32
13 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО 4.1 Баримтлах бодлого, зорилт, зарчим Төсвийн орлогын бодлого нь 2012 онд төсвийн тэнцвэрт харьцааг хадгалах хэмжээнд орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтыг биелүүлэх, төсвийн орлогын тогтвортой бааз суурийг өргөжүүлэх, татвар хураалтыг эрчимжүүлэх, төсвөөс санхүүжүүлэх хөтөлбөр арга хэмжээг жигд хэрэгжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх зарчмыг баримтална. Сүүлийн жилүүдэд эдийн засаг эрчимтэй сэргэх шатанд орж, улмаар уул уурхайн салбарын өсөлтийг дагасан хувийн хэвшлийн үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр ард иргэдийн зарим хэсгийн орлого, хэрэглээ эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан татварын бодлогоор дамжуулан орлогын тэгш шударга зарчмыг хангах зорилгоор хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Манай улсын хувьд ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт 2002 оны байдлаар нийт экспортын 50 орчим хувийг эзэлж байсан бол өнөөдөр 90 орчим хувийг эзэлж байна. Цаашид ч энэхүү хандлага хэвээр хадгалагдахаар байгаа бөгөөд стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын үе шат дуусч олборлолтын үйл ажиллагаа эхэлснээр ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт манай улсын нийт экспортын 98 хүртэл хувийг эзлэх хандлагатай байна. Иймд ашигт малтмалын нөөцийг урт удаан хугацаанд үр өгөөжтэй ашиглах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор уул уурхайн салбарын татварыг оновчтой түвшинд тогтоох, татварын бодлогоор дамжуулан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин экспортод гарч буй зарим нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнд экспортын татвар ногдуулахаар хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ. 2012 онд Татварын байгууллага нь бодлогын хүрээнд татварын тогтолцоог орчин үеийн эдийн засгийн харилцаа, өөрийн орны онцлогт тохируулан улам боловсронгуй болгож, өөрчлөн шинэчлэх, мэдээллийн технологи, мэдлэгт суурилсан дэлхийн жишигт нийцсэн цахим татварын алба болох зорилтод хүрэх тогтолцоог бий болгон хэрэгжүүлнэ. Татвар төлөгчийн бүртгэлийн системийг сайжруулах, бэлэн мөнгөний урсгалыг хянахтай холбогдуулан хууль эрх зүйн орчныг бий болгох, татварын эрсдлийн удирдлагын тогтолцооны эрх зүйн зохицуулалтыг бий болгон хөгжүүлэх, татвар ногдуулах, тайлагнах үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэн, хэрэгжүүлэх болно. Эрсдэлтэй татвар төлөгчид болон татварт хамрагддаггүй аж ахуйн нэгж, байгууллага, орлого бүхий иргэдийг татварт хамруулах талаар олон улсад ашиглаж буй татварын хяналт, шалгалтын арга, хэрэгслүүдийг судалж, нэвтрүүлнэ. Төсвийн бүрдүүлэлтийг хангах, татвараас зайлсхийх үзэгдэлтэй тэмцэх, нуугдмал орлогыг ил болгоход татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг чиглүүлж, далд эдийн засаг дахь татварын эрсдлийг тооцож, татварын хяналт шалгалтанд ашиглаж хэвшинэ. Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээнд мэдээллийн шинэ систем, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан цахим үйлчилгээ, “Хүн төвтэй татварын үйлчилгээ”-ний хэв загвар бүхий нэг цонхны үйлчилгээг бүрэн нэвтрүүлнэ.

4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

  • Upload
    others

  • View
    7

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

13

4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО

4.1 Баримтлах бодлого, зорилт, зарчим

Төсвийн орлогын бодлого нь 2012 онд төсвийн тэнцвэрт харьцааг хадгалах хэмжээнд орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтыг биелүүлэх, төсвийн орлогын тогтвортой бааз суурийг өргөжүүлэх, татвар хураалтыг эрчимжүүлэх, төсвөөс санхүүжүүлэх хөтөлбөр арга хэмжээг жигд хэрэгжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх зарчмыг баримтална.

Сүүлийн жилүүдэд эдийн засаг эрчимтэй сэргэх шатанд орж, улмаар уул уурхайн

салбарын өсөлтийг дагасан хувийн хэвшлийн үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр ард иргэдийн зарим хэсгийн орлого, хэрэглээ эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан татварын бодлогоор дамжуулан орлогын тэгш шударга зарчмыг хангах зорилгоор хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Манай улсын хувьд ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт 2002 оны байдлаар

нийт экспортын 50 орчим хувийг эзэлж байсан бол өнөөдөр 90 орчим хувийг эзэлж байна. Цаашид ч энэхүү хандлага хэвээр хадгалагдахаар байгаа бөгөөд стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын үе шат дуусч олборлолтын үйл ажиллагаа эхэлснээр ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт манай улсын нийт экспортын 98 хүртэл хувийг эзлэх хандлагатай байна.

Иймд ашигт малтмалын нөөцийг урт удаан хугацаанд үр өгөөжтэй ашиглах, төсвийн

орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор уул уурхайн салбарын татварыг оновчтой түвшинд тогтоох, татварын бодлогоор дамжуулан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин экспортод гарч буй зарим нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнд экспортын татвар ногдуулахаар хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

2012 онд Татварын байгууллага нь бодлогын хүрээнд татварын тогтолцоог орчин

үеийн эдийн засгийн харилцаа, өөрийн орны онцлогт тохируулан улам боловсронгуй болгож, өөрчлөн шинэчлэх, мэдээллийн технологи, мэдлэгт суурилсан дэлхийн жишигт нийцсэн цахим татварын алба болох зорилтод хүрэх тогтолцоог бий болгон хэрэгжүүлнэ.

Татвар төлөгчийн бүртгэлийн системийг сайжруулах, бэлэн мөнгөний урсгалыг

хянахтай холбогдуулан хууль эрх зүйн орчныг бий болгох, татварын эрсдлийн удирдлагын тогтолцооны эрх зүйн зохицуулалтыг бий болгон хөгжүүлэх, татвар ногдуулах, тайлагнах үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэн, хэрэгжүүлэх болно.

Эрсдэлтэй татвар төлөгчид болон татварт хамрагддаггүй аж ахуйн нэгж,

байгууллага, орлого бүхий иргэдийг татварт хамруулах талаар олон улсад ашиглаж буй татварын хяналт, шалгалтын арга, хэрэгслүүдийг судалж, нэвтрүүлнэ. Төсвийн бүрдүүлэлтийг хангах, татвараас зайлсхийх үзэгдэлтэй тэмцэх, нуугдмал орлогыг ил болгоход татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг чиглүүлж, далд эдийн засаг дахь татварын эрсдлийг тооцож, татварын хяналт шалгалтанд ашиглаж хэвшинэ.

Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээнд мэдээллийн шинэ систем, орчин үеийн

дэвшилтэт технологид суурилсан цахим үйлчилгээ, “Хүн төвтэй татварын үйлчилгээ”-ний хэв загвар бүхий нэг цонхны үйлчилгээг бүрэн нэвтрүүлнэ.

Page 2: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

14

2012 онд Гаалийн байгууллага бодлогын хүрээнд гадаад худалдааг хөнгөвчилж, бизнес эрхлэгчдэд учирч байгаа саад бэрхшээлийг арилган цаг хугацаа, зардлыг хэмнэж, гаалийн байгууллага зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр түргэн шуурхай нэвтрүүлэх, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэхийн сацуу үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцоор хүлээсэн үүргийг ханган биелүүлэхэд гаалийн хяналтыг чиглүүлж үр дүнтэй, шуурхай арга хэлбэрийг нэвтрүүлэх замаар улсын төсвийн төлөвлөгөөг бүрэн төвлөрүүлэх зарчим баримтлана.

Гаалийн хяналтын уламжлалт арга барилаас татгалзаж гадаад худалдааны талаар мэдээлэл цуглуулах, боловсруулах замаар эрсдлийн түвшинг тодорхойлон, биет үзлэгээс аль болох татгалзаж, эрсдлийн менежментийн арга барилыг гаалийн хяналтад нэвтрүүлж эхлээд байна. Үүний сацуу гаалийн хяналтад орчин үеийн рентген тоног төхөөрөмж болон эрэлч нохойг ашиглаж байгаа нь ачааг буулгах, задлахгүйгээр шалгах боломжийг бүрдүүлж хилээр нэвтэрч байгаа бараа, тээврийн хэрэгслийг шуурхай нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байна. Гадаад худалдаа эрхлэгчид гаалийн байгууллагад барааг үнэн зөв мэдүүлсэн эсэхийг нягтлан шалгах бүрдүүлэлтийн дараах шалгалтыг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа нь гаалийн үйл ажиллагааг шуурхай болгох бас нэгэн хөшүүрэг болж байна.

Гаалийн байгууллагын хувьд оюуны өмчийн зөрчил, хар тамхи, мансууруулах бодис, химийн хорт бодис зэрэг нийгэм, эдийн засагт хор хохирол учруулж байгаа хууль бус үйлдэлтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх бодит шаардлага байгаа бөгөөд дэлхий нийтийг хамарч буй байгаль экологийн сүйрэл, ховордсон ан амьтан, ургамлыг хамгаалах, цаг уурын дулааралтай тэмцэх арга хэмжээг дэмжихийн зэрэгцээ улс орны эдийн засгийг хөгжүүлэх, хөнгөн шуурхай гаалийн үйлчилгээг нэвтрүүлэн “Ногоон эдийн засаг”–ийн бодлогыг дэмжиж “Ногоон гааль”-ийг төлөвшүүлэн гаалийн байгууллагын шинэчлэлийг улам төгөлдөржүүлэх болно. Эрдэс баялгийн үнийн тооцоо

Монгол Улсын 2012 оны төсвийн төсөлд ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн төсөөллийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн холбогдох заалт болон ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн төсөөлөл хийдэг олон улсын банк, санхүүгийн байгууллагын гаргасан төсөөлөлд тулгуурлан хийлээ.

Монгол Улсын төсвийн орлого нь дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын

бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтаас ихээхэн хамааралтай болж байна. Энэ оныг хүртэл зэс, алтны борлуулалтаас төвлөрөх орлого төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлж байсан бол 2011 оноос эхлэн нүүрснээс төвлөрөх орлого голлох хандлагатай болж байна. Энэ нь экспортод гаргаж буй нүүрсний биет хэмжээ болон дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ өссөнтэй холбоотой юм.

Зэсийн үнэ 2008 онд огцом буурч сүүлийн 7 жил дэх хамгийн доод үнэ болох 3070

ам.долларт хүрч байсан хэдий ч санхүүгийн хямралын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлтийг даган 2010 оны 12 дугаар сард 9600 ам.доллар хүртэл өсч байсан. Гэвч түүнээс хойш зэсийн үнэ бага зэрэг буурах хандлагатай байна. Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн хэлбэлзлийг даган манай улсын төсвийн орлого хэлбэлзэж байна. Үнийн хэлбэлзэлтэй холбоотой эрсдлийг бууруулах зорилгоор 2010 онд УИХ-аас баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2011 оноос эхлэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцож, Тогтворжуулалтын санд тодорхой хэмжээний хуримтлалыг бий болгоод байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2012

Page 3: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

15

онд төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцож, Тогтворжуулалтын сангийн хуримтлалыг тооцлоо.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар

тухайн жилийн нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа тухайн төрлийн эрдэс баялгийг “гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого” гэдэгт “зэс” болон “нүүрс”-нээс төвлөрөх орлого хамаарч байна. 2012 оны хувьд төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх, гол нэр төрлийн эрдэс баялаг болохын тулд доод тал нь 200.0 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэх ёстой юм. Зэс, боловсруулсан нүүрсний хувьд ОУВС-аас гаргасан үнийн мэдээллийг, харин коксжих, чулуун болон хүрэн нүүрсний хувьд Хятадын зах зээлийн үнийн мэдээлэл болон “Bloomberg” мэдээллийн эх сурвалжаас авсан нүүрсний үнийн төсөөллийг ашиглалаа.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тэнцвэржүүлсэн үнийн

хувьд зэсийн үнэ 6663.5 ам.доллар, боловсруулсан нүүрсний үнэ 166.58, коксжих нүүрсний үнэ 102.60, чулуун нүүрсний үнэ 72.40, хүрэн нүүрсний үнэ 57.20 ам.доллар байхаар тооцлоо. 2012 онд олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаас зарладаг үнийн төсөөлөлд үндэслэн алтны үнийг 1723.75 ам.доллар байхаар тооцлоо.

Хүснэгт 4.1 Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зарласан алтны үнийн төсөөлөл

ОУ-ын санхүүгийн байгууллагын нэр Алтны үнийн төсөөлөл,

ам.доллар

Commerzbank AG 1800

ANZ banking group 1595

BNP Paribas 1600

Deutsche Bank AG 1900

Дундаж үнэ 1723.75

2005-2011 оны алт, зэсийн үнийг графикаар харууллаа.

0

2000

4000

6000

8000

10000

12000

Mar

-05

Jul-

05

Nov

-05

Mar

-06

Jul-

06

Nov

-06

Mar

-07

Jul-

07

Nov

-07

Mar

-08

Jul-

08

Nov

-08

Mar

-09

Jul-

09

Nov

-09

Mar

-10

Jul-

10

Nov

-10

Mar

-11

Jul-

11

График 4.1 Дэлхийн зах зээл дэх зэсийн үнийн график (2005-2011)

Хамгийн доод үнэ: $3070, 2008 оны 12-р сардХамгийн дээд үнэ: $9600, 2010 оны 12-р сардДундаж үнэ: $6610

Page 4: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

16

График 4.2 Дэлхийн зах зээл дэх алтны үнийн график (2005-2011)

4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2012 онд 6.7 их наяд төгрөгт хүрч,

ДНБ-ний 37 орчим хувийг эзлэхээр байна. Өөрөөр хэлбэл, нийт эдийн засгийн 37 орчим хувьтай тэнцэх хөрөнгийн дахин хуваарилалт төсвөөр дамжин хийгдэж байгаа нь төсвийн бодлого макро эдийн засгийн тэнцвэрт хэр хүчтэй нөлөө үзүүлэхийг тодорхой харуулж байна.

График 4.3 ДНБ ба Нэгдсэн төсвийн нийт орлогын өсөлт

0

200

400

600

800

1000

1200

1400

1600

1800

2000

M-0

5J-

05N

-05

M-0

6J-

06N

-06

M-0

7J-

07

N-0

7M

-08

J-08

N-0

8

M-0

9J-

09N

-09

M-1

0J-

10

N-1

0M

-11

J-11

Хамгийн доод үнэ: $428, 2008 оны 1-р сардХамгийн дээд үнэ: $1800, 2011 оны 9-р сардДундаж үнэ: $966

0

2000000

4000000

6000000

8000000

10000000

12000000

14000000

16000000

18000000

20000000

0

1000

2000

3000

4000

5000

6000

7000

8000

19951996199719981999200020012002200320042005200620072008200920102011 ХБГ

2012 төл

Нэгдсэн

төсвийн

нийт орлого,

тэрбум

төгрөгөөр

ДНБ ба Нэгдсэн төсвийн нийт орлогын өсөлт

Нэгдсэн төсвийн орлого ДНБ, оны үнээр

Page 5: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

17

Эдийн засаг дахь татварын ачааллыг тооцохдоо нийт татварын орлогыг ДНБ-д харьцуулан тооцдог. Монгол Улсын 1996 оноос хойшхи татварын ачааллыг графикаар харуулбал:

Графикаас харахад, 2005 болон 2006 онд татварын ачаалал буюу татварын орлогын

ДНБ-д эзлэх хувийн жин 20.4-28.5 хувь хүртэл өсч байсан бол 2007 онд татварын шинэчлэл хийж, татварын хувь хэмжээг бууруулсны үр дүнд 2007 оноос эхлэн эдийн засаг дахь татварын ачаалал буурч, 2009 онд хамгийн доод түвшиндээ буюу 14.2 хувьд хүрч байсан байна. 2009 оны хувьд татварын ачаалал эрс буурсан нь дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралаас үүдэн манай улсын татварын орлого эрс буурсан, мөн зэсийн үнэ унаснаас үүдэлтэй зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого буурсан явдал нөлөөлсөн.

Дэлхийн санхүү, эдийн засгийн нөхцөл байдал 2010 оноос сэргэж эхэлсэнтэй

холбоотойгоор 2010 оноос эхлэн эдийн засаг дахь татварын ачаалал өсч эхэлсэн ба 2011 оны ХБГ-ээр татварын ачаалал 33.0 хувь хүрэхээр байна. 2012 оны хувьд татварын орлогыг 5.1 их наяд төгрөг байхаар тооцсон нь 2011 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 45 хувиар, 2010 оны гүйцэтгэлээс 2.6 дахин нэмэгдэж буй хэдий ч ДНБ-ний өсөлт татварын орлогын өсөлтөөс өндөр байгаагийн улмаас эдийн засаг дахь татварын ачаалал буурч 28.8 хувьд хүрч буурахаар байна.

4.3 Уул уурхайн салбарын орлого

Гол нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээ болон татварын орлогыг

харуулбал дараах байдалтай байна. Үүнд:

/тэрбум төгрөг/

№ Бүтээгдэхүүний

нэр төрөл

2009 2010 2011 төл 2011 оны ХБГ 2012 төл

Хэмжээ

Татвар

Хэмжээ

Татвар

Хэмжээ

Татвар

Хэмжээ

Татвар

Хэмжээ

Татвар

1 Алт /тн/

9.3 60.5

4.1

38.2

10.1

68.8

5.0

25.9 4.2 31.26

0.0%

5.0%

10.0%

15.0%

20.0%

25.0%

30.0%

35.0%

-

1,000,000

2,000,000

3,000,000

4,000,000

5,000,000

6,000,000

1996

1997

1998

1999

2000

2001

2002

2003

2004

2005

2006

2007

2008

2009

2010

2011

ХБГ

2012

төл

График 4.4. Татварын ачаалал

Татварын орлого ДНБ-д эзлэх хувийн жин

Page 6: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

18

2 Нүүрсний экспорт /сая тонн/

7.1 76.8

16.8

193.9

20.0

291.5

20.1

402.6 31.6 925.16

3 Зэсийн баяжмал/мян.тонн/

530.3 237.2

568.6

534.8

523.0

436.0

523.0

561.2 503.5 583.44

4 Цайрын баяжмал /мян.тонн/

150.7 11.3

119.8

34.2

124.5

29.6

124.5

27.3 122.6 28.04

5 Төмрийн хүдэр, баяжмал /сая.тонн/

1.6 12.1

3.6

99.8

3.4

43.2

5.2

42.5 6.3 93.73

6 Жонш, жоншны баяжмал /мян.тонн/

313.5 2.1

418.9

4.3

339.8

4.5

397.0

2.9 635.3 7.85

НИЙТ ДҮН 400.0 905.2 873.6 1015.9 1669.5

2012 онд уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас төсөвт 1669.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр байна. 2012 оны төсвийн жилд нүүрснээс орох орлого 925.1 тэрбум төгрөгөөрт хүрсэнээр зэсийн орлого төсвийн орлогын бүрдүүлэлтэд тэргүүлэх байр суурь эзэлдэг байсан өнгөрсөн практикт өөрчлөлт орж, нүүрс тэргүүлж эхлэхээр байна.

График 4.5 Уул уурхайн татварын орлогын өсөлтийг графикаар харуулбал:

Уул уурхайн салбараас орох татварын орлогын хэмжээ 2009 онтой харьцуулахад 4.2 дахин

өссөн байна. 2012 оны төсвийн төлөвлөгөөгөөр ашигт малтмалын гол нэрийн бүтээгдэхүүнээс орох татварын орлогын төлөвлөгөөг задлан харуулбал:

№ Бүтээгдэхүүний

нэр төрөл

2012 оны орлогын төлөвлөгөө /тэрбум төгрөг/

Биет

хэмжээ

Зах зээлийн

үнэ

Орлогын

татвар

АМНАТ

ӨСНАТ

Ногдол

ашиг

Бусад

татвар

Экспорты

н

гаалийн

татвар

Нийт

1 Алт /тн/

4.2 $1,578.07

5.63

14.20 9.6 1.84 31.26

2 Нүүрсний экспорт /сая тонн/

31.56

60.5 38.2 21.87 31.376.8 193.9

402.56

925.1

237.2

534.8

561.18

583.4

12.1

99.8

42.00

121.3

2009 2010 2011 2012 төл

Уул уурхайн салбарын татварын орлогын өсөлт /тэрбум төгрөг/

Алт Нүүрс Зэс Цайр Төмрийн хүдэр Жонш

Page 7: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

19

Үүнээс: боловсруулсан

7.0 $ 199.90

16.3

84.0 16.8

5.4

84.0 206.53

коксжих нүүрс

24.5 $ 135.00

180.4

186.2 55.9

31.2

62.8

186.2 702.71

хүрэн нүүрс

0.064 $ 75.00

15.10

0.25 0.09

0.23

0.25 15.91

3 Зэсийн баяжмал/мян.тонн/

503.5 $9,760.50

122.5

69.3 113.5

110.0

168.1 583.44

4 Цайрын баяжмал /мян.тонн/

122.6 $ 2,425.0

13.5

9.5 0.5

4.5 28.04

5 Төмрийн хүдэр, баяжмал /сая тонн/

6.3 $81-$124

0.0

34.7 24.3

0.0

34.70 93.73

6 Жонш, жоншны баяжмал /мян.тонн/

635.3 $80-$350

0.8

5.6 0.6

0.8 7.85

*Тайлбар: Тогтворжуулалтын санд төвлөрөх зэс, нүүрснээс орох орлогын дүн багтсан. 1669.47

2012 оны уул уурхайн татварын орлогын төлөвлөгөөнд ашигт малтмалын гол бүтээгдэхүүний эзлэх хувийн жинг харуулбал:

2012 онд уул уурхайн салбараас төвлөрүүлэх нийт татварын орлогын 90 хувь нь зөвхөн

зэс, нүүрснээс төвлөрөхөөр байна. Уул уурхайн томоохон татвар төлөгчдөөс 2012 онд төвлөрүүлэхээр тооцсон гол татварын

орлогыг татварын төрөл тус бүрээр задлан харуулбал дараах байдалтай байна. /тэрбум төгрөг/

Компанийн нэр Орлогын татвар

АМНАТ ӨСНАТ Ногдол ашиг

Экспортын гаалийн татвар

Нийт дүн

Эрдэнэт үйлдвэр 122.5 69.3 113.5 110.0 415.3 Энержи Ресурс 20.1 108.3 24.1 108.3 260.8 Тавантолгой ХК 66.2 56.7 17.0 31.2 56.7 227.7 Монголын Алт ХХК 87.6 40.5 12.1 40.5 180.7 Саусгоби сэндс ХХК 22.8 40.5 12.1 40.5 116.0

Нийт дүн 319.2 315.3 178.9 141.2 246.0 1200.5

2%

55%

35%

2%

6%

0%

График 4.6 Уул уурхайн салбараас орох татварын орлого, бүтээгдэхүүний төрлөөр

Алт Нүүрс Зэс Цайр Төмрийн хүдэр Жонш

Page 8: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

20

Тухайн татварын төрлийн нийт орлогын дүнд эзлэх

хувийн жин 38.4% 75.2% 55.9% 92.3% 80.6% Дээрх 5 компани нь уул уурхайн салбараас орох татварын нийт орлогын 72.2 хувийг

бүрдүүлэхээр байна. Үүнээс эдгээр 5 компани мөн нийт аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын 38.4 хувийг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн нийт орлогын 75.2 хувийг, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 55.9 хувийг, шинээр санаачилж буй Экспортын гаалийн албан татварын орлогын 80.6 хувийг бүрдүүлэхээр байна. Төрийн өмчийн оролцоотой Эрдэнэт үйлдвэр болон “Тавантолгой” ХК-аас төрд ногдох ногдол ашгийн дүн нь нийт ногдол ашгийн орлогын 92.3 хувийг бүрдүүлэхээр байна.

График 4.7 Уул уурхайн салбарын томоохон татвар төлөгчдийн татварын орлого /тэрбум төгрөг/

Графикаас харахад, Эрдэнэт үйлдвэр нийт 415.3 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт

төвлөрүүлэх ба үүнээс 29 хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар, 17 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр, 27 хувийг өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр тус тус төвлөрүүлэхээр байна. Гэтэл нүүрсний компаниудын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон шинээр санаачилж буй экспортын гаалийн албан татвар өндөр, харин өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийн жин бага байна.

4.4 Төсвийн орлогын бүрдүүлэлтэд учирч болзошгүй эрсдэл

2012 оны төсвийн орлогыг бүрдүүлэх, Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж

ажиллахад дараах эрсдлийг анхааран үзэх нь зүйтэй байна. Үүнд:

УИХ-аар 2012 оны Төсвийн тухай хууль хэлэлцэгдэн батлагдсаны дараа татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой хууль, тогтоомж батлагдан гарах нь төсвийн орлого буурах өндөр эрсдлийг бий болгож байна.

Дэлхийн зах зээлийн нөхцөл байдал, орчноос хамаарч алт, зэсийн үнэ өнөөгийн

таамагласан үнээс буурсан тохиолдолд төсвийн орлогод шууд нөлөөлж, төсвийн

29%

8%29%

48%

20%

17%

42%25%

22%

35%

27%

9% 7% 7%

10%%

26%

14%

42% 25%

22%

35%

0.0

50.0

100.0

150.0

200.0

250.0

300.0

350.0

400.0

450.0

Эрдэнэт үйлдвэр

Энержи Ресурс Тавантолгой ХК

Монголын Алт ХХК

Саусгоби сэндс ХХК

Экспортын гаалийн татвар Ногдол ашиг ӨСАМНАТ АМНАТ Орлогын татвар

Page 9: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

21

төлөвлөсөн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг санхүүжүүлэх боломжгүй болгох томоохон эрсдлийг бий болгоно.

Нэгдсэн төсвийн болон ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалын

хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг орон нутгийн төсөвт хуваарилж байгаатай холбоотойгоор тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдөхгүй нөхцөл бүрдэх, эсвэл тусгай зөвшөөрөлтэй талбайг өмнөх онуудаас илүү хэмжээгээр буцаан хүлээлгэн өгөх зэргээс үүдэн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдөхгүй байх эрсдэл бий болж, улмаар төсөвт төвлөрөх орлого буурах нөхцөл үүснэ.

Зарим алт олборлогч аж ахуйн нэгжүүд төлөвлөсөн хэмжээнд алтны олборлолтын

үйл ажиллагаагаа явуулахгүй бол олборлосон алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад татвар, төлбөр, хураамжийг төсөвт төвлөрүүлэх боломжгүй болно.

Дэлхийн эдийн засагт тогтворгүй нөхцөл байдал үүсч буйн улмаас зэсийн үнэ 2011 оны 9 дүгээр сарын сүүлийн хэдэн хоногт огцом буурч, 2011 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 7261 ам.долларт хүрээд байна. 2012 оны төсвийн төсөлд ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн төсөөллийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн холбогдох заалт болон ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн төсөөлөл хийдэг банк, санхүүгийн байгууллагын гаргасан төсөөлөлд тулгуурлан хийсэн. Гэвч зэсийн үнэ цаашид буурвал Тогтворжуулалтын сан болон төсвийн орлогын бүрдүүлэлтэд томоохон эрсдэл үүсч болзошгүй байна. Дараах мэдрэмжийн шинжилгээгээр зэсийн үнийн уналтаас үүсэх төсвийн орлогын бууралтыг харууллаа.

/тэрбум төгрөг/

1 тонн зэсийн үнэ ам.доллар

Татварын орлого, сая төгрөгөөр

Нийт дүн

Нэгдсэн төсвийн орлогын бууралт

Үүнээс:

Тогтвор-жуулалтын сангийн орлогын бууралт

Тэнцвэр-жүүлсэн үнээр тооцсон төсвийн орлогын бууралт

АМНАТ

ӨСНАТ

ААНОАТ

$ 9,760.0 69.28 207.84 112.12 389.24

$ 9,260.0 65.73 197.19 106.38 369.30 19.94 19.94 0.00

$ 8,760.0 62.18 186.54 100.63 349.36 39.88 39.88 0.00

$ 8,260.0 58.63 175.89 94.89 329.42 59.82 59.82 0.00

$ 7,760.0 55.08 165.25 89.15 309.48 79.76 79.76 0.00

$ 7,260.0 51.53 154.60 83.40 289.53 99.70 99.70 0.00

$ 6,663.5 47.30 113.51 60.43 221.24 168.00 168.00 0.00

$ 6,500.0 46.14 110.73 58.95 215.81 173.43 168.00 5.43

$ 6,000.0 42.59 102.21 54.41 199.21 190.03 168.00 22.03

$ 5,500.0 39.04 93.69 49.88 182.61 206.63 168.00 38.63

$ 5,000.0 35.49 85.17 45.34 166.01 223.23 168.00 55.23

$ 4,500.0 31.94 76.66 40.81 149.41 239.83 168.00 71.83

$ 4,000.0 28.39 68.14 36.27 132.81 256.43 168.00 88.43

$ 3,500.0 24.84 59.62 31.74 116.21 273.03 168.00 105.03

$ 3,000.0 21.29 51.10 27.21 99.60 289.63 168.00 121.63

2012 оны төсвийн төлөвлөгөөнд дэлхийн зах зээл дэх зэсийн үнийг 9760

ам.доллараар, тэнцвэржүүлсэн үнийг 6663.5 ам.доллар тооцож тусгасан. Иймээс зэсийн үнэ 6663.5 ам.доллар хүртэл унавал Тогтворжуулалтын санд зэсээс төвлөрүүлэх орлого

Page 10: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

22

төвлөрөх боломжгүй болно. Тогтворжуулалтын санд зэсээс нийт 168.0 тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцсон.

Харин зэсийн үнэ 6663.5 ам.доллароос доош буурвал Хүний хөгжлийн сан, Улсын

төсөв, Орон нутгийн төсөвт зэсээс төвлөрөх орлогын хэмжээ дээрх хүснэгтэд харуулсан хэмжээгээр буурахаар байна.

4.5 Монгол Улсын 2012 оны төсвийн орлого

Төсвийн орлогын 2012 оны төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа 2011 оны

хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчны хүрээнд Засгийн газраас эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээ, эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод орчны нөлөөлөл зэргийг тооцон, Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг төсвийн хүрээний мэдэгдлээс 2176.1 тэрбум төгрөгөөр, 2011 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 2432.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 6352.2 тэрбум төгрөгт хүргэхээр тооцлоо.

График 4.8 Монгол Улсын Нэгдсэн төсвийн орлого 2005-2012 он

/тэрбум төгрөг/

2012 оны төсвийн орлогын төлөвлөлтөд дараах гол хүчин зүйлс эерэгээр нөлөөлж байна. Үүнд:

Эдийн засгийн өсөлт 2013-2014 онуудад дунджаар 14-15.4 хувьтай байхаар

байна. Энэ өсөлтөд уул уурхайн салбарт орж буй хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн боломжит хүчин чадлын хэмжээний өсөлт, экспортын бараа, бүтээгдэхүүний үнийн өөдрөг төсөөлөл нөлөөллөө. ДНБ-ий бодит хэмжээ 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2013 онд 6159.4 тэрбум төгрөг, 2014 онд 7106.4 тэрбум төгрөгт хүрэхээр байна.

Монгол улсын экспортын бараа, бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ болон биет хэмжээ өсч экспортын хэмжээг 2013 онд 8984.0 сая ам.долларт, 2014 онд 10628.1 сая ам.долларт хүргэхээр байгаа бөгөөд нөгөө талаас сүүлийн жилүүдэд уул уурхайн төслүүдийн хэрэгжилттэй уялдан хүнд даацын машин, механизм, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн импорт

838.8

1,360.4 1,880.5

2,170.4 1,994.0

3,122.5

3 919,6

6 352,2

692.2 1,128.1

1,502.3 1,890.9

1,620.5

2,688.2

3 472,3

5 166.9

141.4

226.0 353.7 260.2 352.1 390.1 435.8 1,104.6

-

1,000.0

2,000.0

3,000.0

4,000.0

5,000.0

6,000.0

7,000.0

2005 2006 2007 2008 2009 2010 2011 ХБГ 2012 төс

Нийт орлого Татварын орлого Татварын бус орлого

Page 11: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

23

аажмаар буурч, 2013 онд 8283.7 сая ам.доллар, 2014 онд 9692 сая ам.долларт хүрэн, гадаад худалдааны тэнцэл 2013 оноос эхлэн ашигтай гарахаар байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн тогтвортой байдлыг

хангах, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон орлогоор хуримтлал үүсгэх зорилгоор төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцож, 2012 оны төсвийн төсөлд тусгалаа.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар

тухайн жилийн нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа тухайн төрлийн эрдэс баялгийг “гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого” гэдэгт “зэс” болон “нүүрс”-ээс төвлөрөх орлого хамаарч байна. Алтны хувьд дээрх шаардлагыг хангаж чадахгүй байгаа тул 2012 онд гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлогод хамаарахгүй байна.

Дэлхийн зах зээл дээр 2012 онд зэсийн үнийн төсөөллийг 9760.5 ам.долларт,

нүүрсний үнийн төсөөллийг 75.0-199.9 ам.долларт хэлбэлзэнэ гэж үзэн 2012 оны төсвийн төсөлд зах зээл дэх үнийн төсөөлөл, тогтвортой байдлын тухай хуулийн дагуу гаргасан үнийн зөрүүгээр Тогтворжуулалтын санд 381.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэж тооцлоо.

/тэрбум төгрөг/

Бүтээгдэхүүний нэр төрөл

Нийт дүн Боловсруулсан нүүрс

Коксжих нүүрс

Хүрэн нүүрс

Зэсийн баяжмал

Биет хэмжээ 7 сая 24.5 сая 63.5 мянга 503.5 мянга

Тэнцвэржүүлсэн үнэ-ТҮ (ам.доллар) 166.6 102.6 57.2 6,663.50

Зах зээлийн үнэ-ЗЗҮ (ам.доллар) 199.9 135.0 75.0 9,760.50

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого

ТҮ-ээр 4.8 135.1 15.1 60.4 215.4

ЗЗҮ-ээр 16.3 180.4 15.1 112.1 323.9

Зөрүү 11.50 45.30 - 51.70 108.5

Ашиг малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого

ТҮ-ээр 69.9 146.1 0.18 47.3 263.48

ЗЗҮ-ээр 83.9 192.2 0.25 69.3 345.65

Зөрүү 14.0 46.1 0.1 22.0 82.18 Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого

ТҮ-ээр 7.0 28.3 0.07 113.5 148.87

ЗЗҮ-ээр 16.6 55.9 0.148 207.8 280.448

Зөрүү 9.6 27.6 0.1 94.3 131.7

Экспортын гаалийн албан татвар/нүүрс/

ТҮ-ээр 69.9 141.5 0.18 211.58

ЗЗҮ-ээр 83.9 186.2 0.3 270.35

Зөрүү 14.0 44.7 0.1 0.0 58.7

Тогтворжуулалтын санд төвлөрүүлэх дүн 49.10 163.70 0.22 168.00 381.2

2012 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу

Тогтворжуулалтын санд төвлөрөх орлогыг тооцоход 168.0 тэрбум төгрөг буюу 44.1 хувь нь зэсийн үнийн өсөлтөөс, 213.0 тэрбум төгрөг буюу 55.9 хувь нь нүүрсний үнийн өсөлтөөс тус тус төвлөрөхөөр байна. Монгол Улсын 2011 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлээр Тогтворжуулалтын санд 219.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр байгаа ба 2012 оны төлөвлөгөө 381.2 тэрбум төгрөгийн орлогыг нэмэхэд 2012 оны эцэст тус сангийн нийт хуримтлал 600.2 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ий 3.3 хувьтай тэнцэхээр байна.

График 4.9 Тогтворжуулалтын сангийн хуримтлалын тооцоо

Page 12: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

24

“Оюутолгой” ордын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан 2012 онд улсын төсөвт “Оюутолгой” ХХК-ийн техник, эдийн засгийн үндэслэлд тооцон, батлагдсан дүнгээр 163.2 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлэхээр тусгалаа. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс 2012 онд төсөвт 499.2 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр тооцлоо. Үүнээс 168.0 тэрбум төгрөгийг Тогтворжуулалтын санд төвлөрүүлэхээр тооцлоо. Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төслийг 2011 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2012 оны төсвийн хүрээний мэдэгдэлтэй харьцуулбал дараах байдалтай байна.

Хүснэгт 4.2 Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого

/тэрбум төгрөг/

Орлого

2011 хүлээгдэж

буй гүйцэтгэл

2012 төсвийн хүрээний мэдэгдэл

2012 төсөл

Зөрүү /3-1/

Зөрүү /3-2/

1 2 3 4 5

ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ОРЛОГО БА ТУСЛАМЖИЙН ДҮН 3919.9 4176.1 6352.2 2432.3 2176.1

1 Татварын орлого 3472.3 3656.6 5166.8 1694.5 1510.2

1.1. Орлогын албан татвар 762.7 893.6 1039.4 276.7 145.8

1.2. Нийгмийн даатгалын орлого 408.4 356.5 547.9 139.5 191.4

1.3. Өмчийн татвар 12.4 13.1 15.9 3.5 2.8 1.4.-1.6.

Нэмэгдсэн өртгийн албан татвар, Онцгой албан татварын орлого Тусгай зориулалтын орлого

1419.5 1335.2 2076.4 656.9 741.2

1.7. Гадаад үйл ажиллагааны орлого 343.9 313.1 792.1 448.2 479.0

1.8. Бусад татвар (төлбөр, хураамж) 525.4 745.1 695.1 169.7 -50.0

2 Татварын бус орлого 435.8 498.6 1104.6 668.8 606.0

ХӨРӨНГИЙН ОРЛОГО 3.3 4.6 0.8 -2.5 -3.8

ТУСЛАМЖИЙН ОРЛОГО 8.6 16.2 80.0 71.4 63.8

2012 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн нийт орлого 2011 оны хүлээгдэж буй

гүйцэтгэлээс 2432.3 тэрбум төгрөгөөр, 2012 оны төсвийн хүрээний мэдэгдлээс 2176.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэн, 6352.2 тэрбум төгрөгт хүрэхээр байгаагаас 81.3 хувь буюу 5166.8 тэрбум төгрөг нь татварын орлого, үлдэх 17.7 хувь буюу 1104.6 тэрбум төгрөг нь татварын бус орлого байна.

74.8 108.5183.335.8

82.2

118.0

108.4

131.8

240.1

0.0

58.7

58.7

0.00%

0.50%

1.00%

1.50%

2.00%

2.50%

3.00%

3.50%

4.00%

0.0

100.0

200.0

300.0

400.0

500.0

600.0

700.0

2011 тод 2012 төсөл Нийт хуримтлал

Орлогын

бүрэлдэхүүн

, тэр

бум

төгрөгөөр

ДНБ

-нд

эзлэх

хувийн

жин

Экспортын татвар ӨНАМНАТ

АМНАТ ААНОАТ

Page 13: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

25

Төсвийн орлогыг гол бүрдүүлэгч Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газраас

төсөвт төвлөрүүлсэн орлогыг харуулбал дараах байдалтай байна. Хүснэгт 4.3 Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын орлого 2005-2012 оны байдлаар

/тэрбум төгрөг/

2012 онд Татварын ерөнхий газраас төсөвт 2203.4 тэрбум төгрөгийн орлого

төвлөрүүлэхээр байгаа нь нэгдсэн төсвийн орлогын 32.7 хувийг эзэлж байна. Гаалийн ерөнхий газраас улсын төсөвт 2012 онд 2292.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр байгаа нь нэгдсэн төсвийн орлогын 34.0 хувийг эзэлж байна. Татварын болон Гаалийн ерөнхий газар нь 2012 онд нэгдсэн төсвийн нийт орлогын 66.7 хувийг бүрдүүлэхээр байна.

Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, орлогын тэгш хуваарилалтыг

хангах, уул уурхайн татварыг оновчтой тогтоох зорилгоор Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт дараах татварын хуулийн төслүүдийг боловсрууллаа. Үүнд:

1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах

тухай хуулийн төсөл:

Хөгжлийн банкны үйл ажиллагааг дэмжих, бондын зах зээлийн хөгжлийг түргэтгэх зорилгоор тус банкнаас Засгийн газрын баталгаатай гаргах бондын хүүгийн орлогыг татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгалаа.

Эдийн засгийн олон талт шинэ харилцаанууд үүсэн бий болох, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн тоо өсөн нэмэгдэхийн хирээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлахгүйгээр Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олох үзэгдэл эрс нэмэгдэж байна. Тухайлбал, техникийн болон зөвлөхийн ажил үйлчилгээг гадаад улсад суугаа аж ахуйн нэгж, иргэн цахим хэлбэрээр хийж гүйцэтгэн, үйлчилгээний хөлсийг Монгол Улсын аж ахуйн нэгжээс шилжүүлэн авах харилцаа ихээр хийгдэж байна. Гэтэл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн орлогод татвар ногдуулахдаа хуульд “…Монгол Улсад…”, “…Монгол Улсын нутаг дэвсгэр дээр…” гэж зааж, хязгаарлалт тавьсны улмаас албан татварт хамрагдахгүй байх хуулийн цоорхой үүсээд байна. Энэ нөхцөл байдлыг засч, “Монгол Улсаас эх үүсвэртэй орлого” гэсэн нэр томъёог нэвтрүүлж, орлогын эх үүсвэрийг зааж, хуулийн зүйл заалтыг олон улсын практикт нийцүүлэхээр тусгалаа.

Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч этгээд Монгол Улсын арилжааны банкинд хадгаламжийн болон харилцах данс нээлгэн, мөнгө байршуулж хүүгийн орлого олох тохиолдол их гарч байгаа бөгөөд уг орлогод албан татвар ногдуулах зохицуулалт байхгүй байна. Иймд хуулийн 17.2.9 дүгээр заалтаар Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн зээлийн хүүгийн төлбөрт 20 хувийн татвар ногдуулдаг байсныг өөрчилж, “зээлийн” гэсэн томъёоллыг хасч бүх төрлийн хүүгийн орлогод нь татвар ногдуулдаг байхаар хуулийн төсөлд тусгалаа. Ингэснээр татварын орлого нэмэгдэхээс гадна Монгол Улсад байрладаг болон байрладаггүй албан татвар төлөгчийн аль алиных нь хүүгийн орлогод татвар ногдуулдаг болгон татварын тэгш, шударга зарчмыг мөрдүүлэх юм.

Үзүүлэлт 2005 2006 2007 2008 2009 2010 2011 хүлээгдэж буй гүйцэтгэл

2012 төс

Нийт орлого, үүнээс: 837.8 1 354.9 1 880.5 2 170.4 1 994.0 3 122.5 3 815.1 6733.4 Татварын ерөнхий газар 308.4 656.4 1 192.5 1 017.6 704.4 1 235. 2 1 635.0 2203.4 Гаалийн ерөнхий газар 291.0 363.6 682.6 587.6 515.4 877. 6 1 324. 5 2292.5

Page 14: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

26

2.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд

өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл:

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нийслэл хотын автомашины тоо 1.7 дахин, үүний дотор суудлын автомашины тоо хоёр дахин өсчээ. Судалгаанаас харахад улсын хэмжээгээр автомашины сүүлийн жилүүдийн дундаж өсөлт 25 орчим хувь, Улаанбаатар хотын хувьд 15 орчим хувь байгаа бөгөөд энэ хэмжээгээр жигд өснө гэж тооцвол 2015 он гэхэд автомашины тоо улсын хэмжээнд 560.0 мянга, Улаанбаатар хотын хэмжээнд 270.0 мянга орчимд хүрч, 2009 оныхоос даруй 77.4 хувиар өсөх төлөвтэй байна.

Өнгөрсөн 2010 оны автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн тооллогоор нийт

327874 авто тээврийн хэрэгсэл тоологдсоны 58.0 хувь нь буюу 190421 суудлын автомашин байна. Энэхүү суудлын автомашины 9 хувийг том оврын суудлын автомашин буюу 3001 ба түүнээс дээш цилиндрийн багтаамжтай суудлын автомашин эзэлж байна.

Дэлхий нийтийн чиг хандлага түлшний зарцуулалт багатай, хэмнэлттэй, байгаль орчин болон агаарын бохирдолд бага нөлөө үзүүлэхүйц хөдөлгүүрийн багтаамж багатай, бага оврын автомашины хэрэглээг илүүд үзэх болсон бөгөөд харин манай улс сүүлийн жилүүдэд хөдөлгүүрийн багтаамж ихтэй, туулах чадвар болон түлшний зарцуулалт өндөртэй жийп төрлийн автомашины хэрэглээ ихээхэн нэмэгдэж, түүнийг хот дотор өдөр тутмын хэрэглээнд өргөн ашиглах болсон нь байгаль орчин, нийгэм эдийн засаг, ард иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй Автотээврийн болон өөрөө явагч

хэрэгслийн албан татварын тухай хуулиар дээрх том оврын суудлын автомашинд ногдуулж буй татвар нь харьцангуй бага хэмжээтэй байгаа юм. Мөн эдгээр суудлын автомашин нь бусад суудлын автомашинтай харьцуулахад өндөр үнэтэй байдаг тул харьцангуй орлого өндөртэй иргэд эзэмшиж байна. Иймд орлогын тэгш хуваарилалтыг

Суудал58%Ачаа

19%

Автобус6%

Цистерн1%

Тусгай2% Мотоцикль

10%

Механизм1%

Чиргүүл3%

Тээврийн хэрэгсэл, төрлөөр, 2010 он

Page 15: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

27

хангах, иргэдийн зохистой хэрэглээг бий болгох, орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор 3501 см3 ба түүнээс дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинаас авах жилийн татварын хэмжээг нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгалаа. Мөн татвар ногдуулах татварын суурийг адилтгах зорилгоор суудлын автомашины хөдөлгүүрийн багтаамжаас хамаарсан ангилалыг өөрчлөн Онцгой албан татварын тухай хуульд оруулах өөрчлөлттэй ижил шатлалтай болгохоор хуулийн төсөл боловсруулсан.

Улмаар 3501 ба түүнээс дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашин жилд

дунджаар 420.1 мянган төгрөгөөс 1.5 сая төгрөг хүртэл албан татвар төлөхөөр байна. Орон нутгийн төсвийн орлого 2012 онд 8.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой юм.

3.Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл:

Манай улсын хилээр нэвтрэх автотээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдсээр

байна. Энэ оны эхний 8 сарын байдлаар 31341.0 ширхэг автотээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлсний 2500-аас дээш цилиндрийн багтаамжтай суудлын автомашин 7346 ширхэг, 0-3 жилийн насжилттай 2500-аас дээш цилиндрийн багтаамжтай суудлын автомашин 2119 ширхэг, үйлдвэрлэснээс хойш 10 ба түүнээс дээш жилийн насжилттай суудлын автомашин 3905 ширхэг импортоор орж ирсэн байна.

Манай улсын нийт автомашины 80 орчим хувь нь 7-оос дээш жил ашиглагдсан,

байгаль экологи, хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагаар стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, ашиглалтын зардал өндөртэй, тухай улсдаа хэрэглэгдэхээ больсон хямд үнээр худалдаалагдаж буй автомашинуудыг импортоор оруулаж ирж байна.

Шинэ буюу 3 хүртэл жил ашиглагдсан автомашин нийт автомашины 9 орчим хувийг

эзэлж байгаа нь харьцангуй бага үзүүлэлт юм.

Автомашины насжилтын судалгаа

Одоогийн мөрдөж буй хуулиар импортын авто машинд онцгой албан татвар

ногдуулахдаа үйлдвэрлэсэнээс хойших хугацаа, хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг нь үндэслэн татвар ногдуулдаг.

3 жил хүртэл9%

4-6 жил хүртэл12%

7-10 жил хүртэл29%

11-ээс дээш жил50%

Page 16: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

28

Гэвч 4 жил ашигласан машин 9 жил ашигласан машин адил татвар төлөх нь

оновчтой зохицуулалт биш гэж үзэн одоогийн мөрдөгдөж буй хуулиар үйлдвэрлэгдэн гарсанаас нь хойших хугацаа 4-9 жил байсныг 4-6 жил, 7-9 жил болгож, мөн хөдөлгүүрийн багтаамжийг 2500 ба түүнээс дээш гэснийг “2501-3500”, “3501-4500”, “4501-ээс дээш” болгож хуулийн төсөлд өөрчлөн тусгалаа.

Ингэхдээ татварын хувь хэмжээг хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэснээс хойших

хугацаагаар ялгавартай хэмжээгээр ногдуулан, татварын хувь хэмжээг 3501-ээс дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашиныг нэг см3 тутамд 2.5 ам.доллараар нэмэгдүүлэн ногдуулахаар тусгасан.

Харин үйлдвэрлэснээс хойш 10 ба түүнээс дээш жилийн насжилттай суудлын

автомашины хувьд техникийн аюулгүй байдал хамгийн эрсдэл ихтэй байдаг бөгөөд үүний улмаас зам тээврийн осолд өртөх магадлал хамгийн өндөр байдаг байна. Иймд хуулийн төсөлд 10 ба түүнээс дээш жилийн насжилттай суудлын автомашины онцгой албан татварыг одоогийн мөрдөгдөж буй хэмжээнээс 4000 ам.доллараар нэмэгдүүлэхээр тусгалаа.

Энэ нь 10-аас дээш жил болсон тээврийн хэрэгсэлийг үндсэндээ хориглох бодлого

баримтлаж, он залуутай тээврийн хэрэгсэлийг илүүтэй хэрэглэж, замын хөдөлгөөний болон эрүүл ахуйн аюулгүй, байгаль орчинд нөлөөлөл багатай зөв зохистой хэрэглээ төлөвшүүлнэ гэж үзлээ.

4. Зарим барааны экспортын гаалийн албан татварын хувь хэмжээ тогтоох

тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: Манай улсын хувьд ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт 2002 оны байдлаар

нийт экспортын 50 орчим хувийг эзэлж байсан бол өнөөдөр 90 орчим хувийг эзэлж байна. Цаашид стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой, Таван толгой гэх мэт томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын үе шат дуусч олборлолтын үйл ажиллагаа эхэлснээр ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 98 хүртэл хувийг эзлэхээр байна.

Уул уурхайн салбарт татварын болон бусад бодлогын зохицуулалтыг хэр оновчтой

бүрдүүлснээс байгалийн нөөцийг иргэн бүрт үр ашигтай хүртээж, богино хугацаанд хөгжлийн хүссэн түвшиндээ хүрэх эсэх нь шалтгаалдаг.

Уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнэ тогтворгүй хэлбэлзэж

байдгаас шалтгаалан цөөхөн нэрийн бүтээгдэхүүний экспортоос хамааралтай манай орны хувьд орлогын тогтвортой байдлыг хангах нь бодлогын чухал асуудлын нэг юм.

Манай улсын экспортын бүтцийг үзвэл нүүрсний экспорт зэсийн экспортыг давж

нийт экспортын 38 хувийг дангаар бүрдүүлж байгаа бөгөөд өмнөх онтой харьцуулахад 129 хувиар өссөн байна. Түүнчлэн төмрийн хүдрийн тоо хэмжээ өсч байна.

Нүүрс, төмрийн хүдрийн экспорт нь бүхэлдээ түүхий эдийн хамгийн том хэрэглэгч

болох Хятад улсыг чиглэж байна. Нүүрс, төмрийн хүдрийн экспорт жилээс жилд нэмэгдэж байгаа, шинэ уурхай нэмэгдэж байгаа, олборлох зардал багатай зэргийг харгалзан экспортын татварыг нүүрс болон төмрийн хүдэрт ногдуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Page 17: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

29

Иймээс байгалийн баялгийг хамгаалах, түүнээс төсөвт орох орлогын хэмжээг өсгөн төсвийн тэнцвэрийг хангах, оновчтой удирдан дотооддоо ажлын байрыг нэмэгдүүлж, нэмүү өртөг бүтээх замаар эдийн засгийн хөгжлийг хурдасгах зорилгоор эхний ээлжинд нүүрс болон төмрийн хүдэрт экспортын татвар ногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрийн хүрээнд экспортын татварын

талаар тусгайлан гаргасан дүрэм, журам байхгүй бөгөөд манай улс дэлхийн худалдааны байгууллагад элсэн орохдоо авсан боловсруулаагүй ноолуурын экспортын татварыг тодорхой хугацааны дараа халах амлалтыг эс тооцвол уул уурхайн бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүнд экспортын татвар ногдуулахад хориглох зүйлгүй байна.

Экспортын татварыг ногдуулахдаа, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтад аль

болох нөлөөлөхгүйц хувь хэмжээтэй, нэр төрөл ялгаварлахгүйгээр экспортод гарч буй нүүрс, төмрийн хүдрийн борлуултын орлогоос 5 хувиар тооцож албан татвар ногдуулбал 2012 онд экспортын гаалийн албан татварын орлогоор нийт 305.1 тэрбум төгрөг төвлөрөх бөгөөд үүнээс улсын төсөвт 246.4 тэрбум төгрөг, Тогтворжуулалтын санд 58.7 тэрбум төгрөг төвлөрөхөөр байна.

Экспортод гарч буй нүүрс болон төмрийн хүдрийн борлуулалтын үнэлгээг Ашигт

малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан журмын дагуу Засгийн газраас тухайн сард нийтэд зарласан жишиг үнээр тооцно гэж үзлээ.

Байгалийн баялгийг оновчтой удирдан дотооддоо ажлын байрыг нэмэгдүүлж,

нэмүү өртөг бүтээх үйлдвэрлэлийг бий болгох замаар эдийн засгийн хөгжлийг түргэтгэх зорилгоор хуулийн төсөлд эцсийн бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх заалт орууллаа.

4.5.1 Татварын орлого

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар Монгол Улсын төсөвт 2012 онд төвлөрөх аж ахуйн нэгжийн орлогын албан

татварын төлөвлөгөөг боловсруулахдаа макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, 2011 оны эхний хагас гүйцэтгэл болон хүлээгдэж буй гүйцэтгэл, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдол, төлөлтийн сүүлийн 3 жилийн судалгаа, аж ахуйн нэгж, байгууллагуудын сүүлийн 3 жилийн эдийн засгийн үзүүлэлтийн судалгаа, эдийн засгийн өсөлт зэргийг харгалзан үзсэн болно. Монгол Улсын үйлдвэрлэдэг гол нэрийн бүтээгдэхүүний гадаад болон дотоод эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, тэр дундаа уул уурхай, олборлох салбарын хэмжээ өсч байгаагаас 2011 оны ХБГ-ээр ДНБ-ий бодит хэмжээ (2005 оны суурь үнээр) 19.4 хувиар өсөхөөр байна. Харин 2012 онд эдийн засгийн бодит өсөлт 19.9 хувьд хүрэхээр төлөвлөж байгаа бөгөөд уул уурхайн салбарын өсөлт 33 хувь байхаар төсөөлж байна.

Ийнхүү макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, энэ оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн 2012 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогоор улсын төсөвт 758.7 тэрбум төгрөг, Тогтворжуулалтын санд 108.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцлоо.

Хувь хүний орлогын албан татвар

Page 18: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

30

2012 онд хувь хүний орлогын албан татварын орлогоор орон нутгийн төсөвт 294.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон нь энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 74.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Энэ нь төрийн албан хаагчдын цалинг шатлалаар нэмэгдүүлэх болсонтой холбоотой юм. Уул уурхайн салбарын бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байгаатай холбоотойгоор ажлын байр шинээр нэмэгдэж байгаа нь хувь хүний орлогын албан татварын орлого нэмэгдэхэд нөлөөлж байна.

Цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын 2010

оны жилийн эцсийн тайлангийн нэгтгэлээс харахад нийт 843.1 мянган татвар төлөгч хувь хүний орлогын албан татварт хамрагдсан байна. Нийт цалин болон түүнтэй адилтгах орлого 1947.2 тэрбум төгрөг байгаагаас ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан үндсэн ажилтнаар ажиллаж буй татвар төлөгч 727.5 мянга ба цалин, түүнтэй адилтгах орлого 1871.4 тэрбум төгрөг, үндсэн ажлын газраас бусад гэрээт ажиллагсад 115.6 мянга буюу хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлого нь 75.8 тэрбум төгрөг байна. Эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нийт 688.0 мянган татвар төлөгч, 155.7 тэрбум төгрөг төлсөн. Цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татвар ногдуулах орлого 1791.5 тэрбум төгрөг, ногдуулсан татвар 179.1 тэрбум төгрөг байна. Тэтгэмж болон түүнтэй адилтгах орлого 5.1 тэрбум, бэлэг 2.3 тэрбум төгрөг, төлөөлөн удирдах зөвлөл, бусад зөвлөлийн гишүүдийн цалин, түүнтэй адилтгах орлого 8.1 тэрбум төгрөг, шагнал урамшууллын орлого 2.6 тэрбум төгрөг бөгөөд нийт татварын ногдуулалт 181.0 тэрбум төгрөг байна. Үүнээс сарын 7.0 мянга буюу жилийн 84.0 мянган төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлсэн 675.2 мянган хүн буюу 32.0 тэрбум төгрөг байна. Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсний дараа төлбөл зохих албан татвар 149.6 тэрбум төгрөг байна.

2012 онд хувь хүний орлогын албан татварын буцаан олголтоор 14.3 тэрбум төгрөг

олгохоор тусгалаа. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого

2012 оны нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг цалингийн сан, ажиллагсдын

тоо болон 2011 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй уялдуулан сангуудын шимтгэлийн орлогыг 548.0 тэрбум төгрөгөөр тооцлоо.

Өмчийн татвар

Сүүлийн жилүүдэд бизнесийн үйл ажиллагаа өргөжиж, улмаар иргэд аж ахуйн

нэгжийн эзэмшиж буй үл хөдлөх эд хөрөнгө нэмэгдэж байгаатай холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын орлогоор орон нутгийн төсөвт 2012 онд 15.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр байна.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын орлогоор 2012 онд

орон нутгийн төсөвт 25.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр тусгалаа. Нэмэгдсэн өртгийн албан татвар

Дотоодын бараа, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлогыг

тооцохдоо дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, хэрэглээний үнийн өсөлт зэрэг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, 2011 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй уялдуулан тооцоход улсын төсөвт 2012 онд 582.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон нь энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 172.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.

Page 19: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

31

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын болон уул уурхайн салбарын бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байгаатай холбогдуулан дотоодын барааны худалдан авалт нэмэгдсэнээр дотоодын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлого нэмэгдэхээр тооцлоо.

Энэ оны эхний 8 сард дотоодын бараа, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан

татварын орлогоор улсын төсөвт 180.0 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 207.7 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлж, төлөвлөгөөг 115.4 хувиар биелүүлсэн.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс орлогын гүйцэтгэл 94.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн

байна. Оны эхний 8 сарын гүйцэтгэлээс үзэхэд дотоодын бараа, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоор жилийн төлөвлөгөөний 60.5 хувь төвлөрсөн байна.

Импортын барааны татварын орлого нь нийт импорт болон түүнд ногдох татвартай

импортын хэмжээнээс шууд хамаардаг. Монгол Улсын эдийн засаг 2011 онд эрчимтэй өсч оны эхний хагаст өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.3 хувьд хүрч, тээвэр 39.9 хувь, барилгын салбар 38.4 хувь, уул уурхайн салбар 8.3 хувь, аж үйлдвэрийн салбар 8.9 хувиар тус тус өссөн бол ажилгүйдлийн түвшин буурч, албан бус хөдөлмөрийн зах зээл хурдацтай өсч, бодит цалингийн хэмжээ 2010 онтой харьцуулахад бараг 2 дахин нэмэгдсэн зэрэг нь хэрэглээг өсгөж, нийт импортод нөлөөлж байна.

Түүнчлэн уул уурхайн салбарын эрчимтэй өсөлт, стратегийн томоохон ордын

бүтээн байгуулалтын ажилтай уялдан хүнд даацын машин, механизм, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл ихээр орж ирж байгаа нь импортын хэмжээ огцом нэмэгдэхэд нөлөөлжээ.

Цаашид 2012 онд эдийн засгийн бодит өсөлт 16.0 хувьд хүрэхээр төлөвлөж байгаа

бөгөөд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар дамжин эдийн засгийн бусад салбаруудын өсөлт хэвээр хадгалагдана гэж үзэн, нийт импортыг 2011 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 48 хувиар өсч 9653.6 сая ам.доллар байхаар тооцлоо.

ҮЗҮҮЛЭЛТ х/н

Гүйцэтгэл 2011 оны Төсөл

2008 2009 2010 Жилийн төл.

Эхний 8 сард

2012

Нийт импорт сая.$ 2 751,3 2 046,5 3 300,5 3 760,8 4 370,3 9 653,6

тэрбум ₮ 3 202,8 2 938,4 4 431,5 4 964,3 5 452,1 11 581,4

Үүнээс татвартай импорт сая.$ 2 316,2 1 609,4 2 918,4 3 196,7 3 952,2 8 688,2

тэрбум ₮ 2 696,9 2 305,5 3 917,9 4 219,6 4 933,7 10 423,2

Нийт импортод эзлэх хувь хувь 84,2% 78,5% 88,4% 85,0% 90,5% 90,0%

Онцгой татвартай барааны импорт тэрбум ₮ 1 123,3 793,9 1 101,6 1 202,6 1 221,6 2 293,1

Бусад барааны импорт тэрбум ₮ 1 573,7 1 511,6 2 816,3 3 017,0 3 712,0 8 130,1

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш

төгрөг 1 164,4 1 432,5 1 342,7 1 320,0 1 247,5 1 199,70

Импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлогыг импортын хэмжээтэй

уялдуулан тооцоход улсын төсөвт 2012 онд 1158.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр байгаа нь 2011 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 416.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.

Page 20: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

32

Онцгой албан татвар Эх орны үйлдвэрийн архи, дарсны онцгой албан татварын орлогоор 2011 онд 79.5

тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгасан. 2012 оны төсвийн төсөлд дотоодын архи, дарсны онцгой албан татварын орлогоор 91.9 тэрбум төгрөг төвлөрөхөөр тусгасан бөгөөд үүний дийлэнх хувийг үндэсний томоохон үйлдвэрлэгч болох “АПУ”, Спирт бал бурам, Жем интернэшнл компани, үлдэх хувийг орон нутгийн болон бусад архины үйлдвэрээс төвлөрөхөөр тусгалаа.

Улсын хэмжээнд архи, дарс, пиво, шимийн архи, тамхи үйлдвэрлэгч 141 аж ахуйн

нэгж бүртгэлтэй байгаа боловч 53 хувь буюу 70 үйлдвэр тогтмол, 12.9 хувь буюу 17 үйлдвэр тогтмол бус, 34.1 хувь буюу 45 үйлдвэр огт үйл ажиллагаа явуулаагүй, үйлдвэрлэл нь бүрэн зогссон байна.

Дотоодын пивоны онцгой албан татвараар 2012 онд 26.6 тэрбум төгрөг

төвлөрөхөөр тооцож тусгалаа. Харин дотоодын тамхины онцгой албан татвараар 19.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрөхөөр тооцлоо.

Онцгой албан татварыг импортолсон барааны тоо хэмжээнд ногдуулдаг тул тухайн

барааны хэрэглээний өөрчлөлтөөс шууд хамааран онцгой албан татварын орлого хэлбэлзэж байдаг. Сүүлийн жилүүдэд онцгой албан татвартай барааны хэрэглээ харьцангуй өсч байгаа бөгөөд дараах хүснэгтээс 2006 оноос хойш импортолсон архи, тамхи, пиво болон суудлын автомашины тоо хэмжээг харж болно.

/Гаалийн статистик мэдээ/

Үндсэн үзүүлэлт

Хэмжих нэгж

2007 оны гүйцэтгэл

2008 оны гүйцэтгэл

2009 оны гүйцэтгэл

2010 оны гүйцэтгэл

2011 оны эхний 8 сар

2012 оны төсөл

Архи, виски литр 27,980.4 68,753.1 92,420.5 124 575,00 122 745,00 224 312,61

Дарс литр 1,511,576.4 1,660,631.5 1,069,514.5 1 849 233,00 1 240 017,00 2 394 479,53

Янжуур тамхи мян.

ширхэг 1,092,809.0 1,564,405.6 1,490,592.0 1 148 079,00 1 133 959,00 2 227 238,46

Дүнсэн тамхи тонн 1,420.0 1,576.1 1,316.6 1 327,48 779,23 1 503,02

Пиво литр 13,622,498.1 18,302,600.0 10,937.3 18 797,00 14 836,93 28 331,67

Суудлын автомашин

ширхэг 20,012.0 37,124.0 11,459.0 24 633,00 31 341,00 44 666,81

6.8 3.5 3.6

19.9

32.4

44.8

15.317.3

20.2

0.2 0.1 0.1 -

5.0

10.0

15.0

20.0

25.0

30.0

35.0

40.0

45.0

50.0

2008 он 2009 он 2010 он

График 4.10 Үйлдвэрлэлийн хэмжээ /сая литр/

Спирт

Пиво

Архи

Дарс

Page 21: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

33

Онцгой албан татвартай барааны импорт тэр дундаа янжуур тамхи, дүнсэн тамхи,

шар айраг, суудлын автомашины импорт 2009 онд өмнөх онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байсан бол 2010 оны гүйцэтгэлээр өсөлттэй гарчээ. Энэ оны эхний 8 сарын гүйцэтгэлээс харахад онцгой татвартай барааны импортын хэмжээ олон жилийн дундаж үзүүлэлтээс давж огцом нэмэгдсэн нь эдийн засгийн хурдтай өсөлт, орлогын өсөлт зэргээс шалтгаалан хэрэглээ өсч байгаатай холбоотой бөгөөд эдгээр барааны импорт цаашид ч өсөх хандлагатай байна.

2012 онд улсын төсөвт импортын архи, тамхины онцгой албан татварын орлогоор

44.1 тэрбум төгрөг төвлөрөхөөр байгаа нь энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 12.8 тэрбум төгрөгөөр, импортын пивоны онцгой албан татварын орлогоор 9.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр байгаа нь энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 2.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.

Манай улс өнгөрсөн 4 жилийн хугацаанд дунджаар 20 орчим мянган суудлын

автомашин импортлон суудлын автомашины онцгой албан татварын орлогоор 44 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол 2011 оны эхний 8 сарын гүйцэтгэлээр 31341 машин импортолж, 68.8 тэрбум төгрөгийн онцгой албан татвар төвлөрүүлсэн нь жилийн төлөвлөгөөнөөс 50 орчим хувиар давжээ.

Эдийн засгийн хурдтай өсөлтийг даган банкны салбарт зээл олголт 40 гаруй хувиар

нэмэгдсэн нь хэрэглээг өсгөж, суудлын автомашины импортод нөлөөлж байгаа бөгөөд 2011 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 41700 суудлын автомашин импортлохоор, харин “Онцгой албан татварын тухай хууль”-д өөрчлөлт орж буйтай холбогдуулан 2012 онд 44600 суудлын автомашин импортлож 101.5 тэрбум төгрөгийг онцгой албан татварын орлогоор улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцлоо.

Автобензин, дизелийн түлшний хэрэглээ жил ирэх бүр нэмэгдэж байгаа тул 2012

онд өмнөх оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 149.2 мянган тонн буюу 15 орчим хувиар нэмэгдэж нийт 1116.9 мянган тонн автобензин, дизелийн түлш импортлоно гэж тооцсон. Өмнөх жилүүдэд нэг тонн автобензин, дизелийн түлшинд дунджаар 50 орчим мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсан бол 2010 онд татварын хувь хэмжээг Улсын Их Хурлаас эрх олгосны дагуу хилийн үнээс хамааруулан дотоодын зах зээл дэх жижиглэнгийн үнийг тогтвортой байх хэмжээнд Засгийн газрын тогтоолоор өөрчилж эхэлсэн бөгөөд нэг тоннд дунджаар 90 гаруй мянган төгрөг ногдож байжээ.

Харин 2011 оноос ОХУ-аас импортолж буй автобензин, дизелийн түлшний хилийн

үнэ харьцангуй өндөр өсөлттэй байгаа тул онцгой албан татварыг тэглэх хүртэл арга хэмжээ авсан бөгөөд эхний 8 сарын байдлаар нэг тонн газрын тосны бүтээгдэхүүнд 60 орчим мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж төсөвт төвлөрүүлсэн байна.

2012 онд нэг тоннд ногдох автобензин, дизелийн түлшний албан татварыг 2011 оны

түвшинд байхаар тооцвол автобензин, дизелийн түлшний албан татварын орлогоор 69.0 тэрбум төгрөг төсөвт төвлөрөхөөр байна.

Тусгай зориулалтын орлого Импортоор оруулж буй газрын тосны бүтээгдэхүүний хэмжээ 2011 оны эхний 8

сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеээс 40.3 хувиар буюу 186.6 мянган тонноор өссөнөөс 90 хүртэл октантай автобензин өмнөх жилийн түвшинд, дизелийн түлш 146.9 мянган тонноор, 90-ээс дээш октантай автобензин 39.6 мянган тонноор тус тус нэмэгдсэн байна.

Page 22: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

34

AВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ТОО ХЭМЖЭЭ /ТОНН/

сар 2006 2007 2008 2009 2010 2011

1 24 265,00 41 115,00 46 629,00 20 526,25 27 486,97 63 979,58

2 29 253,00 31 786,00 46 296,00 25 728,67 56 479,21 59 287,32

3 35 850,00 34 397,00 48 643,00 62 886,84 64 349,44 66 342,68

4 42 475,00 36 672,00 47 381,00 40 073,67 50 539,82 57 019,91

5 41 021,00 53 965,00 46 677,00 57 659,69 41 763,93 52 202,32

6 50 009,00 42 893,00 87 487,00 64 877,45 76 036,20 101 903,54

7 54 970,00 57 382,00 69 157,00 62 841,54 46 087,21 123 218,50

8 72 905,00 59 956,00 60 835,00 52 992,41 100 260,46 125 664,81

9 36 034,00 44 743,00 85 391,00 59 517,25 70 781,84 -

10 34 174,00 68 294,00 57 734,00 60 042,57 60 741,67 -

11 43 935,00 54 374,00 38 204,00 80 725,46 102 400,00 -

12 58 308,00 59 519,00 69 388,00 61 239,91 71 331,48 -

ДҮН 523 199,00 585 096,00 703 822,00 649 111,71 768 258,23 649 618,66

Нефть бүтээгдэхүүний хэрэглээ сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа бөгөөд

уул уурхайн томоохон төслийн бүтээн байгуулалт эхэлж, барилгын салбарын сэргэлт, автомашины хэрэглээний өсөлт зэргээс шалтгаалан 2012 онд 1116.9 мянган тонн нефть бүтээгдэхүүн импортлон автобензин дизелийн түлшний албан татварын орлогоор 10.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгалаа.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын орлогоор 2012 онд

орон нутгийн төсөвт нийт 17.5 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр тусгалаа. Мөн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн өөрчлөлтөөр 8.3 тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрөхөөр тооцлоо.

Гаалийн албан татвар Гаалийн албан татварын орлогын 2012 оны төлөвлөгөөг боловсруулахдаа гаалийн

татварын орлогын өмнөх онуудын гүйцэтгэл, 2011 оны эхний 8 сарын гүйцэтгэл, 2011 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, нийт импорт, үүнээс татвартай импортын өсөлт зэргийг үндэслэл болголоо.

2012 онд нийт импортыг 9653.6 сая ам.доллар, үүнээс татвартай импорт 90 гаруй

хувь байхаар төсөөлж, 2011 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад 48 хувиар өснө гэж тооцлоо. Нийт импорт болон татвартай импортын өсөлтөд Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2012 онд эрчимтэй өрнөж тоног төхөөрөмж, барилгын материалын импортын огцом өсөлт, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бууралт зэрэг олон хүчин зүйлс нөлөөлөхөөр байна. Түүнчлэн 2010-2012 онд хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлтэй ажиллаж байгаа нь гадаад худалдаанд оролцогчдыг дэмжээд зогсохгүй төсвийн орлого төвлөрүүлэхэд эерэгээр нөлөөлөх болно.

Импортын сар бүрийн хэмжээг 2006 оноос 2011 оны эхний 8 сарын байдлаар

харуулбал дараах байдалтай байна.

Page 23: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

35

Сар

ИМПОРТЫН ХЭМЖЭЭ /МЯНГАН АМ.ДОЛЛАР/

2006 2007 2008 2009 2010 2011

1 69,361.70 108,348.50 179,273.30 114,101.06 129 605,20 354 177,83

2 77,164.00 86,046.60 144,647.90 74,810.88 157 377,90 271 392,00

3 80,906.70 104,177.20 199,635.30 177,486.49 263 632,90 507 066,22

4 151,481.20 137,029.50 242,370.30 134,688.12 221 658,79 582 975,95

5 119,029.00 160,362.30 259,547.50 143,735.45 235 280,08 552 180,00

6 139,610.20 143,579.70 315,976.10 205,486.50 309 095,82 599 316,00

7 113,254.00 194,817.70 228,088.00 181,240.20 278 772,70 727 013,00

8 175,802.60 180,967.30 255,071.80 181,422.66 355 928,60 774 068,00

9 110,432.10 151,507.90 206,802.40 181,408.54 293 849,00 -

10 101,906.50 205,513.10 237,078.90 170,325.40 295 117,30 -

11 115,129.10 172,012.70 209,285.50 272,397.50 331 803,50 -

12 164,482.40 209,836.00 273,557.80 209,430.30 428 383,40 -

ДҮН 1,418,559.50 1,856,205.40 2,753,342.80 2,046,533.10 3 300 505,20 4 368 189,00

Өнгөрсөн 2010 оны эхний 8 сард 1951.4 сая ам.долларын барааг Монгол Улсад

импортоор оруулж ирж байсан бол энэ оны эхний 8 сард 4370.3 сая ам.долларын бараа импортолсон нь өмнөх оны мөн үеэс даруй 124.0 орчим хувиар өссөн байна.

Импортын хэмжээнд үндэслэн 2012 онд улсын төсөвт төвлөрөх гаалийн албан

татварын орлогыг тооцоход улсын төсөвт импортын барааны гаалийн албан татварын орлогоор 545.6 тэрбум төгрөг төвлөрөхөөр байгаа нь 2011 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 201.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.

Манай улс мал аж ахуйн гаралтай зарим түүхий эд (үүнд: ямааны боловсруулаагүй

ноолуур, тэмээний боловсруулаагүй ноос) болон мод, зүсмэл материал (бөөрөнхий мод, гуалин, дүнз, зүсмэл материал)-ын экспортод тодорхой хэмжээгээр албан татвар ногдуулдаг бөгөөд улсын төсөвт төвлөрч буй экспортын албан татварын орлогын 98 орчим хувийг ямааны боловсруулаагүй ноолуурын экспортоос бүрдүүлж байсан юм.

-

2,000.0

4,000.0

6,000.0

8,000.0

10,000.0

График 4.11 НИЙТ ИМПОРТЫН БҮТЭЦ(2006-2012 он, сая ам.доллар)

Татвартай импорт Татвараас чөлөөлөгдсөн импорт

Page 24: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

36

Харин ямааны боловсруулаагүй ноолуурт ногдох экспортын гаалийн албан татварыг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болгосон тул улсын төсвийн орлого жилд дунджаар 9 орчим тэрбум төгрөг төвлөрөх боломжгүй болсон бөгөөд 2012 онд зүсмэл материал, тэмээний эр ноос, эм ноос зэрэг экспортын гаалийн албан татвартай барааны гадаад худалдаа тогтвортой байна гэж үзвэл экспортын гаалийн албан татварын орлогоор 130 орчим сая төгрөг төвлөрүүлэхээр байна.

Харин Зарим барааны экспортын гаалийн албан татварын хувь хэмжээ тогтоох

тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар нийт 305.1 тэрбум төгрөг төвлөрөх бөгөөд үүнээс улсын төсөвт 246.5 тэрбум төгрөг, Тогтворжуулалтын санд 58.7 тэрбум төгрөг төвлөрөхөөр байна.

Бусад татвар (төлбөр, хураамж)

Бусад татвар, төлбөр, хураамжийн орлогоор 2012 онд 695.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон нь энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 169.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын талаар: Улсын Их Хурлын 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн чуулганаар Улсын

тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

хуулиар төрийн зарим төрлийн үйлчилгээнд хураах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг бууруулан тогтоож, энэхүү хураамжийг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн буцаан хэрэглэхээр заасны дагуу тухайн заалтад хамаарах 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу тэмдэгтийн хураамж төлсөн иргэн, аж ахуй нэгж, байгууллагад тэмдэгтийн хураамжийн зөрүүг буцаан олгохоор болсон.

Мөн тэмдэгтийн хураамжийн хэмжээг хуулиар, түүнчлэн хуулиар тогтоосон

хязгаарт багтаан Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож байхаар хуульд тусган баталсан болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн орлогоор 2010 онд 55.9 тэрбум төгрөг улсын болон

орон нутгийн төсөвт төвлөрсөн бөгөөд 2011 оны эхний 8 сарын байдлаар 42.4 тэрбум төгрөг төвлөрөөд байна. Улсын тэмдэгтийн хураамжийн орлогоор 60.4 тэрбум төгрөгийг 2012 оны улс, орон нутгийн төсвийн төсөлд төвлөрөхөөр тусгалаа.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын талаар: Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль болон

Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2012 оны улс, орон нутгийн төсөвт тусгах арга хэмжээг авлаа.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс

эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор тусгай зөвшөөрлийн төлбөр буурч байгаа бөгөөд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3-т заасныг үндэслэн Монгол Улсын

Page 25: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

37

Засгийн газраас Хилийн заагийг хэсэгчлэн тогтоож нийт 11 аймгийн нутагт орших 233 тусгай зөвшөөрөлтэй талбай хамрагдсан байна.

Ашигт малтмалын газар болон Цөмийн энергийн газрын мэдээлэлд үндэслэн

тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоор 2012 оны төсвийн төлөвлөгөөнд 28.0 тэрбум төгрөг төвлөрөхөөр тусгалаа. Үүний 50 хувь буюу 14.0 тэрбум төгрөг нь ирэх жилийн орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлж байна. Үүнтэй уялдаад орон нутгийн төсвийн орлого дээрх орлогоос хамааралтай байдал бий болж байгаа бөгөөд орон нутагт төвлөрөх тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухайд Өмнөговь, Дорноговь, Дорнод, Говь-Алтай аймгуудад тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын дийлэнх нь орохоор байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 60.1-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын

ажил хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газраас олборлолт явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг олборлолт явуулж эхэлсэн хугацаанаас эхлэн гэрээний үндсэн дээр улсын төсөвт буцааж нөхөн төлнө” гэсэн заалтыг үндэслэн нөхөн төлбөрийн гэрээг байгуулдаг.

Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлын нөхөн төлбөрийн гэрээ байгуулах шатанд аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт, борлуулалтын орлого зэргээс шалтгаалан гэрээний хугацааг харилцан тохиролцож 1-5 жилээр хийдэг бөгөөд үүнээс шалтгаалан төсөвт орох орлого жил тус бүрээр харилцан адилгүй байдаг билээ.

Иймд Улсын төсвийн хайгуулын ажилд гарсан зардлын нөхөн төлбөрөөр 2012 онд

29 аж ахуйн нэгж хамрагдаж, 2.0 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрөхөөр тооцлоо. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын талаар: Сүүлийн жилүүдэд манай улсын экспортын гол нэр төрлийн ашигт малтмалын

бүтээгдэхүүний экспортын дүн тогтвортой өсч, үнэ ханш ч өсч байна. 2012 онд төсөвт төвлөрөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын тооцоог ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортын хэмжээ, дэлхийн зах зээл дээрх үнэ ханш болон төгрөгийн ам.доллартай харьцах ханш зэрэг үзүүлэлтэд тулгуурлан боловсруулсан болно.

Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ ханш болон тоо хэмжээ нэмэгдэхийн хэрээр

ам.долларын төгрөгтэй харьцах ханш нөөцийн төлбөрийн орлогын гүйцэтгэлд мэдэгдэхүйц нөлөөлөхөөр байна. Ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг 2012 оны төсөвт 1199.7 байхаар тооцож тусгасан болно. Хэрэв ам.долларын төгрөгтэй харьцах ханш цаашид буурах тохиолдолд төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого буурах эрсдэлтэй байгаа болно.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан

бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн явцаас шалтгаалан 2012 онд олборлох алтны хэмжээг Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас 2.8 тонн байхаар ирүүлсэн ба үүнд Бороо Гоулд компанийн олборлох алтны хэмжээ ороогүй байсан. Бороо Гоулд компаниас авсан мэдээгээр тус компани ирэх онд 1.4 тонн алт олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд энэ дүнг алтнаас орох татварын орлогын тооцоололд нэмж тусгалаа.

2012 оны алтны үнийн төсөөллийг гаргахдаа олон улсын нэр бүхий байгууллагаас

зарладаг үнийн төсөөллийг ашиглан алтны үнийг 1723.75 ам.доллар байхаар тооцож, 2012 онд алтнаас орох төсвийн орлогын тооцоог хийлээ.

Page 26: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

38

Олон улсын санхүүгийн байгууллагуудаас зарласан алтны үнийн төсөөлөл

ОУ-ын санхүүгийн байгууллагын нэр Алтны үнийн төсөөлөл /ам.доллар/

Commerzbank AG 1800

ANZ banking group 1595

BNP Paribas 1600

Deutsche Bank AG 1900

Дундаж 1723.75 Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийн эрсдлээс хамгаалах, төсвийн

тогтвортой байдлыг хангах зорилгоор УИХ-ын 2010 оны хаврын чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан билээ. Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д төсөвт тавигдах тусгай шаардлагыг тогтоосон бөгөөд 6.1.1-д нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлж тооцохоор заасан. Ингэхдээ хуулийн 4.1.2, 4.1.5 дугаар заалтад заасны дагуу тухайн жилийн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг олон жилийн дундаж үнээр тооцож, төсөвт тусгахаар хуульчилсан.

2012 оны хувьд төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх, гол нэр

төрлийн эрдэс баялаг болохын тулд доод тал нь 202.4 орчим тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэх ёстой ба гол нэр төрлийн ашигт малтмалд багтах шаардлагыг зөвхөн зэс, нүүрс хоёр хангаж байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 11.1.3-ын “а”-д “тухайн төсвийн

жилийн дараагийн жилийн төсвийн төсөлд баримтлах, түүний дараагийн хоёр, гурав дахь жилийн төсвийн төсөөлөлд тусгах гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг Олон улсын валютын сангаас гаргасан түүхий эдийн үнийн статистикт тусгасан тухайн төсвийн жилийн өмнөх дараалсан харгалзах 12, 11, 10 жилийн дундаж үнэ, эрдэс баялгийн үнийн төсөөллийг мэдээлдэг олон улсад нэр хүнд бүхий, Засгийн газраас тодорхойлсон санхүүгийн мэдээллийн байгууллагаас тухайн жилийн гуравдугаар сард анх зарласан өдрийн тухайн төсвийн жилийн болон түүний дараагийн гурван жилийн дундаж үнийн төсөөллийг дундажлан тус тус тооцох” гэж заасны дагуу 2012 оны төсөвт ОУВС-аас гаргасан 1999-2010 оны зэс, нүүрсний дундаж үнэ, “Bloomberg” мэдээллийн эх сурвалжийн 2011 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар мэдээлсэн зэс, нүүрсний үнийн 2011-2014 оны төсөөллийг дундажлан тэнцвэржүүлсэн зэсийн үнийг 6663.5 ам.доллар, боловсруулсан нүүрсний үнийг 166.58, коксжих нүүрсний үнийг 102.60, чулуун нүүрсний үнийг 72.40, хүрэн нүүрсний үнийг 57.20 ам.доллар байхаар тооцлоо.

Зэс, боловсруулсан нүүрсний өмнөх 12 жилийн үнийг ОУВС-аас гаргадаг үнийн

мэдээллийг ашиглан, коксжих, чулуун болон хүрэн нүүрсний хувьд Хятадын зах зээлийн үнийн мэдээллийг ашиглан гаргасан, мөн олон улсын нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагаас гаргадаг үнийн төсөөллийг ашиглалаа.

Тэнцвэржүүлсэн үнийн тооцоолол

1. Сүүлийн 12 жилийн дундаж үнэ (ам.доллар)

Он Зэс Боловсруул-сан нүүрс

Хүрэн нүүрс

Чулуун нүүрс

Коксжих нүүрс

1999 1572.5 51.1 17.2 21.9 39.4 2000 1814.5 52.7 16.9 21.5 38.7 2001 1580.2 65.3 18.2 23.2 41.7

Page 27: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

39

2002 1560.3 53.7 20.3 25.8 46.4 2003 1779.4 56.8 21.6 27.4 49.3 2004 2863.5 112.7 25.0 31.7 57.0

2005 3676.5 100.0 36.0 50.0 55.4 2006 6731.4 104.4 38.3 51.2 58.5 2007 7131.6 137.6 43.1 55.0 66.3 2008 6963.5 265.9 68.0 84.0 103.2 2009 5165.3 148.8 55.6 69.8 86.3 2010 7538.4 206.0 83.0 94.4 109.2

Дундаж 4031.4 112.9 36.9 46.3 62.6

2. Олон Улсын санхүүгийн байгууллагуудаас гаргасан үнийн төсөөлөл (ам.доллар)

Ашигт малтмал 2011 2012 2013 2014 Дундаж Зэс 10,000.0 9,760.5 8,792.0 8,630.0 9,295.6 Боловсруулсан нүүрс 240.6 199.9 188.0 178.0 220.2 Хүрэн нүүрс 80.0 75.0 70.0 75.0 77.5 Чулуун нүүрс 101.6 95.3 88.9 95.3 98.4 Коксжих нүүрс 150.0 135.0 122.5 125.0 142.5 3. Тэнцвэржүүлсэн үнэ (ам.доллар) Зэс 6,663.5 Боловсруулсан нүүрс 166.6 Хүрэн нүүрс 57.2 Чулуун нүүрс 72.4 Коксжих нүүрс 102.6 Ашигт малтмалын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон

Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн дагуу тэнцвэржүүлсэн үнээр тооцсон ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын тэнцвэржүүлсэн үнээс орох орлогын 70 хувь нь Хүний хөгжлийн санд, үлдэх 30 хувь нь орон нутгийн төсөвт харин зах зээлийн үнэ болон тэнцвэржүүлсэн үнийн зөрүүд хамаарах хэсэг нь Тогтворжуулалтын санд төвлөрч байна.

2012 онд нийт төвлөрүүлэх ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх ашигт

малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын хэмжээ болон хуваарилалтыг диаграммаар харуулбал:

ХХС-д236.0 тэрбум

56%

ОН-ийн төсөвт101.2тэрбум

24%

ТС-д82.2

тэрбум 20%

АМНАТ-ын хуваарилалт

ХХС-д, 131.8

тэрбум , 41.2%

ОН-ийн төсөвт, 56.5 т/б, 17.6%

ТС-д, 131.7

тэрбум , 41.2%

ӨСНАТ-ын хуваарилалт

Page 28: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

40

Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын

Тогтворжуулалтын санд төвлөрүүлэх хэмжээ нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс их дүнтэй гарсан шалтгаан нь зэсийн зах зээлийн үнийг 2012 онд 9760.5 ам.долларт тооцоход хуулийн дагуу өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зэсийн баяжмалаас 15 хувиар тооцож авахаар байгаатай холбоотой юм.

Ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны

төлбөрийн орлогын өсөлтийг графикаар үзүүлбэл:

2011 оноос эхлэн ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц

ашигласны төлбөрийн орлого эрс өссөн нь дараах шалтгаантай байна. Үүнд: 1. 2010 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, ашигт

малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан нэмэлт өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахаар болсон. 2012 онд өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр нийт 319.3 тэрбум төгрөгийн орлого орохоор төлөвлөсний 65 хувь буюу 207.8 тэрбум төгрөг нь зэсийн үйлдвэрлэлээс орохоор байна.

2. Ашигт малтмалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ эрс өссөн. Тухайлбал, нүүрсний экспортын хэмжээ 2012 онд 31.5 сая тонн хүрч, 2011 оныхоос 1.6 дахин, төмрийн хүдэр ба жонш 6359,5 мянган тонн ба 635.3 мянган тонн хүрч, 2011 онд олборлосон хэмжээнээс 1.8 дахин тус тус нэмэгдэхээр байна.

44.394.4 109.1 108.0

168.9 197.8

419.4

169.8

320.1

0.0

100.0

200.0

300.0

400.0

500.0

600.0

700.0

800.0

2006 2007 2008 2009 2010 2011 төл 2012 төл

График 4.12 АМНАТ болон ӨСНАТ-ын орлогын өсөлт, тэрбум төгрөг

АМНАТ ӨСНАТ

Page 29: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

41

Сүүлийн жилүүдэд нүүрсний олборлолт, экспорт эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор

нүүрснээс авах ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн орлогын дүн хамгийн өндөр байр суурийг эзлэх болж байна.

Агаарын бохирдлын төлбөр: 2012 оны төсвийн төсөлд агаарын бохирдлын

төлбөрөөр 34.0 тэрбум төгрөг төвлөрөхөөр тооцлоо. Монгол Улс 2012 онд 32 сая орчим тонн түүхий нүүрс олборлон, экспортолно гэж тооцон нүүрснээс 32 орчим тэрбум төгрөг, 3 сая тонн органик уусгагчийг импортолно гэж тооцон 60.0 сая төгрөг, нүүрсхүчлийн хий ялгаруулах хэмжээгээр харилцан адилгүй хувь хэмжээгээр татвар төлөх автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татварт 1.6 тэрбум төгрөг, томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдлын бохирдуулах бодисын төлбөрөөр 0.4 тэрбум төгрөгийн орлогыг тус тус төлөвлөсөн болно.

Ан агнуурын нөөц ашигласны төлбөр: 2012 онд ан агнуурын нөөц ашигласны

төлбөрөөр улсын төсөвт 3.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр тооцлоо. Ан агнуурын нөөц ашигласны төлбөр хураамжийн орлогоос 2012 онд орох орлогын

ихэнх хувийг идлэг шонхор шувуу экспортоор гаргасны орлогоос орно. Идлэг шонхор нь “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай” конвенцийн II хавсралтад бүртгэгдсэн бөгөөд энэ амьтныг гадаадад гаргах, худалдаалах тоо хэмжээг дээрх конвенц (CITES)-ийн Амьтны хорооны хурлаар тогтоодог болно. 2012 онд 240 ширхэг идлэг шонхор шувуу экспортолж, идлэг шонхор шувуу экспортолсны орлогоос 2.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, бусад угалз, тэх, халиун буга, зээр, саарал чоно зэргээс 0.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэж тооцсон болно.

Газрын төлбөрийн орлогоор 2012 онд нийт 31.5 тэрбум төгрөгийн орлого

төвлөрөхөөс үндсэн газрын төлбөрийн орлогоор 28.6 тэрбум төгрөг, газрын дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтаар худалдах газрын төлбөрийн орлогоос 2.9 тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцлоо. Нийт газрын төлбөрийн орлогын 13.6 тэрбум төгрөг буюу 43.1 хувийг аймаг орон нутгаас, үлдэх 17.9 тэрбум төгрөг буюу 56.9 хувийг нийслэл Улаанбаатар хотоос төвлөрөхөөр тооцсон. Нийслэлийн нийт газрын төлбөрийн 15.9 тэрбум төгрөг нь газрын төлбөрийн орлого, үлдсэн 2.0 тэрбум төгрөг нь газрын дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтаар худалдах газрын төлбөрийн орлогоос төвлөрөх юм.

Алт3%

Зэс38%

Нүүрс48%

Молибдень1%

Төмөр8%

Бусад2%

График 4.13. АМНАТ ба ӨСНАТ-ын орлого, ашигт малтмалын бүтээгдэхүүний төрлөөр

Page 30: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

42

4.5.2 Татварын бус орлого

Улсын төсөвт 2012 онд татварын бус орлогоор 1104.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр

тооцлоо. Ногдол ашгийн орлогын талаар: 2012 онд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс

төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн орлогыг 152.3 тэрбум төгрөг, үүнээс уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Монголын талд төлөх ногдол ашгийн орлогын хэмжээг 110.0 тэрбум төгрөгөөр байхаар тооцлоо. Эрдэнэт үйлдвэрийн 2011 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүн, үлдэх хугацааны хүлээгдэж буй гүйцэтгэл, зэсийн үнийн энэ оны эхний хагас жилийн гүйцэтгэл зэргийг харгалзан дэлхийн зах зээл дэх цэвэр зэсийн үнийг 2011 онд дунджаар 8500 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцон татвар төлсний дараах цэвэр ашгийг 334.0 тэрбум төгрөг, нийт татвар төлсний дараах цэвэр ашгийн 2/3 харьцаагаар хуваарилахад Монголын талд ногдох ногдол ашгийг 110.0 тэрбум төгрөг байхаар урьдчилан тооцож тусгалаа.

Газрын тосны орлогын талаар: 2011 онд газрын тосны орлогоор 69.8 тэрбум

төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд 2012 оны төсвийн төсөлд 94.8 тэрбум төгрөг болгон 25.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тусгалаа. Газрын тосны олборлолт, экспортын хэмжээг нэмэгдүүлэн 2012 онд 3.1 сая баррелиас доошгүй байхаар, 1 баррель газрын тосны үнийг дунджаар 92.0 ам.доллар, валютын ханшийг 1199.7 төгрөг байхаар тооцон төсвийн төсөлд тусгалаа.

Түүхий нефтийн үнийн цаашдын хандлага, ам. Доллар

Банк, санхүүгийн байгууллагын нэрс

2011 оны IV улирал

2012 оны I улирал

2012 оны II улирал

2012 оны III улирал

2012 оны IV улирал

Deutsche Bank AG 90.00 90.00 95.00 97.00 98.00 Barclays PLC 102.00 101.00 112.00 107.00 118.00 Prestige EconPomics LL 95.00 100.00 105.00 Westpac Banking corp 80.00 77.00 85.00 90.00 110.00 BNP Paribas SA 98.00 103.00 104.00 108.00 111.00 Commerzbank AG 84.00 87.00 92.00 98.00 100.00 Bank of America Merri 88.00 94.00 100.00 102.00 112.00 Landesbank Baden-Wu 80.00 85.00 85.00 85.00 85.00 Citigroup Inc 75.00 70.00 65.00 72.00 80.00 Danske Bank A/S 90.00 96.00 99.00 104.00 105.00 National Australia Bank ltd 87.00 90.00 95.00 98.00 100.00 Дундаж 88.09 90.27 94.27 96.10 101.90

Навигацийн орлогын талаар: 2012 онд навигацийн орлогоор улсын төсөвт 45.2

тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцлоо. Олон улсын нислэгийн өнгөрөлт, буулт, хөөрөлтийн тоо нь дэлхийн эдийн засгийн

хямрал, түүнийг дагаад авиа компаниудын төлбөрийн чадвартай холбогдон 2009 онд буурч байсан бол 2010 онд эргэн сэргэж эхлэн, 2011 онд тогтворжиж байна. Нийт навигацийн орлогын 90 гаруй хувийг бүрдүүлдэг олон улсын өнгөрөлтийн нислэгийн тоо энэ оны 8 сарын мэдээгээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8284 нислэгээр илүү байгаа нь агаарын тээврээр зорчигчдын тоо, ачаа тээвэрлэлтийн тоо нэмэгдэж байгааг харуулж

Page 31: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

43

байна. Мөн 2011 онд Иргэний нисэхийн ерөнхий газар нь нислэгийн тарифыг нэмэгдүүлэх замаар нийт орлогыг нэмэгдүүлж ажиллаж байна.

Нислэгийн тоог сүүлийн 4 жилээр харуулбал:

Үзүүлэлт Нислэгийн тоо

2008 он 2009 он 2010 он 2011 он 1 сар 5125 4682 5073 6048 2 сар 4578 4247 4413 5146 3 сар 5355 4983 5349 6714 4 сар 5538 5059 4898 6778 5 сар 5808 4956 5745 6537 6 сар 5590 5035 5584 6257 7 сар 5803 5346 5981 6808 8 сар 6089 5414 5971 6774 9 сар 5608 5228 6103 6800* 10 сар 5752 5461 6471 6800* 11 сар 5424 5274 6401 6650* 12 сар 4871 5091 5944 6250* Нийт дүн 65541 60776 67933 77798*

Хүснэгтээс харахад 2009 онд 4765 нислэгээр буюу 7.3 хувиар өнгөрөлтийн

нислэгийн тоо буурч байсан бол 2010 онд 3898 нислэгээр буюу 6.4 хувиар, 2011 онд 9865 нислэгээр буюу 14.5 хувиар өсөхөөр хүлээгдэж буй гүйцэтгэл гарч байна.

Агаарын тээврээр 2011 оны эхний 8 сард 1626.0 т ачаа, давхардсан тоогоор 378.9

мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 519.5 т буюу 47.0 хувь, зорчигчдын тоо 118.1 мянган хүн буюу 45.3 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 2011 оны эхний 8 сард 108.1 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 28.0 тэрбум төг буюу 34.9 хувиар нэмэгджээ.

Агаарын тээврийн үндсэн үзүүлэлт, жил бүрийн 8 дугаар сарын байдлаар:

Тээврийн төрөл 2008.08.01 2009.08.01 2010.08.01 2011.08.01

Тээсэн ачаа, тн 1150.5 812.2 1106.6 1626.0 шуудан 239.8 208.5 247.2 281.9 тээш 146.9 209.3 179.4 246.2 ачаа 763.8 394.4 679.3 1097.9 Ачаа эргэлт, мян.тн.км 4467.7 2345.1 2971.5 4107.6 шуудан 549.0 500.4 438.6 512.4 тээш 380.3 385.9 259.7 361.0 ачаа 3538.3 1458.7 2273.2 3234.3 Зорчигчдын тоо, мян.хүн 209.8 209.2 260.8 378.9 Олон улсад тээвэрлэсэн 149.5 160.4 184.4 252.7 Дотоодод тээвэрлэсэн 60.3 48.9 76.5 126.2 Зорчигч эргэлт, сая. Хүн.км 559.2 457.2 447.3 644.7 Тээврийн орлого, оны үнээр, сая төгрөгөөр 60553.2 74730.7 80143.9 108107.7 Үүнээс харахад агаарын тээврээр 2011 оны эхний 8 сард давхардсан тоогоор 378.9

мянган зорчигч зорчиж, 3234.3 тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс зорчигчдын тоо 118.1 мянган хүн буюу 45.3 хувь, тээсэн ачаа 519.4 тн буюу 46.9 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо нэмэгдсэнээр агаарын тээврийн салбарын орлого 2011 оны эхний 8 сард 108.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 28.0 тэрбум төгрөгөөр буюу 34.9 хувиар өссөн байна.

4.5.3 Гадаад тусламжийн орлого

Page 32: 4. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО · 4.2 Эдийн засаг дахь татварын ачаалал Монгол Улсын нэгдсэн төсвийн

44

Улсын төсөвт 2012 онд гадаад тусламжийн орлогоор 80.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцлоо.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламжийг мөнгөн хэлбэрээр олгодог бөгөөд одоогын байдлаар амласан мөнгөн хөрөнгийн ашиглагдаагүй үлдэгдэл 412.1 сая юань буюу 80.0 тэрбум төгрөг байна.

Энэхүү мөнгөн хэлбэрээр амласан буцалтгүй тусламжийн үлдэгдэл хөрөнгөөр техник, эдийн засгийн үндэслэл болон зураг төсөл нь хийгдэж ажил эхлэхэд бэлэн болсон улсын төсвийн томоохон төсөл, арга хэмжээг 2012 онд санхүүжүүлэх юм.

4.5.4 Өмч хувьчлалын орлого

2011-2013 онд өмч хувьчлалын төлөвлөгөөний дагуу 2012 онд 97.2 тэрбум төгрөгийн өмч хувьчлалын орлого төвлөрөхөөр тооцлоо. Үүнд:

/сая.төгрөг/ Д/д Хувьчлагдах аж ахуйн нэгж 2012 төлөвлөгөө 1 “Монголын цахилгаан холбоо” ХК 15 700.0

2 “УБЦТС” ТӨХК 1 500.0

3 Төрийн банк 80 000.0

Нийт дүн 97 200.0