15
Дэлхийг аврах шинжлэх ухааны нээлтүүд Хиймэл оргилуур, тойрог зам дахь толь, модыг генийн аргачлалаар өөрчлөх зэрэг шинжлэх ухааны салбарт үсрэлт хийсэн эрдэмтдийн бүтээл даяаршиж буй дэлхийн дулаарлыг сөрөн зогсоход чиглэжээ. Нэг хэсэг нь цаг уурын дулаарлын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг санал болгосон бол ийм алхмууд нь тулгамдсан асуудлаасаа ч илүү асуудал үүсгэж болзошгүйг сануулдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн төлөөх дэлхийг аварч мэдэх эрдэмтдийн нээлтүүдийг танилцуулж байна. Тэнгэр баганадсан хүлэмж Ойрын 40 жилд дэлхийн хүн ам 9.2 тэрбумд хүрч хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл хоёр дахин өсөх төлөв бий. Дэлхийн гадаргын 37 хувь нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд эзлэгдэж уур амьсгалын өөрчлөлт эрчээ авч байгаа үед хүлэмжийн хийг багасгахад зориулагдсан жилийн 365 хоногт цаг наргүй ажиллах тэнгэр баганадсан экологийн хүлэмж бүтээх нь муугүй санаа юм. Ийм хүлэмжийн анхдагч дээжийг Колумбын их сургуулийн профессор Диксон Деспомьер бүтээж, Чикагогийн шинжлэх ухаан ба үйлдвэрлэлийн музейд тавьжээ. Аварга сойз Колумбын их сургуулийн физикч, профессор Клаус Лакнер 15 мянган машины агаар мандалд хаядаг утаа болон нүүрсхүчлийн хийг шингээх чадвартай 100 метр өндөртэй аварга сойзыг санал болгож байна. Аризона мужийн нутаг дэвсгэртэй тэнцэхүйц хэмжээтэй ийм төхөөрөмж бүхий ой хүн төрөлхтний ялгаруулах бүхий л хорт хаягдлыг юу ч үгүй болтол нь сорж авна. Харин цугларсан хийг яах вэ гэдэг асуулт өөрийн эрхгүй тавигдаж байна. Экологийн цэвэр үхэр Яагаад экологийн цэвэр үхэр гэж нэрлэсэн юм бэ гэж гайхаж магадгүй. Үнээг экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг ангилалд оруулж болох уу? Жил бүр үхэр сүрэг нүүрсхүчлээс ч аюултай 80 сая тонн метан буюу хүлэмжийн хийг ялгаруулдаг. Үхрийн баас гэсэн үг л дээ. Тиймээс британийн эрдэмтэд метан ялгаруулагч бактерийн үйлчилгээг сулруулдаг, хоол боловсруулах үйл явцыг сайжруулдаг сармисыг үхэрт нэмэлт тэжээл болгон өгөхөөр шийджээ. Ингэснээр малын ялгадас метан ялгаруулах нь багасдаг аж. Харамсалтай нь ийм сармис идсэн малын махыг хэрэглэгчид таашаадаггүй гэнэ. Гэхдээ дулаарлыг сааруулахын тулд энэ зэрэг ч том асуудал биш шүү дээ. Модны генийн өөрчлөлт Америкийн эрдэмтэд модны генетикийг өөрчилснөөр тэдгээрийг био түлш болгон хувиргахад саад учруулагч химийн нэгдлийг багасдаг болохыг тогтоожээ. Ийм байдлаар модны үндэс нүүрстөрөгчийг улам ихээр шингээж, харин модны үлдсэн хэсгийг био түлш болгон хэрэглэх боломж бүрддэг аж. Түүнчлэн физикч Даниэль Розенфельдийн үзэж буйгаар хиймэл дагуулаас авах зураглалыг сайжруулснаар хар салхи, торнадогийн хүч, хурдыг хялбархан хянах боломжтой болно. Мөн далайн усанд төмөр мэтийн элементийг хийхэд нүүрстөрөгчийн давхар ислийн эзлэхүүнийг шингээдэг планктоны тоо хэмжээг нэмэгдүүлнэ. Ингэснээр ургамлын аймаг устаж энэ нь далайн ёроолд нүүрстөрөгчийг авч одох гээд дулаарлын эсрэг тэмцэх олон арга бий. Хиймэл оргилуур Пуужин, онгоцны тусламжтайгаар агаар мандалд хүхэр цацах аргыг хэрэглэхээс гадна 1991 онд Филиппинд Пинатубо галт уул оргилсон шиг нарны туяаг халхавчлах зорилгоор хиймэл галт уулыг оргилуулах санааг Нобелийн шагналт Пол Крутцений дэвшүүлсэн бөгөөд энэхүү арга нь ойрын 10 жилийн дотор дэлхийн температурыг 1990-ээд оны төвшинд хүртэл бууруулах боломжтой гэнэ. Хэрвээ дулаарлын эсрэг эрчимтэй арга хэмжээ авахгүй бол агаар мандлын тэнцвэртэй байдлыг эргүүлэн бий болгохын тулд хэчнээн ч жил шаардагдаж мэднэ хэмээн тэрбээр үзэж байна. Сансрын толь 16 триллион толиноос бүрдэх, 1.5 сая кв метр талбайг эзлэх нарны хаалтыг их бууны тусламжтайгаар тойрог замд аваачихад таван триллион ам.доллар зарцуулагдана. Аризонагийн их сургуулийн одон орон судлаач Рожер Энжелийн энэхүү шинэ нээлтийг хэрэгжүүлбэл манай гараг сэрүүцэх боломжтой гэнэ. Эрдэмтний эрхэм дээд чанар хийгээд чадвар Бидний босгыг алхан орж байгаа XXI зууныг дэлхийн нэрт улс төрчид, эрдэмтэн мэргэд хүн төрөлхтний хөгжлийн онцгой шат шинжлэх ухаан технологи, мэдээллийн үсрэнгүй хөгжлийн эрин гэж тодорхойлох боллоо.

Дэлхийг аврах шинжлэх ухааны нээлтүүд

Embed Size (px)

DESCRIPTION

“INTERNATIONAL CONFERENCE ON CHEMICAL INVESTIGATION AND UTILIZATION OF NATURAL RESOURCES” 2008 онд хvлээн зєвшєєрєгдсєн гайхамшигт нээлтvvдийн нууцаас... Дэлхийн хамгийн нэр хvндтэй шагнал болох 2008 оны Нобелийн шагналтнууд 10 дугаар сарын 06­наас эхлэн зарлагдаж дуусаад байна. Нобелийн шагналын 107 дахь жилийн шагналтнуудаар шинжлэх ухааны салбарт

Citation preview

Page 1: Дэлхийг аврах шинжлэх ухааны  нээлтүүд

Дэлхийг аврах шинжлэх ухааны нээлтүүдХиймэл оргилуур, тойрог зам дахь толь, модыг генийн аргачлалаар өөрчлөх зэрэг шинжлэх ухааны салбарт үсрэлт хийсэн эрдэмтдийн бүтээл даяаршиж буй дэлхийн дулаарлыг сөрөн зогсоход чиглэжээ. Нэг хэсэг нь цаг уурын дулаарлын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг санал болгосон бол ийм алхмууд нь тулгамдсан асуудлаасаа ч илүү асуудал үүсгэж болзошгүйг сануулдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн төлөөх дэлхийг аварч мэдэх эрдэмтдийн нээлтүүдийг танилцуулж байна.Тэнгэр баганадсан хүлэмжОйрын 40 жилд дэлхийн хүн ам 9.2 тэрбумд хүрч хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл хоёр дахин өсөх төлөв бий. Дэлхийн гадаргын 37 хувь нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд эзлэгдэж уур амьсгалын өөрчлөлт эрчээ авч байгаа үед хүлэмжийн хийг багасгахад зориулагдсан жилийн 365 хоногт цаг наргүй ажиллах тэнгэр баганадсан экологийн хүлэмж бүтээх нь муугүй санаа юм. Ийм хүлэмжийн анхдагч дээжийг Колумбын их сургуулийн профессор Диксон Деспомьер бүтээж, Чикагогийн шинжлэх ухаан ба үйлдвэрлэлийн музейд тавьжээ.Аварга сойзКолумбын их сургуулийн физикч, профессор Клаус Лакнер 15 мянган машины агаар мандалд хаядаг утаа болон нүүрсхүчлийн хийг шингээх чадвартай 100 метр өндөртэй аварга сойзыг санал болгож байна. Аризона мужийн нутаг дэвсгэртэй тэнцэхүйц хэмжээтэй ийм төхөөрөмж бүхий ой хүн төрөлхтний ялгаруулах бүхий л хорт хаягдлыг юу ч үгүй болтол нь сорж авна. Харин цугларсан хийг яах вэ гэдэг асуулт өөрийн эрхгүй тавигдаж байна.Экологийн цэвэр үхэрЯагаад экологийн цэвэр үхэр гэж нэрлэсэн юм бэ гэж гайхаж магадгүй. Үнээг экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг ангилалд оруулж болох уу? Жил бүр үхэр сүрэг нүүрсхүчлээс ч аюултай 80 сая тонн метан буюу хүлэмжийн хийг ялгаруулдаг. Үхрийн баас гэсэн үг л дээ. Тиймээс британийн эрдэмтэд метан ялгаруулагч бактерийн үйлчилгээг сулруулдаг, хоол боловсруулах үйл явцыг сайжруулдаг сармисыг үхэрт нэмэлт тэжээл болгон өгөхөөр шийджээ. Ингэснээр малын ялгадас метан ялгаруулах нь багасдаг аж. Харамсалтай нь ийм сармис идсэн малын махыг хэрэглэгчид таашаадаггүй гэнэ. Гэхдээ дулаарлыг сааруулахын тулд энэ зэрэг ч том асуудал биш шүү дээ.Модны генийн өөрчлөлтАмерикийн эрдэмтэд модны генетикийг өөрчилснөөр тэдгээрийг био түлш болгон хувиргахад саад учруулагч химийн нэгдлийг багасдаг болохыг тогтоожээ. Ийм байдлаар модны үндэс нүүрстөрөгчийг улам ихээр шингээж, харин модны үлдсэн хэсгийг био түлш болгон хэрэглэх боломж бүрддэг аж. Түүнчлэн физикч Даниэль Розенфельдийн үзэж буйгаар хиймэл дагуулаас авах зураглалыг сайжруулснаар хар салхи, торнадогийн хүч, хурдыг хялбархан хянах боломжтой болно. Мөн далайн усанд төмөр мэтийн элементийг хийхэд нүүрстөрөгчийн давхар ислийн эзлэхүүнийг шингээдэг планктоны тоо хэмжээг нэмэгдүүлнэ. Ингэснээр ургамлын аймаг устаж энэ нь далайн ёроолд нүүрстөрөгчийг авч одох гээд дулаарлын эсрэг тэмцэх олон арга бий.Хиймэл оргилуурПуужин, онгоцны тусламжтайгаар агаар мандалд хүхэр цацах аргыг хэрэглэхээс гадна 1991 онд Филиппинд Пинатубо галт уул оргилсон шиг нарны туяаг халхавчлах зорилгоор хиймэл галт уулыг оргилуулах санааг Нобелийн шагналт Пол Крутцений дэвшүүлсэн бөгөөд энэхүү арга нь ойрын 10 жилийн дотор дэлхийн температурыг 1990-ээд оны төвшинд хүртэл бууруулах боломжтой гэнэ. Хэрвээ дулаарлын эсрэг эрчимтэй арга хэмжээ авахгүй бол агаар мандлын тэнцвэртэй байдлыг эргүүлэн бий болгохын тулд хэчнээн ч жил шаардагдаж мэднэ хэмээн тэрбээр үзэж байна.Сансрын толь16 триллион толиноос бүрдэх, 1.5 сая кв метр талбайг эзлэх нарны хаалтыг их бууны тусламжтайгаар тойрог замд аваачихад таван триллион ам.доллар зарцуулагдана. Аризонагийн их сургуулийн одон орон судлаач Рожер Энжелийн энэхүү шинэ нээлтийг хэрэгжүүлбэл манай гараг сэрүүцэх боломжтой гэнэ. Эрдэмтний эрхэм дээд чанар хийгээд чадвар Бидний босгыг алхан орж байгаа XXI зууныг дэлхийн нэрт улс төрчид, эрдэмтэн мэргэд хүн төрөлхтний хөгжлийн онцгой шат шинжлэх ухаан технологи, мэдээллийн үсрэнгүй хөгжлийн эрин гэж тодорхойлох боллоо. Өнгөрсөн зуунд онолын физик, математик, хими, биологи зэрэг шинжлэх ухааны салбарт томоохон нээлт, хувьсгал хийжээ. Тухайлбал, ертөнцийн харьцангуй онол, физикт квантын онол, атомын бүтцийн тухай онол халуун цөмийн урвалын нууц цацраг идэвхийн элементийн судалгаа агаарын цахилгаан дамжуулах чанар, нийлэг материалын технологи... Удамшлын хромсомын онол, нөхцөлт, нөхцөлт бус рефлексийн онол, кибернетик электроник, телескоп антибиотик, томограф, телевиз, лазерийн техник, компьютер, интернетийн сүлжээ, молекулан биологи, биотехнологи зэрэг шинжлэх ухааны шинэ салбар буй болон хөгжсөн ба нано технологийн үндэс тавигджээ. XX зуунд физик, хими, физиологи, анагаах ухааны салбарт шинжлэх ухааны нээлт хийсний учир 70-аад эрдэмтэн Нобелийн шагнал хүртэв.

Page 2: Дэлхийг аврах шинжлэх ухааны  нээлтүүд

Энэ бол эрдэмтэд чухам л шинжлэх ухааныг бүтээгчид, үйлдвэрлэгчид болохын нэгэн баримт юм. Эрдэмтэн гэж хэнийг хэлэх вэ: Эрдэм номын бартаатай замаар замнаж хал үзэж хат суусан шинжлэх ухааны аль нэг салбарт нийгмийн өмнө тулгамдсан асуудлаар жинтэй судалгаа явуулж, эрдмийн зэрэг хамгаалж шинжлэх ухааны онол судалгааны арга зүйн хувьд сайтар бэлтгэгдсэн оюуны өндөр чадавхи, өргөн мэдлэг боловсрол эзэмшсэн, уйгагүй хөдөлмөрч, эгэл даруу, эрдмийн бүтээл, номын шавь нараараа нийгэм хамт олныхоо хүндэтгэлийг хүлээсэн эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зүтгэлээ зориулсан хүнийг эрдэмтэн хэмээн тодорхойлж болох юм. Эрдэмтэн хүний эрхэм дээд чанарын тухай бодол эргэцүүлэл: ХХ зууны нэрт эрдэмтдийн амьдрал үйл ажиллагаанаас үзэхэд эрдэмтэн хүний хамгийн эрхэм чанар бол сонгосон шинжлэх ухааны салбарт залуу наснаасаа авъяас билэг оргилуун сэтгэл эрч хүчээ зориулан судалгаа шинжилгээг өөрийн хамгийн дур сонирхолтой ажил үйлс болгох явдал байжээ. Өнгөрөгч зууны эхэн үед шинжлэх ухаанд бие сэтгэлээ зориулсан цөөн тооны эрдэмтэд тэдний удирдсан цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй баг судалгаа шинжилгээний ажлыг гардан хийдэг байсан. Төрөлхийн авъяас сонирхолдоо хөтлөгдсөн хүмүүс л бусдыг хошуучлан толгойлж шинжлэх ухаанд татан оруулдаг жамтай. Харин тэд өөрийн амьдрал, зовлон бэрхшээл саад тотгорыг үл хайхран, бие цогцос билэг,оюун, цаг хугацаагаа зөвхөн шинжлэх ухааны эрэл хайгуул хийж байгалийн юмс үзэгдлийн мөн чанар үнэнийг тогтооход зориулж иржээ. ХХ зууны эхээр физик, химийн салбарт Нобелийн шагналыг хоёр удаа хүртсэн нэрт эрдэмтэн эмэгтэй Мария Кюри Склодовская (1867-1934) цацраг идэвхит бодисын физик, химийн чанарыг судлах явцдаа туяаны өвчний улмаас, Оросын нэрт генетикч Н.И.Вавилов, (1887-1943) генетикийн талаарх шинжлэх ухааны бодит үнэн, үзэл баримтлалыг хамгаалан амь насаа алдсан зэрэг нь шинжлэх ухаанд бие сэтгэлээ харамгүй зориулсан эрдэмтдийн эрхэм дээд жишээ болдог. XX зууны Оросын нэрт эрдэмтэн Нобелийн шагналт И.П.Павлов залуучуудад хандан бичсэн захидалдаа.... Шинжлэх ухаан бол хүнээс түүний бүх амьдралыг шаарддаг. Хэрвээ та хоёр дахин амьдарсан ч энэ нь шинжлэх ухааныг бүтээхэд хүрэлцэхгүй гэж өгүүлсэн нь чухамдаа шинжлэх ухаанд дур сонирхолтой хүмүүс л энэ салбартай хувь заяагаа холбохын чухлыг илэрхийлсэн санаа гэлтэй. Сүүлийн 50-иад жилд шинжлэх ухаан техникийн их дэвшлийн үр дүнд шинжлэх ухааны салбарт татагдан орох хүмүүсийн тоо хүрээ ихээхэн өргөжиж шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажил бүх нийтийн чанартай боллоо. Гэхдээ шинжлэх ухаан руу тэмүүлэгсэд тэр бүр өөрийн дур сонирхлын эрхэнд автсан хүмүүс биш, энэ төвөгтэй ажлыг өндөр нэр хүнд олох эрх тушаал дэвших, элбэг хангалуун аж төрөхийн эх сурвалж хэмээн өнгөц үзэх үзэл газар авч байна. Тохиолдын чанартай, мэргэжил чадвараар дулимаг зарим нь нэг л мэдэхэд эрдэм шинжилгээний ажилтан болчихсон явах нь олонтаа тохиолдох боллоо. Байгаль нийгмийн талаарх өргөн мэдлэг шинжлэх ухааны баримт сэлтийг задлан шинжлэн дүгнэн цэгнэх их ухаан чадвар: бол эрдэмтэн хүний нэгэн эрхэм чанар бөгөөд тэрээр тухайн салбар шинжлэх ухааны талын онолын гүнзгий мэдлэг, судалгааны нарийн арга зүйг эзэмшсэн байх шаардлагатай ажээ. Судалгаа шинжилгээний ажлын туршилт сорилтын үр дүнд, хуримтлагдсан шинжлэх ухааны баримт материалыг задлан шинжлэх нэгтгэн дүгнэх чадвар бол судлаачаас олон талын өргөн мэдлэг, оюуны их чадавхийг шаарддаг бөгөөд энэ мэдлэг чадварынхаа үндсэн дээр эрдэмтэн хүний шинжлэх ухааны шинэ онол таамаглал нь шинжлэх ухааны нээлт дэвшил, ололт амжилтад хүргэдэг. Иймээс эрдэмтэн хүн өөрийгөө бүх талаар хөгжүүлэхийг эрхэм үүргээ гэж үзнэ. Эрдэмтэн хүн гадаад хэлний өргөн мэдлэгтэй байх нь: Дэлхийн шинжлэх ухааны нээлт ололттой танилцах өргөн боломж олгодог бөгөөд гадаад хэлийг манай ахмад эрдэмтэд хөтөлгөө морьтой дүйцүүлэн үздэг нь олон хэл эзэмшсэн эрдэмтэн хол замд олон хөтөлгөө морьтой гарсан эрэлчинтэй агаар нэгэн ажээ. Би энд Монголын түүхийн талаар гүнзгий мэдлэгтэй орос, хятад, англи хэл чадварлаг эзэмшсэн эрдэмтэн доктор Гүнжийн Сүхбаатарын эрдмийн бүтээлд хэлний мэдлэг чухал үүрэг гүйцэтгэснийг дурсан хэлэх гэсэн юм. Доктор Г.Сүхбаатар хятад хэлийг сайн эзэмшиснийхээ ачаар Эртний Хятадын судар бичиг ном зохиолыг ашиглан одоогоос 2000 гаруй жилийн өмнө оршин тогтнож байсан. Монгол угсаатан Хүннү гүрний аж амьдрал, мал аж ахуйн талаар үнэтэй чухал бүтээлүүд туурвисан нь Монголын нүүдлийн МАА-н түүхийн тулгуур материалуудын нэг болж байна. Уйгагүй хөдөлмөрч чанар, арвин их бүтээл туурвил: Эрдэмтэн хүний бусдаас ялгарах бүтээлч үйл ажиллагааны гол үзүүлэлт билээ. Өнгөрөгч зууны эрдэмтэд чухамдаа ажил хөдөлмөрч чанараараа эрдмийн хамт олноо манлайлан дагуулагч нь байсан бөгөөд эрдэм шинжилгээний лаборатори, номын сан, шинжлэх ухааны өргөө ордонг тэд хоёрдогч гэр орон болгон хоногт 12-18 цаг ажилладаг байсан тухай тэдний дурсамжид тэмдэглэгдэн үлджээ. Эрдэмтэд шинжлэх ухааны хар ажилд

Page 3: Дэлхийг аврах шинжлэх ухааны  нээлтүүд

ихээхэн цаг хүчээ зарцуулдаг. Тухайлбал, хээрийн эрдэм шинжилгээний анги, экспедицэд ажиллах, явуулын судалгаа хийж материал цуглуулах туршилт сорилт тавих, цуглуулсан материалаа эмхтгэн боловсруулж лабораторийн нарийн судалгаанд бэлтгэх, тэр ч байтугай шил сав угаах ариутгах эм урвалжийг найруулах зэрэг нь шинжлэх ухааны хар ажилд тооцогддог бөгөөд эрдэмтэн хэн гуай ч энэ хар ажлыг гардан хийж сурсан байх ёстой. Үүнээс гадна эрдэмтэд шинжлэх ухааны тухайн салбарын судалгааны арга зүйг төгс эзэмшихийн тулд ихээхэн цаг хугацаа хүч хөдөлмөр зарцуулдаг. Ер нь эрдэм судлалын ажилд сэтгэл шулуудан орсон хэн боловч өдрийн найман цагийг ор нэр болгон өнгөрөөвөл энэ насандаа ч эрдэмтэн болж чадахгүй. Эрдэмтэн хүн цаг хугацаатай өрсөн уралдаж зав чөлөөгүй байхыг өөрийн нэгэн жаргал хэмээн үзэж хэвших нь чухал байдаг. Эрдэм шинжилгээний нарийн арга зүйг гардан эзэмшээгүй хүнийг эрдэмтэн гэж үзэхэд учир дутагдалтай болно. Байдлаас ажиглахад орчин үед зарим эрдэмтэд шинжлэх ухааны хар ажил болон судалгааны нарийн арга зүйг гардан эзэмшихэд сул анхаарч ийм ажлыг мэргэжлийн лаборотори, шинжээч нарт захиалга даалгавар өгч төлбөртэйгээр хийлгэдэг зуршил газар авах төлөвтэй байна. Ер нь эрдэмтэн хүн судалгааны ажлыг өөрийн биеэр нягт нямбай, тэвчээртэй, дэс дарааллыг баримтлан нүдээр харж, гараар барин хийж үр дүнг нь өөрийн оюун ухаанаар задлан шинжлэх нь хамгийн чухал юм. Эрдэмтний ажилч хөдөлмөрч чанарыг түүний туурвиж нийтлүүлсэн бүтээлийн цар хүрээ чансаагаар нь үнэлж цэгнэдэг. Шинжлэх ухааны ёс зүй зарчмуудыг чанд баримтлах: Улс нийгмийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлэх нь эрдэмтэн хүний эрхэм дээд чанар байх ёстой. Шинжлэх ухааны ёс зүй нь эрдэмтэн хүн шударга, даруу, хүмүүнлэг байх, үнэнийг баталгаажуулах, тусархаг, сэтгэл харамгүй байх, шинжлэх ухааны аливаа асуудалд шүүмжлэлтэй хандах, нийгмийн өмнө хариуцлага хүлээх, эрх чөлөөг эрхэмлэх, бусдын оюун ухаан үзэл баримтлал эрдмийн бүтээлд хүндэтгэлтэй хандах зэргээр илэрхийлэгддэг. Манай эрдэмтдийн судалгаа шинжилгээний ажил тус орны эдийн засаг нийгмийн бүхийл салбарт тусгалаа олж хөгжил дэвшилд хүрэхэд томоохон түлхэц болсон нь нийтэд мэдээж билээ. Зарим нь эрдмийн зэрэг хамгаалах, эрдэмтэн байх хоёрын заагийг ялгахгүй эрдэмтэн хүний ёс зүй эрхэм чанарыг эзэмшихийг хичээхгүй дураар авирлах бардамнах, мэдэмхийрэх, цэцэрхэх зэрэг ёс бус араншин гаргах нь ажиглагддаг боллоо. Шинжлэх ухаанд авъяас билэг амьдралаа зориулсан чухам л залуу үеийнхнийг араасаа дагуулсан ахмад эрдэмтдийг нас өтлөхөөр нь, өвчин согогоор зөнөсөн өвгөн эмгэнд нь хүрч тэдний улс нийгэмд бүтээсэн бүхнийг үгүйсгэх хандлага ажиглагддах болсон нь ахмад эрдэмтдийг эмзэглүүлж байна. Зарим эрдэмтэд байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой газар нутаг, бэлчээр усанд халгүй бэлчээрийн өвс ургамал, ус хужрыг экологийн цэвэр бүтээгдэхүүн мах, сүү, ноос, ноолуур болгон хувиргадаг амьд үйлдвэр-бэлчээрийн МАА-г болхи хоцрогдсон мэтээр МАА-г эрхлэн хөтөлдөг малчин түмнийг бүдүүлэг нүүдлийн соёл иргэншилийг царцанги ирээдүйгүй гэж үздэг нь шинжлэх ухааны бодит үнэнд хэр нийцэж байгаа юм бол доо. Улс орнуудын өндөр хөгжил дэвшлийн эх сурвалж нь тухайн улс хүн амынхаа мэдлэг боловсрол оюуны их нөөцөд суурилсан шинжлэх ухаан техник, технологийн мэдлэг чадавхи дэвшилтэт, шинэ технологи болох нь тодорхой болжээ. Харин манайхны зарим нь Монгол Улсын хөгжин дэвшихийн эх сурвалж нь газрын хэвлийн баялгийг ашиглах гэж үзэж байгаа нь ихээхэн өрөөсгөл ойлголт юм. Өнөөгийн өндөр хөгжилтэй орнууд дэлхийн зах зээлд газрын хэвлийн бүтээгдэхүүн алмаз, алт, зэс, төмөр нүүрс биш, харин комьютер, лазерийн техник, биотехнологи, Эсийн ба генийн инженерчлэлийн арга, хано технологийн бүтээгдэхүүн зэрэг хүний оюун ухаанаар бүтээгдсэн дэвшилтэд технологиудыг нийлүүлэх боллоо. Ийм оюуны баялгийг бүтээгчид нь эрдэмтэд, инженер техникийн мэргэжлийн хүмүүс байдаг. Орчин үед аль ч улс гүрэн шинжлэх ухаанд суурилсан нийгэм, мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжүүлэх үзэл баримтлалыг дэвшүүлэх боллоо. Энэ үзэл баримтлал Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д нэвтэрхий шингэсэн нь сайшаалтай. Иймээс ч манай орны төр засаг, боловсрол шинжлэх ухааны байгууллагууд хүн ардадаа өндөр боловсрол олгож, улмаар эрдэмтэн хүний эрхэм чанарыг эзэмшсэн чадварлаг эрдэмтдийг бэлтгэх тэдний шинжлэн судлах бүтээн туурвих нөхөцлийг бүрдүүлэхэд анхаарч боловсрол, шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтыг ихээхэн нэмэгдүүлж үр өгөөжийг нарийн тооцох явдал манай нийгмийн өнөөгийн тулгамдсан асуудал болжээ.

INTERNATIONAL CONFERENCE ON CHEMICAL

Page 4: Дэлхийг аврах шинжлэх ухааны  нээлтүүд

INVESTIGATION AND Monday, 30 June 2008

“INTERNATIONAL CONFERENCE ON CHEMICAL INVESTIGATION AND

UTILIZATION OF NATURAL RESOURCES”

ШУА-ийн Хими, Хими-Технологийн Хүрээлэн, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, Шинжлэх Ухаан, Технологийн сангаас хамтран зохион байгуулсан олон улсын  “International Conference on Chemical Investigation and Utilization of Natural Resources” гуравдугаар хурал 2008 оны 6 сарын 25-наас 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.  Энэхүү хурлыг өмнө нь 1999, 2003 онуудад амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн хурал ХХТХ-ийн 40 жилийн ойн арга хэмжээтэй давхцаж байгаагаараа онцлог болж байна. Хурлаар сүүлчийн хурлаас хойших хугацаанд химийн шинжлэх ухааны дор дурдсан салбаруудад дэлхий дахинд болон манай оронд гарсан шинэ үр дүнг Органик бус хими, Органик хими, Байгалийн нэгдлийн хими, Биохими, Уламжлалт анагаах ухааны хими гэсэн 5 салбарын хүрээнд хэлэлцлээ. Энэхүү хуралд БСШУ-ны сайд Н.Болормаа оролцож, химийн шинжлэх ухаан байгалийн баялагийн олборлолт, ашиглалт, үйлдвэржилтэд ямар үүрэг оролцоотой болох талаар өөрийн байр сууриа илэрхийлж, хуралдааны үйл ажиллагаанд амжилт хүссэн юм. Түүнтэй цөөн хором ярилцсанаа уншигч та бүхэнд толилуулж байна.

-ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэн 40 жилийнхээ ойн хүрээнд энэхүү хурлыг зохион байгуулж байна. Таны бодлоор химийн шинжлэх ухаан төр засгийн бодлогод ямар байр суурь эзэлж байна вэ.

-Химийн шинжлэх ухааны бүтээлийг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх асуудал бол хөгжье гэж байгаа улс орны анхааралд байх хамгийн цөм асуудал. Өнөөдөр бид Монгол Улсад үндэсний аж үйлдвэрээ хөгжүүлье. Үйлдвэржүүлье гэдэг асуудал тавьж байна. Хамгийн түрүүнд бид химийн үйлдвэрийн асуудлыг ярих ёстой. Шинэ технологи гаргаж ирэх асуудлыг анхааралдаа авах ёстой юм. Ийм учраас олон улсын энэхүү 3-р бага хурал ихээхэн ач холбогдолтой болж байна. Бид газрын доор асар их нөөц баялагтай. Байгалийн баялагаа, нөөцөө, ашигт малтмалаа хэрхэн ашиглах вэ гэдэг асуудлаар улс төрийн хүчнүүд ам уралдан ярьж байна л даа. Хамгийн гол нь энэ асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас хандах хэрэгтэй. Химийн үйлдвэрийг хөгжүүлэлгүйгээр, шинэ технологийг бий болгохгүйгээр, нанотехнологио дэмжихгүйгээр энэ асуудлыг шийдэж чадахгүй. Хамгийн наад зах нь өнөөдөр барилгын салбар гэж ярьж байна. Чанартай сайн барилга барья гэхэд барилгын материалаа яаж сайжруулах вэ, Монголын эрс тэс уур амьсгалтай энэ нөхцөлд монголын барилгын материал будагнаасаа эхлээд, цементээсээ эхлээд ямар онцлог шаардах вэ, энэхүү шаардлагыг хангахуйц ямар материал гаргаж ирэх боломжтой байна вэ гэхчилэн олон асуудал гарч ирнэ. Энэ нь эргээд химийн асуудал, химижүүлэх асуудал, химийн үйлдвэрийг дэмжих асуудал юм. Ер нь үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх, үйлдвэр хөгжүүлэх зорилтын цөм нь химийн үйлдвэртэй болох асуудал байх ёстой. Энэ асуудлыг өнөөдөр төр засаг тэргүүлэх хэмжээнд тавьж дэмжих болсон гэдгийг хэлэхийг хүсч байна.  Цаашдаа бидний барих бодлого бол ядуу эрдэмтнээс, тоног, төхөөрөмж, сорилын багаж, лабораторигүй эрдэмтнээс бид том том бүтээлийг, том нээлтийг хүлээж чадахгүй шүү дээ. Тийм учраас бид шинжлэх ухааны байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудыг туршилт судалгаа, сорилоо явуулдаг орчин үеийн тоног тохөрөөмжөөр эхний ээлжинд хангаж өгөх ёстой. Эрдэмтдийнхээ цалин хөлсийг нэмэгдүүлэх ёстой. Энэ бүх асуудалд төр анхаарах ёстой юм. Ер нь бид шинжлэх ухаан, технологийн санг нэмэгдүүлнэ. Эрдэм шинжилгээний бүтээл, энэ нээлтүүд хавтсанд биш шууд үйлдвэрлэл, бизнесийн бүх төрлийн салбарт шууд хэрэгждэг байх бололцоог бүрдүүлэх ёстой. Манайд нэг дутагдаад байгаа зүйл бол бизнесийн байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, төрийн байгууллагын хамтын ажиллагаа, амьд холбоос үгүйлэгдээд байна. Үүнийг л сайжруулахын төлөө ажиллах ёстой гэж үзэж байна.

-Химийн шинжлэх ухааны хамааралгүй зүйл гэж байдаггүй шүү дээ. Бидний өдөр тутмын амьдралд хими оролцоотой байдаг...

-Тэгэлгүй яахав. Хими бол бид бүхний амьдралд, өдөр тутамд хамт явж байна. Тийм учраас химийн үйлдвэрийг, химийн технологийг хөгжүүлэхгүйгээр бид цаашид ашигт малтмалаа ашиглая, улс орноо хөгжүүлье, үйлдвэрүүдийг хаалгыг нээе, үйлдвэржүүлье гэдэг асуудлыг ярих аргагүй.

-Байгалийн баялагийг ашиглахад химийн шинжлэх ухааны үүрэг, оролцоо их байдаг. Гагцхүү уул, уурхайн компаниуд энэ боломжийг ашиглахгүй байгаа байдал ажиглагдаж байна. Энэ талаар таны бодол? 

- Эрдэмтдийнхээ хийгээд байгаа шинэ нээлтүүдийг, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгүүдийг хэрэглэе. Өнөөдөр алт олборлолтод мөнгөн усыг хэрэглэхгүйгээр, өөр аргаар шийдчих шинэ шинэ боломжийг эрдэмтэд маань нээсээр л байна шүү дээ. Бид эрдэмтдээ бага сонсож, тэдэндээ бага анхаарал тавьж байна. Үүнийгээ засахгүйгээр улс орон хөгжиж чадахгүй.   С.Бат-Эрдэнэ

Page 5: Дэлхийг аврах шинжлэх ухааны  нээлтүүд

2008 онд хvлээн зєвшєєрєгдсєн гайхамшигт нээлтvvдийн нууцаас...

2008 онд хvлээн зєвшєєрєгдсєн гайхамшигт нээлтvvдийн нууцаас...Дэлхийн хамгийн нэр хvндтэй шагнал болох 2008 оны Нобелийн шагналтнууд 10 дугаар сарын 06-наас эхлэн зарлагдаж дуусаад байна. Нобелийн шагналын 107 дахь жилийн шагналтнуудаар шинжлэх ухааны салбарт тодорсон нээлтvvдийн талаар Монголын шинжлэх ухааны vндэсний академийн дэд ерєнхийлєгч профессор Санжаагийн Буднямтай манай сурвалжлагч уулзаж тодруулсаныг уншигч танаа толилуулж байна. 2008 оны Нобелийн шагналтанууд хаанахын хэн гэгч, ямар нээлтvvдээр авсан талаар та манай уншигчдад шинжлэх ухааны талаас нь тайлбар єгнє vv? Жил бvрийн 10 дугаар сарын эхний 7 хоногоос эхлэн тухайн оны Нобелийн шагналтануудыг шалгаруулан зарлах ажлыг Шведийн шинжлэх ухааны академийн Нобелийн шагнал хариуцсан хороо гvйцэтгэдэг бєгєєд энэ мэдээг дэлхийн шинжлэх ухааны тєлєєлєгчид, ялангуяа нэр дэвшигчид сэтгэл догдлон хvлээдэг заншилтай юм. Энэ ч уламжлалаар єнєє жилийн шагналтнууд 10 дугаар сарын 06-нас эхлэн тодорч дуусаад байна. Одоо шагналтнууд 12 сарын эхээр Шведийн эзэн хаанаас хvндэтгэлтэйгээр Нобелийн толгойг товойлгосон алтан медаль, мєнгєн шагналын хамт гардан авах vлдээд байна. Тэгвэл энэхvv хvндэтгэлтэй шагнал шинжлэх ухааны ямар салбарт, хэн гэгч эрдэмтэд юу хийсний тєлєє авсан нь дэлхийн бvх хvмvvсийн анхааралд байдаг бєгєєд энэ талаар танай сонины уншигчдад товч мэдээлэл хийхэд таатай байна. Шинжлэх ухааны ямар салбарын эрдэмтэд 2008 оны Нобелийн шагналтан болсон талаар яриагаа эхлэх vv? 2008 оны Нобелийн шагналыг физик, хими, анагаах ухаан ба физиологи, эдийн засгийн салбарт хvртээсэн байна. Тухайлбал: Физикийн салбарт Японы физикч И.Намбу, М.Кобаяси, Т.Маскава нар хvртсэн байхад анагаах ухаан, физиологийн салбарт Францын эрдэмтэд Люк Монтанье, Франсуаз Барр-Синусс болон Германы эрдэмтэн Х.Хаузен нар авсан ба химийн салбарт америкийн эрдэмтэд О.Симомура, М.Чалфи, Р.Тсиен нар, Эдийн засгийн салбарт америкийн нэрт эдийн засагч эрдэмтэн П.Кругман тус тус хvртээд байна. Энэ жилийн Нобелийн шагнал бvр 10 сая Швед крон буюу 1 сая 350 мянган америк доллартай тэнцэх юм. Нобелийн шагналын уг дvн америкийн их сургуулийн тэргvvлэх профессорын 10-15 жилийн цалинтай тэнцvv байхаар тогтоодог нь Нобелийн шагналтан цаашид судалгаа хийхэд тийм хугацаанд амжиргааны талаас хvндрэлгvй байлгахад чиглэгдсэн хэмээн vздэг. Их хvндтэй сайхан шагнал юм байна. Та одоо дээр дурьдсан гайхамшигтай нээлтvvдийн талаар манай уншигчдад сонирхуулах уу? Юуны ємнє дээр дурьдсан гайхамшигтай нээлтvvдийн талаар товчхон ойлголт єгєхийг хичээе. Учир нь эдгээр нээлтvvд хvн тєрєлхтєний хєгжил, дэвшилтэнд vсрэлт хийсэн томоохон нээлтvvдээс сонгогдсон тул тийм хялбархан тайлбаргvйгээс гадна ялангуяа анагаах ухаан, физиологи, химийн салбарууд миний мэргэжсэн салбараас /математикаас/ хол тул тэдгээрийг маш товчхон тайлбар єгч, харин надад ойрхон байгаа физик, эдийн засгийн салбарын хувьд арай дэлгэрэнгvй хариулт vгье. 2008 оны Нобелийн шагналыг анагаах ухаан физиологийн салбарт олгосон нээлтvvд нь юуны ємнє ХХ зууны “хамгийн гунигтай“ нээлтvvд гэж хэлж болно. Дээр дурьдсан гурван эрдэмтэн ХХ зууны “тахал“ болох дархлалын євчний вирус /ДОХ/ болон умайн амсрын хорт хавдарын папиллома вирусын нээлтvvд юм. Чухамдаа Монтанье, Барр-Синусс нар энэхvv аймшигтай vвчнийг ретровирус vдvvдvг болохыг баталж тvvнийг ялгах технологийг боловсруулсан нь дэлхийн эрдэмтэд ХХ зууны “тахлыг“ судлахад чухал тvлхэц єгсєн байна. Чухамдаа ямар vvсэлтэй болохыг мэдээгvй байхад яаж эмчилэх талаар ярих боломжгvй байлаа. Харин сvйтгэгчийг олсоноор судалгаа эрчимтэй хурдсаж улмаар 1985 онд РНК вирусын дараалал бvрэн тайлагдсанаар эрдэмтэд одоо ВИЧ-ийн амьдрах давтамжийн талаарх мэдлэгийг єргєтгєж, тvvний халдварлах процессийн vе шатанд хязгаарлах олон тєрлийн эм бvтээснээр халдвар авагчид удаан хугацаанд хэвийн амьдрах боломжтой болсон байна. Тэгвэл ДОХ-ыг эмчлэхэд их ойртлоо гэж ойлгож болох нь ээ. Тэгвэл энэ салбарын хоёр дахь нээлт нь ямар ач холбогдолтой байна вэ? Шагналын хоёрдахь хэсгийг Германы эрдэмтэн Х.Хаузенд “Ягшмал vзлийн эсрэг“ боссонд олгосон хэмээн Нобелийн хороо онцлон тэмдэглэжээ. 1970 он хvртэл эмэгтэйчvvдийн хvхний хорт хавдарын дараа ордог умайн амсарын хорт хавдар нь вирусын vvсэлгvй гэж vзэж байсныг Х.Хаузен хvний папилломын вирус нь умайн амсарын хорт хавдарыг vvсгэдэг хэмээн vзсэн байна.Тvvний таамаглалаар энэхvv ретровирусийн ДНК нь хорт хавдарын эсэд байна гэжээ. Уг таамаглалаа 1983 онд Х.Хаузен нээсэн бvгvvд тvvний нээлтийн vр дvнд хvний папилломын вирусын тархалтын механизм болон мvн чанарыг танин мэдсэнээр хорт хавдарын тvрлийн бvх тохиолдолын таван хувь нь тvvнээс vvдэлтэйг тогтоожээ. Эндээс харахад дээрх нээлтvvд нь их олон жилийн ємнє туршигдаж, амьдралд хэрэгжиж байсан байх юм. Яагаад тухайн цаг vед нь vнэлж, хvлээн зєвшєєрєєгvй юм бол? Анагаах ухаан, физиологийн салбарт олгогдсон шагнал нь одоогоос 25 жилийн ємнє гарсан нээлтvvдэд олгогдсон. Ингэж удсаны шалтгаан нь уг аюулт євчнvvдийг устгах боломж нээгдэнэ гэж хvлээснийх байж мэдэх юм. Химийн шинжлэх ухааны салбарт 2008 оны шагналыг молекулын биологт эргэлт хийсэн нээлтэд єгсєн байна. Энэ нь орчин vеийн шинжлэх ухааны хєгжилтєнд явагдаж буй интеграцийн процессийн илрэл бєгєєд заримдаа биологи хаана дуусаж, физик хими хаана эхлэж байгааг ялгахад хvнд болсон нэгдэл буй болоод байгаагаас гадна

Page 6: Дэлхийг аврах шинжлэх ухааны  нээлтүүд

чухамдаа шинжлэх ухааны салбаруудын дундах зааг дээр хєгжлийн дэвшил гарч байгаагийн илрэлийг 2008 оны химийн шагналтнууд гэрч ба тэднийг химичид гэхээсээ молекулын биологчид гэх нь vнэнд дvхvv юм. Химийн Нобелийн шагналтнууд нь нэгэн уураг судалсан бєгєєд тэр нь шинжлэх ухааны ертєнцєд GFP хэмээн нэрлэдэг нь англиар green fluorescence protein гэснээс vvдэлтэй ба Монголоор ногоон флоуресцент уураг гэсэн утгатай юм. Энэхvv GFP нь юугаар гайхамшигтай болон яагаад бусад хэдэн зуун мянган уургаас тvvнийг ялган vзэх болсон бэ гэсэн асуулт гарч ирж байна л даа? Юуны ємнє та далайн тухай бодоход уураг тархинд чинь юу эхлэж орж ирдэг вэ? Мэдээж ус, давс, усны ургамлууд, загас болон далайн медуз орж ирнэ. Эдгээр гэрэлтсэн амьтдын 90 гаруй хувь нь уснаас тогтох бєгєєд дэлхийн бvх далайд дайралдана. Усны дээр янз бvрийн єнгийн нарны халхавч уурших ба тэдгээрийн зарим нь гэрэлтэнэ. Чухамхvv тийнхvv гэрэлтэгч Aeguorea Victoria тvрлийн далайн мєгєєрсийг /медуз/ 1960-аад онд Япон гаралтай америкийн эрдэмтэн О.Симомурын удирдлагаар хэсэг биологчид сонирхон судалсан байна. Судлаач далайн мєгєєрсийн биенээс хэд, хэдэн уураг ялгасны нэг нь GFP байв. Уг уураг нь vvрvv гэрэлтэхгvй боловч хэрэв тvvн рvv тодорхой урттай долгион цацруулбал ногоон єнгєєр гялалздагийг тогтоосон байна. Энэхvv vзэгдлийг флоуресцэнц хэмээн нэрлэжээ. Тvvний учрыг ойлгохын тулд атом, молекул, фотон гэсэн нарийн зvйлд шилжих тул тvvнийг орхъё. Харин Симомура болон тvvний хамтрагчдын ялгасан GFP нь биологийн шинжлэх ухаанд чухал vvрэгтэй болохыг М.Чалфи, Р.Тсиен нар мэдрэн судалгааг улам гvнзгийрvvлсэнээр амьд эсэд явагдах хэд, хэдэн процессийг нэгэн зэрэг ажиглах молекул биологийн олон аргуудыг буй болгох боломжийг олгосон байна. Єєрєєр хэлбэл ногоон тэмдэг ажиглагдах vед уургийн ажиллагааны талаар олон зvйлсийг танин мэдэх боломжтой юм. Одоо таны мэргэжлийн хувьд ойрхон салбар болох физикийн салбар дахь нээлтийн тухай ярилцья? 2008 оны физикийн салбар дахь Нобелийн шагналыг тэгш хэм бус физикт олгосон гэж товчхон хэлж болно. Бvр тодруулбал цахилгаан сул vйлчлэлд тэгш хэм алдагдахыг судалсан ажлууд юм. Тэгвэл тэгш хэм гэсэн ойлголт бол байгалийн шинжлэлийн тулгууруудын нэг юм. Энэ нь тэгш хэмт объект нь судлахад хєнгєвчлєлтэй байдагтай холбоотой. Тэгш хэмтэй байх шаардлага нь тооцоог хялбарчлан vр дvн гоё байхтай холбоотой бус, харин зvй тогтол хадгалаглах хэлбэр илэрдэгт оршино. Тухайлбал энерги хадгалагдах хуулийг дурьдаж болно. Энэхvv санааг физикчид формаль хэлбэрт оруулахдаа “тэгш хэмт бvлэг“ гэсэн математик ойлголтыг ашигладаг. Энэхvv бvлэг нь объект болон тэдний харилцан vйлчлэл vvрчлєгдєхгvй байх хувиргалтуудаас тогтоно. Математикийн энэхvv vйлдлийг уншигчдад энгийнээр тайлбарлавал...? Огтлогдсон цаасан дєрвєлжин /квадрат/ байна гэж vзье Тvvнийг vvр цаасан дээр тавьж харандаагаар дvрсийг тойруулан зуръя. Дараа нь дєрвєлжинг тvvний диогналуудын огтлолцсон цэгийг тойруулан цагийн зvvний дагуу эргvvлье. Энд зєвхєн дєрвєн эргэлтэд / 00, 900,1800,2700 / дєрвєлжин /квадрат/ зурсан жаазанд хэвээр vлдэнэ. Энэ тохиолдлыг дvрс /манайхаар бол дєрвєлжин/ Z4 тэгш хэмтэй бvлэг шинжтэй хэмээн нэрлэх ба бvх бvлэг нь 900-ийн эргэлтээр єгєгдєнє. Vнэхээр 1800 эргvvлэхийн тулд 2 удаа дараалуулан 900-аар эргэх хэрэгтэй ба дvрсийг 2700 эргvvлэхэд цагийн зvvний эсрэгээр дєрвєлжинг 900 эргvvлэхэд хангалттай. Vvнтэй тєсєєтэйгээр тэгш хэмт бvлгvvд физикийн янз бvрийн онолд байгуулагдсан бєгєєд энд дєрвєлжиний оронд физикийн янз бvрийн процесс байдаг ба эргэлтийн vvргийг тэгш хэмийн хувиргалтууд гvйцэтгэнэ. Тухайлбал эгэл бєємсийн физикийн гурван vндсэн тэгш хэмт хувиргалтгvй оршин байдаг бєгєєд нэгдэх нь бvх эгэл бvvмс нь цэнэгээ нэгэн зэрэг эсрэгээр солих хуулийг хэлэх тvvнийг С тэгш хэм гэдэг. Эгэл бєємсийн физикийн онолд хоёрдахь тэгш хэмийг Р тэгш хэм гэх бєгєєд тэр нь системийн оронд тvvний толины тусгалын тєсєєг авч болох буюу єєрєєр хэлбэл бvгдийг баруунаас зvvнээр сольж болно гэсэн vг юм. Гуравдахь хувиргалт нь хугацааны гvйдлийн чиглэлийг эсрэгээр сольж болохыг хэлдэг ба тvvнийг Т-тэгш хэм гэдэг. ХХ зууны хагаст эрдэмтэд байгаль дээрх бvх хvчнvvд 4 vндсэн харилцан vйлчлэлээр буй болдогийг тогтоосон бєгєєд тухайлбал хvчтэй, сул , цахилгаан соронзон ба таталцалын хэмээн нэрлэгдэнэ. Тэгвэл эгэл бєємсийн хvрээн дэх эдгээр 4 тулгуур харилцан vйлчлэлийг илэрхийлсэн онолыг стандарт загвар хэмээн физикчид нэрлэдэг. Уг загварын суурь нь дээр дурьдагдсан тэгш хэмийн тєрлєєд хадгалагдахад оршино. Гэвч дээрх тэгш хэм vл хадгалагдах тохиолдлуудыг илрvvлсэн нь уг онолыг хадгалахад хvндрэл учруулсан юм. Стандарт загварыг хадгалахын тулд физикчдийн ємнє тэгш хэм алдагдаж буй шалтгааныг тайлах асуудал тавигдсан юм. Чухамхvv уг асуудлыг Японы физикчид М.Кабаяси, Т. Маскава нар 1972 онд шийдсэн байна. Тэд тэгш хэм алдагдах бурууг кваркид оноосон бєгєєд кваркийг эрдэмтэд атомыг бvрдvvлэгч хэмээн нэрлэдэг. Кваркийн ялгагдах онцлог нь байгаль дээр ганцаар тааралдахгvй бєгєєд зєвхєн ямагт бєємсийн бvрдэлд оршдогт оршино. Уг ажилдаа эрдэмтэд стандарт онолд нэгэн бvл кварк /2 гишvvнээс бvрдэх/ нэмж эдгээр бєємсийн тоог 6 болгохыг санал болгосноос гадна бєємсєд тэгш хэм алдагдах нь В мезонтой холбоотой гэсэн санал дэвшvvлсэн байна. Дурьдсан 2 кваркийг 1974, 1994 онд нээсэн бол сvvлчийн санааг шалгах технологи боловсруулах ажилд физикчид 30 орчим жил зарцуулсан бєгєєд 2001 онд онолын таамаглал туршилтаар батлагдсан болно. Кабаяси, Маскава нараас ємнє тэгш хэмийн алдагдлыг И.Намбу судлаж байсан бєгєєд 1960 онд тэр уг асуудлыг шийдэхэд хэт дамжуулагчийн онолын хандлага ашигласан байна. Ингэснээр тэр тэгш хэм алдагдах санамсаргvй vзэгдлийг томъёолох математик хэрэгсэл боловсруулж, хоосон тєлєв бол хамгийн тэгш хэмтэй байх албагvй гэсэн дvгнэлтэд хvрсэн болно. Энэхvv санаа нь эгэл бєємсийн масстай байхад Хиггс талбар ба Хиггсийн Бозон гэсэн

Page 7: Дэлхийг аврах шинжлэх ухааны  нээлтүүд

ойлголтонд хvргэсэн юм. Ийнхvv Нобелийн шагнал хvртсэн Японы эрдэмтдийн нээлт сvvлийн 30 гаруй жил физикт vйлчилж буй стандарт загварт ашигтай болно.Тэгвэл єнгєрсєн 9 сард Швейцарийн Женев дахь олон улсын физикийн тєвд ашиглалтад ороод байгаа Адроны том хурдасгагчийн vйл ажиллагаа нь уг онолын бодитой эсэхэд эцэслэх туршилтыг хийх болно. Нобелийн шагналтанаар хамгийн сvvлд эдийн засгийн салбар тодорсон. Эдийн засгийн салбарын энэхvv шагналын vнэ цэнэ санхvvгийн хямрал нvvрлээд буй єнєє vед их сонирхолтой байна л даа? Эдийн засагт уг шагналыг олгох нь Нобелийн жинхэнэ утгаар биш юм. Уг шагналыг 1968 онд Шведийн банк А.Нобелийн дурсгалд зориулж буй болгосныг тэмдэглье. 2008 оны 10 дугаар сарын 13-нд эдийн засгийн салбарт Нобелийн шагналыг Америкийн Принстоны их сургуулийн профессор П.Кругман хvртсэн юм. Нобелийн хорооны мэдэгдэлд дурьдсанаар П.Кругман уг шагналыг “арилжааны загварын шинжилгээ ба эдийн засгийн идэвхижилийн орон зай” /for this analysis of trade patterns and location of economic activity/ ажилд олгосон байна. Энэ нь энгийн утгаар дэлхийн эдийн засагт чєлєєт худалдаа болон даяаршлалын нєлєєллийн тухай онол юм. Уг онолыг П.Кругман 1979 онд боловсруулсан байна. Энэхvv онол нь ихэнх бvтэгдэхvvний зардал vйдвэрлэлийн ихсэх хэмжээгээр багасдаг гэсэн таамаглалд vндэслэсэн болно. Vvнийг vйлдвэрлэлийн хэмжээний єсєлтєєс улбаалсан хэмнэлт хэмээн нэрлэдэг. Ингэснээр янз бvрийн товарын хэрэгцээг тооцвол орон нутгийн зах зээлийн тєлєвтэй жижиг vйлдвэрлэл аажмаар дэлхийн хэмжээний vйлдвэрлэлээр шахагдана гэсэн vг юм. Кругманы онолоор бол ижил тvвшинд хєгжилтэй орнууд зах зээлд давамгайлахаас гадна аливаа бvтээгдэхvvнээр импорт, экспорт эрхлэн тєрєлжсєн орнууд ч зах зээлд нєлєєтэй болж байна. Vvний дvнд бvтээгдэхvvний буурах /зах зээлийн єрсєлдєєнєєр/ нєхцєл бvрэлдэнэ. Мєн vйлдвэрлэлийн онол нэг талаас, тээврийн зардал багасгах сонирхол нєгєє талаас нь хvн амыг мегополис /хот руу/ тэмvvлэх процессийг хєхvvлж байна. Єргєжиж буй хот суурин эдийн засгийн єсєлтийг хєхvvлнэ. Ингэснээр бvс нутагт єндєр технологи бvхий vндсэн бус, сул хєгжилтэй зах хязгаар гэсэн ялгарал vvснэ. П.Кругман энэ хvндэт шагналыг авахад дэлхийн зах зээлд америкийн эдийн засгаас vvдэлтэй хямрал нєлєєлсєн хэмээн зарим судлаачид дvгнэж байна. Ямар ч байсан П.Кругман сvvлийн 10 жилд уг шагналыг авах эдийн засагчдын нэг байсан гэдэгтэй судлаачид санал нэг байдаг байна. Б.Номин "Science" сэтгүүл 2009 онд шинжлэх ухааны салбарт хийгдсэн онцлох 10 нээлтийг тодруулжээ.

1. Одоогийн Эфиопийн газар нутгаас 4.4 сая жилийн настай хүн дүрст эмэгчний араг ясыг олсон явдлыг тэргүүн байранд оруулсан байна. Энэ араг ясыг Арди хэмээн нэрийджээ. Эрдэмтдийн үзэж буйгаар Арди бол хүний хамгийн эртний өвөг юм. Өөрөөр хэлбэл сармагчин, хүн хоёрын дундах завсрын үе шат гэнэ. Өмнө нь Эфиопийн Аваш голын хөндийгөөс олдсон 3.2 сая жилийн настай Люси хэмээх эмэгчний араг ясыг хамгийн эртнийх гэж үзэж байсан юм.

2. Шинэ лугшигч однуудыг, түүний дотор Дэлхийгээс дөнгөж 4600 гэрлийн жилийн зайд орших лугшигч нээж илрүүлсэн явдлыг дэд байранд оруулжээ. Лугшигч гэдэг нь өндөр хурдтайгаар тэнхлэгээ тойрон эргэж цахилгаан соронзон долгион цацаж байдаг нейтрон од юм.

3. Саран дээр ус илрүүлсэн явдал гутгаар байранд оров. НАСА тусгай шинжилгээний станц тээсэн зөөгч пуужинг Сар луу нисгэж, станцыг Сарны тойрог замд оруулжээ. Дараа нь үүргээ гүйцэтгэсэн пуужинг Сар луу унагаж гадаргатай нь мөргөлдүүлсэн байна. Мөргөлдөөний үр

Page 8: Дэлхийг аврах шинжлэх ухааны  нээлтүүд

дүнд их хэмжээний тоос дэгджээ. Энэ дэгдсэн тоосонд нь мөс агуулагдаж буйг шинжилгээний станц тогтоов.

4. Дэлхийн тойрог замд байрлах "Хаблл" дуран авайг сансарт зассан явдлыг дөрөвдүгээр байранд оруулав. Сансрын нисэгчид задгай сансарт гарч засварыг гүйцэтгэжээ.

5. Соронзон монополь хэмээх эгэл бөөмийг илрүүлсэн явдлыг тавдугаар байранд оруулжээ. Энэ нь ганц соронзон туйлтай эгэл бөөм бөгөөд онолын физикчид 70 гаран жилийн туршид "оршин байдаг" хэмээн таамаглаж, туршлагын физикчид эрж хайж байсан билээ. Арван жилийн физикээс бид цахилгаан орон цахилгаан цэнэгээр үүсгэгддэг гэдгийг мэднэ. Тэгвэл энэхүү соронзон монополь нь соронзон орныг үүсгэдэг гэнэ. Өөрөөр хэлбэл соронзон цэнэг гэж ойлгож болох нь ээ.

"Science" сэтгүүлээс тодруулсан 2009 оны онцлох шинжлэх ухааны 10 нээлтийн сүүлийн 5-ыг толилуулж байна.

6. Химийн урвалын зургийг анх удаа авч чаджээ. Стэнфордын их сургуулийн эрдэмтэд рентген лазерын тусламжтайгаар, химийн урвалд орж буй молекулууд хэрхэн нэг нэгэнтэйгээ нэгдэж буйг харсан байна. Энэ үйл явдлыг "Science" сэтгүүл 6-р байранд оруулжээ.

7. Графен транзисторыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн явдлыг 7-р байранд нэрлэсэн байна. Графен (graphene) гэдэг нь нүүрстөрөгчийн дан атомуудаар угсарсан тор хэлбэрийн бүтэцтэй материал юм. Энэ материалыг электроникийн аж үйлдвэрт ашигласнаар, одоогийн цахиурт суурилсан уламжлалт технологийг хол хаях боломж бий болж байгаа гэнэ. Жишээ нь өнөөдөр микропроцессорын чипийг цахиурын ялтсаар хийдэг бол графенийг түүхий эд болгон ашигласнаар юуны өмнө чипний овор хэмжээ эрс багасч (дөнгөж нэг атомын хэмжээний өргөнтэй!), тэгснээр цахилгаан дамжуулах хурд үлэмж нэмэгддэх ажээ. Эрдэмтдийн бүтээсэн туршилтын графен транзистор 26 гигагерцийн (GHz) давтамжтай ажиллаж байна гэнэ.

Page 9: Дэлхийг аврах шинжлэх ухааны  нээлтүүд

8. Амьд организмын генийн бүтцэд нөлөөлөх замаар (gene therapy) насыг нь уртасгах боломжтой болжээ. Хулгана дээр хийсэн туршилтаар насыг нь 10% уртасгаж чадсан байна. Жишээ нь хүний нас үүний ачаар 7-8 жилийн идэвхтэй амьдралаар уртсах боломжтой юм.

9. Дэлхийн дулаарлын сөрөг үр дагавар болох цөлжилт, ган гачиг зэрэг байгалийн гамшигт үзэгдэлтэй тэмцэх шинэ арга хэлбэрүүдийг 9-р байранд оруулсан байна.

10. Үүдэл эсийн (stem cell) судалгааны салбарт гарсан зарим ололт амжилт, хавдрын эсрэг шинэ эм бэлдмэл, хорт хавдартай тэмцэх шинэ арга замыг боловсруулсан зэрэг үйл явдлыг 10-р байранд нэрлэжээ.

Авиа ба өнгөний синестези

 Шинжлэх ухааны техник технологийн үсрэнгүй хөгжлөөс үүдэж, шинжлэх ухаан, арга зүй, судалгаа шинжилгээний үр дүнгийн талаас хийгээд үзэл бодлын хувьд ихээхэн зөрүү ойлголтууд бий болж, зарим нэг санал бараг 180 градус эргэсэн гэхэд болно. Байгалийн, техникийн, цаашилбал хүмүүнлэгийн шинжлэх ухааны олонх салбарт үзэл баримтлалын хүчтэй савалгаа явагдаж байгаа гэхэд хилсдэхгүй л болов уу.

Хамгийн наад зах нь өмнө байсан амьд организм, түүний оршихуй болон амьдралын тухай ойлголт бидний нүдэн дээр нуран унаж байна. Цельсийн 100-гаас дээш градуст амьд амьтны амьдрах боломжийн тухай мэдлэг өөрчлөгдөн тэлж, мөн ямар ч боломжгүй хэмээн бидний төсөөлж асан дэлхийн хамгийн гүн харанхуй хүйтэн хэсгүүдэд амьд организмын төлөөллүүдийг нээж олсон

Page 10: Дэлхийг аврах шинжлэх ухааны  нээлтүүд

төдийгүй Ангараг гараг дээр амьдралыг тээгч оршин байж тэсэшгүй гэдэг өнөөгийн ойлголт “тэсэрч дэлбэрэх”- ийн даваан дээр ирээд байх шиг.

Шинжлэх ухааны технологийн эрчтэй хөгжлийн хажуугаар янз бүрийн псевдо шинжтэй, сэтгэлгээний шинэ хэв маяг нэртэй пара-шинжлэх ухааны хажуугаар шинэ залуу хавсарга ухаанууд бий болж, амьдрал ертөнцийн тухай үзэл баримтлалын шинэ чиг хандлага, үнэлгээ, дүгнэлт, санал бодол хөгжиж буйн бодит жишээ бол ус хийгээд түүнд хадгалагдах мэдээлэл, кодуудын ту хай сонирхолтой судалгааг дэлхий даяар цац сан Японы эрдэмтэн Масару Эмотогийн ажил мөн. Үүнийг ма терийг шүтэх материалист шинжлэх ухаан “бага зэрэг ойлгохгүй” ч гэсэн тухайн үедээ Алхимик химийн шинжлэх ухаанд, Астрологи буюу зурхай судлал, одон орон судлалд, Ламаркийн градацийн онол байгалийн шалгарлын онол үүсэн бий болоход ташуур өгсөн лугаа адил хэн хүний анхаарлыг татсан баримт гэх нь ойлгомжтой.

 

Өгүүлэх гэж буй асуудал руу та нарын анхаарлыг хандуулахаас өмнө бяцхан оршил болгож хэлний мөн чанар руу, тэр дундаа хэлний үнэ цэнийн тухай ойлголтын талаар цухас хөндөх хэрэгтэй болов уу гэж санана. Value буюу үнэ цэнэ гэж юу вэ? Эрдэмтдийн санал олон байдаг биз. Харин хэлний value буюу хэлний үнэ цэнийн тухай анх сөхсөн Ф.де Соссюр үүнийгээ шатрын хөлөг, түүн дээрх бог бодын байрлалтай холбон тайлбарласан байдаг нь тун сонирхолтой. Тодруулбал: манай талын ХҮҮ сөрөг этгээдийн БОГ, БОД хийгээд өөрийн талын БОГ, БОД-той эсрэгцэх харьцаан дээр байраа зөв олсон тохиолдолд бэрснээсээ ч илүү үнэ цэнэтэй байж болно шүү дээ.

Түүнээс гадна, ер нь бол хэл илэрхийллээ олох нэг чухал хэлбэр бол яах аргагүй TEXT. Текст гэж юу вэ гэдгийн тайлбарыг нэлээд гүнээс хайваас “нэхдэс” гэсэн шүү анхдагч утга гарч ирнэ л дээ. Дал наяад оны үед муугүй гадаад хэлтэйгээ харуулах гэж манай аав ээж, ах эгч нар “Текстильный машин” (нэхмэлийн) гээд л авч өгдөг байсныг бид хийгээд биднээс дээр үеийнхэн мэднэ.

Тэгвэл тэрхүү нэхдэсийн мөр, догол, цаашилбал цогцолбор хэсгийн ҮНЭ ЦЭНЭ нь нэхээс бүрийн нийлц, мэргэжлийн хэллэгээр бол “бүрэлдүүлбэрийн” нийлц, түүн дээр бий болох УТГА УЧРААС (утгаас гээгүй шүү) хамаарах нь хэнд ч илэрхий. Өөрөөр хэлбэл нэхдэсийн өнгө зохирол, түүний үнэ цэнэ нь орчин тойрны утасны өнгөтэй хэрхэн зохицохоос л шалтгаална гэх гээд байна л даа. Энэ бүхнийг эргэцүүлэхүйд хааяа нэг тэнэмэл асуулт толгойд орж ирнэ. Эгээ л зураг шиг, эсвэл өнгө гэрлийн хослол шиг, дуу авиа шиг, цаашилбал симфони хөгжим шиг гэж ч болох текст нь зөвхөн гадаад морфологийн шинжээрээ (хэлбэрийн гэсэн утгаар) хүн хийгээд аливаа зүйлд нөлөө үзүүлдэг болов уу, эсвэл...

Энэ бүхнийг эргэцүүлэхүйд дахиад нэг тэнэмэл асуулт толгой тогшино. Хүнд хэлж, ярьж байгаа зүйлийн эерүү ба сөрүү нөлөө нь зөвхөн үгийн утгаас, цаашилбал үгсийн холбооны заагт илрэх утга учраас хамаарах уу? Эсвэл Соссюрын нээсэн тэрхүү хэлний үнэ цэнэ нь үг, холбоо үг, хэлцийн нийц төдийгүй авиа хийгээд бүтээврийн нийлц зааг, түүний утгын гүнээс бас хамаардаг болов уу? Авианд өөрийн гэсэн утга одоо хэр хадгалагдсаар байдаг болов уу? Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хийгээд бусад альтернатив ухаануудад өгүүлээд, бас батлах гэж оролдоод байгаа Буддын тарнийн ОМ-д, Лалын шашны “Аминь”, мөн Христийн шашны “Аминь”-ийг, Еврейн шашны “Амен”- ийг хэлэх үед цацрах дуун чичиргээ бүгд ижил давтамжтай хийгээд гайхамшигт ид шидийн хүчийг агуулдаг хэмээх нь үнэн үү, эсвэл домог уу? Ямар боловч энэ бүхнийг тийм, эсвэл үгүй гэж батлахаасаа өмнө тэр талаарх сонин, жиг баримтыг тогтооно гэдэг алив шинжлэх ухаанаар “занималддаг” гэх хүмүүсийн хообий байдаг хойно доо. Ингээд бид хэлний, тэр дундаа, авианы үнэ цэнийн тухай хачирхалтай, түүнчлэн нэлээд “стандарт бус” гэж үзэж болохоор нэгэн туршлагыг хийсэн юм.

ТУРШЛАГА 1

Page 11: Дэлхийг аврах шинжлэх ухааны  нээлтүүд

Хэлний хамгийн бага нэгж болох авиа утгатай байсан гэдэг нь хэдийнэ тодорхой болоод байгаа ч гэлээ тэрхүү байгаллаг шинжээ өнөө хүртэл хадгалж чадаж байгаа эсэх? Хэрвээ хадгалж байгаа бол ямар түвшинд бол? Хэрвээ тийм бол ... гээд олон “хэрвээ” толгойд эргэлдэх болсны учрыг зах зухаас нь ч гэсэн ойлгохыг хүссэний үүднээс ганц хоёр туршиц хийж үзвээс миний төдийгүй таны ч анхаарлыг татаж мэдэхээр үр дүн гарсанд олзуурхаж, түүнээ тантай хуваалцахаар шийдсэн билээ.

Нэгэн зүйл: Шинжлэх ухаан бүхий л нэр томъёоны адил Синестезиия (греч. -зэрэг мэдрэх, хамт сэрэх) гэдэг нь грекээс гаралтай үг болж таарах нь. Энэ бол мэдрэхүйн нэг эрхтний мэдэрснийг нөгөө мэдрэхүйн эрхтэн давхар мэдрэх, өөрөөр хэлбэл ямар нэг авиа сонсогдохтой хамт, чухам юу вэ гэдгийг хараагүй мөртөө, түүний өнгийг, эсвэл үнэр, амтыг мэдрэх сэтгэлзүйн, бидний хувьд жаахан “гажигдуу” үзэгдэл гэж болно.

Жишээ нь, Соломон Шерешевский гэдэг синестетик хүн (синестез чадвар илүү хөгжсөн хүн) мөхөөлдөсний худалдагч дээр очоод “Ямар ямар төрлийн мөхөөлдөс байна вэ” гэж асуухад “Аль аль нь хангалттай байна” гэж хариулах бөгөөд харин энэ үед түүний дууны өнгө яг л бөөн бөөн хар нүүрс, үнс болж нүдэнд шууд дүрслэгддэг гэжээ. Шерешевский мэтэд бидний амьд дуу хоолой нэг бол цэцгийн баглаа, эсвэл баагисан утаа, нэг бол өтгөн манан болж дүрслэгддэг ажээ. Ставринский эгшиглэж байх үед хэн нэгний толгойд Набоковын шүлэг эргэлдэж, Моцартын хөгжим шоколад болон нүдэнд харагдаж байх, эсвэл Бахын тавдугаар симфони түүний сэтгэлд үнэгний ан хэмээх зураг болон амилдаг нь синестезийн үзэгдэл жишээ юм.

Юуны өмнө энэ туршиц нь авиа хийгээд өнгөний синестези гэдэг ойлголттой туйлын холбоотой зүйл гэдгийг хэлэх хэрэгтэй юм. Энэ талаарх судалгаа XIX зууны үеэс эхэлсэн бөгөөд олон ч ажил бүтээлүүд байдаг, тэр дундаа бидний туршиц ажилдаа сонгон авсан баримт бол Оросын судлаач М.Дымщиц, А.П. Журавлев нарын судалгааны ажлын үр дүн байсныг тэмдэглэх нь зүйтэй. М.Дымщиц, А.П.Журавлев нар тодорхой тооны хүмүүсээс судалгаа авч, авиа тус бүрийг илэрхийлж болох өнгийг дүйцүүлэн сонгохыг санал болгожээ. Ингэхдээ хамгийн олон давтамжтай өнгүүдийг тухайн авианы синестези болгон авсан бөгөөд жишээлбэл А авиаг өгүүлэхэд олонх хүнд улаан өнгийг, харин О авиаг хэлэхэд ихэнх нь шар, эсвэл гэрэлтэй цагаан өнгө, ногоон өнгүүдийг тэмдэглэж байсныг бүртгэн, улмаар авиануудыг төлөөлж чадах боломжит өнгөний санг бүрдүүлсэн юм.

ХАРИН БИД ЮУ ХИЙСЭН БЭ ГЭЖ ҮҮ?

1. Энэхүү бэлэн өгөгдлөөс хэд хэдэн авиа сонгон 120 хүний дунд судалгаа явуулж Дымщиц, Журавлев ахайтан нарын тодорхойлсон авиан синестези үнэхээр таарч байгаа эсэхийг магадлахад төдийлэн хол зөрөхгүй байсныг тэмдэглэе.

2. Энэ бүхнийг тодруулсны дараа бид тэрхүү өнгөний сан дээр тулгуурлан ардын аман зохиолын хараалын нэг үг хэллэг, бэлгэ дэмбэрлийн нэг үг хэллэг, мөн Бурхан шашны маанийн нэг үг хэллэгийн текстийн авиаг өнгө болгон хувиргах ажлыг цахим тооцоолуур дээр гаргаж үзвэл доорх гурван зураг гарсан болно. Танд энэ гурван зургаас бага ч болов ялгаа ажиглагдана гэдэгт итгэлтэй байна.

3. Дараа нь хэсэг оюутнуудад үүссэн текстийн зурган хувилбарыг үзүүлж, ямар сэтгэгдэл төрж байгаа талаар тодорхой асуулт бүхий судалгаа авсны дараа бас л сонирхол татахуйц гэж болох дүн гарсныг дурдах нь зөв биз ээ.

• ХАРААЛЫН ҮГ ХЭЛЛЭГИЙН зургийг хараад хүмүүсийн 50 хувьд сөрөг гэсэн мэдрэмж төрсөн бол, эерэг мэдрэмж 22 хувьд, харин энгийн мэдрэмж 28 хувьд төрсөн гэжээ.

• БЭЛЭГ ДЭМБЭРЛИЙН ҮГ ХЭЛЛЭГИЙН зургийг хараад хүмүүсийн 50 хувь нь энгийн мэдрэмжтэй, 17 хувьд нь эерэг мэдрэмж төрсөн байхад, 33 хувьд сөрөг мэдрэмж төрсөн гэжээ. • ХАРИН МААНИЙН ҮГИЙН зургийг хараад хүмүүсийн хэлсэн санал тун анхаарал татахуйц байгаа юм. Санал асуулгад оролцогчдын 88 хувьд эерэг мэдрэмж төрж байна гэсэн бол 11 хувьд нь энгийн мэдрэмж төрсөн гэжээ. Харин сөрөг мэдрэмж 0 хувь! Нэгэн зүйл: Имперсионистуудын нэг чухал нээлт бол өөрсдийн бүтээлд өнгө гэрлийн бүхий л гаммыг ашиглах боломжийг хайж, улмаар өнгөний тоо солонгорлыг бүр ч нэмэгдүүлсэн агаад Моне, Писсаро, неоимперсионизмыг үндэслэгч Жорж Сера “өнгө будаг гэдэг өөрөө хийсвэр мэдрэмжийн ганц потенциаллаг тээгч юм хэмээдэг байжээ. Түүнчлэн Жеймс Уистлер, Мусатов, Ван-Гог зэрэг суут уран бүтээлчид өнгө бүхэн өөрийн амь энергитэй байдаг тухай өгүүлсэн байдаг.

Page 12: Дэлхийг аврах шинжлэх ухааны  нээлтүүд

4. Дээрх гурван зургийг харахад ямар ямар зүйл төсөөлөгдөж байгаа тухай санал асуухад дараах байдлаар хариулсан байна. 1-р зураг буюу ХАРААЛЫН ҮГ хэллэгийн зургийг хараад хүмүүст төрсөн сэтгэгдлийг (их давтамжтайгаас нь бага руу жагсаавал) ажиглахад байшин барилга, мөн эмх замбараагүйдэл, дуу рок зэрэг саналууд давамгайлсны зэрэгцээ мөн хачин сонин, робот, тэмцэл, нягтрал гэсэн саналууд ч гарч байв.

2-р буюу БЭЛГЭ ДЭМБЭРЛИЙН ҮГ ХЭЛЛЭГ-ийн зураг дээр гэгээ, даруухан, зөөлөн салхи, нэхмэлийн утас, уул, байшин, гэгээ, тайван байдал, өнгийн, хурц гэх мэт янз бүрийн дүрслэлийг гаргаж хэлсэн байх юм. МААНИЙН үг хэллэгийн зургийг харсан хүмүүст байгалийн гоо үзэсгэлэн, налгар тайван байдал, сайн сайхан зэрэг дүрслэл давамгайлсныг, үүний сацуу амьдрал, цэцэг, хайр, цэцэрлэг, амар амгалан зэрэг дүрслэл төрснийг тэмдэглэсэн нь тун сонирхол татсан юм.

ТУРШЛАГА 2

Магадгүй зарим нэгэнд нь энэ туршиц нэлээд үл гүйцэлдэх санаа мэт санагдаж болох юм. Гэлээ ч гэсэн үнэхээр Японы судлаачийн баталж байгаагаар ус мэдээллийг хадгалах чадвартай юм бол бидний хийсэн судалгааны үр дүн ямар нэг байдлаар биологийн орчинд бага ч атугай нөлөө үзүүлж чадах юм биш биз гэсэн, хэдийгээр шинжлэх ухааны баталгаат бус ч гэлээ, бүдэг бадаг горьдлого бидэнд төрж байсан юм.

Туршлага хийх хүсэлтийг ШУТИС-ийн ХИБТС-ийн микробиологийн лабораторийн багш, доктор (Ph.D), дэд профессор С.Дэлгэрмаа найрсгаар хүлээж авсан. Туршицад сүүний ижил дөрвөн дээж авч, гурван шилэн савны нэгнийх нь гадуур хараалын үг хэл, хоёрдугаарх савны гадуур бэлгэ дэмбэрлийн үг хэл, мөн гуравдугаар саванд маанийн үг хэлнийхээ зурган хувилбарыг нааж, харин үлдсэн нэг саванд нь хяналтын сүүгээ хийн, нэг ижил температур, нэг ижил чийг бүхий орчинд ямар өөрчлөлт гарах вэ гэдэг дээр ажиглалт хийсэн билээ.

Зургаан цагийн ажиглалтын дараа сүүнүүдэд ямар нэг ялгаа, өөрчлөлт орсон болов уу? Тийм ээ, мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан байлаа! Дээж-2 буюу Хараалын үг хэллэг, дээж-3 Бэлгэ дэмбэрлийн үг хэллэгийн зураг наасан шилэн савны сүүний исэлдэх процесс удааширчээ. Сонирхолтой нь маанийн үг хэллэгийг зураг болгон наасан саван дахь сүүний исэлтийн процесс нөгөө хоёроо бодвол бүр 2-3 нэгжээр илүү явагдсан байв. Яагаад ийм болов? Туршилтыг хийсэн ШУТИС-ийн лабораторийн эрхлэгч С.Дэлгэрмаа багшийн тайлбарласнаар маанийн үгийн зургийг наасан шилэн аяган дахь сүүний исэлтийн процесс нөгөө хоёроос мэдэгдэхүйц эрчимтэй байгаа нь түүн доторх амьд организмын үржин олшрох үйл ажиллагаа идэвхжиж (амьдрал идэвхжиж байна гэсэн үг) буйтай холбоотой болж байгаа юм.

Бас л сонин тайлбар... Бид энэ удаа хийсэн туршилтдаа ямар нэг үнэлгээ дүгнэлт гаргая гэж бодсонгүй. Харин хэн хүнд сонирхолтой байж болох баримтыг олох, улмаар цаашид гүнзгийрүүлэн ямар чиглэлээр, яаж судлан шинжилбэл зохих вэ гэдэг арга замыг тодорхойлох гэж оролдсон юм. Түүнчлэн энэ “саваагүй, бяцхан” туршлагаас бидэнд төдийгүй та нарт ч гэсэн шинэ сонин асуултууд мөр даран гарч ирэх л болов уу.

Энд: Хэлний үнэ цэнэ үнэхээр гайхамшигтай хүчтэй, бодот зүйл үү? Үндэсний хэлний цэвэр ариун байдал яагаад бидний хийгээд улс орны амин чухал асуудал болох учиртай гэж? Бидний өвөг дээдэс хэлний цээр гэж наманчилж байсны учир юу вэ? гээд олон хурцадмал асуултын хариулт, хонгилын үзүүр дэх гэрэл, нүд нээх бодот баримтын зах зух нуугдаж байгаа ч юм бил үү? Туршилт судалгааны хар чимхлүүр ажлыг уйгагүй хийж тусалсан, хамтран зүтгэгч шавь, МУБИС-ийн Монгол-англи хэлний ангийн оюутан Гантулга, цаг нараа баран байж, сэтгэл гарган, эрдэм шинжилгээний иж бүрэн лабораторид сонирхож байсан туршилтын ажлыг хийн, мэргэжлийн зөвлөгөө өгсөн ШУТИСийн ХИБТС-ийн микробиологич, доктор (Ph.D), дэд профессор С.Дэлгэрмаа нарт талархсанаа энэ ялдамд өгүүлье.