28
ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮН ҮНЭЛГЭЭ Хувь Оноо НЭГ. ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХ МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО Зорилт 2. Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дээшлүүлж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэтгэнэ 1 Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зээл олгох Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зориулалтаар нийт 5681.1 сая төгрөгийн санхүүжүүлтийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгож 846 ажлын байр шинээр бий болоод байна. Санхүүгийн эх үүсвэр нь: Монгол улсын Засгийн газрын бондийн эх үүсвэрээс 998.0 сая төгрөг 2009-2010 онд олгосон хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтөөс 926.6 сая төгрөг “Сум хөгжүүлэх сан”-д аймгийн хэмжээнд 1605.0 сая төгрөг Орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн багцаас 2146.0 сая төгрөгийн эх үүсвэрээс тус тус бүрдэж байна. Монгол улсын Засгийн газрын бондийн эх үүсвэрээс 998.0 сая төгрөгийг 25 төсөлд олгож 129 ажлын байр хадаглагдаж 170 ажлын байр шинээр бий болоод байна. Мөн 2009-2010 онд олгосон хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтөөс 30 төсөлд 926.6 төгрөгийг олгоод байна. Үүний үр дүнд нийт 12 үйлдвэр үйлчилгээний газар шинээр байгуулагдаад байна. Монгол улсын Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам” батлагдсан. Үүний дагуу аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 24- ний өдрийн 160 дугаар захирамжаар “Сум хөгжүүлэх сан”-ийн хөрөнгийг сумдад хувиарласан. “Сум хөгжүүлэх сан”-д аймгийн хэмжээнд 1605.0 сая төгрөгийн санхүүжилт төвлөрсөн. Сумд төсөл сонгон шалгаруулах ажлыг шуурхай зохион байгуулж нийт 1610.5 сая төгрөгийн 395 төсөл хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр дэмжин зээл олголт 100.3 хувьтай болоод байна. Үүний үр дүнд 676 ажлын байр шинээр бий болж 262 ажлын байр хадгалагдаж, 138 өрхийн үйлдвэрлэл шинээр бий болоод байна. Орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн багцаас 2146.0 сая төгрөгийн санхүүжилтээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлсэн. 100.0 5.0 2 Даатгалын зах зээлийн хөгжлийг дэмжиж түүний нийгэмд үзүүлэх үр нөлөөг өргөжүүлэх хүрээнд “Малын индексжүүлсэн даатгал” төслийн үйл ажиллагааг Малын индексжүүлсэн даатгал 2011 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд аймагт төсөл хэрэгжүүлэх салбар, сумдад МЭҮТ-ийн мэргэжилтнүүд хариуцан ажиллаж эхлэв. Энэ оны байдлаар 19 сумын 128 малчин даатгалд хамрагдаж 12,4 мянган малыг индексжүүлсэн даатгалд даатгуулаад байна. 70.0 3.5 ӨВӨРХАНГАЙ АЙМАГ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2011 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ АЙМАГ, ОРОН НУТАГТ ХАМААРАЛТАЙ ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭНИЙ БИЕЛЭЛТ 2012.03.10

Улсын үндсэн чиглэл 2011

Embed Size (px)

Citation preview

Page 1: Улсын үндсэн чиглэл 2011

№ ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ ХХЭЭРРЭЭГГЖЖҮҮҮҮЛЛССЭЭНН ҮҮЙЙЛЛ ААЖЖИИЛЛЛЛААГГАААА,, ҮҮРР ДДҮҮНН ҮНЭЛГЭЭ

Хувь Оноо

НЭГ. ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХ МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО

Зорилт 2. Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дээшлүүлж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэтгэнэ

1 Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд

зээл олгох

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зориулалтаар нийт 5681.1 сая төгрөгийн санхүүжүүлтийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгож 846 ажлын байр шинээр бий болоод байна. Санхүүгийн эх үүсвэр нь:

Монгол улсын Засгийн газрын бондийн эх үүсвэрээс 998.0 сая төгрөг

2009-2010 онд олгосон хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтөөс 926.6 сая төгрөг

“Сум хөгжүүлэх сан”-д аймгийн хэмжээнд 1605.0 сая төгрөг

Орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн багцаас 2146.0 сая төгрөгийн эх үүсвэрээс тус тус бүрдэж байна.

Монгол улсын Засгийн газрын бондийн эх үүсвэрээс 998.0 сая төгрөгийг 25 төсөлд олгож 129 ажлын байр хадаглагдаж 170 ажлын байр шинээр бий болоод байна. Мөн 2009-2010 онд олгосон хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтөөс 30 төсөлд 926.6 төгрөгийг олгоод байна. Үүний үр дүнд нийт 12 үйлдвэр үйлчилгээний газар шинээр байгуулагдаад байна. Монгол улсын Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам” батлагдсан. Үүний дагуу аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 160 дугаар захирамжаар “Сум хөгжүүлэх сан”-ийн хөрөнгийг сумдад хувиарласан. “Сум хөгжүүлэх сан”-д аймгийн хэмжээнд 1605.0 сая төгрөгийн санхүүжилт төвлөрсөн. Сумд төсөл сонгон шалгаруулах ажлыг шуурхай зохион байгуулж нийт 1610.5 сая төгрөгийн 395 төсөл хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр дэмжин зээл олголт 100.3 хувьтай болоод байна. Үүний үр дүнд 676 ажлын байр шинээр бий болж 262 ажлын байр хадгалагдаж, 138 өрхийн үйлдвэрлэл шинээр бий болоод байна. Орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн багцаас 2146.0 сая төгрөгийн санхүүжилтээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлсэн.

100.0 5.0

2

Даатгалын зах зээлийн хөгжлийг дэмжиж түүний нийгэмд үзүүлэх үр нөлөөг өргөжүүлэх хүрээнд “Малын индексжүүлсэн даатгал” төслийн үйл ажиллагааг

Малын индексжүүлсэн даатгал 2011 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд аймагт төсөл хэрэгжүүлэх салбар, сумдад МЭҮТ-ийн мэргэжилтнүүд хариуцан ажиллаж эхлэв. Энэ оны байдлаар 19 сумын 128 малчин даатгалд хамрагдаж 12,4 мянган малыг индексжүүлсэн даатгалд даатгуулаад байна.

70.0 3.5

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2011 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ АЙМАГ, ОРОН НУТАГТ ХАМААРАЛТАЙ ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭНИЙ БИЕЛЭЛТ

22001122..0033..1100

Page 2: Улсын үндсэн чиглэл 2011

үргэлжлүүлэн бүх аймагт нэвтрүүлэх, улмаар уг даатгалд иргэд сайн дураараа хамрагдах боломжийг бүрдүүлэх

ХОЁР. БОДИТ САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЖ, ХҮНИЙ АМЬДРАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ

Зорилт 3. Бодит салбарын хөгжлийг дэмжиж, өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх эрх зүй, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлнэ

3

“Бизнесийн орчны шинэтгэл”-ийн хүрээнд төрөөс үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээ, зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, гаргаж байгаа шийдвэр, тавьж байгаа хяналт, бусад шат дамжлагыг судалж, эрх зүйн орчныг нь сайжруулах, төрөлжсөн мэдээллийн технологийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх, төрийн зарим үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх

Төрийн байгууллага, төрийн албан хаагчдын үйл ажиллагаа, ѐс зүйн талаар болон бизнесийн үйл ажиллагаанд хэм, хэмжээ тогтоосон тогтоол, шийдвэр, дүрэм журамын талаар бизнес эрхлэгчдийн санал, хүсэлт, шүүмжлэлийг хүлээн авах утас, хайрцгийг аймгийн ЗДТГ, Бизнес хөгжлийн төв зэрэг газруудад ажиллуулж, ирүүлсэн санал хүсэлт, шүүмжлэлийг судлан ажиллаж байна. Төрийн байгууллагаас хувийн хэвшил, иргэдэд үзүүлэх үйлчилгээг “Нэг цонх”, ”Нэг цэг”-ийн зарчимд шилжүүлэх ажлыг Швейцарийн Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Хархорин, Бат-Өлзий, Арвайхээр, Богд, Төгрөг сумдын ЗДТГазар болон Хөдөлмөр халамж үйлчилгээний төвүүдтэй хамтран хэрэгжүүлж байна. Төрөөс үзүүлж буй үйл ажиллагааг “Нэг цэгийн үйлчилгээ”–нд хамруулснаар иргэд ойртон үйлчилгээг чирэгдэлгүй, төвлөрүүлэн авах боломж бүрдээд байна.

Арвайхээр суманд дахь “Нэг цэгийн үйлчилгээ”-ний төслийн үр дүнд иргэний бүртгэлийн лавлагаа мэдээлэл, хөдөлмөр халамж үйлчилгээ зэрэг 4-5 төрийн байгууллагыг нэг дор нэвтрүүлснээр иргэдэд үйлчлэх үйлчилгээ түргэн шуурхай, чирэгдэлгүй болоод байна. Орон нутагт үйлдвэрлэл эрхлэгчдэд төрийн худалдан авах бүтээгдэхүүний хэрэглээг аль болох нэмэгдүүлэх, төсвийн байгууллагын худалдан авах бүтээгдэхүүн үйлчилгээний ил тод байдлыг хангах, сум орон нутгийн үйлдвэрлэгчдийг тендерт оролцох оролцоог нэмэгдүүлэх, сургалт явуулах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, бизнес аялалд оролцуулах, ажлыг дүгнэж урамшуулан дэмжиж ажиллаж байна. Тухайлбал: Хэрэгцээт бүтээгдэхүүний тендерийг орон нутгийн үйлдвэрлэгчдийн жагсаалтыг ил тод гаргах, ӨВ түншлэл, урчууд ухаантнууд, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, сарлагийн хөөврийн дуудлага худалдааг ОУБ, ТББуудтай хамтран жил бүр явуулж байна.

100.0 5.0

Зорилт 4. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн салбарыг хөгжүүлж, малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлж, малчдын амьжиргааг дээшлүүлнэ.

4

Инженерийн хийцтэй худаг, уст цэг шинээр гаргах, цас борооны усыг тогтоож, хөв цөөрөм байгуулах, уст цэг тогтоох хайгуулын ажил хийх

Улсын төсвийн 361,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ЗБУлаан, Уянга, Тарагт, Хайрхандулаан, ББУлаан, Богд, Өлзийт, Сант Баянгол сумдад 31 худаг шинээр гаргах, АХБанкны төслөөр 468 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хархорин, Хужирт, Есөнзүйл, Баян-Өндөр, Баянгол, Төгрөг, Гучин-ус, Нарийнтээл, Бүрд, Бат-Өлзий сумдад 22 шинээр гаргах 5 худаг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэлээ. Сумдаас

100.0 5.0

Page 3: Улсын үндсэн чиглэл 2011

2012-2013 онд хайгуул хийлгэх, шинээр худаг гаргах шаардлагатай газрын судалгааг шинэчлэн гаргаж эрэмбэлэн 19 сумын 210 цэгийн судалгааг ХХААХҮЯаманд хүргүүлснээс гадна аймгийнхаа бүх сумдыг хамруулан 50 цэгт геофизикийн хайгуул хийлээ. Мөн НҮБ-ийн Хөдөө аж ахуйн хөгжлийн “Цөлжилтийг бууруулах бэлчээрийн тогтвортой менежмент” төслийн 139 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зүүнбаян-Улаан, Уянга, Баруунбаян-Улаан, Богд сумдад 7 худаг шинээр гаргав.Эдгээр арга хэмжээний үр дүнд аймгийн хэмжээгээр 2011 онд инженерийн хийцтэй 59 гүн өрмийн худаг шинээр гаргаж, 5 худаг сэргээн засварлаж, ундрага нь дарагдсан 50 гар худгийг лайдаж сэргээн засварлан нийт 149,5 мянган га бэлчээрийн усан хангамж сайжирлаа.

5

Гар худаг гаргах, бэлчээрийн тодорхой хэсгийг усжуулах арга ажиллагаанд малчдыг сургах, урамшуулах

Гар худаг гаргах, засварлах, түүний ашиглалт хамгаалалтыг сайжруулах аргачилал, төсөл зохиох зааварчилга боловсруулж, гарын авлага гарган ажилласанаар нийт 60,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 50 худаг гаргах ажлыг зохион байгууллаа.

100.0 5.0

6 Аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээрийг хамгаалах

Аймаг дундын отрын бүс нутаг байгуулах асуудлыг хөрш зэргэлдээ Төв, Булган аймгуудын удирдлагуудтай хамтран боловсруулж Засгийн газар санал болгосны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 03 дугаар сарын 17 ны өдрийн 64-дүгээр тогтоолоор Булган аймгийн Баян нуур ,Дашинчилэн, Рашаант сумдын нутаг дэвсгэрт 34.1 мянган га газрыг “Чилэнгийн”, Төв аймгийн Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр сумдын нутаг дэвсгэрт 37,9 мянган га газрыг “Хар дэл”-ийн аймаг дундын отрын бүс нутаг болгон тогтоож,бүс нутгийн ашиглалтын Зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарыг томилж, харуул хамгаалалтай болгон худаг уст цэг гаргаж зориулалтын дагуу ашиглаж эхлээд байна. 2011-2012 онд манай

аймгаас “Чилэн”-гийн бүс нутагт хонин толгойд шилжүүлснээр 34,0, “Хар дэл”-ийн бүс нутагт 15,5 мянган мал тус тус отроор өвөлжиж байна. 2009 онд аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрэээр ” Аймгийн отрын бүс нутаг”-ийг байгуулсан бөгөөд 2011-2012 онд эдгээр бүс нутагт 682 өрхийн 87,5 мянган мал отроор өвөлжиж байна.

100.0 5.0

7

Отрын бүс нутагт отрын малыг эрсдэлээс хамгаалахад зориулсан өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх

Өөрийн аймгийн нутаг дэвсгэрээс өвс хадлан бэлтгэх боломж муутай Төгрөг, Баянгол, Гучин-Ус, Богд зэрэг сумдыг Өвс хадлан бэлтгэдэг Булган аймгийн Баяннуур сумын аж ахуйн нэгжүүдтэй хэлцэл хийлгэж зах зээлээс харьцангуй хямд үнээр өвс хадлан худпалдан авах ажлыг зохион байгуулав. 12 дугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 4,0 мянга орчим өвс худалдан аваад байна.

100.0 5.0

8 Аймаг дундын отрын бүс нутгийг өргөтгөх судалгааг хийж, өргөтгөх

Аймаг дундын отрын бүс нутаг байгуулах асуудлыг хөрш зэргэлдээ Төв, Булган аймгуудын удирдлагуудтай хамтран боловсруулж Засгийн газар санал болгосны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 03 дугаар сарын 17 ны өдрийн 64-дүгээр тогтоолоор Булган аймгийн Баян нуур ,Дашинчилэн, Рашаант сумдын нутаг дэвсгэрт 34.1 мянган га газрыг “Чилэнгийн”, Төв аймгийн Дэлгэрхаан, Эрдэнэсант,Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр сумдын нутаг дэвсгэрт 37,9

100.0 5.0

Page 4: Улсын үндсэн чиглэл 2011

мянган га газрыг “Хар дэл”-ийн аймаг дундын отрын бүс нутаг болгон тогтоож,бүс нутгийн ашиглалтын Зөвлөлийн дарга ,нарийн бичгийн дарга нарыг томилж ,харуул хамгаалалтай болгон худаг уст цэг гаргаж зориулалтын дагуу ашиглаж эхлээд

байна. 2011-2012 онд манай аймгаас “Чилэн”-гийн бүс нутагт хонин толгойд шилжүүлснээр 34,0 , “Хар дэл”-ийн бүс нутагт 15,5 мянган мал тус тус отроор өвөлжиж байна.

9

“Монгол мал” үндэсний хөтөлбөрт заасны дагуу малын чанарыг сайжруулах, малыг эрүүлжүүлэх, малчдын орлогын тогтвортой өсөлтийг хангах зорилгоор нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох болон экспортын бүтээгдэхүүний үндэсний хэмжээний тэргүүлэх ач холбогдол бүхий үйлдвэрлэлийг хөгжүүлэх, энэ чиглэлээр жижиг, дунд үйлдвэрлэл, сүү, мах, ноос, ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлж, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрийг бүсийн төвүүдэд байгуулах, тэдгээрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр дэд хөтөлбөр хэрэгжүүлэх, эдгээр салбарт төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх

-“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгаас Баяд үүлдрийн хуц 90, Тогтвортой амьжиргаа-2 төслийн хүрээнд Баруунбаян-Улаан суманд Баяд үүлдрийн хуц 60, Өлгийн улаан омгийн ухна 40, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ”Өвөрхангай аймгийн мал сүргийн ашиг шимийн түвшин, удамшлын чанарыг сайжруулах иновацийн төсөл”-ийг хэрэгжүүлж Архангай аймгаас 50 сарлагийн бух, Хэнтий аймгаас 240 барга омгийн хуц тус тус худалдан авч малчдын захиалгаар нийлүүлсэн нь аймгийн мал сүргийн чанарыг сайжруулахад тодорхой хувь нэмэр болов. Говийн бүсийн Баруун Байруунбаян-Улаан сумын “Тахь нуг”-ийн тэмээн сүргийн чанарыг сайжруулах зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумаас НШО-ийн Галбын улаан өсвөр буур 4 -ийг авч тэмээчдийн захиалгаар нийлүүлэв. Баянгол суманд “Шилмэл шимт баялаг” ХХКомпани буюу хувийн хэвшлийн цөм сүргийн үржлийн төвийг байгуулж, НШО-ийн мах-өөхний чиглэлийн хонин сүргийн генефондыг хамгаалж, үржлийн ажлыг мэргэжлийн байгууллагын зөвлөмж, хяналтан дор явуулдаг болов. - Баянгол омгийн хонин сүрэгт аймгийн Мал үржлийн алба, сумдын мэргэжилтнүүдийн хамтран зохион байгуулсан сүүлийн дөрвөн жилийн судалгааны ажлын үр дүнд дүгнэлт өгөх зорилгоор аймгийн Засаг даргын 2011 оны 09-дүгээр сарын өдрийн тоот захирамжаар МААЭШХүрээлэн, ХААИСургуулийн эрдэмтэн доктор, ХХААЖДҮГазрын дарга, орон нутгийн мэргэжилтнүүдийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулсан.Ажлын хэсгээс Баянгол омгийн хонинд 2011 оны 11 дүгээр сарын эхний хагаст хянан баталгаа хийж, уг хонин сүрэг нь НШО-ийн хониор баталгаажих бүрэн боломжтой гэж үзэж материалыг ХХААХҮЯ-нд хүргүүлэв. 2011 онд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилганд 1848,4 мянган мал хамрагдах төлөвлөгөөтэйгөөс жилийн эцсийн байдлаар 1844,0 мянган толгой мал буюу 99,7 хувь нь хамрагдаад байна. Паразит өвчний эмчлэн сэргийлэх угаалганд 109,1 мянган толгой, боловсруулалтанд 644,1 мянган толгой, туулгалтанд 756,5 мянган толгой нийт 1509,7 мянган толгой мал хамрагдав. Ноос, арьс шир, нэхмэл, сүлжмэл, гар урлал, бэлэг дурсгалын цехүүд эрхлэх хүсэлтэй төслөө ирүүлсэн Арвайхээр, Бат-Өлзий, Хорхорин сумдын 4 төсөлд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 23,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжил т олгож дэмжлэг үзүүлэв. Мөн Хархорин суманд хувийн хэвшлийн мал эмнэлгийг түшиглэн мал нядалгаа, арьс

100.0 5.0

Page 5: Улсын үндсэн чиглэл 2011

ширэнд анхан шатны боловсруулалт хийх иж бүрэн цехийг барьж байгуулж байна.

10

Малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх

Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд мал сүргийг ялган тэмдэглэх, ээмэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төвөөс үхрийн ээмэг 80,0 мянга, бог малын ээмэг 180,0 мянга, ээмэглэгч 83, код уншигч 34, гэрчилгээ 260,0 мянган ширхэгийг татан авч сумдад хуваарилан хүргүүллээ. Цөм сүргийн мал , хээлтүүлэгчийг ялган тэмдэглэл хийж хувийн дугаар гэрчилгээтэй болгох ажлыг бүх суманд зохион байгуулж, аймгийн хэмжээгээр19,6 мянган үхэр, 39,0 мянган хонь, 17,9 мянган ямааг ээмэгжүүлэв

90.0 4.5

11

Сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн нэгжийг техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материаллаг баазаар дэмжих

2011 онд ХХААХҮЯам, УМЭҮГазраас сумын мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнүүдэд халдварт өвчний эпидимиологийн зураглал хийх программ суулгасан иж бүрэн компьютор, мэдээллийг шуурхай болгох үүднээс интернет модем, халдварт өвчний голомтыг солбицолоор тодорхойлох JPS багаж зэргийг аймгийн бүх 19 суманд хуваарилан олгосон. Интернет модем нь анхан шатны мэдээ мэдээллийг цаг алдалгүй шуурхай авах сайхан нөхцөлийг бий болголоо. Мөн ширээ, сандал, сейф зэрэг албан тасалгааны эд хэрэгсэлийг хуваарилан өглөө.

100.0 5.0

12

Малын гоц халдварт, халдварт өвчний тандалт, хяналтыг тогтмолжуулж, эрсдэл бүхий бүс нутгийн мал сүргийг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулж, үр дүнг сайжруулан өвчнөөр тайван нөхцөлийг хадгалах

Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд ям, сүрьеэ, бруцеллѐз, АХЦБӨ, лейкозоос эрүүлжүүлэх, шинээр сэргэж байгаа өвчнүүдтэй тэмцэх зорилтыг хангах тактикийн суурь нөхцлийг тогтоох зорилгоор бруцеллѐз, ям, сүрьеэ, АХЦБӨ зэрэг өвчний шинжилгээг 19 сумын 665 өрхийн таван төрлийн 12353 толгой малаас цусны дээж авч, ийлдэс судлалаар бруцеллѐз өвчний шинжилгээг 9693 толгой малд, ям өвчний шинжилгээг 2660 толгой адуунд, адууны халдварт цус багадах өвчний шинжилгээг 2660 толгой адуунд, сүрьеэ өвчний шинжилгээг 1295 үхэрт тус тус хийлээ. Давхардсан тоогоор нийт 13553 малд зооноз архаг халдварт өвчний шинжилгээ хийгээд байна. 2011 онд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилганд 1848,4 мянган мал хамрагдах төлөвлөгөөтэйгөөс жилийн эцсийн байдлаар 1844,0 мянган толгой мал буюу 99,7 хувь нь хамрагдаад байна. Үүний үр дүнд энэ онд халдварт өвчний голомт 61,5 хувиар, өвчлөл 69,5 хувиар, хорогдол 5,4 хувиар тус тус урд оноос буурсан байна.

100.0 5.0

13 Зудаар малгүй болсон малчдыг малжуулах арга хэмжээг үргэлжлүүлэх

Малгүй болсон болон ажилгүй иргэдийг хөдөлмөр эрхлэх чиглэлээр тодорхой дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ онд мэргэшил олгох 15 мэргэжлээр сургалт зохион байгуулж 452 иргэн хамрагдаж, тогооч, зөөгч, гэрийн асрагч, үсчин гоо засалч, ногоочин, барилгын өрлөгчин, шаварчин,засал чимэглэгч, сантехникч, цахилгаанчин, оѐдолчин, худалдагч, хүнд даацын механизмын жолооч мэргэжлээр мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ авч мэргэшүүллээ. Малгүй болсон 636 малчныг нийтийг хамарсан ажилд хамруулж, Баянгол, Баян-өндөр, Сант, Төгрөг суманд малын сэг зэм устгах, хашаа хороо цэвэрлэх зэрэг 254 түр ажлын байраар хангалаа. Мөн мал ноослодог, сарлаг, ямаа самнадаг, худаг гаргадаг, хашаа, саравч барьдаг, нэхий, сур элддэг, хошлон дээс томдог, цаг хүндэрсэн үед төлбөрт үйлчилгээ

90.0 4.5

Page 6: Улсын үндсэн чиглэл 2011

үзүүлдэг байнгын үйл ажиллагаа явуулдаг өрх, бүлийн үйлдвэр, үйлчилгээний бүлгийг баг бүрт байгуулж, бүтээгдэхүүнийг борлуулахад нь захиалга өгч, дэмжлэг үзүүлж ажлын байраар хангаж ажил, орлоготой болгох боломжийг судалж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажилласан.

14 Орон нутгийн нөөцөд тулгуурлан малжуулах ажлыг зохион байгуулах

Орон нутгийн нөөц бололцоо, Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийн санхүүжилтээр 300 орчим сая төгрөгийг малжуулах арга хэмжээнд зарцууллаа. Мөн улс, аймгийн аварга, мянгат малчдаа орон нутгийнхаа малгүй буюу цөөн малтай өрхүүдэд хөнгөлөлтэй үнээр мал өгч малжуулах,түрээсээр мал маллуулах арга хэмжээг бүх суманд зохион байгуулсны үр дүнд 199,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 356 өрхөд 4687 малыг өгч амьдрал ахуйг дэмжив.

90.0 4.5

15

Эрчимжсэн мал аж ахуйн загвар аж ахуйг бий болгох, цөм сүргийн үржлийн аж ахуйнуудыг бэхжүүлэх

Эрчимжсэн аж ахуй эрхлэх бүс нутгийг бүсчилсэн хөгжлийн тулгуур төвүүдийг түшиглэн бэлчээр, тэжээлийн нөөц харьцангуй сайтай, усалгаатай тэжээлийн ургамал тариалах боломжтой Хархорин, Хужирт, Бат-Өлзий зэрэг хангайн бүсийн сумд болон Бүрд сумын Боригдой, Төгрөг сумын Мазар, Тарагт сумын Хүрэмт зэрэг газруудад хөгжүүлэх чиглэлийг тогтоов

100.0 5.0

16 Тахиа, гахай, сүү, махны эрчимжсэн аж ахуйд дэмжлэг үзүүлэх

Шувууны аж ахуй эрхлэх 5 иргэнд 32,5 сая, гахайн аж ахуй эрхлэх 1 иргэнд 2,5 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож эрчимжсэн аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэв. 2011 онд төв суурин газрын иргэдийг сүү, махны ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор гахайн 12 аж ахуйгаас 8,3 тн мах, шувууны 10 аж ахуйгаас 103,5 мянган ширхэг өндөг үйлдвэрлэж иргэдийн хэрэгцээнд нийлүүлээд байна.

100.0 5.0

17

Бүсийн тулгуур төв, хот, суурингийн ойролцоо сүүний үхрийн цогцолбор аж ахуй бий болгоход дэмжлэг үзүүлэх, эрүүл ахуйн стандартад нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх

2011 онд эрчимжсэн сүүний чиглэлийн аж ахуй эрхлэх сонирхолтой 42 иргэн, аж ахуйн нэгжид 290,4 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлж, сүүний чиглэлийн 50 аж ахуйн нэгжээс 248,6 мянган литр сүү саасан нь 2009 онтой харьцуулахад эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн тоо 1,1 дахин нэмэгдэж, эрчимжсэн аж ахуйгаас үйлдвэрлэсэн сүү 1,0 дахин, хувиар тус тус нэмэгдлээ.

100.0 5.0

18

Усалгаатай газар тариаланг дэмжиж, техник, технологийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, хадлан тэжээл бэлтгэх хүчин чадлыг нэмэгдүүлэх

Аймгийн хэмжээгээр усалгаатай тариалж байгаа төмс, хүнсний ногоо, малын тэжээл 830,6 га, хадлангийн талбай 91 га , нийт 919,6 га болсон нь, 2008 онтой харьцуулахад 75.5 хувиар нэмэгдсэн байна. Сумдад усалгаатай тариалан эрхлэх чиглэлээр орон нутгийн төсвөөс 190 сая төгрөгийн дэмлэг үзүүлсний дүнд усалгаатай талбай нэмэгдэж, усалгаатай талбайд шинээр 295 ажлын байр бий болсон байна. Мөн Тарагтын Арвайн тал, Төгрөгийн Мазар, Бүрдний Боригдойн услалтын системүүдийг сэргээн засварлаж, Хархорин суманд 5га, Баянгол суманд 10га-ийн услалтын систем шинээр байгуулсан. Услалтын системүүдийг сэргээн засварлахад орон нутгийн төсвөөс 100,0 сая, улсын төсвөөс 545 сая, ФАО-гийн төслөөс 40,0

100.0 5.0

Page 7: Улсын үндсэн чиглэл 2011

мянган доллар, иргэнээс 6,0 сая төгрөг зарцуулсан байна.Сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэлд техникийн шинэчлэл хийхэд байнга анхаарч ирлээ. Тухайлбал: Төмс, хүнсний, ногооны болон хадлангийн иж бүрдэл бүхий дунд оврын трактор -21, том оврын трактор, хагалгааны тоног төхөрөмжийн хамт-2 ш, комбайн-1 шинээр нэмэгдэж, Хархорин, Бүрд, Арвайхээр сумдад 298,5 сая төгрөгийн санхүүжилт бүхий техник нийлүүлэгдэж, “Техник дундын үйлчилгээний төв” байгуулагдлаа.

Ногоон хувьсгал үндэсний хөтөлбөр болон аймгийн дэд хөтөлбөр бусад төсөл, арга хэмжээнүүдийн хүрээнд өрхийн тариалан нэмэгдү үлэх талаар жил бүр дэс дараалсан арга хэмжээ авсаар ирлээ. Үүнд: аймгийн хэмжээгээр 5872 өрх хөтөлбөрт хамрагдан, 517,9 га талбайд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж 4588 тн ургац хураан авлаа. Төмс, хүнсний ногоо тариалж буй өрхийн тоо 2008 оноос 684 –өөр, өрхийн нэмэгдсэн дундаж орлого 40,2 мянган төгрөгөөр нэмэгдэв. Өнөөдрийн байдлаар манай ногоочид 26 га талбай бүхий 479 хүлэмж эрхэлж хүлэмжийн тоо 2008 оноос 56 –аар, хураан авсан ургац 11,5 тн-оор нэмэгдсэн байна. Мөн 174 зоооринд 821,6 тн үрийн төмс, 914,6 тн товарын төмс, хүнсний ногоо нөөцөлсөн нь 2008 оноос зоорийн тоо 21 ээр, хадгалсан үрийн төмсний хэмжээ 428,6 тн-оор нэмэгдсэн байна. Үр тарианы үйлдвэрлэлийг сэргээхийн тулд жил бүр газар тариалан эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулж, тулгамдсан асуудлыг тодорхой бодлогоор дэмжиж ирлээ.Энэ онд үр тариа тариалах иргэн аж ахуйн нэгжүүдэд үр, шатахууны зээлийн дэмжлэг үзүүлж, энэ арга хэмжээнд 231,3 сая төгрөг зарцуулав. Үүний үр дүнд 2100 га-д үр тариа тариалж, 2077 тн улаан буудай хураан авсан нь 2008 оноос тариалсан талбай 1530 га-аар, хураан авсан ургац 1927 тн –оор нэмэгдсэн байна. 2011 онд 5 аж ахуйн нэгж, 7 иргэн нийт 3580 га талбайд уринш боловсруулсан нь 2012 онд хүн амын хэрэгцээт гурилын 50.0 хувийг үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц үр тариа хураан авах нөхцлийг бүрдүүлж өглөө

19

Үрийн сорт, нэр төрлийг олшруулах, үрийн чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх

Алтантэрэм ХХК Алтайский -530 сортын элит үр 100 га-д, Мөнгөтхайрхан-Уул ХХК Алтайский-100 сортын үр 60 га-д үрийн чиглэлээр тариалж, 225 тн үр хураан авч, ТЭДСанд нөөцлөөд байна. байна. Дээрх сортуудын тариаланд МХГазартай хамтарч хянан баталгаа хийв. 2011 онд Нарийнтээл, Хархорин, Арвайхээр, Бат-Өлзий, Хайрхандулаан сумдад Албан бус үр үржүүлэгч -5, үр шинэчлэгч-9 сонгогдон гэрээ байгуулж,15 тн импала, 2 тн витара зэрэг арвин ургацтай, богино болцтой шинэ сортууд тариалж, 30,8 тн үр нийлүүлээд байна.Энэ онд албан бус үр үржүүлэгч нар нийт 10 тн импала сортын элит үр авч үрээ шинэчлээд байна. Дээрх үр үржүүлгийн ажлын үр дүнд нийт тариалсан төмсний үрийн 72,4% нь цэвэр сортын, 27,6 % нь хятад үрээр тариалсан байгаа нь хятад үрийн тариалалт урьд оноос 8,5 %-иар буурсан байна.

90.0 4.5

20 Төмс, хүнсний ногооны Мөн 174 зоооринд 821,6 тн үрийн төмс, 914,6 тн товарын төмс, хүнсний ногоо 100.0 5.0

Page 8: Улсын үндсэн чиглэл 2011

зоорийг шинээр барих, сэргээн засварлах

нөөцөлсөн нь 2010 оноос зоорийн тоо 5-аар, хадгалсан үрийн төмсний хэмжээ 428,6 тн-оор нэмэгдсэн байна.

21

Таримал ургамлын сайн чанарын үр үржүүлэх, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх

Аймагтаа сайн чанарын сортын үртэй болох, үрийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 19 сая төгрөгийн Үрин сан бүрдүүлж, үрийн санда 30 тн Импала, 3,5 тн солист, 1,5 тн гала сортуудын үр нөөцөд аваад байна. Дээрх арга хэмжээнүүдийн дүнд үрийн төмсний хангамж 2010 оноос 441,5 тн-оор нэмэгдсэн байна.

100.0 5.0

22

Чацаргана болон бусад жимс, жимсгэний суулгац бэлтгэх, тариалах, боловсруулах үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх

Хархорин ХК 2009-2010 онд 400000 ш чацарганы суулгац үйлдвэрлэж, Чацаргана хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар, Сэлэнгэ, Төв, Архангай, Өвөрхангай аймгуудад нийлүүлээд байна. Хархорин ХК-д Боловсруулах үйлдвэр байгуулах газрын зөвшөөрлийг орон нутгаас олгож, ТЭДСанггийн ЖДҮ-ийг дэмжих төслийн хүрээнд 450 сая төгрөгийн зээлийн дэмжлэгт хамруулаад байна. Мөн 2010-2011 онд тус бүр нь 120 м2 талбай бүхий 30 хүлэмжийг хөнгөлөлттэй үнээр олгосон.

100.0 5.0

23

Чацаргана, жимс, жимсгэний цэцэрлэг байгуулахад үр, суулгацын үнийн хөнгөлөлт үзүүлэх

2009-2011 онд аймгийн хэмжээгээр иргэд, аж ахуйн нэгжүүд болон сумдын 10 жилийн сургуулиуд 375 га талбайд чацаргана тариалж 11,1 тн жимс хураан авсан байна. Мөн энэ хугацаанд “ Чацаргана үндэсний хөтөлбөрийн хүрээнд 16 сумын 43 иргэн, 12 хоршоо 41100 ш суулгац 5 жилийн хугацаатай зээлээр авч тариалав. Зээлээр суулгац авсан 8 сумын 12 иргэнд ХХҮХэлтсээс тус бүр нь 300000, нийт 3,6 сая төгрөгийн урамшуулал олгов.

100.0 5.0

24 Орон нутагт сүү цуглуулж, боловсруулах үйлдвэр байгуулах

Монгол улсын Засгийн газрын 2006 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан “Сүү” үндэсний хөтөлбөрийг аймаг орон нутагтаа хэрэгжүүлэх зорилгоор аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулж, аймгийн Засаг даргын 2010 оны 11 дугаар сарын 29-ний өдрийн 370 тоот захирамжаар батлуулан, аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх жил жилийн үндсэн чиглэлд сумдад сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах цех бий болгоход дэмжлэг үзүүлэхээр тусгаж, хэрэгжүүлээд байгаа. Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.3, 2.3.9 заалтуудад сүү цагаан идээний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжихээр тусгасан.

Аймгийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлд нэн тэргүүнд сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжихээр заасны дагуу ЖДҮ-ийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн сангаас 6 төсөлд 105,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна. Аймгийн хэмжээнд нийт 9 суманд 14 сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах жижиг цех байгуулагдаад байгаа бөгөөд 2011 онд боловсруулах цехүүдэд 62.5 тн сүү нийлүүлэгдэж, ЕБС-ийн ”Үдийн цай“ хөтөлбөрийн бүтээгдэхүүний 60%-ийг ариутгасан ундны сүү, тараг, халуун аарц зэрэг бүтээгдэхүүнээр дээрх жижиг сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах цехүүд хангаад байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нийт 12 ажлын байр бий болоод байна. Тайлант онд ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгээр аймгийн хэмжээнд 3 сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах цех шинээр бий боллоо.

100.0 5.0

25 Сүү боловсруулах Сүү боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 6 цех ХХААЖДҮГ-ын 100.0 5.0

Page 9: Улсын үндсэн чиглэл 2011

хөргөлтийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх

“Мэдээлэл технологи дамжуулах төв”-өөс сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөгөө авч, зуучлуулан ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хөргөлтийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийг нийлүүлж үйл ажиллагаагаа явуулж байна.

26 Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны хэмжээг нэмэгдүүлэх

- Арвайхээр сумын 3-р багийн иргэн Лхагвасүрэн болон “Цэлмэг болор” ХХК-ийн хиамны цех байгуулан ажиллаж, оны эхний 10 сарын байдлаар байдлаар 3-4 төрлийн 3.6 тн хиам үйлдвэрлэн мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө авч, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд нийлүүлэн олны танил болоод байна. Арвайхээр суманд “Жаст“ группын “Жаст-Агро” компани 1000тн мах хадгалах зоорь бүхий хоногт 250 бод, 500-1000 бог нядлах хүчин чадалтай мах боловсруулах үйлдвэр ашиглалтанд оруулахаар одоогоор 2.5 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэн, 2012 оны 4-р сард ашиглалтанд оруулаар төлөвлөн үйлдвэрийн байрны барилгын ажлын 75 хувийн гүйцэтгээд байна. Аймгийн ИТХТ-ийн 2010 оны 06-сарын 16-ны 53 дугаар тогтоолоор аймагт 50,0 сая төгрөгийн санхүүжилтээр махны нөөц бүрдүүлэх шийдвэр гаргуулсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Арвайхээр сумын “ Дуут эрдэнэ” ХХК-тай 2010 оны 11-р сарын 01-ний өдөр 01 тоот гэрээ байгуулан, 30 тн хонины мах нөөцлүүлж, 2011 оны 3-р сараас аймгийн төвийн иргэдэд худалдаалан, хаврын улиралд тодорхой хэмжээгээр махны үнийн тогтвортой байдлыг хангасан. Мөн Аймгийн ИТХТ-ийн 2011оны 11/01 дугаар тогтоолоор хүн амын хүнсний хэрэглээний бодит гүйцэтгэлд тулгуурлан орон нутгийн хүнсний нөөц сан бүрдүүлэх, захиран зарцуулах журмыг батлуулан мөрдөж ажиллаж байна. Тус тогтоолын дагуу 2011 онд 50,0 сая төгрөгийн санхүүжилтээр махны нөөц бүрдүүлэх зорилгоор Арвайхээр сумын “Дуут эрдэнэ” ХХК-тай гэрээ байгуулан одоогоор 12,5тн хонины мах нөөцлөөд байна.

100.0 5.0

Зорилт 7. Хүн амын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн дэд бүтцийн салбарыг хөгжүүлнэ

27 Нийслэл, аймаг, орон нутгийн инженерийн дэд бүтцийг сайжруулах

Арвайхээр сумын баруун хэсгийн 1300 метр, төвийн хэсгийн 50 метр бохир усны төв шугам, цэвэр усны 56 метр шугамыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар их засвар хийлээ. Азийн хөгжлийн банкны эргэн төлөгдөх хөрөнгө оруулалтаар “МОН 23-01” төслийн хүрээнд Арвайхээр сумын гэр хорооллын усан хангамжийг сайжруулах, Онги голоос цэвэр ус татаж, хотын дотор цэвэр усны шугамыг өргөтгөх, шинэчлэх, бохир усны ариутгах татуургыг засварлах зэрэг ажлуудын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэлээ. Уг ажлууд 2012 оноос хийгдэж эхэлнэ. Хархорин суманд 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажил хийгдэж дууслаа. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны шийдвэрээр инженерийн шугам сүлжээний эзэмшлийн заагийг албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, ханган нийлүүлэгч байгууллага бүрээр тогтоон өгч, ашиглалт хамгаалалтыг эзэмшигч байгууллага хариуцаж байхаар шийдвэрлээд байна.

100.0 5.0

28 Аймаг, сумдын дулаан Аймгийн ИТХТ-ийн 2011 оны 50 дугаар тогтоолоор Бүрд, Өлзийт, Төгрөг, Гучин- 100.0 5.0

Page 10: Улсын үндсэн чиглэл 2011

хангамжийн дэд бүтцийг сайжруулж, шинэчлэх

Ус, Богд, Хайрхандулаан, Уянга сумдын төсөвт байгууллагуудын дулааны зуух, Тарагт сумын ЗДТГазар, Цэцэрлэг, Эмнэлэг, Соѐлын төвийн дулааны зуухууд, Нарийнтээл, Баянгол сумдын эмнэлгийн дулааны зуухуудыг хувьчлах шийдвэр гарч тендер зарлан Засаг даргын 2011 оны 221 дүгээр захирамжаар эдгээр зуухыг удирдах үйл ажиллагааны үр дүнг харгалзан менежментийн гэрээгээр хувьчилахад мөрдөх журам, гэрээний төсөл, худалдах доод үнийг батлан журмын дагуу тендерийг явуулж, Бүрд, Уянга сумдын төсөвт байгууллагуудын дулааны зуухны тендерт “Арвай-Илч” ХХК, Өлзийт сумын төсөвт байгууллагуудын дулааны зуухны тендерт “Үлэмж хурд” ХХК, Тарагт сумын ЗДТГазар, Цэцэрлэг, Эмнэлэг, Соѐлын төвийн дулааны зуухны тендерт “Бүргэтэй хайрхан” ХХК, Төгрөг сумын төсөвт байгууллагуудын дулааны зуухны тендерт “Сод-Ээл” ХХК, Хайрхандулаан сумын төсөвт байгууллагуудын дулааны зуухны тендерт “Өв-Өгөөмөр” ХХК, Гучин-ус сумын төсөвт байгууллагуудын дулааны зуухны тендерт “Өвбаян-Улаан” ХХК, Богд сумын төсөвт байгууллагуудын дулааны зуухны тендерт иргэн П.Энхтайван, Баянгол сумын Эмнэлгийн дулааны зуухны тендерт “Баруун цэгээн нуур” ХХКомпаниуд тус тус шалгаруулан хөрөнгийг газар дээр нь очиж хүлээлцэн, 2 жилийн хугацаатай менежментийн гэрээг байгуулаад байна.

29

Баруун чиглэлийн цахилгааны шугам сүлжээний алдагдлыг бууруулахын тулд Баянтээгийн нүүрсний уурхай дээр 20 мВт-ын цахилгаан станц байгуулах

2011 онд эх үүсвэр шийдэгдээгүй. Станц байгуулагдаагүй. Тооцоолол төсвийг хүргүүлсэн. 2012 онд хийхээр төлөвлөгдсөн болно

70.0 3.5

ГУРАВ. ХҮНД ЭЭЛТЭЙ БАЙГАЛЬ ОРЧИН, БҮС НУТАГ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Зорилт 8. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгаралтыг багасгаж, хүрээлэн байгаа орчны бохирдол, доройтлыг бууруулна

30

Газрын доорхи усны хяналт, шинжилгээг өргөжүүлэн, ахуйн бохир ус цэвэрлэх техник, технологийн зохистой шийдлийг тодорхойлох

Газар доорхи усны горимын ажиглалтыг Арвайхээр суманд хяналтын цооногт, Төгрөг, Хархорин суманд энгийн уурхайн худагт тус тус хийж байна. “Усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төслийн санхүүжилтээр Хархорин, Бүрд сумдад мониторингийн цооногийг шинээр байгуулан усны түвшний ажиглалтыг хийх багаж, тоног төхөөрөмжийг хүлээн авч, хэмжилт хийхэд бэлэн боллоо.

100.0 5.0

31 Хөв, цөөрөм байгуулж, хур бороо, гадаргын түр урсацыг хуримтлуулах

Улсын төсвийн 83.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр сумын Харзтайн голын адагт 2.3 га талбай бүхий хөв цөөрөм байгуулах ажлыг “Онги-Ээж” ХХКомпани хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өглөө. Хөв нь 3202.6 м3 ус хуримтлуулан 10 мянга гаруй га бэлчээрийг усжуулж бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлээд байна.

100.0 5.0

32 Усны хагалбар болон гол Улсын төсвийн 83.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр сумын 100.0 5.0

Page 11: Улсын үндсэн чиглэл 2011

мөрний урсац бүрэлдэх эх орчимд зохицуулалттай усан сан, хөв, цөөрөм байгуулж, хур бороо, гадаргын түр урсацыг хуримтлуулах, говийн бүсэд газрын доорхи усан сан, хөв, цөөрөм байгуулах /Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Харзатын гол/

Харзтайн голын адагт 2.3 га талбай бүхий хөв цөөрөм байгуулах ажлыг “Онги-Ээж” ХХКомпани хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өглөө. Хөв нь 3202.6 м3 ус хуримтлуулан 10 мянга гаруй га бэлчээрийг усжуулж бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлээд байна.

33

Орхон голд урсацын тохируулга хийх, усны нөөцийн цогцолборын судалгаа хийх

Орхон голд урсацын тохируулгын ажил хийгдээгүй, “Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төслийн баг голын менежментийн төлөвлөгөөг хийж байна.

50.0 2.5

34

Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг өргөтгөх

Унах хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Онги Бороо-1, 2 экспидеци, Уянга сумын Ширээтийн даваа, Баруунбаян-Улаан сумын Зүүн Богд ууланд суурилуулсан генераторуудын үйл ажиллагаа хэвийн явагдсан. Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрлийг Ус, Цаг уурын Хүрээлэнгээс 5 дугаар сарын 1-ны өдрөөс олгосон. Газрын генератороор 23 удаа, Онги Бороо-1, 2 экспидеци 16 удаа цаг агаарт зориудаар нөлөөлж, орох хур тунадасны хэмжээг 0,5-23 мм буюу дунжаар 5,3-61,7 хувиар нэмэгдүүлсэн.

90.0 4.5

Зорилт 9. Байгаль орчинд халгүй цэвэр технологийг дэмжиж, аялал жуулчлалыг хөгжүүлэн, байгаль орчны доройтлыг нөхөн сэргээх ажлыг нэмэгдүүлнэ

35

“Хархорум-ХIII зуун” Хархорин хотыг аялал жуулчлалын хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газар “Хархорум-XIII зуун” төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хурлыг 2011 оны 06-р сарын 21-ний өдөр зохион байгуулсан. Тус уулзалтаар “Хархорум-XIII зуун”төслийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төрийн болон гадаад дотоодын санхүү хөрөнгө оруулалт, Засгийн газрын бодлогын дэмжлэг шаардлагатай байгаа талаар хэлэлцлээ. “Хархорум-XIII зуун” төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖЯ-ны болон ҮХШХ-ны холбогдох ажилтнууд, Хархорин экспедици, Түүхийн хүрээлэнгийн судлаачид болон дэлхийд нэртэй Япон архитекторч нар ажиллаж байна. Мөн “Хархорум-XIII зуун” цогцолборын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, урьдчилсан судалгааг боловсруулах тендерийг ҮХШХ-ноос зарлаж “Монгол Уурхай” ХХК гүйцэтгэж байна.

100.0 5.0

36 Ойг нөхөн сэргээх, говь, хээрийг ойжуулах, ойн зурвас байгуулах

Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороо 2011 онд тус аймагт улсын төсвөөр гүйцэтгэх ойжуулалт, Ногоон хэрэм хөтөлбөрийн хүрээнд ойн зурвас байгуулах ажлын гүйцэтгэгчийг Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Шинэсний тарьц, үрээр гүйцэтгэх 20 га ойжуулалт, 50га БСУТАжлын гүйцэтгэгчээр Бат-Өлзий суман дахь сум дундын Ойн анги, туслан гүйцэтгэгчээр Бат-

100.0 5.0

Page 12: Улсын үндсэн чиглэл 2011

Өлзий сумын “Ихбуян”, “Батхайрхан”, “Эх булаг” нөхөрлөлүүд, тал хээр, говийн бүсэд навчит модны суулгацаар 30 га ойжуулалт хийх ажлын гүйцэтгэгчээр Хархорин сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, загийн үрээр гүйцэтгэх 10 га ойжуулалтын гүйцэтгэгчээр Богд сумын “Шар хөв” нөхөрлөл, “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд 8 га ойн зурвас байгуулах ажлын гүйцэтгэгчээр Хархорин сумын “Хөвч ирээдүй” нөхөрлөлийг тус тус шалгаруулав. Тус газраас дээрхи тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж урьдчилгаа санхүүжилтийг олгож ойг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэв.

-2011 онд улсын төсвөөр ойжуулалт, Ногоон хэрэм хөтөлбөрийн хүрээнд ойн зурвас байгуулахаар төлөвлөсөн ажил бүрэн хийгдэж намрын тооллогоор дээрхи аж ахуйн нэгж байгууллагууд 75-78 хувийн амьдралттай улсын комисст хүлээлгэж өгсөн байна. Харин мод бэлтгэсэн аж ахуйн нэгж, нөхөрлөлүүд өөрийн хөрөнгөөр 60 га талбайд ойг нөхөн сэргээх ажлыг /24 га ойжуулалт, БСУТАжил 36 га/ шинэсний тарьцын хүрэлцээ нөөц хомс байсан учир шинэсний үрээр ойжуулалт БСУТАжлыг гүйцэтгэсэн. Гэвч байгалийн хүчин зүйл хүчтэй мөндөр, мэрэгч амьтан оготны нөлөөгөөр шинэсний цухуйцын амьдралтын хувь намрын тооллогоор шаардлагын хэмжээнд хүрсэнгүй.Ойг нөхөн сэргээх ажлыг хүлээн авах комиссоос өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх ойжуулалт, БСУТАжлыг аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдээр дахин гүйцэтгүүлж хүлээн авахад сум дундын Ой ангийн дансанд хөрөнгийг төвлөрүүлж шинэсний тарьцаар нэгдсэн нэг газарт зураг төслийн дагуу дахин гүйцэтгүүлэх үүрэг чиглэл өгсөн. Улсын төсвөөр гүйцэтгэсэн ойжуулалт, Ногоон Хэрэм,төв суурин газрыг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламж байгуулах ажилд нийт 70 хүнийг түр ажлын байраар хангажээ.

37

Ойг хөнөөлт шавьж, өвчин, ой, хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохион байгуулах

Ой хээрийн түймэртэй тэмцэх талаар Монгол улсын Засгийн газрын 2009 оны 02 тоот албан даалгавар, Ой хээрийн түймрээс хамгаалах тухай БОАЖСайдын 2011 оны А-87 тоот тушаал, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай Улсын онцгой байдлын комиссын 2011 оны 02 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх талаар аймгийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг аймгийн Засаг даргаар батлуулж хэрэгжилтийг зохион байгуулж байна. Ой хээрийн түймрийн үе эхэлж байгаатай холбогдуулан 3 сарын 15-наас аймгийн Онцгой комисс, ОБХэлтэс,УЦУОШАлбатай хамтран түймрийн цагийн байдлын талаар шуурхай мэдээлэл авах, түймэртэй тэмцэх ажлыг удирдлагаар хангах үүрэг бүхий хариуцлагатай дежурыг ОБХэлтэс дээр байнга ажиллуулж байна. 2011-05-12-ноос 14-ний өдрүүдэд Батөлзий сумын Төмөртийн Гозгор гэдэг газар аянганы улмаас ой хээрийн түймэр гарч орон нутгаас 150 гаруй иргэн, аймгийн ОБГазрын бие бүрэлдхүүн газар дээр нь шуурхай ажиллаж унтраасан. Түймрийн улмаас 25 га талбай шатсаны 22 га талбай нь ойн бус талбай буюу хээрийн өвсний түймэр бөгөөд 3 га ойн сангийн талбай түймэрт нэрвэгдэж шууд хохирол 985,0 мян.

100.0 5.0

Page 13: Улсын үндсэн чиглэл 2011

төг, экологийн хохирол 2520,0 мянган төгрөгийн хохирол учирсан.

38

Ойн түймэр, хөнөөлт шавьж өвчний судалгаа шинжилгээ, хяналтыг сайжруулах

2011 оны 05 сарын 23-25-ний өдрүүдэд Ойн газар, ШУАкадемийн Биологийн хүрээлэнгийн хамтарсан мэргэжлийн баг тус аймгийн ой бүхий газруудаар явж ойн хөнөөлт шавжийн нарийвчилсан болон тойм судалгааг явуулж ойн хортон хөнөөлт шавжийн голомт тархалт өмнөх жилүүдээс харьцангуй бага байгааг судалж тогтоосон. Харин Уянга, Батөлзий сумын Баянхонгор аймагтай хил залгаа ойн сангийн талбайд эгэл бийрэн сүүлт эрвээхэйн голомт илэрсэн тул энэ жил манай тус аймагт хийгдэх 9000 га устгал тэмцлийн ажлыг тэнд явуулахаар хортон устгалын тендерт шалгарсан “Гранд форест” ХХКомпани, нислэгийн багийн хамт олон бэлтгэл ажлыг хангуулж байна.

100.0 5.0

39

Уул уурхайн олборлолт, ашиглалтын явцад элэгдэл, эвдрэлд өртсөн газрыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх

Эвдрэлд орсон талбайн 73% буюу 8 газрын 541.07 га талбай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаагаар, 27% болох 3 газрын 20.9 га талбай гар аргаар алт олборлолтын нөлөөгөөр эвдэрэлд өртсөн. Аймгийн хэмжээнд ашигт малтмалын хайгуулын 69, ашиглалтын 28 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Засгийн газрын 2010 оны хуралдааны 55 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүргийн дагуу манай аймгийн ашигт малтмал ашиглалтын 22 лиценз цуцлагдах шийдвэрт хамрагдаад байна. Уул уурхайн салбарт сүүлийн үед дотоод овоолгын болон хаягдал багатай техник ашиглаж ажилласнаар үйлдвэрлэлийн хаягдалгүй технологийг нэвтрүүлж байгаль орчинд сөрөг нөлөө багатай үйл ажиллагаа явуулж байна. Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт ашигт малтмалыг эрж хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2011 оны 144 дүгээр тогтоолын дагуу тус аймгийн нутагт ажиллаж байсан алтны шороон орд ашиглах тусгай зөвшөөрөл бүхий 4 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан. 2008-2011 онд нийт 476.3 га талбайд техникийн, 403.3 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн нь нийт хөндөгдсөн газрын 50 хувьд нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

90.0 4.5

40

Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг бэхжүүлэх, ой, хээрийн түймэр болон байгалийн гамшгаас сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх

Тус аймгийн Бат-Өлзий, Хархорин сумын 50 өрх айлтай ой, хээрийн түймэр болон байгалийн гамшгаас сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулан тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын сайжуулж, ой хээрийн түймэр болон бусад байгалийн гамшгаас хамгаалах ажлыг хэрэгжүүллээ. Мөн Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хархорин сумын Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын хэлтэстэй хамтран 2 удаагийн сургалт, семинарийг зохион байгуулж санамж, гарын авлага, тараах материал хэвлүүлж иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад тараан сурталчилсан. Хархорин сумын Жалбаа, Шанх баг болон Хужирт сумын 2-р багийн нутгаар Ан агнуурын тухай, Амьтны аймгийн тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа талаар үзлэг шалгалтын ажлыг зохион байгууллаа. Шалгалтаар илэрсэн зөрчилгүй бөгөө тарваганы тархац сүүлийн гурван жилд их хэмжээгээр багассан ба энэ нь

100.0 5.0

Page 14: Улсын үндсэн чиглэл 2011

сүүлийн жилүүдийн зудтай холбоотой болохыг нутгийн иргэдийн дунд хийсэн судалгааны дүн харууллаа. Аялал жуулчлалын оргил ачааллын үе болох 6, 7, 8 дугаар саруудад аж ахуй нэгж, байгууллага, эко гэр болон аялалгч, жуулчдын очих дуртай газруудад байгаль хамгаалагч болон иргэдийн сонор сэрэмжийг нэмэгдүүлэн ажиллаа.

41

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны материаллаг бааз, техник хэрэгслийг сайжруулах

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжуулахад зориулж БОАЖЯамны санхүүжилтээр албан тасалгааны хэрэглэлийг шинээр авч 1.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх” нь төслийн санхүүжилтээр Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дэргэд аялагч жуулчдад зориулсан мэдээлэл сурталчилгааны төв, эко байрыг 13.2 сая төгрөгний хөрөнгөөр барьсан. Мөн уг төслийн санхүүжилтээр Орхоны хөндийн байгалийн цогцолборт газарт нэвтрэх орох, гарах хаалгыг тус тус ашиглалтанд оруулсан.

100.0 5.0

42 Байгаль хамгаалагчийн нэг загварын ажлын байр, мэдээллийн төвтэй болох

Тус аймагт Байгаль хамгаалагчийн байр бариулах ажлыг БОАЖЯам, Ойн газраас 2012 онд санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Сум дундын Ой ангийн ажлын байртай хамт байгаль хамгаалагчдын мэдээллийн төв байгуулах асуудлыг хамт шийдвэрлэхээр ажлыг эхлүүлээд байна. Барилгын ажил 60%-тай байна.

90.0 4.5

43

Цөлжилт ихээр явагдаж байгаа бүс нутгуудад усны нөөцийг нэмэгдүүлэх, мод, бут, сөөг тарьж ургуулан ногоон хэрмийн хэмжээнд хүргэх ажлыг эрчимжүүлэх, цөлжилтөөс сэргийлэх, хөрс хамгаалах эрх зүйн орчныг бий болгох, цөлжилттэй тэмцэх сургалт, сурталчилгааг нэмэгдүүлэх

Төв суурин газарт ногоон байгууламж байгуулах, мод бут тарихад учирч буй саад бэрхшээл, гарч байгаа алдаа дутагдал түүнийг арилгах арга зам, бусад газруудад гарч байгаа тэргүүн туршлага, арга технологийн талаар орон нутгийн телевизээр сурвалжлага, ярилцлага хэлбэрээр нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд түгээлээ. Мод тарих өдрүүдээр сум дундын Ой анги, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Хархорин сумын “Хөвч ирээдүй” нөхөрлөл, иргэн Г.Пүрэвнамбар, Нарийнтээл сумын “Мөнх ногоон мандал” хоршоо, Баян-Өндөр сумын “Хярын бүрдийн холбоо” ТББайгууллага, Арвайхээр сумын иргэн Д.Гөлгөө зэрэг мод үржүүлгийн ажил эрхэлдэг газрууд суулгац борлуулах үзэсгэлэн худалдааг Арвайхээр, Хархорин, Баян-Өндөр, Нарийнтээл сумдад зохион байгуулж иргэд байгууллага, аж ахуйн нэгжүүдэд 35000 гаруй мод бутны суулгац нийлүүлжээ. Мөн “Чацаргана” хөтөлбөрийн хүрээнд 13500 орчим суулгацыг иргэдэд гэрээгээр олгосон. Бүх нийтээр мод тарих хавар , намрын өдрүүдээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд 81610 ширхэг мод бут тарьж, 181 байгууллага, аж ахуйн нэгж 8365 иргэд оролцсон байна.

100.0 5.0

44

Элсний нүүдлийг зогсоох заган ойг үрээр тарих, нөхөн сэргээх ажилд дэмжлэг үзүүлэх

Шинэсний тарьц, үрээр гүйцэтгэх 20 га ойжуулалт, 50га БСУТАжлын гүйцэтгэгчээр Бат-Өлзий суман дахь сум дундын Ойн анги, туслан гүйцэтгэгчээр Бат-Өлзий сумын “Ихбуян”, “Батхайрхан”, “Эх булаг” нөхөрлөлүүд, тал хээр, говийн бүсэд навчит модны суулгацаар 30 га ойжуулалт хийх ажлын гүйцэтгэгчээр Хархорин сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, загийн үрээр гүйцэтгэх 10 га ойжуулалтын гүйцэтгэгчээр Богд сумын “Шар хөв” нөхөрлөл, “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд

100.0 5.0

Page 15: Улсын үндсэн чиглэл 2011

8 га ойн зурвас байгуулах ажлын гүйцэтгэгчээр Хархорин сумын “Хөвч ирээдүй” нөхөрлөлийг тус тус шалгаруулав. Тус газраас дээрхи тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж урьдчилгаа санхүүжилтийг олгож ойг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэв. Мөн Баруунбаянулаан суманд ЦТГТМ төслийн шугамаар загийн үрийг бортогонд үрслүүлж ойжуулалт явуулахаар болж 7000 ш тарьц ургуулж байна.

45 Булаг шандын эхийг тохижуулах

Улсын төсвийн хөрөнгөөөр 10 суманд 10 булаг шанд, рашаан, голын эх /Бат-Өлзий сумын Бат-Өлзий сумын Хамар, Төгрөг сумын Уушигийн рашаан, Гучин-Ус сумын Эрдэнэ толгой, Нарийнтээл сумын Мандал, Өлзийт сумын Хөндлөн, Хайрхандулаан сумын Бөөр, Баянгол сумын Эргэн ус, Тарагт сумын Асгат, Зүүнбаян-Улаан сумын Үзүүр цохио булаг, Баян-Өндөр сумын Шар бүрдний голын эх, Төгрөг сумын Уушигийн рашаан, Гучин-Ус сумын Эрдэнэ толгой, Нарийнтээл сумын Мандал, Өлзийт сумын Хөндлөн, Хайрхандулаан сумын Бөөр, Баянгол сумын Эргэн ус, Тарагт сумын Асагт, Зүүнбаян-Улаан сумын Үзүүр цохио булаг, Баян-Өндөр сумын Шар бүрдний голын эх/, мөн “Цөлжилтийг бууруулах газрын тогтвортой менежмент” төслийн хөрөнгөөр Богд, Баруунбаян-Улаан, Уянга, Зүүнбаян-Улаан сумдад 8, “Тогтвортой амжиргаа-II” төслийн хөрөнгөөр 12 суманд 26 булаг шанд, рашааны эхийг тус тус хашиж хамгаалан нутгийн иргэд малчны бүлэгт хариуцуулан өглөө.

100.0 5.0

ДӨРӨВ. ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХ НИЙГМИЙН БОДЛОГО

Зорилт 10. Бүх шатны боловсролын хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлж, боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах боломжийг бүрдүүлнэ

46 Хүүхдэд урлагаар дамжуулан гоо зүйн хүмүүжил олгох нөхцөлийг нэмэгдүүлэх

Хэлтсийн дэргэдэх “Ирмүүн” бүжгийн дугуйланг өргөтгөн дуу хөгжим, бүжгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Суварга” хүүхдийн театр болгож 2011-2012 оны хичээлийн жилд нийт 200 орчим хүүхдийг үйл ажиллагаандаа хамруулж байгаа бөгөөд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан тус театрын сурагчдын оролцоотойгоор “Сэтгэлийн домог” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийг найруулан тавилаа. Тус бүжгэн жүжгийг Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглож Улаанбаатарчуудын хүртээл болголоо. Бүжгэн жүжигт нийт 90 хүүхэд гол болон туслах дүрийг бүтээсэн байна. Тус бүжгэн жүжгийн үйл ажиллагаанд зарцуулагдсан 20 сая төгрөгийг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн. Тус хэлтсээс сүүлийн жилүүдэд хүүхдийн хөгжлийн чиглэлээрх дугуйлан, секцэнд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх, чанар, хүртээмжийг сайжруулах чилэлээр анхаарч, 2011-2012 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд соѐл, урлагийн 120, спортын 80 гаруй дугуйлан, секцэнд 15000 орчим хүүхэд суралцаж, өөрсдийн авъяас, ур чадвараа нэмэгдүүлэв.

100.0 5.0

47

Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын дагуу хүүхдэд зориулсан уран

Хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах чиглэлээр хүүхдүүдийн тайлан тоглолтыг дэмжиж нийт 6 хүүхэд, 2 хамтлагийн тайлан тоглолтыг зохион байгуулж бусад байгууллагуудтай хамтран ажилласан. Хүүхдийн хөгжлийн чиглэлээр зохион байгууллагддаг төвлөрсөн арга хэмжээнд давхардсан тоогоор 5000

100.0 5.0

Page 16: Улсын үндсэн чиглэл 2011

бүтээлийн улсын 4 дүгээр уралдааныг зохион байгуулах

гаруй хүүхэд оролцож, 18000 орчим хүүхдэд хүрч ажилласан байна.

48 Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх

2011-2012 оны хичээлийн жилд Аймгийн хэмжээнд 19 сумын 58 багт нүүдлийн гэр цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулагдаж, 2-5 насны 3163 хүүхэд хамрагдаж, СӨБ-ын үндсэн бүлгийн хамран сургалт 38,1 %, хувилбарт сургалт 33,6%, нийт хамран сургалт 74,2%-тай байна. 2010 онд 7086 хүүхэд СӨБ-д хамрагдаж байсан бол 2011 онд 7172 хүүхэд хамрагдаж өмнөх оноос 834 хүүхдээр өссөн байна.

100.0 5.0

49

Баг бүрт цэцэрлэг ажиллуулах арга хэмжээ авч, сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх

Хархорин сумын 1, 2, орхон цогцолбор цэцэрлэгүүд зуны болон ээлжийн бүлгийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж, нийт 95 хүүхдийг хамрууллаа. Мөн Арвайхээр сумын 3-р цэцэрлэгт Мерсикор ОУБ-тай хамтран гэр цэцэрлэг зохион байгуулж, цэцэрлэгт хамрагдаагүй эмзэг бүлгийн 4-5 насны 25 хүүхдэд СӨБ олгож байна. Арвайхээр сумын 1,3,4,6-р цэцэрлэгүүдэд зуны сургалт хичээллэж, үүнд нийт 225 хүүхэд хамрагдан хичээллэсэн. 2011-2012 оны хичээлийн жилд Аймгийн хэмжээнд 19 сумын 58 багт нүүдлийн гэр цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулагдаж, 2-5 насны 3163 хүүхэд хамрагдсан нь СӨБ-д хамрагдах хүүхдийн тоо өсөхөд гол үр дүн өглөө. 19 сумын хүүхдийн цэцэрлэгт нийт 31 гэр цэцэрлэгийг нийлүүлснээр хувилбарт сургалтыг олон арга, хэлбэрээр зохион байгуулах, хамран сургалт нэмэгдэх, бага насны хүүхдэд СӨБ олгох нөхцөл боломжийг бүрдүүллээ.

90.0 4.5

50 2011-2012 оны хичээлийн жилд явуулын цэцэрлэгийн багш бэлтгэн ажиллуулах

Аймгийн хэмжээнд 19 сумын 58 багт нүүдлийн гэр цэцэрлэгт ажиллах мэргэжлийн 58 багш, 88 туслах багш, ажилтнуудыг сонгон гэрээгээр ажиллуулсан нь хувилбарт сургалтын чанарт эергээр нөлөөлсөн байна.

100.0 5.0

51

Шинээр барих 20 цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлж, цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх

2011 онд Арвайхээр суманд 150 хүүхдийн, Хархорин суманд 60 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгыг барьж ашиглалтанд оруулснаар цэцэрлэгийн хүчин чадал 210 суудлаар нэмэгдэж, 2012 оны 1 сард сургалтын үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болоод байна.

100.0 5.0

52

Ерөнхий боловсролын 130 сургуулийн дэргэдэх хоолны газрыг өргөтгөснөөр бага ангийн сурагчдыг сургуулийн дэргэдэх хоолны газрын үйчилгээнд хамруулах

Сургуулиудын хоолны газар, дотуур байрны гал тогоог зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах судалгаа гаргаж Хархорин-1, Арвайхээр-4, 1-р сургууль, Нарийнтээлийн сургуулиудад 1,2-р хоолны тогоо, пийшин, будаа агшаагч, хөргөгч, махны машин, аяга, таваг ариутгагч, бэлтгэлийн ширээ бүхий иж бүрэн тоног төхөөрөмж нийлүүлснээр 14 сургууль сургуулийн гал тогоогоор дамжуулан бага ангийн сурагчдын үдийн цай өгөх боломжийг бүрдүүлж, дотуур байрын сурагчдын ая тухтай хооллох орчин нөхцөл сайжирлаа.

90.0 4.5

53 Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг зөөврийн компьютерээр

Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг зөөврийн компьютерээр хангах ажлын хүрээнд 1080 багшийн судалгааг гарган БСШУЯ-нд хүргүүлсэн ба 2012 оны төсөвт тусган хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн болно.

100.0 5.0

Page 17: Улсын үндсэн чиглэл 2011

хангах ажлыг эрчимжүүлэх

54

Ерөнхий боловсролын сургуулийн стандартын шаардлага хангахгүй болсон барилгыг шинэчлэх

Уянга сумын 640 хүүхдийн хичээлийн барилгын гадна өрлөг, угсралтын ажил хийгдээд байна. Баянгол сумын хичээлийн байрны их засвар хийж, Бат-Өлзий, Гучин-Ус сумдын сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн зураг, төсвийг хийж БСШУЯ-нд хүргүүлээд байна.

100.0 5.0

55

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг боловсролд тэгш хамруулах орчин, нөхцөлийг сайжруулах

2011-2012 оны хичээлийн жилийн байдлаар Соѐмбо цогцолбор сургууль дээр Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бүлэг 20 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа ба аймгийн хэмжээгээр хамгийн олон байгаа сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай бүлэгт хамруулан сургах, ердийн сургуульд сургах боломжтой хүүхдүүдийг ЕБС-д сургах бодлого баримтлан ажиллаж байна.

90.0 4.5

56

- Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг илрүүлэх, оношлох арга хэрэгслийг боловсруулах, хараа, сонсгол, оюун ухааны бэрхшээлийг илрүүлэх бүрэн хэрэгсэл нийлүүлэх

2010-2011 оны хичээлийн жилийн 2-р улирлаас эхлэн ХБХ-ийн тусгай бүлгийн дэргэд “Амьдрах ухаан”-ы сургалтыг бүлэг нээн 2 дахь жилдээ хичээллүүлж байна. Уг бүлэгт улирал бүр аймгийн төвийн 9 багаас нийт 12-15 хүүхэд хамрагдаж байна. “Амьдрах ухааны сургалтаар төрөл бүрийн наамал, оѐдол, баримлаар бүтээл гарган улирал бүр бүтээлийн үзэсгэлэнгээ гарган сурталчилж байна. 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай бүлэгт хамруулан сурагчдаа 5 жилд 3 түвшний агуулгыг эзэмшүүлэн төгсгөх хөтөлбөр боловсруулан БСГ-аар батлуулан ажиллаж байна. ХБХ-ийг ЕБС-ийн сурагчидтай нэг орчинд суралцуулж байгаа нь шинэ орчинд дасах, бие биедээ туслах өөрсдийгөө сурагчдын нэг хэсэг гэдгийг мэдрэн үе тэнгийн сурагчид, багш нартайгаа ойр дотно хамтран ажиллаж сурагчдын хооронд үүссэн ялгаа бараг арилж байгаа сайн талтай байна. 2011 онд 2 сурагч МСҮТ-д, 1 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтад орж Урлахуй ухааны дээд сургуульд элсэн орсон ба ХБХ-ийн мэргэжил арга зүйн төв 29-р тусгай сургуульд 2 хүүхэд анхан шатны боловсролын шалгалтад тэнцэн тус сургуульд шилжин суралцаж байна. Мөн 6 сурагчийг ЕБС-ийн жирийн ангид шилжүүлэн суралцуулаад байна. ДЗОУБ-д хандан тусгай бүлгийн багш Х.Пүрэвсүрэнтэй хамтарч “Хөгжилд хөдөлгөөн туслагч” төсөл бичсэн нь батлагдаж 3 сая 700 мянган төгрөгийн санхүүжилтээр /гүйлтийн зам, дугуй, алхагч, бөмбөг, хөгжим, теливиз, ширээ сандал, тоног төхөөрөмжүүд/ хүүхдүүдийг сурах амрах орчинг бүрдүүлсэн ба эцэг эхийн дэмжлэгтэйгээр хаалга, цонх сольж анги танхимаа тохижуулж байна. Мөн БСГ-аас тусгай бүлгийн сурагчдыг 1 сая 269 мянган төгрөгийн ширээ сандлаар хангаж, одоо хангалттай сайн үнэлгээ бүхий “Хүүхдийн хөгжих орчин” кабинеттай сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.

- 2011 онд ХБХ-ийн бүлгийн сурагчид Өвөрхангай аймгийн 80 жилийн ойн бүтээлч ажлын хүрээнд “Хүүхэд бүхэн хайрын хаан” нэртэй тоглолтыг зохион байгууллаа. Тоглолтын үеэр БСГ-аас тусгай бүлгийн сурагчдын сургалтын орчин, сурах нөхцөл боломжийг сайжруулахад зориулан 1 сая төгрөг гардууллаа.

90.0 4.5

Page 18: Улсын үндсэн чиглэл 2011

57

Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах нөхцөлийг бүрдүүлж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах

ЕБ-ын II сургуулийн дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхүүдийн тусгай бүлгийн анги танхимыг тохижуулахад төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгээр 2.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, бүлгийн тоо, багшийн орон тоог нэмэгдүүллээ. Хөгжлийн бэрхшээлтэй болон хүнд нөхцөлд амьдарч байгаа 200 хүүхдийг жил бүр хүүхдийн зусланд амрааж тэдний хөгжих боломжийг нэмэгдүүллээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагааг “Сайн дурын туслагч” хүүхдүүдийн оролцоотойгоор “Хариу нэхээгүй тус”, “Сэтгэлийн илгээмж”, “Миний илүү чамд”, “Сэтгэлийн дэм” зэрэг аянуудыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж хэвшлээ.

90.0 4.5

58 Мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдийг бэхжүүлэх

2011 оны элсэлтийг 10 дугаар сард зохион байгуулж 5 мэргэжлээр 125 иргэнийг сургахаар гэрээ хийгдсэн. Тайлант хугацаанд зам, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийн 4 байгууллага үйлдвэр дээрх сургалтаар 105 иргэнийг сургаж, төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдлаа. Уг сургалтын зардалд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв болон дэд сангаас 47.3 сая төгрөг зарцуулав.Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын тоо 2008 онд 905 байсан бол 2011 онд 1498 болж 60.4 хувь өссөн байна. Энэ жил МСҮТ-ийг урт болон богино хугацааны сургалтаар мэргэжлийг дээшлүүлж, давтан сургаж хөдөлмөрийн зах зээлд нийлүүлсэн төгсөгчдийн 70-аад хувь нь ажлын байртай болсон байна. МСҮТ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хамтран зохион байгуулсан Барилгын өрөгч угсрагч, шаварчин, засал чимэглэлчин, тракторчин, уурын зуухны операторчин зэрэг мэргэжлүүдээр төгсөгчид 100 хувь ажлын байртай боллоо. Оюу толгойн хөрөнгө оруулалтаар 80 суралцагч суралцан төгсөж шинээ 184 суралцагчид суралцаж байна. Төгсөгчдийн мэдээллийг хөдөлмөрийн бирж дээр байршууллаа. МСҮТ нь хөдөлмөрийн зах зээлийн захиалгын үндсэн дээр мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг тогтолцоонд шилжээд байна.

90.0 4.5

59

Соѐл, урлагийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэн, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх

Аймгийн хэмжээнд 18 сумын Соѐлын төв 30,7 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар ОНС танхимаа тохижуулж, хөгжим техник хэрэгсэл, хувцас, дотоод тохижилтыг өөрийн төсөв болон гадны хөрөнгө оруулагч байгууллагуудын тусламж дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн. Япон улсын хөрөнгө оруулалтаар 7 тэрбум төгрөгөөр олон улсын стандартад нийцсэн “Хархорум” музей шинээр ашиглалтанд орлоо. Соѐлын байгууллагуудын үйлчилгээний хүрээг өргөтгөн нутгийн онцлогтой ардын урлагийг хөгжүүлэх зорилгоор аймгийн уртын дууны уралдааныг 4 удаа зохион байгуулж, *Миний нутаг сайхан* өдөрлөг, *Хүүхдийн Урлагийн Их Наадам* зэрэг аймгийн уралдаануудад нийт 10.250 гаруй ардын авъяастнуудыг хамрууллаа. Дээрх уралдаан наадмуудыг зохион байгуулсны үр дүнд соѐл урлагийн арга хэмжээнд хамрагсдын тоо 2011 онд 221966 болж өмнөх онтой харьцуулахад 10 орчим хувиар өслөө.

90.0 4.5

60 Орон нутгийн номын санд шинэ ном, хэвлэлээр баяжилт

Номын сангийн фондыг аймгийн хэмжээнд 2008 онд 3501, 2009 онд 6133, 2010 онд 1606, 2011 онд 2719 ширхэг номоор тус тус баяжуулан үйлчилгээний

90.0 4.5

Page 19: Улсын үндсэн чиглэл 2011

хийж, уншигчийн тоог нэмэгдүүлэх

хүртээмжээ нэмэгдүүллээ. 2011 онд хөрөнгө орууллатаар Бүх сумдын номын санд иж бүрэн компьютер, “Openbiblio” номын сангийн программ хангамж суурилуулан, аймгийн Төв номын санг 15 комьпютер бүхий электрон мэдээллийн төвтэй болгон үйл ажиллагааг нь өргөжүүллээ. Шинэ номоор баяжуулан үйлчилгээний цар хүрээг өргөтгөтгөсний дүнд үйлчлүүлэгчдийн тоо өмнөх онтой харьцуулахад 10978-аар өслөө.

Зорилт 11. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд хүн амд ээлтэй, тэгш, хүртээмжтэй, чанартай эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэж, хүн амын өвчлөлийг бууруулна

61 Эрүүл мэндийн салбарт төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх

Эрүүл мэндийн салбарын төрийн болон хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх төлөвлөгөөг 4 зорилтын хүрээнд 8 үйл ажиллагаа төлөвлөн 100% хэрэгжүүллээ. “Ариунсанаа” хувийн эмнэлэгт БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн клиникийн төрөхийн өмнөх амрах байр, жирэмсний эмгэгийн тасгийн 12 ортой үйлчилгээг шилжүүлэх, ортой 4 хувийн хэвшлийн эмнэлгүүдийн даатгалаас санхүүжих, Арвайхээр сумын 5 шүдний эмнэлгээр 1000 хүүхдийн шүд эрүүлжүүлэх ажлыг гэрээгээр гүйцэтгүүлсэн нь төр, хувийн хэвшлийн эмнэлгийн түншлэл сайжирч, БОЭТ-ийн ачаалал багасч, тусламж үйлчилгээний хүртээмж, чанар нэмэгдсэн.

100.0 5.0

62

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж үйлчилгээ, зөвлөгөө өгөх ур чадвар бүхий мэргэжилтнүүдийг бэлтгэх

БОЭТ, сум, өрхийн эмнэлэг, Хужирт, Элма-Хужирт, Өгөөмөр сувилалууд нь 8020 ахмад настны 6200 буюу 77,3%, 4015 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 3313 буюу 82,5%-ийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд, ХХҮХ-тэй хамтарсан 2 удаагийн сургалтанд 55 ахмад, ХБИ-ийн ар гэрийнхнийг хамруулан, дасгал хөдөлгөөнийг зааж сургаснаар 90 ахмадууд хийн дасгалаар тогтмол хичээллэдэг болсон. БОЭТөвийн ахмадын кабинетаар шинээр үйлчлүүлсэн 500 настанд насжилтийн карт нээж, биеийн жингийн индекс, өөрийгөө асрах чадвар, сэтгэхүйн чадвар зэрэгт үнэлгээ өгч, эрүүл мэндийн бүлгийг тогтоож хяналтанд авч ажилласан.

90.0 4.5

63

Жирэмсэн эмэгтэйчүүд болон ураг, нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал”-ыг хэлэлцүүлж, эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах ажлын хэсэг байгуулан, шуурхай ажлын төлөвлөгөө, албан даалгавар гарган хэрэгжүүлж байна. “Эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлийг бууруулъя” сэдэвт хэлэлцүүлгийг аймгийн ИХТ-ийн байгуулагатай хамтран зохион байгуулж, зөвлөмжийг гарган хэрэгжүүлж байна. Нярайн эрүүл мэндийн тусламжийн журам, шатлалын дагуу нярайн мэргэжлийн 2 эмч, 5 сувилагч ажиллуулж, хяналтын монитор 2, дуслын автомат шахуурга 3, амьсгал дэмжих АМБУ хүүдий 25, салиа соруулагч гар баллон 50, нярайн сэхээн амьдруулалтын ABCD-н багаж тоног төхөөрөмжийн байнгын бэлэн байдлыг ханган, нярайн эмч зайлшгүй байх заалтуудыг мөрдөж багаар 2510 нярайд тусламжийг үзүүлж, 2500гр - с доош жинтэй 129, хүнд эмгэгтэй 20 нярайг эмчилж эрүүлжүүлсэн

90.0 4.5

64 Сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах

Мянганы сорилтын сан /МСС/, НҮБ/ХС, Глобаль сан, ЭМЯ-тай хамтран 18 сумын эмнэлгүүдийг биоанализатор /хөрөнгө оруулалтаар 189 сая төг/,Хархорин, Хужирт сумын эмнэлгийг дуслын автомат шахуурга /НҮБ/ХС-аар 5сая 547мян.төг/, яаралтай

90.0 4.5

Page 20: Улсын үндсэн чиглэл 2011

тусламжийн эмнэлгийн хэрэгсэл /МСС-аар 30сая 512мян.төг/, Хархорин, Сант сумын эмнэлгийг Эхо аппарат /төсвөөр 10 сая төг/ зэргээр ханган тоног төхөөрөмжийн чадавхийг сайжруулсан. Сум, өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээг өвчнөөс сэргийлэх үйл ажиллагаа руу түлхүү хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж, нийгмийн эрүүл мэндийн сургалтанд 743 сум, өрх, багийн эмч нарыг хамруулан мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн..

65 Халдварт өвчний халдварыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх

Халдварт өвчний улирлыг угтуулан томуугийн цартахлын А хүрээний /H1N1/ вирусын халдвар, халдварт шар өвчин, салхин цэцэг, гахайн хавдар, гар хөл амны өвчин, бэлгийн замаар дамжих халдвар зэрэг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх ухуулга, сурталчилгаа, сэрэмжлүүлэг, зөвлөмж, шуурхай ажлыг эрчимтэй зохион байгуулан ажилласан.

90.0 4.5

66

Оношилгоо-эмчилгээний төвүүдийг бэхжүүлэх, оношилгоо, эмчилгээний стандарт, шалгуур үзүүлэлтүүдийг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох

БОЭТ, 18 сумын эмнэлгийг 189 сая төгрөгийн биохимийн хуурай биоанализатор, Глобаль сангийн дэмжлэгээр Хархорин, Хужирт сумдад сүрьеэгийн түрхэцийн шинжилгээ хийх тоног төхөөрөмж, түргэвчилсэн оношлуураар хангах, лаборант бэлтгэх, сорьц цуглуулах, хадгалах, зөөвөрлөх тогтолцооны хүрээнд анхан шатны эмнэлгүүдээс 6233 сорьц БОЭТ-ийн лабораторит зөөвөрлөгдөн онош баталгаажуулах зэрэг арга хэмжээнүүдийг авч ажилласан.

100.0 5.0

67

Малчид, алслагдсан орон нутгийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, өрхийн эмнэлгийн үйлчилгээг хөгжүүлэх

Малчдад нүүдлийн амбулоториор үйлчлэх тогтолцоог бүрдүүлэн, БОЭТ, Хархорин сумын нэгдсэн эмнэлэгийг явуулын амбулаторийн зориулалтын автомашинтай болгож, “Нүүдлийн амбулатор”-ийн үйлчилгээг эмэгтэйчүүд, дотор, хүүхэд, лаборатори, сэтгэл зүйч, зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй 3 удаа зохион байгуулж, 18 сумын хөдөөгийн малчид, эмзэг, ядуу бүлгийн болон отор нүүдлийн 13270 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд 67% нь өвчтэй илэрснийг эрүүлжүүлэн, зөвлөгөөгөөр хангалаа. Анхан шатны эмнэлгүүд малчдад нүүдлийн тусламж үйлчилгээг 19890 хүнд үзүүлж, НҮНЭ-дийн 20%, бага насны хүүхдүүдийн 30%-ийг хамруулж өвчлөгсдийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулсан

100.0 5.0

68

Зам, барилга, уул уурхай, үйлдвэр барих зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүд дээр Монгол ажилчдыг ажиллуулах зорилгоор мэргэжлийн сургалтын салбарт Азийн орнуудын мэргэжлийн сургалтын тогтолцоог нэвтрүүлэх, дутагдалтай мэргэжлээр ажилчдыг

2011 оны элсэлтийг 10 дугаар сард зохион байгуулж 5 мэргэжлээр 125 иргэнийг сургахаар гэрээ хийгдсэн. Тайлант хугацаанд зам, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийн 4 байгууллага үйлдвэр дээрх сургалтаар 105 иргэнийг сургаж, төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдлаа. Уг сургалтын зардалд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв болон дэд сангаас 47.3 сая төгрөг зарцуулав.

100.0 5.0

Page 21: Улсын үндсэн чиглэл 2011

дотоодод бэлтгэх, хурдавчилсан сургалтаар мэргэжил эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах

69

Зам, барилга, уул уурхай, үйлдвэр барих бүтээн байгуулалтын төслүүдэд ажиллах мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, мэргэжил эзэмшүүлэх

70 Мэргэжлийн боловсрол олгох сургалтад 45.0 мянган хүнийг суралцуулах

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын тоо 2008 онд 905 байсан бол 2011 онд 1498 болж 60.4 хувь өссөн байна.

100.0 5.0

Зорилт 12. Гэр бүл, нийгэм, хамт олонд тулгуурласан, зорилтот бүлэгт чиглэсэн халамжийн шинэчлэлийн тогтолцоог төлөвшүүлэн бэхжүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргаанытүвшинг дээшлүүлж, ядруурлыг бууруулна

71

Ядуурлыг бууруулах бодлого, хөтөлбөрийг иргэдийн хэрэгцээ, чадавхид тулгуурлан боловсруулж, хэрэгжүүлэх

Ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах дунд хугацааны төлөвлөлтийг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлууллаа. 2011 онд 1457 ажлын байр бий боллоо.

100.0 5.0

72

Өрхийн амьжиргааны түвшинг орлогыг орлуулан тооцох аргаар тодорхойлох судалгааг улсын хэмжээнд хийж дуусгах

2012 онд хийхээр төлөвлөгдсөн болно 90.0 4.5

73

Монгол Улсын иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг, хувь хүртээх ажлыг зохион байгуулах

Хүний хөгжил сангаас 114,648 иргэнд 30,713,235,000 төгрөг бэлнээр олгов. Аймгийн хэмжээнд 31,149 иргэний эрүүл мэндийн даатгалд хүний хөгжил сангаас 226,906,740 төгрөг, 5368 оюутаны сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд 2.684.000.000 төгрөг тус тус олгосон дүнтэй байна.

100.0 5.0

74

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх салбар дундын үйлчилгээний чанарыг сайжруулах, ТББ-ын оролцоог нэмэгдүүлэх

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх, зуны зусланд амрааж сургаж хөгжүүлэх, урлаг , спортын арга хэмжээнд хамруулах ажлыг Чинмэнд эмнэлэг, Цагаан залаа зуслантай хамтран зохион байгууллаа. Дээрх үйлчилгээнд нийт 214 хүүхэд хамрагдаж нийгмийн халамжийн сангаас 11.9 сая төгрөг зарцуулсан дүнтэй байна.

90.0 4.5

75

Хүүхдийн халамжийн хувилбарт үйлчилгээг бий болгон хөгжүүлэх, үйлчилгээг хүргэх байгууллага, иргэдийг чадавхижуулах ажлыг зохион байгуулах

Сум бүрээс нийт хөгжлийн бэрхшээлтэй 149 хүүхдийг 2-р ээлжээр “Цагаан залаа” зусланд амруулж 8.940.000 мянган төгрөгийг нийгмийн халамжийн сангаас зарцууллаа.

90.0 4.5

Page 22: Улсын үндсэн чиглэл 2011

Зорилт 13. Нийгмийн түншлэлийг төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг баримталж, ажилгүйдлийг бууруулна

76

Хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй байгаа мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх үйлдвэрлэл, сургалтын хөтөлбөрийг үргэлжлүүлэх, алслагдмал нутгийг шаардлагатай мэргэжилтнээр хангах, орон нутагт нь бэлтгэх, орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх

Сургалтын итгэмжлэгдсэн 12 байгууллагатай хамтран 21 удаагийн сургалтанд 380 иргэнийг /үсчин, зочид буудлын үйлчлэгч, барилгын засал чимэглэл, барилгын өрөг угсрагч, сантехник, гар утас засвар,тракторчин, уурын зуухны машинист, зөөгч бармен, гар урлал, эсгийн урлал, гар урлал, фермер, гагнуурчин, тогооч/ хамруулж ХЭДС-аас нийт 45860500 төгрөг зарцууллаа. Мэргэжил олгох сургалтын дараах ажлын байр 76 хувьтай байна. Үүнээс 78 иргэн байнгын ажлын байраар, 211 иргэн түр ажлын байраар хангагдлаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2010 оны зээлийн эх үүсвэрт эхний хагас жилийн байдлаар 31 иргэн хамрагдаж 46100000 төгрөг , 2011 оны эх үүсвэрээс 63 иргэн 82050000 төгрөгний зээл тус тус авч нийт 128 шинэ ажлын байр бий боллоо

100.0 5.0

77

Оюутолгой төсөл болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хөрөнгөөр иргэдийг орон нутгийн МСҮТ-д түргэвчилсэн сургалтаар мэргэжил эзэмшүүлэх, ажлын байраар хангах үйл ажиллагааг зохион байгуулах

“Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтаар 117 иргэн суралцаж байгаа бөгөөд эдгээрээс 77 иргэн 4 мэргэжлийн төрлөөр төгсөж \2011 оны 11 дүгээр сард\ 32.4 хувь нь ажлын байраар хангагдсан байна. Мөн аймгийн ХХҮХ-ээс суралцагсадтай уулзаж санал хүсэлтийг нь сонсох, сургалтын чанарыг үнэлэх, оюутнуудын ирцийн бүртгэл, тэтгэлэг олгосон байдалд хяналт шинжилгээ үнэлгээ хийх зэрэг ажлыг 6 удаа зохион байгуулсан байна.

100.0 5.0

78

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулан аж ахуй эрхлэх иргэдийн санаачилгыг мэргэжил, арга зүй, аж ахуй эрхлэлтийн сургалт, жижиг зээл, санхүүгийн дэмжлэг, бизнес инкубацийн үйлчилгээ зэрэг арга хэрэгслээр дэмжин, хөтөлбөрт суурилсан хэлбэрээр зохион байгуулах

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг 6 суманд \Хайрхандулаан, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл,Төгрөг, Баянгол, Сант\ хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд 30 малчин өрхийг сонгож малчдыг мал маллагааны арчилгаа, арга ухаан, бэлчээрийн зохистой ашиглалт, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлэх зэрэг агуулгын хүрээнд шинэ мэдлэг олгох сургалтанд хамруулж, малжуулах ажлыг зохион байгууллаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ХЭДС-аас 86.9 сая төгрөг зарцуулсан дүнтэй байна.

100.0 5.0

79

Хөдөлмөрийн чадвартай ажилгүй байгаа иргэдийн судалгааг хот, дүүрэг, аймаг, сум, баг, хороо бүрээр тодорхой гаргаж тэднийг ажлын байраар хангах бодлого боловсруулж

Хөдөлмөрийн чадвартай ажилгүй байгаа иргэдийн судалгааг сум бүрээр гаргаж нийт 6802 иргэний мэдээллийг “Хөдөлмөрийн төв бирж” ийн мэдээллийн санд байршуулав. Мөн хөдөлмөрийн зах зээлийн шинэчилсэн программд хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй ажил хайж буй 2175 иргэний мэдээллийг шинээр байршуулсан болно.

100.0 5.0

Page 23: Улсын үндсэн чиглэл 2011

хэрэгжүүлэх

80

Ажиллах хүч, хөдөлмөрийн зах зээлийн статистик, мэдээллийг баяжуулан улсын хэмжээнд мэдээллийн сүлжээ, программ хангамжийг шинэчилж, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлэх

81

Албан бус хөдөлмөр эрхлэгчдэд жижиг зээл олгох, сургалт, мэргэжлийн зөвлөгөө өгөх, бизнес инкубацийн үйлчилгээгээр дэмжих

Албан бус хөдөлмөр эрхэлж буй 630 иргэнийг бизнесийн ур чадварыг хөгжүүлэх, мэргэжил дээшлүүлэх, давтан сургалтанд хамруулсан байна. Мөн бизнес инкубацийн үйлчилгээнд 4 иргэнийг хамруулсан байна. 90.0 4.5

ТАВ. ИРГЭНД ОЙРХОН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ

Зорилт 14. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үндсэн сүлжээ, дэд бүтцийг сайжруулах, шинэ техник, технологийг нэвтрүүлнэ

82 Иргэний шинэчилсэн бүртгэлийн тогтолцоог үе шаттайгаар хэрэгжүүлэх

Монгол улсын иргэдэд цахим үнэмлэх олгох бэлтгэл ажлын хүрээнд Иргэний шинэчилсэн бүртгэлд 16-аас дээш насны 76577 хүн хамрагдаж 103,0 хувьтай байна. Нийт бүртгэлд хамрагдсан иргэдийн 9968 буюу 13.2 хувь нь иргэний баримт бичгийн болон үндсэн мэдээллийн сангийн алдаатай байсныг УБХ-ийн иргэний бүртгэлийн тасгаас хяналтын байцаагч болон улсын бүртгэгч нар УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газарт очиж ажиллан 9401 иргэний зөрчил засагдаж, одоогийн байдлаар 567 буюу 0.9-ийн зөрчилтэй үлдэж цаашид зөрчлийг бүрэн арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байна. Иргэний үнэмлэхийг шинэчлэн олгох ажлын бэлтгэл хангагдаж байна. Иргэний цахим үнэмлэхийг түгээх, хүргэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогчоор, сумдад сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхлээд байна.

90.0 4.5

Зорилт 16. Хууль сахиулах болон хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаанд орчин үеийн техник, технологийг нэвтрүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, архив, төрийн албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи

нэвтрүүлнэ

83

Батлагдсан хууль тогтоомжийг төв, орон нутагт цаг алдалгүй хүргэх, эрх зүйн албан бус сургалтын

Энэ онд нутгийн захиргааны удирдлагын сургалт, семинарыг нэгдсэн журмаар зохион байгуулж ажилласан. 04 дүгээр сард сумдын Засаг дарга, төрийн захиргааны түшмэлүүдэд 2 өдрийн, 05 дугаар сард Засаг даргын Тамгын газрын дарга нарт 1 өдрийн, 06 дугаар сард сумдын Засаг дарга, хэсгийн төлөөлөгч, эрх зүйн хөтөч нарын

100.0 5.0

Page 24: Улсын үндсэн чиглэл 2011

хүртээмж, чанар, үр нөлөөг дээшлүүлэх

2 өдрийн, Хужирт суманд сумдын ЗДТГ-ын дарга, архив бичиг хэргийн эрхлэгч, орон тооны бус мэдээллийн ажилтнуудын 2 өдрийн сургалтыг тус тус зохион байгууллаа. 2011 оны 5, 9 дүгээр сард ЕБС-ын сурагчид, МСҮТөвийн оюутнуудад Үндсэн хууль, Хүүхдийн эрх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хөдөлмөрийн эрх зүй, гэсэн сэдвүүдээр нийт 5 удаагийн сургалт зохион байгуулсан бөгөөд сургалтуудад нийтдээ 235 хүүхэд хамрагдсан. Мөн оны 8,9 сард аймаг сумдын төсвийн менежерүүд, иргэд нийтдээ 85 хүнд зориулж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй уялуулан сургалт, мэдээллийг орон нутгийн төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх амьдрах ухаан зан үйл сургалтыг Арвайхээр сумын 10 багийн төв дээр багийн нутаг дэвсгэрт амьдардаг эрсдэлт бүлгийн иргэдэд сурталчилгааны материал тарааж, лекц, сургалтыг зохион байгуулсан.

84

Эрх зүйн сургалт, сурталчилгаа, цагдаа, олон нийтийн хамтын ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор баг, хороодын урамшуулалтай олон нийтийн байцаагч-ухуулагчдын сургалтыг зохион байгуулах

Аймгийн ЗДТГ, Хууль зүйн хэлтсийн дэргэд “Эрх зүйн туслалцааны төв” байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хөдөө орон нутагт 11 төвийг шинээр нээж, хууль эрх зүй сурталчлах ажил явагдаж байна. Тус танхимаар Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөрийн танилцуулга, самбарыг байршуулж иргэдэд мэдээлэл өгч гарын авлага тараах материалыг байршуулаад байна. Энэ ажлыг сумдад Цагдаагийн хэсгийн төлдөөлөгч, Төрийн захиргааны түшмэл хариуцан явуулж байна. Засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн түвшинд “Иргэний зөвлөл”-ийг байгуулах ажлыг амжилттай зохион байгуулав. Одоогоор 19 суманд 97 иргэний зөвлөл байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Иргэний зөвлөлийг байгуулахдаа иргэдийн нийтийн хурлаар авч хэлэлцэн хурлын тогтоолоор иргэний зөвлөлийг байгуулж, багийн Засаг дарга, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, иргэний зөвлөлийн ахлагч нар харилцан гурвалсан гэрээ байгуулж зөвлөлийн үйл ажиллагааг баталгаажуулав. Хөдөө малчдын хувьд малчны бүлэгтэй гэрээ байгуулж байгаа тохиолдол түгээмэл байлаа. Иргэний зөвлөлийн ач тус, хэрэгжүүлж ажиллах чиглэл, амар тайван орчин бүрдүүлэхэд хийж хэрэгжүүлэх ажлын талаар иргэдэд мэдээлэл хийж хэвлэл мэдээллийн байгууллагаар нэвтрүүлэх хийж түгээв. Аймгийн Соѐмбо, Арвайхээр, Хас телевиз, Ноѐн уул FM радио, Таны элч сонинд хөтөлбөрийг гарын авлага материалын хамт хүргүүлэн сурталчлуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нийт 6 удаа мэдээлэл, нэвтрүүлэг явуулав Хууль зүй дотоод хэргийн яам, ЦЕГ-аас хамтарсан сургалтыг Арвайхээр суманд явуулж сургалтанд сумдын ГХУС ажил хариуцсан түшмэлүүд, Цагдаагийн эрх бүхий албан тушаалтан, хэсгийн төлөөлөгчдийн нэгдсэн сургалт дадлагын ажиллагаа болсон. Үүнтэй уялдуулан төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөр болон сумдад явуулсан төлөвлөгөөт хяналт шалгалтын ажилтай хавсран аймгийн нийт сумдад “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа”- хөтөлбөрийн чиглэлээр сум,

100.0 5.0

Page 25: Улсын үндсэн чиглэл 2011

багийн Засаг дарга, ИТХТэргүүлэгчдын дарга, Тамгын газрын ажилтанууд, нийгмийн ажилтануудад сургалтыг зохион байгуулав. Энэ сургалтанд 19 сумын 420 хүн хамрагдав. Гарын авлагыг дагалдуулан хөтөлбөрийг DVD кино хичээлтэй хүргэж байсан нь зайнаас мэдээлэл мэдлэг олж авахад тус төхөм болсон байна.

85

Цагдаа, дотоодын цэргийг нийгмийн хэв журмыг хамгаалахад шаардагдах зориулалтын техник хэрэгслээр үе шаттайгаар хангаж, шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд дэмжих

Аймгийн Засаг дарга түүний Тамгын газраас аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын ЗЦТ-т жижиг оврын жип машиныг 15 сая төгрөг, Арвайхээр сумын төвд хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулахад зориулан 13.5 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар тусгай тоноглогдсон 10 мотоцикль, 3 машинд 2,8 сая төгрөгний засвар үйлчилгээ хийж, орон нутгийн удирдлагаас бодитой дэмжлэг үзүүллээ. Цагдаагийн газар дотоод нөөц боломжийг ашиглан 3 автомашиныг 2,856,0 мянган төгрөгийн засвар үйлчилгээ хийж, хэв журмын чиглэлээр 2, замын цагдаагийн чиглэлээр 1 автомашиныг хөдөлгөөнт эргүүлд ашиглаж байна. Баруунбаян-Улаан сумын ИТХ-аас хэсгийн төлөөлөгчийн үйл ажиллагааг дэмжиж 1 мотоцикль авч өгөх асуудлыг шийдвэрлэсэн байна.

100.0 5.0

86

Цагдаагийн байгууллагын авто парк, зэвсэг, тусгай хэрэгслийн хангалтыг үе шаттайгаар шийдвэрлэх

Энэ онд ЦЕГ-ын даргын зөвшөөрлөөр мэргэн буудагчийн СВД маркийн буу 1 ширхэг, АКМ маркийн буу 6 ширхэг, АКМС маркийн буу 4 ширхэг, ЮЖ-12 маркийн буу 2 ширхэгийг нэмж хангалт хийв.

ЦЕГ-ын газрын Санхүү ар талын газарт 134 дүгээр тушаалд заагдсан зориулалтын тусгай хэрэгсэл, галт зэвсэгээр хангагдах хүсэлт тавьж бамбай, дуулга тус бүр 29 ширхэг, өвдгөвч тохойвч 80 ширхэг, хамгаалалтын хантааз 30, дотоод нөөц болоцоог ашиглан цахилгаан бороохой 26 ширхэг, төмөр голтой бороохой 30 ширхэгийг тус тус хангалт хийж ажилласан байна.

100.0 5.0

87

Алслагдсан сум, суурин, нийслэлийн дүүрэг, хороодод цагдаагийн кобан, бичил хэсэг барьж байгуулах

2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төгрөг, Баруунбаян-Улаан сумдад кобан байрыг барьж улсын болон техникийн комисст хүлээлгэн өгөв. Аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2010 оны 105 дугаар тогтоолоор Бат-Өлзий, Хайрхандулаан, Уянга сумын цагдаагийн бичил /кобан/ байрыг цагдаагийн газрын данснаас хасаж, сумын үндсэн хөрөнгөнд шилжүүлж 2011 онд Бат-Өлзий сумын кобаны барилгад орон нутгийн төсвөөс 1 сая, хандив тусламжаар 3 сая нийт 4 сая төгрөгөөр дотор гадна засвар, Уянга сум хандив тусламжаар 900 мянган төгрөгөөр кобаны гадна дотор засвар, Хайрхандулаан сумын кобан байранд орон нутгийн төсвөөр 4,5 сая төгрөгний өртөгтэй урсгал засварыг, Баянгол сумын кобан байрыг орон нутгийн төсвөөр засвар үйлчилгээнд орон нутгийн төсвөөс 1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт зэрэг тухайн сум орон нутгийн удирдлагуудтай хамтран бүгд 10,4 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж шийдвэрлэсэн байна. Нарийнтээл суманд Цагдаагийн кобан байрны гадна тохижилтын ажилд орон нутгийн төсвөөс 2 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдлээ.

100.0 5.0

88 Гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийхэд дэвшилтэт

2011 онд Шүүхийн шинжилгээний албанд биологийн шинжилгээ хийхэд нэн шаардлагатай термостат, хөргүүрийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

90.0 4.5

Page 26: Улсын үндсэн чиглэл 2011

технологи бүхий лабораторийн техник, арга хэрэгслийг ашиглан хараат бус, шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв дүгнэлт гаргах нөхцөлийг бүрдүүлэх

зөвлөлийн сангаас 850,000 төгрөг шийдвэрлүүлэн авсан. Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Шүүхийн шинжилгээний албанд техник, тоног төхөөрөмж авахад 7.0 сая төгрөгийг шийдвэрлүүлсэн.

89

Шүүхийн шинжилгээний хүрээлэн, аймаг, нийслэлийн шинжилгээний албадыг нэгдсэн сүлжээнд холбож, мэдээллийг цахим хэлбэрээр дамжуулах нөхцлийг бүрдүүлэх

Аймгийн Шүүхийн шинжилгээний албыг Шүүхийн шинжилгээний хүрээлэн, бусад аймгийн шинжилгээний албатай нэгдсэн сүлжээнд холбох асуудал шийдэгдээгүй байна. Хууль, хяналтын байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдал, иргэдэд хүргэх мэдээллийн хүртээмжийг дээшлүүлэх үүднээс аймгийн хэмжээний бүх хууль хяналтын байгууллагуудыг хамруулсан нэгдсэн цахим мэдээллийн сан /www.uh.legalcontrol.net вэб сайт/-г нээн ажиллуулан сар бүр баяжилт хийж байна.

50.0 2.5

90

Хорих анги болон цагдан хорих байрны харуул хамгаалалтыг орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах

Албан үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын ажиллах таатай орчинг бүрдүүлэн ажлын байрны засал чимэглэл, контор, шалган нэвтрүүлэх байр, цайны газар, биеийн тамирын заал, хичээл сургалтын танхимыг орчин үеийн шаардлагад нийцсэн ширээ, сандал, шүүгээ, сейф авч тохижуулсан. Сэжигтэн, яллагдагч, ялтанд олгож буй хоолны амт чанар, хооллох орчин нөхцлийг сайжруулан ялтны байрны гал зуухны өрөөг бүрэн засч тохижуулсан Харуул хамгаалалтын албан хаагчдыг тусгай хэрэгслээр хангах хүсэлтийг ШШГЕГ-т хүргүүлээд байна.

90.0 4.5

91

Хорих анги, цагдан хорих байруудыг тусгай зориулалтын автомашин, үйлдвэр, барилга, аж ахуйд шаардлагатай автомашин, усалгааны төхөөрөмж, чулуу захлах, өнгөлөх суурь машин, хайрга үйлдвэрлэх машин, дизель станцаар хангах

ШШГЕГ-ын харъяа Хархорин дахь ШШГА, хорих 423 дугаар анги нь ял эдлэгсдийн байрны гадна, дотор талын өнгө үзэмжийг сайжруулж мэдээллийн самбар, тэмдэгтүүдийг байршуулж контор байрны орчныг цэцэрлэгжүүлж биеийн тамирын талбай, усан оргилуур, нарийн ногооны хүлэмжүүдийг нийт 7.0 сая төгрөгний төсөвт өртөгтэйгөөр барьж ашиглалтад оруулсан.

90.0 4.5

92

Хорих анги, цагдан хорих байруудыг харуул хамгаалалтын техник хэрэгсэл болох телекамер, холбооны суурин станцаар хангах, хорих байрны хуучирч, элэгдсэн уурын зуухыг шинэчлэх

ШШГЕГ-ын харъяа Хархорин дахь ШШГА, хорих 423 дугаар ангийн телекамер шаардлага хангахгүй болсныг ШШГЕГ-т албан бичгээр хүргүүлсэн. Тус алба холбооны суурин утасны станцаар бүрэн хангагдсан, одоогийн байдлаар 19 станцтай ба энэ онд 3840000 мянган төгрөгөөр 15 шинэ гар станц, мөн машины 7-68 суурин станц нэгийг авч хангалт хийсэн. Хорих байрны уурын зуухыг бүрэн шинэчилсэн.

90.0 4.5

93 Хорихын нэгдсэн эмнэлгийг эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, шинжилгээний

ШШГЕГ-ын харъяа Хархорин дахь ШШГА, хорих 423 дугаар анги нь их эмчийн салбартай, 10 ортойгоор үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. 90.0 4.5

Page 27: Улсын үндсэн чиглэл 2011

аппаратаар хангах

94

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай, боловсронгуй болгож, хууль хяналтын байгууллагуудын мэдээллийн сантай холбон, орчин үеийн жишигт нийцүүлэх

Төрийн байгууллагуудын нэхэмжлэлтэй 4 гүйцэтгэх хуудасны 3027.0 төлбөрийн гүйцэтгэх баримт бичигт ажиллагаа хийж гүйцэтгэх хуудасны төлбөрийг бүрэн биелүүлж, бодит биелэлт 100.0 хувьтай байна. Хууль, хяналтын байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдал, иргэдэд хүргэх мэдээллийн хүртээмжийг дээшлүүлэх үүднээс аймгийн хэмжээний бүх хууль хяналтын байгууллагуудыг хамруулсан нэгдсэн цахим мэдээллийн сан /www.uh.legalcontrol.net вэб сайт/-г нээн ажиллуулан сар бүр баяжилт хийн, мөн санал хүсэлт, ямар мэдээлэл авах хүсэлтэй байгаа талаархи тусгай булан ажиллуулж байна.

90.0 4.5

Зорилт 17. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг иргэдэд хүргэж, үр дүнг сайжруулна.

95 Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээ, цахим тайлангийн системийг өргөжүүлэх

Энэ онд санхүүгийн тайланг интернет бүхий 5 сумын 86 ААНБайгууллагаас зайнаас цахимаар авч нэгтгэж байна. ААНБ-ын тайлангийн ирц энэ оны байдлаар 91,2 хувь болж өмнөх оноос 8,4 хувиар нэмэгдээд байна.

100.0 5.0

ЗУРГАА. ГАДААД БОДЛОГО, БАТЛАН ХАМГААЛАХ

Зорилт 19. Батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх, Зэвсэгт хүчний байгуулалтыг төгөлдөржүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, Зэвсэгт хүчний олон талт үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлнэ

96 Цэрэг-стратегийн бэлтгэл сургалтын тогтолцоог боловсронгуй болгох

Аймгийн Засаг даргын 2011 оны 138 дугаар захирамжаар дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн бэлтгэл офицер-22, I зэргийн бэлтгэл үүрэгтэн 58, нийт 80 хүний сургалтыг 2011.05.25-аас 2011.06.03 өдрүүдэд ЗХ-ний 256 дугаар ангийн Сургалтын төвд зохион байгуулан явуулж, дайчилгааны даалгаврын дагуу оногдуулан данслалт хийлээ. Аймгийн Засаг даргын 2011 оны 141 дугаар захирамжаар цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах 50 иргэний анхан шатны 14 хоногийн сургалтыг 2011.05.25-аас 2011.06.08-ны хооронд зохион байгуулан явуулж, бүтээн байгуулалтын ажлаар Арвайхээр суман дах нийтийн эзэмшлийн 166.2га талбайн чулуу, хогийг ачиж цэвэрлэсэн.

100.0 5.0

97

Төрийн захиргааны удирдах албан тушаалтны цэрэг-стратегийн бэлтгэл сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах

Аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, Сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг тусгай удирдамжийн дагуу 2011.05.25-аас 3 хоногийн хугацаатай ЗХ-ний 256 дугаар ангитай хамтран зохион байгуулан явуулсан.

100.0 5.0

98 “Цэргийн орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд байгууллагын орон сууц барих

“Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-т тусгагдсан “Цэргийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвд Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хэрэгцээнд зориулж 40 айлын орон сууц барих ажлыг 2011 оны 07 дугаар сард эхлүүлж 2012 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

100.0 5.0

99 Улс орны бүтээн байгуулалтын ажил, арга хэмжээнд зэвсэгт хүчний

Ардын хувьсгалын 90, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 80, ЗХ-ний 256 анги байгуулагдсаны 90 жилийн ойн баярын ажиллагаануудад ѐслолын жагсаал явуулж, зэвсэглэл, техникийн үзэсгэлэн гарган оролцсон. Архангай аймгийн Өндөр-Улаан

100.0 5.0

Page 28: Улсын үндсэн чиглэл 2011

бүрэлдэхүүн, техник хэрэгслээр дэмжлэг үзүүлэх

сумын Хануй бригадын нутаг дэвсгэрт түүхийн ховор олдвор болох “Хүннү”-гийн булш олзворлох, ухаж гаргах ажилд 50 цэрэг 14 хоногийн хугацаатай ажилласан. Ардын хувьсгалын 90 жилийн ойд Завхан аймгаас очиж тоглох 1200 морин хуурчийг Өвөрхангай аймгийн Хархорин суманд тосон авч, ирэх, буцахад нь хооллоход ангиас 30 хүн, КП-125 2 нэгж, КО-75 2 нэгжийг гарган 2 хоног ажилласан. Өвөрхангай аймгийн “Тээвэрчдийн өндөрлөг”-т шат цутгах ажилд 16 хүн 20 хоног ажилласан. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанхын хийдийн орчимд Тоосгоны үйлдвэрт 10 цэрэг 1 сарын хугацаатай ажилласан.

100

Цөлжилттэй тэмцэх аяныг зохион байгуулж, зэвсэгт хүчний анги салбарууд харьяаллын бүс нутагтаа цэцэрлэгт хүрээлэн байгуулах

Энэ онд аймгийн төвд байрлах албан хаагчдын байрны орчимд 2 настай улиасны суулгац 30ш, 3 метрийн диаметртэй цэцгийн мандал 6ш-ийг байгуулсан. Байнгын байрлалд “Чацаргана” төсөл хэрэгжүүлж 2 настай суулгац 200 ш, “Шар хуайс” 2 настай суулгац 455 ширхэгийг 4 газарт, 4-6 настай “Хуш” модны суулгац 31 ширхэг, 2 настай “Улиас” модны суулгац 80 ширхэг, “Хайлаас” модны 2 настай суулгац 70 ширхэг тус тус суулгасан. Ангийн хэмжээнд энэ онд 930 суулгац, 29 цэцгийн мандал, 120м2 талбайг зүлэгжүүлсэн.

100.0 5.0

101

“Дээвэр” төслийн хүрээнд Зэвсэгт хүчний 18 анги, салбарын 25 барилга байгууламжийн дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэх

“Дээвэр” төслийн хүрээнд Зэвсэгт хүчний 256 ангийн хэмжээнд засвар хийх шаардлагата материалын тооцоог хийж хүргүүлэн 2012 онд хамрагдахаар болсон.

70.0 3.5

ДУНДАЖ ҮНЭЛГЭЭ

95.2 4.8

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС