12
Монгол улс Авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН МАТЕРИАЛ 2014 оны Авто замын Ээлжит засварын хөтөлбөр Огноо: 2013 оны 9-р сарын 14 Хяналтын хувилбар:1

АВТО ЗАМЫН ЭЭЛЖИТ ЗАСВАР АРЧЛАЛТ Орчуулсан Ц.Баярсайхан 88115842

Embed Size (px)

Citation preview

Page 1: АВТО ЗАМЫН ЭЭЛЖИТ ЗАСВАР АРЧЛАЛТ Орчуулсан Ц.Баярсайхан 88115842

Монгол улсАвто замын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН МАТЕРИАЛ2014 оны Авто замын Ээлжит засварын хөтөлбөр

Огноо: 2013 оны 9-р сарын 14Хяналтын хувилбар:1

Page 2: АВТО ЗАМЫН ЭЭЛЖИТ ЗАСВАР АРЧЛАЛТ Орчуулсан Ц.Баярсайхан 88115842

Монгол улсАвто замын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл

Бэлтгэсэн

Викроүдс

60 Denmark StreetKew, 3101, Victoria, AustraliaT: +613 9854 2288F: +613 9854 2170W: www.vicroads.vic.gov.auE: [email protected]

Хамтран бэлдсэн: Monconsult

2

Page 3: АВТО ЗАМЫН ЭЭЛЖИТ ЗАСВАР АРЧЛАЛТ Орчуулсан Ц.Баярсайхан 88115842

Танилцуулга

1. Энэ бичвэрээр:

• 2014 оны Авто замын ээлжит засварын Хөтөлбөр

• Чойрын авто замын хадгалан хамгаалах стратеги.

2. Авто замын ээлжит засвар ойлголт нь авто замын үндсэн хөрөнгийг тордон хамгаалж түүнээс бий болох эдийн засгийн үр өгөөжийг үргэлжлүүлэн, аюулгүй бөгөөд үр дүнтэй тээвэрлэлт болон зам харилцаагаар хангахад оршдог. Авто замын үндсэн хөрөнгийг хамгаалж түүнийг эвдрэлээс хамгаалан засварлах нь дээрхи үр ашгийг үргэлжлүүлэн хүртэх бололцоо олгохын зэрэгцээ авто замыг хайхрахгүй орхисны улмаас хийгдэх болдог зардал өндөртэй шинэчлэлийн ажлыг хийх хэрэгцээтэй харьцуулахад ихээхэн хэмжээний хөрөнгө санхүүгийн хэмнэлтийг бий болгодог.

3. Авто замын ээлжит засварын хөтөлбөрийн талаар гаргасан зөвлөмжүүдийг ЗТЯ-ны Засвар арчлалтын хэлтэс болон ЧБТТ-ны төслийн баг нарийвчлан хэлэлцсэн бөгөөд зарчмын хувьд санал нэгдсэн.

4. Чойр чиглэлийн авто замыг хадгалан хамгаалах стратегийн талаар гаргасан зөвлөмжүүдийг ЗТЯ ба ЧБТТ-ны төслийн баг нарийвчлан хэлэлцээгүй ба энэ талаархи саналыг нэгтгэх ажил дутуу байна.

5. Тээврийн хэрэгслийн даац хэтрүүлэлтийн талаар гаргасан зөвлөмжүүдийг ЗТЯ ба ЧБТТ-ны төслийн баг нарийвчлан хэлэлцээгүй ба энэ талаархи саналыг нэгтгэх ажил дутуу байна.

Улсын авто замын сүлжээний өнөөгийн байдал

6. Улсын авто замын сүлжээний хувьд одоогоор тулгараад буй хамгийн чухал асуудал нь ихээхэн хурдацтай эвдэрч буй авто замын үндсэн хөрөнгийг тордон хамгаалах ажилд ирэх 3 жилийн хугацаанд анхаарал хандуулах явдал болоод байна. Хийгдэх тодорхой арга хэмжээг төсвийн хамт батлах, тэнхлэгийн ачааллын хязгаарыг зохицуулсан тусгайлсан хууль, тухайлсан энэ ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай институци бүтцийг байгуулах ажлууд нэн тулгамдаж байна.

7. Чиглэлийн гол замууд маш хурдацтай эвдэрч муудаж байгаа ба төсөөлж байснаас ч хурдан хугацаанд эвдэрч байна. Чойрын авто замын хувьд сүүлийн 12 сарын хугацаанд маш хурдацтай эвдэрч байгаа ба урсгал засвар болон ээлжит засварыг тодорхой арга хэмжээ болгон хэрэгжүүлсэн бол энэхүү нөхцөл байдлаас сэргийлж болох байсан.

8. Дарханы авто замын хувьд дийлэнхи хэсэг нь ээлжит засвар хийгдэх хугацаанаас давсан буюу шинэчлэл хийх шаардлагатай болсон.

Авто замын засвар арчлалтын өнөөгийн нөхцөл байдал

9. Өнөөгийн нөхцөл байдлыг товч байдлаар үзүүлбэл:

Эерэг үр дүн

• Чиглэлийн үндсэн авто замуудыг хариуцах ажилд ЗТЯ гол тэнхлэг замуудыг түшиглэсэн менежментийг явуулж эхэлсэн.

• 2014 онд хэрэгжүүлэхээр санал болгож буй Ээлжит засварын хөтөлбөрийг бэлтгэх хүрээнд ЗТЯ ба ЧБТТ-ны төслийн баг чиглэлийн гол замуудад хээрийн үзлэгийг

3

Page 4: АВТО ЗАМЫН ЭЭЛЖИТ ЗАСВАР АРЧЛАЛТ Орчуулсан Ц.Баярсайхан 88115842

тус тусдаа явуулсан хэдий ч 2013 оны хөтөлбөрийг бэлтгэх ажилд ашигласан нэг ижил аргачлалыг ашигласан болно.

• Улсын чанартай авто замын сүлжээнд Ээлжит засварыг хийж байх шинэ норматив батлагдсан бөгөөд 2014 онд Ээлжит засварын ажилд зориулсан 30 тэрбум төгрөгийг урьдчилсан байдлаар төсвийн төсөлд суулгаад байна;

• 2012 онд 11 тэр бум төгрөг байсан урсгал засварын төсөв 2013 онд 19 тэрбум төгрөг болж өссөн. (Энэхүү төсвийг Төрийн өмчит АЗЗАК-уудаар дамжуулан зарцуулна)

• 2014 оны урсгал засварын төсвийг энэ жилийн 19 тэрбум төгрөгөөс нэмэгдүүлж 2014 онд 25 тэрбум төгрөг болгохоор санал оруулсан (Мөн АЗЗАК-уудаар дамжуулан энэ төсвийг зарцуулна).

Шийдвэрлэх асуудлууд

• 2013 онд санал болгосон Ээлжит засварын хөтөлбөр батлагдаж чадаагүй бөгөөд төсөвт суугаагүй. Бага хэмжээний ээлжит засварын туршилтын төслүүдийг хийх ажлууд төлөвлөгдсөн ба энэ ажлын 1 төсөл болох Дарханы замд хийгдэх 1 км асфальт өнгөлгөөний ажил хийгдсэн.

• Чиглэлийн гол замуудын ашиглалтын байдлаас харахад Төрийн өмчит АЗЗАК-уудын гүйцэтгэсэн урсгал засварын ажлын хяналт хангалттай түвшинд байж чадахгүй байгаа нь илт байна;

• АЗЗАК-уудын хувьд стандартын түвшинд хийгддэг урсгал засварын ажлаас арай илүү түвшний буюу ихээхэн хэсгийг хамарсан нүхэн эвдрэлийг засварлах, асфальт өнгөлгөө хийх болон гадаргуун өнгө боловсруулалт зэргийг хийх техникийн хүчин чадал хараахан бүрдээгүй байна.

• Чойрын авто замын хувьд тээврийн хэрэгслийн даац хэтрүүлэлтийн байдал ноцтой түвшинд хүрсэн ба энэ нь тухайн замыг маш ихээр эвдэж байна;

• АЗЗАК-уудын гүйцэтгэж буй ажлыг хянах болон тээврийн хэрэгслийн даац хэтрүүлэлтийг тулж хянахын тулд ЗТЯ-нд бүс нутгийн бүтэц байх шаардлагатай байна.

2014 оны Авто замын ээлжит засварын Хөтөлбөрийн төсөл

Хөтөлбөрийн төсөл

10. Ээлжит засварын хөтөлбөрийн төслийг чиглэлийн үндсэн 4 гол замуудын Улаанбаатар хотоос 1 өдрийн дотор ирж очих зайгаар тооцоолсон болно (материал болон тоног төхөөрөмжийг хүргэх боломж ба хяналтыг тогтмол хийх нөхцлийг бас бодолцсон).

11. Ээлжит засварын хөтөлбөрийн хураангуй:

Гол замуудЗамын

уртЗорилтот

кмӨртөг Ам

долларШинэчлэх

өртөгХэмнэлт Ам

доллар

Чойрын зам 231 35 5,250,000.00

12,250,000.00

7,000,000.00

Дарханы зам 223 38 5,700,000.00

13,300,000.00

7,600,000.00

Багануурын зам 143 31 4,650,000.00

10,850,000.00

6,200,000.00

Өвөрхангайн 431 23

4

Page 5: АВТО ЗАМЫН ЭЭЛЖИТ ЗАСВАР АРЧЛАЛТ Орчуулсан Ц.Баярсайхан 88115842

зам 3,450,000.00 8,050,000.00 4,600,000.00

Нийт урт 127 19,050,000.00

44,450,000.00

25,400,000.00

12. Одоогийн байдлаар гадаргуун өнгө боловсруулалтын ажлыг хийхийг зөвлөхгүй байна. Шалтгаан нь зах зээлд энэхүү боловсруулалтыг бүрэн эзэмшсэн чадавхи хараахан бүрэн бүрдээгүй байна. Санал болгож буй бүх ажлуудад асфальт өнгөлгөөг хийхийг зөвлөмж болгож байна. Мөн үүнээс гадна 2013 оны 11 сард хүлээн авах Гадаргуун боловсруулалтын шинэ машиныг ашиглах боломжын талаар тусдаа зөвлөмжийг ЗТЯ-нд хүргүүлж хэлэлцсэн болно.

13. Хөтөлбөрийг тендерээр шалгаруулж гүйцэтгэнэ. АЗЗАК-уудын хувьд авто замын гадаргууд үүссэн ан цавыг битүүлэх болон бага хэмжээний нүхэн эвдрэлийг засварлах ажлыг нэлээд ахицтай хийж байгаа ч ээлжит засварыг гүйцэтгэх техникийн чадавхи бүрдээгүй байна. Хувийн хэвшлийн хувьд ур чадварын хувьд харьцангуй илүү мөн тухайлсан ажилд зориулан илүү сайн машин тоног төхөөрөмж дайчлах боломжтой тул тендерт хувийн хэвшлийг оролцуулах замаар ээлжит засварын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Чойрын авто замд хийгдэх стратегийн хүрээнд АЗЗАК-уудын урсгал засварын ажилд гүйцэтгэх үүргийг сайжруулах тухай дурьдсан.

14. Энэ хөтөлбөрөөс хийх дүгнэлт гэвэл:

• Ээлжит засварын хөтөлбөрийн өртөг нь 19,05 сая Ам доллар байна.

• Хэрэв хөтөлбөрийг хэрэгсэхгүй орхиж шинэчлэлийн ажлыг хийх шийдвэр гарвал хөтөлөрийн өртөг нь наад зах нь 44,45 сая сая Ам долларын болно.

• Авто замын ээлжит засварын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр шинэчлэлийн ажилтай харьцуулахад 25,40 сая Ам долларын хэмнэлт бий болно.

15. Чиглэлийн гол замуудад хийгдэх хөтөлбөрийн хувьд:

Чойрын авто зам:

Эхлэх км Дуусах км Нийт км Боловсруулалтрт г Ам долларӨ ө Шинэчлэлийн рт гө ө183 188 5 Асфальт нг лгө ө өө750,000.00 1,750,000.00 193 205 12 Асфальт нг лгө ө өө1,800,000.00 4,200,000.00 213 231 18 Асфальт нг лгө ө өө2,700,000.00 6,300,000.00

Total 35 5,250,000.00 12,250,000.00

Дарханы авто зам

Эхлэх км Дуусах км Нийт км Боловсруулалт рт гӨ ө Шинэчлэх рт гө ө99 119 20 Асфальт нг лгө ө өө3,000,000.00 7,000,000.00

119 132 13 Aсфальт нг лгө ө өө1,950,000.00 4,550,000.00 147 152 5 Aсфальт нг лгө ө өө750,000.00 1,750,000.00

Total 38 5,700,000.00 13,300,000.00

Багануурын авто зам

5

Page 6: АВТО ЗАМЫН ЭЭЛЖИТ ЗАСВАР АРЧЛАЛТ Орчуулсан Ц.Баярсайхан 88115842

Эхлэх км Дуусах км Нийт км Боловсруулалт рт гӨ ө Шинэчлэх рт гө ө52 65 13 Асфальт нг лгө ө өө1,950,000.00 4,550,000.00 83 101 18 Aсфальт нг лгө ө өө2,700,000.00 6,300,000.00

0 Асфальт нг лгө ө өө - - Total 31 4,650,000.00 10,850,000.00

Өвөрхангайн авто зам

Эхлэх кмДуусах

км Нийт кмБоловсруулал

т Өртөг Шинэчлэх өртөг

260 283 23Асфальт өнгөлгөө

3,450,000.00

8,050,000.00

0 0 0Асфальт өнгөлгөө

-

-

0 0 0Асфальт өнгөлгөө

-

-

Total 23

3,450,000.00

8,050,000.00

Хэрэгжүүлэлт

16. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд санал болгож буй арга хэмжээнд:

Үйл ажиллагаа Огноо Хариуцах

Ээлжит засварын хөтөлбөрийн төсөл2013 оны 9 сарын 13 ЧБТТ

Ээлжит засварын хөтөлбөр эцсийн байдлаар2013 оны 9 сарын 17 ЗТЯ

Ээлжит засварын хөтөлбөрийг батлахЭэлжит засварын хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр (АЗЗАК ба хувийн хэвшил)

2013 оны 9 сарын 17 ЗТЯ

Худалдан авалтын баримт бичгийн төсөл2013 оны 9 сарын 14 ЧБТТ

Ээлжит засварын ажлыг замын хэсэг бүрээр тодорхойлох ажлыг эхлүүлэх

2013 оны 9 сарын 23 ЗТЯ

Ээлжит засварын ажлыг замын хэсэг бүрээр тодорхойлох ажлыг дуусгах 2013 оны 10 сарын 18Худалдан авах ажиллагааны газартай хийгдэх ажлыг зөвшилцөх

2013 оны 10 сарын 18 ЗТЯ

Худалдан авалтын баримт бичгийн сургалт 2014 оны 2 сарЧБТТ ба

ЗТЯ

Хөтөлбөрийг эцэслэн бэлтгэх ажлыг хийж дуусгах. 2014 оны 3 сарЗТЯ ЧБТТ дэмжлэг

Ээлжит засварын хөтөлбөрийн тендерийг зарлах 2014 оны 4 сар ХААГ/ЗТЯТендерийн шийдвэр 2014 оны 5 сар ХААГ/ЗТЯХөтөблөрийг хэрэгжүүлж эхлэх 2014 оны 5 ба 6 сар ЗТЯ

(2012 онд зөвлөмжөөр хүргүүлж байсан хугацаанаас нэлээн хожуу Тендерийг эхлүүлэхээр тооцсон байгаа ба шалтгаан нь хүйтний улирал дөхсөн учир тендерт хамрагдах замын ажлуудыг нарийвчлан гаргах ажил 2013 онд хийгдэж амжихгүй).

6

Page 7: АВТО ЗАМЫН ЭЭЛЖИТ ЗАСВАР АРЧЛАЛТ Орчуулсан Ц.Баярсайхан 88115842

Өртгийг тооцоолсон аргачлал

17. Хөтөлбөрийн өртгийг тооцоолоход ашигласан аргачлалыг Хавсралт 1-д үзүүлэв.

Чойрын авто замыг хамгаалан тордох стратеги

Асуудлууд ба хүндрэлүүд

18. Чойрын авто замын хувьд сүүлийн 12 сарын хугацаанд маш хурдацтай эвдэрч байгаа ба урсгал засвар болон ээлжит засварыг тодорхой арга хэмжээ болгон хэрэгжүүлсэн бол энэхүү нөхцөл байдлаас сэргийлж болох байсан. Энэхүү бичвэрт хавсаргасан фото зурагт харуулсан нөхцөл байдлууд жилийн өмнө буюу 2012 онд үүсээгүй байсан

19. Энэхүү гол тэнхлэг авто зам нь Монгол улс ба БНХАУ-ыг холбосон гол авто зам бөгөөд түүний улс орны эдийн засагт үзүүлэх ач холбогдол цаашид ч өсөх болно.

20. Чойрын авто замд хийсэн хөдөлгөөний эрчмийн тооллогын дүн:

Авто зам : AADT Том оврын тээврийн хэрэгсэл (ЗТЯ-ны ангилалаар).

Чойрын авто зам 1753 Ачааны тэрэг (хагас чиргүүлтэй машин ороод) 104Автобус: 11

21. Олон улсын стандарттай харьцуулахад тус замын хөдөлгөөний эрчим тийм өндөр биш ч жил ирэх тутам ачааны авто машины тоо хэмжээ болон ачааны машины жин нэмэгдсээр байна. Авто замын элэгдэлд тээврийн хэрэгслийн даац хэтрүүлэлт ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.

Тээврийн хэрэгслийн даац хэтрүүлэлтээс үүдэн сүүлийн 12 сарын хугацаанд Чойрын авто замын хувьд ихээхэн эвдрэлд орсон нь нүднээ илт байгаа ба хэрэв тодорхой арга

7

Page 8: АВТО ЗАМЫН ЭЭЛЖИТ ЗАСВАР АРЧЛАЛТ Орчуулсан Ц.Баярсайхан 88115842

хэмжээг хэрэгжүүлэхгүй нөхцөлд ялангуяа уулын хэсгүүдэд замын эвдрэл цаашид ч даамжирахаар байна.

22. Чойрын авто замын хувьд үндсэн хөрөнгийг хамгаалан хадгалах тусгайлсан стратеги шаардлагатай байгаа бөгөөд түүнийг хэрэгжүүлэх замаар БНХАУ ба Улаанбаатар хотыг холбож буй энэхүү замын ашиглалтын түвшинг өндөр түвшинд байлгах бодит шаардлага байна.

23. 2013 онд санал болгосон ээлжит засварын ажлыг хийлгүй өнжсөнөөс үүдэн тухайн замыг ашиглалтын зохих түвшинд хүргэн засварлах ажилд нэмэлтээр 5,8 сая ам доллар шаардагдах болоод байна:

Эхлэх км Дуусах км Нийт км рт г Ам долларӨ ө Тайлбар Ээлжит + нэмэгдсэн рт гө ө96 112 16 5,600,000.00 2013 онд ээлжит байсан 3,200,000.00

112 142 30 10,500,000.00 2012 онд сайн байсан - 188 193 5 1,750,000.00 2013 онд ээлжит байсан 1,000,000.00 205 213 8 2,800,000.00 2013 онд ээлжит байсан 1,600,000.00

Нийт 59 20,650,000.00 5,800,000.00

24. Авто замын 30 км хэсэгт шинэчлэлийн ажил хийх болоод байгаа нь тухайн зам маш хурдацтай эвдэрч буйг харуулж байгаа ба 2012 онд энэ хэсэг ээлжит засвар хийх түвшинд ч очоогүй байсан. Энэ ажлын өртөг нь 10.5 сая Ам доллар болж байна.

Авто замын үндсэн хөрөнгийг хамгаалах стратеги

25. Авто замын үндсэн хөрөнгийг хамгаалах стратеги нь 3 бүрэлдэхүүнтэй:

• Урсгал засвар ба Ээлжит засвар (дээр тоймлосон)

• Шинэчлэл

• Тэнхлэгийн ачааллыг хянах ажлыг хэрэгжүүлэх чиглэлд ачааны машины даац хэтрүүлэлтийг хянах тусгай хуулийг бэлтгэх

Засвар арчлалт ба шинэчлэлийн стратеги

26. 2013 оны 6-р сараас 8-р сарын хооронд авто замд хийгдсэн бодит хээрийн үзлэгийн үр дүнд доорхи авто замын засвар арчлалт ба шинэчлэлийн стратегийг боловсруулсан:

2014 оны Засвар арчлалт ба шинэчлэлийн стратеги/ км-ээр:

8

Page 9: АВТО ЗАМЫН ЭЭЛЖИТ ЗАСВАР АРЧЛАЛТ Орчуулсан Ц.Баярсайхан 88115842

Эхлэх км Дуусах Нийт км Боловсруулалт рт г Ам долларӨ ө0 96 96 Урсгал засвар -

96 112 16 Шинэчлэл 5,600,000.00 112 142 30 Шинэчлэл 10,500,000.00 142 160 18 Урсгал засвар - 160 183 23 Урсгал засвар - 183 188 5 Ээлжит засвар 750,000.00 188 193 5 Шинэчлэл 1,750,000.00 193 205 12 Ээлжит засвар 1,800,000.00 205 213 8 Шинэчлэл 2,800,000.00 213 231 18 Ээлжит засвар 2,700,000.00

231 25,900,000.00

Засварын т св сө өө

Засварын т св сө өө Засварын т св сө өө

2014 онд хийгдэх засварын төрлүүд:

Боловсруулалт Км Авто замын % рт г Ам долларӨ өУрсгал засвар 137 59.31 - Ээлжит засвар 35 15.15 5,250,000.00

Шинэчлэл 59 25.54 20,650,000.00 231 100.00 25,900,000.00

Засварын т св сө өө

Урсгал засвараас Ээлжит засвар хийж эхлэх хугацаа

Эхлэх км Дуусах Нийт км Ээлжит засвар хийх хугацаа0 96 96 2016/17

142 160 18 2015/16160 183 23 2015/16

Нийт 137

Засвар арчлалтын ба Шинэчлэлийн стратегийг хэрэгжүүлэх

9

Page 10: АВТО ЗАМЫН ЭЭЛЖИТ ЗАСВАР АРЧЛАЛТ Орчуулсан Ц.Баярсайхан 88115842

27. АЗЗАК-уудын хүлээх үүрэг: АЗЗАК-ууд авто замын урсгал засварыг хариуцна. Энэ хүрээнд сайтар боловсруулсан урсгал засварын хөтөлбөрийг замын хучилтанд үүссэн ан цавыг битүүлэх, замын хөвөөг зураг төслийн түвшинд хүргэж сэргээх болон бага хэмжээтэй нүхэн эвдрэлийг л нөхөх ажилд голчлон анхаарч ажиллана. АЗЗАК-уудын хувьд авто замын ээлжит засварыг хийх техникийн боломж бүрдээгүй байна.

28. Чиглэлийн гол замд хийгдэх ээлжит засварын болон шинэчлэлийн бүх ажлыг тендерээр зарлах ёстой. Ээлжит засварын ажлыг өрсөлдөхүйц хэмжээнд хийж гүйцэтгэхэд шаардлагатай стандарт болон тухайн ажилд ашиглах машин механизмын хүчин чадлыг тодорхой зааж өгөх хэрэгтэй.

Ачааны машины даац хэтрүүлэлтийг зохицуулах стратеги

29. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд тусгайлсан стратеги шаардлагатай. Энэхүү бүрэн стратегийг төлбөр хураах цэгүүд дээр гүүрэн пүү байрлуулж ашиглаж эхлэх гэж байгаа энэ ажилтай давхцуулан эхлүүлэх хэрэгтэй. Мэдээж уламжлалт энэ ажлын хувьд бас үр дүнд хүртлээ тодорхой хугацаа шаарддаг.

30. Даац хэтрүүлэлтийн хувьд маш ноцтой түвшинд хүрсэн ба зөвхөн гүүрэн пүү суурилуулснаар асуудал шийдэгдэхгүй. Санал болгож буй арга хэмжээний хувьд одоо үйлчилж буй тээврийн хэрэгслийн тэнхлэгийн ачааллыг хянах журамтай зэрэгцэн тээврийн хэрэгслийн даац хэтрүүлэлтийг зохицуулсан тусгайлсан хуулийг боловсруулан батлах шаардлагатай:

• Хагас чиргүүл нь 3 тэнхлэггүй л бол тухайн тээврийн хэрэгслийг улсын чанартай авто замаар явахыг хориглох. Хагас чиргүүл нь дан болон давхар шийдэлтэй ачааны тэргийг улсын чанартай авто замаар зорчуулахгүй байх.

Шалтгаан: Гурван тэнхлэг нь дан болон давхар тэнхлэгтэй харьцуулахад харьцангуй бага ачааллыг авто замд үзүүлдэг. Мэдээж журмыг зөрчиж байгаа байдлыг хянахад хүртэл хялбар бөгөөд хэрэгжүүлэхэд ч дөхөм хяналтын арга юм.

• Хагас чиргүүлийн ачааны өндөр нь ачааны машины кабинаас эсвэл тусгайлан заасан өндрөөс ихгүй байх ба ачааны өргөн нь хагас чиргүүлийн хийцийн өргөнөөс илүү гарах ёсгүй (Жишээ нь уул уурхайн зориулалт бүхий хэт овортой ачааг тусгай зөвшөөрөл аван тээвэрлэх нөхцөл үүнд хамаарахгүй).

Шалтгаан: Хэт өндөрлөн болон хажуу тийш илүү гарган ачсан ачаа ер нь даац хэтрүүлсэн байдаг. Аюулгүй байдлын өнцгөөс ч ийм төрлийн ачаа нь тогтворгүй байдаг бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг замаар зорчуулахгүй байх шаардлагатай. Зөрчлийг гаргасан байдлыг бататган жинлэх ч шаардлага байхгүй.

10

Page 11: АВТО ЗАМЫН ЭЭЛЖИТ ЗАСВАР АРЧЛАЛТ Орчуулсан Ц.Баярсайхан 88115842

Мэдээж журмыг зөрчиж байгаа байдлыг хянахад хүртэл хялбар бөгөөд хэрэгжүүлэхэд ч дөхөм хяналтын арга юм.

31. Даац хэтрүүлэлтийг зохицуулсан хуулийг 2013 оны 10 сар гэхэд боловсруулж 2013 оны 12-р сараас мөрдөж эхлэх.

Зөвлөмж

ЗТЯ-нд хүргүүлэх зөвлөмжийн хувьд:

• 2014 онд 30 тэрбум төгрөгийн өртөг бүхий Ээлжит засварын хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

• Дээр 8-р хэсэгт тооцоолсон байдлаар Ээлжит засварын хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

• Урсгал засварын ажлыг АЗЗАК-ууд гүйцэтгэх гэхдээ хязгаарлагдмал байдлаар ан цав битүүлэх ажил, авто замын хөвөөг дүүргэн сэргээх болон жижиг хэмжээний нүхэн эвдрэлийг нөхөх ажлыг л гүйцэтгэх;

• Ээлжит засварын ажлыг тендерээр сонгон шалгаруулж хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх;

• Ээлжит засварын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол хугацааг 16-р хэсэгт багтаасан болно;

• Чойрын авто замыг тордон хамгаалах стратегид дараах зүйлс багтана:

• 26-р хэсэгт 3 жилийн хугацаанд хийгдэх урсгал, ээлжит засвар болон шинэчлэлийн ажлыг тоймолсон;

• Тээврийн хэрэгслийн даац хэтрүүлэлтийг хянах ажлыг хэрэгжүүлэх арга замыг 29 ба 31-р хэсэгт тодорхойлсон.

Хавсралт 1 – Өртгийг тооцоолох аргачлал

Үндсэн тооцоолол

ЗТЯ-ны dTiMs программд 1 тонн асфальт хольцыг дэвсэн нягтруулах ажлыг багтаасан үнийг 2012 он хүртэл хэрэгжиж байсан АХБ-ны гэрээнд үндэслэн 136 ам доллар гэж суулгасан байдаг. 2012 оны эцсээр Дарханы АЗЗА 1 тонн асфальтийг завод дээрээс 160 ам доллар байна гэсэн үнийн санал өгч байсан. 2013 оны Ээлжит засварын хөтөлбөрийн тооцоололд тээврийн зардал, дэвсэх нягтруулах зардлыг оруулаад 1 тонн асфальтыг 200 ам доллар гэж тооцож байсан.

2014 оны хөтөлбөрт энэ үнийг 1 тонныг нь 150 ам доллар болгож тооцоолсон. Суурь үнийг 25 хувиар бууруулсан.

Ийнхүү үнийг буулгаж тооцох болсон шалтгаан нь 2013 оны ээлжит засварын хөтөлбөрийн тооцооллыг авто замын салбарын компаниудтай санал солилцох явцад тэд энэ үнийг 30 хувиар бууруулж болох тухай хэлэлцэгдэж байсан.

Асфальтан өнгөлгөө

Халуун хүйтнээс үүдсэн хагарал ихтэй байгаа болон холцролт их байгаа хучилтын одоогийн нөхцөлтэй уялдаад 50 мм-ийн зузаантай асфальт өнгөлгөө хийхийг зөвлөж байна.

11

Page 12: АВТО ЗАМЫН ЭЭЛЖИТ ЗАСВАР АРЧЛАЛТ Орчуулсан Ц.Баярсайхан 88115842

Асфальтийн нэгжийн үнийг 1 тонныг 150 ам доллар гэж үзэхэд 50 мм-ийн зузаантай 1 м2-ийн өртөг нь 16 ам доллар болж байна.

Мөн ан цавыг битүүлэх, хэсэг газрын нөхөөсийг хийх болон замын хөвөөг сэргээх зэрэг ажилд тодорхой төсвийг суулгана.

Тэгшилгээний үе

Асфальт өнгөлгөө хийхээр санал болгож буй замын зарим хэсгийн гадаргуу барзгаржилт ихтэй байгаа тул энэ байдлыг залруулан урьдчилан тэгшилгээний үеийг хийхийг зөвлөж байна. 30 мм-ийн зузаантай хийнэ гэж тооцоход 1м2-ийн өртөгнь 13 ам доллар болж байна

Энэ удаа санал болгож буй ээлжит засварын хөтөлбөрт тэгшилгээний үе шаардах хэсэг тун бага багтсан болно.

Нэгж үнийн хураангуй

Доорхи хүснэгтэнд дээр тайлбарласан аргачлалаар тооцон гаргасан 1 км замд хийгдэх засварын төрлийн өртгийг хураангуйлав.

Ажлын төрөл Өртөг (Ам доллар / км)

Асфальт өнгөлгөө 150,000

Тэгшилгээний үе 100,000

Шинэчлэл 350,000

12