6
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 1 ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА Гадаад томилолт 1. Япон Улсын Мусашимураяама хотод НЗД-ын А/238 дугаар захирамжиийн дагуу Засаг дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид 2018 оны 03 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд тус хотын даргын урилгын дагуу албан айлчлал хийв. Айлчлалын үеэр боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. Үүнд: хоёр тал бага ангийн сурагчдын дунд зохиогдох сумо бөхийн тэмцээнд Хан-уул дүүрэг болон Мусашимураяама хотын сургуулийн бага ангийн сурагчдыг идэвхтэй оролцуулах, хоёр талын соёлын өдрүүдийг зохион байгуулж сурталчлах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар болов. Мөн Хамтын ажиллагааны Санамж бичгийг 2018 оны 07 дугаар сард байгуулахаар тохиролцов. 2. Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнсан аймгийн Хаман Сумтай 2011 оноос хойш хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэн тэргүүтэй Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон ИТХ-ын төлөөлөгчид 2018 оны 04 дүгээр сарын 19-нөөс 04 дүгээр сарын 25-ны өдрүүдэд тус суманд албан айлчлал хийв. Цаашид хамтын ажиллагааг тогтворжуулж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, Эко дүүрэг болох зорилтын дагуу ногоон байгууламжийн чиглэлээр хамтарч ажиллах талаар харилцан санал солилцсоны үр дүнд тарвасын хүлэмж байгуулах, И Тэ Жүн багшийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг засварлаж тохижуулах ажлыг хийхээр тохиролцов. 3. Бүгд Найрамдах Болгар Улсын Софи хотын Изгрев дүүрэгт НЗД-ын А/484 дүгээр захирамжийн дагуу Засаг дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй Засаг даргын Тамгын газрын

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААkhanuul.mn/data/uploads/CloudBox/il tod gadaad hariltsaa 2018--.pdf · болон олон улсын худалдааны

  • Upload
    others

  • View
    21

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААkhanuul.mn/data/uploads/CloudBox/il tod gadaad hariltsaa 2018--.pdf · болон олон улсын худалдааны

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

1

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

Гадаад томилолт

1. Япон Улсын Мусашимураяама хотод НЗД-ын А/238 дугаар захирамжиийн дагуу Засаг дарга

Ж.Алдаржавхлан тэргүүтэй Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон Иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид 2018 оны 03 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын

31-ний өдрүүдэд тус хотын даргын урилгын дагуу албан айлчлал хийв.

Айлчлалын үеэр боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд зэрэг чиглэлээр хамтын

ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. Үүнд: хоёр тал бага ангийн сурагчдын дунд

зохиогдох сумо бөхийн тэмцээнд Хан-уул дүүрэг болон Мусашимураяама хотын сургуулийн

бага ангийн сурагчдыг идэвхтэй оролцуулах, хоёр талын соёлын өдрүүдийг зохион

байгуулж сурталчлах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар болов. Мөн Хамтын

ажиллагааны Санамж бичгийг 2018 оны 07 дугаар сард байгуулахаар тохиролцов.

2. Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнсан аймгийн Хаман Сумтай 2011 оноос хойш хамтын

ажиллагааны Санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааг

бэхжүүлэх зорилгоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэн тэргүүтэй

Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон ИТХ-ын төлөөлөгчид 2018 оны 04 дүгээр

сарын 19-нөөс 04 дүгээр сарын 25-ны өдрүүдэд тус суманд албан айлчлал хийв. Цаашид

хамтын ажиллагааг тогтворжуулж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, Эко дүүрэг болох

зорилтын дагуу ногоон байгууламжийн чиглэлээр хамтарч ажиллах талаар харилцан санал

солилцсоны үр дүнд тарвасын хүлэмж байгуулах, И Тэ Жүн багшийн нэрэмжит цэцэрлэгт

хүрээлэнг засварлаж тохижуулах ажлыг хийхээр тохиролцов.

3. Бүгд Найрамдах Болгар Улсын Софи хотын Изгрев дүүрэгт НЗД-ын А/484 дүгээр

захирамжийн дагуу Засаг дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй Засаг даргын Тамгын газрын

Page 2: ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААkhanuul.mn/data/uploads/CloudBox/il tod gadaad hariltsaa 2018--.pdf · болон олон улсын худалдааны

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

2

албан хаагчид болон ИТХ-ын төлөөлөгчид 2018 оны 06 дугаар сарын 09-нөөс 06 дугаар

сарын 16-ны өдрүүдэд тус дүүргийн Засаг даргын урилгын дагуу албан айлчлал хийв.

Хоёр дүүргийн хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ шатанд гаргах зорилгоор хийсэн тус

айлчлалаар дэд бүтэц бүтээн байгуулалт, хот төлөвлөлт, тохижилт, ногоон байгууламжийн

чиглэлээр хамтран ажиллахаар болов.

4. Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод зохион байгуулагдсан “Боловсрол-2018”

сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд дүүргийн ЗД-ын А/186 дугаар

захиражийн дагуу Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханаар ахлуулсан Засаг даргын

Тамгын газрын албан хаагчид 2018 оны 06 дугаар сарын 26-наас 07 дугаар сарын 02-ны

өдрүүдэд оролцож туршлага судлав.

Бага хурлын үеэр дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, өргөжүүлэхээр

олон улсын их дээд сургууль, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн эрдэмтэд, төлөөлөгчидтэй

уулзалт зохион байгуулж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

5. БНХАУ-ын ӨМӨЗО-ын Эрээн хотод зохион байгуулагдсан "БНХАУ, ОХУ, Монгол Улсын

Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны Эрээн хот чуулга уулзалт"-д ИТХ-ын дарга

Б.Цэрэн тэргүүтэй дүүргийн төлөөлөгчид 2018 оны 08 дугаар сарын 16-наас 08 дугаар

сарын 21-ний өдрүүдэд тус хотын даргын урилгын дагуу оролцов.

Айлчлалын үеэр БНХАУ, ОХУ, Монгол Улсын худалдаа аж үйлдвэрийн салбарын дээд

хэмжээний уулзалтанд оролцож 3 улсын худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн дарга нартай

уулзав. Мөн түүнчлэн, "Орон нутгийн шинэ хамтын ажиллагаа, шинэ хөгжлийг дэмжих нь"

сэдэвт БНХАУ, ОХУ, Монгол Улсын бүс нутаг хоорондын Захиргааны хамтын ажиллагааны

форумд оролцож 3 улсын хот, сум, дүүргүүдийн засаг дарга нартай уулзав.

Тус арга хэмжээ нь БНХАУ, ОХУ, Монгол Улсын эдийн засгийн коридорыг байгуулах тухай

хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Монгол, ОХУ руу нээлттэй шинэ бүтцийг байгуулах, гурван улс

хоорондын найрсаг хамтын ажиллагаа өргөжүүлэх өргөн хүрээний арга хэмжээ болов.

Page 3: ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААkhanuul.mn/data/uploads/CloudBox/il tod gadaad hariltsaa 2018--.pdf · болон олон улсын худалдааны

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

3

6. БНХАУ-ын Гуанжоу хотод зохион байгуулагдсан “Кантон Фэйр /Canton Fair/” үзэсгэлэн

болон олон улсын худалдааны хөгжлийн чуулганд дүүргийн ЗД-ын А/335 дугаар

захирамжийн дагуу дүүргийн төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сарын 18-наас 10 дугаар

сарын 26-ны өдрүүдэд оролцож олон улсын жижиг дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчидтэй

харилцаа холбоо тогтоох чиглэлээр уулзалтууд зохион байгуулав.

7. Япон Улсын Мусашимураяама хоттой 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “Токио-2020”

зуны Олимп, Пара-Олимпын наадмын “Хүлээн Авагч Хот (Host Town)” төслийн хүрээнд

байгуулсан харилцан ойлголцлын Санамж бичгийн хэрэгжилтийг хангах зорилгоор сурагч

солилцооны хөтөлбөрийг эхлүүлэв. Тус хөтөлбөрт тэнцсэн дүүргийн ерөнхий боловсролын

сургуулийн сурагчдыг дүүргийн ЗД-ын А/12 дугаар захирамжийн дагуу Хүнс, худалдаа

үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Одонтунгалаг ахалж 2018 оны 10 дугаар сарын 26-наас 10

дугаар сарын 29-ний өдрүүдэд тус хотод албан томилолтоор ажиллав.

Айлчлалын үеэр Мусашимураяама хотын дарга Фужино Масару, Мусашимураяама хотын

ИТХ-ын дарга, Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайд Батжаргал тэргүүтэй

төлөөлөгчид болон тус хотын сургуулийн сурагчдын хамт нийт 110 хүн хүлээн авч уулзав.

Мөн түүнчлэн, тус хотын соёлын Дээдара арга хэмжээнд оролцов. Үүнээс гадна, өсвөрийн

сумо бөхийн тэмцээнд дүүргийн хүүхдүүд амжилттай оролцож 2 хүүхэд хүрэл медалийн

эзэд болов.

Page 4: ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААkhanuul.mn/data/uploads/CloudBox/il tod gadaad hariltsaa 2018--.pdf · болон олон улсын худалдааны

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

4

8. “Төрийн албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх, хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд Тамгын

газрын албан хаагчдыг гадаадын дунд болон богино хугацааны сургалт, семинарт

хамруулах зорилгоор Австрали Улсын Сидней хотод зохион байгуулагдсан мэргэшсэн

нягтлан бодогчдын олон улсын бага хурал, сургалт семинарт дүүргийн ЗДТГ-ын даргын

А/144 дүгээр тушаалын дагуу Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг хамруулав. Тус

арга хэмжээнд 2018 оны 11 дүгээр сарын 03-наас 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд Санхүү,

төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа болон ерөнхий нягтлан бодогч З.Буянт нар

оролцов.

Тус чуулганаар технологийн хувьсал, санхүүгийн мэдээллийн зөв ашиглалт, хиймэл оюун

ухаанаар дамжуулан шийдвэр гаргах зэрэг дэлхий нийтийн анхаарал татаж буй

асуудлуудыг хэлэлцэж 4 өдрийн турш нийт 6 нэгдсэн хуралдаан, 30 салбар хуралдаан, 14

мэргэжлийн үзэсгэлэн зохион байгуулагдав.

9. Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско, Денвер хотуудад дүүргийн ЗД-ын А/362 дугаар

захирамжийн дагуу Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд нь 2018 оны 11 дүгээр

сарын 23-наас 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд НЗДТГ-ын дарга болон бусад 8 дүүргийн

ЗДТГ-ын дарга нарын хамт албан томилолтоор ажиллав.

Page 5: ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААkhanuul.mn/data/uploads/CloudBox/il tod gadaad hariltsaa 2018--.pdf · болон олон улсын худалдааны

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

5

Зочид төлөөлөгчид

1. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон БНСУ-ын Жинжу хотын Гёнсан Их

Сургууль нь 2015 онд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулан хамтран ажиллаж

байна. Тус сургуулийн төлөөлөгчдийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авав.

Хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор тус их сургуулийн танилцуулах

нээлттэй өдөрлөгийг 2018 оны 04 сарын 28-ны өдөр Хан-Уул Соёлын ордонд дүүргийн

ерөнхий боловсролын бүх сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулав.

Үр дүнд 2019 оны хаврын элсэлтэнд зориулсан Солонгос хэлний эрчимжүүлсэн сургалт

болон бакалаврын түвшний хөтөлбөрт Хан-Уул дүүргийн ерөний боловсролын сургуулийн

11 төгсөгчийг сонгон шалгаруулж 100%-ийн тэтгэлгээр суралцуулж байна.

2. БНСУ-ын Улсын Бусан хотын Хэүндэ дүүргийн дэргэдэх “Сайн дурын үйлчилгээ үзүүлэх төв”

байгууллагаас тэргүүн Рай Ва Сон-аар ахлуулсан нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй баг, хамт

олон 2018 оны 05 дугаар сарын 06-наас 05 дугаар 13-ны өдрүүдэд хүрэлцэн ирж сайн дурын

үйлчилгээ үзүүлэв.

Тус төвийн баг хамт олныг дүүргийн ЗДТГ-ын даргын А/79 дүгээр тушаалын дагуу 2018 оны

05 дугаар сарын 09-ний өдөр дүүрэгт хүлээн авч уулзаж цаашдын хамтын ажиллагааны

талаар санал солилцов.

Мөн түүнчлэн, тус байгууллага нь 29 дүгээр цэцэрлэгийн гадна талбайн засвар тохижилтыг

хийж цэцэрлэгийн хүүхэд багачуудад эрүүл мэнд, боловсролын чиглэлээр сургалт зохион

байгуулан нийт 40 сая төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэв.

Page 6: ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААkhanuul.mn/data/uploads/CloudBox/il tod gadaad hariltsaa 2018--.pdf · болон олон улсын худалдааны

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

6

3. БНСУ-ын Өмнөд Гёнсан мужийн Хаман сумын ИТХ-ын дарга Ким Жу Сок тэргүүтэй

сумын төлөөлөгчид, мэргэжилтнүүд 2018 оны 05 дугаар сарын 22-ноос 05 дугаар 25-ны

өдрүүдэд албан айлчлал хийв.

Тус мэргэжилтнүүд дүүргийн 50 гаруй тариалан эрхлэгчдэд хөдөө аж ахуй, хүлэмжийн

тариалалтын чиглэлээр онол, практикийн сургалт, семинар зохион байгуулав.

4. Япон Улсын Мусашимураяама хотын дарга Фужино Масару тэргүүтэй хотын

төлөөлөгчид 2018 оны 07 дугаар сарын 09-нөөс 07 дугаар сарын 12-ны өдрүүдэд

айлчлав. Тус төлөөлөгчдийг дүүргийн ЗДТГ-ын даргын А/118 дугаар тушаалын дагуу

2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дүүрэгт хүлээн авч уулзав.

Уулзалтаар Токио-2020” зуны Олимп, Пара-Олимпын наадмын “Хүлээн Авагч Хот (Host

Town)” төслийн хүрээнд харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулав.

Хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд дараах ажлуудыг хийхээр тохиролцов.

Үүнд:

Мусашимураяама хот нь “Токио-2020” зуны Олимп, Пара-Олимпын наадмын хүрээнд

Монгол Улсаас олон тооны тамирчин болон жуулчныг хүлээн авч Хан-Уул дүүрэг болон

Мусашимураяама хотын иргэдийг соёлын солилцоонд хамруулна. Үүнээс гадна

Мусашимураяама хоттой 2020 онд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж эгч дүүсийн

найрсаг дотно харилцаа тогтоохоор болов.