34
төсөвлөлт АШИГ, БОРЛУУЛАЛТ БА ӨРТӨГ ЗАРДАЛ

Batjargal-tusuwlult төсөвлөлт

Embed Size (px)

Citation preview

Page 1: Batjargal-tusuwlult төсөвлөлт

төсөвлөлтАШИГ, БОРЛУУЛАЛТ БА ӨРТӨГ ЗАРДАЛ

Page 2: Batjargal-tusuwlult төсөвлөлт

ТӨСӨВЛӨЛТИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Байгууллагын зорилго, зорилтуудыг тодорхойлж, гадаад хүчин зүйлс, дотоод нөөц бололцоог судлан үзсэний үндсэн дээр зорилго, зорилтыг хэрэгжүүлэх “мөрийн хөтөлбөр” боловсруулахыг удирдлагын төлөвлөлт гэдэг. Харин төсөвлөлт нь удирдлагын төлөвлөсөн ажлын санхүүгийн үр дүн, нөлөөллийг хэмжих хэрэглүүр болдог.

Page 3: Batjargal-tusuwlult төсөвлөлт

ТӨСӨВЛӨЛТИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Төсөв гэж тодорхой хугацаанд санхүүгийн болон бусад нөөцүүдийг хэрхэн олж бэлтгэн, түүнийг юунд зарцуулахыг тоон хэмжигдэхүүнээр илэрхийлсэн дэлгэрэнгүй төлөвлөгөө юм.

Төсвийн зорилго нь тухайн компани урт ба богино хугацаанд зорилгодоо хүрэхэд туслах явдал юм. Төсөв боловсруулах үйл ажиллагааг төсөвлөлт гэнэ. Төсөвлөлт гэдэг нь өнгөрсөнөө судалсаны үндсэн дээр ирээдүйд юу хийхийгээ одоо үед шийдвэрлэхийг хэлнэ.

Page 4: Batjargal-tusuwlult төсөвлөлт

АШГИЙН ТӨСӨВЛӨЛТБизнесийн байгууллагын үндсэн зорилго бол ашиг юм. Ашгийн төлөвлөлт нь богино хугацаанд байгууллага хэрхэн үйл ажиллагааг явуулж ашгийг бий болгох вэ гэдгийг төлөвлөх процесс юм. Удирдлага ирээдүйн үйл ажиллагаанаас олох ашгийг шинжлэх зорилгоор өөрийн борлууалтын үйл ажиллагааг таамаглах байдлаар төлөвлөлт хийх, бэлэн мөнгийг тодорхойлогч худалдан авалтын төсөв бэлтгэнэ.

Page 5: Batjargal-tusuwlult төсөвлөлт

Ашгийг төлөвлөх хүрээнд компаний удирдлагад дараах тооцоолол шаардлагатай болдог. Үүнд: •Борлуулалтын тооцоолсон дүн хэмжээнээс гарах ашиг алдагдалыг тооцох

•Борлуулалтын хэмжээ нь зарцуулсан нийт зардалыг дахин олж авах /нөхөх/, ирээдүйн бизнест ашиглагдах хангалттай хэмжээний үлдэгдэл ашиг ба ДЭХ болон ЭХ-ы ногдол ашгийг төлөх хэмжээний ашгийг бий болгох боломжтой эсэхийг тооцох.

•Борлуулалтын хэмжээ нь үндсэн үйл ажиллагааны хүчин чадлаар тооцогдоно.

•Үндсэн үйл ажиллагааны хүчин чадал нь ашгийн зорилгод зайлшгүй чиглэгдэх ёстой

•Капитал ашиглалтын өгөөжийг тооцох

•Хугарлын цэгийг тогтоох

Page 6: Batjargal-tusuwlult төсөвлөлт

АШГИЙН ТӨСӨВЛӨЛТ Ашгийн хэтийн төлөвлөлтийн хэрэгжилт нь үр дүнтэй болох эсэх нь асар их аз туршсан байдал юм. Зах зээлийн чиг хандлага, эдийн засгийн хүчин зүйлс, инфляци, хүн амын өсөлт, хувь хүний хэрэглээ, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний индексийн төлөв байдал зэрэг нь ашгийн алс хэтийн төлөвлөлтийн үндэс болдог. Борлуулалтын тоо хэмжээ болон үнийн дүнг 3-5 жилээр урдчилан тооцоолж гаргадаг. Ирээдүйд олохоор таамаглаж буй ашгийн хэмжээ болон түүний өсөлтийг харуулсан урт хугацааны төлөвлөгөө нь ойрын үеийн төлөвлөгөөнд тусгагдсан байх ёстой. Төлөвлөгөө зохиох ердийн хугацаа нь гол төлөв 1 жил байдаг бөгөөд бизнесийн байдлаас хамаарч ойрын үеийн төлөвлөгөөг 3, 6, 12 сараар зохиодог.

Page 7: Batjargal-tusuwlult төсөвлөлт

Ашгийн төлөвлөлт нь хэд хэдэн давуу талтай. Үүнд:

1. Байнгын төлөвлөгөөг боловсронгуй болгоход бизнесийн үйл явц бүрийг үнэлэх болон системтэйгээр судлах үүрэг удирдлагад ноогддог. Энэ нь компанийн үндсэн бодлого болон түүний бүрэлдэхүүнийг дахин шалгах, үйл ажиллагааны байдал бүрийг дахин үнэлэх таатай боломж бүрдүүлдэг.

2. Ашгийн төлөвлөлт нь удирдлагын бүхий л түвшингийн хамтын ажиллагаа болон үзэл бодлыг тогтоох дамжуулагч болдог. Компанийн удирдлагын бүрэлдэхүүн дэх гишүүдийн ур чадвар, боловсролыг төлөвлөгөөний үр ашгийг хянахад ашиглана.

3. Ашгийн төлөвлөлт нь компаний зорилгын биелэлтэнд бизнесийн бүхий л салбар хэсгийг зохицуулах замаар хэрэгждэг.

4. Төлөвлөлт нь гүйцэтгэгч хувь хүмүүсийн чадвар, удирдлагын үзэл бодлыг үнэлэх болон жинхэнэ гүйцэтгэлийн биелэлтийг үнэлэхэд ашигладаг.

Page 8: Batjargal-tusuwlult төсөвлөлт

БАЙНГЫН ТӨСВИЙН БҮРДЭЛ ХЭСГҮҮД

1. Борлуулалтын төсөв

2. БМ болон үйлдвэрлэлийн хэрэгцээг тооцоолох төсөв

3. Үйлдвэрлэсэн ба ББӨ-д ордог хөдөлмөр, материал, ҮНЗ-ын төсөв

4. Маркетингийн болон удирдлагын зардлын төсөв

5. Бусад төрлийн орлого зардал болон орлогын татварыг тооцох

6. Төсөвлөгдсөн орлогын тайлан

7. Капиталын зардал, судалгаа, шинжилгээ, хөгжлийн зардлын төсөв

8. Мөнгө орлого зарлагын төсөв

9. Төсвийн хугацааны эцэс дэх компаний тооцоолсон санхүүгийн байдалыг харуулсан төсөвлөгдсөн үлдэгдэл баланс зэрэг болно.

Page 9: Batjargal-tusuwlult төсөвлөлт

Жш: ХХХ компани нь А,Б,В гэсэн 3 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өмнө болон төвийн бүс нутагт борлуулдаг. Зүсэх, угсрах, дуусгах гэсэн үйлвэрлэлийн дамжлага цехүүдтэй. Компанийн удирдлага болон цехийн дарга нар дараа оны 12 сарын 31-ны байдлаар дараах тооцоог хийжээ.

1. Борлуулалтын талаар

2. Бараа материал

а/ материал

б/ бэлэн бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүн Төвийн бүс Өмнө зүгийн бүс Нэгжийн борлуулах үнэ

А 4000/ш/ 3000 200/төг/

Б 6000 5000 150

В 9000 6000 100

Материал БМ эхний үлд БМ эцсийн үлд Нэгжийн өртөг

X 30000 40000 1,0 /төг/

Y 10000 12000 14,0

Z 2000 2500 2,5

Бүтээгдэхүүн ББ эхний үлд ББ эцсийн үлд Нэгжийн өртөг эх.үлд Нэгжийн өртөг эцс.үлд

А 200 250 125,7 138,5

Б 400 200 82,5 91,25

В 500 400 64,0 72,0

Page 10: Batjargal-tusuwlult төсөвлөлт

3. Шаардагдах материалын тоо хэмжээ болон нэгжийн өртөг

4. Шаардагдах ажлын цаг болон нэг цэгийн тариф

5. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын нэгжийн тариф /төг/

Бүтээгдэхүүн Х материал У материал Z материал

А 12 5 2

Б 8 3 1

В 6 2 1Материалын нэгжийн өртөг /төг/ 1,0 14,0 2,5

Бүтээгдэхүүн Зүсэх /цаг/ Угсрах /цаг/ Дуусгах /цаг/

А 0,500 2,500 0,800

Б 0,375 2,000 0,500

В 0,375 1,750 0,500

1 цагын тариф /төг/ 8,0 10,0 9,0

Бүтээгдэхүүн Зүсэх Угсрах Дуусгах Дүн

А 3,0 7,5 4,8 15,30

Б 2,25 6,0 3,0 11,25

В 2,25 5,25 3,0 10,50

Page 11: Batjargal-tusuwlult төсөвлөлт

6. Бусад мэдээ

Маркетингийн зардал 450000

Удирдлагын зардал 270000

Бусад орлого 70000

Бусад зардал 105000

Татварын хувь 40%

Page 12: Batjargal-tusuwlult төсөвлөлт

БОРЛУУЛАЛТЫН ТӨСӨВ Борлуулалтын төсвийг бэлтгэхэд 2 хүчин зүйл нөлөөлдөг.

•Гадаад хүчин зүйл

•Дотоод хүчин зүйл

1. Гадаад нөлөөлөлд үйлдвэрлэлийн ерөнхий хандлага, өрсөлдөгчийн үйл ажиллагаа, засгийн газрын бодлого, үндэсний эдийн засгийн цикль, үнийн түвшингийн таамаглал, хүн амын худалдан авах чадвар, амьжиргааны зүйлийн худалдан авах зуршлын өөрчлөлт орно.

2. Дотоод нөлөөлөлд борлуулалтын чиг хандлага, үйлдвэрлэлийн хүчин чадал, шинэ нэрийн бүтээгдэхүүн, үйлдвэрийн өргөтгөл, улирлын шинжтэй бүтээгдэхүүн, борлуулалтын тооцоололууд зэрэг хүчин зүйлүүд орно.

Page 13: Batjargal-tusuwlult төсөвлөлт

Ххх компани

Борлуулалтын төсөв

20... Оны 12 сарын 31

А бүтээгдэхүүн Төвийн бүс Өмнөд бүс Бүгд

Нэгж 4000 3000 7000

Нэгжийн үнэ /төг/ 200 200 200

Бүгд үнэ /төг/ 800000 600000 1400000

Б бүтээгдэхүүн

Нэгж 6000 5000 11000

Нэгжийн үнэ /төг/ 150 150 150

Бүгд үнэ /төг/ 900000 7500000 1650000

В бүтээгдэхүүн

Нэгж 9000 6000 15000

Нэгжийн үнэ /төг/ 100 100 100

Бүгд үнэ /төг/ 900000 600000 1500000

Нийт борлуулалт 2600000 1950000 4550000

Page 14: Batjargal-tusuwlult төсөвлөлт

Бүтээгдэхүүний төсөв Борлуулалтын төсвийг эцэслэн батлахаас өмнө үйлдвэрлэлийн хүчин чадлаар хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойг тооцсон байх ёстой. Хэрэв дуусаагүй үйлдвэрлэл байвал түүний дүнг БМ-н эцсийн үлдэгдэл дээр нэмэд эхний үлдэгдэлийг хасна. Бүтээгдэхүүний төсвийг бусад төсвүүдийн нэгэн адил сар, улирал, жилээр нарийвчлан үзүүлсэн байх ёстой.

Page 15: Batjargal-tusuwlult төсөвлөлт

ХХХ компани

Бүтээгдэхүүний төсөв/биет нэгжээр/

20... оны 12 сарын 31

А бүтээглэхүүн Б бүтээгдэхүүн В бүтээгдэхүүн

1. Төсөвлөгдсөн борлуулалтанд шаардагдах тоо хэмжээ

7000 11000 15000

2. Нэмэх нь: бүтээгдэхүүний эцсийн үлдэгдэл 250 200 400

3. Нийт шаардлагатай тоо хэмжээ 7250 11200 15400

4. Хасах нь: бүтээгдэхүүний эхний үлдэгдэл 200 400 500

5. Жилд үйлдвэрлэхээр төлөвлөж буй бүтээгдэхүүн

7050 10800 14900

Page 16: Batjargal-tusuwlult төсөвлөлт

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨСӨВ Шууд материалын төсөв

Шууд материалын төсвийг бэлтгэхдээ үйлдвэрлэх бүтээгдэхүүний урьдчилан тооцсон тоо хэмжээ, үйлдвэрлэлд шаардлагатай материалын өртөг болон тоо хэмжээг тусгайлан тодорхойлно. Энэ нь:

1. Бэлэн байвал зохих материалын тоо хэмжээг тодорхойлох

2. Худалдан авалтын хэлтэст худалдан авах зүйлсийн жагсаалтыг тогтоох зөвшөөрөл олгох

3. Мөнгөн хөрөнгийн төсөвт зйлшгүй гарах худалдан авалтын фонд, бусад мөнгөн төлбөрийг тооцох

Шууд материал нь материалын төсөвт

Шууд бус материалын зардал нь ҮНЗ-н төсөв болон борлуулалтын зардлын төсөвт

Page 17: Batjargal-tusuwlult төсөвлөлт

ХХХ компани

Шууд материалын төсөв /нэгж/

20... оны 12 сарын 31

А бүтээгдэхүүн Х материал У материал Z материал

Үйлдвэрлэх тоо хэмжээ 7050 7050 7050

Бүтээгдэхүүний нэгжид ногдох тоо хэмжээ 12 5 2

Шаардлагатай материалын тоо хэмжээ 84600 35250 14100

Б бүтээгдэхүүн

Үйлдвэрлэх тоо хэмжээ 10800 10800 10800

Бүтээгдэхүүний нэгжид ногдох тоо хэмжээ 8 3 1

Шаардлагатай материалын тоо хэмжээ 86400 32400 10800

В бүтээгдэхүүн

Үйлдвэрлэх тоо хэмжээ 14900 14900 14900

Бүтээгдэхүүний нэгжид ногдох тоо хэмжээ 6 2 1

Шаардлагатай материалын тоо хэмжээ 89400 29800 14900

Шаардлагатай материалын нийт тоо хэмжээ 260400 97450 39800

Page 18: Batjargal-tusuwlult төсөвлөлт

ХХХ компани

Худалдан авалтын төсөв

20... оны 12 сарын 31

Х материал У материал Z материал

1. Үйлдвэрлэлд шаардлагатай материалын тоо хэмжээ

260400 97450 39800

2. Нэмэх нь: БМ эцсийн үлдэгдэл 40000 12000 2500

3. Нийт дүн 300400 109450 42300

4. Хасах нь: БМ эхний үлдэгдэл 30000 10000 2000

5. Худалдан авбал зохих тоо хэмжээ 270400 99450 40300

6. Нэгжийн өртөг /төг/ 1,0 14,0 2,5

7. Худалдан авбал зохих нийт дүн /төг/

Нийт

270400 1392300 100750

1736450

Page 19: Batjargal-tusuwlult төсөвлөлт

ХХХ компани

Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах материалын өртөг

20... оны 12 сарын 31

Х материал У материал Z материал Нийт

А бүтээгдэхүүн

1. Үйлдвэрлэлд шаардагдах мат.тоо 84600 35250 14100

2. Нэгжийн өртөг /төг/ 1,0 14,0 2,50

Дүн /төг/ 84600 493500 35250 613350

Б бүтээгдэхүүн

1. Үйлдвэрлэлд шаардагдах мат.тоо 86400 32400 10800

2. Нэгжийн өртөг /төг/ 1,0 14,0 2,5

Дүн /төг/ 84600 453600 27000 567000

В бүтээгдэхүүн

1. Үйлдвэрлэлд шаардагдах мат.тоо 89400 29800 14900

2. Нэгжийн өртөг /төг/ 1,0 14,0 2,5

Дүн /төг/ 89400 417200 37250 543850

Бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай материалын нийт өртөг

260400 1364300 99500 1724200

Page 20: Batjargal-tusuwlult төсөвлөлт

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨСӨВ Шууд хөдөлмөрийн төсөв

Шууд хөдөлмөрийн төсвийг нийт шаардлагатай ажилчдын төрөл, тоо хэмжээг тодорхойлсон боловсон хүчний хэлтэс болон үйлдвэрлэлийн инженерийн удирдамжид тулгуурлан зохиодог. Ямар ч төрлийн хөдөлмөрийн хувьд ажилчдын тоо болон цаг нь мөнгөн хэмжүүрээр илэрхийлэгдсэн байх ёстой.

ҮНЗ-ын төсөв

Шууд бус хөдөлмөрийн зардал нь ҮНЗ-ын төсөвт хамаарах бөгөөд үүнд үйлдвэрлэлийн туслах ажилчид, засварчид, материалын нярав, хүлээн авагч зэрэг ажилчдын цалин хөлс ордог. ҮНЗ нь янз бүрийн цех, тасаг, хэсгүүдээр гардаг ба гарч байгаа зардал бүр нь цех тасагтаа шингэдэг. Эдгээр зардлуудаас цех тасгийн дарга нарт холбоотой хэсэг нь удирдлагын төсөв рүү нэгтгэгдэнэ.

Page 21: Batjargal-tusuwlult төсөвлөлт

ХХХ компани

Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын төсөв

20... оны 12 сарын 31

Зүсэх Угсрах Дуусгах Бүгд

А бүтээгдэхүүн

1. Үйлдвэрлэх тоо хэмжээ 7050 7050 7050

2. ҮНЗ нэгжид ногдох өртөг 3,0 7,5 4,8

Нийт 21150 52875 33840 107865

Б бүтээгдэхүүн

1. Үйлдвэрлэх тоо хэмжээ 10800 10800 10800

2. ҮНЗ нэгжид ногдох өртөг 2,25 6,0 3,0

Нийт 24300 64800 32400 121500

В бүтээгдэхүүн

1. Үйлдвэрлэх тоо хэмжээ 14900 14900 14900

2. ҮНЗ нэгжид ногдох өртөг 2,25 5,25 3,0

Нийт 33525 78225 44700 156450

Нийт ҮНЗ 78975 195900 110940 385815

Page 22: Batjargal-tusuwlult төсөвлөлт

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨСӨВ Бараа материалын эхний болон эцсийн үлдэгдэл Бараа материалын тоо хэмжээ нь зөвхөн материал, дуусаагүй үйлдвэрлэл болон бэлэн бүтээгдэхүүнийг тодорхойлдоггүй. Үйлдвэрлэсэн болон борлуулсан бүтээгдэхүүний өртөгийн тайланг төсөвлөх, орлогын тайлан болон бэлэн бүтээгдэхүүний өртгийн тайланг төсөвлөх, орлогын тайлан болон үлдэгдэл балансыг бэлтгэхэд ашигладаг.

Page 23: Batjargal-tusuwlult төсөвлөлт

ХХХ компани

Бараа материалын эхний болон эцсийн үлдэгдэлийн тооцоо

20... оны 12 сарын 31

БМ эхний үлд БМ эцсийн үлд

Тоо хэмжээ өртөг Бүгд Тоо хэмжээ өртөг Бүгд

1. Материал

Х 30000 1,0 30000 40000 1,0 40000

У 10000 14,0 140000 12000 14,0 168000

Z 2000 2,50 5000 2500 2,50 6250

Бүгд 175000 214250

2. ДҮ байхгүй

3. Бэлэн бүтээгдэхүүн

А 200 125,7 25140 250 138,5 34625

Б 400 82,5 33000 200 91,25 18250

Бүгд 90140 81675

Нийт бараа материал 265140 295925

Page 24: Batjargal-tusuwlult төсөвлөлт

Бараа материалын эцсийн үлдэгдэл дэх бэлэн бүтээгдэхүүний нэгжийн өртгийг дараах байдлаар тодорхойлдог.

Бүтээгдэхүүн А Б В

1. Материал

Х 12*1,0/төг/ 12

8*1,0 8,0

6*1,0 6,0

У 5*14,0 70,0

3*14,0 42,0

2*14,0 28,0

Z 2*2,5 5,0

1*2,5 2,5

1*2,5 2,5

Page 25: Batjargal-tusuwlult төсөвлөлт

Бүтээгдэхүүн А Б В

2. Шууд хөдөлмөр

Зүсэх 0,5*8,0/төг/ 4,0

0,375*8,0 3,0

0,375*8,0 3,0

Угсрах 2,5*10,0 25,0

2,0*10,0 20,0

1,750*10,0 17,5

Дуусгах 0,8*9,0 7,2

0,5*9,0 4,5

0,5*9,0 4,5

3. ҮНЗ

Зүсэх 3,0 2,25 2,25

Угсрах 7,5 6,0 5,25

Дуусгах 4,8 3,0 3,0

Нэгжийн нийт зардал 138,5 91,25 72,0

Page 26: Batjargal-tusuwlult төсөвлөлт

БОРЛУУЛАЛТЫН ТӨСӨВЛӨЛТ Борлуулалтын төсөв нь ирэх онд борлуулахаар төлөвлөсөн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, худалдах үнэ болон борлуулалтын орлогын хэмжээг харуулсан төсөв юм

Борлуулалтын болон удирдлагын зардлыг багтаасан үйл ажиллагааны зардлын төсвийг хянахдаа компанийн дансны жагсаалтыг үндэс болгодог. Тухайлбал: цалин хөлс, шимтгэл, засвар, дулаан, эрчим хүч, түрээсийн төлбөр, телефон, шуудан, сурталчилгаа, томилолтын зардал, борлуулалттай холбогдож гарсан тээврийн хөлс, даатгал хандив, элэгдэл, татвар болон хүүний зардал зэрэг төрөл байдлыг онцолж үздэг арга юм.

Эдгээр зардлыг гарсан дариуд нь үндсэн зардлын дансанд бүртгэх ба ерөнхий дансруу шилжүүлж бичээд дараа нь шууд орлогын тайланд авдаг.

Page 27: Batjargal-tusuwlult төсөвлөлт

ХХХ компани

Үйлдвэрлэсэн болон борлуулсан бүтээгдэхүүний өөрийн өртгийн төсөвлөгдсөн тайлан

20... оны 12 сарын 31

1. Материалын зардал

а. БМ эхний үлдэгдэл 175000

б. Татан авалт /нэмэх нь/ 1763450

в. Ашиглахад бэлэн байгаа нийт БМ 1938450

г. БМ эцсийн үлдэгдэл /хасах нь/ 214250

д. Ашиглагдсан материалын өртөг 1724200

2. Шууд хөдөлмөр 924710

3. ҮНЗ 385815

Үйлдвэрлэлийн нийт өртөг 3034725

4. БМ дах ББ-ний эхний үлдэгдэл /нэмэх нь/ 90140

5. Борлуулахад бэлэн байгаа бүтээгдэхүүний өртөг 3124865

6. БМ дах ББ-ний эцсийн үлдэгдэл /хасах нь/ 81675

7. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 3043190

Page 28: Batjargal-tusuwlult төсөвлөлт

Маркетингийн зарлын төсөв Компаний маркетингийн үйл ажиллагаа нь хоёр категорт хуваагдана.

1. Худалдан борлуулах болон реклам сурталчилгааны функц

2. Агуулахын, баглаа боодлын, тээвэрлэлтын, зээл ба авлага цуглуулалт, НББ-н функц

Компанийн удирдлага нь маркетингийн үйл ажиллагаатай холбоотой зардлуудын төсвийн тооцоог бэлтгэдэг. Зарим тооцоолол нь хувь хүний үзэл бодол дээр тулгуурлах ба зарим тохиолдолд хэд хэдэн жилүүдийн өртгийн туршлага дээр үндэслэн таамаглаж байгаа борлуулалтын зардлыг зохицуулдаг.

Page 29: Batjargal-tusuwlult төсөвлөлт

Удирдлагын зардлын төсөв Удирдлагын зардал нь захирлуудын цалин хөлс, хувьцаат капиталын татвар, нягтлан бодогч, хуульч, инженерийн мэргэжлийн үйлчилгээний зардал гэх мэт зардлыг багтаана. Түүнчлэн энэ зардлын бүрэлдэхүүнд худалдан авалтын, инженерийн, судалгаа шинжилгээний, удирлагын функц бүхий үйлдвэрлэлийн болон борлуулалтын зардлууд орно. Удирдлагын зардлын төсөвлөлт болон хяналт нь байнга бэрхшээлтэй тулгарч байдаг. Учир нь эдгээр тодорхой зардлуудад хяналт тавих хариуцлага бүхий хүнийг тодорхойлж болдоггүйд оршино. Гүйцэтгэх ажилтанууд тухайлбал: нярав, хянагч, ерөнхий Нябо эсвэл менежерийн хяналтаар болон хууль зүйн дагуу зардлын зүйл ангийг зөв тогтоох оролдлого хийж байна.

Page 30: Batjargal-tusuwlult төсөвлөлт

Төсөвлөгдсөн орлогын тайлан Төсөвлөгдсөн орлогын тайлан нь үйлдвэрлэлийн болон борлуулалтын зардлын төсвийн хураангуй юм. Энэ тайланг сар улирлаар үзүүлж болохоос гадна бүтээгдэхүүн бүрээр эсвэл зах зээлийн бүс бүрээр системчлэн харуулж болно.

Page 31: Batjargal-tusuwlult төсөвлөлт

ХХХ компани

Төсөвлөгдсөн орлогын тайлан

20... оны 12 сарын 31

Дүн Борлуулалтын хувь

1. Борлуулалт 4550000 100

2. ББӨ 3043190 66,9

3. Нийт ашиг /1-2/ 1506810 33,1

4. Үйл ажиллагааны зардлууд. Үүнээс: 720000 15,8

а. Борлуулалтын зардал 450000 9,9

б. Удирдлагын зардал 270000 5,9

5. Үндсэн үйл ажиллагааны зардал /3-4/ 786810 17,3

6. Бусад орлого зардал /зөрүү/ 35000 0,8

7. Татварын өмнөх ашиг /5-6/ 751810 16,5

8. Орлогын татвар /10%/ 75181 1,6

9. Цэвэр ашиг /7-8/ 676629 14,8

Цэвэр ашиг нь нийт борлуулалтын орлогын 14,8% нь болж байна.

Page 32: Batjargal-tusuwlult төсөвлөлт

Төсөвлөгдсөн үлдэгдэл баланс Төсвийн хугацааны эхэн дэх үлдэгдэл баланс нь төсвийн хугацааны эцсээрх төсөвлөгдсөн үлдэгдэл балансыг бэлтгэх эхлэлийн цэг болдог. Төсөвлөгдсөн үлдэгдэл балансыг бэлтгэх нь дараах хэд хэдэн давуу тал бүхий үр дүнг үзүүлдэг. Үүнд:

1. Компанийн удирдлага нь өөрчлөлт хийхийг хүсч болох тааламжгүй түвшин харьцаануудыг илрүүлдэг давуу талтай.

2. Бусад бүх төсвийг нариывчлан шалгах боломж олгодог.

3. Хөрөнгө оруулалтын өгөөжийн харьцааг цэвэр ашгийн үзүүлэлтээр тооцох боломжтой. Хөрөнгө оруулалтын өгөөж хангалтгүй байвал төсвийн өөрчлөлт хэрэгтэй гэдгийг харуулж байгаа хэрэг юм.

Page 33: Batjargal-tusuwlult төсөвлөлт

ХХХ компани

Төсөвлөгдсөн үлдэгдэл баланс

20... оны 12 сарын 31 /төг/

Хөрөнгө

Мөнгө 245750

Авлага 370265

Найдваргүй авлагын нөөц /хасах нь/ 7400 362865

Бараа материал

Материал 214250

ББ 81675 295925

Тоног төхөөрөмж 1604740

Хуримтлагдсан элэгдэл /хасах нь/ 418610 1186130

Бусад хөрөнгө 143834

Нийт хөрөнгө 2234504

Өр төлбөр ба хувьцаа эзэмшигчийн өмч

Богино хугацаат өр төлбөр 327942

Урт хугацаат өр төлбөр 450000

Энгийн хувьцаа 800000

Хуримтлагдсан ашиг 656562

Нийт өр төлбөр ба хувьцаа эзэмшигчийн өмч 2234504

Page 34: Batjargal-tusuwlult төсөвлөлт

ТӨСӨВЛӨЛТ-budgeting Зорилго товлож, үр дүнг угтан харах хэрэглүүр, шийдвэр хэрэгжүүлэх нарийвчилсан мөрийн хөтөлбөр. Төсөв төлөвлөгөөнд фирмийн гадаад орчны нөлөө, цаг хугацааны хамаарал нарийн сууж, бизнесийн бодлого үйлдлийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат, дайчлах нөөц, эх үүсвэрийн балансжилт бүрэн тусгагддаг.

Хэтийн төлөвлөгөө бизнесийн бүх салбар хүрээг хамрахгүй, гол төлөв борлуулалт, капитал зарцуулга, судалгаа боловсруулалт, санхүү гэсэн тусгай хүрээнд хийгдэнэ. Жилийн төлөвлөгөөг төсөв гэх бөгөөд нэгэнт төлөвшсөн фирмийн гадаад орчин, зохион байгуулалтын бүтцийг тэр бүр өөрчлөхгүй, харин түүнд нийцүүлэн урсгал нөөцийг бүрэн дайчлах зорилго дэвшүүлж, шийдэх арга замыг тодорхойлохыг гол болгодог. Богино төлөвлөгөө буюу төсөв зохиолт төлөвлөх, зохицуулах, хүргэж мэдээлэх, урамшуулах, удирдах, үнэлэх гэсэн үндсэн 6 үүрэгтэй.