6
ÌÝÄÝÝËÍÝ | ÇÎÐÈÃÆÓÓËÍÀ | ÌÝÄÝËÆҮҮËÍÝ WEEKLY Ëхагва, 2019.05.15, №5 (97) ÓËС ТӨÐ, ÝÄÈЙÍ ÇÀСÃÈЙÍ ÄҮÍ ШÈÍÆÈËÃÝÝÍÈЙ, БÈЕ ÄÀÀСÀÍ, ÓËС ТӨÐÈЙÍ ÍÀÌÀÀС ХÀÐÀÀТ БÓС, ÄÎËÎÎ ХÎÍÎÃ ТÓТÌЫÍ ÃËÎБÀË СÎÍÈÍ www.defacto.mn НИЙТЛЭЛ ДеФакто НИЙТЛЭЛ II НҮҮРТ V НҮҮРТ Д.Жаргалсайхан Эдийн засагч, нийтлэлч Дэлгэрийн Уянга Өмгөөлөгч, хууль зүйн доктор БАРААНЫ ТЭМДГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛАХ САНАЛ интернетийн БЛОКЧЭЙН Шинэ хувьсгал интернетийн БЛОКЧЭЙН Шинэ хувьсгал

БЛОКЧЭЙН БАРААНЫ ТЭМДГИЙН Шинэ хувьсгал ...defacto.mn/wp-content/uploads/2019/09/190516-Gazette... · 2019-09-27 · (Blockchain), ухаалаг

  • Upload
    others

  • View
    35

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Ì Ý Ä Ý Ý Ë Í Ý | Ç Î Ð È Ã Æ Ó Ó Ë Í À | Ì Ý Ä Ý Ë Æ Ү Ү Ë Í Ý

W E E K L Y

Ëхагва, 2019.05.15, №5 (97)ÓËС ТӨÐ, ÝÄÈЙÍ ÇÀСÃÈЙÍ ÄҮÍ ШÈÍÆÈËÃÝÝÍÈЙ, БÈЕ ÄÀÀСÀÍ,

ÓËС ТӨÐÈЙÍ ÍÀÌÀÀС ХÀÐÀÀТ БÓС, ÄÎËÎÎ ХÎÍÎÃ ТÓТÌЫÍ ÃËÎБÀË СÎÍÈÍ www.defacto.mn

НИЙТЛЭЛДеФакто НИЙТЛЭЛ

II НҮҮРТ V НҮҮРТ

Д.ЖаргалсайханЭдийн засагч, нийтлэлч

Дэлгэрийн Уянга Өмгөөлөгч, хууль зүйн доктор

БАРААНЫ ТЭМДГИЙН ТУХАЙ ХУУЛЬД

ОРУУЛАХ САНАЛ

интернетийнБЛОКЧЭЙН

Шинэ хувьсгал

интернетийнБЛОКЧЭЙН

Шинэ хувьсгал

2

№ 409 № 481

Дамбадаржаагийн ЖАРГАЛСАЙХАН Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛДеФакто

Интернет хүн төрөлхтний амьдралд хувьсгал хийсэн билээ. Хувь хүн, нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралыг

интернетгүйгээр эдүгээ төсөөлөх аргагүй болсон. Тэгвэл интернетийн орчинд дараагийн хувьсгал гарах нөхцөл улам бүр бүрдэж эхэллээ.

Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өдөр бүр хиймэл оюун ухаан (AI), блокчэйн (Blockchain), ухаалаг эд зүйлсийн интернет (IoT), Үүл (Cloud), өгөгдөл (Data) зэрэг цоо шинэ үг хэрэглэх боллоо. Эдгээр элдэв хачин үгсийн дотроос Блокчэйн нь суурь ойлголт, буюу тулгуур тавцан нь юм. Интернетээр хүмүүс мэдээллийг хуваалцаж, тэр мэдээлэл нь аль нэг сервер дотор (мэдээлэл хадгалдаг төв) хадгалагдаж ирлээ. Тэр

мэдээллүүдийг гэмт этгээдүүд (hackers) гаднаас орж, хулгайлж, устгаж, өөрчилж болдог. Тэгвэл мэдээлэл блокчэйнд шилжсэнээр маш өндөр хамгаалалтын кодтой болж, мэдээлэлд нэвтрэн орох ямар ч боломжгүй юм. Тэгснээр урд өмнө боломжгүй байсан шинэ хэрэглээ, шинэ хэрэгслүүд (application) бий болж, эдийн засагт цоо шинэ салбарууд, хүмүүний амьдралд цоо шинэ, хувьсгалт өөрчлөлт гарах юм.

Интернет шиг эхэндээ хүн бүр ид шидийг нь ойлгоогүй удаан явж байснаа, гэнэт огцом хурд авах мөч нь (momentum) блокчэйний хувьд ойртож байна. Аж үйлдвэрийн хувсгалыг өдөөгч нь уурын хөдөлгүүр байсан шиг одоо блокчэйн тэр өдөөгч нь болно.

Интернет ашиглан бид хэдхэн хормын дотор текст, мессеж, зураг, видео гэх мэт дижитал тоон мэдээллийг илгээж, хүлээж авах бололцоотой болсон бол блокчэйн технологи энэ бүх гайхамшиг дээр нэмээд Value буюу үнэ цэнэ шингэсэн мөнгө, хувьцаа, бонд зэрэг asset-уудыг дундын зуучлалгүйгээр бие биедээ найдвартай аргаар (secure way) зүгээр л мессеж шиг хормын дотор илгээж, хүлээж авах боломжийг олгох болсон юм. Тийм ч учраас “internet of value” гэсэн нэр томьёо гараад байгаа билээ.

Блокчэйн технологи дээр суурилсан санхүүгийн хэрэгслүүд бий болж үл хөдлөх үндсэн хөрөнгөд

хөрөнгө оруулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахаар ажиллаж буй компаниуд монголд бий болж байна. Жишээ нь Трассчэйн ХХК. Гэхдээ блокчэйн, түүнээс гадна өөр технологи ашиглан хөрөнгө оруулагчдыг татан санхүүгийн шинэ бүтээгдэхүүн гаргах бизнес монголд хүчтэй өрнөж эхэллээ. Эдүгээ богино хугацааны бичил зээл барьцаагүй олгодог LendMN, Ard Аpp, K Mobi, Numur; Crowdfunding чиглэлээр зээл олгодог Crowd Asset, P2P буюу иргэд хоорондын зээл олгодог zeel.mn; хэтэвч буюу төлбөр хийдэг Most Money, Candy Pay; мөн дижитал банк болох M Bank зэрэг 20-оод компани санхүүгийн технологийн үйлчилгээ (Fintech) үзүүлж байна.

БЛОКЧЭЙН МОНГОЛД

интернетийнБЛОКЧЭЙН

Шинэ хувьсгал

3

НИЙТЛЭЛДеФакто

Блокчэйн бол шинэ интернет. Гэхдээ хэд хэдэн томоохон ялгаатай. Блокчэйн нь илүү нээлттэй, төвлөрсөн биш, өөрчлөх боломжгүй, өгөгдлийн аюулгүй байдал хангагдсан, хоёр хэрэглэгч хооронд шууд харьцдаг, гуравдагч талын оролцоогүй зэрэг олон давуу талаар ялгаатай.

Монголчуудын хувьд блокчэйн технологитой биткойн гэдэг нэг бүтээгдэхүүнээр нь л танилцаж, их мөнгө амархан олох арга төдийхнөөр харж байна. Хэдийгээр блокчэйн технологи биткойнтой салшгүй холбоотой боловч биткойн нь блокчэйнд тулгуурласан 700 гаруй бүтээгдэхүүн дундаас хамгийн анхны амжилттай хэрэгжсэн, нийтэд танигдсан нь юм. Биткойн санхүүгийн тэр дундаа төлбөр тооцооны салбарт үнэхээр шинэлэг шийдлийг авч ирсэн боловч түүнийг хөдөлгөгч үндсэн тулгуур механизм болох блокчэйн технологи нь асар өргөн хүрээнд олон салбарт ашиглагдах боломжтой жинхэнэ

инноваци нь юм.

Блокчэйн технологийг энгийнээр “тухайн өгөгдөл буюу дата-д орсон өөрчлөлт нэг бүрийг тэмдэглэн авч хадгалдаг төвлөрсөн бус өгөгдлийн бааз” гэж ойлгож болно. Нэг газар төвлөрсөн дата сантай байх нь халдлагад өртөх, тухайн мэдээллийг хяналтгүйгээр өөрчлөх зэрэг олон аюулыг дагуулж байдаг. Харин блокчэйнийг ашигласнаар хэд хэдэн өгөгдлийн сан нэгэн зэрэг “гинжин” холбоо үүсгэн, нэмэгдэж буй хамгийн сүүлийн мэдээллийг бүртгэн авах бөгөөд тухайн сүлжээний гишүүн хэн ч байсан хаанаас ч нэвтрэн уг мэдээлэл, өгөгдөлд гарсан өөрчлөлтийг харж болохоор нээлттэй байдаг. Блокчэйнийг бидний амьдарч буй нийгэм, эдийн засагт асар өргөн хүрээнд өөрчлөлт авчирч буй “бүтээлчээр сүйтгэн шинэчлэх” технологи гэж үзэж болно.

Энэ технологи нь манайх шиг хөгжиж буй орнуудад авлигатай тэмцэх, төр - иргэний нийгэм хоорондын ил тод байдлыг нэмэгдүүлэх, цаашлаад төрийн байгууллагуудын олон шатлалт үйл ажиллагаа, үр ашиггүй байдлыг багасгах шийдлийг санал болгож, хөгжлийн хоцрогдлоо хурдацтайгаар нөхөх боломж олгож байна.

Блокчэйн нь бизнесийн суурь процессийг либеральчлах, санхүүгийн хүртээмжтэй, тогтвортой, байдал үйлчилгээг бий болгоход чухал нөлөөтэй технологи юм аа. Эстони, Гүрж, Швед, Арабын Нэгдсэн Эмират, Финланд улсууд нь блокчэйн технологийг маш амжилттай

нэвтрүүлж байгаа. Эдгээр улсууд нь цахим сонгууль, газар болон үл хөдлөх хөрөнгө эзэмших эрх, эрхээ шилжүүлэх, мөн эрүүл мэндийн мэдээллийн бүртгэлийн системээ блокчэйн рүү хөрвүүлэн ашиглаж байна. Wallmart, Amazon, IBM, Infosys, Microsoft, Apple зэрэг олон том компаниуд блокчэйн технолийг бизнесийн гол урсгалдаа ашиглахаар ажиллаж эхэлжээ.

Бүтээлч устгал буюу хуучирч байгаа зүйлсээ шинэ технологиор орлуулж өндөр өгөөжтэй болгох боломж бүрдэж эхэллээ.

2019.05.15

БЛОКЧЭЙН ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

БЛОКЧЭЙН МОНГОЛД ЯМАР ДАВУУ ТАЛ БИЙ БОЛГОХ ВЭ?

Зарим нь өөр оронд банк худалдан авч гадаадад хөрөнгө оруулалт хийж эхэлжээ.

Гадаадын хөрөнгө оруулалтын дөрөвний гурвыг эзэлдэг уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын бизнесийн тогтвортой нөхцлийг хангаж чадахгүй байгаа манай улсын хувьд эдийн засгаа төрөлжүүлэх, уул уурхайн бус аль нэг салбарыг олон улсын зах зээлд гаргах шаардлага их байгаа. Яг энэ цаг үед Бразилийн конгрессын гишүүн, Япон, Солонгос, Хонконгийн Финтекийн холбооны тэргүүнүүд, финтек, блокчэйн технологийн компаниудын төлөөлөл бүхий 50 гаруй гадны энтрепренерүүд Монгол

улсад 5-р сарын 9-11-ний өдрүүдэд цуглав. Монголын Финтекийн холбоо анх удаа олон улсын “Frontier Fintech Summit 2019” чуулганыг “Финтекийн ирээдүй” гэсэн уриан дор Гадаад харилцааны яам болон Санхүүгийн Зохицуулах хорооны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. Энэ чуулганд Монголын Финтекийн холбооны Ерөнхийлөгчөөр оролцсоны хувьд дэлхий даяар хурдацтай хөгжиж байгаа энэ технологиуд тэр дундаа блокчэйн технологийг Монгол улс ашигласнаар ямар давуу тал үүсэх, ямар асуудал шийдэгдэж болох тухай нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлэх цаг болсон гэж үзэж байна.

5

БАРААНЫ ТЭМДГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛАХ САНАЛ

Хэн түрүүлж бүртгүүлнэ тэр эрхээ авах үндсэн зарчим бүтээгдэхүүн, үйлчилгээний

нэр, шошгыг бүртгэх, хамгаалахад үйлчилдэг. Манай улсад үүнийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулдаг. Ийнхүү хэн түрүүлж бүртгүүлснийг урамшуулахдаа хуулах, хулгайлахыг хориглож шударга өрсөлдөөнийг хангах ёстой байдаг.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас танилцуулж, олон нийтэд хэлэлцүүлж буй Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөлд төрийн бүртгэлийн үйлчилгээг шударга, чанартай явуулах нөхцлийг бүрдүүлэх олон сайн өөрчлөлтийг санал болгосон байна. Үүнд барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тэмдгээ 5 жилийн турш ашиглаагүй бол бүртгэлийг хүчингүй болгох

33.1.3-р заалт, гаргасан мэдүүлэгт сонирхогч этгээд эсэргүүцэл гаргах 8.10-р заалтыг дурдаж болно.

Олон улсад “registration in bad faith” гэж нэрлэдэг нэгэн чухал асуудлыг одоогоор Монгол Улсын хуулиар шууд зохицуулдаггүй. Дээрх төсөлд ч энэ асуудлыг зааж өгөөгүй байна.

1-р жишээ: Боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд Монгол Улсад барааны тэмдэг бүртгүүлсэн нэг компани тэдний бүртгүүлсэн нэртэй яг ижил нэрийг хүнс, эрүүл мэнд, эрүүл ахуй гэх мэт олон салбарт бэлгэвчнээс эхлээд хүүхдийн тэжээлийн сүү хүртэл хэдэн мянган нэр төрлийн бараа, үйлчилгээнд авсан байхыг олж мэдэв.

2-р жишээ: Монголын нэг компани Хятад улсаас угаалгын нунтаг, савлагааны материалтай хамт бөөнөөр нь оруулж ирж, бүтээгдэхүүнээ “Х” нэртэйгээр худалддаг байв. Гэтэл нэг өдөр

өөр нэг монгол компани “Х” нэрийг бид Оюуны өмчийн газар бүртгүүлсэн тул та нар манай оюуны өмчийн эрхийг зөрчсөн, бидэнд төлбөр төлөхгүй бол байцаагчид хандана гэж лүндэн буулгав. Лүндэн буулгагчид нь хэдэн арван бүтээгдэхүүний нэрийг Оюуны өмчийн газар бүртгүүлсэн боловч түүнийгээ огт үйлдвэрлэж, худалдаалдаггүй ажээ.

3-р жишээ: Нэг гадаадын компани дистрибьютерээрээ дамжуулж монголын зах зээлд барилгын материал нийлүүлдэг. Бүтээгдэхүүнийхээ нэрийг гадаад улсад

БОДИТ ЖИШЭЭ

Дэлгэрийн Уянга Өмгөөлөгч, хууль зүйн доктор

НИЙТЛЭЛ

6

НИЙТЛЭЛ

Дээр дурдсан жишээнүүд нь манай улсад түгээмэл тохиолдож байна. Үйлдвэрлэл, худалдаа эрхлэж улс орны эдийн засагт хувь нэмэр оруулдаггүй зарим нэг нь шошго зарж, бусдыг шантаажлаж амьдрах итгэлээ “шударга ёс” хэмээн эндүүрч төөрөгдөх болжээ (Дефакто Газет № 60). Үүнтэй зэрэгцэн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, шошгын улсын бүртгэл “хоосон” бүртгэлээр дүүрч эхлэв.

Хууль бизнесийн анхдагч санаачилгыг хөхиүлэн дэмжиж, хуулагч завшигчдыг хазаарлаж байх ёстой. Иймээс хуулийн төслөөр

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.2.12-т “шунахай, хавчин боогдуулах, завших гэх мэт шударга бус сэдэлтэйгээр бүртгүүлсэн бол” барааны тэмдгийг бүртгэхгүй гэж нэмэлт заалт оруулж өгөх шаардлагатай байна. Чингэхдээ “шударга бус сэдэлтэй” гэсэн ерөнхий ойлголтыг “bad faith” гэсэн олон улсын нийтлэг ойлголт болон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийг баримталж нарийвчлан тайлбарлаад амьдралд хэрэгжүүлж болно.

Олон улсад “trademark law” гэж англиар нэрлэдэг барааны тэмдгийн эрх зүй нь бизнес эрхлэгчид бараа, үйлчилгээ зах зээлд санал болгож, зах зээлийн өрсөлдөөнд оролцох урьдчилсан нөхцлийг бүрдүүлэх, улмаар чанартай, тогтвортой үйл ажиллагааныхаа ачаар амжилт олох, эрүүл өрсөлдөөний орчныг бүрдүүлэх зорилготой байдаг. Бидний гайхан биширдэг дэлхийг шинэчилсэн бизнесменүүд ийм л хуулийн орчны ачаар гарч ирж шинийг бүтээгч саятан болсон. Монгол Улсад ч ийм нөхцлийг бүрдүүлж байж худалдаа, бизнес өргөжиж, улс орны эдийн засаг сайжрахад нөлөөлнө.

Хэрэв Хууль зүй, дотоод хэргийн яамнаас олон нийтэд танилцуулсан төсөлд заасан хуулийн 8.10-р заалтыг УИХ-аар баталвал иргэд, бизнес эрхлэгчид барааны тэмдгийн шударга бус мэдүүлгийн эсрэг эсэргүүцэл гаргаж, урьдчилан таслан зогсоох эрхийн баталгаатай болох юм.

Монгол Улсын оюуны өмчийн бүртгэлийн мэдээлэл нь сүүлийн жилүүдэд ихээхэн сайжирч ирсэн. Оюуны өмчийн газрын бүртгэлийн мэдээлэл төдийгүй Дэлхийн Оюуны өмчийн

байгууллагын Global Brand Database-д барааны тэмдгийн мэдүүлгийг нэн даруй мэдээлэх болсон. Ингэхээр төсөлд заасан 8.10-р заалт нь хоосон тунхаг биш амьдралд бодитоор хэрэгжиж, төрийн бүртгэлийн үйлчилгээг чанаржуулахад ач холбогдолтой байх болно. Хуулийн 5.2.12-т “шунахай, хавчин боогдуулах, завших гэх мэт шударга бус сэдэлтэйгээр бүртгүүлсэн бол” барааны тэмдгийг бүртгэхгүй гэсэн заалтыг нэмэхийн зэрэгцээ төслийн 8.10-р заалт дахь эсэргүүцэл гаргах эрхийг баталгаажуулвал шошго зарж, бусдыг шантаажлах оролдлогыг таслан зогсоох бодит боломжтой болно.

Олон улсад “bad faith” мэдүүлгийг бүртгэлийн шатанд хориглох нь нийтлэг гэдгийг Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын судалгаа харуулж байна. Ингэхээр санал болгож буй хуулийн заалт нь Монгол Улсын хувьд зайлшгүй хэрэгцээтэй төдийгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг практик юм. Өргөн утгаараа энэ нь бизнес эрхлэгчид шударгаар өрсөлдөж, улс орныхоо эдийн засагт бодит хувь нэмэр оруулах нэгэн нөхцөл болно.

2019 оны 5-р сар

ХУУЛИЙН ТӨСӨЛД ОРУУЛАХ САНАЛ

ҮНДЭСЛЭЛ

барааны тэмдгээр бүртгүүлсэн боловч Монгол Улсад бүртгүүлээгүй байсан байна. Гэтэл дистрибьютерийнх нь бизнесийн түнш байж байгаад салсан өөр нэг монгол компани хувь

хүний нэр дээр бүтээгдэхүүнийх нь нэрийг Оюуны өмчийн газар бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан байв.