23
СЭРГЭЭН БОСГОХ ГАЛТ ТЭРЭГ, ДРЕЗИН, ГАЛЫН ГАЛТ ТЭРЭГ БА ТУСЛАХ ЗҮТГҮҮРИЙН ХӨДӨЛГӨӨН Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам 6-р бүлэг

Altansukh1

Embed Size (px)

Citation preview

Page 1: Altansukh1

СЭРГЭЭН БОСГОХ ГАЛТ ТЭРЭГ, ДРЕЗИН, ГАЛЫН ГАЛТ ТЭРЭГ БА

ТУСЛАХ ЗҮТГҮҮРИЙН ХӨДӨЛГӨӨН

Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам 6-р бүлэг

Page 2: Altansukh1

Хоорондын замд явж байгаа галт

тэрэгнүүд нь уул хоорондын замыг

туулж өнгөрөх хугацаанаас

хэртүүлэн аялж яваа тохиолдолд өртөө

зөрлөгийн жижүүрүүд нь

тухайн галт тэрэгний машинч

нартай радио холбоогоор

шалтгааныг нь тодруулж байх

үүрэгтэй.

Page 3: Altansukh1

Ихэвчлэн зүтгүүрийн

эвдрэл гэмтэл түүний хүчин

чадлаас шалтгаалан галт

тэрэгнүүд нь хоорондын замд аргагүйдэн сууж

тусламж хүсэх тохиолдол их

гардаг.

Page 4: Altansukh1

6.1.Сэргээн босгох галын галт тэрэг ,дрезин,туслах зүтгүүрийг замд зогсож саатсан галт тэрэгний түүчээ зүтгүүрийн машинч,/туслах машинч/ төмөр замын ажилтан нараас хүлээн авсан тусламж хүссэн тухай/бичгээр,утсаар,радио холбоогоор дамжуулсан/ хүсэлтийг үндэслэн хоорондын замд явуулна.

Сэргээн босгох галын галт тэргийг дуудах ажлыг суурь бүтэц эзэмшигчийн баталсан зааврын дагуу гүйцэтгэнэ.

Page 5: Altansukh1

6.2.Хоорондын замд зогссон галт тэрэгний машинч/туслах машинч/ тусламж шаардах үедээ өртөөний жижүүр буюу галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид галт тэрэгний зүтгүүр хэддүгээр км-н хэддүгээр зуутад ямар шалтгаанаар зогссон тухай мэдэгдэнэ.

Өртөөний жижүүр буюу галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчидтай утсан ба радио холбоо байхгүй үед өртөөнд бичгэн шаардлага хүргэж өгөхийн тулд галт тэрэгний зүтгүүрийг шаардлагатай тохиолдолд ашиглаж болно.

Page 6: Altansukh1

Зүтүүрийг бүрэлдэхүүнээс салгахын өмнө вагонуудыг өөрөө өнхрөхөөс хамгаалан тооцоот тоормосны ивүүр буюу гар тормосоор бэхэлсний дараа зүтгүүр салгахыг зөвшөөрнө.

Зүтгүүрийг салгахын өмнө үлдэж байгаа вагоны төгсгөлийн краныг бүрэн онгойлгож автомат тоормосыг ажиллагаанд оруулсан байна.

Хэрэв замын хэвгийн байдлаас болж тэнд орхих галт тэрэгний бүрэлдхүүнийг бэхлэхэд вагон бэхлэх хэрэгсэл нь хүрэлцэхгүй бол

Page 7: Altansukh1

Зүтгүүрийг бүрэлдхүүнээс салгахыг хориглоно.

Хоорондын замаас тусламж хүссэн машинч нь өртөөний жижүүрт мэдэгдсэн бол галт тэргийг тусламж хүссэн километр зуутаас хөдөлгөхийг хатуу хориглоно.

Хоорондын замд аргагүйдэн зогссон галт тэргийг тусламж ирэх хүртэлх хугацаанд дохиололын журмын 3.11,3.12 дугаарын заалтанд зааснаар хамгаалалт хийнэ.

Page 8: Altansukh1

6.3. Өртөөний жижүүр сэргээн босгох галын галт тэрэг туслах зүтгүүр илгээх тухай хүсэлтийг хүлээн авангуут нэн даруй галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагчид илтгэнэ.

Сэргээн босгох ба галын галт тэрэг туслах зүтгүүрийг тусламж хүссэн хэсэгт явуулахыг галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн тушаалаар гүйцэтгэнэ.

6.4. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч тусламж үзүүлэх тухай хүсэлтийг хүлээж аваад ээлжийн ахлах зохицуулагчид мэдэгдэнэ.

Page 9: Altansukh1

Ээлжийн ахлах зохицуулагч нь хөдөлгөөн зохицуулагч нартай хамтран хоорондын замыг хязгаарлагч аль өртөөнөөс тусламж үзүүлэх аль өртөө рүү хөдлөх бүрэлдхүүн авахыг тогтооно.

Галт тэрэгний зохицуулагч нь сэргээн босгох галын галт тэргийг яаралтай явуулах болсон тухай сэрн\гээн босгох ба галын галт тэрэгний даргад мэдэгдэнэ.

6.5. Зүтгүүрийн машинчид ташуу улаан зураастай цагаан өнгийн маягт дээр бичигдсэн зөвшөөрлийг олгоно.

Page 10: Altansukh1

Маягтанд сэргээн босгох галын галт тэрэг буюу туслах зүтгүүр хэддүгээр км-н хэддүгээр зуут хүртэл явж очих газрыг заана.

Галт тэрэгний сүүл талаас тусламж үзүүлэх бол өртөөний жижүүр галт тэрэгний уртыг тооцож галт тэрэгний зохицуулагч уртыг хянаснаар тухайн тусламж хүсэгч хэддүгээр км-н хэддүгээр зуутад хамгаалалт хийснийг тогтооно.

6.6. Хаалттай хоорондын замд явуулж байгаа сэргээн босгох галын галт тэрэг тусламжын зүтгүүр бүрийг өртөөний дарга түүний эзгүйд

Page 11: Altansukh1

Орлогч буюу ажлаас чөлөөтэй өртөөний жижүүрийн аль нэг нь дагалдаж явна. Дагалдаж яваа ажилтан нь галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчаас галт трэг зогсож байгаа км зуутыг тодруулж өртөөний жижүүрийн өгч байгаа маягтанд заасан км зуут зөв байгааг магадлана.

Тусламжийн зүтгүүрийн бригад ташуу улаан зураастай цагаан өнгийн маягтанд заасан км зуутад зогсоно.

Page 12: Altansukh1

6.7.Тусламж үзүүлэхээр хоорондын замд яваж байгаа зүтгүүрийн машинч нь ташуу улаан зураастай цагаан өнгйн маягт дээр бичигдсэн зөвшөөрөлд заагдсан газраас 2 км-н өмнө хурдаа бууруулж,саад тохиолдвол нэн даруй зогсоход бэлэн сонор сэрэмжтэй явна.

Page 13: Altansukh1

6.10.Галт тэрэг хоорондын замд салсан/тасарсан үед машинчийн гүйцэтгэх үүрэг: Үүнд:

а.Галт тэрэгний бүрэлдэхүүн салсан,тасарсан туханй хоорондын замын хязгаарлагч өртөөдийн жижүүрт мэдэгдэнэ.

б.Туслах машинчаар бүрэлдэхүүний байдал,

салсан вагонуудын холбох төхөөрөмжийг шалгуулж тэдгээр нь гэмтэлгүй бол туслах машинчийн дохиогоор галт тэрэгний салсан

Page 14: Altansukh1

бүрэлдэхүүнийг 3км/цагаас илүгүй хурдтай ухарч холбоно.

в.Тоормосны эвдэрсэн хийн зөөлөн хоолойг нөөцөөс буюу сүүлчийн вагоноос эсвэл зүтгүүрийн өмнө талаас авч солино. Суурь бүтэц эзэмшигчээс баталсан авто тоормосын зааврын дагуу тоормосын товчилсон туршилт хийнэ.

г.Туслах машинч нь бүрэлдэхүүнийг холбосны дараа хөдөлгөөнийг сэргээхийн

Page 15: Altansukh1

өмнө галт тэрэгний бүрэлдэхүүн бүрэн эсэхийг сүүлчийн вагоны дугаар сүүлийн дохиогоор магадлана.

6.11.Дараахь нөхцөлд хоорондын замд тасарсан бүрэлдэхүүнийг хооронд нь холбохыг хориглоно. Үүнд:

а.Байгаль цаг агаарын тохиромжгүй нөхцөлд дохиог ялгахад хүндрэлтэй байвал

б. Тасарсан бүрэлдэхүүн 0,0025-с огцом хэвгий дээр зогссон нь холбох үед түлхэлтээс өөрөө галт тэрэгний хөдөлгөөний эсрэг зүг хөдлөх магадлалтай

Page 16: Altansukh1

байвал.

Хэрэв тасарсан хэсэг хэвгий дээр үлдсэн бол бүрэлдэхүүнийг хооронд нь холбох тусламж шаардахаас өмнө машинчийн заалтаар өөрөө өнхрөхөөс нь болгоомжлон зүтгүүрийн тоормосны ивүүр буюу гар тоормосоор бэхлэнэ.

6.12. Хүн суулгасан ба тэсрэх дэлбэрэх аюултай ачаатай бүрэлдэхүүнийг төмөр замын ажилтаны хамгаалалтгүйгээр хоорондын замд үлдээхийг хориглоно.

Page 17: Altansukh1

6.14.Галт тэрэгний сүүлээс тусламж үзүүлэх үед сүүлийн хэсэг хаана байгаа нь мэдэгдээгүй бол тусламжийн зүтгүүрийн машинчид/сэргээн босгох галт тэрэгний ташуу улаан зураастай цагаан өнгийн маягтанд бичсэн зөвшөөрлөөс гадна”Хоорондын замд салсан вагонууд байгаа газар мэдэгдээгүй”гэсэн анхаарамж олгоно.Тусламж үзүүлэх зүтгүүрийн машинч хоорондын замд онц сонор сэрэмжтэй,саад тохиолдох зогсоход бэлэн явна.

Page 18: Altansukh1

6.15.Хэрэв галт тэрэг хоорондын замд зогссон дараа цаашид хөдөлгөөнөө үргэлжлүүлж чадахгүй явуулсан өртөөнд буцаж ирэх шаардлага гарвал машинч өөрөө буюу туслах машинчаар дамжуулан энэ тухай/бичгээр,утсаар/өртөөний жижүүр,галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид мэдэгдэнэ.

6.16.Хоорондын замд зогссон галт тэргийг өртөөний оруулах дохио хүртэл 5км/цагаас хэтрэхгүй хурдтай ухраана.

Page 19: Altansukh1

галт тэрэг ухарч яваа талын эхний вагоны тоормосны талбай,тусгай гишгүүр дээр туслах машинч эсвэл машинчийн заавраар төмөр замын байгууллагын өөр ажилтан явж болно.

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн тушаалаар хоорондын замыг бүх галт тэрэгний хөдөлгөөнд хаах ба зогссон галт тэрэгний машинчид өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалыг радио буюу утсан холбоогоор дамжуулсаны дараа ухраана.

Page 20: Altansukh1

Хоорондын замыг хаах тухай галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн тушаал өгсний дараа зогссон галт тэрэг,өртөө хооронд утсан ба радио холбоо ажиллахгүй бол өртөөний жижүүр машинчид ташуу улаан зураастай цагаан өнгийн маягтанд бичсэн зөвшөөрлийг олгож галт тэргийг ухраана.

6.17.Хоорондын замаас өртөөнд буцаж ирж байгаа галт тэргийг оруулх гэрлэн дохионы зөвшөөрсөн заалттай дохиогоор буюу энэ

Page 21: Altansukh1

журмын 8,19 дүгээр зүйлд заасны дагуу хүлээн авна.

Явуулж байгаа галт тэрэгний сүүл өртөөний хязгаараас гараагүй зогссон тохиолдолд галт тэргийг зайлшгүй ухраах шаардлагатай бол сэлгээний журмаар өртөөний жижүүрийн захирамжаар гүйцэтгэнэ.

Page 22: Altansukh1

Хаалттай хоорондын замд сэргээн босгох

галт тэрэг галын галт тэрэг туслах

зүтгүүрийг хаалттай хоорондын замд

ажиллуулах тохиолдолд өртөө

зөрлөгийн жижүүрүүд нь

ГТХУЖ-ыг мөрдлөг болгож ажиллахаас гадна бусад дүрэм

журам, тушаал, зааварт нийцүүлэн ажиллах хэрэгтэй.

Page 23: Altansukh1

Анхаарал тавьсан баярлалаа.