62
АГУУЛГА I. Хүүхдэд зориулсан ном, тайз, дэлгэцийн уран бүтээлийн чанар, хүртээмжийн байдалд шинжилгээ хийсэн тухай илтгэх хуудас .....................................................1-4 II. Шинжилгээний аргачлал, арга зүй ……............................................................... ......5-6 III. Хүүхдэд зориулсан ном, тайз, дэлгэцийн уран бүтээлийн чанар, хүртээмжийн өнөөгийн байдал /шинжилгээ хийсэн ажлын гол үйл ажиллагаа/ .........................6-29 1. Хүүхдийн номын байдал 2. Телевизийн хүүхдийн нэвтрүүлэгийн байдал 3. Хүүхдийн уран бүтээлийн чиглэлээр гарсан зарлиг, тогтоол, тушаал, журамын хэрэгжилтийн дагуу хийсэн шинжилгээ 4. Дэлгэцийн кинонд хийсэн шинжилгээ 5. Ярилцлага, сурвалжлагын судалгааны тайлан IV. Нэгдсэн дүгнэлт ………………......................................................... ………….........29-31 1

АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

  • Upload
    others

  • View
    0

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

АГУУЛГА

I. Хүүхдэд зориулсан ном, тайз, дэлгэцийн уран бүтээлийн чанар, хүртээмжийн

байдалд шинжилгээ хийсэн тухай илтгэх хуудас .....................................................1-4

II. Шинжилгээний аргачлал, арга зүй …….....................................................................5-6

III. Хүүхдэд зориулсан ном, тайз, дэлгэцийн уран бүтээлийн чанар, хүртээмжийн

өнөөгийн байдал /шинжилгээ хийсэн ажлын гол үйл ажиллагаа/ .........................6-29

1. Хүүхдийн номын байдал

2. Телевизийн хүүхдийн нэвтрүүлэгийн байдал

3. Хүүхдийн уран бүтээлийн чиглэлээр гарсан зарлиг, тогтоол, тушаал, журамын

хэрэгжилтийн дагуу хийсэн шинжилгээ

4. Дэлгэцийн кинонд хийсэн шинжилгээ

5. Ярилцлага, сурвалжлагын судалгааны тайлан

IV. Нэгдсэн дүгнэлт ……………….........................................................………….........29-31

V. Ашигласан материал .............................................................................................32-33

VI. Хавсралт материалууд

1. Шинжилгээний хүрээнд уулзсан хүмүүсийн жагсаалт, уншсан номын жагсаалт,

тайз дэлгэцийн бүтээлд шинжилгээ хийсэн шинжилгээний хуудас

2. Хүүхдийн урлагийг дэмжих үндэсний хөтөлбөр /төсөл/

3. Шинжилгээний хүрээнд ажлын хэсгийн гишүүдийн уншиж судалсан

материалууд

1

Page 2: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

I. ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН НОМ, ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙН БАЙДАЛД ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ ИЛТГЭХ ХУУДАС

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн Төлөө Газрын даргын 2014 оны 2

дугаар сарын 5-ны өдрийн А/07 тоот тушаалаар байгуулагдсан “Ажлын хэсэг” 2014 оны 2

дугаар сарын 6-наас 28-ний өдрүүдэд Хүүхдэд зориулсан ном, тайз, дэлгэцийн уран

бүтээлийн чанар, хүртээмжийн байдалд шинжилгээ хийлээ. Ажлын хэсгийн гишүүд

дараах чиг үүрэгтэй ажиллалаа. Үүнд:

Х.Баавгай /ХТҮГ-ын ХГБХГ-ын дарга/: Ажлын хэсгийг удирдлага арга зүйгээр хангах,

кино болон судалгаа шинжилгээний материалуудад хийсэн шинжилгээ, дүгнэлт,

зөвлөмжийн төсөлтэй танилцаж шинжилгээний нэгдсэн баримт бичгийг боловсруулах

Б.Анандаа /ХТҮГ-ын МСМГ-ын мэргэжилтэн/: Тайзны урлагийн уран бүтээлүүдийн

талаар мэдээлэл цуглуулж, шинжилгээ хийх

Л.Ариунтунгалаг /ХТҮГ-ын ХГБХГ-ын мэргэжилтэн/: Холбогдох байгууллагуудаас

хүүхдийн уран бүтээлийн талаар хийгдсэн судалгаа мэдээллүүдийг цуглуулж, шинжлэх

Б.Ариунтуяа /ХТҮГ-ын ХГБХГ-ын мэргэжилтэн/: Телевизийн хүүхдэд зориулсан уран

бүтээлүүдэд шинжилгээ хийх

С.Нарантуяа /ХТҮГ-ын ХГБХГ-ын мэргэжилтэн/: Хүүхдэд зориулсан кино болон

номын агуулга, үр нөлөөнд шинжилгээ хийх

Ажлын хэсгийн гишүүд хүүхдэд зориулсан ном, тайз, дэлгэцийн бүтээлийн хүүхдийн

хүмүүжил, хөгжил төлөвшилд үзүүлж байгаа үр нөлөө, чанар, хүртээмжийн талаар нийт

22 хүнтэй уулзаж, 2 кино, 2 жүжиг үзэж, 25 ном уншиж, 44 баримт бичгүүдийг цуглуулан

шинжилгээ хийлээ.

Ажиллах явцад ажлын хэсгийн гишүүдийн туршлага, чадвар дутмаг, үндсэн ажил

болон өөр цаг үеийн ажлуудад цагаа их зарцуулж байсан, мэргэжлийн болон төрийн

байгууллагууд мэдээ тайлан, баримт материалуудаа өгөхгүй байх, удаах зэргээр

бэрхшээл учруулж байлаа. Гэвч ажлын хэсэг өөрийн бүхий л боломжоо ашиглан

ажиллаж, удирдамжийн зорилгоо бүрэн хангалаа.

Ажлын хэсгээс дараах дүгнэлт, санал, зөвлөмжийг гаргалаа. Үүнд:

2

Page 3: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

Нэгдсэн дүгнэлт:1.Хүүхдэд зориулсан уран бүтээлийг нэмэгдүүлэх, үндэсний өвийг уламжлуулах

замаар хүүхэд багачуудад урлагаар дамжуулан уран сайхан, гоо зүйн хүмүүжил олгох

асуудал нэгдсэн бодлого, төлөвлөлтөөр дутмаг байна.

2.Төрөөс хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжин анхаарч олон зарлиг, тогтоол,

тушаал, төсөл, хөтөлбөрүүдийг гарган хэрэгжүүлж байгаа ч хэрэгжилт, хүүхдэд хүрч буй

үр дүн, үр нөлөө хангалтгүй байна.

3.Урлаг, соёлын салбарт улсын болон олон улсын уралдаан, тэмцээн, наадам, арга

хэмжээнд амжилт гаргасан уран бүтээлч хүүхдүүдийг шагнаж, урамшуулах, дэмжих эрх

зүйн тогтолцоо бүрдээгүй байна.

4.“Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын 4.6

“Соёл урлагийн хөгжлийн бодлого”-ын стратегийн зорилтын 2 дахь хэсэгт “...үндэсний

уламжлалт, сонгодог урлаг, хүүхдэд зориулсан урлагийн төрлийг төрөөс дэмжих

үндэсний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх...” гэж заасан боловч тусгайлсан

хөтөлбөр гараагүй байна.

5.Мэргэжлийн урлагийн байгууллагуудын хүүхдэд зориулсан уран бүтээлийн сан,

тоглолт, үзүүлбэрийн тоо цөөхөн, хүүхдэд хүрэх хүртээмж хангалтгүй байна.

6. Ялангуяа өсвөр насныханд зориулсан Монгол зохиолчдын ном зохиол нэн ховор

байна.

7. Хүүхдийн зохиолч, уран бүтээлчдийн бүтээлийг үнэлэх, тэднийг урамшуулан

дэмжих явдал хангалтгүй байна.

8.Хүүхдэд зориулсан уран бүтээлийн хүүхдэд үзүүлэх үр нөлөөг тодорхойлох, хянах

хяналтын зөвлөл, хууль эрх зүйн тогтолцоо байхгүй байна.

Нэгдсэн санал:1."Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх

журам"/Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолын хавсралт/, ”Хүүхдэд уран сайхан,

гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээлийн жагсаал”-тыг/ БСШУ-ны сайдын

2011оны 228 тоот тушаалын хавсралт / шинэчлэн боловсруулах;

2. Хүүхдийн болон хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжих Үндэсний

хөтөлбөрийн төслийг шинэчлэн боловсруулж, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл болон

Засгийн газарт өргөн барих;/Төслийн саналыг хавсаргав./

3

Page 4: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

3. Хүүхдийн мэргэжлийн уран бүтээлчдийг /жүжигчин, найруулагч, зураач, зохиолч

гэх мэт/ төрөл бүрийн мэргэжлээр бэлтгэх;

4. Хүүхдийн уран бүтээлчдийн зохиол, бүтээлийг төрөөс санхүүжүүлэх тогтолцоог

бий болгох;

Ерөнхий зөвлөмж:1. Хүүхдийг олон нийтийн мэдээллийн хэрэгслэлийн сөрөг нөлөөнөөс хамгаалах

тухай хуулийг эсвэл энэ тухай тусгайлсан бүлгийг “Хүүхэд хамгааллын тухай хуулийн

төсөл”-д оруулах;

2. Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүүхдийн болон хүүхдэд

зориулсан уран бүтээлийг дэмжих заалтуудыг оруулах;

3. Хүүхдэд зориулсан уран бүтээлийн талаар төр засгаас баримтлах бодлогоо

шинэчлэх;

4. Хүүхдэд зориулсан уран бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэх талаар тодорхой

арга хэмжээ авах;

5. Хүүхдэд зориулсан уран бүтээлээс илүү хүүхдийн өөрсдийнх нь бүтээлийг үнэлэх

дүгнэх тогтолцоо бүрдүүлэх;

6. Хүүхдэд зориулсан уран бүтээлийг хянах зөвлөл байгуулж, бүрэлдэхүүнд нь

хүүхдийн байгууллагын төлөөллийг оруулах;

7. Хүүхдийн уран бүтээлийн чиглэлээр ерөнхийлөгчийн зарлиг, засгийн газрыг

тогтоол, сайдын тушаалуудын хэрэгжилтийг хангах талаар тодорхой арга хэмжээ авч

олон нийтэд мэдээллэх;

8. Хүүхдийн болон хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжих тусгай сан бий болгох;

9.Кино болон телевизийн нэвтрүүлгийн хувьд насны ангилалын тэмдэг

тэмдэглэгээний 3 дахь зэрэглэлд хамаарах кино, нэвтрүүлэг, видео бичлэгийг өдрийн

цагаар, бага насны хүүхдэд зориулсан кино, нэвтрүүлгийг орой 22:00-с хойш гаргахгүй

байх, насанд хүрэгчдэд зориулсан киног кино театрууд зөвхөн оройн цагаар буюу 18

цагаас хойш гаргадаг байх талаар холбогдох газруудад асуудал тавьж шийдвэрлүүлэх;

10. Хүүхэд, залууст хүчирхийлэл аймшиг сурталчилсан кино гаргуулахгүй байхад

анхаарч, кино зохиол болон найруулгад сэтгэл зүй, ёс суртахууны зөвлөх ажлуулдаг

байх;

4

Page 5: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

11. Төв орон нутгийн музей, театр, номын санг албан болон албан бус сургалтад

ашиглах замаар хүүхдийг бага наснаас нь урлаг, уран сайхны мэдрэмжтэй, гоо зүйн

хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд чиглүүлэх;

12.Хүүхдийн амралт, чөлөөт цагийг тэдний хөгжилд чиглүүлэхэд ном, тайз,

дэлгэцийн бүтээлүүд чухал нөлөөтэй байгаа тул чиг үүрэг тус тусдаа байгаа яам,

агентлагуудын хамтын ажиллагааг сайжруулах;

13.Хүүхдийн зохиолч, уран бүтээлчдэд хүүхдийн эрх, нас, сэтгэхүйн болон

хөгжлийн талаар сургалт, нөлөөллийн ажлыг системтэй зохион байгуулах;

14. Хүүхдийг ном, урлагаар дамжуулан хүмүүжүүлэх, тэдэнд гоо зүйн мэдлэг олгох

нь төр засаг болон асуудал хариуцсан хэдэн байгууллагын ажил бишийг бүх хүнд

ойлгуулах, ялангуяа эцэг эхчүүдийн энэ талын мэдлэг ойлголтыг сайжруулах, хүүхдээ юу

уншиж, юу үзэж байгаад анхаарах, урлаг уран бүтээлийн нөлөөгөөр хөгжиж, төлөвшихөд

нь дэмждэг сэтгэлгээг бий болгох хэрэгтэй байна.

Ажлын хэсэг

II.ШИНЖИЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛ, АРГА ЗҮЙШийдвэрлэх асуудал Ном, тайз, дэлгэцийн бүтээлүүдийн хүүхдийн хөгжил, хүмүүжилд хэрхэн нөлөөлж буй үр

нөлөөний асуудал.

Үндсэн үзэл баримтлалМонгол Улсын Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдэд

зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх” журам, ХТҮГ-ын үйл

ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн 2.5.2-

ийн 1; 6 дахь заалтуудын хэрэгжилтийн байдлыг тандах

Шинжилгээ, үнэлгээний зорилгоХүүхдэд зориулсан ном, тайз, дэлгэцийн уран бүтээлийн чанар, хүртээмжийн байдалд

шинжилгээ хийж, цаашид хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихыг хөхүүлэн дэмжихэд

чиглэсэн зөвлөмжийн төслийн саналыг боловсруулах.

Судалгааны обьект, хамрах хүрээ

Хүүхдийн уран бүтээлийн асуудлыг хамаардаг яам, төрийн байгууллагууд, Монгол улсад

үйл ажиллагаа явуулж байгаа томоохон урлагийн байгууллагууд, телевизүүд, хэвлэлийн

5

Page 6: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

компаниуд, номын дэлгүүрүүд, кино театрууд, хүүхдийн уран бүтээлтэй холбоотой

ажилладаг байгууллага, хүмүүсийн бүтээлүүд. Үүнд:

Хүснэгт 1. Судалгааны обьект, хамрах хүрээ

№ Судалгааны обьектийн нэр Тоо хэмжээ

1. Уулзалт ярилцлага хийсэн байгууллага хувь хүн 22

2. Уншиж шинжилгээ хийсэн ном 25

3. Үзсэн кино, жүжиг 2; 2

4. Ашигласан баримт бичгүүд 44

Дэлгэрэнгүй жагсаалтыг хавсралт 1-ээс харна уу.

Судалгааны арга

Судалгаанд дор дурдсан аргуудыг ашиглав. Үүнд:

1. Контент анализ буюу баримт бичгийн агуулгын шинжилгээ

2. Сурвалжлага, ярилцлага

Судалгааны боловсруулалтБаримт, материалыг уншиж, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх уламжлалт

боловсруулалтыг ашиглав.

III. ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН НОМ, ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙН БАЙДАЛ

/ШИНЖИЛГЭЭ,ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН АЖЛЫН ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮН/

1. Хүүхдийн номын байдал 1.1 Хийсэн үйл ажиллагаа. Хүүхдийн номын шинжилгээг дараах чиглэлүүдээр хийлээ.

Үүнд:

1. Хамгийн их борлуулалттай хүүхдийн 25 ном уншиж агуулгын шинжилгээ хийлээ.

2. 3 томоохон номын дэлгүүрийн хүүхдийн номын тасгийн худалагч нартай уулзаж

ярилцлага авлаа.

3. Хүүхдийн номын чиглэлээр хийсэн судалгааны тайлангуудад баримт бичгийн

судалгаа хийлээ.

6

Page 7: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

4. Хэвлэлийн компаниудын хүүхдийн номын зохиолчидтой уулзаж сурвалжлагын

судалгаа авлаа.

1.2 Дүгнэлт Сүүлийн үед ялангуяа бага насны хүүхдэд зориулсан номын чанар дезайн, өнгө

үзэмж сайжирсан, үг хэллэг, агуулга, найруулгын хувьд сайн бичигдсэн, монгол сэтгэлгээ,

ахуй амьдралын онцлог, ёс заншлыг илэрхийлсэн ном нилээд байна. Жишээ нь:

Б.Бадамын “Чоно буруугүй”, “Ихэр”, “Хайрыг яаж зурах вэ?”,”Мэргэн туулайн

сургаал”,”Өөрийнхөөрөө л амьдар” зэрэг 10-аад ном, Н.Эрдэнэбаярын “Бумбардай

аргалд явсан нь”, “Борц алга болсон нь” зэрэг цуврал номуудыг нэрлэж болохоор байна.

Гэвч эдгээр номнууд “Ном” хөтөлбөрийн жагсаалтад ороогүй байна.

Өсвөр үеийнхний хувьд Анеми зурагт өгүүлэгүүдийг ихээр сонирхох болсон байна.

Монголд энэ чиглэлээр дагнан гардаг өсвөр үеийнхэнд зориулсан хамгийн алдартай

сэтгүүл болох УГЗ С.Цогтбаярын зөвлөхөөр нь ажилладаг “Моst” сэтгүүлийг энэ удаагийн

шинжилгээнд оруулан судаллаа. Энэ сэтгүүлийн Анеми зурагт өгүүллэгүүд нь хүүхдэд

ямар ч өгөөжгүй, агуулгын хувьд ойлгомжгүй, чухам юуг илэрхийлэх гэсэн нь тодорхой

бус, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхүйц зураг үг хэллэг агуулсан байна. Жишээ

нь: “аа муу новшоо, овоо гөлөг юм даа”, “би байшингийнхаа дээвэр дээр гаран тамхи

татах дуртай” гэх мэт үг хэллэгүүд байх ба 68-р хуудсанд сексийн сэдэл төрүүлэхүйц

зураг агуулагдсан байна.

Сүүлийн үед хүүхдүүд анеми зурагт өгүүллэгийг ихээр сонирхох болсон. Иймд

анеми өгүүллэг бичиж байгаа зохиолчид зохиолынхоо үг хэллэг, агуулганд анхаарах нь

зүйтэй. /Шинжилгээ хийсэн номын жагсаалтыг хавсралт 4-өөс үзнэ үү/.

А.Наранбаатарын эмхэтгэсэн “Онигоо” хүүхдэд зориулсан цуврал номнууд дээр

дараах ёс бус агуулгатай, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж болохуйц

онигоо, зургууд оржээ. Жишээ нь: “Онигоо” хүүхдэд зориулсан цуврал 2 дахь цуврал

номонд “Гурван муур хэн нь залхуугаа ярилцана. Нэгдүгээр муур: Манай эзэн хулгана

бариад ирэхэд би идэхээс залхуу хүрдэг”. 2-р муур: Манай эзэн хиам аваад ирж байхад

би амаа ангайж идэхээс залхуу хүрдэг. 3-р муур: Та нар өчигдөр миний хашгирахыг

сонссон уу. Сонссон. Тэр чинь би төмсгөн дээрээ хэвтчихээд босохоос залхуу хүрээд

байсан юм”, “Шавхай тарьдаг нь манайд байна, шал угаадаг нь танайд байна, урж

тасддаг нь манайд байна, умайлгаж оёдог нь танайд байна, агсам тавьдаг нь манайд

байна, аргадаж унтуулдаг нь танайд байна, хувааж иддэг нь танайд байна, гадуур

7

Page 8: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

тэнэдэг нь манайд байна, ганихарч хүлээдэг нь танайд байна, энэ хоёрыг нийлүүлбэл

элит биш ч гэсэн, эгэл гэр бүл болох бусуу” гэх мэт онигоонууд орсон байна.

Хүүхдийн ном ялангуяа өсвөр насныханд зориулсан орчуулгын уран зохиолын

номууд хэт үнэтэй буюу 10,000 төгрөгөөс дээш байгаа нь хүүхэд худалдан авч уншихад

бэрхшээл учирч байна.

Хамгийн их борлуулалтай хүүхдийн ном нь бага насныханд зориулсан ном байдаг

байна. Тодруулбал сургуулийн өмнөх насныханд зориулсан үлгэрийн ном, буддаг ном,

зүүн баруун тархи хөгжүүлдэг ном, зурагтай комик цуврал номнууд хамгийн их зарагддаг

байна.

Хүүхэддээ ном худалдан авч байгаа эцэг эхчүүдийн хандлага нь ихэвчлэн

сургуулийн өмнөх насны хүүхэддээ зориулан ном худалдан авч байна. Өсвөр насныхны

хувьд тэд ном худалдаж авах нь ховор бөгөөд худалдан авч байгаа нь БШУЯ-наас

гаргасан “Ном” хөтөлбөрийн хүрээнд заавал унших ёстой номнуудаас л авдаг байна.

Гэвч хүүхдүүд хөтөлбөрийн хүрээнд заавал унших номуудыг худалдаж авах санхүүгийн

боломжгүй учраас номын дэлгүүрт зогсож эсвэл худалдагчийн нүдийг хариулан түр суух

маягаар уншдаг болсон байна.

Сүүлийн үед хүүхдийн номын өнгө үзэмж, чанар сайжирч, нэр төрөл нэмэгдсэн

боловч эдгээр номнуудын бараг 90 орчим хувь нь сургуулийн өмнөх насын хүүхдүүд

болоод сургуулийн бага ангийн насны сурагчдад зориулагдсан байна.

Хүүхдүүд чөлөөт цагаараа ном уншихаас илүүтэй компьютер тоглоом, телевизийн

киног илүүтэй сонирхож байна.

Хөдөө орон нутагт шинэ номыг хүргэх тогтолцоо, номын дэлгүүр байхгүй байна.

Хэвлэлийн компаниудын хувьд Монгол зохиогчтой, Монгол баатартай ном бүтээж

зарахаас илүүтэй гадаадын зохиолчдын номыг орчуулж хэвлэж зарах нь илүү хялбар

бөгөөд борлуулалт сайтай байдаг байна.

Өнөөдөр Монголд гарын 5 хуруунд л багтах хүүхдийн зохиолч байдаг бөгөөд

хэвлэлийн компаниуд дээр ажилладаг хүүхдийн номын зохиолчид нь өөрсдөө ном

зохиодоггүй, ихэвчлэн орчуулга, орчуулгын редактор хийж байна.

Хүмүүсийн дунд хүүхдийн номыг үлгэрийн эсвэл зурагтай, буддаг номоор л

төсөөлдөг хандлага түгээмэл байна.

8

Page 9: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

Хүүхдийн номын хэвлэгдэн гарч буй тоо 100-3000 байгаа нь аль ч насны хүүхдийн

тоотой харьцуулахад үлэмж бага байгаа юм. Үүнээс хүүхдийн номын хүртээмжийн

байдал ямар байгаа нь харагдаж байна.

Хөдөө орон нутагт ялангуяа сумдын төвшинд хүүхдийн номын нийлүүлэлт,

борлуулалт байхгүй байна.

1.3 Санал, зөвлөмжХэвлэлийн компаниудад

- Монгол зохиогчтой, Монгол баатартай, Монгол ахуй сэтгэлгээтэй, хүүхдэд эх оронч

хүмүүжил олгох зорилго агуулгатай хүүхдийн номнуудыг бодлогоор бий болгох

бүтээн туурвихад дэмжлэг үзүүлэх, брэнд үүсгэх;

- Өсвөр насныханд зориулсан ахуйн зөвлөмж, бие сэтгэцэд нь гарах өөрчлөлтүүд,

өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх талаар тэдэнд мэдээлэл өгч зөвлөсөн номнуудыг

бий болгох хэрэгцээтэй байгааг ойлгуулах;

- Үнэхээр сонирхолтой, хүүхдэд өгөөжтэй сайн номыг олон тоогоор хэвлэх, түгээх,

сурталчлах, олны хүртээл болгох менежментийн арга боловсруулан хэрэгжүүлэх;

- Хүүхдийн номын зохиолч, үйлдвэрлэгч, борлуулагч, уншигчдын хооронд үр

ашигтай, идэвхитэй харилцааг бий болгох;

Эцэг эхчүүдэд:

- Эцэг эхийн хүүхдийн номын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх ялангуяа хүүхэд ямар

насандаа ямар ном зохиол унших хэрэгтэй, хүүхдийн нас болон унших номын

хэрэгцээний талаарх ойлголтыг өгөх өөрөөр хэлбэл хүүхдийн уншиж бичиж сурах

үед нь л уран зохиолын ном уншихад нь анхаардаг, хүүхдийн ном гэдэгт зөвхөн

үлгэрийг ойлгодог байдлыг арилгах

Төрийн байгууллагуудад:

- Хүүхэд хичээлээс гадуур ном, уран зохиол унших хэрэгцээ байгааг олон нийт

ялангуяа эцэг эхчүүдэд ойлгуулах тал дээр бодлогын түвшинд ажилладаг

байгууллагууд хамтран ажиллах;

- Хүүхдийн номын хэвлэлтийн болон агуулгын чанарын шалгуурыг бодлогын

түвшний байгууллагуудтай хамтран тодорхойл;

- Хүүхдийн номын үйлдвэрлэгдэж буй тоо хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарал тавих,

ялангуяа сонголтод орсон номыг худалдаанд зориулан дахин гаргахад дэмжлэг

үзүүлэх;

9

Page 10: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

- Хүүхдийн номын үйлдвэрлэл, зохиолч, уншигч, борлуулагчдыг холбосон мэдээлэл

сурталчилгааны иж бүрэн вэб сайтыг бий болгон ажиллуулахад дэмжлэг үзүүлэх;

- Сургуулийн номын сангуудаас гадна сумын түвшинд ном борлуулж буй хүмүүсийн

ашиг сонирхлыг дэмжиж, үйлдвэрлэгч, борлуулагчдын дунд сүлжээ бий болгоход

дэмжлэг үзүүлэх;

- Хөдөө орон нутагт шинээр гарч байгаа номыг хүргэх, номын төрөлжсөн дэлгүүрийн

сүлжээг бий болгоход дэмжлэг үзүүлэх;

- Хөдөөгийн сургууль, дотуур байрын номын сангуудын номын фондыг шинэ

хэрэгцээтэй номоор баяжуулахад төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх, орчин нөхцөлийг

нь сайжруулах;

2. Телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн байдал2.1 Хийсэн үйл ажиллагаа.

Шинжилгээг гадна дотны судалгаа, асуудал хариуцсан төрийн байгууллага, албан

хаагчдын ярилцлага, мэдээлэл, эцэг эхийн төлөөлөлтэй хийсэн фокус ярилцлага, олон

нийтийн түгээмэл үздэг 20 телевизийн 2014 оны 2 дугаар сарын 17-21-ний өдрийн

хөтөлбөрт хийсэн анализ, холбогдох бичиг баримтад үндэслэн хийлээ.

2.2 Судалгааны тайланМонгол улсад хэдэн телевиз байна вэ? Манай улсад 2013 оны байдлаар 166

телевиз үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийг хоногийн 24 цагийн эфир гаргадаг гээд

тооцвол багагүй тоо гарна. Тодруулбал 2012 онд 145 телевизээр тооцоолоход 3100

орчим цагийн программ өдөртөө олон нийтэд хүрдэг байна.1 Харин нийт телевизийн 78%

нь хувийн эзэмшилд, 9% нь төрийн харьяалалтай байна.

Хүүхдэд зориулсан телевизийн цаг, нэвтрүүлгийн өнөөгийн байдалТелевизийн нэвтрүүлгийг 10 орчим ангилдгийн нэг нь хүүхдэд зориулсан

нэвтрүүлэг, хөтөлбөр байдаг. Үүнд хүүхдэд зориулсан бүх төрлийн нэвтрүүлэг,

тавилттай, тоглолттой үзүүлбэр, жүжиг, уран сайхны кино, хүүхэлдэйн кино багтана.

Телевизийн эфирийн цагийн 6,5 хувь, радиогийн нэвтрүүлгийн 4,4 хувь, сонины

нийт талбайн 4,8 хувийг хүүхдийн нэвтрүүлэг эзэлж байна.2 Үзэгчдийн түгээмэл үздэг

телевиз буюу телевизийн хөтөлбөр нь тогтмол гарч олон нийтэд хүрдэг 20 телевизийн

нэг өдрийн буюу 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн хөтөлбөрт хийсэн судалгаанаас

1 УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн 2013он ы12 дугаар сарын 17-ны өдрийн УИХ-ын хуралдаанд хийсэн мэдээлэл2 Хэвлэлийн хүрээлэнгийн 2012 оны судалгаа

10

Page 11: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

харахад өдөрт 860-1235 минутын эфирийн цагаас хүүхдийн нэвтрүүлгийн хугацаа

дунджаар 60 минут байгаа бөгөөд 8.00-13.00, 15.00-18.00 цагт давталттайгаар цацаж

байна. 1 дүгээр график. Гэвч ТМ, C-1, Шинэ дэлхий телевизүүд огт хүүхдэд зориулсан

цаггүй байхад Боловсрол, МҮОНТ-ээс бусад сувгийн хүүхдэд зориулсан цагийн 80 орчим

хувийг хүүхэлдэйн кино эзэлж байна. Монгол, Star телевизүүд 70-110 минутаар 1-3 киног

тасралтгүй үзүүлж байна. Харин Боловсрол телевиз хамгийн их цагийг буюу 30 хувийг

хүүхдэд зориулжээ.

Судалгааны хугацаанд дээрх 20 телевизээр Мазаахай, Маамуу нааш ир, Хүсэл

мөрөөдлийн хотхон, Төгөлдөр хүүхэд, Нийлбэр дүн, Ойдог шавар, Сайн уу Пингү,

Лоолойгийн найзууд, Бонгийн адал явдал, Хөгжилтэй Монголдой, Найзууд, Би бяцхан

модель, Манцуйтай тамирчин гэсэн 13 нэвтрүүлэг гарсны 80 орчим хувь нь бага насны

хүүхдэд буюу 0-10 хүртэл насны хүүхдэд зориулсан байгаа бөгөөд Манцуйтай тамирчин,

Хүсэл мөрөөдлийн хотхон зэрэг нэвтрүүлэгт хүүхэд ороход 30000-40000 төгрөгийн үнэтэй

байна.

Хүүхдийн талаарх мэдээ мэдээлэл. Хүүхдийн асуудлыг цаг үеийн үйл явдлын

мэдээ төдийгөөр, хэвлэл мэдээллийн байгууллага зар, тендер, үзэсгэлэн яармагийн

түвшинд мэдээлэл дамжуулж байна. Хэвлэл мэдээлэл дэх хүүхэдтэй холбоотой

мэдээллийн дийлэнх буюу 38,5 хувийг боловсролын асуудал эзэлж байгаа мэт боловч

эдгээр нь сургуулийн зар, элсэлтийн шалгалт, шагнал урамшуулал хүртсэн тэргүүний

хүүхдүүд, үзэсгэлэн яармагийн тухай мэдээлэл төдийгөөр хязгаарлагдаж байна. Хэвлэл

мэдээллийн хэрэгслээр хүүхдийн асуудлыг хөнддөг хамгийн түгээмэл тохиолдол нь эмзэг 11

Page 12: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

булгийн сэдэв. Энэ сэдвээр нийтэлж, нэвтрүүлсэн тохиолдлын 83 хувь нь хүүхдийн тухай

байсан бөгөөд эмзэг бүлэгт зөвхөн хүүхэд багтдаг гэсэн ойлголт олон нийтийн дунд

төрөхөөр байна. Хэвлэл, мэдээллийнхэн хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учруулах,

тэдний хөгжил, төлөвшил, сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх мэдээллээс хүүхэд, өсвөр

үеийнхнийг хамгаалах учиртай.

Хүүхэд телевизээр юу үзэж байна вэ? 3-18 насны хүүхэдтэй 25-52 настай 8 эцэг

эхтэй хийсэн ярилцлагаас харахад хүүхдүүд телевиз үздэг цагийнхаа 70 гаруй хувьд нь

насанд хүрэгчдийн нэвтрүүлгийг үздэг. Мөн цэнгээнт нэвтрүүлэг, арилжааны чиглэлийн

олон ангит кинонууд хүүхдүүдийг нэг л мэдэхэд томчууд шиг хувцаслаж, ярьж, сэтгэхэд

хүргэдэг байна. Мөн монгол ахуйгаас хол хөндий нэвтрүүлэг, ялангуяа солонгосын

соёлын нөлөөнд хэт их автаж байна гэж үзжээ.

Мэргэжлийн хүмүүстэй ярилцахад зорилтот бүлгийн хүүхдэд зориулсан “Гэртээ

харих замд” нэвтрүүлгийг үзэж байгаад гэрээсээ оргох аргыг сурсан гэж ярьсан хүүхэд

байсан3 байна. Мөн гадны эрдэмтэд сургуулийн найман настай нэг ангийн зодоонч, хэл

амтай гэдэг хүүхдүүдийн дийлэнх нь эцэг эхчүүдтэйгээ зэрэгцээд хүчирхийлэлтэй

нэвтрүүлэг үздэг байсан. 30 жилийн дараа эдгээр хүүхдийн амьдралыг судлахад ихэнх нь

шоронд орсон, эмэгтэйчүүд нь тогтворгүй амьдралтай байсан4 гэсэн дүгнэлт гарсан.  Энэ

бүхнээс мэдээллийн хэрэгсэл хүүхдэд маш их нөлөөтэй нь харагдаж байна. Өнөөгийн

нийгэмд хүүхдүүдэд зориулсан чансаатай телевизийн нэвтрүүлэг маш ховор байгаа

төдийгүй явуулж буй нэвтрүүлгүүд нь хэрхэн яаж од болох вэ?, ямар хялбар арга замаар

бусдын анхаарлын төвд орших вэ? гэсэн буруу хүмүүжил, төлөвшлийг бий болгох үндсэн

нөхцөлийг бүрдүүлж байна.

Гадны туршлага

Монгол улсад нэвтрүүлэх, суралцах боломжтой дэлхийн шилдэг туршлагууд олон байна.

Жишээ нь:

1. Өндөр хөгжилтэй орнууд хүүхдэд зориулсан тусгай сувагтай, хүүхдийн нас насанд

тохирсон хөтөлбөртэй, нэвтрүүлэг болгон нь хүүхдэд сайн зүйл сургаж, сайнаар

нөлөөлөх баатруудтай байдаг ажээ. Жишээ нь дэлхийд хамгийн их цацагддаг

Азийн телевизийн Никелодеон, 18 орны хэлээр 100 гаруй оронд өргөн нэвтрүүлгээ

түгээдэг 2-6 насныханд зориулсан Baby TV, тоглонгоо суралцах хамгийн шилдэг

3 МУБИС-ын сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн багш Ч.Баярмаатай хийсэн ярилцлага4 Австралийн эрдэмтдийн судалгаа

12

Page 13: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

аргыг заадгаараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Nickjr, Казах хэлтэй хүүхдэд

зориулсан БАЛАПАН зэрэг олон сувгуудыг нэрлэж болно.

2. Орост 2012 оны есдүгээр сарын 1-ээс нэгэн хууль хэрэгжиж эхэллээ. Энэ бол

“Эрүүл мэнд, хөгжилд нь хортой мэдээллээс хүүхдийг хамгаалах тухай хууль. Энэ

нь телевизээр гарч байгаа кино, нэвтрүүлэг, интернэтийн мэдээллүүдэд садар

самуун, хүчирхийлэл, ижил хүйстэн, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой

зүйл орвол өдрийн цагаар нэвтрүүлэхгүй байх, гаргавал дэлгэцийн буланд нас

зааж өгөх ёстой юм.

3. АНУ-ын ТВ-ийн хүүхдийн нэвтрүүлгийн гол баатар Дора хүүхдэд хэрэгтэй, эцэг эх

нь тэр болгон хэлж сургаж амждаггүй олон зүйлийг хүүхдэд зааж сургадаг. Жишээ

нь Дора охиноор дамжуулаад л хүүхдүүд шүдээ яаж угаах тухай, бас эмнэлэгт

хэдийд очиж юу үзүүлэх тухай, дэлгүүрт очвол өөртөө ямар хувцас тохируулан

худалдан авч болох тухай, тэр ч бүү хэл хэл яриа болон гадаад хэлний талаар ч

үзүүлдэг аж. Мэдээж Дора охины дагаж дуурайх болсон охин нь дэлгүүрт ороод л

түүний зурагтай, өөрийн хүссэн зүйлээ худалдан авахыг хүсдэг. Нэгэнт л аав

ээжид нь багагүй тус болж буй болохоор охиндоо худалдан авч өгөхөөс өөр арга

үгүй. Бас ч бизнесийн нилээд нарийн ухаан, арилжааны арга зүй юм.

Шинээр хийж буй ажил

1. ССАЖЯ бүх сувгийг хянаж, сайн муу нэвтрүүлэг, хүүхэд залуучуудад хор нөлөөтэй

гэдгээр нь ялгах боломжгүй тул агуулгыг нь хуульчилж Радио телевизийн өргөн

нэвтрүүлгийн тухай хууль батлуулахаар төлөвлөн ажиллаж байна.

2. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан хүүхдийн кино театр, арилжааны

телевизүүдийн бодлого, хөтөлбөр, нэвтрүүлгийн агуулга тэдний хүмүүжил

төлөвшилд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлж, тогтоол болгон батлуулах ажлын

хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан байна.

3. ССАЖЯ-аас хүүхдийн үлгэр, туульсийн чиглэлийн нэвтрүүлгийг дэмжихээ

илэрхийлсэн байна.

2.3 Дүгнэлт1. Телевизүүдийн хүүхдийн нэвтрүүлгийн цаг хамгийн бага нь 0-2.1, дундаж нь 4.8,

хамгийн их нь Боловсрол телевиз 30 хувьтай байна. Энэ цагийн 75 хувь нь

хүүхэлдэйн кино, 25 хувь нь 0-12 насны хүүхдэд зориулсан хөтөлбөр байгаа нь

маш бага үзүүлэлт юм.

13

Page 14: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

2. Дунд, ахлах насны хүүхдэд зориулсан нэвтрүүлэг тун бага байгаа бөгөөд гарч

байгаа нэвтрүүлгийн агуулга, бодлого шинжлэх ухааны үндэслэл, хүмүүжлийн ач

холбогдол муутай байна.

3. Арилжааны шинжтэй хүүхдийн нэвтрүүлгүүд олшрох хандлагатай байна.

4. Хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нэвтрүүлгийн баатар алга байна

5. 17:00-23:59 цагт телевиз үзэх хүүхдийн тоо 16-53 хувиар өсдөг5 байтал хүүхдийн

нэвтрүүлгүүд ихэвчлэн 08.00-12.00, 15.00-21.00 цагт гаргаж байгаа нь хүүхдүүд

телевиз үзэх боломжтой цагтаа өөрийн үзэх дуртай, хүссэн нэвтрүүлгээ үзэж

чаддаггүй бололтой.

3. Хүүхдийн уран бүтээлийн чиглэлээр гарсан зарлиг, тогтоол, тушаал, журамын хэрэгжилтийн дагуу хийсэн шинжилгээ

3.1 Хийсэн үйл ажиллагаа. “Төрөөс баримтлах соёлын бодлого”-ын 3 дугаар зүйлийн 1

дэх заалтад “Иргэнийг багаас нь үндэсний соёлын мэдрэмж, мэдлэг, хүмүүжилтэй болгох

эрэмбэ дараатай ажлыг бүх шатны боловсролын бүрэлдэхүүн хэсэг болгох”, 5 дахь

хэсэгт “...хүүхдэд зориулсан урлаг, баримтат киног төрийн ивээлд байлгах”, 9 дэх хэсэгт

“хүүхдэд зориулсан ном хэвлэл, уран бүтээлийг олшруулж, чанарыг сайжруулах”,

“Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын стратегийн

зорилтын 2 дахь хэсэгт “Үндэсний уламжлалт болон сонгодог урлаг, хүүхдэд зориулсан

урлагийн төрлийг төрөөс дэмжих үндэсний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх,

“Соёлын тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 11 дүгээр заалтад “Үндэсний уламжлалт,

сонгодог болон хүүхдэд зориулсан урлагийн бүтээл, улсын захиалгаар бүтээх уран

сайхны болон баримтат кинонд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Санхүүгийн дэмжлэг

үзүүлэх журмыг Засгийн газар тогтооно” Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн

47-гийн 1.2.25-ын 2-т хүүхдэд зориулсан уран бүтээлийн төрөл зүйлийг олшруулж,

хүртээмжийг нэмэгдүүлнэ” гэж заасны дагуу “Хүүхдийн урлагийг дэмжих үндэсний

хөтөлбөр”-ийн төслийг боловсруулжээ. Гэвч өнөөг хүртэл энэ хөтөлбөр батлагдаагүй

байна.

БСШУЯ-аас “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг

үзүүлэх журам”-ыг боловсруулан 2007 оны Засгийн газрын 280 дугаар тогтоолоор

батлуулан хэрэгжүүлж байна. Уг журамд хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад жил

бүр 150-аас доошгүй сая төгрөгийг зарцуулж байхаар тусгасан. Журмын хүрээнд 2008 -

5 “Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгахад хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь” судалгааны тайлан 2008 он

14

Page 15: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

2011 онд хүүхдэд зориулсан уран бүтээлийн төсөл шалгаруулах зарчмаар хүүхдийн 45

уран бүтээлийг нийт 500 орчим сая төгрөгөөр санхүүжүүлж хүүхэд багачуудын хүртээл

болгоод байна. Мөн “Хүүхдэд урлагаар дамжуулан гоо зүйн хүмүүжил олгох уран

бүтээлийн жагсаалт”-ыг батлан 2 жил тутам шинэчлэн ажиллаж байна.

Гэвч хүүхдэд зориулсан уран бүтээлийг нэмэгдүүлэх, үндэсний өвийг уламжлуулах

замаар хүүхэд багачуудад урлагаар дамжуулан уран сайхан, гоо зүйн хүмүүжил олгох

асуудал нэгдсэн бодлого, төлөвлөлтөөр дутмаг байна.

Тиймээс ч “Хүүхдийн номын ордон байгуулах тухай” Засгийн газрын 2004 оны 196

дугаар тогтоол гарсан боловч Улсын төв номын сангийн салбар номын санг “Хүүхдийн

номын ордон” болгон өөрчилсөн, Хүүхэлдэйн театрыг зориулалтын байртай болгох

талаар Засгийн газрын 2002 оны 245 дугаар тогтоол “Хүүхдийн хөгжил хамгааллыг

сайжруулах Үндэсний хөтөлбөр”-т туссан боловч одоо хүртэл хэрэгжээгүй, Хүүхэд

залуучуудын театрын үйл ажиллагааны чиглэлийг өөрлөхгүйгээр менежментийн

хувьчлалд оруулсан ч өнөөдөр “Хаан банк” болж хувирсан зэрэг олон жишээ дурьдаж

болохоор байна. Мөн орон нутгаас нийслэл рүү шилжин ирэгсэдийн тоо эрс

нэмэгдсэнээр ЕБС-ын сургуулиудын ачаалал нэмэгдэж улмаар урлагийн дугуйлан

дамжаа хичээллэх цаг хомс байна.

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын 228-р тушаалаар батлагдсан “Хүүхдэд

уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээлийн жагсаалт”-д шинжилгээ

хийлээ. БСШУ-ны сайдын 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 228 дугаар тушаал

нь хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход баримтлах зорилгоор батлагдсан

бөгөөд уг жагсаалтад орсон уран бүтээлийг албан ба албан бус боловсролын хүрээнд

хүүхэд залуучуудад хүргэх, сурталчлах, сургах арга хэмжээ авахыг бүх шатны засаг

дарга, орон нутгийн боловсролын байгууллагын удирдах ажилтан, нийт багш, эцэг

эхчүүдэд зөвлөмж болгосон байна.

Жагсаалтанд багтсан уран бүтээлийг төрөл болон тоогоор авч үзвэл:

15

Page 16: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

Хүүхдийн насны ангиллаар авч үзвэл:

№ Насны ангилал Нийт уран бүтээлийн тоо

/давхардсан тоогоор/

1 Сургуулийн өмнөх насны боловсролын агуулгын

стандартын түвшинд73

2 Бага боловсролын агуулгын стандартын түвшинд 126

3 Суурь боловсролын агуулгын түвшинд 137

4 Бүрэн дунд боловсролын агуулгын түвшинд 164

3.2 Дүгнэлт Жагсаалтанд багтсан уран бүтээлийн тоо, хүртээмжийн байдлыг төрөл тус бүрт нь авч

үзвэл:

Драмын жүжиг:

Сургуулийн өмнөх насны болон бага боловсролын агуулгын стандартын түвшинд

олон улсын 3, үндэсний 1 уран бүтээл байгаа нь дээрх насны хүүхдэд зориулсан драмын

жүжгийн үндэсний уран бүтээл дутагдалтай байгааг харж болохоор байна. Гэхдээ суурь

болон бүрэн дунд боловсролын агуулгын түвшинд олон улсын 4, үндэсний 12 уран

бүтээл байгаа нь өсвөр болон ахлах насны хүүхдэд зориулсан, тэдэнд уран сайхан, гоо

16

№ Төрөл Үндэсний Олон улсын Нийт

1 Драмын жүжиг 10 8 18

2 Хүүхэлдэйн жүжиг 12 17 29

3 Ардын урлаг 22 22

4 Дуурь, Балет 8 15 23

5 Кино 21 77 98

6 Сонгодог хөгжим 57 45 102

7 Уран зохиол 104 89 193

8 Цирк

Нийт 485

Page 17: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

зүйн мэдлэг олгох, тэдний хүмүүжил төлөвшилд нөлөөлөх үндэсний драмын жүжгийн

уран бүтээл тодорхой хэмжээнд байна гэж үзэж болохоор байна.

Хүүхэлдэйн жүжиг:

Хүүхэлдэйн жүжиг нь зөвхөн сургуулийн өмнөх насны болон бага боловсролын

агуулгын стандартын түвшинд нийт 29 уран бүтээл байгаагаас үндэсний 12, олон улсын

17 уран бүтээл багтсан байна. Үндэсний 12 бүтээлийн 6 нь монгол ардын үлгэрээс

сэдэвлэсэн хүүхэлдэйн жүжиг байгаа бол 6 бүтээл нь зохиогчтой уран бүтээлүүд байна.

Энд ч мөн бага насны хүүхдэд зориулсан, тэдэнд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох,

тэдний хүмүүжил төлөвшилд нөлөөлөх орчин үеийн шинэ уран бүтээл дутагдалтай

байна.

Ардын урлаг

Даяарчлагдсан, техник технологийн дэвшилтэд талууд хөгжиж байгаа 21-р зуунд

бүх зүйл өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаатай холбогдуулан монголын ирээдүй болсон

хүүхэд багачууд ч гэсэн энэхүү хөгжлийг даган өөрчлөгдөж байна. Энэ нь нэг талаар

эерэг сайн боловч нөгөө талдаа хүмүүжил ёс суртахууны доголдолд орж, уламжлалт зан

заншил, өв соёлоосоо хөндийрөх сөрөг тал ажиглагдаж байна. Иймд хүүхэд байгаль эх

дэлхийгээ хайрлах, уламжлалт өв соёлоо хадгалан хамгаалах, эцэг эх болон ахмадыг

хүндэтгэх, тэдний сургаалыг даган мөрдөж өв тэгш хүмүүжилтэй, эх орноо гэсэн

сэтгэлтэй хүн болон төлөвшихөд ардын урлагийн нөлөө асар их юм. Энэ жагсаалтанд

багтсан 22 бүтээл нь ардын урлагаар дамжуулан хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг

олгож, тэдний хүмүүжил төлөвшилд нөлөөлж чадахаар бүтээлүүд гэж үзэж болно.

Гэхдээ энэ тоог нэмэгдүүлэх шаардлагатай.

Дуурь, Балет

Жагсаалтанд багтсан дуурь, балетийн уран бүтээлүүд нь дэлхийн болон үндэсний

сор болсон зохиолчдийн сонгодог уран бүтээлүүд боловч үндэсний зохиолчдын 8 уран

бүтээл байгаа нь чамлахаар үзүүлэлт юм. Хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход

сонгодог урлагийн ач холбогдол маш их гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн

өнөө цагт дэлхийн сонгодог уран бүтээлээс гадна үндэсний хэмжээний хүүхдэд

зориулсан сонгодог урлагийн бүтээл олноор туурвих шаардлагатай байна.

Кино

Кино урлаг хүчтэй хөгжиж байгаа өнөө цагт хүүхдийг дэлхийн болон үндэсний

киногоор дамжуулан хүмүүжүүлэх боломж маш их байна. Жагсаалтанд багтсан кино уран

17

Page 18: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

бүтээлүүд хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох, тэдний хүмүүжил төлөвшилд

нөлөөлөх бүтээлүүд боловч мөн л үндэсний 27 уран бүтээл буюу нийт бүтээлийн ⅓ хувь,

өөрөөр хэлбэл маш бага гэж үзэж болохоор байна. Ялангуяа сургуулийн өмнөх насны

боловсролын агуулгын стандартын түвшинд ердөө ганцхан кино уран бүтээл байгаа нь

хангалтгүй үзүүлэлт юм. Түүнчлэн эдгээр үндэсний 27 бүтээлийн тал хувь нь 1990 оноос

өмнө бүтээгдсэн байгаа нь энэ чиглэлээр хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох,

хүмүүжил төлөвшилд нь нөлөөлөхүйц шинэ кино уран бүтээл бага байгааг харж

болохоор байна.

Сонгодог хөгжим

Жагсаалтанд сонгодог хөгжмийн дэлхийн болон үндэсний зохиолчдын шилдэг

уран бүтээлүүдээс олныг оруулсан байгаагаас харвал ийм төрлийн, хүүхдэд уран сайхан,

гоо зүйн мэдлэг олгох, тэдний хүмүүжил төлөвшилд нөлөөлөх бүтээлүүд дэлхийн болон

үндэсний хэмжээнд хангалттай байгааг харуулж байна.

Уран зохиол

Хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход баримтлах зорилгоор батлагдсан уг

жагсаалтын уран зохиолын номын жагсаалтад дэлхийн болон үндэсний шилдэг

бүтээлүүдийг сонгож багтаасан байна. Эдгээр бүтээлүүдийн талаас илүү хувь нь

үндэсний зохиолчдын уран бүтээл байгаа нь манайд хүүхдэд зориулсан уран зохиолын

ном тодорхой хэмжээнд байна гэж харж болохоор байна. Мөн энэ чиглэлээр төрийн

байгууллагаас анхаарал хандуулдаг талаархи жишээ олон байна. Үүнд БШУЯ-ны “Ном”

хөтөлбөрийг дурдаж болно. Тус хөтөлбөр нь хүүхэд залуучуудад “...ном унших соёлыг

дэлгэрүүлэх,... номтой нөхөрлөх сэдэл тэмүүлэл, бүтээлч хандлагыг бий болгох”6-д

үнэтэй хувь нэмэр оруулсны дээр шинэ залуу хүүхдийн номын зохиолчдод урам өгөхүйц

үйл ажиллагаа болж чадсан байна.

Цирк

Циркийн хувьд хөтөлбөр нь харьцангуй хөдөлгөөнтэй учраас хүүхэд тухайн үед нь

тогтоож, зохицуулж байх бөгөөд тэдний боловсролын түвшингээр ахисан үзүүлбэр байх

ёстой гэж жагсаалтанд оруулсан байна. Мөн циркийн урлагийн анхны мэдэгдэхүүн олгох

чиглэлийн үзүүлбэрүүд болон бие бялдарын хөгжилтийг харуулсан үзүүлбэрүүд зонхилох

ёстой гэж заасан байна. Монголын үндэсний цирк 2010 оноос хойш хүүхдэд зориулж нийт

15 тоглолт зохион байгуулснаас 11 нь үндэсний уран бүтээл байсан байна.7 Эдгээр

6 БШУ-ны сайдын Тушаал №А/51 2012.10.087 МҮЦ-ийн 2010 оноос хойшхи хүүхдэд зориулсан уран бүтээлийн жагсаалт

18

Page 19: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

бүтээлүүд нь 2010 онд 1 удаа, 2011 онд 4 удаа, 2012 онд 4удаа, 2013 онд 2 удаа

тоглодож байснаас харвал хүүхдэд зориулсан циркийн уран бүтээл маш бага гэж дүгнэж

болохоор байна.

Дүгнэлт

БСШУ-ны сайдын 228-р тушаалаар батлагдсан хүүхдэд уран сайхан, гоо зүйн

мэдлэг олгоход баримтлах уран бүтээлийн жагсаалтанд дэлхийн болон үндэсний сор

болсон шилдэг бүтээлүүд багтсан хэдий ч монгол ахуй, хүүхдийн нас, сэтгэхүйн оцлогт

тохирсон монгол зохиолчдын уран бүтээл дутагдалтай байна гэж дүгнэж байна. Ялангуяа

кино, дуурь, балет, цирк, драмын болон хүүхэлдэйн жүжгийн уран бүтээл маш хангалтгүй

байна. Энэ нь нэг талаас хүүхдэд зориулсан уран бүтээлийн зохиолч дутагдалтай

байгаатай холбоотой боловч нөгөө талаас төрөөс хүүхдэд зориулсан уран бүтээл,

тэдгээрийг зохиогчдийг дэмжих тухай бодлого сул байгаатай холбоотой гэж үзэж байна.

3.3 Санал, Зөвлөмж“Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын 4.6

“Соёл урлагийн хөгжлийн бодлого”-ын стратегийн зорилтын 2 дахь хэсэгт “...үндэсний

уламжлалт, сонгодог урлаг, хүүхдэд зориулсан урлагийн төрлийг төрөөс дэмжих

үндэсний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх...” гэж заасан байна. Энэ заалт

тодорхой хэмжээнд8 хэрэгжиж байгаа боловч хэрэгжилт нь хангалтгүй, тусгайлсан

хөтөлбөр гараагүй байна.

Хүүхдэд зориулсан уран бүтээлийг төрөөс системтэй дэмжих шаардлагатай байна.

Зөвхөн нэг яам юмуу аль нэг төрийн байгууллага биш бүх албан газар, аж ахуйн нэгж,

иргэдийг хүүхдэд зориулсан уран бүтээлд анхаарлаа хандуулахад нь төрөөс зохион

байгуулалттай арга хэмжээ авах хэрэгтэй байна. Жишээ нь хүүхдэд зориулсан уран

бүтээлчдийг зохиол бүтээлээ туурвих орчныг нь бүрдүүлж өгөх, тэднийг хүүхдийн

цэцэрлэг, сургууль, болон хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөдөг газруудад нь

бодлогоор байрлуулж хүүхдийн нас, сэтгэхүйд тохирсон уран бүтээл туурвихад нь

анхаарах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай байна.

Мөн энэ жагсаалтыг дахин шинэчлэх, шаардлага хангахуйц үндэсний шинэ уран

бүтээлүүдийг нэмэх хэрэгтэй байна. Тушаалд жагсаалтыг 2-3 жил тутамд шинэчлэх

болон тушаалын хэрэгжилтэнд хяналт тавих тухай журам нэмэх шаардлагатай байна.

8 2007 оны Засгийн газрын 280 дугаар тогтоол

19

Page 20: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

Эцэст нь хэлэхэд хүүхдэд зориулсан уран бүтээлийг нэмэгдүүлж, үндэсний өв

соёлоо уламжлуулах замаар хүүхдэд урлагаар дамжуулан уран сайхан, гоо зүйн мэдлэг

олгох нь тэдний хүмүүжил төлөвшил болон хөгжил боловсролд, цаашлаад улс орны

хөгжил цэцэглэлтэнд эерэгээр нөлөөлөх болно.

4. Дэлгэцийн кинонд хийсэн шинжилгээ4.1 Хийсэн үйл ажиллагаа. Ажлын хэсгийн гишүүд 2014 оны 2-р сард нээлтээ томоохон

кино театруудаар гарч байгаа 2 монгол киног үзэж шинжилгээ хийсний үндсэн дээр

дараах дүгнэлтийг гаргаж байна /Шинжилгээний хуудасын хавсралт 2-оос харна уу/.

Хүүхэд залуучуудын хамгийн их сонирхолыг нь татаж тэдэнд нөлөөлж, массыг хамарч,

хүртээмж нь хамгийн өндөр байгаа урлагийн төрөл бол Монголд одоогоор УСК байна.

Гэвч эдгээр кинонуудын агуулгад хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх ямар нэгэн үг

хэллэг, үйлдэл байна. Жишээ нь: Д.Энхбаатар, Р.Оюунгэрэл нарын зохиолоор бүтээсэн

“Анирлагч” УСК-ны гол баатар Зантаан: Наад муугий чинь алчихаад дараа нь чамайг

ална шүү муу өлгөчин минь хэмээн заналхийлдэг.

“Фантастик” продакшны бүтээл “Аз жаргалын шок” УСК-ны гол баатар Дөлгөөн

байнга арьсаа гэж хараадаг. Гол баатар Дөлгөөн найзуудтай уулзахдаа эхнэрүүдээ яаж

араар тавьдаг тухай ярьдаг. Дунд сургуулийн багш нар хоорондоо хэрэлддэг, хоорондоо

зодолддог, хоорондоо явалдах сонирхолтой байдгийг харуулсан нь хүүхдэд үлгэр

дуурайлал өгөх ёстой багш нарын ёс зүйгүй байдлыг харуулж байгаа ч уг киног үзэгчдийн

60 гаруй хувийг хүүхдүүд эзэлж байсан нь тэдний хүмүүжил, ойлголт, хандлагад сөрөг

нөлөө үзүүлэхээр байна.

Мөн эдгээр кинонуудын агуулгад хүүхдийг хүчирхийллийн шинж чанартай юмуу

хүчирхийлэлд уруу татсан үг хэллэг, үйлдэл байна. Жишээ нь “Анирлагч” УСК-д

...Буун дуу тас хийн нэгэн эр хонгондоо шарх авснаар кино эхлэх бөгөөд гол дүр Зантаан

эмчлүүлсэн айлын охинд сэтгэл алдарч, тэрхүү сэтгэл, хүслээ гүйцээхээр алхам бүртээ

хүчирхийлэл үйлдэнэ. Сэтгэлтэй хэмээсэн охиноо хүчиндэнэ, ээжийг нь хүчиндэх гэж

оролдоно улмаар буудаж амийг нь хөнөөнө, жирэмсэн эхнэрээ аюулхайгаар нь бүсээр

боож, хүүхдийг нь дутуу төрүүлэх дөхнө, хадан дээрээс нутгийн танил залуугаа түлхэж

унагана, эцэст нь өөрөө ухарч яваад хадан дээрээс нисч, газарт унан цусанд хутгалдан

амь тавин анирлана. Байгалийн амьтныг хөнөөсөн нь үр удмын цусан өшөө болж, амийг

амиар сольж байгааг харуулна. Ийнхүү уг кино хүчирхийллийг хүчирхийллээр

шийдвэрлэж байгаагаар дуусна. Энэ киног ээжтэйгээ кино үзсэн 5 настай хүү “Ээж ээ.

20

Page 21: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

Энэ киноны ээж нь аймаар алуурчин тийм ээ. Сүхээр цохио л...” гэж хэлж байсан нь кино

хүүхдэд ямар хүчтэй нөлөөлдгийн тод жишээ байлаа. Энэ кино угаас хүүхдэд зориулсан

кино биш байсан юм. Бид хүүхэд ямар кино үзээд байгааг, тэр нь тэдний хүмүүжилд

хэрхэн нөлөөлж болохыг л сонирхон судалсан.

4.2 Дүгнэлт, санал

Кино театруудад гарч байгаа кинонуудад үзэгчдийн нас, бүлгийн ангилал тавиагүй

буюу сурталчилгааны үед ч тодорхой зарлаагүй нь чухам аль насныханд зориулсан нь

тодорхойгүй байна. Тиймээс аль ч насныханд байлаа ч ялангуяа хүүхэд, залууст

хүчирхийлэл, аймшиг, сурталчилсан кино гаргуулахгүй байхад анхаарч, кино зохиол,

найруулгад сэтгэл зүй, ёс суртахууны зөвлөх ажлуулдаг байх.

Насын ангилал тавьдаггүй, кино театрууд болон кино бүтээгчид ашиг олохын тулд

аль ч насны хүүхдийг хэдэн цагт ч хамаагүй насанд хүрэгчдэд зориулсан киног үзэхийг

зөвшөөрдөг учир хүүхдүүд киног маш ихээр үзэж байна. Жишээ нь: Кино театрт гарч

байгаа киноны нийт үзэгчдийн 25-30 хувийг хүүхэд эзэлж байна /Өргөө кино театрын

мэдээллийн ажилтан Д.Батцэцэг/. Энэ нь тэдний хүмүүжил төлөвшилд маш муугаар

нөлөөлж байна.

Цаашид ийм төрлийн киног гаргахдаа реклам сурталчилгаанаас нь эхлээд бүх

хэлбэрээр насанд хүрэгчдэд зориулсан гэдгийг сурталчлах, хүүхдэд үзүүлэхийг хориглох,

эцэг эхчүүд үүн дээр хяналт тавих шаардлагатай байна.

5. Ярилцлага, сурвалжлагын судалгааны тайлан5.1 Хийсэн үйл ажиллагаа. Дараах Уран бүтээлчид болон соёл урлагийн байгууллагын

ажилтнуудтай ярилцлага хийлээ.

Л.Отгонсүрэн /БШУЯ-ны Насан туршийн боловсролын агуулга, стандартын мэргэжилтэн/: БШУЯ-наас хүүхдийн номын чиглэлээр маш их хөрөнгө зарж ажиллаж

байна, үүнээс жишээ дурдвал:

1. 2013 оноос эхэлсэн жил бүр хэрэгжих “Ном” хөтөлбөрийн тухай

2. 2014оны 3 дугаар сараас нийт 3 сарын хугацаатай явагдах хүүхдийн сэдэвтэй,

хүүхэд сонирхон унших роман, тууж, өгүүлэг, яруу найраг, эссэ, орчуулгын уран

бүтээлийн уралдаан зарлагдана. Энэ уралдааны санхүүжилт маш өндөр бөгөөд

уралдааны хүрээнд хүүхдэд зориулсан дуурь, цомнол, дуулалт жүжиг, кино, драмын

жүжгийн гэх мэт бүх төрөл, жанарын зохиол нэмэгдэнэ

21

Page 22: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

3.2013 онд аймаг, нийслэлийн бүх сургуулийн бага ангийг БСШУЯ ангийн номын

сантай болгосон. Энэ жил бүх дунд ангийг номын сантай болгохоор 1,3 тэрбум төгрөг

төсөвлөөд ажиллаж байна гэж номтой холбоотой маш олон ажил төлөвлөөд хийж байгаа

бөгөөд ажлуудын хэрэгжилт дээр хяналт тавьж ажиллаж байгаа талаараа ярьж байлаа.

Гэтэл энэ их ажлын цар хүрээ, чанар хүртээмж, хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөний

талаар эцэг эх, хүүхэд, олон нийт “...хөтөлбөрийн нэрийг сонссон...” гээд тодорхой зүйл

ярихгүй байгаад анхаарууштай байлаа. Мөн бусад яам, газруудын хамтын ажиллагаа

хангалтгүй байгаа нь ч харагдлаа.

Д. Эрдэнэбаатар /Найруулагч/: Хүүхдэд зориулсан уран бүтээлийн асуудлаар

1995-1996 оны үед Ерөнхийлөгч зарлиг гаргаад Ерөнхий сайд нь дэмжээд ажил эхэлсэн

болов ч тодорхой арга хэмжээ аваагүй. 2001-2008 оны үед Соёл урлагийн хөгжлийн

хөтөлбөр гарсан хэрэгжээгүй.

Хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжих Засгийн газрын тогтоол гарч 150 сая

төгрөг зарцуулж байхаар шийдсэн. Танил тал, энэ тэр гээд олигтой бүтээл гараагүй. Хэн

мэдээлэлд ойр байна тэр хүний хөөцөлдлөгөөний дагуу л шийдвэрлэж ирсэн. Төрийн

зориудын бодлогоор дэмжсэн зүйл бараг байхгүй. Хүүхдэд зориулсан уран бүтээлийг

шүүн хэлэлцдэг зөвлөл байх хэрэгтэй. Зөвлөлд хүүхдийн байгууллагын төлөөлөл байж

болно шүү дээ. Хүүхдийн эрхийн талаасаа зөвлөдөг.

Б.Бадам /Хүүхдийн ахмад зохиолч/: Би 80 гарч явна. Хүүхдийн ном зохиол энэ

тэр нийлээд багагүй олон юм хийсэн ухаантай. Цөөн тоогоор хэвлээд номын дэлгүүрт

өгчихлээр зарагдаад л байдаг юм. Тэгэхлээр хэрэгтэй юм хийсэн юм болов уу даа гэж л

өөрийгөө үнэлээд байгаа юм. Миний ажлыг манай зохиолчдын хороо ч үнэлээгүй л

байна. Уг нь Нацагдоржийн нэрэмжит шагналыг хүртчих юмсан гэж их л хүлээлээ. Энэ

номнуудыг ивээн тэтгээд хэвлээд өгчихдөг хүн, байгууллага байдаг бол, эсвэл захиалаад

түгээгээд өгдөг бол хүүхдэд хүрэх үр дүн нь илүү өгөөжтэй байх болов уу гэж бодох юм.

Миний номноос хүүхдүүд дандаа ардын сургамжит ухаарлыг л олж авна даа. Муу муухай

үг хэллэг ердөө оруулдаггүй юм. Номоор үйлдсэн нүгэл болно шүү дээ. Бичсэн ном

зохиолыг төрөөс үзээд шалгаад хэвлээд өгдөг бол сайн л байна. Хүүхдийн ном чинь

дотор агуулгын утга учраас гадна өнгө үзэмж гоё байх ёстой шүү дээ. Тэгэхлээр үнэ нь

өндөр болоод л явчихна. Ийм нэг бэрхшээл байгаа юм. Өөр бас хүүхдийн гэхлээр л үнэ

бага хямд төсөр байх юм бодоод байгаан. Тийм биш шүү дээ.

22

Page 23: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

Н.Нацагдорж /Хүүхдийн зохиолч/: Хүүхдийн зохиолчдын залгамж холбоог

бэлтгэх хэрэгтэй. Хүүхдийн зохиолчдод зориулсан сургалт зохион байгуулж, өнөөгийн

хүүхдийн эрэлт хэрэгцээ онцлогийн талаар мэдлэг өгөх нь чухал байна. Хүүхдийн сурах

бичигт орсон бүтээлүүдийг эргэж харах шаардлагатай.Зохиолчдыг хүүхдийн амьдралтай

танилцуулах томилолт өгөн ажиллуулах нь их үр дүнтэй санагдаж байна.

Г.Пүрэвдорж /Хөгжмийн зохиолч/: Миний уран бүтээлийн багагүй хувь нь

хүүхдийнх байдаг. Гэвч хүүхдийн уран бүтээлийн үнэлэмж маш доогуур байдаг. Тийм

болохоор уран бүтээлчид хүүхдийн бүтээл рүү хандахгүй байна шүү дээ.Уг нь хүүхдэд

зориулсан уран бүтээл хамгийн өндөр үнэлэмжтой байх ёстой юм.

Б. Өнөржаргал /Ая зохиогч, Хөгжим бүжгийн коллежийн сурагч/: Би 30 гаруй

дууны ая зохиосон. Ая зохиосон гэж урамшил шагнал авч байгаагүй. Би урын сангаа

баяжуулж байна гэж бодоод л хийгээд байдаг. Харин ч уран бүтээл хийх бүрд мөнгө

төгрөг их шаардагддаг. Түүнийгээ эмээгээсээ бас зарим байгууллагуудаас гуйж байгаад

гаргуулдаг. Хамгийн сүүлд хийсэн “Би уртын дуундаа хайртай” дуугаараа клип хийлгэхэд

Морин хуур чуулга их тусалсан. Бас Хас банк гээд.

Ж.Цэцэгжаргал /Соёл урлагийн хорооны мэргэжилтэн/: Засгийн газрын

хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хороо нь Монгол улсын Засгийн газрын 2008 оны

64 дүгээр тогтоолоор үүсгэн байгуулагдаж, 2009 оны 03 дугаар сараас үйл ажиллагаагаа

явуулж эхэлсэн. Энэ асуудлаар дараах зүйлүүд дээр анхаарах хэрэгтэй

Сургуулийн нийгмийн ажилтныг олон улсын түвшинд хүргэхэд анхаарч ажиллах,

тэгэхийн тулд нийгмийг хамарсан массын хэмжээнд зөвлөгөөн зохион байгуулах.

ЕБС-ийн ном худалдан авах зардлыг нэмэгдүүлэх, боловсролын яамнаас зарлаж

байгаа тендерийн асуудал дээр хүүхдийн байгууллагыг оролцуулах

Н.Сувд /УДАТ-ын жүжигчин, ардын жүжигчин, Төрийн соёрхолт/: Бид нар

жүжгээ хийчихэж байгаа. Тэгээд жүжгээ хүүхдэд үзүүлэх гэхээр билет борлуулахгүйгээр

бид үзүүлж чадахгүй. Тэр билетийг борлуулах гэхээр эцэг эх нь дургүйцнэ гээд мөнгө

цугуулах гэхээр янз бүрийн асуудлууд гардаг. Энэ уулзалтаас бас үр дүнтэй асуудал

байгаасай гэж бодож байна. 2 талаасаа энэ нөхцөл бүрдсэн байна. Одоо төсөвт

хүүхдийн үдийн хоол гэж төсвөөс мөнгө гаргадаг шиг энэ ном үзвэр, энэ бүх жагсаалтыг

хүүхдийн толгойд, сэтгэлд нь хүргэхийн тулд төсөвт суулгаж өгвөл тэрийгээ сургуульдаа

өгнө үү уран бүтээл хийж байгаа байгууллагадаа өгнө үү тэр нь цааш боловсруулагдаад

шийдвэр гарахдаа хэнд нь тэр төсөв очих уу тэр нь бидэнд сонин биш байна.Ганцхан

23

Page 24: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

бид тэр уран бүтээлээ зориулсан хүүхдүүдээ, эцэг эхэд нь, албан байгуулагадаа

хүндрүүлэхгүйгээр хүргэх ийм арга замыг нээж өгөөч гэсэн хүсэлт байна.

Хүүхдийн уран бүтээл хийх уралдаан зохион байгуулж урьд жилийн хүүхдийн гэсэн

бүхнийг нурааж байсныг бодвол жаахан жаахан гэсэн алхамуудыг Засгийн газрын

агентлаг, Засгийн газрын бодлогын хүрээнд хийж байна.

Ингээд шалгаруулсан төсөлд мөнгө өгдөг. Зарим кино, жүжиг гэх мэтэд төсөл

байдаг.Төсөл хэрэгжээд хүлээсэн үр дүн гарахгүй байгаа муу тал байгаа. Кино, жүжиг

хийнэ гээд мөнгийг нь авчихдаг.Жишээлбэл, манай түрүүчийн жилд хийсэн “Онц

сурлагатан орохыг хориглоно” гэсэн жүжгийг хувь хүн төсөл хийгээд мөнгийг нь авчихсан.

Тэрийгээ хэрэгжүүлэхдээ манай театрын бааз суурь, уран бүтээлчид дээр суурилаад

хийсэн. Жүжгийг муу болсон гэж хэлэхгүй. Жүжиг манай бааз суурин дээр хийсэн

болохоор муу болоогүй.Тэр жүжгийг цааш нь тоглуулах эрх театрт байдаггүй. Тэр

зохиолч нь зохиолыг би тоглуулаад мөнгийг нь авна уу гэхээс биш зүгээр та нар

тоглуулахгүй гээд тэр жүжиг цааш тоглох ямар ч боломжгүй болсон. Хааяа нэг л тэр

төслийн мөнгө авсан хүнд орлого болохоор л тоглоно уу гэхээс өөр ямар нэгэн үр

ашиггүй болж байна.

Тиймээс энэ шалгаруулалтыг бэлэн болсон бүтээлийг худалдан авах журмаар,

тухайлбал, хөгжмийг, номыг, жүжгийг, киног аль нь ч байлаа гэсэн, тийм учраас гарсан

зардлыг нь өгч худалдан авах ч юм уу, эсвэл захиалгаар хийлгэх ч юмуу ийм байдлаар

хийвэл илүү үр дүнтэй болох байх гэж бодож байна.

Манай театр улсдаа ганцхан байгаа театр. Яг хүүхдэд зориулсан театр манайд

байсан. Энийг татан буулгасан ямар нэгэн шийдвэр байхгүй, хувьчилж авсан газар

байшингийг нь зарчихаад яваад өгсөн болохоос театрыг татан буулгасан ямар нэгэн

шийдвэр байхгүй байгаа учраас энэ театрыг сэргээн байгуулах шаардлагатай байна.

Театр маань ачаалал ихтэй хүнд байгаа учраас хүүхдүүдэд яг нас насныхан

онцлогоор байнгын үйлчилгээтэйгээр уран бүтээлээ хүргэж чадахгүй байгаа.

Тийм учраас хүүхдийн театрыг барьж байгуулах бололцоо бол байна гэж боддог.

СТӨ хотын мэдэлд байна. Хотын чуулга гэсэн бас нэг байшинг авсан байна. Иймд

хүүхэддээ анхаарал хандуулж хөрөнгө оруулалт хийх саналтай байна.

Боловсролын байгууллагууд энэ дээр соёл урлагийн байгууллагуудтай хамтран

нилээд зүйл хийх ёстой болов уу гэж бодож байна.

24

Page 25: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

Хүүхдийн авьяасыг нээх, хөгжүүлэх талаар багагүй ажил хийж байна. Энэ дээр

нилээд ахиц гарсан гэж боддог. Харин хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудал дээр

хамтран ажиллах шаардлагатай байна.

Сургууль дээр нийгмийн ажилтан гэж хүмүүжил хариуцсан нэг орон тоо нэмэгдсэн

нь сайн байх. Харин сурлагын төлөвлөгөө, хөтөлбөр, заах аргачлалд их дутагдал байгаа

юм шиг надад харагдаж байна.

ЕБ-ын мэдлэг олгож байгаа хичээлүүдэд соёл урлагийн хүүхдийн сонирхол татсан

заах аргачлал, хэлбэрийг нэвтрүүлэх тал дээр боловсролын байгууллага анхаарч

ажиллах хэрэгтэй

Эцэст хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал дээр бид, ер нь манайхан

их туйлширдаг, үгүй бол хамгийн тэргүүний хүмүүстэй, эсвэл хамгийн доор байгаа ядуу

хүмүүстэй ажилладаг, харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал орхигддог.

Б.Тогтохжаргал /Цох сонины эрхлэгч/: Хүүхдийн цөөхөн сонин байна. Энэ

сонинуудынхаа төлөө төр засгаас анхаардаг, уран бүтээлчдээ төр засгаас дэмждэг

байгаасай гэсэн саналтай байна. Манай Цох сонины хувьд хувийн сонин. 150000 биш ч

гэсэн зах зээлийн үед 15000 уншигч хүүхдүүдтэй. Цөөхөн хүмүүс хүүхдийн төлөө чадах

ядахаараа ажилладаг.

Монголын бүх телевизүүдээр сард нэг удаа хүүхдийн хүмүүжил, хөгжил,

төлөвшлийн талаар час хийсэн мессэжүүд дандаа явдаг баймаар байна. Одоо

арилжааны телевизүүд хүүхдүүдийг ашигласан, дорд үзсэн 2 дугаар зэргийн бараа

бүтээгдэхүүн шиг харьцаж байна. Бид яг тэр хүүхдэд хэрэгтэй, гэрэл гэгээ авчирдаг,

итгэл өгдөг тийм мессэжүүдийг өгдөг байх хэрэгтэй.

Сайнбаяр /ДЗМОУБ-ын ажилтан/: Хэвлэл мэдээллийн хувьд хүүхдийг шоунд

ашиглаж байгаа нь илэн далангүй, уланцайм хүүхдийн эрхийг зөрчсөн нэвтрүүлэг,

сурталчилгаа хэрээс хэтэрлээ. Энэ дээр мониторинг хийдэг байгууллага, хүмүүс хэрэгтэй

байна.

Улаанбаатар хотын хувьд барагцаалаад 500 мянган хүүхэд байгаа байх.

Тэдгээрийн 200 мянган хүүхэд нь гудамжинд амралтаа өнгөрүүлж байна. Амралт

өнгөрүүлэх газар алга. Гудамжинд байгаа хүүхдийн талаар бид юу хийх ёстой вэ гэдгийг

ярилцмаар байна.

Хүүхдэд ээлтнй хотын удирдлагууд хаана байна. Тэр хүмүүстэй уулзаж, санал

бодлыг нь сонсмоор байна.

25

Page 26: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

Эндэрээ /Лоолойгийн найзууд нэвтрүүлэг/: Лоолойгийн найзууд нэвтрүүлэг 5

жил болж байна.7 хоногт 6 удаа гарч байна. Жаахан хүүхдүүд ирж байсан хүүхдүүд

маань өөрсдөө найруулж, монтажаа хийж, бүх зүйлээ өөрсдөө хийж байна. Энийг хэн ч

мэддэггүй. Миний нэвтрүүлгийг, миний хүүхдүүдийг бүх хүн мэддэг, намайг бол сайн

мэдэхгүй. Би эдгээр хүүхдүүдийнхээ үйл явдал дээр тулгуурлан 45 ангитай кино хийсэн.

Санхүүжилтийн асуудал хүнд байсан. 100 топ аж ахуйн нэгжид албан тоот өгч тусламж

хүсэхэд 2 хон газар ивээн тэтгэсэн. Тэгээд би 45 ангит киног 27 сая төгрөгөөр хийж

дуусгасан.

Цэцэгжаргал /СУХ-ны мэргэжилтэн /: Дараах саналтай байна.

1. Сургуулийн нийгмийн ажилтныг олон улсын түвшинд хүргэхэд анхаарч ажиллах,

тэгэхийн тулд нийгмийг хамарсан массын хэмжээнд зөвлөгөөн зохион байгуулах.

2. Тухайн жилийг хүүхэд рүү хандуулсан сэдэв болгон зарлах асуудлыг судлаж

үзэх. /урьд нь хүүхдийн жил гэж зарлаж байсан /

3. Шавь сургалтыг манайхтай хамтран зохион байгуулах асуудлыг судлаж үзэх.

4. Хүүхдийн төлөө газрын дэргэд хүүхдийн дуу хоолойг сонсох өрөө танхимыг

ажиллуулах. Хүүхдийг хүүхдийнх нь дэргэд үгийг нь хэлүүлдэг байх

5. ЕБС-ийн ном худалдан авах зардлыг нэмэгдүүлэх, боловсролын яамнаас зарлаж

байгаа тендерийг шийдэхдээ хүүхдийн байгууллагыг оролцуулах

6. Хувийн сургуулийн үйл ажиллагаанд анхаарал хандуулах. Хүүхдийн эрх талаас нь

мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хяналт тавих. Есүсийн ухуулга

сурталчилгаа хийдэг сургууль бас байна.

Л.Одончимэд /Зохиолч/: Миний хувьд нэг санал байна. Хүүхдийн төлөө

ажилладаг уран бүтээлчид, ахмадуудыг нэгтгэсэн зөвлөл юм уу, нэгдэл ч юм уу, төв ч юм

уу нэр өгч байгуулаад танай байгууллагын дэргэд ажиллуулах саналтай байна. Энэ нь

танай ажилд тусладаг, төрийн соёл урлагийн бодлогод хүүхдээ яаж оруулах уу гэдгийг

ярьдаг, зөвлөдөг,зарим үед уриа лоозон гаргадаг, улсын болон орон нутгийн чанартай

үйл ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулдаг баймаар байна.

Ц.Хулан /Хүүхэлдэйн театрын захирал/: ЕБС-ын 6-14, 14-18 насны хүүхдийн

нас, сэтгэхүйн онцлогийг харгалзаж их, бага гэсэн хоёр тайзнаа үйлчилгээ явуулдаг. Үнэ

өртгийн хувьд их тайз 2500₮ /хоёр мянга таван зуун төгрөг/ бага тайз 1500₮ /нэг мянга

26

Page 27: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

таван зуун төгрөг/-ийн үнэтэй байдаг. Үнийн хувьд хямд байдаг нь хүүхдийн томчуудаас

байнга хараат байдагтай холбоотой.

Хүний сэтгэхүй, сэтгэлгээ, хүн болох төлөвшил, хүмүүжлийн хамгийн оргил үе хүүхэд

насанд театрын урлаг нь тэдэнд боловсрол, ёс зүйн ухагдахууныг ойлгуулахад чухал

үүрэгтэй. Тайзны урлаг нь өөртөө урлагийн бүх элементийг агуулдаг тул театраас урлаг

соёлын бүх төрөл  зүйлийг мэдэж авдаг.  Жишээ нь: уран зураг, дизайны урлаг,

архитектур, хөгжим бүжиг, утга зохиол, яруу найраг, уран илтгэхүй зэрэг. Мөн үндэсний

болон дэлхийн сонгодог уламжлалыг орон зай цаг хугацааны нэгэн агшинд нэгэн зэрэг

бүтээлцдэгээрээ онцлог юм.

Театрын урлаг нь ЕБС-ийн хичээлийн алдааг оноог, янз бүрийн түвшингийн сургалт

нь хангалтгүй, ялангуяа, хавсарга мэт явж ирснийг нөхдөг, эцэг эх, сурган

хүмүүжүүлэгчдэд хүүхдээ сургах, хүмүүжүүлэх  үндсэн орчины нөхцөл бааз суурийг

бэлтгэж өгдөгөөрөө театр, аливаа хүүхдэд зориулагдсан уран бүтээл ялгардаг,

үнэлэгддэг байх ёстой. Энэ бол давуу тал юм.

Хүндрэл, бэрхшээлийн тухайд төсөвт олгосон мөнгөөр цөөн тооны ч чанартай

гаргахыг хичээдэг боловч бүтээлээ хүргэхэд унаа тээвэр, томилолтын мөнгө асар их

дутагддаг. Бид ТӨХ-ноос актлагдсан автобус, портер хоёр болон хувийн түрээсийн

автобусаар хөдөө орон нутагт тоглолтоо хийдэг.

Орон нутаг, гадаадад аялан тоглох томилолтын зардал маш бага байдаг.

Сурталчилгааны үнэ асар өндөр /ТV-д 1 секундын реклам 160.000-320.000₮ хүртэл

тарифтай/ гэх зэрэг хүндрэл бэрхшээл асар их байна. Бүтээлийн түүхий эдээ үнэ ханш

хамгийн бага гэх  Нарантуул захаас авдаг. Улсын байгууллагыг ивээн тэтгэх, хувийн

хэвшлийнхний хандлага сүүлийн жилүүдэд буурч байна.

Ч.Түвшин /УДЭТ-ын найруулагч/: Хүүхдэд зориулсан уран бүтээлийн үнэлэмжийг

дээшлүүлэхгүй бол хүүхдийн уран бүтээл хийгдэхгүй, уран бүтээл төрөхгүй байна.

Өнөөдрийн хүүхэд маргаашийн иргэн гэдэг утгаар нь хүүхдийн уран бүтээлийн цар хүрээг

нэмэх, хамтран ажиллагсадыг төрийн түвшинд дэмжих хэрэгтэй. Урлагийн гоо зүйн

даатгалтай болох хэрэгтэй.

Хүүхдийн уран бүтээлийг сургууль хамт олонд заавал үзэх жагсаалт гаргах, түүнийгээ

мөрдөх гэхлээр билет шахсан гэх асуудалд ордог. Хандив, ивээн тэтгэлэг авахыг

хориглосон нь хүүхдийн уран бүтээл шинээр хийхэд хүндрэлтэй байна. Театр хөгжихөд

эсрэг нөлөөтэй, удаашралтай байна. Улсын драмын эрдмийн театртай хамтран ажиллаж

27

Page 28: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

хүүхдүүддээ уран бүтээл үзүүлсэнээс болж сургуулиудын захирал, нийгмийн ажилтан,

багш нар захиргааны арга хэмжээ авахуулж байгаа нь бидний үйл ажиллагаанд сөргөөр

нөлөөлж байна.

Цагаанхүү /Улсын Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын маркетингийн менежир/: Манай чуулгын “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг нь байгаль эх дэлхийгээ

хайрлах, өв соёлоо хадгалан хамгаалах, эцэг эх болон ахмадынхаа сургаалыг даган

мөрдөх хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн болж төлөвшихөд нь чиглэсэн утга

агууламжтай энэхүү хүүхдийн дуулалт жүжиг юм. “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт

жүжиг нь Монгол ардын үлгэрээр дамжуулан хүүхдийг өв тэгш хүмүүжүүлэх ёс заншлаа

дээдлэх, эцэг эхийгээ хүндлэх, байгаль дэлхий ан амьтнаа хайрлан хамгаалах ухааныг

хүүхэд ахуй цагаас нь сэтгэл зүрхэнд суулгадаг байсан эрт үеийн уламжлалыг сэргээхэд

нэмэр болох өргөн их ач холбогдолтой хүүхдийн уран бүтээл юм. Цаашид ийм төрлийн

уран бүтээлийг бодлогоор дэмжих шаардлагатай байна.

Оюунчимэг /Монголын Үндэсний Циркийн нягтлан/: Хүүхдэд зориулсан уран

бүтээл нь хөгжим, дуу, бүжиг давамгайлсан орчин үеийн хөгжим технологи дээр

тулгуурлаж жүжигчдийн ур чадварыг харуулсан цогц театрчилсан үзүүлбэр болох мюзикл

хэлбэрээр тавигдсан уран бүтээлүүдийг тавьж, энэ тал дээр төрөөс циркийн урлагийг

хөгжүүлэхэд бодлого боловсруулж анхаарах хэрэгтэй байна. Циркийн урлаг бол өөрөө

хүүхдүүдийн үзэх дуртай төрлүүдийн эгнээнд байдаг тул бид орчин үеийн хүүхдүүдийн

хүсэл сонирхолд нийцсэн уран бүтээлүүд туурвихад нэн орчин үеийн техник технологийн

хөгжил хөгжил хурдацтай хөл нийлүүлэн хоцролгүй урагшлах хэрэгтэй байна.

Бидэнд төрөөс дэмжлэг туслалцаа байдаггүй. Том хэмжээний уран бүтээл туурвихад

үзэгчдийг хамруулж чадахгүй байна.

5.2 Дүгнэлт Хүүхдийн уран бүтээл дагнан туурвидаг хүүхдийн зохиолч, шүүмжлэгч, жүжүгчин,

найруулагч зэрэг мэргэжлээр бэлтгэдэг сургууль байхгүй байна.

СУИС-ийн Театр, кино урлагийн сургууль “Жүжиг, киноны зохиолч” мэргэжлээр

элсэлт авдаг бөгөөд сүүлийн 2 жилийн байдлаар тус ангийг нийт 11 оюутан төгссөн

байна. Эдгээрээс зөвхөн 4 зохиолч мэргэжлээрээ ажиллаж байна. Гэхдээ энэ 4 зохиолч

хүүхдийн уран бүтээлээр дагнаж уран бүтээл туурвидаггүй байна /СУИС-ийн Театр, кино

урлагийн сургуулийн сургалтын алба/. МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд

“Зохиолч, судлаач, шүүмжлээч” гэсэн мэргэжлээр элсэлт авдаг боловч, хүүхдийн уран

28

Page 29: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

бүтээлээр дагнасан мэргэжилтэн бэлтгэдэггүй байна. Хүүхдийн уран бүтээлээр дагнасан

зохиолч бэтгэдэггүй нь энэ тал дээр төрийн бодлого дутагдалтай байгааг харуулж байна.

Циркийн уран бүтээлд төрийн бодлого маш чухал байна. Учир нь энэ төрлийн уран

бүтээлийг төрөөс анхаарал хандуулж, дэмжиж ажиллахгүй байгаагаас

1. Циркийн барилга зориулалтаараа ашиглагдах нь багассан

2. Мөн уран бүтээлчид нь олон улсын циркт гарч тоглох

3. Олон улсын хэмжээнд монголын нэрийг гаргаж яваа циркийн залуу уран

бүтээлчдийг шагнаж урамшуулах асуудал сул гэх мэт олон асуудал байгааг

дурдаж болно.

Зөвхөн цирк биш бусад урлагийн олон салбарт олон улсын хэмжээнд амжилт гаргаж

байгаа уран бүтээлчдийг шагнаж, урамшуулах, дэмжих асуудал маш сул байна.

Хүүхдийн уран бүтээл нь төр засгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай салбар

гэдэг нь эдгээр уран бүтээлчдийн ярианаас тодорхой харагдаж байна.

IV. НЭГДСЭН ДҮГНЭЛТ, САНАЛ, ЗӨВЛӨМЖНэгдсэн дүгнэлт:

1.Хүүхдэд зориулсан уран бүтээлийг нэмэгдүүлэх, үндэсний өвийг уламжлуулах

замаар хүүхэд багачуудад урлагаар дамжуулан уран сайхан, гоо зүйн хүмүүжил олгох

асуудал нэгдсэн бодлого, төлөвлөлтөөр дутмаг байна.

2.Төрөөс хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжин анхаарч олон зарлиг, тогтоол,

тушаал, төсөл, хөтөлбөрүүдийг гарган хэрэгжүүлж байгаа ч хэрэгжилт, хүүхдэд хүрч буй

үр дүн, үр нөлөө хангалтгүй байна.

3.Урлаг, соёлын салбарт улсын болон олон улсын уралдаан, тэмцээн, наадам, арга

хэмжээнд амжилт гаргасан уран бүтээлч хүүхдүүдийг шагнаж, урамшуулах, дэмжих эрх

зүйн тогтолцоо бүрдээгүй байна.

4.“Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын 4.6

“Соёл урлагийн хөгжлийн бодлого”-ын стратегийн зорилтын 2 дахь хэсэгт “...үндэсний

уламжлалт, сонгодог урлаг, хүүхдэд зориулсан урлагийн төрлийг төрөөс дэмжих

үндэсний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх...” гэж заасан боловч тусгайлсан

хөтөлбөр гараагүй байна.

5.Мэргэжлийн урлагийн байгууллагуудын хүүхдэд зориулсан уран бүтээлийн сан,

тоглолт, үзүүлбэрийн тоо цөөхөн, хүүхдэд хүрэх хүртээмж хангалтгүй байна.

29

Page 30: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

6. Ялангуяа өсвөр насныханд зориулсан Монгол зохиолчдын ном зохиол нэн ховор

байна.

7. Хүүхдийн зохиолч, уран бүтээлчдийн бүтээлийг үнэлэх, тэднийг урамшуулан

дэмжих явдал хангалтгүй байна.

8.Хүүхдэд зориулсан уран бүтээлийн хүүхдэд үзүүлэх үр нөлөөг тодорхойлох, хянах

хяналтын зөвлөл, хууль эрх зүйн тогтолцоо байхгүй байна.

Нэгдсэн санал:1."Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх

журам"/Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолын хавсралт/, ”Хүүхдэд уран сайхан,

гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээлийн жагсаал”-тыг/ БСШУ-ны сайдын

2011оны 228 тоот тушаалын хавсралт / шинэчлэн боловсруулах;

2. Хүүхдийн болон хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжих Үндэсний

хөтөлбөрийн төслийг шинэчлэн боловсруулж, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл болон

Засгийн газарт өргөн барих;

3. Хүүхдийн мэргэжлийн уран бүтээлчдийг /жүжигчин, найруулагч, зураач, зохиолч

гэх мэт/ төрөл бүрийн мэргэжлээр бэлтгэх;

4. Хүүхдийн уран бүтээлчдийн зохиол, бүтээлийг төрөөс санхүүжүүлэх тогтолцоог

бий болгох;

Ерөнхий зөвлөмж:1. Хүүхдийг олон нийтийн мэдээллийн хэрэгслэлийн сөрөг нөлөөнөөс хамгаалах

тухай хуулийг эсвэл энэ тухай тусгайлсан бүлгийг “Хүүхэд хамгааллын тухай хуулийн

төсөл”-д оруулах;

2. Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүүхдийн болон хүүхдэд

зориулсан уран бүтээлийг дэмжих заалтуудыг оруулах;

3. Хүүхдэд зориулсан уран бүтээлийн талаар төр засгаас баримтлах бодлогоо

шинэчлэх;

4. Хүүхдэд зориулсан уран бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэх талаар тодорхой

арга хэмжээ авах;

5. Хүүхдэд зориулсан уран бүтээлээс илүү хүүхдийн өөрсдийнх нь бүтээлийг үнэлэх

дүгнэх тогтолцоо бүрдүүлэх;

30

Page 31: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

6. Хүүхдэд зориулсан уран бүтээлийг хянах зөвлөл байгуулж, бүрэлдэхүүнд нь

хүүхдийн байгууллагын төлөөллийг оруулах;

7. Хүүхдийн уран бүтээлийн чиглэлээр ерөнхийлөгчийн зарлиг, засгийн газрыг

тогтоол, сайдын тушаалуудын хэрэгжилтийг хангах талаар тодорхой арга хэмжээ авч

олон нийтэд мэдээллэх;

8. Хүүхдийн болон хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжих тусгай сан бий болгох;

9.Кино болон телевизийн нэвтрүүлгийн хувьд насны ангилалын тэмдэг

тэмдэглэгээний 3 дахь зэрэглэлд хамаарах кино, нэвтрүүлэг, видео бичлэгийг өдрийн

цагаар, бага насны хүүхдэд зориулсан кино, нэвтрүүлгийг орой 22:00-с хойш гаргахгүй

байх, насанд хүрэгчдэд зориулсан киног кино театрууд зөвхөн оройн цагаар буюу 18

цагаас хойш гаргадаг байх талаар холбогдох газруудад асуудал тавьж шийдвэрлүүлэх;

10. Хүүхэд, залууст хүчирхийлэл аймшиг сурталчилсан кино гаргуулахгүй байхад

анхаарч, кино зохиол болон найруулгад сэтгэл зүй, ёс суртахууны зөвлөх ажлуулдаг

байх;

11. Төв орон нутгийн музей, театр, номын санг албан болон албан бус сургалтад

ашиглах замаар хүүхдийг бага наснаас нь урлаг, уран сайхны мэдрэмжтэй, гоо зүйн

хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд чиглүүлэх;

12.Хүүхдийн амралт, чөлөөт цагийг тэдний хөгжилд чиглүүлэхэд ном, тайз,

дэлгэцийн бүтээлүүд чухал нөлөөтэй байгаа тул чиг үүрэг тус тусдаа байгаа яам,

агентлагуудын хамтын ажиллагааг сайжруулах;

13.Хүүхдийн зохиолч, уран бүтээлчдэд хүүхдийн эрх, нас, сэтгэхүйн болон

хөгжлийн талаар сургалт, нөлөөллийн ажлыг системтэй зохион байгуулах;

14. Хүүхдийг ном, урлагаар дамжуулан хүмүүжүүлэх, тэдэнд гоо зүйн мэдлэг олгох

нь төр засаг болон асуудал хариуцсан хэдэн байгууллагын ажил бишийг бүх хүнд

ойлгуулах, ялангуяа эцэг эхчүүдийн энэ талын мэдлэг ойлголтыг сайжруулах, хүүхдээ юу

уншиж, юу үзэж байгаад анхаарах, урлаг уран бүтээлийн нөлөөгөөр хөгжиж, төлөвшихөд

нь дэмждэг сэтгэлгээг бий болгох хэрэгтэй байна.

Ажлын хэсэг

31

Page 32: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

Ашигласан материалЗарлиг, тогтоол, тушаалууд

1. Монгол Улсын Засгийн Газрын “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс

санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам” 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 280-

р тогтоол

2. Боловсрол Соёлын Шинжлэх Ухааны сайдын “Хүүхдэд зориулсан уран сайхан, гоо

зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээлийн жагсаалт” 2011 он 06 сар 20

өдрийн 228-р тушаал

3. Монгол улсын ерөнхийлөгчийн "Хүүхдийн соёл, хүмүүжил, халамжийн талаар авах

зарим арга хэмжээний тухай” 1995 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 119-р

шийдвэр

4. Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын “Ном унших арга зүйг түгээн дэлгэрүүлэх

тухай” 2012 оны 10-р сарын 08-ны өдрийн 51-р тушаал

Монгол Улсын Их Хурлын тогтоол “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого

батлах тухай” 2012 оны 05 сарын 22 өдрийн 52-р тогтоол

5. Соёлын тухай хууль. 1996

6. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц

бодлого. 2008

Судалгааны тайлангууд7. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны мониторингийн дүн 2011. ХХЗХ

8. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн 2013 оны12 дугаар сарын 17-ны өдрийн УИХ-ын

хуралдаанд хийсэн мэдээлэл

9. “Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр-2010” судалгаа 2010.УБ. ХХ

10. “Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр-2010” судалгаа 2012.УБ. ХХ

32

Page 33: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

11.МУБИС-ын сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн багш Ч.Баярмаатай хийсэн

ярилцлага

12. “Зурагт ба хүүхэд”Австралийн эрдэмтдийн судалгаа 2014.05.03

13.ЕБС-ийн 7-11 дүгээр ангийн сурагчдын хэвлэл мэдээлэлтэй харилцах суурь

мэдлэг, ойлголтын түвшиг, хэрэглээний онцлогийг тодруулах судалгааны тайлан

2012, УБ. Хэвлэлийн хүрээлэн

14.ССАЖЯ-ны 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хэвлэлийн мэдээ

15.2014 оны 3 дугаар сарын 3-7-ны өдрийн телевизийн хөтөлбөр

16.Телевиз, радиогийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага

17.Хүүхдийн номын зах зээлийн судалгаа /ЕБС-ын 1-5 дугаар ангийн хүүхдэд

зориулсан. /Хөдөөгийн Боловсролыг Дэмжих Хөтөлбөр. 2009/

18.Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны мониторингийн дүн 2011. ХХЗХ

19.Хэвлэл мэдээллийн судалгааны 5 жилийн ой

20. “Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр-2010” судалгаа 2010.УБ. ХХ

21. “Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр-2010” судалгаа 2012.УБ. ХХ

22.МУБИС-ын сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн багш Ч.Баярмаатай хийсэн

ярилцлага

23. “Зурагт ба хүүхэд”Австралийн эрдэмтдийн судалгаа 2014.05.03

24.ЕБС-ийн 7-11 дүгээр ангийн сурагчдын хэвлэл мэдээлэлтэй харилцах суурь

мэдлэг, ойлголтын түвшиг, хэрэглээний онцлогийг тодруулах судалгааны тайлан

2012, УБ. Хэвлэлийн хүрээлэн

25.ССАЖЯ-ны 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хэвлэлийн мэдээ

26.2014 оны 3 дугаар сарын 3-7-ны өдрийн телевизийн хөтөлбөр

27.Дөрвөлжин хайрцаг байнга үзэх нь хүүхдэд хортой http://chrit_child.blog.gogo.mn

28.Телевиз, компьютер, хүүхэд... http://www.davlagaa.mn

29.Хүүхдэд үзүүлмээргүй хүүхэлдэйн кино http://www.eagle.mn/content/read/10939.htm

30.Телевиз болон интернет хүүхдийн нойрноос хомсолдог

http://www.emegteichuud.mn/content/42335.shtml

31.Телевиз, радиогийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага

32.Өнөөгийн телевизийн нэвтрүүлгүүд хүүхдийн оюун ухаан, хэл ярианы хөгжилд

сөргөөр нөлөөлж байна http://www.bpc.mn/index.php?

33

Page 34: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

option=com_content&view=article&id=469:2012-12-06-14-30-37&catid=12:2011-02-15-

15-21-08&Itemid=27

33. “Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих” хүүхдийн уран бүтээлчдийн дугуй ширээний

ярилцлагын тэмдэглэл. ХТГ. 2011.06.29

Вебсайтууд 1. http://www.davlagaa.mn/modules/cms/read/article.aspx?id=1704

2. https://zorigtsoc.wordpress.com/category

3. http://www.forum.mn/p_pdf.php?obj_id=4457

4. http://www.setgel.org/2011/11/blog-post.html

Хавсралт 1Уулзсан хүмүүсийн жагсаалт

1. Л.Отгонсүрэн /БСШУЯ-ны Насан туршийн боловсролын агуулга, стандартын

мэргэжилтэн/

2. Ц.Цэрэндулам /БСШУЯ-ны Боловсролын чанарын үнэлгээ, төлөвлөлт зохион

байгуулалтын мэргэжилтэн/

3. Ц.Цэндмаа /Насан туршийн боловсролын төвийн захирал/

4. Д.Цэвэлмаа /ССАЖЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын

дарга/

5. З.Баянзул /ССАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн/

6. Л. Мөнхзул /ССАЖЯ-ны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах

газрын мэргэжилтэн/

7. О.Сундуй /Соёл урлагийг дэмжих сангийн мэргэжилтэн/

8. Д. Эрдэнэбаатар /Найруулагч/

9. Б.Бадам /Хүүхдийн ахмад зохиолч/

10.Н. Нацагдорж /Хүүхдийн зохиолч/

11.Г. Пүрэвдорж /Хөгжмийн зохиолч/

12.Б. Өнөржаргал /Ая зохиогч, Хөгжим бүжгийн коллежийн сурагч/

13.Ж.Цэцэгжаргал /Соёл урлагийн хорооны мэргэжилтэн/

14.Н.Сувд /УДАТ-ын жүжигчин, ардын жүжигчин, Төрийн соёрхолт/

15.Б.Тогтохжаргал /“Цох” сонины эрхлэгч/

16.Д.Эндэрээ /“Лоолойгийн найзууд” ерөнхий найруулагч/34

Page 35: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

17.Л.Одончимэд /Зохиолч/

18.Д.Чимэгээ /“NEPKO” хэвлэлийн компаний хүүхдийн зохиолч/

19.Ц.Хулан /Улсын хүүхэлдэйн театрын захирал/

20.Ч.Түвшин /УДЭТ-ын найруулагч/

21.Н.Оюунчимэг /Монголын үндэсний циркийн нягтлан/

22.Цагаанхүү /УДБЭЧ-ын маркетингийн менежир/

Хавсралт 2

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН НОМ, ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН УРАН БҮТЭЭЛИЙНЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙН БАЙДАЛ СУДАЛГААНЫ НОМЫН ЖАГСААЛТ

1. Ц.Гэрэлмаа, Ч.Сэлэнгэ. Зөвхөн охидод. 2013

2. Редактор А.Уранчимэг. Most сэтгүүл

3. Ж.Дашдондог. Морьтой үлгэр. 2014

4. Эмхтэгсэн Д.Цэрэнсодном. Монгол ардын үлгэр I. 2013

5. Эмхтэгсэн Д.Цэрэнсодном. Монгол ардын үлгэр II. 2013

6. Л.Уранцэцэг, Ш.Эрдэнэчимэг. Гэр бүлийг судлах тест. 2014

7. Ж.Хорлоо. Сайн, мууг ялгая. 2014

8. Д.Гармаа. Хөгжөөнтэй туужууд. 2013

9. Ж.Дашдондог. Аав, ээж, би. 2012

10.Н.Норжхорлоо, Л.Отгонсүрэн, Н.Оюунцэцэг. Шийдвэрлэх нас. 2013

11.Ж.Батболд. Хүүхдүүдээ гэмт халдлагаас өөрийгөө яаж хамгаалах вэ?. 2013

12.Б.Бадам. Хайрыг яаж зурах вэ?

13.Б.Бадам. Чоно буруугүй

14.Б.Бадам. Ажлын амт

15.Б.Бадам.Эрдэм ном Эрхэм баян

16.Б.Бадам.Д.Гармаа. Хөгжөөнтэй туужууд

17.Б.Бадам.Ганаа, Зоригоо хоёр

18.Б.Бадам.Муурын нулимс

35

Page 36: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

19.Б.Бадам.Мэргэн туулайн сургааль

20.Б.Бадам.Ихэр

21.Б.Бадам.Ялгаагүй ээ

22.Б.Бадам.Хоёр туулай хөөвөл Нэгийг нь ч барихгүй

23.Б.Бадам.Харамч хайнзан

24.Б.Бадам.Өөрийнхөөрөө л амьдар

25.Б.Эрдэнэбаяр. Бумбардай аргалд явсан нь. 2013

Хавсралт 3

Хүүхдэд зориулсан тайз, дэлгэцийн уран бүтээлд хийх үнэлгээУран бүтээлийн төрөл: - Дуулалт жүжигУран бүтээлийн нэр: - Эрх цагаан унагаҮзэгчдийн тоо, насны байдал: - 250 хүн. Үүнээс: 6-10 насны хүүхэд дийлэнх буюу 90%, насанд хүрэгчид 10%.3. Үзэгчдийн сэтгэл ханамжийн байдал/ажиглалт ба 5-6 хүнтэй ярилцаж тодруулах/А. Маш өндөр сэтгэл ханамжтай-80%Б. Сэтгэл ханамжтай-20%В. Сэтгэл ханамж дунд зэрэг-0%Г. Сэтгэл ханамж тааруу-0%4. Тасалбарын үнэТом хүн 5000төгХүүхэд ....................төг5. Жүжгийн агуулгад хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх ямар нэгэн үг хэллэг, үйлдэл байгаа эсэх./жишээ бичих/Хүүхдэд зориулсан өнгө аястай, сонирхолыг нь татахуйц, хүүхдүүдэд буруу зүйлийг хийж болохгүйг сануулсан, аав ээжийнхээ үгэнд сайн орж байхыг сургамжилсан хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлөхүйц жүжиг болжээ. Жишээ нь: Эрх цагаан унага ээжийнхээ үгэнд ороогүйгээс үүдэн ижил олон сүрэг, эхээсээн хагацдаг, энэ нь хүүхдүүдэд ээжийнхээ үгэнд сайн орох, буруу зүйлийг хийж болохгүйг сургамжилж байна.6. Жүжгийн агуулгад хүүхдийг хүчирхийллийн шинж чанартай юумуу хүчирхийлэлд уруу татсан үг хэллэг, үйлдэл байгаа эсэх./жишээ бичих/Байхгүй7. Жүжиг тухайн үед үзэж буй хүүхдүүдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон эсэх. /жишээ бичих/Бага насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон. Хүүхдүүдтэй харилцах, тэднийг өдөөх, хөгжөөсөн байдал их байсан. Жишээ нь: ...Шувууны өндөгөнд гар хүргэх нь битгий хэл хуруугаа ч хүргэж болохгүй шүү, тэгвэл энхрий бяцхан өндгийг ээж нь голчдог юм байхгүй юу, ойлгосон уу хүүхдүүдээ... г.м

36

Page 37: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

Энэ жүжиг нь хүүхдэд зориулсан жүжиг байсан ба бид хүүхэд ямар кино, жүжиг үзэж байгаа, тэр нь тэдний хүмүүжилд хэрхэн нөлөөлж болохыг сонирхон судалж байгаа билээ.8. Кино бүтээлд үзэгчдийн нас, бүлгийн ангилал тавьсан тэмдэглэгээтэй эсэх: .....БайхгүйДүгнэлт, санал: 1. Хүүхдийн бүтээлийг үзэж байгаа хүүхдүүдийн ихэнх нь анги хамт олноорооо анги удирдсан багштайгаа эсвэл тодорхой асран хамгаалагчгүй явж байсан бөгөөд бие биетэйгээ ноцолдох, ийш тийшээгээ гүйх, хаалгаар гарч байхдаа бие биенээ түлхэх байдал их ажиглагдсан иймд үзвэр үйлчилгээний газрууд болон олон нийтийн газраар явж байгаа тохиолдолд хүүхдэд тавих анхаарал болгоомжлолыг нэмэгдүүлэх2. Цаашид хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлөхүйц “Эрх цагаан унага”-тай адил кино жүжгийг олноор тавих, түнийг хүүхдүүдэд үзүүлдэг байх

Шинжилгээ хийсэн Х. Алтан-Асаг

Хүүхдэд зориулсан тайз, дэлгэцийн уран бүтээлд хийх үнэлгээУран бүтээлийн төрөл: - Уран сайхны киноУран бүтээлийн нэр: - Аз жаргалын шокҮзэгчдийн тоо, насны байдал: - 140 хүн. Үүнээс: 10-14 насны хүүхэд 28 буюу 20%, 15-18 насны хүүхэд 42 буюу 30%, 19-25 насны залуучууд 70 буюу 50%.3. Үзэгчидын сэтгэл ханамжийн байдал/ажиглалт ба 5-6 хүнтэй ярилцаж тодруулах. / А. Маш өндөр сэтгэл ханамжтай-30%Б. Сэтгэл ханамжтай-40%В. Сэтгэл ханамж дунд зэрэг-30%Г. Сэтгэл ханамж тааруу-0%4. Тасалбарын үнэТом хүн 7000 төгХүүхэд 4000 төг5. Киноны агуулгад хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх ямар нэгэн үг хэллэг, үйлдэл байгаа эсэх./жишээ бичих/Киноны гол баатар Дөлгөөн байнга арьсаа гэж хараадаг. Гол баатар Дөлгөөн найзуудтай уулзахдаа эхнэрүүдээ яаж араар тавьдаг тухай яридаг. Дунд сургуулийн багш нар хоорондоо хэрэлдэг, хоорондоо зодолддог, хоорондоо явалдах сонирхолтой байдгийг харуулсан нь хүүхдэд үлгэр дуурайлал өгөх ёстой багш нарын ёс зүйгүй байдлыг харуулж байна. 6. Киноны агуулгад хүүхдийг хүчирхийллийн шинж чанартай юумуу хүчирхийлэлд уруу татсан үг хэллэг, үйлдэл байгаа эсэх./жишээ бичих/Гол дүрийн баатар Гэрлээгийн ажилладаг сургуулийн хичээлийн эрхлэгч багш нарыг сурагчдын дэргэд загнаж дарамталдаг нь хүүхдүүдэд сургуулийн хичээлийн эрхлэгч гэдэг ууртай багш нарыг хүчирхийлсэн хүн байдаг гэсэн ойлголт төрүүлж байна.7. Жүжиг тухайн үед үзэж буй хүүхдүүдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон эсэх./жишээ бичих/Кино бүрэн хэмжээгээр насанд хүрэгчдэд зориулсан агуулгатай байхад кино театр болон уран бүтээлчид ашгийн төлөө хүүхдүүдийг олоноор үзүүлж байна.

37

Page 38: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

8. Кино бүтээлд үзэгчдийн нас, бүлгийн ангилал тавьсан тэмдэглэгээтэй эсэх: .....БайхгүйДүгнэлт, санал: 1. Уг кинонд үзэгчдийн нас, бүлгийн ангилал тавиагүй буюу сурталчилгааны үед ч тодорхой зарлаагүй нь чухам аль насныханд зориулсан нь тодорхойгүй байна. Тиймээс өсвөр насны хүүхэдүүд киног маш ихээр үзэж байна. Энэ нь тэдний хүмүүжил төлөвшилд маш муугаар нөлөөлж байгаа бөгөөд хэт эрт буруугаар төлөвших ёс суртахуунгүй зан суртахууныг хэвийн зүйл гэж боддог болох аюулыг эрсдэлд хүргэж байна.2. Цаашид ийм төрлийн киног гаргахдаа реклам сурталчилгаанаас нь эхлээд бүх хэлбэрээр насанд хүрэгчдэд зориулсан гэдгийг сурталчлах хүүхдийг үзүүлэхийг хориглох, эцэг эхчүүд үүн дээр хүчтэй хяналт тавих шаардлагатай байна.

Шинжилгээ хийсэн С.Нарантуяа

Хүүхдэд зориулсан тайз, дэлгэцийн уран бүтээлд хийх үнэлгээУран бүтээлийн төрөл: - Уран сайхны киноУран бүтээлийн нэр: - АнирлагчҮзэгчдийн тоо, насны байдал: - 140 хүн. Үүнээс: 4-10 насны хүүхэд 6 буюу 8,5%, 20-35 насны залуучууд 112 буюу 80%, 35-аас дээш насных 22 буюу 11,5%.3. Үзэгчидын сэтгэл ханамжийн байдал/ажиглалт ба 5-6 хүнтэй ярилцаж тодруулах. А. Маш өндөр сэтгэл ханамжтай-0Б. Сэтгэл ханамжтай-20%В. Сэтгэл ханамж дунд зэрэг-40%Г. Сэтгэл ханамж тааруу-40%4. Тасалбарын үнэТом хүн 7000 төг Хүүхэд 4000 төг5. Жүжгийн агуулгад хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх ямар нэгэн үг хэллэг, үйлдэл байгаа эсэх./жишээ бичих/Киноны гол баатар Зантаан: Наад муугий чинь алчихаад дараа нь чамайг ална шүү муу өлгөчин минь хэмээн заналхийлдэг. 6. Жүжгийн агуулгад хүүхдийг хүчирхийллийн шинж чанартай юумуу хүчирхийлэлд уруу татсан үг хэллэг, үйлдэл байгаа эсэх./жишээ бичих/...Буун дуу тас хийн нэгэн эр хонгондоо шарх авснаар кино эхлэх бөгөөд гол дүр Зантаан эмчлүүлсэн айлын охинд сэтгэл алдарч, тэрхүү сэтгэл, хүслээ гүйцээхээр алхам бүртээ хүчирхийлэл үйлдэнэ. Сэтгэлтэй хэмээсэн охиноо хүчиндэнэ, ээжийг нь хүчиндэх гэж оролдоно улмаар буудаж амийг нь хөнөөнө, жирэмсэн эхнэрээ аюулхайгаар нь бүсээр боож, хүүхдийг нь дутуу төрүүлэх дөхнө, хадан дээрээс нутгийн танил залуугаа түлхэж унагана, эцэст нь өөрөө ухарч яваад хадан дээрээс нисч, газарт унан цусанд хутгалдан амь тавин анирлана. Байгалийн амьтныг хөнөөсөн нь үр удмын цусан өшөө болж, амийг амиар сольж байгааг харуулна. Ийнхүү уг кино хүчирхийллийг хүчирхийллээр шийдвэрлэж байгаагаар дуусна.7. Жүжиг тухайн үед үзэж буй хүүхдүүдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон эсэх./жишээ бичих/Ээжтэйгээ кино үзсэн 5 настай хүү “Ээж ээ. Энэ киноны ээж нь аймаар алуурчин тийм ээ. Сүхээр цохио л...” гэж хэлж байсан нь кино хүүхдэд ямар хүчтэй нөлөөлдгийн тод жишээ байлаа. Энэ кино угаас хүүхдэд зориулсан кино биш байсан юм. Бид хүүхэд ямар кино

38

Page 39: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

үзээд байгааг, тэр нь тэдний хүмүүжилд хэрхэн нөлөөлж болохыг л сонирхон судалсан билээ.8. Кино бүтээлд үзэгчдийн нас, бүлгийн ангилал тавьсан тэмдэглэгээтэй эсэх: .....БайхгүйДүгнэлт, санал: 1. Уг кинонд үзэгчдийн нас, бүлгийн ангилал тавиагүй буюу сурталчилгааны үед ч тодорхой зарлаагүй нь чухам аль насныханд зориулсан нь тодорхойгүй байна. Тиймээс үзэгчид холимог буюу бага насны хүүхэд 8,5% байлаа.Энэ нь эцэг эхчүүд уг киноны ангилалыг мэдээгүйтэй холбоотой. / Кинонд гол дүрийн эзэн нэгэн хүүхнийг хүчиндэж байгаа хэсэг 30-40 секунд үргэлжлэхэд ээж хүүгийнхээ нүдийг дарж байлаа. Хүү харах гэж дээш доош хөдлөн дургүйцэнэ.Тэрхүү ээж миний хажууд сууж байсан бөгөөд түүнээс та хүүхдээ яагаад оройн үзвэрт дагуулж ирсэн юм бэ? гэж асуухад 5 настай хүүхдийн ээж ийм юм гарна гэж санаагүй хэмээж байлаа./

1. Цаашид аль ч насныханд байлаа ч ялангуяа хүүхэд, залууст хүчирхийлэл аймшиг сурталчилсан кино гаргуулахгүй байхад анхаарч, кино зохиол, найруулгад сэтгэл зүй, ёс суртахууны зөвлөх ажлуулдаг байх

Шинжилгээ хийсэн Х. БаавгайТӨСӨЛ

ХҮҮХДИЙН БОЛОН ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН УРЛАГИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

“Төрөөс баримтлах соёлын бодлого”-ын 3 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Иргэнийг багаас нь үндэсний соёлын мэдрэмж, мэдлэг, хүмүүжилтэй болгох эрэмбэ дараатай ажлыг бүх шатны боловсролын бүрэлдэхүүн хэсэг болгох”, 5 дахь хэсэгт “...хүүхдэд зориулсан урлаг, баримтат киног төрийн ивээлд байлгах”, 9 дэх хэсэгт “хүүхдэд зориулсан ном хэвлэл, уран бүтээлийг олшруулж, чанарыг сайжруулах”, “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын стратегийн зорилтын 2 дахь хэсэгт “Үндэсний уламжлалт болон сонгодог урлаг, хүүхдэд зориулсан урлагийн төрлийг төрөөс дэмжих үндэсний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх, “Соёлын тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 11 дүгээр заалтад “Үндэсний уламжлалт, сонгодог болон хүүхдэд зориулсан урлагийн бүтээл, улсын захиалгаар бүтээх уран сайхны болон баримтат кинонд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар тогтооно” Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 47-гийн 1.2.25-ын 2-т хүүхдэд зориулсан уран бүтээлийн төрөл зүйлийг олшруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ” гэж заасны дагуу “Хүүхдийн урлагийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсрууллаа.

БСШУЯ-аас “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг боловсруулан 2007 оны Засгийн газрын 280 дугаар тогтоолоор батлуулан хэрэгжүүлж байна. Уг журамд хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад жил бүр 150-аас доошгүй сая төгрөгийг зарцуулж байхаар тусгасан. Журмын хүрээнд 2008 - 2011 онд хүүхдэд зориулсан уран бүтээлийн төсөл шалгаруулах зарчмаар хүүхдийн 45 уран бүтээлийг нийт 500 орчим сая төгрөгөөр санхүүжүүлж хүүхэд багачуудын хүртээл болгоод байна. Мөн “Хүүхдэд урлагаар дамжуулан гоо зүйн хүмүүжил олгох уран бүтээлийн жагсаалт”-ыг батлан 2 жил тутам шинэчлэн ажиллаж байна.

Гэвч хүүхдэд зориулсан Хүүхдэд зориулсан уран бүтээлийг нэмэгдүүлэх, үндэсний өвийг уламжлуулах замаар хүүхэд багачуудад урлагаар дамжуулан уран сайхан, гоо зүйн хүмүүжил олгох асуудал нэгдсэн бодлого, төлөвлөлтөөр дутмаг байна.

Тиймээс ч “Хүүхдийн номын ордон байгуулах тухай” Засгийн газрын 2004 оны 196 дугаар тогтоол гарсан боловч Улсын төв номын сангийн салбар номын санг “Хүүхдийн номын ордон” болгон өөрчилсөн, Хүүхэлдэйн театрыг зориулалтын байртай болгох талаар Засгийн газрын 2002 оны 245 дугаар тогтоол “Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах Үндэсний

39

Page 40: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

хөтөлбөр”-т туссан боловч одоо хүртэл хэрэгжээгүй, Хүүхэд залуучуудын театрын үйл ажиллагааны чиглэлийг өөрлөхгүйгээр менежментийн хувьчлалд оруулсан ч өнөөдөр “Хаан банк” болж хувирсан зэрэг олон жишээ дурьдаж болохоор байна. Мөн орон нутгаас нийслэл рүү шилжин ирэгсэдийн тоо эрс нэмэгдсэнээр ЕБС-ын сургуулиудын ачаалал нэмэгдэж улмаар урлагийн дугуйлан дамжаа хичээллэх цаг хомс байна.

Иймд хүүхдийн урлагийг хөгжүүлэх талаар хийж буй ажлаа улам дэлгэрүүлэн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангахад юуны өмнө хүүхдийн урлагийг дэмжих хөтөлбөр хэрэгтэй болоод байна. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдийн урлагийг хөгжүүлэх дэмжүүлэх арга хэмжээнд төр засгийн анхаарал, дэмжлэгийг цогц байдлаар хандуулж, нэгдсэн бодлого зохицуулалтааар амжилттай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Төв орон нутгийн төрийн өмчийн хүүхдийн байгууллагад хүүхэд урлагийн боловсролоо дээшлүүлэх боломж, цагийг нэмэгдүүлэх, хүүхдэд урлагийн анхны мэдэгдэхүүнийг олгодог цэцэрлэг болон сургуулийн дуу хөгжим, дүрслэх урлагийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, музейг сургалтад ашиглах нь зэргээр хүүхдийг бага наснаас нь урлаг, уран сайхны мэдрэмжтэй, гоо зүйн хүмүүжилтэй өв тэгш иргэн болгоход хөтөлбөр үр дүнгээ өгнө.

ТӨСӨЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны .. дугаар Улаанбаатарсарын ..-ны өдөр. Дугаар ... хот

Хөтөлбөр батлах тухай

Соёлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 16 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын 4.6-ын стратеги зорилтын 2-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүүхдийн урлагийг дэмжих Үндэсний хөтөлбөрийг нэгдүгээр хавсралт, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тухайн жилийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Ч. Улаан, хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага зохицуулалтаар ханган ажиллахыг Соёл спорт аялал, жуулчлалын сайд Оюунгэрэл нарт тус тус үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хандивлагчдын татах талаар санаачлагатай ажиллахыг Соёл спорт аялал жуулчлалын сайд / н. Оюунгэрэл/-д үүрэг болгосугай.

40

Page 41: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД

СОЁЛ, СПОРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД

ТӨСӨЛ

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны .. дугаар сарын ... -ны өдрийн .. дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ХҮҮХДИЙН УРЛАГИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

Соёлын тухай хууль, Төрөөс баримтлах соёлын бодлого, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд хүүхдийн урлагийг хөгжүүлэх, тэдэнд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох талаар тодорхой зорилтууд дэвшүүлсэн билээ. Энэ зорилтыг цогцоор нь шийдвэрлэх үүднээс “Хүүхдийн урлагийг дэмжих үндэсний хөтөлбөр” боловсруулах шаардлага урган гарч байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын соёл, урлагийн талаар гаргасан хууль, тогтоомж болон стратегийн баримт бичиг, үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай нийцүүлэх, боловсрол, соёл, урлаг, хүүхдийн байгууллагын сургалт болон урлагаар дамжуулан хүүхдэд гоо зүйн хүмүүжил олгох ажлыг зохион байгуулах ажлын арга барил, уялдаа холбоог шинэчлэх зарчмыг баримтална.

Хоёр. Зорилго, зорилтуудЗорилго

Хөтөлбөрийн зорилго нь хүүхдэд урлагаар дамжуулан уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох, тэдний чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг эх оронч иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.

Зорилт 1. Хүүхдэд зориулсан уран бүтээлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах

41

Page 42: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

1.1. Төрийн мэргэжлийн урлагийн байгууллагуудад хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад зарцуулах хөрөнгийн заалтыг тусгайлан оруулж, санхүүжилт олгох

1.2. Уран бүтээлчдийн дунд төсөл сонгон шалгаруулах замаар хүүхдэд зориулсан уран бүтээлийн төсөлд санхүүжилт олгох, санхүүжилтыг үе шаттай нэмэгдүүлэх

1.3. Хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжигч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг олшруулах, сурталчлах

1.4. Хүүхдэд зориулсан уран зохиол болон хөгжмийн бүтээлийг нэмэгдүүлэх,

Үр дүн:

Хүүхдэд зориулсан уран бүтээл, хамрагдсан хүүхдийн тоо нэмэгдсэн байх,

Зорилт 2. Хүүхдийн соёл, урлагийн байгууллагуудыг тоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх, зориулалтын байртай болгох, менежментийг сайжруулах

2.1. Хүүхдийн номын ордон, Хүүхэлдэйн театрыг зориулалтын байртай болгох

2.2. Хүүхэд, залуучуудын театрыг сэргээж, зориулалтын байртай болгож, үйл ажиллагааг дэмжих

2.3. Хүүхдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд зориулагдсан барилга байгууламжийг /ордон, соёлын төв, номын сан, кино театр, тоглоомын төв г.м / шинээр барихыг асуудлыг бүх талаар дэмжих /нэмэгдүүлэх/

2.4. Хүүхдийн соёл, урлагийн байгууллагын менежментийг сайжруулах, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй хадгалах

2.5. Шинээр байгуулагдаж буй хүүхдийн соёл, урлагийн байгууллагын үүсгэл санаачлагыг сайшааж, үйл ажиллагааг бүхий л талаар дэмжих

Үр дүн:

Стандартын дагуу баригдсан соёл урлагийн барилга байгууламжийн тоо нэмэгдэж, өсвөр үеийнхэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин бүрдэн, урлаг соёл үйлчилгээний хүртээмж дээшилнэ.

Зорилт 3. Хүүхдийн соёл, урлагийн байгууллагуудын боловсон хүчинг бэхжүүлэх, чадавхижуулах

3.1.Хүүхдийн соёл, урлагийн байгууллагын дутагдалтай байгаа болон мэргэжил дээшлүүлэх шаардлагатай хүний нөөцийн судалгаа гаргах

42

Page 43: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

3.2. Монгол улсын соёл, урлагийн салбарт нэн шаардлагатай байгаа хүүхэлдэйн болон киноны урлаг бусад мэргэжлээр гадаад оронд сургах, мэргэшүүлэх бэлтгэх

3.3. Хүүхдийн соёл, урлагийн байгууллагын хүний нөөцийг дотоодод бэлтгэх боломжийг нэмэгдүүлэх

3.4. Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн ордон, бусад хүүхдийн байгууллагын урлагийн багш нарыг үе шаттайгаар сургалтанд хамруулах, мэргэшлийг нь дээшлүүлэх

Үр дүн:Хүүхдийн мэргэжлийн урлагийн байгууллагууд хүний нөөцийн хувьд бэхжиж,

мэргэжлийн сургалт болон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан хүний тоо нэмэгдсэн байх

Зорилт 4. Хүүхдэд урлагийн боловсрол олгох ажлыг зохион байгуулах, хичээлээс гадуур авьяас чадвараа дээшлүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх

1. Хүүхдийн зориулсан урлагийн боловсролын хөтөлбөрүүдийг төрөөс дэмжин ажиллах

2. Хүүхдэд мэргэжлийн урлагийн байгууллагын туурвисан хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон уран бүтээл, музей, түүх дурсгалын бусад зүйлсийг зохион байгуулалттайгаар үзүүлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулах

3. Музей болон мэргэжлийн урлагийн байгууллагыг түшиглэн дуу хөгжим, дүрслэх урлаг, түүх, нийгэм судлалын хичээлийг явуулах сургалтын бааз болгон ашиглах

4. Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлээс гадуурх дуу хөгжим, бүжиг, дүрслэх урлаг зэрэг соёл, урлагийн дугуйлан ажиллуулахыг нөхцөл боломжийг нэмэгдүүлэх

Үр дүн:

Сургалтыг соёл, урлагийн байгууллагуудтай холбож өгснөөр хичээлийн үр дүн дээшилж, хүүхэд эх орноороо бахархах, эх оронч сэтгэлтэй болж хүмүүжихэд түлхэц болно.

Зорилт 5. Хүүхдэд үндэсний уламжлалт соёлыг өвийг таниулах, өвлүүлэн хадгалуулах

5.1. Хүүхдэд үндэсний уламжлалт соёлыг өвлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, дэмжих

5.2. Хүүхдийг утга соёлын өвийг эзэмшсэн өв тээгчдэд шавь оруулан тухайн өвийг уламжлуулахад дэмжлэг үзүүлэх,

43

Page 44: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

5.3. Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэг дээр зохиогддог урлагийн үзлэгийг тогтмолжуулах,

5.4. Хүүхдийн урлагийн Улсын их наадмыг 4 жил тутамд зохион байгуулах,

5.5. Олон улсын хүүхдийн соёл, урлагийн наадам зохион байгуулах,

5.6. БСШУ-ы сайдын 2011 оны 228 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээлийн жагсаалт”-ыг шинэчлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Үр дүн:

Хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэхэд түлхэц болж соёл, урлагийн арга хэмжээнд оролцсон хүүхдийн тоо нэмэгдэнэ. Үндэсний өв соёлоо өвлөж, монголоо гэсэн дархлаатай иргэн болж хүмүүжинэ.

Зорилт 6. Хэвлэл, мэдээллийн цагийн хуваарьт хүүхдийн нэвтрүүлгийн цагийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах

6.1. Радио, телевизээр явах хүүхдийн нэвтрүүлгийг тэдний нас биений онцлогт тохируулж, чанарыг сайжруулан хүртээмжийг нэмэгдүүлэх

6.2. Телевиз, радиогийн нэвтрүүлгийн цагийн хуваарьт бодлогын өөрчлөлт оруулж хүүхэд, насанд хүрэгчдийн нэвтрүүлгийн цагийг зааглах, ялгасан тэмдэглэгээ хэрэглэж хэвшүүлэх

6.3.Хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хүнд нөхцөлөөс хэрхэн гарч болох талаар асуудал хөндсөн, соён гэгээрүүлэх ач холбогдол бүхий нэвтрүүлэг, мэдээллийг бэлтгэн явуулж байх

6.4.Эх түүх, өв соёлын талаарх танилцуулга бүхий цуврал ном, хэвлэл, сэтгүүл, CD, DVD, VCD- ний чанарыг сайжруулж, тоог нэмэгдүүлэх

Үр дүн:

Хүүхдэд нас биений онцлогт тохирсон нэвтрүүлэг, ном хэвлэлийн тоо нэмэгдэж, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх боломж нэмэгдэнэ.

Гурав. Хөтөлбөрийн үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж дараах үүрэг хүлээнэ:

Засгийн газар хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг улс орны эдийн засаг, нийгмийг

хөгжүүлэх үндсэн чиглэлтэй нягт уялдуулах; хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд олон улсын байгууллага, хандивлагч

орнуудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх; хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцож буй төрийн болон төрийн

бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, идэвхи санаачилгыг дэмжих.

Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага:

44

Page 45: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

хүүхдийн урлагийг хөгжүүлэх стратегийг тодорхойлох Хүүхдэд зориулсан урлагийн бүтээл, соёл, урлагийн арга хэмжээг нэмэгдүүлж

хүүхэд багачуудад хүргэх, тэднийг өв тэгш хүмүүжилтэй хүн болгон хүмүүжүүлэхэд чиглэгдсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх;

хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх.

Соёл, урлагийн агентлаг, төв орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд:

хүүхдэд зориулсан урлагийг хөгжүүлэх орчинг бүрдүүлэх асуудлыг зохицуулах; төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага, ерөнхий боловсролын

сургууль, хүүхдийн урлагийг дэмжих сонирхогчдын нэгдэл, холбоо, авъяастнуудтай хамтран ажиллах;

хүүхдийн урлагийг дэмжиж үр дүнтэй ажил зохион байгуулдаг хамтлаг, нэгдэл, холбоо, авъяастнуудыг шалгаруулан урамшуулах, дэмжих;

хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар бусад байгууллагуудаас зохиож байгаа ажилд идэвхтэй оролцох, дэмжлэг туслалцаа үзүүлэх;

хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, сурталчлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллага /орон нутгийн хэвлэл, мэдээлэл, соёл, боловсрол, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж/, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг уялдуулан зохицуулж удирдлагаар хангаж ажиллах;

Мэргэжлийн урлагийн байгууллагууд:

хүүхдэд зориулсан уран бүтээл туурвих; ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн урлагийг дэмжих сонирхогчдын

нэгдэл, холбоо, авъяастнуудтай хамтран ажиллах;

Боловсролын болон хүүхдийн байгууллагууд:

Хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах;

ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн урлагийг дэмжих сонирхогчдын нэгдэл, холбоо, авъяастнуудтай хамтран ажиллах;

Хүүхдийн урлагийг хөгжүүлэх аливаа арга хэмжээнд тэднийг оролцуулах, нөхцөл боломжоор хангах;

Хүүхдийн байгууллагын зориулалтаар ашиглаж байгаа төрийн болон орон нутгийн өмчийн барилга байгууламж, эзэмшил газрыг тухайн байгууллагын үндсэн чиг үүрэгт нь харшлах өөр зориулалтаар бусад байгуулллага, иргэнд ашиглуулах, эзэмшүүлэхгүй байх,

Хэвлэл, мэдээллийн байгууллагууд:

нэвтрүүлгийн цагийг нэмэгдүүлж, чанарыг дээшлүүлэх, арга хэлбэрийг боловсронгуй болгох;

45

Page 46: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

хүүхдийн байгууллагын уран бүтээлч, авъяастныг дэмжин, тэдний бүтээл, авъяас чадварыг нийтэд сурталчлах;

Телевизүүд насанд хүрэгчид хүүхдийн нэвтрүүлгийг ялгасан тэмдэглэгээ хэрэглэх;

Дөрөв. Удирдлага зохион байгуулалт

4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүргийг Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, харъяа байгууллагуудын оролцоотойгоор гүйцэтгэнэ.

4.3. Аймаг, нийслэл, сум, дүүрэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж зохион байгуулах үүргийг Соёл, урлагийн хороо, Хүүхдийн төлөө Үндэсний газар, аймгийн Боловсрол, соёлын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар хариуцна.

4.4. Хүүхдийн соёл, урлагийн тоглолт, арга хэмжээ, зохион байгуулах сургалт, сурталчилгаа явуулах үүргийг мэргэжлийн урлагийн байгууллага, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд тус тус эрхлэн гүйцэтгэнэ.

4.4. “Хүүхдийн урлагийг дэмжих Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг эдийн засаг, нийгмийн хөгжлийн явцтай уялдуулан жилээр төлөвлөн хэрэгжүүлж, жил бүрийн IY улиралд БСШУЯ-нд тайлагнаж байна.

Тав. Хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт

Хөтөлбөрийг 2012 - 2020 онд хэрэгжүүлнэ.

“Хүүхдийн урлагийг дэмжих Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт хөрөнгө нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

улсын төвлөрсөн төсөв; соёл, урлагийг дэмжих тусгай зориулалт бүхий сан; гадаад орон болон олон улсын байгууллагын хөрөнгө; дотоод, гадаадын байгууллага, иргэдээс өгсөн хандив, тусламжийн хөрөнгө.

Хэрэгжүүлэх хугацаа Улсын төсвөөс/сая төг/

2012 1,322.02013 5.089.02014 14,070.02015 13,160.02016 3,475.02017 1,250.02018 1,270.02019 1,730.0Нийт 41,366.0

Зургаа. Хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт

46

Page 47: АГУУЛГА - Sodon Visionresource3.sodonvision.com/nac/file/2014/4... · Web viewМУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн тэнхимд “Зохиолч,

Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараахь дөрвөн үндсэн хэсэгт хуваан төлөвлөнө:

- улсын хэмжээнд хүүхдийн мэргэжлийн байгууллага болон уран бүтээлчид хүүхдэд зориулсан уран бүтээл туурвих;

- Хүүхдэд зориулсан улсын болон олон улсын соёл, урлагийн наадам, уралдаан үзэсгэлэн зохион байгуулах;

- Хүүхдэд үндэсний болон уламжлалт урлагийг өвлүүлэх ажлыг зохион байгуулах,- Хүүхдэд урлагийн боловсрол олгох ажлыг зохион байгуулах,- Хүүхдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролоо

дээшлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх,--- о О о ---

47