Delhiin 2 dain

Preview:

Citation preview

Дэлхийн 2-р дайн ба Монгол улс

Тэргүүлэх багш Н. Уранчимэг

Аугаа эх орны дайны үндсэн

эргэлт

Анхаараарай! Анхаараарай! Зөвлөлтийн мэдээлэх товчооноос ярьж байна. 1941 оны 6-р сарын-22ны ням гаригийн үүрээр 6,00 минутанд фашистын Герман манай улстай байгуулсан харилцан үл довтлох гэрээг зөрчин гэнэт Эх орны маань нутаг дэвсгэрт халдан довтоллоо. Энэ мэдээг Зөвлөлтийн сая сая иргэд цочирдон гайхаж хүлээж авлаа. Дайны эхний өдөр ингэж эхэлсэн юм.

Дайны эхэнд эх орон чамайг дуудаж байна гэдэг ухуулах зурагт хуудас олон аавын хөвгүүд, ээжийн охидыг эх орноо хамгаалахаар улаан армид сайн дураараа явах сэтгэлийн зоригийг нь бадрааж байсан юм.

Гэсэн ч дайны бэлтгэлгүй байсан Зөвлөлтийн арми шүдээ хүртэл зэвсэглэсэн фашистын германы цэрэгт шахагдаж ухарсаар дайн эхэлснээс хойш 70 өдрийн дараа Москвад 25 км тулж ирсэн.

Москва хот тэр чигээрээ танк эсэргүйцэгч их буу, агаарын зенит, танкийн эсрэг хамгаалалт далан шуудуугаар дүүрчээ. Дайсанд байрлалуудаа мэдэгдэхгүйн тулд шөнийн цагаар гэрлээ асаахыг ард иргэдэд хориглосон байв.

1941 оны 9-р сараас 12-р сар хүртэл 3 сарын дотор Москва хүрэх бүх хэсгээр германчууд довтолж Зөвлөлтийн цэрэг хамгаалан тулалдаж байлаа. Гэвч энэ 3 сарын дотор Улаан арми хүчээ хуримтлуулж 1941 оны 12-р сарын 5-нд Георгий Константинович Жуковын удирдлагаар сөрөг давшилтанд орсон юм. Улаан талбайд жагссан цэрэг эрс тэндээсээ шууд фронтод явж, ээж эгч хань үр хүүхдүүд нь тэднийг гаргаж өгч байлаа..

Дайн эхэлсэн өдрөөс ухарч, хамгаалж байсан оросуудын сөрөг довтолгоо дайсныг балмагдуулж 100-200 км ухраалаа. Германы арми Польшийг эзлэхдээ 44000 хүнээ, Францыг эзлэхдээ 154000 хүнээ алдсан бол Москвагийг төлөөх тулалдаанд Германчууд 400000 орчим мянган цэрэг офицероо алдаж, 1300 танк 2500 их буу жагсаалаас гарчээ. ЗХУ-ын хувьд Москвагийн төлөөх тулалдаанд 1300000 хүнээ алдсан юм. 400000, 1300000 гэсэн энэ 2 тоог та бүхэн харьцуулаад үзээрэй. Ямар их зөрүү, ямар их үнэ цэнээр Москваг хамгаалаа вэ.

Германчууд Москвад ойртоод байсан үетэй зэрэгцэн 1941 оны 9-р сарын 8-ны өдрөөс Ленинградыг бүслэж 1944 оны 1-р сарын 27-ны өдрыг хүртэл 872 хоног үргэлжилжээ. Энэ хугацаанд 1,5 сая гаруй хүн амь насаа алдсаны 3 хувь нь бөмбөгдөлтөнд өртсөн бол 97хувь нь өлсгөлөнгөөр амь насаа алдсан юм. Германчууд Ленинградчуудыг гадаад ертөнцөөс тусгаарлаж өлсгөлөнгөөр буулгаж авах арга хэрэглэсэн ч чадаагүй юм.

Москвагийн төлөө тулалдаанд эх орны дайны түүхэнд Улаан арми анхны сөрөг давшилтаа эхэлсэн бол, Ленинградын тулалдаан аугаа эх орны дайны явцад эргэлтийн үе болж үүний дараа Германы цэрэг стратегийн санаачлагыг бүр мөсөн алдсан билээ.Энэ үеэс эхлэн хүнд бэрх бүхнийг даван туулсаар Зөвлөлтийн ард түмэн 1945 оны 5-р сарын 9 нд фашистын Германыг үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зуруулсанаар Аугаа их Эх орны дайн дууссан юм.

Оросын ард түмэн 20 гаруй сая хүнээ алдаж байж хүн төрөлхтөнийг фашизмын аюулаас аварсанаас хойш 70 жил болох гэж байна.Энэ ойн баярын жагсаалд Монгол цэрэг жагсах гэж байгаад би баяртай байна.

Recommended