4
1 (81) 2018 оны 1-р сар 1 ЭРЧИМ МЭДЭЭ КОМПАНИЙН 2017 ОНЫ 12-Р САРЫН ТЕКНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД 2-р нүүрт ГАГНУУРЧИД, ОГТЛОГЧДЫН АТТЕСТАТЧИЛАЛ №1 (81) 2018 оны 1-р сар “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин Сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2256 дугаарын утас, cxa@ tpp4.mn эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон бичгээр өгч болно. www.tpp4.mn 3-р нүүрт 7-р нүүрт МАНАЙ БАЯЛАГ – БҮТЭЭГЧ ХҮН ТА ӨӨРӨӨ ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО НЭВТРҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЯНЫ УДИРДАМЖ Нэг. Зорилго: ISO 9001:2015 Олон улсын стандартын шаардлагад нийцсэн чанарын менежментийн тогтолцооны баталгаажуулалтын аудитын бэлтгэл ажлыг хангах, компанийн нийт ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг ойлголтыг баталгаажуулахад оршино. Хоёр. Аяны хамрах хүрээ: “ДЦС-4” ТӨХК-ийн удирдлагын баг, нийт ажилтнууд хамрагдана. Гурав. Хугацаа: 2018 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс 31-ний өдөр хүртэл Дөрөв. Зохион байгуулагч: “ДЦС-4” ТӨХК-ийн Удирдлагууд, Захиргаа хүний нөөцийн алба, Чанарын удирдлагын хороо, ISO ажлын хэсгийн Баримт бичиг, Эрсдэл, Сургалт, Идэвхжүүлэлтийн багууд Тав. Аяны хүрээнд нэгжүүдийн сайжруулалт хийх ажлууд: 5.1 Баримт бичгийг боловсруулж дуусгах 5.2 Үндсэн чиг үүргийн саналыг эцсийн байдлаар боловсруулж ЗХНА-д хүлээлгэн өгөх /үргэлжлэл 2-р нүүрт/ ШИРЭНДЭВ ОВОГТОЙ ДОРЖДАГВА /1987-2018/ Турбин цехийн ахлах м а ш и н ч Ширэндэв о в о г т о й Дорждагва нь 2018 оны 1-р сарын 8-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар нас нөгчиж гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, станцын хамт олон бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Ш.Дорждагва нь 1987 оны 2-р сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 2004 онд Нийслэлийн 10-н жилийн 3-р дунд сургууль, 2008 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг дулааны инженер мэргэжлээр онц сайн дүнтэйгээр төгсөж, 2008 онд “ДЦС-4” ТӨХК-ийн Турбин цехэд Турбины машинчийн дагалдангаар ажилд орж ажил амьдралын гараагаа эхэлсэн. 2008-2015 онуудад Турбины машинчаар ажиллах явцдаа цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг турбоагрегат хэмээх том машиныг ажиллуулах, удирдах арга барилд сайн суралцан улмаар Турбин цехийн бусад тоноглолуудыг судлан мэдэж 2015-2017 онуудад Ахлах машинч, 2017 оноос Ээлжийн даргын дагалдангаар өнөөг хүртэл ажиллаж байлаа. Талийгаач нь хоёр хүүхдийн эцэг болж үр хүүхэд хань ижилдээ халамжтай Монгол улсын аз жаргалтай нэгэн гэр бүлийн тэргүүн байлаа. Талийгаачийн ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй, шударга нөхөрсөг зан чанар, станц хамт олноо гэсэн сэтгэл бидэнд үеийн үед дурсагдсаар байх болно. Тэнгэрийн оронд одсон нөхрийн минь буян заяа үр хүүхэддээ үлдэж, энх амгалангийн орондоо тайван нойрсох болтугай. УМ МА НИ БАД МЭ ХУМ УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ “ДЦС-4” ТӨХК-ийн Захиргаа, Турбин цехийн хамт олон ҮЭ-ийн хороо, Залуучуудын холбоо ISO 9001:2015 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭХ АЯНЫ ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ЭНЭ ДУГААРТ:

1 (81) 2018 оны 1-р сар 1 ЭРЧИМ МЭДЭЭtpp4.mn/wp-content/uploads/2018/01/EM-18-01.pdf · 2018-01-17 · 6.3 Нэгжийн 2018 оны swot шинжилгээ хийж

  • Upload
    others

  • View
    10

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 1 (81) 2018 оны 1-р сар 1 ЭРЧИМ МЭДЭЭtpp4.mn/wp-content/uploads/2018/01/EM-18-01.pdf · 2018-01-17 · 6.3 Нэгжийн 2018 оны swot шинжилгээ хийж

1 (81) 2018 оны 1-р сар 1 ЭРЧИМ МЭДЭЭ

КОМПАНИЙН 2017 ОНЫ 12-Р

САРЫН ТЕКНИК ЭДИЙН ЗАСГИЙН

ҮЗҮҮЛЭЛТҮҮД

2-р нүүрт

ГАГНУУРЧИД, ОГТЛОГЧДЫН АТТЕСТАТЧИЛАЛ

№1 (81) 2018 оны 1-р сар“ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин

Сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2256 дугаарын утас, cxa@

tpp4.mn эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд

файлаар болон бичгээр өгч болно.

www.tpp4.mn

3-р нүүрт

7-р нүүрт

МАНАЙ БАЯЛАГ – БҮТЭЭГЧ ХҮН ТА ӨӨРӨӨ

ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО НЭВТРҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ

АЯНЫ УДИРДАМЖ

Нэг. Зорилго: ISO 9001:2015 Олон улсын стандартын шаардлагад нийцсэн чанарын менежментийн тогтолцооны баталгаажуулалтын аудитын бэлтгэл ажлыг хангах, компанийн нийт ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг ойлголтыг баталгаажуулахад оршино.

Хоёр. Аяны хамрах хүрээ: “ДЦС-4” ТӨХК-ийн удирдлагын баг, нийт ажилтнууд хамрагдана.

Гурав. Хугацаа:

2018 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс 31-ний өдөр хүртэл

Дөрөв. Зохион байгуулагч: “ДЦС-4” ТӨХК-ийн Удирдлагууд, Захиргаа хүний нөөцийн алба, Чанарын удирдлагын хороо, ISO ажлын хэсгийн Баримт бичиг, Эрсдэл, Сургалт, Идэвхжүүлэлтийн багууд

Тав. Аяны хүрээнд нэгжүүдийн сайжруулалт хийх ажлууд:

5.1 Баримт бичгийг боловсруулж дуусгах5.2 Үндсэн чиг үүргийн саналыг эцсийн байдлаар боловсруулж ЗХНА-д хүлээлгэн өгөх

/үргэлжлэл 2-р нүүрт/

ШИРЭНДЭВ ОВОГТОЙ

ДОРЖДАГВА /1987-2018/

Т у р б и н цехийн ахлах м а ш и н ч Ш и р э н д э в о в о г т о й Дорждагва нь

2018 оны 1-р сарын 8-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар нас нөгчиж гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, станцын хамт олон бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Ш.Дорждагва нь 1987 оны 2-р сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 2004 онд Нийслэлийн 10-н жилийн 3-р дунд сургууль, 2008 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг дулааны инженер мэргэжлээр онц сайн дүнтэйгээр төгсөж, 2008 онд “ДЦС-4” ТӨХК-ийн Турбин цехэд Турбины машинчийн дагалдангаар ажилд орж ажил амьдралын гараагаа эхэлсэн. 2008-2015 онуудад Турбины

машинчаар ажиллах явцдаа цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг турбоагрегат хэмээх том машиныг ажиллуулах, удирдах арга барилд сайн суралцан улмаар Турбин цехийн бусад тоноглолуудыг судлан мэдэж 2015-2017 онуудад Ахлах машинч, 2017 оноос Ээлжийн даргын дагалдангаар өнөөг хүртэл ажиллаж байлаа. Талийгаач нь хоёр хүүхдийн эцэг болж үр хүүхэд хань ижилдээ халамжтай Монгол улсын аз жаргалтай нэгэн гэр бүлийн тэргүүн байлаа. Талийгаачийн ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй, шударга нөхөрсөг зан чанар, станц хамт олноо гэсэн сэтгэл бидэнд үеийн үед дурсагдсаар байх болно. Тэнгэрийн оронд одсон нөхрийн минь буян заяа үр хүүхэддээ үлдэж, энх амгалангийн орондоо тайван нойрсох болтугай.

УМ МА НИ БАД МЭ ХУМ УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

“ДЦС-4” ТӨХК-ийн Захиргаа, Турбин цехийн хамт олон

ҮЭ-ийн хороо, Залуучуудын холбоо

ISO 9001:2015 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН

ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭХ АЯНЫ ХҮРЭЭНД ХИЙГДЭХ

АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

ЭНЭ ДУГААРТ:

Page 2: 1 (81) 2018 оны 1-р сар 1 ЭРЧИМ МЭДЭЭtpp4.mn/wp-content/uploads/2018/01/EM-18-01.pdf · 2018-01-17 · 6.3 Нэгжийн 2018 оны swot шинжилгээ хийж

1 (81) 2018 оны 1-р сар 2 ЭРЧИМ МЭДЭЭ

КОМПАНИЙН 2017 ОНЫ 12-Р САРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Төлөвлөгөөний биелэлтДиспетчерийн графикийн төлөвлөгөөний биелэлт

№ Үзүүлэлт НэгжТухайн сарын

Төлөв Гүйц Зөрүү Биелэлт

1 ЦЭХ-ний түгээлт сая.кВтц 342.8 346.9 +4.1 101.2%

2 ДЭХ-ний түгээлт мян.Гкал 493.1 493.1 - 100.0%

Тайлант хугацаанд диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө Цахилгаан эрчим хүчинд 101,2%, Дулааны эрчим хүчинд 100,0% биеллээ.

ДҮТ-ийн диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө болон биелэлт

Нэмэх шийдвэр Хасах шийдвэр Диспетчерийн графикийн зөрчил Ачаалал Диспетчерийн

төлөвлөгөөний биелэлт

удаа мян.кВтц удаа мян.кВтц удаа мян.кВтц Дээд Доод мян.кВтц

52 4279.763 41 3750.697 1 147.7 645 410 4132.063

СПОТ зах зээлийн талаар СПОТ арилжааны зах зээлээс 4,0 мян.кВтц буюу 19,880 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан авч, 557,954 мян.кВтц буюу 19077,497 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан, авлага өглөгийн зөрүүгээр 19057,617 мян.төгрөгний ашигтай ажилласан.Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний биелэлт /анхны төлөвлөгөөгөөр/ Цахилгаан эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 4,8 сая.кВтц-аар давж 101,4%, өнгөрсөн оны мөн үеэс 10,9 сая.кВтц-аар буюу 3,2% - иар өслөө. Оны эхнээс хэрэглээний өсөлтөөс шалтгаалан цахилгаан эрчим хүчний үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө 184,6 сая.кВтц-аар давж, 105,9% - ийн биелэлттэй байна. Дулааны эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 53,0 мян.Гкал-аар тасарч 90,3%-н биелэлттэй, өнгөрсөн оны

мөн үеэс 38,4 мян.Гкал буюу 8,4%-иар өссөн. Оны эхнээс дулааны үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөнөөс 199,3 мян.Гкал-аар буурч, үүнээс “УБДС” ХК-д нийлүүлэх дулаан 224,6 мян.Гкал-аар тасарсан.

Үндсэн тоноглолын ажиллагаа 12-р сард горим ажиллагаанд 7 зуух, 7 турбин оролцсон. Сарын дунджаар 6.52 зуух, 6.57 турбинтэй ажиллаж, бэлтгэлд 1 зуух, турбин бэлтгэлгүй байсан. Засвар хийгдэж буй үндсэн тоноглолууд: К-6 ДВ-н цахилгаан хөдөлгүүр байхгүй тул ажиллаагүй.

Мазутын зарцуулалт Энэ сард 120 тн мазут түлэх төлөвлөгөөтэйгээс 104 тн-г түлж, 16 тн мазут хэмнэлээ. Зуухыг хүйтэн байдлаас 3 удаа галлаж 54 тонн мазут, халуун байдлаас 7 удаа галлаж 50 тонн мазут түлсэн.

5.3 СҮАЖ, ТАЗ, ЗАЗ, АЗ, АШБ, АБТ, ГГББ бүрдүүлэлтийг хийсэн байх 5.4 Баримт бичгийн нэгдсэн сангийн бүрдүүлэлт, хадгалалт, бүртгэл хөтлөх5.5 5C баримт бичгийн хаягжилт, баримт бичгийн хадгалалт, хүртээмжтэй байдлыг хангах 5.6 Нэгжийн үйл ажиллагааны SWOT шинжилгээ хийх5.7 Нэгжийн ажилтнуудын стандартын талаарх мэдлэг ойлголтын зөрүүг арилгах5.8 Холбогдох сургалтуудад ажилтнуудаа хамруулах

Зургаа. Ажлын гүйцэтгэлийг дараах үзүүлэлтүүдээр дүгнэнэ

6.1 Баримт бичгийг боловсруулж дуусгах - 40 оноо6.1.1 Үндсэн чиг үүргийн саналыг эцсийн байдлаар боловсруулж ЗХНА-д өгсөн байх6.1.2 СҮАЖ, ТАЗ, ЗАЗ, АЗ, АШБ, АБТ, ГГББ бүрдүүлэлт хийсэн байх6.1.3 Баримт бичгийн нэгдсэн сангийн бүрдүүлэлт, хадгалалт, бүртгэл хөтлөх

6.2 5C баримт бичгийн хаягжилт, баримт бичгийн хадгалалт, хүртээмжтэй байдал - 20 оноо

6.3 Нэгжийн 2018 оны SWOT шинжилгээ хийж батлуулсан байх -15 оноо

6.4 Компанийн нийт ажилтнуудын мэдлэг ойлголт - 15 оноо

6.4.1 Нэгжийн удирдлага, ахлах ажилтнуудаас /Чанарын менежментийн тогтолцооны нийтлэг журам, Эрхэм зорилго, хэтийн зорилго, үнэт зүйл, чанарын бодлого, iso гарын авлагаас материал бэлтгэж ерөнхий мэдлэгийн шалгалт тестээр авах6.4.2 ИТА - үгийн сүлжээ бөглүүлэх /Чанарын менежментийн тогтолцооны нийтлэг журам болон Эрхэм зорилго, хэтийн зорилго, үнэт зүйл, чанарын бодлого, ISO гарын авлага/ 6.4.3 Ажилтнууд- үгийн сүлжээ бөглүүлэх /Эрхэм зорилго, хэтийн зорилго, үнэт зүйл, чанарын бодлого, ISO гарын авлага/

6.5 Төлөвлөгөөний дагуу ISO Сургалт, Баримт бичиг, Эрсдэл, Идэвхжүүлэлтийн багуудаас зохион байгуулах сургалтанд хамрагдах ажилтнуудын оролцоо, идэвхийг үнэлэх - 10 оноо

Долоо. Шагнал урамшуулалЗохион байгуулах ажлын хэсэг ажлын гүйцэтгэлийг дээрх үзүүлэлтүүдээр дүгнэж, хамгийн өндөр оноо авсан нэг нэгжийг өргөмжлөл, нэг сая төгрөгөөр урамшуулна.

Page 3: 1 (81) 2018 оны 1-р сар 1 ЭРЧИМ МЭДЭЭtpp4.mn/wp-content/uploads/2018/01/EM-18-01.pdf · 2018-01-17 · 6.3 Нэгжийн 2018 оны swot шинжилгээ хийж

1 (81) 2018 оны 1-р сар 3 ЭРЧИМ МЭДЭЭ

2017 оны 12-р сарын 04-08-ны хооронд Судалгаа Хөгжлийн албаны Металл судлал гагнуурын лабораторид Станцын гагнуурчид огтлогчдын 2017 оны ээлжит аттестатчилалын шалгалт явагдаж дууслаа.

Аттестатчилалын шалгалтанд станцын хэмжээнд ажиллаж байгаа нийт 65 гагнуурчин, 22 огтлогч бүгд оролцсон.

Гагнуурчид, огтлогчдыг цех хэсгээр нь харуулбал:

Аттестатчилалын шалгалтанд: металл хийцийн гагнуурчид 200x300x10мм хавтан

төмрийг босоо /PF/ ба хөндлөн /РС/ байрлалдкатегоритой гагнуурчид Ø60Х6, Ø32Х4, Ø38Х5 шугам

хоолойнуудыг босоо /PF/, хөндлөн /РС/ болон 450-н налуу буюу 6G байрлалд гагнасан.

хийн огтлогчид 133х50 мм шугам хоолойг пропан – хүчилтөрөгч ашиглан огтолсон.

Шалгалтын эцсийн дүнгээр: • Түлш дамжуулах цехийн гагнуурчин М.Зоригт,

Ц.Дөлгөөн, Н.Сэлэнгэ • Зуухан цехийн гагнуурчин Э.Мягмарсүрэн, Б.Оргил,

Ч.Баасан, Г.Ганпүрэв, Д.Далайжаргал хийн огтлогч Г.Отгонбат

• Механик цехийн гагнуурчин Э.Мөнхзаяа • БМА-н гагнуурчин О.Эрдэнэсайхан нарын 11 хүн зэрэг

нэмэгдэх болзол хангасан бол, Шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэн:

• Зуухан цехийн гагнуурчин Ц. Уламбаяр, Т. Сансарбаяр, Ч. Жамьянсүрэн нарын 3 хүний категори бууруулах шийдвэр гарлаа.

Бусад гагнуурчид болон огтлогчид зэрэг, категорио хамгаалсан болно. Шалгалтын комиссын шийдвэрийг үндэслэн ЗХНА тушаал гаргана.

№ Цех хэсэг Категоритой гагнуурчин

Металл хийцийн

гагнуурчин

Хийн огтлогчид Нийт

1 ТДЦ 3 11 5 192 ЗЦ 13 15 15 433 ТЦ 8 -- -- 84 МЦ 2 5 2 95 ХЦ 2 -- -- 26 ДХХАЦ 1 -- -- 17 ЗА 3 -- -- 38 БМА 1 -- -- 19 СХА 1 -- -- 1

Нийт 34 31 22 87

ГАГНУУРЧИД, ОГТЛОГЧДЫН АТТЕСТАТЧИЛАЛ

№ Гагнуурчдын нэрсХарьяа-лагдах

цех, хэсэгГагнуурчны

зэрэгАнгилал

(категори)

1 Б.Баярзориг Зуухан цех VI зэрэг I-1

2 Н.Ганцоож Зуухан цех VI зэрэг I-1

3 Г.Буянтогтох Зуухан цех VI зэрэг I-1

4 Ө.Үйтүмэн Турбин цех VI зэрэг I-1

5 Б.Эрдэнэбадрал Турбин цех VI зэрэг I-1

6 Ч.Баатарцогт ДХХА цех VI зэрэг I-1

7 Э.Гантулга ЗА VI зэрэг I-1

8 Ч.Агваандэмбэрэл ЗА VI зэрэг I-1

9 Д.Бямбацогт СХА VI зэрэг I-1

10 Ц.Уламбаяр Зуухан цех VI зэрэг I-2

11 Ч.Жамьянсүрэн Зуухан цех VI зэрэг I-2

12 Т.Сансарбаяр Зуухан цех VI зэрэг I-2

13 Б.Шижирбаатар Зуухан цех VI зэрэг I-2

14 Ч.Даваажав Турбин цех VI зэрэг I-2

15 Ц.Баатархүү Механик цех VI зэрэг I-2

16 Э.Мягмарсүрэн Зуухан цех VI зэрэг I-2

Судалгаа Хөгжлийн АлбаМеталл Судлал Гагнуурын Лаборатори

Станцийн өндөр зэрэг, категоритой гагнуурчдын нэрс

Нүүрсний зарцуулалт

Уурхай нэгжТухайн сарын

төлөв гүйц зөрүү биелэлтБагануур мян.тн 165.0 180.7 +15.7 109.5%

Шивээ-Овоо мян.тн 180.0 191.2 +11.2 106.2%

Бүгд мян.тн 345.0 372.0 +27.0 107.8%

Жишмэл түлшний зарцуулалт Цахилгаан эрчим хүч түгээхэд зарцуулах жишмэл түлшийг - 7,237 гр/кВтц-аар хэтрүүлж, дулааны эрчим хүч түгээхэд зарцуулах жишмэл түлшийг - 0,778 кг/Гкал-аар хэмнэж нийт 2128 тонн жишмэл түлш хэтэрсэн. Түлш хэтрэх гол шалтгаан нь хослон үйлдвэрлэл буурсантай холбоотой.

Горим параметрийн даалгаварын биелэлт ЭХЗХ-аас батлагдсан ДХЦЭХ-ний зарцуулалтыг 0,35%-иар буюу 1397,350 мян.кВтц-аар хэмнэсэн.

Уур усны алдагдал Станцын дотоод циклийг нөхөх химийн цэвэрлэсэн усны зарцуулалтыг 1,1 % буюу 21285 тн конденсат хэмнэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад химийн цэвэрлэсэн усны зарцуулалт 8745 тонноор нэмэгдсэн. Энэ сард зуух дүүргэхээр 505 тонн конденсат өгсөн. Осмосын халаагч уурын зарцуулалт 4142 тонн байлаа.

Үйлдвэрлэлийн алба

Page 4: 1 (81) 2018 оны 1-р сар 1 ЭРЧИМ МЭДЭЭtpp4.mn/wp-content/uploads/2018/01/EM-18-01.pdf · 2018-01-17 · 6.3 Нэгжийн 2018 оны swot шинжилгээ хийж

1 (81) 2018 оны 1-р сар 4 ЭРЧИМ МЭДЭЭ

МАНАЙ БАЯЛАГ – БҮТЭЭГЧ ХҮН ТА ӨӨРӨӨ

Тус компанийн гол баялаг бол бүтээгч хүн та өөрөө юм. 2018 он та бидний хувьд төрөлх станцын

маань 35 жилийн ой тохиосон, амжилтаа бататгасан, тавьсан зорилтоо биелүүлсэн амжилт бүтээлээр дүүрэн жил болно гэдэгт итгэлтэй байна. Жил бүр оны төгсгөлд буюу 12-р сард техникийн удирдлагаар хэлэлцүүлэн шалгаруулан оюуны шилдэг бүтээлд олгодог “АРХИМЕД” шагналд эрхэм ажиллагсад та бүхнийг оюун ухаанаа дайчлан шинэлэг шинэ бүтээл, бүтээлч ажил хийж хэрэгжүүлэн оролцохыг урьж байна. “ДЦС-4” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2013 оны 11 дүгээр сарын 20- ны өдрийн А/90 тоот тушаалаар батлагдсан “ДЦС-4” ТӨХК-Д ШИНЭ САНАЛ, САНААЧЛАГААР ХИЙСЭН АЖЛЫГ ХӨХҮҮЛЭН ДЭМЖИХ, ОЮУНЫ БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ, БҮРТГЭХ, БАТАЛГААЖУУЛАХ, АШИГЛАХ ЖУРАМ-аар “ДЦС-4” ТӨХК-д ажиллагсадаас гаргасан шинэ санаа, санаачлагаар хийсэн ажил, оюуны

бүтээл /шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, зохиогчийн эрх, барааны тэмдэг/, шинжлэх ухаан-техникийн дэвшлийн ололт, шинэ санааг хүлээн авах, үнэлэх, нэвтрүүлэх, үр ашгийг хүртээх, зохиогчид олгох төлбөр, урамшууллын хувь хэмжээг тогтоох зэрэгтэй

холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Компанийн ажилтан, хуулийн этгээдийн шинэлэг санааны өргөдлийг хүлээн авч, бүртгэж, эрхийн хамгаалалт хийлгэх бөгөөд зохиогчдод ТЗХ–аар хэлэлцүүлэн “Компанийн шинэлэг санааны батламж”-г “Архимед” нэртэйгээр олгож, мөнгөн шагналаар жилд нэг удаа урамшуулна. Шагнал авах шалгуур үзүүлэлт нь: Үйлдвэрлэлд ашиглах боломжтой техникийн шинэ шийдэл гаргасан, шинэ бүтээлийг тухайн жилд ТЗХ–аар хэлэлцүүлэн шалгаруулна. Шагнал нь дараах байруудтай байна. Үүнд:

A. Гранпри /тэргүүн дээд шагнал/ нэг хүнд олгоно. Батламж, цом, 1.500.000 төгрөгБ. Нэгдүгээр байр нэг хүнд олгоно. Батламж, медаль, 1.000.000 төгрөг

Мөн тухайн жилд гаргасан санал, санаачилга, хэрэгжүүлсэн ажлын тайланг ТЗХ-аар хэлэлцэн гаргасан шийдвэрийг үндэслэн жилд 1 удаа “ДЦС-4” ТӨХК-ийн Гүйцэтгэх захиралын тушаалаар үйл ажиллагааны бусад зардлын сангаас шагнал олгоно. Шагнал нь дараах байруудтай байна. Үүнд:

А. Нэгдүгээр байр. нэг хүнд олгоно. Батламж 1 дүгээр зэргийн шагналтай дүйцэхүйц буюу 250000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг Б. Хоёрдугаар байр. нэг хүнд олгоно. Батламж 2 дугаар зэргийн шагналтай дүйцэхүйц буюу 200000 /хоёр зуун мянган/ төгрөг

Манай баялаг – бүтээгч хүн та өөрөө шинэ санаа, бүтээлч ажил санаачилж ажилдаа нэвтрүүлж үр дүнг гаргаж ажилла. Бид бүхэн та бүгдийг дэмжин ажиллана.

СХА-ны патентын мэргэжилтэн В.Содномцэрэн

ISO 9001:2015 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭХ АЯНЫ ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ