20
Булган аймаг

булган саруул 1

Embed Size (px)

Citation preview

Page 1: булган саруул 1

Булган аймаг

Page 2: булган саруул 1

Булган аймгийн тухай Аймгийн төв Булган хот Улаанбаатараас 318 километр

зайтай. Булган аймаг нь Монгол улсын хойморт оршдог, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл аймагтай хиллэдэг. Мөн ОХУ-тай 160 орчим км газраар хил залгадаг 49 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай, 16 сум, 72 баг, 1 тосгонтой, 61 мянган хүн амтай. Газар нутгийн хэмжээ нь 48.7 мянган хавтгай дөрвөлжин километр. Булган аймаг нь 1938 онд байгуулагдсан. Аймгийн нутаг дэвсгэр нь Манжийн ноёрхол болон Богд хаант улсын үед Түшээт хан аймаг, Ардын засгийн эхний жилүүдэд Богд хан уулын аймагт харъяалагдаж байв.

Утасны код  +976 (0)134 Машины код  БУ-

Булган аймаг нь Монгол орны төв хэсэгт Орхон Сэлэнгийн сав газарт оршино.

Page 3: булган саруул 1
Page 4: булган саруул 1

Булган хот аймгийн төв,ба сумдууд Булган нь аймгийн төв бөгөөд Улаанбаатараас 318 км

зайтай газарт оршино. 89 км² газар нутагтай бөгөөд д.т.дээш 1208 м өндөрт оршдог. Хүн ам нь 12,323.Дайчин вангийн хүрээний суурин дээр байгуулагджээ.

Булган аймаг нь 16-н сумтай.

Булган сум, Баян-Агт сум, Баяннуур сум, Бугат сум Бүрэгхангай сум ,Гурванбулаг сум, Дашинчилэн сум, Могод сум ,Орхон сум,Рашаант сум, Сайхан сум, Сэлэнгэ сум Тэшиг сум ,Хангал сум ,Хишиг-Өндөр сум, Хутаг-Өндөр сум.Уг сумын нутаг дэвсгэрт харъяалагдах 20 км зайтай сахарын рашаан байдаг. Энэхүү рашаан нь чихирийн шижин өвчинд маш сайн монголд цорын ганц байдаг рашаан юм.

Рашаант сум

Page 5: булган саруул 1

Газар нутгийн талаар

Булганхангай, Бүрэгхангай, Дулаанхан, Бүтээл, Хантай зэрэг ой хөвчит уул нурууд бий. Нутгийн хойд захаар эртний төрмөлийн эриний боржин чулуу өмнө хэсгийн үлэмж талбайд дунд Дөрөвдөгч галавын үед оргилж байсан Уран тогоо, Тулга, Бүрхээр, Жалавч зэрэг унтарсан галт уул байдаг бөгөөд одоо үед дархлан хамгаалж байна. Булган аймагт чулуун нүүрс, барилгын материалын баялаг нилээд бий. Булган аймгийн нутагт Сэлэнгэ, Орхон, хануй зэрэг том голууд урсах бөгөөд Харгал, Хунт зэрэг нуурууд бий. Хульж, Хунт, Хануй, Асгат зэрэг рашаан уснууд бий. Булган аймгийн нутаг дэвсгэр бол нэн эртнээс Монгол туургатны өлгий нутаг байсан нь археологийн олдвор, баримтаар батлагддаг. Тухайлбал Монголын анхны төрт улс болох Хүннү болон Нирун, Сяньби, Түрэг, Уйгарын хаант улс, Кидан, Киргыз зэрэг улсууд оршин тогтнож байсны ул мөр хөшөө дурсгал олон байдаг. XII-XIII зууны үеийн Мэргэд, Хэрэйд зэрэг овог аймаг, Чингис хааны нэр хаягтай газар нутаг, уул ус цөөнгүй бий.

Page 6: булган саруул 1
Page 7: булган саруул 1

Булган аймгийн дурсгалт газрууд

Булган аймгийн нутагт Сэлэнгэ, Орхон, хануй зэрэг том голууд урсах бөгөөд Харгал, Хунт зэрэг нуурууд бий. Хульж, Хунт, Хануй, Асгат зэрэг рашаан уснууд бий. Булган аймгийн нутаг дэвсгэр бол нэн эртнээс Монгол туургатны өлгий нутаг байсан нь археологийн олдвор, баримтаар батлагддаг. Тухайлбал Монголын анхны төрт улс болох Хүннү болон Нирун, Сяньби, Түрэг, Уйгарын хаант улс, Кидан, Киргыз зэрэг улсууд оршин тогтнож байсны ул мөр хөшөө дурсгал олон байдаг. XII-XIII зууны үеийн Мэргэд, Хэрэйд зэрэг овог аймаг, Чингис хааны нэр хаягтай газар нутаг, уул ус цөөнгүй бий. Булган аймгийн долоон гайхамшигаар Хөгнө Тарнын байгалийн цогцолборт газар, Уран тогоо уул, Шивээт улааны цогцолбор, Хар бухын балгас, Чин толгойн балгас, Бийбулагийн туурь, Могойг шинэ ус зэрэг газруудыг тодруулжээ.

Page 8: булган саруул 1

Булган аймгийн долоон гайхамшиг

Булган аймгийн долоон гайхамшигаар Хөгнө Тарнын байгалийн цогцолборт газар, Уран тогоо уул, Шивээт улааны цогцолбор, Хар бухын балгас, Чин толгойн балгас, Бийбулагийн туурь, Могойг шинэ ус зэрэг газруудыг тодруулжээ.

Page 9: булган саруул 1

Уран тогоо уул

Page 10: булган саруул 1

Уран уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун тийш 80 км-т Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замын дэргэд оршдог унтарсан галт уул юм. Энэхүү уулыг Уран бүрхээр уул гэдэг бөгөөд анх 1965 онд дархлан улсын тусгай хамгаалалтанд авчээ.  Д.т.д 1686 м өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600 м өргөн, гүн нь 50-60 м юм. Тогоондоо 20 м орчим голчтой, 1.5м-ийн гүнтэй дугуй хэлбэрийн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг.  Тулга, Тогоо, Жалавч уулууд нь Уран уулаас урагш 12 км зайтай оршдог бөгөөд дөрөвдөгч галавын үед оргилж байсан уулс юм. Хамгийн сүүлд 20-25 мянган жилийн тэртээ оргилж байгаад унтарсан гэж үздэг. Тулга уулын тогоо нь зүүн хойшоо, урагшаа, баруун хойшоо сэтрэн элэгдэж эвдрээд тулганы гурван чулуу шиг гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ. Эдгээр сэтэрхий нь тулгын гурван чулуу шиг харагддаг учир Тулга гэж нэрлэсэн байна. Тулга уул нь д.т.д 1540 метр. Тогоо уулын өндөр нь 1620 метр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн бөгөөд хөндлөнгөөрөө 400 метр орчим, гүн нь 100 метр бөгөөд үнэхээр том хонин тогоо шиг хэлбэртэй.

Page 11: булган саруул 1

Киданы үеийн Хар бухын балгас /Булган, Дашинчилэн/

Page 12: булган саруул 1

• Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 12км зайтай Хар бухын голын өмнө хөвөөнд, хадаасан толгойн зүүн хойнох эртний хотын туйрыг Хар бухын буюу Хадаасангийн балгас гэдэг. Туйрыг анх XIX зууны үед илрүүлэн олсон ба 1934, 1948-1949 онуудад хайгуул судалгаа, 1970 онд бага хэмжээний малталгаа хийж бүтээжээ. Уг хотын туурь түүхийн хоёр өөр цаг үед холбогдох бөгөөд эхнийх нь Х-ХI зууны Кидан улсын үе болно.

Page 13: булган саруул 1

Хүслийн хад /Булган, Гурванбулаг/

Page 14: булган саруул 1

Цогтын цагаан ордны туур

Page 15: булган саруул 1

Цогтын гэрэлт хөшөө

Page 16: булган саруул 1

Булган аймагийн АЖ-ын талаар Уур амьсгалын хувьд монгол орны хамгийн тохиромжтой газар.

Бүгчимдэлт багатай. Агаарын харьцах чийг дунд зэрэг. Хур тунадасны хувьд дундаж, удаан хугацаагаар ган болох нь бага. Агаарын хэлбэлзэл бага, шороон шуурга бага. Голуудын сүлжээ нягт ундны усаар хангалттай. Усанд хүрэх боломж сайн. Нуурууд ерөнхийдөө сайн. Урд хэсгээрээ нууруудтай шумуул их.Түүхийн дурсгал АЖ хосолвол тохиромжтой. Ургамлын нөхцлийн хувьд жигд энгэр цоорхой бүхий хөвч ой, урд хэсэг нь хээрийн ургамалтай. Ургамлын төрөл зүйл нягтшил их. Хөрсний хувьд үржил шимт хөрс сайтай. Хөрс нь элсэрхэг учир хүнсний ногоонд тохиромжтой. Хойд тал нь ан агнуурын амьтнаар баялаг. Бор гөрөөс, хандгай, буга, гахай гэх мэт. Сэлэнгэ мөрний голууд загастай. Хойд талын хясаанууд хамгийн их загастай. Сэлэнгэ Эгийн голд тул загас байдаг. Загасыг суйлж барих нь сонирхолтой, суйлахдаа халуун өдөр илүү тохиромжтой. Эгийн голд мөн хавч бий.

Page 17: булган саруул 1

Ингэт толгой хүн хөшөөтэй. Монголын хамгийн урт гүүр Сэлэнгэ мөрөнд Гуртын гүүр. Түүхэн АЖ явуулхад тохиромжтой Киданы үеийн хотын туурь балгасууд бий. Чинтолгойн балгас, Цогтын цагаан балгас, Харбухын балгас бий. Үйсэн дээр бичсэн бичиг эндээс олдсон. Үйсэн дээрх бичиг дэлхий дээр ховор байдаг. Хонь малын сайхан бэлчээр. Улаанбаатараас 310 км 105 км засмалаар явна. Зоогдох зам багатай. Энэ нь жуулчинд хэрэгтэй. Аялал жуулчлал явуулахад их тохиромжтой бүс нутаг юм.

Page 18: булган саруул 1

Монгол орны хамгийн урт гүүр болох Гуртын гүүр

Page 19: булган саруул 1

Аймгийн дэд бүтэц

• Аймгийн нийт сум төвийн эрчим хүчний системд холбогдсон.   Холбоо мэдээллийн технологийн шинэ ололтыг нэвтрүүлэх арга хэмжээ авснаар 6-7 жилийн өмнө тоон технологт шилжиж гадаадын 160 гаруй оронтой шууд харилцах боломж нээгдсэн бөгөөд 2001, 2002 оноос хөдөлгөөнт холбооны "Скайтель", "Мобиком" компанийн салбар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн Хадагламж банк,Хаан банк,Капитал банк санхүүгийн үйлчилгээ явуулдаг. Хөдөөгийн 7 сум, мөн Хонгортолгой, Хужирт зэрэг баг үндэсний нэвтрүүлгийн зэрэгцээ Өвөрмонгролын нэвтрүүлэг хүлээн авдаг боллоо. Булган-Уньт 60км хатуу хучилттай зам

Багануур-Өндөрхаан чиглэлийн 100км хатуу хучилттай авто зам

Page 20: булган саруул 1

Булган Рашаант сум Хишиг-Өндөр Хутаг-Өндөр зэрэг сумдад Петровисийн шатгуун түгээгүүрийн станц ажилдаг.

Аймгийн хэмжээнд аймаг, сум хоорондын сайжруулсан болон хөрсөн 1023 км зам, сум баг хоорондын хөрсөн 1230 км зам, хатуу хучилттай 27.5 км зам, улсын чанартай 477 км авто замыг тээвэр, зорчигчдын үйлчилгээнд ашиглаж байна.Мөн орон нутгийн чанартай 169 км урт гүүр улсын чанартай 620.1 м урт гүүр , түүний дотор Орхон, Сэлэнгэ, Эгийн голын төмөр бетон гүүрүүдийг ашиглаж байгаагийн зэрэгцээ Хануйн голын төмөр бетон гүүрийн ажил эхлээд байна.