66
Зах зээл дэх үйл ажиллагаа БҮЛЭГ 6

Хөдөлмөрийн зах зээл

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: Хөдөлмөрийн зах зээл

Зах зээл дэх үйл ажиллагаа

БҮЛЭГ 6

Page 2: Хөдөлмөрийн зах зээл

Энэ бүлгийг судалсаны дараа дараах чадваруудыг

эзэмших болно.

Орон сууцны зах зээл хэрхэн ажилладаг, үнийн тааз

орон сууцны хомсдол, үр ашиггүй байдгийг бий

болгохыг тайлбарлах

Хөдөлмөрийн зах зээл хэрхэн ажилладаг, хөдөлмөрийн

доод хөлсийг хуульчлах нь ажилгүйдэл, үр ашиггүй

байдгийг бий болгохыг тайлбарлах

Татварын нөлөөг тайлбарлах

Фермерийн үнэ ба нийт орлогын хэлбэлзэл,

үйлдвэрлэлийн татаас, квотын гарц, зардал, үнэд

хэрхэн нөлөөлөхийг тайлбарлах

Хууль бус бүтээгдэхүүний зах зээл хэрхэн ажиллахыг

тайлбарлах

Page 3: Хөдөлмөрийн зах зээл

Хүнд хэцүү үе

Олон хүн ховор хомс газрын төлөө өрсөлдөж, орон сууц, түрээсийн үнэ өсчээ.

Шинэ технологиуд ур чадвар багатай хөдөлмөрийг халж, ур чадвар багатай хөдөлмөрийн эрэлтийг бууруулсан.

Засгийн газар үнэ болон цалинг хянаж чаддаг уу?

Татвар бүтээгдэхүүний үнэ ба тоо хэмжээнд хэрхэн нөлөөлдөг вэ?, Түүнийг хэн төлөх үү?: Худалдагч уу? эсвэл худалдан авагч уу?

Үр тарианы хураалт хэлбэлзэх нь фемрийн үнэ ба орлогод хэрхэн нөлөөлөх вэ?

Худалдаалж байгаа бүтээгдэхүүн нь хууль бус бол зах зээл юу болох вэ?

Page 4: Хөдөлмөрийн зах зээл

Орон сууцны зах зээл ба түрээсийн

тааз

1906 онд Сан Франциско болсон газар хөдлөлөөр

200,000 хүн хотыг орхиж, хотын хүн амын хагасаас

илүү нь орон сууцгүй болсон.

Газар хөдөлсөнөөс хойш сарын дараа Сан

Францискогийн түүх дахин хэвлэгдэж, орон сууцны

хомсдлын талаар нэг их дурьдахаа больсон.

Орон сууц, нийтийн байр түрээслүүлэх зар, орон сууц,

нийтийн байр түрээслэхийг хүссэн зараас бага байсан.

Зах зээл ийм үр дүнд хэрхэн хүрэв?

Page 5: Хөдөлмөрийн зах зээл

Орон сууцны зах зээл ба түрээсийн

тааз

Нийлүүлэлтийн буурал-

танд зах зээлийн хариу

үйлдэл

Зураг 6.1-д газар хөдлөх-

ийн өмнөх Сан Францис-

когийн орон сууцны зах

зээлийг харуулав.

D ба SS муруйн огтлолд

орон сууцны тоо хэмжээ

сарын 100,000 нэгж,

сарын түрээс 16 доллар

гэж тодорхойлогдоно.

Page 6: Хөдөлмөрийн зах зээл

Орон сууцны зах зээл ба түрээсийн

тааз

Газар хөдлөлт орон

сууцны ниййлүүлэлтийг

бууруулж нийлүүлэлтийн

муруйг SSA муруйд

шилжүүлсэн.

Сарын түрээс өсч 20

доллар, тоо хэмжээ

буурч 72,000 нэгж

болсон.

Page 7: Хөдөлмөрийн зах зээл

Орон сууцны зах зээл ба түрээсийн

тааз

Сарын түрээс 16 доллар

байхад орон сууцны урт

хугацааны нийлүүлэлт

төгс мэдрэмжтэй байна.

Сарын түрээс 16

доллароос давахад

шинэ орон сууц,

нийтийн байр

баригдана.

Урт хугацааны зохицуулалт

Page 8: Хөдөлмөрийн зах зээл

Орон сууцны зах зээл ба түрээсийн

тааз

Орон сууцны хөтөлбөр

түүний нийлүүлэлтийг

нэмэгдүүлэх бөгөөд

нийлүүлэлтийн муруй

баруун тийш шилжинэ.

Бусад хүчин зүйл тогтмол

байхад орон сууцны тоо

хэмжээ өсч, түрээс газар

хөдлөлтийн өмнөх үеийн

түвшинд хүртэл буурна.

Page 9: Хөдөлмөрийн зах зээл

Орон сууцны зах зээл ба түрээсийн

тааз

Үнийн тааз гэдэг нь тухайн үнийн түвшнээс давсан

үнэ тогтоохыг хууль бус гэж үздэг зохицуулалтыг хэлнэ.

Үнийн таазыг орон сууцны зах зээлд хэрэглэсэн

тохиолдолд түүнийг түрээсийн тааз гэж нэрлэдэг.

Түрээсийн тааз нь тэнцвэрт түвшнээс дээгүүр байвал

зах зээлд нөлөөгүй. Зах зээл нь үнийн таазгүй

үеийнхтэй ижил ажилладаг.

Харин түрээсийн тааз нь тэнцвэрт түвшнээс доогуур

бол зах зээл хүчтэй нөлөөлдөг.

Зохицуулагдсан орон сууцны зах зээл

Page 10: Хөдөлмөрийн зах зээл

Орон сууцны зах зээл ба түрээсийн

тааз

Зураг 6.2-д тэнцвэрт

түвшнээс доогуур

тогтоосон түрээсийн

таазын нөлөөг

харуулав.

Тэнцвэрт түрээсийн

хэмжээ сарын 20

доллар.

Түрээсийн тааз сарын

16 доллар.

Иймд тэнцвэрт түвшин

хууль бус болж байна.

Page 11: Хөдөлмөрийн зах зээл

Орон сууцны зах зээл ба түрээсийн

тааз

Түрээсийн таазын

түвшинд орон сууцны

эрэлттэй байгаа тоо

хэмжээ нийлүүлэлттэй

байгаа тоо хэмжээнээс

их учир орон сууцны

хомсдол үүснэ.

Page 12: Хөдөлмөрийн зах зээл

Орон сууцны зах зээл ба түрээсийн

тааз

Орон сууцны хомс-

долтой үед хүмүүс

сарын 24 доллар

төлөхөд бэлэн байна. Хууль ѐсны үнэ орон

сууцны хомсдлыг

арилгаж чадахгүй учир

бусад механизм

ажиллана. Үүнд:

Хайх үйл ажиллагаа

Хар зах

Page 13: Хөдөлмөрийн зах зээл

Орон сууцны зах зээл ба түрээсийн

тааз

Хайх үйл ажиллагаа

Бизнес хийх хэн нэгнийг хайхад зарцуулж буй цаг хугацааг

эдийн засагт хайх үйл ажиллагаа гэж нэрлэдэг.

Үнийг зохицуулсан үед хомсдол үүсэн учир хайх үйл

ажиллагаа өсдөг.

Хайх үйл ажиллагаа бол зардалтай ба орон сууцны алдаг-

дсан боломжийн зардал (АБЗ) нь түүний түрээс

(зохицуулалттай) дээр хайх үйл ажиллагааны АБЗ

(зохицуулалгүй)-ыг нэмсэнтэй тэнцүү.

Орон сууцны тоо хэмжээ зах зээл зохицуулагдаагүй үеийн

тоо хэмжээнээс бага байх учир орон сууцны АБЗ

зохицуулагдаагүй түрээсээс их байна.

Page 14: Хөдөлмөрийн зах зээл

Орон сууцны зах зээл ба түрээсийн

тааз

Хар зах

Хар зах гэдэг нь үнийн тааз болон бусад хязгаарлалт

тогтоосон хууль ѐсны зах зээлтэй зэрэгцэн үйл ажил-

лагаа явуулдаг хууль бус зах зээл юм.

Орон сууцны хомсдол нь орон сууцны хар захыг бий

болгодог.

Түрээсийн таазаас дээш түвшинд түрээслэгч ба

түрээслүүлэгчийн хоорондох хууль бус тохиролцоо

хийгддэг бөгөөд зохицуулагдаагүй зах зээлийн

түрээстэй харьцуулахад ерөнхийдөө өндөр байдаг.

Page 15: Хөдөлмөрийн зах зээл

Орон сууцны зах зээл ба түрээсийн

тааз

Түрээсийн таазын үр ашиггүй байдал

Түрээсийн тааз нь нөөцийн ашиглалтыг үр ашиггүй

болгоход хүргэдэг.

Орон сууцны тоо хэмжээ үр ашигтай тоо хэмжээнээс

доогуур байх тул нийгмийн алдагдлыг бий болгодог.

Зураг 6.3-д үүнийг дүрслэн харуулав.

Page 16: Хөдөлмөрийн зах зээл

Орон сууцны зах зээл ба түрээсийн

тааз

Түрээсийн тааз орон

сууцны тоо хэмжээг

бууруулна.

Хүмүүс хайх ажиллагаанд

нөөцөө ашиглаж

үйлдвэрлэгч, хэрэглэгчийн

хожоог бууруулдаг.

Үүнээс болж нийгмийн

алдагдал үүсдэг.

Page 17: Хөдөлмөрийн зах зээл

Орон сууцны зах зээл ба түрээсийн

тааз

Түрээсийн тааз нь шударга уу?

Шударга байх дүрмийн үзэл баримтлалаар түрээсийн тааз

нь сайн дурын солилцоог хязгаарладаг учир шударга бус.

Шударга байх үр дүнгийн үзэл баримтлалаар түрээсийн

тааз нь ядууст үр өгөөжийг бий болгодоггүй учир мөн л

шударга бус.

Түрээсийн тааз нь орон сууцны тоо хэмжээг бууруулах ба

дараах арга замаар цөөн орон сууцыг хуваарилдаг:

Сугалаа

Дараалал

Ялгаварлал

Page 18: Хөдөлмөрийн зах зээл

Орон сууцны зах зээл ба түрээсийн

тааз

Сугалаа нь цөөн орон сууцыг аз хэлбээр өгдөг.

Дараалал нь хамгийн эхэнд нэр нь бичигдсэн хүмүүст

цөөн орон сууцыг өгдөг.

Ялгаварлал нь найз нөхөд, өрх гэрийн гишүүд, нас,

хүйсээр цөөн орон сууцыг өгдөг.

Эдгээр аргуудын аль ч шударга байдлын үр дүнд

хүргэхгүй.

Page 19: Хөдөлмөрийн зах зээл

Орон сууцны зах зээл ба түрээсийн

тааз

Практик дахь түрээсийн тааз

Нью-Йорк, Сан Франциско, Лондон, Парис, Востон хотууд бүгд түрээсийн таазтай байдаг, мөн одоо ч байгаа.

Гэтэл Атланта, Бальтимор, Чикаго, Даллас, Филадельфи, Фонекс, Сеатлид түрээсийн тааз байгаагүй.

Бид түрээсийн таазтай, таазгүй хотуудыг харьцуулснаар дараах зүйлийг олж мэднэ:

1. Түрээсийн тааз нь хомсдолыг үүсгэх гарцаагүй.

2. Түрээсийн тааз азтай цөөн тооны түрээлэгчдэд түрээсийг бууруулдаг бол бусадынх нь хувьд өсгөдөг.

Ялагчид нь урт хугацааны оршин суугчид, ялагдагчид нь шинээр нүүн ирэгсэд байдаг.

Page 20: Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн зах зээл ба

хөдөлмөрийн доод хөлс

Ур чадвар багатай хөдөлмөрийг орлох шинэ

технологиудыг жилээс жилд ашигладаг болжээ.

Ур чадвар багатай хөдөлмөрийн эрэлт байнга буурч

байгаа нь эдгээр ажилчдын цалингийн түвшинг

бууруулах уу?

Эдгээр технологийн дэвшлийн богино хугацаанд

үзүүлэх нөлөө нь ур чадвар багатай хөдөлмөрийн

эрэлт, нийлүүлэлт, цалингийн түвшинг бууруулдаг.

Дараагийн слайдын зураг 6.4-д уг богино хугацааны

нөлөөг дүрслэн харуулав.

Page 21: Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн зах зээл ба

хөдөлмөрийн доод хөлс

Ур чадвар багатай хөдөлмөрийн эрэлтийн бууралтыг эрэлтийн муруйн зүүн тийш шилжсэн шилжилт харуулна.

Хөдөлмөрийн зах

зээлийн шинэ тэнцвэрт

цалингийн түвшин

болон хөдөлмөрийн

тоо хэмжээ буурна.

Page 22: Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн зах зээл ба

хөдөлмөрийн доод хөлс

Урт хугацаанд хүмүүс өндөр мэргэшил шаардсан ажлыг хийх туршлагатай болдог.

Ур чадвар багатай хөдөл-мөрийн нийлүүлэлт буурч богино хугацааны нийлүүлэлтийн муруй зүүн тийш шилжинэ.

Бусад хүчин зүйл тогтмол байхад урт хугацааны нийлүүлэлт төгс мэдрэмж-тэй бол тэнцвэрт цалин-гийн түвшин эргэн анхны тэнцвэртээ ирнэ.

Page 23: Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн зах зээл ба

хөдөлмөрийн доод хөлс

Хөдөлмөрийн доод хөлс

Үнийн шал гэдэг нь тухайн үнийн түвшнээс доогуур

үнэ тогтоохыг хууль бус гэж үздэг зохицуулалтыг хэлнэ.

Үнийн шалыг хөдөлмөрийн зах зээлд ашиглах үед

үүнийг хөдөлмөрийн доод хөлс гэж нэрлэдэг.

Хөдөлмөрийн доод хөлс тэнцвэрт цалингийн түвшнээс

доогуур бол энэ нь нөлөөгүй. Зах зээл хөдөлмөрийн

доод хөлс тогтоогоогүй үетэй ижил ажиллах болно.

Хөдөлмөрийн доод хөлс тэнцвэрт цалингийн түвшнээс

дээгүүр тогтвол нөлөө ихтэй.

Page 24: Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн зах зээл ба

хөдөлмөрийн доод хөлс

Хөдөлмөрийн доод хөлс тэнцвэрт цалингийн түвшнээс дээгүүр бол ажилчдын хөдөлмөрийн нийлүүлэлтийн тоо хэмжээ ажил олгогчдын эрэлтийн тоо хэмжээнээс их байна. Улмаар хөдөлмөрийн зах зээлд илүүдэл үүснэ.

Ажил олгогчид тэдний хүсч байгаа тоо хэмжээг хөлслөж чадахгүй учир зохицуулалтгүй хөдөлмөрийн зах зээлтэй харьцуулахад бага хөдөлмөрийн тоо хэмжээг хөдөлмөрийн доод хөлсөөр ажиллуулна.

Хууль ѐсны цалингийн түвшин нь илүүдлийг арилгаж чадахгүй учир хөдөлмөрийн доод хөлс ажилгүйдлийг бий болгодог.

Дараагийн слайдын зураг 6.5-д эдгээрийг харуулав.

Page 25: Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн зах зээл ба

хөдөлмөрийн доод хөлс

Тэнцвэрт цалингийн

түвшин цагийн 4 доллар.

Хөдөлмөрийн доод хөлс

цагийн 5 доллар гэж

тогтоосон.

Тэнцвэрт цалингийн

түвшин хууль бус болно.

Ажил эрхэлж буй хөдөл-

мөрийн тоо хэмжээ нь

эрэлттэй байгаа тоо

хэмжээ юм.

Page 26: Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн зах зээл ба

хөдөлмөрийн доод хөлс

Нийлүүлэлтийн тоо хэм-

жээ нь эрэлтийн тоо

хэмжээнээс их.

Зөвхөн 20 сая цагийн

эрэлт байгаа тул зарим

ажилчид сүүлийн нэг

цагийн эрэлтэд 3

доллароор нийлүүлэлт

хийхэд бэлэн байна.

Ажилгүйдэл нь эрэлтийн

тоо хэмжээ ба

нийлүүлэлтийн тоо

хэмжээ хоѐрын зөрүү юм.

Page 27: Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн зах зээл ба

хөдөлмөрийн доод хөлс

Хөдөлмөрийн доод хөлсийн үр ашиггүй байдал

Хөдөлмөрийн доод хөлс нь нөөцийн ашиглалтыг үр

ашиггүй болгоход хүргэдэг.

Ажил эрхэлж буй хөдөлмөрийн тоо хэмжээ үр ашигтай

тоо хэмжээтэй харьцуулбал бага учраас нийгмийн

алдагдлыг бий болгодог.

Зураг 6.6-д энэ алдагдлыг дүрслэн харуулав.

Page 28: Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн зах зээл ба

хөдөлмөрийн доод хөлс

Хөдөлмөрийн доод хөлс

нь ажил эрхэлж буй

хөдөлмөрийн тоо

хэмжээг бууруулна.

Нөөцүүд нь ажил хайх

үйл ажиллагаанд

ашиглагддаг бол

ажилчдын илүүдэл,

пүүсийн хожоо буурна.

Ингэснээр нийгмийн

алдагдлыг бий болгоно.

Page 29: Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн зах зээл ба

хөдөлмөрийн доод хөлс

Холбооны засгийн газрын хөдөлмөрийн доод хөлс ба

түүний нөлөө

АНУ-д хөдөлмөрийн доод хөлсийг Холбооны засгийн

газрын Шудрага хөдөлмөрийн стандарт хуулиар

зохицуулдаг. 2007 онд холбооны засгийн газраас

хөдөлмөрийн доод хөлсийг цагийн 5.15 доллар байхаар

тогтоосон.

Зарим муж холбооны засгийн газрын тогтоосон хөдөл-

мөрийн доод хөлсөөс дээгүүр тогтоодог.

Ихэнх эдийн засагчид хөдөлмөрийн доод хөлсийг

хуульчлах нь ур чадвар багатай залуу ажилчдын

ажилгүйдлийн түвшин нэмэгдүүлдэг гэдэгт итгэдэг.

Page 30: Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн зах зээл ба

хөдөлмөрийн доод хөлс

Баталгаажих цалин

Баталгаажих цалин гэдэг нь 7 хоногт 40 цаг ажиллаж,

олсон нийт орлогынхоо 30-аас доошгүй хувийг орон

сууцны түрээсэнд өгч чадах цагийн цалинг хэлнэ.

Баталгаажих цалингийн хуулийг Ст.Льюс, Бостон,

Чикаго, Нью-Йорк гэх мэт олон хотуудад аль хэдийн

хэрэгжүүлсэн.

Баталгаажих цалингийн үзүүлэх нөлөө нь хөдөлмөрийн

доод хөлстэй ижил юм.

Page 31: Хөдөлмөрийн зах зээл

Татвар

Та орлого олох, худалдан авсан юм бүртээ татвар төлдөг.

Хэн эдгээр татварыг бодитойгоор төлдөг вэ?

Орлогын татвар, ажил эрхлэлтийн даатгалын татвар нь таны

төлбөрөөс хамаарч буурдаг ба орон нутгийн борлуулалтын

татвар болон НӨАТ нь таны худалдан авч буй зүйлийн үнэд

нэмэгддэг тул эдгээр татваруудыг та төлж байгаа нь хэт их биш

үү?

Ажил эхлэлтийн даатгалын татварт ажил олгогчийн төлж

байгаа хэмжээ ялгаатай гэдэг нь ил юм биш үү?

Та одоо хэн татвар төлөх нь тодорхой биш буюу хууль

гаргагчид хэн татвар төлөхийг шийддэггүй гэдгийг олж мэдэх

болно.

Page 32: Хөдөлмөрийн зах зээл

Татвар

Татварын ачаалал

Taтварын ачаалал гэдэг нь худалдан авагч болон худалдагчийн хоорондох татварын дарамтын хуваарилалт юм.

Ямар нэг зүйлд татвар оногдуулбал, түүний үнэ татварын хэмжээгээр, эсвэл түүнээс бага хэмжээгээр өсч болох ба эсвэл огт өсөхгүй байж болох юм.

Хэрэв татварын нийт хэмжээгээр үнэ өсвөл худалдан авагч татварыг төлдөг.

Үнэ татварын хэмжээнээс багаар өсвөл худалдагч болон худалдан авагч хоѐул татварын ачааллыг хувааж үүрнэ.

Үнэ нь тэр хэмжээгээр өөрчлөгдөхгүй бол худалдагч татварыг төлнө.

Page 33: Хөдөлмөрийн зах зээл

Татвар

Татварын ачаалал татварын хуулиас хамаарахгүй!

Татварын хууль нь худалдагч, худалдан авагчдад

оногдуулсан татвар байж болох ч ачаалал нь ижил.

Яагаад гэдгийг харахын тулд Нью-Йорк хотын

захиргааны тамхинд оногдуулсан татварыг авч үзье.

2002 оны 7 сард Нью-Йорк хотын захиргаа боодол

тамхины борлуулалт татваргүй байсныг 1.5 доллар

болгон тогтоосон юм.

Энэ татвар ямар нөлөөтэй вэ?

Page 34: Хөдөлмөрийн зах зээл

Tатвар

Борлуулагчид оног-дуулсан татвар

Зураг 6.7-д уг татварын нөлөөг харуулав.

Татваргүй үед 1 боодол тамхины тэнцвэрт үнэ 3доллар байв.

Борлуулагчид татварыг

боодол бүрт 1.5

доллароор тогтоосон.

Нийлүүлэлт (S + татвар)

хэмжээгээр буурч шинэ

нийлүүлэлтийн муруй бий

болно.

Page 35: Хөдөлмөрийн зах зээл

Татвар

Худалдан авагчийн төлөх

зах зээлийн үнэ өсч 4

доллар болж, худалдан

авсан тоо хэмжээ буурна.

Борлуулагчийн хүлээн

авах үнэ 2.5 доллар болж

буурна.

Татвар 1.5 доллар тул худалдан авагч 1 доллар илүү төлж, борлуулагч 0.5доллароор багыг хүлээн авна.

Page 36: Хөдөлмөрийн зах зээл

Tатвар

Худалдан авагчид

оногдуулсан татвар

Татваргүй үед тэнцвэрт

үнэ дахин 3 доллар байв.

Худалдан авагчид 1.5

долларын татвар

оногдуулжээ.

Эрэлт буурч, (Dтатвар)

гэсэн шинэ эрэлтийн муруй

үүснэ.

Page 37: Хөдөлмөрийн зах зээл

Tатвар

Борлуулагчийн хүлээж

авах үнэ буурч 2.5

доллар, тоо хэмжээ мөн

буурна.

Татвар 1.5 доллар үед худалдан авагч 1 доллар илүү төлж, борлуулагч 0.5 доллар багыг хүлээн авна.

Худалдан авагчийн төлж буй үнэ өсч 4 доллар болно.

Page 38: Хөдөлмөрийн зах зээл

Tатвар

Өмнөх борлуулагчид татвар оногдуулахтай ижил үр дүнд хүрч байна:

Худалдан авагчийн төлөх татвар 1 доллар.

Борлуулагч татварын үлдсэн 0.5 доллар төлнө.

Татварын ачаалал нь хуулинд татварыг борлуулагч, худалдан авагч төлөхийг зааснаас хамаарахгүй ижил юм.

Page 39: Хөдөлмөрийн зах зээл

Tатвар

Taтварын хуваарилалт ба эрэлтийн мэдрэмж

Худалдагч, худалдан авагчдын хоорондох татварын

хуваарилалт нь эрэлт болон нийлүүлэлтийн мэдрэмжээс

хамаардаг.

Үүнийг харахын тулд туйлын хоѐр тохиолдолд юу болохыг

авч үзье.

Төгс мэдрэмжгүй эрэлт: Худалдан авагч татварыг

дангаар төлнө.

Төгс мэдрэмжтэй эрэлт: Борлуулагч татварыг дангаар

төлнө.

Эрэлтийн мэдрэмж бага байх тусам борлуулагчид оногдох

татвар ихэснэ.

Page 40: Хөдөлмөрийн зах зээл

Tатвар

Төгс мэдрэмжгүй

эрэлттэй бүтээг-

дэхүүний эрэлтийн

муруй босоо тэнх-

лэгтэй параллель

байна.

Ийм бүтээгдэхүүнд

татвар оногдуулбал

худалдан авагч

татварыг дангаар

төлнө.

Page 41: Хөдөлмөрийн зах зээл

Tатвар

Төгс мэдрэмжтэй

бүтээгдэхүүний

эрэлтийн муруй

хэвтээ тэнхлэгтэй

параллель байна.

Ийм бүтээгдэхүүнд

татвар оногдуулбал

борлуулагч татварыг

дангаар төлнө.

Page 42: Хөдөлмөрийн зах зээл

Tатвар

Татварын хуваарилалт ба нийлүүлэлтийн мэдрэмж

Татварын хуваарилалтад нийлүүлэлтийн мэдрэмжийн

нөлөөг харахын тулд туйлын хоѐр тохиолдлыг авч

үзье.

Төгс мэдрэмжгүй нийлүүлэлт: Борлуулагч татварыг

дангаар төлдөг.

Төгс мэдрэмжтэй нийлүүлэлт: Худалдан авагч

татварыг дангаар төлнө.

Нийлүүлэлт илүү мэдрэмжтэй байх тусам татварын

ачааллын борлуулагчид оногдох хувь өндөр байна.

Page 43: Хөдөлмөрийн зах зээл

Tатвар

Төгс мэдрэмжгүй

нийлүүлэлттэй

бүтээгдэхүүний

нийлүүлэлтийн муруй

босоо байна.

Ийм бүтээгдэхүүнд

татвар оногдуулбал

борлуулагч татварыг

дангаар төлнө.

Page 44: Хөдөлмөрийн зах зээл

Tатвар

Бүтээгдэхүүний

нийлүүлэлт төгс

мэдрэмжтэй бол

нийлүүлэлтийн муруй

хэвтээ тэнхлэгтэй

параллель байна.

Ийм бүтээгдэхүүнд

татвар оногдуулбал

худалдан авагч

татварыг дангаар

төлнө.

Page 45: Хөдөлмөрийн зах зээл

Tатвар

Практик дахь татвар

Татварыг ихэвчлэн эрэлт нь мэдрэмжгүй, эсвэл

нийлүүлэлт нь мэдрэмжгүй бүтээгдэхүүнд оногдуулдаг.

Архи, тамхи, бензин гэх мэт бүтээгдэхүүний эрэлт

мэдрэмжгүй. Тиймээс эдгээрийн худалдан авагчид

татварыг төлдөг.

Хөдөлмөрийн нийлүүлэлт мэдрэмж муутай байдаг.

Тиймээс борлуулагч буюу ажилчид орлогын татвар

болон нийгмийн хамгааллын татварын ихэнхийг

төлдөг.

Page 46: Хөдөлмөрийн зах зээл

Tатвар

Татвар ба үр ашиг

Төгс мэдрэмжгүй эрэлт, төгс мэдрэмжгүй нийлүүлэлт

гэсэн туйлын тохиолдлуудад татвар оногдуулахад тоо

хэмжээ хэвээр үлддэг бол бусад тохиолдолд үр

ашиггүй байдлыг бий болгодог.

Зураг 6.11-д СD тоглуулагчийн нэгжид 10 долларын

татвар оногдуулсан нь үр ашиггүй байдал бий болж

байгааг харуулав.

Page 47: Хөдөлмөрийн зах зээл

Tатвар

Татваргүй үед зах зээлийн

нийт хожоо (хэрэглэгчийн

хожоо ба үйлдвэрлэгчийн

хожооны нийлбэр) хамгийн

их учир зах зээл үр

ашигтай байна.

Татвар нийлүүлэлтийн

муруйг зүүн тийш шил-

жүүлж тэнцвэрт тоо хэмжээ

буурч, худалдан авагчийн

төлөх үнийг өгсөж,

худалдагчийн хүлээн авах

үнийг бууруулна.

Page 48: Хөдөлмөрийн зах зээл

Tатвар

Хэрэглэгч, үйлдвэр-лэгчийн алдсан хожооны зарим л татварын орлого болж шилжинэ.

Тоо хэмжээний бууралт

нь нийгмийн алдагдлыг

бий болгоно.

Page 49: Хөдөлмөрийн зах зээл

Татаас ба квот

Цаг агаарын өөрчлөлтөд фермерийн үйлдвэрлэл ихээр

хэлбэлздэг.

Фермерийн үйлдэрлэл хэлбэлзэх нь тэдний

бүтээгдэхүүний үнэ болон нийт орлогод хэрхэн

нөлөөлөх вэ?

Фермерийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг арилжаалах

зах зээлд төрөөс оролцох замаар тэдэнд хэрхэн

тусалж болох вэ?

Page 50: Хөдөлмөрийн зах зээл

Татаас ба квот

Ургацын хэлбэлзэл

Зураг 6.12(a)-д ердийн үеийн үр тарианы зах зээлийг харуулав.

Үр тарианы тариалалт төлөвлөгдсөн байдаг тул нийлүүлэлт нь төгс мэдрэмжгүй бөгөөд MS0

гэсэн нийлүүлэлтийн муруйтай байна.

Бушель үр тарианы үнэ 4доллар, фермерийн нийт орлого 80 тэрбум доллар

Page 51: Хөдөлмөрийн зах зээл

Татаас ба квот

Ургац алдах

Нийлүүлэлт буурна.

Фермерүүд тоо хэмжээний

бууралтаас 20 тэрбум

долларын орлого алдана.

Гэхдээ өндөр үнээс 30

тэрбум доллар хожино.

Үр тарианы эрэлт мэдрэмж

муутай учраас нийт орлого

90 тэрбум доллар болж

өснө.

Page 52: Хөдөлмөрийн зах зээл

Татаас ба квот

Арвин их ургац хураах

Нийлүүлэлт өснө.

Фермерүүд үнэ бууралтаас

анхны тоо хэмжээнд 40

тэрбум долларын орлого

алдана.

Тэд тоо хэмжээний өсөл-

төөс зөвхөн 10 тэрбумын

орлого олох болно.

Үр тарианы эрэлт мэдрэмж

муутай учраас нийт орлого

50 тэрбум доллар болж

буурна.

Page 53: Хөдөлмөрийн зах зээл

Татаас ба квот

Фермерийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зах зээл дэх

төрийн оролцоо хоѐр үндсэн хэлбэртэй.

Татаас

Үйлдвэрлэлийн квот

Татаас гэдэг нь үйлдвэрлэгчдэд засгийн газраас өгч

буй төлбөр юм.

Үйлдвэрлэлийн квот гэдэг нь тодорхой хугацаанд

үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээний дээд

хязгаар юм.

Page 54: Хөдөлмөрийн зах зээл

Татаас ба квот

Татаас

Татаасгүй үед 1 тн үр

тарианы үнэ 40 доллар

ба жилд 40 сая тн

үйлдвэрлэнэ. 20 дол-

ларын татаастай үед

ахиу зардлаас татаасыг

хассантай тэнцүү буюу 20

доллараар буурах ба

татаас өгсөн үеийн

нийлүүлэлтийн муруй

нь (S-татаас) болно.

Page 55: Хөдөлмөрийн зах зээл

Татаас ба квот

Зах зээлийн үнэ 30

доллар болж буурахад

фермерүүдийн үйлд-

вэрлэл жилийн 60 сая тн

болж өснө.

Татаастай үед фермерүүд тн бүрээс 30 долларын үнээс давсан 30+20 (татаас) буюу 50 доллар хүлээн авна.

Харин фермерүүдийн ахиу

зардал тн нь 50 долларт

хүрч нэмэгдэнэ.

Page 56: Хөдөлмөрийн зах зээл

Татаас ба квот

Үйлдвэрлэлийн квот

Квотгүй үед үр тарианы

үнэ тн нь 30 доллар,

жилд 60 сая тн

үйлдвэрлэнэ.

Квоттой үед нийт үйлд-

вэрлэл жилд 40 сая тн

болж буурна.

Зах зээлийн үнэ өсч 50

доллар болох ба ахиу

зардал 20 доллар болж

буурах болно.

Page 57: Хөдөлмөрийн зах зээл

Хууль бус бүтээгдэхүүний зах зээл

АНУ-ын Засгийн газар мансууруулах бодис гэх мэт

зарим бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглодог.

Гэтэл хууль бус бараа, үйлчилгээний зах зээл оршдог.

Хууль бус бүтээгдэхүүний зах зээл хэрхэн ажилладаг вэ?

Бид хууль бус бүтээгдэхүүний зах зээл хэрхэн ажиллаж

байгааг харахын тулд эхэлж зах зээл нь чөлөөтэй,

үйлдвэрлэл нь хууль бус үед гарах өөрчлөлтийг авч

үзнэ.

Page 58: Хөдөлмөрийн зах зээл

Хууль бус бүтээгдэхүүний зах зээл

Мансууруулах бодисын

чөлөөт зах зээл

Зураг 6.15-д хар тамхи

гэх мэт мансууруулах

бодисын зах зээлийг

харуулав.

Зах зээлийн тэнцвэр E

цэгт тогтоно.

Тэнцвэрт үнэ болон тоо

хэмжээ PC ба QC.

Page 59: Хөдөлмөрийн зах зээл

Хууль бус бүтээгдэхүүний зах зээл

Бараа, үйлчилгээний зах зээлийг хориглох нь худал-дааны зардлыг өсгөдөг.

Хэрэв хууль бус мансууруулах бодис худалдагч, эсвэл худалдан авагчид торгууль оног-дуулбал мансууруулах бодис худалдах зардал өснө.

Зураг 6.15-д торгуулийн нөлөөг харуулав.

Хууль бус мансууруулах

бодисын зах зээл

Page 60: Хөдөлмөрийн зах зээл

Хууль бус бүтээгдэхүүний зах зээл

Худалдагч оногдуулсан

торгууль

Хэрэв худалдагчид HK

хэмжээний торгууль

оногдуулбал зах зээлийн

үнэ PC үед нийлүүлэлтийн

хэмжээ QP болно.

Мансууруулах бодисын

нийлүүлэлт буурч S + CBL

болно.

Шинэ тэнцвэр F цэгт

тогтоно. Үнэ өсч, тоо

хэмжээ буурна.

Page 61: Хөдөлмөрийн зах зээл

Хууль бус бүтээгдэхүүний зах зээл

Худалдан авагчид

оногдуулсан торгууль

Хэрэв худалдан авагчид JH

хэмжээний торгууль

оногдуулбал зах зээлийн

үнэ PC үед эрэлттэй тоо

хэмжээ QP болно.

Мансууруулах бодисын

эрэлт буурч D – CBL болно.

Шинэ тэнцвэр G цэгт

тогтоно. Зах зээлийн үнэ,

тоо хэмжээ зэрэг буурна.

Page 62: Хөдөлмөрийн зах зээл

Хууль бус бүтээгдэхүүний зах зээл

Худалдан авагчид зах

зээлийн үнэ дээр хууль

зөрчсөний торгуулийн

зардлыг нэмж төлөх учир

хууль бус бүтээгдэхүүний

худалдан авагчийн

алдагдсан боломжийн

зардал PC –ээс дээгүүр

болдог.

Page 63: Хөдөлмөрийн зах зээл

Хууль бус бүтээгдэхүүний зах зээл

Худалдагч, худалдан

авагчид зэрэг шийтгэл

оногдуулах

Одоо хууль бус

мансууруулах бодисын

худалдаа хийсэн

худалдагч, худалдан

авагчид аль алинд нь

торгууль оногдуулсан гэж

үзье.

Мансууруулах бодисын

эрэлт болон нийлүүлэлт

зэрэг буурна.

Page 64: Хөдөлмөрийн зах зээл

Хууль бус бүтээгдэхүүний зах зээл

Шинэ тэнцвэр H цэгт

тогтоно.

Тоо хэмжээ QP хүртэл

буурна.

Зах зээлийн үнэ бол PC.

Худалдан авагч PB үнэ

төлөх бол худалдагч PS

үнийг хүлээн авна.

Page 65: Хөдөлмөрийн зах зээл

Хууль бус бүтээгдэхүүний зах зээл

Мансууруулах бодисыг хууль ёсны болгох болон

түүнд татвар оногдуулах нь

Хууль бус бүтээгдэхүүнийг хууль ѐсны болгож, түүнд

татвар оногдуулж болно.

Татварын түвшин хангалттай өндөр байхад хууль бус

худалдаатай үед байсан хэрэглээний түвшинг

бууруулна.

Эдийн засагчид уг сонголтын хүрээг өргөтгөх хэрэгтэй

гэсэн баталгааг өгдөг.

Page 66: Хөдөлмөрийн зах зээл

ЛЕКЦ ДУУСАВ.