16
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗРЫН ШИНЭЭР САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖИЛ Улаанбаатар хот 2018 он

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗРЫН …idia.ub.gov.mn/Uploads/9bdbe8f3-9c79-475f-8e91-f8d4ed851272.pdf · - Ажлын байрны засварт

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗРЫН …idia.ub.gov.mn/Uploads/9bdbe8f3-9c79-475f-8e91-f8d4ed851272.pdf · - Ажлын байрны засварт

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗРЫН ШИНЭЭР САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖИЛ

Улаанбаатар хот

2018 он

Page 2: НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗРЫН …idia.ub.gov.mn/Uploads/9bdbe8f3-9c79-475f-8e91-f8d4ed851272.pdf · - Ажлын байрны засварт

1 НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗАР

ТОВЪЁОГ

1. ТАНИЛЦУУЛГА ............................................................................................................................................ 2

2. ЗАХИРГААНЫ ХЭЛТЭС ................................................................................................................................ 3

2.1 Эрүүл ажлын байр ............................................................................................................................... 3

2.2 Сургалтын хөтөлбөр ............................................................................................................................ 7

2.3 Нийгмийн баталгааг хангах хөтөлбөр ................................................................................................ 7

2.4 Чанарын удирдлагын тогтолцоо ........................................................................................................ 8

2.5 Хэрэглэгчийн судалгаа ........................................................................................................................ 8

3. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС ........................................................................ 9

3.1 “Нийслэлийн дүүрэг бүрийн тэргүүлэх чиглэлийн салбар, бүтээгдэхүүнийг тодорхойлох”

судалгаа ...................................................................................................................................................... 9

3.2 Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн сан .......................................................................................... 9

3.3 “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалт ................. 10

3.4 Туршлага судлах сургалт, аялал ....................................................................................................... 11

4. ИННОВАЦИЙН ХЭЛТЭС ............................................................................................................................ 12

4.1 Улаанбаатар инновацийн төв ........................................................................................................... 12

4.2 “Идэвхэжсэн 2030” төсөл .................................................................................................................. 13

4.3 “Unplug-2018” арга хэмжээ ............................................................................................................... 13

5. ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ, КОНЦЕССЫН ХЭЛТЭС ................................................................ 14

5.1 “Төслийн санхүүжилт болон концессын зүйлсийн зардал, ашгийн тооцоо хийх аргачлал”

сэдэвт сургалт .......................................................................................................................................... 14

5.2 Бүтээн байгуулалт .............................................................................................................................. 15

Page 3: НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗРЫН …idia.ub.gov.mn/Uploads/9bdbe8f3-9c79-475f-8e91-f8d4ed851272.pdf · - Ажлын байрны засварт

2 НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗАР

1. ТАНИЛЦУУЛГА

Нийслэлийн Үйлдвэрлэл, Инновацийн газар нь Нийслэлийн хэмжээнд үйлдвэрлэл, инноваци, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал боловсруулж, хэрэгжилтийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах, нийслэлийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах бодлогын хүрээнд үйлдвэрлэл, инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн, экспортыг дэмжих, импортыг орлох, өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил болон үйлдвэрийн салбаруудын харилцан уялдаа, хамтын ажиллагааг хангах үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Дээрх үндсэн чиглэлийн дагуу 2018 онд хэлтэс бүр салбарын хэмжээнд, байгууллагын түвшинд шинэ ажил санаачлан төлөвлөж, дараах ажлуудыг зохион байгуулан ажиллав. Үүнд:

Захиргааны хэлтсээс албан хаагчдын мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах бодлогын хүрээнд Сургалтын хөтөлбөр, Нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулан хэрэгжилтийг ханган ажилласан. Мөн “Хэрэглэгчийн судалгаа”-г хийж газрын хэмжээнд хэрэгжиж байгаа бодлогын болон захирамжлалын баримт бичгийг олон улсын стандартын түвшинд хийж хэрэгжүүлэх зорилго бүхий “Чанарын удирдлагын тогтолцоо” төслийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хийж эхэлсэн байна.

Эрүүл ажлын байрыг бий болгоход онцгойлон анхаарч, хамт олныхоо дунд эрүүл амьдрах хандлага, зан үйлийг төлөвшүүлэх, ажилчдын эрүүл мэндийг дэмжих орчинг бий болгоход идэвх санаачлагатай ажиллаж, бусдыгаа манлайлан “ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР”-ыг бүрдүүлсэн байгууллага уралдаанд 3-р байрт шалгарсан байна.

Нийслэлийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн, экспортыг дэмжих, импортыг орлох, өндөр технологи инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр Улаанбаатар инновацын төвийг шинээр байгуулж, “Идэвхэжсэн 2030” төсөл, “Unplug-2018” арга хэмжээнүүдийг үр дүнтэй зохион байгууллаа.

Үйлдвэр технологийн парк, кластер, тусгай бүсүүдийг байгуулах, аж үйлдвэрийн

салбарыг хөгжүүлэх чиглэлээр “Нийслэлийн дүүрэг бүрийн тэргүүлэх чиглэлийн салбар, бүтээгдэхүүнийг тодорхойлох” судалгаа, “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн сан”, “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалт, дагуул хотуудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг тршлага судлуулах сургалт, аялалыг амжилттай зохион байгуулав.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, концесс, хөрөнгө оруулалтын нэгдсэн

бодлогыг эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдуулж, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр “Төслийн санхүүжилт болон концессын зүйлсийн зардал, ашгийн тооцоо хийх аргачлал” сэдэвт сургалт болон бусад бүтээн байгуулалтын ажлуудыг шинээр санаачлан хэрэгжүүлж ажиллав.

Ийнхүү Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд дэвшүүлсэн зорилтын биелэлт, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газруудын үйл ажиллагааны үр дүнгээрээ тэргүүлж, Монгол Улсад анх удаа гарааны бизнесүүдийг бойжуулах, шинэ санаа, инновацийг дэмжих, үйл ажиллагаа эхлүүлсэн гарааны бизнесүүдийн цаашдын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилт бүхий “Улаанбаатар Инновацийн төв”-ийг санаачлан ажиллуулж нийслэлийн иргэдийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай нэр төртэй биелүүлж, манлайлан ажилласан амжилтаараа 2018 оны “ШИЛДЭГ МЕНЕЖЕР” Хангарьдийн эзнээр тодорсон юм.

Page 4: НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗРЫН …idia.ub.gov.mn/Uploads/9bdbe8f3-9c79-475f-8e91-f8d4ed851272.pdf · - Ажлын байрны засварт

3 НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗАР

2. ЗАХИРГААНЫ ХЭЛТЭС

2.1 Эрүүл ажлын байр төслийг хэрэгжүүлсэн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл

ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн

чиглэлийг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа

үйлчилгээг шинэ шатанд гаргаж, шийдвэр гаргах түвшинд иргэд, оршин суугчдын саналыг

тусган, хотын хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтын ажилд тэдний оролцоог нэмэгдүүлэх,

иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор 2018 оныг

“Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Тус жилийн хүрээнд

хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ажилтан албан хаагчдын эрүүл мэнд, ажлын байрны зохион

байгуулалт, эмх цэгц, аюулгүй байдал, ажилчдын ажиллах орчин зэрэг асуудлуудыг тусган

батлуулж хэрэгжилтийг ханган ажилласан. Тус жилийн хүрээнд дараах ажлууд хийгдээд байна.

- Байгууллагын ариун цэврийн өрөөнд анхааруулах, санамж зэргийг байршуулсан. Ариун

цэврийн өрөөнд орохдоо анхаарах зүйлс, суултуурыг зөв ашиглах санамж, тамхи татахыг хориглох

тухай, тамхины хуулийн санамж, тамхины хэрэглээгээ багасгах зөвлөмжийг байршуулсан.

- Байгууллагын мэдээллийн самбар, шилэн дансны самбаруудад эрүүл мэндтэй

холбогдолтой мэдээллийг цаг тухай бүрт нь байршуулан ажилласан. Тамхи ба сүрьеэ, тамхины хор

уршиг, тамхины хэрэглээг багасгах зөвлөмж, харшлын улиралд анхаарах зүйлс мөн цаг үетэйгээ

нийцүүлсэн мэдээллүүдийг байршуулан ажиллаж байна.

- Ажлын байрны засварт 20 сая төгрөгийн тендер зарлаж ажлын байрны шал, хана, тааз,

гэрэлтүүлэг зэргийг засварласан. Энэ нь ажилчдын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлж,

ажлын бүтээмжийг сайжруулсан ажил болсон байна.

- Өрөө тасалгааны хуурай, бүгчим орчныг чийгшүүлэх зорилготой Агаар чийгшүүлэгчийг

өдөр тутмын ажилдаа хэрэглэж хэвшлээ.

- Ажлын байрны орчны агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор ионжуулалттай

агаар цэвэршүүлэгчээр өрөө бүрийг хангасан нь өрөөний нарийн ширхэглэгт тоосонцор буурч,

агаарын чийгшил стандарт хэмжээнд хүрсэн үзүүлэлттэй байна.

- Гадна орчны тоос шорооноос хамгаалах, өрөө тасалгааны өнгө үзэмж нэмэх мөн нарны

хэт ягаан туяаг өөртөө шингээх зэрэг олон ач тустай юм. Иймд байгууллагын хэмжээнд өрөө

тасалгааг хөшигжүүлсэн байна.

Засварын үе

Page 5: НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗРЫН …idia.ub.gov.mn/Uploads/9bdbe8f3-9c79-475f-8e91-f8d4ed851272.pdf · - Ажлын байрны засварт

4 НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗАР

Засварын дараа

Галын аюулаас урьдчилан сэргийлж анхан шатны багаж хэрэгсэл, галын хороор хангаж

“Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг ханган ажилласан. Галын хорыг сард 1 удаа шалгаж байгаа бөгөөд ажиллагаа хэвийн байна.

- Өрөө бүрт галын дохиоллын систем суурилуулж ажилласан. - Байгууллагын өрөө, тасалгаа бүрт камержуулалтыг бүрэн суулгасан.

- Тог цахилгааны аюулгүй байдлыг хангаж, стандартын дагуу хамгаалалт,

хэрэгслүүдээр ханган ажилласан.

- Ажлын байранд Галын самбар, галын хорны хайрцаг, элс зэргийг байршуулсан.

Галын самбарт галын хор ашиглах анхан шатны арга технологийн талаар тусгасан.

- “Тамхигүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд байгууллагын нийт 19 албан хаагчаас

42% нь тамхины хэрэглээтэй судалгаа гарсан. Судалгааны хүрээнд тамхины хэрэглээг

бууруулах талаар хэд хэдэн арга хэмжээ авч ажилласны үр дүнд одоогоор 11% буурсан

үзүүлэлттэй байна.

- “Хар тамхи, мансууруулах бодисын ойлголт, тэдгээрийн Монгол улс дахь нөхцөл

байдал” сэдвээр Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн цагдаагийн дэд

хурандаа Г.Давааням 2018.10.26-ны өдөр сургалтыг нийт албан хаагчдад зохион байгуулсан.

Page 6: НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗРЫН …idia.ub.gov.mn/Uploads/9bdbe8f3-9c79-475f-8e91-f8d4ed851272.pdf · - Ажлын байрны засварт

5 НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗАР

- Байгууллагын дотоод журмын 5.2.17 дугаар зүйлд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг

таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах

бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг

нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг хориглосон заалтыг тусгасан.

- Халдвар судлалын үндэсний төвд үзлэг, оношлогоонд албан хаагчдыг хамруулах гэрээ

байгуулж, Евро стандарт лабротороор 2018.05.16-ны өдөр нийт албан хаагчдыг шинжилгээнд

хамруулсан бөгөөд шинжилгээний үр дүнгээр нийт хамрагдсан 18 албан хаагчийн 94%-нь

вирусын илэрцгүй эерэг гарсан байна.

- Гадна орчны тоос шорооноос хамгаалах, өрөө тасалгааны өнгө үзэмж нэмэх мөн

нарны хэт ягаан туяаг өөртөө шингээх зэрэг олон ач тустай юм. Иймд байгууллагын хэмжээнд

өрөө тасалгааг хөшигжүүлсэн байна.

- Ажлын байрны

дасгал хөдөлгөөнийг өөрийн

байгууллагын онцлогт

тохируулан өдөр бүр

тогтмол цагт хийж хэвшсэн

байна. Тус дасгал хөдөлгөөн

нь эрүүл мэндийн

байгууллагын батлагдсан

дасгалуудаас оруулан

нэгтгэсэн 5 минутын дасгал

бүжиг хосолсноороо

ажилчдыг улам их

идэвхитэй болгож байна.

Мөн энэ тухай мэдээллийг

байгууллагын вэб хуудасд байршуулан ажилласан. Дасгалыг байгууллагын харьяа

“Улаанбаатар инновацын төв”-ийн сургалтын танхим болон амрах хэсэгт дуу дүрстэйгээр хийх

боломж нөхцөлийг хангасан байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан “Эрүүл ажлын

байр удирдамж”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгууллагын нийт албан хаагчдын дунд

“Эрүүл зөв хоололт, зөв дадал зуршил, эерэг хандлагатай” албан хаагчийг шагнаж урамшуулах

уралдааныг 2018 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд зохион байгууллаа. Тус

уралдаанд албан хаагчид цаг ашиглалт, эрүүл зөв хоололт, олон нийтийн ажилд оролцох

идэвхи, спортоор хичээлэлт, гэр бүлийн зөв дадал зуршил, эерэг харилцаа хандлага зэрэг

үзүүлэлтүүдээр өрсөлдсөн байна. Уралдаанд шалгарсан албан хаагчийг Талархал, үнэ бүхий

зүйлээр шагнаж урамшууллаа.

Page 7: НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗРЫН …idia.ub.gov.mn/Uploads/9bdbe8f3-9c79-475f-8e91-f8d4ed851272.pdf · - Ажлын байрны засварт

6 НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗАР

- “Эко аялал” ууланд алхагчдын сайн дурын

клубтэй нэгдэн 7 хоног бүрийн Ням гаригт Богд хан

уулын Цэцээ гүн, Түшээ гүн, Баруун ширээт, Зүүн

ширээт гэх зэрэг оргилуудад гарч хэвшсэн. Тус

аялалд байгууллагын нийт ажилчдыг тогтмол

хамруулах бусад байгууллагын ажилчдыг уриалан

тогтмол алхалт хийж байна. Тус алхалт 2018.05.06-ны

өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл үргэлжлэн явагдаж

байна.

- “Цэвэр агаар-нэг мод хөдөлгөөн”, “Спорт төгөл байгуулах” аянд мод бут тарьж идэвхитэй

оролцох ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд нийт байгууллагын албан хаагчид 5 дугаар

сарын 11,12-ны өдрүүдэд байгууллагын гадаад орчныг тохижуулах, цэвэрлэх мод бут тарих,

үхсэн болон ургалт удаашралтай мод бутыг сэргээх, нөхөн тарих ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

5 дугаар сарын 12-ны өдөр Цэвэр агаар –нэг мод хөдөлгөөний хүрээнд байгууллагын 17

ажилчид үхсэн болон амьдралтын хувь багатай 25 шар хуайсыг нөхөн тарилт хийсэн. Мөн “Бүх

нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд байгууллагын нийт 17 ажилтан тус бүр 5000

төгрөгийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын төрийн сангийн дансанд нийт 85000

төгрөгийг хуримтлуулсан байна. Байгууллагын гадаа талбайд нийт 10 нарс, 18 улиас, 150 шар

хуайсыг 2017 онд тарьж ургуулан арчилж байна.

“Эрүүл ажлын байр удирдамж”-ийг

хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын

хэсгийг 1 дүгээр хавсралтаар, төлөвлөгөөг 2

дугаар хавсралтаар газрын даргын

2018.02.05-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар

батлуулан байгууллага, хамт олныхоо дунд

эрүүл амьдрах хандлага, зан үйлийг

төлөвшүүлэх, ажилчдын эрүүл мэндийг

дэмжих орчинг бий болгоход идэвх

санаачлагатай ажиллаж, бусдыгаа

манлайлан “ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР”-ыг

бүрдүүлсэн байгууллага уралдаанд 3-р байрт шалгарлаа.

Эрүүл зөв хоололт, зөв дадал зуршил,

эерэг хандлагатай” албан хаагч

Идэвхтэй ажилтан

Page 8: НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗРЫН …idia.ub.gov.mn/Uploads/9bdbe8f3-9c79-475f-8e91-f8d4ed851272.pdf · - Ажлын байрны засварт

7 НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗАР

2.2 Сургалтын хөтөлбөр төслийг боловсруулсан

Захиргааны хэлтсээс санаачлан Хүний нөөцийн бодлогын хүрээнд Нийгмийн баталгааг

хангах хөтөлбөр, Сургалтын хөтөлбөрийг тус тус батлан хэрэгжүүлсэн.

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд нийт 31 сургалтад 55 /гадаадад 8, дотоодод 47/ албан

хаагч хамрагдсан байна. Чиглэлээр ангилж үзвэл: Засаглалын чиглэлээр- 15 сургалт, Эдийн

засгийн /бусад/ чиглэлээр-16 сургалтад хамрагдсан байна.

Баасан гараг бүр /48 удаа/ мэдээллийн цаг тогтмол зохион байгуулж байна. Тухайлбал:

• Тамхигүй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд, тамхины хор уршгийн талаар,

• Төрийн албаны шинэчилсэн хуулиар

• “Гамшиг, осол, аюулт үзэгдлийн тухай”, “Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ба

анхны тусламж”,

• “Хүүхдийн эрх, хүүхдийн хөгжлийн онцлог, хүмүүжлийн эерэг арга, гэр бүлийн харилцаа

сэдвээр” Монголын гэр бүл судлаачдын мэргэжлийн холбооны гишүүн Хүүхэд

Залуучуудын Хөгжил Дэвшлийн төв ТББ-ын тэргүүн Гэр бүл судлаач Ж.Баясгалан

• “Хар тамхи, мансууруулах бодисын ойлголт, тэдгээрийн Монгол улс дахь нөхцөл

байдал” сэдвээр Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн

цагдаагийн дэд хурандаа Г.Давааням

• Мөн ERP программ, гамшгаас хамгаалах сургалт, бусад гадаадад сурч ирсэн албан

хаагчдын тайланг хэлэлцүүлж хэвшсэн байна.

2.3 Нийгмийн баталгааг хангах хөтөлбөр

• Нэгдсэн журмаар нийт албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт ХСТЭ-т хамруулсан,

• Ажлын байран дээр засвар үйлчилгээг хийлгэсэн,

• Албан хаагчдад жилет, үнэмлэх, спорт хувцсаар бүрэн хангасан,

• Элэгний В,С вирусын шинжилгээнд хамруулсан,

• Ажлын байранд хийх дасгал хөдөлгөөнийг зохион байгуулж, хийлгэсэн,

• Газрын хэмжээнд эмнэлгийг анхны тусламжийн хайрцаг, багцтай болсон,

• Эко алхалт /Цэцээ гүн, Түшээ гүн, Баруун ширээт, Зүүн ширээт/ уралдаан тэмцээнийг

зохион байгуулсан байна.

• Спорт зааланд гэрээг байгуулж, зааланд тоглуулах ажлыг зохион байгуулсан.

• Дартс байршуулсан.

• Эрүүл, спортлог болон идэвхитэй албан хаагч номинацийн шагналууд

• Байгууллагын эмийн сан

• Төлөвлөлтийн календарь, хуваарь хэвлүүлэн өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж

ажиллагаандаа мөрдөж хэвшсэн.

• “Ном” арга хэмжээг зохион байгуулж, дундын номын сантай болох ажлыг эхлүүлсэн.

Page 9: НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗРЫН …idia.ub.gov.mn/Uploads/9bdbe8f3-9c79-475f-8e91-f8d4ed851272.pdf · - Ажлын байрны засварт

8 НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗАР

2.4 Чанарын удирдлагын тогтолцоо

Чанарын удирдлагын тогтолцоо /ISO9001:2015/-г үйл ажиллагаандаа нэвтрүүлж, бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр байгууллагын өсөлт дэвшил хөгжлийг залан чиглүүлж, эерэг өөрчлөлтүүдэд хүргэх шинэ зорилт бодлого, хөтөлбөрийг тодорхойлон, төлөвлөлтийн шийдвэрийг удирдан чиглүүлэх, чанарын менежментийн тогтолцоог шинэ шатанд хүргэх юм.

2.5 Хэрэглэгчийн үнэлгээний судалгаа

Тус газраас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн болон иргэдэд хүргэдэг үйлчилгээ чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй, шуурхай айгаа эсэх талаар иргэдийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлох зорилгоор хэрэглэгчийн үнэлгээний судалгааны ажлыг зохион байгуулсан.

Page 10: НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗРЫН …idia.ub.gov.mn/Uploads/9bdbe8f3-9c79-475f-8e91-f8d4ed851272.pdf · - Ажлын байрны засварт

9 НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗАР

3 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС

3.1 “Нийслэлийн дүүрэг бүрийн тэргүүлэх чиглэлийн салбар, бүтээгдэхүүнийг

тодорхойлох” судалгаа

“Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд хөтөлбөрийн хүрээнд 2018.05.08-ны өдөр ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуультай төрийн байгууллага, их дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг сайжруулж, түншлэлийг бий болгох чиглэлээр хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулж, санамж бичгийн хүрээнд Дүүрэг бүрийн тэргүүлэх чиглэлийн салбар, бүтээгдэхүүнийг тодорхойлох судалгааны ажлыг ШУТИС-ын Бизнесийн ахисан түвшний сургуулийн ажлын хэсгийн гишүүд болох судлаач багш нар болон дүүргүүдийн Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн мэргэжилтнүүд хамтран үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийн сан дээр судалгаа, дүн шинжилгээ хийж дүүрэг бүрийн тэргүүлэх чиглэлийн салбар бүтээгдэхүүнийг тодорхойлох ажлыг хийж гүйцэтгэсэн.

3.2 Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн сан

Үндэсний хөгжлийн газартай хамтран аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгтгэх http://industry4.nda.gov.mn/ сайт бий болгон, бүртгэлийн ажлыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан. Тус ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/22 дугаар захирамжаар Аж үйлдвэрийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг батлагдсан төлөвлөгөөний дагуу аймаг нийслэл, дүүргийн Засаг дарга нарын цахим хурлыг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулж бүртгэлийн ажлыг улс даяар албан ёсоор эхлүүлсэн. Нийслэлийн хэмжээнд Аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг нь 3 удаа хуралдаж, батлагдсан төлөвлөгөөний дагуу ажлыг гүйцэтгэж дуусгасан. Одоогоор 2584 үйлдвэр бүртгүүлэхээс 2155 үйлдвэр бүртгэгдэж, 83,4 хувьтайгаар үйлдвэрлэл эрхлэгчдийн бүртгэлийн ажил хийгдэж дууссан бөгөөд одоогоор бүртгэгдсэн үйлдвэрүүдийн мэдээллийг чанаржуулахаар дүүргүүдэд чиглэл өгөн ажиллаж байна.

Page 11: НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗРЫН …idia.ub.gov.mn/Uploads/9bdbe8f3-9c79-475f-8e91-f8d4ed851272.pdf · - Ажлын байрны засварт

10 НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗАР

3.3 “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалт

Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, аж үйлдвэрийн цахим мэдээллийн санг танилцуулж, Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх боломжийг тодорхойлох зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний хөгжлийн газар, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалтыг Туушин зочид буудлын Соёмбо танхимд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус чуулга уулзалтад Үндэсний хөгжлийн газар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы хамтын ажиллагаа /GIZ/ Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Монголын бизнесийн зөвлөл, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Компанийн засаглалын үндэсний зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нийт 200 орчим аж ахуйн нэгж хамрагдлаа.

Чуулга уулзалтаар Үндэсний хөгжлийн газраас хоёр талын ЖДҮ-ийг дэмжих, “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, багц хуулийн төслийн үзэл баримтлал” болон Монгол Улсад шууд хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа эрхлэх гэж буй болон худалдан авалт хийх гэж буй хөрөнгө оруулагч, ААН-үүдэд зориулсан 4 бүлгийн 34 нарийвчилсан цахим мэдээлэл болох “Аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн систем”, баялаг бүтээгч үйлдвэрлэгчдийг дэмжих талаар илтгэлүүд тавигдлаа.

Мөн Оюутолгой ХХК Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй Хэрлэн байдраг ХХК, Монгол нью пластик ХХК, Мог пластик ХХК-иудтай худалдах худалдан авах гэрээ байгуулснаараа энэ удаагийн чуулга уулзалт онцлог болж өнгөрлөө.

Page 12: НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗРЫН …idia.ub.gov.mn/Uploads/9bdbe8f3-9c79-475f-8e91-f8d4ed851272.pdf · - Ажлын байрны засварт

11 НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗАР

3.1 Туршлага судлах сургалт, аялал

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Дагуул хотуудад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” ажлын хүрээнд Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн үйлдвэрлэл эрхлэгчдийг үндэсний үйлдвэрлэгч томоохон аж ахуйн нэгж болох “Говьхангаймебел” ХХК, “Эвсэг кашмер” ХХК, “Санкотек Монголиа” ХХК, “Монлабел” ХХК-ийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцуулах, туршлага судлуулах ажлыг Налайх, Багануур, Багахангай, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн ЗДТГ-уудтай хамтран 11 дүгээр сарын 28-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төмөр, тоосго, оёдол, нэхмэл, гар урлалын чиглэлийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон ОНӨҮГ-ын төлөөллүүд оролцож, хөтөлбөрийн дагуу Улаанбаатар Инновацийн төвийн үйл ажиллагаа болон Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт байрлах модон эдлэл, ноос, ноолуур, сав, баглаа боодол, шинэлэг тоног төхөөрөмж нэвтрүүлэн робот машины эд анги үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрүүдийн байр, үйлдвэрлэлийн процесстой тус тус танилцуулж, үйлдвэрлэл эрхлэгчид сонирхсон асуултанд хариулт авч туршлага судаллаа.

Тус үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт байрлах дараах 4-н үйлдвэрээр явж танилцсан. Үүнд:

1. Чингэлтэй дүүргийн 19–р хорооны нутаг дэвсгэрт байрших “Говьхангаймебел” ХХК-ийн буйдангийн үйлдвэрийн байр

2. Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрших “Эвсэг кашмер” ХХК-ийн үйлдвэрийн байр

3. Сонгинохайрхан дүүргийн 32–р хорооны нутаг дэвсгэрт байрших “Санкотек Монголиа” ХХК-ийн үйлдвэрийн байр

4. Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт байрших “Мон Лабел” ХХК-ийн үйлдвэрийн байр

Page 13: НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗРЫН …idia.ub.gov.mn/Uploads/9bdbe8f3-9c79-475f-8e91-f8d4ed851272.pdf · - Ажлын байрны засварт

12 НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗАР

4 ИННОВАЦИЙН ХЭЛТЭС

4.1 Улаанбаатар инновацийн төв

Олон улсад өрсөлдөхүйц өндөр технологи, мэдлэг шингэсэн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр бий болгох, хөгжүүлэх, инновацийн үйл ажиллагаанд оролцогч талуудыг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг бий болгох, тэдгээрийг бодитоор дэмжих Улаанбаатар инновацийн төвийг байгуулсан.

1500 м2 тохижилт хийсэн тус төвийн нэг давхарт нь гарааны бизнесүүдийг бойжуулж, үйл ажиллагааг нь хурдасгах зорилготой офисууд, амралтын хэсэг, хурал, сургалтын өрөөтэй бөгөөд хоёрдугаар давхар нь офис шаардлагатай хувь хүн, оюутнууд болон бизнес эрхлэгчдэд зориулсан 4-12 хүний багтаамжтай 13 офисын өрөөнд нийслэлд чухал шаардлагатай асуудлуудыг шийдэх зорилготой гарааны бизнесүүдийг шалгаруулан бойжуулж байн. Мөн энэ төвд инновацийн төсөл хөтөлбөр, гарааны бизнесийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах, инновацийн соёлыг түгээх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

"Улаанбаатар инновацийн төв"-ийн үйл ажиллагаа дараах чиглэлээр хэрэгжиж байна. - Инновацийн талаар сургалт, семинар, олон нийтийн арга хэмжээ - Инновацийн анхны бүтээгдэхүүнийг бүтээх, стантартыг турших лабораторийн

үйлчилгээ - Шинэ санаагаа бусадтай хамтран хэрэгжүүлэх орчныг бүрдүүлсэн хамтын ажиллагааны

оффис - Гарааны компаниудыг бойжуулах инкубаторын өрөөнүүд гэх мэт.

Page 14: НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗРЫН …idia.ub.gov.mn/Uploads/9bdbe8f3-9c79-475f-8e91-f8d4ed851272.pdf · - Ажлын байрны засварт

13 НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗАР

“Улаанбаатар инновацийн төв”-д 80 гаруй арга хэмжээ зохион байгуулж 15000 гаруй иргэдийг хамруулсан. Эдгээрээс дурдвал:

- Шилдэг гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих Seedstars World олон улсын тэмцээнийг “Старт ап маркетинг спэйс”-тэй хамтран зохион байгуулсан.

- Дэлхийн 30 гаруй хотод нэгэн зэрэг зохиогддог медиа, маркетинг, технологийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн хуран чуулдаг Social Media Week (SMW) чуулганыг “Анрид” ХХК-тай хамтран зохион байгуулсан.

- “Unplug 2018" арга хэмжээг “Анрид” ХХК-тай хамтран тус тус зохион байгуулсан.

4.2 “Идэвхэжсэн 2030” төсөл Улаанбаатар инновацийн төвд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр,

Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын хамтран хэрэгжүүлж буй Идэвхэжсэн 2030 төслийн хүрээнд залуусыг шинэ санаагаа бодитоор хэрэгжүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор санаачлагдсан “Монгол Энтерпрайзингийн эрэл” сургалт, арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Нээлтийн үйл ажиллагаанд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч хатагтай Биата Транкман, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо.

Нийт 350 залуучуудаас сонгогдсон 48 оролцогч 2 өдрийн турш 4 өртөө дамжин олон сонирхолтой даалгавруудыг багийн ажиллагаатайгаар давж гүйцэтгэн өөрсдийн “Тууштай байдал, эрмэлзэл”, “Бүтээлч хандлага”, “Бие даах чадвар”, “Эрсдэл хүлээх чадвар”, “Амжилтад хүрэх хэрэгцээ” гэсэн мэдлэг чадваруудаа хөгжүүлсэн үр дүндтэй үйл ажиллагаа боллоо. Энтерпрайзинг буюу санаагаа бодитоор хэрэгжүүлэх чадварыг хөгжүүлэх арга хэмжээ НҮБ-ийн зүгээс дэлхийд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

4.3 “Unplug-2018” арга хэмжээ Монголын шинэ үеийн манлайлагчдыг нэг дор нэгтгэх, хэлэлцүүлэг өрнүүлэх замаар

залуу мэргэжилтнүүдэд мэдлэг мэдээлэл, урам зориг өгөх зорилго бүхий нэг өдрийн цугларалт арга хэмжээ юм. Unplug арга хэмжээ нь гурав дахь жилдээ Зайсан Хилл эвент холлд 12-р сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан ба амжилттай яваа үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлууд, бүтээгч хүмүүс зочноор оролцож, тэднээс суралцах, үлгэр дууриал авах хүсэлтэй эрч хүчтэй залуусаас бүрдсэн 800 гаруй хүн цугларсан. Unplug 2018 арга хэмжээ дараах дөрвөн хэсгээс бүрдсэн.

- UNPLUG CONVERSATIONS - Тулгамдсан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийх - UNPLUG MARKETPLACE - Инновацийн 25 компаний үзэсгэлэн, худалдаа - UNPLUG UPDATES - 2018 онд хэрэгжсэн шинэ санаа, төслүүд, 2019 оны төлөвлөгөө - UNPLUG AWARDS - Шилдэг санаачилга номинаци

Энэ жилийн Unplug-ийн онцлог нь орчиндоо ээлтэй эвент хэлбэрээр зохион байгуулагдсан юм. Энгийн эвентүүд асар их хуванцар, цаасан хог хаягдал гаргадаг бол эдгээрээс зайлсхийж, аль болох дижитал болон эко материал ашигласан сонголтуудаар Unplug 2018 эвентийг зохион байгуулж, арга хэмжээг шинэ түвшинд гаргахаар зорьсон болно.

Page 15: НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗРЫН …idia.ub.gov.mn/Uploads/9bdbe8f3-9c79-475f-8e91-f8d4ed851272.pdf · - Ажлын байрны засварт

14 НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗАР

5 ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ, КОНЦЕССЫН ХЭЛТЭС

5.1 “Төслийн санхүүжилт болон концессын зүйлсийн зардал, ашгийн тооцоо хийх

аргачлал” сэдэвт сургалт

Нийслэлийн нийгмийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийн амжилттай хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн үйл явц, онцлог шинж, төслийн хөрөнгийн (концессын гэрээний үед концессын зүйлсийн) орлого, зардал, ашгийн тооцоог хэрхэн боловсруулах, шийдвэр гаргалтанд хэрхэн ашиглах, цаашлаад төслийн эрсдэлийг оролцогч талууд хэрхэн хуваалцдаг гадаад, дотоодын бодит туршлагын талаарх мэдлэг, чадварыг олгох зорилгоор “Төслийн санхүүжилт болон концессын зүйлсийн зардал, ашгийн тооцоо хийх аргачлал” сэдэвт сургалтыг Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай хамтран зохион байгууллаа.

Тус сургалтыг Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн ахлах багш, Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээч (CFA – Chartered Financial Analysts) цолтой С.Дашдорж болон СЭЗИС-ийн харьяа Олон улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэшсэн сургуулийн багш Б.Ганзориг нар лекц, семинар, хэлэлцүүлэг хэлбэрээр удирдан зохион байгуулж, Нийслэлийн нутгийн захиргааны 17 байгууллагын төслийн судалгаа, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтэц хариуцсан албан хаагчдад амжилттай хүргэлээ.

Сургалтын хүрээнд сургалтад хамрагдсан албан хаагчид төслийн санхүүжилт, төслийн удирдлага, хөгжүүлэлт болон дараах агуулгын дагуу суралцлаа.

-Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах үед гарах анхны хөрөнгө оруулалтын зардлын тооцоо хийх;

-Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгө нь шинээр бий болсны, эсвэл шинэчлэн сайжруулсны дараах буюу концессын гэрээ дуусгавар болтол ирээдүйд гарах үйл ажиллагааны болон ашиглалтын зардлын тооцоо хийх;

-Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгө нь шинээр бий болсны, эсвэл шинэчлэн сайжруулсны дараах буюу концессын гэрээ дуусгавар болтол ирээдүйд орох үндсэн болон үндсэн бус үйл ажиллагааны орлогын тооцоо хийх;

Page 16: НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗРЫН …idia.ub.gov.mn/Uploads/9bdbe8f3-9c79-475f-8e91-f8d4ed851272.pdf · - Ажлын байрны засварт

15 НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗАР

-Зардал, ашгийн бодит үнэ цэнийн өөрчлөлтийг цаг хугацаанд хамааруулан бодож гаргах санхүүгийн тооцооны арга;

-Хөрөнгө оруулалтын ирээдүйд гарах бүхий л мөнгөн зарлага, орлогын урсгалыг цаг хугацааны өөрчлөлтийг хамааруулан өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэх арга;

-Хөрөнгө оруулалтын төсөв тооцоо хийх;

- Хөрөнгө оруулалтын ирээдүйд гарах бүхий л мөнгөн зарлага, орлогын урсгалыг цаг хугацааны өөрчлөлтийг хамааруулан өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн тооцоо хийх;

-Тухайн төслийг хэрэгжүүлэх эсэх саналыг урьдчилсан байдлаар гаргах аргад тус тус суралцлаа.

5.2 Бүтээн байгуулалт

Хувьсгалчдын авто замаас хайлаастын авто зам хүртэлх 2.8 км авто зам

2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2018/229 дугаар актаар улсын комисс хүлээж

авсан.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 144 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн өргөтгөлийн барилга

2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2018/262 дугаартай актаар улсын комисс хүлээж авсан.