Хоёр тайлангийн хугацаанд үр дүнгүй байгаа арга хэмжээнээс гадна 2018 оны эхний хагас жилээр үр дүнгүй дараах арга хэмжээний хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарах.

№ Арга

хэмжээний дугаар

Арга хэмжээ Хүрэх түвшин, үр дүнгийн

үзүүлэлт Хариуцсан

газар

1 2.48.8 Худалдааны тухай, Дэмпингийн тухай хуулийн төслийг тус тус батлуулж, хэрэгжүүлэх

Хуулийн төсөл батлагдсанаар холбогдох журмын төслүүдийг боловсруулж батлуулах.

БТГ, ХНХҮЗХ, ХХ

2 2.48.12 Монголд үйлдвэрлэсэн зах зээлийн эрэлтэд нийцсэн "Үндэсний бахархалт бүтээгдэхүүн"-ийг хөгжүүлэх

0 хүртэл нэр төрлийн бүтээгдэхүүн шалгаруулж, таниулан сурталчлах

Хөн.ҮБХЗГ, ХНХҮЗХ

3 2.53.1

Хөнгөн болон хүнсний үйлдвэрийн хүний нөөцийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтны хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг бусад яамдтай уялдуулан хэрэгжүүлэх

Салбарын инженер техникийн ажилчдыг мэргэжил дээшлүүлэх, үнэмлэхжүүлэх, богино хугацаанд сургах ажлын уялдааг хангаж ажиллах

Хөн.ҮБХЗГ, Хү.ҮБХЗГ

4 2.56.3

Үндэсний уламжлалт болон орон нутгийн онцлог бүхий хоол, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор дэмжих, таниулах, сурталчлах

Бүс орон нутгийн түвшинд бренд хоол ундааг бий болгож, бүс орон нутгийн нийтийн үйлчилгээнд нэвтрүүлэх

ХНХҮЗХ, Хү.ҮБХЗГ

5. ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ХОРШООНЫ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ

ЗОХИЦУУЛАХ ГАЗАРТ: Хоёр тайлангийн хугацаанд үр дүнгүй арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангах.

№ Арга

хэмжээний дугаар

Арга хэмжээ Хүрэх түвшин, үр дүнгийн

үзүүлэлт Хариуцсан газар

1 2.48.5

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээлийн эрсдэлээс хамгаалах зорилгоор Зээлийн эрсдлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх

ЖДҮ эрхлэгчдийг зээлийн эрсдэлээс хамгаалах зорилгоор зээлийн эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх эрхзүйн орчинг бүрдүүлэх.

БТГ, ЖДҮБХЗГ

2 2.48.14 Сум хөгжүүлэх сангийн журмыг шинэчлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох

Журам шинэчлэгдэх БТГ, ЖДҮБХЗГ

6. МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН ГАЗАРТ: Хоёр тайлангийн хугацаанд үр дүнгүй арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангах.

№ Арга

хэмжээний дугаар

Арга хэмжээ Хүрэх түвшин, үр дүнгийн

үзүүлэлт Хариуцсан газар

4 2.32.2

Малын эмийн үлдэгдлийн хяналтын хөтөлбөрийг боловсруулан, батлуулж хэрэгжилтийг зохион байгуулах, эмийн зохистой хэрэглээний тогтолцоо, хяналтыг сайжруулах

Малын эмийн бүртгэл, жор бичилт, олголтод цахим системийг үе шаттай нэвтрүүлж, эмийн хяналтад бар кодыг ашиглаж эхлэх

БТГ, МААБХЗГ, МЭҮГ

Хоёр тайлангийн хугацаанд үр дүнгүй байгаа арга хэмжээнээс гадна 2018 оны эхний хагас жилээр үр дүнгүй дараах арга хэмжээний хэрэгжилтийг хангах.

№ Арга

хэмжээний дугаар

Арга хэмжээ Хүрэх түвшин, үр дүнгийн

үзүүлэлт Хариуцсан

газар

1 2.38.1

Мал аж ахуй эрхэлж ирсэн олон зуун жилийн уламжлалт мэдлэгийг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх, сурталчлах арга хэмжээг хэрэгжүүлэх

Мал аж ахуй эрхэлж ирсэн олон зуун жилийн уламжлалт мэдлэгийг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлж эхлэх.

МЭҮГ

7. ХӨДӨӨ, АЖ АХУЙН БИРЖ-Д Хоёр тайлангийн хугацаанд үр дүнгүй арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангах.

№ Арга

хэмжээний дугаар

Арга хэмжээ Хүрэх түвшин, үр дүнгийн

үзүүлэлт Хариуцсан

газар

1 2.58.2

Хөдөө аж ахуйн биржийн системийг онлайн горимд шилжүүлэн хөгжүүлж, олон улсын шаардлагад нийцсэн технологийн шинэчлэл хийх

Ложистикийн сүлжээ байгуулагдах

ХААБирж

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАГДСАН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН

ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН /2018 оны эхний хагас жилийн байдлаар/

Засгийн газрын үйл

ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан

зорилт

Арг

а хэ

мж

ээни

й ду

гаар

Зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэр

эгж

үүлэ

х ху

гаца

а

Хүрэх түвшин,

үр дүнгийн үзүүлэлт

Гарсан үр дүн

Яам

ны ү

нэлг

ээ

ЗГХ

ЭГ

-ын

үнэл

гээ

Тай

лбар

НЭГ. ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ ОНЦГОЙ БОДЛОГО Тэргүүлэх зорилт №1. Эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдлыг бууруулж, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, дунд хугацаанд учирч байгаа өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийг дархлаатай болгох, улмаар эдийн засаг дунд хугацаанд тогтвортой тэлэх бодлогыг баримтална. 1 1.17. Таваас

доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, байнгын ажлын байр шинээр бий болгосон хөнгөн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ.

2 Чиглэлийн яамд, холбогдох байгууллагуудтай хамтран уян хатан нөхцөлтэй зээлээр хөнгөн үйлдвэр, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх /Хөн.ҮБХЗГ, ЖДҮХБХЗГ/

2017-2020

Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулинд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, ЖДҮХСангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар тусгасан.

2018 онд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтэд 97.8 тэрбум төгрөгийн эх үүсвэр батлагдсантай холбоотойгоор 1031 иргэн, аж ахуйн нэгжийн 1.2 их наяд төгрөгийн санхүүжилт хүссэн төсөл ирсэнээс журмын шаардлага хангасан 134 төслийг шалгаруулж, ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А/88 тоот тушаалаар зээлийн дэмжлэг үзүүлэхээр баталгаажуулснаас 94 иргэн, аж ахуйн нэгжид 51.8 тэрбум төгрөгийг олгоод байна. Үүнд:

Чиглэл ААН-ийн тоо Зээл, тэрбум ₮

Барилгын материалын

13 8.8

Биобэлдмэл 2 2.1 Газар тариалан 21 12.5 Зоорь 7 3.5

70

МАА 19 11.08 Хөнгөн үйлдвэрлэл

20 7.5

Худалдаа үйлчилгээ

9 5.9

Хүнс үйлдвэрлэл 43 22.5 134 73.88

“Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкинд нийт 26 аж ахуйн нэгж, байгууллага зээлийн хүсэлт гаргасан. Үүнээс 11 төсөл Хөгжлийн банкаар, 10 төсөл арилжааны банкаар судлагдаж байна. 3 төсөл банкны хуулийн шаардлагыг хангаагүйн улмаас буцаагдсан. “Говь” ХК, “Гоёо” ХХК-д зээл олгох асуудлыг Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар шийдвэрлэж гэрээ байгуулахаар хүлээгдэж байна.

Уг хөтөлбөрт арилжааны банкуудаас Голомт банк, ХХБ, Хаан банк, Улаанбаатар хотын банк, Хас банк, Капитрон банк, ҮХОБ, Чингис хаан болон Тээвэр хөгжлийн банк оролцохоо мэдэгдсэн бөгөөд урьдчилсан байдлаар нийт 34 төслийн буюу 192.8 тэрбум төгрөг зээлийн жагсаалтыг ирүүлсэн.

2 1.23. “Үндэсний үйлдвэрлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

1 Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд "Үйлдвэржилт 21:100 хөтөлбөр", "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр" боловсруулж хэрэгжүүлэх /БТГ, Хөн.ҮБХЗГ, ЖДҮБХЗГ/

2017-2020

Хөтөлбөр хэрэгжих

Засгийн газрын 2018 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан "Үйлдвэржилт 21:100" үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөөг боловсруулан ХХААХҮ-ийн сайдын тушаалаар батлуулахаар ажиллаж байна.

ЖДҮХС-ийн зээлд аймаг, орон нутгийн 63 аж ахуйн нэгж хамруулав. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль, ТБОНӨХБАҮХАТХ, Татварын багц хуульд өөрчлөлт, нэмэлт өөрчлөлт оруулах санал өгсөн.

Орон нутагт шинээр байгуулах үйлдвэрийн байршлын схем зураглал гаргав.

Баян-Өлгийд малын тэжээл, хатгамлын, Хөвсгөлд хуурай сүүний, Дархан-Уулд шингэн бордооны үйлдвэр байгуулагдаж үйл ажиллагаа эхэлсэн.

10 аймагт 11 хуурай сүүний үйлдвэрийн барилгын ажил дууссан.

Увс, Орхон, Говь-Алтай аймагт мал төхөөрөх үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэв.

40

Баянхонгорт ЖДҮ-ийн инкубатор төвийг ашиглалтад оруулсан. Төв аймгийн Сэргэлэн суманд Говь ХК жилд 2000 тн ноолуур самнах хүчин чадалтай, анхан шатны цогцолбор үйлдвэр байгуулах шав тавьсан.

Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөнийг БОАЖЯ, МОМҮЭХ-той хамтран зохион байгуулав.

ӨМӨЗО-ны Сайхан талын хөнгөн үйлдвэрийн ҮТП-тай хамтын ажиллагааг эхлүүлсэн.

Шинээр байгуулах үйлдвэрийг мэргэжилтэй ажилтнаар хангах, сургах, давтан сургалтад хамруулах хүрээнд хөнгөн, хүнсний “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэгт яамдаас санал авч байна.

БНХАУ-ын Баяннуур аймагт болсон Монгол-Хятадын ноолуурын форумд оролцон ноолуур, ноосны үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа хөгжлийн талаар хэлэлцэж, МННХ, тус аймгийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

"Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-ийн төсөлд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журамд нийцүүлэн, яамдаас ирсэн санал болон 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусгаж, Сангийн яамнаас зөвшөөрөл авч, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

ХОЁР. ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ БОДЛОГО Тэргүүлэх зорилт №2.1. Макро тэнцвэрийг бататгасан олон тулгуурт дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн, тогтвортой эдийн засгийг бий болгон Монгол Улсын үндэсний нийт орлогыг нэмэгдүүлж, дундаж-дээгүүр орлоготой орнуудын эгнээнд буцаан оруулна. 3 2.1. Монгол

Улсын Үйлдвэржилтийн газрын зургийг гаргаж, хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр

1 Монгол Улсын Үйлдвэржилтийн газрын зургийг экосистем, хүн амын нутагшил, суурьшил, түүхий эдийн нөөц, дэд бүтцийн бодлоготой уялдуулан гаргах /Хөн.ҮБХЗГ/

2016-2017

Үйлдвэржилтийн газрын зураг гарах

УУХҮ-ийн яамнаас боловсруулсан Монгол улсын хүнд үйлдвэржилтийн газрын зургийн төсөлд санал өгсөн.

Засгийн газрын 2018 оны 36 дугаар тогтоолоор батлуулсан Үйлдвэржилт 21:100 үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар хавсралтаар шинээр байгуулах болон өргөтгөх үйлдвэрийн байрлал, чиглэлийг хүн амын суурьшил, түүхий эдийн нөөц, дэд бүтцийн бодлоготой уялдуулан байршлын схем зураглал гаргав.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газартай хамтран "Үйлдвэржилт 21:100" үндэсний хөтөлбөрийн

70

боловсруулж хэрэгжүүлнэ.

хүрээнд байгуулах үйлдвэрийн байршлын тойм зургийг Монгол улсын газрын зураг дээр online хэлбэрээр байрлуулахаар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд орон зайн өгөгдлийн дэд бүтцийн мэдээллийн санд хөтөлбөрийн хүрээнд байгуулах 100 үйлдвэрийн байршил, чиглэлийн талаарх мэдээллийг оруулсан. Дээрх мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх бэлтгэл ажлыг хийж байна.

4 2.10. Малын гаралтай түүхий эдийг бэлтгэх, тээвэрлэх, боловсруулах нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ.

1 Арьс шир, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, ноос, ноолуурыг боловсруулах, зах зээлд нийлүүлэх нэмүү өртгийн сүлжээг бүрдүүлж, хөрөнгө оруулалтаар дэмжих /Хөн.ҮБХЗГ/

2017-2020

Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 5 хувиар өсөх

Арьс шир, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, ноос, ноолуур боловсруулах, зах зээлд нийлүүлэх нэмүү өртгийн сүлжээг бүрдүүлж, хөрөнгө оруулалтаар дэмжихээр Азийн хөгжлийн банк, Европын хөгжлийн сэргээн босголтын банкуудын эх үүсвэртэй зээл тусламжид хамруулахаар ажиллаж, Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2017 онд ноос, ноолуурын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 6 аж ахуйн нэгжид 23.6, арьс шир боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 1 аж ахуйн нэгжид 4.1, гутлын үйлдвэрт 0.3, нийт 28.0 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны эх үүсвэрээс ноолуурын 5 аж ахуйн нэгжид 17.9 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгосны үр дүнд 2017 оны ноолуурын бэлтгэлээс 2200 тн-ыг дотоодын үйлдвэрүүд бэлтгэсэн.

Уг төслийн хүрээнд малчдын хоршоог чадавхижуулахад 141.6 мян.ам доллар, судалгааны лабораторийг чадавхижуулахад 308.0 мян.ам долларын санхүүжилтийг төлөвлөсөн.

“Ноолуур” хөтөлбөрт “ноолууран эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт нэмэгдүүлэх зорилго бүхий ноолуурын хөгжил сан байгуулах, 500 хүртэл тэрбум төгрөгийн тогтмол эх үүсвэрийг бүрдүүлэх эрх зүйн орчин бий болгох” зорилт тусгагдсаны дагуу Монгол банк, Хөгжлийн банктай хөрөнгө оруулалтын зээлийн эх үүсвэр бүрдүүлэх, санхүүгийн шинэ хэлбэрүүд ашиглах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Үүний дүнд экспортод 2018 онд 2 885.2 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.6 хувиар өссөн байна. Экспортын барааны нийт дүнд арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл 10.6 сая ам доллар

100

буюу 0.4 хувь; нэхмэл бүтээгдэхүүн 166.3 сая ам доллар буюу 5.8 хувийг тус тус эзэлж байна.

5 2.15. “Итгэлийн зээл”-ийг олгож, жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ.

1 “Итгэлийн зээл”-ийг олгож, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх /ЖДҮХБХЗГ, ЖДҮХС/

2017-2020

200 жижиг, дунд үйлдвэр-лэл эрхлэгчийг хамруулах

2018 оны эхний 6 сарын байдлаар Сум хөгжүүлэх сангаар дамжуулан “Итгэлийн зээл”-ийн шугамаар 2.5 тэрбум төгрөгийн зээлийг 340 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид олгож 1388 шинэ ажлын байр бий болсон байна.

ХХААХҮЯ-ны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл, ЖДҮХС, Хас банк, Бизнес инкубаторуудын холбооны байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих, “Итгэлийн зээл” олгох зохицуулалт хийж 3 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид 70.0 сая төгрөгийн итгэлийн зээлийг олгов.

Итгэлийн зээлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох боломж нөхцөлийг судалж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд зээлийн хүүтэй холбоотойгоор арилжааны 10 банкнаас санал авсан. Хамгийн бага жилийн хүүгийн саналыг Чингис хаан /4.5%/, Капитрон /5%/, Төрийн банк /5.5% /-наас санал ирүүлсэн.

Хамгийн бага хүүгийн санал ирүүлсэн 3 банкийг төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд танилцуулахад бэлэн болгов.

100

Тэргүүлэх зорилт №2.2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор “ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” үндэсний хөтөлбөр, “ҮЙЛДВЭРЖИЛТИЙН 21:100” хөтөлбөр, “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” хөтөлбөр, “МАХ, СҮҮНИЙ АНХДУГААР АЯН”-ыг шинээр эхлүүлж, “АТРЫН-III АЯН”-ыг үргэлжүүлэн хэрэгжүүлнэ. 6 2.18. Хүн

амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг

1 Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын мах, сүүний хэрэгцээг тогтвортой хангах, улирлын хамаарлыг бууруулах зорилгоор гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан мал, сүүг үйлдвэр, цехэд нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд

2018-2020

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хаврын махны хэрэглээний 33.3 хүртэлх хувийг үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махаар

Засгийн газрын 2017 оны 44 дүгээр тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу арилжааны банкны зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх замаар нэр бүхий 10 аж ахуйн нэгжтэй хамтран нийт 12.8 мянган тн мах орон нутгаас бэлтгэсэн. Улаанбаатар, Дархан-Уул аймгийн хүн амын хэрэгцээнд зориулан 2018 оны 4 дүгээр сараас зах зээлийн үнээс 15-35 хувь хямдаар махыг худалдан борлуулж, 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар борлуулалт 91.0 хувьтай байна. “MDM” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол хуурай сүү” төслийн хүрээнд 2018 онд хуурай сүүний 30 үйлдвэр ашиглалтад орно. Ашиглалтад орсон 5 үйлдвэр:

40

зохион байгуулж, хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангана.

дэмжлэг үзүүлэх эдийн засгийн механизмыг бий болгох, үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, сүүний хэмжээг нэмэгдүүлэх, мах, сүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх /Хү.ҮБХЗГ/

хангах, үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээ нийт сүүний 15 хувийг эзлэх.

2017 оны 6 дугаар сард Хөвсгөлийн Их-Уул, 2018 оны 2-6 дугаар сард Хэнтийн Баянхутаг, Дорнодын Баян-Уул, Баяндун, Булганы Хутаг-Өндөрт Барилгын ажил, дэд бүтэц, трансформатор суурилуулалтын ажил хийж байгаа 5 үйлдвэр: Сэлэнгийн Ерөө, Дундговийн Өлзийт, Баянхонгорын Бууцагаан, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дархан-Уулын Шарын гол суманд үйлдвэрийн барилгын ажил дууссан. Тоног төхөөрөмжийн угсралт хийж байгаа 2 үйлдвэр: Өвөрхангайн Богд, Говь-Алтайн Эрдэнэ Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журмын төсөл боловсруулах ажлын хэсгийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулан ажиллаж байна.

2 "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт"-ыг батлан хэрэгжүүлэх, сурталчлах /Хү.ҮБХЗГ/

2017-2020

Үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний хэмжээг 20.0 мян.тн-д хүргэх.

УИХ-аас “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр баталсантай холбогдуулан тус хуульд нийцүүлэн “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтын төсөл”-ийг шинэчилж байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шугамаар хэрэгжүүлж буй “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төсөлтэй хамтран 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Махны үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ын төслийн хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт дотоодын зах, худалдааны төв, супермаркет зэрэг мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулагчид оролцож, санал солилцов. Техникийн зохицуулалтыг 2018 онд багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна.

40

3 Улаанбаатар хотын баруун, зүүн талд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан, зориулалтын

2019-2020

2019 оноос хэрэгжинэ

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, “МБҮ Трейд” ХХК-ийн хооронд “Хамтран ажиллах гэрээ“ байгуулсан. Энэ гэрээний дагуу малын худалдааны зах, мал төхөөрөх үйлдвэр, махны төрөлжсөн худалдааны төв бүхий

ХБгүй

хөргөлттэй агуулах бүхий мах, махан бүтээгдэхүүний орчин үеийн бөөний худалдааны нэгдсэн төв байгуулахыг бодлогоор дэмжиж, мал төхөөрөх үйлдвэр болон ХАА-н биржийн үйл ажиллагаатай холбох шийдэл гарган ажиллах /БТГ, Хү.ҮБХЗГ/

цогцолбор байгууламжийн зориулалтаар Нийслэлийн баруун талд буюу СХД-ийн 32-р хорооны нутаг Эмээлтэд 15 га, зүүн талд буюу Налайх дүүрэгт 7 га газрыг тус тус 15 жилийн хугацаагаар эзэмших зөвшөөрлийг олгосон.

“МБҮ Трейд” ХХК нь хоногт 1500 бод, 7500 бог төхөөрөх хүчин чадалтай 4 үйлдвэрийг малын зах болон махны төрөлжсөн худалдааны төвийн хамт цогцолбороор байгуулах төсөл боловсруулж, бодлогын дэмжлэг авах хүсэлтийг ХХААХҮЯ-нд ирүүлсэн. ХХААХҮЯ төслийг бодлогын хувьд дэмжиж Хөгжлийн банкинд албан тоотоор уламжилснаар уг төсөлд 12.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан.

Төслийн хүрээнд үйлдвэрийн барилга барьж, инженерийн шугам татсан. Эмээлт дэх цогцолборын хүрээнд нийт 260 мянган м3 газар шорооны ажил хийгдэж байна. Малын худалдааны захыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний дотор, Мах боловсруулах үйлдвэрийг 2018 онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

4 Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх замаар бага насны хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор "Үдийн цай" хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ЕБС-ийн бага ангийн сурагчдад өдөр бүр өгөх сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээг 200 граммд хүргэх /Хү.ҮБХЗГ, ХНХҮЗХ/

2017-2020

ЕБС-ийн 111.0 мянган хүүхэд хамрагдах

Монгол Улсад хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэр байгуулах ТЭЗҮ боловсруулах, үйлдвэр барихад дэмжлэг хүсэх тухай санал боловсруулж, Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагад хүсэлт гаргасан.

Хүн амын эрүүл мэндийг дэмжих, сүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн ЕБС-ийн бага ангийн хүүхдүүдийн “Үдийн цай” хөтөлбөрт “Өдөрт нэг аяга сүү” төсөл хэрэгжүүлэх талаар БСШУСЯ-ны сургуулийн бага болон өмнөх боловсролын асуудал хариуцсан албан тушаалтнуудтай 2017 оны 05 дугаар сарын 10–ны өдөр хэлэлцүүлэг зохион байгуулсан. “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэх сүү, сүүн бүтээгдэхүүний нэр, төрөл, савалгаа, орц, найрлага, сүүний үйлдвэрлэлд тавигдах нийтлэг шаардлагатай холбогдох мэдээлэл судалгааг боловсруулж БСШУСЯ-нд хүргүүлсэн. Мөн Монголын хүнсчдийн холбоотой хамтран сүүний боловсруулах үйлдвэрийн төлөөлөлтэй уулзаж санал солилцсон.

БСШУСЯ-ны сайдын 2017 оны А/225 тушаалаар баталсан Ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмыг шинэчлэх, "Цэцэрлэг, дотуур байрын хүүхдийн хоол, хүнсний

40

хангамж, үйлчилгээ үзүүлэх журам" шинээр боловсруулах ажлын хүрээнд бага ангийн сурагчдад өгөх сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ, хагас боловсруулсан мах махан бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр санал тусган ажиллаж байна.

Хүүхдийн сүүний үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалт 2018 оны 04 дүгээр сард зарласан.

7 2.19. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлнэ. /Хү.ҮБХЗГ/

1 Ургамлын гаралтай хүнсийг экспортлох үеийн ургамлын хорио цээрийн шаардлагын тухай протоколыг импортлогч оронтой байгуулах, экспортлох боломжийг бүрдүүлэх /Хү.ҮБХЗГ/

2017-2019

Гурилын 2-с доошгүй үйлдвэр магадлан итгэмжлэлд хамрагдах, гурил экспортолж эхлэх

Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2017 оны ээлжит хурлаар улаан буудайн гурил экспортлох асуудлыг хэлэлцэж, 15.0 мян.тн гурил экспортлох зөвлөмж ирүүлсний дагуу ХХААХҮЯ-аас 2017 онд улаан буудайн гурил экспортлох сонгон шалгаруулалт зарласан.

Гурил үйлдвэрлэгч 11 аж ахуйн нэгж оролцож, нийт 77.0 мян.тн гурил экспортлох хүсэлт ирүүлсэн.

“Монгол Улсаас БНХАУ-д улаан буудай, хөх тарианы гурил экспортлох үеийн ургамлын хорио цээрийн шаардлагын тухай протокол”-ын төслийг БНХАУ-ын талд хүргүүлсэн.

БНХАУ-ын Манжуур хотноо зохион байгуулсан “Хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын аюулгүй байдлын хамтын ажиллагаа”-ны Дэд сайд нарын түвшний уулзалтын үеэр “гурил экспортлох үеийн ургамлын хорио цээрийн шаардлагын тухай протокол”–д хариу авах санал тавьсан боловч БНХАУ манай улсаас ойрын хугацаанд гурил экспортлох шаардлагагүй байгаа талаар мэдэгдсэн. /МХЕГ/

40

2 Монгол малын махны физик, химийн үзүүлэлтийн онцлог, давуу талыг шинжлэн судалж тодорхойлон, олон улсын итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулж, махны экспортыг тогтвортой, урт хугацаанд төлөвлөн тодорхойлох,

2017-2020

Экспортод гаргах ММБ-ний хэмжээг 10.0 мян.тн-д хүргэх

Бэлчээрийн Монгол малын махны онцлог давуу талыг тодорхойлох, махны экспортыг тогтвортой, урт хугацаанд төлөвлөн хэрэгжүүлэх, экспортын зах зээлийг өргөтгөх, шинэ зах зээлийг нээх судалгааны ажлыг Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт” төслийн 2 дахь бүрэлдэхүүн болох “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” техник туслалцааны төслийн хүрээнд гүйцэтгүүлэхээр судалгааны ажлын даалгавар хүргүүлсэн.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын техникийн зөвлөх нэгжийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар “Монгол малын махны физик, химийн үзүүлэлт, онцлог,

100

зах зээлийг өргөтгөх, шинэ зах зээлийг нээх /Хү.ҮБХЗГ/

давуу талыг тодорхойлох судалгаа” болон “Махны зорилтот гадаад зах зээлийн судалгаа”-нд зориулан нийт 213.43 мянган ам доллар зарцуулахаар шийдвэрлэсэн. Төслийн техник туслалцааны багийн дугуй ширээний уулзалт 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулж, төслийн явц, ажлын ерөнхий төлөвлөгөө хэлэлцсэн.

Судалгааны ажлын гүйцэтгэгчийг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулсан “Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт” төслийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний нийлүүлэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооноос сонгон шалгаруулна.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын техникийн зөвлөх нэгжийн 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар судалгааны ажлын даалгаврыг танилцуулж, хэлэлцүүлэн шийдвэрлэсэн.

Мах, махан бүтээгдэхүүний экспорт 2018 оны 5 дугаар сарын байдлаар 7 618,5 тн адууны мах, 5 976,6 тн дулааны аргаар боловсруулсан мах, 227,4 тн хонины мах, 439,1 тн ямааны мах, 440.0 тн үхрийн мах, 350,2 тн дайвар бүтээгдэхүүн, нийт 15 051,8 тн бүтээгдэхүүн экспортолсон байна.

Мах, махан бүтээгдэхүүний экспортын нийт хэмжээг 2017 оны мөн үетэй харьцуулахад 2,8 дахин буюу 9 723,9 тонноор их байна.

8 2.20. Органик болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалт, татварын

1 Баяжуулсан хүнсний тухай болон Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай хуулийн төслийг хүн амын хооллолтын хэв маяг, олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсруулах /БТГ/

2017-2019

Хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулж, тус бүр 5 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх

Хүнс баяжуулахтай холбоотой өртөг, зардлын тооцоо хийхээр НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар олон улсын экспертийг урьж 2018 оны 3 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд баяжуулсан хүнсний өртөг зардлын тооцооллыг давс, сүү, гурил гэсэн бүтээгдэхүүн дээр хамтран хийв. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөл 60 гаруй хүн оролцуулан Төрийн ордонд 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж хуулийн төсөлд санал авч, мэдээлэл солилцов.

УИХ-аас Баяжуулсан хүнсний тухай хуулийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр баталсан. Хуулийн хүрээнд батлах журмын төслийг боловсруулж байна.

70

бодлогыг хэрэгжүүлнэ.

Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ХХААХҮЯ-ны ТНБД-ын 2018 оны А/07 дугаар тушаалаар байгуулав. Ажлын хэсгээс хүнсний үйлдвэрлэл эрхлэгч 30 гаруй төлөөлөл оролцсон “Зохицуулах үйлчлэлтэй хүнсний эрх зүйн орчны хэрэгцээ, шаардлага” хэлэлцүүлгийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулж, үйлдвэрийн төлөөллөөс асуулга авав. Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай хуулийн төсөл боловсруулах үндэслэлийг тогтоох нөхцөл байдал, шаардлагын тандан судалгааг хийж, бусад улсын хууль эрх зүйн орчны талаар баримтын судалгаа хийгээд байна.

2 Органик хүнсний тухай хуульд заасан бүртгэл, баталгаажуу-лалттай холбоотой журам, аргачлал боловсруулж, батлан мөрдүүлэх /Хү.ҮБХЗГ/

2016-2020

Органик үйлдвэрлэлийн журам аргачлал батлагдах.

“Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд баримтлах журам”- 5 бүлэг, 24 зүйлтэй;

“Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журам”- 3 зүйл, 4 зураг, 3 хавсралттай;

“Органик хүнсийг харилцан итгэлцэлд тулгуурлан хамтран баталгаажуулахад тавих шаардлага, бүртгүүлэх болон баталгаажуулалт хийх журам”- 4 зүйл 1 хавсралттай;

“Органик хүнсний орцын найрлага тооцох аргачлал” - 3 зүйл, 2 жишээ хүснэгттэй;

“Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд хэрэглэх бодисын жагсаалт”- 6 зүйл.

Дээрх журам, аргачлал, жагсаалтын төсөлд Улаанбаатарт 20 удаа, орон нутагт 13 удаагийн танхимын болон цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, нөлөөллийн шинжилгээ хийсэн. Журам, аргачлал, жагсаалтын төслийг ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А-09 дүгээр тушаалаар батлуулж, ХЗДХЯ-д бүртгүүлж, Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулсан.

Олон улсын Хүнсний хууль эрх зүйн хорооны CAC/GL32 “Органик хүнсийг боловсруулах, үйлдвэрлэх, шошголох, худалдаалахад баримтлах арга зүйн удирдамж”-д үндэслэн MNS CAC/GL 32:2017 Үндэсний стандартын төслийг боловсруулж, холбогдох байгууллагаас санал авч, Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, баталснаар Монгол улс олон улсын

40

стандарттай ижил түвшний органик хүнс, хөдөө аж ахуйн стандарттай болов.

“Органик хүнсний үйлдвэрлэлд ашиглахыг зөвшөөрсөн бодисын каталоги боловсруулж, хянуулан, хэвлүүлэх” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан, ажлыг эхлүүлэв.

“Органик хүнс бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам”-ын төсөл боловсруулж, УБ хотод 200 хүний төлөөллийг оролцуулан 4, 12 аймагт 320 гаруй оролцогчийг хамруулсан 22 удаагийн хэлэлцүүлгийг 2018 оны 3-6 сард зохион байгуулж, саналыг төсөлд тусгав. Сайдын тушаалын төсөл, нөлөөллийн шинжилгээний танилцуулга бэлтгэн удирдлагын санал авч байна.

9 2.21. Аймаг, нийслэл, сум, суурин газруудын хэрэгцээнд тохирсон орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бага, дунд оврын хүнсний боловсруулах жишиг загвар үйлдвэрийг байгуулахыг дэмжинэ.

1 Сүүний нөөц ашиглалтыг сайжруулж, үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт сүү, сүүн бүтээгдэхүүний бага, дунд оврын загвар үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх /Хү.ҮБХЗГ/

2017-2020

Жилдээ 2 загвар үйлдвэр байгуулах.

MDM” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол хуурай сүү” төслийн хүрээнд 2018 онд хуурай сүүний 30 үйлдвэр ашиглалтад орно. -Ашиглалтад орсон 5 үйлдвэр: 2017 оны 6 дугаар сард Хөвсгөлийн Их-Уул, 2018 оны 2-6 дугаар сард Хэнтийн Баянхутаг, Дорнодын Баян-Уул, Баяндун, Булганы Хутаг-Өндөрт -Барилгын ажил, дэд бүтэц, трансформатор суурилуулалтын ажил хийж байгаа 5 үйлдвэр: Сэлэнгийн Ерөө, Дундговийн Өлзийт, Баянхонгорын Бууцагаан, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дархан-Уулын Шарын гол суманд үйлдвэрийн барилгын ажил дууссан. -Тоног төхөөрөмжийн угсралт хийж байгаа 2 үйлдвэр:

Өвөрхангайн Богд, Говь-Алтайн Эрдэнэд

100

2 Жимс, жимсгэнэ, чацаргана, ногоогоор эрүүл мэндийг дэмжих /диабет, нүүрс усны өөрчлөлттэй хүмүүст зориулсан/-д чиглэсэн ундаа, шүүс боловсруулах шинэ технологи бүхий загвар

2018 ТЭЗҮ боловсруулах

Хүнсний эслэг ихээр агуулсан жимсний хальс, навч, хүнсний ногоо, ургамал зэрэг эх орны түүхий эдийн шинэ нөөц ашиглан эрүүл мэндийг дэмжих ундаа, шүүсний үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалт зохион байгуулж, шалгарсан зөвлөхтэй 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулж ажлыг эхлүүлсэн.

40

үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг хийх /Хү.ҮБХЗГ, ЖДҮХС/

10 2.22. Хүнсний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим санг бий болгоно.

1 Хүнсний болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Органик хүнсний тухай хуулиудад заасан журмын дагуу бүртгэл мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, стратегийн болон гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний тэнцэл, шим тэжээлийн хангамжийг тооцоолох аргачлал, программ боловсруулж нэгдсэн санд холбож, ашиглах /Хү.ҮБХЗГ/

2016-2020

Мэдээллийн сан бүрдэж эхлэх.

“Стратегийн болон гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нэгдсэн сангийн бүтэц, загвар, Монгол Улсын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний тэнцлийг тооцох программ хангамжид тавигдах шаардлагыг боловсруулах” сангийн бүтэц, архитектур, програм хангамж, тоног төхөөрөмжид тавигдах шаардлага тодорхойлох” зорилгоор №СХОХ/17/01/01 дугаартай зөвлөх үйлчилгээний тендер зарлаж, холбогдох ажлыг зохион байгуулж ажилласан.

Уг ажлын хүрээнд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын алба, Үндэсний статистикийн хороо, Гаалийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудтай санал солилцох 4 удаагийн уулзалт зохион байгуулсан.

Үндэсний статистикийн хорооны даргын 2015 оны А/12 дугаар тушаалаар баталсан “Хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтийг тооцох аргачлал”-д тусгагдсан гол нэрийн 13 бүтээгдэхүүний хангамж, тэнцэл, хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтийг тооцоолоход шаардагдах тоон мэдээлэл авах загвар хүснэгт боловсруулсан.

Монгол Улсын 2016, 2017 оны хүнсний тэнцлийг тооцоолох тоон мэдээллийг дээрх хүснэгтийн дагуу авч ҮСХ-той хамтран ажиллаж байна. Ингэснээр хүнсний хангамж, тэнцлийн тооцоог 6 сарын өмнө эцэслэн боловсруулах боломжтой болсон.

“Стратегийн болон гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний тэнцлийг тооцоолох программ боловсруулах, хүнсний аюулгүй байдлын бүртгэл мэдээллийн нэгдсэн санг үүсгэх” №ХҮ/18/04/02 тоот зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтыг 2018 оны 05-06 дугаар сард зохион байгуулж, шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан. Зөвлөх үйлчилгээг 2018 оны 10 дугаар сард хүлээн авч, мэдээллийн сан бүрдүүлж эхэлнэ.

40

11 2.23. Иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх

1 “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлэх /БТГ, Хү.ҮБХЗГ/

2017-2020

Хөтөлбөрийн хэрэгжилтийг 30.0 хувьд хүргэх.

“Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр 2009-2016 онд хэрэгжсэнтэй холбогдуулан “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” зорилтын дор хүнсний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын

0

нөхцөлийг бүрдүүлж, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож, хүнсний аюулгүй байдлыг сайжруулна.

2016 оны А-159 дүгээр тушаалаар байгуулж, хөтөлбөрийн төсөл боловсруулах үндэслэл шаардлагыг тогтоох нөхцөл байдлын дүн шинжилгээ хийж, “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай” хуулийн дагуу хөтөлбөрийн төсөл, холбогдох хавсралтуудыг боловсруулж, яамдаас санал авахаар бэлтгэв.

“Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн үндэслэл, шаардлага, зорилго, зорилтын талаар холбогдох мэргэжилтнүүдийн хүрээнд уулзалт, хэлэлцүүлгийг 2018 оны 02 дугаар сард зохион байгуулав. Хөтөлбөрийн төслөөр салбарын мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлгийг 2018 оны 06 дугаар сард зохион байгуулахаар бэлтгэж байна.

2 Хүнсний боловсруулах үйлдвэрт эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг хэвшүүлэх зааврыг батлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах /Хү.ҮБХЗГ/

2016-2020

Зохистой дадал нэвтрүүлж, баталгаажуулсан хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо 5-аар нэмэгдэх.

Хөдөө аж ахуй, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх зааврын төслийг боловсруулсан. Хүнсний боловсруулах салбарт үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/ хялбаршуулан нэвтрүүлэх зааврын төслийг боловсруулах ажлын хэсгийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А-508 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 17.1.1-д заасан зохистой дадлыг нэвтрүүлэх талаар сургалт зохион байгуулах чиг үүргийг салбарын төрийн бус байгууллагад шилжүүлэх асуудлыг судалж, санал боловсруулсан.

“Алтан дээд Монгол чанар” ТББ-аас “Дэлхийн хөдөө аж ахуйн зохистой дадал” олон улсын байгууллагатай хамтран 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ГХЯ-нд зохион байгуулсан “Дэлхийн эко хөгжлийн зохистой дадал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцож санал, мэдээлэл солилцов. Тус хурлаар Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэхдээ Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг харгалзан тусгай хавсралтын дагуу тавигдах нөхцөл, шаардлагыг шинээр тогтоох хэрэгтэй гэж дүгнэсэн. Хүнсний боловсруулах салбарт үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/ хялбаршуулан нэвтрүүлэх зааврын төслийг боловсруулсан.

40

Ажлын хэсгийн хурлыг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж, гишүүдээс гаргасан зарчмын саналуудыг нэгтгэж байна.

БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас зохион байгуулсан Азийн орнуудын хүнсний аюулгүй байдлын сургалт семинарт 2018 оны 05 дугаар сарын 27-ноос 6 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хамрагдаж туршлага судлав. Семинарт оролцсон Азийн орнуудын зохистой дадлын тогтолцоо, тэднээс нэвтрүүлж болох зохицуулалтын талаар судалж байна.

3 Нийтийн хоол үйлчилгээнд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлж, зэрэглэл тогтоох /Хү.ҮБХЗГ, ХНХҮЗХ/

2017-2020

Нийтийн хоолны газруудын 10 хувь нь зэрэглэлтэй болох

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн “Ханган нийлүүлэлтийн чанарын хөгжлийн төв” ТББ-тай хамтран “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлэх, НАССР тогтолцоог нэвтрүүлэх нь” сэдэвт 3 удаагийн сургалтыг 2017 онд зохион байгуулж, хоол, хүнс үйлдвэрлэлийн салбарын 60 гаруй ажилтныг хамруулж олон улсын сертификат олгосон.

“Хоол үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/, эрүүл ахуйн зохистой дадал /GHP/-ыг хэвшүүлэх, үндэсний онцлогтой хоол, ундааг хөгжүүлэн дэлгэрүүлэх” сэдэвт Зүүн, Төвийн, Хангайн, Баруун бүсийн сургалтыг 2017 онд Сүхбаатар, Дархан-Уул, Ховд, Дорноговь аймагт тус тус зохион байгуулж, 20 аймгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөлөл нийт 1000 гаруй хүнийг хамруулсан.

Хоол үйлдвэрлэлд мөрдөж ажиллах зохистой дадлын хялбаршуулсан зааврын төсөл, Хоолны газарт тавигдах шаардлага, Хоолны газрын хүний нөөцөд тавигдах шаардлага, Кейтеринг үйлчилгээнд болон Үйлчилгээнд тавигдах шаардлага стандартын төслийг тус тус боловсруулсан. Эдгээр төсөлд салбарын холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг 3 удаа зохион байгуулсан.

Хоолны газрын зэрэглэл тогтоох эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор Хүнсний тухай хуульд нэмэлт оруулах, холбогдох журмын төслийг боловсруулах ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайдын тушаалаар 2018 оны 1 дүгээр сард байгуулж, баримт бичгийн судалгаа хийсэн.

0

Хүнсний тухай хуульд нэмэлт заалт оруулах үндэслэл шаардлага, тандан судалгааг хийн, журмын төсөл, дүгнэх үзүүлэлтийг боловсруулсан. Төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулахаар бэлтгэж байна. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэх интерактив зөвлөмжийг олшруулан Нийслэлийн захирагчийн ажлын алба болон 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүдэд хүргүүлэв

4 "Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Хү.ҮБХЗГ, Хөн.ҮБХЗГ/

2017-2020

Хөтөлбөрийн хэрэгжилтийг 30 хувьд хүргэх

“Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, зөвлөлийн ажиллах журам, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг ХХААХҮ-ийн сайдын 2017 оны А/54 болон 2017 оны А-138 дугаар тушаалаар тус тус батлуулсан.

“Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаадын буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалт татах зорилгоор ХХААХҮЯ-наас 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ГХЯ-нд олон улсын зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан.

Улаанбаатар хотноо 2018 оны 01 дүгээр сарын 12-нд болсон Монгол Улс, БНСУ-ын Хөдөө аж ахуйн хамтарсан хорооны 7 дугаар хуралд “Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын чанар, аюулгүй байдлыг хянах лабораториудын чадавхийг сайжруулах” төсөл танилцуулав.

Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнуудтай 2018 оны 02 дугаар сард уулзалт зохион байгуулж, сав, баглаа боодлын салбарын өнөөгийн байдал, тус салбарт хэрэгжүүлэх төсөл, санхүүгийн хэрэгцээ, шаардлагын талаар санал солилцсон. Уулзалтын үр дүнд Хөгжлийн банкнаас сав, баглаа боодлын салбарыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бөгөөд Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооноос сав, баглаа боодлын салбарт хэрэгжүүлэх кластер төслийн санал боловсруулахаар тогтсон.

Монголын сав, баглаа боодлын тэмдэглэлт өдөртэй болох санал боловсруулж, Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор баталсан журамд нэмэлт оруулах, Засгийн газрын тогтоолын төсөлд яамдаас санал авч, 2018 оны 03

40

дугаар сард ЗГХЭГ-т хүргүүлсэн. Гэвч ЗГХЭГ-аас тус саналыг буцаасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргээс “Эко дүүрэг” санаачилга дэвшүүлсэнтэй холбогдуулан тус дүүргийн ЗДТГ-аас хороодынхоо дунд 2018 оны 04 дүгээр сард зохион байгуулсан уулзалт, хэлэлцүүлэгт оролцож Сав, баглаа боодлын талаар төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийж, санал солилцов.

Сав, баглаа боодол үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр улсын төсөвт 2018 онд 20 сая төгрөг тусгагдсан.

5 Хүн амын хүнсний талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх мэдээлэл, сурталчилгаа болон хүнсний үйлдвэрлэгчид, судалгаа шинжилгээний ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх /Хү.ҮБХЗГ, ХНХҮЗХ/

2017-2020

Жил бүр 5-аас доошгүй сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, 300-аас доошгүй хүн хамруулах

Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга, Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 87 дугаар тогтоол батлагдсан.

Иоджуулсан давсны зохистой хэрэглээг хэвшүүлж, давс багатай хоол, хүнс үйлдвэрлэхэд үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, иоджуулсан давсны ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах ажлын хүрээнд ХХААХҮ-ийн сайд А/119, ЭМ-ийн сайдын 2017 оны А/355 дугаар хамтарсан тушаалаар “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээ зохион байгуулах ажлын удирдамжийг баталсан. Тус арга хэмжээг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд эхний шатанд Нийслэлд, хоёр дахь шатанд 21 аймагт зохион байгуулна.

“Намрын ногоон өдрүүд-2017” нэгдсэн арга хэмжээний үеэр “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээний нээлт хийсэн. Тус арга хэмжээг үйлдвэрлэгч, аж ахуй нэгжүүдэд танилцуулах уулзалтыг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулж, хүнс болон хоол үйлдвэрлэгч нийт 100 гаруй аж ахуй

70

нэгжийн төлөөллийг хамруулсан. Мөн тус арга хэмжээ болон давсны зохистой хэрэглээний мэдээлэл сурталчилгааны 7 хоногийн хүрээнд ДЭМБ, ЭМЯ, НЭМҮТ, НБГ, ШУТИС-тай хамтран хүнс, хоол үйлдвэрлэгч нарт зориулсан онол, дадлагын сургалтыг 3 сарын 27, 31-ний өдрүүдэд зохион байгуулав. Сургалтад нийт 70 орчим цэцэрлэг, сургууль, эмнэлэг, ресторан зоогийн газрын тогооч, эрүүл ахуйч, технологич хамрагдав.

НЭМҮТ-тэй хамтран хоол, хүнсний бүтээгдэхүүний дээжинд давсны агууламж тодорхойлох эхний шинжилгээг хийж, үр дүнг танилцуулаад байна.

6 Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх суурь судалгаа хийх, журам боловсруулах, сургалт зохион байгуулах /Хү.ҮБХЗГ/

2017-2018

Журмыг батлан мөрдөж эхлэх

2016 онд ХҮБХЗГ-ын санаачилгаар журмын төслийг 2017 онд боловсруулах, Засгийн газраар 2018 онд батлуулах, 2019 онд хэрэгжүүлэхээр яамны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.

Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам боловсруулах ажлын хэсгийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А-379 дугаар тушаалаар байгуулсан. Журмын төслийг эцэслэн боловсруулж Хүнсний тухай хуульд заасны дагуу тус журмыг хэрэгжүүлэх аймаг, нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газруудаас санал авч, төсөлд тусгасан. Ажлын хэсгийн хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулж, журмын төслийг яамны вэбсайтад байршуулан цахим хэлбэрээр хэлэлцүүлж, журмын төслийг эцэслэн боловсруулав.

ХХААХҮ-ийн сайдын аймгийн Засаг дарга нартай байгуулах 2017 оны үр дүнгийн гэрээнд тухайн орон нутгийн хэмжээнд стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах талаар аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулах, хүнсний үйлдвэр, цехийн хүчин чадал, түүний ашиглалт болон хөдөө аж ахуйн гаралтай хүнсний түүхий эдийн нөөцийн суурь судалгааг сум тус бүрээр гаргах тухай заалтыг тусгаж, аймаг орон нутгийн хэмжээнд хүнсний үйлдвэр, цехийн хүчин чадал, түүний ашиглалт болон хөдөө аж ахуйн гаралтай хүнсний түүхий эдийн нөөцийн судалгааг гаргасан.

Журмын төсөлд 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр аймаг, нийслэлийн ХХААГ-ын мэргэжилтнүүдийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан.

70

7 Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортын тусгай зөвшөөрөл олгох тогтолцоог шинэчилж, тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагад хяналт тавих /Хү.ҮБХЗГ/

2017-2020

Төслийг боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгуулах, санал авах, сурталчлан таниулах.

“Согтууруулах ундааны үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэлд хяналт тавих журам”-ыг ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А-84 дүгээр тушаалаар баталж, ХЗДХЯ-нд бүртгүүлж Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулсан. Журамд Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нийцүүлэн согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгчид тавих хяналтыг нарийвчлан тусгасан.

Засгийн газрын 2017 оны 46 дугаар тогтоолоор өгсөн үүргийн дагуу ХХААХҮЯ-наас ажлын хэсэг томилж, МХЕГ-тай хамтран улсын хэмжээнд 2017 онд согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн. Шалгалтад Ховд, Дорнод, Өмнөговь, Увс, Баян-Өлгий, Дундговь, Хөвсгөл, Архангай, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Төв аймаг болон Улаанбаатар хотын согтууруулах ундааны үйлдвэрүүдийг хамруулсан.

Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 86 дугаар тогтоолоор нэр бүхий 16 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

ХХААХҮЯ, МХЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-д заасны дагуу хариу тайлбар ирүүлсэн 12 аж ахуйн нэгж, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн 11 аж ахуйн нэгж, мөн шалгах хуваарьтай 9 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, холбогдох хуульд заасны дагуу дүгнэлт санал гаргаж Засгийн газарт танилцуулахыг Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 15 дугаар тэмдэглэлээр ХХААХҮЯ, МХЕГ-т даалгасан.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А-470 дугаар тушаалаар нэр бүхий 11, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А-132 дугаар тушаалаар нэр бүхий 12 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар

100

түдгэлзүүлж, МХЕГ, ТЕГ холбогдох аймаг, нийслэлийн ЗДТГ, татварын хэлтэст тус тус мэдэгдэл хүргүүлсэн.

12 2.24. Дотоодын хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, тахиа, гахай, зөгий, загасны аж ахуй зэрэг дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

1 Мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, шинэ технологи нэвтрүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах зорилгоор шинэ шугам суурилуулах, үйлдвэрлэл өргөтгөхөд зээлийн дэмжлэг үзүүлэх /Хү.ҮБХЗГ, ЖДҮХС/

2017-2020

Мал, амьтны гаралтай хүнсний 1-2 нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр бий болох

Японы International Smart Aquaculture ХХК (ISAC) нь битүүмжлэгдсэн орчинд дахин ашиглах системээр эх газарт далайн загас үржүүлэх 300 тн усны багтаамжтай аквариум бүхий туршилтын фермийг байгуулсан. Загасны халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх системийн дагуу ямар нэг тодорхой өвчний вирусгүй жараахайг тасалгаанд өвчний үүсгэвэр болох вирус нэвтрэхээс хамгаалж, жилд 8 тн загас үйлдвэрлэхээр төлөвлөж туршилтын үйлдвэрлэл явуулж байна.

Туршилтын явцад Тайландаас 120.000 ширхэг жараахай авч бойжуулсан боловч вирустай байсны улмаас өсөлт нь зогссон. Дахин жараахай авчирч туршилтын үйлдвэрлэл явуулахаар төлөвлөж байна.

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон олон улсын байгууллагын шугамаар 2017-2018 онд дараах мал төхөөрөх, боловсруулах үйлдвэрийг байгуулж байна. Үүнд: 1.Турк Улсын олон улсын хамтын ажиллагааны /ТИКА/ байгууллагын шугамаар Говь-Алтай аймгийн Чандмань суманд мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэ. 2. Улаанбаатар хотын баруун, зүүн талд хоногт нийт 7500 бог, 1500 бод төхөөрөх хүчин чадалтай мал төхөөрөх 4 үйлдвэр, мах, махан бүтээгдэхүүний төрөлжсөн худалдааны төв бүхий цогцолборыг “МБҮ” ХХК. 3.Увс аймгийн Тариалан сумын “Хүмэн нэгдэл” ХХК хоногт 40 бод, 100 бог төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр. 4. Орхон аймгийн Баян-Өндөр суманд Чех-Монголын хамтарсан мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн барилгын суурийн ажлыг гүйцэтгэсэн. 5. Сүхбаатар мах маркет ХХК, Капитал маркет ХХК-ийн мах шулж, ангилан савлах, дулааны боловсруулалтын үйлдвэрийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ашиглалтад оруулсан.

40

13 2.25. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх,

1 “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын эхний үе шатны төлөвлөгөө, “Монгол

2016-2020

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2017 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг холбогдох газар, байгууллагуудаас хүлээн авч нэгтгэсэн.

40

эдийн засгийн эргэлтийг сайжруулах, дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг хийх, инновацийг нэвтрүүлэх, түүнчлэн “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

мал” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, хэрэгжүүлэх /МААБХЗГ/

шатны үйл ажиллагааны болон “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын төлөвлөгөөний хэрэгжилтийг 40 хувьд хүргэх

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 2 дахь үе шатны ажлын биелэлтийг гаргаж ТЗУГ-т хүргүүлсэн. Хөтөлбөрийн 2 дахь үе шатны 2017 оны шалгуур үзүүлэлтийн хүрээнд хэрэгжүүлсэн зорилт, чиглэлүүдийг багцлан гаргасан биелэлтийн үнэлгээ 51.5 хувьтай үнэлэгдсэн. Хөтөлбөрийн 2017 оны биелэлт 53.3 хувьтай байна.

Хөтөлбөрийн хүрээнд “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын болон шилжилтийн үеийн бэлтгэл хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг ХХААХҮ-ийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А-07 дугаар тушаалаар батлуулан, 125 журам, заавар, стандартын төслийг боловсруулахаар тусган, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Мал аж ахуйн чиглэлээр Сүүний үхрийн аж ахуй эрхлэгчдэд 500.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх сонгон шалгаруулалтын баримт бичгийн төслийг үнэлгээний хороогоор хэлэлцэж батлуулсан.

Мал аж ахуйн салбар 2018 оны 06 дугаар сарын 15-ны байдлаар 20.0 орчим сая төл хүлээн авч, 1.8 сая том малын зүй бусын хорогдолтой байна. Өнгөрсөн жилийн зуншлага тааруу хадлан тэжээлийн хангамж муу байсан ч, “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд 50.0-аад мянган тонн тэжээл импортолсон нь дотоодын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, үнийн хөөрөгдлийг бууруулахад томоохон үүрэг гүйцэтгэж 2017-2018 оны өвөл, хавар хэвийн өнгөрлөө.

2 Эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл болон малын тэжээл, хадлан бэлтгэлд техник, технологийн шинэчлэл, инновацийг нэвтрүүлэх, лизингийн үйлчилгээг хөгжүүлэх /МААБХЗГ/

2016-2020

-МАА-н үйлдвэрлэлийн техникийн шинэчлэлийг 10-аас доошгүй хувиар, -Дэвшилтэт технологи, инновацийн бүтээгдэхүү

Малын үүлдэр угсаа чанарыг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, Малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төслийг тус тус бэлтгэж холбогдох газруудад хүргүүлэв.

Эрчимжсэн мал аж ахуйн тэжээлийн үйлдвэрийг бүсчлэн байгуулах зорилгоор улсын хэмжээнд ажиллаж байгаа болон ажиллахгүй байгаа тэжээлийн үйлдвэрүүдийн судалгааг нэгтгэж тэжээлийн үйлдвэр байгуулах талаар судалгаа хийх ажлыг зохион байгуулж байна.

“Мал угаалгын зөөврийн тоног төхөөрөмж нийлүүлэгч-ийг сонгох” тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байна. Аймаг, орон нутагт 200-

40

н нэвтрүүлэлтийг 5 хувиар нэмэгдүүлэх

аас доошгүй төхөөрөмж нийлүүлснээр мал аж ахуйн үйлдвэрлэлийн техникийн шинэчлэлтийн ажил хэрэгжинэ.

Хадлан бэлтгэлд зориулж ОХУ-аас техникийн зээлийн хүрээнд хаман боогч 40 ширхэг, бага оврын трактор, хадуур тармуур тус бүр 20 ширхэг орж ирснийг 30 хувийн урьдчилгаатай, 5 жилийн хугацаатай лизингээр олгох ажлыг зохион байгуулсан нь дэвшилтэт технологи, инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийг хоёр хувиар нэмэгдүүлэв.

14 2.26. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол малчин”, “Малжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

1 “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх хоёр дахь үе шатны хэрэгжилтийг зохион байгуулах /МААБХЗГ/

2017-2020

“Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх хоёр дахь үе шатны төлөвлөгөөний хэрэгжилтийг 60 хувьд хүргэх

“Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн хэрэгжилтийн явцын буюу 2017 оны үнэлгээ 53.01 хувьтай байна.

Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэрэгжүү-лэх хоёр дахь үе шатны буюу 2018-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулж холбогдох газруудаас санал авч нэгтгэсэн, сайдын тушаалын төсөл бэлтгэгдсэн.

Уурагт таримал тэжээл тариалж тэжээлийн нөөц нэмэгдүүлэх хүрээнд 300 га талбайд уурагт таримал тэжээл тариалах ажлыг зохион байгуулж байна.

40

2 “Монгол малчин” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах /БТГ, МААБХЗГ/

2017-2020

"Монгол малчин” хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах.

Сангийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу “Монгол малчин”, “Малжуулах”, “Малчдыг мэдлэгжүүлэх, мэдээллээр хангах” гэсэн 3 хөтөлбөрүүдийг нэгтгэн, “Монгол малчин” хөтөлбөр болгон боловсруулахаар төлөвлөсөн.

Хөтөлбөрийг боловсруулах урьдчилсан тандан судалгаа, нөлөөллийн шинжилгээг хийхийн тулд 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Мал аж ахуйн хөгжлийн гарц” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. Мөн 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан “Сайн малчдын улсын зөвлөгөөн”-ий явцад гарсан саналуудыг шинээр боловсруулах хөтөлбөрийн төсөлд тусгах, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн хөтөлбөрийн төсөл болон холбогдох 6 хавсралтыг боловсруулах чиглэлээр ажиллаж байна.

Хөтөлбөрийн төслийг 2018 оны III-IV дүгээр улиралд боловсруулж дуусгахаар төлөвлөсөн.

0/20

3 “Малжуулах” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх /БТГ, МААБХЗГ/

2017-2020

5000 мал худалдан авахад дэмжлэг үзүүлэх

Малжуулах, малчдыг мэдлэгжүүлэх чиглэлээр “Шинэ хөдөө шинэ амьдрал” аяны баримт бичгийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайдын 2018 оын А-12 дугаар тушаалаар байгуулан 2018 оны II улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэсэн.

Энэ ажлын хүрээнд 21 аймгаас судалгаа авахад 119 сумаас шинээр малчин болох өрхөд өвөлжөө, хаваржааны газар шийдэх боломжтой, Улаанбаатар хотоос сайн дураараа малжуулах аянд хамрагдахаар 230 гаруй иргэн саналаа өгсөн тул мэдээллийг нэгтгээд байна.

Хөтөлбөрийн төслийг “Монгол малчин” хөтөлбөрт нэгтгэн 2018 оны III-IV улиралд боловсруулахаар төлөвлөсөн.

0/30

4 Малчид, ногоочдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлэх /ГТБХЗГ, МААБХЗГ, ЖДҮХБХЗГ/

2016 - 2020

Сургалтад хамрагдах

ХХААХҮЯ өөрийн харьяаны ТЭДС, ЖДҮ хөгжүүлэх сангийн хамтын үйл ажиллагаанд тулгуурлан “Шинэ хөдөө-Шинэ амьдрал” аян хэрэгжүүлэхээр санал боловсруулж, 2018 ондоо багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Аяны баримт бичиг боловсруулах ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайдын А-106 дугаар тушаалаар шинэчлэн байгуулж, ажлын хэсгийн хурлаар төслийг хэлэлцэн, бусад яамдаас санал авч, 2018 оны 3 дугаар улиралд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар ажиллаж байна.

“МАА-н тогтвортой хөгжил” сэдэвт малчдын улсын зөвлөгөөнийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулж, 21 аймгаас нийт 681 малчин оролцсон. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хууль болон малын генетик нөөцийн тухай хуулийн танилцуулга мэдээллийг 21 аймаг, нийслэлийн аймгуудын ХХААГ-тай хамтран малчид, ХХАА-н салбарын мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулж байна. Төв, Архангай, Хэнтий аймгийн төмсний үр үржүүлэгч 50 гаруй хүнд вирусгүй төмсний үр үржүүлэг, төмсний вирусын өвчин, аэропоник болон гидропоникийн технологи, Увс, Сэлэнгэ аймагт хүнсний ногооны үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий иргэн аж ахуйн нэгж, хоршоодыг дэмжих сургалт зохион байгуулж, 100 ногоочин хамруулж, 35 ногоочинд ногооны үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгов. Зах зээл ба бэлчээрийн удирдлага менежмент төслийн хүрээнд Булган, Хөвсгөл аймагт

70

“Байцаа, сонгины үрслэг, тарих арчлах, хураах, хадгалах технологийн сургалт зохион байгуулж, 120 ногоочин хамруулав. Үрслэг бойжуулах, тарих, арчлах, хураах, хадгалах технологи, борлуулалт зах зээлийн менежментээр нийт 600 гаруй ногоочинд сургалт хийв. Жимс жимсгэнэ тариалах, залгаж ургуулах, тайрч танах, өвчин хортоноос хамгаалах 4 удаагийн сургалт зохион байгуулж, 200 гаруй жимс жимсгэнэ тариалагч хамруулсан.

Төв аймгийн Борнуур, Дархан-уул аймгийн Орхон, Сэлэнгэ аймгийн Мандал суманд хүнсний ногооны шинэ технологи, сорт, ургамал хамгаалал, үрийн худалдааны сургалт явуулах зорилготой загвар экстейншин төвийг төслийн хүрээнд байгуулав.

15 2.27. Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг зохистой хослуулснаар мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, жилд экспортлох хэмжээг 50 мянган тоннд хүргэж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлнэ.

1 Бэлчээрийн маллагаатай үхэр, хонийг махны чиглэлээр өсгөн бойжуулах, өсвөр малыг богино хугацаанд бордох технологийг боловсруулж нэвтрүүлэхэд бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх /МААБХЗГ/

2017-2020

Бэлчээрийн маллагаатай үхэр, хонийг махны чиглэлээр өсгөн бойжуулах, өсвөр малыг богино хугацаанд бордох технологийг 5-аас доошгүй ААН-д нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Бэлчээрийн маллагаатай хонийг махны чиглэлээр өсгөн бойжуулах, өсвөр малыг богино хугацаанд бордох, нарийн ноост Дорсет, Суффолк хонийг өсгөн үржүүлэх чиглэлээр төсөл боловсруулж, шаардагдах санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр Хөгжлийн банкинд хүргүүлээд байна.

“Монгол мал” Үндэсний хөтөлбөрийн 3 дугаар бүлгийн 3.2.2.2, 3.2.2.4 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.27.1 дэх заалт, ХХААХҮ-ийн сайдын 2017 оны А-57 дугаар тушаалын 9 дүгээр хавсралтын XII.1.5.1 дэх заалтыг хэрэгжүүлж, Махны чиглэлийн өндөр ашиг шимт хонины үржлийн аж ахуй байгуулах зорилгоор төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулж, махны чиглэлийн нийт 651 толгой үржлийн эм хонь, 36 толгой хуц, бүгд 687 толгой хонь импортлохоос нийт 621 толгой үржлийн эм, 36 толгой хуц бүгд 657 хонийг 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Франц улсаас импортлон оруулж ирсэн.

д/д ААН Үүлдэр Хүйс

Эм Хуц Дүн 1

Тайшир өргөө

Суффолк 161 10 171 2 Меринос 205 10 215 3 Беришон 190 10 200 4 Романов 65 6 71

Нийт дүн 621 36 657

40

Ажлын хэсэг 657 толгой хонийг тухайн үүлдрийн хонины стандарттай тулган хүлээж авсан. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А-216 дугаар тушаалын 2 дахь заалтын дагуу хоёрдугаар үе шатны гэрээ буюу хонины үржлийн аж ахуй байгуулж, өсгөн үржүүлэх гэрээг “Тайшир-Өргөө” ХХК-тай байгуулав. Цаашид үржлийн аж ахуйгаараа дамжуулан хонины аж ахуйг сайн чанарын хээлтүүлэгчээр ханган махны чиглэлээр өсгөн бойжуулах, өсвөр малыг богино хугацаанд бордон мах үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлнэ.

2 Өндөр ашиг шимтэй махны чиглэлийн үүлдрийн үхрийг эрчимжсэн технологиор өсгөж үржүүлэхэд бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх /МААБХЗГ/

2017-2020

Эрчимжсэн аж ахуйн чиглэлээр махны чиглэлийн үүлдрийн үхэр өсгөн үржүүлж буй 10-аас доошгүй ААН-д дэмжлэг үзүүлэх

2011 онд “Гацуурт” ХХК-тай байгуулсан “Махны цэвэр үүлдрийн үхэр импортолж үржлийн аж ахуй эрхлэх төсөлд дэмжлэг үзүүлэх” зээлийн гэрээний биелэлтийг дүгнэх ажлын хэсэг ажиллуулж, эргэн төлөлтийн 200 толгой өсвөр үхрийг хүлээн авч ХХААХҮ-ийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А-135 дугаар тушаалаар хуваарилав.

“Гацуурт” ХХК-иас эргэн төлөлтөөр авсан 100 толгой хээлтүүлэгчээс аймгуудын ХХААГ-т тухайлбал Сэлэнгэд-65, Дарханд-4, Дорнодод-5, Хэнтийд-5, Төв аймагт-5, Архангайд-5, УСҮТ-5 болон Мал хамгаалах санд-6, хээлтэгчээс УСҮТ-20, үлдсэн 80 толгой хээлтэгчийг Мал хамгаалах сангийн мэдэлд авч төсөл сонгон шалгаруулалтаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгох ажлын бэлтгэлийг хангасан.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Мах, сүүний анхдугаар аян”-ыг эрчимжүүлэх зорилгоор 2017 онд дотоодын эх үүсвэрээс санхүүжүүлэхээр “Мах болон сүүний чиглэлийн үхэр” үржүүлж буй аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 800.0 сая төгрөгийн төсөл шалгаруулалт зохион байгуулж 52 аж ахуйн нэгжид үйл ажиллагаанаас нь хамаарч 10.0-20.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй, 5 жилийн хугацаатай зээл олгох ажлыг зохион байгуулсан.

Сүү болон сүү-мах, махны чиглэлийн арвин ашиг шимт үхрийн үржлийн аж ахуй байгуулах төсөл сонгон шалгаруулж “Газар агро” ХХК нь 2017 онд ОХУ-аас 150 толгой махны чиглэлийн “Герефорд” үүлдрийн үхэр,

100

“Сэлэнгэ тариа” ХХК Герман улсаас “Лимузэн” үүлдрийн 60 толгой үхрийг тус тус импортлон өсгөн үржүүлж энэ төрлийн аж ахуй эрхэлж байгаа аж ахуйнуудыг сайн чанарын цэвэр үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгчээр хангахаар ажиллаж байна.

Эрчимжсэн сүүний үхрийн аж ахуй эрхлэгч жижиг аж ахуйнуудад 500.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх төсөл сонгон шалгаруулалтын ажлыг 2018 оны 06 сард зохион байгуулаад байна.

16 2.28. Мал аж ахуйн мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургах, мал аж ахуйн хөгжлийн талаархи олон улсын туршлагыг судлах, нэвтрүүлэх, “Малчдыг мэдлэгжүүлэх, мэдээллээр хангах” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1 Мал аж ахуйн мэргэжилтэн, туслах ажилтныг бэлтгэх, давтан сургах тогтолцоог сайжруулж, хэрэгжилтийг зохион байгуулах /МААБХЗГ, МЭҮГ/

2017-2020

МАА-н мэргэжилтэн, туслах ажилтныг бэлтгэх, давтан сургах үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах

ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуультай хамтран ажиллах гэрээний хүрээнд Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, ХХААГ-ын хүсэлтээр тус аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, Мал үржүүлэг, технологийн хувийн нэгжид ажиллаж буй 25 мал зүйчийг бог малын ангилагч, шинжээчийн эрх олгох сургалтад хамруулж “АНГИЛАГЧ-ШИНЖЭЭЧ”-ийн мэргэжлийн үнэмлэх олголоо.

Малын генетик нөөцийн тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиудыг орон нутагт сурталчлах, сургалт зохион байгуулах ажил батлагдсан хуваарийн дагуу нийт аймгуудын 80 хувь болон нийслэлд хийгдсэн байна.

БНЭУ-д “Орчин цагийн шувууны аж ахуйг хөгжүүлэх менежмент” сургалтад харьяа байгууллага болон аймгуудын ХХААГ-ын нийт 6 албан хаагчийг хамруулав.

БНХАУ-ын Худалдааны яамны буцалтгүй тусламжийн хүрээнд Мал аж ахуйн чиглэлээр зохион байгуулагддаг богино хугацааны 5 удаагийн сургалтад 2018 оны 03-06 дугаар сарын хооронд харьяа байгууллага болон 21 аймгийн ХХААГ-ын мэргэжилтнүүд оролцоод байна.

40

2 Мал аж ахуйн хөгжлийн талаарх олон улсын туршлагыг судлах, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах /МААБХЗГ, ГХАХ/

2017-2020

МАА-н хөгжлийн талаарх олон улсын туршлагыг судлах, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчинг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Засгийн газрын санхүүжилтээр ХХААХҮЯ, харьяа газар агентлаг, хөдөө орон нутгийн ХХААГ болон Мэргэжлийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн албан хаагч, аж ахуйн нэгжийн удирдлага, менежер зэрэг 160 гаруй хүнийг, Тайландад Хүнсний аюулгүй байдлын чиглэлээрх семинарт 10 албан хаагчийг тус тус хамруулсан.

Япон Улсын Чиба хотод зохион байгуулсан CAPI сургалт, КОЙКА ОУБ-аас зохион байгуулсан Хөдөө аж

100

ахуйн усны менежмент, Хүнсний эрүүл ахуй, ЖАЙКА ОУБ-аас зохион байгуулсан бүсийн салбарын үйлдвэрлэлийг кластерийн арга барилаар дэмжих, орон нутгийн нөөцийг ашиглан бүтээгдэхүүн борлуулах сэдэвт сургалтад салбарын нийт 21 мэргэжилтнийг оролцуулав.

Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар хурлыг “Тогтвортой хөгжил-Нүүдлийн мал аж ахуй” сэдвийн дор 2018 оны 06 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд дэлхийн 34 орны 120 төлөөлөгч, Монгол улсаас давхардсан тоогоор 500 гаруй төлөөлөгчийг оролцуулан зохион байгуулж олон улсын туршлага солилцлоо. Хурлаар мал аж ахуйн тогтвортой хөгжлийн талаар өөр өөрийн сайн туршлага, хөгжлийн загвар, судалгааны мэдээллийг багтаасан нийт 35 илтгэл хэлэлцүүлэгдэж дүгнэлт гаргав.

Мөн хурлын үеэр ХХААХҮ-ийн сайдын А-105 дугаар тушаалаар батлуулсан “Монгол Улс мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр 2018-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г олон улсын түвшинд танилцуулж хамтран ажиллах сонирхолоо илэрхийлэв.

3 “Малчдыг мэдлэгжүүлэх, мэдээллээр хангах” хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх /БТГ, МААБХЗГ/

2017-2020

“Малчдыг мэдлэгжүүлэх, мэдээллээр хангах” хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах

Малчдыг мэдлэгжүүлэх, мэдээллээр хангах талаар ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Малчдын нэгдсэн холбоотой хамтран асуудал боловсруулж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. 2017 оны Малчдын улсын зөвлөгөөнөөр малын эрүүл мэнд, монгол малын удам зүйг хамгаалах тухай асуудлуудыг авч хэлэлцсэний үндсэн дээр УИХ-аас Малын генетик нөөцийн тухай хууль, Малын эрүүл мэндийн тухай хууль батлуулан, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Малын генетик нөөцийн тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиудыг орон нутагт сурталчлах, сургалт зохион байгуулах ажил батлагдсан хуваарийн дагуу нийт аймгуудын 80 хувь болон нийслэлд хийгдсэн байна. “Мал аж ахуйн тогтвортой хөгжил 2018” малчдын улсын зөвлөгөөнөөр мал аж ахуйн салбарын суурь хуулиуд, Бэлчээрийн тухай хуулийн төслийг танилцуулж, хуулийн төсөлд малчдын санал авч ажилласан.

40

Хөтөлбөрийн төслийг “Монгол малчин” хөтөлбөрт нэгтгэн 2018 оны III-IV улиралд боловсруулахаар төлөвлөөд байна.

17 2.29. Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалт, даатгал, татварын уян хатан бодлогоор дэмжих, малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийн уналтаас хамгаалах, малчдад ирж байгаа хүндрэлийг багасгахад чиглэгдсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих тусгай санг өргөжүүлж, малчин өрхийн орлого, амьжиргааны баталгааг хангана.

1 Мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих төрийн бодлогыг тодорхой болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх /БТГ, МААБХЗГ/

2017-2020

МАА-н салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг 10 хувиар нэмэгдүүлэх

УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийг 2019 онд боловсруулахаар заасан.

Малын генетик нөөцийн тухай хууль 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсанаар мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах, бүтэц, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулах, чиг үүргийн заагийг тодорхой болгох, малын генетик нөөцийн бүртгэл, ашиглал, хамгаалалт, сайжруулалтын санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг болсон.

Тус хуулийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын болон шилжилтийн үеийн бэлтгэл хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг ХХААХҮ-ийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А-07 дугаар тушаалаар батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Малын генетик нөөцийн тухай хуулийг дагалдан захиргааны хэм хэмжээ тогтоох 13 журам, 18 заавар, 3 стандарт, 1 стратеги төлөвлөгөө, 3 стандарт, жишиг үнэ, тоо тогтоох 2 акт, технологийн 1 карт, 2 аргачлал батлах нийт 51 төслийг боловсруулж, яам, агентлагийн цахим хуудаст байршуулан санал авах, олон нийтээр хэлэлцүүлэх, батлах, ХЗДХЯ-нд бүртгүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна Хэрэгжилтийн явц 70 хувийн биелэлттэй байна.

Мал аж ахуйн салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт 2017-2018 онд тэжээл борлуулалтын үеэр ихээхэн нэмэгдсэн дүнтэй байсан.

40

2 Мал хамгаалах санг өргөжүүлж, малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийн уналтаас хамгаалах, малчин өрхийн орлого, амьжиргааны баталгааг хангах ажлыг зохион байгуулах

2017-2020

Мал хамгаалах санг өргөжүүлж, МАА-н үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлттэй зээл олгох,

“Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын төсөлд Мал хамгаалах сангийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх тодорхой заалтуудыг оруулж өгсөн.

Үндэсний үйлдвэрт 21 аймаг, нийслэлийн сум, дүүргээс 2011-2017 онд нийт 593702 малчид, мал бүхий этгээдийн тушаасан 112312.4 тн хонь, тэмээний ноосонд 158.5 тэрбум

100

/МААБХЗГ, МХС/

урт хугацааны хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах

төгрөгийг Монгол банкаар дамжуулан малчдын дансанд шилжүүлэв.

Малчдад олгосон ноосны урамшуулал

Он Малчны тоо Ноосны

хэмжээ /тн/ Мөнгөн дүн

/тэрбум / 2011 32977 4924.9 9.8 2012 103162 14696.6 29.4 2013 117667 18307.3 36.6 2014 80619 16643.5 18.3 2015 79407 16897 19.3 2016 92885 20599 22.6 2017 86985 20244.1 22.5 ДҮН 593702 112312.4 158.5

Мэдээллийн эх сурвалж: Мал хамгаалах сан Дотоодын үндэсний үйлдвэрүүдэд 2016 онд нийт 64,255

малчин, мал бүхий этгээдийн тушаасан 3.1 сая арьс, ширэнд 12.7 тэрбум төгрөгийг Монгол банкаар дамжуулан 2017 оны 06 дугаар сард малчдын дансанд шилжүүлэв.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгт 2017 оны эхний 10 сарын байдлаар 465.0 сая төгрөгийг Мал хамгаалах сангийн эх үүсвэрээс олгосон. Малын тэжээл тариалалтад 1.0 тэрбум төгрөг, зөгий үржүүлэгч аж ахуйн нэгжүүдэд 50.0, сүүний чиглэлийн үхрийн аж ахуй эрхлэгчдэд 509.0, хувиараа үржлийн ажил үйлчилгээ эрхлэгчдэд 350.0, бүгд 1.909,0 сая төгрөгний хөнгөлөлттэй зээл олгох ажлыг зохион байгуулсан.

Мөн 2018 онд Зөгий үржүүлж буй аж ахуй нэгжүүд болон Сүүний чиглэлийн үхэр үржүүлж буй аж ахуйн нэгжүүдэд 550.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.

3 Малын гаралтай түүхий эдийг үнэ ханшийн уналтаас хамгаалах, үнэ зохицуулах арга хэмжээг үндэсний

2017-2020

Үндэсний үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлттэй зээлийн дэмжлэг,

2018 оны төсөвт мал, мах бэлтгэхэд зориулан хүүгийн хөнгөлөлтөд 4.6 тэрбум төгрөгийг баталснаар арилжааны 4 банк “Зээлийн хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлэх гэрээ”, 10 аж ахуйн нэгжтэй “Мал, мах бэлтгэх, махны нөөц бүрдүүлэх, түүнийг хадгалах, худалдан борлуулах, хяналт тавих гэрээ” байгуулж, нийт 41.4 тэрбум төгрөгийн зээл олгож, 12.8 мян.тн мах бэлтгэснээс Улаанбаатар хот,

100

үйлдвэрүүдтэй хамтран хэрэгжүүлэх /МААБХЗГ, Хөн.ҮБХЗГ, Хү.ҮБХЗГ/

татварын хөнгөлөлт үзүүлж түүхий эдийн үнэ ханшийг тогтворжуулах

Дархан-Уул аймагт 8.68 мян.тн мах борлуулж, бэлтгэсэн махны 68.0 хувийг худалдаад байна.

“Мах, сүүний анхдугаар аян"-ны мах зах зээлийн үнээс 13-35 хувиар хямд үнэтэй байна.

ХАА-н бирж малын гаралтай түүхий эдийг үнэ ханшийн уналтаас хамгаалах, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор дараах ажлыг эхлүүлсэн. Үүнд.

1. Форвард арилжаа. 2. БНХАУ-ын таваарын биржтэй хамтын ажиллагаа. 3. Ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа. 4. Малчин гишүүнтэй хоршоодод итгэмжлэл олгох.

2017 оны 12 дугаар сард форвард арилжааг нэвтрүүлж, 2018 оны 04 дүгээр сард 7.0 тонн ноолуурыг 107.0 мянган төгрөгөөр хүлээлцсэн.

БНХАУ-ын Тяньжин хотын Бохай биржтэй стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны гэрээг 2017 онд байгуулснаар хил дамнасан арилжаа хийх боломж бүрдсэн.

Баянхонгорын Баян-Цагаан, Говь-Алтайн Эрдэнэ сумдад “Ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа” зохион байгуулсан.

Мөн 2018 оны 05 дугаар сард аймаг, сумдын хоршоодыг биржийн арилжаанд шууд оролцох эрхийг нээж, 56 хоршоонд биржийн итгэмжлэл олгосон.

“Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал боловсруулах”, “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын хэрэгжилтэд үнэлгээ хийж, цаашид авах арга хэмжээний дүгнэлт, санал боловсруулах ажлын хэсэг”-ийг ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А-08 дугаар тушаалаар тус тус байгуулав.

Ноолуур хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Хөгжлийн банкнаас “Говь” болон “Гоёо” ХХК-д зээл олгохоор шийдвэрлэж, гэрээ байгуулах шатандаа байна.

18 2.30. Малыг бүртгэлжүүлж, малын

1 Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлыг

2017-2020

Үржилд ашиглаж буй нийт

Улсын хэмжээнд үржилд ашиглаж буй нийт 492.5 мянган хээлтүүлэгчээс 56.3 мянган хээлтүүлэгч малыг Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлд

40

гаралтай түүхий эд бэлтгэлийн чанар стандартыг дээшлүүлж, гарал үүслийг тодорхой болгох системийг бүрдүүлнэ.

эрчимжүүлж, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, сүлжээний үйл ажиллагааг боловсронгуй болгон сайжруулах /МЭҮГ/

хээлтүү-лэгч, төрийн болон орон нутгийн өмчийн цөм сүргийн мал, хурдны адуу, гоц халдварт өвчнөөс эрүүл бүс нутгийн үхэр сүргийг ялган тэмдэг-жүүлж, нийт мал сүргийн 60 хүртэлх хувийг бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэх

хамруулаад байна. Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлын хүрээнд 2018 онд бог малын хээлтүүлэгчийн 80, бод малын хээлтүүлэгчийн 40 хувийг ялган тэмдэглэж, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд оруулах ажлыг зохион байгуулж, Бог малын 15840 ш, бод малын 3670 ш ээмэгний бар кодыг холбогдох байгууллагад хүргүүлэн мал, малчин өрхийн мэдээллийг бүртгэл мэдээллийн санд хамруулан үзлэг ангилалтанд хамрагдсан малын мэдээллийг оруулах ажлыг эхлүүлээд байна. Малын үржүүлэг технологийн календарчилсан төлөвлөгөөний дагуу бог малын хээлтүүлэгчийн 70%, бод малын хээлтүүлэгчийн 20%, цөм болон үржлийн сүргийн шаардлага хангасан 88,6 мянган малыг тус тус ялган тэмдэглэж, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хамруулах ажлыг эхлүүлээд байна. Мөн нэмэлтээр 16 аймгийн 25 суманд бог малын 15,9 мянга, бод малын 3,6 мянга, нийт 19,2 мянган ээмэгний бар кодыг олгов.

2 Малын гаралтай түүхий эдийн стандартуудыг шинэчлэх, мөрдүүлэх, түүхий эдийн чанарыг орон нутагт хянан баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн дэмжлэгийг сумдад үзүүлэх /Хөн.ҮБХЗГ/

2017-2020

Малын ноос ноолуур сүүний чанарыг суманд хянан баталгаажуулах чадавхийг төвийн болон зүүн бүсийн сумдад бий болгох.

Малын гаралтай түүхий эдийн стандартуудыг шинэчлэх, мөрдүүлэх, түүхий эдийн чанарыг орон нутагт хянан баталгаажуулах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр аймгуудын Стандартын хэлтсийн баталгаажуулалтын байгууллагын чадавхийг үнэлж, итгэмжлэлийн хүрээнд түүхий эдийн чанарыг орон нутагт хянан баталгаажуулах чиглэлийг оруулж СХЗГ-ын Итгэмжлэлийн техникийн хорооны 2017 оны 05 дугаар сарын хурлын шийдвэрээр баталсан.

Малын гаралтай түүхий эдийн стандартуудыг шинэчлэх, мөрдүүлэх, түүхий эдийн чанарыг орон нутагт хянан баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2018 оны 05 дугаар сард Төв аймгийн Стандартын хэлтсийн баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийг сунгаж, түүхий эдийн чанарыг орон нутагт хянан баталгаажуулах чиглэлийг баталсан.

40

Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуйн хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилтээр тоног төхөөрөмжийн худалдан авалт хийх ажлыг зохион байгуулж байна.

Баг, сумын төвд ноос, ноолуур бэлтгэх загвар бий болгох зорилгоор сарай, агуулах, худаг зэрэг тоног төхөөрөмжийг худалдан авахаар 141.6 сая ам.долларын хөрөнгийн эх үүсвэрийг төсөлд тусгаж, тоног төхөөрөмжийн техникийн нөхцлийн төсөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ТНБД-ын 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн А-147 дугаар тушаалаар байгуулсан. Тендерийн үнэлгээний хороо 2 удаа хуралдсан.

19 2.31. Малчдыг орон сууцны хөтөлбөрт хамруулах, нийгмийн асуудлыг шийдэх арга хэмжээ авна.

1 Малчдыг орон нутагтаа тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор орон байр, дэд бүтэц, ахуйн нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах, орон сууцны хөтөлбөрт хамруулах /МААБХЗГ/

2017-2020

Орон сууцны хөтөлбөрт хамрагдсан малчин өрхийн тоог жил бүр 50-иар нэмэгдүүлэх.

Малчдыг орон сууцны хөтөлбөрт хамруулах, нийгмийн асуудлыг шийдэх асуудлыг холбогдох байгууллага, газартай хамтран судалж байна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 5000 малчин өрхийг орон сууцжуулах асуудлыг дэвшүүлсэн.

0

20 2.32. Мал эмнэлгийн албаны тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, үйл ажиллагааны шуурхай, нэгдмэл байдлыг ханган, мал, амьтны гоц халдварт,

1 "Малын эрүүл мэнд" хөтөлбөрийг хэрэгжүүлэх /МЭҮГ/

2017-2020

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх

“Малын эрүүл мэнд” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг нь “Хууль тогтоомжийн тухай хууль”, “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”-ийн дагуу хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр ХХААХҮ-ийн Сайдын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01/3558 тоот албан бичгээр Засгийн хэрэг эрхлэх газарт хүргүүлснээр 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг эцэслэн боловсруулж, батлуулахаар төлөвлөж байна.

Архаг халдварт өвчний вакцинжуулалтад 41.0 сая мал толгой вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. II улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 13.4 сая малыг хамруулсан. Вакцин үйлдвэрлэл, шалгалтын явц 97.5, орон нутагт хүргэлт 76.1 хувьтай байна. Бруцеллёзын

40

халдварт зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг хяналтад авах, тэмцэх стратегийг хилийн боомтуудыг түшиглэн бүсчлэн хэрэгжүүлж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлнэ.

вакцинжуулалтыг 08 дугаар сард хийнэ. Биокомбинат ТӨААТҮГ-т гүйцэтгэлээр нийт 2.3 тэрбум төгрөг нэхэмжилснээс 1.3 тэрбум төгрөгийг олгоод байна. Шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор 2018 оны эхний хагас жилд нийт 6.1 сая толгой мэдрэмтгий мал хамруулахаас 5.3 сая буюу 88.7 хувийн гүйцэтгэлтэй, бог малын мялзан өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад 10.0 сая, хонины цэцэг өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад 6.5 сая толгой малыг III улиралд хамруулахаар төлөвлөсөн.

2 Малын эмийн үлдэгдлийн хяналтын хөтөлбөрийг боловсруулан, батлуулж хэрэгжилтийг зохион байгуулах, эмийн зохистой хэрэглээний тогтолцоо, хяналтыг сайжруулах /БТГ, МААБХЗГ, МЭҮГ/

2017-2020

Малын эмийн бүртгэл, жор бичилт, олголтод цахим системийг үе шаттай нэвтрүүлж, эмийн хяналтад бар кодыг ашиглаж эхлэх

“Малын эмийн үлдэгдлийн хяналтын хөтөлбөр”-ийг боловсруулах ажлын хэсгийн хуралдааныг 2 удаа зохион байгуулан төслийг олон нийтээр хэлэлцүүлж, саналыг төсөлд тусгах, гуравдугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

“Малын эм, эмийн түүхий эдийн бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим сан” бүрдүүлэх төслийг “Их Суу Оюун” ТББ-тай хамтран боловсруулсан бөгөөд уг төслийг санхүүжүүлэн хамтран ажиллах саналыг SECIM буюу Нэмүү өртгийн сүлжээ төсөлд хүргүүлээд байна. Олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж, бодлого, хяналт, үйлчилгээг мэргэжлийн удирдлага, мэдээллийн нэгдсэн тогтолцоо, удирдлагатай болгох асуудал “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”-д тусгагдсан.

Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль” болон дагалдах хуулийн төслийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталсан.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын болон шилжилтийн үеийн бэлтгэл хангах төлөвлөгөөг ХХААХҮ-ийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А-07 дугаар тушаалаар батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

0/30

3 Мал эмнэлгийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, үйл ажиллагааны шуурхай,

2017-2020

Мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмж,

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль” болон дагалдах хуулийн төслийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталсан.

70

нэгдмэл байдлыг хангах /БТГ, МЭҮГ/

чанар нэмэгдэнэ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын болон шилжилтийн үеийн бэлтгэл хангах төлөвлөгөөг ХХААХҮ-ийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А-07 дугаар тушаалаар батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг дагалдан Засгийн газрын 9 тогтоол захиргааны хэм хэмжээ тогтоох 24 журам, 6 заавар, 3 стандарт, 1 дүрэм, 1 шаардлага, 2 тууврын замын чиглэл, 5 жагсаалт, 7 төлөвлөгөө, 2 загвар хуудас, халдварт, гоц халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх 67 зааврын төслийг боловсруулж, яам, агентлагийн цахим хуудаст байршуулан санал авах, олон нийтээр хэлэлцүүлэх, батлах ХЗДХЯ-нд бүртгүүлэх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж байна. Хэрэгжилтийн явц 70 хувьтай байна.

Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн дагуу шинээр УИХ, Засгийн газрын тогтоол 2018 оны 05-06 дугаар сард гарч Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдав.

4 Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохион байгуулах МЭҮГ

2017-2020

Халдварт өвчний голомтын тоо буурсан, 24 нэр төрлийн өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад давхардсан тоогоор 35.4 сая малыг хамруулж, халдварт өвчний өвчлөлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх

Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 22 аймаг, нийслэлийн захиалгын дагуу 2018 онд шаардагдах 5.3 тэрбум төгрөгийн эм бэлдмэл худалдаж авах гэрээг “Биокомбинат” ТӨААТҮГ-тай байгуулахаар Төрийн нарийн бичгийн даргын “Гэрээ байгуулах эрх олгох тухай” А-69 тоот тушаал гарсан.

Ингэснээр 2018 онд 20 нэрийн халдварт өвчний вакцинжуулалтад 41.0 сая толгой мал хамруулж, халдварт өвчний өвчлөлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх ба II улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 13.4 сая малыг хамруулсан. Вакцин үйлдвэрлэл, шалгалтын явц 97.5, орон нутагт хүргэлт 76.1 хувьтай байна. Бруцеллёзын вакцинжуулалтыг 08 дугаар сард хийнэ. Биокомбинат ТӨААТҮГ гүйцэтгэлээр нийт 2.3 тэрбум төгрөг нэхэмжилснээс 1.3 тэрбум төгрөгийг олгоод байна.

70

5 Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохион байгуулах /МЭҮГ/

2017-2020

Шүлхий өвчнөөр тайван статусыг хадгалж, давхардсан тоогоор нийт 10.0 сая малыг, бог малын мялзан өвчнөөр тайван статусыг хадгалж, нийт 6.2 сая төл малыг, хонь, ямааны цэцэг өвчнөөр тайван статусыг хадгалж, давхардсан тоогоор нийт 8.0 сая малыг тус тус дархлаажуулалтад хамруулах, 85-аас доошгүй хувьд хамгаалах дархлаа тогтоох

Засгийн газрын 2018 оны 29 дүгээр тогтоолын дагуу эхний ээлжийн 4,5 сая тун /2.924,0 сая төгрөг/ вакцин ОХУ-аас худалдаж, 778,9 мянган вакцин хүмүүнлэгийн тусламжаар авч Булган, Дундговь, Өмнөговь, Төв, Дорноговь, Хэнтий, Архангай, Өвөрхангай аймгуудын нийт 6,3 сая толгой малыг тарилгад хамруулаад байна. Энэ онд нийт 7,2 сая тун шүлхийн вакцин шууд худалдан авах гэрээ байгуулснаас 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 4,5 сая тунг хүлээн аваад байна. Үлдэгдэл 2,7 сая тун вакциныг гэрээний дагуу 09 дүгээр сарын 10-ны дотор хүлээн авч намрын дархлаажуулалтад ашиглахаар төлөвлөж байна.

2017-2018 онуудад Ховд, Увс, Завхан, Говь-Алтай зэрэг аймгуудад хонь, ямаанд өвчлөл гарсан төдийгүй болон Монгол бөхөн, аргаль, янгир өвчилсөн тохиолдол бүртгэгдсэн байна. 2018 он гарсаар тэжээвэр малд БММӨ-ний тохиолдол бүртгэгдээгүй. Эрсдэл бүхий Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн 72 сумын 10,6 сая толгой мэдрэмтгий малыг вакцинжуулалтад 07-08 дугаар сард хамруулахаар төлөвлөсөн. Вакцины шингэлэгч худалдан авах тендер зарлагдсан, 07 дугаар сарын 02-ны өдөр нээнэ. Хонины цэцгийн өвчлөл 2015-2017 онд 12 аймгийн 72, 2018 оны 04 дүгээр сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 1 тохиолдол бүртгэгдсэн. 2018 онд Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн 54 сумын 6,5 сая толгой малыг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөөд байна. 22 аймаг, нийслэлийн 86 сумын 1310 малчин өрхийн шүлхийд мэдрэмтгий малаас цуглуулсан нийт 13555 дээжинд шүлхийн тандалт шинжилгээг явуулах ба үр дүн 2018 оны 08 дугаар сард гарна. Бог малын мялзан өвчний тандалт шинжилгээнд 57 сум, нийслэлийн 3 дүүрэг, 159 багийн нийт 5000 малаас цуглуулсан дээжийг хамруулахаар ажиллаж байна.

70

6 Зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохион байгуулах /МЭҮГ/

2017-2020

21 аймаг, нийслэлийн нийт мал сүргийн 85-аас доошгүй хувьд хамгаалах дархлаа тогтох, жил бүр 103.3 мянган толгой малыг хамруулж, эрүүл аймаг, сум, бүсийг баталгаажуулах

ХХААХҮ-ийн сайдын 2018 оны 05 сарын 04-ний өдрийн А-174 дугаар тушаал гарч, Мал эмнэлэг, үржлийн газар болон Биокомбинат ТӨААТҮГ хооронд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулсан. Ингэснээр 5.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн Биокомбинат ТӨААТҮГ-аас худалдан авахаас 06 дугаар сарын 10-ны байдлаар 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэлээр олгоод байна. 2018 онд бруцеллёзын вакцинжуулалтыг 21 аймаг, нийслэлийн охин төлд хийхээр төлөвлөсөн. Үүнд: тугал 1.4 сая, хурга, ишиг 23.5 сая, нийт 24.9 сая толгой төл мал. Төлөвлөгөөний дагуу 8-9 дүгээр сард вакцинжуулалт хийж дуусгана. Бруцеллёз өвчний вакцинжуулалт хийсний дараах мониторингийн шинжилгээг 7 аймагт хийж, дархлааны идэвх, хамрагдалтын хүрээг тогтоож үр дүнг тооцно.

Улсын хэмжээнд 365.5 мянган хээлтүүлэгчийг бруцеллёзын шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд нийт 141.9 сая төгрөгөөр зүүн 5 аймгаас бусад аймгийн 298.5 мянган хээлтүүлэгчийг шинжлэхээр ажиллаж байна. Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/30 дугаар тушаалыг гарган шинжилгээ хийх ажлын хэсэг, зардлыг батлуулж, бруцеллёзын тандалт шинжилгээг зохион байгуулах 141.9 төгрөгийн төсөвт өртөг бүхий гэрээг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр УМЭАЦТЛ-той байгуулаад байна.

Эрүүл мэндийн салбартай хамтран шинээр болон дахин сэргэж буй архаг халдварт, зооноз өвчний тандалт шинжилгээг хийхээр тохирч төлөвлөгөө бэлэн болгоод байна. Тус шинжилгээг УМЭАЦТЛ, МЭХ-тэй гэрээ байгуулан хийлгэхээр төлөвлөж байна.

40

7 Мал эмнэлгийн лабораторийг засварлах, хорио цээрийн хяналтын цэгийг байгуулах, мэргэжлийн үйлчилгээ, боловсон хүчнийг чадавхижуулах

2017-2020

Төвийн бүсийн лабораторийн чадавхи нэмэгдснээр гоц халдварт, халдварт өвчнийг цаг

Засгийн газар, Азийн хөгжлийн банктай байгуулсан зээлийн хэлэлцээрийн дагуу “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төсөлд Сэлэнгэ, Дорноговь аймагт Мал эмнэлгийн лабораторийн барилгыг шинээр барих, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх арга хэмжээ, төсөв тусгагдсан. Шалгаруулалтын эхний шатны үр дүн гарч 3 компани санхүүгийн санал ирүүлсэн ба 06 дугаар сарын 25-ны өдөр дүнг гаргана. “Бизнесс процессын дүн

70

МЭҮГ алдалгүй шуурхай оношилж, өвчин тархах эрсдлээс сэргийлэх, 500-аас доошгүй эмч мэргэжилтнийг сургалт семинарт хамруулах, 100 гаруй мэргэжилтнийг давтан сургах, боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх

шинжилгээ хийх олон улсын болон дотоодын зөвлөх багийн ажил дуусч, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын олон улсын зөвлөх” болон “Лабораторийн чанарын итгэмжлэлийн (ISO) чиглэлээр олон улсын зөвлөх үйлчилгээ” үзүүлэх олон улсын мэргэжилтнүүд Монгол улсад ажиллаж нөхцөл байдалтай танилцан дүгнэлт бүхий тайлангаа ирүүлэхээр ажиллаж байна.

Малын эмчид итгэмжлэл олгох сургалтыг 2018 онд 3 удаа зохион байгуулж, нийт 150-иад малын эмч хамрагдсан.

ДЭМБ, ХХААХҮЯ, ЭМЯ, МЭҮГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМХ, УМЭАЦТЛ, МЭХ зэрэг байгууллага, орон нутгийн хүн, мал эмнэлгийн салбарын хамтарсан хуралдааныг 2018 оны 3 сард хийж, 2017 оны зооноз өвчний гаралт, тархалтын нөхцөл байдал, цаашид салбар хоорондын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр мэдээлэл солилцсон. Монголын үндэсний радио, олон нийтийн телевизээр зооноз өвчин (Галзуу, боом, бруцеллёз гэх мэт)-ий талаар ярилцлагыг 3 удаа зохион байгуулсан. Мөн хүн, мал эмнэлгийн салбарын хамтарсан ажлын хэсгийн гаргасан зөвлөмж, гарын авлага, шторкийг олон нийтэд түгээсэн. Глобал коммунитиэс олон улсын байгууллагаас зохион байгуулж буй “Та сүүгээ уусан уу” сэдэвт хэлэлцүүлгийг сар бүр зохион байгуулж, сүүний үйлдвэр, сүү борлуулагч ААН, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамруулан, 2 аймагт сургалт зохион байгуулсан.

8 Мал болон малын гаралтай түүхий эдийн гарал үүслийг тодорхойлох, хянах тогтолцоог оновчтой болгон хөгжүүлэх / МЭҮГ/

2017-2020

Мал болон малын гаралтай түүхий эдийн гарал үүслийг тодорхойлох, хянах үйл ажиллагааны орц гарцад хяналт тавих, оролцогч талуудын

Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилт хангах хүрээнд Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2018 оны A/04 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж малын генетик нөөцийн бүртгэлийн нэгдсэн сан бүрдүүлэх, тайлагнах журам, малын бүртгэлийн журмын төслийг боловсруулж, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар батлуулахаар ажиллаж байна.

Дэлхийн худалдааны байгууллагын Стандарт, худалдааны хөгжлийн байгууллагад өргөн барьсан “Монгол Улсын малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг шинэчлэх туршилтын төслийг Өвөрхангай, Архангай аймгийн нийт дөрвөн суманд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. 2017 онд батлагдсан “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 7.10 дахь заалт, МЭҮГ-ын даргын

40

хариуцлагыг дээшлүүлж, хэрэгжилтийг хангах

2018 оны А/05 дугаар тушаалын дагуу “Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх заавар”-ыг шинээр боловсруулах ажлын хэсгийн (МХЕГ, Мал эмнэлгийн сургууль (МЭС), Монголын МЭХолбоо ТББ) 2 удаагийн уулзалт зохион байгуулж, гэрчилгээний заавар боловсруулсан. Авто тээврийн хэрэгслээр мал, амьтан тээвэрлэхэд тавигдах ерөнхий шаардлагын стандарт MNS-6688:2017 батлуулав.

ХХААХҮ-ийн сайдын баталсан “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн хэрэгжилт хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, дагалдан гарах хууль, эрх зүйн акт боловсруулах мал эмнэлгийн салбарын ажлын хэсгийн өргөтгөсөн уулзалт, семинарыг 05 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгуулав. Энэ уулзалтад нийт 53 хүн оролцож, хуулийг дагалдан гарах хууль, эрх зүйн актын боловсруулалтын явц болон нийт 116 журам, зааврын төслийг дэд ажлын хэсгээр хэлэлцүүлэх, санал авах, баримт бичгийг эцэслэн тохиролцох ажлыг зохион байгуулав. Мөн ойрын хугацаанд хийх журам, заавар боловсруулах чиглэл, хугацааг харилцан тохиролцсон.

21 2.33. Малын тоог чанарт шилжүүлж ашиг шим, хүртээмжийг сайжруулах, генетикийн нөөцийг хамгаалах, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, биотехнологийн ололтыг нэвтрүүлэх,

1 Малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, үржлийн шилмэл малыг бүртгэж, баталгаажуулдаг болох, бэлчээрийн монгол малыг тухайн орон нутагт нь зохицсон, төрөлжсөн үүлдрийн малыг ашиг шимийн чиглэлээр өсгөн үржүүлэх /МЭҮГ/

2017-2020

Бэлчээрийн монгол малыг тухайн орон нутагт нь тухайн орон нутагт зохицсон цөм сүргийн мал, эрчимжсэн аж ахуйд төрөлжсөн үүлдрийн малын ашиг шимийн чиглэлээр өсгөн үржүүлэх

“Малын генетик нөөцийн тухай хууль” батлагдсантай холбогдуулан гарсан хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, шилжилтийн үеийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлж, Малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөөг боловсруулж, салбарын эрдэмтэд судлаачдын санал авч байна.

Уг ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах 30.0 сая төгрөгийн санхүүжилтийг ХХААХҮ-ийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Төлөвлөгөө батлах тухай” А-179 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 2.18-д тусгасан.

Малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөө нь монгол малын генетик нөөцийг бүртгэх, ашиглах, хадгалах, хамгаалах үзэл баримтлалыг агуулсан, үүлдэр, омгийн малыг үржүүлэх бүс, байршлыг тогтоох, удам зүйн үнэт чанарын хувьд өвөрмөц, хязгаарлагдмал нөөц, тархалттай мал, төрөл, зүйлийг хамгаалах ажлын суурь болох ач холбогдол бүхий баримт бичиг юм. Энэхүү стратеги төлөвлөгөөг баримтлан ажилласнаар бүс нутгийн онцлогт тохирсон малын үржлийн ажил үйлчилгээг шинжлэх

40

шинэ үүлдэр, омгийг бий болгох, орон нутгийн мал үржлийн нэгжүүдийг чадавхжуулна

ажлыг зохион байгуулах.

ухааны үндэслэлтэй явуулж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

2 Орон нутагт мал үржүүлэг, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах нэгжүүдэд бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх МЭҮГ

2017-2020

Малын үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгжийг чадавхжуулах чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлэн шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр хангах

Улсын хэмжээнд мал үржүүлэг, технологийн чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 121 аж ахуй нэгж байна. Малын генетик нөөцийн тухай хуулийн хүрээнд мал үржүүлэг, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах нэгжүүдийг орон нутагт шинээр байгуулах зөвлөмж хүргүүлээд байна. Уг ажлыг орон нутагт үр дүнтэй зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор ХХААХҮ-ийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Төлөвлөгөө батлах тухай” А-179 дүгээр тушаалд тусгагдсан 350.0 сая төгрөгөөр хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэхээр төсөл сонгон шалгаруулалт зарласан.

Мөн ХХААХҮ-ийн сайд аймгуудын ХХААГазрын дарга нартай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээнд 50.0 мянган мал тутамд нэг үйлчилгээний нэгж байгуулах ажлыг тусгаж, орон нутгаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлийг өгөв.

40

3 Бог малын хээлтүүлэгчийг мэргэжлийн ажил, үйлчилгээний нэгж, мэргэжилтний хяналтанд авах, гойд ашиг шимт малын дуудлага худалдаа зохион байгуулах арга хэмжээг бүс нутгийн болон улсын хэмжээнд хэрэгжүүлэх /МЭҮГ/

2017-2020

Улсын хэмжээнд үржилд ашиглаж буй нийт бог малын хээлтүүлэгчийг сумын мэргэжлийн байгууллага нэгжид төвлөрүүлэх ажлыг бүсчлэн зохион байгуулах, малчид дур мэдэн хээлтүүлэгч тавьдаг

Бог малын хээлтүүлэгчийг мэргэжлийн ажил үйлчилгээний нэгжид шилжүүлж, мэргэжилтний хяналтад авах ажлыг орон нутагт үр дүнтэй зохион байгуулах зорилгоор ХХААХҮ-ийн сайдын аймгуудын Засаг дарга, ХХААГ-ын дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгав.

ХХААХҮ-ийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Төлөвлөгөө батлах тухай” А-179 дүгээр тушаалаар уг ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр 200.0 сая төгрөг тусгасан.

Салбарын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран “Бог малын хээлтүүлэгчийг ялган төвлөрүүлэх, ашиглах технологийн журам”-ыг боловсруулж, санал авахаар www.muz.gov.mn сайтад байршуулсан.

Үлгэрчилсэн зөвлөмж, гарын авлага боловсруулан орон нутгийн мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдэд хүргэх ажлыг зохион байгуулсан.

Малын генетик нөөцийн тухай хууль гарсантай холбогдуулан бүх аймгуудын ХХАА-н салбарын мэргэжилтнүүд болон малчдын зөвлөгөөнөөр Бог малын

40

ажлыг зогсоох, үржлийн үйлчилгээний нэгжийг чадавхжуулах.

хээлтүүлэгчийг ялган төвлөрүүлэх чиглэлээр илтгэл мэдээлэл хэлэлцүүлсэн.

4 Шинэ үүлдэр, омгийн малын үржил, селекцийн ажилд хянан магадлагаа хийж баталгаажуулах, бүртгэх, тооллого явуулах, цөм сүрэг бүрдүүлэх, үржлийн малд үзлэг, ангилалт хийх ажлын цар хүрээг өргөтгөх, сүргийн зохист бүтцийг бүрдүүлэхэд чиглэгдсэн үржил селекцийн ажлыг эрчимжүүлэх /МЭҮГ/

2017-2020

Улсын хэмжээнд 250.0 мянган толгой малд үзлэг ангилалт явуулах, стандартын шаардлага хангасан үржлийн мал бүхий цөм сүргийг бүрдүүлэх

2017 онд улсын төсвийн хөрөнгийн 270.0 сая төгрөгөөр 13 аймгийн 43 сумын 286.1 мянган малд үзлэг ангилалт хийгдсэн. “Малын генетик нөөцийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлын хүрээнд баталгаажсан үүлдэр, омгийн малын цөм сүргийг бүрдүүлэх, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар үржил селекцийн ажлын хөтөлбөр батлуулан хэрэгжүүлж буй 16 аймгийг сонгож, үзлэг ангилалтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд 2018 онд 16 аймгийн 53 сумын 371.5 мянган толгой малд үзлэг ангилалт хийгдэнэ.

Ховд аймгийн Мянгад суманд үржүүлж байгаа мянгад адууг омог болгох зорилгоор явуулсан үржил селекцийн ажилд хянан магадлагаа хийсэн ажлын хэсгийн тайланг сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн болгоод байна.

Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Увс аймгийн Өлгий сумдад үржүүлж буй ноолуурын чиглэлийн ямаанд явуулсан үржил селекцийн ажилд ажлын хэсэг хаврын хянан магадлагааг хийсэн.

40

5 Малын үржлийн үнэт чанар, удам зүйг үнэлэх системийг бий болгон Монгол Улсын үржлийн шилмэл малыг бүртгэж, мал бүхий иргэн, хуулийн этгээдийн малын чанараа сайжруулах идэвхи, сонирхлыг төрүүлэх, хөрөнгө оруулалтыг татах

2017-2020

14 үүлдрийн малын удам зүйн үнэт чанарыг үнэлэх ажлыг хийх.

Завхан аймгийн цөм сүргийн Сартуул үүлдрийн ангилалтад орсон 2223 толгой хонины 2.5 хувь нь шилмэл, 64.4 хувь нь I, 2.1 хувь нь II, 6.7 хувь нь заазлагдаж, үлдсэн 15.5 хувь нь эр сувай, Сартуул үүлдрийн 341 толгой хуцны 10.5 хувь нь шилмэл, 86.5 хувь нь I, 2.9 хувь нь заазад, Завхан буурал үүлдрийн 195 толгой ямааны 54.3 хувь нь I, 1,0 хувь нь II, 6.6 хувь нь заазлагдаж, үлдсэн 20.0 хувь нь эр сувай малд, Завхан буурал үүлдрийн ухны 98 толгой ухна 100 хувь I ангид хамрагдлаа.

Хөдөө аж ахуйн маркетинг төслийн багтай хамтран “Малын удам зүйн үнэлгээний программ” хангамж хөгжүүлсэн. Удам зүйн үнэлгээгээр гойд ашиг шимтэй

70

/МЭҮГ/ болох нь тогтоогдсон малыг Улсын үржлийн дэвтэрт бичиж бүртгэл хөтлөх, олон нийтэд ил тод мэдээлэх зорилготой.

Гойд ашиг шимтэй болон шилмэл мал, баталгаажсан үүлдэр омгийн мэдээллийг малчид болон мал аж ахуйн мэргэжилтнүүдэд цаг алдалгүй хүргэх зорилгоор muz.gov.mn цахим хуудсыг хөгжүүлж, цаг үеийн болон мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний талаарх мэдээллийг тухай бүр байршуулж, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж байна.

“Малын Удам зүйн үнэлгээний бүртгэлийн журам”-ын төслөөр олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авсан.

Хээлтүүлэгч малыг орон нутгийн бар кодтой ээмгээр бүрэн ээмэгжүүлж, ангилалтын цуваа хийн удам зүйн үнэлгээний программд оруулахад бэлэн болоод байна.

Удам зүйн үнэлгээ хийхэд шаардагдах бүртгэл мэдээллүүдийг мэдээллийн санд сар бүр оруулж, аж ахуйн нэгж, иргэнийг мэдээллээр ханган ажиллаж байна.

ХХААХҮ-ийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Төлөвлөгөө батлах тухай” А-179 дүгээр тушаалыг үндэслэн 20.0 сая төгрөгийн “Санхүүжилт олгох тухай” ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргын А/199, Малын удам зүйн үнэлгээний программын гарын авлагыг ном болон DVD хэлбэрээр хэвлүүлэх тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай Төрийн нарийн бичгийн даргын А/225 тоот тушаалыг тус тус гаргаад байна.

6 Малын удмын сангийн үндэсний цогцолборын эхний ээлжийг ашиглалтад оруулж, малын генийн санг баяжуулах, биотехнологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үр үйлдвэрлэл, зохиомол хээлтүүлгийн үйлчилгээг өргөтгөх

2017-2020

Монгол малын генийн санг баяжуулж дотоодод үйлдвэрлэх гойд ашигт шимт малын гүн хөлдөөсөн үрийн хэмжээг 30 мянгад

Тоо толгой цөөрч удмын сан нь алдагдахад хүрсэн мах-өөх, махны-ноосны болон ноосны чиглэлийн хонины үүлдэр, үүлдрийн хэсэг, үржлийн хэсгийн хээлтүүлэгчээс үр авч хадгалах ажлыг гүйцэтгэлээ. Үүнд: Үзэмчин үүлдрийн хуцнаас 1687, Үзэмчин үүлдрийн хуцнаас 1448, Тал нутгийн цагаан үүлдрийн хуцнаас 1660, Сартуул үүлдрийн хуцнаас 1666, Эделбайев үүлдрийн хуцнаас 1545, Барга үүлдрийн хуцнаас 1500, Орхон үүлдрийн хуцнаас 350 тун гүн хөлдөөсөн үр авч, нийт 9856 тун үрээр генийн санд баяжилт хийлээ. “Малын удмын сангийн үндэсний цогцолбор”-ын эхний ээлжийг хүлээн авснаар 2016-2020 онд монгол малын генийн санг баяжуулж дотоодод үйлдвэрлэх гойд ашиг шимтэй малын гүн хөлдөөсөн үрийн хэмжээг 30.0 мянгад

70

/МУСҮТ/ хүргэх, малын нөхөн үржихүйн биотехнологийн ололтыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэн хөгжүүлэх.

хүргэх ажил эрчимжинэ. Монгол малын генетик нөөцийг хамгаалах, устаж үгүй болохоос сэргийлэх зорилгоор урт хугацаанд хадгалагдах гүн хөлдөөсөн үрийн нөөц 24.5 мянган тун болоод байна.

Мөн 06 сард Цогцолборын нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах, малын биотехнологи-нөхөн үржихүйн чиглэлээр мэргэшсэн хүмүүсийг судлах чиглэлээр холбогдох ажлуудыг зохион байгуулж байна.

22 2.34. Малын тэжээлийн үйлдвэрийг бүсчлэн байгуулах үйл ажиллагаанд зээлийн дэмжлэг үзүүлж, өвс тэжээлийн аюулгүй нөөцийг нэмэгдүүлнэ.

1 Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүсэд тэжээлийн үйлдвэр байгуулах, малын таримал тэжээлийн үр үржүүлгийн үйл ажиллагааг дэмжих /МААБХЗГ/

2017-2020

Малын тэжээлийн үйлдвэрийг бүсчилсэн байдлаар нэгийг шинээр байгуулах, тэжээлийн ургамлын үрийн шинэчлэл хийж тариалалтыг нэмэгдүүлэх

Малын тэжээлийн үйлдвэрийг бүсчлэн байгуулах ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр орон нутагт ажиллаж байгаа болон ажиллахгүй байгаа малын тэжээлийн үйлдвэр, цехүүдийн судалгааг авч нэгтгэв.

Улсын хэмжээнд 166 тэжээлийн үйлдвэр, цех байгаагаас 68 нь байнгын болон түр ажиллагаатай, 49 нь огт ажиллагаагүй байна. Судалгаан дээр тулгуурлан тэжээлийн үйлдвэрүүдийн байршлыг бүсчлэн гаргав.

Байгалийн эрсдэлд өртөмтгий аймгуудад уурагт таримал тэжээл тариалах ажлыг эхлүүлж Булган, Сэлэнгэ, Төв аймагт тус бүр 100 га-д царгас тариалахад дэмжлэг үзүүлж тэжээл үйлдвэрлэлийг 2018 онд 1200 тн ногоон тэжээлээр нэмэгдүүлнэ.

0/30

2 Өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх техник, тоног төхөөрөмжийг сайжруулж, өвс, тэжээлийн агуулахыг орон нутагт бий болгох /МААБХЗГ/

2017-2020

Өвс, тэжээлийн нөөцийн агуулахгүй сумдын байршлыг харгалзан шинээр 5 агуулах барих

Өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх техник, тоног төхөөрөмжийг сайжруулж, өвс, тэжээлийн агуулахыг орон нутагт бий болгоход шаардагдах зардлын төсвийг 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусган Сангийн яаманд хүргүүлсэн боловч хасагдсан. Хадлан бэлтгэлд зориулж ОХУ-аас техникийн зээлийн хүрээнд хаман боогч 40 ширхэг, бага оврын трактор, хадуур тармуур тус бүр 20 ширхэг орж ирснийг ТЭДС-аас 30 хувийн урьдчилгаа аван 5 жилийн хугацаатай лизингийн хэлбэрээр олголоо.

Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь улсын тусгай хэрэгцээний аймаг дундын Баян-Нурууны отрын бүс нутагт өвсний саравч, тэжээлийн агуулах, хамгаалалтын хашааг барьж байгуулах гүйцэтгэгчийг сонгох цахим тендер зарлаад байна

40

23 2.35. Хөдөөгийн хүн ам болон мал аж ахуйн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор бэлчээрт худаг, хөв цөөрөм барьж байгуулан ашиглалт, хяналтыг сайжруулна /МААБХЗГ/

1 Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор инженерийн хийцтэй болон энгийн уурхайн худаг гаргах, цас, борооны ус тогтоох хөв цөөрөм барьж байгуулах /МААБХЗГ

2017-2020

Шинээр 500 худаг, 2-оос доошгүй хөв, цөөрөм барьж байгуулснаар нийт мал сүргийн усан хангамж 20 орчим хувиар нэмэгдэх

2017 оны улсын төсвийн 2.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хөдөөгийн хүн ам, мал аж ахуйн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 18 аймаг, отрын бүс нутагт 110, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 110, гадаадын төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар 15, усны өрөмдлөгийн машины түрээсийн гэрээгээр 53, нийт 288 инженерийн хийцтэй худгийг шинээр барьж ашиглалтанд оруулснаар 432.0 мянган га бэлчээр, 806.4 мянган мал сүрэг, 1400 гаруй малчин өрхийн усан хангамжийг шийдвэрлэх болож бүрдсэн.

2017 онд Дорнод аймгийн Матад, Халх гол сумдад байгаль хамгаалах сангийн 130.0 сая төгрөгийн хөрөнгөөр 2 хөв цөөрөм, Дундговь аймгийн Хулд, Сайхан-Овоо, Дэлгэрцогт сумдад нийт 3 булгийн эхийг хашиж хамгаалсан байна.

ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А-16 дугаар тушаалаар Улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 16 аймаг, отрын бүс нутагт инженерийн хийцтэй 93 худаг шинээр барьж байгуулахаар санхүүжилтийн хуваарь баталсан. ХХААХҮ-ийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А-40 дүгээр тушаалаар бэлчээрийн усан хангамжийг сайжруулах инженерийн хийцтэй худаг шинээр барьж байгуулах байршлыг хавсралтаар баталж, тендерийн баримт бичгийг боловсруулан, 17 багцтай нээлттэй тендер зарласан.

ТНБД-ын 2018 оны А-202 дугаартай тушаалаар 11 аймагт инженерийн хийцтэй 52 худгийг 994,0 сая төгрөгөөр шинээр барьж байгуулахаар 9 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулав

Мөн Дорноговь аймагт 5, Сэлэнгэ аймагт 3, Увс аймагт 5, Ховд аймагт 5, Хөвсгөл аймагт 5, Отрын бүс нутагт 5 инженерийн хийцтэй худаг шинээр барьж байгуулах гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул дахин нээлттэй тендер шалгаруулалт зарласан бөгөөд 2018 оны 7 сарын 02-ны өдөр тендерийг нээнэ.

70

2 Нар, салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглан газрын

2017-2020

Инженерийн хийцтэй 25-аас доошгүй

2017 онд Өмнөговь аймагт орон нутгийн хөгжлийн сангийн 365.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 37 худагт /30 засвар, 7 шинэ/ нарны эрчим хүчээр ажиллах ус

40

гүнээс ус татах тоног төхөөрөмжийг хуучин инженерийн хийцтэй худгуудыг засварлан суурилуулах, худаг гаргах үйл ажиллагаанд шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх /МААБХЗГ

худагт нар, салхины эрчим хүчээр ажиллах ус өргүүр суурилуулах

өргүүрийг суурилуулах ажлын гүйцэтгэгчээр Өмнөговь аймгийн “Ундарга-Өмнөговь”, “Болор-Ус” ХХК-иуд шалгарч гүйцэтгэсэн.

Архангай, Ховд аймаг, отрын бүс нутагт гадаадын төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй 32 сэргээн засварлаж байна. Тухайлбал: Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжлийн төсөл болон “Мерси кор” төслийн ажлын гүйцэтгэл 100 хувь биелэлттэй байна.

2018 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Шинэ хөдөө” төслийн хүрээнд Булган аймгийн 10 суманд “Инженерийн хийцтэй худаг шинээр гаргаж, нарны эрчим хүчээр ажиллах ус өргүүр суурилуулах ажил” –ын тендер зарласан бөгөөд 2018 оны 7 сарын 02-ны өдөр тендер нэээнэ. Төсөвт өртөг: 260.0 сая төгрөг.

24 2.36. Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, төлөв байдлыг тогтоох, хянах, сэргээн сайжруулах, доройтол, талхагдал, цөлжилтийг бууруулах, бэлчээрт хөнөөл учруулж байгаа мэрэгч амьтан, шавжтай тэмцэхэд малчдын оролцоог нэмэгдүүлж,

1 Бэлчээрийн харилцааг зохицуулах Бэлчээр хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулах /БТГ, МААБХЗГ, ХХ/

2017-2020

Хуулийн төслийг боловсруулж, ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлэх.

2016 оны 5 дугаар сард боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хуулийн үзэл баримтлалыг хэлэлцүүлэн батлуулсан байсан “Бэлчээрийг хамгаалах тухай” хуулийн төслийг 2016 оны Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбоотойгоор эргүүлэн татсан.

УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Отрын бэлчээрийг хамгаалах тухай” хуулийн төслийг 2017 онд боловсруулахаар заасан. Бэлчээр хамгаалах, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулах хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж, өмнө нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн хуулийн төсөлтэй уялдуулах чиглэлээр ажилласан.

ХХААХҮ-ийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны А-132 дугаар тушаалаар “Бэлчээр хамгаалах тухай” хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу тус хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлага, нөлөөллийн судалгааг хийж, үзэл баримтлалын болон хуулийн анхны төсөлд санал авахаар Барилга, хот байгуулалт, Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2018 оны 05 дугаар сарын 18-ний 01/1803 албан тоотоор хүргүүлээд байна.

40

байгаль орчинд халгүй, дэвшилтэт аргыг ашиглана.

2 Бэлчээрийн газар зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулах /МААБХЗГ/

2017-2020

Төвийн бүсийн аймгуудын талхлагдсан бэлчээрийн нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх

Байгаль цаг уурын 4 бүсийн төлөөлөл Архангай, Дундговь, Дорнод, Ховд аймгуудын Засаг дарга нарт МААБХЗГ-ын даргын 2017 оны 04 сарын 21-ний өдрийн 04/1260 тоот “Бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах тухай” албан бичгийг хүргүүлсэн. Яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, ХААИС-ийн Агробиологийн сургууль, “Ногоон алт- Малын эрүүл мэнд” зэрэг төсөлтэй хамтран дээрх аймгуудын “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөн дэх бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний загвар шинэчлэн боловсруулж аймгуудад МААБХЗГ-ын даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04/3336 тоот албан бичгийг хүргүүлсэн. Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/250 дугаар захирамжаар бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг томилуулсан. Ажлын хэсгээс төлөвлөгөөг 2017 оны 12 дугаар сарын 29-ий өдөр батлуулсан. Төлөвлөгөөний дагуу 2018 онд Архангай аймагт 20.0, Ховд аймагт 15.0, Дорнод аймагт 5.0 мян.га бэлчээрийн талбайг сэлгэн өнжөөж, нөхөн сэргээхээр зохион байгуулалт хийж байна.

40

3 Байгаль, экологийн онцлогтой уялдуулан бэлчээрийн газарт бүсчлэл тогтоож, бүс тус бүрийн төлөв байдлыг үнэлэх, хянах ажлыг зохион байгуулах /МААБХЗГ/

2017-2020

Баруун бүсийн аймгуудын бэлчээрийн төлөв байдлын үнэлгээг хийх

Бэлчээрийн газарт бүсчлэл тогтоож, бүс тус бүрийн төлөв байдлыг үнэлэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах тухай “Санамж бичиг” байгуулахаар ажиллаж байна.

Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын “Хэрлэн баян Улаан”, Булган аймгийн нутаг дахь “Чилэнгийн бүс” нутгийн бэлчээрийн төлөв байдлын үнэлгээг Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, “Ногоон алт - Малын эрүүл мэнд” төсөлтэй хамтран 2017 оны 08 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн. Мөн онд бэлчээрийн ургац тогтоох ажлын хэсэг 08 дугаар сарын 15-22-ны өдрүүдэд бүх аймгуудад ажиллаж бэлчээрийн ургац тогтоосон.

“Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд баруун 2018 онд 7 аймгийн төсөл хэрэгжиж байгаа нийт 11 суманд бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ хийгээд байна.

70

4 Улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний нөөц

2017-2020

Улсын тусгай хэрэгцээний

Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бэлчээрийг шинээр бий болгох судалгааны ажлыг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Бүрэнтогтох, Цэцэрлэг сумуудад

40

бэлчээрийг шинээр бий болгох, ашиглалтыг сайжруулах /МААБХЗГ, АДОБАЗ/

аймаг дундын отрын бэлчээрийг 50.0 мян. га -аар нэмэгдүүлэх

хийж гүйцэтгэлээ. Энэ хүрээнд дээрх сумдын бэлчээрийг төлөв байдал, доройтлын зэрэг, бэлчээрийн ургамлын төрөл зүйлийг тодорхойлох, бэлчээрийн зураглал зэргийг боловсруулсан.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 87.0 мян га бэлчээрийг улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутаг болгохыг дэмжсэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргуулахаар ажиллаж байна.

5 Бэлчээрт хөнөөл учруулж буй үлийн цагаан оготно, царцаатай байгаль орчинд халгүй, дэвшилтэт арга технологи ашиглан тэмцэх арга хэмжээг өргөжүүлэх, малчдын оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах /МААБХЗГ/

2017-2020

Үлийн цагаан оготно тархсан 12 аймгийн 640.0 мян. га, царцаа тархсан 3 аймгийн 100.0 мян. га талбайд тэмцэх ажлыг зохион байгуулах, бэлчээрийн даац, багтаамжийг 740.0 мянган га-аар нэмэгдүүлэх

2017 онд нийт 650.0 мянган га бэлчээрийн талбайг хөнөөлт шавж болон мэрэгч амьтдын хөнөөлөөс хамгаалж төдий хэмжээний бэлчээрийн талбайн ургамлын нөхөн ургах боломжийг бүрдүүлэх замаар бэлчээрийн даац багтаамжийг нэмэгдүүлэв. Бэлчээрийн ургамал хамгааллын арга хэмжээг орон нутагт зохион байгуулахдаа малчид, малчдын хоршоодоор дамжуулан гүйцэтгүүлж тэднийг түр ажлын байраар ханган ажиллаа.

Бэлчээрийн ургамал хамгааллын ажилд зарцуулахаар улсын төсөвт 1.669,2 мянган төгрөг тусгаж, ХХААХҮ-ийн сайдын А-179 дугаар тушаалаар батлуулсан. Бэлчээрийн хөнөөлт үлийн цагаан оготнотой 2018 онд тэмцэх арга хэмжээг зохион байгуулах тухай Төрийн нарийн бичгийн даргын А-31 дугаар тушаалаар тэмцэх ажлын болон санхүүжилтийн хуваарийг батлуулсан. Тушаалын дагуу үлийн цагаан огтоно, царцааны тархалт, хөнөөлийн тодотгох судалгаа хийлгэх 180223/04-060 дугаар гэрээг Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй байгуулж, дүгнэлт гаргуулсан.

Мөн үлийн оготнотой байгальд халгүй аргаар тэмцэх ажил зохион байгуулах гэрээг 10 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Бэлчээрийн хөнөөлт царцаатай тэмцэх ажилд шаардагдах 13 500 литр ургамал хамгааллын бодис худалдан авах тендерт шалгарсан аж ахуйн нэгжтэй Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А-232 дугаар тушаалаар 180163/04-204 дугаартай гэрээ байгуулж, Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А-267 тушаалаар “Царцаатай тэмцэх ажлыг 2018 онд зохион байгуулах тухай” гэрээг

40

Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газартай байгуулах гаргуулсан. Тэмцэх ажлыг 90 мян.га-гаас багагүй талбайд 6-8 дугаар сард зохион байгуулахаар гэрээнд тусган ажиллаж байна.

25 2.37. Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн Малын генетик нөөцийн тухай, Бэлчээр хамгаалах тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай хуулийг тус тус боловсруулан батлуулж, эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ.

1 Малын генетик нөөцийн тухай, Бэлчээр хамгаалах тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг тус тус боловсруулах /БТГ, ХХ/

2017-2020

Хууль батлагдсаны дараах сурталчилгаа болох холбогдох дүрэм, журмыг боловсруулж мөрдөх

“Малын генетик нөөцийн тухай хууль”-ийн төслийг УИХ-ын БОХХААБ-ын хорооны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар дагалдах хуулийн төслүүд болон УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, 12 дугаар сарын 14-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийн төслийг БОХХАА-н байнгын хороогоор хэлэлцэн дэмжиж, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр УИХ-ын чуулганаар тус тус баталсан.

“Бэлчээр хамгаалах тухай” хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу тус хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлага, нөлөөллийн судалгааг хийж, үзэл баримтлалын болон хуулийн анхны төсөлд санал авахаар Барилга, хот байгуулалтын болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2018 ны 05 дугаар сарын 18-ний 01/1803 тоотоор хүргүүлсэн. УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийг 2019 онд боловсруулахаар заасан.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг дагалдан Засгийн газрын 9 тогтоол, захиргааны хэм хэмжээ тогтоох 24 журам, 6 заавар, 3 стандарт, 1 дүрэм, 1 шаардлага, 2 тууврын замын чиглэл, 5 жагсаалт, 7 төлөвлөгөө, 2 загвар хуудас, 67 халдварт, гоц халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврын төслүүд, Малын генетик нөөцийн тухай хуулийг дагалдан гарах захиргааны хэм хэмжээ тогтоох 13 журам, 18 заавар, 3 стандарт, 1 стратеги төлөвлөгөө, 3 стандарт, жишиг үнэ, тоо тогтоох 2 акт, технологийн 1 карт, аргачлал батлах 2 нийт 51 төслийг боловсруулж, яам, агентлагийн цахим хуудаст байршуулан санал авах, олон нийтээр хэлэлцүүлэх, батлах, Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна Хэрэгжилтийн явц 70 хувьтай. байна.

70

Мал, амьтын эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн дагуу УИХ, Засгийн газрын тогтоол гарч шинээр Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдав.

26 2.38. Мал аж ахуй эрхлэх уламжлалт хэв маяг, мэдлэгийг хадгалах, баяжуулах, малын тоо, төрөл, сүргийн бүтцийн зохист харьцааг баримтлах, эрчимжсэн аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1 Мал аж ахуй эрхэлж ирсэн олон зуун жилийн уламжлалт мэдлэгийг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх, сурталчлах арга хэмжээг хэрэгжүүлэх /МЭҮГ/

2017-2020

Мал аж ахуй эрхэлж ирсэн олон зуун жилийн уламжлалт мэдлэгийг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлж эхлэх.

“Малын генетик нөөцийн тухай хууль”-ийн 4.1.5-т “уламжлалт мэдлэг” гэж малын генетик нөөцийг ашиглах явцад өвлөгдөн уламжлагдаж ирсэн арга, аман болон бичгэн хэлбэрийн мэдээлэл, дадал заншлыг хэлнэ гэж заан эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

0

2 Үхэр сүргийн таваарлаг байдал, тоог өсгөх, сүрэгт эзлэх хээлтүүлэгч, хээлтэгчийн тоог зохистой түвшинд барих, тоо нь цөөрч мөхөлд хүрч болзошгүй үүлдэр, омгийн мал үржүүлж буй иргэн, ААНБ-д мэргэжил арга зүйн болон хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх /МААБХЗГ/

2017-2020

Нийт мал сүрэгт үхрийн эзлэх хувийг 7.2 хувьд хүргэх

Нийт сүрэгт үхрийн эзлэх хувь 2016 онд 6.5, (4.08) 2017 онд 6.6 (4.38) байна. Тоо нь цөөрч, мөхөлд хүрч болзошгүй үүлдэр, омгийн малыг олшруулах, өсгөхөд төрөөс дэмжлэг үзүүлэх, үр авч зохиомол хээлтүүлэг хийх, хадгалах тал дээр МУСҮТ-тэй хамтран ажиллаж байна.

Үхэр сүргийн таваарлаг байдал, тоог өсгөх, сүрэгт эзлэх хээлтүүлэгч, хээлтэгчийн тоог зохистой түвшинд байлгах үүднээс “Махны чиглэлийн цэвэр үүлдрийн Герефорд бухны гүн хөлдөөсөн үр үйлвэрлэх” гүйцэтгэгчийг сонгох ТШ/17/06/03/МCА дугаартай тендер зарлаад байна. Үнийн дүн 200.0 сая төгрөг, Монгол улсад үйлдвэрлэсэн 40.0 мянган тунгаас доошгүй гүн хөлдөөсөн үр хүлээн авна. Энэ үрээр махны чиглэлийн үхэрт зохиомол хээлтүүлэг хийнэ. Үүнээс гадна энэ онд махны болон мах-сүүний чиглэлийн үхэр импортлох төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулж байна. Төсөвт өртөг 2.5 тэрбум төгрөг

40

3 "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх /БТГ, МААБХЗГ/

2017-2020

Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах

“Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсэг ТНБД-ын тушаалаар байгуулсан. Ажлын хэсэг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах журамд заасны дагуу тус хөтөлбөрийг боловсруулах үндэслэл, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийн цар хүрээг тодорхойлох, холбогдох тоон болон чанарын мэдээлэлд дүн шинжилгээ хийх,

0/30

тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, гарах үр дүн, үр нөлөөг эдийн засаг, нийгмийн хөгжлийн загвар, төсөөлөлд үндэслэн боловсруулах, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тооцооллыг хийх ажлыг махны үхэр, сүүний үхэр, хосолмол ашиг шимт үхэр, гахай, шувуу, зөгийн аж ахуй тус бүрээр тодорхойлох ажлыг гүйцэтгэж, мэргэжлийн холбоодтой хэлэлцүүлэг хийсэн. Тус хөтөлбөрийн төслийг боловсруулж, яамдаас санал авч, төсөлд тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэж байна.

4 Нийслэл хот болон томоохон хот суурингийн ойролцоо сүү, махны чиглэлийн арвин ашиг шимтэй үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах /МААБХЗГ, МХС/

2017-2020

Сүү, махны чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуй эрхэлж буй 10-аас доошгүй ААН, иргэдэд зээлийн дэмжлэг үзүүлэх

“Мах, сүүний анхдугаар аян”-ыг эрчимжүүлэх зорилгоор 2017 онд дотоодын эх үүсвэрээс санхүүжүүлэхээр “Махны болон сүүний чиглэлийн үхэр” үржүүлж буй аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор төсөл шалгаруулалт зохион байгуулж нийт 52 аж ахуйн нэгжид 10-20 сая төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг 5 жилийн хугацаатай олгов. Нийт төсөвт өртөг 800.0 сая төгрөг

2018 онд сүүний чиглэлийн үхрийн аж ахуй эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 500.0 сая төгрөгийн төсөвтэй төсөл зарлахаар ажлын хэсгийн хурлаар шийдвэрлэв. Төслийн хүрээнд 25 аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлнэ.

70

5 Гахай, тахиа, шувуу, зөгий, загасны аж ахуйг хөгжүүлэхэд мэргэжил арга зүйн болон зээлийн дэмжлэг үзүүлж, импортын бүтээгдэхүүний тоо хэмжээг бууруулах /МААБХЗГ, МХС/

2017-2020

Гахай, тахиа, шувуу, зөгий, загасны аж ахуй эрхэлж буй 5-аас доошгүй ААН, иргэдэд зээлийн дэмжлэг үзүүлэх

Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбоотой хамтран шувууны аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд судалгаа хийсний үндсэн дээр импортын үржлийн өндөгний татварыг бууруулах талаар ГХЯ-ны холбогдох газарт хүргүүлж БТКУС код өөрчлөх чиглэл авч судалгаа хийж байна.

Зөгийн аж ахуйг дэмжих зорилгоор 34.1 сая төгрөгний үнэ бүхий 231 ширхэг башкер үүлдрийн эх зөгийг иргэн, аж ахуйн нэгжид зээл хэлбэрээр олгох ажлыг Мал хамгаалах сан, Монголын зөгийчдийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулав. 2018 онд энэ ажлын үр дүнд зөгийн бүлийн тоо 250-аар нэмэгдэх урьдчилсан тооцоо гарсан.

Зөгийн аж ахуйг дэмжих, иргэн аж ахуйн нэгжид эргэн төлөх нөхцөлтэй, гурван жилийн хугацаатай зээл олгох ажлын хүрээнд эхний ээлжинд 58 иргэн аж ахуйн нэгж хамрагдсан. Эдгээр айл өрх, аж ахуйн нэгжээс 2017 оны 05 дугаар сараас эхлэн хоёрдугаар ээлжийн иргэн аж ахуйн

40

нэгжүүдэд дамжуулан эргэн төлөгдөх нөхцөлтэй олгохоор төлөвлөж байна.

2017 онд зөгийн аж ахуй эрхлэгч 6 аж ахуйн нэгж, иргэн 60 эх зөгий, үүр хайрцгийн хамт 4 иргэн аж ахуйн нэгжид эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулан олгов. 2018 онд II ээлжийн зөгийн бүл олгох судалгааны ажил явагдаж ТНБД-аар хянуулан гэрээ хийхээр бэлтгэж байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ТА-8960: MON “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” техник туслалцааны төслийн хүрээнд 2017-2019 онд 500 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Үр дүнд нь аж ахуйн нэгжүүдийн маркетинг, техникийн чадавхийг дээшлүүлж, бүтээгдэхүүний брэнд хөгжинө.

Зөгийн цэвэр балны стандарт, зөгийн балны шинжилгээний аргын стандартыг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

27 2.39 Эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулж, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг тогтоон үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногоог 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын

1 Төвийн бүсэд тариалангийн газрын боломжит орон зайн ашиглалтыг сайжруулж, баруун, зүүн бүсэд атаршсан газрыг эдийн засгийн эргэлтэд оруулан, бүртгэл хяналтыг сайжруулан нэгдсэн мэдээллийн сантай болох /ГТБХЗГ/

2016-2020

Тариалангийн төв бүс нутгууд болон бусад аймгуудын тариалангийн талбайг нарийн бүртгэлжүүлж мэдээллийн санд оруулах.

“Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г шинэчлэх ажлын хүрээнд тариалан бүхий зарим аймгуудын тариалангийн талбайг бүртгэлжүүлж, мэдээллийн санд оруулах боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Төрийн нарийн бичгийн даргын А/117 дугаар, Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын даргын А-124 дугаар хамтарсан ажлын хэсэг байгуулан ажилласан.

Хамтарсан ажлын хэсэг 3 удаа хуралдаж, газар тариалангийн зориулалтаар ашиглаж байгаа болон атаршсан талбайн бүртгэл, тэдгээрийн элэгдэл, эвдрэл зэрэг 12 чиглэлээр судалгааг гарган, төлөвлөгөөнд тусгуулан ажиллав.

Мөн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын А-142 дугаар тушаал болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын А-123 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан Хөдөө аж ахуйн эдэлбэр газар /бэлчээр, хадлан, атаршсан газар, газар тариалангийн газар/-ын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх зорилгоор салбарт ашиглагдаж байгаа мэдээллийн сангуудын мэдээллийг нэгтгэх, нэгдсэн санд оруулах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг

40

үйлдвэрлэлээр хангана. /ГТБХЗГ/

ажиллаж, одоо байгаа 13 нэр төрлийн мэдээ, мэдээлэл, цаашид хөгжүүлэх мэдээллийн сангийн ерөнхий зураглалыг гаргав.

Газар тариалангийн салбарын мэдээллийн санг бүрдүүлэх ажлын хүрээнд сум орон нутаг дахь холбогдох мэргэжилтнүүдийн мэдээлэл бүрдүүлэх, боловсруулах, нэгтгэн санд оруулах сургалтыг 2017 оны 10 дугаар сард зохион байгуулав. Мэдээллийн сангийн журам боловсруулж ажлын хэсгийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд олон нийтээс санал авахаар цахим хуудсанд байршуулаад байна.

Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолоор Сэлэнгэ, Төв, Булган, Дархан, Архангай, Хэнтий аймгуудын зарим сумдыг Тариалангийн бүс нутаг болгон тогтоох шийдвэрийг гаргуулж, шийдвэрийг тариаланч, малчдад сурталчлах ажлыг орон нутагт үе шаттайгаар зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна.

2 Газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүнд төрөөс олгох татаас, хөрөнгө оруулалт, мөнгөн урамшууллын тогтолцоог боловсронгуй болгож, бүтээгдэхүүний борлуулалтыг биржийн арилжаанд шилжүүлэх /ГТБХЗГ/

2016-2020

Гурил үйлдвэрлэлд 350.0 мянган тонн буудай нийлүүлэх

ХХААХҮ-ийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А-26 дугаар тушаалаар 2016 оны ургац хураалтын дүнгээр гурил үйлдвэрлэлд 292,4 мянган тонн буудай нийлүүлэгдэж нийтдээ 726 аж ахуйн нэгж, иргэнд 14.9 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгов.

2017 оны ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний буудайнд 14.8 тэрбум төгрөг олгохоор батлагдсан бөгөөд нийлүүлсэн 118.0 мянган тонн хүнсний буудайнд 7.8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгосны зэрэгцээ 2018 оны тариалалтад зориулан ТЭДС-гаас олгох 31.8 мянган тонн үрийн буудайн үнийн хөнгөлөлтөд үлдэх 7.0 тэрбум төгрөг зарцуулж мөнгөн бус дэмжлэг үзүүлэх ажлыг анх удаа зохион байгууллаа.

Газар тариалангийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журмын төслийг шинэчлэн боловсруулж батлуулах ажлын хэсгийг ТНБД-ын 2018 оны А/74 дүгээр тушаалаар байгуулж, төслийг боловсруулж байна.

2018 онд буудайн урамшуулалд 14.9 тэрбум төгрөг батлуулсан.

70

3 Төрөөс олгох татаас, хөрөнгө оруулалт, мөнгөн урамшууллын

2016-2020

Төмс, хүнсний ногооны

2016-2017 онд урамшуулал олгох төсөв батлагдаагүй. 2016 онд төмс 14.6 мян.га-д төмс тариалж 153,7 мянган тн, 8.3 мян.га-д хүнсний ногоо тариалж, 93.5 мянган тн тус тус

70

тогтолцоог боловсронгуй болгож, жилд төмс тариалах 15.0 мянган га, хүнсний ногооны 8.5 мянган га талбайд тариалалт хийхээр тооцож урамшуулал олгох /ГТБХЗГ/

үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төмсний хэрэгцээг 100 хувь, ногооны хэрэгцээг 60 хувь хангах

хураав. Хүн амын төмсний хэрэгцээг дотоодын ургацаас 100, хүнсний ногооны хэрэгцээг 55 хувь хангав.

2017 онд төмс 14.6 мян.га-с 116.8 мянган тн буюу хүн амын хэрэгцээг 83.4 хувь, хүнсний ногоо 7.7 мян.га-с 80.2 мянган тн буюу 47.7 хувийн хэрэгцээг хангаж байна. /Ган нөлөөлөв/

2020 он хүртэл төсөв, эдийн засаг хүнд үед төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний урамшууллын асуудлыг төсөвт тусгахгүй байх чиглэлийг Засгийн газраас өгсөн.

“Хүнсний ногоо” хөтөлбөрийг 09 сарын 22-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж 278 дугаар тогтоолоор батлуулав.

АХБ-ны 3.0 сая ам долларын санхүүжилттэй “Бага орлоготой ядуу өрхийн хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” төслийг Төв аймгийн Борнуур, Сэлэнгэ аймгийн Ерөө, Увс аймгийн Улаангом, Дархан-Уул аймгийн Орхон сумын өрхүүдийг хамруулан хэрэгжүүлж эхлээд байна.

Мөн АХБ-нд Сангийн яамаар дамжуулан 01/3680 тоот албан бичгээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих” чиглэлээр 2018 оноос судалгаа, зээлийн баримт бичиг боловсруулж 2019 оноос хэрэгжих төслийн санал, Төв аймгийн Борнуур сумын услалтын системийг техник туслалцааны хөрөнгөөр засварлах саналыг тус тус хүргүүлээд байна.

2018 онд төмс 10.8 мян. га, хүнсний ногоо 5.5 мян га-д тус тус тариалаад байна.

4 Эх орны төмсний шинэ сортын суперэлит үр үйлдвэрлэх, вирусгүй бичил булцуун үрээр дотоодын хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх /ГТБХЗГ/

2016-2020

Вирусгүй бичил булцууг 125 мянган ширхэг, элит үр 400 тонныг үйлдвэрлэж, жил бүр үр шинэчлэлийн системийг

2016 онд Вирусгүй бичил булцуу 80.0 мянган ширхэгийг УГТХ-н үйлдвэрлэсэн. Элит үр ХХК-тай гэрээ байгуулан суперэлит, элит үр үйлдвэрлэж, төмсний үр шинэчлэлд зориулан 35.2 тн үрийг Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А-166 дугаар тушаалаар аймаг, нийслэлийн ХХАА-н газарт олгов. Энэхүү арга хэмжээний үр дүнд 14.1 га-д тариалалт хийж 183.3 тн үрийн ургац хураан авав. 2018 онд элит үрээр 73 га талбайд тариалалт хийх боломж бүрдүүллээ.

Афаси олон улсын байгууллагын төслийн хүрээнд 2017 онд 74550 ширхэг бичил булцуу үйлдвэрлэсэн. 2018 онд 37.2 тн суперэлит үр үйлдвэрлэнэ. Төв, Архангай, Хэнтий

70

тогтворжуулах

аймгийн төмсний үр үржүүлэгч 50 гаруй хүнд вирусгүй төмсний үр үржүүлэг, төмсний вирусын өвчин, аэропоник болон гидропоникийн технологийн талаар сургалт зохион байгуулав.

2018 онд: Вирусгүй бичил булцуугаар үйлдвэрлэсэн төмсний элит үр авч үр үйлдвэрлэлд шинэчлэл хийхээр 100.0 сая төгрөг батлуулсан. Үр авах хязгаарлагдмал тендер зарлаж, 34.2 тн элит үрээр 13.7 га талбайд тариалалт хийв. Намрын ургацаас 45 тн супер элит үр авна. Үүний үр днд 780 тн ургац авч үр шинэчлэлийг тогтворжуулна.

5 Хүнсний ногооны үр үйлдвэрлэлийг төвийн бүсэд Дархан-уул аймгийн УГТЭШХ-г, баруун бүсэд Увс аймагт, зүүн бүсэд Дорнод, Хэнтий аймгийн үр үйлдвэрлэгчдийг түшиглэн хөгжүүлэх, нэр төрлийг нэмэгдүүлэхэд дэмжих

/ГТБХЗГ/

2016-2020

Ил талбайн ногооны үр 8 нэр төрлийг үйлдвэрлэж, хэрэгцээний 60 хувийг хангах

2017 онд төсөв батлагдаагүй. Төсвийн тодотголд үр авах, үр үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх төсвийн санал хүргүүлсэн боловч дэмжигдээгүй.

2017 онд хүнсний ногооны 17 зүйлийн 65 сортын үрийг Монгол ногоо төслийн санхүүжилтээр сорт сорилтод орууллаа. Ногооны сортуудыг Дархан-Уул аймгийн УГТХ, Орхон сум, Улаанбаатар хотод ХААИС-ийн сургалт үйлдвэрлэлийн талбай, Ховд, Увс аймгийн үйлдвэрлэлийн талбайд сорилт хийгдэж байна.

“Монгол ногоо” төслийн хүрээнд стандартын шаардлага хангасан 12 нэр төрлийн хүнсний ногооны 7500 кг, төл сонгины 75 тн үрийг импортлон тариалалтад зориулан ногоочдод олгосон. Төв аймгийн Борнуур, Дархан-Уул аймгийн Орхон, Сэлэнгэ аймгийн Мандал суманд хүнсний ногооны шинэ технологи, сорт, ургамал хамгаалал, үрийн худалдааны сургалт явуулах зорилготой загвар экстейншин төвийг төслийн хүрээнд байгуулав. Эдгээр төвүүдэд үрслэг бойжуулах, тарих, арчлах, хураах, хадгалах технологи, борлуулалт зах зээлийн менежментээр нийт 600 гаруй ногоочинд сургалт хийв. Увс, Сэлэнгэ аймагт хүнсний ногооны үр үйлдвэрлэх, тусгай зөвшөөрөл бүхий иргэн аж ахуйн нэгж, хоршоодыг дэмжих чиглэл бүхий сургалт зохион байгуулж, 100 ногоочинг хамруулж, 35 ногоочинд ногооны үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгов. Зах зээл ба бэлчээрийн удирдлага менежмент төслийн хүрээнд Булган, Хөвсгөл аймагт “Байцаа, сонгины үрслэг, тарих арчлах, хураах, хадгалах технологийн сургалт зохион байгуулж, 120 ногоочин хамруулав.

100

2018 онд хүлэмжийн ногооны 4 нэр төрлийн 33 кг үрийг 100.0 сая төгрөг, ил талбайн хүнсний ногооны 10 нэр төрлийн 23,691.7 кг үрийг 250.0 сая төгрөгөөр тус тус худалдан авах ажиллагааг зохион байгуулж аймаг, нийслэлийн ХХАА-н газраар дамжуулан гарааны бизнесийг дэмжих, өрхийн тариаланг хөгжүүлэхэд зориулан олгов. Үүний үр дүнд 3100 га талбайд ногоо тарьж 37,0 мян.тн ургац хураан авна.

6 Хүнсний ногооны нэр төрлийг нэмэгдүүлэх, сортуудыг турших, нутагшуулах, усалгаажуулах, механикжуулах замаар үйлдвэрлэлийг дэмжих /ГТБХЗГ/

2016-2020

Хүнсний ногооны нэр төрлийг 6 шинэ сортоор нэмэгдүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлэх

2016 онд хүнсний ногооны хүлэмжийн хэмхийн Saladin f1, лоолийн tolstoi f1 сортыг туршилтад, Артишокийн Green globe сортыг ирээдүйтэй сортоор, шар луувангийн Шантенэ Роял, хүрэн манжингийн Одноростковая, улаан лууавангийн Софит, гоньдны Лесногородская, сонгины баян овоо сортуудыг нутагшсан сортоор батлав.

2017 онд Таримал ургамлын үр сортын жагсаалтын эх бэлтгэж, хэвлэлтэд шилжүүлэх хэлэлцүүлгийг 3 удаа зохион байгуулав.”ХАА-н тарималын сортын каталоги” номыг НҮБ-ын санхүүжилтээр 1000 ширхэг хэвлүүлж, тариаланчид, ногоочид, ХХАА-н газрын номын сангийн фондод хүлээлгэн өгөв. Энэхүү номонд анх удаа бүх таримлын сортуудыг нэгтгэж, тариаланчдын гарын авлага болгосноороо онцлогтой юм.

Байцааны 14, сонгины 12, хүрэн манжингийн 5, шар манжингийн 1, луувангийн 5, яншуйны 1, хашийн 3, салатны 3, лоолийн 2, улаан луувангийн 1, тарвасны 4, хулууны 3, гуаны 2, хэмхний 2, брокколигийн 1, чинжүүний 3 сорт, нийт 17 нэр төрлийн хүнсний ногооны 63 сортыг шинээр сорт сорилт, туршилтад УГТХ-д болон үйлдвэрлэлд Гацуурт ХХК-д таригдаж эхэлсэн.

Афаси төслийн санхүүжилтээр Завхан аймгийн сармис тариалагч иргэдээс цуглуулсан сармисны Улиастай сортын 200 дээжинд 3 төрлийн вирусыг ELISA тестийн аргаар оношлож, вирусын халдвар 23.5% байгааг тогтоов. Вирусын оношлогооны дүнгээр Сонгино шарлаж давжаарах вирус /OYDV/ - 11%, сармисны В вирус /Gar V- B/- 4%, С вирус- 11% харин OYDV вирус С вирустэй /Gar V- С/ хам хэлбэрээр илэрсэн ургамал-1,5%, OYDV вирус В вирустэй хамт-1 % байгааг илрүүлэхийн зэрэгцээ Улиастай, Ховд

100

зэрэг нутгийн сорт дээжүүдийг меристем өсгөврийн аргаар вирусээс эрүүлжүүлэх лабораторийн судалгаа хийгдэв. 2018 онд хүнсний ногооны 10 сорт Монгол ногоо төслийн хүрээнд туршиж байна.

7 Газар тариалангийн механикжсан ажлыг төлбөртэй гүйцэтгэж өгдөг аж ахуйн нэгж, хоршоонд техник, технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх, төмс хүнсний ногоо үйлдвэрлэлийн техникийн шинэчлэл хийх /ГТБХЗГ/

2017-2020

Хөрс боловсруулах, үр суулгах, хураалтын болон ялгаж савлах тоног төхөөрөмжийг төрөлжсөн хоршоодоор дамжуулан тариаланчдад төлбөртэй үйлчлэх зохион байгуулалтад оруулах.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 7.6 сая ам. долларын хөрөнгөөр Хөдөө аж ахуйн зориулалттай дунд оврын трактор, техник, тоног төхөөрөмжийг худалдан авч аж ахуйн нэгж, хоршоонд хөнгөлөлттэй зээлээр олгохоор төлөвлөж, тус зээлийн хөрөнгөөр худалдан авах техник нийлүүлэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулав. Энэхүү төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг Сангийн яам, БНХАУ-ын Экзим банк хооронд байгуулахаар ажиллаж байна.

Улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр дунд оврын 19 трактор, хүнсний ногооны 27 иж бүрдэл техник худалдан авах ажлыг зохион байгуулж, трактор, техник, тоног төхөөрөмжийг техникээр төлбөртэй үйлчилгээ үзүүлэх ногоочид, ногоочдын хоршоо, бүлэгт хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ба ингэснээр нийт 600 га талбайн хүнсний ногооны хөрс боловсруулах, арчлах, хураах ажлыг механикжуулна.

2018 онд: 2017 онд Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан техникүүдийг ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А-36 дугаар тушаалаар хүнсний ногоо үйлдвэрлэлийн механикжсан ажлыг төлбөртэй гүйцэтгэдэг аж ахуйн нэгж, хоршоонд 10 хувийн урьдчилгаа төлбөртэй 7 жилийн хугацаатай, хүүгүй зээлээр олгохоор шийдвэрлэсэн ба 11 иж бүрдэл техникийг дээрх нөхцөлөөр олгоод байна.

Улсын төсвийн 334.0 сая төгрөгийн хөрөнгөөр хүнсний ногооны 15 иж бүрдэл техникийг худалдан авч ногоочдод зээлээр олгох ажлыг зохион байгуулж байна.

Хүнсний ногооны гар үр үрлэгч худалдан авах тендерээр 230 ширхэг үрлэгч авч 230 ногоочин бага оврын техникээр хангагдана.

Хүлэмжийн нийлэг хальсан хучлага авах тендерээр 70,000 м2 хучлага авч 270 хүлэмжинд хэрэглэнэ.

БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн хүрээнд төмс, хүнсний

70

ногооны техник худалдан авч техникийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг иргэн, ААН-үүдэд зээлээр олгохоор төлөвлөж байна.

28 2.40. Жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чацарганы үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан, хүн амыг амин дэм бүхий жимс жимсгэнээр ханган, экспортын орлогыг нэмэгдүүлнэ. /ГТБХЗГ/

1 "Жимс жимсгэнэ" хөтөлбөр хэрэгжүүлж, Монголд ургах боломжтой жимс жимсгэний сортуудыг турших, нутагшуулах, үржүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх, чацарганы тариалалт, хураалт, хадгалалт, боловсруулалт, борлуулалтын чанар стандарт, судалгаа шинжилгээнд суурилсан сүлжээг үүсгэж, өрсөлдөх чадварыг сайжруулан "Монгол чацаргана" бренд бий болгох, экспортод тогтвортой гаргах /ГТБХЗГ/

2016-2020

Алим, чавганы хүйтэнд тэсвэртэй сортуудыг үржүүлж эхлэх, жимсний тариалалтыг 7500 га-д хүргэх ургацыг 6000 тн-д хүргэх.

НҮБ-ын ХХААБ-ын санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол улсын жимс жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” ТСР/МON/3605 төслийг хэрэгжүүлэх 2 удаа уулзалт зохион байгуулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулж, төслийн ажлыг эхлүүлэв. Тус төслийн хүрээнд алим, чавга, интоор, гүзээлзгэнэ, үхрийн нүд, далан хальс зэрэг яст, үрт 6 төрлийн 33 сортын 3000 гаруй ширхэг суулгацыг импортолж турших, нутагшуулах, үржүүлэх ажлыг эхлүүлж 2018 оны хавар нийлүүлэх гэрээг ОХУ-ын 3 хүрээлэнгээс санал авч, газар дээр нь үзэж танилцан ОХУ-ын Горный-Алтай жимс жимсгэний станцтай гэрээ байгуулан суулгацыг 2018 оны 5 сард хүлээн авч тариалсан.

Жимсний суулгац, эх материал шалгаж, турших хорио цээрийн 400м2 өвлийн хүлэмжийн байгууламжийг Дархан-уул аймаг дахь УГТХ-д байгуулах тендерийг НҮБ-ийн ХХААБ-аас шалгаруулж, гэрээ байгуулан 2018 оны хавар ашиглалтад оруулав.

2018 онд улсын төсвийн санхүүжилтээр нийт 211.0 мянган ширхэг 166.0 га талбайд тариалах чацаргана, үхэр нүд, алим, чавганы суулгацыг нийлүүлж 10 хувийн урьдчилгаатай, 6 жилийн хүүгүй зээлээр олгож 2018 оны хавар 35 га талбайд 33000 ширхэг үхэр нүд, 6900 ширхэг бэсрэг алим, 5750 ширхэг чавганы суулгацыг 22 аймаг, нийслэлийн жимс жимсгэнэ тариалагч иргэд, аж ахуйн нэгж тариалсан.

Жимс жимсгэнэ тариалах, залгаж ургуулах, тайрч танах, өвчин хортоноос хамгаалах 4 удаагийн сургалтыг Улаанбаатар хот, Дархан-уул болон Увс аймагт зохион байгуулж, 200 гаруй жимс жимсгэнэ тариалагчдыг хамруулж мэдлэг чадвар олгов.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний маркетингийг сайжруулах” төслийн хүрээнд чацарганы үрийн тосыг өндөр технологиор боловсруулах тоног төхөөрөмж, хортон шавьж барих наалтын цехийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх

70

тендерийн баримт бичиг боловсруулж, зарлахаар бэлтгэж байна.

29 2.41. Газрын үржил шим, үр өгөөж, таримал ургамлын үр үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлж, үрийн сорт чанарыг сайжруулах замаар га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлнэ. /ГТБХЗГ/

1 Таримлын элит үр үржүүлгийн төв, сорт, сорилтын салбаруудыг тариалангийн бүсийн онцлогт тохируулан байгуулж, техник технологийн шинэчлэл хийх /ГТБХЗГ/

2016-2020

Сорт сорилтын гурван төвийг сэргээн техник тоног төхөөрөмжөөр хангах

2017 онд Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр анхдагч үрийн аж ахуйд техникийн шинэчлэл хийх зорилгоор трактор, үр тариа хураах комбайн, үрлүүр, сийрүүлүүр, хор шүршигч, үр сортлогч тус бүр 2 ширхэгийг худалдан авах ажлыг зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээний хүрээнд 846.6 сая төгрөгийн хөрөнгөөр John Deere үйлдвэрийн W230 загварын үр тариа хураах комбайн, JD1654 загварын трактор тус бүр 2 ширхэгийг нийлүүлэх гэрээг “Гацуурт” ХХК-тай байгуулж гэрээний дагуу техникүүд нийүүлэгдсэн. Мөн 519.8 сая төгрөгийн санхүүжилтээр Nardi үйлдвэрийн үр тарианы үрлүүр, сийрүүлүүр тус бүр 2 ширхэгийг нийлүүлэх гэрээг “Энсада трактрон” ХХК-тай байгуулж техникийг 12 сарын 19-ний өдөр хүлээн авсан.

2018 онд Дээрх техникийг ХХААХҮ-ийн сайдын Сорт сорилт, үр үржүүлгийн техник олгох тухай 2018 оны А-37 дугаар тушаалаар Үр тарианы сорт бүтээх, сортын үр үржүүлэх зориулалтаар ТЭДС-д олгов. Үр үржүүлгийн зориулалттай техникийг Дархан-Уул аймаг дахь УГТХ-д хөнгөлөлттэй зээлээр олгох шийдвэр гаргаад байна.

70

2 Ганд тэсвэртэй, ургац өндөртэй үр тариа, тос, тэжээл, буурцагт таримлын нутагшсан сортын үрийг үржүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх /ГТБХЗГ/

2016-2020

Ганд тэсвэртэй хоёр сортыг нэмж үржүүлж нутагшуулах

Нутагшсан таримлын элит үрийн хангамж нэмэгдүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн УГТХ-тэй гэрээ байгуулж захиалгаар буудайн 4 сортын 344 тонн, бусад үр тарианы болон сэлгээний таримлын 180 тонн элит үрийг тус тус нийлүүлж нөөцийг бүрдүүлэв. Энэхүү арга хэмжээг үргэлжлүүлэн дотооддоо үрийн нөөц бүрдүүлэх зорилгоор ХХААХҮ-ийн сайдын 2017 оны Үрийн аж ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай А/31 дугаар тушаалаар Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгийн тариалан бүхий 10 аж ахуйн нэгжид үр үржүүлэх тусгай зөвшөөрөл олгосон. ТЭДС, Ургамал газар тариалангийн хүрээлэн, Үр үржүүлэгч аж ахуйн нэгжийг оролцуулан гурвалсан гэрээ байгуулан ажиллаа. 2017 оны ургацаас буудайн үрэнд тэнцсэн 39 ААН-ээс 23405 тн, үүнээс үр үржүүлэх тусгай зөвшөөрөл бүхий Эг ХХК, Баян дулаан уул ХХК-аас Буриадская остистая сортын 2450 тн буудайн үр авч, нөөц бүрдүүллээ.

100

Улсын сорт сорилтын зөвлөлийн хурлаар тэжээлийн вандуйн И2964 сортыг нутагшсан сортоор батлуулж зусах зөөлөн буудайн Тризо сортыг сорилтод оруулахаар тус тус шийдвэрлэв.

БНСУ-ын Афаси байгууллагаас хэрэгжүүлж буй “Орон нутгийн тариаланчдад шинэ сортыг таниулах, тариалалтыг өргөжүүлэх” төслийн хүрээнд:

Төв аймгийн Алтан залаа ХХК, Сэлэнгэ аймгийн Орхон хөгжил ХХК, Дархан-Уул аймгийн Газар Өгөөж ХХК-д буудайн 8 сорт, тритикалын 1 сортоор 3 газар үзүүлэх талбар байгуулж, үр тариа үйлдвэрлэл эрхлэгч 150 гаруй хүнд талбайн сургалт, өдөрлөг 3 удаа зохион байгуулав.

Мөн Афаси байгууллагын “Монгол нутгийн буудайн агро-морфологийн шинж чанар, молекул генетикийн судалгаа” төслөөр Монгол буудайн 200 дээжийг талбайн нөхцөлд агро-морфологийн үнэлгээ туршилтыг 3 давталтаар УГТХ-ийн Генетик нөөцийн судалгааны талбарт тариалсан. Таримал ургамлын үр сэргээх судалгаанд 1489 сортод мониторинг хийж, үүнээс 1030 сортыг тариалан, ажиглалт хэмжилт явагдаж байна.

30 2.42. Ургамал хамгааллын цогц арга хэмжээг төлөвшүүлж, тариалангийн талбайн хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалж, үржил шимийг сайжруулах, таримлын зохистой сэлгээ, тэг элдэншүүлгийн технологийг

1 Тариалангийн бүсийн 800.0 мянга гаруй га талбайд хөнөөлт организмын тархалтын судалгааг хийж, тэмцэх аргыг боловсруулах /ГТБХЗГ/

2016-2020

Тэмцэх арга хэмжээний талаарх заавар зөвлөмжийн судалгаанд хамрагдсан аймгуудын тариалан эрхлэгчдэд тараах хэрэгжүүлэх чиглэлээр технологийн сургалт семинар зохион байгуулах

Тариалангийн талбайн хог ургамал, хортон шавьж, мэрэгч, ургамлын өвчний тархалтыг урьдчилан мэдээлэх мэдээллийн системийг бий болгох ажлын хүрээнд төсвийн тодотголоор 200 сая төгрөг батлагдсан. ”Ургамал хамгааллын тухай” хуулийн 5.4, 8.1.10, 11.1 дэх заалт, БСШУ-ны сайдын 2015 оны А/337 тушаалыг үндэслэн Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй гэрээ байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд УХЭШХ Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 400.0 мянга гаруй га талбайд хөнөөлт организмын тархалт, олшролтын судалгаа хийж, мэдээллийн системд оруулах мэдээллийг бэлэн болгож хүлээлгэн өгсөн. Мөн мэдээллийн системд шаардагдах сервер, компьютер зэргийг суурилуулж, мэдээллийг оруулах ажлыг дуусган хүлээлгэж өгөх бичгийг тус хүрээлэнгээс ирүүлээд байна. Энэхүү ажлын үр дүнг үндэслэн хөнөөлт организмын тархалтыг урьдчилан мэдээлэх мэдээллийн цахим системийг бий болгох юм.

2018 оны 4 сард зохион байгуулсан “Тогтвортой газар тариалан” тариаланчдын зөвлөгөөний үеэр үр тариа, төмс,

100

үе шаттайгаар нэвтрүүлнэ.

хүнсний ногоо, жимс, жимсгэний аж ахуй эрхлэгчдэд зориулан Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн тариалангийн талбайд хийсэн хөнөөлт организмын тархалтын судалгааны үр дүн болон хөнөөлт организмтой байгальд ээлтэй аргаар үр дүнтэй тэмцэх тухай заавар, зөвлөмжийг өгсөн.

Мөн Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй Монгол ногоо төсөл, УХЭШХ-тэй хамтран хөнөөлт организмын тархалтын судалгааны үр дүнг үндэслэн аймаг, сумдын агрономичид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдэд зориулан тариалангийн талбайд тархсан хог ургамал, хортон шавж, ургамлын өвчний эсрэг авч хэрэгжүүлэх ургамал хамгааллын зохистой арга хэмжээний талаар боловсруулсан заавар зөвлөмжийг өгөх зорилгоор 4-5 сард 2 удаагийн сургалт зохион байгуулсан. Тариалангийн талбайд хөнөөлт организмтой хэрхэн тэмцэх тухай үзүүлэх сургалтыг энэ оны 7 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.

2 Хөнөөлт организмтой тэмцэх арга хэмжээнд ургамал хамгааллын цогц арга, газар тариалангийн зохистой дадлыг нэвтрүүлэх, төлөвшүүлэх /ГТБХЗГ/

2016-2020

Ургамал хамгааллын цогц арга, зохистой дадлыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх чиглэлээр төмс, хүнсний ногоо эрхлэгч-дэд зориулсан технологийн заавар зөвлөмж боловсруулах, технологийн сургалт

АФАСИ олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Газар тариалангийн зохистой дадал” төслийн 2017-2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан улаан лооль, хэмх, төмсний үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэх гарын авлага, талбайн түүх хөтлөх дэвтрийг боловсруулан тус тус хэвлүүлээд байна.

Улаанбаатар, Сэлэнгэ, Төв аймгийн хүнсний ногоо эрхлэгчдэд зориулсан сургалтыг зохион байгуулж 150 гаруй тариаланчид хамрагдсан. Сургалтын үеэр газар тариалангийн үйлдвэрлэлд ялангуяа хүлэмжийн үйлдвэрлэлд зохистой дадал хэрэгжүүлэх зарчмууд, хөнөөлт организмтой тэмцэх арга хэмжээг хэрхэн зүй зохистой авч хэрэгжүүлэх, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээний талаар тус хүрээлэнгийн эрдэмтэд болон тус яамны мэргэжилтнүүд хичээл зааж, зөвлөмж өгөв.

Газар тариалангийн үйлдвэрлэлд зохистой дадал нэвтрүүлэх сэдэвт дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулж, стандартчлал хэмжил зүйн газар, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол ногоо төсөл, НҮБ-ын ХХААБ-аас

100

зохион байгуулах

хэрэгжүүлж буй Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, маркетингийн төсөл, Номин, И-март сүлжээ болон төрийн бус байгууллага, холбоодын төлөөлөл оролцож зохистой дадал хэрэгжүүлэгч болон батлах эрх бүхий байгууллагуудын тогтолцооны талаар санал солилцов.

3 Тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд ургамал хамгааллын бодис, бордоог хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох /ГТБХЗГ, ТЭДС/

2016-2020

Ургацын тоо хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах зорилгоор хаврын тариалалтад зориулан ургамал хамгааллын бодис, бордоог хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох

2018 оны тариалалтад зориулан ТЭДС-тай хамтран үр ариутгалын бодис 13.8 тн, уриншийн болон тариалалтын үеийн хог ургамалтай тэмцэх бодис 471.5 тн, хөрсний үржил шимийг сайжруулах нийлмэл бордоо 2020 тн, гумины бордоо 184.0 мянган тонныг тус тус тариаланчдад 30 хувийн урьдчилгаа төлөх нөхцөлтэйгөөр нийлүүлж байна. Үүний үр дүнд үр тариалангийн нийт 140.0 гаруй мян.га талбайг бордож, 27.0 мян.тн үр ариутгах, 135.0 мян. га талбайн хог ургамалтай тэмцэж, дээрх талбайн ургацыг 5-8 хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Мөн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний талбайн хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор 123 тонн эрдэс бороог нийлүүлэх ажлыг зохион байгуулж, төмс хүнсний ногоо эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олгох шийдвэрийг гаргуулж байна. Үр дүнд 410 га талбайн үржил шимийг сайжруулж, нэг га талбайн ургац 10 цн-ээр нэмэгдэх боломж бүрдэнэ.

70

4 Сэлгээний таримлын нэр төрлийг тодорхойлж, үрийн нөөцөөр хангах, зах зээлд гаргах, сүрлэн хучлага үүсгэх технологийг хэрэгжүүлэх /ГТБХЗГ, ТЭДС/

2016-2020

Тариалангийн талбайн 10 хувьд сэлгээний таримал тариалах, сүрлэн хучлага үүсгэх

ОХУ-ын Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр талбайд сүрэл хэрчиж цацах тоноглол бүхий 35 ширхэг үр тарианы комбайн 2017 онд нийлүүлэгдсэнээс ТЭДС-аас 32 ширхэг комбайныг 30 хувийн урьдчилгаа төлбөртэй 4 жилийн хугацаатай лизингээр олгох ажлыг зохион байгуулж байна.

40

5 Тариалангийн талбайг хашаажуулах, ногоон хэрэм байгуулах /ГТБХЗГ, ТЭДС/

2016-2020

Тариалангийн талбайн 10 хувийг хашаажуулах

Хашаажуулсан тариалангийн талбайн судалгааг аймгуудаас авч дүнг нэгтгэв. 11 аймгийн дүнгээр 25970 га буюу 60955 км талбайг ойн зурвас бий болгох болон хашаа барих замаар хамгаалсан байна. Цаашид ойн зурвас болон хашаажуулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна.

2018 онд тариалангийн талбайн хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах ойн зурвас байгуулах ажлын хүрээнд тариалангийн талбайд ойн зурвас байгуулах Техник эдийн

40

засгийн үндэслэлийг боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил зохион байгуулж байна.

Мөн талбай хашаажуулах ажлын хүрээнд ХААИС, Дархан Уул аймгийн Газар тариалангийн хөрс судлаач эрдэмтэдтэй хамтран, хашааны техникийн тодорхойлолт боловсруулсан. Булган аймгийн Хутаг-Өндөр, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Орхон, Төв аймгийн Цээл, Сүмбэр, Баянцогт болон Орхон Аймгийн Жаргалант сумдад дээрх аймгуудаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн нийт 400.0 гаруй км хашаа байгуулах нээлттэй тендер зарлаад байна.

6 Хими, биологийн гаралтай ургамал хамгааллын бодис, бордооны талаар технологийн зөвлөмж заавар боловсруулах, талбайн болон технологийн сургалт зохион байгуулах ГТБХЗГ

2016-2020

Баруун бүсийн аймгуудын тариалан эрхлэгч нарыг хамруулах

Германы “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн үйл ажиллагааны хүрээнд нийслэл, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын агрономи, тариалан эрхлэгчдэд зориулсан “Ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээ” сэдэвт сургалтыг 2017 оны 06 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сургалтын үеэр 2017 оны УХЭШХ болон Герман улсын олон улсын зөвлөх Хорст Бунгэ нар хөнөөлт организмын талаар болон тэдгээртэй тэмцэхэд ашиглаж буй ургамал хамгааллын бодисын үр дүнтэй, зохистой хэрэглээ, ургамал хамгааллын бодис шүршигч техникүүдийн тохиргоо болон шүрших үеийн цаг агаарын нөхцөл зэрэг технологийн сургалтыг явуулсан. Нийт 130 гаруй ногоочин, мэргэжилтэн хамрагдсан байна.

2018 онд НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй төслийн багтай хамтран тариалангийн бүсийн аймгуудын агрономи болон сумын ЗДТГ-ын газар тариалан хариуцсан мэргэжилтнүүдийг ургамал хамгаалал, хөрсний үржил шимийг сайжруулах чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалт 2 удаа зохион байгуулав.

100

31 2.43. Усны хайгуул, судалгаанд үндэслэн услалтын систем шинээр барьж,

1 Хайгуул судалгаа хийгдсэн бүсүүд болон томоохон голуудын сав газарт урсацын тохируулга хийж, ус хуримтлуулах усан сан бүхий томоохон услалтын системийн

2016-2020

Усалгаатай тариалангийн эргэлтэд 3.5 мянган га талбайг шинээр ашиглалтад оруулах, 4.2

АХБ-ны санхүүжилтээр “Бага орлоготой хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжих Төв аймгийн Борнуур сумын Борнуурын услалтын системийн боомтын ёроолын ус гаргах барилгын засврын ажилд шаардагдах 2.0 сая ам долларын санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр СЯ, ХХААХҮЯ, АХБ хооронд байгуулсан санамж бичигт тусган санал хүргүүлсэн.

70

сэргээн засварлах, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг дэмжиж, усалгаатай талбайн хэмжээг жил бүр нэмэгдүүлнэ. /ГТБХЗГ/

толгойн барилга, усыг талбайд хүргэх гол суваг (хоолой), талбай хоорондын ус хуваарилах сүлжээний барилга байгууламжийг барих /ГТБХЗГ/

мянган га талбайн усан хангамж сайжирна.

БНСУ-ын Хөдөө аж ахуйн корпорацитай 2018 оноос эхлэн 3 жилийн хугацаанд усны инженер, усалгаатай тариалангийн агрономиудад Солонгос улсад усалгаатай тариалан, усны барилга байгууламжийн талаар туршлага солилцох сургалтад хамруулахаар төлөвлөгөөг гаргаж батлуулсан.

БНСУ-ын Хөдөө аж ахуйн корпораци болон APEC Climate Center (APCC) –ийн санхүүжилтээр услалтын систем шинээр барих 3.89 сая ам долларын төслийн баримт бичгийг боловсруулж хүргүүлсэн. Төсөл хэрэгжих газраа сонгосны дараа KOICA-байгууллагаар дамжуулан 2018 оноос эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжинэ.

БНХАУ-ын Засгийн газрын 16.9 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 50-125 га талбайг услах үр тарианы зориулалттай усалгааны тоног төхөөрмж 130 ширхэг, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг услах зориулалттай бага болон дунд оврын усалгааны тоног төхөөрөмж 126 ширхэг, 0.8-1.0 mpa даралттай усалгааны хуванцар хоолой нийлүүлэх гэрээ байгуулсан “Foton lovol” ХХК-ний ирүүлсэн урьдчилгаа санхүүжилт хүссэн бичиг баримтыг Сангийн яамаар дамжуулан БНХАУ-ын Экзим банкинд хүргүүлж 5.0 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Үүний үрд 256 иж бүрдэл усалгааны тоног төхөөрөмж нийлүүлэгдэж жилдээ 110.0 мянган тонн хадлан, тэжээл бэлтгэх, 10 000 га талбайн үр тариа, 770 га талбайн төмс, хүнсний ногоо, 150 талбайн жимс, жимсгэний талбай услах техникийн чадамжтай болох юм.

Баян-Өлгий аймгийн Алтай сум, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумдад тэжээлийн таримал, хүнсний ногооны зориулалтын услалтын систем барихаар төлөвлөн худалдан авах ажиллагааг орон нутгийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын хэлтэс зохион байгуулж байна.

32 2.44. Өвөл, зуны хүлэмжийн загвар, цогцолбор аж ахуйг хөгжүүлж, хот

1 Өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулахад урт хугацаатай зээлийн эх үүсвэр бий болгох, томоохон хот суурин газруудад гадаад орон, олон улсын

2016-2020

Хүлэмжийн талбайг 20 га-гаар, ургацыг 6000 тн-оор нэмэгдүүлэх

Өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах төслийг боловсруулж БНСУ, Турк, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлд хамруулахаар Засгийн газарт хүргүүлсэн.

АХБ-ны “ХАА, хөдөөгийн төслийн нэмэлт санхүүжилт” төслийн хүрээнд хүлэмжийн аж ахуй байгуулахад 7 жилийн хугацаатай зээлийн эх үүсвэр бий болсон тул төслийн саналууд авч, банкууд судалгаа хийж байна.

40

суурингийн хүн амыг шинэ ургацын ногоогоор тогтвортой хангана. /ГТБХЗГ/

байгууллагын санхүүжилтээр загвар, цогцолбор аж ахуйнуудыг байгуулах, зуны хүлэмжийн аж ахуйн хангамжийг сайжруулж, орон нутагт хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр нэвтрүүлэх /ГТБХЗГ/

Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн өвлийн улиралд ашигласан цахилгааны шөнийн тарифыг 100, дулааны төлбөрийг 50 хувь хөнгөлөх, “Өвлийн хүлэмжийн аж ахуй” төсөл хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан яамдаас санал аваад байгаа ба ойрын хугацаанд Засгийн газарт танилцуулахаар бэлтгэж байна.

33 2.45. Газар тариалангийн зориулалттай дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг татварын бодлого, санхүүгийн лизингийн арга хэрэгслээр дэмжинэ. /ГТБХЗГ/

1 Хөдөө аж ахуйн техникийн лизингийн сан бүрдүүлж, техникийн шинэчлэл хийхэд зээлийн дэмжлэг үзүүлэх /ГТБХЗГ/

2017-2020

Техникийн шинэчлэлийг шинэчилвэл зохих техникийн 40 хувьд хүргэх, зээлийн дэмжлэг үзүүлэх

Хөгжлийн банктай хамтарч ОХУ, ХБНГУ, БНБУ-ын холбогдох банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хөдөө аж ахуйн техникийн шинэчлэл төсөл хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж холбогдох яамдуудаас санал авахаар 2018 оны 03 дугаар сарын 20–ны өдрийн 01/852 тоот албан бичгээр хүргүүлээд байна.

БНХАУ-ын Засгийн газрын 7.6 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 50-165 м.х-тэй трактор 180 ширхэг, хадлангийн зориулалттай дунд оврын 40 иж бүрдэл техник, таримал тэжээлийн зориулалттай 20 иж бүрдэл техник нийлүүлэх гэрээг байгуулаад байна.

Хөгжлийн банкны “Ди Би Эм Лизинг” ХХК хамтарч ОХУ-ын Хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр 18 нэр төрлийн 209 тооны техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

2018 онд Хөгжлийн банкны “Ди Би Эм Лизинг” ХХК нь ОХУ-ын техник үйлдвэрлэгч 3 аж ахуйн нэгжтэй нийт 4.7 сая еврогийн хөдөө аж ахуйн зориулалттай 16 нэр төрлийн 166 ширхэг техник, тоног төхөөрөмж зээлээр нийлүүлэх гэрээг байгуулаад байна. Төслийг хэрэгжүүлснээр үр тарианы техникийн шинэчлэл 75 хувьд хүрнэ.

70

2 Механикжуулагч, инженер техникийн ажилчдын мэргэжлийн чадварыг дээшлүүлэх /ГТБХЗГ/

2017-2020

ХААИС-тай хамтарч шинээр нэвтэрсэн техник ашиглалтын талбайн

Дархан-Уул аймагт Хөдөө аж ахуйн машины ашиглалт, түрээсийн үйлчилгээ сэдэвт сургалт зохион байгуулав. Сургалтад техникийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг 30 механикжуулагч оролцов. 40

өдөрлөгийг 2 удаа зохион байгуулах.

34 2.46. Зоорь, агуулах, элеватор, үтрэмийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хадгалалт борлуулалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

1 Тариалангийн алслагдсан болон хил орчмын худалдааны бүсэд элеватор байгуулах, үтрэмийн дэвшилтэт технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх /ГТБХЗГ/

2016-2020

Увс аймгийн Баруунтуруун суманд 20.0 мянган тонн хүртэл багтаамжтай элеватор байгуулах

Тариалангийн алслагдсан болон хил орчмын бүсэд элеваторын аж ахуй хөгжүүлэх тооцоог Засгийн газрын 2016 оны 216 дугаар тогтоолоор баталсан “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах журам”-ын хавсралтын дагуу боловсруулж үндэсний хөгжлийн газар болон “Хөгжлийн зам” хөтөлбөрийн 2.2.8 дахь зорилтын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх жагсаалтад оруулахаар хүргүүлсэн. Мөн элеваторын аж ахуй байгуулах хөрөнгө оруулалтын төслийн анотацийг боловсруулж бодлого төлөвлөлтийн газарт хүргүүлсэн.

2017 он: Уг төслийг хэрэгжүүлснээр Дорнод аймгийн Халх гол суманд 20.0 мян тн, Хэнтий аймгийн Хурх тосгонд 10.0 мян тн, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 10.0 мян тн, Увс аймгийн Баруунтуруун суманд 10.0 мян тн багтаамжтай элеватор байгуулах зорилт дэвшүүлсэн. Мөн Польш улсын 12.7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээ бүрдүүлэх төслийн санал боловсруулж Сангийн яаманд хүргүүлсэн.

2018 онд ОХУ-Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд ОХУ-аас техник нийлүүлэх арга хэмжээний жагсаалтад 15.0 мянган тонн багтаамжтай элеватор угсрах ажлыг оруулсан. Уг элеваторыг Сэлэнгэ аймагт байгуулах, элеваторын тоног төхөөрөмжийг Воронёжсельмаш компаниас түлхүүр гардуулах нөхцөлтэй байгуулахаар ажиллаж байна. Элеваторын үнийн санал 7.3 тэрбум төгрөг байна. Улсын төсвийн хөрөнгөөр үрийн агуулах байгуулах ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээний нээлттэй тендер зарласан. Дэлгэрэнгүй жагсаалт бүрдүүлэх зарлалын дагуу гурван аж ахуйн нэгж санал ирүүлсэн.

40

2 Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн

2016-2020

Орон нутагт зоорийн багтаамжийг

БНТУ-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтад зоорийн аж ахуй нэмэгдүүлэх төслийн анотацийг боловсруулж Сангийн яаманд хүргүүлсэн.

70

зоорийн багтаамжийг нэмэгдүүлэх /ГТБХЗГ/

8000 тн-оор нэмэгдүүлэх

Японы Жайка байгууллагатай хамтран Төв аймгийн Борнуур суманд загвар зоорийг байгуулж туршсан нь амжилттай болсон. Цаашид орон нутгийн ногоочдын бүтээгдэхүүний борлуулалтын төв байгуулахаар төслийн ажлыг үргэлжлүүлж байна. Орон нутгаас худалдааны төв байгуулах газрын асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө оруулагчаас худалдааны төв байгуулах ажлыг гүйцэтгэх юм. Мөн Монгол ногоо төслийн санхүүжилтээр тус суманд 500 тонн багтаамжтай сонгино, байцаа хадгалах зоорийг сэргээн засварлаж ашиглалтад оруулсан.

2018 онд БНПУ-ын 10.2 сая еврогийн “Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээ” төслийг хэрэгжүүлэхэд 3.0 сая еврогийн эх үүсвэрээр төмс, хүнсний ногоны зоорь байгуулах санал оруулсан. Төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн. Томоохон аймгийн төв, уул уурхайг түшиглэж тус бүрдээ 500-1000 тонн багтаамжтай механикжсан зоорь байгуулна. Зоорийн багтаамжийг 8.0 мянган тонноор нэмэгдүүлнэ. 2018 оны ХХААХҮ-ийн сайдын багцад батлагдсан Улсын төсвийн 100.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд хүнсний ногооны зоорь байгуулах, 100.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд хүнсний ногооны зоорь байгуулах ажлыг орон нутгийн худалдан авах ажиллагааны газрууд нь, Улсын төсвийн 400.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн Жаргалант суманд хүнсний ногооны зоорь байгуулах тендер шалгаруулалтыг яамны үнэлгээний хороо зохион байгуулж байна.

3 Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг ялгах, савлах, хатаах тоног төхөөрөмж нийлүүлэх, хадгалалтын шинэ аргуудыг нэвтрүүлэх /ГТБХЗГ/

2016-2020

Төмс хүнсний ногоо, жимс жимсгэнийг ялгах, савлах бага дунд оврын тоног төхөөрөмжийг нийлүүлж, хураалтын

БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийн удирдлагын агентлагийн Азийн орнуудын хөдөө аж ахуйн санаачилга байгууллага /АФАСИ/-ын санхүүжилтээр Ургамал, газар тариалангийн хүрээлэнтэй хамтран жимс, хүнсний ногооны хадгалалтын шинэ аргуудыг нэвтрүүлэх зорилгоор “Ургац хураалтын дараах технологи” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд лооль, байцаа, сонгинын хураалтын дараах технологийн зөвлөмж боловсруулсан.

“Монгол ногоо” төслийн санаачилсан хүнсний ногоо хатааж хадгалах технологи, туршлагыг дэлгэрүүлэх, цаашдаа бага оврын хатаах төхөөрөмжийг нийлүүлэх, гар

40

дараах хорогдлыг 2 хүртэл хувиар бууруулах.

аргаар хүнсний ногоо хатаах арга, түүнд тохирсон төхөөрөмжийг хийх зөвлөмж боловсруулахад төслийн багтай хамтран ажиллаж байна. Мөн өрхийн түвшний болон жижиг, дунд дахин боловсруулах цехийн хөрөнгө оруулалт хийх зорилгоор Монгол ногоо төсөлд хамрагдаж буй 8 суманд судалгаа хийгдсэн. Уг судалгаанд тулгуурлан оновчтой урт хугацаанд өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх боломж бүрдсэн. Secim төсөлтэй хамтран хүнсний ногоо болон сав баглаа боодол, хаяг, шошго, хадгалалт, тээвэрлэлт, агуулах зэрэг стандартуудыг үнэлж, шинэчлэн сайжруулах, санал боловсруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулж 2 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, шаардлагатай стандартуудыг шинэчлэн боловсруулахаар болов.

4 Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн хадгалалт борлуулалтын сүлжээний менежмент, бүтцийг боловсруулж нэвтрүүлэх /ГТБХЗГ, ХНХҮЗХ/

2018-2020

Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн хадгалалт борлуулалтын сүлжээ зохион байгуулах, хэлэлцүүлэг хийж, аргачлалыг боловсруулах.

Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн хадгалалт борлуулалтын цогцолбор төв байгуулах төслийн анотацийг боловсруулж хөгжлийн банкинд танилцуулан судлуулж байна.

2017 онд Төв аймгийн Борнуур суманд Японы Жайка байгууллагын тусламжаар Улаанбаатар-Дархан-Уул аймгийн төв замын дэргэд төмс, хүнсний ногоо худалдан борлуулах төв байгуулсан. Ногоочдын хоршооны гишүүд тухайн төвөөр дамжуулан ногоогоо борлуулах боломжтой болсон.

2017 оны Улсын төсөвт оруулсан тодотголоор Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний хадгалалт борлуулалтын цогцолбор төв байгуулах ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалт зохион байгуулах 300.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн. Зөвлөх үйлчилгээний тендер гурван удаа зарлаж тендер шалгаруулалт амжилтгүй болсон. Захиалагчийн шаардлагад нийцсэн тендер ирээгүй. АХБ-наас хэрэгжүүлэх “Бага орлоготой хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд нийслэлийн 6 цэгт болон зүүн бүсэд төмс, хүнсний ногоо борлуулах борлуулалтын цэг байгуулахаар төсөлд санал оруулж батлуулсан. Газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр нийслэлийн газрын албанд хандсан албан тоот хүргүүлснээр

40

2018 онд хэрэгжих төсөлд газрын асуудлыг дэмжиж ажиллахаар болсон. 2018 онд Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний хадгалалт борлуулалтын цогцолбор төв байгуулах ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалт дахин зохион байгуулахаар ХХААХҮ-ийн сайдын 2017 оны А-179 дугаар тушаалаар баталсан 2018 онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний жагсаалтад оруулсан. Тендер шалгаруулалт зохион байгуулж байна.

35

2.47. Тариалангийн даатгалын эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

1 Тариалангийн даатгалын эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, давхар даатгалын системийг төлөвшүүлэх /БТГ, ГТБХЗГ, ХХ/

2016-2020

Хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулах, хэлэлцүүлэг зохион байгуулах.

Хүнсний ногооны үр үржүүлэгч иргэн, хуулийн этгээдийн дунд хэлэлцүүлэг, судалгаа авах ажлаар “Монгол ногоо” төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом суманд 2017 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 2-ны өдрүүдэд ажиллав. Давхар даатгалын тухай хуулийн төслөөр тариаланчид болон тариалангийн салбарын төрийн, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан 2 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж санал авч Тариалангийн даатгалын тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна.

Тариалангийн даатгалын эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлд Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуйн төсөлтэй хамтран 2017 оны 4 дүгээр сард Ханновер Ре /“HannoverRe”/ давхар даатгалын компанийн газар тариалан хариуцсан андеррайтер доктор Лайф Хаймфарт Монгол Улсад хүрэлцэн ирж, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК, Сангийн яам, ХХААХҮЯ, СЗХ-ны холбогдох удирдлага, мэргэжилтэн, даатгалын компани болон тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж газар тариалангийн олон улсын туршлага, индексжүүлсэн даатгалын талаар танилцуулга хийж, харилцан санал солилцсон бөгөөд тариалангийн даатгалтай холбоотой асуулга, судалгаа хийсэн.

Мөн төслийн хүрээнд тариалангийн даатгалын хуулийн төсөлд мэргэжлийн зөвлөгөө өгөх, олон улсын тариалангийн даатгалын хуулийн туршлага хуваалцах зорилгоор олон улсын даатгалын зөвлөх доктор Ихтиёр Бобоёонов 2017 оны 10 дугаар сард Монгол Улсад “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ий төлөөлөл, “Ард даатгал”

70

ХХК болон тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, тариалангийн даатгалын Монголын Улсын болон олон улсын туршлагын талаар санал солилцсон. Олон улсын зөвлөх Себастиан Малер /GVF Agrar Versicherungs Makler AG/ тариалангийн даатгалын хуулийн төсөлд зөвлөгөө, санал өгч, энэ чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн Малер Монгол улсад газар тариалангийн индекст суурилсан даатгал нэвтрүүлэх боломжийн судалгаа сэдэвт техник, эдийн засгийн үндэслэл, тооцоог 2018 оны 03 дугаар сард хийсэн. Тариалангийн даатгалын хуулийн үзэл баримтлал болон хуулийн төслийг 2019 онд УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байна.

36 2.48. Үйлдвэржилтийн 21:100 хөтөлбөрийг хэрэгжүүлж, импортыг орлох экспортын чиглэлийн тэргүүлэх болон жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, худалдаа, үйлчилгээний салбарын татвар, эрх зүй, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотоодын

1 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Зарим барааны импортын гаалийн татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, ТБОНӨХБАҮХА тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх /БТГ, Хөн.ҮБХЗГ, ЖДҮХБХЗГ, Хү.ҮБХЗГ, ХХ/

2017-2018

Үйлдвэрлэл худалдааны харилцааг зохицуулах эрх зүйн орчин сайжирч, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өсөх, дотоодын зах зээлийг хамгаалах, дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэх боломж бүрдэх

Сангийн яамнаас боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд түүхий эдийн боловсруулалтын түвшингээс хамааран татвар ноогдуулах тухай санал өгсөн.

Жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортын гаалийн албан татвараас чөлөөлсний дагуу 2018 оны эхний хагас жилийн байдлаар 150 аж ахуйн нэгж 15.8 тэрбум төгрөгийн тоног, төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл импортолж, 810.5 сая төгрөгийн гаалийн албан татварын хөнгөлөлтийг эдэлсэн. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд 1 хувийн татвар ногдуулах, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөлд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг 15 хувиар давуулан тооцохоор тусган 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.

70

2 Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хоршооны тухай хуулийн

2017-2020

Хуулийн төсөл УИХ - аар батлагдах

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчлсэн найруулгын төслийг “Хууль тогтоомжийн тухай хууль”-д заасны дагуу хуулийн үзэл баримтлал, танилцуулга, хэрэгцээ шаардлагыг тандан судалсан, тогтоомжийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй

40

нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлнэ.

шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, батлуулах /БТГ, ЖДҮХБХЗГ/

холбогдон гарах зардлын тооцоо хийсэн тайланг боловсруулан УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатарт хүлээлгэн өгсөн. 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. УИХ-аас 2018 оны 05 дугаар сарын 17,18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд”-ийг хэлэлцэх эсэхийг 89,5 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлдэхээр УИХ-ын ЭЗБХ-нд шилжүүлсэн. ЭЗБХ-ны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулан байгуулж анхны хэлэлцүүлэгт бэлтгэн, 2018 оны 06 дугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг “Хууль тогтоомжийн тухай хууль”-д заасны дагуу холбогдох судалгааг хийж, хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, шинэчилсэн найруулгын төслийг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр УИХ-ын гишүүн, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Н.Энхболдод хүлээлгэн өгсөн.

3 Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг шинэчлэн батлуулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх /БТГ, ЖДҮХБХЗГ/

2017-2020

ЖДҮ эрхлэгчдийн чадавх нэмэгдэх

"Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн төсөлд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль болон Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журамд нийцүүлэн өөрчлөн боловсруулж байна. Хөтөлбөрийн төсөлд яамдаас ирсэн саналыг тусгаж, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Сангийн яамнаас зөвшөөрөл авч, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

40

4 Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийг

2017-2020

Хөтөлбөрийг боловсруулан батлуулах

Төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд хоршоодын бизнесийн хөгжлийн түвшин хэрхэн өөрчлөгдсөн болон хоршоодод нийтлэг тулгамдсан асуудлыг тодруулан цаашид баримтлах бодлого

40

хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх /БТГ, ЖДҮХБХЗГ/

чиглэлийг тогтоох, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулахад хоршоодын үйл ажиллагааг чиглүүлэх, бусад салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээтэй уялдуулах зорилгоор “Хоршоодыг үнэлэх үйл ажиллагааны удирдамж”-ийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар батлуулж, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/134 тоот албан тоотоор аймгийн ХХААГ-т хүргүүлэв. Хоршоог үнэлэх ажлыг 21 аймгийн 3000 хоршоонд хийж, үнэлгээний тайлан нэгтгэж байна. -“Хууль тогтоомжийн тухай хууль”-д заасны дагуу Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн холбогдох судалгаа хийж, хэлэлцүүлэг зохион байгуулж, төслийг боловсруулан 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр УИХ-ын гишүүн, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Н.Энхболдод хүлээлгэн өгсөн.

5 Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээлийн эрсдэлээс хамгаалах зорилгоор Зээлийн эрсдлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх /БТГ, ЖДҮХБХЗГ/

2017-2020

ЖДҮ эрхлэгчдийг зээлийн эрсдэлээс хамгаалах зорилгоор зээлийн эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх эрхзүйн орчинг бүрдүүлэх.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээлийн эрсдэлээс хамгаалах зорилгоор ЖДҮХСангаар олгож буй зээлд хамрагдсан 25 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн 9.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг Зээлийн эрсдлийн даатгалд хамруулсан. Улмаар 2018 оны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт авсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд даатгалын шимтгэл 1 хувийн хүүгийн дарамт ирж буй гэж үзэн зээлийн эрсдлийн даатгалд хамруулах үйл ажиллагааг түр зогсоогоод байна.

0/20

6 “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрийг боловсруулан батлуулах

/Хөн.ҮБЗГ, ЖДҮХБХЗГ,

Хү.ҮБХЗГ, ХХ/

2016-2020

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх

“Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрийг Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 36 дугаар тогтоолоор батлуулсан.

-Үйлдвэрлэлийг санхүү зээл, хөрөнгө оруулалтаар дэмжиж, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхээр ЖДҮХС-ийн зээлд аймаг орон нутгийн 63 үйлдвэр ААН-ийг хамруулав. Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль, ТБОНӨХБАҮХАТХ, Татварын багц хуулиудад өөрчлөлт, нэмэлт өөрчлөлт оруулах санал өгсөн.

40

-Орон нутгийн түүхий эдэд тулгуурлан шинээр байгуулах үйлдвэрийн байршлын схем зураглал гаргав. Баян-Өлгийд малын тэжээл, хатгамлын, Хөвсгөлд хуурай сүүний, Дархан-Уулд шингэн бордооны үйлдвэр байгуулагдаж үйл ажиллагаа эхэлсэн. Мөн 10 аймагт 11 хуурай сүүний үйлдвэрийн барилгын ажил хийгдэж дууссан. Увс, Орхон, Говь-Алтай аймагт мал төхөөрөх үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлсэн. Баянхонгорт ЖДҮ-ийн инкубатор төвийг ашиглалтад оруулсан. Төв аймгийн Сэргэлэнд Говь ХК жилд 2000 тн ноолуур самнах хүчин чадалтай, анхан шатны цогцолбор үйлдвэрийг байгуулах шав тавьсан. Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөнийг БОАЖЯ, МОМҮЭХ-той хамтран зохион байгуулав. ӨМӨЗО-ны Сайхан талын хөнгөн үйлдвэрийн ҮТП-ийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааг эхлүүлсэн. Шинээр байгуулах үйлдвэрүүдийг мэргэжилтэй ажилтнаар хангах, сургах, давтан сургалтад хамруулах ажлыг төлөвлөн хөнгөн, хүнсний “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулахаар яамдаас санал авч байна. Гадаад дотоод худалдаа, экспортыг дэмжих чиглэлээр худалдааны хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан.

7 "Үйлдвэржилт 21:100" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 21 аймагт 100 нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахад санхүү, эрх зүйн дэмжлэг үзүүлж ажиллах

2016-2020

Үйлдвэрүүдийг барьж байгуулах, бүтээн байгуулалтын ажил эхлэх, үндсэн дэд бүтэц шийдэгдсэн үйлдвэрүүдийн үйл

Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийн хүрээнд байгуулагдах үйлдвэрүүдийн 60 орчим хувийн ТЭЗҮ боловсруулсан бөгөөд үлдсэн үйлдвэрүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулахаар хөтөлбөрийн төсөлд тусгагдсан. Баян-Өлгий аймагт малын тэжээл, хатгамлын, Хөвсгөл аймагт хуурай сүүний, Дархан-Уулд шингэн бордооны үйлдвэр шинээр байгуулагдаж үйл ажиллагаа эхэлсэн. Хуурай сүүний үйлдвэрийн барилгын ажил Хэнтий аймгийн Баянхутаг, Сэлэнгэ аймгийн Ерөө, Дорнод Баян-Уул, Баяндун, Дундговь Өлзийт, Говь-Алтай Эрдэнэ, Баянхонгор Бууцагаан, Өвөрхангай Богд, Сүхбаатар Эрдэнэцагаан,

40

/Хөн.ҮБХЗГ, ЖДҮХБХЗГ, Хү.ҮБХЗГ

ажиллагааг эхлүүлэх. Дэд бүтцийн бүтээн байгуулалтын 25-30 хувь нь хийгдэх.

Булган Хутаг-Өндөр, Дархан –Уул Шарын гол сумдад дууссан. Баянхонгор аймагт ЖДҮ-ийн инкубатор төвийг ашиглалтад оруулсан. Увс, Орхон, Говь-Алтай аймгуудад мал төхөөрөх үйлдвэрийн барилгын ажил эхлүүлсэн.

8 Худалдааны тухай, Дэмпингийн тухай хуулийн төслийг тус тус батлуулж, хэрэгжүүлэх /БТГ, ХНХҮЗХ, ХХ/

2016-2020

Хуулийн төсөл батлагдсанаар холбогдох журмын төслүүдийг боловсруулж батлуулах.

Улсын хэмжээнд хуулийн хэрэгцээ, шаардлагыг тандан судлах судалгааг 2500 гаруй худалдаа, үйлчилгээ эрхлэгчдээс авч, үзэл баримтлалын төсөлд тусгав. Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг шинээр байгуулж, ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар “Хууль тогтоомжийн тухай хууль”-ийн 14-р зүйлд нийцүүлэн боловсруулж, холбогдох судалгааг зөвлөх үйлчилгээгээр гүйцэтгүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан. - 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ХХААХҮ-ийн сайдын А-179 тоот тушаалаар худалдан авах ажиллагааны төлөвлөгөө баталснаар судалгааны ажлыг ТБОНӨХБАҮХАТХ-д нийцүүлэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн. 2018 оны 4 дүгээр сард зөвлөх үйлчилгээний нийлүүлэгчийг сонгох тендерийн үнэлгээний хороо байгуулах ТНБД-ын тушаалаар баталж, 3 төрлийн судалгааны ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байна. Үүнд: -Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх; -Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх, бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, тэдгээрийг дагаж гарах шийдвэрийг тодорхойлох; -Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийх, төсвийн зардал нэмэгдүүлэх, орлого бууруулах үр дагаврын судалгаа хийх; Худалдааны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ихээхэн өөрчлөлт орсны улмаас ГХЯ, ГЕГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, судалгаа шинжилгээний байгууллагын төлөөллийг багтаан ажлын

0/30

хэсгийг шинэчлэн байгуулахаар 2018 оны 06/1685 тоот албан тоотоор дээрх байгууллагуудад хүсэлт илгээж нэрс хүлээн авч байна. Дэмпингийн тухай хуулийн төслийг эрхлэх асуудлын хүрээнд ГХЯ-д шилжүүлэхээр бэлтгэж байна.

9 Хөнгөн үйлдвэр, худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний салбарын стандартыг шинэчлэх болон шинээр боловсруулж, олон улсын болон бүс нутгийн түвшинд хүргэх /Хөн.ҮБХЗГ, ХНХҮЗХ/

2017-2019

Хоолны газрын үйлчилгээний стандарт үйлчилгээний соёл, ёс зүйн стандарт болон гоо сайхны стандартыг шинээр боловсруулж батлуулах, стандартын хэрэгжилтийг хангах

“Худалдааны газар, түүний үйлчилгээний Ерөнхий шаардлага” МNS 5021:2007, “Хоолны газрын ангилал, зэрэглэл Ерөнхий шаардлага” МNS 4946:2005, “MNS5160:2002 6 х. Үс засах үйлчилгээ”, “MNS5163:2002 4 х. Халуун ус” Ерөнхий техникийн шаардлага стандартуудыг шинэчлэн боловсруулахаар холбогдох төрийн ба төрийн бус байгууллага, багш судлаачидтай уулзалтыг зохион байгуулж, саналыг нэгтгээд байна. -Алтны хайлш, алтан эдлэл дэх алтны агуулгыг тодорхойлох шинжилгээний арга MNS ISO 11426, Мөнгөний хайлш, мөнгөн эдлэл дэх мөнгөний агуулгыг тодорхойлох эзэлхүүний шинжилгээний арга MNS ISO 11427 стандартын төслүүдийг орчуулж, Техникийн хороогоор хэлэлцэн, Үндэсний зөвлөлд өргөн барьсан. -“Нийтлэг үйлчилгээний стандартчиллын техникийн хороо”-ны хуралдаанаар барьцаалан зээлдэх байгууллагын эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газраас боловсруулсан "Барьцаалан зээлдүүлэх стандарт”-ыг шинэчлэн боловсруулах талаар хэлэлцэн дэмжсэн. Худалдаа, нийтийн хоолны стандартчиллын техникийн хороо 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Худалдааны газар, түүний үйлчилгээний Ерөнхий шаардлага” МNS 5021:2007 стандартыг шинэчлэн боловсруулах 2 дэд ажлын хэсэг байгуулсан. Дэд ажлын хэсгүүд 2018 оны 05 дугаар сарын 7, 16-ны өдрүүдэд хуралдаж “Бөөний худалдааны газар”, “Жижиглэн худалдааны газар” цуврал стандартыг боловсруулах төлөвлөгөө гарган ажиллав. 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Жижиглэн худалдааны газар”-н стандартын төсөл бэлэн болж МҮХАҮТ, МХЕГ, болон холбогдох байгууллагуудад, “Бөөний худалдааны газар”-ын олон улсын стандартыг орчуулан үндэсний стандартад уялдуулан боловсруулж 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр МҮХАҮТ, Хүсний зах худалдааны төвүүдийн холбоо

40

ТББ зэрэг холбогдох байгууллагуудын саналыг авахаар хүргүүлэв.

10 Ахуй үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх /БТГ, Хөн.ҮБХЗГ, ХНХҮЗХ/

2017-2020

Хөтөлбөрийн хэрэгжилтийг 30 хувьд хүргэнэ.

“Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр 2014-2016” 87.0 хувьтай дүгнэгдсэн. “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх” хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Төрийн нарийн бичгийн 2017 оны 12 дугаар сарын 8-ны А-512 дугаараар батлуулсан, Аймгуудын ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзаж салбарын шийдвэрлэх асуудал, цаашид хийхээр төлөвлөж буй ажил болон хөтөлбөрт тусгах санал нэгтгэсэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран “Нийслэлийн ахуйн үйлчилгээг дэмжих дэд хөтөлбөр-2020” хөтөлбөрийн төслийг батлуулахаар, ахуйн үйлчилгээний салбарын нийслэлийн хэмжээний өнөөгийн байдлын судалгаа хийж, хөтөлбөрийн төслийг боловсруулаад байна. Ажлын хэсгээс салбарын төрийн бус байгууллагуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийн төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаас санал авахаар бэлтгэж байна. III улиралд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Нийслэлийн “Хүн амын ахуй үйлчилгээ-2020” дэд хөтөлбөрийн ажлын хэсэгт ажиллаж, холбогдох саналыг тусган, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16/07 тогтоолоор батлуулав.

0/30

11 Төрийн худалдан авалтад нийлүүлэх дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх /Хөн.ҮБХЗГ, ЖДҮХБХЗГ, Хү.ҮБХЗГ,ХНХҮЗХ/

2017-2020

Худалдан авалт 10 хувиар нэмэгдэх

Төрийн байгууллагуудад нийлүүлэх дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр МҮХАҮТ, мэргэжлийн холбоодтой хамтран “Дотоодын үйлдвэрлэл-Төрийн худалдан авалт- 2018” үзэсгэлэн зохион байгуулж, 68 үйлдвэр ААН оролцож, 74 төрийн болон төрийн өмчит байгууллагын төлөөлөл бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцсан. Үзэсгэлэнгийн хүрээнд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн нэмэлт өөрчлөлт, Стандартын тохирлын үнэлгээг хэрхэн авах, төрийн худалдан авалтад оролцоход

70

анхаарах асуудлын талаар үйлдвэр эрхлэгч болон төрийн байгууллагуудын төлөөллүүд санал солилцлоо. Засгийн газрын үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, дотоодын үйлдвэрүүдийн борлуулалтын сүлжээг өргөтгөх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор үндэсний бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлэх тухай ХХААХҮ-ийн сайдын 2018 оны 01/1388, ХХААХҮЯ-ны ТНБД-ын 2018 оны 1/1957 тоотыг ЗГХЭГ, СЯ, ТӨБЗГ-т хүргүүлсэн. Засгийн газрын 336 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авсан нийт бараа, бүтээгдэхүүний худалдан авалтын мэдээг Сангийн сайдын 2017 оны 363 дугаар тушаалын 6 дугаар маягтыг үндэслэн боловсруулав. 2017 онд төсвийн хөрөнгөөр худалдан авалт хийсэн 45 төсвийн ерөнхийлөн захирагч, 25 төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын худалдан авалтын тайлан хүлээн авсан. 45 төсвийн ерөнхийлөн захирагч 64.0 тэрбум, төрийн болон орон нутгийн өмчит 25 байгууллага 111.0 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрээс худалдан авсан байна. 2016 онд нийт 71 төрийн байгууллагын дотоодын үйлдвэрээс худалдан авсан бараа, бүтээгдэхүүний дүн хэмжээ 147,5 тэрбум төгрөг байсан бол 2017 онд 175 тэрбум болж 20%-иар нэмэгдсэн байна. 2017 оны худалдан авалтын мэдээ дээрх тушаалаар батлагдсан 6 дугаар маягтын дагуу нэгтгэгдэн ирснээрээ онцлог байна.

12 Монголд үйлдвэрлэсэн зах зээлийн эрэлтэд нийцсэн "Үндэсний бахархалт бүтээгдэхүүн"-ийг хөгжүүлэх /Хөн.ҮБХЗГ, ХНХҮЗХ/

2017-2020

10 хүртэл нэр төрлийн бүтээгдэхүүн шалгаруулж, таниулан сурталчлах

Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, ноосны үйлдвэрүүдийн санал болгосноор Монголд үйлдвэрлэсэн, зах зээлийн эрэлтэд нийцсэн Монгол хонины ноосны орцтой сүлжмэл майк, задгай сүлжмэл цамцыг хүүхдийн биеийн хөдөлгөөн саатуулдаггүй биед эвтэйхэн, дулаахан зэрэг үзүүлэлтүүдээр нь ЕБС-ийн дүрэмт хувцасны үндсэн иж бүрдэл хувцасны жагсаалтад хамруулах талаар санал боловсруулан БСШУСЯ-нд сайдын 2018 оны 1/1616 дугаар тоотоор хүргүүлэв. Цаашид монгол хонины ноосны орцтой даавуу, оёмол пальто үйлдвэрлэж, зах зээлд таниулахаар хамтран ажиллаж байна.

0/10

13 Хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийн хүрээлэн, төвийн үйл ажиллагааг үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулж, оновчтой бүтцэд оруулах, хүрээлэнгийн чадавхийг бэхжүүлэх /БТГ, Хөн.ҮБХЗГ/

2017-2019

Хүрээлэнгийн чадавхийг бэхжүүлэх, сургалтад хамруулах, тоног төхөөрөмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх.

Хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийн хүрээлэн, төвийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн үйл ажиллагаа өнөөгийн байдалтай танилцаж, тэдгээрийн үйл ажиллагааг үйлдвэрлэлийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан зохион байгуулж, оновчтой бүтцэд оруулах, хүрээлэнгийн чадавхийг бэхжүүлэх талаар санал боловсруулж, ХХААХҮЯ-ны ШУТ-ийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлэхэд бэлтгэв. Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад баталгаажуулах зорилгоор Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн хүрээнд техникийн туслалцааны жагсаалтын саналд Хөнгөн үйлдвэрийн судалгаа, шинжилгээний байгууллагын чадавхийг сайжруулах чиглэлээр ноос, ноолууран ширхэгтийн холио тодорхойлох болон даавууны эрүүл ахуйг тодорхойлох тоног төхөөрөмжийг нутагшуулах чиглэлээр санал тусгав. ШУТИС, Нэхмэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сүлмэлийн Шимасеки сургалтын төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлыг Канадын Дэлхийн их сургуулийн холбоо ТББ, Монголын ноос, ноолуурын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулан салбарын үйлдвэрүүдийн загвар зохион бүтээгчдийг бэлтгэх 3 шатны сургалтаар 20 хүнийг бэлтгэсэн. Мөн салбарын эрдэм шинжилгээний бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр арьс ширний салбар, ноос ноолуурын салбарын 2 өдрийн сургалт семинарыг 2017 оны 12 дугаар сард дэлхийн банкны экспортыг дэмжих төслийн санхүүжилтээр зохион байгуулж 200 гаруй үйлдвэрүүд, 60 гаруй багш судлаачид болон төрийн байгууллагын төлөөлөл оролцов. Энэ семинар, уулзалтын арга хэмжээний хүрээнд эрдэмтэн судлаачдын бүтээлээр үзэсгэлэн гаргав. Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд 1 мэргэжилтэн Япон улсад, 1 мэргэжилтэн Солонгос улсын Нэхмэлийн үйлдвэрийн стратеги сэдэвт сургалтад хамруулахаар холбогдох байгууллагад санал уламжлан ажиллаж байна.

0/20

14 Сум хөгжүүлэх сангийн журмыг шинэчлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох /БТГ, ЖДҮХБХЗГ/

2017-2020

Журам шинэчлэгдэх

Сум хөгжүүлэх сангийн журмыг шинэчлэх ажлын хүрээнд холбогдох тооцоо судалгаа, мониторингийн ажлыг “Чадваржсан иргэд-тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд сум хөгжүүлэх сангийн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор төсөл хэрэгжиж буй Архангай, Өвөрхангай аймгийн зорилтот 10 сумын төлөөлөл, холбогдох яам, мэргэжлийн холбоодыг оролцуулан 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн санал болон хяналт, шинжилгээ үнэлгээний тайланг нэгтгэн Төрийн нарийн бичгийн даргад танилцуулж, Сум хөгжүүлэх сангийн журмын төслийг боловсруулж байна.

0/30

37 2.49. Хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний үнийн зохицуулалтын эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

1 Эрх зүйн орчин бүрдүүлэх судалгаа хийх, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулах /БТГ/

2017 Судалгаа хийж, шийдвэрийн төслийг боловсруулах

Хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний үнийн зохицуулалтын эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр холбогдох судалгааг эхлүүлээд байна.

0/30

38 2.50. Хөнгөн, жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарт урт хугацаат хөрөнгө оруулалтын болон санхүү, зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлнэ.

1 "Загвар хоршоо” байгуулж, хөрөнгө санхүүгээр дэмжлэг үзүүлэх /ЖДҮХБХЗГ/

2017-2020

50 хоршоонд дэмжлэг үзүүлэх

Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран 2018 онд аймгуудын Бэлчээр ашиглагчдын хэсгүүдийг түшиглэн түүхий эдийн анхан шатны ангилан ялгалт болон түүхий эдийн бэлтгэл ажил хийх агуулахын байр барихад дэмжлэг үзүүлэхээр зорилгоор Хөвсгөл аймгийн Арбулаг, Алаг-Эрдэнэ, Цэцэрлэг сум, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Уянга, Богд сум, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Архангай аймгийн “Баялаг хангайн сор” дундын хоршоо, Завхан аймгийн “Тоонот цацраг” дундын хоршоо, Баянхонгор аймгийн “Халзан хангайн хишиг” ЗАГВАР ХОРШООДОД түүхий эдийн агуулах барих санхүүжилтийн урьдчилгаа шилжүүлэн барилгын ажил явагдаж байна. Ихэнх сумууд оролцооны хөрөнгийг хуримтлуулан газрын гэрчилгээг гаргуулж байна.

ХХААХҮЯ “Монгол ногоо” төсөлтэй хамтран газар тариалангийн голлох бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг Сэлэнгэ аймгийн Мандал, Шаамар, Хушаат сум, Төв аймгийн Борнуур, Жаргалант, Батсүмбэр сум, Дархан-Уул

40

аймгийн Орхон сум, Орхон аймгийн Жаргалант сум, Хот орчмын томоохон хүлэмжийн тариаланчид, ногоочдын борлуулалтыг нэгтгэх зорилгоор байгуулсан “Цэвэр хөрсний шим” ЗАГВАР Дундын хоршооны үйл ажиллагааг дэмжих, тогтворжуулах зорилгоор түр агуулах, түгээлт хийх автомашин, нөөшлөх, хатаах иж бүрэн цех, зоорь барих, засварлах санхүүжилт, сургалт, хүний нөөц арга зүйн туслалцаа зэрэг хөрөнгө оруулалт хийгээд байна.

2 Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэн, зээлийн болон батлан даалтын нөхцөлийг сайжруулах /ЖДҮХБХЗГ/

2017-2020

Ажлын байр нэмэгдэн, үйлдвэрлэлийн хүчин чадал дээшилж, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх

2018 онд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтэд ЖДҮХСангийн эргэн төлөлтөөс 27.8, улсын төсвөөс 70.0 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлж, нийт 97.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл олгохоор шийдвэрлэсэн. ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А/88 тоот тушаалаар 134 төслийг санхүүжүүлэх шийдвэрлэснээс 94 зээлдэгчид 51.8 тэрбум төгрөгийн зээл олгов. 2. ЖДҮ эрхлэгчдэд олгох зээлийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор EСБХөгжлийн банктай хамтран банк, санхүүгийн байгууллагаас 86.5 сая долларын эх үүсвэрийг банк, санхүүгийн байгууллагуудад олгосон.

ХААН банк 30 сая ам. долларын ЖДҮ зээлийн гэрээ хийж, 10.0 сая ам.долларын зээл олгосон.

Нэмүү өртгийн сүлжээ бий болгох зорилгоор 15.0 сая ам.долларын зээлийн гэрээ хийн, 10.0 сая ам.долларын зээл олгосон.

Хас банк 40.0 сая ам.долларын хамтарсан зээлийн гэрээ хийсэн

Транскапитал 1.5 сая ам.доллар бичил болон жижиг бизнесүүдэд зориулж зээлийн гэрээ хийсэн. 3. Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан 2018 оны II улирлын байдлаар нийт 584 харилцагчийн 142.2 тэрбум төгрөгийн зээлээс 64.3 тэрбум төгрөгийн зээлд батлан даалт гаргахаар шийдвэрлэсэн. Батлан даалтын 19.69 хувь буюу 115 зээлдэгч Төрийн банк, 19.69 хувь буюу 115 зээлдэгч Голомт банк, 14.55 буюу 85 зээлдэгч Хаан банк, 17.29 хувь буюу 101 зээлдэгч Хас банк, 19.35 буюу 113 зээлдэгч Худалдаа хөгжлийн банк, 0.51 хувь буюу 3 зээлдэгч нь Капитрон, Үндэсний хөрөнгө оруулалт, Ариг банкаар дамжуулан зээл авсан байна. Нийт 584 зээлдэгчид батлан

70

даалт гаргасны 79.5 хувь буюу 390 нь Улаанбаатар хот, 20.5 хувь буюу 194 нь орон нутгийн зээлдэгч байна. Нийт гаргасан батлан даалтын 59.6 хувийг үйлдвэрлэл, 16.8 хувийг үйлчилгээ, 23.6 хувийг үудалдааны салбар эзэлж байна. Мөн 20.1 хувь буюу 177 зээлдэгч нь банкны эх үүсвэртэй, 79.9 хувь буюу 407 зээлдэгч нь төслийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс зээл авсан.

3 Экспортын чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Үйлдвэр хөгжүүлэх санг байгуулах, эх үүсвэрийг бүрдүүлэх талаар холбогдох шийдвэрийг батлуулах / Хөн.ҮБХЗГ/

2017

Үйлдвэр хөгжүүлэх

сан байгуулах,

эх үүсвэрийг бүрдүүлж, санхүүгийн

дэмжлэг олгох

боломж бүрдэх.

Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолоор баталсан. Ноолуур хөтөлбөрт “ноолууран эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий ноолуурын хөгжил сан байгуулах, 500.0 хүртэл тэрбум төгрөгийн тогтмол эх үүсвэрийг бүрдүүлэх эрх зүйн орчныг бий болгох” зорилт тусгагдсаны дагуу Монгол банк, Хөгжлийн банктай хамтран 2018 оны зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд Хөгжлийн банкны дэргэд “уул уурхайн бус экспортыг дэмжих” төсөл, Ноолуур хөтөлбөрийн төслийн 400.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрээс одоогоор 82 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлээд байна.

0/30

4 Гадагш урсах валютын урсгалыг сааруулах өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи бий болгон нэвтрүүлж, нутагшуулсан үйлдвэрт санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Хөнгөн үйлдвэрийн технологийн түвшний үнэлгээ хийх эрх зүйн үндэслэлийг шинэчлэн боловсруулах /Хөн.ҮБХЗГ/

2017 Ноолуур хөтөлбөрт “ноолууран эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий ноолуурын хөгжил сан байгуулах, 500.0 хүртэл тэрбум төгрөгийн тогтмол эх үүсвэрийг бүрдүүлэх эрх зүйн орчныг бий болгох” зорилт тусгагдсаны дагуу Монгол банк, Хөгжлийн банктай хамтран 2018 оны зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд Хөгжлийн банкны дэргэд “уул уурхайн бус экспортыг дэмжих” төсөл, Ноолуур хөтөлбөрийн төслийн 400.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрээс одоогоор 82 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлээд байна.

0/30

39 2.51. Ноос, ноолуур, арьс ширэн түүхий

1 Түүхий эдийн бэлтгэл, тээвэрлэлтийг боловсронгуй болгож,

2017-2020

Нядалгааны болон түүхий

Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран 2018 онд аймгуудын Бэлчээр ашиглагчдын хэсгүүдийг түүхий эдийн анхан шатны ангилан ялгалт болон түүхий эдийн бэлтгэл

40

эдийн бэлтгэл тээвэрлэлт, үндэсний үйлдвэрт тогтвортой нийлүүлэх тогтолцоог бүрдүүлж, түүхий эдийн санг бий болгоно.

үндэсний үйлдвэрт тогтвортой нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх /Хөн.ҮБХЗГ, ЖДҮХБХЗГ/

эдийн тордолтын загвар цэгийг байгуулж, туршилтын үйл ажиллагааг эхлүүлэх, түүхий эдийн гарал үүсэл тодорхой болж малчид түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн зүгээс түүхий эдийн чанарт анхаарал тавьдаг болох

ажил хийх агуулахын байр барихад нь дэмжлэг үзүүлэхээр тохиролцон Ногоон Алт төслөөс Хөвсгөл аймгийн Арбулаг, Алаг-Эрдэнэ, Цэцэрлэг сум, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Уянга, Богд сум, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Архангай аймгийн “Баялаг хангайн сор” дундын хоршоо, Завхан аймгийн “Тоонот цацраг” дундын хоршоо, Баянхонгор аймгийн “Халзан хангайн хишиг” дундын хоршоонд түүхий эдийн агуулах барих санхүүжилтийн урьдчилгаа шилжүүлэн барилгын ажил явагдаж байна. Ихэнх сумууд оролцооны хөрөнгө хуримтлуулж, газрын гэрчилгээ гаргуулж байна. “Ноолуур” хөтөлбөрийг Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Ноолуур хөтөлбөрт “ноолууран эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий ноолуурын хөгжил сан байгуулах, 500.0 хүртэл тэрбум төгрөгийн тогтмол эх үүсвэрийг бүрдүүлэх эрх зүйн орчныг бий болгох” зорилт тусгагдсаны дагуу Монгол банк, Хөгжлийн банктай хамтран 2018 оны зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр ажиллаж байна.

2 Ноос, ноолуур, арьс ширэн түүхий эдийн сан байгуулж, эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх / Хөн.ҮБХЗГ/

2017-2020

Түүхий эдийн бэлтгэл тээвэр ложистикийн жишиг сүлжээ бий болгож, түүхий эдийг үнийн уналтын эрсдэлээс хамгаалах сан байгуулах.

“Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын түүхий эдийн сан байгуулахаар тусгагдсан. 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ноолуурын салбарын эргэлтийн хөрөнгийн болон тоног төхөөрөмжийн шинэчлэлийн зээлийн хүүгийн зөрүүд 28.1 тэрбум төгрөгийг тусгуулахаар санал хүргүүлсэн.

0/10

40 2.52. Олон улсын худалдааны болон хөрш орнуудын боомтын бүсэд үйлдвэрлэл, худалдаа хөгжүүлэхийг дэмжинэ. /Хөн.ҮБХЗГ/

1 Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг олон улсын худалдааны болон цахим худалдааны сүлжээнд хамруулах боломжийг судалж, бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх /Хөн.ҮБХЗГ, ХНХҮЗХ, ГХАХ/

2017-2020

Монголын бараа бүтээгдэхүүнийг нэгээс хоёр сүлжээнд хамруулах

Дэлхийн банкны санхүүжилттэй “Экспорт дэмжих” төслийн хүрээнд Монголын бараа бүтээгдэхүүнийг олон улсын худалдааны сүлжээнд нийлүүлэх боломжийн талаар арьс ширний үйлдвэрлэл, барилгын материал, хог хаягдал дахин боловсруулах салбарын төлөөллийг хамруулсан хэлэлцүүлгийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулж, судалгааг эхлүүлсэн.

ӨМӨЗО-ны Хөх хотноо “Монгол-Хятадын Экспо-2017” үзэсгэлэн худалдааны хоёр дахь удаагийн арга хэмжээг 09 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд зохион байгуулсан. Монгол барааны эрэлт, чанар зэргийг тодорхойлох зорилгоор тус экспод оролцогч 326 аж ахуй нэгж болон хэрэглэгчдээс сэтгэл ханамжийн түүврийн судалгаа авахад 90 гаруй хувь нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч хамрагдсан. Судалгаанд хамрагдсан иргэдийн 79.0 хувь нь Монголын бараа бүтээгдэхүүнээс худалдан авалт хийсэн бөгөөд 66.0 хувь нь барааны үнэ боломжийн, 62.0 хувь нь чанарын хувьд маш сайн гэж хариулсан.

АНУ-ын Чикаго болон Канадын Торонто хотод “Монголд үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдааг 09 дүгээр сарын 13-25-ны өдрүүдэд зохион байгуулж, 20 гаруй аж ахуйн нэгж, иргэд ноос, ноолуур, арьс шир, оёмол хувцас, гутал, гоо сайхны бүтээгдэхүүнээр оролцож, Монгол Брэндийг сурталчилж, бизнес форум зохион байгуулж, 280.0 сая орчим төгрөгийн бараа борлуулав.

2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотноо Хятадын Зах зээлийн хяналтын ерөнхий газартай Бичил, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулав. 10 чиглэлээр хамтран ажиллахаар тохирсны дотор Цахим худалдааны орчин хөгжүүлэх, туршлага судлах чиглэлээр хамтран ажиллах асуудал тусгагдаж, Цахим худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй ААН-үүдийг холбох, бараа бүтээгдэхүүн харилцан солилцож борлуулах, борлуулалтын суваг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах, сургалт зохион байгуулах зэргээр Монголын цахим худалдаа хөгжлийн төвтэй хамтран ажиллав.

40

2 Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг олон улсын болон хөрш орнуудын зах зээлд гаргах зорилгоор үзэсгэлэн худалдаа, экспо зохион байгуулах /Хөн.ҮБХЗГ, ЖДҮХБХЗГ, Хү.ҮБХЗГ, ХНХҮЗХ/

2017-2020

БНХАУ-аас бусад гадаадын нэг улстай хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах

Япон улсад 2018 оны 03 дугаар сард зохион байгуулагдсан олон улсын FOODEX хүнсний үзэсгэлэнд 4 аж ахуйн нэгж оролцуулав.

ӨМӨЗО-ны Улаанцав аймгийн Жининь дүүргийн Худалдааны төвд сар болгон зохион байгуулагддаг үзэсгэлэнд Монголын 100 гаруй ААН оролцуулав. 2018 оны 9 сараас 300 м2 талбайд 3 жилийн хугацаатай “Монголд үйлдвэрлэв” худалдааны төвийг нээж байнгын ажиллуулахаар харилцан тохиролцож, бэлтгэл ажил хангаж байна.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд сурталчлах, борлуулалт нэмэгдүүлэх, олон улсад таниулах зорилгоор Япон улсын Шизуока мужид зохион байгуулагдсан “Фүжи но күни” олон улсын хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэнд Монголын Зөгийчдийн Холбоодын Дээд Зөвлөл зөгийн балны бүтээгдэхүүнээ танилцуулсан. -Зөгийн бал үйлдвэрлэгч Пермакултур Хөгжил ХХК-д түүхий эдээ нийлүүлэх, нэгдсэн борлуулалтын сувгаар бүтээгдэхүүнээ Япон болон бусад улсад худалдахаар санал нэгдсэн.

БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэрийн яамны “Олон улсын Сөүл экспорт клуб”-тэй хамтран 2018 оны 6-8 дугаар сард бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын уулзалт болон бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажил хангаж байна.

2018 оны I-II улиралд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Баяннуур хотод зохион байгуулсан “Монголын цагаан сар” үзэсгэлэн худалдаа, “Хөх хотын Хаврын Экспо 2018” зэрэг экспо, үзэсгэлэн яармагийг Монголын үйлдвэрлэлийг дэмжигчдийн холбоо ТББ-аас зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллав.

40

3 Монгол брэнд бүтээгдэхүүнийг дэлхий нийтэд сурталчлах, таниулах /Хөн.ҮБХЗГ/

2017-2020

Монгол брендийн борлуулалтын орлого суурь оноос 2 дахин өсөх

Ноос, ноолуурын чанарыг гэрчлэх Хаан ширхэгт чанарын гэрчлэх тэмдэг эзэмших онцгой эрхийн гэрчилгээг ХХААХҮЯ-ны нэр дээр шилжүүлэхээр Монголын Оюуны өмчийн газарт хандаж шийдвэрлүүлэв. Чанарын гэрчлэх тэмдэг эзэмших онцгой эрхийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх чадамжтай байгууллагыг сонгох үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ТНБД-

0/30

ын А-120 дугаар тушаалаар байгуулан, гүйцэтгэгчид тавигдах шаардлага, хийгдэх ажлын жагсаалтыг батлуулан 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн өдөр тутмын хэвлэлээр нийтэд зарлаж, ирүүлсэн материалд эхний шатны үнэлгээ хийж, зарим тодруулгыг авсан. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй ХАА, хөдөөгийн хөгжил төслийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ноос, ноолуурын Хаан ширхэгт чанарын гэрчлэх тэмдэгтэй бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан. Хаан ширхэгт чанарын гэрчлэх тэмдэг эзэмших эрхийг гэрээгээр гүйцэтгэх хуулийн этгээдээр Монголын ноос, ноолуурын холбоог шалгаруулан “Гэрээ байгуулах эрх олгох тухай” ТНБД-ын А-325 дугаар тушаал батлуулав. АХБ-ны 2018 оны эхний хагас жилийн зээлийн техникийн зөвлөлийн хурлаар Хаан ширхэгт бүтээгдэхүүнийг олгох байгууллагын бүтэц судлах ажлын хэсэг байгуулах шийдвэр гарсаны дагуу МХЕГ, ОӨГ, ХЗДХЯ-наас нэр авахаар албан тоот хүргүүлээд байна. Хаан ширхэгт чанарын тэмдэг олгох үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэх ажлын талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А-150 тушаалаар байгуулан 4 удаагийн хурал зохион байгуулж, зөвлөмж гарган Төрийн нарийн бичгийн даргын танилцуулав.

41 2.53. Хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, сургах, давтан сургах тогтолцоог хөгжүүлж “Мэргэжилтэ

1 Хөнгөн болон хүнсний үйлдвэрийн хүний нөөцийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтны хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг бусад яамдтай уялдуулан хэрэгжүүлэх /Хөн.ҮБХЗГ, Хү.ҮБХЗГ/

2017-2020

Салбарын инженер техникийн ажилчдыг мэргэжил дээшлүүлэх, үнэмлэхжүүлэх, богино хугацаанд сургах ажлын уялдааг

МННХолбооны санаачилгаар Канад улсын Юнитериа хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр холбооны дэргэд ЖДҮ-д үйлчилгээ үзүүлэх, олон улсын зах зээлийн чиг хандлагыг тогтоон мэдээлэл хүргэх үүрэг бүхий Загварын студийг 2017 оны 12 дугаар сард нээж, 3 загвар зохион бүтээгчийн бүрэлдэхүүнтэйгээр ажлаа эхлүүлэв. -Японы ЖАЙКА байгууллагаас хэрэгжүүлсэн “Мэргэжилтэй инженер механик бэлтгэх КООСЭН тогтолцоог Монголд нэвтрүүлэх боломж” төслийн багаас гаргасан судалгаатай танилцан, хүнсний салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд энэхүү тогтолцоог нэвтрүүлэх ач холбогдлын талаар санал солилцов.

0/20

й ажилтан” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

хангаж ажиллах

Нэхмэлийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах ажлыг МННХолбоо, Япон улсын HIDE холбооны хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Токио хотод зохион байгуулагдсан Токио-2017 үзэсгэлэнгийн үеэр Япон улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөл, Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны төлөөлөлтэй хамтарсан уулзалтыг зохион байгуулж, хүний нөөцийг чадавхжуулах төслийг 2018 оноос эхлүүлэхээр санал солилцов. Нэхмэлийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах хамтын ажиллагааны зөвлөлийн 4 дэх удаагийн хурлыг ХХААХҮЯ, ХНХЯ, БСШУСЯ, ШУТИС, Монгол Солонгосын политекникийн коллеж, мэргэжлийн холбоод, үйлдвэрүүдийн оролцоотой зохион байгуулж, 2017 оны ажлаа дүгнэн цаашдын зорилтоо тодорхойлов. ХНХЯ-ны дэргэд АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй Хүний нөөцийг чадавхжуулах төсөлд ноос, ноолуур угаах самнах сургалтыг хамруулахаар тусгуулав. Ноолуур хөтөлбөрийн 4.5.2-т ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн инженерийг тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлд хамруулж, тэтгэлэгтэй болгох асуудлыг судалж, шийдвэрлэх зорилт тусгаж, хэрэгжүүлэх ажлын хүрээнд санал боловсруулан ХХААХҮ-ийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 01/836 дугаар албан тоотоор БСШУСЯ-ны сайдад уламжлав.

Хүнсний салбарт мэргэжилтэй ажиллах хүчний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах асуудлыг салбарын төрийн бус байгууллагатай хамтран судалж, санал боловсруулахаар ажиллаж байна.

2 “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөрийг боловсруулан батлуулах /БТГ, Хөн.ҮБХЗГ, Хү.ҮБХЗГ/

2017-2020

Үйлдвэрлэлд хэрэгцээт ажилтнуудыг урт богино хугацаагаар сургах, ажлын уялдааг хангаж ажиллах

ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн сургалтын хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулахаар санал боловсруулан хамтран ажиллаж байна. ХНХЯ-ны мэргэжлийн сургалт, судалгааны газартай хамтран хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтэй ажилтны хэрэгцээний судалгааг гаргасан. Хөнгөн үйлдвэрийн салбарын боловсон хүчин бэлтгэх, сургах, давтан сургах тогтолцоог хөгжүүлж “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөрийг боловсруулах “Ажлын хэсгийн

0/10

бүрэлдэхүүнийг батлах” тухай ТНБД-ын тушаал гарган, 2018 онд хөтөлбөрийг батлуулахаар ажиллаж байна.

3 Жижиг, дунд үйлдвэрийн салбарын ажиллах хүчнийг бэлтгэх, сургах, давтан сургах арга хэмжээг МСҮТ-үүдийг түшиглэн зохион байгуулах /ЖДҮХБХЗГ/

2017-2020

Тухайн салбарын ажиллах хүчний 20 хувийг хамруулах.

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Залуусын бизнесийг дэмжих санаачлага хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн 2018 онд гарааны бизнес эрхлэх сонирхолтой 190 залууд зориулж “Start up week” сургалтыг нийт 24 багт хийсэн. Үүнээс 11 баг бизнесээ эхэлж, амжилттай бизнес хэрэгжүүлэх “Хурдасгуур хөтөлбөр /accelerator/”-т хамруулан, гарааны 5 бизнес эрхлэгчдэд 50.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, 9 бизнес эрхлэгчийг зөвлөхүүд /mentoring/-тэй холбосон.

Одоо улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай 83, МСҮТ-д 35831 сурагч 15 салбарт суралцаж байна. Энэ онд аж үйлдвэрийн салбарт 5479, ХАА-н салбарт 2909, үйлчилгээний салбарт 1683 оюутны элсэлт авсан.

40

42 2.54. Хөнгөн үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлэх зорилгоор зөвлөгөө, мэдээлэл, сургалт явуулах мэдээллийн болон инкубатор төвийг тухайн салбарын мэргэжлийн холбоодыг түшиглэн байгуулахыг дэмжинэ.

1 Хөнгөн үйлдвэрийн салбарт тэргүүний дэвшилтэт технологи дамжуулах, нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа хувийн хэвшлийн байгууллагаар төрийн зарим үүргийг гүйцэтгүүлэх, санхүү болон эрх зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, АХБ, ЕСБХБ-ны төслийн хүрээнд хамтран ажиллах /Хөн.ҮБХЗГ, ГХАХ/

2017-2018

Технологи дамжуулалт, зөвлөгөө мэдээллээр үйлчилсэн 1 гэрээт ажил хийгдэж, технологи нутагшуулах нөхцөл бүрдэх

-“Хөдөө Аж ахуйн Нэмүү өртгийн сүлжээг дэмжих-ТА8960” Техник туслалцааны төслийн даалгавар болон ажлын төлөвлөгөөний дагуу “Сарлаг болон ямааны арьсаар хүүхдийн гутал үйлдвэрлэх” туршилтын ажлыг 2017 оны 12 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж, арьс шир боловсруулах 2, гутлын 2 үйлдвэр, эрдэм шинжилгээний 2 хүрээлэнтэй хамтран ажиллаж байна. Ноос, ноолууран бүтээгдэхүүний чанарыг гэрчлэх Хаан ширхэгт чанарын гэрчлэх тэмдэг эзэмших эрхийг гэрээгээр гүйцэтгэх хуулийн этгээдийг шалгаруулан, ТНБД-ын А-325 дугаар тушаалаар Монголын ноос, ноолуурын холбоогоор гүйцэтгүүлэхээр батлуулав. Хүний биеийн хэмжил зүйн судалгааны 3D хэмжилтийн орчин үеийн шинэ дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглан Монгол хүний биеийн хэмжээний судалгааг орон даяар хийлгэх, судалгааны үр дүнг боловсруулах ажлыг Хувцас судлалын төв эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагаар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. 2017 онд улсын хэмжээнд 24 Бизнес инкубатор төв, 48 Бизнес хөгжлийг дэмжих төв тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Төвүүдээр дамжуулан аж ахуй эрхлэлтийн сургалтад 8832 иргэн хамрагдсан. ХХААХҮЯ-ны ЖДҮХС, МБИҮНХолбоо, Хас банктай хамтарсан зээл, нийслэлийн

0/30

бичил, жижиг, бизнесийг дэмжих зээл, Банк санхүүгийн зээл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих санхүүгийн дэмжлэгийн төсөл хөтөлбөр болон донор байгууллагуудын дэмжлэг санхүүжилтээр 2007 иргэдийг тоног төхөөрөмж болон бусад зориулалтаар зээлд хамруулсан. ШХА-ийн санхүүжилтээр “Залуусын бизнесийг дэмжих санаачлага хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн, 2017 онд гарааны бизнес эрхлэх сонирхолтой 890 залууд зориулж “Start up week” сургалтыг нийт 110 багт зохион байгуулснаас 33 баг бизнесээ эхэлж, 21 баг бизнесийг амжилттай хэрэгжүүлэх “Хурдасгуур хөтөлбөр /accelerator/”-т хамрагдаж, 15 багийн гарааны бизнес эрхлэгчид санхүүгийн дэмжлэг үзүүлж, 9 бизнес эрхлэгчийг зөвлөхүүд /mentoring/-тэй холбосон.

2 Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үзүүлэх бизнес инкубацийн үйлчилгээг боловсронгуй болгох, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин хөгжүүлэх /ЖДҮХБХЗГ/

2017-2020

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үзүүлэх бизнес инкубацийн үйлчилгээ шинэ түвшинд хүрч, шинээр гарааны бизнес эрхлэгчид болон инкубациас үйлчилгээ авсан иргэн, ААН-ийн тоо нэмэгдэх

ХХААХҮЯ-ны захиалгаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнес инкубатор төвийн барилгыг 2.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр барьж, өмчлөлийг Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газарт шилжүүлэв. Засгийн газрын 2017 оны 315 дугаар тогтоолыг үндэслэн Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны А-30 тоот тушаалаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хэрэгжүүлэх бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу Говьсүмбэр, Дорноговь аймгуудад Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв 7.3 тэрбум, Багахангай дүүрэгт 700.0 сая төгрөг, Чингэлтэй дүүрэгт Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг 2.0 тэрбум төгрөгөөр тус тус байгуулахаар батлуулсан. ХХААХҮ-ийн сайд, ТӨБЗГазрын даргын 2018 оны 01 дугаар сарын 11-ний А/06/А/06 тоот хамтарсан тушаалаар 2018 онд ХХААХҮ-ийн сайдын багцаас Говьсүмбэр аймагт Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв 1.2 тэрбум, Багахангай дүүрэгт Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв 100.0 сая, Чингэлтэй дүүрэгт Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг 2.0 тэрбум төгрөгөөр барилгын ажлыг эхлүүлэхээр батлагдав. Үүний дагуу 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А-139 тоот тушаалаар үнэлгээний хороо байгуулагдаж ажлын даалгавар боловсруулах ажлыг хийж гүйцэтгэж байна.

40

Улсын хэмжээнд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төр, хувийн хэвшлийн 11 төвд 62 бойжигч бойжиж, 550 үйлдвэр эрхлэгч сургалтад хамрагдсан байна. Оны сүүлээр санхүүжилт нэмэгдэж бойжигч болон суралцагчийн тоо нэмэгдэнэ..

43 2.55. Гадаад орны өндөр болон дэвшилтэт технологи бүхий үйлдвэрийг франчайзаар оруулж нутагшуулан, хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн салбарт “Хөгжлийн загвар” үйлдвэр байгуулахыг дэмжинэ.

1 Экспортын бүтээгдэхүүний өсөлтийг нэмэгдүүлэх “Хөгжлийн загвар” үйлдвэр байгуулахыг дэмжих /Хөн.ҮБХЗГ, ЖДҮХБХЗГ/

2016-2020

Гадаад орны дэвшилтэт технологийн болон франчайз үйлдвэрийг судлан сонгох, үйлдвэрлэгч-дийг холбох, бизнесийн цогц систем, тогтолцооны сургалт бүхий арга зүйн зөвлөгөөгөөр хангах, сурталчлан дэлгэрүүлж загвар үйлдвэрийг бий болгоход дэмжлэг үзүүлэх

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, олон улсад таниулах зорилгоор Япон улсын Шизуока мужид зохион байгуулагдсан “Фүжи но күни” олон улсын хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэнд Монголын Зөгийчдийн Холбоодын Дээд Зөвлөл зөгийн балны бүтээгдэхүүнээр оролцсон. Ингэснээр Зөгийн бал үйлдвэрлэгч нар нэгдэж ажиллахаар тохиролцож, бүтээгдэхүүн үйлдвэрлэл ба гадаад худалдаанд илүү туршлага бүхий Пермакултур Хөгжил ХХК-д түүхий эдээ нийлүүлэх, борлуулалтын нэгдсэн нэг сувгаар бүтээгдэхүүнээ Япон болон бусад улсад худалдаалахаар санал нэгдсэн болно. Оролцогчид ба зохион байгуулагчдын зүгээс Япон улсын зөгийчдийн арга барилаас туршлага судлах, цаашид салбарын үйл ажиллагааг илүү нарийвчлан судлах, хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэхээр ажиллаж байна. Монгол хонины ноосноос “био бордоо үйлдвэрлэх” Монплетсс ХХК-ын төслийг 2018 оны 06 дугаар сард ашиглалтад оруулахаар дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгч байна. ХБНГУ-аас авах тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх, түүхий эдийн шаардлагатай нөөцөөр хангах чиглэлээр мэргэжлийн холбоонд чиглэл өгч хамтран ажиллаж байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор 8400 тн бохир ноосоор 11.8 сая евротой тэнцэх үнэ бүхий бордоо үйлдвэрлэн экспортлох боломж бүрдэх юм.

40

44 2.56. Хөнгөн үйлдвэрийн чиглэлээр дэлхийн тэргүүлэх, дэвшилтэт техник,

1 Үйлдвэрлэл өндөр хөгжсөн улсын үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, нэвтрүүлэх, үзэсгэлэн яармагт

2017-2020

Парисын яармаг, Германы ногоон долоо хоног үзэсгэлэн яармагт

Парисын яармаг-2017 арга хэмжээнд оролцохоор ХХААХҮ-ийн Сайдын төсвийн багцад холбогдох төсвийг тусган батлуулж, үйлдвэрлэгчдийн бэлтгэл ажлыг хангаж, Францын талтай зохион байгуулалтын талаар хамтран ажилласан. Гэвч үйл ажиллагааг санхүүжүүлэх шийдвэр гараагүйн улмаас цуцлагдсан.

40

технологийн үзэсгэлэнг Монгол Улсад тогтмол зохион байгуулж, гадаад оронд зохион байгуулагдаж байгаа үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнд үйлдвэрлэгчдийг дэмжиж хамруулна.

оролцоход дэмжлэг үзүүлэх /ТЗУГ, Хөнгөн ҮБХҮГ, Хү.ҮБХЗГ, ГХАХ/

үйлдвэрлэгчдийг хамруулан оролцуулж, худалдаа, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр хийхэд туслалцаа үзүүлэх

-Олон улсын “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармаг болон "Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний чуулга уулзалт-GFFA-Global Forum for Food and Agriculture 2018”-үйл ажиллагаанд сайдын түвшинд оролцсон. Яам болон харьяа байгууллагаас нийт 14 төлөөлөгч оролцов. -Вьетнамын олон улсын яармаг худалдаан /Вьетнам экспо 2018/-нд Хаадын гэр гар урлал модон эдлэлийн аж ахуйн нэгжийг үзэсгэлэнгийн оролцогчоор оролцуулав. -Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимтай хамтран “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” олон улсын үзэсгэлэн худалдааг 2018 оны 05 сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулсан. Үзэсгэлэнд БНСолонгос улс, Хонг Конг, Пакистан, Тайван, Монгол зэрэг орнуудын үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд оролцсон

2 "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн, худалдааг тогтмолжуулж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх /ЖДҮХБХЗГ, Хөн.ҮБХЗГ, Хү.ҮБХЗГ/

2017-2020

Өмнөх оноос аж ахуйн нэгжийн оролцоо 10 хувь, бараа бүтээгдэхүүний нэр төрөл 15 хувь, борлуулалтын дүн 30 хувиар өсөх

Жил бүрийн Цагаан сарын баярын өмнө зохион байгуулагддаг “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг 21 аймаг, нийслэлийн дүүргүүдэд уламжлал ёсоор зохион байгуулсан. Нийт 2500 иргэн, ААН-үүд бүтээгдэхүүнээрээ оролцож, 1.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймагт 2018 оны 01 дүгээр сарын 24-28-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан “Баяннуур аймгийн Баруун бүсийн Олон улсын анхдугаар үзэсгэлэн худалдаа”-нд ноос ноолуур, арьс шир, оёдлын салбарын 60 аж ауйн нэгж, иргэд оролцож 250.0 сая төгрөгийн борлуулалт хийсэн.

Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимтай хамтран “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” олон улсын үзэсгэлэн худалдааг 2018 оны 05 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулсан. Үзэсгэлэнд БНСУ, Хонг Конг, Пакистан, Тайван, Монгол зэрэг орнууд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр оролцсон.

Жил бүр зохион байгуулах тус үзэсгэлэн худалдааны албан ёсны логоны уралдааныг зохион байгуулж, шалгаруулсан. Үзэсгэлэн худалдааны хүрээнд МҮХАҮТ-тай хамтран “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж” сэдэвт хэлэлцүүлгийг хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоод,

40

хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан.

Тогтоолын хүрээнд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх зорилгоор хүүхдүүдийг үндэсний зарим үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулах арга хэмжээг МҮХАҮТ, Монголын хүнсчдийн холбоотой хамтран зохион байгуулав.

БНХАУ-ын Шинжан Уйгарын өөртөө засах орны 30 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэнг 2018 оны 06 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотнтт зохион байгууллаа.

3 Үндэсний уламжлалт болон орон нутгийн онцлог бүхий хоол, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор дэмжих, таниулах, сурталчлах /ХНХҮЗХ, Хү.ҮБХЗГ/

2017-2020

Бүс орон нутгийн түвшинд бренд хоол ундааг бий болгож, бүс орон нутгийн нийтийн үйлчилгээнд нэвтрүүлэх

2017 онд зохион байгуулсан Үндэсний онцлогтой хоол, идээ ундааг хөгжүүлэх бүсчилсэн арга хэмжээний II шатыг 2018 онд үргэлжлүүлэн зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. “Олон ястан, үндэстний цайны соёл” арга хэмжээг 2018 оны 08-10 сард Булган, Говьсүмбэр, Хэнтий аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийж байна.

0/10

45 2.57. Хөнгөн үйлдвэрийн парк байгуулж, салбарын үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг дэмжин, кластерыг бүртгэлжүүлэн бодлогоор дэмжинэ. /Хөн.ҮБХЗГ/

1 Арьс, ширний үйлдвэрийн парк байгуулж, үйлдвэрүүдийг кластераар хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, загвар үйлдвэр байгуулахыг дэмжих Хөн.ҮБХЗГ

2016-2020

Цэвэрлэх байгууламж, технологийн болон ундны усан хангамж болон парк доторх инженерийн шугам сүлжээ авто замын хөрөнгө оруулалт, бүтээн

Арьс, ширний үйлдвэрийн цогцолборын дэд бүтцийг байгуулах үүрэг бүхий төслийн нэгж болох Нийслэлийн Засаг даргын харъяанд “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологийн паркийн төслийн нэгж” ОНӨҮГ-ыг байгуулж, үйл ажиллагаагаа эхэлсэн. -УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолоор Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор үе шаттайгаар зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ХХААХҮ-ийн vайд, Нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээнд тусган ажиллаж байна. -Нийслэлийн ЗДТГ-аас Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн I ээлжийн дэд бүтэц болох Цэвэрлэх байгууламж, Ажлын даалгавар

0/30

байгуулалт хийгдэх

боловсруулж, Нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газраар 2015 онд батлуулсан. Европын сэргээн босголт хөгжлийн банктай Нийслэлийн Засаг дарга 2016 онд санамж бичиг байгуулсан. -Ундны усан хангамж, Технологийн усан хангамж, Парк доторх инженерийн шугам сүлжээ, Авто замын зураг төслийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс 1.5 тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлж холбогдох байгууллагуудаар батлуулж хүлээн авсан. Бүтээн байгуулалтын хувьд барилга угсралтын үеийн цахилгаан хангамжийн эх үүсвэрийг байгуулаад байна. -Засгийн газрын 2017 оны 178 дугаар тогтоолоор “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн ҮТП” ОНӨТҮГ-т ҮТП-ын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар дээрх паркийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж, 15 дугаар тэмдэглэл гарсан. Уг тэмдэглэлд “Эмээлт хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг Концессийн тухай хуульд нийцүүлэн зохион байгуулах боломжийг судалж, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгасан.

2 Арьс, ширний үйлдвэрийн паркын дэд бүтцийн бүтээн байгуулалт бий болгох болон хаягдал усыг цэвэршүүлэх, ариутгах, дахин ашиглах орчин үеийн дэвшилтэт технологитой цэвэрлэх байгууламжийг байгуулах ажлыг зохион байгуулах Хөн.ҮБХЗГ

2017-2018

Орчин үеийн дэвшилтэт технологитой цэвэрлэх байгууламж баригдаж эхлэх.

Засгийн газрын 2015 оны 459 дүгээр тогтоолоор Урьдчилсан цэвэрлэх байгууламжийг шинэчлэх хөрөнгийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 20.0 сая ам. доллар хуваарилсан. “Урьдчилсан цэвэрлэх байгууламжийг шинэчлэх” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах талаар Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн техникийн туслалцаа авах хүсэлтийг ХХААХҮЯ-аас ХХААХҮ-ийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр албан бичгээр Сангийн яамаар дамжуулан БНСУ-ын ЭКСИМ банкинд дахин хүргүүлээд байна.

Ерөнхий сайдын 2017 оны 173 дугаар захирамжаар “Арьс, ширний үйлдвэрийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг судалж шийдвэрлүүлэх талаар санал боловсруулж, танилцуулах” ажлын хэсэг байгуулан ажилласан. Уг ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайд ахалж, Эмээлтийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологийн паркийн дэд бүтцийн хөрөнгө

0

оруулалтыг шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, 15 дугаар тэмдэглэл гарсан. Уг тэмдэглэлд “Эмээлт хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг Концессийн тухай хуульд нийцүүлэн зохион байгуулах боломжийг судалж, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгасан.

46 2.58. Хөдөө аж ахуйн биржээр арилжаалах бараа, түүхий эдийн нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлж, үйл ажиллагааг боловсронгуй болгоно.

1 Хөдөө аж ахуй болон үйлдвэрлэл, үйлчилгээний хоршоодын бэлтгэсэн малын гаралтай түүхий эдийг хөдөө аж ахуйн биржээр арилжих ажлыг эрчимжүүлэх /ХААБирж/

2017-2020

5 хоршоог биржийн арилжаанд оролцуулах

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь БНХАУ-ын Тяньжин Бохайн таваарын биржтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, эдийн засаг болон худалдааны үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн худалдааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэх, орчин үеийн ложистикийн төв, худалдааны байгууламж байгуулах чиглэлээр хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр хамтран ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд байнгын бус гишүүн /Хоршоо/ -г оруулахаар бэлтгэл ажлыг хангаж, Монголын Хөдөө аж ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоотой хамтран ажиллаж байна.

Түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, орон нутагт итгэмжлэгдсэн агуулахын үйл ажиллагааг эхлүүлэх, нэгдсэн мэдээллийн систем дээр тулгуурлан малчид, хоршоодын түүхий эдийг биржээр дамжуулан эцсийн худалдан авагч /үйлдвэр/-д шууд худалдах зорилгоор хоршоодыг биржийн гишүүнээр бүртгэн арилжаанд оруулж байна. 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 56 хоршоо биржид бүртгэлтэй байсан бол 2018 онд нийт 100 хоршоог бүртгэж итгэжлэгдсэн хоршоогоор биржийн арилжаанд оруулахаар ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн бирж нь орон нутагт өргөтгөсөн дуудлага арилжааг жил бүр баруун, төв, зүүн бүсийн аймгуудад 4-7 дугаар сарын хооронд зохион байгуулж байна. Тус арилжаанд малчид, хоршоод шууд оролцож түүхий эдийг эцсийн хэрэглэгчдэд ченжээр дамжилгүйгээр худалдсан.

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан цагаас өнөөг хүртэлх хугацаанд нийт 834 удаагийн арилжаа зохион байгуулж, арилжааны үнийн дүн 2.8 их наяд төгрөгт хүрээд байна.

40

Арилжааны үнийн дүн /тэрбум төгрөг/

Өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйн бирж 12 нэр төрлийн /Ноос 6 төрөл, ноолуур, тосны ургамал, амьд мал, хүнсний буудай, сарлагийн хөөвөр, ноолуурын хаягдал зэрэг/ хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бүртгэсэн бөгөөд арилжих боломжтой байна. Биржийн арилжааны үнийн дүнгийн 90 орчим хувийг ноолуур, үлдсэн 10 хувийг бусад бүтээгдэхүүн эзэлж байна.

2 Хөдөө аж ахуйн биржийн системийг онлайн горимд шилжүүлэн хөгжүүлж, олон улсын шаардлагад нийцсэн технологийн шинэчлэл хийх /ХААБирж/

2017-2020

Ложистикийн сүлжээ байгуулагдах

2018 онд багтаан Ложистикийн Цогц системийн ажлын даалгавар боловсруулах, холбогдох сургалт болон системийн туршилт явуулахаар төлөвлөж байна.

УИХ-ын 64 дүгээр тогтоолоор Төрийн өмчийг 2017-2018 онд хувьчлах үндсэн чиглэлийг УИХ-аар батлах хүртэл төрийн өмчийг хувьчлах ажлыг УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийн дагуу үргэлжлүүлэн зохион байгуулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Энэ хүрээнд хувьчлах ажлын хэсгийг шинэчлэн байгуулж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК хамтран ажиллаж байна. Төрийн өмчийг 2018--2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай жагсаалтад “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ий төрийн эзэмшлийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, үлдсэн хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалахаар тусгасан. УИХ–аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна

0

403.61

554.08

452.96 463.02

571.84

350.5

0

100

200

300

400

500

600

700

2013 2014 2015 2016 2017 2018/6

Тэргүүлэх зорилт №3.2.2. Шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгож, үр дүнд суурилсан санхүүжилтийн системийг нэвтрүүлж, мэдлэгт суурилсан инноваци, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ. 47 3.2.36.

Салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх өндөр технологийн судалгаа ба хөгжил, инновацийн болон зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааны суурь бүтцийг хөгжүүлэх, эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ. /БТГ/

3 Судалгаа, хөгжлийн инкубатор төв, загвар аж ахуй, агро парк байгуулахад бодлогоор дэмжлэг үзүүлэх /БТГ/

2017-2020

10-15 загвар аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх

Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн “Монгол ногоо төсөл”-ийн хүрээнд Төвийн Борнуур, Сэлэнгийн Мандал, Дархан-Уулын Орхон сумдад тус тус ногоочдод зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээ үзүүлэх төв буюу экстейншний загвар төвийг тухайн сумын “Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо” ТББ-ын салбарын дэргэд байгуулсан.

Эдгээр загвар төвүүд нь сургалтын танхим, зөвлөхүүдийн өрөө, үр ургамал хамгааллын бодис борлуулах дэлгүүр, оффисын өрөө зэрэг нийт 120 м2 талбай бүхий байгууламжтай. Мөн түүнчлэн бага оврын техникийн граж, төмс хүнсний ногоо тариалахад шаардагдах бага оврын техник тоног төхөөрөмжтэй, үр тарианы шинэ сорт, технологи үйлдвэрлэлд нэвтрүүлэх, туршин нэвтрүүлэх үзүүлэнгийн 1-2 га талбайтай иж бүрэн нэгж бий болсон байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн дэргэд “Копиа Монгол” төвийн санхүүжилтээр Төв аймгийн Борнуур суманд “Сургалт, туршилт, судалгааны загвар аж ахуй”-г байгуулсан. Уг загвар аж ахуй нь нийт 8 га газар эзэмшин хашаалж, талбайдаа 480 м2 зуны, 200м2 өвлийн хүлэмжтэй, 2 га талбайд тэжээлийн таримал, 2 га талбайд төмсний элит үр,1 га талбайд нарийн ногоо тус тус тариалж байна. Мөн 150 м2 талбай бүхий сургалтын байртай, гүний худаг, усалгааны иж бүрэн бүрдэл систем, граж агуулах, бага оврын техник хангамжаар бүрэн хангагдсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын Аймгуудын засаг дарга нартай 2018 онд байгуулсан хамтран ажиллах гэрээнд аймаг тус бүрт шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэгчид, малчид тариаланчдад мэдлэг түгээх мэдээлэл хүргэх, сургалт, туршилт хийх боломжийг бүрдүүлсэн экстейншны инкубатор төв, загвар аж ахуй байгуулах талаар тусган оруулсан. Аймгуудын ХХААГазруудтай хамтран гэрээний хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж байна.

40

4 Зөвлөх нэвтрүүлэх үйлчилгээний хуулийн төслийг боловсруулж, батлуулах /БТГ/

2017-2020

Ажлын хэсэг байгуулж хуулийн үзэл баримтлалыг боловсруулан батлуулах.

“Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологи, инноваци - 2017” зөвлөлдөх уулзалт 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан. Хуулийн төслийн үзэл баримтлалын төсөлд тусгах саналыг хэлэлцүүлсэн.

Хуулийн төслийн үзэл баримтлалын төсөл боловсруулахад шаардлагатай тандан судалгаа хийж, үзэл баримтлалын төсөл боловсруулж байна. Хууль тогтоомж боловсронгуй үндсэн чиглэлд тусгасны дагуу 2018 оны III улиралд багтаан хуулийн үзэл баримтлалын төслийг батлуулахаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

40

48 3.2.37. Нээлттэй лабораторид суурилсан био, нанотехнологийг хөгжүүлж, оюуны багтаамж өндөртэй, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлнэ.

3 Инновацийн зуучлал, мэдээлэл, маркетингийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үндэсний болон олон улсын чуулган, зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, тодорхой шийдэл, үр дүнд хүрэх /БТГ/

2017-2020

Салбарын судалгаа ба хөгжлийн чиглэлээр олон улсын чуулган 1, салбарын хэмжээний зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг 2-оос доошгүй удаа зохион байгуулах

“ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ” зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, гарааны нийт 30 орчим компани инновацийн бүтээгдэхүүнээ танилцуулсан. Энэхүү зөвлөлдөх уулзалтаас гарах үр дүн нь салбарын бодлого, үйл ажиллагаанд олон талт оролцогчдын санал, зөвлөмж тусгах, салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааны чиглэл, оролцоог тодорхой болгох, уялдаа холбоог нягтруулахад чухал ач холбогдолтой юм. 2018 оны 05 дугаар сард Монгол Улсын мал эмнэлгийн “Малын эмийн бодлого, судалгаа, инноваци, зохистой хэрэглээ” Шинжлэх ухаан - үйлдвэрлэлийн бага хурлыг мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа. Бага хуралд БСШУСЯ, Шинжлэх ухаан, технологийн сан, МХЕГ, НМЭГ, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв ТӨҮГ, ХААИС, , МЭС, ШУТИС, гарааны компаний төлөөллүүд, Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, Биокомбинат ТӨААТҮГ, хувийн хэвшлийн үйлдвэрлэгчид, Нийслэл болон аймгуудын ХХААГ, сумдын мал эмнэлэг үржлийн тасаг, малчид зэрэг 200 орчим төлөөлөл оролцлоо. Хурлаар Мал эмнэлгийн эмийн салбарын хангамж, нийлүүлэлтийн өнөөгийн байдал, малын эм ханган нийлүүлэх байгууллага-хяналтын тогтолцоо, малын эмийн чанар, баталгаажуулалт, хуурамч эм, малын эмийн санд тавигдах шаардлага, эмийг жороор олгох ба зохистой хэрэглээ, мал эмнэлгийн

70

хүрээлэнгийн дэргэдэх малын эм үйлдвэрлэлийн гарааны компаниудын үйл ажиллагаа, тэдгээрийн бүтээгдэхүүн нэвтрүүлэлт зэрэг сэдвийн хүрээнд илтгэлүүд хэлэлцүүлэгдсэн. Мөн “Бүтээгдэхүүний үзэсгэлэн” зохион байгуулж, инновацийн 100 гаруй бүтээгдэхүүн олны хүртээл болсон.

Мөн эдгээр бүтээгдэхүүний талаар “Малын эмийн каталоги”-ийг орон нутгаас оролцсон төлөөлөгч нараар дамжуулан нийт 330 суманд тараахаар гардуулсан.

4 Био, нано технологийг хөгжүүлж оюуны багтаамж, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн инновацийн төслүүдийг хэрэгжүүлж, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх /БТГ/

2017-2020

5 инновацийн төсөл, 2-3 гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх

ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит грантын 2018 оны шалгаруулалт зохион байгуулах ажлын хүрээнд бүтээл ирүүлэх урилга, сонгон шалгаруулах журмыг яамны цахим хуудсанд байршуулан, бүтээлүүдийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүлээн авсан. Грантын шалгаруулалтад ирүүлсэн бүтээлүүдийг ХХААХҮЯ-ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шалгаруулалт зохион байгуулахаар ажиллаж байна. Хүнс, хөдөө аж хауй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх боломжтой судалгаа, зүгшрүүлэлтийн ажил /инновацийн төсөл/-ын Хөдөө аж ахуйн салбарын 22, аж үйлдвэрийн салбарын 8 төслийн саналыг БСШУЯ-ны инновацийн хэлтэст хүргүүлсэн. 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн төслүүдтэй эдгээр төслүүдийн саналд давхцал байгаа эсэх талаарх магадлагааны ажил Шинжлэх ухаан, технологийн санд хийгдэж байна. 2018 онд ХААИС-ийн мал эмнэлгийн хүрээлэнгийн дэргэд “Нэмэлт тун”, УГТХүрээлэнгийн дэргэд бактерийн бордоо үйлдвэрлэх, “Био-Ундарга”, УХЭШХүрээлэнгийн дэргэд “Ургамлын эмч” гарааны компаниуд тус тус БСШУСЯ-наас зөвшөөрөл авч, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн шинээр байгуулагдаад байна.

70

49

4.3.3. Гамшгаас хамгаалах эрх зүйн орчин, менежментийн тогтолцоог боловсронгуй болгож, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, эртнээс сэрэмжлүүлэх үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, бүх нийтийн оролцоог сайжруулан, гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлнэ.

8 Цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдлээс сэрэмжлүүлэх орон нутгийн дэд тогтолцоог дэмжин хөгжүүлэх (говь, хээрийн бүсийн аймгуудад аюулаас сэрэмжлүүлэн анхааруулах 16 цогцолбор байгуулах) /МААБХЗГ/

2017 - 2020

Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгуудад тус бүр 1 цогцолбор байгуулах

Цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдлээс сэрэмжлүүлэх орон нутгийн цогцолборыг Дундговь аймагт туршин үр дүнд хүрсэн тул Өмнөговь, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Дундговь аймгуудын 16 суманд цаг агаарын аюулаас сэрэмжлүүлэн анхааруулах 16 цогцолбор байгуулах Засгийн газрын тогтоолын төслийг Шадар сайдын ажлын албанаас боловсруулан яамдаас санал авахад гамшгийн давтамж өндөртэй, шаардлагатай газруудын үндэслэл гарган, дэмжсэн албан бичиг хүргүүлсэн.

“Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагын санхүүжилтээр “Гамшгийн эрсдэл бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны арга ашиглах нь - 2” төслийг хэрэгжүүлэн, малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээлэл шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж, тусгай аппликейшн боловсруулан амжилттай туршиж байна.

Энэ хүрээнд 2017 оны 10 дугаар сард ОБЕГ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Юнител, Мобиком, Скайтел, Жи-Мобайл ХХК-ий удирдлагууд “Хамтран ажиллах санамж бичиг“-т гарын үсэг зурсан.

Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 209 сумын малчид өөрийн хүссэн үедээ багийн түвшинд гар утсаараа цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээлэл шуурхай хүлээн авч байна.

Малчид мэдээлэл авахдаа эхлээд 130-105 дугаар руу мессеж илгээх юм. Үүнээс гадна код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээлэл авах боломжтой боллоо.

40

ЗУРГАА. АЙМАГ, ОРОН НУТГИЙН ТАЛААР ТУСГАЙЛАН ОРУУЛАХ ЗААЛТУУД 6.1. Архангай аймаг 50

6. Өргөн хэрэглээний 8 нэрийн бараа бүтээгдэхүүнийг аймагтаа үйлдвэрлэх

1 Өргөн хэрэглээний 8 нэрийн бараа бүтээгдэхүүнийг аймагтаа үйлдвэрлэх хөтөлбөр хэрэгжүүлэх

2016-2020

Бараа бүтээгдэхүүний 30 хувийг үйлдвэрлэх

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд Дэлхийн Банкны 500,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100-150 тн багтаамжтай агуулах бүхий мал төхөөрөх үйлдвэр 2017 оны 11 дүгээр сард ашиглалтад орсон.

“Монгол хуурай сүү” төслийн хүрээнд Архангай аймгийн Хангай, Тариат, Чулуут, Ихтамир, Цэнхэр, Эрдэнэмандал

0

хөтөлбөр хэрэгжүүлнэ.

/Хү.ҮБХЗГ/

суманд хуурай сүүний үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн. Эдгээр сумдад хуурай сүүний үйлдвэр байгуулах байрыг судлах, үйлдвэрийн ажиллах хүчнийг сонгон шалгаруулах ажил хийж байна.

Түүхий эдийн нөөцөд тулгуурлан дор дурдсан 19 суманд үйлдвэр байгуулахаар аймгийн төлөвлөгөөнд тусгасан байна. 1. Төвийн бүс: Ихтамир, Эрдэнэбулган, Булган, Цэнхэр

суманд хүнсний ногоо боловсруулан савлах үйлдвэр, хуурай сүүний үйлдвэр, мах боловсруулах үйлдвэр байгуулах.

2. Баруун бүс: Цахир, Хангай, Тариат, Өндөр-Улаан, Чулуут суманд цагаан идээний үйлдвэр, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр байгуулах.

3. Хойд бүс: Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Хайрхан суманд цагаан идээний үйлдвэр, жимс жимсгэний үйлдвэр байгуулах.

4. Зүүн бүс: Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Батцэнгэл суманд мах сүүний чиглэлийн фермерийн аж ахуй байгуулах, чацаргана боловсруулах, ундаа жүүсний үйлдвэр, гурил тэжээлийн үйлдвэрийг байгуулах, өргөтгөх.

51

7. Газар тариалангийн бүс нутгийг түшиглэн малын тэжээлийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. /МААБХЗГ/

1 Газар тариалангийн бүс нутгийг түшиглэн малын тэжээлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх /Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хайрхан, Өлзийт сумдад тэжээлийн үйлдвэр /МААБХЗГ/

2016-2020

Аймгийн хэмжээнд дотоодын хэрэгцээний 45 хувийг хангах

ҮБгүй

6.2. Баян-Өлгий аймаг 52

4. Өлгий хот болон Дэлүүн, Булган, Ногооннуур, Улаанхус, Цэнгэл, Толбо

3 Үйлдвэр байгуулах, ашиглалтад оруулах, үр ашигтай үйл ажиллагаа явуулахад бодлогоор дэмжлэг үзүүлэх

2017-2020

Булган, Толбо сумдад үйлдвэр барих

Эхний ээлжинд арьс ширэн түүхий эдийг тордох, чанар хамгаалалт хийх цехийг орон нутагт байгуулахаар судалгаа хийж байна. Орон нутагт үйлдвэр байгуулахад түүхий эд, дэд бүтцийн нөөц, ажиллах хүчний боломж, зах зээл зэрэг хүчин зүйлүүдтэй уялдуулахаар нөхцөл байдлыг нь судалж байна.

ҮБгүй

зэрэг томоохон сумдад арьс шир боловсруулах үйлдвэр байгуулна.

/Хөн.ҮБХЗГ/

6.3. Баянхонгор аймаг 53

7. Ноос, ноолуур болон мал аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулна.

1 Үйлдвэрийг байгуулж ашиглалтад оруулах /Хөн.ҮБХЗГ/

2017-2020

Үйлдвэрийг байгуулж, үйлдвэрлэл явуулж эхлэх

Баянхонгор аймгийн төвд жилд 2.000,0 тн ноос угаах хүчин чадалтай 1 үйлдвэр байдаг тул нэмж байгуулах шаардлагагүй талаар 2018 оны 2 дугаар сард зохион байгуулсан ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр аймгийн ХХААГ-ын удирдлагуудад чиглэл өгсөн болно.

ҮБгүй

54

8. Жил бүр 20-оос доошгүй инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргаж, 50-аас багагүй газарт усны хайгуулын ажил хийнэ.

1 Хайгуул хийсний үр дүнд инженерийн хийцтэй гүн өрмийн 80 худаг гаргах, хайгуулын ажлыг 200 цэгт хийх /МААБХЗГ/

2017-2020

Усны хайгуулын ажлыг 50 цэгт хийх, шинээр 20 инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргах

2017 онд Баянхонгор аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4, гадаадын төслийн хөрөнгө оруулалтаар 10, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 12, малчдын санаачилгаар 17, нийт 43 худаг шинээр гаргаж 120 гаруй мянган мал сүргийг усаар хангах боломж бүрдсэн. 2017 онд Улсын төсвийн хөрөнгөд газрын доорхи усны хайгуулын ажилд хөрөнгө тусгагдаагүй. Мөн орон нутгийн төсвөөс тухайн ажлыг санхүүжүүлээгүй болно. ХХААХҮ-ийн Сайдын 2018 оны А-16 дугаар тушаалаар Улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 16 аймаг, отрын бүс нутагт инженерийн хийцтэй 93 худаг шинээр барьж байгуулахаар санхүүжилтийн хуваарийг баталсан. Тус тушаалаар Баянхонгор аймгийн Баян-Овоо, Баян-Өндөр, Бууцагаан, Шинэ жинст, Жинст сумдад инженерийн хийцтэй 5 худаг шинээр барьж байгуулахаар тусгагдсан болно. 2018 онд Улсын төсвийн хөрөнгөд газрын доорхи усны хайгуулын ажилд хөрөнгө тусгагдаагүй.

ҮБгүй

6.4. Булган аймаг

2. Булган аймгийн газар тариалан

1 Газар тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор Хутаг-

2017-2020

Үр тариа хүлээн авч хадгалах

Төсөв хөрөнгө шийдвэрлэгдээгүй. ҮБгүй

55

эрхлэгчдийг дэмжих зорилгоор Хутаг-Өндөр суманд 15000 тн багтаамжтай үр тариа хадгалах элеваторын барилгыг барих, аймгийн төв, Хутаг-Өндөр сумдад төмс, хүнсний ногоо хадгалах механикжсан зоорь барина. /ГТБХЗГ/

Өндөр суманд 15000 тн багтаамжтай үр тариа хадгалах элеваторын барилгыг барих /ГТБХЗГ/

хүчин чадал багтаамж нэмэгдэх

2 Аймгийн төв, Хутаг-Өндөр сумдад төмс, хүнсний ногоо хадгалах 5000 тн багтаамжтай механикжсан зоорь барих

2017-2020

Төмс, хүнсний ногооны хадгалалт хамгаалалт сайжрах, хүн амын хүнсний аюулгүй байдал хангагдах, эрүүл аюулгүй хүнсээр жилийн 4 улиралд хангагдах

Төсөв хөрөнгө шийдвэрлэгдээгүй.

ҮБгүй

56 3. Мах боловсруулах дунд зэргийн хүчин чадал бүхий үйлдвэрийг Булган, Дашинчилэн сумдад байгуулна.

1 Мах боловсруулах дунд зэргийн хүчин чадал бүхий үйлдвэрийг Булган, Дашинчилэн сумдад байгуулах /Хү.ҮБХЗГ/

2017-2020

Аймгийн төвд мах боловсруулах үйлдвэр байгуулах

Булган аймгийн Булган суманд орон нутгийн 2010 оны төсвөөс санхүүжилтийг нь шийдвэрлэж, 2013 онд барилгын ажлыг нь гүйцэтгэж, тоног төхөөрөмж суурилуулсан мал төхөөрөх үйлдвэр дэд бүтцийн асуудлаас шалтгаалан үйл ажиллагаа явуулахгүй байсан. Хоногт 10 бод, 100 бог төхөөрөх хүчин чадалтай, хөргөлттэй агуулах бүхий тус үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэх, дэд бүтцийг байгуулах зорилгоор Булган аймгийн ИТХ-аас 2017 оны 1 дүгээр сард тогтоол гаргаж “Бүрэн луу” ХХК-тай концессын гэрээ байгуулан ажиллаж байна.

0/20

6.7. Дархан-Уул аймаг 57 3. Арьс шир,

ноос ноолуур боловсруулах

1 Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрийг байгальд

2017-2020

Боловсруулах үйлдвэрийн

Улсын болон орон нутгийн төсөвт дэд бүтцийн зураг төсөл боловсруулаххөрөнгө тусгагдаагүй. ҮБгүй

үйлдвэрийг байгальд ээлтэй цогцолбор хэлбэрээр хөгжүүлнэ.

ээлтэй цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх /Хөн.ҮБХЗГ/

цогцолборын дэд бүтэц хийгдэх, үйлдвэрлэлийн суурь хийгдэх

Орон нутагт үйлдвэр байгуулахад түүхий эд, дэд бүтцийн нөөц, ажиллах хүчний боломж, зах зээл зэрэг хүчин зүйлүүдтэй уялдуулахаар нөхцөл байдлыг нь судалж байна. Газар олгох сонгон шалгаруулалт явуулсан.

6.11. Завхан аймаг 58 3. Аймагтаа

хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулахыг дэмжинэ.

1 Тэлмэн суманд хөдөө аж ахуйн үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлын хүрээнд суурьшлын бүсийн зураг төсвийг боловсруулах /Хөн.ҮБХЗГ/

2017-2020

Дэд бүтцийг сайжруулах ажил хийгдэж эхлэх

Төсөв хөрөнгө шийдвэрлэгдээгүй.

ҮБгүй

6.12. Орхон аймаг 59 7. Зоорьтой

хүнсний зах байгуулж, төмс, хүнсний ногооны хангамжийг эрс сайжруулна.

1 Зоорьтой хүнсний зах байгуулж, төмс, хүнсний ногооны хангамжийг эрс сайжруулах /ГТБХЗГ/

2016-2020

Барилгын ажил хийгдэх

Төсөв хөрөнгө шийдвэрлэгдээгүй.

ҮБгүй

6.15. Сүхбаатар аймаг 60 1. Ноолуур,

ноос угаах самнах, ээрэх зэрэг хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулахыг дэмжинэ.

1 Хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүн боловсруулах төв байгуулах /Хөн.ҮБХЗГ/

2017-2020

Төвийн үйл ажиллагаа эхлэх

Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийн хүрээнд Бэлэн бүтээгдэхүүний үйлдвэртэй хоршин орон нутагт шилжин ажиллаж байгаа ноос угаах үйлдвэрийг хөгжүүлэхээр төлөвлөж байна

ҮБгүй

6.16. Сэлэнгэ аймаг 61 3. Сум бүрт

төмс хүнсний ногооны зоорь барьж, ногоог жилийн туршид хадгалах, борлуулах боломжийг бүрдүүлнэ.

1 Сум бүрт төмс, хүнсний ногооны зоорь барих /ГТБХЗГ/

2017-2019

6 суманд барих

Төсөв хөрөнгө шийдвэрлэгдээгүй.

ҮБгүй

2 Улаанбаатар хотод Сэлэнгэ аймгийн ногоочдын төмс, хүнсний ногоо хадгалах нэгдсэн зоорь барих /1000 тн/ /ГТБХЗГ/

2017 Барилгын ажлыг эхлүүлэх

Төсөв хөрөнгө шийдвэрлэгдээгүй.

ҮБгүй

6.17. Төв аймаг 62 2. Малын

тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх аж ахуйн нэгж, иргэдийг дэмжинэ. /МААБХЗГ/

1 Малын тэжээлийн тариалалтын бүс нутгийг тогтоож, тэжээлийн ургамлын үрийн нөөцтэй болгох, малын тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлж, эрчимжсэн аж ахуйн тэжээлийн хэрэгцээг хангах, малын тэжээлийн үйлдвэрийг 5-с доошгүй сумдад байгуулах /МААБХЗГ/

2017-2020

Малын тэжээлийн үйлдвэр 2 суманд байгуулах

Байгалийн эрсдэлд өртөмтгий аймгуудад уурагт таримал тэжээл тариалах ажлыг эхлүүлж Төв аймагт тус бүр 100 га-д царгас тариалахад дэмжлэг үзүүлж тэжээл үйлдвэрлэлийг 2018 онд 400,0 тн ногоон тэжээлээр нэмэгдүүлсэн. Үйлдвэр байгуулах төсөв хөрөнгө шийдвэрлэгдээгүй.

ҮБгүй

6.18. Увс аймаг 63 3. Малын

гаралтай түүхий эд, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо боловсруулах

1 Дулааны аргаар мах боловсруулах үйлдвэр байгуулах /Хү.ҮБХЗГ/

2018 Ажлыг бүрэн дуусгах

Увс аймгийн тариалан сумын нутагт Дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрийг барьж байна. Тус үйлдвэр нь 2018 оны 4-р улиралд ашиглалтанд орох төлөвлөн ажиллаж байна. Тус төслийн ерөнхий захиалагч нь “Хүмэн нэгдэл” ХХК бөгөөд 15 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар барьж байгуулах аж. Тус үйлдвэр ашиглалтанд орсноор 1 ээлжиндээ 40-50 бод, 120-150 бог бэлтгэж, жилдээ 1000 тн

0/20

жижиг, дунд үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

малын мах, 600 тн хагас болон бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байна.

2 Сүүний үйлдвэр байгуулах /Хү.ҮБХЗГ/

2019 -Увс аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Манай Увс” үйл ажиллагааны хөтөлбөрт сүүний боловсруулах үйлдвэр байгуулах талаар тусган ажиллаж байна.

0

3 Хүнсний ногоог вакуумжуулсан аргаар боловсруулах үйлдвэр байгуулах /Хү.ҮБХЗГ/

2018 Ажлыг бүрэн дуусгах

Үйлдвэр байгуулах төсөв хөрөнгө шийдвэрлэгдээгүй.

0

4 Малын арьс шир, ноос боловсруулах үйлдвэр байгуулах /Хөн.ҮБХЗГ/

2018-2019

Ажлын гүйцэтгэлийг 40 хувьд хүргэх

Улаангом хотод малын арьс шир боловсруулж, гутал үйлдвэрлэдэг 2 үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 600 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг авч ажиллаж байна. Шинээр малын арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах дэд бүтцийн боломж одоогоор байхгүй байна.

0

5 Чацарганыг кластержуулж хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрийн технологийг шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэх /ГТБХЗГ/

2017-2018

Ажлыг бүрэн дуусгах

ҮБгүй

6.19. Ховд аймаг 64 7. Малын

гаралтай түүхий эд болон ноос ноолуур боловсруулах үйлдвэр байгуулна.

7 Малын гаралтай түүхий эд болон ноос ноолуур боловсруулах үйлдвэр байгуулах /Хөн.ҮБХЗГ/

2017-2018

Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийг байнгын ашиглалтад хүлээн авах

Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийн хүрээнд Бэлэн бүтээгдэхүүний үйлдвэртэй хоршин орон нутагт шилжин ажиллаж байгаа ноос угаах үйлдвэрийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. 2017 оны 5 дугаар сард ноос, ноолуур бэлтгэх, боловсруулах, дахин боловсруулах зорилгоор геологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан “Алтайн сүрлэг пирамид” ХХК нь БНХАУ-с бага оврын угаах үйлдвэрийн суурь технологийн тоног төхөөрөмжийг суурилуулан 50.0 тн ноос худалдан авч угаан зах зээлд борлуулсан.Тус үйлдвэрийн боловсруулсан “Ноос, ноолуур боловсруулах”

0

үйлдвэрийн төслийг Монгол Улсын хөгжлийн банкинд уламжлав.

65

9. Малын гаралтай түүхий эдийн боловсруулалтын цэвэрлэх байгууламж барина.

9 Малын гаралтай түүхий эдийн боловсруулалтын цэвэрлэх байгууламж барих /Хөн.ҮБХЗГ/

2017 ХАА-н гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах

2018 оны улсын төсөвт 710 сая төгрөгийн хөрөнгө батлагдсан. Тус яамны 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу Үнэлгээний хороо байгуулагдан ажиллаж байна.

Ховд аймагт байгуулахаар төлөвлөж буй малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөв, тоног төхөөрөмж нийлүүлсэн тухай гэрээ, хүлээн авсан акт баримт зэргийг архивын материалаас шүүж тодруулан, мэдээлэл цуглуулж судаллаа. Дээрх цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ, зураг төсвийг 7 жилийн өмнө хийлгэсэн тул шинэчилэх шаардлагатай эсэх, урьд өмнөх тендерийн үйл ажиллагаатай холбоотой байж болох шүүхийн маргаан таслагдсан эсэх талаар нотолгоо бүрдүүлэх, тухай үед дээрхи цэвэрлэх байгууламжтай холбоотой тендерт шалгарсан ажил, үйлчилгээ гүйцэтгэгч, тоног төхөөрөмж нийлүүлэгчтэй уулзах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Тендерийн ажлын даалгавар, Тендерийн баримт бичгийг тус тус боловсруулж, тендерийн зарлалыг бэлтгэв.

ҮБгүй

6.21. Хэнтий аймаг 66

2. 21:100 хөтөлбөрийн хүрээнд арьс шир боловсруулах, ноос ноолуур угаах үйлдвэрийг барихыг дэмжинэ.

1 Арьс, шир боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах /Хөн.ҮБХЗГ/

2017-2020

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрэх

Эхний ээлжинд арьс ширэн түүхий эдийг тордох, чанар хамгаалалт хийх цехийг орон нутагт байгуулахаар судалгаа хийж байна. Орон нутагт үйлдвэр байгуулахад түүхий эд, дэд бүтцийн нөөц, ажиллах хүчний боломж, зах зээл зэрэг хүчин зүйлүүдтэй уялдуулахаар нөхцөл байдлыг нь судалж байна. Хэнтий аймагт 2016 онд байгуулагдсан гутлын үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээх чиглэлээр хувийн хэвшлийн бизнес төлөвлөгөөг сайжруулахаар төлөвлөн, судалж байна.

ҮБгүй

ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУД

67 2.48. Үйлдвэржилтийн 21:100 хөтөлбөрийг

15. Сонгосон томоохон сууринд хөдөө аж

2016-2020

Сонгосон 5 томоохон

Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн ҮТП” ОНӨТҮГ, “Налайхын барилгын материалын ҮТП” ОНӨТҮГ, “Эрдэнэ

40 Үндсэ

н

хэрэгжүүлж, импортыг орлох экспортын чиглэлийн тэргүүлэх болон жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, худалдаа, үйлчилгээний салбарын татвар, эрх зүй, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлнэ

ахуйн үйлдвэрлэл, технологийн парк барих загвар төслүүдийг хэрэгжүүлэх /Хөн.ҮБХЗГ/

сууринд ХААҮТП байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлэх

хүнс САМО” ХХК зэрэг байгууллагуудад Үйлдвэрлэл технологийн паркын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцэж, 178 дугаар тогтоолоор 4 жилийн хугацаатайгаар тусгай зөвшөөрлийг олгосон. Төв аймгийн Эрдэнэ суманд “Эрдэнэ хүнс САМО” ХХК хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн паркийн загвар төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

хэрэгжүүлэгч ҮХГ

68 2.92. Цэвэрлэх байгууламжаар цэвэрлэсэн ус болон хөрсний усыг үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ашиглах боломжийг бүрдүүлнэ.

2. Хөрсний усыг үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ашиглах чиглэлээр судалгаа хийх /Хөн.ҮБХЗГ/

2016-2018

Судалгааны үр дүнг хэлэлцүүлэх

Цэвэрлэх байгууламжаар цэвэрлэсэн ус болон хөрсний усыг үйлдвэрийн технологийн хэрэгцээнд дахин ашиглах боломжийг судлах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрийн төсөл боловсруулж, албажуулах шатандаа явж байна.

0

БХБЯ үндсэн хэрэгжүүлэгч

69

3.1.7. Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлэн эх,

2. Нялх, балчир хүүхдийн хоол, ундны бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх /Хү.ҮБХЗГ/

2017-2018

Хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх

Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан.

100

Үндсэн хэрэгжүүлэгч ЭМЯ

нялхсын эндэгдлийг бууруулна.

70 4.1.4. Ой, түүний дагалт баялаг, байгалийн бусад нөөц баялгийн ашиглалтын нөөцийг бий болгож, зохистой ашиглах, эко цэвэр түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

1. Ойг доройтлоос хамгаалж, ойн төлөв байдлыг сайжруулах, ойн замын сүлжээг өргөжүүлж, ойн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах /Хөн.ҮБХЗГ/

2016-2020

Модон түүхий эдийн ашиглалтын түвшинг 60 хувьд хүргэж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх

Монгол орны ой 1.4 тэрбум шоо метр нөөцтэй. Үүний 70-76 хувь босоогоор хөгширсөн, 64.2 сая шоо метр унасан хатсан мод ойд ашиглагдахгүй байна. Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд ХХААХҮ-ийн сайдад ойн цэвэрлэгээнээс гарсан унанги модыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тоног төхөөрөмжийг судлах, шинээр үйлдвэрлэл явуулах аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болгосон. Ойн унанги ашиглан импортыг орлох шахмал хавтан үйлдвэрлэх үйлдвэрийн барилга баригдаж, тоног төхөөрөмж суурилуулах ажил хийгдэж эхэлсэн. Тус үйлдвэр 2018 оны 9 дүгээр сард ашиглалтанд орохоор төлөвлөсөн. 2013 онд ҮХААЯ-ны захиалгаар “Ой модны цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ” төсөл боловсруулсан. Энэ ТЭЗҮ-д ойн замын зураг төсөл хийгдсэн боловч одоог хүртэл барьж эхлээгүй, төсөв шийдэгдээгүй байна.

0

БОАЖЯ үндсэн хэрэгжүүлэгч

71 4.1.6. Хот, суурин газрын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, хог хаягдлын зохистой менежментийг хэрэгжүүлнэ. Хөн.ҮБХЗГ

3. Хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч, түүхий эд үйлдвэрлэх эко цогцолбор байгуулах /Хөн.ҮБХЗГ/

2017 - 2020

Хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газрын асуудлыг шийдвэрлэж төслийг эхлүүлэх

Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн” Эко-Парк” байгуулах төслийн хүрээнд: 1.Нийслэлийн хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөний дагуу 13 төрлийн хог хаягдал дахин боловсруулах 20 үйлдвэрийн барилга байгууламжийн эскиз зургийг боловсруулан нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт батлуулахаар хүргүүлэв. 2.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран ажиллах гэрээг 2017 оны 5 дугаар сард байгуулан ажиллаж байна.

0

үндсэн хэрэгжүүлэгч НЗДТГ

72 4.3.3. Гамшгаас хамгаалах эрх зүйн орчин, менежментийн тогтолцоог боловсронгуй болгож, гамшгаас урьдчилан сэргийлэх,

9. Хөдөө орон нутагт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхийг

2016 - 2020

Иргэдийн орлого нэмэгдэж, амьжиргаа сайжрах

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Ядуурлыг бууруулах Японы сангийн 271.0 мянган ам.долларын санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх төсөл” Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 суманд 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Тайлант хугацаанд төслийн 12 сумдад ажлын хэсэг байгуулагдаж мотоцикл, компьютер, техник хэрэгслээр ханган сургалтууд хийсэн.

40

Үндсэн хэрэгжүүлэгч БОАЖЯ

гамшгийн эрсдэлийг бууруулах, эртнээс сэрэмжлүүлэх үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, бүх нийтийн оролцоог сайжруулан, гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлнэ

бэхжүүлж, амьжиргааг сайжруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх /МААБХЗГ, ГТБХЗГ/

Төслийн үйл ажиллагаа нь Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл аймгуудад ой хээрийн түймэрт, Говь-Алтай аймагт малын өвчний эрсдэлийг бууруулахад чиглэгдэж байна. Төслийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу ой, хээрийн түймэртэй тэмцэх багаж, төхөөрөмж болох Агаар даралт хэмжигч барометр, Дуут дохиолол, Нөөц усны торх, малын гоц халдварт өвчний үед хэрэглэх олон удаагийн хувцас, хэрэгслийн нийлүүлэгчийг сонгох ажиллагаа явагдаж байна. Мөн Хилийн харуулыг түймрийн хариу арга хэмжээ авах тоноглолоор хангахад шаардлагатай техникийн хэрэгцээний судалгааг хийж байна.

73 5.4.10. Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй, хаалттай тогтолцоонд бүрэн шилжүүлэх, цагдан хорих байрны нөхцөлийг хүний жам ёсны эрхэд нийцүүлэх, ял эдлүүлэх ажиллагаанд цахим болон теле хяналтын системийг нэвтрүүлэх, ялтныг хөдөлмөрт бүрэн хамруулах, иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зарим ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлэх замаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шинэтгэнэ.

10. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх байгууллагаас эрчимжсэн мал аж ахуй болон газар тариалангийн аж ахуйг үе шаттай хөгжүүлэх /МААБХЗГ, ГТБХЗГ/

2017 - 2020

Төв, Хэнтий, Сэлэнгэ аймгийн хорих ангиудад эрчимжсэн МАА-г хөгжүүлэх

ҮБгүй

Үндсэн хэрэгжүүлэгч ХЗДХЯ

74 5.6.8. Гадаадын зах зээлд экспортлох боломжтой тэргүүлэх ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүний судалгаа, маркетингийг төрөөс дэмжих “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монгол-Экспо үзэсгэлэн яармаг арга хэмжээг зохион байгуулан, гадаад зах зээлд гарах нөхцөлийг сайжруулж, үндэсний аж ахуйн нэгж гадаадад хөрөнгө оруулах, дэлхийн санхүү, хөрөнгийн зах зээлд нэвтрэх таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

3. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх, түүний дотор махны экспортыг нэмэгдүүлэх талаар мах экспортлогч орнуудтай хамтран ажиллах, тэдгээрээс туршлага судлах, холбогдох гэрээ хэлэлцээр байгуулах /Хү.БХЗГ, ГХАХ/

2016 - 2020

Мах экспортлох чиглэлээр гадаадын улс оронтой хэлэлцээр байгуулах, экспортын хэмжээ нэмэгдэх

Монгол Улс болон БНХАУ-ын Хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын аюулгүй байдлын газрын даргын түвшний ажлын хэсгийн 5 дугаар уулзалтыг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Манжуур хотод хамтран зохион байгуулсан. Тус уулзалтын протоколын үр дүнгийн 3-т тусгасны дагуу мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд БНХАУ-ын Мал эмнэлгийн хянан магадлагааг 2017 онд хийж, Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Завхан, Говь-Алтай, Увс аймгийн нийт 36 үйлдвэр хамрагдсанаас 12 үйлдвэр мах экспортлох эрхтэй болсон тухай 2018 оны 02 дугаар сард мэдэгдсэн. Мөн протоколын үр дүнгийн 2-т тусгагдсан БНХАУ-д мал, мах махан бүтээгдэхүүн экспортлох боомтын тоог нэмэгдүүлэх асуудалд хоёр тал санал нэгдэж, Ханги-Мандал, Шивээ хүрэн-Сэхээ боомтын Хятадын талын бүтээн байгуулалт дуусмагц экспортыг эхлүүлэхээр харилцан тохиролцсон. Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар мал, махны экспортын хэмжээг нэмэгдүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор Дорноговь аймгийн Ханги болон Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтыг Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын Хавсралт 1-т заасан “Түүхий мах, дайвар бүтээгдэхүүн экспортлох боомт”, “Ургамлын үр, үрслэг, суулгац, мал, амьтан болон үржлийн мал экспортлох боомт” -ын жагсаалтад тус тус нэмэх тухай тогтоолыг батлуулав. Монгол улсаас Иран улсад мах экспортлох аж ахуйн нэгжүүдтэй гэрээ, хэлэлцээр байгуулан 2017, 2018 онд хонь, ямааны махыг экспортолж байна.

40

Үндсэн хэрэгжүүлэгч ГХЯ

75 5.6.12. “Зөгийн үүр” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, гадаадад сурч, ажиллаж өндөр мэдлэг, боловсрол, технологи, ур чадвар эзэмшсэн залуучуудыг эх орондоо тогтвор

7. Гадаадад эзэмшсэн мэдлэг, боловсрол, ур чадвар, туршлагаа ашиглан эх орондоо хөдөлмөр эрхлэх, жижиг, дунд болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх

2016 - 2020

Хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжих

Гадаад орнуудад суугаа элчин сайдын яамдын үйл ажиллагааг жижиг, дунд үйлдвэр эрхлэх туршлага судлах, үндэсний бүтээгдэхүүнийг гадаадад сурталчлах, экспорт нэмэгдүүлэх, гадаадад эзэмшсэн мэдлэг, боловсрол, ур чадвар, туршлагаа ашиглан эх орондоо хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх, тэднийг дэмжих зорилгоор ГХЯ-тай хамтран “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо. ХХААХҮЯ, Монгол-Солонгосын олон улсын худалдааны холбоо болон БНСУ-ын “Дөрвөн бэрх” клуб хамтран БНСУ-д ажиллаж амьдарч буй Монголчуудад зориулсан “Бизнес ба аж үйлдвэр дэх монголчуудын оролцоо”

0/30

Үндсэн хэрэгжүүлэгч ХНХЯ

суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлнэ.

боломжийг нэмэгдүүлэх /ЖДҮХБХЗГ/

сэдэвт бизнес сонирхогч залуусын хамтын ажиллагааг үүсгэн хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, эх орондоо ЖДҮ эрхлэх боломжийн талаар хэлэлцэх арга хэмжээг 2018 оны 3 дугаар улиралд зохион байгуулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

76 4.2.8. Байгаль орчинг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, ашиглалтын үр өгөөжийг сайжруулна.

2 Генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаарх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх, үндэсний чадавхийг бэхжүүлэх /БТГ/

2016 - 2020

Холбогдох судалгаа хийх, генетик нөөц, түүнийг ашиглах үр өгөөжийг хүртээх ойлголтыг төлөвшүүлэхэд чиглэсэн үндэсний чадавхийг бэхжүүлж эхлэх

Малын генетик нөөцийн тухай хууль нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар малын генетик нөөцийг бүртгэх, ашиглах, судлан сайжруулах, хадгалах, хамгаалах, эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндэсний бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг тодорхойлох харилцааг зохицуулж байгаагаас гадна малын генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг бүртгэх, түгээн дэлгэрүүлэх харилцааг мөн зохицуулж байгаа болно. Суурь хуулийн зохицуулалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хариуцан ажиллаж байна.

0

77 2.7. Стандартчилал, хэмжил зүйн талаархи хууль тогтоомжийг олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн шинэчилж, “Үндэсний чанарын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ.

4 Экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үндэсний стандартыг шинэчлэх хүрээнд олон улсын болон европын стандартуудыг үндэсний болгох, нутагшуулах /БТГ, Хү.ҮБХЗГ, Хөн.ҮБХЗГ/

2017 - 2020

5 стандартыг үндэсний болгох

Хүнс үйлдвэрлэлийн салбарт үндэсний стандартыг шинэчлэх олон улсын стандартыг үндэсний болгох, нутагшуулах ажлын хүрээнд 2017 онд дараах 10 стандартыг боловсруулж батлуулсан. Үүнээс экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүнд хамаарах: 1. MNS 6652:2017, Цөцгийн тос. Техникийн шаардлага; 2. MNS 0783: 2013, Чацарганы тос. Ерөнхий шаардлага; 3. MNS CAC MRL 2:2017, Хүнсэн дэх малын эмийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ. Хөнгөн үйлдвэрийн салбарын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөн ороолт, шааль, бүтээлэг, алчуур, нөмрөгийн стандарт, техникийн ерөнхий шаардлагын стандартыг салбарын мэргэжлийн холбоод, инженерүүдийн оролцоотой боловсруулан батлуулсан.

0

Үндсэн

хэрэгжүүлэгч СХЗГ

78 2.9. Үйлдвэрлэлд ашиглагддаг уур, ус, дулаан, цахилгааны тарифыг тогтвортой байлгаж, аажмаар бууруулах бодлого баримтална.

1 Үйлдвэрлэлд ашиглагддаг уур, ус, дулаан, цахилгааны тарифыг тогтвортой байлгах, бууруулах замаар бүтээгдэхүүний өртгийг багасгах бодлого хэрэгжүүлэх /БТГ, Хү.ҮБХЗГ, Хөн.ҮБХЗГ/

2017 - 2020

Хэрэгжилтийг хангаж ажиллах

Арьс шир боловсруулах үйлдвэрүүд цэвэр усаар хангагдах, бохир усаа татан зайлуулахад батлагдсан тарифаас өндөр хэмжээгээр төлбөр төлж байсан нь үйлдвэрлэгчдэд хүндрэл учруулж байсан. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн Үнэ тарифын алба, Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбоо, хөндлөнгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн бохир ус татан зайлуулахад гарч байгаа зардлын тарифыг судалж, бодит байдал дээр лабораторийн шинжилгээгээр нотолсноор төлбөрийн хэмжээг бууруулах үндэслэлтэйг тогтоосон. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 73 дугаар тогтоолоор тарифыг баталгаажуулсан нь үйлдвэрлэлийн өртөг буурахад бодит нөлөө үзүүллээ.

0

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ