37
Хятадын Соёл Иргэншил ОУХ 2-1 Г.Буд

Хятадын Соёл Иргэншил bUd

  • Upload
    -

  • View
    1.249

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Хятадын Соёл Иргэншил

ОУХ 2-1 Г.Буд

Зэн-Буддизм

Зэн Буддизм

Буддизм Хятадад нэвтэрсэн хугацааг Лоян хотын ойролцоо Баймасын алдарт хийдийг байгуулсан МЭ 65оноос тоолдог. Энэтхэг орноос Хятадад анхны буддын ном судрыг цагаан зүсмийн моринд ачиж авчирсан гэдэг аман яриа байдаг. 220 онд Хан улс унасан явдал Кунзийн уламжлалт сургаалыг баримталж байсан тэр хэсгийн байр суурь суларч, энэ нь Хятадад буддизм дэлгэрэх таатай нөлөө үзүүлжээ. Буддизмын жинхэнэ төвүүд нь Лоян, Чаньань, Нанкин хотууд байлаа.

Зэн Буддизм

Буддизм Хятад орны үндэсний уламжлалд амархан зохицон эхлээд Нагаржунагийн сургаал хэлбэрээр, дараа нь Бодхидхармын хэлбэрээр дэлгэрсэн байна. Тийнхүү буддизм Хятадад даосизм, кунзын сургаалтай нийлэн, нэг сургаал нь нөгөө хоёроо баяжуулдаг “гурван шашны”  нэгдлийг бий болгосон.

Зэн Буддизм

Буддын шашны энэхүү гайхалтай, өвөрмөц урсгал нь Зэн (ZEN) хэмээх япон дуудлагаар тархжээ. Энэ үгийн уг гарвал нь эртний самгарди хэлний “дхьяана” буюу анхаарлаа төвлөрүүлэх, бясалгах гэсэн утгатай үг юм. Хятадаар “чань”, японоор “зэн”, монголоор “даяан”, солонгосоор “сон” гэх мэтээр өөр өөр дуудагддаг.

“Зэн”-гийн түүхээс• 14-р зууны үеийн Зэнгийн нэгэн түүхчийн сударт “Цэцгэн номлол” гэсэн

домог тэмдэглэгдэн үлджээ.

“Нэгэн өдөр Шагжамүни Бурхан багш шавь нараа цуглуулан бүтэн өдрийн турш Дхарма (самгард хэлээр түшиг, тулгуур гэсэн утгатай)-гийн тухай ном айлдахаар болжээ.Гэвч Бурхан багш нэг ч үг дуугаралгүй чимээгүй суугаад л байлаа. Зарим нэг шавь нь Бурхан багшийг ядарч бие нь өвдсөн гэж бодож байтал Бурхан багш урдаа байсан цагаан цэцгийг авч дэлбээг нь гараараа зөөлөн имрэв. Тэр агшинд Бурхан багшийн нүд нь оч мэт гялалзаж байсан гэдэг. Шавь нар нь энэ үйлдлийн учрыг эс олов. Тэгтэл Бурхан багшийн арван шавь нарын нэг болох Махакашьяпа (Mahākāśyapa) буюу Кашьяпа (Kashyapa) тэр цэцгийг хараад инээмсэглэхэд Бурхан багш: “Миний нүдэнд Дхармагийн маргашгүй үнэн, нирвааны гайхалтай ухааныг илтгэх нандин ном агуулагдаж буй. Энэ номд нэвтрэх арга бол үгээр илэрхийлэгдэшгүй агаад гагц багшаас шавьд шууд уламжлуулваас зохистой билээ. Би одоо Махакашьяпад их итгэл үзүүлэв” гэжээ. Ийнхүү Махакашьяпаг Зэн буддизмын анхны их багш хэмээн үзэх болжээ.

Зэн Буддизм

Түүнээс хойш Шагжамуны 28 дахь үеийн залгамжлагч болох Энэтхэгийн лам Бодидарма (хятадаар–pútídámó, японоор-daruma) 520 оны үед Хятадын Хөнань мужийн Сүн Шань уулнаа Шао Линь хийдийг үүсгэн байгуулж Зэнгийн сургаалыг дэлгэрүүлсэн түүхтэй.Ийнхүү Зэн буддизм нь VI зууны үеэс Солонгос, Япон, Өмнөд Вьетнамд түгэн дэлгэрсэн байна.

Зэн Буддизмын Бурханы шашны бусад урсгалаас ялгаатай талууд

Зэн буддизм нь “Гэгээрэлд хүрэх зам мөр бол гагцхүү өөрийн дотоод сэтгэл, оюун ухаанаа дайчлан ертөнцийн мөн чанарыг таних явдал юм” хэмээн сургадаг.

Зэн Буддизмын Бурханы шашны бусад урсгалаас ялгаатай талууд

Түүнчлэн:1. Мэдлэгийг судар номоор дамжуулан зааж сургадаггүй2. Зэнгийн талаар онч мэргэн үг эсвэл бичиг тэмдэглэгээ байдаггүй3. Мэдлэгийг бодит хэлбэрээр сургахыг чухалчилдаг, өөрөөр хэлбэл зүрх сэтгэлээс зүрх сэтгэлд хүргэхийг эрмэлздэг гэсэн үг4. Хүн “агшин зуур гэгээрэлд хүрснээр өөрийн байгалиас заяасан бурханлиг чанараа ухаарч ойлгох болно” гэж үздэг ажээ.

Зэн Буддизм

Зэн буддизм нь хий хоосон санаа, дуураймал бүхнийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ Зэн аливаа бүхнийг хэзээ ч үгүйсгэдэггүй, мөн зайлшгүй хэмээн баталж нотолдоггүй. Зэнгийн мөн чанарыг ойлгоход төвөгтэй мэт боловч ухаарч чадваас маш энгийн гаргалгаатай байдаг нь гайхалтай. Энэ нь Зэн буддизм эгэл хүний амьдралын туршлагаас үүссэнтэй нь холбоотой юм.

Сун-Цзу

Сун-Цзу: Ойролцоогоор МТӨ 496 – 544 он

• Насаар Күнзээс арайхан залуу боловч түүнтэй ойролцоо үеийн Хятадын түүхийн бодит төлөөлөгч

• Түүний нэр нь Сун Ву (Цу гэдэг нь Багш гэсэн өргөмжлөн хүндэтгэсэн дагавар) бөгөөд эртний түүхэнд тэмдэглэж үлдээснээр бол Жоу улсын мөхөж байх цаг үе дэх Хятадын задрал бутрал болох “Дайсагнасан улсуудын үе”-ийн нэг эсвэл олон вант улсуудын нэгэнд нь цэргийн гарамгай генерал, дайны төлөвлөгөө боловсруулагч нэгэн байсан аж. Түүний нас барснаас хйош хэсэг хугацааны дараа дагалдагчид нь түүний сургаалаас санаж байгаагаа тэмдэглэн үлдээжээ.

“Дайны Урлаг” Сун-Цзу

• Эртний Хятадын цэрэг дайны стратегич Сун Цзу (Сүнз) 2600 орчим жилийн өмнө Дайны Урлаг номыг бичсэн байна.

• Энэ ном нь стратегийн дэлгэрэнгүй гарын авлага бөгөөд зөвхөн дайн байлдаанд гэхгүй бизнес, спорт зэрэгт маш их түгээмэл болсон гарын авлага юм.

“Дайны Урлаг” Сун-Цзу

Хамгийн шилдэг ялалт бол тулалдахгүйгээр ялах хэмээн сургадагаараа Сун Цу нь стратегич гэхээсээ илүү философич юм. Сун Цу мөн дайн тулаан зарим үед зайлшгүй хэмээн үздэгээрээ реалист юм. Тэрээр хамгийн зөв дүгнэлт гаргахад хамгийн дээд зэргээр анхаардаг нэгэн байсан бөгөөд түүний онцгой авъяас чадвар нь жолоодогчдод цэргийнхээ давуу талыг хэрхэн хамгийн дээд цэгт байлгах талаар зааж чаддагт байсан байна.

Дайны Урлаг” Сун-Цзу

Сун Цугийн хувьд цэргийн стратегийн ерөнхий зорилго нь их энгийн: Өөрийн удирдлаганд байж болох бүхий л хүчийн үр нөлөөг дээд хэмжээнд байлгах. Хэрвээ хүчээр илүү нягт бол тохирох байг онилон, довтлох хамгийн сайн шалтагийг хүлээн дайснаа нэг хүчтэй цохилтоор дуусгах. Хэрвээ хүч чинь сул байгаад хүрэлцээгүй бол зайлсхийх арга ол, хуур, мэхэл, от, тэднийхээ хүчийг тарамд, шавха.

Дайны Урлаг” Сун-Цзу

Макиавелли шиг Сун Цзу өөрийнхөө арга замынхаа хууль ёс эсвэл ёс суртахуунд өөрийгөө зовоодоггүй бөгөөд тагнуулдах, туршуулдах, урвах, мэхлэх зэрэг нь шударга зүйл гэж үздэг байсан. Тэрээр тулалдахгүй байх нь хамгийн сайн зүйл гэж сургадаг бөгөөд нэгэнт тулалдахаас өөр аргагүй болох бол удирдагч, жолоодогчид ялалтаар дамжуулан улсынхаа оршин тогтнолыг хадгалан үлдэхээс илүү өөр ямар ч ёс суртахуун түүнд үлдэхгүй болно.

Дайны Урлаг” Сун-Цзу

Ямар нэгэн дүрэм, хязгаарт баригдахыг үл хүсэгч Сун Цугийн эрх мэдлийн талаарх хандлагын хувьд түүний нарийн ширийнийг хүртэл анхаардаг зан (отоход эмзэг газар урьдчилан таамаглах аргагүй мэх зохио) болон өөрийн хэв загварын цэгцтэй, тодорхой бай гэх зэрэг түүний сургаал мөрдлөг нь хоёр гурван жилийн өмнө гарсан бизнесийн менежментийн гарын авлага болох “Дайны Урлаг”-ын шинэ “хувилбар”-т тусгалаа олсон байдаг.

Шинжлэх Ухаан Техник/Дундад зуунд/

Дундад зууны эхэн үе

Улс төрийн тархай бутархай байдлын үед ч гэсэн Хятадад шинжлэн ухаан, техникийн хөгжил зогсоогүй.

Цаглабарын түүхэнд тэд анх удаа проекцийг (тэнхэлгийн хөдөлгөөн) ашиглаж, 1500-гаад одыг мэддэг байсан юм. Өвчин оношлох аргыг боловсруулж, хүний биеийн физиологи, эмгэг, өвчлөл гурвын хоорондын холбоог тайлбарлаж, ургамалд биологийн хяналт аргаар нээжээ. 

Дундад зууны эхэн үе

Мөн буцах холбооны зарчмаар ажилладаг усан замын “өмнө зүг заадаг тэрэг” төхөөрөмжийг буй болгожээ. Энэ нь соронзон компастай төстэй юм юу ч үгүй, үнэхээр эрдэмтэн хүний хаш чулуун дүрс бүхий бяцхан тэрэг юм. Хятадын урчуудын V зуунд бүтээсэн бас нэгэн гайхамшигтай зүйл нь “шидэт толь” байлаа. Толины нүүрэн талыг цайвар хүрлээр цутгаж нүүр харагдах болтол нь зүлгэж өнгөлсөн байдаг ба ард тал нь хүрлээр цутгасан зураг, дүрс бичигтэй. Нарны хурц гэрэлд нүүрэн талаас нь харахад ар талд нь байгаа зураг дүрсийг үзэж болдог, өөрөөр хэлбэл хүрэл толь тунгалаг шил мэт байдаг байжээ.

Сонгодог дундад зууны үе (618-907)

Математикчдын хүчин чармайлтаар Хятадын алгебрын үндэс тавигджээ. Буддын шашны гэлэн И Синий (683-727) бүтээлийн ачаар тэнгэрийн эрхсийн хөдөлгөөний хурдыг хэмжих бололцоотой болсон юм. Ном хэвлэл, дарь, компас бүтээсэн нь гарамгай нээлт болсон билээ. 688-987 онд Тан улсын үед дарийг бүтээсэн. Дарь бүтээх аргыг Хятадын төр улсууд нүүдэлчдээс чанд нууцалж байсан учир Хиданчууд өөрсдийн материал технологиор өвөрмөц дарь бүтээж ашигласан нь “Киданы цас” гэсэн нэрээр Арабын орнуудад нэвтэрсэн. Арабаар дамжин цаашаа Европт нэвтэрчээ.

Монголын байлдан дагууллын үе

Юань улсын үеийн шинжлэх ухааны хамгийн том нээлт нь цаг тооны бичиг буюу календарь юм. Тэр цаг тооны бичигт жилийн үргэлжлэх хугацааг 365,2425 хоног гэж заасан нь дэлхийн бөмбөрцөг Нарыг тойрон нэг удаа эргэх хугацаагаас дөнгөж 26секундээр зөрж байжээ. Энэ нь 300жилийн дараа гаргасан агаад одоо бидний хэрэглэж байгаа григорийн цаг тооны бичигтэй тохирч байдаг юм.

Хятадын Ураг Хуримын Ёс

Хятадын Ураг Хуримын Ёс

Ураг хурмын ёсны талаар эрт дээр vеэс өнөөг хvртэл өөрчилөгдөн хувирсаар ирсэн боловч хурмын ёслол нь өргөн их, халуун хөгжөөнтөй, баяр баясалаар дvvрэн, өлзий дэмбрэлтэй байх талаар огт өөрчилөгдөөгvй юм.

        Хятадын  эртний  ураг  хурмын  ёс  нь  зургаан  журамтай байжээ.  Yvнийг  зургаан  ёс  гэдэг  бөгөөд  тухайлбал  ураг дурдах, бэлэг хvргэж ураг тогтох, бэр буулгах зэрэг.

Хятадын Ураг Хуримын Ёс

Ураг тогтох буюу сvй тавих явдал бол ураг хурмын ёсны чухал хэсэг болно. Энэ нь хэдийгээр ардын зан заншил боловч амьдарал дээр хууль зvйн vvрэг гvйцэтгэж байдаг. Ураг тогтоход эрэгтэйн тал нь эмэгтэйн гэрт болон эмэгтэйд ураг тогтох бэлэг хvргэдэг.

Хятадын Ураг Хуримын Ёс

    Уламжлалт  ёс  заншилаар  бол  ураг  тогтох  буюу  сvй тависаны  дараа  дахиж  єєрчилж  болдоггvй,  єєр  хvнтэй  ураг хурмын  учир  дахин  яриж  болдоггvй,  ураг  тогтох  нь  ёс заншлын  хуулиар  батлагддаг  байна.  Хоёр  тал  шаардлага бvхий  ёс  зурмыг  гvйцэтгээсний  дараа  жинхэнэ  хурим  найр хийж бэр буулгах шатандаа орно.

Хятадын Ураг Хуримын Ёс

Бэр  буулгах  єдєр  шинэ  бэр  нь  бэлгэ  дэмбэрэл,  баяр баясгаланг бэлгэдсэн улаан өнгийн хувцас өмсч байсан, одоо бол цагаан шар өмсөх болжээ. Шинэ бэр нь төрхөмөөсө явах vе  уйлаж  гэр  орноо  санан  мөрөөдөж  салж  ядсан  сэтгэлээ харуулдаг. Шинэ  бэр  хадамдаа  ирсний  дараа  хурмын  ёслол эхэлнэ.  Хэсэг  нутагт  эмэгтэйн  тал  хашаандаа  гал  тvлж  муу муухай  зvйлийг  шатааж,  шинэ  залуу  хосын  аз  жаргалыг ерөөдєг.

Хятадын Ураг Хуримын Ёс

Дараа  нь  хурмын  ёслол  хийж,  хоёр  залуу  тэнгэр  газарт мөргөн,  эцэг  эхдээ мөргөж,  харилцан  ёслоно.  Дараа  нь  бас хундага  зөрvvлэн  арих  ууна.  Шинэ  өрөөнд  хоёр  залуу харилцан  vсээ  бэлгэлж  нөхөр  гэргийн  vvрдийн  дурсгал болгон  хамт  хадгална.

Хятадын Ураг Хуримын Ёс

Хурмын ёслолын оргил бол мэдээж архин хурим юм. Хуримд оролцсон  хvн  бvхэн  баярын  архи  ууна.  Энэ  хурмыг  хvмvvс маш  чухалд  vзэж  чадах  ядахаараа  бэлтгэдэг.  Хурмын  явцад хоёр шинэ хvн гийчин зочдод арих бариж хvндэтгэл vзvvлнэ. Шинэ бэрийн өрөөг  vймvvлэх бол  хурмын ёслолын хамгийн сvvлчийн ажиллагаа болно.

Хятадын Ураг Хуримын Ёс

Хvмvvс янз бvрийн аргаар шинэ хосоор тоглох буюу асуудал гаргаж тэд хоёроор нөхөрсөг тоглоом хийдэг. Эсвэл хоёр шинэ хvнээр тоглолт гаргуулдаг. Yvний зорилго нь хурмыг улам хөөр хөгжөөнтэй болгож, хоёр шинэ хvнд мартагдашгvй сэтгэгдэл vлдээх явдал болно.

Хятадын Уламжлалт Хувцас

Хятадын Уламжлалт Хувцас

Хятадын хувцас хэрэглэл нэн эртний уламжлалтай. Ойролцоогоор 18000 жилийн өмнөх ясан зүү, ясан оёдлын машин оролцуулж уралсан гоёл чимэглэлийн зүүлт, хувцас хэрэглэлүүдийн олдвор олдсон байдаг.

       Хятадын уламжлалт 3 гол хувцасны төрөл байдаг.1. pien-fu2. ch'ang-p'ao3. shen-i

Хятадын Уламжлалт Хувцас

Pien-fu нь 2 хэсэгтэй. Дээгүүрээ өмсдөг хувцас нь бэлхүүсээрээ уядаг, өвдөг хүртэл үргэлжилсэн нөмрөг маягийн хувцас. Ханцуй нь урт, маш өргөн байдаг нь гоёмсог харагдуулдаг. Доогуураа шагай хүртлээ үргэлжилсэн өмд эсвэл юпка өмсдөг. Pien-fu –г ихэвчлэн баяр ёслолд өсдөг.

Хятадын Уламжлалт Хувцас

Ch'ang-p'ao нь нэг хэсэгтэй, мөрнөөс хөлийн өсгий хүртэл үргэлжилсэн урт дээл маягийн хувцас.

Shen-i нь ch'ang-p'ao pien-fu 2-ын нийлмэл, pien-fu –ийх шиг нөмрөг,  юпка  юмуу  өмдтэй  гэхдээ  энэ  2  нь  хамт  оёгдсон байдаг.  Shen-i –г хамгийн өргөнөөр өмсдөг.       

Хятадын Уламжлалт Хувцас

Бараан өнгийн хувцасыг голдуу баяр ёслолын үеэр өсдөг. Гэгээлэг, цагаан өнгийн хувцасыг ихэвчлэн өдөр тутам, гэр зуур өмсдөг.

XIE XIE!