11
An introduction to ©2015 Partners Inc. All information; including but not limited to statistics, copy, images, videos and other material may not be copied, used or distributed without the prior written consent of Partners Inc. PRESENTATION STUDIO PRESENTATION | DOCUMENT DESIGN

Presentation studio creativePartners llc

  • Upload
    mr-nyak

  • View
    29

  • Download
    8

Embed Size (px)

Citation preview

Page 1: Presentation studio creativePartners llc

An introduction to

©2015 Partners Inc. All information; including but not limited to statistics, copy, images, videos and other material may not be copied, used or distributed without the prior written consent of Partners Inc.

PRESENTATION STUDIO

PRESENTATION | DOCUMENT DESIGN

Page 2: Presentation studio creativePartners llc

Товч танилцуулга

Дижитал арга хэрэгслэлүүд хөгжсөнөөр дизайн боловсруулах олон боломжууд нээгдсэн. Креатив Партнерс нь бүтээлч сэтгэлгээн дээр тулгуурласан дизайны цогц шийдлийг үйлчлүүлэгчиддээ санал болгогч мэргэжлийн компани юм. Бид сүүлийн 4 жилийн хугацаанд маш олон график дизайн, брэндинг болон зар сурталчилгааны төслүүд дээр ажилласан туршлагатай.

Бидний давуу тал

Багийн ажиллагаа: Бид гайхалтай үр дүнг бий болгохын тулд үйлчлүүлэгчтэйгээ нэг баг болж хамтран ажилладаг. Бүтээлч сэтгэлгээ: Бид хүний нүд, чихэнд энгийн бус онцгой байдлаар хүрэхийг чухалчилдаг.

CREATIVE PARTNERS

Page 3: Presentation studio creativePartners llc

Студийн Танилцуулга

Манай компани 2011 онд улс төрчид, бизнесменүүдийн хэрэгцээ шаардлагаар пресентаци бүтээх үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж «Presentation Studio» байгуулсан. 2013 оноос дэлхийн шилдэг DUARTE академийн хөтөлбөрөөр пресентаци бүтээх сургалтыг явуулж байна.

Бид гайхамшигт зохицол бүхий хоёр хэмжээст ертөнцөөр таныг олон нийтэд танилцуулах болно. Бид ухаалаг шийдэл, уран сэтгэмж бүхий пресентациар таныг бусдаас ялгаруулна.

CREATIVE PARTNERS | PRESENTATION STUDIO

ПРЕСЕНТАЦИ БҮТЭЭХ 6 АЛХАМ

Санаа гаргах Гайхамшигтай пресентацийн эхлэл гайхалтай шинэ санаа байдаг. Бүтээлч сэтгэлгээтэй хэн бүхний толгойд хэдэн зуун шинэ санаанууд эргэлдэж байдаг. Гэвч энэнхүү санаануудаа шуудхан хэрэгжүүлэх гэж оюун санааны төөрөгдөлд орохоос сэргийлэх хэрэгтэй.

1

2 Зохиол боловсруулах Танд төрж буй хэд хэдэн шинэ санаанаас та хамгийн сайныг нь сонгох нь чухал. Тэрхүү сонголтоо илэрхийлэхийн тулд утга төгөлдөр бүхий шилдэг пресентацийн зохиол буюу эх текстийг боловсруулна.

3 Хар зураг гаргах Таны төсөөлөлд буй тэрхүү сайхан зураглалыг бусад хамтрагчид тань ойлгоход хүндрэлтэй байдаг. Тиймээс та өөрийн санаагаа ойлгуулахын тулд түүнтэй холбоотой, түүнийг цогцоор илэрхийлж чадах зураг цуглуулаарай.

4 Контент боловсруулах Амжилттай пресентацийн үндэс нь энгийн контент, эмх цэгц, логик дараалал байдаг. Слайдууд дээрх текстүүдийн зохион байгуулалт, бүтэц нь илтгэгч таны тулгуур болж өгдөг гэдгийг мартаж болохгүй.

5 Дизайн зурах Сайтар боловсруулсан агуулгын дагуу слайдуудыг бэлтгэх нь танаас дизайны ур чадварыг шаардах болно. Энгийн ойлгомжтой, өнгө үзэмж бүхий слайд бэлтгэхэд хэт чимэглэл ашиглах хэрэг байдаггүй.

6 Анимейшн Дизайны процесс дууссаны дараа илтгэлийг сонирхолтой болгох үүднээс анимэйшн буюу текст, дүрс зургуудыг хөдөлгөөнт болгож өгнө. Илтгэгчийн яриа нь дэлгэцэн дээрх хөдөлгөөнтэй нарийн тохирч байх ёстой.

Пресентациараа Ялгар!

Page 4: Presentation studio creativePartners llc

ПРЕСЕНТЦАЦИ БҮТЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭ Та бүхэнд амжилтанд дагуулах дараах 6 төрлийн үйлчилгээг санал болгож байна.

Corporate Presentation | Компанийн Танилцуулга Пресентаци

Аль ч салбарт бизнес эрхэлж буй компаниудад өөрсдийн үйл ажиллагаа, нөхцөл байдлын талаар гадны болон дотоодын томоохон түншүүд, хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх, танилцуулах шаардлага гардаг.

Бид танай байгууллагын дүр төрх, өвөрмөц онцлогийг тусгасан шинэлэг шийдэл бүхий пресентацийг бүтээж үйлчилнэ.

Өөрийн компанийн сүр хүчийг илтгэн харуулах шинэлэг танилцуулга пресентацитай болмоор байна уу?

Investment Presentation | Хөрөнгө Босголтын Пресентаци

Та болон танай байгууллагын хэрэгжүүлэх гэж буй үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг бид шинэ санаа, шинэлэг шийдлээр баяжуулан, сонирхол татаж, итгэл төрүүлэхүйцээр мэргэжлийн өндөр түвшинд энгийн бөгөөд ойлгомжтой пресентацийг хийж гүйцэтгэнэ.

Хөрөнгө оруулагч нар ямар нэгэн элдэв хачир, илүү зүйлгүй энгийн ойлгомжтой цөөхөн слайд үзэх дуртай. Илүү энгийн зүйл бүтээх нь илүү хэцүү байдаг. Хөрөнгө оруулагч нарт богино хугацаанд саналаа танилцуулан,

сайхан сэтгэгдэл төрүүлж, санхүүжилтээ босгомоор байна уу?

Пресентациараа Ялгар!

Page 5: Presentation studio creativePartners llc

ПРЕСЕНТЦАЦИ БҮТЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭ Та бүхэнд амжилтанд дагуулах дараах 6 төрлийн үйлчилгээг санал болгож байна.

Movie Presentation | Арга Хэмжээний Пресентаци

Apple компанийн амжилтын үндэсийг та мэдэх үү? Энэ нь үргэлж шинэ санаа гаргадагаас гадна арга хэмжээний пресентациа маш сонирхолтой танилцуулдагт оршдог.

Үзэгчдийг сэтгэл хөдлөлөөр нь дамжуулж удирдан жолоодох мэргэжлийн түвшинд боловсруулсан, утга найруулга бүхий пресентацийг манай Пи-Ар-ын мэргэжилтнүүд бүтээж байна.

Та цугласан олныг байлдан дагуулах шилдэг пресентаци танилцуулж нижигнэсэн алга ташилтаар мялаалгамаар байна уу?

Service Presentation | Үйлчилгээний Танилцуулга Пресентаци

Та болон танай байгууллагын гаргаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг удирдлага болоод зорилтот хэрэглэгчдэд товч бөгөөд тодорхой аргаар тайлбарлан, таниулахуйц өвөрмөц, содон пресентацийг бүтээж үйлчилнэ.

Танай үйлчилгээний үнэ цэнэ, давуу талыг илтгэн харуулсан пресентаци бүтээхийн тулд манай маркетингийн баг слайд бүр дээр онцгой анхааран ажиллах болно.

Өрсөлдөгч компаниудаас илт ялгарах онцгой үйлчилгээний танилцуулга пресентацитай болмоор байна уу?

Пресентациараа Ялгар!

Page 6: Presentation studio creativePartners llc

ПРЕСЕНТЦАЦИ БҮТЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭ Та бүхэнд амжилтанд дагуулах дараах 6 төрлийн үйлчилгээг санал болгож байна.

Project Presentation | Төслийн Танилцуулга Пресентаци

Удирдлага болоод хөрөнгө оруулагчдыг өөрийн үйл ажиллагаа, гайхалтай төлөвлөгөөний талаарх хамгийн сонирхолтой бөгөөд бүтээлч пресентаци бэлтгэн гайхшируулахад ямар ч асуудалгүй боллоо.

Сонгуульд нэр дэвшигчид, шинэ албан тушаал горилогчид мөрийн хөтөлбөр төлөвлөгөөт ажлын пресентациа манайхаар хийлгэсээр байна. Бид үргэлж өндөр үнэлгээ авах пресентацийг тэдэнд санал болгодог.

Та болон танай баг өөрсдийн боловсруулсан төлөвлөгөөг бүтээлчээр танилцуулмаар байна уу?

Report Presentation | Тайлант Ажлын Пресентаци

Бид таны одоогийн гүйцэтгэж буй үйл ажиллагаа, нөхцөл байдлын талаарх дүн шинжилгээний үнэн бодит мэдээллүүд мөн тулгарч буй гол асуудал, түүнийг шийдэх шийдлийн талаар товч, тодорхой бөгөөд ойлгомжтойгоор тайлагнахад шинэлэг, бүтээлч пресентаци бэлтгэж тусална.

Та удирдлага болон хамт ажиллагсаддаа өөрийн хийсэн ажлаа бүтээлчээр танилцуулмаар байна уу?

Пресентациараа Ялгар!

Page 7: Presentation studio creativePartners llc

ПРЕСЕНТАЦИЙН СУРГАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭ Та бүхэнд пресентаци бүтээх ур чадвараа сайжруулах бүтээмж дээшлүүлэх сургалтыг санал болгож байна.

Үйлчилгээний Танилцуулга

Бид танай байгууллагын менежерүүд, ажилчдын пресентаци бэлтгэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор «Бүтээмж дээшлүүлэх сургалт»-ыг санал болгож байна.

Дэлхийд шалгарсан «Duare Academy»-ын сургалтын хөтөлбөрөөр мэргэжлийн өндөр түвшинд сургалт зохион байгуулагдана.

Сургалтанд хамрагдах гэж буй байгууллага, хүмүүсийн онцлогт тохирсон шинэчилсэн хөтөлбөр боловсруулна.

Сургалтын агуулга

Пресентацийн тухай ойлголт, MS PowerPoint програмын хэрэглээ Пресентаци бүтээх процесс, бүтээлч пресентацийн тухай ойлголт, дасгал ажил Үндсэн элементүүд: Тэмплэйт бүтээх, нүүр хуудас, агуулга, бүлгийн эхлэл, арын фон, гарчиг текстийн

байрлал, төгсөлийн слайд бэлтгэх арга зүй, ач холбогдол MS PowerPoint програмын хөнгөвчилсөн үйлдэлүүд, гарнаас ажиллах дасгал Диаграмын төрлүүд, жишээ диаграм, дасгал ажил График бүтээх зарчим, төрлүүд, жишээ график, дасгал ажил Элементүүдийн эмх цэгц, зарчим, зураг текс болон бусад элементүүдийн эмх цэгц, оновчтой байрлал Визуал элементүүд: Арын фон, үсгийн фонт сонголт, үсгийн хэмжээ тохируулах, зураг Зураг сонголт, зураг ашиглалт, хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаанууд, дасгал ажил Анимэйшн хийх арга техник, суурь хөдөлгөөн зөвлөмж, дасгал ажил

Пресентациараа Ялгар!

Page 8: Presentation studio creativePartners llc

CREATIVE PARTNERS | EXPERIENCE

Пресентациараа Ялгар!

Иргэний зориг ногоон намын танилцуулга - 2012 оны УИХ

сонгууль

Ардчилсан нам: Аюулгүй орчинтой Монгол хүн - 2012 оны УИХ сонгуулийн мөрийн хөтөлбөр

Батлан хамгаалах яам: Ж.Энхбаяр сайд - Хөгжил дэвшлийн төлөө

хамтдаа зүгтэцгээе!

Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам: Аялал жуулчлалын үндэсний

хөтөлбөр

2012 оны УИХ сонгууль: Архангай аймагт нэр дэвшигчдийн танилцуулга, мөрийн хөтөлбөр

Ардчилсан нам: Монгол хүн 2020 Эдийн засгийн хувьсгал эндээс

эхэлнэ

Хууль зүйн яам: Шударга ёсыг шударгаар тогтоох нь - Гэмт

хэрэгтэй тамцэх просессын шинэтгэл

Гадаад харилцааны яам: Дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг сайжруулах арга

хэмжээний тухай

Э.Бат-Үүл: Мөрөөдөл биелэнэ илтгэл 2013 оны Орон нутгийн сонгууль

Ардчилсан нам: Монгол хүн 2020 Эрдэнийн хувь ба эдийн засгийн

хувьсгал

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам: С.Оюун сайд - Ногоон хөгжил

илтгэл

Батлан хамгаалах яам: Л.Болд сайд - Аюулгүй байдлын орчны өөрчлөлт

улс орныг батлах хамгаалах стратеги

Нийслэлийн засаг дарга бөгөөд УБ хотын захирагч: Э.Бат-Үүл - G хорооллоос G дүүрэг илтгэл

Ардчилсан нам: Монгол хүн 2020 Эдийн засгийг дархлаажуулах эрх

зүйн вакцин

Монгол ардын нам: Иргэдэд тэгш боломж нийгэмд шударга ёс -

2012 оны УИХ сонгуулийн мөрийн хөтөлбөр

Хууль зүйн яам: Х.Тэмүжин сайд - Хууль сахиулах дэд бүтцийн

шинэчлэл

Page 9: Presentation studio creativePartners llc

Бага нуур дахь Их сургуулиудын хотхоны хөгжлийн ерөнхий

төлөвлөгөө

Эм Си Эс Кока Кола компанийн үйлдвэрийн төслийн танилцуулга

Модерн номадс сүлжээ рестораны танилцуулга

Петровис группын анимэйшн танилцуулга

Даланзадгад хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө - Хот

төлөвлөлтийн суурь судалгаа

Анун компанийн анимейшн танилцуулга

Хас банкны шинэ брэндингийн шинэчлэл

Оюу толгой компанийн анимэйшн танилцуулга

Говь-Алтай аймгийн Алтай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний

танилцуулга

Заг группын анимэйшн танилцуулга, Хийморь хотхон төслийн

танилцуулга

Мөнхийн үсэг группын анимэйшн танилцуулга

Моннис группын анимэйшн танилцуулга

Дундговь аймгийн Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний

танилцуулга

Их майдар төслийн танилцуулга

Саммит компанийн анимэйшн танилцуулга

Ай Ти Зон компанийн анимэйшн танилцуулга

CREATIVE PARTNERS | EXPERIENCE

Пресентациараа Ялгар!

Page 10: Presentation studio creativePartners llc

МУИС дахь бүтцийн өөрчлөлтийн үйл явц, үр дүн

Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны Үндэсний

супер лигийн тэмцээн

Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь

төслийн тайлан

Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хотын төслийн танилцуулга

Хамрын хийд аялал жуулчлалын төслийн танилцуулга

Орчлон сургуулийн өргөтгөл Орчлон-2 төслийн танилцуулга

CREATIVE PARTNERS | EXPERIENCE

Пресентациараа Ялгар!

Энканто таун төслийн бизнес төлөвлөгөө, хөрөнгө босголтын

танилцуулга

Lumino хамтлагын 15 жилийн ойн тоглолтын төсөл, хөрөнгө босголтын

танилцуулга

Орчлон констракшн Соло цэнтр төслийн хөрөнгө болголтын төлөвлөгөө, танилцуулга

Бодлын хулгайч кино төсөл, хөрөнгө босголтын төлөвлөгөө

Өрхөд суурилсан цогц шийдэл Скай Медиа төслийн танилцуулга

Ардчиллын боловсрол төвийн танилуулга, төслийн танилцуулга

Гүен Гүег компанийн анимейшн танилцуулга

Улсын нэгдүгээр төв эмнэлэг: Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн

танилцуулга

Octopus Consulting компанийн үйлчилгээний танилцуулга

Скайтел: Монголын анхны Смарт таблетийн танилцуулга

Page 11: Presentation studio creativePartners llc

Suite 401, City Plaza Seoul Street 6A Ulaanbaatar, Mongolia

Tel: (976) 88028812, 91099919 Blog: creativepartners.tumblr.com Email: [email protected]