48
Оршил 1990-ээд оноос Монгол улс зах зээлийн харилцаанд шилжих явцад нийгэм эдийн засгийн хүрээнд хийсэн томоохон шинэчлэлийн нэг нь нийгмийн даатгалын тогтолцоог зах зээлийн харилцааны жишигт бүрдүүлсэн явдал юм. Нийгмийн даатгалын тогтолцоо 1995 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд 2005 он хүртэл хагас хуримтлалын тогтолцоонд шилжих шилжилтийн шатандаа явж байна. Улс орны эдийн засаг зах зээлийн харилцаанд шилжиж, өмчийн олон хэвшил бий болж иргэдийн нийгмийн төлөө төр төдийгүй аж ахуйн нэгж байгууллага, иргэд өөрсдөө хариуцлага хүлээх болсон нөхцөлд хуучин төлөвлөгөөт эдийн засгийн нийгэм хангамжийн тогтолцоог үндсээр нь өөрчилж хөрөнгийн эх үүсвэр бүрдэлт, эрх зүйн зохицуулалт, зохион байгуулалтын хэлбэрт орж, механизмын хувьд цоо шинэ зүй тогтол бүхий нийгмийн даатгалын хуулиудыг 1994 онд баталж 1995 оноос мөрдүүлсэн нь чухал ач холбогдолтой боллоо. Өнөөгийн байдлаар нийгмийн даатгалын байгууллага нь улсын төсвийн татаас авч тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зэргийг олгож байна. Хагас хуримтлалын тогтолцоонд шилжихийн тулд юуны өмнө нийгмийн даатгалын сангууд өөрөө өөрийгөө санхүүжүүлж орлогоороо зарлагаа нөхөх, бүрэн чадвартай байх шаардлагатай. Энэ шаардлагын үүднээс улс, аймаг орон нутаг дахь нийгмийн даатгалын сангуудад дүн шинжилгээ хийж өгөх, нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох арга замыг тодорхойлох явдал юм. www.zaluu.com www.zaluu.com

Diplom - Niigmiin Daatgal

Tags:

Embed Size (px)

Citation preview

Page 1: Diplom - Niigmiin Daatgal

Оршил

1990-ээд оноос Монгол улс зах зээлийн харилцаанд шилжих явцад нийгэм

эдийн засгийн хүрээнд хийсэн томоохон шинэчлэлийн нэг нь нийгмийн даатгалын

тогтолцоог зах зээлийн харилцааны жишигт бүрдүүлсэн явдал юм.

Нийгмийн даатгалын тогтолцоо 1995 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд 2005 он

хүртэл хагас хуримтлалын тогтолцоонд шилжих шилжилтийн шатандаа явж байна.

Улс орны эдийн засаг зах зээлийн харилцаанд шилжиж, өмчийн олон хэвшил

бий болж иргэдийн нийгмийн төлөө төр төдийгүй аж ахуйн нэгж байгууллага, иргэд

өөрсдөө хариуцлага хүлээх болсон нөхцөлд хуучин төлөвлөгөөт эдийн засгийн

нийгэм хангамжийн тогтолцоог үндсээр нь өөрчилж хөрөнгийн эх үүсвэр бүрдэлт,

эрх зүйн зохицуулалт, зохион байгуулалтын хэлбэрт орж, механизмын хувьд цоо

шинэ зүй тогтол бүхий нийгмийн даатгалын хуулиудыг 1994 онд баталж 1995 оноос

мөрдүүлсэн нь чухал ач холбогдолтой боллоо.

Өнөөгийн байдлаар нийгмийн даатгалын байгууллага нь улсын төсвийн татаас

авч тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зэргийг олгож байна. Хагас хуримтлалын тогтолцоонд

шилжихийн тулд юуны өмнө нийгмийн даатгалын сангууд өөрөө өөрийгөө

санхүүжүүлж орлогоороо зарлагаа нөхөх, бүрэн чадвартай байх шаардлагатай.

Энэ шаардлагын үүднээс улс, аймаг орон нутаг дахь нийгмийн даатгалын

сангуудад дүн шинжилгээ хийж өгөх, нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй

болгох арга замыг тодорхойлох явдал юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Diplom - Niigmiin Daatgal

Дипломын ажлын сэдвийг сонгох болсон

шалтгаан

Миний бие Увс аймгийн нийгмийн даатгалын салбарт дадлага хийх

хугацаандаа тус салбарт тулгамдаж буй гол асуудлыг олж дипломын ажил бичихийг

зорьсон билээ.

Энэхүү хугацаанд тодорхой хэмжээний судалгаа, шинжилгээ хийж үзсэний эцэст тус

байгууллагад нийгмийн даатгалын сангууд нь шимтгэлийн орлогоороо зарлагаа

бараг нөхөж чаддаггүй, улмаар нийт орлогын 50 хувиас дээш хэмжээний

санхүүжилтийг Улсын төсвөөс авдгийг олж мэдсэн. Энэ асуудлыг шийдвэрлэхийн

тулд юуны өмнө нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгож, түүнчлэн

хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд аажмаар шилжин орох нэн

шаардлагатай болж байна.

Дипломын ажлын гол зорилго

Нийгмийн даатгалын тогтолцооны үүсэл хөгжил түүний эрх зүйн

бүрэлдэхүүн, нийгмийн даатгалын сангуудын үр ашгийн талаарх онол арга зүйг

судалж,улмаар Увс аймгийн нийгмийн даатгалын сангуудын үр ашиг, үр дүн ямар

түвшинд байгаад үнэлэлт өгөх, ажил олгогч, даатгуулагч шимтгэл төлж байгаадаа

хэр зэрэг сэтгэл ханамжтай байгааг судалсны үндсэн дээр нийгмийн даатгалын

тогтолцоог боловсронгуй болгох, нийгмийн даатгалын сангуудын үр ашгийг

нэмэгдүүлэх арга зам, нөхцөл боломжийн талаар өөрийн санал, дүгнэлтийг гаргахад

оршино.

Судалгааны ажлын зорилт

Тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно.

Үүнд:

Нийгмийн даатгалын сангуудын бүтэц, үйл ажиллагааг шинжлэн судлах

Нийгмийн даатгалын сангуудын үр дүнг тооцох шалгуур үзүүлэлтүүдийг тооцох

Нийгмийн даатгалын сангуудын орлого, зарлагын байдалд дүн шинжилгээ хийж

дүгнэх

Нийгмийн даатгалын сангуудын үр ашиг, үр дүнг дээшлүүлэхэд тулгамдаж

байгаа бэрхшээлтэй асуудлыг тодорхойлж түүнийг шийдвэрлэх арга зам болон

нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох.

Судалгааны ажлын объект

Увс аймгийн нийгмийн даатгалын сангуудын үйл ажиллагаа.

Судалгааны арга

1995-2001 оны улсын хэмжээний болон 1955-2002 Увс аймгийн нийгмийн даатгалын

сангуудын статистикийн тоо баримтуудыг цуглуулах, статистик боловсруулалт хийж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Diplom - Niigmiin Daatgal

арга зүйг нэгтгэн дүгнэх, тайлан мэдээнд тулгуурлаж зэрэгцүүлэх ба харьцуулан

шинжлэх, мэргэжлийн хүмүүстэй харилцан санал солилцох аргуудыг ашиглав.

Судалгааны ажлын шинэлэг тал

Төрийн үйлчилгээний салбар болох нийгмийн даатгалын салбар, тэр дундаа Увс

аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн сангуудын үр ашиг, үр дүнг тодорхойлж

нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, шинэчлэх санаа гаргах

зорилго тавьж ажиллав.

Судалгааны ажлын онол, практик ач холбогдол

Нийгмийн даатгалын сангуудын үр ашиг, үр дүнг тодорхойлсноор дэлхийн нийтийн

жишигт шилжүүлэн боловсронгуй болгоход нийгмийн даатгалын тогтолцоог сан тус

бүр дээр ямар арга хэмжээ авах, мөн даатгуулагч өөрийн төлсөн шимтгэлийн үр

ашиг, ямар байгааг тодорхойлох ач холбогдолтой юм.

Дипломын ажлын бүтэц

Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох асуудал /Увс аймгийн

жишээн дээр/ сэдэвт дипломын ажил нь өмнөх үг, гурван бүлэг, зургаан гарчиг,

дүгнэлт, ашигласан материал, хүснэгтүүдээс бүрдсэн болно.

Дипломын ажил бичихэд холбогдох материалуудыг аймгийн засаг даргын тамгын

газрын статистикийн хэлтэс, аймгийн нийгмийн даатгалын хэлтэс, номын сангаас

өгч гүн туслалцаа үзүүллээ.

Оюутан С.Норолхоожав

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Diplom - Niigmiin Daatgal

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООНЫ ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ

ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС БҮРЭЛДСЭН НЬ

1.1. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС

Аливаа нийгэмд хүн амын баталгааг хангах асуудал нь төрөөс нийгмийн хамгааллын

талаар авч явуулж буй бодлогоор дэмжин хэрэгждэг. Өнөөдөр манай улсад

нийгмийн даатгал, нийгмийн халамж зэргээр дамжуулан нийгмийн халамжийн

бодлогоо хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний нэг салбар болох нийгмийн даатгал гэдэг

нь нийгмийн эмзэг хэсэгт хамаарагдах ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй, өндөр

насалсан, тахир дутуу болсон, асран хамгаалагч нь нас барсан, өнчин ядуу, амьдрал

ахуй нь хүндэрсэн иргэдийг асарч тэтгэх, мөн хөдөлмөр эхэлж амжаагүй

ажилгүйчүүдийн нийгмийн асуудлыг төрөөс зохицуулж , дэс дараатай бодлого

явуулан хэрэгжүүлж буй салбар юм. Нийгмийн даатгалын үүсэл хөгжлийг үндсэн

таван үе шат болгон авч үзэж болох юм.

Нэгдүгээр үе буюу 1921 оноос өмнөх үе буюу их хаадаас эхлэн ардын

хувьсгал хүртэлх үе

Тухайлбал: ‘’Монголын нууц товчоо’’ -ны 217-р зүйлд ‘’Хуйлдар анд алалдан

байлдах цагт урьтаж ам нээж, байлдсан гавъяа бий тул түүний хөвгүүд, ач нарт,

өнчдөд олгох өршөөл тусламжийг хүртээсүгэй’’ хэмээн Чингис хаан зарлиг буулгаж

байсан тухай өгүүлжээ. Мөн 218-р зүйлд ‘’Нарийн Тоорилын эцэг Цагаангуа чин

зориг барьж байлдсаар Даланбалжуудын байлдаанд Жамухад алагджээ. Одоо эцгийн

гавъяаг хүртэж, өнчдийн тусламжийг авч бай’’ гэжээ. 1206 онд Их Монгол улс

байгуулагдсан үеэс өнчин ядуусыг тэтгэх ажил төрийн бодлогын зиндаанд тавигдсан

байна. Чингис хаан 1162-1227 оны улаан хулгана жил гаргасан нэгэн зарлигтаа

‘’Миний эх Өүлэнгийн нас сүүдэр далан долоо хүрч өндөр болсон учир их хүү

Чингис хаанаас шар алт мянган лан, цагаан мөнгө түмэн лан, зодон арван түмэн

хэсгийг гаргаж, миний харъяат 892 хот балгадын сан хөмрөгийг нээж, 60 наснаас

дээшихэд нэг хувь, 70 наснаас дээшихэд хоѐр хувь, 80 наснаас дээшихэд гурван

хувь, 90 наснаас дээшихэд таван хувь, 110 наснаас дээшихийг надад бараалхуул,

өвөрмөц шагнана. 120 наснаас дээшихийг олмогц урьд улсын ‘’Кувв луу’’ цол

өргөж, таяг тулуулан надад бараалхуул өөр өргөмжлөл бий.

Хэрэв үүнээс дээш давсан аваас сүйх тэргэнд суулгаж дамнан ирүүлж бараалхуул,

ангид ялгаж буй’’ гэжээ. Чингис хааны дараагаар хаан ширээ залгамжилсан Өгэдэй

хаан /1187-1241/ өнчин ядуусыг тэтгэх ‘’сан’’ байгуулж байсан байна. 1911 оны

үндэсний хувьсгалын үр дүнд тогтсон шинэ Монгол улс их, бага хаадын бодлогын

залгамж чанарыг хадгалан, үүсэн тогтсон үеэсээ нийгмийн хамгааллын асуудалд

санаа тавьж эхэлжээ.

Богд Жавзандамба Монгол улсын хаанаар өргөмжлөгдөөд 1912 оны 1 сарын 21-нд

буулгасан зарлигтаа ‘’Далан наснаас дээш наян насанд хүртэлх хөгшдөд мөнгө

гурван лан, 80-90 насанд хүртлэхэд зургаан лан, ерэн наснаас дээш зуун насанд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Diplom - Niigmiin Daatgal

хүрэгсдэд ерэн лан, зуун насанд хүрсэнийг мэдүүлэн ирүүлээд жич өршөөн

шагнахыг өгүүлсүгэй’’ гэжээ. Мөн Богд хааны соѐрхон баталсан ‘’Зарлигаар

тогтоосон Монгол улсын хууль зүйн бичиг’’-т ‘’Өнчин хөгшнийг хураан /асарч/

тэжээх нь’’, ‘’Аливаа гамшигт орсон ардыг толилуулан шийтгэх’’ гэж бүлэглэн

заасан зарлиг гарч байсан байна. Одоогоос 800 шахам жилийн өмнө Богд Чингис

хаан 60 наснаас эхлэн хүндэтгэл үзүүлж, шагнаж урамшуулж байсан тэр уламжлал

өнөөгийн ахмад настанд 60 наснаас нь эхлэн тэтгэвэр хангамж олгож буй журамтай

нийцэж байгаа нь манай төрийн бодлогын уламжлал, залгамж чанарын нэгэн

илэрхийлэл юм.

Хоѐрдугаар үе буюу нийгэм хангамжийн зарим төрөл, хэлбэр бий болж,

хөгжлийн суурь, тавигдсан нь: /1921-1940/

Ардын хувьсгалын дараа 1921-1940 онуудад иргэдийн материаллаг хангамжийг

сайжруулах талаар авсан арга хэмжээний дүнд иргэдэд зарим төрлийн тэтгэвэр

тэтгэмж олгох, өндөр настан, хөдөлмөрийн чадваргүй иргэдийг асран тэтгэх,

нийгмийн үйлчилгээ үзүүлэх, зэрэг нийгэм хангамжийн зарим үндсэн хэлбэрүүд бий

болж байсан. Тэтгэвэр тэтгэмжийн хангамж, хөдөлмөрчдийн эрүүл мэндийг

хамгаалахад чиглэсэн үйлчилгээ, иргэдийн материаллаг биет тусламж, соѐл ахуйн

үйлчилгээ, зэрэг нийгэм хангамжийн үндсэн төрлүүд бий болох нөхцөл нь бүрдсэн,

нийгэм хангамжийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх журам

тогтож, ажилчин, албан хаагчдын материаллаг хангамжийг хөгжүүлэх хөрс суурь

тавигдав.

Гуравдугаар үе буюу нийгмийн алба бүрэлдэж бэхэжсэн нь: /1941-1960/

Социализмын үндсийг байгуулах шатанд шилжиж орсон үе буюу 1941-1960 оны гол

амжилт нь Монгол орон хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болон хөгжиж, хөдөө

аж ахуйд хоршоолох хөдөлгөөн ялснаар улс ардын аж ахуйн бүх салбарт социалист

үйлдвэрлэлийн харилцаа бүрэн ялсан гэж үзэж байна. Энэ үеийн гол онцлог нь улс

орны үйлдвэрлэх хүчний хөгжилд ажилчдын тооны өсөлт, нийгэм эдийн засгийн

хөгжлийн шаардлагад нийцүүлэн нийгмийн эрх зүйн орчинг бүрдүүлж өөрийгөө

санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэртэй болж, нийгмийн даатгалын алба байгуулагдан

бэхжиж, тэтгэвэр тэтгэмжийн хангамж сайжран нийгмийн даатгалын болон

хангамжийн үйлчилгээний хүрээ өргөжсөн үе байлаа.

Дөрөвдүгээр үе буюу социалист нийгэм эдийн засгийн байгуулал дахь

нийгмийн хамгаалал /1961-1990/

Энэ үед улс ардын салбарууд бэхжиж, эдийн засгийн хөгжлийн түвшин өндөр

хурдацтай байсан. Мөн банк-санхүүгийн тогтолцоо бий болж соѐл боловсрол,

шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалах салбарууд амжилттай хөгжиж байлаа.

Нийгмийн хамгааллын салбарын гол онцлог нь нийгэм хангамж, нийгмийн

даатгалын эрх зүйг боловсронгуй болгох, хамрах хүрээг өргөтгөх, тэтгэвэр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Diplom - Niigmiin Daatgal

тэтгэмжийн хүрээг өргөтгөх, хөнгөлөлт, нэмэгдэл үйлчилгээний шинэ төрлийг бий

болгох, нийгмийн даатгал нийгэм хангамжийн олон талт үйлчилгээг сайжруулах,

эдгээр албадыг материаллаг бааз, боловсон хүчнээр бэхжүүлэх замаар дорвитой арга

хэмжээнүүдийг авч байлаа. Харамсалтай нь орлогогүй болсон, орлого нь буурсан

бүх хүнийг нийгэм хангамжийн арга хэмжээнд хамруулж, тэтгэвэр тэтгэмж, тусламж

хөнгөлөлтийг хүн бүрийн онцлогийг харгалзахгүйгээр хавтгайруулан олгох

хандлагыг хөхүүлэн дэмжиж байсан нь улсын төсвийн ачааллыг хэтэрхий

хүндрүүлж байснаас энэ тогтолцоог үндсээр нь шинэчлэхэд хүргэсэн.

Тавдугаар үе буюу нийгэм хангамжийн тогтолцоог шинэчлэх, дэлхийн

жишигт нийцсэн нийгмийн даатгалын тогтолцоо руу шилжих шилжилтийн үе.

/1990 оноос хойш/

Нийгмийн даатгалын шинэ тогтолцоог бүрдүүлэхэд ажил олгогч, даатгуулагч

иргэдийн зүгээс хийх бэлтгэлийг хангуулах, уг тогтолцоог иргэдийн зүгээс

дэмжүүлэх, хүлээн авах сэтгэл зүйн зохих бэлтгэлтэй болоход нь туслах чиглэлээр

олон түмэнд хуулийн агуулга ач холбогдол эрх зүйн заалтыг тайлбарлан таниулах,

сурталчлах ажлыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээгээр

зохион байгуулж байлаа.

1.2. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ ,ТҮҮНИЙ

ЗОРИЛГО,ЧИГ ҮҮРЭГ,ҮНДСЭН ЗАРЧИМУУД

Нийгмийн даатгал гэдэг нь төр, аж ахуйн нэгж байгууллагаас зохих журмын

дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах,

хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч

нас барахад түүний асрамжинд байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр,

тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм эдийн засгийн арга хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл нийгмийн даатгал гэдэг бол болзошгүй тохиолдолд зориулж хөрөнгө

хуримтлуулах болон санхүүжүүлэх зарчим бөгөөд нийгмийн даатгалын санд ажил

олгогч (эзэд) даатгуулагчид шимтгэл төлөхөөс гадна Засгийн газар хөрөнгө оруулж

нийгмийн даатгалын сангаас даатгуулагчид болон тэжээгчээ алдагсдад тэтгэвэр,

тэтгэмж олгож, даатгалын үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлдэг. Энэ арга

дэлхийн олон оронд хэрэглэгдэж байгаа

Нийгмийн даатгалын зорилго: Нийгмийн даатгалын тогтолцоог төгөлдөржүүлэх,

даатгуулагч иргэдэд чанартай хүртээмжтэй үйлчилгээгээр шуурхай үйлчилж, тэдний

тэтгэвэр тэтгэмж авах эрхийг хангахад оршино.

Нийгмийн даатгалын зорилт нь: Иргэдийг нийгмийн даатгалд хамруулах

даатгалын хүрээг өргөтгөх, шимтгэл хураамжийг бүрэн цуглуулах, нийгмийн

даатгалын санг арвижуулах, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоонд шилжих

нөхцөл бий болгоход оршино.

Нийгмийн даатгалын байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Diplom - Niigmiin Daatgal

1. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулна.

2. Нийгмийн даатгалын санг бүрдүүлж, орлого зарлагын гүйцэтгэлийг хангана.

3. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг цаг тухайд нь олгох

ажлыг зохион байгуулж үйлчилгээг сайжруулах.

4. Улсын нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагаа, түүний арга хэлбэрийг

боловсронгуй болгох талаар судалгаа хийх, санал боловсруулж шийдвэрлүүлнэ.

5. Доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавина.

6. Нийгмийн даатгалын байгууллагыг мэдээллийн нэгдсэн сүлжээнд оруулж, цахим

тооцоолох техник хэрэгсэл, технологи, программ хангамжаар хангаж түүнийг

ашиглах үйлчилгээг сайжруулах.

7. Хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг орно.

Нийгмийн даатгалын үндсэн зарчмууд

1. Даатгуулагч, ажил олгогч (эзэд) шимтгэл төлнө. Зарим оронд Засгийн газар хувь

нэмэр оруулдаг. Үйлдвэрлэлийн ослын даатгалыг зөвхөн ажил олгогч хариуцна.

2. Эв нэгдлийн зарчмаар бэрхшээлийг давна.

3. Тусгай сан бүрдүүлэх, тэтгэвэр тэтгэмж тогтоолгох болзол, үүний тулд шимтгэл

төлсөн иргэнд тэтгэмж олгоно.

4. Даатгуулагчид тусгай нөхцөл тавьдаггүй заавал даатгах хэлбэр байх ба

тэтгэмжийн хэмжээг урьдчилан тогтоодоггүй, хөдөлмөрийн хөлсний дунджаас

тооцон насан туршид нь тэтгэвэр олгож, тэтгэврийн хэмжээг мөнгөний худалдан

авах чадварыг нь хадгалах замаар зохицуулдаг.

5. Сангийн чөлөөт үлдэгдлээр хөрөнгө оруулалт хийх замаар ашиг олдог.

6. Шимтгэл, тэтгэврийн хэмжээ ихэвчлэн даатгуулагчийн хөдөлмөрийн хөлсний

хэмжээнээс хамаардаг.

7. Даатгалын тодорхой төрлийг сонгон авч даатгуулдгаараа сайн дурын даатгал

онцлогтой.

Нийгмийн даатгал нь нэг талаас, аж ахуйн нэгж байгууллага нь ажилтныхаа

нийгмийн хамгааллыг хангах нөхцөл нь болдог, нөгөө талаас даатгуулагч иргэний

амьдралынхаа бүхий л үеийн туршид, тухайлбал, хөдөлмөрлөх явцдаа өвдөх,

жирэмслэх, хүүхэд төрүүлэх, осолд орох, ажилгүй болох, өндөр наслах, тахир дутуу

болох тохиолдолд орлогогүй буюу орлого нь буурсан нөхцөлд нийгмийн баталгааг

нь хангадаг.

Нийгмийн даатгалын хуульд зааснаар хүний нийгмийн баталгааг хангах үүрэг

бүхий даатгалын төрөл. Үүнд:

1. Тэтгэврийн даатгал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Diplom - Niigmiin Daatgal

2. Тэтгэмжийн даатгал

3. Эрүүл мэндийн даатгал

4. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал

5. Ажилгүйдлийн даатгал гэсэн таван төрлөөс бүрдэхээр хуульчлан тогтоосон байна.

Нийгмийн даатгалын заавал даатгуулах, сайн дураараа даатгуулах гэсэн 2

хэлбэр байна.

Тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны /20 жил шимтгэл төлсөн, 55, 60 нас

хүрсэн, ажлаасаа чөлөөлөгдсөн/ тахир дутуугийн /хөдөлмөрийн чадвараа 50 ба

түүнээс дээш хувиар алдсан/, тэжээгчээ алдсаны /тэжээгч нь нас барж хөдөлмөрийн

чадваргүй хүмүүс үлдсэн/ тэтгэврийг сар бүр олгоно.

Тэтгэмжийн даатгалын сан нь жирэмсэн, амаржсаны, өвчлөх, нас барах

тохиолдолд нийгмийн даатгалын сангаас түр хугацааны мөнгөн тэтгэмж олгох

харилцааг зохицуулдаг. Энэхүү сангаас жирэмсэн, амаржсаны 120 хоногийн

тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний /12 сарын дундаж/ 70%-иар тооцож 156 хоног

хүртэл өвчлөхөд /зарим онцолж үзэх өвчлөлд 180 хоног хүртэл/ хөдөлмөрийн

хөлсний хооронд цалингийн 45-75 хувьтай тэнцэх тэтгэмжийг өвчилсөн ажлын

хоногт ноогдуулж,нас барсан даатгуулагчийн оршуулгын тэтгэмж нь хөдөлмөрийн

хөлсний доод хэмжээний 6 сарын нийлбэртэй байхаар бодож олгодог.

Эрүүл мэндийн даатгал нь өргөн давхаргыг хамарсан

үйлчлүүлэгчтэй.Үйлчилгээний давтагдах шинж чанар ихтэй асуудлыг шийдэхэд

бэрхшээлтэй,эрүүл мэндийн салбарын хөгжил , санхүүжилтийн арга механизмыг

боловсронгуй болгоход шууд нөлөөлдөг даатгал юм.

ҮОМШӨ-ний даатгал нь үйлдвэрлэл,тухайн ажил мэргэжлийн тааламжгүй

байдлаас хүний бие организмд сөрөг нөлөө үзүүлснээс өвчлөх,тахир дутуу

болох,тэжээгч нь нас барах тохиолдолд тэтгэвэр тэтгэмж олгох харилцааг зохицуулж

байдаг. Үйлдвэрлэлийн ослын ,тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн

хэмжээ ердийн нөхцлөөс 20 орчим хувиар дээгүүр тогтоогддог.Үйлдвэрлэлийн осол ,

мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдвал цалинг

100% олгодог ба шимгэлийг нь ажил олгогч хариуцдаг онцлогтой.

Ажилгүйдлийн даатгал нь хөдөлмөр эрхэлж байгаа, 24 сараас доошгүй / түүний 9

сард нь тасралтгүй/ хугацаагаар шимтгэл төлсөн даатгуулагч шимтгэл төлсөн

тохиолдолд даатгалын сангаас ажилгүйдлын тэтгэмж , сургалтын зардал авах эрхтэй.

Ажилгүйдлийн даатгал Монголд урьд нь хэрэгжиж байгаагүй бөгөөд 1997 оноос

эхлэн мөрдөж байна.

Нийгмийн даатгалд заавал даатгуулагчид нь:

ААН байгууллага , иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч ,төрийн албан

хаагч

ААН байгууллага болон иргэний малыг тэдэнтэй байгуулсан гэрээний дагуу

маллаж байгаа малчин

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Diplom - Niigmiin Daatgal

Монгол улсад байнга оршин суугч,тус улсын аль нэг байгууллагад хөдөлмөрийн

гэрээгээр ажилладаг гадаадын иргэн,харьяалалгүй хүмүүс, түүнчлэн тус улсын

нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын гадаадын

байгууллага,аж ахуйн нэгжид ажилладаг монгол улсын иргэн

Шашны байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчид байна.

Сайн дураар даатгуулагчид /заавал даатгагдсанаас бусад хувиараа ямар нэгэн

үйлдвэрлэл,үйлчилгээ эрхэлж байгаа тухайгаа татварын албанд бүртгүүлэн сум

дүүргийн засаг даргын тамгын газраас патент авч,орлогын албан татвар төлж байгаа

иргэд,эзэд,чөлөөт уран бүтээлчид,хоршоондоо ажиллаж байгаа хоршооны гишүүд,

сонгуульт үүрэг гүйцэтгэгч,ажлын бус өдөр долоо хоногт цөөн цагаар ажилладаг

иргэн/ сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалын тодорхой төрлийг сонгон

даатгуулна.

Нийгмийн даатгалын тогтолцоонд гурван тал адил тэгш үүрэгтэй оролцдог;

1.Даатгуулагч буюу ажил хайж байгаа иргэн

2.Ажил олгогчийн буюу хөдөлмөрийн хүчийг ашиглаж байгаа субьект

3.Засгийн газрын буюу төрийн бодлого явуулж байгаа төлөөллүүд оролцож байна.

Даатгуулагч гэдэг нь нийгмийн даатгалын санд шимтгэл төлж байгаа тухайн сангаас

тэтгэвэр,тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээд ийг хэлнэ.

Даатгагч гэдэг нь зохих хууль тогтоомжийн дагуу ажил олгогч ,даатгуулагчаар

нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэн нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг

бүрдүүлж даатгуулагчдад тэтгэвэр,тэтгэмж,төлбөр олгох үйл ажиллагааг эрхэлж

байгаа хуулийн этгээд юм.

Монгол улсын хэмжээнд нийгмийн даатгалд

даатгуулсан даатгуулагчдын тоо /1995-2001/ Хүснэгт1

Д/Д

Он

Нийт

даатгуулагч

Үүнээс

Өсөлт

/хувиар/

Заавал

даатгуулагч

Сайн дураар

даатгуулагч

1 1995 409113 395398 13715 100.0

2 1996 582119 402316 179803 142.0

3 1997 629251 419408 209843 153.0

4 1998 619261 538213 81048 151.0

5 1999 622664 532481 90183 152.0

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Diplom - Niigmiin Daatgal

6 2000 628372 528086 100286 153.0

7 2001 632122 531608 100514 153.9

Энд нийгмийн даатгалд даатгуулагчдын 2001 оны тоог 1995 онтой харьцуулахад 1.5

дахин буюу 220.2 мянгаар нэмэгдсэн бөгөөд нийт даатгуулагчдын 84 хувь нь заавал

даатгуулагч,16 хувь нь сайн дурын даатгуулагч байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Diplom - Niigmiin Daatgal

Увс аймгийн нийгмийн даатгалд даатгуулагчдын тоо /Хүснэгт 2/

Д/Д

Он

Нийт

даатгуулагч

Үүнээс

Өсөлт

/хувиар/

Заавал

даатгуулагч

Сайн дураар

даатгуулагч

1 1995 9657 8833 824 100.0

2 1996 14658 8241 14658 151.7

3 1997 16924 8261 16924 175.3

4 1998 17326 11485 5841 179.4

5 1999 16114 7958 8156 166.9

6 2000 18895 11277 7618 195.7

7 2001 21984 16182 5802 227.6

8 2002 21127 18384 2743 218.7

Энд Увс аймгийн нийгмийн даатгалд даатгуулагчдын 2002 оны тоог 1995

оныхтой харьцуулахад даатгуулагчдын тоо 2.2 дахин буюу 14.5 мянгаар нэмэгдэн

нийт даатгуулагчдын 87.0 хувь нь заавал даатгуулагч 13.0 хувь нь сайн дурын

даатгуулагч болсон байна. Манай улсын нийт хөдөлмөр эрхэлж буй хүний 76.6 хувь

нь даатгалд хамрагдаад байгаа билээ.

Дэлхий нийтийн жишгээс үзэхэд,нийгмийн даатгалд шимтгэл төлж буй 4 хүн

тутмын нэг нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байвал сангийн бүрдэл сайн

гэж үздэг бол Монгол улсын хувьд шимтгэл төлөгч 2.4 хүнд нэг тэтгэвэр авагч

ноогдож байгаа нь уг харьцаа алдагдаж байгааг харуулж байна.

Монгол улсад бүрэлдэн тогтсон нийгмийн даатгалын харилцаа

даатгуулагчдаас төлөх шимтгэл,төрөөс олгох санхүүжилт,уг эх үүсвэрүүдээс олгох

тэтгэвэр,төлбөр,сургалт,үйл ажиллагааны зардал зэргээр тодорхойлогдоно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Diplom - Niigmiin Daatgal

ХОЁРДУГААР БҮЛЭГ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГУУДЫН ҮР АШГИЙН ШИНЖИЛГЭЭ

2.1 НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО БҮРДҮҮЛЭЛТИЙН

БАЙДАЛД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ

Нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлт,нийгмийн даатгалын

төрөл тус бүр нь дараах мөнгөн хөрөнгийн бие даасан сантай байхаар

хуульчлагдсан.

1. Тэтгэврийн даатгалын сан

2. Тэтгэмжийн даатгалын сан

3. Эрүүл мэндийн даатгалын сан

4. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан

5. Ажилгүйдлийн даатгалын сан

Эдгээр даатгалын сангуудын орлогын эх үүсвэр нь;

Даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл

Ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл

Сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсаны хүү

Нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтэрсэнд оногдуулсан алданги

Улсын төвлөрсөн төсвөөс олгосон хөрөнгө

Бусад эх үүсвэр

Нийгмийн даатгалын сан нь орлогоороо зарлагаа нөхөх зарчмаар ажилладаг

бөгөөд нийгмийн даатгалын сангийн орлого нь бүх төрлийн татвар хураамжаас

чөлөөлөгддөг.

Нийгмийн даатгалын хууль мөрдөхөөс өмнө тэтгэвэр тогтоогдсон иргэдийн

тэтгэвэрт зарцуулах хөрөнгийг улсын төсвөөс гаргаж,тэтгэврийн даатгалын санд

олгодог байсан бол одоогийн байдлаар улсын төсвөөс энэ зориулалтаар олгох

хөрөнгө нь тэтгэврийн даатгалын сангийн орлого зарлагын зөрүүгээр буюу улсын

төсвийн татаасын журмаар олгогдож байна.Иргэний эрүүл мэндийн даатгалын

хуулийн дагуу төр хариуцан иргэдийн хураамжийн хөрөнгийг улсын төсвөөс

гаргадаг.Нийгмийн даатгалын сангийн орлогын бүдүүвчийг Хүснэгт 9-өөс харж

болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Diplom - Niigmiin Daatgal

Нийгмийн даатгалын сангуудын орлогын бүдүүвч /Хүснэгт 3/

Д/д

Даатгалын төрөл

Төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/

Ажил

олгогчийн

хөдөлмөрийн

хөлсний сан

түүнтэй

адилтгах

орлогоос

Заавал

даатгуулагчийн

хөдөлмөрийн хөлс

түүнтэй адилтгах

орлогоос

Сайн дурын

даатгуулагчийн

төлөх шимтгэл

өөрийн сарын

орлогоос

Улсын

төсвөөс

олгох

санхүүжилт

1 Тэтгэврийн

даатгалын сан

13.5

5.5

9.5

+

2 Тэтгэмжийн

даатгалын сан

1.0

1.0

1.0

3 Үйлдвэрлэлийн

осол,мэргэжлээс

шалтгаалсан

өвчний даатгал

1-3

1.0

4 Ажилгүйдлийн

даатгал

0.5

0.5

5 Эрүүл мэндийн

даатгалын сан

3.0

3.0

+

+

Тайлбар;

1.Эрүүл мэндийн даатгалд сайн дураар даатгуулагчийн хураамжийн хувь хэмжээг

жил бүр Монгол улсын Засгийн газар тогтооно.

2.Сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсаны хүү,нийгмийн даатгалын

хууль тогтоомж зөрчсөний улмаас ноогдуулсан алданги зэрэг бусад орлого нь

сангийн орлогын эх үүсвэрт орно.

3. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалан өвчний даатгалын шимтгэлийг

хөдөлмөрийн эрүүл ахуй , аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байдлаас нь

хамааралтайгаар энэ хэсэгт заасан хувь хэмжээгээр

ялгавартай төлөх ажил олгогчийн жагсаалтыг нийгмийн даатгалын үндэсний

зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар батална.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Diplom - Niigmiin Daatgal

Нийгмийн даатгалын сангуудын 1995-2001 оны улсын орлого , түүний

өсөлтийг Увс аймгийн орлого, өсөлттэй харьцуулсан байдал /Хүснэгт 4/

Д\д

Он

Орлого ( сая төгрөгөөр ) Орлогын өсөлт ( хувиар)

Улсын Увс аймгийн Улсын Увс аймгийн

1 1995 30529,3 848,6 100 100

2 1996 37127,3 1070,3 121,6 126,1

3 1997 45384,3 1346,5 148,7 158,7

4 1998 52801,8 1591,5 172,9 187,5

5 1999 60187,2 2148,7 197,1 253,2

6 2000 79973,0 2167,4 261,9 255,4

7 2001 84376,6 2541,4 276,4 299,5

2002 оныг 1995 онтой харьцуулахад улсын төсвөөс Увс аймагт 63,9 % буюу 542,0 сая

төгрөгийн орлого нэмэгдсэн байна. Энэ нь сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн хөлсний

доод хэмжээ хэд дахин өссөн , мөн нийгмийн даатгалд хамрагдах ажил олгогч,

даатгуулагчийн тоо нэмэгдсэнтэй холбоотой юм . Манай улсын нийгмийн даатгалын

сангуудын орлогын 3%-ийг Увс аймаг бүрдүүлж байна

Увс аймгийн нийгмийн даатгалын сангуудын

2002 оны НДШ-ийн орлогын бүтэц /Хүснэгт 5/

/ мянган төгрөгөөр/

Д\д Даатгалын сан Нийт орлого Дүнд эзлэх хувь

1 Тэтгэврийн даатгалын сан 676346,0 64,0

2 Тэтгэмжийн даатгалын сан 57775,8 5,5

3 Эрүүл мэндийн даатгалын сан 267821,3 23,4

4 Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс 26452,1 2,5

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Diplom - Niigmiin Daatgal

шалтгаалсан өвчний даатгалын сан

5 Ажилгүйдлийн даатгалын сан 27873,6 4,6

6 Дүн 1056268,8 100,0

Уг орлогын диаграммаас харахад , сангийн орлого харилцан адилгүй байгаа

ба иргэд тэтгэвэр болон эрүүл мэндийн даатгалын санд хамгийн ихээр хамрагдаж

орлого бүрдүүлэлтийн ихэнх хувийг бүрдүүлж байна.

1995 оноос хойш шимтгэлийн хувь хэмжээнд оруулсан өөрчлөлтүүдийг дурдвал;

Аж ахуйн нэгж,байгууллага 1995 оноос өмнө хөдөлмөрийн хөлс түүнтэй

адилтгах орлогоос нийгмийн даатгалд 13.5 хувиар шимтгэл төлж байсан бол 5

төрлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5.5 -7.5-аар нэмэгдүүлж 19-21 хувь

болгосон.

Даатгуулагч иргэд 1995 оноос өмнө шимтгэл төлдөггүй байсан бол даатгалын

шинэ тогтолцоонд шилжсэнээр авч буй хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах

орлогоосоо 5 төрлийн санд нийтдээ 10 хувиар шимтгэл төлдөг шинэ журмыг

тогтоосон.

Төрийн албан хуулиар төрийн албан хаагчийн төлөх эрүүл мэндийн даатгалын

хураамжийн 80 хувийг төр хариуцдаг болсон.

Мэргэжийн сургуульд суралцагч,хувиараа хөдөлмөр эрхлэгч ,малчин эрүүл

мэндийн даатгалын хураамжаа өөрсдөө хариуцдаг.

16 хүртэлх насны хүүхэд/ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа бол 18

хүртэлх/ тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, хүүхдээ 2 нас хүртэл нь өсгөн

бойжуулж буй эх.

Нийгмийн халамжийн хуулиар тэтгэмж авч буй иргэн,ердийн өвчин,ахуйн ослын

улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувиас доошгүй хувиар алдсан иргэнд тус

тусын зардлыг төрөөс хариуцна.

Хорих ял эдэлж байгаа ялтаны эрүүл мэндийн даатгалын хураамжийг хорих ял

эдлүүлэх байгууллага хариуцна.

Нийгмийн даатгалын байгууллагын үндсэн зорилгын нэг нь аж ахуйн нэгж

байгууллагын төлбөл зохих шимтгэл хураамжийг даатгалын санд бүрэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Diplom - Niigmiin Daatgal

оруулах явдал юм.Шимтгэл цуглуулах ажил нь аль ч оронд хүндрэлтэй байдаг

бөгөөд нутаг дэвсгэр ихтэй,хүн ам цөөн,аж ахуйн нэгж байгууллагууд нь шимтгэл

ноогдох хөдөлмөрийн хөлсний сан,түүнтэй адилтгах орлогоо нуух,хэмжээг нь

санаатайгаар бууруулах,шимтгэл төлөхөөс зайлсхийх нь түгээмэл хандлагатай

байдаг Монгол орны хувьд энэ нь бүр ч хүндрэлтэй байгаа юм.

Нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь бүрэн оруулаагүйгээс тэтгэвэр

тэтгэмж хугацаандаа олгогдохгүй саатаж,даатгуулагч иргэд хохирох нь олонтаа .

Нийгмийн даатгалын хөрөнгийг сайн хуримтлуулах болсноор даатгалын өөрөө

өөрийгөө санхүүжүүлэх зарчимд шилжихийн зэрэгцээгээр даатгуулагч иргэдэд

үйлчлэх үйлчилгээ сайжрах юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Diplom - Niigmiin Daatgal

2.2 НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГУУДЫН ЗАРЦУУЛАЛТЫН

БАЙДАЛД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ

Нийгмийн даатгалын сангуудын зарлагын бүдүүвч

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Diplom - Niigmiin Daatgal

Нийгмийн даатгалын үйл ажиллагаанд зардал нь шимтгэлийн нийт орлогын 2%-аас

хэтрэхгүй байхаар Улсын их хурлаас баталсан ба гүйцэтгэлээр 2,5%-ийг эзэлж

байна.

Нийгмийн даатгалын хөрөнгийн зарцуулалт

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хууль тогтоомжинд заасан болзол

журмын дагуу дор дурдсан зориулалтаар зарцуулдаг.

Тэтгэвэр тэтгэмж олгох

Нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх

Хууль тогтоомжид заасан бусад төлбөр зардлыг санхүүжүүлэх

Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нэг төрлийн сангийн хөрөнгийг өөр

төрлийн санд шилжүүлэн зарцуулах , зориулалтын бус чиглэлээр ашиглах ,

байршуулахыг хориглоно.

Увс аймгийн нийгмийн даатгалын сангуудын зарцуулалт

(1995-2001) он / Хүснэгт 6/

Д\д

Он

Зарлага / мянган төгрөгөөр/ Зарлагын өсөлт

(хувиар)

1 1995 746410,1 100

2 1996 1208759,1 161,9

3 1997 1354667,8 181,5

4 1998 1887274,0 252,8

5 1999 1947388,5 260,9

6 2000 2409192,5 322,7

7 2001 2610000,1 349,7

8 2002 2857844,9 382,9

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Diplom - Niigmiin Daatgal

Үүнээс харахад зарлага жил дараалан өссөн байна. 1995 оныг 2002 онтой

харьцуулахад 3,8 дахин буюу 2111,4 сая төгрөгөөр өссөн байна. Энэ нь тэтгэвэр ,

тэтгэмжийн хэмжээ жил бүр нэмэгдсэнтэй холбоотой юм.

Увс аймгийн нийгмийн даатгалын сангуудын зарцуулалт

(2002 он) /Хүснэгт7/

Д\д

Сангийн зарлагын нэр

Нийт зардал

(мян. төг )

Дүнд

харьцуулсан

хувь

1 Тэтгэврийн даатгалын сангаас олгосон

өндөр нас, тахир дутуу, тэжээгчээ алдсаны

тэтгэвэр

2132876,4 74,6

2 Тэтгэмжийн даатгалын сангаас олгосон

тэтгэмж

84873,9 2,9

3 ЭМД-ийн сангаас олгосон эмчилгээний

төлбөр, эмийн үнийн хөнгөлөлт

557130,8 19,5

4 Ажилгүйдлийн даатгалын сангаас олгосон

тэтгэмж , сургалтын зардал

6772,6 0,3

5 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс

шалтгаалсан өвчний даатгалын сангаас

олгосон тэтгэвэр тэтгэмж

18491,8

0,7

6 Нийгмийн даатгалын үйл ажиллагааны

зардал

57699,4 2,0

Дүн 2857844,9 100

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Diplom - Niigmiin Daatgal

Тэтгэврийн даатгалын сан

Тэтгэвэр авагчдын тоо, олгосон хөрөнгө,дундаж

тэтгэврийн хэмжээг харьцуулсан хүснэгт /Хүснэгт 8/

Д\д

Он

3 төрлийн тэтгэвэр

авагчдын тоо(мянга)

Олгосон хөрөнгийн

хэмжээ (сая. Төг)

Сарын дундаж

тэтгэвэр (төг-өөр)

Улсын Увс

аймгийн

Улсын Увс

аймгийн

Улсын Увс

аймгийн

1 1995 284,3 12,1 17584,6 736,9 5154 5117

2 1996 287,2 12,0 22705,5 948,1 6605 6558

3 1997 233,2 9,1 28558,8 1040,9 10205 9548

4 1998 237,1 9,1 30098,1 1337,1 12687 12309

5 1999 231,5 7,6 38779,7 1433,8 13483 15654

6 2000 239,5 9,0 54301,5 1823,2 17470 16771

7 2001 241,1 8,8 58594,0 1912,0 20252 19860

8 2002 262,9 8,7 68962,5 2132,9 21895 20239

Тайлбар

Дээрхи хүснэгт харахад , улсын нийт тэтгэвэр авагчдын 3,8% , олгосон

хөрөнгийн 3,6%-ийг Увс аймгийн бүх тэтгэвэр авагчдын нийгмийн даатгалын сан

бүрдүүлж байна.

Увс аймгийн тэтгэвэр авагчид сүүлийн жилүүдэд буурч байгааг шилжих

хөдөлгөөн их байгаатай холбож тайлбарлахаас өөр аргагүй , учир нь сүүлийн

жилүүдэд жил бүр дунджаар 200-300 тэтгэвэр авагч шилжиж байсан байна. Мөн

тэтгэвэр тогтоолгох хүний тоо цөөрч байгаатай холбон үзэж болох юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Diplom - Niigmiin Daatgal

Увс аймгийн Тэтгэврийн сангийн

орлогод хийсэн шинжилгээ /Хүснэгт 9/

Д\д

Он

Даатгуул

агчийн

тоо

Тэтгэврийн

сангийн нийт

орлого

Үүнээс

Шимтгэлийн болон

санхүүжилтийн нийт

орлогод эзлэх хувь

Нэгж

даатгуулаг

чийн

төлсөн

шимтгэл

(жилээр)

НДШ

Төсвийн

санхүүжилт

НДШ

Төсвийн

санхүүжилт

1 1995 9,6 804323,0 234323,0 570000,0 29,1 70,9 24,4

2 1996 14,6 948489,2 246830,7 701000,0 26,0 74,0 16,9

3 1997 16,9 1054253,0 387253,2 667000,0 36,8 63,2 22,9

4 1998 17,3 1356001,0 455182,1 900000,0 33,6 66,4 26,3

5 1999 16,1 1448951,9 475182,1 973000,0 32,8 67,1 29,5

6 2000 18,9 1831515,1 635793,0 1135000,0 38,1 61,9 33,6

7 2001 21,9 2106100,0 630219,9 1445000,0 31,4 68,6 28,8

8 2002 20,6 2066346,3 676346,0 1390000,0 32,0 73,0 32,8

Увс аймгийн тэтгэврийн сангийн зарлагад

хийсэн шинжилгээ / Хүснэгт 10/

Д\д Он Сангийн нийт

зарлага

Төсвийн нийт

санхүүжилт

Санхүүжилт-

ийн эзлэх хувь

Тэтгэвэр

авагчдын

тоо

Нэг тэтгэвэр

авагчид ноогдох

зардал (жилд)

1 2 3 4 5 6 7

1 1995 736905,9 570000,0 77,3 12,1 61,2

2 1996 948066,2 701000,0 73,9 12,0 78,0

3 1997 1040998,7 667000,0 64,0 9,1 114,0

4 1998 1337075,9 900000,0 67,3 9,1 146,4

5 1999 1433867,3 973000,0 67,8 7,6 188,4

6 2000 1823168,1 1135000,0 62,2 9,1 199,2

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Diplom - Niigmiin Daatgal

7 2001 1948100,0 1445000,0 74,2 9,0 216,0

2002 оны байдлаар нэг даатгуулагч жилд дунджаар 32,8 мянган төгрөгний шимтгэл

төлдөг, гэтэл нэг тэтгэвэр авагч жилд дунджаар 245,1 мян төг-ний тэтгэвэр авч

байна. Энэ нь сангийн үр ашгийн үзүүлэлт бага байгааг харуулж байна. ( хүснэгт 10-

ийн 7-р баганы дүнг хүснэгт 9-ийн 9-р баганатай харьцуулна уу)

Тэтгэврийн сангийн орлогын шинжилгээнээс харахад , даатгуулагчдын тоо өсөж

төлсөн шимтгэл нь жил дараалан нэмэгдсэн боловч төсвийн санхүүжилт нь нийт

орлогын 63,2 хувиас доош буухгүй байна.

Увс аймгийн нийгмийн даатгалын сангуудын авлага /Хүснэгт 11/

Д\д Он

Авлага

(мян.төг)

Өсөлт (хувиар) Авлагын шимтгэлийн

орлогод эзлэх хувь

1 1995 33305,6 100 16,5

2 1996 113423,1 340,6 30,8

3 1997 111060,4 333,5 19,2

4 1998 118677,9 356,3 18,2

5 1999 96658,2 290,2 13,4

6 2000 61384,5 184,3 5,9

7 2001 59001,2 177,1 5,9

8 2002 101800,1 305,6 15,1

Дээрхи хүснэгтээс харахад аж ахуйн нэгж байгууллагаас төлөгдөх шимтгэлийг бүрэн

хуримтлуулж чадахгүй байгаа нь харагдаж байна. Нийгмийн даатгалын сангийн

авлага 1995-1998 он хүртэл жил дараалан өссөн ба 1998-2001 онд буурч 2002 оны

эцэст 42,8 сая төг буюу 1,3 дахин нэмэгдэж байсан. Харин 1998-2001 онуудад

шимтгэлийн авлага буурсан нь нийгмийн даатгалын шимтгэлийн ажил үр дүнд хүрч

байгааг харуулж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Diplom - Niigmiin Daatgal

Увс аймгийн

Нийгмийн даатгалын сангуудын өглөг /Хүснэгт 12/

Д\д Он Өглөг

(мян.төг)

Өсөлт (хувиар) Өглөгийн шимтгэлийн

орлогод эзлэх хувь

1 1995 1237,8 100 0,6

2 1996 1768,7 142,8 0,5

3 1997 2879,2 232,6 0,5

4 1998 2643,9 213,6 0,4

5 1999 4985,5 402,8 0,7

6 2000 6568,5 530,7 0,6

7 2001 65,3 5,2 0,006

8 2002 175,6 14,2 0,02

Дээрхи хүснэгтийн үзүүлэлт 1995-2002 он хүртэл нийгмийн даатгалын сангийн өглөг

өсөж 2001 онд бууран 2002 онд дахин өссөн байгааг харуулж байгаа ба энэ нь

нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөг биелүүлэхэд сөргөөр

нөлөөлсөн байна.

Бид нийгмийн даатгалын үйл ажиллагааны үр ашгийн дараах томьѐог

Тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой Шимтгэл хураахад

ҮР АШИГ = үйл ажиллагааны зардал + гарах өртөг зардал

Хураасан шимтгэл

ашиглан тооцоход Улсын хэмжээнд 2.5 буюу энэ нь Монгол Улсын Засгийн газраас

тогтоосон нийт шимтгэлийн 2%-иас давж байгаа тул нийгмийн даатгалын үр ашиг

хангалтгүй түвшинд байгаа нь харагдаж байна.

Увс аймгийн хувьд 2001 оны байдлаар 996.2. сая төгрөг шимтгэлийн орлогод

орсон,түүнтэй холбогдсон үйл ажиллагааны зардлууд нь /банкны үйлчилгээний

хөлс 417.9 мянган төгрөг , тэтгэвэр авагчдын үйлчилгээний хөлс 9898.6 мянган

төгрөг , нягтлан нарын шагнал 734.3 мянган төгрөг ,цалингийн санд 26.0 сая төгрөг ,

нийт 37.8 сая төгрөгийн хөрөнгө зарцуулсан энэ нь шимтгэлийн орлогын 3.7

хувийг эзэлж байна.Үүнээс харахад Увс аймгийн нийгмийн даатгалын үр ашиг нь

хангалтгүй байгаа нь харагдаж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Diplom - Niigmiin Daatgal

2.3. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХИ СУДАЛГААНЫ ДҮН ШИНЖИЛГЭЭ

Бид нийгмийн даатгалын сангуудад үнэлгээ өгөх зорилгоор Увс аймгийн

нийгмийн даатгалд даатгуулагчдын дунд судалгаа явуулж,үр дүнг тооцож үзсэн

юм.Энэ судалгаанд нийт 155 хүн оролцсон юм.

Нийт оролцогсдын насны ангилал;

А.21-35 насны 41 хүн 26.4 хувь

Б.36-50 насны 78 хүн буюу 50.3 хувь

В.50-аас дээш насны 36 хүн буюу 23.3 хувь

Хүйс; А.Эрэгтэй 62 хүн буюу 40 хувь

Б.Эмэгтэй 93 хүн буюу 6 хувь

Боловсрол; А.Дээд 88 хүн буюу 56.8 хувь

Б.Тусгай дунд 46 хүн буюу 29.7 хувь

В.Дунд 21 хүн буюу 13.5 хувь

Ажил эрхлэлтийн байдал;

А.Төрийн компани, төсөвт газар 85 хүн буюу 54.8 хувь

Б.Хувийн компани,хоршоонд 54 хүн буюу 34.9 хувь

В.Ажил эрхлээгүй 16 хүн буюу 10.3 хувиар тус тус хамрагдсан байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Diplom - Niigmiin Daatgal

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Diplom - Niigmiin Daatgal

Нийгмийн даатгалын сангуудад үнэлгээ өгөх зорилгоор

даатгуулагчдын дунд явуулсан судалгаа /Хүснэгт 13/

Д/д Асуулт Үзүүлэлт Хамрагдсан

хүний тоо

Хувь

1

Нийгмийн даатгалын ямар

хэлбэрийг сонгон даатгуулсан

бэ

А.Заавал даатгал 95 61.2

Б.Сайн дурын даатгуулагч 60 38.8

2

Нийгмийн даатгалын ямар

сангуудад даатгагдсан бэ?

А.Тэтгэвэрийн даатгалын сан 35 22.5

Б.Тэтгэмжийн даатгалын сан 28 18.1

В.Эрүүл мэндийн даатгалын сан 64 41.2

Г.Ажилгүйдлийн даатгаын сан 12 7.7

Д.Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс

шалтгаалах өвчний даатгалын сан 16 9.5

3

Нийгмийн даатгалын

шимтгэлийн хувь хэмжээ ямар

байдаг бэ?

А.Их 69 44.5

Б.Бага 28 18.1

Боломжийн 58 37.4

4

Нийгмийн даатгалын шимтгэл

төлснөөр эргээд энэ сангаас

хувь хүртэнэ гэдэгт хэр

итгэлтэй байдаг бэ?

А.Итгэлтэй 45 29

Б.Итгэлгүй 58 37.4

В.Мэдэхгүй 52 33.6

5

Нийгмийн даатгалын сангаас

тэтгэвэр,тэтгэмж төлбөр авч

байсан уу?

А.Тэтгэврийн даатгалын сан 21 13.5

Б.Тэтгэмжийн даатгалын сан 32 20.6

В.Эрүүл мэндийн даатгалын сан 58 37.4

Г.Ажилгүйдлийн даатгалын сан 9 5.8

Д.Үйлдвэрлэлийн осол,мэргэжлээс

шалтгаалах өвчний даатгалын сан

3 1.9

Е.Огт аваагүй 32 20.8

6

Хугацаандаа

тэтгэвэр,тэтгэмжээ авч чадаж

байгаа юу ?

А.Байнга хугацаандаа авдаг 64 41.2

Б.Хугацаандаа авч чаддаггүй 46 29.7

В.Тэтгэмж аваагүй 45 29.1

А.Хөнгөн шуурхай 41 26.4

Б.Хүнд сурталтай 29 18.7

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Diplom - Niigmiin Daatgal

7 Нийгмийн даатгалын

үйлчилгээ ямар түвшинд

байна вэ?

В.Банкны үйлчилгээ муу 16 10.3

Г.Харилцааны соѐл муу 21 13.7

Д.Боломжийн 25 16.1

Е.Мэдэхгүй 23 14.8

8

Нийгмийн даатгалын сангаас

олгодог тэтгэвэр,тэтгэмжийн

хэмжээ таны ямар хэрэгцээг

хангаж байна бэ?

А.Ахуйн хэрэгцээ 31 20.0

Б.Эмчлүүлэх,эрүүл байх 46 29.7

В.Сурч боловсрох

Г.Хүрэлцдэггүй 78 50.3

9

Эрүүл мэндийн даатгалын

сангаас олгох хөнгөлөлтүүдээс

алийг нь эдэлж байна бэ?

А.Эмчилгээний зардал 81 52.2

Б.Эмийн үнийн хөнгөлөлт 35 22.5

В.Амбульторын үйлчилгээ 12 17.7

Г.Хөнгөлүүлээгүй 27 17.6

10

Та нийгмийн даатгалын

хуулийг хэр мэддэг бэ?

А.Сайн 14 9.0

Б.Дунд 103 66.4

В.Муу 38 24.6

Судалгааны дүгнэлт

Судалгаанаас харахад нийгмийн даатгалын сангуудын ихэнх орлогыг заавал

даатгуулагч бүрдүүлж байгаа бөгөөд ихэнх даатгуулагч эрүүл мэндийн даатгалын

санд хамгийн их даатгуулсан нь бусад сантай харьцуулахад уг сангаар дамжуулан

даатгалын хөнгөлөлт илүү хүртэж байгааг харуулж байна.

Даатгуулагчдын шимтгэлийн хувь хэмжээ их байгаа нь даатгуулагчдад хүндрэлтэй

бөгөөд нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэвэр,тэтгэмж,төлбөр нь амьдралын

хэрэгцээнд төдийлөн хүрэлцэхгүй байна.

Судалгаанд оролцсон хүмүүсээс 21-35 насны залуус нийгмийн даатгалын

сангаас хувь хүртэнэ гэдэг итгэлгүй,хуульчлагдсан учраас хүлээн зөвшөөрч

шимтгэл төлж байгаа нь нийгмийн даатгалын хуулийн тухай ойлголт муу,хуулийн

сурталчилгаа хангалтгүй, нийгмийн даатгалын шинэчлэл нэрийн дансны тухай

мэдэхгүй байгаатай холбоотой юм.

Нийгмийн даатгалын үйлчилгээ хөнгөн шуурхай бус,хүнд сурталтай зэрэг нь

даатгуулагчдаа хүндлэх,үйлчилгээний соѐлтой орчин бүрдүүлэх хэрэгтэйг илтгэж

байна.Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас авч байгаа тэтгэвэр тэтгэмжийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Diplom - Niigmiin Daatgal

хэмжээ бага,нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа боловч хувь хүртэнэ гэдэгт

итгэлгүй байгаа зэрэг нь нийгмийн даатгалын үр ашгийг дээшлүүлэх шаардлагатай

болсоныг харуулж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Diplom - Niigmiin Daatgal

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: Diplom - Niigmiin Daatgal

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: Diplom - Niigmiin Daatgal

2.4.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГУУДЫН ҮР АШГИЙГ

ДЭЭШЛҮҮЛЭХ ШААРДЛАГА,АРГА ЗАМ

Нийгмийн даатгалын сангуудын үр ашгийг дээшлүүлэх шаардлага.

1. Нийгмийн даатгалын байгууллага шинэ тогтолцоонд шилжсэнээр өөрөө

өөрийгөө санхүүжүүлэх ѐстой байтал улсын төсвөөс авах санхүүжилтийн хэмжээ

буурахгүй байна.

2. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлагыг бууруулж,сангийн орлогыг

хугацаанд нь бүрдүүлж чадахгүй байна.

3. Нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлсэн ч даатгуулагчдад үзүүлэх

үйлчилгээний чанар хангалтгүй байна.

4. Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалт ба нийгмийн даатгалын

сангуудын хяналт сул

5. Тэтгэврийн даатгалын шинэчлэлийг найдвартай түргэн хугацаанд хийж

гүйцэтгэх

Эдгээр шаардлагын дагуу үр ашгийг дээшлүүлэх арга замыг хэд хэдэн

чиглэлээр авч үзлээ.

1. Нийгмийн даатгалд ажил олгогч,даатгуулагчийг өргөнөөр хамруулах улсын

төсвийн санхүүжилтийг багасгах.

2. Шимтгэлийн өр авлага барагдуулах үйл ажиллагааг боловсронгуй болгох

3. Нийгмийн даатгалын системийн хяналт шалгалтын үйл ажиллагааг боловсронгуй

болгох.

4. Тэтгэврийн шинэчлэл хийх,үр ашгийг нь дээшлүүлэх

Нийгэм хангамжийн тогтолцооны үед буюу 1994 онд нийгмийн даатгалын

сангийн нийт орлогын 55 хувийг улсын төсвөөс санхүүжүүлж байсан бол нийгмийн

даатгалын шинэ тогтолцоонд шилжсэнээр нийгмийн даатгалын сангуудын нийт

орлогын 25-17.8 хувийг улсын төсвөөс санхүүжүүлж байгаа нь улсын төсвийн

татаасыг багасгах,өөрөө өөрийгөө санхүүжүүлэх эхний алхам болж байна.Бүх ажил

олгогчийг нийгмийн даатгалд хамруулахын тулд бүртгэлийн үйл ажиллагаанаас

эхлэх нь зөв юм.

Үүний тулд дараах арга хэмжээг авах хэрэгтэй

Татварын албанд бүртгүүлж буй аж ахуйн нэгж байгууллагыг нийгмийн

даатгалын байгууллагад ажил олгогчоор автоматаар шууд бүртгэх хэрэгтэй

Долоо хоног тус бүр шинээр аж ахуйн нэгжийн мэдээг татварын албанаас

нийгмийн даатгалын мэдээллийн төвд ирүүлж байвал зохино.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: Diplom - Niigmiin Daatgal

Нийгмийн даатгалын байгууллагын бүртгэлийн мэдээллийн санд татварын

бүртгэлийн дугаарыг оруулах зай гаргаж өгөх нь чухал бөгөөд яваандаа энэхүү

бүртгэлийн дугаараар нийгмийн даатгалын бүртгэл дэх иргэний регистрийн

дугаарыг оруулбал зохимжтой гэж үзэж байна.

Сайн дурын даатгуулагч болох хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бүртгэхдээ

иргэний регистрийн дугаарыг ашиглах нь зөв юм.

Түр гэрээний үндсэн дээр удирдлаган доороо хүмүүс авч ажиллуулж байгаа

хувиараа хөдөлмөр эрхлэгч татварын албанд мөн ажил олгогчийнхоо хувьд

нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн байна.

Бүртгэлийн үйл ажиллагаанд зарим тун энгийн хялбар өөрчлөлт оруулбал татварын

алба болон нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх процессыг ихэд

боловсронгуй болгож болохоор байна.Үүнд тулгарч буй бэрхшээл;

Аж ахуй нэгж байгууллагын хувьд хоѐр газар хоѐр удаа бүртгүүлж бүртгэлийн

хоѐр дугаартай байгаа нь төвөгтэй байна.

Татварын албанд бүртгэлтэй ажил олгогч,нийгмийн даатгалын байгууллагад

бүртгэлтэй байна гэсэн баталгаа алга.

Ажил олгогч өөрөө нийгмийн даатгалд бүртгэгдээгүй хоцорсон байна гэдгийг

шалгах хялбар арга байхгүй.

Хоѐр өөр бүртгэлийн дугаар ашигладаг тул нийгмийн даатгалын байгууллага нь

татварын мэдээллийн санд хандаж мэдээллийг үзэх боломжгүй юм.

Иймээс татварын болон нийгмийн даатгалын шимтгэл төлөхийн тулд аж ахуйн нэгж

байгууллага нь нэг удаа бүртгүүлж,нэг л дугаар ашиглах нь зүйтэй юм гэж үзэж

байна.

Татвар болон нийгмийн даатгалын байгууллага нь адилхан Клиппер системд

ажилладаг тул мэдээллийг сүлжээгээр авах нь чухал,нийгмийн даатгалын

байгууллага өөрийн ажил олгогчийн бүртгэлийг шинэчилж үйл ажиллагаагаа

зогсоосон ажил олгогчийн жагсаалт гаргах нь зөв юм.

Ажил олгогч татварын албанд бүртгүүлэхдээ ажил олгогчоор нэгэн зэрэг

бүртгэгдэж байвал ажил олгогч нийгмийн даатгалын байгууллагад маягт бөглөж

тусдаа бүртгүүлэх шаардлагагүй болно.

Нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо хийх талаар

Ажил олгогч,нийгмийн даатгалын байгууллагад аль болохоор бага зардал

чирэгдэл учруулах,үндсэн мэдээллийг цуглуулан боловсруулах,өндөр үр ашиг бүхий

шимтгэлийн тооцооны системийг бий болгоход нийгмийн даатгалын байгууллага

анхаарах хэрэгтэй.Үүний тулд;

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: Diplom - Niigmiin Daatgal

Ажил олгогчийн шимтгэлийн тайлан /НД-7/,даатгуулагчийн шимтгэлийн

тооцооны /НД-8/ маягтууд нь нилээд хуучирч хоцорсон бөгөөд шинээр

хялбаршуулж боловсруулах шаардлагатай байна.

Энэ маягтанд нийгмийн даатгалын санг төрлүүдээр нь хуваарилан байршуулах

шаардлагагүй болов уу.

Нийгмийн даатгалын байгууллага интернетэд өөрийн web хуудастай болоход

ажил олгогчид эдгээр маягтуудыг web хуудаснаас үнэгүйгээр шууд татаж авах

боломжтой болох ѐстой

Даатгуулагчдын нийгмийн даатгалын дэвтэрт байгаа мэдээлэл нь нийгмийн

даатгалын компьютер дэх мэдээллийн хуулбар юм.Иймээс нийгмийн даатгалын

дэвтрийг үе шаттайгаар халж болох бололцоотой юм.

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага бууруулах талаар

Аймаг дүүргийн түвшинд шимтгэлийн өр төлбөрийг барагдуулах ажил нь

хэлтсийн ажилтан бүрийн хийх ѐстой зүйл мэт боловч хэний ч хариуцлагын асуудал

биш юм шиг санагдаж байна.Ер нь нийгмийн даатгалын хэлтэс бүрт шимтгэлийн өр

барагдуулах нэгж бий болгох үндэслэл шаардлага бий болоод байгаа бөгөөд 1-2

ажилтан яг энэ асуудлаар дагнаж ажиллах хэрэгцээ байна.Сар тутам нүүр тулж

уулздаг шимтгэлийн байцаагчаас өр барагдуулах ажилтан илүү үр дүнтэй ажиллана.

Өр барагдуулах нэгжийн үйл ажиллагааг удирдан зохицуулах үүднээс

УНДЕГазрын дэргэд өр барагдуулах удирдах нэгж байгуулах хэрэгтэй.

Энэ удирдах нэгж нь шинээр дүрэм журам боловсруулах ,холбогдсон хууль

тогтоомжинд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах,төсвийн болон улсын

үйлдвэрийн газруудын шимтгэлийн өр төлбөрийн асуудлыг эрх бүхий дээд

байгууллагын сонорт хүргэж шийдвэрлүүлэх,нийт улсын хэмжээнд шимтгэлийн өр

барагдуулах ажлыг удирдан зохион байгуулж хянах ажлыг гүйцэтгэж болох юм.

Шинээр үүсч байгаа өр авлагыг барагдуулах талаар шуурхай арга хэмжээ

авах шаардлагатай бөгөөд төлбөрийг бүрнээр нь барагдуулах магадлал өндөр байдаг.

Аж ахуйн нэгж байгууллагуудаар нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь

тогтмол төлүүлж,тайлангаа гаргуулахын тулд урамшууллын хөшүүрэг хэрэглэх .

Нийгмийн даатгалын байгууллага нь татварын албатай адил эрх эдлэх..Аж ахуйн

нэгжийн харилцахад орж буй орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг

төлүүлэх,эд хөрөнгийг нь хураан авч худалдах гэх мэтийн эрхтэй болгох.

Хянаж шалгах үйл ажиллагааны талаар

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: Diplom - Niigmiin Daatgal

Өр авлага барагдуулах ажлын нэгэн адилаар нийгмийн даатгалын хянан

шалгах үйл ажиллагааг голдуу аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүд

явуулж байна.

Ажил олгогчдыг мэргэжлийн нийгмийн даатгалын байцаагчид шалгах ѐстой.Энэ

нь мэргэжлийн боловсон хүчин шаардах ба бусад ажилтай хамтруулан хийх

шаардлагагүй.

Гаднаас ялангуяа татварын албанаас мэдээлэл авах боломжийг байцаагчдад олгох

хэрэгтэй.Татварын болон нийгмийн даатгалын байгуулагууд их хэмжээний

өртэй байгууллагуудын талаар мэдээлэл солилцох,татварын байгууллага хяналт

шалгалт хийхдээ шимтгэлийг үзэж үр дүнгийн талаар нийгмийн даатгалын

байгууллагад мэдээлэх,нийгмийн даатгалын байгууллага шимтгэл төлж буй

цалингийн сангийн мэдээллийг татварын албанд мэдээллэх гэх мэтээр хамтран

ажиллах хэрэгтэй.

Хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөг боловсруулахдаа зөрчлийн хэмжээг

харгалзвал зохино.

Хяналт шалгалтын явцад оруулсан орлогын түрүүчийн жилд цуглуулсан нийт

орлогод оногдуулсан алдангийн хэмжээтэй харьцуулж гаргах нь чухал.

Нийгмийн даатгалын сангаас гарч буй зарлагыг хир зөв байгаад дотоод

хяналтын ажлыг хүчтэй болгож өгөх хэрэгтэй.

Тэтгэвэрт гарах хугацаа нь ойртсон даатгуулагчид маш өндөр цалингаар нөхөн

даатгал хийлгэх,байгууллагаас худлаа баримт бүрдүүлэх зэрэгт байцаагч нар

хэрхэн ханддаг зэргийг дотоод хяналтаар илрүүлэх хэрэгтэй.

Эмнэлэг,хөдөлмөр магадлалын комиссын үйл ажиллагааг хянах, хөдөлмөрийн

чадвар алдалтын хувийг тодорхойлдог үзүүлэлтийг боловсронгуй ,тодорхой

болгох хэрэгтэй.Учир нь сүүлийн жилүүдэд тахир дутуугийн тэтгэвэр авагчдын

тоо өмнөх жилүүдээс өсөж үүний дотор хуурамч материал бүрдүүлэх явдал их

гарч байна.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах нөхцөл болзлыг сайтар хянах хэрэгтэй.Эцэг эх

нь төрүүлсэн хүүхдээ эмээ,өвөөд нь үрчлүүлээд тэднийг нас барахад тэжээгчээ

алдсаны тэтгэвэр авах тохиолдол их гардаг.

Нийгмийн даатгалын сангуудаас хамгийн их зарцуулалттай,тооцоолох боломжгүй нь

эрүүл мэндийн даатгалын сан юм. Энэ нь сангийн хяналтын систем муу байгааг

харуулж байна.Үүний тулд эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтэнд хяналт

тавих,эмчилгээний зардлын төлбөрийг тооцох

механизмыг боловсронгуй болгох,эдийн засгийн үр дүн,эмчилгээний чанарыг

сайжруулах нь чухал.

Эмчилгээний зардлыг оновчтой зөв хуваарилах,Үүнд;хувийн эмнэлэг, улсын

эмнэлгийн санхүүжилтийг эмчилгээний үр дүнтэй нь уялдуулан хуваарилах ѐстой.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: Diplom - Niigmiin Daatgal

Нийгмийн даатгалын байцаагч их эмч нь эмнэлгийн үйлчилгээ ,эмчилгээнд

байнга хяналт тавьж даатгуулагчийг хохироосон тохиолдолд хохирлыг болон

даатгуулагчаас гаргасан зардлыг нөхөн төлүүлэх санал гомдлыг барагдуулна.

Эмийн үнийн хөнгөлөлт , хуулийн дагуу иргэдэд эм тариагаар үйлчлэх

үйлчилгээг жигдрүүлэх /энэ нь зарим газар хэрэгжихгүй байх тохиолдол гардаг/,

эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг аргыг өөрчлөн сайжруулах нь чухал

болж байна. Одоогоор уг санхүүжилтийг эмнэлэг тус бүрт ялгавартайгаар тогтоож

өгсөн ор хоног, үйлчилгээний төлбөрийг үндэслэн нөхөн олгож байна.Энэ нь

зардлыг хянах,үр ашгийг нь сайжруулах арга зам болж чадахгүй байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн үр ашгийг дээшлүүлэх

1. Хүн амын даатгалд хамрагдалтын түвшинг авч үзэхэд хувиараа хөдөлмөр

эрхлэгчид,ажилгүйчүүд даатгалд хамрагдахгүй үлдсэн байна.

Энэ нь иргэд ямар нэгэн өвчин тусах хүртэл эрүүл мэндийн даатгалын

хураамжийг төлөхгүй байгаа бөгөөд энэ нь хураамж төлдөггүй иргэдтэй тооцох

хариуцлага байхгүйтэй холбоотой байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн бүрдэлтэнд даатгалын байгууллагаас гадна

эмнэлгийн байгууллага хамтран ажиллах шаардлагатай.Энэ нь эмнэлгийн

тусламж авч байгаа иргэдэд даатгалын хуулийг сурталчлах ,шимтгэл хураамжийн

төлөлтөнд хяналт тавих зэрэг ажлуудыг хамтран гүйцэтгэвэл дэвшилттэй алхам

болох болов уу гэж үзэж байна.

Орон нутгийн эрүүл мэндийн даатгалын байцаагч нарыг сайн ажиллуулах нөхцөл

бололцоогоор хангах,тэдгээрийг урамшуулах хөшүүрэг хэрэглэх шаардлагатай.

Мэдээллийн системийг сайжруулах,эрүүл мэндийн даатгалын санд шимтгэл

төлөөд 3-5 жилийн дотор уг сангаас зардал гаргуулаагүй даатгуулагчийн

шимтгэлийн хураамжийг зохих хувиар хөнгөлөх зэрэг алхамууд хийх нь зүйтэй

юм.

2. Эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний чанарыг дээшлүүлэх талаар эрүүл мэндийн

болон даатгалын байгууллага анхаарч үзэх шаардлагатай байна.

Эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах,үзэж эмчилэх үйлчилгээнээс

нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ,өөрөөр хэлбэл өвчнөөс урьдчилан

сэргийлэх аргыг давуутай хөгжүүлэх.

Нарийн мэргэжлийн эмчийн тусламжаас өрхийн эмч,ерөнхий мэргэжлийн

эмчийн тусламжийг ялгах

Хувийн эмнэлгийг төрөөс дэмжих нь эмчилгээ үйлчилгээний чанарт илүү

нөлөөлж байгаа нь харагдаж байна.

3. Хяналтын системийг сайжруулбал санхүү болон үйлчилгээ хоѐулаа сайжирна

гэсэн үг юм.Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эмнэлгийн үйлчилгээг

санхүүжүүлдэг боловч тавих хяналт маш сул байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: Diplom - Niigmiin Daatgal

Эрүүл мэндийн нэгдсэн хяналтын хэлтэстэй байх шаардлагатай

Шат дараалсан хариуцлага тооцох механизмтай болох

Хяналтын байцаагч их эмч байхаас гадна санхүүгийн мэргэжилтэн байх

шаардлагатай

Хяналт шалгалтын мэдээгээ сар бүр даатгуулагч иргэдэд мэдээлдэг байх зэрэг

арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 37: Diplom - Niigmiin Daatgal

ГУРАВДУГААР БҮЛЭГ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ

3.1 НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ

БОЛГОХ, ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗОРИЛТ

Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох хөгжлийг 3 үе шатанд хувааж

авч үзэж болох юм.

Нэгдүгээрт: Нийгмийн даатгалын тогтолцоо бүрэлдэн тогтсон үе. Энэ үед 1994-

1997 он хамрагдаж, нийгмийн даатгалын тогтолцоог дэлхийн нийтлэг жишгийн

дагуу шинээр бүрэлдүүлэн тогтоосон ба манай орны нөхцөлд нийцэж байгаа нь

харагдаж байна. Сүүлийн 5 жил гаруй хугацаанд нийгмийн даатгалын тухай

хуулиудын 20 гаруй зүйл, заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан нь уг тогтолцоог

хөгжүүлэхэд чухал алхам боллоо.

Хоѐрдугаарт: НД-ын эрх зүй, тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, НД-ын

тогтолцооны сонгодог хэлбэрт шилжих бэлтгэлийг хангах үе. Энэ үеийн зорилт нь

даатгалын сангууд нь улсын төсвөөс татаас авахгүйгээр орлогоороо зарлагаа нөхөх

зарчимаар ажиллах нөхцлийг бүрэлдүүлэх, даатгалд хамрагсдын хүрээг өргөтгөх ,

НД-ын бүтэц , зохион байгуулалтын өөрчлөлтийг үргэжлүүлэх, хөнгөлөлттэй

тэтгэвэр тогтоох болзол , нөхцлийг өөрчлөх, мэдээллийн нэгдсэн сүлжээ, төвлөрсөн

мэдээллийн сангууд байгуулан , үйлчилгээний нэгдмэл автоматжуулсан цахим

тооцоолуурын нэгдсэн сүлжээтэй болгох , боловсон хүчин , материаллаг баазаар

бэхжүүлэх, шинэ нөхцөлд ажиллах арга барилыг эрчимжүүлэх , салбарын болон

нэмэгдэл тэтгэвэр бий болгох , даатгалын зарим төрөл хэсгийг хувьчлах зэрэг ажлыг

гүйцэтгэхэд чиглэгдэнэ.

Гуравдугаарт: НД-ын сонгодог хэлбэрт шилжих үе. Энэ үеийн гол зорилт нь

даатгалын тогтолцоог сангийн бүрдүүлэлтийн хувьд бүрэн бие дааж, өөрийгөө бүрэн

санхүүжүүлэх зарчимд шилжүүлэх явдал юм. Манай оронд даатгалын тогтолцоонд

шилжихээс өмнө тэтгэврийн хуулиар тэтгэвэр тогтоогдсон 165,3 мянган иргэд

байсан юм.

Эдгээр иргэд нь тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг бөгөөд нийт

тэтгэвэр авагчдын 70,9 хувийг эзэлж байв.

Мөн тэтгэвэр авагчдын тэтгэврийг амьжиргааны өртгийн өөрчлөлт,

инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээ авдгаас тэтгэвэрт

зарцуулах хөрөнгийн хэмжээ өсч , 1994 оны хэмжээнээс 1995 онд 1,6 , 1996 онд 2,0

1997 онд 2,6, 2000 онд 2.6, 2001 онд 2.9 дахин тус тус нэмэгджээ.

1995 оноос өмнө тэтгэвэр тогтоогдсон иргэдийн тэтгэвэрт зориулж улсын

төсвөөс тэтгэврийн даатгалын сангийн орлого, зарлагын зөрүүгээр санхүүжилт /

татаас/ олгож байгаа ба энэ нь нэлээд хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 38: Diplom - Niigmiin Daatgal

Нийгмийн даатгалын тогтолцоо бий болсоноос хойшхи хугацаанд төсвөөс

авсан санхүүжилт тэтгэврийн даатгалын шимтгэлийн харьцаа 1995 онд 63,2: 36,8

,1996 онд 62,8 : 37,2 , 1997 онд 81,3 : 18,7 , 1998 онд 66,4: 33,6 , 1999 онд 67,1: 32,8 ,

2000 онд 61,9: 38,1 , 2001 онд 68,6: 31,4 , 2002 онд 73:32 хувьтай байв.

Дээрхи байдлаас үзэхэд 2.4 даатгуулагчид нэг өндөр насны тэтгэвэр авагч ноогддог,

хүн ам нь залуу манай орны хувьд хүн ам нь насжиж, тэтгэвэр авагчдын тоо

нэмэгдэх тусам өнөөгийн даатгуулагчдын төлж буй шимтгэл нь дундаж наслалт

уртассан үеийн тэтгэвэр авагчдын авах тэтгэврийг санхүүжүүлэхэд хүндрэлд учирч

болзошгүй юм.

Өндөр наслалт нь өнөө үеийн шийдвэрлэвэл зохих асуудлын нэг болоод байна

Европ, Хойд Америк, Зүүн Азийн орнуудад ирэх 30 жилд 65- аас дээш насны

хүмүүүс бараг 2 дахин өсөх ба Япон, Герман, Итали зэрэг орнуудад 40 орчим хувиар

өсөх хандлагатай байна. Ихэнх хөгжиж буй орнуудад настайчуудын тоо өсч байгаа

ба хүн амын өсөлт ихсэх хандлагатай болж байна.

Өндөр настны тоо нэмэгдэхийн хирээр настайчуудад үзүүлэх эрүүл мэнд,

нийгмийн болон санхүүгийн дэмжлэгээ ихэсгэж, тэдний үр дүнтэй , бие даасан ,

эрүүл, хэвийн амьдрах нөхцлийг хангах шаардлагатай болдог.

Дэлхийн хөгжилтэй орнуудын хувьд ч гэсэн тэтгэвэр авах хугацааг

уртасгасан, иргэдийн дундаж наслалтын төвшин , тэтгэвэр авагчдын тоо , тэтгэвэрт

зориулсан хөрөнгийн хэмжээ байнга нэмэгдэж , төрөлт багасаж, тэтгэвэр авагч нэг

хүнд ноогдох ажиллагсадын тоо буурсан байна. Нэн ялангуяа хүн амын дотор өндөр

настай хүмүүсийн эзлэх хувь 20-иас дээш хувьд хүрсэн Герман, Швед , Япон зэрэг

өндөр хөгжилтэй орнууд ийм бэрхшээлтэй тулгарах болжээ.

Үүний улмаас тэдгээр орны даатгалын байгууллагын санхүүгийн байдал

хүндрэх болсноос тэтгэврийн шинэчлэлд ихээхэн анхаарал тавьж даатгалын сангийн

чадавхийг сайжруулах арга механизмийг хайсаар байгаагийн дотор эв санааны

нэгдлийн зарчмаар олгодог тэтгэврийн тогтолцоог өөрчилж, даатгалын сан нь Улсын

төсвөөс татаас авахгүйгээр бие дааж өөрийгөө бүрэн санхүүжүүлэх тогтолцоог бий

болгох зорилт тавьж, түүнийгээ амжилттай хэрэгжүүлж эхэлсэн Чили, Казакстан,

Швед, Итали , Латви, Польш зэрэг орны тогтолцоог Монголд хэрэглэх нь

тохиромжтой гэж үзэж байна.

Дэлхийн улс орнуудад тэтгэврийн хувиарлалтын бүрэн хуримтлалын гэсэн

тогтолцоо хэрэгжиж байна.

Хувиарлалтын тогтолцоо гэдэг ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэлийн

орлогоос тэтгэвэр авагчдын хөрөнгийн / тэтгэврийг / зарчмаар ажиллахыг хэлнэ.

Бүрэн хуримтлалын тогтолцоо гэдэг нь даатгуулагчийн тэтгэврийн даатгалын

санд насан туршдаа төлсөн шимтгэл нь уг иргэний тэтгэвэрт зориулагдан, НД-ын

шимтгэлийн хуримтлал нь зөвхөн өөрийгөө бүрэн санхүүжүүлэх зарчмаар

ажиллахыг хэлнэ.

Хагас хуримтлалын тогтолцоо гэдэг нь хувиарлалтын болон хуримтлалын аргыг

хослуулан хэрэглэж, хувиарлалтын зарчмыг бүрэн хуримтлалын тогтолцоонд үе

шаттайгаар шилжүүлэхийг хэлнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 39: Diplom - Niigmiin Daatgal

Нийт хүн амын арав хүрэхгүй хувийг 60- аас дээш насны ахмадууд, хүн амын

болон хөдөлмөрийн идэвхтэй хүн амын дийлэнх олонхийг 35 хүртэлх насны

залуучууд эзэлдэг. Манай оронд даатгалын хувиарлалтын одоогийн зарчим нийцэж

байгаа боловч ажлын байр хомсдолтой даатгалд хамрагдах хүрээ багаас шалтгаалж ,

НД-ын одоогын тогтолцоог цаашид улам боловсронгуй болгох шаардлага зүй ѐсоор

урган гарч байна.

Нэрийн данс нь одоогийн хувиарлалтын тогтолцоог хагас хуримтлалын

зарчимд алгуур шилжүүлж, тэтгэвэрт гарах хүмүүст хагас хуримтлалын замаар

тэтгэвэр тогтоох нөхцлийг хангах явдал юм.

Нэрийн дансанд даатгуулагчийн төлсөн бүх шимтгэлийг болон ажил

олгогчийн төлсөн шимтгэлийн зохих хэсгийг бүртгэх ба ийнхүү төлсөн шимтгэл нь

тухайн хүний нэрийн дансанд хадгалагдаж , бусдын тэтгэвэр, тэтгэмжид бус, зөвхөн

өөрийнх нь тэтгэвэрт эргүүлж олгогдохоор тооцогдох ба дансны мөнгө нь жил

жилийн инфляци ба цалингийн өсөлтийг тооцсон хүүгээр нэмэгдэж, хөрөнгийн

үлдэгдлийн тодорхой хувийг засгийн газрын бонд, үнэт цаасны зах зээл, баталгаатай

гадаад дотоодын хөрөнгө оруулалтад оролцуулан ашигтай ажилладаг компаний

хувьцаа, акц худалдан авах, арилжааны банкинд хөрөнгө хадгалуулж өсгөх, богино

хугацаанд зээл олгох зэрэг эдийн засгийн хөгжлийг дэмжих, үнэгүйдлээс хамгаалах

найдвартай аргуудыг сонгон хэрэгжүүлэх замаар даатгалын сан нэрийн дансны

хөрөнгийг арвижуулах арга хэмжээ авч байна.

Нэрийн дансыг нэвтрүүлснээр ажиллагсадын төлж буй шимтгэл нь ирээдүйд

авах тэтгэврийнх нь хэмжээтэй шууд харьцаатайг харуулснаар төлж буй шимтгэл нь

татвар биш, харин тэтгэвэрт гарахдаа эргүүлж авах орлого гэдгийг иргэд мэдрэх

болно.Манай оронд орлогоороо зарлагаа нөхөх хувиарлалтын тогтолцоог

хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ тогтолцооноос бүрэн хуримтлалын зарчимд

шилжихэд макро түвшинд эдийн засгийн үзүүлэлт, мөнгөний ханшийн өөрчлөлт

тогтворжоогүй, дэд бүтэц хөрөнгийн зах зээл олигтой хөгжөөгүй, найдвартай

хөрөнгө оруулалтын орчин бүрдэх, банк санхүүгийн механизм бэхжих шатны эхлэл

тавигдсан хэдий ч ихээхэн хүндрэл бэрхшээл учрах нь ойлгомжтой байна.

Энэхүү байдлыг харгалзан нийгмийн даатгалын хувиарлалтын тогтолцооноос хагас

хуримтлалын тогтолцоонд аажмаар үе шаттайгаар шилжиж улмаар бүрэн

хуримтлалын тогтолцоонд алс хэтдээ шилжих нь зүйтэй болохыг манай орны

хөгжлийн зүй тогтлоос урган гарч байна.

Иргэдийн хөдөлмөр эрхэлснээс хойш насан туршид төлсөн шимтгэлээ тооцож,

тэтгэвэр болгон эргүүлж авах зарчмыг бүрэн хуримтлалын тогтолцоо гэж

тодорхойлж байгаа юм.

Ажиллагчидын тэтгэврийн орлогыг бүрдүүлэх сонирхолыг татах, улсаас

олгох тэтгэврийн тогтолцоог зах зээлийн харилцаад шилжүүлэх хэрэгсэл нь нэрийн

данс нээх арга юм.

Хагас хуримтлалын тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангах зорилгоор

тэтгэврийн даатгалын нэрийн дансны аргыг 2000 оноос нэвтрүүлэх ажлыг эхлүүлж ,

тэтгэврийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн

дансны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн нийгмийн даатгалын албад

www.zaluu.comwww.zaluu.com

Page 40: Diplom - Niigmiin Daatgal

эрхлэн гүйцэтгэж байна. 2002 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд нэрийн данс

нээлгэвэл зохих заавал даатгалтай 167.5 мянган иргэдээс 154.1 мянган даатгуулагч

буюу 92.0 хувь нь, сайн дурын даатгуулагч 26.5 мянган иргэдээс 15.2 мянган

даатгуулагч буюу 57.3 хувь нь тэтгэврийн даатгалын нэрийн данс нээлгээд байна.

Нэрийн дансны 2002 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг 1.14-өөр

шинэчлэн тогтоож, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр батлан мөрдөж байна.

Хүрэлцэхүйц өндөр хэмжээний тэтгэвэр авах бололцоотой болох юм. Ийнхүү

өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоо нь эрсдэл бага, уламжлалт тогтолцооноос хямд

төсөр, хадгаламж, хуримтлалын хэмжээг өсгөх, хөрөнгө оруулалтын үр ашгийн

хэмжээг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

Нийгмийн даатгалын хувиарлалтын тогтолцоог XXI зуунд хуримтлалын

тогтолцоонд шилжүүлэх нь дунд болон урт хугацаанд хэрэгжүүлэх асуудал бөгөөд

ойрын 10-20 жилд хослон хэрэглэх нь зүйтэй. Энэ хугацаанд одоогийн тогтолцоог

хэвээр үргэлжлүүлж заавал болон сайн дурын даатгалын хамрах хүрээг өргөтгөх

замаар тэтгэврийн даатгалын санг орлогоороо зарлагаа бүрэн нөхөх зарчимд

шилжүүлэх бодлого баримталж хэрэгжүүлэх нь зохимжтой.

Энэ зарчмыг хэрэгжүүлэхдээ нийгмийн даатгалд хамрах хүрээг өргөтгөх, ялангуяа

малчид, хөдөлмөр эрхлэгчдийг сайн дурын даатгалд хамруулах, даатгалд

хамрагдаагүй иргэд , тэдний гэр бүлийн гишүүд , ажилгүй хүн ч гэсэн ажил олгогч

болон бусдын туслалцаатайгаар даатгалд хамрагдах нөхцлийг бүрдүүлж, хөдөлмөр

эрхлээгүй иргэдийн даатгалын байгууллага, иргэд сайн дураараа хариуцдаг зарчмыг

хөхүүлэн дэмжих хэрэгтэй байна.

Нэрийн дансны аргыг нэвтрүүлэх замаар хагас хуримтлалын тогтолцоонд

шилжих, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, тэтгэврийн шинэчлэлийг

хэрэгжүүлэхэд бодлогын хүрээнд хийж гүйцэтгэх ѐстой. Зэвсэгт хүчин, хилийн

цэрэг, цагдаа, тагнуул, хорих байгууллагын генерал, офицер, улирагчид, цэрэг,

цагдаа, гал сөнөөгч нарын тэтгэврийн тогтолцоог нийгмийн даатгалаас тусад нь

байлгаж, тэдний тэтгэвэр, тэтгэмжийн талаар явуулах бодлого, хэрэгжүүлэх үйл

ажиллагаа нь зэвсэгт хүчин, бусад цэргийн талаар төрөөс баримтлах бодлоготой

уялдаж байх чиглэл баримтлах нь зүйтэй болов уу.

Бүх нийтээрээ заавал даатгалд хамруулах замаар орлогын эх үүсвэрээ

нэмэгдүүлснээр тэтгэврийн санд Улсын төсвөөс санхүүжилт авахыг зогсоох хэтийн

зорилт тавигдаж байна.

Тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд шийдвэрлэх нэг асуудал нь тэтгэвэр

тогтоох нас, хөнгөлөлттэй тэтгэврийн талаар төрөөс баримтлах бодлогыг зөв

тодорхойлох явдал юм.

Тэтгэвэр тогтоолгох насыг алс хэтдээ эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд ижил болгож

болох юм. Энэ нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй ижил хэмжээний тэтгэвэр тогтоолгох,

тэдний нийгмийн баталгааг нь хамгаалах , нийгэмд оруулсан хувь нэмрийг нь тэгш

үнэлж, хуримтлалыг шударгаар хувиарлах амьжиргаанд хүрэлцэхүйц тэтгэвэртэй

байлгах зорилт болон эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээс илүү насалж байгаа онцлогтой

нийцэж тухайн хүний дундаж тэтгэврийн хэмжээг бууруулахгүй байх, өөрөөр

хэлбэл 5-10 насаар эрт тэтгэвэрт гарснаар тэдний нийгмийн баталгаа алдагдах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 41: Diplom - Niigmiin Daatgal

нөхцөлд хүрэхгүй байх бодлоготой холбоотой юм. Одоогийн хөдөлмөрийн болон

нийгмийн даатгалын хуулинд өндөр насны тэтгэвэр авагч хөдөлмөр эрхлэхийг

зөвшөөрсөн байдаг .

Хувийн эрх ашгийг илүүд авч явдаг, дундажаас дээгүүр цалин орлоготой ,

амьдралын нилээд боломжтой хүмүүс эдгээр хуулиудын заалтыг үндэслэн өндөр

насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц тэтгэврээ тогтоолгон авч ажиллаад

байхад, мөрөөрөө явдаг хүмүүс тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц ажлаас

шахагдаж гаргадаг сөрөг үзэгдэл түгээмэл ажиглагдаж байна. Иймд эрэгтэйчүүд 60

настайдаа, эмэгтэйчүүдийн хувьд 55 настайдаа, олон хүүхэд төрүүлж өсгөсөн бол 50

настайдаа тэтгэвэрт гарах эрх нь хадгалагдан үлдэж, ямар насандаа тэтгэвэр

тогтоолгохоо өөрсдөө чөлөөтэй сонгон шийдвэрлэж байхаар болон тэтгэвэрт гарч

ажлаас чөлөөлөгдсөнөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгож байх эрх зүйн

үндэс бүрдүүлж дээрхи сөрөг нөлөөг арилгах шаардлагатай байна.

Хөдөлмөрийн нөхцлөөр хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоолгох асуудлыг

тэтгэврийн даатгалын тогтолцоогоор шийдвэрлэх боломжгүй учраас

хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг харгалзан, салбарын

болон нэмэлт тэтгэвэр тогтоох чиглэлээр бодлого боловсруулж хэрэгжүүлбэл илүү

үр дүнд хүрнэ гэж үзэж байна.

Нийгмийн даатгалын зарим төрөл хэсгийг хувийн хэвшлийн байгууллага

эрхлэн гүйцэтгэх боломжийг төрөөс аль болохоор дэмжих нь зүйтэй юм.

Тэтгэврийн даатгалд ажил олгогч, даатгуулагчийн төлж буй шимтгэлийн

хоорондын харьцаа тэгш бус, ажил олгогчид илүү дарамттай тал байгаа боловч

хувиарлалтын зарчим үйлчилж байгаа хугацаанд одоогийн хувь хэмжээг хэвээр

байлгаж, хагас хуримтлалын зарчмыг хэрэгжүүлэх явцад ажил олгогчийн төлөх

шимтгэлийн хэмжээг бууруулан даатгуулагчийн төлөх шимтгэлийн хэмжээг

нэмэгдүүлж болох юм.

Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын бие даасан үйл

ажиллагааг сайжруулах боловсон хүчнийг бэлтгэх, техник, технологийг шинэчлэх

асуудал тулгамдсан хэвээр байна. Нийгмийн даатгалд хамрах хүрээг өргөтгөж,

нэрийн дансыг хүн бүрт нээж, хөрөнгийн байдал, тэтгэвэр тогтоолт , олголтыг цаг

алдалгүй үнэн зөвөөр тэдэнд мэдээлэх, хяналт тавихад ихээхэн хүч, техникийн

шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Юуны өмнө бүх аймаг, сумдыг мэдээлэл , тооцооллын нэгдсэн сүлжээнд

холбох, нийгмийн даатгалын албадыг цахим тооцоолуур, техникийн сүүлийн үеийн

программ, техникээр хангах арга хэмжээг дотоод, гадаадын хөрөнгийн эх үүсвэрийг

ашиглаж авах шаардлагатай юм.

Одоогийн төрийн албаны статустай ажиллаж байгаа НДБ-ыг орлогоороо

зарлагаа нөхөж ажилладаг аж ахуйн нэгжийн тогтолцоонд шилжүүлж, аймаг, сум,

дүүргийн салбарыг зохион байгуулж , Нийгмийн даатгалын Ерөнхий газрыг зах

зээлийн эдийн засгийн харилцаанд нийцсэн зохион байгуулалт, бүтцэд оруулбал

зохино.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 42: Diplom - Niigmiin Daatgal

Манай орны хүн амд 2020 оноос цааш өндөр настны эзлэх хувь нэмэгдэж, нэн

ялангуяа 1960-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарч , энэ үеийн

тэтгэврийн даатгалын сангийн ачаалал хүндрэх төлөвтэй нь судалгаанаас харагдаж

байна.

Мөн нийт хүн амын болон эдийн засгийн идэвхитэй хүн амын тоонд

залуучуудын эзлэх хувь 2011 оноос буурах ба ажлын байрны хангалт

ажилгүйдлийн түвшин заавал даатгалд хамрагдах хүрээний өсөлт шаардлагын

хэмжээнд хүрэх магадлал бага байна.

Тэтгэврийн шинэчлэлт, нэрийн данс нээх эрх зүйг бүрдүүлэн , 2000 оноос

хэрэгжүүлээд явж байгаагийн үр дүн нь 2010-аад оноос мэдрэгдэж, 2021 оны үеэс

хагас хуримтлалын тогтолцоонд шилжих бүрэн боломжтой болох юм.

Эдийн засгийн хөгжил,хөрөнгийн зах зээлийн таатай орчин бүрдсэн нөхцөлд

хагас хуримтлалын тогтолцоог аажмаар бүрэн хуримтлалын тогтолцоо болгон

өөрчлөх зорилтыг 2021 оноос хойш хэрэгжүүлнэ. Тэтгэврийн шинэчлэлийг

хэрэгжүүлэхдээ 1960 оны 01 дүгээр сарын 01 ны өдрөөс өмнө төрсөн хүмүүст

хуучин журмаараа , түүнээс хойш төрсөн иргэдэд бүх төлсөн шимтгэлээс тооцож

тэтгэврийг бодож олгоно.1960 оны 01 сарын 01-ны өдрөөс хойш төрсөн иргэдийн

ажилласан бүх хугацаанд төлсөн байвал зохих шимтгэлийг нэрийн дансанд

шилжүүлэн тооцох аргыг хэрэглэнэ

Хүн амын насны бүтэц ,дундаж наслалтын хэтийн төлөвийг харгалзан

иргэдийн нийгмийн хамгааллыг баталгаатай бүрдүүлэх ,нийгмийн шударга ѐсыг

дээдлэх,хувь хүний оролцоонд тулгуурласан тогтолцоонд шилжих зорилтын нэг нь

тэтгэвэр тогтоох нас,хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэврийг тогтоолгох талаар төрөөс

баримтлах бодлогыг зөв тодорхойлох явдал юм.

Хагас хуримтлалын санд аажмаар шилжихдээ тэтгэврийн даатгалын санд

нөөц хуримтлагдсан нөхцөлд 2005 оноос эхлэн төсөвт дарамт учруулахгүйгээр

даатгуулагчийн төлсөн шимтгэлийн 3.0 хүртлэх хувийг хуримтлалд оруулах 2011

оноос энэ хувийг нэмэгдүүлэх асуудлыг тухайн үед хуульд өөрчлөлт оруулж

шийдвэрлэнэ.

Хагас хуримтлалын тогтолцоонд бүрэн шилжсэн нөхцөлд даатгуулагчийн

болон ажил олгогчийн төлсөн шимтгэлийг хуримтлалд оруулна.

Нэрийн данс нээж, түүгээр тэтгэвэрт гарах хүний тэтгэвэр болон хуучин

тогтолцоогоор тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэврийн хэмжээг тэнцвэртэй

байлгах зарчмыг баримтлах бөгөөд түүнтэй холбогдуулан мөрдөгдөж буй хуулинд

тухайн үед нь өөрчлөлт оруулах хэрэгтэй.

Нэрийн данс гэж юу вэ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 43: Diplom - Niigmiin Daatgal

Нэрийн данс нь улсаас олгодог тэтгэврийн тогтолцоог зах зээлийн

харилцаанд шилжүүлэх хэрэгсэл юм. Нэрийн данс нь даатгуулагчийн шимтгэлийн

орлогоор тэтгэврийг санхүүжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл одоо

ажиллаж буй ажиллагчдын тэтгэврийн даатгалд төлсөн шимтгэлээс тэтгэврийг нь

олгоно гэсэн үг юм.

Нэрийн данс нь одоогын хуаарилалтын тогтолцоог хагас хуримтлалын

зарчимд алгуур шилжүүлж, тэтгэвэр тогтоолгосон иргэдэд хагас хуримтлалын

зарчмаар тэтгэвэр тогтоож олгох нөхцлийг хангах болно.

Тэтгэврийн нэрийн данс

Тэтгэвэр авагчдын ирээдүйд авах тэгтгэврийн хэмжээ нь өөрийн болон ажил

олгогчийн төлж буй шимтгэлээс хамаарах бөгөөд шимтгэлийг нэрийн дансанд

бүртгэх, данс нээх ажлыг нийгмийн даатгалын байгууллага эрхлэн гүйцэтгэнэ.

Нэрийн дансны хөрөнгө жил тутам дундаж цалингийн өсөлтийн хэмжээгээр

өсөж байна.

Нэрийн дансны хөрөнгийн өсөлт нь даатгуулагчид болон хувь хүнийхээ хувьд

улс орны эдийн засгын чадавхийн дээшлэлт, түүний үр дүнгээс хуваалцах, хувь

хүртэх боломж нээгдэж байгаа юм. Даатгуулагчдын нэрийн дансанд хуримтлагдсан

бүх хөрөнгийг зөвхөн өөрийн нь тэтгэвэрт зориулна.

Нэрийн данс нээх нөхцөл, журам

"Тэтгэврийн даатгалын нэрийн дансны тухай"хуулинд заасны дагуу 1960 оны

01 дүгээр сарын 01-ны өдөр ба түүнээс хойш төрсөн 16 нас хүрсэн тэтгэврийн

даатгалын шимтгэл төлж буй даатгуулагч, даатгуулаагүй боловч 1995 оноос өмнө

ажиллаж байсан Монгол улсын иргэн , тус улсад байнга оршин суугаа гадаадын

иргэн болон харъяалалгүй хүнд нэрийн данс нээнэ.

Даатгуулагч иргэний бүртгэлийн регистрийн дугаар нь түүний нэрийн дансны

дугаар болно.

Нэрийн данс нь даатгуулагчийн овог, нэр, дансны эхний үлдэгдэл, сар бүрийн төлсөн

шитгэл, төлсөн хүү, олгосон тэтгэьэр зэрэг орлого зарлагын талаар мэдээлэл хангах

нөхцлийг хангана.

Нэрийн дансны эхний үлдэгдэл тооцох

Даатгуулагчийн нэрийн дансны эхний үлдэгдлийг тэдний нэрийн данс

нээлгэх хүртэл ажилласан болон шимтгэл төлсөн хугацаа, 1995 оноос хойшхи

хугацаанд авч байсан 5жилийн дундаж индексжүүүлсэн (итгэлцүүрээр тооцсон)

хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг сард төлөх шимтгэлийн зохих

www.zaluu.comwww.zaluu.com

Page 44: Diplom - Niigmiin Daatgal

хувь, сүүлийн 5жилийн улсын дундаж хөдөлмөрийн хөлсний дундаж индексийг

үндэслэн тооцно.

Даатгуулагчийн нэрийн дансны эхний үлдэгдлийг тооцоход баримтлах

нэрийн данс нээлгэх хүртэл шимтгэл төлсөн хугацааг 1994 оны 12-дугаар сарын 31-

нээс өмнөх шимтгэл төлсөн нийт хугацаа ( энэ хугацаанд 1994 оноос өмнө

ажилласан бүх хугацааг оруулж тооцно) болон 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс

хойш шимтгэл төлсөн хугацаа(нийгмийн даатгалын дэвтэр, мэдээллийн сан,

шимтгэл төлөлтийн тооцооны хуудас зэргийг үндэслэн тооцсон)- ны нийлбэрээр

тооцож тодорхойлно.

Даатгуулагчийн нэрийн дансны эхний үлдэгдлийг тооцоход баримтлах

индексжүүлсэн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах сарын орлогыг 1995 оны

01дүгээр сарын 01- ний өдрөөс хойш нэрийн данс нээлгэх хугацаанд сар бүр төлж

ажилласан сүүлийн 10 жилийн доторх дараалсан, аль илүү хөдөлмөрийн хөлс авч

байсан 5 жилийн индексжүүлсэн хөдөлмөрийн хөлсний нийлбэрийн хэмжээг мөн

хугацаанд шимтгэл төлсөн сарын тоонд хувааж гаргана.

1995 оны 01 дүгээр сарын 01- нээс өмнө ажиллаж байсан боловч 1995 оноос

хойш нэрийн данс нээлгэх хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл

төлөөгүй даатгуулагчид нэрийн дансны эхний үлдэгдэл тооцох сарын дундаж

хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг засгын газраас тогтоосон тухайн жилд

мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодно.

Даатгуулагчийн нэрийн дансны эхний үлдэгдлийг тооцох сарын дундаж

хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь засгийн газраас

тухайн орнуудад тогтоон мөрдөж байсан даатгуулагчийн шимтгэл төлөх

хөдөлмөрийн хөлс,түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.

Даатгуулагчийн нэрийн дансны эхний үлдэгдлийг дараах томьѐогоор

бодно.Заавал болон сайн дураар даатгуулагчийн нэрийн дансны эхний үлдэгдлийг

сард төлбөл зохих шимтгэлийн хэмжээг шимтгэл төлсөн сарын тоогоор үржүүлж

гаргана.

А=БхВ

А – нэрийн дансны эхний үлдэгдэл

Б - сард төлбөл зохих шимтгэлийн хэмжээ

В - шимтгэл төлбөл зохих сарын тоо

Даатгуулагчийн төлбөл зохих шимтгэлийн хэмжээг тухайн даатгуулагчийн

хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг сүүлийн 5 жилийн улсын дундаж

хөдөлмөрийн хөлсний дундаж индекс, төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр үржүүлэн

тодорхойлно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 45: Diplom - Niigmiin Daatgal

Б=Гх Дх Е

Б- сард төлбөл зохих шимтгэлийн хэмжээ

Г- даатгуулагчийн сарын хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээ

Д- Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан,тухайн жилд мөрдөгдөж

байгаа хөдөлмөрийн хөлсний дундаж индекс

Е- төлөх шимтгэлийн хувь хэмжээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 46: Diplom - Niigmiin Daatgal

ДҮГНЭЛТ

Монгол оронд төрийн бодлогоор хүн амын нийгмийн хамгааллыг

сайжруулах зарчмыг үндэс болгон нийгмийн даатгалын тогтолцоог бүрдүүлсэн

нь хөгжлийн чухал ололт юм.

Нийгмийн даатгалын сангийн ихээхэн ололттой тал нь хуучин тогтолцооны

үед тэтгэвэр тэтгэмж ,төлбөрийг ажил олгогч болон даатгуулагчийн төлсөн

шимтгэлээс олгодог байсан бол одоогийн тэтгэврийн шинэчлэлээр даатгуулагч

төлсөн шимтгэлээ данс нээлгэн өөрийнхөө дансанд хадгалуулан төлбөрийн

чадваргүй болох ,өндөр наслах , тахир дутуу болох зэрэгт эргүүлэн авах болсон нь

нийгмийн даатгалын сангийн өөрийгөө санхүүжүүлэх томоохон алхам болж байна

.

Нийгмийн даатгалын сангийн хуримтлалыг бий болгон сангийн чөлөөт

үлдэгдлээр гадаад дотоодын үнэт цаасны зах зээлд оролцох,ЗГ-ын бонд, ашигтай

ажиллаж байгаа компанийн хувьцаа худалдаж авах,богино хугацаат зээл олгох

зэрэг сангийн эх үүсвэр нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай.

Увс аймгийн НДБайгууллагын тулгамдсан асуудал;

1. НДШимтгэл нь орлогоороо зарлагаа нөхөж чадахгүй байгаа ба нийт зарлагын

50 хувийг Улсын татаасаар санхүүжүүлж байна. Энэ нь хувь хүний өөрийн

төлсөн шимтгэлээсээ хамаарч тэтгэвэр,тэтгэмж тогтоолгож чадахгүй байгаа

явдал бөгөөд нэн чухал тулгамдсан асуудал юм.

2. Нийгмийн даатгалын сан тус бүр нь ажил олгогч, даатгуулагчдын төлсөн

НДШ-ээс бүрдэж хууль тогтоомжинд заасан зориулалтаар зарцуулагдаж байх

ѐстой байтал сан бүрдүүлэх явдал нэлээд дутмаг , иргэдийг нийгмийн даатгалд

сайн дураар даатгуулах, улсын бүртгэлд бүртгэлтэй аж ахуйн нэгжийг

нийгмийн даатгалд бүрэн хамруулж чадахгүй байгаатай холбоотой юм.

3. Нийгмийн даатгалын шинэчлэлийн нэг чухал асуудал болох иргэдийн нэрийн

данс нээх ажил Увс аймгийн хэмжээнд 2003 оны байдлаар 15500 хүн нээлгэх

ѐстой .Гэтэл үүний 60 хувийг нээлгэсэн байна.Үүнийг шуурхай шийдвэрлэх

шаардлагатай.

4. Малчдыг хэрхэн даатгалд хамруулах вэ? гэдэг асуудлыг шийдвэрлэх

шаардлагатай.

5. Нийгмийн даатгалын өр авлагыг бууруулах

Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд дараах арга хэмжээг авах

шаардлагатай байна.

1. Олон нийтэд зориулсан сургалт суртчилгааг иргэдийн нас хүйсний онцлогт

тохируулан нийгмийн даатгалын зохих мэдлэгийг эзэмшүүлэх, нийгмийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 47: Diplom - Niigmiin Daatgal

даатгалын ажилтан, төрийн албан хаагчдад хууль тогтоомж түүнд орсон

өөрчлөлтийг таниулж ойлгуулах чиглэлээр мэдээллийн бүх хэлбэр хэрэгслийг

ашиглан явуулах хэрэгтэй.

А/ Багийн засаг дарга нарт нийгмийн даатгалын талаар сургалт явуулах.Энэ нь

багийн дарга нараар дамжуулан иргэдэд нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр

эргээд өөрсдөд нь ач холбогдлоо өгдөг талаар суртачлуулах.

Б/ Бүх нийтийг хамарсан өдөрлөг зохион байгуулж “Нийгмийн даатгалын тухай “

хир мэддэг вэ? Сэдэвт уралдаан тэмцээнийг зохион байгуулж ,нийгмийн даатгалын

хууль тогтоомжийг ард иргэдэд суртачлах.

2. Арилжааны банкаар тэтгэвэр тэтгэмж тавьж олгуулсаны шимтгэлд өгдөг

хураамжийг болиулах /сард нэг тэтгэвэр авагчийн банкаар үйлчлүүлсний

хураамжинд 90 төгрөгийн шимтгэл төлдөг/. Учир нь арилжааны банкууä

òýòãýâðèéí çýýëèéã 2 õóâèéí õ¿¿òýé îëãîæ àøèã îëäîã .

3. Íèéãìèéí äààòãàëûí õàìðàõ õ¿ðýýã ºðãºòãºõèéí òóëä óëñûí á¿ðòãýëèéí ãýð÷èëãýý

îëãîäîã òàòâàðûí àëáàòàé íÿãò óÿëäàà õîëáîîòîé àæèëëàõ ,õàðèëöàí ìýäýýëýë

ñîëèëöäîã áàéõ íü ÷óõàë .̺í òàòâàðûí àëáàíä á¿ðòã¿¿ëæ áóé àæ àõóéí íýãæ

áàéãóóëëàãûã íèéãìèéí äààòãàëûí àæèë îëãîã÷îîð øóóä á¿ðòãýæ áàéõ õýðýãòýé.

4. Íèéãìèéí äààòãàëûí áàéãóóëëàãà íü äààòãóóëàã÷èääàà òýòãýâýð,òýòãýìæ ,òºëáºð

àâàõàä íü õºíãºí øóóðõàé ¿éë÷èëæ òýäíèé èòãýëèéã õ¿ëýýõ íü äààòãàëûí ñàíãóóäûí

îðëîãî á¿ðä¿¿ëýëòýíä ñàéíààð íºëººëºõ áîëíî.

5. Íèéãìèéí äààòãàëûí õýëòýñò øèìòãýëèéí ºð áàðàãäóóëàõ íýãæ áèé áîëãîõ

øààðäëàãàòàé áºãººä 1-2 àæèëòàí ýíý àñóóäëààð äàãíàí àæèëëàõ õýðýãòýé áàéíà.

6. Ìàë÷èä ,õóâèàðàà õºäºëìºð ýðõëýã÷äèéã ñàéí äóðûí äààòãàëä õàìðóóëàõ ,äààòãàëä

õàìðàãäààã¿é èðãýä, òýäíèé ãýð á¿ëèéí ãèø¿¿ä ,àæèëã¿é õ¿í ÷ ãýñýí àæèë îëãîã÷ áîëîí

áóñäûí òóñëàìæòàéãààð äààòãàëä õàìðàãäàõ íºõöëèéã á¿ðä¿¿ëæ ,õºäºëìºð ýðõëýýã¿é

èðãýäèéí äààòãàëûã èðãýä ñàéí äóðààð õàðèóöäàã çàð÷ìûã õºõ¿¿ëýí äýìæèõ

õýðýãòýé áàéíà.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 48: Diplom - Niigmiin Daatgal

ÀØÈÃËÀÑÀÍ ÌÀÒÅÐÈÀË

1.Ìîíãîë Óëñûí Õóóëü ç¿éí ÿàì,Óëñûí äààòãàëûí åðºíõèé ãàçàð /Íèéãìèéí äààòãàëûí

õîëáîãäîëòîé ýðõ ç¿éí àêòûí ýìõòãýë ÓÁ..1995,2000 /

2.Ìîíãîëûí íóóö òîâ÷îî ÓÁ..1982

3.Ýð¿¿ë ìýíäèéí ñàíõ¿¿ãèéí õîëáîãäîëòîé õóóëü ýðõèéí àêòûí ýìõòãýë ÓÁ..1998

4.Óëñûí íèéãìèéí äààòãàëûí åðºíõèé ãàçàð /Òýòãýâðèéí äààòãàë-íýðèéí äàíñ ýìõòãýë

ÓÁ..2000/

5.Íèéãìèéí äààòãàëûí ¿íäñýí ¿ç¿¿ëýëò¿¿äèéí ñòàòèñòèê ýìõòãýë ÓÁ.

6.Ìîíãîë Óëñûí íèéãìèéí äààòãàëûí õóóëèóäûã õýðýãæ¿¿ëýõòýé õîëáîãäñîí àðãà÷ëàë

ÓÁ..1997

7.Ä.Âàíäàíìàãñàð,Ö.Ñ¿õáààòàð.Íèéãìèéí äààòãàëûí ¿¿ñýë õºãæèë øèíý÷ëýë ÓÁ..2002

8.Ìîíãîë óëñûí íèéãìèéí äààòãàëûí ñàíãóóäûí îðëîãî çàðëàãûí 1995-2001 îíû òàéëàí òýíöýë

9.ÀÍÓ-ûí ÎÓÕÀ-ûí òýòãýâðèéí øèíý÷ëýëä ìýðãýæëèéí òóñëàëöàà ¿ç¿¿ëýõ òºñëèéí

ãðóïï,ÓÍÄÅÃ-ààñ Òýòãýâðèéí øèíý÷ëýë ñýäâýýð Óëààíáààòàð õîòíîî 1999 îíä áîëñîí

ñóðãàëòûí ìàòåðèàë

10.Óâñ àéìãèéí íèéãìèéí äààòãàëûí ñàíãóóäûí îðëîãî çàðëàãûí 1995-2002 îíû òàéëàí òýíöýë

11.Ñîöèîëîãèéí ñóäàëãàà./Ðåä.Ö.Óðòíàñàí .ÓÁ..1995/

12.Òºñâèéí áàéãóóëëàãûí óäèðäëàãà, ñàíõ¿¿æèëòèéí òóõàé õóóëü

13.Óâñ àéìãèéí ñòàòèñòèê ýìõòãýë 1995-2002

www.zaluu.comwww.zaluu.com