19
Агуулга Оршил Франчайзингийн тухай ойлголт Франчайзингийн үүсэл хөгжил Франчайзингийн төрөл, хэлбэр Франчайзингийн давуу ба сул талууд Дүгнэлт Ашигласан ном, эх сурвалжууд www.zaluu.com www.zaluu.com

-ä-Ç-¦-+-ç-¦-¦-+-+-+-¦ -æ-ö Gäû1

Embed Size (px)

Citation preview

Page 1: -ä-Ç-¦-+-ç-¦-¦-+-+-+-¦ -æ-ö Gäû1

Агуулга

Оршил

Франчайзингийн тухай ойлголт

Франчайзингийн үүсэл хөгжил

Франчайзингийн төрөл, хэлбэр

Франчайзингийн давуу ба сул талууд

Дүгнэлт

Ашигласан ном, эх сурвалжууд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: -ä-Ç-¦-+-ç-¦-¦-+-+-+-¦ -æ-ö Gäû1

Оршил

Хувийн хэвшил бизнесийн салбарт хөл тавина гэж төлөвлөж байгаа бол заавал

мэдэх зүйлсийн нэг бол Франчайзингийн бизнес юм. Франчайзинг эдийн засгийн

аль ч салбарт хэрэглэгддэг нэр томьѐо тул бараа, үйлчилгээний үйлдвэрлэл,

нийлүүлэлт, хуваарилалт болон борлуулалт,үйлчилгээ үзүүлэх, маркетингийн үйл

ажиллагаа зэргийг хамруулдаг. Франчайзинг нь сүүлийн 50 жилд хөгжиж буй

бизнесийн тогтолцоо бөгөөд дэлхийн жижиглэнгийн худалдааны гуравны нэгээс

илүү хувь нь үүнийг ашигладаг. Франчайзингийн үр дүнг хүртээгүй хүмүүс цөөхөн

билээ. Монголд энэ бизнес маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд, бидний сайн

мэдэх МСиС-ийн Кока Кола, Пепси зэрэг нь франчайз бизнесийн томоохон

төлөөлөгчид юм. Энэхүү бие даалтын хүрээнд франчайзингийн бизнесийн талаар

илүү дэлгэрэнгүй мэдээллийг оруулсан бөгөөд, үүсэл хөгжил, төрөл хэлбэр болон

давуу болон сул талын талаар бичих болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: -ä-Ç-¦-+-ç-¦-¦-+-+-+-¦ -æ-ö Gäû1

Франчайзингийн тухай ойлголт

Franchise-төр болон хаанаас онцгой эрх олгох гэсэн утгатай англи үг юм. Франчайз гэдэг

нэр томъѐо нь төдийлөн түгээмэл биш боловч түүний үйл ажиллагаа, илрэл нь дэлхий

нийтэд түгээмэл болж байна. Түүний илрэлийн хамгийн өргөн тархсан хэлбэр бол түргэн

хоолны ресторан, зочид буудал, гоо сайхны барааны жижиглэн худалдаалах дэлгүүрүүд

юм. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний сайн хөгжсөн системийг ашиглах

бизнесийн идэвхитэй үйл ажиллагаа юм.Франчайзинг нь өөрийн нэр хүнд, санал

санаачлага, техникийн нау-хоу болон санаачлагын туршлагаа (франчайз олгогч)

нөгөө талын (франчайз хүлээн авагч) хүч хөдөлмөр, үйлдвэр болон хөрөнгө

оруулалттай хослуулан бараа үйлчилгээгээ хангах, борлуулах бизнесийн үйл

ажиллагааны зохицуулалт гэж ойлгож болно. Бизнес явуулах аргуудын нэгэн

адилаар франчайзингийн дэлхий даяар сүүлийн 10-20 жилд илүүтэйгээр хэрэглэж

байгаа бөгөөд дэлхийн жижиглэнгийн худалдааны гуравны нэгээс илүү хувь нь

үүнийг ашигладаг. Франчайзингийн үр дүнг хүртээгүй хүн цөөхөн билээ.

Мк.Дональдсаас эхлээд ногоо арчлах, эмнэлгийн төрөл бүрийн үйлчилгээ, тайлан

баланс гаргах зэрэг янз бүрийн франчайзингийн үйлчилгээ байдаг. Тиймээс

франчайзинг бол түргэн хоолын сүлжээнээс цэцэрлэгийн аж ахуйн гэрээлэгчдээр

хязгаарлагдахгүй дасгалжуулагч, тамирчид болон интернэтийн худалдаа хүртэл

ордог ажээ.

Франчайз системийг өнөөдөр түргэн үйлчилгээний газрууд, татварын зөвөлгөө

өгөх компаниуд, гоо сайхны салонууд, бүжгийн студиуд, эмчилгээний цэгүүд,

жолооны сургуулиуд, хувийн мөрдөн байцаах газрууд, үнэртэй усны болон

тавилгын дэлгүүрүүд өргөнөөр хэрэглэж байна. Энэ нь нэг талаас франчайз

системд хамрагдах үйлдвэр, үйлчилгээний газрууд дампуурах магадлал тун бага

байдагтай холбоотой. Нөгөө талаас улс орнуудын дундаж хэрэглэгчид гурван

доллар бүрийнхээ нэгийг ямар нэгэн франчайз системийн худалдаа, үйлчилгээг

авахад зарцуулдаг зэрэг нь франчайз бизнесийн нийгэм, эдийн засгийн ач

холбогдлыг батлан харуулж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: -ä-Ç-¦-+-ç-¦-¦-+-+-+-¦ -æ-ö Gäû1

Зах зээл дээр өндөр хөгжсөн оронд Франчайзаар дамжуулан худалдах бараа, үзүүлэх

үйлчилгээ нь 1950-д оноос улам эрчимтэй хөгжсөн бөгөөд зарим орны жижиглэн

худалдаалах үйлчилгээнд томоохон хувь эзэлж байна.

Одоогийн байдлаар Франчайз Бизнес нь доорх үзүүлэлттэй байна.

Франчайзингийн үүсэл хөгжил

Франчайзинг гэдэг vг эртний франц хэлнээс vvсэлтэй бөгөөд онцгой эрх, эрх

авах гэсэн утгатай. Дундад зуунаас өмнө, нутгийн удирдагч нар хотын иргэдэд

vзэсгэлэн зохион байгуулах, зах ажиллуулах, гол гатлуулах зэрэг vйл ажиллагааны

онцгой эрх олгож байжээ. Франчайзын санаа сvvлд Хааны ажлын практикт жишээ

нь шар айраг нэрэх, зам барих зэрэг vйл ажиллагааг явуулахад эрх олгож байлаа.

Мөн сvмийн өргөтгөлд франчайзын хэлбэрийг ч хэрэглэжээ.

Улс орон Америкийн Нэгдсэн Улс Европ

Франчайз олгогч 1500 8838

Франчайз хүлээн авагч

600000 167432

Ажилчид 320000 нэгжид 9сая ажилчид 1,5 сая ажилчид

Дотоод эргэлтийн хөрөнгө

950 миллиард доллар 160 миллиард доллар

Эзлэх % Жижиглэн худалдаа, үйлчилгээний 40 %

Жижиглэн худалдаа, үйлчилгээний 11 %

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: -ä-Ç-¦-+-ç-¦-¦-+-+-+-¦ -æ-ö Gäû1

Франчайзингийн хөгжил 1840-өөд оны vед Герман улсын хэд хэдэн шар

айраг нэрэгчид тунгалаг шар айргаа зах зээлд гаргахын тулд тодорхой архины

мухлагуудад эрх олгож байсан нь ХХ-р зуунд бидний ихэнхийн" мэддэг

франчайзингийн эхлэл байлаа. Дараа нь франчайзинг нь Европын шар айраг

нэрэгчдээс АНУ-руу аялсан гэдэг. Vvнээс өмнө АНУ-ын франчайзингийн vндсийг

vvсгэдэг сvлжээний vйл ажиллагааны хэлбэр бараг байгаагvй юм. Хотоос хот

дамжин бараа борлуулдаг ганзагын наймаачид франчайзингийн хэлбэрээр

ажиллаж, мөн алслагдсан цэргийн хуурангуудын дэлгvvрт лиценз олгож байлаа.

1800 оны сvvлч, 1900 оны эхээр

франчайзингийн бусад олон төрлvvд гарч

ирсэн. Зарим жишээ дурьдвал,

монополчлогдсон франчайзын хэлбэр -

зарим нийтийн vйлчилгээнд өөрөөр хэлбэл

гудамжны машины компаниуд, дараа нь

газрын тос боловсруулах vйлдвэр болон

авто vйлдвэрvvд бvтээгдэхvvнээ маш өргөн

хvрээтэй газар зvйн бvсдэд борлуулахын тулд франчайзыг эхлvvлж байлаа.

Тээвэрлэлт болон өсөн нэмэгдэж байгаа америк хvмvvсийн тоо нь жижиглэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: -ä-Ç-¦-+-ç-¦-¦-+-+-+-¦ -æ-ö Gäû1

худалдаа, рестораны сvлжээ vvсэх суурь болж байв.

Цаг хугацаа

өнгөрөх

тусам

эдгээр

сvлжээ

ихээр

байгуулагдсан нь франчайзыг хөгжvvлж, алдартай

зарим нэг франчайз болох Kentucky Fried Chicken (KFC) 1930 онд, Dunkin Donuts

1950 онд, Burger King 1954 онд, McDonald's 1955 онд туе туе байгуулагдсан байна.

Зингер 1851 онд Зингер оѐдлын машины компанийг байгуулж, газар зvйн

байрлалаар оѐдлын машинаа тvгээхдээ франчайзинг хэрэглэж франчайзингийн

анхны хэлбэрийг vvсгэсэн. Тэрээр эртний франчайз эзэмшигч байдлаар танигдсан

анхны хvн болсон бөгөөд франчайзын гэрээг анх удаа хийж, энэхvv баримт

бичгvvд нь одоогийн франчайзын гэрээний суурийг тавьж өгсөн байна. Исаак

Зингер нь компанийнхаа бvтээгдэхvvнийг тvгээх vр ашигтай аргыг хайж байх

хугацааны туршид Зингер маш олон бэрхшээлтэй тулгарч байв. Тvvний эхний

бэрхшээл бол машин vйлдвэрлэх хөрөнгө дутагдсан, 2-рт оѐдлын машиныг нь яаж

хэрэглэдгийг зааж егөхөөс нааш хэн ч худалдан авахыг хvсэхгvй байв. Ихэнхи

уламжлалт жижиглэн худалдаачдын хийж чадахгvй чадварыг шаардаж байсан.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: -ä-Ç-¦-+-ç-¦-¦-+-+-+-¦ -æ-ö Gäû1

Зингерийн шийдвэр бол тодорхой газар нутагт тvvний оѐдлын машиныг

борлуулах эрх авсан бизнес хvмvvсээс лицензийн төлбөр авч, мөн борлуулалтын

боломжийг нэмэгдvvлэхийн тулд машиныг яаж хэрэглэхийг заах vvрэг өгсөн байна.

Лицензийн төлбөрөө vйлдвэрийн фондод хэрэглэснээр машинаа vйлдвэрлэх

чадвартай болж, дараа нь шинээр vvсгэсэн тvгээлтийн сvлжээ рvvгээ шууд

бvтээгдэхvvнээ ачуулдаг болжээ. Зингерийн энэ санааг хvмvvс ойлгож, олон

компаниуд хуулбарлаж эхэлсэн бөгөөд тvvний энэхvv бизнес загварыг

сайжруулсан байна. Эхлээд Coca-Cola -тай ижил компаниуд санхvvгийн эрсдэлээ

багасгах зорилгоор савлах, vйлдвэрлэх мужууддаа франчайзинг хийж байлаа.

Сvvлд нь McDonald's болон Burger King зэрэг компаниуд франчайзингийг хэрэглэж

дэлхийн франчайзын хамгийн том сvлжээг vvсгэж бvхлээр нь шинэ тvвшинд гаргаж

чаджээ. Өнөөдөр энэхvv бизнесийн загвараар дэлхийн мянга мянган компани

амжилттай ажиллаж байна.

Орчин vеийн франчайзинг Бизнес формат гэж нэрэглэгддэг франчайзингийн

орчин vеийн тэргvvлэх хэлбэр дэлхийн 2 дугаар дайны дараа дэлгэрч эхэлжээ. Тэр

vед дайнаас гэртээ эргэж ирсэн хvмvvс маш их бvтээгдэхvvн, vйлчилгээг шаардаж,

дайны дараа төрсөн хvvхдvvд эдийн засгийн лидерvvд болж, хэсэг хугацаанд

чиглvvлэгч хvч байдлаар vргэлжилж байлаа. 1960-1970 оны vед АНУ-д

франчайзинг хурдтай өргөжихийн хэрээр маш их шударга бус vйл ажиллагаа гарч

байлаа. Зарим компаниуд хангалттай хөрөнгөгvй, муу удирдлагатай ажилласнаас

олон франчайз хvлээн авагчид дампуурч байсан энэ vед хvмvvсийн мөнгийг юу ч

vлдээлгvй мэхэлж авдаг хуурамч компаниуд илvv сэтгэл зовоосон асуудал болоод

байлаа.

Эдгээр шударга бус vйлдлvvд нь франчайзын компаниудыг зохицуулах Олон

улсын Франчайзын Холбоог (ОУФХ) байгуулахад хvргэжээ. ОУФХ нь франчайз

хvлээн авагчтай холбоотой vйлдвэрийн харилцааг сайжруулах талаар АНУ-ын

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: -ä-Ç-¦-+-ç-¦-¦-+-+-+-¦ -æ-ö Gäû1

Конгресс (US Congress), Холбооны Худалдааны Коммистай (Federal Trade

Commission (FTC)) байнгын холбоотой ажилладаг. 1978 онд FTC нь франчайз

эзэмшигчийг франчайз худалдан авагч компаниийг нарийвчилсан мэдээллээр

хангахыг шаардаж, Uniform Offering Circu¬lar (UFOC) буюу франчайзын санал

болгох мэдэгдлийг бий болгосон. Энэхvv баримт бичгийг 2007 онд Franchise

Disclosure Document (FDD) - франчайзын нээлттэй мэдэгдэл болгон нэрийг нь

өөрчилсөн байна.

Эрvvл эдийн засгийн өсөлтийг дэмжих vvднээс франчайз хөгжсөн орнуудад

франчайзингийг маш өндөр тvвшинд хуулиар зохицуулсаар байна. Франчайз

худалдан авагч ямар нэг худалдааны гэрээнд гарын vсэг зурахаас ажлын 10

өдрийн өмнө франчайз эзэмшигчийн хууль ѐсны баримтыг авах ѐстой. 2008 оны 7

дугаар сараас эхлэн Uniform Franchise Offering Circular (UFOC) баримт бичгийн

нэрийг Franchise Disclosure Document нэртэй болгож өөрчилсөн байна. Франчайз

эзэмшигч энэхvv хууль ѐсны баримт бичгийг ямар нэг гэрээнд гарын vсэг зурж

дуусгавар болгохоос хамгийн багадаа 14 хоногийн өмнө франчайз худалдан

авагчид өгсөн байх ѐстой. Энэхvv хууль ѐсны баримт бичиг нь франчайз худалдан

авах зөв шийдвэр гаргахад туслах хангалттай мэдээллээр хангах зорилготой юм.

Франчайзингийн төрөл хэлбэрүүд

Франчайзингийг дотоод агуулгынх нь хувьд үйлдвэрлэлийн, үйлчилгээний,

худалдааны франчайз гэсэн гурван хэсэгт хуваадаг. Yйлдвэрлэлийн франчайз нь

эрх шилжүүлэгчээс /franchisor/ олгосон эрхийн дагуу ямар нэгэн бүтээгдэхүүн

үйлдвэрлэх, борлуулахад чиглэдэг бол үйлчилгээний франчайз нь янз бүрийн

үйлчилгээг (зочид буудлын, засварын, гоо сайхны гэх мэт) аль болох өргөн

хүрээнд хүргэх зорилготой байдаг. Харин худалдааны франчайз нь зарим нэг

онцлог шинжтэй бүтээгдэхүүнийг борлуулахад чиглэдэг байна.

Франчайзинг нь чиглэлээсээ хамаараад 3 төрөл байдаг. Үүнд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: -ä-Ç-¦-+-ç-¦-¦-+-+-+-¦ -æ-ö Gäû1

Барааны франчайз

Үйлдвэрлэлийн франчайз

Үйлчилгээний франчайз

Барааны франчайзинг гэдэг нь франчайзерийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн

бараа тэмдгээр тэмглэсэн барааг худалдаалахыг хэлнэ. Франчайзиат нь барааг

худалдаалсны дараах үйлчилгээг ихэнхдээ гүйцэтгэдэг бөгөөд энэ төрлийн

франчайзингийн үед үйлдвэрлэгч нь эрх эзэмшигч франчайзор болдог.

Франчайзиатын зүгээс бөөний болон жижиглэн худалдааг явуулах үйл ажиллагаа

нь тасралтгүй эргэх холбоотой ажиллах ба өөрөөр хэлбэл эрх эзэмшигчийн эрхийг

тодорхой нөхцлөөр бусад худалдааны байгууллагуудтай хамтарч ажиллахдаа

барааны тэмдгийг эзэмших эрхийг олгох байдлаар франчайзинг хийнэ.

Үйлдвэрлэлийн франчайзинг нь тодорхой төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг

илүү үр дүнтэй нөхцөлд зохион байгуулдаг. Үйлдвэрлэлийн франчайзингийн

тогтолцооог тодорхойлж буй гол төлөөлөгч нь Кока Кола компани юм.

Согтууруулах ундааны төвлөрсөн үйлдвэрлэл нь хэрэглэгчдээс хол орших нь үр

аши

ггүй

н

дээ

р

ихэ

эхэ

н

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: -ä-Ç-¦-+-ç-¦-¦-+-+-+-¦ -æ-ö Gäû1

зардалтай учраас бизнесийн ашиггүйг мэдэрсэн тус компани эцсийн үйлдвэрлэгч

буюу франчайзиат талаа тусгай найрлагатай баяжмалаар хангаж, технологи

ашиглах эрх өгдөг.

1995 онд Кока Кола олон улсын худалдааны зах зээл дээр франчайзын гэрээ

байгуулах замаар гарч ирсэн ба бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрээ цогцоор

хангаагүй тул, худалдааны үйлдвэрлэлийн жор болон худалдааны тэмдэг юм.

Адил төстэй бүдүүвчинд франчайзор тал хяналтын үүргүүдийг гүйцэтгэж

ажиллана. Үйлдвэрлэлийн франчайзинг нь талуудын хувьд дараах нийтлэг

зорилгод үндэслэгддэг.

1. Хөдөлмөрийн хуваарилалт ба үйлдвэрийн тусгай зориулалт (ангилал)

2. Үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, хөтөлбөрийг өргөжүүлэх

3. Үйлдвэрлэлийн арвич, хямгач байдлыг хангах

4. Үйлдвэрлэлийн уян хатан байдллыг зах зээлийн шаардлагатай нийцүүлж,

борлуулалтыг нэмэгдүүлэх

5. Зах зээлийн өөрчлөлтөөс хамааруулан шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг

нэмэгдүүлэх

Үйлдвэрлэлийн франчайзингийн үед франчайзиат талд хамгаалалтын бичиг

баримтаар баталгаажсан оюуны өмч, түүний дотор барааны тэмдгийн эрх байгаа

учир үйлдвэрлэлийн бүх салбарт ажиллах боломжтой. Үйлдвэрлэлийн

франчайзинг нь (бараа нэвтрүүлэх зөвшөөрөл) лицензийн гэрээтэй олон талаар

нийтлэг боловч түүгээр хязгаарлагддаггүй. Франчайзинг бол энгийн нэг гэрээ биш,

франчайзингийн үндсэн гэрээ болон франчайзорын өмч болох тусгайлсан

франчайзингийн арга зүйгээр нарийвчлагдсан урт удаан харилцааны тогтолцоо

юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: -ä-Ç-¦-+-ç-¦-¦-+-+-+-¦ -æ-ö Gäû1

Үйлчилгээний Франчайзинг Харин лицензийн гэрээний нөхцлүүд

франчайзингийн тогтолцоогоор урьдчилан заасан

харилцааны зөвхөн нэг хэсэг юм. Франчайзорын

зүгээс худалдааны тэмдгийн хамт тодорхой

төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг

франчайзиатад олгодог хэлбэрээр үйлчилгээний

франчайзинг үүснэ. Мөн франчайзор нь хэд

хэдэн баталгаажсан эрхийнхээ тодорхой хэсгийг

франчайзингийн гэрээ байгуулгад шилжүүлдэг.

Үйлчилгээний франчайзинг нь бусад төрлийн

франчайзингийг бодвол өдөр ирэх тусам илүү

өргөн, хурдацтай тархаж бизнес эрхлэх ирээдүйтэй олон аж ахуй нэгж

байгууллагын зорилгыг биелүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Учир нь

хэрэглэгчид эрх эзэмшигч болон хэлээн авагч талыг адилтгаж ойлгодог ба эрх

эзэмшигч талын нэр хүнд, барааны тэмдэгт, брэндийн үнэ цэнээс бүх зүйл

шалтгаалдаг.

Олон улсад сүүлийн үед үйлчилгээний франчайзингийн системийг хэрэгжүүлэхдээ

франшиз худалдан авах саналтай аж ахуй нэгж олшрох болсон бөгөөд франшиз

гэсэн ойлголт нь худалдахаар санал болгож буй бүх багч эрх, технологи, тоног

төхө

өрө

мж

үйлч

илгэ

эг

нэрл

эдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: -ä-Ç-¦-+-ç-¦-¦-+-+-+-¦ -æ-ö Gäû1

Франчайзын хоёр гол хэлбэр

Бүтээгдэхүүн хуваарилах франчайз нь франчайз эзэмшигчийн бүтээгдэхүүнийг

борлуулах бөгөөд нийлүүлэгч диллерийн харилцаа гэж ойлгож болно.

Бүтээгдэхүүн хуваарьлах франчайзын хувьд франчайз эзэмшигч барааны тэмдэг,

логогоо франчайз хүлээн авагчд лицензээр өгөх боловч ерөнхийдөө бизнес

явуулах бүхэл бүтэн системээр хангадаггүй. Энэ төрлийн франчайзыг ихэвчлэн

ундааны дистрибьютер, автомашины диллер, бензин түгээгүүрээс харж болно.

Бүтээгдэхүүн хуваарлалтын франчайзын зарим жишээ бол:

✔ Pepsi

✔Exxon

✔ Ford Motor Company

Бүтээгдэхүүн хуваарилалтын франчайз нийт жижиглэн худалдааны хамгийн их

хувийг төлөөлж байгаа хэдийч одоо байгаа ихэнхи франчайз нь бизнес хэлбэртэй

байна.

Бизнес хэлбэрийн франчайз гэдэг нь, өөрөөр хэлбэл, зөвхөн франчайз

эзэмшигчийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, барааны тэмдэгээс гадна бизнес явуулах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: -ä-Ç-¦-+-ç-¦-¦-+-+-+-¦ -æ-ö Gäû1

бүрэн аргыг хэрэглэдэг. Жишээ нь: маркетингийн төлөвлөгөө, үйл ажиллагааны

аргачлал гэх мэт. Энэ төрөл бол франчайзын хамгийн түгээмэл хэлбэр юм.

USA Today сэтгүүлд бичсэнээр хамгийн алдартай 10 франчайзаар доорхи

салбаруудыг тодруулжээ.

түргэн хоол

жижиглэн худалдаа

үсчиний үйлчилгээ

автомашин

ресторан

засвар үйлчилгээ

барилга байгууламж барих

жижиглэн-хүнс

бизнесийн үйлчилгээ

байрны түрээс

Франчайз Бизнесийн Давуу тал

Бизнесийн үйл ажиллагаа, санаа нь аль хэдийн байр сууриа олчихсон

байдаг

Брэндийн нэр болон худалдааны тэмдгийг ашигладаг

Франчайзор нь бизнесийн зохион байгуулалт, сургалт, үйл ажиллагааны

зааварчилгаа өгөх

Тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулах онцгой эрхтэй байдаг

Хөрөнгө оруулалт болон санхүүжилт авахад хялбар

Бусад франчайзуудтай туршлага хуваалцаж, санал бодлоо хуваалцах

боломжтой

Нийлүүлэгчтэй харилцаа холбоог аль хэдийн тогтоосон байдаг

Сул тал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: -ä-Ç-¦-+-ç-¦-¦-+-+-+-¦ -æ-ö Gäû1

Илүү их зардал гарах магадлалтай. Франчайзингийн анхны төлбөр болон

франчайзингаас нийлүүлэлт хүлээн авах шаардлагатай

Франчайзингийн гэрээнд ихэвчлэн бизнесийн үйл ажиллагааны

хязгаарлалтуудыг тогтоосон байдаг

Бизнесээ өөрийн хүссэнээр өөрчлөх боломжгүй

Франчайзор дампуурах магадлалтай

Франчайзиат талаа сайн судлаагүйгээс үүдэн нийт бизнесийн үйл

ажиллагаа нь нурах магадлалтай

Франчайзинг зарахад хэцүү, франчайзор талаас зөвшөөрөл авсан байх

шаардлагатай

Бүх ашгийн хувиас франчайзорт өгөх шаардлагатай

Франчайз эзэмшихийн давуу талууд

Франчайз эзэмшихийн давуу тал нь өөрөө бие даасан ажилтай байгаагаа

мэдрэх эрх чөлөө юм.

Франчайз эзэмших нь тухайн салбарт бизнес явуулахад хагас

монополчлолын орчинг бүрдүүлдэг. Мэдээж хэрэг өрсөлдөгчид байх ч

франчайз авагч нь тухайн газар цорын ганц онцгой эрх эдэлж, харилцагчийн

тухай лавлах эсвэл ажлын захиалга нь бэлэн байдаг давуу талтай.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг олон замаар баталгаажуулж болдог.

Франчайзийн олгох зарим давуу талууд:

Ажил эрхлэх эрх чөлөө

Бүтээгдэхүүн, үйлчилгээний батлагдсан үр дүн

Хагас ноѐрхол, тодорхой газар нутаг эсвэл газар зүйн хил хязгаар

Батлагдсан брэнд, барааны тэмдэг, хүлээн зөвшөөрөгдсөн байдал

Маркетинг, зар сурталчлгаа, бизнесийн компанит ажлын зардлыг хувааж

төлөх

Үйлдвэрлэлийн ноу-хау

Эрсдэл багатай

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: -ä-Ç-¦-+-ç-¦-¦-+-+-+-¦ -æ-ö Gäû1

Өмчлөгдсөн бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрэх боломж

Бөөнөөр худалдан авах давуу тал

Байнгын судалгаа, боловсруулалт хийх

Франчайз худалдаж авахаасаа өмнө франчайз эзэмшихийн давуу болон

сул талыг анхааралтай судлах хэрэгтэй.

Давуу тал:

• Франчайз эзэмшсэнээр өөрийнхөө төлөө бизнес хийхийг зөвшөөрөх боловч

зөвхөн өөрөө хийдэггүй.

• Франчайз нь франчайз хүлээн авагчдийг бизнесийн үйл ажиллагаагаа

явуулахад нь тодорхой хэмжээний бие даасан байдлыг олгодог.

• Франчайз нь брэнд нэрээрээ дэлхий дахинд танил болсон бүтээгдэхүүнийг

санал болгодог учраас франчайз хүлээн авагч хэрэглэгчдийн анхаарлыг

татахад хугацаа зарцуулах шаардлагагүй.

• Та баталгаатай бүтээгдэхүүн болон аргуудыг авч ашиглах учраас франчайз

таны бизнесийн амжилттай байдлыг нэмэгдүүлэх болно.

• Тодорхой чанарын түвшин, тогтвортой байдлыг франчайзын гэрээнд нарийн

тусгасан байдаг учраас үүгээрээ франчайз хэрэглэгчдийг татдаг байна.

• Франчайз бизнесээ эхлүүлж байгаа хүмүүст тусламж дэмжлэг санал болгодог:

• байрлал сонголт

• зураг эскиз, барилга байгууламж

• санхүүжилт (зарим тохиолдолд)

• сургалт

• бизнесээ амжилттай эхлүүлэх хөтөлбөр

• Франчайз байнгын тусламж дэмжлэг үзүүлдэг:

• сургалт

• үндэстэний болон орон нутгийн зар суртчилгаа

• ажиллах журам, үйл ажиллагааны тусламж

• байнгын хяналт, удирдлагын дэмжлэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: -ä-Ç-¦-+-ç-¦-¦-+-+-+-¦ -æ-ö Gäû1

• боломжоо ашиглах болон бөөнөөр худалдан авалт хийх

(зарим тохиолдолд)

Сул тал:

• Франчайз хүлээн авагч бүрэн бие дааж ажилладаггүй. Франчайзын гэрээнд

франчайз эзэмшигчийн заасан журам, хязгаарлалтын дагуу бизнесийн үйл

ажиллагаагаа явуулахыг франчайз хүлээн авагчаас шаарддаг. Эдгээр

хязгаарлалтанд санал болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээ, үнэ, газар зүйн

байрлал зэргийг үргэлж багтааж байдаг. Зарим хүмүүсийн хувьд энэ бүхэн

франчайз хүлээн авагч болсны хамгийн ноцтой сул тал болдог.

• Франчайз эзэмшигч франчайзын эхны төлбөрөөс гадна тогтмол төлж байх

патентийн төлбөр, зар суртчилгааны зардлыг төлөх ѐстой.

• Франчайз хүлээн авагч франчайз эзэмшигчийн тавьсан хязгаарлалт болон

тусламж дэмжлэгийн тэнцвэрт байдалд бизнесээ удирдах өөрийн чадвартаа

анхааралтай хандах хэрэгтэй.

• Бусад франчайз хүлээн авагчид нь муу ажиллаж эсвэл франчайз эзэмшигч

урьдаас асуудлыг харж чадаагүйгээс нийт системд муугаар нөлөөлж, сүйрэлд

оруулж болно.

• Франчайзын гэрээний хугацаа үргэлж хязгаартай бөгөөд франчайз хүлээн

авагч дуусгавар болгох хугацааг хэлж чадахгүй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: -ä-Ç-¦-+-ç-¦-¦-+-+-+-¦ -æ-ö Gäû1

Дэлхийн ТОП 20 Франчайзинг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: -ä-Ç-¦-+-ç-¦-¦-+-+-+-¦ -æ-ö Gäû1

Дүгнэлт

Франчайз гэдэг нэр томьѐо нь төдийлөн түгээмэл биш боловч түүний үйл

ажиллагаа, илрэл нь дэлхий нийтэд түгээмэл болж байна. Түүний илрэлийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: -ä-Ç-¦-+-ç-¦-¦-+-+-+-¦ -æ-ö Gäû1

хамгийн өргөн тархсан хэлбэр бол түргэл хоолны ресторан, зочид буудал, гоо

сайхны барааны жижиглэн худалдаалах дэлгүүрүүд юм. Өөрөөр хэлбэл

үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний сайн хөгжсөн системийг ашиглах бизнесийн

идэвхтэй үйл ажиллагаа юм.

Зах зээл дээр өндөр хөгжсөн оронд Франчайзаар дамжуулан худалдах бараа,

үзүүлэх үйлчилгээ нь эрчимтэй хөгжсөн бөгөөд зарим орны жижиглэн худалдаалах

үйлчилгээнд томоохон хувь эзэлж байгаа билээ. 2011 оны дэлхийн шилдэг

Франчайзингийн бизнесээс хоол хүнсний салбар хамгийн амжилттай явж байгаа

бөгөөд Монголдоо хүнсний салбараар франчайзинг явуулбал хамгийн ирээдүйтэй,

ашигтай бизнес болж чадахаар байна. Бид өөрсдийн франчайз бизнесийг маш

сайн судалж, давуу ба сул талыг нь олж сонгосноор ямар нэгэн эрсдэлгүй, илүү

ирээдүйтэй ашигтай бизнесийг хөгжүүлж чадна. Гадаадын орноос өндөр

зардалтай франчайзын эрх авсан нь дээрүү, монголдоо шинэ бизнес нээн

ажиллуулбал ашигтай юу гэдэг талаар ч сайн бодолцох нь зүйтэй юм.

Франчайзингийг дотоод агуулгынх нь хувьд үйлдвэрлэлийн, үйлчилгээний,

худалдааны франчайз гэсэн гурван хэсэгт хуваадаг. Yйлдвэрлэлийн франчайз нь

эрх шилжүүлэгчээс /franchisor/ олгосон эрхийн дагуу ямар нэгэн бүтээгдэхүүн

үйлдвэрлэх, борлуулахад чиглэдэг бол үйлчилгээний франчайз нь янз бүрийн

үйлчилгээг (зочид буудлын, засварын, гоо сайхны гэх мэт) аль болох өргөн

хүрээнд хүргэх зорилготой байдаг. Харин худалдааны франчайз нь зарим нэг

онцлог шинжтэй бүтээгдэхүүнийг борлуулахад чиглэдэг байна.

www.zaluu.comwww.zaluu.com