Ураг орчмын шингэн цагаасаа эрт гарах

Preview:

Citation preview

O42: Premature rupture of membranes АУС-406 Г.Намуун

УРАГ ОРЧМЫН ШИНГЭН ЦАГААС ЭРТ ГАРАХ

Ураг орчмын шингэн Үүсвэр Эрт үед: амнион бүрхүүл Хожуу үед: ургийн шээс, тос, үсний булчирхайн шүүрэл (байнга шинчлэгдэнэ)Шингээлт: Ургийн залгилтаар: 500 мл/хоног Эх ургийн хооронд: 400 мл/хоног

УОШ – төлөв байдал Эзэлхүүн: 500-1500 мл 8week – 5-10 мл 10week – 30 мл 20 week – 400 мл 38 week – 1000 мл pH: 7.0.6 ± 0.01 Хувийн жин : 1.007-1.025

Агууламж: Ус (98-99%)Органик бус нэгдэл Органик нэгдэл Уураг, өөх тос, нүүрс ус Микроэлемент Мочевин, сүүний хүчилФермент, даавар, эсрэгбие

Үүрэг Ургийг гадны нөлөөллөөс хамгаалах Хөврөл чөлөөтэй хөдөлж, өсч хөгжих Хүй хавчигдаж дарагдахаас хамгаалах Бодисын солилцоонд оролцох Төрөх үед умайн хүзүүн нээгтэнд нөлөөлөх Ургийн уушгины хөгжилд оролцох Ургийн арьсыг чийгшүүлэх Ургийг халдвараас хамгаалах Ургийн биеийн дулааныг хэвийн болгох

Хэвийн: жирэмсний хугацаа гүйцсэн байхад умайн хүзүү бүрэн нээгдэх үеийн төгсгөлд ургийн бүрхүүл гэрийн хальс урагдахыг хэлнэ

Эмгэг: Жирэмсний 24-37 долоо хоногтой, төрөх үйл ажиллагаа явагдаагүй, умайн хүзүү төрөлтөнд бэлтгэгдээгүй хаалттай байхад ураг орчмын шингэн гарахыг хэлнэ.

Шингэн нь: 49.8% усны хальстай 50.2% усны хальсгүй

45.1%тунгалаг 4.2% бохир ногоон 0.9% ногоон

51.9% умайн хүзүү бэлтгэгдээгүй (21.1% анхлан төрөгч)

Төрөлт шийдсэн байдал: 61.8% төрөх замаар (23. 7%-

төрөх үйл ажиллагаа аяндаа эхэлсэн, 76.3% сэдээгдсэн)

31.9% кесар

ШалтгаанЭхийн талаас:

Бэлгийн замын халдварУмайн хүзүүний дутмагшилҮтрээний үзлэг болгоомжгүй хийх Сэтгэл санааны хэт ачаалалд орох Олон урагтай жирэмсэн

Ургийн талаас: Ургийн амнион бүрхүүлийн үрэвсэл Ургийн хөл, өгзөг түрүүлэлт Ураг мөрөөрөө түрүүлэх Ураг орчмын шингэн ихдэх

Эмнэлзүй: Эхэд: Төрөх замаас их хэмжээний шингэн шүүрч гарна Базалж өвдөнө (заримдаа) Халуурч байгаа үед: хэвлийгээр өвдөж Урагт: Хөдөлгөөний идэвхи эрс цөөрнө

Оношлогоо: Бодит үзлэг, ЛАБ Асуумж: Үтрээнээс шингэн гарсан эсэх Биеийн ерөнхий байдлыг үнэлэх: АД, пульс, халуун Бодит үзлэг: Арьс улайна, биеийн халуун ихсэнэ,

судасны лугшилт олширно ЦЕШ: Цагаан эсийн хэлбэрүүдийг тоолох Цусны бүлэг, С урвалжит уургийн өтгөрөлийг

тодорхойлох Коагулограмм: халдвар сэжиглэж буй тохиолдолд

Үтрээний тольны шинжилгээ: Үтрээн арын хүнхрээнд ураг орчмын шингэн байна 1. Үтрээнд: Ураг орчмын шингэн байгаа эсэхҮтрээний рН тодорхойлох (нитразиныы хуудасаар) шингэн байвал өнгө нь харлана 2. Үтрээнээс бактериологийн шинжилгээ авах 3. Үмайн хүзүүг харж, нээгдэлт байгааг тодорхойлно

Хэт авиан шинжилгээ Ургийн байрлал, түрүүлэлт, хэмжээ , УОШ индэксийг тодорхойлно. УОШ индекс 5 см ба түүнээс доош бол ургийн шингэн бага УОШ индекс 6-8 см байвал багавтар гэж үзнэ

Хэт авиан шинжилгээгээр ураг орчмын шингэний эзэлхүүн тодорхойлох:

1. Шингэний хамгийн том халаасны босоо хэмжээг хэмжих 2см-аас бага: шингэн багадалттай 7см-аас их : шингэн ихдэлттэй 2. Умайн 4 квадрат дахь хамгийн том босоо хэмжээнүүдийн нийлбэрээр (хэвийн 10-25)10 см-ээс бага: эзэлхүүн бага 5см-ээс бага: шингэн багадалттай 25 см-ээс их: шингэн ихдэлттэй

Ургийн шингэн дурандах Ураг орчмын шингэн байгаа эсэх Умайн хүзүүүний сувгийн урт, диаметр Салианы шинж төлөв Ургийн бүрхүүл хальсны доод туйлын

нимгэн зузаан, судаслаг байдал, чинэрэлт УОШ хэмжээ, өнгө, хөвдсийн хөдөлгөөн Умайн хананаас ургийн бүрхүүл салсан

эсэхийг тодруулна

Ялган оношлогоо: Шээсний замын халдвараас үүдэлтэй шээс савирч гарах эмгэгээс Тавилан: Жирэмсний хугацаа, УОШ үлдэгдлийн хэмжээнээс хамаарна 24 долоо хоног ба түүнээс өмнө – тавилан муу Эх халдварт өвчинтэй бол – тун муу

Анхаарах зүйлс Бөгс төрүүлсэн, эсвэл ихэр жирэмсний үед УОШ

цагаас эрт гарах нь маш аюултай УОШ цагаас эрт гарсны дараа эх ба ургийн аминд

нэн аюултай, хүнд явцтай хориоамнионт түргэн хугацаанд үүснэ

Мэдэгдэхүйц ургийн шингэн багадалт нь ургийн уушгины дутмаг хөгжил, мөчдийн хэв гажиг үүсэхэд нөлөөлнө

Төрлөг удирдах Шийдвэр гаргахдаа: Жирэмсний тээлтийн хугацаа Ургийн жин, бодит байдал Умайн хүзүү төрөлтөнд бэлтгэгдсэн эсэх Халдварын голомт байгаа эсэх Цусны шинжилгээд цагаан эс, СОЭ үзэх Ураг орчмын шингэн гарсан хугацаа зэргийг харгалзана

Төрөлт хүлээх тактик Ураг орчмын шингэн хагас нь гарсан Бодит үзлэгээр ургийн орчим шингэн байгаа Жирэмсний тээлтийн хугацаа хэт бага Эхэд халдварын шинж тэмдэг илрээгүй Эхэд халдварын голомт байхгүй Цусны шинжилгээнд өөрчлөлтгүй бол төрөлтийг хүлээнэ

Төрөлт хүлээх үед хийх эмчилгээ Байнгын хэвтрийн дэглэм Зөвхөн шаардлагатай тохиолдолд үтрээний үзлэг хийх Судасны лугшилт, биеийн халууныг 2 цаг тутамд үзэж тэмдэглэх Ургийн зүрхний цохилтыг модон чагнуур болон багажаар

байнга хянах Цагаан эс, СОЭ-г 12 цаг тутамд 1 удаа тодорхойлох Үтрээнд тольд тавьж умайн хүзүүний сувгаас наац авч шинжлэх

Үүсгэгч илэрвэл:

Үүсгэгч Эмийн нэр

Ампициллин Пенциллин Гентамицин

Стрептококк 0,5-р өдөрт 4-6 удаа

(-) (-)

Гонококк (-) 1 гр пробенецид уулгаад 30 хором 4-6 саяар тарина

(-)

E.Coli (-) (-) 8 цагаар тарина

28-36 долоо хоногтой халдварын шинж тэмдэггүй, УОШ бага, багавтар байгаа бол тээлтийг үргэлжлүүлэх

28-33 долоо хоногт: адреномиметик эмийг уулгах, тарьж мөн кортикостериод хэрэглэнэ

34-36 долоо хоногт: халдварын шинж тэмдэггүй, ураг орчмын шингэн бага бол тээлийг үргэлжлүүлэх эмчилгээг уушгины гүйцлийг нэмэгдүүлэх эмчилгээний хавсарна

Төрөлтийг идэвхитэй удирдахЗаалт: Ураг орчмын шингэн бүр мөсөн гарсан нь багажийн шинжилгээгээр батлагдсан Эхэд халдварын шинж тэмдэг илэрсэн Эхэд халдварын голомт байгаа Жирэмсний тээлтийн хугацаа өнгөрсөн Ургийн бодит байдалд илэрхий өөрчлөлт орсон

Кесар хагалгаа хийх заалт: Жирэмсний тээлтийн хугацаа өнгөрсөн сэдээх эмчилгээний

үр дүнгүй тохиолдолд ургийг хамгаалах зорилгоор хийх УОШ гараад 12 цаг болсон, эхэд халдварын шинж илэрсэн,

ургийн бүрхүүл хальсны үрэвсэлтэй, шээс бэлгийн замын хурц халдварт өвчтэй, өндөр халууралт бүхий пиолонефрит, хошного бэлгийн замын цооролттой эхчүүдэд гялтангийн гадуурх кесар хагалгаа хийнэ

Жирэмсний хугацаа гүйцсэн, өгзөг ба хөлөөрөө түрүүлсэн, үед

Урьдчилан сэргийлэх Бөөр, шээс бэлгийн замын үрэвсэлт өвчнийг эрт

илрүүлэн эмчлэх, эрүүлжүүлэх УОШ цагаас өмнө гарах өртөмтгий эхчүүдийг

халдвараас сэргийлэх, эмчлэх арга хэмжээ авна

УОШ багасах: Olygohydraminos

Тодорхойлолт: Жирэмсний төгсгөлд ургийн шингэн 600 мл-ээс бага байхыг хэлнэ Шалтгаан: Ураг орчмын шингэний бүрхүүл гэмтэх УОШ шүүрч гарах Ургийн бөөр хөгжилгүй байх, олон уйланхайтай байх Шээсний зам бөглөрөл Ихсийн эмгэг Илүү тээлт Чихрийн шижин

Эмнэлзүй: Шинж тэмдэг бүдэг, эхийн биеийн байдалд нөлөөлөхгүй Зарим тохиолдолд ураг хөдлөхөд өвдөлт өгнө.

Оношлогоо Бодит үзлэг: ургийн мөчид товойж тэмтрэгдэнэ,

умай жирэмсний хугацаатай тохирохгүй (багасна)

Хэт авиан шинжилгээ:

Хүндрэл: Уушгины дутуу хөгжил Мөчдийн гажиг (маажгай тавхай, контрактур) Ургийн бөөр хөгжилгүй Шээсний замын бөглөрөл Хоёр талын бөөрний олон уйланхай Ургийн тэжээлийн дутагдал Ургийн багана нуруу наалдах

УОШ ихсэлт: Polyhydramnios Тодорхойлолт: УОШ 1500 мл-ээс их, ЭХО шинжилгээгээр УОШ индекс 22см-ээс их байхыг хэлнэ. Шалтгаан: Эхийн талаа: чихрийн шижин, халдварт өвчин, бөөр зүрх судасны эмгэг Ихсийн талаас: Хорионангиома, артери-венийн цоорхой Ургийн талаас: хорионамнионит, олон урагт жирэмсэн, ургийн мэдрэл булчингийн эмгэг, хэт том ураг

Эмнэлзүй: Хурц: ЯдарнаХэвлий ууцаар дарж татагдаж өвдөнө Амьсгаадах Зүрх судасны үйл ажиллагаа хямрах Хоолонд дургүй болох Архаг: Шинж тэмдэг бараг илрэхгүй

Оношлогоо Бодит үзлэг: Арьс салст цайвар Хэвлийн гадар өөх багасаж, судас өргөссөн Судсаа дагаад хөхөрөсөн Хэвлийн тойрог, умайн ёроолын өндөр жирэмсний хугацаатай тохирохгүйУмай хэмжээгээрээ томорсон, гилгэр гадаргуутай болсон Ургийн байрлал тодорхойгүй, тэмтрэгдэхгүй Ургийн хөдөлгөөн ихэсдэг

Үтрээний үзлэг: Умайн хүзүү богиноссон Амсар нээлттэй Шингэн хальс их чинэрэлттэй Хэт авиан шинжилгээ: Умайн хүзүүний урт хэмжих

ТӨРӨХ ХҮЧНИЙ СУЛРАЛ

Тохиолдол: Нийт төрөлтийн 4.4% эзэлнэ Ихэвчлэн 16-26 насны тулгар төрөгч, 20-41 насны давтан

төрөгчдөд элбэг тохиолддог 61.7% ойрхон, олон төрсөн эхчүүдэд тохиолддог

Шалтгаан хүчин зүйлс: Жирэмслэхээс өмнөх үеийн хүчин зүйлс: Идэр насандаа өвдсөн халдвар, харшлын өвчнүүдБодисын солилцооны алдагдал бүхий эмгэгүүд Биеийн юм хожуу ирсэн эмэгтэйчүүд Эсроген дааврын дутагдалтай эмэгтэйчүүд Тулгар ахимаг настай жирэмсэн Умайн гажиг, дутуу хөгжил Дотоод шүүрлийн булчирхайн эмгэг өөрчлөлт Умайн хүзүү, хөндийн салст бүрхүүлийн үрэвсэл

Жирэмсэн үеийн нөлөөлөх хүчин зүйлс: Жирэмсний хожуу гестоз Ихэр жирэмсэн Хэт том урагтай жирэмсэн Ураг орчмын шингэн ихдэлт Уйтан аарцаг Илүү тээлт Амин дэм, хоол тэжээлийн дутагдал

Төрөлтийн үеийн нөлөөлөх хүчин зүйлс: Умайн мэдрэлийн сэрэх чадварын буураллт Цусан дахь прогестероны ихсэлт, эстроген даавруудын багадал Окситоцины төрлийн бодисын агууламжийн багадал Төрөлтийг буруу удирдан явуулах Ураг орчмын шингэн цагаас урьдаж гарах Ихэс умайн урд хананы доод хэсэгт байрлах

Төрлөгийн 1-р үе сулрах Нөлөөлөх хүчин зүйлс: Төрөх үйл ажиллагааны базлалтын эрчимжилт Ураг, ургийн масс, түрүүлэлт Төрөх замын байдал: умай, умайн хүзүү аарцгийн яс

Ихэвчлэн: Залуу болон нөхөн үржихүйн насны төгсгөлд буй эхчүүдэд Төрөхийн өмнө айдастай Умайн хэт суналттай Уйтан аарцаг Ургийн зөв биш тавигдалттай холбоотой

Төрлөгийн 2-р үе сулрах Нөлөөлөх хүчин зүйлс: Нярайлагч эх намхан чацтай байх Урраг хэт том байх Ургийн зөв биш түрүүлэлт Ураг орчмын шингэн эрт гарах Төрөх замын зөөлөн эдийн эмгэг Аарцгийн хөгжлийн гажиг Умайн хүзүү бүрэн нээгдсэн боловч базлалт сул, зр дүнгүй байна

Эмнэлзүй – Эх Базлалтын давтамж хол, үргэлжлэх хугацаа богино

байх Базлалтын эрчим нэмэгдэхгүй Базлалт ойрхон атлаа хүч султай байх Базлалт эрчимтэй явагдаж байснаа аяндаа сулрах Умайн хүзүүний нээгдэлт нэмэгдэхгүй Дүлэлт сайн байснаа бүлэхгүй болох

Эмнэлзүй – Урагт Ураг орчмын шингэн цагаас урьдаж гарна Ураг хүчилтөрөгчийн дутмагшил үүснэ Ургийн толгойн давших хөдөлгөөн зогсоно Ургийн толгой бага аарцагт удаан байна Ургийн толгойд хавдар үүсч эхэлнэ Урагт бүтэлтийн шинж илэрч эхэлнэ

Оношын шалгуур 10 хоромд 2-оос доош базлах Умайн чангарал суларсан Төрөлт эхэлснээс хойш эхний 4-6 цагийн хугацаанд

умайн хүзүүний сувгийн нээгдэлт нэмэгдэхгүй Базлалтын давтамж цөөрч, эрчимжилт суларч,

үргэлжилэх хугацаа багасах Ургийн толгойн давших хурд удааширна Төрлөгийн 1-р үе 12 цаг, 2-р үе 2 цагаас илүү хугацаагаар

үргэлжилнэ

Төрөлт шийдвэрлэх Төрөлтөнд умайн хүзүү бэлтгэгдсэн байдал Кардиотокограммын үзүүлэлтүүд Ургийн жин Эх барихын үзүүлэлт

Төрөлт удирдах Умайн хүзүүг шалгана: Үүнд: төрөлтөнд бэлтгэгдсэн байдалыг эсэх доод таславч, түүний булчин агшаах эмэнд хэр мэдрэг эсэх үтрээ талын хэсгийн урт, цуллаг сувгийн дамжуулалт, нээгдэлт үнэлэх төрөлтөнд бэлтгэгдээгүй, умайн агших чадвар буурсан бол – глюкоз кальцийн суурь эмчилгээ хийнэ Ургийн бодит байдал үнэлэх

Окситоциноор төрөлт сэдээх: Хэрэглэхийн өмнө: Шмидтийн сорил Анхаарах: Эхлээд сорил тавьж тохирсон тунг хэрэглэх Ургийн толгойн давшилтын байдлыг үнэлэх Эхийн аарцаг, ургийн толгой хоёрын хоорондох зайг тооцоолох Ургийн жинг тодорхойлох Эхлэхдээ: эхийг хүчилтөрөгчөөр амьсгалуулах

Простагландинаар төрөлт сэдээх: 300 мл NaCl + 5 мг ПГF 2 = венийн судсаар нэг хоромд 8 дуслаар эхэлж 40 хүртэл нэмэгдүүлнэ. Эсрэг заалт: Ургийн толгой, эхийг аарцагын үл тохиролцоо Ургийн буруу байрлал Эх хэт ядарсан Ихэс түрүүлсэн эсвэл дор байрласан Хэвийн байрласан ихэс цагаас урьдаж ховхрох Окситоцины төрлийн бодист харшилтай

Кесар хийх заалт Умайн хүзүү төрөлтөнд бэлтгэгдээгүй байхад урагт тураал,

хүчилтөрөгчийн дутмагшил үүссэн Ураг аарцгаар түрүүлсэн, илүү тээлт, ураг том байх Ахимаг насны тулгар төрөгч Ургийн толгойн зөв биш тавигдал Эх уйтан аарцагтай байх

Урьдчилан сэргийлэлт Эрсдэл өндөр эхчүүдэд: Хоногт 10 цагаас доошгүй хугацаанд унтуулж амраах Жирэмсний сүүлийн долоо хоногт тайвшруулах эм хэрэглэх Аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, шаардлагатай бол витамин уух Жирэмсний сүүлийн 7-10 хоногт галаскорбин 1.0 өдөрт 2-3 удаа уулгах5 өдрийн бэлтгэл эмчилгээ

АНХААРАЛ ХАНДУУЛСАН БАЯРЛАЛАА

Recommended