52
BROTHER D LLC Ресторан, лаунж Бизнес төлөвлөгөө Төлөвлөгөө бичсэн: А. Хүслэн 2014 он

Ресторан, лаунж төсөл

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ресторан, лаунж төсөл

Brother D lLC

Ресторан, лаунж

Бизнес төлөвлөгөө

Төлөвлөгөө бичсэн: А. Хүслэн

2014 он

Page 2: Ресторан, лаунж төсөл

Агуулга2 Байгууллагын дотоод орчны шинжилгээ...................................................................................3

2.1 Зах зээлийн стратегийн шинжилгээ.....................................................................................3

2.1.1 Хэрэглэгчийн шинжилгээ................................................................................................3

2.2 Өрсөлдөгчийн шинжилгээ....................................................................................................15

3 Төлөвлөгөө.....................................................................................................................................20

3.1 Маркетингийн төлөвлөгөө...................................................................................................22

3.1.1 Үйл ажиллагаа................................................................................................................22

3.1.2 Байршил...........................................................................................................................23

3.1.3 Идэвхжүүлэлт..................................................................................................................24

3.1.4 Бүтээгдэхүүн...................................................................................................................28

3.1.5 Үнэ.....................................................................................................................................29

3.2 Хүний нөөцийн төлөвлөгөө..................................................................................................30

3.3 Санхүүгийн төлөвлөгөө........................................................................................................31

Дүгнэлт..............................................................................................................................................33

Page 3: Ресторан, лаунж төсөл

1 Удиртгал

Төслийн танилцуулга

Өнөөдөр манай улсад үйлчилгээний байгууллагуудад тулгардаг хамгийн чухал

асуудал бол үйлчилгээ юм. Үйлчилгээний байгууллагад ороод сэтгэл дундуур

үйлчлүүсэн хүний тоо өдөрөөс нэмэгдэж байна. Энэ нь үйлчилгээний байгууллагууд

үйлчилгээний ажилчиддаа хүн үйлчлэх тэрхүү соелыг заадаггүйээс болж байна мөн

үйлчлүүлэгч тэднээс энэхүү үйлчилгээг шаарддагүйтэй холбоотой байх магадлалтай

юм. Иймд энэхүү төслөөр бид үйлчилгээний зах зээлийн шинжилгээг хийж шинээр зах

зээлд нэвтрэхэд шаардлагатай мэдээлэл цуглуулсаны үндсэн дээр Ресторан, лаунж

байгуулах төлөвлөгөөг хийсэн болно. II –р бүлэг зах зээлийн шинжилгээ, III – р бүлэг

төлөвлөгөө, IV –р бүлэгт дүгнэлт V – р бүлэг хавсралт

Төслийн зорилго: Америкийг автомашинжуулсаны ижил энэхүү төслийн үр дүнд бид

үйлчилгээний соел, үйлчилгээний өндөр стандартыг хүмүүст таниулж маркетинг,

менежментийн зохистой үйл ажиллагааны тусламжтай Улаанбаатар хотын

үйлчилгээний салбарт нэвтрэн орох юм.

2 Байгууллагын дотоод орчны шинжилгээ2.1 Зах зээлийн стратегийн шинжилгээ2.1.1 Хэрэглэгчийн шинжилгээ

Удиртгал

Судалгааны зорилго: Ресторан, лаунжийн хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлага,

худалдан авалтын зан төлөв, шийдвэр гаргалтанд нөлөөлдөг хүчин зүйлийг

тодруулахад оршино.

Судалгааг 2014 оны 9 сарын 16 – аас 2014 оны 9 сарын 23 – ны хооронд хотын төв

буюу хүүхдийн зуу болон улсын их дэлгүүр орчмын ресторан, лаунжуудаар үйлчлүүлж

буй 157 хэрэглэгчээс санал асуулгын судалгааг 9 асуулт бүхий 157 маягтаар авсан

болно. Мөн ресторан, лаунжийн эрэлтийг тодорхойлохын тулд долоо хонгийн турш

ажиглалт хийсэн болно. Хэрэглэгчдээс авсан анхдагч материалд тоон боловсруулалт

хийж, холбогдох хүснэгт,фото зураг, диаграммыг гаргав.

Судалгааны арга зүй:Маркетингийн судалгаанд хамгийн өргөн ашиглагддаг анкетын

арга болон ажиглалтын аргыг ашигласан. Хэрэглэгчдээс асуулт,хариулт авах замаар

Page 4: Ресторан, лаунж төсөл

шаардлагатай мэдээллийг бүрдүүлэв. Судалгааны анхдагч материалыг Excel

программыг ашиглан болвсруулж SPSS –ийн тусламжтай үнэлгээг хийсэн болно.

Оролцогчдын насны бүтэц:

Ресторан, лаунжийн хэрэглэгчийн зан төлөвийн судалгаанд оролцсон нийт 157

үйлчлүүлэгчийг насны бүлгээр авч үзэхэд 21% нь 21-25 насны, 39% нь 26-30 насны,

24% нь 31-35 насны,16% - ийг 36 - аас дээш насныхан тус тус эзэлж байна.

Дээрх судалгаанаас харахад худалдан авагчдын ихэнх буюу 39% нь 26-30 настай

залуучууд, харин 45% - ийг идэр насныхан /21-25/ болон ахмад насныхан /31-35/ эзлэж

байгаа нь тэдний худалдан авалтын давтамж өндөртэй болохыг харуулж байна.

/Хүснэгт, зураг-1/.

Судалгаанд оролцогчдын насны бүтэц/хувиар/Хүснэгт-1

Нас Оролцогчдын тоо /хүн/ Эзлэх хэмжээ/хувиар/

21 – 25 33 21.0%

26 – 30 62 39.0%

31 – 35 37 24.0%

36 – аас дээш 25 16.0%

Нийт дүн 157 100.0%

Судалгаанд оролцогчдын насны бүтэц /хувиар/ Зураг-1.

Page 5: Ресторан, лаунж төсөл

21 – 25 насны 21%

26 – 30 насны39%

31 – 35 насны 24%

36 – аас дээш насны16%

Судалгаанд хамрагдсан бүлгийн дундаж хүний тоо

Судалгаанд хамрагдсан бүлгийн хүний тоог авч үзвэл 24% нь 2 – уулаа, 36% нь

2 – 4 хүн, 21% 4 – өөс олон хүнтэй байна. /Хүснэгт -2/.

Судалгаанд оролцогчдын хүйсийн бүтэц/хувиар/

Хүснэгт -2

Хүний тоо Оролцогчдын тоо Эзлэх хэмжээ/хувиар/

2 хүн 45 29.0%

2 – 4 хүн 69 44.0%

4 – өөс дээш хүн 42 27.0%

Нийт дүн 157 100.0%

Судалгаанд оролцогчдын хүйсийн байдал./хувиар/

Зураг -2.

Page 6: Ресторан, лаунж төсөл

2 хүн24%

2 – 4 хүн 36%

4 – өөс дээш хүн21%

Судалгаанд хамрагдсан хэрэглэгчийн ажил эрхлэлтийн байдал

Судалгаанд оролцсон нийт хүмүүсийн, 26% -ийг оюутан, 29% нь төсвийн

байгууллагын ажиллагсад, 22% нь хувийн байгууллагын, 19% -ийг хувиараа хөдөлмөр

эрхэлэгчид тус тус эзэлж байна.

Дээрх үр дүнгээс харахад оюутан, төсвийн байгууллагад ажилладаг хэрэглэгчид

худалдан авах давтамж өндөртэй хүмүүс болохыг харуулж байна. /Хүснэгт-3/.

Хэрэглэгчийн ажил эрхлэлтийн байдал./хувиар/

Хүснэгт-3

Ажил эрхлэлт Оролцогчдын тоо Нийт оролцогчдод эзлэх хэмжээ

Оюутан 37 24.0%

Төсвийн байгууллагын ажиллагсад 46 29.0%

Хувийн байгууллагын ажиллагсад 44 28.0%

Хувиараа хөдөлмөр эрхлэгчид. 30 19.0%

Нийт 157 100.0%

Ажил эрхлэлтийн байдал/хувиар/

Зураг -3.

Page 7: Ресторан, лаунж төсөл

Оюутан

Төсвийн байгууллагын ажиллагсад

Хувийн байгууллагын ажиллагсад

Хувиараа хөдөлмөр эрхлэгчид.

0% 5% 10% 15% 20% 25% 30%

Судалгаанд хамрагдагсдын худалдан авалтын зан төлөв

Судалгаанд оролцогчдын сонголт,хэрэглээ

Нийт судалгаанд хамрагдсад давхардсан тоогоор 47% нь пиво, 33% нь коктэйл, шот

уух зорилгоор, үлдсэн 20% нь бусад бүтээгдэхүүнийг сонгон авч байв. Хүснэгт -4

Худалдан авагчдын хэрэглээ/хувиар/

Хүснэгт -4

Сонголт Худалдан авагчдын тоо Нийт оролцогчдод эзлэх хэмжээ

Пиво, архи 74 47.0%

Коктэйл, шот 52 33.0%

Бусад 31 20.0%

Нийт дүн 157 100.0%

Худалдан авагчдын хэрэглээ/хувиар/

Зураг - 4

Page 8: Ресторан, лаунж төсөл

47%

33%

20%

Пиво, архиКоктэйл, шотБусад

Судалгаанд оролцсон үйлчлүүлэгчийн рестораныг хэрэглэх байдал

Судалгаанд хамрагдагсдын оролццогчдын /давхардсан тоогоор/ 31% нь тогтмол

ресторан лаунжаар үйлчлүүлдэг, харин 48% нь баяр ёслолын өдрүүдэд. 21% нь бусад

өдрүүдэд ресторан лаунжаар үйлчлүүдэг байна. /Хүснэгт,зураг- 5/

Ресторан лаунжийн хэрэглээ /хувиар/

Хүснэгт- 5

Хэрэглээ Худалдан авагчид/давхардсан тоогоор/

Нийт оролцогчдод эзлэх хэмжээ

Тогтмол 49 31.0%

Баяр ёслолын өдрүүдээр 75 48.0%

Бусад үед 33 21.0%

Нийт оролцогч 157 100

Ресторан лаунжийн хэрэглээ /хувиар/

Зураг -5

Page 9: Ресторан, лаунж төсөл

31%

48%

21%

ТогтмолБаяр ёслолын өдрүүдээрБусад үед

Судалгаанд оролцсон үйлчлүүлэгчийн рестораны сонголтод нөлөөлдөг хүчин зүйлс

Судалгаанд хамрагдагсаннийт оролцогчидийн дийлэнх буюу давхардсан тоогоор 93%

орчин, 72% нь бүтээгдэхүүнд бол давхардсан тоогоор 41.0% нь үйлчилгээ, 37% нь

үнэд, 41% нь байршилыг чухалчлан худалдан авалт хийдэг байна. /Хүснэгт, зураг -6/

Худалдан авалтад нөлөөлдөг хүчин зүйл

Хүснэгт -6

Худалдан авалтад нөлөөлөх хүчин зүйлс

Худалдан авагчид /давхардсан тоогоор/

Нийт оролцогдод эзлэх хэмжээ /хувиар/

Орчин 146 93.0%

Үйлчилгээ 64 41.0%

Бүтээгдэхүүн 113 72.0%

Үнэ 58 37.0%

Байршил 64 41.0%

Худалдан авалтад нөлөөлдөг хүчин зүйл/хувиар/

Зураг - 6

Page 10: Ресторан, лаунж төсөл

Орчин

Үйлчилгээ

Бүтээгдэхүүн

Үнэ

Байршил

0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100%

Судалгаанд оролцогчдын хэрэглээний давтамж

Судалгаанд оролцогчдынихэнх буюу 27,0% нь сард 2 удаа, 51,0% нь сард 4 удаа, 22%

нь 7 хоногт 2 удаа тус тус ресторан лаунжаар үйлчлүүдэг байна. /Хүснэгт,зураг - 7/.

Хэрэглэгчийн ресторан лаунжаар үйлчлүүлэх давтамж

Хүснэгт - 7

Хэрэглээний давтамж Худалдан авагчдын тоо Нийт оролцогчдод эзлэх хэмжээ /хувиар/

Сард 2 удаа 42 27.0%

Сард 4 удаа 80 51.0%

7 хоногт 2 удаа 35 22.0%

Нийт оролцогч 157 100.0%

Хэрэглэгчийн ресторан лаунжаар үйлчлүүлэх давтамж/хувиар/

Зураг - 7

Page 11: Ресторан, лаунж төсөл

Сард 2 удаа

Сард 4 удаа

7 хоногт 2 удаа

0% 10% 20% 30% 40% 50% 60%

Нэг удаагийн худалдан авалтын зардал

Ресторан лаунжид оройн цагаар хүн 1 – 2 цаг суухад хамгийн багадаа 2 уух юм авдаг

тул 1 үнийн интервалыг бүтээгдэхүүний төрлөөс хамааруулан 10 мянган төгрөг гэж

үзвэл нийт судалгаанд хамрагсадын 41% хувь нь 15.0 – 25.0 мянган төгрөгний үнэтэй

худалдан авалт хийдэг бол 21% нь 25.0-35.0 мянган төгрөгний худалдан авалт, 24% нь

35.0-45.0 мянган төгрөгний хооронд тус тус худалдан авалт хийдэг байна. Мөн үлдэж

буй 4% нь 45.0 мянган төгрөгний худалдан авалт хийдэг байна.

Өдрийн цайны цагаар үйлчлүүлэгчдийн худалдан авалт 15.0 – 25.0 мянган төгрөгний

хооронд оршдог байна.

/Хүснэгт -8/

Нэг удаагийн худалдан авалтын зардал

Хүснэгт -8

Худалдан авалтын үнэ /төгрөгөөр/

Худалдан авагчдын тоо Нийт оролцогчдод эзлэх хэмжээ /хувиар/

15000 – с доош 16 10.0%

15001 – 25000 64 41.0%

25001 – 35000 33 21.0%

35001 – 45000 37 24.0%

45001 – с дээш 7 4.0%

Page 12: Ресторан, лаунж төсөл

Нийт оролцогч 157 100.0%

Нэг удаагийн худа лдан авалтын зардал

Зураг -8

10%

41%

21%

24%

4%

15000 – с доош15001 – 2500025001 – 3500035001 – 4500045001 – с дээш

Улаанбаатар хотын оройн цагаар ресторан лаунжаар үйлчлүүлэх нийт хүний тоог доорх хүснэгтэд харуулав.

Өдөр Үйлчлүүлэгч ширээний тоо Хүн

Даваа гараг /2014.09.22/ 108 432

Мягмар гараг /2014.09.23/ 127 508

Лхагва гараг /2014.09.17/ 117 468

Пүрэв гараг /2014.09.18/ 97 388

Баасан гараг /2014.09.19/ 159 636

Бямба гараг /2014.09.20/ 135 540

Ням гараг /2014.09.21/ 45 180

Эдгээр тоонуудыг асуулга асуух явцад ажиглалтын аргаар гаргасан болно. California, Los Angeles, UB Jazz,Turning Point ресторанууд нь харьцангуй тогтмол үйлчлүүлэгч

Page 13: Ресторан, лаунж төсөл

ихтэй байна. Энэ нь өдөр бүр 70-80% хүчин чадлаа ашигладаг байна. Ажиглалт хийсэн ресторан, лаунжууд:

Broadway Turning Point Delhi Darbar Suano Mojito House UB Jazz Los Angeles California Rock Sugar Их Монгол Piano

Page 14: Ресторан, лаунж төсөл

Дүгнэлт

Ресторан, лаунжийн худалдан авагчдын судалгаа

Судалгаанд оролцогчдын төрх байдал

Насны бүтцээр авч үзвэл ихэнх буюу 33% нь 26-30

настай залуучууд, 45%-ийг идэр насныхан болон

ахмад насныхан эзлэж байгаа нь тэдний худалдан

авалтын давтамж өндөртэй болохыг харуулж

байна.

Судалгаанд хамрагдсан бүлгийн хүний тоог авч

үзвэл дийлэнх буюу 36% нь 2 – 4 хүн, 21% 4 – өөс

олон хүнтэй байна. Оройн цагаар ресторан,

лаунжаар үйлчлүүлэх хүний тоо 2 – оос илүү

байна. 4 хүнээр 1 ширээг тооцолох нь дундаж

хүний тоо юм.

Ажил эрхлэлтээр авч үзвэл хамгын олон буюу 26,0-

29,0%-ийг хувийн байгууллага, хувиараа хөдөлмөр

эрхлэгчид эзлэж байгаа нь тэд ресторан лаунжаар

үйчлүүлэх давтамж өндөртэй хүмүүс болохыг

харуулж байна.

Судалгаанд хамрагдагсдын худалдан авалтын зан төлөв, түүнд нөлөөлөх хүчин зүйлс

Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчид хэрэглэх

бүтээгдэхүүнээс хамаар газрын сонголтыг хийдэг

болох нь тодорхой байсан. Учир нь Rock Sugar,

Mojito House, California ресторанаар үйлчлүүлэгчид

коктэйл, шот хэрэглэх сонирхолтой байдаг байна.

Харин Brau Haus, UB Jazz, Их Монгол ресторан,

пабуудаар үйлчлүүлэгчид пиво, архи хэрэглэх нь

илүү байна. Энэ нь хэрэглэгчдийн нас, хүйсээс

хүчтэй хамааралтай байна. Учир нь эмэгтэйчүүд

коктэйл, шот хэрэглэдэг харин эрчүүд пиво, архи

хэрэглэх сонирхол өндөртэй байна.

Худалдан авалтад нөлөөлдөг гол хүчин зүйл бол

орчин, бүтээгдэхүүн, байна. Учир нь ресторан,

лаунжийн үнийн зөрүү бага байдаг тул

үйлчлүүлэгчийн сонголтод байршил, үнэ хүчтэй

Page 15: Ресторан, лаунж төсөл

нөлөөлж чададгүй болхыг олж тогтоосон юм.

Харин байршилын хувьд хотын төвд

үйлчлүүлэгчидэд сонголттой байдаг тул хотын

төвийг зорьж ирдэг байна.

Цаашид зах зээлийн бүхий л сегментэд хүрч

ажиллахын тулд бүтээгдэхүүнийхээ чанарт

анхаарахас гадна үнийг

тогтворжуулах,урамшуулал, хөнгөлөлтийн шинэ

үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй байгааг олж

илрүүлсэн юм. Мөн хэрэглэгчидийг уйдахгуйн

тулд тогтмол арга хэмжээ явуулж байхыг

үйлчлүүлэгчид хүсч байсан юм.

7 хонгийн турш Улаабаатар хотын төв орчмын

хүүхдийн 100 болон улсын их дэлгүүрт ойролцоох

ресторан, лаунжуудыг ажиглахад харьцангуй өдөрт

үйлчлүүлэх хүний зөрүү бага байсан. Энэ нь

өвлийн улиралд ресторан, лаунжууд тогтмол

хэрэглэгчидтэй байдаг гэсэн таамаглалтай нийцэж

байна.

2.2 Өрсөлдөгчийн шинжилгээ

Гол өрсөлдөгчид болох Rock Sugar Bar, Mojito House Cocktail Bar, California Restaurant

Bar, Los Angeles Restaurant, UB Jazz, Turning Point нар юм. Бусад хотын төвийн

ресторан лаунжууд харьцангуй зах зээлийн эзлэх хувь бага байна. Өрсөлдөгчийн

шинжилгээг хийхдээ ажиглалтын аргыг ашиглан өдөрийн цайны цагаар хотын төвийн

ресторан, лаунжийн үйлчлүүлэгчдийн тоог тооцолсон юм. Иймд Судалгааны үр дүнд

ямар нэгэн идэвхжүүлэлтийн үйл ажиллагаагүйгээр өдөрт 12 – 14 ширээ дундажаар

үйлчлүүлдэг байна. Өдрийн цайны цагаар үйлчлүүлэгч 20’000₮ – 25’000₮ - ний

худалдан авалт хийдэг байна. Ажиглалтын үр дүнд хотын төвын рерсторан

лаунжуудаар цайны цагаар 71 – 84 ширээ үйлчлүүлдэг болхыг олж тогтоосон юм. Ийм

хотын төвийн гол өрсөлдөгч болон бусад ресторан лаунжийн судалгааг хийсэн болно.

Turning Point Café – оройн цагт тогтмол үйлчлүүлэгчидтэй, коктэйл болон

шотуудын хувьд урамшуулалтай үйлчилгээтэй.

Page 16: Ресторан, лаунж төсөл

Rock Sugar Grill Bar

Хаяг : Улаанбаатар их дэлгүүрийн чанх урд

Онцлог : Коктэйл, шот, грилль.

Давуу талууд

1. Дотор талбайн зохион байгуулалт сайтай 6 хүний ширээ – 10 ширхэг 4 хүний ширээ – 4 ширхэг 2 хүний ширээ – 5 ширхэг Тэкний сандал – 5 ширхэг

Энэ нь 5 ба түүнээс дээш хүнтэй бүлэгт тохирхомжтой. Найз нөхөд, албан байгууллагын ажилчид илүү үйлчлүүлдэг байна.

2. Бүтээгдэхүүний үнийн хувьд тохиромжтой Кофе – 3500₮ - 8000₮ Цай, халуун уух юм – 2000₮ - 5000₮ Өдрийн цай /хоол/ - 10000₮ - 15000₮ Коктэйл – 10000₮ - 20000₮ Үндсэн хоол – 15000₮ – 35000₮

Бүтээгдэхүүний хувьд чанартай. Гадаадад олон жил амьдарч, ажилласан хүмүүсийн хэрэглэдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Оройн цагаар тогтмол үйлчлүүлэгчидтэй бөгөөд дундажаар 15 – 25 ширээ үйлчлүүлдэг.

Дутагдалтай талууд

1. Өдрийн цайны цагаар бүтээгдэхүүн үйлчилгээний гаргалт маш удаан. Захиалга хийсэнээс хойш 30 – 40 минутүйлчлүүлэгчид хүлээх шаардлагатай.

2. Үйлчлэгч үйлчилгээний талаар мэдлэггүй нь өөрийн бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчид тайлбарлах боломжгүй.

3. Урамшуулал, идэвхжүүлэлт байдаггүй. Оройн цагаар болон өдрийн цагаар идэвхжүүлэлт хийгдэдгүй.

4. Өдрийн цайны цагаар 8 – 10 хүн дундажаар үйлчлүүдэг байна.

1. Талбайн зохион байгуулалт 4 хүний ширээ – 36 ширхэг 8 хүний ширээ – 3 ширхэг 6 хүний ширээ – 4 ширхэг

2. Бүтээгдэхүүний үнэ -3. Бүтээгдэхүүн – Цайны цагаар үйлчлүүлэгчид

ихэвчлэн салат, бүргер стэйк худалдаж авдаг. Хоол гаргалтын хугацаа 15 – 20 минут. Энэ нь хэрэглэгчийг уйдахгуй ба хоол гаргалтын

Page 17: Ресторан, лаунж төсөл

California Restaurant & Bar

Хаяг: Улаанбаатар, Хүүхдийн 100, Наран трейд ХХК-ний

залгаа

Онцлог : Коктэйл, шот, грилль.

дундаж хугацаа юм.4. Дизайн – Давамгайлах өнгө нь хүрэн хар,

ихэвчлэн буйдантай, ширээ хар хүрэн чулуун. Ерөнхйи гэрэлтүүлэг муутай боловч ширээ болгоны дээр дүүжин гэрэл суурилуулсан нь үйлчлүүлэгчид таалагдсан.

5. Дуу сонсогдохоо илүү гал тогооны дуу чимээ, баран дээрх коктэйл гаргалын дуу чимээ, хүмүүсийн яриа, сонсогдох нь их. Энэ ньүйлчлүүлэгч өдрийн цагаар чимээгүй таатай орчинд хоол идэхэд тохиромжгүй. Харин найз нөхөд, ямар нэгэн тэмдэглэлт өдрүүдэд илүүтэй тохирохмжтой юм.

6. Үйлчилгээ – Үйлчлүүлэх гэж ирж буй хүмүүс дундажаар 2 – 4 үүлээ ирдэг. 1 үйлчлэгчид 6 ширээ оногдож байгаа нь үйлчилгээний чанарыг багасгаж үйлчлэгч болон үйлчлүүлэгчийн хооронд ямар нэгэн харилцаа үүсдэггүй. Идэвхжүүлэлт, урамшуулал хийгдэдгүй тул үйлчлүүлэгчид энэхүү ресторанаас уйдах нь маш амархан.

Los Angeles Restaurant & Bar

Хаяг: Улаанбаатар, Хүүхдийн 100

Онцлог: Коктэйл, грилль

1. Талбайн зохион байгуулалт 4 хүний ширээ – 12 ширхэг 6 хүний ширээ – 4 ширхэг

2. California Restaurant & Bar тай ижилхэн бөгөөд зарим нэг бүтээгдэхүүний төрөл ихтэй. Цайны цагаар үйлчлүүлэгчид ихэвчлэн салат, бүргер стэйк худалдаж авдаг. Хоол гаргалтын хугацаа 15 – 20 минут. Энэ нь хэрэглэгчийг уйдахгуй ба гал хоол гаргах хамгийн оновчтой хугацаа юм.

3. Дизайн – Давамгайлах өнгө нь хүрэн хар, ихэвчлэн буйдантай, ширээ хар хүрэн чулуун. Ерөнхйи гэрэлтүүлэг сайтай үйлчлүүлэхэд таатай орчин. Гал тогооны дуу чимээ сонсогдох нь бага мөн тохилог орчинд өдрийн цай уухад тохиромжтой.

4. Үйлчилгээ – Үйлчлүүлэх гэж ирж буй хүмүүс дундажаар 2 – 4 үүлээ ирдэг. 1 үйлчлэгчид мөн 4 -6 ширээ оногдож байгаа нь үйлчилгээний чанарыг муутгаж үйлчлэгч болон үйлчлүүлэгчийн хооронд ямар нэгэн харилцаа үүсгэх боломжгүй болж байна. Идэвхжүүлэлт, урамшуулал хийгдэдгүй тул үйлчлүүлэгчид энэхүү ресторанаас уйдах нь маш амархан.

Page 18: Ресторан, лаунж төсөл

Mojito House Cockteil Bar

Хаяг: Улаанбаатар, Хүүхдийн 100

Онцлог: Моjito Коктэйл, бусад коктэйл, шот

1. Талбайн зохион байгуулалт: 4 хүний ширээ – 10 ширхэг 2 хүний ширээ – 4 ширхэг 8 хүний ширээ – 2 ширхэг Тэкний суудал – 6 ширхэг

2. Бүтээгдэхүүн – Mojito коктэйлийг нэрийн бүтээгдэхүүнээ болгосон. Иймд Mojito коктэйлийг маш олон төрлийн сонголттойгоор гаргадаг байна. Менюны хувьд коктэйл, шотуудаар дагнасан. Хоолны меню сонголтгүй ба шарсан төмс зэрэг амтат зуушаар үйлчилдэг.

3. Бүтээгдэхүүий үнэ4. Дизайн – Гэрэлтүүлгийн олон сонголттой нь

орчны өнгийн солих боломж олгож байна. Гэвч хэтэрхий бага зайд олон ширээ байрлуулсан нь хүн зөрөх зайгүй шахуу орчинтой. Хүмүүсийн яриа сонсогдохгүй маш чанга хөгжим дуу тавьдаг нь үйлчлүүлэгчдийн дургуйг хүргэдэг байна.

5. Үйлчилгээ – Үйлчлэгч бүтээгдэхүүнийхээ талаар мэдлэггүй байна. Идэвхжүүлэлт, урамшуулал хийгдэдгүй тул үйлчлүүлэгчид энэхүү ресторанаас уйдах нь маш амархан.

Suono Bar

Хаяг: Улаанбаатар, Хүүхдийн 100

Онцлог: Моjito Коктэйл, бусад коктэйл, шот Хаяг: Улаанбаатар,

Хүүхдийн 100

Онцлог: Моjito Коктэйл, бусад коктэйл, шот

1. Талбайн зохион байгуулалт 4 хүний ширээ – 6 ширхэг 8 хүний ширээ – 2 ширхэг 6 хүний ширээ – 4 ширхэг

2. Бүтээгдэхүүн – Коктэйл, шот, шэйк зэрэг бүтээгдэхүүн голлож үйлдвэрлэдэг.

3. Дизайн – Гэрэлтүүлэг сайн ба орчин үеийн дизайнтай. Тохилог таатай орчин.

4. Багтаамж багатай болон идэвхжүүлэлт хийдэггүй.

Page 19: Ресторан, лаунж төсөл

SWOT шинжилгээ

Давуу тал

Зах зээлд тодорхой байр суурь

эзэлсэн

Хэрэглэгчдэд танигдсан

Техник технологи сайтай

Оновчтой байршил

Сул тал

Идэвхжүүлэлт хийдэггүй

Хэзээ хаана ямар үйл ажиллагаа

болж байгаа нь хэрэглэгчдэд

нээлттэй биш

Үйлчилгээ тааруу

Өрсөлдөөн багатай

Боломж

Зах зээлд нэвтрэх боломжтой,

өрсөлдөгчид сул тал ихтэй

Монголбанк инфляцийг тогтвортой

байлгаж нэг оронтой тоонд барьж

чадвал хэрэглэгчдийн худалдан

авах чадвар нэмэгдэнэ.

Оновчтой идэвхжүүлэлт

явуулснаар үйлчлүүлэгчдийг

өөртөө татах

Бизнес түншээ нэмэгдүүлснээр зах

зээлд эзлэх байр сууриа

нэмэгдүүлэх

Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний

стандартыг гаргаж ирснээр

хэрэглэдчийг өөртөө татах

Зэргэлдээ орших үйлчилгээний

байгууллагын үйлчлүүлэгчдийг

өөртөө татах

Аюул

Өрсөлдөгчийн үнийн бодлого

Хэрэглэгчийн худалдан авах чадвар

буурах

Түүхий эдийн дутагдал бий болох

Валютын ханшийн өсөлт

Page 20: Ресторан, лаунж төсөл

3 ТөлөвлөгөөҮйлчилгээний байгуулагын шинжилгээний үзүүлэлтүүдийг харахад

Улаанбаатар хотын төвд ресторан лаунж байгуулах боломжтой ба маркетинг,

менежментийн оновчтой үйл ажиллагааны үр дүнд хэрэглэгчдийн итгэлийг хүлээх

боломжтой болох нь харагдаж байна. Иймээс үйл ажиллагаа эхлүүлж зөв идэвхжүүлэлт

хийснээр зах зээлд эзлэх байр суурьтай болох юм.

Бизнес төлөвлөгөөний зорилгыг тодорхойлбол:

Зорилго:

Энэхүү төслийн зорилго нь бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартыг шинэчилж зах

зээлд нэвтрэх стратеги баримталж хэрэглэгчийн сегмент бүрт бүтээгдэхүүн

үйлчилгээгээ хүргэхийг зорьж байна.

Зорилт:

Дээрх зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг авч хэрэгжүүлнэ.

Маркетингийн хүрээнд:

Зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан орчин үеийн маркетингийн дэвшилтэд

аргуудыг нэвтрүүлэх замаар бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг олон улсын

стандартад ойртуулан ресторан, лаунжийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх. Үүний тулд

маркетингийн судалгаа шинжилгээг тогтмол хийх гадаад дотоодын ижил төрлийн үйл

ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын туршлагыг судлан, ялгарж ажиллана.

Үйлчилгээний хүрээнд:

Хэрэглэгчдийг өөртөө татах бүтээгдэхүүн үйлчилгээний тоог нэмэгдүүлэх.

Өрсөлдөгч байгуулагуудаас ялгарж хэрэглэгчдийг өөртөө татах.

Бүтээгдэхүүний хүрээнд:

Бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгаварлалыг бий болгон, хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг

илүү нарийвчлан хангах, хэрэглэгчдийн сэтгэл зүйд өөрийн байгууллагын нэрийг

хоногшуулах.

Хүний нөөцийн хүрээнд:

Page 21: Ресторан, лаунж төсөл

Удирдлагын оновчтой бүтэц зохион байгуулалтын хүрээнд ажлын уялдаа холбоог

байнга сайжруулан боловсронгуй болгох, ажиллагсдын санал санаачлагыг дэмжин

урамшуулах, дотоод журам болон бусад дагалдах журмуудад тусган бүхий л үйл

ажиллагааны стандартыг чанд баримтлан ажиллах.

Боловсон хүчний нөөцийг хөгжүүлэн компанийн удирдлагын ур чадварыг

боловсронгуй болгох. Үүний тулд компанийн удирдлага, зохион байгуулалтыг

маркетингийн удирдлагын зарчмаар зохион байгуулах, уялдаа холбоо, хамтын

ажиллагааг эрхэмлэн ажиллах, ажилчин албан хаагчдын санаачлага, оюуны чадавхийг

дээшлүүлэх, ажлын үнэлгээг боловсронгуй болгох, цалин хөлс урамшууллын

тогтолцоог сайжруулах зарчмыг чанд баримтлан ажиллах.

Санхүүгийн хүрээнд:

Санхүүжилтын найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх. Үүний тулд бүтээгдэхүүний үнэ,

тарифийг уян хатан байлгах, үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус зардлыг

бууруулах замаар ажиллах.

Page 22: Ресторан, лаунж төсөл

3.1 Маркетингийн төлөвлөгөө

Маркетингийн зорилго

Зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан орчин үеийн маркетингийн

дэвшилтэд аргуудыг нэвтрүүлэх замаар бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг олон

улсын стандартад ойртуулан рестораны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх. Үүний тулд

маркетингийн, менежментийн судалгаа шинжилгээг тогтмол хийх, дотоодын ижил

төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг ресторан лаунжуудыг дутагдалтай талыг судлан

ажиллана.

Маркетингийн зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилгыг тавин ажиллана.

Зах зээлийн үнэд тохируулан бүтээгдэхүүнээ худалдан, борлуулалт хийнэ.

Хэрэглэгчидэд танигдах, тэдний итгэлийг олсоноор өөрийн үйлчилгээг

өргөжүүлж өрсөлдөөний давуу байр суурийг олж авах.

Хэрэглэгчдийн итгэл дээр тулгуурлан олон нэр төрөл, чанарын шаардлага

хангасан бүтээгдэхүүн үйлчигээг нэвтрүүлсэнээр шинэ хэрэглэгчдийг өөртөө

татах

3.1.1 Үйл ажиллагаа

Долоо хонгийн ажиллах хуваарийг доох хүснэгтээс харж болно.

Өдөр Ажиллах цаг

Даваа гараг 10:00 – 23:30

Мягмар гараг 10:00 – 23:30

Лхагва гараг 10:00 – 24:00

Пүрэв гараг 10:00 – 23:30

Баасан гараг 10:00 – 24:00

Бямба гараг 11:00 – 23:00

Ням гараг 11:00 – 23:00

Нийт талбайн хэмжээ 240м2 талбайн зохицуулалтыг дараах байдлаар шийдэж байна.

Үйлчилгээний заал 180м2

Тэк, гал тогоо 30м2

Агуулах 10м2

Page 23: Ресторан, лаунж төсөл

VIP өрөө 20м2

Ширээний зохион байгуулалт энгийн өдрүүдэд. Эдгээр өдрүүдэд нэгэн зэрэг 70 хүнийг

хүлээн авах хүчин чадалтай гэж тооцолж байна.

4 хүний ширээ – 8 ширхэг

2 хүний ширээ – 4 ширхэг

4 – оос дээш хүн суух боломжтой буйдан – 2 ширхэг

Ресторан, лаунжийн орлогын гол эх үүсвэрүүдийн нэг бол баяр ёслолуудын хүлээн

авалт юм. Иймд ширээ, тавилгыг анх худалдан авахдаа 100 – 120 хүний багтаамжтай

байлгахаар тооцолж байна. 100-120 хүний захиалгыг авах нь хамгийн оновчтой

шийдвэр байх ба албан байгууллага, их сургуулийн тэнхмүүдийг хүлээж авах бүрэн

боломжтой юм.

3.1.2 Байршил

Улсын их дэлгүүр урд талд голомт банкны хажууд байрлалтай. Энэ нь хотын

төв хэсэгт хамааралтай байх бөгөөд хэрэглэчдийн анхаарал хурдан өртөгдөх газар.

Улаанбаатар хотын залуучуудын хамгийн их цаг өнгөрүүлдэг газар тул зөв маркетинг,

менежментийн үйл ажиллагаа явуулснаар үйлчлүүлэгчидээр тасрахгуй байх бүрэн

боломжтой. Байршилын дутагдалтай тал нь оройн цагаар машины зогсоолын багтаамж

багатай, мөн өдрийн цагаар түгжрэл ихтэй юм. Гэвч эдгээр шалтгаан нь хэрэглэгчийн

уг лаунжаар үйлчлүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлдэггүйг шинжилгээний үр дүнд олж

тогтоосон.

Page 24: Ресторан, лаунж төсөл

3.1.3 Идэвхжүүлэлт

Стратеги: Идэвхжүүлэлтээрээ давамгайлах

Зорилтууд:

Мэдээллийн томоохон хэрэгсэл, рекламны сувгуудтай хамтран ажиллах

Бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нэр хүндийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд дасгах

Өөрийн компаний имиджийг бүрдүүлэх, хөгжүүлэх

3 сарын дотор зах зээлийн 20% -ийг эзлэх

Авах арга хэмжээ

1. Мэдээллийн томоохон хэрэгсэл, рекламны сувгуудтай урт хугацаанд хамтран

ажиллах

1.1. Хамгийн олон хүнд хүрдэг үр ашигтай мэдээллийн хэрэгслийг сонгож

гэрээ байгуулах замаар үр ашигтай хамтран ажиллах/телевиз, сэтгүүл г.м/

1.2. Мэдээллийн хэрэгслээр өөрийн компаний давуу талуудыг түлхүү

сурталчилах

1.3. Мэдээлэл, чөлөөт нэвтрүүлгийн хүрээнд өөрийн компаний ажиллагсадыг

идэвхтэй оролцуулах

2. Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ нэр хүндийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд дасгах

Page 25: Ресторан, лаунж төсөл

2.1. Бүтээгдэхүүн, үйчилгээнийхээ давуу тал, үр өгөөж онцлог шинжийг

рекламдах

2.2. Хэрэглэгчдийн сегментчилэл, сэтгэл зүйд тохирсон рекламны бодлого

баримтлах

3. Өөрийн компаний имиджийг бүрдүүлэх, хөгжүүлэх

3.1. Ресторан, лаунжийн нэрийг хэрэглэгчдийн сэтгэл зүйд чанартай,

найдвартай бүтээгдэхүүн, үйчилгээгээр хоногшуулах

3.2. Имиджийн рекламыг боловсруулах, цацах

3.3. Компаний гадаад харилцаа холбоог хөгжүүлэх асуудлыг компаний

удирдлагын бүх шатанд анхаарч ажиллах

Тусгай хөтөлбөрүүд

Shot Day – энэхүү өдрийг барууны орны залуучуудын дунд их зохион

байгуулагдаж хэвшсэн байдаг. Шот буюу нэг удаа хэрэглэхдээ 50ml-100ml

хэмээтэйгээр алкаголыг нэг амьсгагаар уудаг зарчимтай. Шот нь олон төрлийн

сонголттой ба Хавсралт №1 ээс эдгээр шотуудыг дэлгэрэнгүй харах боломжтой юм.

Төрөл бүрийн өнгтэй шотууд нь үйлчлүүлэгчийн сонирхолыг татах ба бүгд өөр

төрлийн мэдрэмж төрүүлнэ. Иймд Shot Day –ийг сард дундажаар 4-5 удаа зохион

байгуулж байхаар төлөвлөж байна.

Stand Up Night - АНУ-д үүсч хөгжсөн, бусад барууны орнуудад мөн түгээмэл

болсон, хошин урлагийн нэгэн урсгал/жанр болох Stand-Up Comedy нь, ихэвчлэн ганц

хүн тайзан дээр гарч, өөрийн материал-аараа(онигоо, бэсрэг түүх, жүжигчлэл, монолог

г.м.) үзэгчдийг хөгжөөдөг онцлогтой. Мэдээж ямар ч урлагийн адилаар, хүмүүсийг

инээлгэх эрдмийг эзэмшиж, мэргэжлийн түвшинд хошин шогчид олон жил, тууштай

оролдож байж хүрдэг ажээ. Stand Up хийж байхад хошин шогч нь үзэгчид рүүгээ шууд

хандан ярьдгаараа өөр хошин урлагийн урсгалуудаас ялгаатай. Ойр ойрхон тайзан

дээр гарч, үзэгчдийн өмнө шинэ материал турших нь материалаа сайжруулахад чухал

үүрэг гүйцэтгэнэ. Тийм ч учраас том ордон, театрт тоглолт хийхээсээ

илүүтэйгээр(томоохон бие даасан, аялан тоглолтийг эс тооцвол) Хошин

шогийн(Комеди) клуб, бар-нд ихэвчлэн тоголдог. Ийнхүү үзэгчдийг дан насан

хүрэгчдээр хязгаарлаж, илүү чөлөөтэй орчин бүрдүүлдэг.

Поларойд түргэн зургийн аппарат – Сүүлийнн үед залуучууд өөрсдийн

мартагдашгүй мөчүүдийг зураг хэлбэрээр хадгалахаас илүү утас, фэйсбүүкэд хадгалах

Page 26: Ресторан, лаунж төсөл

болсон. Гэвч энэхүү арга нь устгагдаж алга болох эрсдэлтэй байдаг. Мөн эрчүүдэд,

болзоонд явж буй хосуудад ресторан, лаунжуудад өөрсдийнхөө зургийг авахад

тохиромжтой биш юм. Ийм учраас 1930 – аад оны үед өргөнөөр хэрэглэгддэг байсан

поларойд буюу түргэн зургийн аппаратыг ашиглаж үйлчлүүлэгчдийн мартагдашгүй

мөчүүдийг тухайн цаг мөчид зураг хэлбэрээр өгөх юм.

Everybody Hates Monday Day – энэ нь даваа гараг бүрт үйлчлүүлэгчидэд

зориулж тусгай арга хэмжээ явуулж байна. Оюутан залууст зориулагдсан өдөр байх

тул үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг их байлгах үүднээс төрөл бүрийн арга хэмжээ

зохион байгуулаж байна.

Guy’s Night – Бямба гарагт эрчүүдийн өдрийг тэмдэглэж байх ба тэдний уух

дуртай задгай пиво, коктэйл, виски зэрэг бүтээгдэхүүнүүдийг үнийн урамшуулалтай

болон мөн тусгай арга хэмжээтэй угтаж авч байна. Энэхүү өдрийг эрчүүдэд зориулж

буй шалтгаан нь эрэгтэй хүмүүст зориулагдсан арга хэмжээ Улаанбаатар хотод зохион

байгуулагддгүйтэй холбоотой юм.

Exotic Fruit Day – Энэхүү өдөр жимсний цуглуулгад /ананас, амтат гоо/ коктэйл

найруулж ер бусын амттай болгож үйлчлүүлэгчийн өмнө мэдэрч байгагүй тэрхүү

мэдрэмжийг өгөх юм. Ийм төрлийн үйлчилгээг Mojito House Коктэйл бар явуулсан

хэдий ч үйлчлүүлэгчийн сэтгэлд хүрч чадаагүй юм.

Дээрх идэвхжүүлэлтийн стратегийг биелүүлэхийн тулд дараах үйл ажиллагаануудыг

хийж гүйцэтгэх хэрэгтэй.

Төрөл Хийгдэх ажлууд Хугацаа

Сурталчилгаа

Бүтээгдэхүүний сурталчилгаа

Телевизийн сурталчилгаа ТВ ролик

Бэлдэх /30 сек – 1 мин/ Цацалт /7 хоногт 3

дээш/

Сар бүр

Интернэт сурталчилгаа Website

Facebook

Twitter

Сар бүр

Page 27: Ресторан, лаунж төсөл

Маркетингийн төсөв

Маркетингийн төсвийн зардлыг дотор нь:

1. Төсөвлөх боломжтой зардал2. Боломжгүй зардал гэж 2 ангилж үздэг

Төсөвлөх боломжтой зардал

Идэвхжүүлэлтийн зардал

Төрөл Тоо ширхэг Нэгж үнэ Нийт зардал

Сурталчилгаа

Телевиз

ТВ ролик Цацах

3

108

500’000₮

100’000₮

1’500’000₮

2’800’000₮

Интернэт сурталчилгаа Тогтмол - 3’000’000₮

Нийт 7’300’000₮

Төсөвлөгдөх боломжгүй зардлууд

Доорх төрлийн үйл ажиллагааны төсөв гарах боломжгүй тухайн үеийн ажил

гүйцэтгэлийн хэмжээ, бодит байдлаас шалтгаалан гардаг. Үүнд:

Үнэ тарифийн өөрчлөлтийн зардал

Борлуулалтын сувгийн өөрчлөлтийн зардал

Гадаад дотоод орчны нөлөөлөлөөс үүсэх зардал/өрсөлдөгч гэх мэт/

Эдгээр төсөвлөгдөх боломжгүй зардлуудыг гарсан дор бүр нь маркетингийн зардалд

хамруулна.

Нийт маркетингийн зардал

№ Маркетингийн үйл ажиллагааны их бүрдлүүд Нийт төсөв

1 Идэвхжүүлэлтийн төсөв 7’300’000₮

2 Төсөвлөгдөх боломжгүй үйл ажиллагаа -

Нийт маркетингийн төсөв 7’300’000₮

Апликэйшний давуу тал

Page 28: Ресторан, лаунж төсөл

Мэдээлэл түгээлт сайжрана

Захиалгын үйлчилгээ

Хүргэлтийн үйлчилгээ

Урамшууллын үйлчилгээ

Зах зээл дээр эзлэх байр суурь нэмэгдэнэ

3.1.4 Бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүн, үйчилгээг сайжруулахын тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллана.

Зорилтууд:

Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг цаг ямагт эрхэмлэх

Бүтээгдэхүүн, үйчилгээнийхээ давуу талыг улам бэхжүүлэх

Бүтээгдэхүүний, үйчилгээнийхээ үзэмж, хүртээмжийг нэмэгдүүлэх

Стратеги: Зах зээлд гүн нэвтрэх. Зах зээлд одоо байгаа барааны борлуулалтыг

маркетшгайн тусламжтайгаар өсгөх боломжийг бизнес нэгжид олгосныг харуулна.

Yүннй 'тулд хзрэглэгчдээ урамшуулах замаар худалдах бүтээгдэхүүнийхээ тоог өсгөх,

өөрийн бүтээгдэхүүнийг өрсөлдөгчөөсөө илүү сурталчилсаар захиалагчдыг өөртөө

татах, шинэ захиалагчдыг элсүүлэх замаар уг асуудлыг шийдвэрлэж болохыг

харуулдаг.

Авах арга хэмжээ

1. Бүтээгдэхүүн, үйчилгээнийнхээ чанарыг цаг ямагт эрхэмлэх:

1.1. Ажлын агуулга, түүхий эдийн чанар зэрэг бүтээгдэхүүний чанарт шууд

нөлөөлөхүйц үзүүлэлтүүдийг цаг ямагт шинэчилж, хянаж, хөгжүүлэх.

1.2. Ажиллагсадын амжилтад компаниас болон орчноос үзүүлэх бүх

нөлөөллийг судлан ажиллах.

1.3. Ажиллагсадын амжилт, бодит байдлыг үнэлэх үнэлгээний системийг

бүтээгдэхүүний үзэмж, чанарт хүчтэй нөлөөлж байхаар боловсруулж

ажиллах

2. Бүтээгдэхүүн, үйчилгээнийхээ давуу талыг улам бэхжүүлэх:

2.1. Үйлчилгээний үйл ажиллагаанд хяналтын удирдлагыг нэвтрүүлэн

ажиллах

2.2. Бүтээгдэхүүний үзэмж, чанарын асуудалд өндөр анхаарал хандуулах

Page 29: Ресторан, лаунж төсөл

2.3. Бүтээгдэхүүнийхээ давуу талыг үйлчилгээний чанар, найдвартай

байдлаар дамжуулан хөгжүүлэх

Хоолны менюг Хавсралт №2 – оос дэлгэрэнгүй харах боломжтой. Манай ресторан,

лаунж нь 9 төрлийн амтат зууш, 4 төрлийн пицца, 7 төрлийн бүргер, 5 төрлийн стэйк, 4

төрлийн десертээр үйлчлэх болно. Мөн уух юмны менюг Хавсралт №3 – аас харах

боломжтой.

3.1.5 Үнэ

Бүтээгдэхүүний үнийг тогтвортой хэмжээнд барихын тулд дараах зорилтуудыг

барьж ажиллана.

Зорилтууд

Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж үнийн стратеги боловсруулах

Үнийн идэвхжүүлэлтийн иж бүрэн хөтөлбөрийг бизнесийн үйл ажиллагаандаа

ашиглах

Стратеги: Борлуулалтаа эрчимтэй нэмэгдүүлэх стратеги

Авах арга хэмжээ:

1. Хэрэглэгчдийн эрэлт хэгэцээнд нийлүүж үнийн болдогоо боловсруулах

1.1. Бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд

нийцэж байх бодлогыг баримтлана

1.2. Бүтээгдэхүүний үнийг тогтоохдоо хэрэглэгчдийн орлого, өрсөлдөгчдийн

үнэ, бүтээгдэхүүний үзэмж, чанар зэрэг олон хүчин зүйлийг тооцсоны

үндсэн дээр тогтоох/үнэ тогтоох аргуудыг хослуулан ашиглах/

2. Үнийн идэвхжүүлэлтийн иж бүрэн хөтөлбөрийг бизнесийн үйл ажиллагаандаа

ашиглах

2.1. Үнийг аль болох тогтвортой барих

2.2. Худалдан авагчдад зориулсан тусгай үнийн санал бэлдэх

2.3. Үнийн хөнгөлөлт урамшуулалыг эргээд компанийн нэр хүнд,

бүтээгдэхүүний чанар, имиджд эерэг хүчин зүйл болох хэмжээнд төлөвлөх

Page 30: Ресторан, лаунж төсөл

3.2 Хүний нөөцийн төлөвлөгөөМанай хамт олны баримталдаг зарчимууд

Зах зээлд чиглэсэн байх

Хэрэглэчийн хэрэгцээг чухалчлах

Боловсон хүчин байнга суралцаж хөгжиж байх

Уян хатан бүтэцтэй байх

Хамт олныг тэргүүлэх, хариуцлага хүлээх чадвар, шинийг сэдэх бүтээлч

чадавхийг голлон үнэлдэг.

Үйл ажиллагааны үр дүн чанарын зорилго болгох.

Мөн ажиллагсдын ажиллах орчин нөхцөл, нийгмийн хангамж үйлчилгээ, ажиллагсдыг

сургаж хөгжүүлэх асуудалд нилээд анхаарлаа хандуулж ажилладаг бөгөөд хүнийн

нөөцийн менежментийн асуудал хэрэгжиж байгаа гэж хэлж болно.

Байгууллага нь нийт ажиллагсадынхаа мэдлэг хөдөлмөрийн бүтээмж, мэрэгжлийн ур

чадварыг сайжруулахад чиглэсэн олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд ач холбогдол

өгч, анхаарал тавьж байх болно. Хөдөлмөрийн бүтээмжийг тууштай сайжруулах

бодлого баримтлан ажиллаж байна. Бид үйл ажиллагааны тоон болон чанарын

өсөлттэй холбогдуулах урамшуулалын систем ажилллуулж хамгийн үр бүтээлтэй

ажилласан хүмүүсийг шагнаж урамшуулж байх болно. Долоо хоногт 6 хоног ажиллана.

1 ээлжийн ажиллах хугацаа 7 цаг. Хүний нөөцийн бүрэлдэхүүн:

Зөөгч – 6

Гал тогоо – 3

Зохион байгуулагч – 2

Бартендер – 2

Цэвэрлэгч – 2

Кассын нярав – 1

Албан тушаал Сарын цалин Сарын нийт цалинНийт төлөгдөх

НДШ сарын

Зөөгч 350’000₮ 2’100’000₮ 231’000₮

Гал тогоо 350’000₮ 1’050’000₮ 115’500₮

Page 31: Ресторан, лаунж төсөл

Зохион

байгуулагч600’000₮ 1’200’000₮ 132’000

Бартендер 450’000₮ 900’000₮ 99’000₮

Цэвэрлэгч 300’000₮ 600’000₮ 66’000₮

Нийт цалин 5’850’000₮ 643’500₮

Нийт 6’493’500₮

3.3 Санхүүгийн төлөвлөгөө

Санхүүгийн төлөвлөгөг гаргахдаа тустай хөтөлбөрүүдийн өртөг, хүлээн авалтын

орлого болон улиралын өөрчлөлтийг тусгаагүй болно. Энэ нь хөрөнгө оруулалт хэзээ

хийгдэхээс шууд хамааралтай болно.

Шинжилгээний үр дүнгээс харахад өдөрт дундажаар 3’000’000₮ борлуулалтын

орлоготой ажиллах бүрэн боломжтой таамагласан. Үүний дараах байдлаар ангилаж

байна: өдрийн цайны цагийн борлуулалт, оройн цагийн борлуулалт, амралтын өдрийн

борлуулалт.

Ажлын өдрүүдийн борлуулалт - 3’000’000₮

o Өдрийн цагийн борлуулалт - 1’000’000₮

o Оройн цагийн борлуулалт - 2’000’000₮

Амралтын өдрүүдийн борлуулалт - 1’000’000₮

Өдрийн цайны цагаар нэг үйлчлүүлэгч дунджаар 20’000₮ - ний худалдан авалт хийдэг

гэж судалгааны үр дүнд гарсан ба энэ нь борлуулатыг 1’000’000₮ байлгахад 50 хүнд

буюу 12 ширээнд үйлчилэх шаардлагатай байна. Харин оройн цагаар тухайн бүс газарт

өдөрт дунджаар 100 ширээ үйлчлүүлдэг болхыг судалгааны үр дүнд олж тогтоосон.

Иймд нэг ширээ 50’000-100’000₮ ний худалдан авалт хийдэг ба дунджаар 75’000₮ -

ний худалдан авалттай гэж үзэхэд. Орой 7 – 12 цагийн хооронд 2’000’000₮ борлуулалт

хийхэд 26 ширээг өөртөө татахад хангалттай. Энэ нь тухайн бүс дэх зах зээлийн 20% -

ийг эзлэх юм. Идэвхжүүлэлтийн шинэлэг санааны тусламжтай энэхүү үр дүнд хүрнэ

гэж тооцолж байна.

Page 32: Ресторан, лаунж төсөл

Өдрийн хоолны борлуулалтын 25% нь дунджаар бүтээгдэхүүний өртөг болдог байна.

Харин оройн цагаар уух зүйлс харьцангуй илүү өндөр өртөгтэй байх ба 30% нь

борлуулсан бүтээгдэхүүний өртөг болно.

Сарын борлуулалтыг дараах байдлаар тооцов:

Өдрийн хоолны хувьд ажлын өдрүүдэд ихэвчлэн борлуулалт хийгднэ. Иймээс

сард 21 ажилын өдөр дунджаар байдаг гэж тооцоолж борлуулалтыг олохдоо:

21* 1’000’000₮ = 21’000’ 000₮

Оройн цагийн борлуулалтын хувьд бүтэнсайн өдөрүүдэд борлуулалт хийгдэх нь

бага тул ажилын 26 өдөрөөр борлуулалтыг тооцолов: 26* 2’000’000₮ =

52’000’000₮

Бүтэнсайн өдрийн борлуулалт 1’000’000₮ гэж үзнэ сард 4-5 бүтэнсайн өдөр

байдаг байна. Үүнийг тооцохдоо. 4* 1’000’000₮ = 4’000’000₮

Сарын нийт борлуулалтын орлогыг 77’000’000₮ гэж таамаглав.

Хүлээгдэж буй нийт зардал

Үзүүлэлт Мөнгөн дүн /төгрөг/

Үйлчилгээний зардал/тогтмол зардал/ 13’043’500

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг/хувьсах зардал/ 20’800’000

Нийт зардал 33’843’500

Үйл ажиллагааны зардалын задаргаа

Үзүүлэлт Мөнгөн дүн /төгрөг/

Цалин 5’850’000

НДШ 643’500

Түрээс 3’200’000

Зээлийн хүү 6’223’854

Цахилгаан, ус, дулаан 1’200’000

Page 33: Ресторан, лаунж төсөл

Интернетийн төлбөр 150’000

Бусад зардал 2’000’000

Нийт 13’043’500

Ашиг алдагдалын тооцоо

Үзүүлэлт Мөнгөн дүн /төгрөг/

Нийт борлуулалтын орлого 77’000’000

Нийт зардал 33’843’500

Татварын өмнөх ашиг 43’156’500

Татвар 4’315’650

Татварын дараах цэвэр ашиг 38’840’850

Зээлийн төлбөр төлөлт

Зээлийн хүүг сар тухайд төлөх хэлбэрээр санхүүгийн төлөвлөгөөнд тусгасан болно.

Харин зээлийн төлбөрийг 18 сарын хугацаанд 3 тасалж төлбөрийг хийх бөгөөд доорх

хүснэгтэд дэлгэрэнгүй харуулав. Зээлийн төлбөр нь татварын дараах цэвэр ашигаас

төлөгднө.

I хагас жил II хагас жил III хагас жил

Зээлийн төлбөр 60’000’000₮ 60’000’000₮ 102’280’500₮

Сарын төлбөр 10’000’000₮ 10’000’000₮ 17’046’750₮

Анхдагч зардал

Зардал Мөнгөн дүн /төгрөг/

Өргөтгөл, засварын ажил 40’000’000

Дотор засал, шал 42’000’000

Page 34: Ресторан, лаунж төсөл

Агааржуулалт 4’000’000

Хөгжмийн систем 8’000’000

Бие засах өрөө 5’000’000

Гал тогооны хэрэгсэл 18’500’000

Ширээ, сандал 18’000’000

Эхлэлтийн бүтээгдэхүүн 6’000’000

Барны хэрэгсэл 8’000’000

Гал хамгаалалтын систем 4’000’000

Кассны программ 3’000’000

Бусад хэрэгсэлүүд 13’000’000

Маркетинг 9’800’000

Лиценз/үйл ажиллагааны, архины/ 20’000’000

Нээлтийн үйл ажиллагаа 3’500’000

Цалин 19’480’500

Нийт 222’280’500

Эрсдэлийн үнэлгээ

А хувилбар

Үзүүлэлт Мөнгөн дүн /төгрөг/

Үйлчилгээний зардал/тогтмол зардал/ 13’043’500

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг/хувьсах зардал/ 10’010’000

Нийт зардал 23’053’500

Page 35: Ресторан, лаунж төсөл

Б хувилбар

Үзүүлэлт Мөнгөн дүн /төгрөг/

Үйлчилгээний зардал/тогтмол зардал/ 13’043’500

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг/хувьсах зардал/ 11’550’000

Нийт зардал 24’593’500

В хувилбар

Үзүүлэлт Мөнгөн дүн /төгрөг/

Үйлчилгээний зардал/тогтмол зардал/ 13’043’500

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг/хувьсах зардал/ 13’090’000

Нийт зардал 26’133’500

Үзүүлэлт А хувилбар /65%/ Б хувилбар /75%/ В хувилбар /85%/

Нийт борлуулалтын

орлого50’050’000 57’750’000 65’450’000

Нийт зардал 23’053’500 24’593’500 26’133’500

Татварын өмнөх

ашиг26’996’500 33’156’500 39’316’500

Татвар 2’699’650 3’315’650 3’931’650

Татварын дараах

цэвэр ашиг24’296’850 29’840’850 35’384’850

Page 36: Ресторан, лаунж төсөл

ДүгнэлтШижилгээний үр дүнд үйлчилгээний зах зээлийн ерөнхий дүр зургийг тодорхойлов.

Үйлчилгээний зах зээлд хамгийн ихээр дутагдаж байгаа зүйл бол үйлчилгээний чанар

юм. Үйлчлэгчид үйлчилгээний талаар мэдлэггүй нь энэ бүх зүйлийн учир шалтгаан

юм. Биднар үйлчилгээий стандартыг шинэчилж ресторан, бар, лаунжийн зах зээлийг

хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Мөн үйл ажиллагаа эхэлсэнээс 3 сарын

дотор уг зах зээлийн 20% хувийг эзэмших зорилготой ажиллахад шаардлагатай үйл

ажиллагааны хөтөлбөрийг гаргасан. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээр бусдаас ялгарж

Улаанбаатар хотын шилдэг үйлчилгээтэй ресторан, лаунжыг хийх юм.

Санхүүгийн төлөвлөгөөний үр дүнгээс харахад үйл ажиллагаа эхэлсэнээс хойш 18

сарын хугацаанд зээлийг эргэн төлөх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Эрсдэлийн үнэлгээний үр дүнд үйл ажиллагаа эхлээд 65%, 75%, 85% үед зээлийн

төлбөрийг төлөх боломжтой харуулж байна. Энэ энэхүү төслийн эрсдэлийг багасгаж

илүү бодитой болгож байна.

Page 37: Ресторан, лаунж төсөл

Хавсралт №2

Амтат зууш

Хоолны нэр Тайлбар Үнэ

Buffalo Wings

Халуун сүмсээр амталсан тахианы жижиг мөч ба

далавч, лууван, шинцай, хөх бяслаган сүмс

15’000₮

Chicken Quisadilla Тортилла, тахианы мах, гахайн утсан мах, бяслаг

сонгино, улаан лооль,

11’900₮

Page 38: Ресторан, лаунж төсөл

салса, цөцгий авокадо сүмс

Egg Rolls

Тахианы зөөлөн мах, байцаа, лууванг ороон бүрж шарсан терияаки сүмсний

хамт

9’900₮

Scotch EggХайрсан гахайн маханд ороосон чанасан өндөг гичний сүмсний хамт

11’900₮

Salmon SliderАмталж хайрсан, яргай

загас, хайрсан сонгинотой бургерийн цуглуулга

18’900₮

Beef Sliders

BBQ сүмсээр амталсан үхэрийн мах, сонгино бяслагтай бургерийн

цуглуулга

16’500₮

Nachos

Үхэрийн мах, улаан лооль, сонгино хар чидун жимс, шош, хайлуулсан бяслаг,

тортилла чипс цөцгий, салса, авокадо сүмс

18’900₮

Yakitori ChickenЯпоны сүмсээр амталсан

тахианы гуяаны мах мөөг, якитори сүмсний хамт

11’000₮

Crispy Chicken

Бүрсэн тахианы зөөлөн мах, нухсан төмс, хуурч

шарсан ногоо, тартар сүмсний хамт

14’000₮

Пицца

Meat Lovers PizzaУтсан гахайн мах, хиам,

салями, үхэрийн мах, моццарелла бяслаг

23’500₮

Combo Pizza

Утсан гахайн мах, хиам, салями, үхэрийн мах, мөөг,

амтат чинжүү, улаан сонгино, моццарелла бяслаг

23’500₮

Hawaiian PizzaУтсан гахайн мах, хиам,

ханборгоцой, ногоон сонгино, моццарелла бяслаг

22’500₮

Pepperoni Pizza Пепперони, улаан лоолийн 22’500₮

Page 39: Ресторан, лаунж төсөл

сүмс ба моццарелла бяслаг

Бургер Ба Сэндвич

BurgerГахайн утсан мах, авокадо, бяслаг, салса, шаржигнуур

байцаа, улаан лооль18’900₮

Blue Cheeseburger

Хөх бяслаг, шаржигнуур байцаа, улаан лооль, улаан

сонгино, дарсан өргөст хэмх

13’900₮

Mushroom& Onion BurgerШарсан сонгино, мөөг,

улаан лооль, дарсан өргөст хэмх, шаржигнуур байцаа

13’900₮

Bacon Cheeseburger

Гахайн утсан мах, бяслаг, салат навч, улаан лооль, улаан сонгино, дарсан өргөст хэмх, майонез

14’600₮

Firehouse Burger

Халуун чинжүү, улаан сонгино, байцаа, дарсан

өргөст хэмх, улаан лооль, тусгайлан бэлдсэн халуун

сүмс

13’900₮

Teriyaki ChickenТахианы мах, хан

боргоцой, салат навч, улаан лооль, улаан сонгино

14’600₮

Club Sandwich

Тахианы мах, бяслаг, гахайн утсан мах, хиам, салат навч, улаан лооль,

майонез

13’900₮

Стэйк

Pork Chops

Гриллдэж шарсан гахайн нурууны мах, нухсан төмс, хуурсан бууцай, алимтай

сүмсний хамт

21’500₮

T-Bone Steak

Гриллдэж шарсан Т-Боне стейк хүрэн мөөгний сүмс,

хуурсан ногоонууд, цөцгийтэй бууцай, амталж

жигнэсэн төмсний хамт

23’000₮

Steak Гриллдэж шарсан үхрийн нурууны мах, хүрэн

35’400₮

Page 40: Ресторан, лаунж төсөл

мөөгний сүмс, хуурсан ногоонууд цөцгийтэй

бууцай, бяслагтай төмсний хамт

Italian Steak

Үхрийн нурууны зөөлөн мах, бяслагтай жигнэсэн

ногоо, нухсан төмс, цөцгийтэй бууцай, хүрэн

мөөгний сүмс

21’000₮

Jumbo Steak

Гриллдэж шарсан үхрийн гол мах, гахайн махтай

төмс, хуурсан ногоонууд, цөцгийтэй бууцай, тагар

сонгинотой сүмсний хамт

24’000₮

Амттан

Fruit Blast

Интоор, гүзээлзгэнэ, бөөрөлгөнө, киви,

нимбэгний зайрмаган дээр шинэхэн гүзээлзгэнэ, интоор кивиний зүсэм

болон жигнэмэгээр чимэглэв

7’500₮

Strawberry Sweetness

Тарагтай, гүзээлзгэнэтэй зайрмагны, цуглуулган

дээр шинэхэн гүзээлзгэнэ, цөцгий, гүзээлзгэний сироп

6’900₮

Cheesecake Бяслагтай бялуу кремийн хамт 6’500₮

Chocolate BombШоколадтай зайрмаган дээр самар, жигнэмэг,

цөцгийн хөөсөөр чимэглэв6’900₮

Хавсралт №3

Alcohol

Gin Gordons Gin, Bombay Gin,Hendricks Gin, Tanqueray Gin

RumBacardi Gold/Silver/Dark, Captain Morgan Spiced Rum, Myers

Rum

Page 41: Ресторан, лаунж төсөл

Tequila Olmeca Gold/Silver, Sierra Gold/Silver, Jose Quervo Gold

VodkaChinggis Vodka,Grey Goose, Belvedere, Reyka, Absolute

Blue/Mandarin/Raspberry/ Vanilla, Soyombo

Cognac Henessy XO/VSOP, Martell XO/VSOP, Remy Martin XO/VSOP

Whisky/Whiskey

Jack Daniels,Jim Beam, Southern Comfort, Chivas 12/18,

Jameson, Glenfiddich 12, Ballantines Finest, Johnnie Walker

Black/ Red/Blue, Balvenie 12/15

Cocktails

Andreas Jack Daniels 50ml, Cointreau 25ml, Sweet And Sour Mix 10ml,

Lime Juice 5ml, Sprite 50ml

Flight 747 Vodka - 50ml, Cranberry -30ml, Cointreau -15ml, Sprite -50ml

Mexican Coffee (Hot) Kahlua -50ml, Sugar Syrup 10ml, Black Coffee -100ml, Whip Cream -15ml, Chocolate Syrup -10ml

Mood Swing Vodka -50ml, Orange Juice -100ml, Pernod -10ml, Cherry Syrup -10ml

Straight Flush Jim Beam -50ml, Cointreau -20ml, Cranberry Juice -40ml, Orange Juice -20ml

Monkeys Brunch Banana Liqueur -20ml, Kahlua -30ml, Milk -40ml, Baileys -30ml

Liquid Cocaine

(Lowball)

Amaretto -50ml,Southern Comfort -60ml, Pineapple Juice -60ml

Metropolitan (Martini

Glass)

Vodka -50ml, Cranberry Juice -20ml, Orange Juice -20ml, Lemon Juice -5ml, Cointreau -15ml

Sunburn Tequila White -25ml, Bacardi White -25ml, Margarita Mix -20ml, Orange Juice -60ml, Grenadine -10ml

Irish Trash Can

(Tankard)Gin -20ml, White Rum -20ml, Vodka -20ml, Peach Schnapps 15ml, Blue Curacao -10ml, Triple Sec -10ml, Red Bull Blue –

CanA Piece Of Ass

(Lowball) Amaretto -50ml, Jim Beam -50ml, Sour Mix -25ml

Blue Hawaiian Light Rum -60ml, Pineapple Juice -60ml, Blue Curacao -15ml, Coconut Cream -15ml

Magnum 357 (Lowball) Vodka -40ml, Gold Rum -40ml, Amaretto -30ml, Soda Water- 20ml

Sapphire Sin (Martini) Bombay Gin -660ml,Lemon Juice -10ml, Orange Juice -10ml,

Page 42: Ресторан, лаунж төсөл

Ginger Syrup -5ml

Blinding Sunrise Tequila -30ml, Vodka -30ml, Orange Juice -60ml, Grenadine -20ml

Liqueurs/Syrups/Juices (Ingredients(not on the menu))

LiqueursBaileys, Kahlua,Cointreau, Orange Bitters, Sambuca, Pernod,

Campari Galliano, Peach Schnapps, Martini Dry, Martini Bianco, Martini Rosso, Martini Rose, Midori, Crème De Cassis, Crème

De Menthe, Jagermeister, Malibu

SyrupsCucumber Syrup, Strawberry Syrup, Banana Syrup, Apple Syrup

Honey Syrup, Chocolate Syrup, Vanilla Syrup, Mojito SyrupCoconut Syrup, Hazel Nut Syrup, Raspberry Syrup, Lemon

Syrup Lime Syrup, Grenadine, Blue CuracaoJuices Orange, Pineapple, Guava, Mango, Apple, Cranberry, Peach,

Watermelon, Grapefruit, Lemon.