15
“Оюуны-Ирээдүй” цогцолбор сургууль Бүлэг сэдэв: Монгол үндэсний спорт Ээлжит хичээл: Сэдэв: Үндэсний бөхийн өмсгөл Хамрах хүрээ : 6-12анги Боловсруулсан биеийн тамирын багш : Д. Мөнхбаяр

Buhiin umsgul

Embed Size (px)

Citation preview

Page 1: Buhiin umsgul

“Оюуны-Ирээдүй” цогцолбор сургууль

Бүлэг сэдэв: Монгол үндэсний спорт

Ээлжит хичээл:Сэдэв: Үндэсний бөхийн

өмсгөл Хамрах хүрээ : 6-12анги

Боловсруулсан биеийн тамирын багш : Д. Мөнхбаяр

Page 2: Buhiin umsgul

Зорилго: Үндэсний спорт, ёс заншлаа хадгалан үлдэх, сурталчилан таниуланаЗорилт:Бөхийн барилдааны өмсгөлийг мэдэхҮндэсний бөхийн барилдааны үед ямар үүрэгтэйг мэдэхҮндэсний өв эдлэлээ хайрлан хамгаалах

Page 3: Buhiin umsgul

Монгол бөхийн өмсгөл.Монгол бөхийн өмсгөл нь монгол улсын үндэсний бөхийн сүр жавхааг илтэн харуулсан гоо үзэмж, төгс утга бүхий эдлэл юм.Өмсгөл нь барилдааны эрхэм ёсыг гүйцэтгэх мэхийн барьц хангах бөхчүүдийн хүдэр бие галбирыг харуулах барилдааны арга бүхий бүтээлийн нэг төдийгүй, барилдаагүй цагт өнгийг нь дотор нь хийж эвхэн хүндэтгэлтэй байранд нандигнан хадгалдаг жамтай.

Page 4: Buhiin umsgul

Монгол бөхийн өмсгөлд: -Дөрвөн талт жанжин малгай-Зодог шуудаг-Нөмрөг-Ээтэн хоншоортой монгол гутал орно.

Page 5: Buhiin umsgul

Малгай: Утга төгөлдөр агуулга бүхий жанжин малгайг газар тавилгүй өмсөж засуулууд гартаа залан өргөн барьдаг. Малгайны 4 тал нь монголын 4 аймгийг, орой дээрх зангидмал сампин нь шавь 5 газрыг төлөөлүүлэн бүтээсэн бөгөөд

Page 6: Buhiin umsgul

1995 оноос 4 талт малгайг улаан залаатай болгож түүн дээр шар өнгийн туузаар наадамд гаргасан амжилтыг тэмдэглэж малгайг 4 талд нь аварга, арслан, заан, начин цолыг илтгэн харуулсан хүчитнүүдийн дүрсийг мөнгөөр сийлэн хийсэн онцлох тэмдэгтэй болжээ.

Page 7: Buhiin umsgul

Залаа: Залаа нь үндэсний бөхийн барилдаанд гаргасан амжилтыг илтгэн харуулна. Хөндлөн “шар” туузыг дүрэмд заасан хэмжээний дагуу залаан дээр хөндлөн хадна.

Page 8: Buhiin umsgul

Зодог шуудаг: 

Монгол бөхийн зодог нь “саран” ба “уутан” хэлбэрийн гэсэн 2 янзын эсгүүртэй. Зодог шуудгийг зөөлөн торгомсог эдлэлээр эсгэж, мяндсан утсаар ирмэглэн шидэж шуудагны гуяны хэсгийг зөөлөн сур буюу арьсаар сүлжэж ханцуйны уяаг мяндсан утас хадгаар хийнэ. Зодогны элэг бүс нь хүч чадал, арга мэх, зориг самбаагаар хүчирхэг байх утгыг агуулна.

Page 9: Buhiin umsgul

Өнөөгийн бөхчүүд гол төлөв хөх улаан 2 өнгийн зодог шуудгийг эрхэмлэн хэрэглэж байна. Монголчууд тэнгэр, газар, уул, усаа шүтэн өнгөний билэгдлийг эрхэмлэж бөхчүүдийнхээ зодог шуудгийг дараах өнгөөр хийдэг байжээ

Page 10: Buhiin umsgul

Үүнд:           -Хар зодог               Улаан шуудаг-Шар зодог              Ногоон шуудаг-Хөх цэнхэр зодог    Улаан шуудаг-Улаан зодог           Цэнхэр шуудаг…. гэх мэт.

Page 11: Buhiin umsgul

Нөмрөг: Бөх барилдахаар гарч ирж буй зүүн баруунталын том цолтой магнай бөхчүүд нөмрөг нөмөрнө.Зүүн талын магнай бөх цэнхэр, баруун талын магнай бөх улаан нөмрөгтэй байх бөгөөд нөмрөг нь улаан, ягаан, хөх, цэнхэр, нимгэн, торгомсог эдээр хийгдсэн өргөн нарийн эмжээр бүхий хошмогтой, дугуй тойрог захтай, урд тал нь задгай, ханцуйгүй, элэг бүс нь мяндас, хадаг болон бусад зөөлөн эдийн аль нэгээр хуруунаас нарийнгүйгээр бөөрөнхийлэн хийгдэнэ.

Page 12: Buhiin umsgul

Гутал: Ээтэн хоншоортой монгол гутал нь бөх бат , эдэлгээ сайтай, алив юманд тээглэж бүдрэхгүй, монгол бөхийн мэх хийхэд нэн тохиромжтой, барилдах явцад холхин сугарахаас болгоомжлон гутлын түрий оймс 2-ын завсар хулс буюу уян модоор хавчаар хийж халтирч гулсах, бэртэл гэмтэл авахаас урьдчилан сэргийлж улам бат суурьтай болгох үүднээс хүлэг боолтыг хэрэглэнэ.  

Page 13: Buhiin umsgul
Page 14: Buhiin umsgul

Гутлын түрийнээс дээш гарсан хэсгийг хараа гэнэ. Харааг сарьсаар хээ угалз хатган гоёж урлана. 

Page 15: Buhiin umsgul

Анхаарал тавьсанд баярлалаа