14
Сэдэв: Франчайзингийн хөгжлийн чиг хандлага /өнгөрсөн, одоо, ирээдүй/ Агуулга 1. Оршил 2. Франчайзингийн өнгөрсөн дэх хөгжлийн чиг хандлага 3. Өнөөгийн чиг хандлага 4. Ирээдүйн чиг хандлага 5. Дүгнэлт 6. Ном зүй www.zaluu.com www.zaluu.com

-æ-+-¦ -¦-¦-¦-+-é 1

Embed Size (px)

Citation preview

Page 1: -æ-+-¦ -¦-¦-¦-+-é 1

Сэдэв: Франчайзингийн хөгжлийн чиг хандлага /өнгөрсөн, одоо, ирээдүй/

Агуулга

1. Оршил

2. Франчайзингийн өнгөрсөн дэх хөгжлийн чиг хандлага

3. Өнөөгийн чиг хандлага

4. Ирээдүйн чиг хандлага

5. Дүгнэлт

6. Ном зүй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: -æ-+-¦ -¦-¦-¦-+-é 1

Оршил

Дэлхий дахинд франчайзинг хэмээх ойлголт өргөнөөр тархаж,

франчайзингийн бизнес өдрөөс өдөрт улам өргөжин тэлсээр байна. Дэлхийн

өндөр хөгжилтэй улс оронд үйл ажиллагаа явуулж, өөрийн брендийг таниулж

чадсан, нэр хүндтэй компанийн франчайзингийн эрхийг авч бизнесийнхээ ашиг

орлогыг нэмэгдүүлэх эрсдэл багатай бизнесийн хэлбэр бол яахын аргагүй

франчайзингийн бизнес билээ.

Манай Монгол улсад франчайзинг хэмээх ойлголт орж ирээд гилээд хэдэн

жилийн нүүрийг үзэн хөгжиж байгаа бөгөөд цаашдаа энэхүү хөгжлийн чиг хандлаг,

хурдац нь улам өсөн нэмэгдэж тэлэх хандлагатай байна.

Франчайзингийн хөгжлийн чиг хандлага сэдвийн хүрээнд өнгөрсөн, одоо,

ирээдүйн талаарх хөгжлийн чиг хандлагуудыг авч үзэх бөгөөд франчайзинг нь эрт

дээр үед үүсэн бий болж өдгөө бие даасан эдийн засгийн томоохон шинжлэх ухаан

болтлоо хөгжсөн байна. Манай улсын хувьд 2008 оны 6 сард “Монголын

франчайзинг хөгжлийн ассоциаци” хэмээх төрийн бус байгууллага үүд хаалгаа

нээн дэлхийн өнцөг булан бүрт өдөр ирэх тусам өсөн хөгжиж буй франчайзингийн

системийг эх орондрр хбгжүүлэх зорилготойгоор байгуулагдсан билээ.

Энэхүү сэдвийнхээ хүрээнд франчайзингийн хөгжлийн өнгөрсөн, одоо,

ирээдүйн чиг хандлагуудыг тусган харуулахыг хичээлээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: -æ-+-¦ -¦-¦-¦-+-é 1

Франчайзингийн өнгөрсөн дэх хөгжлийн чиг хандлага

Франчайзингийн үндэс 500 гаруй жилийн өмнө төвигдсан гэж үздэг. 1933 онд

хэвлэгдсэн Оксфордын толь бичигт Franchising гэдэг нь 1559 онд хамба ламд

хааны зүгээс эрх чөлөө хайрласныг хэлнэ хэмээн тайлбарлажээ. Франчайзингийн

эх сурвалж дундад зууны үед тавигдсан. Учир нь Их Британы хаад өөрсдөд нь

үнэнчээр зүтгэсний хариу болгож баронд тодорхой газар нутгаас татвар авах

эрхийг олгодог байжээ. 1960 оноос оѐдлын машин үйлдвэрлэгч АНУ-ын “Зингер”

компани франчайзингийн системийг борлуулалтын үйл ажиллагаандаа анх

нэвтрүүлснээр худалдааны франчайзинг АНУ-д үүсч хөгжсөн гэж үздэг.

1840-өөд оны үед Герман улсын хэд хэдэн шар айраг нэрэгчид тунгалаг шар

айргаа зах зээлд гаргахын тулд тодорхой архины мухлагуудад эрх олгож байсан

нь ХХ-р зуунд бидний ихэнхийн" мэддэг франчайзингийн эхлэл байлаа. Дараа нь

франчайзинг нь Европын шар айраг нэрэгчдээс АНУ-руу аялсан гэдэг. Үүнээс өмне

АНУ-ын франчайзингийн үндсийг үүсгэдэг сүлжээний үйл ажиллагааны хэлбэр

бараг байгаагүй юм. Хотоос хот дамжин бараа борлуулдаг ганзагын наймаачид

франчайзингийн хэлбэрээр ажиллаж, мөн алслагдсан цэргийн хуурангуудын

дэлгүүрт лиценз олгож байлаа.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: -æ-+-¦ -¦-¦-¦-+-é 1

1800 оны сүүлч, 1900 оны эхээр франчайзингийн бусад олон төрлүүд гарч

ирсэн. Зарим жишээ дурьдвал, монополчлогдсон франчайзын хэлбэр зарим

нийтийн үйлчилгээнд өөрөөр хэлбэл гудамжны машины компаниуд, дараа нь

газрын тос боловсруулах үйлдвэр болон авто үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ маш

өргөн хүрээтэй газар зүйн бүсдэд борлуулахын тулд франчайзыг эхлүүлж байлаа.

Тээвэрлэлт болон өсөн нэмэгдэж байгаа америк хүмүүсийн тоо нь жижиглэн

худалдаа, рестораны сүлжээ үүсэх суурь болж байв. Цаг хугацаа өнгөрөх тусам

эдгээр сүлжээ ихээр байгуулагдсан нь франчайзыг хөгжүүлж, алдартай зарим нэг

франчайз болох Kentucky Fried Chicken (KFC) 1930 онд, Dunkin Donuts 1950 онд,

Burger King 1954 онд, McDonald's 1955 онд тус тус байгуулагдсан байна.

1890-1900 онд нефть олборлогчид болон машин үйлдвэрлэгчид тодорхой

нэр бүхий бүтээгдэхүүнийг худалдах эрхийг бусад бизнес эрхлэгч, пүүс компанид

олгож дистрибьютерийн сүлжээг өргөжүүлсэн. АНУ-ын Женерал Моторс компанийг

ийм сүлжээг анх санаачлан, хөгжүүлсэн гэж үздэг. Женерал Моторс компани

хангалттай үл хөрөнгөгүй байсан ч биеэ даасан дилерүүдээр дамжуулан уурын

хөдөлгүүр авто машинийг борлуулж байсан. Дилер бүр тодорхой газар нутагт үйл

ажиллагаагаа явуулж байсан ба Женерал Моторс компанийн зүгээс өрсөлдөөнөөс

хамгаалах, бүтээгдэхүүнийг найдвартай, тогтмол нийлүүлэх зэргээр дэмжлэг

үзүүлж байсан. Өнөөдөр Женерал Моторс компаний 10900 гаруй диллер АНУ-д

үйл ажиллагаагаа явуулж байна. Барууны орнуудад автомашины худалдааг

франчайзингийн системд тулгуурлан хийдэг. ХХ зууны эхэнд “Coca-Cola”, “Pepsi”,

“7 UP” гэх мэт ундааны үйлдвэрлэгчид бүх дэлхийг хамарсан франчайзингийн

сүлжээ зохион байгуулж эхэлсэн нь одоо ч хэвээр байна. Эдгээр ундааг

үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүний найрлаганд ордог түүхий эд, бодис,

өтгөрүүлсэн шүүсийг бусад пүүст нийлүүлж ундаа үйлдвэрлэх, бэлэн

бүтээгдэхүүнийг франчайзерийн нэрийн доор тодорхой газар нутагт борлуулах

эрхийг шилжүүлдэг.

ХХ зууны 20-иод оны үед “бөөний худалдаачин-жижиглэнгийн худалдаачин”-

ны хамтын ажиллагаанд франчайзингийн систем нэвтэрсэн. Их Британи болон

Европын бусад улсад энэ системийн дагуу “Чөлөөт сүлжээ” Des Par ажиллаж

эхэлсэн.

Үүний дараагаар засварын газар бүхий автомашин борлуулагч нарт болон

автомашины үйлдвэрүүдэд мөн лиценз олгодог болжээ. Энэ санааг нефть

үйлдвэрлэгчид шүүрэн авч шатахуун түгээх цэгийн эзэдтэй гэрээ байгуулснаар

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: -æ-+-¦ -¦-¦-¦-+-é 1

богино хугацаанд бүх нутгийг хамарсан шатахуун түгээх сүлжээг бий болгож

чадсан. Үүнээс үндэслэн франчайзинг нь өөрийн нэрийн өмнөөс тодорхой нутаг

дэвсгэрийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, түүнийхээ хариуцлагыг хүлээдэг,

гадаад байдлаараа бие даасан мэт боловч дотооддоо бол үйлдвэрлэгчтэй нягт

холбоотой болж чадсан үйлдвэрлэгчийн бизнес нь нэгж байгууллагын хувиар ашиг

сонирхлыг нь төлөөлөн барааг нь борлуулдаг хэлбэр болж хэвшсэн байна. Анхны

энэ хэлбэр нь өнөөгийн бидний мэдэх гэрээт борлуулагчтай төстэй юм. Дэлхийн 2-

р дайны дараа entire business franchising буюу үйлдвэрийн франчайзинг хэмээх

өөр нэг хэлбэр бий болов. Ийнхүү үйлдвэрийн франчайзингэд шилжсэнээр

франчайзинг өнөөгийн хэлбэрээ олж авсан гэж үздэг. Удалгүй үйлдвэрийн

франчайзингийг цэвэр ажил үйлчилгээний салбарт нэвтрүүлж эхэлсэн ажээ. 1960

оноос АНУ-д франчайзингийн хувьсгал өрнөсөн гэж үзэж болох ба

франчайзингийн систем 1950 онд 100 байсан бол 10 гаруй жилийн дотор 700-д

хүрсэн байна.

1960-аад оны эцсээр франчайзингийн санааг хортойгоор ашиглах болон

түүний хэлбэрийг буруугаар эргүүлсэн олон тохиолдол гарсан нь франчайзингийн

имижийг эвдэж улмаар франчайзинг улс төрийн маргааны сэдэв болон хувирчээ.

Хуурамч франчайзорууд гарч ирэн Солонгос, Вьетнамын дайнаас ирсэн цэргүүдэд

тухайн үед улсаас сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр бологон олгож байсан

мөнгийг нь амьдралын байнгын эх үүсвэр бий болгох зорилгоор тодорхой аж ахуй

эрхлүүлье хэмээн сайхан санаа хэлж ятган залилан мэхлэн аваад сураггүй алга

болох явдал гарсан түүх бий. Иймд АНУ-ын хэмжээнд болон муж улсуудад

франчайзингийн эрх зүйг бий болгосон байна.

Үүний дараа тун удалгүй франчайзингийн хямрал дуусгавар болж,

франчайзийн эрх зүй хэмээх ойлголт бий болсны дараа АНУ-д 1970-1977 онд

эдийн засагт франчайзингийн өгөх үр ашиг огцом өссөн. Баруун Европод 1970-аад

оны эхээр Америкийн франчайзингийн системээс гадна үндэсний

фрханчайзингийн системүүд үүсч бий болсон нь аажмаар ОУ-ын шинж чанартай

болжээ. Харин Европод АНУ-аас ялгаатай нь харьцангуй биеэ даасан,

системчлэгдсэн бус, хэсэгчилсэн, шүүхийн шийдвэрийн хэлбэрээр франчайзийн

эрх үүсч хөгжсөнөөрөө онцлогтой.

Өнгөрсөн зууны 80-аад оны эхэн үед гэхэд франчайзингийг хүлээн

зөвшөөрөх нь бүү хэл Ромын гэрээний 85-р зүйлийн 1-р заалтад харшилж байна

гэж үзсэнээс франчайзингийн үйл ажиллагааг бизнесийн хууль бус хэлбэрт тооцож

байсан ч 1986 онд франчайзингийн үйл ажиллагааг Европ тивд албан ѐсоор хууль

ѐсны хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: -æ-+-¦ -¦-¦-¦-+-é 1

Дэлхийн 2-р дайны дараа бараа үйлчилгээний эрэлт эрс нэмэгдсэн бөгөөд

нийтийн хоолны салбар, зочид буудал, аялал жуулчлалын салбарыг түргэн

хөгжүүлэхэд франчайзинг нь бизнесийн хамгийн оновчтой загвар болсон.

Франчайзингийн өнөөгийн хөгжлийн чиг хандлага

Орчин үед франчайзинг дэлхий даяар түгэн дэлгэрч, эдийн засаг, нийгтийн

олон салбарын хөгжилд эерэг нөлөө үзүүлж байна. Өнөө үед франчайзинг

нэвтрээгүй улс орон гэж байхгүй бөгөөд франчайзингийн хэлбэрээр бизнесээ

өргөжүүлэх нь өнөөгийн нөхцөлд хамгийн оновчтой, хурдан хугацаанд ашиг

орлогоо нэмэгдүүлэх арга юм. Өнөөдөр АНУ, Европ, Азийн ихэнх орнуудад

франчайзингийн бизнес өндөр түвшинд хүртлээ хөгжиж байгаа бөгөөд манай

улсын хувьд MCS-Coca Cola, BBQ Chicken, Хас банк, Royal Academy зэрэг пүүс

компаниуд франчайзингийн бизнесийг амжилттай хэрэгжүүлээд байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: -æ-+-¦ -¦-¦-¦-+-é 1

Франчайзингийн хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг 5 улс орны хөгжлийг үзвэл:

1. АНУ: Франчайзинг нь АНУ-д бизнес эрхлэх маш дэлгэрсэн арга бөгөөд

өнөөдрийн байдлаар АНУ-д 2000 давсан франзорууд үйл ажиллагаагаа

явуулж байна. 2001 он гэхэд АНУ-ын нийт дотоодын франчайзын

системд 767,483 бизнесийн нэгж байгууллагдаж, бараг 10 сая хvн

ажилтай болж, шууд гаргасан бvтээгдэхvvн 625 тэрбум долларт хvрч, 230

тэр бум долларыг цалинд зарцуулсан байна. Эдгээр байгуулагдсан

нэгжvvдийг бизнесийн чухал салбаруудын хувьд хувиар тооцвол: 56.3%

нь тvргэн vйлчилгээний ресторан, 18.2% нь байрны тvрээс, 14.2% нь

хоолны жижиглэн худалдаа, 13.1% нь бvрэн vйлчилгээтэй ресторан

байна. Франчайзингийн системээр хийгдсэн борлуулалтын хэмжээ 1

триллион долларт хүрч, жижиглэн худалдааны 40% нь франчайзингт

ноогдож байна.

2. Их Британи: Европын улсуудаас Их Британи нь франчайзор,

франчайзын тоогоор, өөрөөр хэлбэл франчайзингийн хөгжлөөр

тэргүүлдэг. Үндэсний эдийн засагт франчайзинг 50-60-аад оноос гол

байр суурь эзэлж эхэлсэн. Үүнд дараах хүчин зүйлс нөлөөсөн.

Эдийн засагт үйлчилгээний байгууллагын эзлэх хувь нэмэгдсэн

Урбанизацийн үйл ажиллагаа

Хүн амын орлогын өсөлт

Дээрх хүчин зүйлс хурдан шуурхай, тохилог үйлчилгээний салбар бий

болгоход түлхэц болсон.

3. Герман: 1998 оноос франчайзер пүүсийн тоо 598, франчайз пүүсийн тоо

28000-д хүрсэн. Германий франчайзингийн пүүсийн тоо жилд 8%-10%

тогтмол өсч байгаа ба түргэн хоолны салбарт франчайзинг ихээр

нэвтэрсэн. Үүнээс гадна үйлчилгээний салбар, хувцас захиалга, авто

засвар, худалдаа, амралт, зугаа цэнгэлийн үйлчилгээний салбар, хими

цэвэрлэгээ, боловсролын салбар, зочид бууудал, аялал жуулчлал гэх

мэт салбарт франчайзинг илүү нэвтэрсэн.

4. Франц улс: франц улс Европын орнууд дотроос франчайзингийн

сүлжээний тоогоор 3-рт ордрг. Европын франчайзингийн зах зээлийн

40%ийг эзэлдэг. Франчайзингийн зах зээлийн багтаамж 32,5 миллиард

ам.доллар. франчайзингийн салбарын ихээхэн хэсэг худалдааны

салбарт ноогддог. Дараа нь үйлчилгээний салбар, зочид буудал,

рестораны бизнес ордог. Автозасвар, хими цэвэрлэгээ, үсчин гэх мэт

үйлчилгээний салбарт хамгийн олон франчайзорууд бизнес эрхэлдэг.

Мөн хямдарсан барааны дэлгүүрүүдийн ашиг орлого боломжийн өсөх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: -æ-+-¦ -¦-¦-¦-+-é 1

ирээдүйтэй байдаг. Тус улсын франчайзингийн зах зээл тогтвортой

хурдан өссөн.

5. Итали: итали улсын эдийн засагт франчайзинг чухал үүрэгтэй. Эдийн

засгийн хямралын үед ч франчайзингийн салбар өсөлттэй байсан. Итали

улсад франчайзингийн үйл ажиллагаа явуулж бнй салбарт дараах 9

салбар тэргүүлдэг.

Хүнсний бүтээгдэхүүн жижиглэн худалдааны 27 франчайзер /нийт

франчайзерийн 5,4%/, 2192 франчайз пүүс /9,8%/, барааны эргэлт

1,25 миллиард доллар

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний сүлжээнд 20

франчайзер, 2936 франчайз пүүс багтдаг. Энэ салбарт том, дунд

зэргийн супермаркет, их дэлгүүр багтна. Жилийн бараа эргэлт 4,5

миллиард доллар.

Тодорхой эрэлттэй бараанд 117 франчайзер, 45,96 франчайз

пүүс, эрэгтэй эмэгтэй бэлэн хувцас, үнэртэн, гоо сайхны бараа,

хүүхдийн бараа, спортын бараа, гутал, гоѐл чимэглэл, цаг гэх мэт

барааны худалдаа эрхэлдэг. Энэ нь Италийн франчайзингийн

системийн хамгийн том дэд хэсэг нь болдог.

Ахуйн хэрэглээний бараанд 32 франчайзер, 1067 франчайз пүүс

байдаг бөгөөд жилийн бараа эргэлт нь 309 сая доллар.

Тусгай зориулалтын бараанд 77 франчайзер, 3792 франчайз пүүс

байдаг ба жилийн барааны эргэлт нь 1,5 миллиард доллар.

Тоглоом, бэлэг, тасалгааны болон цэцэрлэгийн багаж хэрэгсэл,

компьютер, аудио, мидео, тоног төхөөрөмжийн худалдаа

эрхлэгчид энэ салбарт багтдаг.

Үйлчилгээний салыарт 198 фрагчайзер, 10198 франчайз пүүс

байдаг. 834 сая ам доллар барааны эргэлттэй.

Зочид буудлын салбарт 22 франчайзер, 562 франчайз пүүс үйл

ажиллагаагаа явуулдаг. Бараа эргэлт 415 сая ам доллар.

Барилга үйлчилгээний салбарт 8 франчайзер, 201 франчайз пүүс

багтдаг. Бараа эргэлт нь 19 сая ам доллар юм.

Үйлдвэрлэлийн салбарт 2 франчайзер, 130 франчайзер пүүс үйл

ажиллагаагаа явуулдаг бөгөөд бараа эргэлт нь 7,2 сая ам доллар

болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: -æ-+-¦ -¦-¦-¦-+-é 1

Өнөөгийн олон улсын франчайзингийн хөгжил

Улс

Хүн ам (сая)

Франчайзорын тоо

100,000 хүн тутмын нягтшил

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: -æ-+-¦ -¦-¦-¦-+-é 1

2011 оны ТОП 10 Франчайзер

Hampton Hotels $3.75M - 13.11M

Ampm $1.79M - 7.6M

McDonald’s $1.07M - 1.89M

7-eleven Inc $30.8K - 604.5K

Super cuts $119.35K - 196.55K

Days Inn $211.17K - 6.76M

Vanguard cleaning systems

$8.08K - 38.1K

servpro $132.05K - 180.45K

Subway $84.3K - 258.3K

Deny’s Inc $1.13M - 2.4M

Сингапур 4 350 8,33

Канад 31 1350 4,36

Австрали

19 747 3,69

Их Британи

60 665 1,12

Малайз

22 225 1,03

Филиппин

60 708 0,69

Япон

127 1000 0,79

АНУ

283 2000 0,71

Хятад

1300 1800 0,14

Монгол

2,8 2+ 0,07

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: -æ-+-¦ -¦-¦-¦-+-é 1

Франчайзингийн хэлбэр

7

Өнөөдөр франчайзингийн үйл ажиллагаа аргажин тэлэхийн хирээр улам

боловсронгу болж дэлхийн өнцөн булан бүрт үйл ажиллагаагаа ятуулж байна.

Өнөөгийн франчайзингийн чиг хандлага нь ерөнхийдөө үйлчилгээний салбарт

өргөнөөр тархаад байгаа бөгөөд энэ н нь цаашдаа ч мөн адил хөгжих хандлагатай

байна.

Ирээдүйн франчайзингийн чиг хандлага

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: -æ-+-¦ -¦-¦-¦-+-é 1

Дэлхий дахинд хурдацтайгаар хөгжиж буй энэхүү бизнес нь цаашдаа

ирээдүйд илүү өргөн цар хүрээг хамарч, илүү боловсронгуй болох хандлагатай

байна. Учир нь франчайзинг нь өнөө маргаашийг бодсон бизнес биш бөгөөд

ирээдүйд хүн болгон франчайз үйлчилгээг авдаг, улс орон бүрт франчайз бий

болж, үйлдвэр компаниуд өөрийн эрхийг бусдад худалдаалж гадаад зах үээл дээр

амжилт олох зам хэдийн нээгдсэн байна.

Манай улсын хувьд франчайзингийн хөгжил ихээхэн газар аваад байгаа

бөгөөд цаашид хийж хөгжүүлэх үйл ажиллагаа асар их байна. Цаашдаа дэлхийн

томоохон үндэстэн дамнасан корпорациудын франчайз бизнес орж ирэх

хандлагатай байгаа бөгөөд одоогоор Coca-Cola, BBQ chicken, Ramada hotel, Хас

банк, Pepsi зэрэг томоохон нэр хүндтэй франчайзууд орж ирсэн байна.

Франчайзингийн бүх төрөл дотроос хамгийн ирээдүйтэй нь ажил хэргийн

франчайзинг юм. Франчайзер нь худалдааны тэмдэг ашиглах эрхээс гадна бизнес

эрхлэх болон байгууллагын зохион байгуулалтын загварыг франчайзитд

шилжүүлнэ. Ажил хэргийн хувьд энэхүү франчайзер нь brand book хэмээх

баримтыг боловсруулдаг. Brand book-т бизнес явуулах технологи, дүрмийг нэг

бүрчлэн тусгасан байна.

Цаашдаа франчайзингийн хөгжлийн чиг хандлага нь хурдацтайгаар өсөх

хандлагатай байгаа бөгөөд интернэт, санхүү, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ,

боловсрол, хууль зүй гэх мэт салбаруудын франчайзинг бизнес илүү хөгжих

хандлагатай байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: -æ-+-¦ -¦-¦-¦-+-é 1

Дүгнэлт

Франчайзингийн хөгжлийн зам дандаа дардан байгаагүй билээ. Олон олон

саад бартааг даван туулж одоогийн энэхүү өндөрлөгт тулж ирсэн билээ. Анх

Зингер 1851 онд Зингер оѐдлын машины компанийг байгуулж, газар зүйн

байрлалаар оѐдлын машинаа түгээхдээ франчайзинг хэрэглэж франчайзингийн

анхны хэлбэрийг үүсгэсэн гэдэг боловч үүнээс өмнө франчайзингийн үйл

ажиллагаа явагдаж байсан гэж үздэг бөгөөд энэ үеийг өнөөгийн франчайзингийн

хөгжилтэй харьцуулан харах юм бол ихээхэн хэмжээний өөрчлөлт хөгжил дэвшил

гарсныг ажиглах болно.

Манай улсын хувьд саяхан “франчайзинг хөгжлийн ассоциаци” ТББ

байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Азийн франчайзинг

хөгжлийн холбооны гишүүн улс болсон билээ. 2011-09-12,13нд “Олон улсын

франчайз бизнесийн ганцаарчилсан уулзалт, үзүэсгэлэн яармаг” Монголд анх

удаагаа зохион байгуулагдсан бөгөөд энэхүү үйл ажиллагаа амжилттай зохиогдон

манай улсын цаашдын франчайзингийн хөгжилд ихэхэн хувь нэмрийг оруулсан

үйл ажиллагаа болж өндөрлөсөн.

Өнөөдөр франчайзингийн бизнес хурдацтайгаар хөгжиж байгаа бөгөөд

үйлчилгээний франчайзинг түлхүү хөгжих хандлагатай байна. Учир нь дэлхийн

өнцөг булан бүрт үйлчилгээний томоохон франчайзингууд үүсч бий болж байгаа

бөгөөд энэхүү бизнес нь зардал багатай ашиг өндөртэй бизнес юм.

“Бүх өндгөө нэг сагсанд хийвэл бүгд хагарах аюултай. Тиймээс бүх өндгөө

нэг сагсанд хийж болохгүй” гэдэг зүйр үг бий. Үүнтэй адил аль ч улсын эдийн засаг

ганцхан салбараас хамаарах нь эрсдэлтэй. Тиймээс эдийн засгаа төрөлжүүлэх нь

аль ч улсад чухал учраас франчайзингийн сүлжээг хөгжүүлэх нь ашигтай байдаг

билээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: -æ-+-¦ -¦-¦-¦-+-é 1

Ном зүй

1. Н.Учрал “Франчайзинг”

2. Интернэтийн эх сурвалж

www.zaluu.comwww.zaluu.com