16
Монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд Гүйцэтгэсэн: Банзрагч Даваа Даваадорж Болор-ууган Баянбаатар

монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд

Embed Size (px)

Citation preview

Page 1: монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд

Монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд

Гүйцэтгэсэн: БанзрагчДаваа

Даваадорж Болор-ууганБаянбаатар

Page 2: монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд

Хүннү гүрний их Модун шаньюй нтө 234-174 он

• НТӨ 209 онд монгол нутагт тархан сууж байв. Хүннүгийн олон овог аймгийг нэгтгэн , төр улсыг эмхлэн, Хүннүгийн эзэнт гүрнийг үндэслэн байгуулсан хүн бол Модун шаньюй юм.

• Модун өөрийн эцэг Түмэний ахмад хүү бөгөөд хууль ёсоор хаан ширээ залгамжлах ёстой байв. Гэвч Түмэн өөрийн хайртай бага хатнаас төрсөн хөвүүнээр өөрийг залгамжлуулах бодолтой байжээ.  Тэгээд тэрээр Модун хөвгүүнээ Юэчжи аймгуудын холбоонд барьцаа болгон өгч түүнийг хорлуулах зорилгоор тус аймгийн эсрэг гэнэт довтолжээ. Юэчжи нар үнэхээр түүнийг барьж алах гэсэн боловч Модун ихээхэн ухаалаг бөгөөд самбаатай, чийрэг эр байсан тул сиймхийг олж, хурдан хүлэг морь олж унаад нутагтаа эсэн мэнд зугатан иржээ. Түмэн Шаньюй арга буюу түүний ухаан, зоригийг үнэлж, нэг түмэн морьт цэрэг өгч захируулжээ.

Page 3: монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд

• Түүний эр зориг, шийдэмгий байдал, авхаалж самбаа энэ үеэс улам бүр алдаршсан ажээ. НТӨ 209 онд тэрээр өөрийн эцэг ба дайсагнагч олон ноёдыг устгаж хаан ширээг авчээ.

• НТӨ 209 онд Дунхугийн аймгийн холбоог бут цохиж, умар зүгийн Динлин, өрнө зүгийн Юэчжиг ялснаар тал нутагт хүннүгийн ноёрхолыг тогтоожээ. Энэ оныг Хүннү гүрэн байгуулагдсан түүхт он гэж тооцдог. Тал нутгийн монгол, түрэг, хамниган, иран, төвд хэлт нүүдэлчин үндэстнүүд анх удаа түүхэндээ нэгдэж Хятадын түрэмгийллийн эсрэг сөрөн зогсох чадал хүчтэй болсон нь Модун шаньюйн түүхэн гавъяа мөн.

• НТӨ 200 онд Хан улсыгн эсрэг амжилттай дайн хийж, их ашигтай энхийн гэрээг байгуулж чаджээ. 26 удаа томоохон аян дайн хийж ойр холын 26 улсыг захиргаандаа оруулж нүүдэлчдийн түүхэн дэх анхны эзэнт гүрнийг байгуулжээ.

Page 4: монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд

• Модун улсаа гарван гар болгон хувааж, тэр нь дотроо олон түмт, мянгат, зуут, аравтал хуваагддаг байв. Засгийн эрхийг ахаас дүүд, авгаас үеэлд шилжүүлэх хэвтээ системийг Модуны үеэс хойш олон үеийн үр сад нь хэлбэрэлтгүй мөрдөж иржээ. Модуны засаг захиргааны зохион байгуулалт хэдэн зуун жил бат бөх оршсон гайхамшигт бүтэц байжээ.

• Модун шаньюй 35 жил Хүннү гүрний төрийг барих зуур түүнийг ихэд өргөтгөн бэхжүүлж, тухайн үеийн хамгийн хүчирхэг гүрнүүдтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд хүртэл хөгжүүлээд НТӨ 174 онд нас барсан юм. Түүний байгуулсан гүрэн дахин 300 жил оршин тогтоосон юм.

Page 5: монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд

Эзэн богд Чингис хаан

• Тэмүүжин 1162 оны буюу III жарны хар морин жилийн тэргүүн сарын шинийг нэгэнд Онон мөрний хөвөөн дэх Дэлүүн Болдог газар (одоогийн Хэнтий Дадал суманд буй) Есүхэй баатрын гэрт Өүлэн хатнаас төржээ.

Page 6: монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд

• Чингис хаан бол төрийн гарамгай зүтгэлтэн мөн: Чингис хаан бол Монголын нийгмийн хэрэгцээ шаардлагаар товойн тодорсон түүхт хүн юм. Тэрээр Монгол улсынхаа төлөө амь нас, үйд ажиллагаагаа бүрэн зориулсан төрийн зүтгэлтэй билээ. Тэрээр:Олон жил тархай бутархай байсан Монголын

аймаг, улсуудыг нэгтгэж, Нэгдсэн Монгол улсыг байгуулсан юм.

Монголын анхны бичмэл хууль болох “Их Засаг”

хуулийг боловсрцуулан гаргажээ.Монгол улсыг уйгаржин үсэг бүхий төрийн

бичигтэй болгожээМонгол туургатныг дэлхий дахины тавцан

дээр гаргасан юм.

Page 7: монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд

• Чингис хаан бол аугаа их жанжин мөн: Тэрээр• Тухайн цаг үеэсээ хэтийдсэн нэн чадварлаг үндэсний

армийг зохион байгуулж чадсан юм. Аравтын зохион байгуулалтын тогтолцоо нь Их Монгол улсыг байнгын хүчирхэг армитай байх нөхцлийг бүрдүүлсэн юм.

• Тал хээрийн нүүдэлдийн эртний уламжлалт байлдааны хамгийн шилдэг чанарыг өвлөн авсан, дэлхийн бусад орны цэрэг, армийн шилдэг бүхнийг авхаалжтай соргог тусган, эзэмшсэн стратеги, тактикийн бий болгожээ.

• Цэргийн дарга, жанжин болох дайчдын авъяас чадварыг гойд танин мэдэж тэднийг өсгөж, сургаж дэвшүүлж байв. Их хаан “авартыг чанд захирч чадаж байгаа хүнийг зуутын ноён болгон дэвшүүл, зуутаа журамлан бэлтгэж чадаж буйг мянгатны ноёноор тохоон томил”хэмээн буулгаж байжээ. Ийнхүү Чингис хаан цэргийн эрдэм, байлдах урлаг, байнгын армийн онол, сургаалийг боловсруулснаараа дэлхийн цэргийн ухааны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулжээ.

Page 8: монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд

VIII Богд Живзундамба хутагт хаан(1870-1924)

Page 9: монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд

• Тавхан наснаасаа монгол түмэнд шүтэгдэх болсон бяцхан хүүг монголчууд жинхэнэ гэгээнтэн болгон сурган хүмүүжүүлж, Монголын шашин төрийг хослон баригч эзэн хаанд өргөмжилснөөр VIII Богд Живзундамба 1911 болон 1921 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалыг шийдвэртэй дэмжигч, удирдан оройлж манлайлах алдар гавъяатай төр шашны нэрт, удирдагч болж чадсан юм. 

• Монголчууд Манж гүрний дарлалд 220 жил байсныг мэддэг хэрнээ тэр дарлалаас ангижирч үндэснийхээ эрх чөлөөг олж авсан аугаа их үйл хэргийг оройлон дуудсан гавъяат үйлстнүүдийнхээ талаар хойч үеийнхэн багахан ойлголттой байна. “Монголыг эрх чөлөөтэй залгуулсан, энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй хутагт” гэж хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.Ф.Люба хэлжээ. 

Page 10: монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд

•  XIX зууны 11 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол манж чин гүрнээс салж бие даасан улс гэдгээ дэлхий дахинд албан ёсоор зарлаж, Богд Живзундамба хутагтыг эзэн хаанаар өргөмжилсөн билээ. Ингэснээр 1604 оноос хойш Монгол төрийн хаан ширээ 308 жилийн дараа эзэнтэй болж, үндэсний эрх чөлөөний төлөө тэмцсэн монгол хүн бүрийн сэтгэлд нар гийсэн түүхэн баяр болсон юм. Энэ түүхэн үйл явцыг санаачлан, удирдсан хүмүүсийн нэг болох VIII Богд Живзундамба ямар хүн байсныг тодруулж үнэлэх цаг болжээ

• Түүнийг 1874 оны аравдугаар сард VIII Богд Живзундамбын сэнтийд залах их ёслол хийж, халх дөрвөн аймаг, шавь таван хошууны ихэс дээдэс, сүсэгтэн олон мөргөлчид оролцож, Манжийн хаанаас түрүүчийн Богдод олгож байсан цол хэргэм, “Алтан навчит өргөмжлөл” алтан тамгыг олгожээ. Мөн 17 насандаа Далай ламаас Живзундамба цол өргөмжлөгдөж тамгатай хутагт гэсэн шарын шашны гутгаар хэргэм зэрэгтэй болсон байна. Түүний хэргэмийг бурхны номоор (ЖивБогд, Зун-тойн, Дамба-сүлд) хэмээн тайлбарладаг. 

Page 11: монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд

• 1911 оны үндэсний хувьсгалын талаархи гадаад, дотоодын олон эрдэмтний бүтээлд түшиглэн 2007 оноос эхлэн Монгол Улс жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг үндэсний тусгаар тогтнолын өдөр болгон тэмдэглэх болсон нь үндэс угсаа, түүх, соёл, уламжлалаа бид мартсаар байх нь үндэсний ирээдүй улам бүдгэрч болохыг сэхээрсний илрэл. Манжаас анх засгийн эрхийг Богд Живзундамба хутагтын заавар зарлигаар шилжүүлэн авсан монгол төрийн зүтгэлтнүүд 1911 оны өвөл буюу цагаагчин гахай жилийн өвлийн тэргүүн сарын 13-нд Хүрээний түр ерөнхийлөн шийтгэх газраас тусгаар улс болохоор тогтож, “Манж амбан сайд Сандог Да хүрээнээс хөөсөн тул түүний эрхлэх хэргийг бидний зургаан хүн хүлээн авч шийтгэв” хэмээн зарласан бичиг гаргасан байна.

• Тэд бол Да түшээ гүн Шагдаржав, Да жүн ван Гомбосүрэн, бэйс Гомбосүрэн, ван Цэрэнсодном, гүн Намсрай, Да лам Цэрэнчимэд болон энэ хэрэгт онцгой үүрэг гүйцэтгэж оролцсон чин ван Ханддорж, гүн Хайсандай нар хэмээн түүхчид үздэг. Манжийн дарлалаас ангижирч үндэсний эрх чөлөөгөө олоход нөлөөлсөн нөхцөл нь: 

Page 12: монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд

• -Манж чин улсын дарлал, мөлжлөг хэр хэмжээнээс хэтэрч шинэ бодлого гэгчийг Монголд явуулах болсон. Мөн Орос, Япон зэрэг орнууд эл бүс нутагт ноёрхлоо тогтоохыг эртнээс эрхэмлэх болсон нь жирийн монгол хүнийг төдийгүй тэр үеийн Монголын эрх мэдэл бүхий дээд феодал, ноёдын дургүйцлийг хүргэсэн юм. Ийм үед монголчууд тавхан настай бяцхан хүүг жинхэнэ гэгээнтэн болгон сурган, хүмүүжүүлж, Чингис хааны удмаас хаан залах бодол зорилгоо хойш тавьж байж монголын шашин төрийг хослон баригч эзэн хаанаар өргөмжилсөн юм. -Богд хаан монгол түмэнд танигдаж тэдний сүсэг бишрэлийг хүлээж чадсаныг реализмыг үндэслэгч Балдуугийн Шарав бүтээлээрээ баталсан байдаг. Тэрбээр Богд хааны дүрийг бүтээхдээ, гэрэл сүүдрийн ялгавраар нүдний харц, уруул амны хөдөлгөөн, гар хурууны байрлалыг бодит мэтээр гаргаж чадсаны дээр бурхан шүтээн, номын багш, уул усны эзэн савдаг, өглөгийн эзний дотоод сэтгэлийн мөн чанар, итгэл үнэмшлийг илчлэн гаргасан нь өдгөө ч монгол түмний шүтээн болсоор байгаа билээ. Түүхэн хүн дүр төрхөөрөө үеэс үед уламжлагдан шүтэгдэнэ гэдэг бол түүний аугааг илэрхийлсэн хэрэг юм. 

Page 13: монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд

Алтан амиараа эх орноо хамгаалсан баатрууд

• МУ-ын баатар М.Жанчив

Page 14: монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд

• МУ-ын баатар Магсарын Жанчив нь Хантайшир уулын аймгийн Сүжигт Гүний хошуу одоогийн Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт Зах гэдэг газар 1923 онд төржээ. Хүний ганц хүү байсан учир гэрээр хуучин бичиг сурч, мал маллаж байгаад 1943 онд хугацаат цэргийн албанд мордож, алба хаах хугацаандаа холбоочны мэргэжил эзэмшин салааны дарга болж, ахлах түрүүч цол авчээ. М.Жанчив нь японы милитарист хүчний давагдашгүй цайз гэж нэрлэгдэж байсан Жанчхүүгийн давааны бэхлэлтийг эзлэх үеийн хэд хоногийн ширүүн тулалдаанд анги салбарыг холбоогоор хангах байлдааны даалгавар авч дайсны бөмбөгдөлт суманд 2 дахь удаагаа тасарсан холбооны утсыг залгахаар галын шугамруу мөлхөж явахдаа шархадсан ч гэмтлийн цэгт хүрч, үүргээ гүйцэтгэх үед ахин шархаджээ. Жанчив эцсийн мөчид утасны 2 үзүүрийг амандаа зууж, биеэрээ холбоо дамжуулж, өөрийн ангийн давшилтыг хангасаар амь үрэгдсэн байна. М.Жанчивын гавьяаг эх орон, төр засаг өндрөөр үнэлж, 1965 онд байлдааны гавьяаны улаан тугийн одон, 1975 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан билээ. МУ-ын баатар М.Жанчивын мөнх алдрын гэгээн дурсгал болсон хөшөө Говь-Алтай аймгийн төв болон төрсөн нутаг Шарга сумын төвд сүндэрлэн, түүнийг ард түмэн нь хайрлан хүндэлж, бахархан дурссаар байна.

Page 15: монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд

Ардын баатар буюу "Ард Аюуш"(1859-1939)

Page 16: монгол төрийн гарамгай зүтгэлтнүүд,баатрууд

• Ард Аюуш хэмээн алдаршсан Алдаржавын Аюуш нь Ардын хөдөлгөөний цогтой тэмцэгчдийн нэг юм. Тэрээр 1859 онд Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошуунд (одоогийн Ховд аймгийн Цэцэг сум) төржээ.

• Монголын ард түмнийг манжийн түрэмгийлэн эзлэгчид хаад ноёдоор нь дамжуулан дарлан мөлжиж байсан байсан цагт ард олноо толгойлон тэдний эсрэг тууштай тэмцэж байв. 1911 онд Маньбазарын хошууны ардуудыг удирдан тэмцсэнийх нь төлөө хошуу ноён Маньбазар хүнд эрүү шүүлт тулган гяндан хорьсон түүхтэй. 1911 онд 2 сарын 26-нд А. Аюушийг ардууд чөлөөлсөн бөгөөд 200 гаруй босогчид нийлэн «Цэцэг нуурын дугуйлан»-г байгуулж удирдан хошуу ноёндоо 44 зүйлийн шаардлага бүхий заргын бичгийг хүргүүлсэн байна. Бичигт феодалын дарлалыг эсэргүүцэн засаг ноёдын бурангуй байдлыг илтгэсэн байх агаад 165 хүн нэрээ тойруулан бичсэн байжээ. Мөн л ийн тэмцсэний нь төлөө «есөн эрүү» шүүлтээр тамлан зовоогдож давж гарсан хүн юм. Ард олныхоо төлөө цуцашгүй тэмцсэн түүнийг олон түмэн нь «Ард Аюуш» хэмээн алдаршуулсан билээ.

• Ардын хувьсгал ялан дийлж сайн сайхан цаг ирэхийг үзэж, мэдэрсэн Ард Аюуш 1939 онд таалал төгссөн ажээ. 1959 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Ховд хотод А. Аюушийн хөшөөг босгож, Цэцэг сумын дунд сургуулийг түүний нэрэмжит болгосон байна.