52
АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) ТӨХӨӨРӨМЖИЙН ГАРЫН АВЛАГА (Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн мэргэжилтэн, ажилчид, малчдын хоршооны гишүүд, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэд зориулсан гарын авлага) Улаанбаатар хот 2021 он This project is funded by the European Union

АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF)

ТӨХӨӨРӨМЖИЙН ГАРЫН АВЛАГА

(Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн мэргэжилтэн, ажилчид, малчдын

хоршооны гишүүд, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэд зориулсан гарын авлага)

Улаанбаатар хот2021 он

This project is funded bythe European Union

Page 2: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

30.68 670 Д-121

Энэхүү гарын авлагыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), НҮБ-ын

Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ФАО), НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага

(ЮНИДО) хамтран Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiMC2)” төслийн хүрээнд Монголын Арьс ширний

үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХолбоо) болон Алтайн уулсын оргил малчдын дундын

хоршоотой хамтран зохион байгуулсан малын арьс, ширэн түүхий эдийн бэлтгэлийн

чанарыг сайжруулах ажлын үр дүнд үндэслэн боловсруулав.

ISBN: 978-9919-24-825-3

Page 3: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

3

Төсөл 140197: Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiMC2) төсөл

Төслийн менежер: Иван Крал, Али Бадарнех

Төслийн зохицуулагч: Г. Мөнхболор

Гарын авлагыг эмхэтгэж боловсруулсан:

С.Даваажав

ЮНИДО-ын арьс, ширний салбарын үндэсний зөвлөх, МАШҮХолбооны Зөвлөх инженер, Монгол Улсын Зөвлөх инженер

А.Даваасүрэн

МАШҮХолбооны арьс, ширний инженер

Т.Алтансүх

Алтайн уулсын оргил малчдын хоршооны дарга

Энэхүү гаpын авлагад нийтлэгдсэн мэдээллүүдийг ашгийн бус, хувийн зорилгоор хэсэгчлэн

хуулбарлаж ашиглахыг зөвшөөрнө. Гэвч хэвлэмэл зүйлд ашигласан тохиолдолд Монгол

Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн дагуу эшлэл авахыг

зөвлөж байна.

Тус гарын авлагатай холбоотой мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу:

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын

хэрэгжилтийг зохицуулах газар

Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн

холбоо

Алтайн уулсын оргил дундын

хоршоо

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн

байгууллага /ЮНИДО/

263422, 263787, [email protected]

99082055, 99101237, 91111376

[email protected]

[email protected]

99770688t.altan-

[email protected]

[email protected]@unido.

org

Энэхүү гарын авлагад тусгасан үзэл санаа нь ЮНИДО-ын байр суурийг илэрхийлээгүй

болно. Илэрхийлсэн үзэл бодолд зөвхөн зохиогчид хариуцлага хүлээх ба ЮНИДО-ын

албан ёсны баталгаа биш болно. Тус бүтээлд дурьдсан тоног төхөөрөмжийн талаарх

мэдээллийг иш татсан эсвэл бусад ижил төстэй бүтээгдэхүүнээс харьцангуй давуу гэж

үзэх нь ЮНИДО-ын албан ёсны баталгаа биш болно. Хэдийгээр мэдээллийн үнэн зөв

байдлыг хангахад анхаарсан ч уг бүтээлийг ашигласнаас үүдэн гарах аливаа үр дагаварт

ЮНИДО болон гишүүн орнууд хариуцлага хүлээхгүй болно.

Page 4: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

4

ТАЛАРХАЛ

Монгол Улсад малын арьс ширэн түүхий эдийн бэлтгэлийн чанарыг сайжруулахад олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр оновчтой санал дэвшүүлж арьс, шир хуулах Static Flaying Frame (SFF) төхөөрөмжийн анхны зураг төсөл, угсарч суурилуулан ашиглах аюулгүй ажиллагааны зааварчилгааг боловсруулж пракикт туршихад оролцож ажилласан ЮНИДО-ын олон улсын экспертүүд болох Висванатан Мунусами (Энэтхэг) болон Ралф Арбайд (Нидерланд) нарт гүнээ талархал илэрхийлье.

Энэхүү төхөөрөмжийн анхны туршилтыг практикт нэвтрүүлэх ажлыг ЮНИДО-ын олон улсын эксперт Ралф Арбайдтай хамтран хичээнгүйлэн гүйцэтгэсэн Ховд аймгийн Алтайн уулсын оргил малчдын дундын хоршооны дарга Т.Алтансүх болон түүний баг хамт олонд, түүнчлэн анхны үр дүнд түшиглэн уг төхөөрөмжийн зураг төслийг Монгол орны нөхцөлд тохируулан боловсронгуй болгож мал төхөөрөх үйлдвэрүүдэд өргөжүүлэн нэвтрүүлэх ажилыг удирдан зохион байгуулсан Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны удирдлага Т.Баярсайхан, Монгол Улсын зөвлөх инженер С. Даваажав болон М. Бат-Очир, бусад инженерийн багийн гишүүдэд талархал илэрхийлье.

Малын гаралтай түүхий эдийн бэлтгэлийн чанарыг сайжруулахад онол, практикийн судалгаа, сургалтын хөтөлбөрийг ЮНИДО болон дээрх түнш байгууллагуудтай хамтран боловсруулж цаашид түгээн дэлгэрүүлэх ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж буй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв болон уг ажлыг бодлогын зохицуулалтаар дэмжиж ажилласан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд талархахын ялдамд цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсье.

Page 5: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

5

АГУУЛГА

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ..............................................................................6ӨМНӨХ ҮГ................................................................................................................7ТАНИЛЦУУЛГА.................................................................................................10

SFF ТӨХӨӨРӨМЖИЙН ТҮҮХ.............................................................................10АРЬС ШИР ӨВЧИЖ ХУУЛАХ SFF ТӨХӨӨРӨМЖИЙГ АШИГЛАХЫН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛ....................................................................................11

АРЬС ШИР ХУУЛАХ SFF ТӨХӨӨРӨМЖ УГСРАХ СУРГАЛТ.....................................12СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА..............................................................................12АРЬС, ШИР ХУУЛАХ SFF ТӨХӨӨРӨМЖ ЦАХИМ СУРГАЛТ.............................13“МАЛЫН АРЬС, ШИРИЙГ ӨВЧИХ, ХУУЛАХАД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА” MNS 6870 : 2020 ҮНДЭСНИЙ СТАНДАРТ................................16АРЬС, ШИР ХУУЛАХ SFF ТӨХӨӨРӨМЖ...........................................................18SFF ТӨХӨӨРӨМЖИЙН 3D БОЛОН ТЕХНИКИЙН ЗУРАГ..................................20SFF ТӨХӨӨРӨМЖИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ.................................................25АРЬС, ШИР ХУУЛАХ ТӨХӨӨРӨМЖИЙН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ.............27SFF ТӨХӨӨРӨМЖИЙН УГСРАЛТ, СУУРИЛУУЛАЛТ.........................................28SFF ТӨХӨӨРӨМЖ АШИГЛАН АРЬС, ШИРИЙГ ӨВЧИЖ ХУУЛАХ...................31SFF ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ.......................33SFF ТӨХӨӨРӨМЖИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАРЧИЛГАА............34

МАЛ ТӨХӨӨРӨХ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМУУД................36БАРИЛГА БАЙГУУЛАМЖ..................................................................................36МАЛ ТӨХӨӨРЧ, МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ ШААРДЛАГУУД.............................................................39МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД, МАЛ ЗӨӨЖ ТЭЭВЭРЛЭХ...........................................40МАЛ БЭЛДЭХ, СОЙХ........................................................................................41МАЛЫН ЭМЧИЙН ҮЗЛЭГ.................................................................................42МАЛ ОРУУЛАХ МУУЖРУУЛАХ, ЦУСЛАХ........................................................43

МАЛААС ГАРАХ ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮН...........................................................44SFF ТӨХӨӨРӨМЖИЙН ГАРЫН АВЛАГА...........................................................49АШИГЛАСАН НОМ, ЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ...........................................................50

Page 6: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

6

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ

MNS Mongolian National Standard (Монголын Улсын Стандарт)SECiM Support to Employment Creation in Mongolia (Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл)SFF Static Flaying Frame (Малын арьс, шир хуулах төхөөрөмж)АХТ Арьс хуулах төхөөрөмжБНАСАУ Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард УлсБНСВУ Бүгд Найрамдах Социалист Вьетнам УлсБНХАУ Бүгд Найрамдах Хятад Ард УлсЗДТГ Засаг даргын тамгын газарИТХ Иргэдийн төлөөлөгчдийн хуралМАШҮХолбоо Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооМЭЕГ Мал эмнэлэгийн ерөнхий газарНҮБ Нэгдсэн Үндэстний БайгууллагаСХЗГ Стандарт хэмжил зүйн газарТХ Техникийн хорооУИХ Улсын их хуралХАБЭА Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйХБНГУ Холбооны Бүгд Найрамдах Герман Улс ХХААГ Хүнс, хөдөө аж ахуйн газарХХААХҮСХТ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа, хөгжлийн төвХХААХҮЯ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамХХК Хязгаарлагдмал хувьцаат компаниЭША Эрдэм шинжилгээний ажилтанЮНИДО НҮБ-ийн Аж үйлдвэр хөгжлийн байгууллага

Page 7: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

7

ӨМНӨХ ҮГ

Ц.БолорчулуунХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга

Арьс, ширэн түүхий эдийн чанарыг сайжруулж үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, олон улсын зах зээлд өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээрх төрийн бодлогын хүрээнд олон улсын туршлагаар Арьс, шир эсгэлтгүй хуулах Static Flay-ing Frame (SFF) төхөөрөмж ба түүнийг ашиглах технологи нэвтрүүлсэн нь бодит үр дүнд хүрлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-д энэхүү чухал ажлыг санаачлан Монголын Арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо болон Алтайн уулсын оргил малчдын хоршоотой хамтран Ховд, Баянхонгор аймаг, Улаанбаатар хотод амжилттай хэрэгжүүлсэнд талархаж буй бөгөөд яамны бодлогын хүрээнд энэ арга туршлагыг улсын хэмжээнд өргөжүүлэн нэвтрүүлж ажиллана.

Олон улсын болон Монгол инженерүүд хамтран арьс, ширийг эсгэлтгүй хуулах инноваци технологи нэвтрүүлсэн уг ажил нь хөнгөн үйлдвэрийн салбарын 2019 оны бүтээлч ажил, мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны онцлох үйл ажиллагааны нэгээр шалгарсан билээ.

Энэ дашрамд төслийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Европын Холбоонд талархал илэрхийлэхийн зэрэгцээ НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага болон хандивлагч байгууллагуудтай цаашдын хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Бидний хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiM)” төсөл нь арьс шир, ноос, ноолуур, мах, сүү, хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээнд бодит ажлуудыг хэрэгжүүлэн үр дүнд хүрсэнд таатай байна.

Page 8: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

8

ӨМНӨХ ҮГ

Монголчуудын амьдрал эрт дээр үеэс мал аж ахуйтай салшгүй холбоотой. 2019 оны байдлаар манай орны хүн амын тоо 3.3 сая болж, амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй болсон 171.6 мянган малчин өрхийн 285.5 мянган малчдын эзэмшилд нийт малын 89.4 хувь буюу 63.4 сая толгой мал байна.

Сүүлийн жилүүдэд малын тоо толгой тасралтгүй өсч 1990 онд 25.8 сая толгой байсан бол 2019 онд 70.9 сая толгой болж өссөн. Мал өсөхийн хэрээр жил бүр хүнсэнд бэлтгэж, төхөөрч байгаа малын тоо улам бүр нэмэгдэж байна. Монгол улс 2014-2019 онуудад жилд 10.0-17.9 сая толгой малыг хүнсэнд хэрэглэж, нийт бэлтгэсэн малын дөнгөж 8-10 хувийг үйлдвэрийн орчинд төхөөрч, үлдсэн 90 орчим хувийг гар аргаар буюу хээрийн бойгоор бэлтгэсэн статистик тоо гардаг.

Энэ бүхнээс дүгнэж үзэхэд жил бүр үйлдвэрийн орчинд бэлтгэж байгаа мал, махны тоо хэмжээ өсөхгүй, гар аргаар бэлтгэж байгаа малын тоо ихээхэн өсч байгаа нь

• хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал алдагдах

• дотооддоо бэлтгэж байгаа махны хэрэгцээг хангаж чадахгүйгээс махны үнэ нэмэгдэх

• малаас гарах дайвар бүтээгдэхүүний ашиглалт буурах

• арьс ширэн түүхий эд үнэгүйдэж, малчдын орлого буурах

• арьс ширэн түүхий эдийн чанар муудсанаас боловсруулах үйлдвэрүүд алдагдалд орох

Т. Баярсайхан МАШҮХолбооны Гүйцэтгэх захирал

Page 9: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

9

• хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт буурах зэрэг олон хүндрэлүүд гарч байна.

Байдал нэгэнт ийм болж байхад хүнсэнд хэрэглэх малыг аль болох үйлдвэрийн орчинд төхөөрөх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байгаа учраас НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiM)” төслийн хүрээнд Ховд аймгийн Засаг даргын тамгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон Алтайн уулсын оргил малчдын дундын хоршоотой хамтран анх 2019 оны 11-р сард “Малын арьс ширийг эсгэлтгүйгээр хуулж бэлтгэх” олон улсын сургалтыг тус аймагт зохион байгуулсан. 2020 оны 9-р сард Улаанбаатар хотын Эмээлт сууринд “Эмээлт овоо” мал төхөөрөх үйлдвэрт, мөн Ховд аймгийн “Баруун Монгол интернэйшнл” ХХК-ний үйлдвэрт, 11-р сард Улаанбаатар хотын ”Мах маркет” ХХК-ний үйлдвэрт тус тус үйлдвэрийн ажилчид болон малчдын хоршооны гишүүдэд мал төхөөрөх, арьс, ширийг эсгэлтгүйгээр өвчиж хуулах арга техник эзэмшүүлэх сургалтуудыг 3-4 удаа зохион байгуулсан юм.

Эдгээр сургалтуудад үндэслэн Монгол Улсад хот суурин газар болон хөдөө орон нутагт мал төхөөрч, мах боловсруулах жижиг дунд оврын үйлдвэр цехэд зориулсан SFF төхөөрөмжийг хэрхэн угсарч, аюулгүй ажиллуулах, засвар үйлчилгээ хийх, малын арьс ширийг эсгэлтгүй өвчиж хуулах технологи эзэмшүүлэх ойлголтуудыг багтаасан арьс шир хуулах SFF төхөөрөмжийг ашиглах гарын авлагыг та бүхэндээ өргөн барьж байна.

Энэхүү гарын авлагад арьс ширийг эсгэлтгүй хуулах төхөөрөмж, хүнсэнд бэлтгэх мал, мал төхөөрөх үйлдвэр, дайвар бүтээгдэхүүний талаар хамгийн товч бөгөөд энгийнээр тайлбарласан тул сонирхогч хэнд ч зохих мэдлэг олгоно гэдэгт найдаж байна. Энэ төхөөрөмж нь угсрахад хялбар, загварын хувьд энгийн, гараар ажилладаг, зөөж тээвэрлэхэд авсаархан, хөдөө орон нутагт ашиглахад тохиромжтой гэх зэрэг олон давуу талтай тул өргөнөөр ашиглаж хүнсний аюулгүй байдлыг сайжруулж, хээрийн бойгоор мал төхөөрч, мах бэлтгэдэг хоцрогдмол хуучинсаг сэтгэлгээг өөрчлөхөд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Page 10: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

10

SFF ТӨХӨӨРӨМЖИЙН ТҮҮХ

Малын арьс, ширийг суурин байдалд өвчиж хуулах Static Flaying Frame буюу товчилсон нэрээр SFF гэх төхөөрөмжийг анх 2002 онд Сэм Сэттэр зохион бүтээсэн. Энэхүү төхөөрөмж нь малын арьс ширийг эсгэлтийн гэмтэлгүй өвчиж хуулан түүхий эдэд нэмүү өртөг шингээх зорилготой юм.

Анх Кени улсын Лимур хотын мал төхөөрөх газарт уг төхөөрөмжийг суурилуулан туршиж үзсэн. Тус газар нь малчдын малыг төхөөрч эргэлтэд оруулан мах боловсруулах үйл ажиллагааг эрхэлдэг гол төв юм. Кени улсын арьс ширний салбарын хөгжлийг хойш татсан гол асуудлуудын нэг нь нядалгааны үеийн гэмтэлтэй арьс ширэн түүхий эд байсан. Иймээс тус улсад арьс шир хуулах SFF төхөөрөмжийг эрүүл ахуй, ариун цэврийн нөхцлийг ханган арьс, махыг газарт хүргэхгүйгээр цэвэрхэн өвчих, арьс ширийг эсгэлтийн гэмтэлгүй хуулах, түүхий эдийн чанарыг сайжруулан үнэ цэнийг нэмэгдүүлэх, ажлын байрыг шинээр бий болгох зорилгоор суурилуулсан нь зохих үр дүнгээ өгчээ.

Хэдийгээр арьс шир хуулах төхөөрөмж нь давуу талууд ихтэй боловч мал төхөөрөх үйл ажиллагаа эрхлэгчдэд уг төхөөрөмжийг угсарч суурилуулан ашиглах санаачлага болон мэдээлэл ихээхэн дутмаг байна. Мөн мал төхөөрөх үйлдвэрүүдийн хэмжээ, бүтэц, үйл ажиллагааны горим харилцан адилгүй учир тухайн төхөөрөмж нь үйлдвэр бүрийн орчинд шууд суурилагдах эсэхийг урьдчилан шалгах шаардлагатай.

Зураг 1. SFF төхөөрөмжийн анхны загвар

ТАНИЛЦУУЛГА

Page 11: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

11

АРЬС, ШИР ӨВЧИЖ ХУУЛАХ SFF ТӨХӨӨРӨМЖИЙГ АШИГЛАХЫН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛ

Давуу тал нь: • Малыг олноор нь, шөнийн цагаар, хээрийн бойгоор төхөөрч мал мах

бэлдэх хоцрогдмол үйл ажиллагааг багасгаж хумих, улмаар энэхүү хэвшмэл, хуучинсаг сэтгэлгээг өөрчилж эхлэх.

• Малыг үйлдвэрийн орчинд төхөөрч, махыг арьсанд, газарт хүргэхгүйгээр хуулж авдаг учир махыг бохирдохоос сэргийлж, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг сайжруулж, хүн амыг эрүүл хүнсээр хангах сэтгэлгээнд сургах.

• Мал төхөөрөх үйлдвэр цехийн ажилчид болон малчдын хоршооны гишүүдэд мал төхөөрөх, арьс, ширийг эсгэлтгүй өвчиж хуулах шинэ арга техник эзэмшүүлэх.

• Арьс, шир хуулах төхөөрөмж нь угсрах ашиглахад хялбар бөгөөд үйлдвэрийн дотоод орчинд тааруулан суурилуулах боломжтой.

• Арьс ширэн түүхий эдийг эсгэж зүсэхгүйгээр өвчиж хуулж, нядалгааны үеийн гэмтлийг бууруулснаар түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх.

• Малчдын орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зэрэг олон давуу талтай юм.

Сул тал нь:• Арьс, шир хуулах төхөөрөмжийн төмөр хийцийн материал нь сайн чанартай

байх шаардлагатай. Техникийн шаардлагаас доогуур чанартай төмөр хийц, материал ашиглан төхөөрөмж хийж угсарч ашиглавал төхөөрөмжөө эвдэх, цаашлаад ажилчдыг гэмтээх зэрэг аюул эрсдэлтэй.

• Арьс, шир хуулах төхөөрөмжийг мэргэжлийн бус, хайхрамжгүй байдлаар, аюулгүйн ажиллагааны зааврыг мөрдөхгүй ажиллуулбал төхөөрөмжөө эвдэх, өөрөө болон бусдыг гэмтээх, улмаар муу чанарын мах болон арьс бэлдэх аюул эрсдэлтэй.

Page 12: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

12

АРЬС, ШИР ХУУЛАХ SFF ТӨХӨӨРӨМЖ УГСРАХ СУРГАЛТ

СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГАЕвропын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллагаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiMC2)” төслийн хүрээнд 2019-2020 онд “Арьс, шир хуулах төхөөрөмжийг ашиглан түүхий эдийн чанарыг сайжруулах” дэд төслийг Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХолбоо), Алтайн уулсын оргил малчдын дундын хоршоотой хамтран Ховд, Баянхонгор аймаг болон Улаанбаатар хотод хэрэгжүүлж практик сургалтуудыг зохион байгуулсан. Төслийн үр дүнд энэхүү арьс, шир хуулах төхөөрөмж нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бага зардалтай, Монголд угсарч ашиглах боломжтой, бүтээмж өндөртэй, цаг хэмнэх, түүхий эдийг өндөр үнэ цэнэтэй болгох, ажлын байр үүсгэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Арьс, ширэн түүхий эдийн чанарыг сайжруулах өндөр ач холбогдол бүхий энэхүү ажлыг 2020 онд өргөжүүлэн, МАШҮХолбоо нь ХХААХҮЯ, Алтайн уулсын оргил малчдын дундын хоршоотой хамтран SECiM төслийн хүрээнд “Малын арьс, шир хуулах төхөөрөмжийг өргөжүүлэн арьс, ширний чанарыг сайжруулах” гэрээт ажлын дагуу 2019 онд угсарч туршсан арьс, шир хуулах төхөөрөмжийг Монгол орны нөхцөлд тохируулан, зөөж тээвэрлэх боломжтой, авсаархан бөгөөд бат бөх материал ашиглах байдлаар сайжруулсан.

Зураг 2. 2019 онд Монгол Улсад хийсэн анхны туршилт

Зураг 4. 2020 онд Ховд аймагт зохион байгуулсан сургалт

Зураг 3. 2020 оны Ховд аймагт зохион байгуулсан сургалт

Page 13: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

13

АРЬС, ШИР ХУУЛАХ SFF ТӨХӨӨРӨМЖ ЦАХИМ СУРГАЛТ

Малтай зөв зохистой харьцах, мал төхөөрөх, арьс шир хуулах төхөөрөмжийг ашиглан малын арьс, ширийг эсгэлтгүйгээр өвчиж хуулах сэдвийн хүрээнд “Малын арьс, ширийг хуулах төхөөрөмж”, “Мал төхөөрөх”, “Өндөрт ажиллах нь” сэдэвт интерактив сургалтын материалуудыг эмхэтгэн бэлтгэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв (ХХААХҮСХТ)-ийн болон ЮНИДО-ын олон улсын цахим сургалтын талбарт байршуулав. Мөн эдгээр цахим сургалт тус бүрт хэрэглэгчийн гарын авлага боловсруулсан (Зураг 6). Цахим хичээлийг танхимын сургалт (Зураг 5) болон дадлагын хичээлтэй хослуулж Монголын мах болон арьс ширний үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэх ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв болон Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хариуцан гүйцэтгэж байна.

Зураг 6. Цахим сургалтуудын хэрэглэгчийн гарын авлага

Зураг 5. ХХААХҮСХТ-ийн цахим сургалтын танхим

Page 14: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

14

СУРГАЛТЫН АГУУЛГА

Цахим сургалт нь 1 модультай бөгөөд зураг 7-д харуулсны дагуу 5 бүлгээс бүрдэнэ.

Зураг 7. Малын арьс, ширийг хуулах төхөөрөмж цахим сургалтын агуулга

Цахим сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төвийн learning.rdc.gov.mn цахим хуудсанд нэвтрэн орж шинэ хэрэглэгчийн хаяг (Зураг 8) үүсгэн СУРГАЛТ хэсгээс хичээлийг сонгон орж бүртгүүлэн үзэх боломжтой.

Page 15: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

15

Зураг 8. Цахим сургалтын талбарт шинэ хэрэглэгчээр бүртгүүлэх

Page 16: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

16

“МАЛЫН АРЬС, ШИРИЙГ ӨВЧИХ, ХУУЛАХАД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА” MNS 6870 : 2020 ҮНДЭСНИЙ СТАНДАРТ

Манай улсад малыг хэрхэн төхөөрөх, арьс, шир өвчиж хуулах, мах ангилан ялгах чиглэлээр зөвхөн технологийн заавар байдаг бөгөөд төслийн хүрээнд мэргэжилтнүүдийн баг хамтран үндэсний стандартын төслийг боловсруулж, СХЗГ-ын техникийн дэд хороогоор хэлэлцүүлэн “Малын арьс ширийг өвчих, хуулахад тавигдах ерөнхий шаардлага MNS 6870 : 2020” үндэсний стандартыг боловсруулан СХЗГ-аар батлуулсан. Стандарт боловсруулах ажлын хэсэгт Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Зөвлөх инженер М.Бат-Очир, Мах маркет ХХК-ийн ерөнхий технологич Л.Энхтуяа, Цэвэр үйлдвэрлэлийн технологи, мэдээллийн төвийн зөвлөх, Монгол Улсын Зөвлөх инженер Д.Амаржаргал, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн зөвлөх, Монгол Улсын Зөвлөх инженер С.Даваажав, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төвийн ЭША, Монгол Улсын Зөвлөх инженер П.Рэнцэндорж нар оролцож хамтран боловсруулсан бөгөөд Монгол Улсын Стандартчилалын суурь тогтолцооны стандарт MNS 1-2:2006-ын дагуу СХЗГ-ын мэргэжилтэн Ч.Пүрэвдулам хянаж, СХЗГ-ын дэргэдэх Арьс, ширний стандартчилалын техникийн хороо (ТХ 37)-ны хурлаар хэлэлцэн Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн С/43 дугаар тушаалаар батлав (Зураг 9).

Уг стандартыг мал төхөөрөх үйлдвэр, цехүүд болон орон нутагт мал төхөөрөх явцад арьс, ширийг өвчиж хуулах, бэлтгэхэд дагаж мөрдөнө.

Уг стандартын зорилго нь мал нядалгааны явцад энэхүү стандартад тавигдсан шаардлагыг ханган, арьс, ширэнд ямар нэгэн гэмтэл учруулахгүйгээр өвчиж, хуулж, үйлдвэрлэлийн чанарын шаардлага хангасан арьс ширэн түүхий эд бэлтгэхэд оршино. Арьс, ширэн түүхий эд нь дараах чанарын шаардлагуудыг заавал хангасан байх ёстой. Үүнд:

Зураг 9. MNS 6870 : 2020 стандарт

Page 17: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

17

• Хутгаар эсгэж зүсээгүй, цоолоогүй, ураагүй байх

• Халим шар мах, өөх арьс ширэнд гараагүй байх

• Цус болон сэвс, шороо цас мөс зэрэг бохирдолгүй байх

• Арьс ширнээс шийр, сүүл, эвэр, чих, засаа, дэлэн зэрэг жин хүндрүүлэгчийг бүрэн авсан байх

СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖСтандартыг амжилттай хэрэгжүүлэх, мал төхөөрөх явцад арьс ширэнд гэмтэл учруулахгүй бэлтгэхэд махны үйлдвэрүүд нь:

• Бог болон бод малын арьс ширийг хуулагч төхөөрөмж дээр ажиллах ажилчныг томилон урьдчилан бэлдсэн байх

• Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс хэвлэн гаргасан арьс, шир хуулах төхөөрөмжийн гарын авлагатай сайтар уншиж танилцсан байх

• MNS 6870 : 2020 стандарттай сайтар танилцсан байх

Махны үйлдвэр

• Арьс, шир хуулах төхөөрөмжтэй байх, түүний аюулгүй, хэвийн ажиллах нөхцлийг бүрэн хангасан байх

• Шаардлагатай сэлбэг хэрэгсэл, тослох материалын нөөцийг бүрдүүлсэн байх

• Техникийн болон арьс, шир хуулах төхөөрөмж дээр ажиллах ажилчныг бэлдсэн байх

Ажилчныг бэлтгэх• Бог болон бод малын арьс, шир хуулах төхөөрөмж дээр ажиллах ажилчин

нь махны үйлдвэрт 3 сараас доошгүй ажиллаж байсан туршлагатай байх,

• Ажилчин нь арьс, шир хуулах төхөөрөмжийн (SFF) гарын авлагыг сайтар уншиж танилцсан байх,

• Ажилчин нь арьс, шир хуулах төхөөрөмжийг ажиллуулах онлайн эсвэл танхимын сургалтанд хамрагдсан байх,

• Арьс, шир хуулах төхөөрөмж дээр ажиллах аюулгүй ажиллагаанд мөрдөх зааварчлагааг авсан байх, зориулалтын хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлээр бүрэн хангагдсан байх,

• Арьс, шир хуулах төхөөрөмжийн өдөр тутмын үзлэг, үйлчилгээг хийх анхан шатны техникийн мэдлэгтэй байх зэрэг шаардлагуудтай.

Page 18: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

18

АРЬС, ШИР ХУУЛАХ SFF ТӨХӨӨРӨМЖ

Арьс, шир хуулах төхөөрөмж нь мал төхөөрөх үйлдвэр, цехүүдэд болон хөдөө орон нутагт мал төхөөрөхөд ашиглагдах, хөдөлгөөнгүй сууринд бэхлэгдэж, эргэлдэгч булны татах хүчээр арьс, ширийг гэмтээлгүйгээр хуулж бэлтгэн арьс, ширний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангахад зориулагдсан механик болон цахилгаан төхөөрөмж юм.

Энэхүү арьс, шир хуулах төхөөрөмж нь зөвхөн халуун цустай малын арьс ширийг хуулахад (цусыг юүлсэн даруйд) зориулагдсан. Манай орны хувьд бодын шир хуулах төхөөрөмжийг үхэр, адуу, зэрэг бод малд хэрэглэх нь тохиромжтой. Богийн арьс хуулах төхөөрөмж дээр ямаа болон хонины арьсыг хуулна. Уг төхөөрөмж нь тэмээний ширийг хуулахад зориулагдаагүй болно.

Энэхүү төхөөрөмжийг олдоц сайтай, чанартай төмөр материалаар зураг төслийн дагуу, төмөр хийц бэлддэг хувь хүн болон албан газрууд хийх боломжтой бөгөөд үнэ ханшийн хувьд үйлдвэрийн тоног төхөөрөмжөөс харьцангуй хямд өртгөөр хийж болно. Мөн энэ төхөөрөмжийг хамгийн энгийн аргаар бүтээсэн учраас цаашид байнга үйлдвэрлэлд ашиглахад зарим нэг үйлдлийг нь боловсронгуй болгох шаардлага бий. Тухайлбал муужруулж цусалсан малаа өргөж, төхөөрөмж дээрээ түр дүүжлэн тогтоох хязгаар болон арьс, ширийг өвчиж хуулах ажиллагааг дуусах үед автоматаар зогсоох удирдлага нэмж хийх шаардлагатай.

Зураг 10. Богийн арьс хуулах SFF төхөөрөмжийн «Мах маркет» ХХК-ний үйлдвэр дээрх дадлагын сургалт

Page 19: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

19

Уг гарын авлагыг арьс, шир хуулах (SFF) төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээнд зориулан бэлтгэсэн бөгөөд төхөөрөмжийг суурилуулах, ашиглах, засвар үйлчилгээ хийх зэрэг ямар нэг ажиллагаа эхлэхийн өмнө гарын авлагыг заавал уншиж сайтар танилцсан байх шаардлагатай.

Арьс, шир хуулах төхөөрөмж дээр зөвхөн сайн бэлтгэгдсэн, тухайн байгууллагын удирдлагын зөвшөөрөлтэй ажилтнууд ажиллана. Төхөөрөмж дээр үр ашигтай, аюулгүй ажиллахын тулд ажилтнууд нь арьс, шир хуулах арга барилыг зөв эзэмшсэн байх шаардлагатай. Сургалтыг PowerPoint илтгэл, видео болон хөдөлгөөнт дүрст бичлэг хэлбэрээр урьдчилан судлах, түүнчлэн МАШҮХолбоо, Алтайн уулсын оргил дундын хоршоо зэрэг байгууллагуудад хандан онол, практикийн сургалт зохион байгуулах хүсэлт гаргах боломжтой.

Зураг 11. Бодын шир хуулах SFF төхөөрөмжийн 2020 онд Ховд аймагт зохион байгуулсан дадлагын

сургалт

Page 20: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

20

SFF ТӨХӨӨРӨМЖИЙН 3D БОЛОН ТЕХНИКИЙН ЗУРАГ

ЮНИДО-ын олон улсын мэргэжилтний арьс, шир хуулах SFF төхөөрөмжийн техникийн болон 3D зураг дээр үндэслэн МАШҮХолбоо, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Алтайн уулсын оргил хоршоо хамтран уг төхөөрөмжийн сайжруулсан техникийн болон 3D зургийг боловсруулж гүйцэтгэсэн.

Энэхүү сайжруулсан хувилбарыг 2019 онд Ховд аймагт зохион байгуулсан сургалтын үеэр олж авсан мэдлэг туршлага мөн олон улсын мэргэжилтний техникийн зургийг судлаж харьцуулсан дүгнэлтэд үндэслэн, зөөж тээвэрлэх боломжтой, задалж угсардаг, хэт нүсэр бус боловч тоног төхөөрөмжийн бат бэх байдлыг алдагдуулахгүй байдлаар бэлтгэсэн.

Сургалтын бүх үйл явц, туршилтын үеэр энэхүү тоног төхөөрөмжийн бүрдэл хэсгүүдийг зөвхөн боолтоор боож бэхлэхэд хэвийн бат бөх ажилласан. Үйлдвэрлэлийн шугамд оруулан тогтмол ажиллах нөхцөлд шал болон хана таазтай холбож сайтар бэхлэж гагнах нь зүйтэй.

Арьс, шир хуулах төхөөрөмжийн ажлын зургийг дараах байдлаар энэхүү гарын авлагад үзүүлэв. Төхөөрөмжийг угсарч суурилуулан ашиглах хүсэл сонирхолтой байгууллага, хувь хүмүүс МАШҮХолбоо болон Алтайн уулсын оргил дундын хоршоонд албан ёсоор хандаж мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө авч нарийвчилсан зураг төслийн дагуу төхөөрөмжийг хийлгэхийг зөвлөж байна.

Page 21: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

21

2200

300

500

500

900

600

1200

1000

1200

300

2600

2600

2600

2500

M3000

1

2

3

5

64

97

10

11

7

Бод

малы

н ар

хуу

лах

маш

ин

8

4

Их б

ие

6

Суур

ь

Дамж

уула

х хэ

сэг

Тата

х дэ

гээт

эй тр

осс

Цахи

лгаа

н та

йль

8

1 2 3

Өрг

өх д

амну

ур

Шат

Тээг

лүүр

4 5 6

7

7 8

Дэгэ

э

Роли

к

1110

9

9

Холб

оос

3

5

100

1400

2200

300

500

500

900

600

1200

1000

1200

300

2600

2600

2600

2500

M

3000

1

2

3

5

64

97

10

11

7

Бод

малы

н ар

хуу

лах

маш

ин

8

4

Их б

ие

6

Суур

ь

Дамж

уула

х хэ

сэг

Тата

х дэ

гээт

эй тр

осс

Цахи

лгаа

н та

йль

8

1 2 3

Өрг

өх д

амну

ур

Шат

Тээг

лүүр

4 5 6

7

7 8

Дэгэ

э

Роли

к

1110

9

9

Холб

оос

3

5

100

1400

Зураг 12. Бод малын шир хуулах SFF төхөөрөмжийн техникийн зураг

Page 22: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

22

1600

2000

800

720

550

140069

0

2000

250

250

450

1600

1260

1400

31 45

66

87

2

9

1

Бог

мал

ын

ар х

уула

х га

р тө

хөөр

өмж

230

Ф 5

0

13

7

5

2

4

1 2 3 4 5 6 7 8 9

Их

биен

ий у

рд х

эсэг

Дам

жуул

ах х

эсэг

Суу

рийн

хэс

эг

Дэгэ

э

Их

биен

ий х

ойд

хэсэ

г

Гинж

ин д

амжу

улга

Ман

иул

Гинж

8

3

Холб

оос

9

150

1600

2000

800

720

550

140069

0

2000

250

250

450

1600

1260

1400

31 45

66

87

2

9

1

Бог

мал

ын

ар х

уула

х га

р тө

хөөр

өмж

230

Ф 5

0

13

7

5

2

4

1 2 3 4 5 6 7 8 9

Их

биен

ий у

рд х

эсэг

Дам

жуул

ах х

эсэг

Суу

рийн

хэс

эг

Дэгэ

э

Их

биен

ий х

ойд

хэсэ

г

Гинж

ин д

амжу

улга

Ман

иул

Гинж

8

3

Холб

оос

9

150

Зураг 13. Бог малын арьс хуулах SFF төхөөрөмжийн техникийн зураг

Page 23: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

23

Зураг 14. Бог малын арьс хуулах SFF Зураг

Page 24: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

24

Зураг 15. Бод малын шир хуулах SFF

Page 25: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

25

SFF ТӨХӨӨРӨМЖИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ

Арьс, шир хуулах SFF төхөөрөмж нь дараах дөрвөн хэсгээс бүрдэнэ. Үүнд:

Үндсэн рам/хүрээ нь төхөөрөмжийн хамгийн гол хэсэг бөгөөд аюулгүй ажиллагааны баталгаа болох тул найдвартай бат бөх байх шаардлагатай. Иймээс хүрээ рамыг 100 мм өргөн, 50 мм өндөр, 5.3 мм зузаантай швеллерээр хийнэ. Урд, хойд хоёр дөрвөлжин хүрээг сайтар гагнаж бэхэлнэ. Энэ хоёр хүрээг холбосон дээд доод, хажуугийн тулгууруудыг М16-ийн боолт гайкаар сайтар бэхлэж бооно (Зураг 16).

Ажилчин зогсож, ажиллах тавцан нь 20х40 мм-ийн 2 мм-ийн зузаантай квадрат төмрөөр хүрээлэгдсэн байх бөгөөд тавцанг 3 мм зузаантай 80х120 мм-ийн, хүн хальтрахаас болгоомжилсон хээтэй листээр хийнэ. Тавцангийн хөл орох гэрийг төхөөрөмжийн хэвтээ хүрээ рам дээр байршуулна (Зураг 17).

Холхивч бүхий булнууд нь бодын ширийг хуулахад 1 тн хүртэл ачаалал авч эргэх тул тахийж гэмтэхгүй байхаар бат бөх байх ёстой. Иймд гадна диаметр 89 мм, хананы зузаан 5.6-6.0 мм, урт нь 1030 мм труба сонгосон. Төмөр булнуудыг тоногийн доод сууринд бэхлэхдээ Р212-ын гэртэй холхивч хэрэглэнэ. Төмөр булыг бэлдэхдээ 80 мм-ийн диаметртэй цул круг төмрийг 140 мм-ээр тасалж аваад нэг талыг нь 89-ийн трубаны дотор орохоор (Ф79 мм) 50 мм гүн, нөгөө үзүүрийг (Ф60 мм) 70 мм гүн тус тус токарь дээр зорно.

Зураг 16. Үндсэн рам

Зураг 17. Ажилчин зогсох тавцан

Зураг 18. Холхивч бүхий булнууд

Page 26: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

26

Булны 2 үзүүрт зорж бэлдсэн 2 бэлдэцийн Ф79 мм үзүүрийг трубанд углаад сайтар гагнаж бэхэлнэ. Ф60 мм-ийн 2 үзүүрт Р212 гэртэй холхивчуудыг угласнаар хөдөлгөөн дамжуулагч, эргэлдэгч булнууд бэлэн болно (Зураг 18).

Цахилгаан өргөгч /таль/ нь цахилгаан мотор, эргэлтийн хурд бууруулах редуктор, өргөх дэгээтэй тросс, цахилгааны удирдлага, кабель утас зэргээс бүрдэнэ. Цахилгаан моторын хүчдэл 380В, хүчин чадал нь 1.0 -1.5 кВт, редукторын хурд 7 -15м/мин, өргөх чадал нь 1.0 -1.5 тн,

тросс нь 2 тонн ачаа өргөх дэгээтэй, 20 – 25 метрийн урттай байна (Зураг 19).

Цахилгаан өргөгч (таль) нь татлага гинж бүхий тросстой байна. Цахилгаан өргөгч (таль)-ны троссын төгсгөл нь Ү хэлбэрийн гинж бүхий цагирагтай байна. Ү хэлбэр бүхий гинж нь бодын хувьд 60см, бог малд 30см байна (Зураг 20).

Зураг 19. Цахилгаан өргөгч/Таль

Зураг 20. Татлага гинж

Page 27: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

27

АРЬС, ШИР ХУУЛАХ ТӨХӨӨРӨМЖИЙН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

Арьс, шир хуулах төхөөрөмжийг угсрахад Хүснэгт 1 болон Хүснэгт 2-т жагсаасан материалууд шаардагдана.

Хүснэгт 1. Бодын шир хуулах төхөөрөмжийн материалын жагсаалт

№ Гарчиг Хэмжээ Тоо МатериалЖин(кг)

Нэгж Бүгд

1 Суурийн тулгуур 120х70х10 4 ган төмөр 1.65 6.6

2 Налуу бэхлээс 1200х50х5 4 100 швеллер 10.3 41.2

3 Доод хэвтээ суурь 2600х50х5 2 100 швеллер 23.7 47.4

4 Дээд хэвтээ тулгуур 2200х50х5 2 100 швеллер 20.1 40.2

5 Урд хойд богино тулгуур 1200х50х5 4 100 швеллер 10.9 43.6

6 Босоо гол тулгуур 3000х50х5 4 100 швеллер 27.4 109.6

7 Гэртэй холхивч Р212 6 ган төмөр 4.7 28.2

8 Төмөр бул Ф89х1200 3 ган төмөр 18.9 56.7

9 2 дэгээтэй мал өргөгч 980х80х60 1 80х60 квадрат 10.2 10.2

10 Цахилгаан өргөгчийн суурь 1200х50х5 1 100 швеллер 10.3 10.3

11 Тросны зам ролик 1 ган төмөр 3.5 3.5

12 Цахилгаан өргөгч таль

Хүчдэл-380в

Чадал-1.0-1.5квт

Хурд-7-15м\мин

1 мотор, дамар, тросс 59.5 59.5

13 3 булыг холбох боолт гайка М16х60 12 ган төмөр 0.085 1.0

14 Анкерын боолт 8 ган төмөр 0.1 0.8

15 Босоо тулгуурын боолт М16х40 16 ган төмөр 0.08 1.3

16 Хажуу бэхлэгчийн боолт М16х40 8 ган төмөр 0.08 0.6

17 Хүн зогсох тавцан 1250х800 1 хээтэй лист 25.1 25.1

18 Тавцангийн хамгаалалт 1200х40х20 4 40х20 квадрат 2.9 11.6

900х40х20 5 40х20 квадрат 2.2 11.0

1250х40х20 2 40х20 квадрат 3.0 6.0

800х40х20 2 40х20 квадрат 1.9 3.8

19 Тавцангийн шат 80х30х30 1 хээтэй лист 6.1 6.1

300х40х20 2 40х20 квадрат 0.7 1.4

800х40х20 2 40х20 квадрат 1.9 3.8

300х40х20 4 40х20 квадрат 0.7 1.4

НИЙТ 531

Page 28: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

28

Хүснэгт 2. Богийн арьс хуулах төхөөрөмжийн материалын жагсаалт

№Гарчиг Хэмжээ Тоо Материал

Жин(кг)

Нэгж Бүгд

1 Доод хэвтээ суурь 1360х40х4 2 80 швеллер 9.6 19.2

2 Урд хойд богино тулгуур 720х40х4 4 80 швеллер 5.1 20.4

3 Босоо гол тулгуур 2000х40х4 2 80 швеллер 14.1 28.2

4 Босоо гол тулгуур 1600х40х4 2 80 швеллер 11.3 22.6

5 Гэртэй холхивч Р209 6 ган төмөр 2.3 13.8

6 Гэртэй холхивч Р207 2 ган төмөр 1.9 3.8

7 Гэртэй холхивч Р206 2 ган төмөр 1.3 2.6

8 Төмөр бул Ф57х50 4 ган төмөр 9.8 39.2

9 Булангийн бэхэлгээ гурвалжин 50х80х40 4 ган төмөр 0.4 1.6

10 3 булыг холбох боолт гайка М14х60 12 ган төмөр 0.07 0.8

11 Эргүүлэх гол бэхлэх боолт М14х60 8 ган төмөр 0.07 0.6

12 Анкерын боолт 8 ган төмөр 0.09 0.7

13 Босоо тулгуурын боолт М14х40 16 ган төмөр 0.065 1.0

14 Араа 25 шүдтэй 1 ган төмөр 2.1 2.1

15 Араа 10 шүдтэй 1 ган төмөр 0.9 0.9

16 Гинж 1м 1 ган төмөр 3.6 3.6

17 Арааны гол Ф40хФ35 1 ган төмөр 1.7 1.7

18 Араа эргүүлэх бариул 40х20хФ50 1 ган төмөр 1.9 1.9

19 ү хэлбэрийн арьс хуулах гинж 8м ган төмөр 3.1 3.1

НИЙТ 167.8

SFF ТӨХӨӨРӨМЖИЙН УГСРАЛТ, СУУРИЛУУЛАЛТ Арьс, шир хуулах төхөөрөмжийг угсарч, суурилуулж ашиглахад дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

• Арьс, шир хуулах төхөөрөмж угсарч, ашиглах байр нь тохиромжтой гэрэлтүүлэг, дулаан, агааржуулалттай, зохих мэргэжлийн байгууллагуудаас зөвшөөрөлтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан байна.

• Арьс, шир хуулах төхөөрөмжийн болон гулуузны жин, аюулгүй байдлын хүчин зүйл 50% гэж тооцон нийт жинг даахуйц жигд тэгш, хатуу гадаргатай, тохирох зузаантай бетонон шалтай байна.

• Арьс, шир хуулах төхөөрөмжийн угсралтын ажлыг зөвшөөрөл бүхий мэргэжлийн хүмүүс зургийн дагуу, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган хийж гүйцэтгэнэ.

Page 29: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

29

• Цахилгааны бүх холболтыг мэргэжлийн, туршлагатай цахилгаанчнаар хийлгэх шаардлагатай (Зураг 21).

• Арьс, шир хуулах төхөөрөмжийг угсарч дууссаны дараа зургийн дагуу зөв угсрагдсан, хэвийн ажиллаж байгаа эсэхийг заавал шалгаж, төхөөрөмжийг туршин, ажиллуулж үзэх шаардлагатай (Зураг 22).

Зураг 21. Бодын шир хуулах SFF төхөөрөмжийн угсралт

Page 30: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

30

Зураг 22. Бодын шир хуулах SFF төхөөрөмжийн бүрэн угсарсан байдал

Page 31: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

31

SFF ТӨХӨӨРӨМЖ АШИГЛАН АРЬС, ШИРИЙГ ӨВЧИЖ ХУУЛАХ

• Арьс, шир хуулах төхөөрөмжийг зөвхөн дадлага туршлага бүхий мэргэжлийн хүн ажиллуулах бөгөөд тухайн байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүй хүн ажиллуулахыг хатуу хориглоно.

• Арьс, шир хуулах төхөөрөмжийг ажиллуулахын өмнө ажилчин урьдчилан сэргийлэх дараах арга хэмжээг авна. Үүнд:

• Арьс, шир хуулах төхөөрөмжийн хэвийн ажиллагааг дахин шалгах

• Ажлын байраа цэвэрлэсэн байх, ойролцоо хийгдэж буй бусад үйл ажиллагаа арьс, шир хуулах төхөөрөмжийн хэвийн ажиллагаанд нөлөөлөхгүй байх

• Арьс, ширийг нь хуулах гэж буй муужруулж, цусалгаа хийгдсэн мал нь зөв ярагдаж, 4 мөч болон хээл, суганы хэсэг зөв өвчигдөж, татах гинжинд бэхэлж хуулахад бэлэн болсон эсэхийг шалгах (Зураг 24).

• Арьс, шир хуулах төхөөрөмж дээр муужруулж, цусалгаа хийгдсэн малыг өргөхдөө цахилгаан өргөгч (таль)-д хэт тулгахгүй зөвшөөрөгдөх түвшинд нь тогтоох (Энэ түвшинг давж, цахилгаан өргөгч (таль)-д хэт тулгаж өргөснөөр төхөөрөмжөө эвдэх, өргөгчийн троссыг таслах, хуулах гэж буй цусалгаа хийгдсэн малаа унагах, ажилчнаа гэмтээх зэрэг аюултай юм).

Зураг 23. Малын арьс, ширэнд яралт хийх байдал

Page 32: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

32

Зураг 24. Малын арьс, ширийг төхөөрөмжөөр хуулахад бэлтгэж

Арьс, шир хуулах төхөөрөмж дээр муужруулж, цусалгаа хийгдсэн малын арьс ширийг хуулахдаа хойд хоёр хөлний өвчсөн арьс ширний үзүүрийг Ү цагираг ашиглан сайтар бэхэлсний дараа хуулах төхөөрөмжийг ажиллуулж эхэлнэ. Цаашид маш болгоомжтой хуулах ба арьс ширэнд өөх халим, шар мах дагуулахгүйгээр хуулж дуусах хүртэл татна.

Арьс, ширийг хуулах явцад өөх халим, шар мах дагасан үед тавцан дээрх ажилчин зориулалтын хутгаар өөх, халим шар махыг гулуузанд нь үлдээн өвчиж, төхөөрөмжийн тусламжтайгаар арьс, ширийг цэвэр хуулахад дэмжлэг үзүүлнэ (Зураг 25).

Зураг 25. SFF төхөөрөмжийг ажиллуулах явцад зориулалтын хутгаар дэмжиж

Page 33: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

33

Арьс, ширийг хуулахдаа төхөөрөмжийг маш болгоомжтой ажиллуулж, хуулж дууссаны дараа Ү цагираг бүхий гинжийг цахилгаан өргөгч (таль)-д хэт тулгахгүй зөвшөөрөгдөх түвшинд нь тогтоох (Энэ түвшинг давж, цахилгаан өргөгч (таль)-од хэт тулгаж өргөснөөр цахилгаан өргөгч (таль) болон төхөөрөмжөө эвдэх, троссоо таслах, хуулсан шир болон ажилчнаа гэмтээх аюултай юм.

SFF ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ

Өдөр тутмын үзлэг шалгалт, үйлчилгээ• Арьс, шир хуулах төхөөрөмжийг халуун усаар угааж цус, өөх тос, нядалгааны

үеийн хатуу хэсгийг зайлуулж цэвэрлэнэ;

• Арьс, шир хуулах төхөөрөмжийг бүхэлд нь шалгана. Үүнд: холхивчуудын хэвийн ажиллагаа, эргэлдэгч булнуудын бүрэн бүтэн байдал, дэгээ нугараагүй байх гэх мэт;

• Цахилгаан талийн төмөр утас ямар нэг зангилаагүй саадгүй гүйж байгаа эсэхийг шалгана;

• Холхивчнуудын завсар мах, өөх орсон эсэхийг шалгана.

Сар тутмын үзлэг шалгалт, үйлчилгээ• Холхивчийн тосолгоог шалгаж, шаардлагатай бол холхивчийн тос түрхэх;

• Татлага троссыг шалгаж гэмтэл гарсан бол солих;

• Цахилгаан талийн төмөр утас ямар нэг зангилаагүй саадгүй гүйж байгаа эсэхийг шалгана;

• Гинжний төгсгөлийн цагиргуудыг шалгаж, гэмтэл үүссэн байвал солино.

Швеллер болон холхивч мурийж тахийсан байвал энэ нь ашигласан материалын чанар стандарт шаардлагыг хангахгүй эсвэл татах ажиллагаанд хэт их хүч шаардагдаж байна гэсэн үг. Хэт их хүч шаардагдаж байгаагийн нэг шалтгаан нь өвлийн хүйтэн цаг агаарт гулууз царцаж гулууз болон арьсны завсрын өөхөн давхарга хатуурсантай холбоотой байж болно. Үүнийг зөвхөн мал нядлахад тохиромжтой хугацааг сонгох, арьс, ширийг өвчихөд бэлтгэх ажиллагааны тусламжтайгаар шийдэж болно. Өөр нэг шалтгаан нь холхивчны эргэлт хангалтгүй байгаатай холбоотой байж болно.

Page 34: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

34

ТУЛГАРЧ БОЛЗОШГҮЙ ХҮНДРЭЛ БА ГАРЦ ШИЙДЭЛ

Хүндрэл Шийдэл

Муужруулж, цусалгаа хийсэн мал дээш өргөгдөхгүй байх (бод мал)

- Цахилгаан өргөгч талийн тэжээлийг шалгахЦахилгаан өргөгч талийн троссонд ямар нэг саад үүссэн эсэхийг шалгах

Шир хуулагдахгүй байх (бод мал)

- Цахилгаан өргөгч талийн тэжээлийг шалгах

- Цахилгаан өргөгч талийн троссонд ямар нэг саад үүссэн эсэхийг шалгахТатлага гинжинд ямар нэг саад үүссэн эсэхийг шалгах

Арьс хуулагдахгүй байх (бог мал) - Татлага гинжинд ямар нэг саад үүссэн эсэхийг шалгах

Холхивчноос дуу чимээ гарах- Холхивчийн тосыг шалгах

Хэрэв огт тосгүй эсвэл хангалтгүй байвал тослох

Төхөөрөмж тогтворгүй байх

- Шалны боолтыг шалгах Хэрэв суларсан байвал боолтыг чангалах

- Рамны боолтыг шалгах Хэрэв суларсан байвал боолтыг чангалах, боолт дутуу байвал нэмж боох

Мах арьстай хамт хуулагдах

- Татах хурдыг багасгах - Арьс, шир өвчих зориулалтын хутга

ашиглан дэмжлэг үзүүлэх ажиллагааг сайжруулах

SFF ТӨХӨӨРӨМЖИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАРЧИЛГАА

Аюулгүй ажиллагааны хэрэгслийг хялбарчлах эсвэл өөрчлөх нь аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг зөрчсөнд тооцогдоно. Арьс, шир хуулах төхөөрөмж дээр ажиллаж буй хүн аюулгүй ажиллагааны дараах журмыг мөрдөнө. Үүнд:

• Төхөөрөмжийн ажиллагаа нь аюул учруулж болзошгүй байгаа эсэхийг шалгаж ямар нэг доголдол гарсан тохиолдолд арьс, шир хуулах ажиллагааг нэн даруй зогсооно;

• Төхөөрөмж ажиллаж буй хэсэгт гадны хүн, ямар нэг аюултай зүйл байгаа эсэх, шалан дээр өөх тос, малын гэдэс дотор болон бусад гулсамтгай материал байгаа эсэхийг шалгана;

• Төхөөрөмжийг ажиллуулж буй ажилчид хамгаалалтын ажлын хувцас өмсөж,

Page 35: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

35

бугуйвч гэх мэт саад болох унжлагатай ямар нэг хувцас хэрэгсэл хэрэглэж болохгүй. Урт үстэй ажилчдын хувьд малгай өмсөж, аюулгүй байдлыг хангаж хамгаална.

• Тавцан дээр зогсон арьс, шир хуулах ажиллагааг гүйцэтгэж буй ажилчин тавцангийн бариулаас давж зогсож болохгүй.

Цахилгаан өргөгч (таль)-ийн хурдыг тохируулахЦахилгаан өргөгч (таль)-ийг хэт хурдтай ажилласнаар арьс, шир нь өөх халим, махтайгаа хамт хуулагдахын зэрэгцээ арьсыг гулуузнаас салгахад дэмжлэг үзүүлж буй ажилчид өргөгчийн хурдыг гүйцэж чадахгүй тохиолдол гардаг. Энэ тохиолдолд цахилгаан өргөгч (таль)-ийг чадвартай ажилчнаар удирдуулах, хурд бууруулагч инвертер ашиглах, боломжгүй бол хурд багатай цахилгаан өргөгч (таль)-иар солих шаардлагатай.

ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ• Мал төхөөрөх цехийн ажилчид эрүүл ахуй болон хүнсний аюулгүй байдлын

шаардлагыг хангахын тулд хамгаалалтын хувцас өмсөх ёстой. Хамгаалалтын хувцас гэдэгт хатуу малгай (1), резинэн хормогч (2), резинэн гутал (3) зэрэг багтана.

• Хутга (4)-тай харьцаж буй ажилчид аюулгүй байдлыг хангаж гарыг зүсэхээс хамгаалдаг зориулалтын бээлий (5) өмссөн байна.

• Арьс, шир хуулах төхөөрөмжийн урд зогсон ажиллаж буй ажилчин гулуузыг дээш өргөх үед гулуузнаас холдож зай барих хэрэгтэй.

• Арьс, шир хуулах төхөөрөмжийн тавцан дээр зогсон арьс, шир хуулах ажиллагааг гүйцэтгэж буй ажилчин татлага гинжнээс хол буюу зай барина.

Page 36: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

36

МАЛ ТӨХӨӨРӨХ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧМУУД

Мал төхөөрөх, арьс, шир өвчиж хуулах, мах бэлтгэх, эвдэх, боловсруулах зэрэг бүхий л үйл ажиллагаанууд бохирдохоос хамгаалсан цэвэр орчинд хийгдэх зайлшгүй шаардлагатай. Махыг стандартын шаардлага хангасан мал төхөөрөх болон махны үйлдвэрт бэлтгэхшаардлагатай. Дараах шаардлагууд нь мах, махан бүтээгдэхүүн боловсруулахад эрүүл ахуйн зохистой бэлтгэл ажилд хамаарагдана.

БАРИЛГА БАЙГУУЛАМЖШал: нь тэгш гөлгөр гадаргуутай хатуу, ус нэвтэрдэггүй материалаар хийсэн байвал зохистой.

Ус зайлуулах хоолой: Шингэн бохирдлыг зайлуулахад хангалттай багтаамжтай, шаардлагатай газруудад байрлагдсан ус зайлуулах хоолой байх хэрэгтэй. Шалны бүх хэсэг ус зайлуулах хоолой руу чиглэсэн налуу байх ёстой. Бохирдол усыг зайлуулахын тулд нядалгааны газарт 18м2 тутамд нэг ус зайлуулах хоолой, боловсруулах болон бусад цехэд 46м2 тутамд нэг ус зайлуулах хоолой байх хэрэгтэй.

Зураг 26. Мал төхөөрөх үйлдвэрийн орчин

Page 37: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

37

Хана: Гөлгөр хуванцар, зэвэрдэггүй металл, цементийн шаваас, гялгар плита зэргийг боловсруулах цех, хөргөх цех зэрэг хэсгийн хананд ашиглаж болох ба эдгээр нь цэвэрлэж ариутгахад маш хялбар. Бусад материалуудыг цэвэрлэж болдог бол ашиглаж болох ба ямар ч тохиолдолд ус, чийг нэвчдэг, шингээдэг материал ашиглаж болохгүй. Тааз нь гөлгөр, нягт, чийгнээс хамгаалсан байх ба ямар нэгэн байдлаар мах, махан бүтээгдэхүүн дээр таазны материал эмэрч унахааргүй байх ёстой.

Хаалга: Хаалга болон хаалганы хэсэг нь мах, махан бүтээгдэхүүнийг зөөхөд хаалганы хоёр талд хүрэхээргүй өргөн байх ёстой. Хэрэв модон хаалга бол төмрөөр бүрхэж гагнах ёстой.

Усны хангамж: Хувийн болон нийтийн усны хангамжаас авсан бай тухайн ус нь хүн ууж болохоор, халуун хүйтэн хэлбэрээр үйлдвэрлэлийн бүх хэсэгт хүрч очдог байх ёстой.

Гэрэлтүүлэг: Цэвэр байдал, эрүүл ахуйн үзлэг хийдэг бүх газарт 538 люмен гэрэлтүүлэг байх шаардлагатай. Боловсруулах хэсгүүдэд үзэгдэх орчин хангалттай байхын тулд 215 люмен гэрэлтүүлэг хангагдсан байх ёстой. Бусад хэсгүүдэд ажиллахад тохиромжтой байдлаар гэрэлтүүлэг хангагдсан байх ёстой.

Зураг 28. Ажилчдын гар угаах угаалтуур

Зураг 27. Мах боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж

Зураг 29. Мах боловсруулах үйлдвэрийн цэвэрлэгээ

Page 38: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

38

Багаж хэрэгсэл

Мал төхөөрөх, мах бэлтгэх үйлдвэрийн багаж, хэрэгсэл нь заавал үнэтэй, нарийн түвэгтэй байх шаардлагагүй. Шаардагдах тоо хэмжээ нь тухайн үйлдвэрийн ажиллах хүчин чадал, багтаамжаас шалтгаална. Болж өгвөл бүх багж хэрэгсэл нь зэвэрдэггүй ган эсвэл хуванцараар хийгдсэн угааж цэвэрлэхэд, ариутгахад хялбар зэвэрдэггүй байх шаардлагатай.

Ажилчид ажлын явцад гараа угаахад зориулсан угаалтуур байх шаардлагатай (Зураг 28). Уг угаалтуур нь зэвэрдэггүй ганаар хийгдсэн, өвдөг болон хөл удирдлагайт байх шаардлагайт. Гар удирдлага байж болохгүй. Мөн угаалтуурын хажууд саван болон алчуур байх хэрэгтэй.

Мөн хутга ариутгах угаалтуур байх шаардлагатай. Уг угаалтуур нь зэвэрдэггүй ганаар хийгдсэн, доод тал нь 82°C халуунтай урсгал усаар хангагдах ёстой.

Бусад төхөөрөмжүүд салгагдаж угааж цэвэрлэж болдог байх хэрэгтэй. Бүх суурилагдсан төхөөрөмжүүд хананаас хол байдлаар суурилагдаж доод болон хойд хэсгээр нь угаах боломжтой байх шаардлагатай.

Хувийн ариун цэвэр• Ажилчид цэвэрхэн хамгаалах хэрэгсэл өмсөх ёстой. Үс унаж мах, махан

бүтээгдэхүүнийг бохирдуулахаас сэргийлэн малгай өмсөх шаардлагатай. Мөн хутганы гэмтэлээс сэргийлж зориулалтын хормогч, бээлий өмсөх шаардлагатай.

• Ажлын гутал нь ус нэвтэрдэггүй байх шаардлагатай бөгөөд үйлдвэрийн нэг хэсгээс нөгөө хэсэг рүү явахдаа байнга угааж цэвэрлэх ёстой.

• Ариун цэврийн өрөө орох, тамхи татах, ханиах, найтаах, мөнгө, хог хаягдал болон бусад бохир материалтай харьцсаны дараа гарыг заавал урсгал халуун усанд угаах ёстой.

• Гар угаахдаа хумс угаахыг маш сайн анхаарах ёстой. Сойтогдож угаах ёстой

• Цэвэрлэх үйл ажиллагааг эхлээд шал нь дээр байгаа хог хаягдлыг цэвэрлэхээс эхлэнэ

• Өдрийн төгсгөлд үйлдвэрийн бүх гадаргууг маш сайн угаах ёстой (Зураг 29).

Page 39: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

39

МАЛ ТӨХӨӨРЧ, МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ ШААРДЛАГУУД

Мал төхөөрөх үйлдвэр нь олон нийтийн хэрэглээний гол нэрийн төрлийн хүнс болох мах бэлтгэдэг учир мөн мах, махан бүтээгдэхүүн нь муудах, бохирдох, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө өндөр бактери болон бактерийн төрлийн бичил организм үржих нэн тохиромжтой, малын гаралтай хүний биед сөргөөр нөлөөлөх өвчин эмгэгийг тээвэрлэх эрсдэлтэй учир хүнсний аюулгүй байдлыг авч үзэн дараахь шаардлагагуудыг дагаж мөрдөх ёстой.

• Мал төхөөрөх үйлдвэр нь үерийн аюулд өртөхгүй, ус намаггүй, сул хөрс шороогүй, оршуулга, хог хаях цэг, цэвэрлэх байгууламж, эрчим хүчний үйлдвэр, барилгын үйлдвэрээс хол байна.

• Мал төхөөрөх үйлдвэр нь төв суурин газраас мал төхөөрөх үйлдвэр 500 м-ээс, мах ангилж савлах, боловсруулах үйлдвэр 100 м-ээс доошгүй зайтайгаар эрүүл ахуйн бүсийг тогтооно.

• Мал төхөөрөх үйлдвэрийн барилга байгууламж нь гадаад орчноос бүрэн тусгаарлагдсан, гадна, дотор зам, талбай нь хатуу хучилттай, цэвэрхэн, чөлөөтэй хэсгийн 30-аас доошгүй хувийг ногоон байгууламжаар тохижуулсан байна.

• Мал төхөөрөх үйлдвэрийн технологийн урсгал нь мал, амьтан хүлээж авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүнийг тээвэрлэлтэд шилжүүлэх хүртэл нэг чиглэлтэй, харилцан огтлолцохгүй байхаар төлөвлөгдсөн байна.

• Барилга байгууламжийн дотоод бүтэц, өрөө тасалгааны байршил, зохион байгуулалт нь үйлдвэрлэлийн технологийн шат дамжлагуудад тохирсон байхаас гадна технологи, үйл ажиллагааны явцад мах, махан бүтээгдэхүүн бохирдохоос бүрэн хамгаалагдсан байна.

• Бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор цех, өрөө, тасалгаа, байрыг тус тусад нь байршуулж тусгаарлах зарчмыг баримтлан, ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах боломжтой байхаар зохион байгуулагдсан байна.

• Үйлдвэрлэл явуулах зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

• Үйлдвэрийн хашааны орох, гарах хэсэгт халдваргүйжүүлэх зориулалтын цэг, эсхүл тусгай төхөөрөмжийг байрлуулсан байна.

Page 40: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

40

МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД, МАЛ ЗӨӨЖ ТЭЭВЭРЛЭХ

• Стандартын шаардлага хангасан тарга хүчтэй мал төхөөрнө.

• Бод мал 6 сараас дээш настай.

• Бог мал 18 сараас дээш настай.

• Мал эмнэлгийн хяналтаар бүрэн баталгаажигдсан.

• Вакцин хийлгээд 21 дээш хоносон.

• Антибиотек, шимэгчдийн эсрэг эм тариа хийлгээд 14-21 хоносон.

• Мал эмнэлгийн байгууллагын эрүүл гэсэн зөвшөөрөлтэй (Зураг 31).

• Стандартын цаг хугацаанд малдаа ариутгал, угаалга, халдваргүйжүүлэлт хийлгэсэн байх ёстой.

• Эрүүл бүс нутгаас бэлтгэгдсэн гарал үүслийн гэрчилгээтэй байх (тамга тэмдэг, гарын үсэгтэй, мал эмнэлэгийн үйлчилгээний мэдээлэл, Зураг 30).

• Малыг, зөөж тээвэрлэхдээ нэг тэвшинд 30-40 толгой бог, 4-5 толгой бод мал тутамд, тусгаарлах хашлага хийж, хашлага бүрд нас хүйс, тарга тэвээргээр нь ялгаж ачина.

• Үйлдвэрийн байр, талбай, орчин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон ус дулаан, цахилгааны шугам сүлжээ нь стандарт шаардлагыг хангасан байна.

• Малын хөл болон мал ачсан машины дугуйг ариутгах усан сантай байх, ариутгалын уусмалын хэмжээний гүн нь 20 см –ээс багагүй байна.

Зураг 31. Мал эмнэлгийн гэрчилгээЗураг 30. Эрүүл мал Зураг

Page 41: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

41

МАЛ БЭЛДЭХ, СОЙХ

• Мал сойх хашаа нь, нэг чиглэлийн урсгалтай, малыг гэмтээхгүй, бат бөх материалаар хийгдсэн байна (Зураг 32).

• Хашаа нь 1,2 м-ээс багагүй өндөртэй, цас борооноос хамгаалах саравчтай байна.

• Хашааны талбай нь 24 м2-аас багагүй, нэг хашаанд бод 50, бог 100 толгойгоос ихгүй, усалгааны тосгууртай байна.

• Ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдэх боломжтой

• Мал эмнэлэгийн үзлэг хийж, сорилт авахад тохиромжтой хоолой болон сэжигтэй малыг тусгаарлах хашаатай байх.

• Малтай энэрэнгүй бус харьцах, тохиромжгүй байдлаар хашихыг хориглоно.

- Бод малыг нядлахын өмнө 24-48 цаг сойно (Зураг 33).

- Бог малыг нядлахын өмнө 16-24 цаг сойно.

- Усалгааг 2 удаа хийж, төхөөрөхөөс 4 цагийн өмнө зогсооно

- Малыг сойх амраах явцад, үргээх, цочоох, зодох, хэт удаан хугацаагаар сойх, ядраах зэргээр стресст оруулахыг хориглоно.

- Малыг сойх хашаанд сайн амраах, зөв услах шаардлагатай. Энэ нь мал төхөөрсний дараа салслаг дотор эрхтнийг цэвэрлэхэд хялбар байхаас гадна арьс хуулахад хамгийн сайн нөлөөтэй.

Зураг 32. Мал сойх хашаа

Зураг 33. Мал сойх хашаа

Page 42: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

42

МАЛЫН ЭМЧИЙН ҮЗЛЭГ

Анхан шатны үзлэгээр дараах зүйлсийг шалгана. Үүнд:

• Арьсны бүрэн бүтэн байдал, ил болон идээт шарх байгаа эсэх.

• Нас, хүйс, тарга хүч, хээлтэй эсэх.

• Нүд өвдсэн эсэх, ноомойрсон эсэх (Зураг 35).

• Гэмтэл бэртэл, мөч доголсон, хугарч гэмтсэн, хатингаршсан эсэх.

• Шаардлагатай тохиолдолд чагнах, биеийн халууныг хэмжих.

• Зан араншин, гадаад байдал өөрчлөгдсөн байвал тусгаарлаж, нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулна.

• Хүлээн авсан малд серилогийн шинжилгээг түүвэрлэн хийнэ (Зураг 34). Шинжилгээгээр эерэг урвал үзүүлсэн малыг тусгаарлаж, нийлүүлэгчид буцаан өгнө.

Зураг 34. Шинжилгээний дээжүүд

Зураг 35. Малын эмчийн үзлэг

Page 43: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

43

МАЛ ОРУУЛАХ МУУЖРУУЛАХ, ЦУСЛАХ

• Төхөөрөх хэсэг рүү малыг зориулалтын зөөлөн ташуураар тууж оруулна (Зураг 36). Малтай зөв харьцах, айлгаж, цочоож болохгүй. Зодож цохиж болохгүй. Малын арьс, бусад эрхтэнд гэмтэл учруулахгүй.

• Бод малыг боксонд оруулж хөдөлгөөнгүй болгоод:

- Механик аргаар (Зураг 41)

- Цахилгаанаар (малын том багаас хамаарна, Зураг 37)

Хүчдэл: 145V (110-220V)

Гүйдлийн хүч: 1,5-2,5А

Хугацаа: ≥ 8 сек

• Малыг энэрэнгүй бус төхөөрөх аливаа ажиллагаа гүйцэтгэхийг хориглоно.

• Бод малыг муужруулсны дараа нэн даруй (1-2 минутын дотор) цуслана (Зураг 38)

• Хүзүүний дагуу байрлах артер вений судсыг нээнэ. Цусалгаа 6-8 минут

• Бог малыг:

- Шууд цуслах

Бог малыг баруун талын хойд хөлнөөс зориулалтын дэгээгээр дэгээдэн өлгөнө (Зураг 39)

- Муужруулсны дараа цусалгаа хийх

Өлгөсөн малын зориулалтын хутгаар гүрээний судсыг хатгаж цуслана. Цусалгаа 5-6 минут үргэлжилнэ

Малын гол судасыг хатгаж цусалгааг хийнэ

Мал нэг бүрийн цусалсны дараа хутгыг цэвэрлэж, ариутган, бохирдол дамжуулахаас сэргийлнэ

• Толгойг аман хүзүүний үеэр нугалж, шийрийг үеэр салгана.

Зураг 40. Бог малыг муужруулах цэг

Зураг 41. Бод малыг муужруулах цэг

Зураг 39. Үйлдвэрийн шугамЗураг 38. Малыг цуслах

Зураг 37. Малыг муужруулах

Зураг 36. Малыг нэг нэгээр нь оруулах

Page 44: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

44

МАЛААС ГАРАХ ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮН

Сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжлөө дагаад бусад орны соёлын нөлөө, хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаа зэргээс үүдэн Монголчуудын хүнсний уламжлалт хэрэглээ алдагдаж байна. Үүний тод жишээ нь малын дотор мах, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулан ашиглаж ирсэн манай ард түмэн одоо малын тураг махнаас бусад түүхий эдийг хэрэглэх нь багасч, тэдгээрийг их хэмжээгээр хаяж байгаа явдал юм.

Монгол улс 2014 – 2019 онуудад жилд 10.0 – 17.9 сая толгой малыг хүнсэнд хэрэглэж, дунджаар жил бүр 23.8 мян.тонн цуллаг, 61 мян.тонн салслаг, 32.4 мян. тонн ясан, 0.8 мян. тонн үслэг дайвар бүтээгдэхүүн тус тус бэлтгэгдэн гарч байна. Малын дотор мах нь хүнс тэжээлийн үнэт чанараараа тураг махнаас дутуугүй бөгөөд элэг, бөөр, зүрх, гүзээ зэрэг нь уураг, аминхүчил, аминдэм, эрдэс бодисоор баялаг билээ (Зураг 42). Мөн гүзээ, сархинаг зэрэг салслаг түүхий эд нь уургийн шингэцийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй ба малын цусанд төмөр, зэс зэрэг эрдэс бодисууд хялбар шимэгдэх органик хэлбэртэй байдаг. Гэвч манай улс мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээгээ зөвхөн тураг махаар хангаад, мал төхөөрөх үйлдвэрээс гарч буй дагалдах түүхий эд болох дотор мах, дайвар түүхий эдийг боловсруулах технологи хангалтгүй байна.

Судалгааны үр дүнгээс үзэхэд дотор мах нь ач тус өндөртэй, хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй нь тогтоогдсон

Зураг 43. Чанасан шавай, гэдэс

Зураг 42. Чанахад бэлтгэж цэвэрлэсэн, малын гэдэс, таван цул

Зураг 44. Чанасан толгой

Page 45: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

45

байдаг. Иймд эрүүл мэндийн ач холбогдол бүхий өртөг хямд, арвин нөөцтэй дотор махны хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн зөв, зохистой боловсруулах технологийн шийдэл бий болгох шаардлага байна.

Мал төхөөрөхөд гарах дотор мах, дайвар түүхий эд нь уурагт хүнсний эх үүсвэр бөгөөд хүний бие махбодид шаардлагатай тос, эрдэс бодис, амин дэмийг зохих хэмжээгээр агуулсан хүнсний үнэт түүхий эд юм (Зураг 43).

Дотор мах, дайвар түүхий эдийн жин нь малын төрөл, тарга хүч, нас хүйс, үүлдрээс хамааран малын амьдын жингийн 15-20%-ийг эзэлдэг.

Олон улсад мал төхөөрөхөд гарсан дайвар түүхий эдийг ашиглаж, янз бүрийн үйлдвэрлэлд хэрэглэдэг (Зураг 45) бөгөөд нийлэг материалуудыг коллагенаар орлуулах хандлага нэмэгдэж байгаа учраас коллаген гарган авах судалгаа, шинжилгээ хийх нь нэмэгдэж байна. Манай орны хувьд хүнс тэжээлийн үнэт чанар өндөртэй дотор мах, дайвар түүхий эдийг ашиглан уураг, эрдсийн баяжмал гарган авах технологи боловсруулах чиглэлээр судалгаа хийх шаардлагатай байна.

Зураг 45. Үхрийн дайвар бүтээгдэхүүнээс боловсруулж болох зарим бүтээгдэхүүнүүд

Page 46: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

46

Монгол улс 2012 - 2019 онуудад жилд, 8.3 – 17.9 сая орчим малыг төхөөрч хоол хүнсэндээ хэрэглэж байгаа ба ойролцоогоор эдгээрийн 8-10%-ийг үйлдвэрийн аргаар бэлтгэж үлдсэн 90-92% -ийг Улаанбаатар хот болон аймгуудын тойронд нядалгааны цэгүүд болон малчдын хотонд бэлтгэж байна. 2019 оны байдлаар 17.9 сая мал хүнсэнд хэрэглэсэн нь амьдын жингээр 1212.3 мян. тн, нядалгааны жингээр буюу гулуузаар 506.6 мян.тн мах бэлтгэж, экспортонд 56.3 мян. тн-ыг Иран, БНХАУ, ХБНГУ, БНСВУ, Катар, БНАСАУ зэрэг орнуудад гаргаж, үлдсэнийг нь дотооддоо хэрэглэжээ. Мөн энэ 17.9 сая малаас 279.1тэрбум төгрөгийн 192.2 мян.тн дотор мах, дайвар бүтээгдэхүүн гарснаас 38.4 мян.тонныг дотооддоо хэрэглэж 2358 тонныг экспортонд гаргаж үлдсэн 220.3 тэрбум төгрөгийн 151.5 мян.тн дотор мах, дайвар бүтээгдэхүүнийг хэрэглэж чадахгүй хаягдаж байна. Энэхүү ашиглаж чадахгүй дотор мах, дайвар бүтээгдэхүүнийг ашиглаж:

ТархиХөгшрилтийн эсрэг тос, ЭмСүүЦавуу, Хуванцар, Косметик, Эм.Сэвс, баасБордоо, Азот, Фосфор.Арьс, ширЖелатин, Амтлагч, Цавуу, Эм, Лаа, Чихэр.ЦусДуураймал өндөг, Бялууны холимог, Будаг, бэх, Цавуу, Эм, Лабораторийн судалгааны материалЭвэр, туурай Цавуу, Хуванцар, Тэжээвэр амьтны хоол, Ургамлын тэжээл, Гэрэл зургын хальс, Шампунь, ангижруулагч, Ламинат, Ханын цаас, Фанер.ЯсЦэвэршүүлсэн элсэн чихэр, Нүүрс, Бордоо, Шил.Дотоод эрхтэнХөгжмийн утас, Теннисний цохиурын утас, Даавар, фермент, амин дэм болон бусад эмийн материалууд.ҮсҮс, Агаар шүүгч, Сойз, Эсгий, Тусгаарлагч, Гипс, Нэхмэл эдлэл,Өөх, тосБохь, Лаа, Угаалгын нунтаг, Даавуу зөөллөгч, Үнэр дарагч, Сахлын тос, Үнэртэй ус, Гоо сайхны бүтээгдэхүүн, Тос, Өнгийн харандаа, Будаг, Тос, тосолгооны материал, Био түлш, Хуванцар, Усны нэвтрүүлдэггүй бодис, Цемент, Серамик, Шохой, Тэсрэх бодис, Салют, Шүдэнз, Бордоо, Хөлдөөлтийн эсрэг бодис, Тусгаарлагч, Хулдаас, Резин, Эм, Нэхмэл эдлэл.

Page 47: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

47

Малаас гарах дайвар бүтээгдэхүүнийг шууд худалдаанд гарч болох, цаашид дахин боловсруулах гэж үндсэн 2 ангилдаг байна.

Хүнсний зориулалттай дайвар бүтээгдэхүүнийг амт чанар, үнэт байдлаас хамаарч 2 ангилдаг байна.

1-р ангилалд: хэл, элэг, зүрх, бөөр, өрцны мах, годон сүүл

2-р ангилалд: гүзээ, сархинаг, ходоод, уушиг, дэлүү, толгой шийр зэрэг орно.

Мал нядлагдаад үндсэн бүтээгдэхүүн мах, арьс шир ялгалт хийгдэж шууд чанарын хамгаалалтад орох ёстой бөгөөд бусад дайвар бүтээгдэхүүнүүд зориулалтаар ангилан ялгалтад орно.

Дотор махаар дор дурьдсан нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой. Үүнд:

• Ангилсан дотор мах (төрөл төрлөөр нь ангилах, голдуу үйлдвэрт хийнэ)

• Дотор махан таташ (орон нутагт хийхэд тохиромжтой, Зураг 47)

• Дотор махан хиам (элгэн, цусан, зүрхэн, хэлэн, Зураг 49)

• Уламжлалт бүтээгдэхүүн (хярамцаг, шавай, сорс, гургалдай, цувдай)

• Хагас боловсруулсан дотор махан бүтээгдэхүүн (бууз, хуушуур, Зураг 50, 52)

• Гэрийн тэжээмэл амьтны хоол (Зураг 51).

Зураг 50. Хөлдөөсөн банш Зураг 52. Хөлдөөсөн хуушуур

Зураг 51. Нохойн хоол

Зураг 46. Импортын элэгний нухаш

Зураг 49. Царцмаг

Зураг 47. Дотор махан таташЗураг 48. Монголд үйлдвэрлэсэн

элэгний нухаш

Page 48: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

48

SFF ТӨХӨӨРӨМЖИЙН ГАРЫН АВЛАГА

SFF төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, ашиглалт, засвар үйлчилгээний гарын авлага нь SFF төхөөрөж нь ямар материалуудаас бүрдэх, хэрхэн угсрах, ажиллуулах, аюулгүй ажиллагааг хэрхэн хангах, засвар үйлчилгээг хэрхэн хийх зэрэг мэдээллүүдийг багтаасан болно (Зураг 53). Уг гарын авлага нь SFF төхөөрөмжийг ашиглаж буй мал төхөөрөх үйлдвэр, хоршоод болон тэдгээрийн ажилчдад зориулагдсан.

Энэхүү гарын авлагыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төвийн цахим хуудасны www.learning.rdc.gov.mn цахим номын сан хэсгээс татан авах боломжтой.

Зураг 53. Арьс шир хуулах (static flaying frame-sff) төхөөрөмжийн гарын авлага

Page 49: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

49

АШИГЛАСАН НОМ, ЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

• Ном, хэвлэмэл материалууд:1. Үндэсний статистикийн хорооны 2019 оны Хөдөө аж ахуйн салбарын

танилцуулга, 2020 он, хуудас 32. Малын арьс, ширийг хуулах (SFF) төхөөрөмжийн аюулгүйн ажиллагаа,

ашиглалт, засвар үйлчилгээний гарын авлага, 2020 он, хуудас 6-153. “Малын арьс, ширийг өвчих, хуулахад тавигдах ерөнхий шаардлага”

MNS 6870 : 2020 үндэсний стандарт, 2020 он хуудас 2,3,44. НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын Малын арьс, ширийг хуулах

төхөөрөмж цахим сургалт 2020 он5. НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага, Монголын Арьс, ширний

үйлдвэрлэлийн холбооны Малын гаралтай дайвар бүтээгдэхүүний хамтарсан судалгааны тайлан, 2021 он хуудас 8,12,15.

• Интернэт холбоосууд:1. https://www.leathermag.com/features/featurestatic-flaying-frame-im-

proves-quality/2. http://www.fao.org/3/t0279e/T0279E02.htm#ch23. http://www.fao.org/3/t0279e/T0279E02.htm#ch2.34. http://www.fao.org/3/t0279e/T0279E04.htm#ch4

• Фото зургууд:1. Technical series no. 11_ UNIDO SECiM_SFF Mission Report by Ralf Arbeid2. https://oasislivestock.com/wp-content/uploads/2017/10/oasis-live-

stock-10152017-2-1.png3. https://www.hoffmannworkcomp.com/wp-content/uploads/2017/09/

Poultry-Processing-Workers-Compensation.jpg4. https://s.elenta.lt/units/707412/photos637338542083019346/1f.jpg5. https://image.made-in-china.com/202f0j00kuqRCLDlOhca/Poultry-Slaughter-

ing-Machine-Hand-Washing-Tank-for-Chicken-Abattoir-Corollary-Equipment.jpg6. https://ichef.bbci.co.uk/news/640/mcs/media/images/53263000/

gif/_53263376_cow_624.gif7. https://www.find-clever.de/i-data/websolution.de/product-imag-

es/3/527354_P50130933_thumb_b.jpg?vd=16919317143502192648. http://resource4.cdn.sodonsolution.org/unen/photo/2016/11/b077bc20d-

b609eb1/9c8a8780e1e655aa_l.jpg9. https://galuut.com/wp-content/uploads/2020/09/11111-79.jpg10. https://cdn3.shoppy.mn/spree/images/917210/large/8658000115983.png11. https://cdn.greensoft.mn/uploads/site/607/block/new_d9a9e4fbbc-

12d233af7fb42830b94c9f29055b1c.jpg12. https://pbs.twimg.com/media/EX94Ve4UcAAXe6L.jpg13. h t t p s : / / c dn . g r e e n s o f t .mn/up l o a d s / s i t e / 60 7 /b l o c k / n ew_

7525f848aa2807d08948795bfa263250514af741.jpg14. https://cloud.veritech.mn/app/storage/uploads/process/1711.jpg15. https://eshop.nomin.mn/media/catalog/product/cache/1/thumb-

nail/600x600/9df78eab33525d08d6e5fb8d27136e95/h/u/huushuur.jpg16. https://dairycultures.org/wp-content/uploads/2019/09/Artboard-1.png

Page 50: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

50

Page 51: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

51

42

Энэхүү гарын авлагыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ФАО), НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) хамтран Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих (SECiMC2)” төслийн хүрээнд Монголын Арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХолбоо) болон Алтайн уулсын оргил малчдын дундын хоршоотой хамтран зохион байгуулсан малын арьс, ширэн түүхий эдийн бэлтгэлийн чанарыг сайжруулах ажлын үр дүнд мал төхөөрөх үйлдвэр цех болон малчдын хоршооны ажилчдад зориулан боловсруулав.

"МОНГОЛ УЛСАД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ" ТӨСӨЛ

“ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН СУДАЛГАА,

ХӨГЖЛИЙН ТӨВ” УТҮГ

ХУД, 20-р хороо, ХХААХҮСХТ-ийн 313 тоот ХУД, 20-р хороо, ХХААХҮСХТ-ийн байр

+976 7018-0180 +976 7000-6002

[email protected]

http://learning.unido.org

[email protected]

http://learning.rdc.gov.mn

МОНГОЛЫН АРЬС, ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОЛБОО

“АЛТАЙН УУЛСЫН ОРГИЛ” ДУНДЫН

ХОРШОО

ХУД, 20-р хороо, ХХААХҮСХТ-ийн 402 тоот Ховд аймаг, Жаргалант сум , Бичигт баг, #1-5

+976 9908-2055, +976 99101237 +976 9977-0688

This project is funded bythe European Union

Page 52: АРЬС ШИР ХУУЛАХ (STATIC FLAYING FRAME-SFF) …

52

ТЭМДЭГЛЭЛ

.....................................................................................................................................

.....................................................................................................................................

.....................................................................................................................................

.....................................................................................................................................

.....................................................................................................................................

.....................................................................................................................................

.....................................................................................................................................

.....................................................................................................................................

.....................................................................................................................................

.....................................................................................................................................

.....................................................................................................................................

.....................................................................................................................................

.....................................................................................................................................

.....................................................................................................................................

.....................................................................................................................................

.....................................................................................................................................

.....................................................................................................................................

.....................................................................................................................................

.....................................................................................................................................

.....................................................................................................................................

.....................................................................................................................................

.....................................................................................................................................

.....................................................................................................................................

.....................................................................................................................................

.....................................................................................................................................

.....................................................................................................................................