лекц 8 анхны тусламжийн цагаан толгой

Preview:

DESCRIPTION

лекц 8 анхны тусламжийн цагаан толгой

Citation preview

АНХНЫ ТУСЛАМЖИЙН

ЦАГААН ТОЛГОЙ

Ph.D Д.Амаржаргал

Амьсгал зүрх судасны үйл ажиллагаа гэнэт зогссон үед хүн клиникийн үхэлд ордог бөгөөд энэ нь ердөө 5 мин үргэлжилдэг. Үүнээс цаашхийг биологийн үхэл гэдэг бөгөөд энэ үед хүний тархи зүрхний үйл ажиллагаа эргэлтгүйгээр зогсдог учир энэ эхний 5 мин-д амжиж анхны тусламж үзүүлэх нь тухайн хүний амь насыг аварна.

Тусламж үзүүлэх дараалал

1. Осолдогч амьсгалж буй эсэхийг шалгана

- ам хамранд нь чихээ нааж сонсох

- цээж болон хэвлийн хөдөлгөөнийг ажиглах

2. Зүрх зогссон эсэхийг шалгах:

- бугуй болон гүрээний судасны цохилт үгүй болох

- Хүүхэн хараа өргөсч гэрлийн урвалгүй болох

- Зүрхний цохилт тэмтрэгдэхгүй болох

- Нүүр хөхөрч үнсэн саарал болох

- Гар хөл хөрөх

Анхны тусламжийн цагаан толгой

А буюу амьсгалын замыг чөлөөлөх

В буюу хиймэл амьсгал хийх

С буюу зүрхний шууд бус иллэг

А буюу амьсгалын замыг чөлөөлөх

Тэгш хатуу гадаргуу дээр хэвтүүлж толгойг аль болох хойш гэдийлгэн эрүүн дээр дарж амьсгалын замыг шулуун болгоно.

Амыг нээн салефеткааршүлс бөөлжиснөөс цэвэрлэн хиймэл шүд мэт гадны биеийг мөнАвна.

Аман дээр 1 давхарсалфетка тавьж хиймэламьсгалыг хийж эхэлнэ.

В буюу хиймэл амьсгал хийх

1. Амнаас аманд: Дээрх байрлалд тусламж үзүүлэгч хиймэл амьсгал хийхдээ хамрыг чимхэн, уруулыг уруулд нааж битүү байдал үүсгэн агаарыг үлээж оруулна. 1 мин-д 16-18 үлээнэ.

2. Амнаас хамарт: ……… гэмтэлтэй тохиолдолд энэ аргыг хэрэглэх бөгөөд энэ үед ам хаалттай байна.

3. Сильвестрийн арга: …………. гэмтэлтэй үед хэрэглэх бөгөөд энэ үед тусламж үзүүлэгч осолдогчийн толгой орчим сууж, 2 гарыг дээш хүчтэй татан арагш сунгана. Энэ үед амьсгал авагдах ба буцааж 2 гарыг өвчүүний доод хэсэгт буулган дарж өгнө.

Хиймэл амьсгалыг осолдогчийн өөрийн амьсгал сэргэтэл хийнэ.

С буюу зүрхний шууд бус иллэг• Осолдогчийг тэгш гадаргуу дээр хэвтүүлнэ. • Тусламж үзүүлэгч 2 гарын алгыг тэгш өнцөг үүсгэн нийлүүлж өвчүүний доод 1/3т 3-4 см даралттайгаар 1 мин-д 60-70 удаа иллэгийг хийнэ.• Үр дүнтэй болбол хүүхэн хараа нарийсч, зүрхний цохилт мэдрэгдэн, гүрээний артерид лугшилт тэмтрэгдэн, амьсгал сэргэж ирдэг.

Тэгш өнцөг үүсгэн байрлуулсан 2 гарын алгыг өвчүүний доод 1/3тБайрлуулан гарыг тохойгоор нугалахгүйгээр зүрхний шууд бусиллэгийг хийнэ.

Зүрхний шууд бус иллэгийг хийхийн гол үндэс нь дээрх зурагт үзүүлсэнчлэнөвчүү болон багана нуруу 2ын хоорондорших зүрхийг шахаж хүчээр агшааж байгаа асуудал юм.

60-70 насанд хүрсэн хүнд

70-80Өсвөр насанд

100-120 бага насны хүүхэд

Усанд живэх үед үзүүлэх анхны

тусламж

Усанд живэх үед үзүүлэх анхны тусламж.Усанд живэхэд амисгалын ба хоол боловсруулах эрхтний замаар ус орж амьсгалын дутагдалд орж амь нас алдагдахад хүрнэ.Усанд осолдогч нь живээд удсан,тухайлбал 15-20 мин блсон тохиолдолд тархины хүчил төрөгчийн дутмагшил болож эдгэршгүй үхэлд хүрдэг.Уснаас гармагц ам хамарт элс шавар, ургамалын зүйл орсон бол гоожуулан,ухаж, этэх, арчих , соруулах аргуудаар цэвэрлэж амьсгалын замыг чөлөөлнө. Энэ ажилд 30-40 сэк хэргтэй.

Дараа нь бүтсэн нүнийг хэвлийгээр нь өөрийнхөө өвдөг дээр доош харуулан бөгтөрч хэвтүүлээд нуруу нь талаас нь хүчтэйтэн хэдэн удаа дараж усыг гаргадаг. Энэ аргад 30-40 секүнтээс илүү хугцаа хэрэгтэй, зохиомол амьсгал хийнэ. Үүний тулд осолдогчыг гэдрэг харуулан хатуу гадаргуу дээр хэвтүүлж, толгойг нь гэдийлгэн эргүүг ургашлуулж амыг ангаалгана. Амаар ам руу 2-3удаа гүнзгий амьсгаа оруулдаг цэжний хөдөлгөөнийг ажиглаж судасны цохилтыг шалгана. Судас цохихгүй бол зүрхий иллэг хийнэ. Үүний тулд өвчүүний голд 2 гараа нугалахгүй босоо чиглэлээр эгц доош цээжийг 4-5 см хотолзтол дарна.

Ийм маягаар нийт 15 удаа зүрхий даралтыг хийнэ. Амьсгал сэргэж том судасны гугшилт мэдэргэдэх хүртэл зүрх амьсгал сэргээх арга хэмжээг үргэжлүүлэх ба цаашид ухаан сэргэсэн сэргээгүй эмнэлэгт хүргэх хэргэтэй. Усанд живсэн хүн зүрхий цохилт, амьсгалгүй, хүйхэн хараа нь өргөссөн байсан ч анхы тусламж үзүүлж сэхээн амьдруулах оролдолго хийхгүй байж болохгүй.

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

Recommended