Upload
otgonjargal-galsansharav
View
2.911
Download
7
Embed Size (px)
Citation preview
ХИМИЙН ЦАХИМ ХИЧЭЭЛ
Хуванцар.
Диений нүүрстөрөгч. Каучук, резин
Хуванцар. Этилений нүүрстөрөгчийг гарган авах
Темперамтур ба даралтыг нэмэгдүүлэх замаар халааж зөөлрүүүлэн шахах, хэвлэх аргаар янз бүрийн хэлбэр дүрсэнд оруулж болдог нийлэг том молекулт нэгдлийн үүсгэх хатуу материалыг хуванцар гэнэ.
Хуванцарт том молекул т нэгдэл агуулагдахаас гадна дүүргэгч, зөөлрүүлэгч будагч, холбогч зэрэг үүрэг бүхий бодисууд агуулагдана.
Хуванцарыг халаахад гарах өөрчлөлтөөр нь 2 ангилна.
1. Халааж зөөлрүүлээд хэвэнд цутгаж хөргөхөд хатуурдаг полимерийг термопаластик (халаахад зөөлөрдөг урвал) хувунцар гэнэ.
2. Хуванцарыг халаахад молеоуулууд нь өөр хоорондоо урвалд орж орон зайн өвөрмөц бүтэцтэй болдог ба дахин халаахад зөөлөрдөггүй полимерийг термореактив (халаахад зөөлөрдөггүй) хуванцар гэнэ.
Полиэтилен
Полиэтилэн нь цагаан өнгөтэй, уснаас хөнгөн, бат бөх чанартай, цахилгаан ба дулаан дамжуулдаггүй бодис юм. Шатаахад өнгийн дөл үүсгэдэг, ердийн нөхцөлд хүчил, шүлт, бромын ус болон калийн перманганатын аль нь ч полигэтиленд нөлөөлдөггүй.
Цахилгаан дамжуулдаггүй, тусгаарлах шинж чанарыг нь үндэслэн цахилгаан тусгаардагч, кабелийн гаднах бүрээс хийдэг.
Пролипропилен
Энэ нь полиэтиленийг бодвол илүү өндөр температурт хайлдаг, бат бөх шинж чанартай. Мөн олон дахин нугалагдах, үрэлт тэсвэрлэх чадвар сайн учир түүгээр татлага, шүүгч материал зэргийг хийхэд нэн тохиромжтой байдаг.
Полистирил
Полистирол нь шугаман бүтэцтэй, зарим органик уусгагчид уусдаг ба түүний уусталыг хуванцар материал наахад цавуу болгон хэрэглэдэг. Халаахад зөөлөрдөг термопластик шинжтэй. Азотын хүчлээс бусад хүчил, шүлт, исэлдүүлэгчийн нөлөөллийг сайн тэсвэрлэдэг.
Полистиролыг халаахад хялбархан задарч стирол үүсгэдэг. Ийнхүү полимер задарч мономер үүсгэхийг деполимержих урвал гэнэ.
Диений нүүрстөрөгч
Диений эгнээний нүүрстөрөгч нь хоёр хоёрлосон холбоо агуулсан ханаагүй нүүрстөрөгч учраас ханасан нүүрстөрөгчөөс 4, этилений эгнээний нүүрстөрөгчөөс хоёр атом устөрөгчөөр дутуу байна. Иймд түүний ерөнхий томьёо нь C n H2n-2 болно.
Диений нүүрстөрөгч нь хоёрлосон холбоо агуулах бөгөөд ханаагүй холбоогоор холбогдсон нүүрстөрөгчийн атом нь sp-кв эрлийзжилтийн буюу валентийн хоёр дахь төлөвт оршино. Орон зайн ба электрон бүтцээрээ этилений эгнээний нүүрстөрөгчтэй адил тригональ бүтэцтэйгээс гадна шинж чанар нь этилентэй төстэй.
Шинж чанар
Бутадиен нь ерийн нөхцөлд хий, изопрен нь дэгдэмхий шингэн бодис. Эдгээр нь алкений адил устөрөгч, галоген, галогент устөрөгчтэй нэгдэнэ. Нэгдэх урвал нь 2 шаттай явагдана.
Эхний шатанд захын хоёр нүүрстөрөгч дэх хоёрлосон холбоо тасарч, нэгдэх урвал явагдана. Жишээлбэл: бромжих урвалд орно.
Эхний шатанд захын хоёр нүүрстөрөгч дэх хоёрлосон холбоо тасарч, нэгдэх урвал явагдана.
2,3 дахь нүүрстөрөгчийн атом дахь чөлөөт валентаараа хоёр нүүрстөрөгчийн атом холбогдох нэг хоёрлосон холбоо үүснэ.
Дараагийн шатанд хоёрлосон холбоо бүхий нүүрстөрөгчийн Пи- холбоо тасарч бромтой нэгдэх урвалд орно.
Мөн хоёрлосон холбоо агуулсан учраас нүүрстөрөгч полимержих урвалд хчлбархан орно. Бутадиен -1,3 изопрен нь полимержих урвалд орж нийлэг каучукийг үүсгэнэ.
Диений хэрэглээа л ь к а д и е н
бутадиенДугуй үйлдвэрлэх
Каучук резиний үйлдвэрлэл
уусгагч
Химийн үйлдвэр
изопренИзопрений каучук гарган авах
Каучукийн үйлдвэр
Каучук
Каучук нь гадны механик үйлчлэлээр тодорхой хэлбэр дүрсэд шилжиж уг үйлчлэл зогсмогц анхны хэлбэрээ хадгалдаг уян харимхай шинжтэй. Ус чийг нэвтрүүлдэггүй, цахилгаан дамжуулдаггүй шинж чанарыг үдүүлдэг.
Каучук
Каучукыг вулканжуулахад резин үүсдэг. Харин вулканжуулах үед хүхрийг ихээр нэмж өгч эбонит хэмээх хатуу бодис үүснэ. Орчин үеийн үйлдвэрлэл өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг байгалийн каучук хангахгүй болсон. Иймд нийлэгжүүлэх аргаар байгуулалт шинжээрээ байгалийн каучуктайижил полийзопрены каучукыийг гарган авсан.
Томьёо