32

Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

  • Upload
    others

  • View
    18

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг
Page 2: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

Сайдын гэрээний заалтын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийсэн дүнгийн нэгтгэл

№ Зорилт Заалт Хувь

1

3.2.1 Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр:

3.2.1.1. Өөрийн харъяаны нутаг дэвсгэрийн хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг нэгдсэн удирдлагаар ханган ажил олгогчдыг өөрсдийн ажилтнуудаа хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж үр дүнг тооцон ажиллана.

70

3.2.1.2. Хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөл тухайлбал БЗДХ, сүрьеэ, элэг, хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгийг өмнөх онтой харьцуулахад 5 хувиар, чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг үзлэгийн түвшинг 10 хувиар нэмэгдүүлэх зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

70

3.2.1.3. Сүрьеэгээс сэргийлэх үйл ажиллагааг харъяа нутаг дэвсгэртээ өргөжүүлж, энэ үйл ажиллагаанд сайн дурын ажилтан, иргэдийг татан оролцуулж, сүрьеэтэй иргэдийг эмчилгээнд төгс хамруулж, эмчилгээ оношилгоо, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг тооцон хяналт тавина.

70

3.2.1.4. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал тухайлбал, үер, зуд, ган, газар хөдлөлт, түймэр гэх мэт байгалийн давтагдашгүй хүчин зүйл, шинэ болон сэргэн тархаж буй өвчний дэгдэлтийн үеийн нөөцийн бэлэн байдлыг бүрдүүлж, Эрүүл мэндийн сайдын 2009 оны “Амин чухал эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг зохицуулах журам батлах тухай” 388 дугаар тушаалын хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллана.

100

3.2.1.5.Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдан хэрэгжиж буй “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах” үндэсний хөтөлбөр, “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Орчны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр”, “Эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, “Хүн амын хоол тэжээл”, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд”, “Сэтгэцийн эрүүл мэнд”, “Хотжилт ба эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилт болон бусад салбарын зүгээс хамтран ажиллах үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангаж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцүүлэн цаашид авах арга хэмжээний санал зөвлөмж гарган ажиллана.

70

3.2.1.6. Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл сургалт сурталчилгааг өөрийн орон нутгийн хүн амын соёл зан заншилд тулгуурласан байдлаар зохион байгуулж, орон нутгийн мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй сурталчилах үйл ажиллагааг нийгмийн эгэх хариуцлагын хүрээнд зохион байгуулна.

100

3.2.1.7.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлэн эрүүл мэндийн байгууллагын гадаад, дотоод орчны тохижилт /тэргэнцэрт зориулсан үүдний хэсэг, хананы бариул, дуугүй хөтөч, тусгайлсан жорлон, дуут дохио гэх мэт/-ыг сайжруулна.

70

3.2.1.8. Эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж “Нүхэн жорлон, угаадасны нүх, Техникийн шаардлага МNS 5924520153” стандартын дагуу жорлон, муу усны нүхийг барьж, ашиглах хөдөлгөөн өрнүүлэн ажиллана.

30

3.2.1.9. Усны аюулгүй байдлын төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулж хяналт тавьж ажиллана. 0

2

3.2.2. Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр:

3.2.2.1. Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гүйцэтгэлийн гэрээг байгуулж өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт тавин ажиллана.

30

3.2.2.2. Орон нутгийн хүн амын шилжилт хөдөлгөөнийг үнэн зөв бүртгэж, шилжин явсан иргэдийг бүртгэлээс хасч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардагдах зардлыг иргэний шилжин очсон өрх, сумын эрүүл мэндийн төвд шилжүүлж ажиллана.

70

Page 3: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

2�

�3.2.2.3. Алслагдсан орон нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”-г ДЭМБ-аас төсөл хэрэгжүүлсэн “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн жишгээр зохион байгуулах бэлтгэл ажлыг / тооцоо судалгаа/ ханган ажиллана.

0

3.2.2.4.Алслагдсан сум, багийн иргэдийн эрүүл мэндийн эргэлт, хэрэгцээг үндэслэн сум, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны жигд тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, автомашин /мотоцикл/-аар хангах асуудлыг Орон нутгийн хөгжлийн сангаас шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллана.

70

3 3.2.3. Эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр:

3.2.3.1 Жирэмсний эрт үеийн хяналтын хамралтыг нэмэгдүүлэх, жирэмсний хяналтын чанарыг эрс сайжруулахад өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх шатны эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны нэгдмэл байдал, уялдааг ханган “төрөлхийн тэмбүү”-гийн тохиолдлыг гаргахгүй ажиллана.

30

3.2.3.2. Жирэмсэн эмэгтэйн амь насанд ноцтой хүндрэл гарч зайлшгүй тээвэрлэх шаардлага үүссэн тохиолдолд онгоц болон бусад тээврийн хэрэгслийн зардлыг засаг даргын нөөц хөрөнгөөс гаргуулан ажиллана.

70

3.2.3.3 Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал тухайлбал үер, зуд, ган, газар хөдлөлт, түймэр гэх мэт байгалийн давтагдашгүй хүчин зүйл ,шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчний дэгдэлтийн үед эх,хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд түлхүү анхаарч шаардагдах арга хэмжээг тухай бүрт нь авч ажиллана.

100 3.2.3.4.Бага насны хүүхдүүдийн дунд амны хөндийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулж эрүүлжүүлэх арга хэмжээг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулна.

100

3.2.3.5.Хүүхдийн сэргийлж болох осол гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтыг бууруулах ялангуяа түлэгдэлтийн тохиолдлыг эрс бууруулах, эцэг, эхчүүдэд “Халуун тогоо”-ны хэрэглээний талаар сургалт, сурталчилгаа, ухуулга, нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлнэ.

100

4

3.2.4. Аймгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн мэргэшсэн тусламж үйлчилгээний чиглэлээр:

3.2.4.1. Харьяа нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, өмчийн харьяалалыг өөрчлөх, төрийн өмчит байгууллага шинээр байгуулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх тохиолдолд Захиалагч талтай харилцан зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ.

70

3.2.4.2. 2017 онд шинэчлэн батлагдсан нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт, өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг хэрэгжүүлэн ажиллахад дэмжлэг үзүүлнэ.

100

3.2.4.3 Улирлын томуу, томуу төст өвчний үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг / эмнэлгийн ор,эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц/ ханган ажиллана.

100

3.2.4.4. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулж эмнэлэгийн ачаалал хуваалцах, эмчилгээ оношлогооны дутууг нөхөн тусламж үйлчилгээний тасралтгүй шуурхай хүртээмжтэй байдлыг ханган үр дүнг тооцон ажиллана.

70

3.2.4.5. Нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргах үйл ажиллагаанд эрүүл мэндийн байгууллага ялангуяа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын мэдээ, мэдээллийг үнэн зөв , шуурхай байдлыг хангана.

70

3.2.4.6 Харьяа нутаг дэвсгэрийн сум, өрх, эрүүл мэндийн төвийг аймгийн нэгдсэн эмнэлэгтэй цахимаар холбон мэдээлэл солилцох боломж нөхцөл / сүлжээ татах, тоног төхөөрөмжөөр хангах

30

Page 4: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

3�

�3.2.4.7. Харъяа нутаг дэвсгэрийн хүн амыг эрүүл мэндийн даатгалд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай авах нөхцлийг бүрдүүлнэ.

100

3.2.4.8. Түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай, цаг алдалгүй хүргэх нөхцөлийг бүрэн хангах, орон сууцны болон гэр хороолол, гудамжны гэрэлтүүлэг, хаягжилтыг ил тод харагдахуйц байрлуулах, түргэн тусламжийн автомашин орох замын саадгүй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллана.

70

3.2.4.9. Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй бэлэн байдлыг хангах үүднээс аймгийн иргэдийн “Донорт” элсэх идэвхийг дэмжих, гамшиг болон яаралтай тусламжийн үеийн нөөцийг бүрдүүлж хамтран ажиллана.

100

3.2.4.10 Эмийн худалдан авалтанд шинээр нэвтэрч буй тогтолцоо болох ерөнхий / онлайн/ гэрээний худалдан авалтын үйл ажилагааг өөрийн орон нутагт зохион байгуулж ажиллана.

70

3.2.4.11. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлттэй олгох эмийн хүртээмжийг сайжруулах, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран хяналт үнэлгээ хийж, гарсан зөвлөмжийн хэрэгжилтэнд хяналт тавина.

70

3.2.4.12. Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийг тусган шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллана.

30

5

3.2.5. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох чиглэлээр:

3.2.5.1. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасны дагуу харъяа Эрүүл мэндийн газрыг түшиглэн тусгай зөвшөөрөл олгох комиссын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллана.

100

3.2.5.2. Тусгай зөвшөөрлийн хэрэгцээний үнэлгээ хийх, тусгай зөвшөөрлийн ажлын байрны үзлэг, нөхцөл шаардлагад тавих хяналтын үйл ажиллагаанд төрийн бус байгууллага, мэргэжлийн нийгэмлэгийн оролцоог хангаж, холбогдох бусад байгууллагын үйл ажиллагаатай уялдуулахад нэгдсэн удирдамжаар хангана.

30

3.2.5.3 Тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын талаарх мэдээллийг хагас жил тутамд хүргүүлж, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг ханган ажиллана.

70

6

3.2.6 Харъяа нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн дэмжин хөгжүүлэх чиглэлээр:

3.2.6.1. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.18-д заасан “эмч, мэргэжилтнүүдийг, тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс хөнгөлттэй нөхцөлтэй байр, орон сууцаар хангах” арга хэмжээг хэрэгжүүлэн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдийг орон сууцны хөнгөлттэй зээлд хамруулан ажиллана.

100

3.2.6.2 Орон нутгийн эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлнэ.

30

3.2.6.3. Үр бүтээлтэй ажиллаж байгаа орон нутгийн эрүүл мэндийн удирдах ажилтан, эмнэлгийн мэргэжилтэнд олгох урамшууллын багцыг хэрэгжүүлэн ажиллана.

70

3.2.6.4. Орон нутгийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд бусад орноос эмнэлгийн мэргэжилтэн урьж ажиллуулахад Эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл авах асуудлыг шийдвэрлэнэ.

100

3.2.6.5. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед голомтод ажилласан эмнэлгийн ажилтны цалин хөлсний асуудлыг Эрүүл мэндийн тухай хууль болон Гамшгийн тухай хуульд заасны дагуу бүрэн шийдвэрлэж ажиллана.

100

7 3.2.7. бусад үйл ажиллагааны чиглэлээр:

3.2.7.1. Өөрийн нутаг дэвсгэр дэх эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн тоног, төхөөрөмжийн хөрөнгийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор хөрөнгө төлөвлөлтийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэн төлөвлөлтөд ашиглана.

70

Page 5: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

4�

�3.2.7.2 Эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн түншлэлийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд нийгэм эдийн засгийн үр ашигтай төслийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр хэрэгжүүлнэ.

ХБ

3.2.7.3. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр хэрэгжиж байгаа гадаадын зээл, тусламж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж, дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

100

8

3.2.8. Аймгийн эрүүл мэндийн газрын даргатай гэрээ байгуулахад энэхүү гэрээ болон Эрүүл мэндийн газрын санал, дүгнэлтийг харгалзах зорилтын хүрээнд:

3.2.8.1. Үйл ажиллагааны төсвийн хэмнэлт, зардлын зүйл анги хооронд шилжүүлэн зарцуулах зохицуулалтыг Төсвийн тухай хуулийн 42, 45, 46 дугаар зүйл, заалтын дагуу захиалагчид бичгээр хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.

100

3.2.8.2. Хэрэгжүүлэгч нь Захиалагчийн үйл ажиллагаатай уялдуулан жилийн санхүүжилтийн төсвийн төсөлд оруулах талаар 2 тал харилцан тохиролцон аливаа нэг давхцал үүсгэхгүй байна.

100

3.2.8.3. Төсвийн тухай хуулийн 6.2, 6.3, 6.4 болон 16.5.2, 16.5.3, 16.5.5, 57.5-д заасныг мөрдлөг болгон өр, авлага үүсгэсэн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий менежертэй хариуцлага тооцож ажиллана.

100

3.2.8.4.“Төсвийн тухай” хуулийн 8.9.2 дахь заалтын дагуу орон нутаг дахь эрүүл мэндийн байгууллагуудын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн жилийн тайланг Эрүүл мэндийн газраар нэгтгэн гаргуулж, аудит хийлгэн дараа оны 3 дугаар сарын 5-ны өдрийн дотор төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлнэ.

100

3.2.8.5. Хэрэгжүүлэгч нь Хавсралт 1-д тусгагдсан шалгуур үзүүлэлтийн бүтэн жилийн гэрээний биелэлтийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ.

100

100 хувь – 19, 70 хувь-17, 30 хувь-7 , 0 хувь-2 , Хугацаа болоогүй - 1 хэрэгжилтийн дундаж хувь – 73.3

Page 6: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

5�

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БИЕЛЭЛТ

(2018 оны 6 сарын байдлаар)

Page 7: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

6�

�Сайдын гэрээний заалтын хэрэгжилт

№ Зорилт Заалт Хэрэгжилт Хувь

1

3.2.1 Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр:

3.2.1.1. Өөрийн харъяаны нутаг дэвсгэрийн хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг нэгдсэн удирдлагаар ханган ажил олгогчдыг өөрсдийн ажилтнуудаа хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж үр дүнг тооцон ажиллана.

Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээс 2018 оны эхний хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд давхардсан тоогоор нийт 88218 хүнийг үзлэгт хамруулснаас урьдчилан сэргийлэх үзлэгт 26013 хүнийг хамруулж, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалт 29,5% байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийн хүртээмжийг сайжруулах хүрээнд хөдөөгийн сумдад нарийн мэргэжлийн эмч нарын явуулын амбулаторийн тусламж үйлчилгээг жил бүр зохион байгуулж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Дэлгэрхангай Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Сайнцагаан, Гурвансайхан, Говь-Угтаал, Дэрэн, Цагаандэлгэр, Өндөршил, Баянжаргалан, Дэлгэрцогт сумдад нарийн мэргэжлийн эмч нарын багийг ажиллуулан, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж дотор 493, Халдварт 217, Сүрьеэ 155, ЭХО 534, Шүд 65, Эмэгтэйчүүд 276 хүнийг тус тус хамруулж нийт 1922 хүнд үзлэг, шинжилгээ хийлээ. Үзлэгээр бамбайн өвчтэй 13, элэгний хатууралтай 6, сахарын өвчтэй байж болзошгүй 123, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчтэй 44, тэмбүүгийн өвчлөл 2-ийг тус тус илрүүлэн шүдний эмчилгээг 63 хүн хамрагдлаа. Сүрьеэ ,хавьтлын үзлэгийг 15 хүнд хийж, сүрьеэгийн хяналтанд 12 хүнийг авч эмчилгээ зөвлөгөө өглөө. Шинээр элэгний хавдар 7-н тохиолдлыг илрүүлэн гуравдагч шатлалын эмнэлэгт шилжүүллээ. /Зураг хавсаргав./  Албан байгууллага, аж, ахуйн нэгжийн ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар Нэгдсэн эмнэлэгтэй гэрээ байгуулуулан эхний хагас жилийн байдлаар 31 байгууллагын 8329 ажилчид болон 315 ахмадад 12 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийж, 5 төрлийн багажийн шинжилгээ, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Нийт үзлэгт хамрагдсан иргэдийн 53.6%-д нь эрхтэн тогтолцооны өвчлөл илэрсэн бөгөөд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл 326, нүд ба түүний дайврын өвчин 189, цусны эргэлтийн тогтолцооний өвчлөл 256, амьсгалын эрхтэн тогтолцоо өвчлөл 258, эмэгтэйчүүд, шээс бэлгэсийн тогтолцооны өвчлөл 102, мэдрэлийн эрхтэн тогтолцооны өвчлөл 111 тус тус илэрсэн байна. Эдгээр өвчлөлийг тус тус хяналтанд авч, эрүүлжүүлэх төлөвлөгөөнд 100% хамрууллаа. Үр дүн: Аймгийн хэмжээнд нийт үзлэг дунд эзлэх урьдчилан сэргийлэх үзлэгийн хувь 29,5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3,1%-иар өсөж, орон нутагт эмнэлгийн тусламж үзүүлснээр шинээр элэгний хавдар 14-н тохиолдол илрүүлэн, 123 хүнийг диспансерийн хяналтанд авч эмчилгээ, зөвлөгөө өгсөн.

70

Page 8: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

7�

3.2.1.2. Хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөл тухайлбал БЗДХ, сүрьеэ, элэг, хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгийг өмнөх онтой харьцуулахад 5 хувиар, чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг үзлэгийн түвшинг 10 хувиар нэмэгдүүлэх зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

Эмнэлэг эрүүл мэндийн төвүүд зорилтот насны иргэдийг зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгт сарчилсан төлөвлөгөөний дагуу тогтмол хамруулан ажиллаж эхний 6 сарын байдлаар аймгийн хэмжээнд анхан шатны 15 сум, 2 өрхийн эрүүл мэндийн төвүүдээс зонхилон тохиолдох артерийн гипертензийн эрт илрүүлэг үзлэгт 3112, чихрийн шижин хэв шинж-2-ын эрт илрүүлэг үзлэгт 3015, хөхний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт 2335, умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг шинжилгээнд 1194 иргэдийг хамруулж, артерийн гипертензийн 35, чихрийн шижингийн 1 өвчлөлийг тус тус илрүүлэн хяналтанд авлаа. Нэгдсэн эмнэлгийн БЗДХ-ын кабинетаар нийт 658 хүнийг үзлэгт хамруулснаас 485 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгээр үзэж, диспансерийн хяналтыг 15 хүнд хийлээ. БЗДХ-ын шинжилгээнд бэлгийн хавьтагч 54, жирэмсэн 24 эмэгтэй болон амбулаторийн хяналтын 97, сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвд сайн дураар үзүүлсэн 7, үйлчилгээ үзүүлэгчийн санаачлагаар 201 нийт 440 хүнийг хамруулж эхний хагас жилд трихомониазын 30, тэмбүүгийн 37, гонококкт халдварын 13 өвчлөлийг тус тус илрүүлэн, хавьтлын тандалт судалгааг хийн, хавьтлын хамт хяналтанд авч, эмчилгээнд 100% хамрууллаа. “Дэлхийн Зөн” орон нутгийн хөгжил хөтөлбөртэй хамтран Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх газраас хамтран жирэмсэн эмэгтэйчүүдэд чиглэсэн сургалтыг хийж, БЗДХалдварууд болон тэр дундаа тэмбүүгээс урьдчилан сэргийлэх сэдвээр эрүүл мэндийн боловсролыг олгож, төрөлхийн тэмбүүгийн урьдчилан сэргийлэлтийг хийж байна. Мөн цэрэг татлагад хамрагдсан цэргийн насны 640 цэргийн насны залууст БЗДХ-ын урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог тусгайлан хийж, БЗДХ-ын 3 тохиолдлыг илрүүлэн хяналтанд авч эмчилгээнд хамруулсан. Анхан шатны сумын эрүүл мэндийн төвүүдээс 60 хүний 120 сүрьеэгийн сорьцыг тээвэрлэж, 1 уушгины түрхэц эерэг сүрьеэг илрүүлэн, хяналтанд авч эмчилгээнд хамрууллаа. Монголын сумын эмч, мэргэжилтний холбооны зөвлөмж болон эхний 5 сарын байдлаарх сорьц тээвэрлэлтийн тайланд дүгнэлт хийн, сүрьеэгийн сорьц тээвэрлэлтийг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн газрын даргын албан даалгаврыг гарган эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хүргүүллээ. Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансерийн үзлэгт нийт 494 хүнийг хамруулснаас урьдчилан сэргийлэх үзлэгт 350 хүнд, идэвхтэй хяналт 33 хүнд тус тус хийж, хяналтын 7 сорьцыг Халдварт өвчин судлалын үндэсний төвд илгээлээ. Үр дүн: Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгт аймгийн хэмжээнд хагас жилд нийт 9656 зорилтот насны иргэдийг хамруулж, үзлэгээр халдварт бус 36 өвчлөлийг илрүүлэн хяналтанд авч, эрүүлжүүлэх төлөвлөгөөнд хамруулсан. Мөн БЗДХ-ын 80 шинэ өвчлөлийг илрүүлэн хяналтанд авч, эмчилгээнд 100% хамрууллаа. Сүрьеэгийн 11 өвчлөл бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 8 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна. Эмчилгээнд хамрагдалт 100%, эмчилгээний таслалт байхгүй байна

70

3.2.1.3. Сүрьеэгээс сэргийлэх үйл ажиллагааг харъяа нутаг дэвсгэртээ өргөжүүлж, энэ үйл ажиллагаанд сайн дурын ажилтан, иргэдийг татан оролцуулж, сүрьеэтэй иргэдийг эмчилгээнд

Аймгийн хэмжээнд эхний 5 сарын байдлаар анхан шатны сумын эрүүл мэндийн төвүүдээс 60 хүний 120 сорьцыг тээвэрлэж, 1 уушгины түрхэц эерэг сүрьеэг илрүүлэн, хяналтанд авч эмчилгээнд хамрууллаа. “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээс сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд 8 удаагийн сургалтыг зохион байгуулж, 3 төрлийн зөвлөмж, гарын авлагыг иргэдэд сурталчилан тараасан байна.

70

Page 9: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

8�

�төгс хамруулж, эмчилгээ оношилгоо, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг тооцон хяналт тавина.

Монголын сумын эмч, мэргэжилтний холбооны зөвлөмж болон эхний 5 сарын байдлаарх сорьц тээвэрлэлтийн тайланд дүгнэлт хийн, сүрьеэгийн сорьц тээвэрлэлтийг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн газрын даргын албан даалгаврыг гарган эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хүргүүллээ. Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансерийн үзлэгт нийт 494 хүнийг хамруулснаас урьдчилан сэргийлэх үзлэгт 350 хүнд, идэвхтэй хяналт 33 хүнд тус тус хийж, хяналтын 7 сорьцыг Халдварт өвчин судлалын үндэсний төвд илгээлээ. Үр дүн: Аймгийн хэмжээнд эхний хагас жилд сүрьеэгийн 11 өвчлөл бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 8 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна. Эмчилгээнд хамрагдалт 100%, эмчилгээний таслалт байхгүй байна.

3.2.1.4. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал тухайлбал, үер, зуд, ган, газар хөдлөлт, түймэр гэх мэт байгалийн давтагдашгүй хүчин зүйл, шинэ болон сэргэн тархаж буй өвчний дэгдэлтийн үеийн нөөцийн бэлэн байдлыг бүрдүүлж, Эрүүл мэндийн сайдын 2009 оны “Амин чухал эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг зохицуулах журам батлах тухай” 388 дугаар тушаалын хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллана.

Эрүүл мэндийн сайдын 2009 оны “Амин чухал, эм эмнэлгийн хэрэгслийн хангамжийг зохицуулах журам батлах тухай” 388 дугаар тушаалын дагуу шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслийг эмийн тендерээр захиалан, эмнэлэг эрүүл мэндийн төвүүдэд ханган нийлүүлэгдэж байна. Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд амин чухал эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт 95 хувьтай байна. Малын гоц халдварт шүлхий өвчний дэгдэлтийн үед голомтын бүсүүдэд хорио цээрийн дэглэм тогтоон хорио цээрийн дэглэмд ажиллаж буй ажилчин албан хаагчдыг хувийн хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйтгэлийн бодисоор хангах ажлыг зохион байгууллаа.

Үр дүн: Амин чухал эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт 95%, гамшгийн үеийн бэлэн байдлын хангалт өнгөрсөн оныхоос 30 хувиар нэмэгдсэн.

100

3.2.1.5.Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдан хэрэгжиж буй “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах” үндэсний хөтөлбөр, “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Орчны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр”, “Эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, “Хүн амын хоол тэжээл”, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд”, “Сэтгэцийн эрүүл мэнд”, “Хотжилт ба эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилт болон бусад салбарын зүгээс хамтран ажиллах үйл ажиллагааг нэгдсэн

Үндэсний хөтөлбөр, стратегиудын санхүүжилт нь улсын төсвийн “Төсөл хөтөлбөрийн санхүүжилт”-нд тусгагдаж аймгийн Эрүүл мэндийн газар, сумын эрүүл мэндийн төвүүдэд /3-6 сая төгрөг/ хуваарилагдсан олгогдсон. 2018 онд хэрэгжиж байгаа 11 үндэсний хөтөлбөрийн жагсаалтыг шинэчлэн гаргаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус бүр батлан гарган эмнэлэг, эрүүл мэндийн төв болон сумдын Засаг даргын тамгын газарт тус тус хүргүүлэн аймгийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Эхний хагас жилийн байдлаар Говь-Угтаал, Гурвансайхан, Дэрэн, Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумдын эрүүл мэндийн төвүүдэд Эрүүл мэндийн газраас дэмжлэгт хяналтын баг ажиллаж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөр, стратегийн хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийн, анхаарах асуудлуудад зөвлөмж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл өгч ажиллалаа. Мөн хагас жилийн байдлаар үндэсний хөтөлбөр стратегийн хэрэгжилтийн тайланг эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээс авч нэгтгэхэд “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөниы хэрэгжилт 80%, “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 83,5%, “Эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны

70

Page 10: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

9�

�зохицуулалтаар хангаж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцүүлэн цаашид авах арга хэмжээний санал зөвлөмж гарган ажиллана.

төлөвлөгөөний хэрэгжилт 65%, “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 75%, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт 88%, “Сэтгэцийн эрүүл мэнд”, “Хотжилт ба эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 78%, “Хотжилт ба эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 57%-тай байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, болон үндэсний хөтөлбөр, стратегийн хэрэгжилтийн хүрээнд халдварт болон халдварт бус өвчний суурь судалгааг хийх хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр НЭМҮТ-тэй хамтран “НЭМ-ийн судалгааны арга зүй” 2 хоногын сургалтыг зохион байгуулсан. Үр дүн: Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн дундаж хувь-76%, Хөтөлбөрүүдийн санхүүжилтийн гүйцэтгэл 64,0 хувьтай

3.2.1.6. Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл сургалт сурталчилгааг өөрийн орон нутгийн хүн амын соёл зан заншилд тулгуурласан байдлаар зохион байгуулж, орон нутгийн мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй сурталчилах үйл ажиллагааг нийгмийн эгэх хариуцлагын хүрээнд зохион байгуулна.

Орон нутгийн “Цоглог” ТВ-тэй гэрээ байгуулан ажиллаж 28 сэдвийн хүрээнд 22 шторк, 9 эрүүл мэндийн зөвлөмж мэдээлэл, Эрүүл мэндийн газрын цахим сайтаар 45 сэдвээр 90 мэдээлэл, мөн аймгийн Онцгой байдлын газрын АСЦ-оор аймгийн ЗДТГ-аас батлагдсан хуваарийн дагуу 20 сэдвээр тус тус мэдээлэл хийж, эрүүл мэндийн боловсрол олгох мэдээллийг ард иргэд, малчдад тогтмол хүргэн ажиллалаа. Шинээр санал санаачилга гарган байгууллагын төлөвлөгөөнд дараах ажлыг тусган хэрэгжүүллээ. Үүнд: Нутгийн шийдэл ТББ, ДЗОРУБ-тай хамтран “Жорлонгоо өөрчилөе” сургалт-126 хүнд “Амьдралын зөв дадал хэвшилд-Уламжлалт арга, ухаан” сургалт-750 хүнд “Амьдралын зөв дадал хэвшил-энгийн зүйлээс эхэлнэ” сургалтыг график-3000 хүнд “Бүжиг-Хөдөлгөөн-Эрүүл мэнд” аян-46 байгууллага аж ахуй нэгжийн -1300 хүнд “Эрүүл зөв хооллолтын сургалт”-290 хүнд “Гар угаах сургалт”-1359 хүнд 2018 оны эхний хагас жилийн байдлаар эрүүл мэндийн боловсрол олгосон ард иргэдийн тоо 6800-д хүрсэн. Эрүүл мэндийн газраас “Эрүүл мэндийг дэмжих” жилийн хүрээнд, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн сургалт сурталчилгааны сэдвчилсэн төлөвлөгөөний дагуу 2018 онд хийгдэх “Амьдралын зөв дадал хэвшил-энгийн зүйлээс эхэлнэ” сургалтын график төлөвлөгөөг гарган, төлөвлөгөөний дагуу эхний хагас жилд “Охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд”, “Зам тээврийн осол гэмтлээс сэргийлье”, “Ундны усны зөв хадгалалт, эрүүл ахуй”, “Сүрьеэгийн халдварын урьдчилан сэргийлэлт”, “Ажлын байрны стрессээс сэргийлэх нь”, “Эрүүл зөв хооллолт”, “Гараа зөв угаах”, “Амны хөндийн эрүүл мэнд”, “Зөв хооллолт”, “Хөдөлгөөн эрүүл мэнд” зэрэг сургалтуудыг зохион байгуулж, насанд хүрэгчид, хүүхэд, ахмад настнууд нийт 3000 гаруй хүнд эрүүл мэндийн боловсролыг олголоо. “Төрийн үйлчилгээг сумдад” өдөрлөгөөр 8 төрлийн гарын авлагыг боловсруулан 4000 ширхэгийг олшруулан сурталчилан тараалаа. Эрүүл мэндийн газраас осол гэмтлээс сэргийлэх ажлын хүрээнд “Миний гэр аюулгүй орчин” аян болон аймгийн замын Цагдаагийн хэлтэстэй хамтран “Зам тээврийн ослоос хамтдаа сэргийлье” аяныг зарлан, жолооч болон хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагчдад эрүүл мэндийн боловсрол

100

Page 11: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

10�

�олгох ажлыг хэрэгжүүлсэн. Аянаар аймгийн төвд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран ахуйн ослоос урьдчилан сэргийлэх талаар сургалт хийн эрсдэлт зан үйлээ үнэлэх талаар зааж 4 төрлийн 600 гаруй ширхэг гарын авлагыг боловсруулан гаргаж тараан сурталчилсан ба “Анхааруулах Замын цагдаа”-г хийн Улаанбаатар хот-Дундговийн хоорондох замд байршуулсан. Эрүүл мэндийн газраас чиглэл өгөн Уламжлалт анагаах ухааны төвийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Амьдралын зөв дадал хэвшилд-Уламжлалт арга, ухаан” сургалтын үйл ажиллагааг тусган хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Уламжлалт анагаах ухааны төвөөс сургалтын хуваарийг батлан гаргаж, “Хөдөлгөөн эрүүл мэнд”, “Унтах идэхээ тэнцүүлэх”, “Өвдөгний үений архаг үрэвслээс сэргийлэх нь”, “Дөрвөн улирал таван өнгийн идээ”, “Сармистай сүүний ач холбогдол”, “Даралт ихсэх өвчнөөс сэргийлэх нь”, “Уламжлалт аргаар өвчнөөс сэргийлэх нь”, “Нурууны эрүүл мэндээ хамгаалах нь” зэрэг нийт 25 сэдвээр 740 хүнд сургалт сурталчилгаа хийлээ. Мөн дотооддоо хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгч бүрт ээлжийн сувилагч, эмч нар хуваарийн дагуу өдөр бүр сургалтыг хийж хэвшлээ. Сургалтын график төлөвлөгөөний дагуу сургалтууд хийгдэж байна. Эхний хагас жилд “Амьдралын зөв дадал хэвшилд - Уламжлалт арга, ухаан” 25 сэдвээр 740 хүнд сургалт сурталчилгаа хийгдсэн. Үр дүн: Урьд оны мөн үеэс ТВ-ээр цацаж байгаа шторк мэдээлэл 33-аар, цахим сайтын сурталчилгаа мэдээлэл 12-оор тус тус өсч тогтмолжсон байна. Мөн сургалт сурталчилгааны тоо, хамрагдсан иргэдийн тоо 32%-иар нэмэгдсэн байна.

3.2.1.7.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлэн эрүүл мэндийн байгууллагын гадаад, дотоод орчны тохижилт /тэргэнцэрт зориулсан үүдний хэсэг, хананы бариул, дуугүй хөтөч, тусгайлсан жорлон, дуут дохио гэх мэт/-ыг сайжруулна.

2018 оны эхний хагас жилийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 15,3 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байна. Аймгийн хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй 1897 иргэн байгаагаас харааны бэрхшээлтэй 241, сонсголын бэрхшээлтэй 158, ярианы бэрхшээлтэй 60, хөдөлгөөний бэрхшээлтэй 360, сэтгэцийн бэрхшээлтэй 350, хавсарсан /2 бэрхшээлтэй/ 210, бусад /өвчий учир/ 518 тус тус бүртгэгдсэн байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сар бүрийн 2 дахь 7 хоногийн мягмар гаригт үзлэг шинжилгээнд хамруулж хэвшсэнээр хүлээгдэл чирэгдэл багассан. Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл аж төрөх сургалт зохион байгуулж сургалтанд нийт 152 албан хаагчдыг хамрууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоонд 1 өрөөг тохижуулан өгснөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлхийн зөн олон улсын байгууллагын санхүүжилтээр Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшэээлтэй эцэг эхийн төлөөлөл, төрийн байгууллагуудын төлөөлөл, Эрдэнэдалай, Адаацаг, Луус сумын нийт 15 хүнийг туршлага судллаа. Мөн ДЗОУБ-ын дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхдийг Улаанбаатар хотод онош тодоруулах оношлогоо, шинжилгээнд хамруулсан. Эмнэлэг, ЭМТөвүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж ариун цэврийн өрөөнүүдэд бариул, гадна налуу шат, тэргэнцэр, хөтөвч, коридорийн хөтөч зэргийг хийж ээлтэй орчинг бүрдүүлсэн. Үр дүн: Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хөгжлийн бэрхшээлтэй үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдсэн.

70

Page 12: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

11�

3.2.1.8. Эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж “Нүхэн жорлон, угаадасны нүх, Техникийн шаардлага МNS 5924520153” стандартын дагуу жорлон, муу усны нүхийг барьж, ашиглах хөдөлгөөн өрнүүлэн ажиллана.

Цэвэрч монгол” төслийн хүрээнд “Нутгийн шийдэл сан” болон Дэлхийн Зөн орон нутгийн хөгжил хөтөлбөртэй хамтран “Жорлонгоо өөрчилье” сургалтыг зохион байгуулж, сургалтанд 15 сумын эмнэлэг, эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан эмч нар болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан, жорлонгоо өөрчлөх хүсэлтэй иргэд нийт 126 хүнийг хамрууллаа. Хөдөөгийн айл, өрх, байгууллагуудын ариун цэврийн байгууламжийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, давуу тал боломжийг тодорхойлон цэвэрлэх байгууламжийн өтгөн лагийг байгаль орчинд ээлтэйгээр эргэлтэнд оруулж улмаар орчны эрүүл мэнд, хүний эрүүл мэндэд сайжруулсан ариун цэврийн байгууламжийг ээлтэйгээр орон нутагтаа хэрэгжүүлэх сургагч багш нараар бэлтгэлээ. Мөн аймгийн төвийн нүхэн жорлонтой 549 өрхөөс судалгаа авахад жорлонгоо шинэчилэх хүсэлтэй иргэд 70%, өөрчлөх шинэчлэхгүй иргэд 30% байна. Үр дүн: Мэргэжлийн чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүд болон иргэдийг мэдээллээр хангасан.

30

3.2.1.9. Усны аюулгүй байдлын төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулж хяналт тавьж ажиллана.

Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх усны аюулгүй байдлын төлөвлөгөөг гарган аймгийн Ус сувагт гаргаж хүргүүлсэн.

0

3.2.2. Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр:

3.2.2.1. Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гүйцэтгэлийн гэрээг байгуулж өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт тавин ажиллана.

2018 оны эхний хагас жилийн байдлаар Эрүүл мэндийн газраас дэмжлэгт хяналтыг 2 удаа хийж, гэрээний гүйцэтгэл болон санхүүжилтэнд хяналт тавьж, зөвлөн туслаж ажиллалаа. Аймагт�ашиглалтын�лицензтэй�уул�уурхайн�компаниудтай�хамтын�үйл�ажиллагаа�байгуулан ажилласнаар Баянжаргалан суманд үйл ажиллагаа явуулж буй “Биг Могул” ХХК нь “Эрүүл мэндийг дэмжих” жилийн хүрээнд аймгийн 2 өрхийн эрүүл мэндийн төвийг түргэн тусламжийн автомашинтай болгосон. Гүйцэтгэлийн гэрээний хэрэгжилтийг 2018 оны эхний хагас жилийн байдлаар дүгнэхэд Өлзийтмандал 70 буюу /85,3/, Боржгонмандал 70 буюу /77,8/ үнэлгээрээр үнэлэгдсэн. 2018 оны эхний хагас жилийн байдлаар өр, авлагагүй ажилласан. /Зураг хавсаргав/

30

3.2.2.2. Орон нутгийн хүн амын шилжилт хөдөлгөөнийг үнэн зөв бүртгэж, шилжин явсан иргэдийг бүртгэлээс хасч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардагдах зардлыг иргэний шилжин очсон өрх, сумын эрүүл мэндийн төвд шилжүүлж ажиллана.

2018 оны эхний хагас жилийн байдлаар орон нутгийн хүний амын шилжилт хөдөлгөөнийг байнга бүртгэж аймгийн төвд 85 өрхийн 232 иргэн шилжин ирж бүртгэлд орж, шаардагдах зардлыг иргэний шилжин очсон өрхөд шилжүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Аймгийн төвөөс 56 өрхийн 108 иргэн шилжин явсан байна.

70

Page 13: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

12�

�3.2.2.3. Алслагдсан орон нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”-г ДЭМБ-аас төсөл хэрэгжүүлсэн “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн жишгээр зохион байгуулах бэлтгэл ажлыг / тооцоо судалгаа/ ханган ажиллана.

Аймгийн Засаг дарга 2018 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор Мобайл технологийн багцтай болгохоор 14 сумын Засаг даргатай байгуулсан гэрээнд тусган хэрэгжүүлж байна. Гурвансайхан сум хангагдснаар мобайл технологийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглаж байна.

0

3.2.2.4.Алслагдсан сум, багийн иргэдийн эрүүл мэндийн эргэлт, хэрэгцээг үндэслэн сум, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны жигд тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, автомашин /мотоцикл/-аар хангах асуудлыг Орон нутгийн хөгжлийн сангаас шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллана.

2018 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЭМЯ-ны сайдын багц тоног төхөөрөмжөнд Микротон 30.0 сая, Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэгт 18 сая төгрөгөөр ЭХО аппарат авахаар хөрөнгийн асуудал шийдэгдсэн байна. Гурвансайхан суманд “ Жи Пи Эф “ ХХК-ны хөрөнгө оруулалтаар зөөврийн ЭХО аппараттай болсон. Сумдын эрүүл мэндийн төвүүдийн тоног, төхөөрөмжийн хангалт 65%-д хүрсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЭМЯ-ны сайдын багцад түргэн тусламжийн автомашин батлагдсантай холбогдуулан Дэлгэрцогт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвүүдэд пургон автомашиныг хүлээлгэн өгч үйл ажиллагаандаа ашиглаж байна. Мөн аймагт� ашиглалтын� лицензтэй� уул� уурхайн�компаниудтай� хамтын� үйл� ажиллагаа� байгуулан ажилласнаар � Гурвансайхан� суманд� үйл�ажиллагаа�явуулдаг�“Үнэн�бэх”�ХХК�“Нийгмийн�эрүүл�мэндийг�дэмжих�жил”-ийн�хүрээнд�Гурвансайхан� сумын�Эрүүл�мэндийн� төвд� түргэн� тусламжийн� пургон�машин� гардуулан� өгч иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүлээгдэл чирэгдэлгүй үйлчилэх нөхцөл бололуоог хангалаа. Сум бүрийг багийн эмчийн унаатай болгох заалтыг Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга, Эрүүл мэндийн газрын дарга нарын гурвалсан гэрээнд тусган хагас жилээр биелэлтийг тооцохоор ажиллаж байна. Үр дүн: Алслагдсан суманд түргэн тулсамжийн автомашин 3-аар нэмэгдэж, сумдын тоног төхөөрөмжийн хангалт 65 хувьд хүрсэн.

70

3

3.2.3. Эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр:

3.2.3.1 Жирэмсний эрт үеийн хяналтын хамралтыг нэмэгдүүлэх, жирэмсний хяналтын чанарыг эрс сайжруулахад өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх шатны эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн, хөгжлийн бэрхшээлтэй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн, эрсдэлт бүлгийн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн, нэн ядуу эмзэг бүлгийн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл судалгааг эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд гаргуулан, судалгаа дүгнэлт, хяналттай ажиллах үүрэг чиглэлийг өгөөд байна. Багийн эмч нарын ажлын байрны тодорхойлолтонд жирэмсэн эмэгтэй бүрийг жирэмсний эрт хяналтанд авах, өндөр эрсдэлт бүлгийн нөхөн үржихүйн насны

30

Page 14: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

13�

�нэгдмэл байдал, уялдааг ханган “төрөлхийн тэмбүү”-гийн тохиолдлыг гаргахгүй ажиллана.

эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг ЖСАХ-д хамруулах зэрэг заалтыг тусгаж өгснөөр эх баригчтай хамтран ажиллах уялдааг сайжруулж өгсөн. Өрхийн эрүүл мэндийн төвүүд 14 хоног тутамд эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх газартай жирэмсэн эхчүүдийн хяналтыг тулгаж, жирэмсний хяналтын картыг солилцон, давхар хяналттайгаар ажиллаж байна. Аймгийн хэмжээнд эхний 5 сарын байдлаар 387 эх төрж, амьд 392 хүүхэд мэндэлсэн. Жирэмсний эр хяналт 90,7%-тай байна. Энэ хугацаанд 1 төрөлхийн тэмбүү гарсан бөгөөд эх нь жирэмсний сүүлийн сард халдвар авсан нь урагт халдварлагдаж хүүхдэд 2 сартайд нь оношлогдсон байна. Үр дүн: 2018 оны эхний хагас жилийн байдлаар жирэмсний эрт хяналт 90,7%-тай өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна. 2017 оны мөн үед Төрөлхийн тэмбүүгийн тохиолдол бүртгэгдээгүй байна.

3.2.3.2. Жирэмсэн эмэгтэйн амь насанд ноцтой хүндрэл гарч зайлшгүй тээвэрлэх шаардлага үүссэн тохиолдолд онгоц болон бусад тээврийн хэрэгслийн зардлыг засаг даргын нөөц хөрөнгөөс гаргуулан ажиллана.

2018 оны 6 сарын байдлаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд жирэмсний хожуу хордлого хүнд хэлбэртэй, зүрхний эмгэгтэй 2 эхийг хүргэж 3-р шатлалын тусламж үйлчилгээ үзүүлсэн. Жирэмсэн эхийг тээвэрлэх зардлыг эмнэлгийн төсвөөс гаргаж байгаа бөгөөд одоогоор онгоцоор тээвэрлэх шаардлагатай онц ноцтой хүндрэл гараагүй байна. Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргуулах хүргэсэн тохиолдол байхгүй байна.

70

3.2.3.3 Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал тухайлбал үер, зуд, ган, газар хөдлөлт, түймэр гэх мэт байгалийн давтагдашгүй хүчин зүйл ,шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчний дэгдэлтийн үед эх,хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд түлхүү анхаарч шаардагдах арга хэмжээг тухай бүрт нь авч ажиллана.

Эрүүл мэндийн сайдын 2016 оны 121 дүгээр тушаалын дагуу эмнэлэг, эрүүл мэндийн төв бүр халдварт өвчний тандалтыг хийж, 7 хоног тутам ewar-ийн мэдээгээр мэдээлж ажиллаж байна. 2018 оны эхний 6 сарын байдлаар нийт 225 халдварт өвчнийг бүртгэн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хугацаанд нь мэдээллээ. Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн алба, эмнэлгийн мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг шинээр томилон, аймгийн Онцгой байдлын газартай хамтран мэргэжлийн ангийн гишүүдэд гамшгаах хамгаалах ажил үүргийн хуваарийг таниулах сургалтыг зохион байгууллаа. ЭМГ-ын гамшгийн нөөцөд 3,2 сая төгрөгөөр 1 удаагийн хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлж гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны гишүүдийн үүргэвчний иж бүрдлийг бүрдүүллээ. Нэгдсэн эмнэлэг, сум өрхийн эрүүл мэндийн төвүүд нь онцгой байдал, шинэ сэргэж буй халдварын үед хэрэглэх 50 хүний хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйтгэлийн бодисын хангалт хийлээ. 2018 оны 1 дүгээр улиралд орон нутагт малын гоц халдварт шүлхий өвчний дэгдэлт гарсантай холбогдуулан малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, хариу арга хэмжээ авах нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган, сумдын ЗДТГ болон эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд хүргүүлэн ажиллалаа. Дэгдэлтийн үед өвчлөл гарсан сумдын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг бэлэн байдалд ажиллуулан, голомтын бүсийн иргэд болон голомтын бүсэд ажиллаж байгаа албан хаагчдын урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдтэй цаг үеийн байдлаар өдөр бүр скайфын хурал хийж, тухай бүр зөвлөмж зааварчилгааг өгсөн. Шүлхий өвчний дэгдэлт гарсан Дэрэн, Говь-Угтаал, Баянжаргалан, Гурвансайхан,

100

Page 15: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

14�

�Цагаандэлгэр сумдын эрүүл мэндийн төвүүдэд Эрүүл мэндийн газрын гамшгийн нөөцийн хөрөнгөөс нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл-комбинзон 70 ширхэг, нэг удаагийн халад 40 ширхэг, амны хаалт 200 ширхэг болон хлорсепт спирт 15 литр, халдваргүйтгэлийн бодис 3 хайрцагийг тус тус олгосон. Үр дүн: Малын гоц халдварт өвчин гарсан сумдын эмнэлэг, эрүүл мэндийн төвийн бэлэн байдал хангагдсан. Гамшиг осол онцгой байдал, шинэ сэргэж буй халдварт өвчний нөөцийг 30%-иар нэмэгдүүлж, гамшгийн үеийн яаралтай түргэн тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг эмийн тендэрээр эмнэлэг эрүүл мэндийн төвүүдэд захиалгын дагуу хуваарилан, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал хангагдсан.

3.2.3.4.Бага насны хүүхдүүдийн дунд амны хөндийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулж эрүүлжүүлэх арга хэмжээг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулна.

Аймгийн төвийн цэцэрлэгүүдийн 233 хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийснээс сүүн шүдний цооролт өвчин 83 хүүхдэд буюу 35,6,-д оношилогдсныг эмчилж 68,6% нь эрүүлжээд байна. Нэгдсэн эмнэлгийн нүүр ам судлалын кабинетаар 6-18 насны нийт 518 хүүхдийг үзлэгт хамруулахад 100 хувь шүдний цоорол, өвчлөлтэй байгаагаас 60,7%-ийг бүрэн эрүүлжүүлж, 37,3%-ийг хяналтанд авлаа. Анагаах ухааны үндэсний их сургуулийн нүүр ам судлалын танхимтай хамтран Эрдэнэдалай суманд ажиллуулж ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн насны 861 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, хуванцар ломбо эмчилгээ 438 хүүхдэд, түрхлэг 68 хүүхдэд, шүдний эмчилгээ 30 хүүхдэд, хэлний хөвч уртасгах дасгал хөдөлгөөн 2 хүүхдэд, шүдний чулуу түүх эмчилгээ 15 хүүхдэд, буйлны үрэвсэлийн эмчилгээ 8 хүүхдэд тус тус хийж, 4 хүүхдэд шүдний гажиг засах аппарат хийж, рентген оношилгоонд 3 хүүхдийг хамрууллаа. Мөн Говьугтаал сумын сум дундын эмнэлгээс шүдний нарийн мэргэжлийн эмчийг зүүн бүсийн сумдад ажиллуулж, бага насны 698 хүүхэд болон ерөнхий боловсролын сургуулийн 503 хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж, шаардлагатай 570 хүүхдийн шүдэнд газар дээр нь эмчилгээг хийж, 66,8,-ийг эрүүлжүүллээ. Үр дүн: Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 2813 хүүхдийг хамруулж, 52,4%-ийг эрүүлжүүлж, 47,4%-ийг хяналтанд авж үргэлжлэх шатны эмчилгээнд хамруулж байна.

100

3.2.3.5.Хүүхдийн сэргийлж болох осол гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтыг бууруулах ялангуяа түлэгдэлтийн тохиолдлыг эрс бууруулах, эцэг, эхчүүдэд “Халуун тогоо”-ны хэрэглээний талаар сургалт, сурталчилгаа, ухуулга, нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Осол гэмтлээс сэргийлэх ажлын хүрээнд “Миний гэр аюулгүй орчин” аян болон аймгийн замын Цагдаагийн хэлтэстэй хамтран “Зам тээврийн ослоос хамтдаа сэргийлье” аяныг зарлан, жолооч болон хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагчдад эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг хэрэгжүүлсэн. Аянаар аймгийн төвд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран ахуйн ослоос урьдчилан сэргийлэх талаар сургалт хийн эрсдэлт зан үйлээ үнэлэх талаар зааж 4 төрлийн 600 гаруй ширхэг гарын авлагыг боловсруулан гаргаж тараан сурталчилсан. Мөн орон нутгийн “Цоглог” ТВ болон эмнэлгийн хүлээлгийн танхимуудын телевизүүдээр 4 төрлийн шторкыг 7 хоногт дунджаар 30-40 цаг цацаж эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй иргэдэд үзүүлж сурталчиллаа. Мөн аймгийн төвийн цэцэрлэгүүдийн ахлах бүлгийн 180 хүүхдүүд, эцэг эхчүүдэд “Ахуйн ослоос гэмтлээс сэргийлэх нь” сургалтыг зохион байгуулж, гарын авлагыг сурталчилан тараас Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд Эрүүл мэндийн газраас өгсөн чиглэлийн дагуу орон нутгийн хэмжээнд “Ахуйн осол гэмтлээс сэргийлье”, “Зам тээврийн осол гэмтэл, хөлдөлт, осголт халтиргаа гулгаа” зэрэг сэдвүүдийн хүрээнд 12 удаагийн эрүүл мэндийн боловсрол олгох

100

Page 16: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

15�

�сургалт, өдөрлөгийг зохион байгуулан нийт 1174 хүнд эрүүл мэндийн боловсрол олгож, 6 төрлийн 1088 гарын авлага, зөвлөмжийг тараан сурталчилж ажиллалаа. Ахуйн осол гэмтлээс сэргийлье, тэр дундаа халуун тогоонд түлэгдэж гэмтэхээс сэргийлэх зурагт хуудсыг үйлчилгээний 20 байгууллагын мэдээллийн самбарт байршууллаа. Үр дүн: Ахуйн болон зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг 7400 гаруй иргэдэд хүргэж эрүүл мэндийн боловсрол олгосон. Эхний 6 сарын байдлаар нийт түргэн тусламжийн дуудлагат эзлэх осол гэмтлийн дуудлага 2,7% байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 0,3%-иар буурсан, осол гэмтлийн шалтгаант өвчлөл 319 тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 89 тохиолдлоор буурсан байна.

3.2.4. Аймгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн мэргэшсэн тусламж үйлчилгээний чиглэлээр:

3.2.4.1. Харьяа нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, өмчийн харьяалалыг өөрчлөх, төрийн өмчит байгууллага шинээр байгуулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх тохиолдолд Захиалагч талтай харилцан зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ.

Эрүүл мэндийн газар нь аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар Эрүүл мэндийн газрын дүрэм, бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг батлуулсан. 2018 онд Эрүүл мэндийн газрын даргын А/02 тушаалаар дотооддоо батлан 27 эмч, мэргэжилтэн, албан хаагчтай ажиллаж байна. Нийгмийн эрүүл мэнд, Эмнэлгийн тусламж, Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн гэсэн 3 хэлтсийн зохион байгуулалттайгаар 27 орон тоотойгоор ажиллаж байна. Нэгдсэн эмнэлгийн бүтэц орон тоог байгууллагын удирдлагын зөвлөлөөр хурлаар оруулан Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар баталгаажуулж, 4 албатайгаар 230 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

70

3.2.4.2. 2017 онд шинэчлэн батлагдсан нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт, өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг хэрэгжүүлэн ажиллахад дэмжлэг үзүүлнэ.

Нэгдсэн эмнэлгийн бүтэц орон тоог Эрүүл мэндийн газрын удирдлагын зөвлөлөөр хурлаар оруулан Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар баталгаажуулж, 4 албатайгаар 230 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулахаар батлууллаа. Өлзийтмандал, Боржигонмандал өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга нар гүйцэтгэлийн гурвалсан гэрээг байгуулж, стандартанд заасны дагуу бүтэц орон тоогоор ажиллаж байна. Боржгонмандал өрхийн эрүүл мэндийн төвийн дарга жирэмсний амралт авсан бөгөөд тухайн эмчийн оронд 1 их эмчийг томилон ажиллууллаа.

100

3.2.4.3 Улирлын томуу, томуу төст өвчний үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг / эмнэлгийн ор,эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц/ ханган ажиллана.

Улирлын томуу томуу төст өвчний үед сум өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүд уртасгасан цагаар ажиллан эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. Өрхийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн үзлэгийг гэрийн эргэлтэнд бүрэн шилжүүлэн 0-5 насны хүүхэд, архаг хууч өвчтэй иргэд, өндөр настнуудад эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэлээ. Томуу томуу төст өвчний дэгдэлтийн үед нэгдсэн эмнэлгийн хүүхдийн орыг нэмэгдүүлж, халдвартын тасаг, мэдрэлийн тасгуудад нэмэлтээр ор дэлгэсэн. Томуу томуу төст өвчний үед хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслэлийн нөөц 65 хувьтай байна. Засгийн нөөц хөрөнгөнөөс олгосон томуу томуу төст өвчний дэгдэлтийн үед ажилласан эмч эмнэлгийн ажилчдад олгох илүү цагийн нэмэгдэл хөлсийг 30 эмч, эмнэлгийн ажилчдад олгосон. Үр дүн: Томуу томуу төст өвчний хүндрэл, нас баралтын тохиолдол бүртгэгдээгүй.

100

3.2.4.4. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулж эмнэлэгийн

Аймгийн хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн ортой 2 эмнэлэг, үүдэн 16 эмнэлэг, эмийн байгууллага 11, сувилал 4 тус тус ажиллаж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох улсын эмнэлгийн ачааллыг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж 2018 оны эхний хагас жилийн байдлаар ортой эмнэлэгт нийт 450 хүн хэвтэн эмчлүүлж 461 хүн эмчлэгдэж

70

Page 17: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

16�

�ачаалал хуваалцах, эмчилгээ оношлогооны дутууг нөхөн тусламж үйлчилгээний тасралтгүй шуурхай хүртээмжтэй байдлыг ханган үр дүнг тооцон ажиллана.

гарсан байна. Нийт 3889 ор хоног эзэлж, дундаж ор хоног 8,47 байна. Өлзийт суманд үйл ажиллагаа явуулж байгаа элсний сувилал нь улирлын чанартай ажиллаж байгаа бөгөөд дулааны улиралд үе мөч бөөр шээсний замын архаг хууч өвчнийг эмчлэн эрүүлжүүлдэг. Мөн шүд эмэгтэйчүүд, дүрс оношлогоо, дотор мэдрэлийн чиглэлээр үүдэн эмнэлэгүүд үйл ажиллагаа явуулж нийт 1893 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Үр дүн: 2018 оны эхний хагас жилийн байдлаар 2 ортой хувийн эмнэлэгт 450 хүн хэвтэн эмчлүүлж, дундаж ор хоног 8,47 байна.

3.2.4.5. Нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргах үйл ажиллагаанд эрүүл мэндийн байгууллага ялангуяа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын мэдээ, мэдээллийг үнэн зөв , шуурхай байдлыг хангана.

Хувийн хэмшлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах төр хувийн хэмшлийн хамтын ажиллагааг уялдуулах, хувийн хэвшлийн эмч мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, мэдээ мэдээллээр хангах, зорилгоор 2017 онд “Дундговь хувийн хэвшлийн эрүүл мэндийн хөгжил“ ТББ –ыг үүсгэн байгуулж үйл ажиллагааг жигдрүүлэн ажиллаж байна. Хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд төрийн үйл ажиллагаанд оролцсоноор өөрийн үйл ажиллагаа мэдээ мэдээлэл жигд хүртээмжтэй хүрэх төр засгийн бодлого шийдвэр хурдан шуурхай хүрч хэрэгжиж байна. Үр дүн: Төр хамтын ажиллагаа сайжирч мэдээ мэдээллийг хугацаанд нь үнэн зөв авах, эрүүл мэндийн бодлого шийдвэр гаргахад хамтран ажиллах зэрэг үр дүн гарч байна.

70

3.2.4.6 Харьяа нутаг дэвсгэрийн сум, өрх, эрүүл мэндийн төвийг аймгийн нэгдсэн эмнэлэгтэй цахимаар холбон мэдээлэл солилцох боломж нөхцөл / сүлжээ татах, тоног төхөөрөмжөөр хангах

Боловсролын яамнаас хэрэгжүүлсэн сумдын эрүүл мэндийн төвийг өндөр хурдны интернэтэд холбох төслийн хүрээнд “Шинэ зууны боловсрол” төслийн газраас 15 сум, 2 өрх, УАУТ, Зооноз өвчин судлалын төвүүдэд 420,5 сая төгрөгийн утасгүй интернетийн антенна тавьж, сүлжээний тоног төхөөрөмжийг суурилуулж аймгийн Нэгдсэн эмнэлэгтэйгээ холбогдохоор дэд бүтцийн асуудлын шийдсэн.

30

3.2.4.7. Харъяа нутаг дэвсгэрийн хүн амыг эрүүл мэндийн даатгалд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай авах нөхцлийг бүрдүүлнэ.

Ажил хөдөлмөр эрхэлж байгаа эрүүл мэндийн даатгал төлж байгаа 5721, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн 1515, оюутан 487, малчин 3641 нийт 11364 иргэнийг эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар давхардсан тоогоор 81014 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлээд байна. 100

3.2.4.8. Түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай, цаг алдалгүй хүргэх нөхцөлийг бүрэн хангах, орон сууцны болон гэр хороолол, гудамжны гэрэлтүүлэг, хаягжилтыг ил тод харагдахуйц байрлуулах, түргэн тусламжийн автомашин орох замын саадгүй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллана.

Сайнцагаан сумын 7-р багийн Буянт гүүрнээс “МТ” шатахуун түгээх станц хүртэлх 1.1 км замд гадна гэрэлтүүлгийн ажлыг "Анар зоне" ХХК-тай 53,965,251 төгрөгний гэрээ байгуулан орон нутгийн хөрөнгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэлсэн. Гудамжны хаягыг ил тод харагдахаар хаягжуулан байршуулсан. 2018 оны эхний 5 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 6856 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч гүйцэтгэснээс 5000 буюу 72,9 хувь нь ойрын дуудлага байна Үр дүн: Түргэн тусламжийн автомашин саадгүй хүрэх нөхцөл боломжийг хангаж өгсөн.

70

Page 18: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

17�

�3.2.4.9. Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй бэлэн байдлыг хангах үүднээс аймгийн иргэдийн “Донорт” элсэх идэвхийг дэмжих, гамшиг болон яаралтай тусламжийн үеийн нөөцийг бүрдүүлж хамтран ажиллана.

Цус, цусан бүтээгдэхүүний бэлэн байдлыг хангах, аюулгүй ажиллагааны мөрдөх журам, цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэх заалт сэдвүүдээр 65 эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд онол дадлагын хосолсон сургалтыг зохион байгуулаа. Аймгийн төвийн аж ахуйн нэгж албан байгууллагуудын ажилчин албан хаагчдад цусны донор болох ач холбогдлын тухай 5 удаагийн сургалтыг зохион байгуулан ажилласан. 2018 оны эхний 6 сарын байдлаар шинээр нийт 25 донор элсүүллээ. 114 донороос 69540 литр цус, цусан бүтээгдэхүүн бэлтгэн цус, цусан бүтээгдэхүүний тасалдал үүсгэлгүй ажиллаж байна. Үр дүн: 2018 оны эхний хагаж жилийн байдлаар нийт 319 донортой, бөгөөд энэ онд шинээр 25 донорыг элсүүлсэн.

100

3.2.4.10 Эмийн худалдан авалтанд шинээр нэвтэрч буй тогтолцоо болох ерөнхий / онлайн/ гэрээний худалдан авалтын үйл ажилагааг өөрийн орон нутагт зохион байгуулж ажиллана.

Эмнэлэг, эрүүл мэндийн төв, эмийн сангуудыг 2018 оны 05 сарын 01-ээс 06 сарын 01 хүртэл цахим жорд шилжүүлж “Айзарзоне” ХХК-ны e-pharm программд нэмэлт өөрчлөлт оруулан нийт 23 эмийн сан, эм эргэлтийн санд цахим жор олголтын программыг суулгуулсан. Эмийн сангуудад тухайн байгууллагын өөрсдын хөрөнгө оруулалтаар бар кодын машин /тус бүр 250,000 төгрөг/, программын шинэчлэлт /тус бүр 110,000 төгрөг/ суулгуулж иргэдэд цахим жороор үйлчилж байна. Үр дүн: Эмнэлэг, эрүүл мэндийн төв, эмийн сангууд нь цахим жорд шилжсэнээр ард иргэдэд антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн санд баркодын машинтай болсноор хуурамч эмээс сэргийлж, эмч нарын давхар жор бичилт болон нийгмийн даатгалын хөнгөлөлттэй жор олголтоос давхардсан эм олгох нь бүрэн зогссон.

70

3.2.4.11. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлттэй олгох эмийн хүртээмжийг сайжруулах, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран хяналт үнэлгээ хийж, гарсан зөвлөмжийн хэрэгжилтэнд хяналт тавина.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох эмийн хүртээмжийг сайжруулах, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран хяналт үнэлгээ хийж, гарсан зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж байна. Эмийн сангаас хүн амд жороор эм олгох асуудлыг хууль тогтоомжийн дагуу тогтвортой мөрдүүлж байна. 2018 оны эхний хагас жилийн байдлаар 2 удаа 5 эмийн санд хяналт хийн зөвлөгөө өглөө.

70

3.2.4.12. Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийг тусган шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллана.

Эрүүл мэндийн яамнаас ирсэн зөвлөмжийн дагуу Эрүүл мэндийн газраас Эмийн эргэлтийн сангийн хүчний нөөц, эргэлтийн ба эргэлтийн бус хөрөнгийн судалгааг гарган улсын төсөвт суулгуулах хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд 2018 оны 1 дүгээр улиралд хүргүүлсэн. Зөвлөмжийн хэрэгжилт 77,5 хувьтай.

30

Page 19: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

18�

3.2.5. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох чиглэлээр:

3.2.5.1. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасны дагуу харъяа Эрүүл мэндийн газрыг түшиглэн тусгай зөвшөөрөл олгох комиссын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллана.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комисс” нь шаардлагатай тохиолдлуудад хурлыг зарлаж Эрүүл мэндийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг сунгах болон шинээр тусгай зөвшөөрөл авах төслийн материалыг хүлээж авч 2018 оны байдлаар 3 удаа хуралдаж эмнэлгийн тусгай зөвшөөрөл дууссан 15 сумын эрүүл мэндийн төвийн тусгай зөвшөөрлийг сунгуулах хурлыг хийлээ. Тусгай зөвшөөрөл сунгасан болон шинээр авч байгаа эмнэлэг, эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлгүүдийг Эрүүл мэндийн сайдын 2015 оны 298 дугаар тушаалын дагуу тэмдэгтийн хураамжийг баримтаар төрийн сангийн дансанд тушааж байна. Шинээр 1 сувилалд тусгай зөвшөөрөл олгож, тайланг эрүүл мэндийн яаманд хүргүүлээҮр дүн: 2018 оны эхний 6 сарын байдлаар 1 сувилал шинээр нэмэгдсэн.

100

3.2.5.2. Тусгай зөвшөөрлийн хэрэгцээний үнэлгээ хийх, тусгай зөвшөөрлийн ажлын байрны үзлэг, нөхцөл шаардлагад тавих хяналтын үйл ажиллагаанд төрийн бус байгууллага, мэргэжлийн нийгэмлэгийн оролцоог хангаж, холбогдох бусад байгууллагын үйл ажиллагаатай уялдуулахад нэгдсэн удирдамжаар хангана.

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл сунгасан болон шинээр олгосон байгууллагын үйл ажиллагаанд Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний дагуу аймгийн ИТХ-ын захиалгаар “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн орон нутагт хамааралтай заалтын хэрэгжилт”-д нийцлийн аудит хийлгэлээ. Илэрсэн зөрчлийг арилгуулж зөвлөмж өгч ажиллаа. Аймгийн хэмжээнд тусгай зөвшөөрөл авсан байгууллагуудаас 3 байгууллагат Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчтай хамтран хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар үйл ажиллагаа явуулж буй байрын квадарт хэмжээ бага, өрөө тасалгаа хангалтгүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй байсан зэрэг зөрчлүүд илэрсэнийг тодорхой хугацаатай арилгах үүрэг даалгавар өгсөн.

30

3.2.5.3 Тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын талаарх мэдээллийг хагас жил тутамд хүргүүлж, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг ханган ажиллана.

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны хурлаар “Говийн оточ” сувилалд шинээр тусгай зөвшөөрөл олгосон. Эрүүл мэндийн яаманд шинээр тусгай зөвшөөрөл олгосон 1 сувилалын тайланг хүргүүлсэн. Мөн эрүүл мэндийн газрын www.dundgovi.mohs.mn , www.dubgovi.gov.mn вэб сайтуудад тавьж мэдээлж байна. Үр дүн: Шинээр тусгай зөвшөөрөл авч буй эмнэлэг, эрүүл мэндийн төв, сувилал, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлэл ил тод болсон.

70

Page 20: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

19�

3.2.6 Харъяа нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн дэмжин хөгжүүлэх чиглэлээр:

3.2.6.1. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.18-д заасан “эмч, мэргэжилтнүүдийг, тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс хөнгөлттэй нөхцөлтэй байр, орон сууцаар хангах” арга хэмжээг хэрэгжүүлэн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдийг орон сууцны хөнгөлттэй зээлд хамруулан ажиллана.

Сумдын эрүүл мэндийн төвд ажиллахаар очсон их эмч, багийн эмчийг тогтвор суурьшилтай ажиллаж амьдрахад дэмжлэг үзүүлэх, орон байраар хангах асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэж, Гурвансайхан, Баянжаргалан, Сайхан-Овоо, Дэрэн сумын эрүүл мэндийн төв тус бүр 1 нийт 4 эмчийг орон сууцаар хангаж нийгмийн баталгааг хангахад анхаарч байна.

Аймгийн�Нэгдсэн�эмнэлэг�6�эмнэлгийн�ажилтанг�орон�сууцны�хөнгөлттэй�зээлд�хамруулж,�5�эмнэлгийн�мэргэжилтэнд�орон�сууц�авахад�нь�дэмжлэг�үзүүлсэн�байна. Үр дүн: Сумын эмнэлэг, эрүүл мэндийн төвийн судалгаанаас харахад 93,3% нь орон байраар хангагдаж эхний хагас жилийн байдлаар 2 их эмчийг орон сууцаар хангалаа.

100

3.2.6.2 Орон нутгийн эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлнэ.

Эрүүл мэндийн газрын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны А/13 тушаалаар батлууллаа. Үр дүн: Нийгмийг баталгааг хангах хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөрийн хэрэгжилт 53,0 хувьтай.

30

3.2.6.3. Үр бүтээлтэй ажиллаж байгаа орон нутгийн эрүүл мэндийн удирдах ажилтан, эмнэлгийн мэргэжилтэнд олгох урамшууллын багцыг хэрэгжүүлэн ажиллана.

2018 оны аймгийн эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж, ажил үйлсээрээ шалгарсан тэргүүний удирдах ажилтан Нэгдсэн эмнэлгийн дарга, Адаацаг, Өндөршил сумын эрүүл мэндийн төвийн дарга нарыг шалгаруулан үндсэн цалингаар урамшууллаа. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу төрийн албан хаагчдыг шалгаруулах журмын болзол хангаж ноцтой хүндрэлээс урьдчилан сэргийлж ажилласан, ажил мэргэжлийн ур чадвар, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа, дутагдал гараагаагүй, бүтээлч сэтгэлгээтэй бусдыгаа манлайлан ажиллаж байгаа Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч, дотрын эмч, яаралтай тусламжийн сувилагч, нярайн сувилагч 4 мэргэжилтэнг шалгаруулан тус бүр 1 сая төгрөгийн урамшуулал олгууллаа. Үр дүн: 4 мэргэжилтэнг тус бүр 1 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.

70

3.2.6.4. Орон нутгийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд бусад орноос эмнэлгийн мэргэжилтэн урьж ажиллуулахад Эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл авах асуудлыг шийдвэрлэнэ.

Аксион Монголиа эрүүл мэндийн нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Францын улсын яаралтай тусламжийн 2 эмч ирж аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн эмч, сувилагч, жолооч 40 гаруй хүнд яаралтай тусламжийн сургалтыг зохион байгууллаа. Аction Mongolia олон улсын байгууллагын Франц улсын Dr Cgantal Noyel эмч аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний кабинед ажиллаж үзлэг 92 хүнд хийлээ. АШУҮС-ийн нүд судлалын танхим, Сондро нүдний эмнэлэг, Ротари клубын эмч нартай хамтран чихрийн шижинтэй хүмүүсийн нүдний уг,угийн зураг авах, артерийн даралт хэмжих, хараа шалгах, цусанд сахар үзэх зэрэг үзлэг шинжилгээнд 166 хүн хамрууллаа. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байв.

100

Page 21: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

20�

�3.2.6.5. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед голомтод ажилласан эмнэлгийн ажилтны цалин хөлсний асуудлыг Эрүүл мэндийн тухай хууль болон Гамшгийн тухай хуульд заасны дагуу бүрэн шийдвэрлэж ажиллана.

Зүүн талйн 4 сумыг хамарсан малын гоц халдварт өвчин болох Шүлхий өвчин гарсантай холбоотойгоор тухайн сумдын эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, Зооноз өвчин судлалын төвийн эмч мэргэжилтнүүд ажиллалаа. Шүлхий өвчний үед ажилласан 69 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд 6,2 сая төгрөгийн томилолтын зардал гарсныг аймгийн онцгой байдлын комисст хүргүүллээ. Аймгийн зооноз өвчин судлалын төвөөс 5 эмч мэргэжилтэнд 456 мянган төгрөгийн томилолтын зардлыг олгосон байна.

100

3.2.7. бусад үйл ажиллагааны чиглэлээр:

3.2.7.1. Өөрийн нутаг дэвсгэр дэх эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн тоног, төхөөрөмжийн хөрөнгийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор хөрөнгө төлөвлөлтийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэн төлөвлөлтөд ашиглана.

Нэгдсэн эмнэлэг нь бөөр орлуулах эмчилгээ буюу гемодиализийн эмчилгээг орон нутагтаа хийх боломжтой болж гемодиализийн 2 аппарат болон дагалдах тоног төхөөрөмжийг “Айвико” ХХК болон гадаадын компаниас буцалтгүй тусламжаар суурилуулсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн яамнаас иммунологи, биохимийн бүрэн автомат анализатор хангагдаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт 77%-д, сумдын эрүүл мэндийн төвүүдийн тоног, төхөөрөмжийн хангалт 65%-д хүрлээ. Жил бүр нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаманд хүргүүлэн ажиллаж байна. Нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаа, засвар үйлчилгээ хийгдэх шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг авч эхлээд байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайдын. А/493 дугаар тушаалын дагуу “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан”-д тоног төхөөрөмжийн мэдээллээ орууллаа. Үр дүн: Тоног төхөөрөмжийн хангалтын 05 хувиар нэмэгдсэн.

70

3.2.7.2 Эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн түншлэлийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд нийгэм эдийн засгийн үр ашигтай төслийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр хэрэгжүүлнэ.

Одоогоор хэрэгжсэн төсөл байхгүй байна. ХБ

3.2.7.3. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр хэрэгжиж байгаа гадаадын зээл, тусламж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж, дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

Гадаадын зээл, тусламжаар орон нутагт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр одоогоор байхгүй байгаа болно. Харин эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөр, стратегийн хэрэгжилтэд хяналт тавин, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд чиглэл, зөвлөмж өгөн ажиллаж байна. Эхний 5 сарын байдлаар Говь-Угтаал, Гурвансайхан, Дэрэн сумдын эрүүл мэндийн төвүүдэд Эрүүл мэндийн газраас дэмжлэгт хяналтын баг ажиллаж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлж байгаа 14 үндэсний хөтөлбөр, стратегийн хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийн хэрэгжилтийг тооцож, анхаарах асуудлуудад зөвлөмж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл өгч ажиллалаа. Мөн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумдын эрүүл мэндийн төвүүдэд төрийн үйлчилгээг сумдад үйл ажиллагаар ЭМГ-аас НЭМХ-ийн мэргэжилтнийг ажиллуулан, тус эмнэлгүүдтэй хамтран иргэдээс бие бялдарын түвшин тогтоох сорилыг авч, биеэ тэтгэн чийрэгжүүлэх, хөдөлгөөн, зөв хоололтын зөвлөмж өгч ажилласан. Мөн тус эмнэлгүүдийн

100

Page 22: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

21�

�нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байдалтай танилцан, цаг үеийн болоод үндэсний хөтөлбөр, стратегийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд зөвлөмж өгч ажилласан. Үр дүн: Хөтөлбөрийн хэрэгжилтийн хувь 76%.

3.2.8. Аймгийн эрүүл мэндийн газрын даргатай гэрээ байгуулахад энэхүү гэрээ болон Эрүүл мэндийн газрын санал, дүгнэлтийг харгалзах зорилтын хүрээнд:

3.2.8.1. Үйл ажиллагааны төсвийн хэмнэлт, зардлын зүйл анги хооронд шилжүүлэн зарцуулах зохицуулалтыг Төсвийн тухай хуулийн 42, 45, 46 дугаар зүйл, заалтын дагуу захиалагчид бичгээр хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.

Үйл ажиллагааны төсвийн хэмнэлт, зардлын зүйл анги хооронд шилжүүлэн зарцуулах зохицуулалтыг Төсвийн тухай хуулийн 42, 45, 46 дугаар зүйл, заалтын дагуу хүсэлт ирээгүй.

100

3.2.8.2. Хэрэгжүүлэгч нь Захиалагчийн үйл ажиллагаатай уялдуулан жилийн санхүүжилтийн төсвийн төсөлд оруулах талаар 2 тал харилцан тохиролцон аливаа нэг давхцал үүсгэхгүй байна.

2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтанд нэгдсэн эмнэлгийн моорогийн засварлах төслийг ЭМЯаманд хүргүүлснээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар батлагдан ирсэн. Дэлгэрхангай сумын эрүүл мэндийн төвийн шинэ эмнэлгийн барилгын 799,5 сая, Эрдэнэдалай сум дундын эмнэлгийн больницын шинэ барилгыг стандартын дагуу барихаар 750,0 сая төгрөгийг хөрөнгө оруулалтын төсөвт тус тус тусгасан.

100

3.2.8.3. Төсвийн тухай хуулийн 6.2, 6.3, 6.4 болон 16.5.2, 16.5.3, 16.5.5, 57.5-д заасныг мөрдлөг болгон өр, авлага үүсгэсэн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий менежертэй хариуцлага тооцож ажиллана.

Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн Ерөнхий менежерүүдийн үр дүнгийн гэрээнд Төсвийн тухай хуулийн 6.2, 6.3, 6.4 болон 16.5.2, 16.5.3, 57.5 дахь заалтуудыг мөрдөж, өр, авлага үүсгэхгүй ажиллах заалтыг тусгаж, хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр дүгнэн ажилласнаар 2018 оны эхний хагас жилийн байдлаар өр авлагагүй ажиллалаа.

100

3.2.8.4.“Төсвийн тухай” хуулийн 8.9.2 дахь заалтын дагуу орон нутаг дахь эрүүл мэндийн байгууллагуудын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн жилийн тайланг Эрүүл мэндийн газраар нэгтгэн гаргуулж, аудит хийлгэн дараа оны 3 дугаар сарын 5-ны өдрийн дотор төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлнэ.

2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн №40 дугаар Аудитын дүгнэлтэд “Эрүүл мэндийн газрын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан дахь үлдэгдэл, ажил гүйлгээний дүн хэмжээ болон илчлэл тодруулга тус байгууллагад мөрдөж байгаа Нягтлан бодох бүртгэлийн бодлого, бүртгэлийн хөтлөлт, программ хангамж, дотоод хяналтын систем, гол хууль тогтоомжуудын мөрдөлтийг болон удирдлагын хийсэн томоохон тооцооллыг шалгаж, аудитын санал дүгнэлтийг дэмжих нотлох зүйлсийг хангалттай цуглуулсан. Бидний хийсэн аудит тус санхүүгийн тайлан тодоруулгад санал дүгнэлт өгөх хангалттай, зохистой үндэслэлийг бүрдүүлсэн бөгөөд аудитын дүнд үндэслэн санал, зөвлөмжийг аудитын тайланд тусгасан болно. Эрүүл мэндийн газрын 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/ өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн тайланг материалаг зүйлсийн хувьд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврын дагуу үнэн, бодитой, шударга илэрхийлсэн тул зөрчилгүй санал дүгнэлт гаргаж байна.” гэжээ.

100

Page 23: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг
Page 24: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

22�

�3.2.8.5. Хэрэгжүүлэгч нь Хавсралт 1-д тусгагдсан шалгуур үзүүлэлтийн бүтэн жилийн гэрээний биелэлтийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ.

Эхний хагас жилийн байдлаар гаргаж хүргүүлэв./хавсралтаар/ 100

100 хувь – 19, 70 хувь-17, 30 хувь-7 , 0 хувь-2 , Хугацаа болоогүй - 1 хэрэгжилтийн дундаж хувь – 73.3

Зургийг хавсралтаар: ХЯНАСАН : АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.БАТ-ЭРДЭНЭ

ХЭРЭГЖИЛТ ТООЦСОН:

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Р. ЛХАГВАДОРЖ

ХШҮ ХИЙСЭН: ХШҮДАХ-ИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Э.ОДОНЧИМЭГ

Page 25: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

23�

�Эрүүл мэндийн шалгуур үзүүлэлт

№ Үзүүлэлт Суурь

үзүүлэлт /2017он/

2018 онд хүрэх түвшин

2018 оны эхний 6 сарын

байдлаар

1

Артерийн даралт ихсэх өвчний эрт илрүүлгэнд хамрагдсан 40 ба түүнээс дээш насны хүн амын эзлэх хувь

70.4 75.4 33.5

2 Чихрийн шижин хэв шинж-2 өвчний эрт илрүүлгэнд хамрагдсан 40 ба түүнээс дээш насны хүн амын эзлэх хувь

69.5 74.5 28.6

3 Хөхний өмөнгийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан 30 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн тоо

4620 4851 2335

4

Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан 30 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь

74.7 79.7 44.4

5 Урьдчилан сэргийлэх үзлэгийн хувь 33.0 38.0 29.5

6 Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт үзлэгт гэрийн эргэлтийн эзлэх хувь

9.4 14.4 9.2

7 В вирүст хепатитийн эсрэг сэргийлэх тарилгын 24 цагийн хамралтын хувь

100.0

Суурь үзүүлэлтээс

доошгүй

100

8 Тавт (сахуу, хөхүүл ханиад, татран, В хепатит, хемофилюсинфлюенза) сэргийлэх тарилгын хамралтын хувь

98.6

Суурь үзүүлэлтээс

доошгүй

98.7

9 Улаанбурхан –гахайн хавдар-улаануудын (УГУ) эсрэг сэргийлэх тарилгын хамралтын хувь

99.3

Суурь үзүүлэлтээс

доошгүй

98.4

10 Эхийн эндэгдлийн түвшин /100 000 амьд төрөлтөнд/

0 0 0

11 Нялхасын эндэгдлийн түвшин /1000 амьд төрөлт тутамд/

9.1 8.6 8.3

12 Нярайн эндэгдлийн түвшин /1000 амьд төрөлт тутамд/

5.7 5.2 6.3

14 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин /1000 амьд төрөлт тутамд/

15.9 15.2 14.6

15 Амьгүй төрөлтийн түвшин /1000 төрөлт тутамд/

3.4 2.9 6.2

16 Жирэмсний эхний 3 сард хяналтанд орсон эхийн эзлэх хувь

88.5 91.5 90.7

17 Өсвөр насны 1000 эмэгтэйд ногдох төрөлтийн түвшин

20.7 20.7 13.1

Page 26: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

24�

18 Сүрьеэгийн өвчлөлийн түвшин (10000 хүн амд)

8.8 8.3 2.4

19 Сүрьеэгийн эмчилгээний амжилтын хувь 85.7 88.0 90.5

20 Вируст гепатитын өвчлөлийн түвшин (10000 хүн амд)

1.8 1.3 1.1

21 Зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтын түвшин 10 000 хүн амд

19.1 18.9 11.3

22 Хорт хавдраас шалтгаалсан нас баралтын түвшин 10 000 хүн амд

14.6 14.1 8.9

23 Амиа хорлож нас барсан тохиолдлын түвшин 10 000 хүн амд

1.6 1.4 1.5

24 Санамсаргүй хордох, хорт бодист өртсөнөөс шалтгаалсан нас баралтын түвшин 10 000 хүн амд

0.4 0.1 1.1

25 Эрүүл мэндийн даатгалын хамралтын хувь

96.9 98.9

26 Хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааны хөтөлбөрийн тухай жилийн үйл ажиллагааны хэрэгжилтийн хувь

92,0 94.5 55.0

26 Хүний нөөцийн бүрдүүлэх, 3-5 жилийн төлөвлөлтийн хэрэгжилтийн хувь

гүйцэтгэлээр 88.5

27 Орон нутгаас байр, орон сууцаар хангасан эмч, мэргэжилтний тоо

8 10 15

Page 27: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

Ө

50 сая төгрө

Өлзийтманд

өгийн зөөври

дал, Боржго

түргэн тусл

йн ЭХО аппа

25�

онмандал өр

ламжийн ма

араттай болс

Урьдчил

рхийн эрүүл

ашинтай бо

сон.

лан сэргийлэ

л мэндийн т

олов.

эх үзлэгт ха

төвүүд

амруулав.

Page 28: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

С

А

Сумдын Зас

Ажлаараа тэ

Амжилт

саг дарга, Э

эргүүлсэн эр

т бүтээлээрэ

Эрүүл мэнди

рүүл мэнди

ээ шалгарса

26�

ийн газрын д

гэрээ байгу

йн байгуулл

ан эмч, мэр

дарга Эрүүл

уулав.

лагын дарга

ргэжилтнүүд

л мэндийн т

а нарыг шаг

дийг шагнж

төвийн дарг

г наж урамш

урамшуула

га нар

шуулав.

ав.

Page 29: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

А

эмнэлэгт

Аction�Mongажиллав.

“Эрү

olia�олон ул

үүл зөв хоолл

лсын �байгуу

27�

лолтын сурга

уллагын�Фра

алт” зохион б

нц�улсын�Dr

“Бүжиг-Хөдөл

байгуулав.

r�Cgantal�No

лгөөн-Эрүүл

oyel�эмч �ай

л мэнд” аян ө

ймгийн Нэгдс

өрнүүлэв.

сэн

Page 30: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

Бага на

Осол гэ

сны хүүхдүү

эмтлээс урь

үдэд амны х

28�

дчилан сэр

хөндийн эрү

ргийлэх аяны

үүл мэнд су

ы сургалтуу

ургалт зохио

уд

он байгуулаав

Page 31: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

�Осол гэмзамд бай

Монгол уНийгмий

мтлээс урьдйршуулав.

улс дахь Жайн эрүүл мэн

дчилан сэр

Аймгийн

айка олон унд, сэргээн

гийлэх аян

Жорлонгоо

н төвийн за

улсын байгузасахын су

29�

ы хүрээнд

о өөрчилөе

м дагуу зур

ууллагын суургалт хийлэ

“Анхааруул

е сургалт бо

рагт хуудас

уурин төлөөээ.

лах замын ц

олов.

байршуула

лөгчийн газ

цагдаа”-г хо

в.

зартай хамт

от хооронд

тран

ын

Page 32: Сайдынdu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/12/said-geree... · 2018-12-25 · чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг

Нийгмийн эрүүл мэнддийн ажилтн

30�

нуудыг чада

авхижуулах сургалт зоххион байгууулав.