чин ван ханддорж

Preview:

Citation preview

Монгол төрийн тусгаар тогтнолын түүхэн замнал

Тусгаар тогтнол гэдэг бол энгийнээр аливаа улс үндэстэн хэнээс ч, юунаас ч бүх талаар бие даан, хараат бусаар оршин тогтнож, аж төрөх явдал юм.

Монгол төрийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид,Тэдгээрийн намтар үйл ажиллагаа

ЧИН ВАН ХАНДДОРЖ(1869-1915)

Мижиддоржийн Ханддорж нь Монгол улсын Гадаад Харилцааны Яамны анхны сайд бөгөөд 1869 онд одоогийн Булган аймгийн нутагт угсаа залгамжилсан хошууны ноён Цэрэндоржийн ач хүү болон мэндэлжээ.

1892 онд хошуу засаг, хошой чин вангийн найм дахь үеийг залгамжлан улсын хэмжээний төрийн хэрэгт оролцож, Улиастайн жанжнаар удаа дараалан томилогдож, 1897-1900 онд Халхын Түшээт хан аймгийн жанжин болж, улмаар Манжийн эзэн хааны дэргэд хэд хэдэн удаа очин ажиллаж байхдаа монголын талаар явуулж буй бодлогыг таньж, манжийг эсэргүүцэх үзэл санаа төлөвшин бүрэлджээ.

Манжийн хаан Ханддоржийн хүү Данзанжамцыг хааны ордны ёс алдсан гэдэг нэрийдлээр Бээжинд аваачин цаазалж толгойг нь тавган дээр тавин үзүүлсэнд маш их уй гашууд автан отго жинстэй малгайгаа авч чулуудаад

“Манж хятадын маалинга шаахайн ул, марал илжигний туурайг хаалган давуулж Ар Халхын нутагт хэрхэвч гишгүүлэхгүй” гэсэн андгай тавьж, хүүгийнхээ толгойг ганзагалан эх нутагтаа ирсэн гэдэг.

ЖАГАР ТҮВДИЙН ОРНООС ШИРЭЭНИЙ ЛАМ ЗАЛАХГҮЙЖАНЧХҮҮГИЙН ДАВААНААС НААШ ШААХАЙНЫ МӨР ГАРГАХГҮЙ

ЧИН ВАН ХАНДДОРЖ

Тэр цагаас эхлэн Манжийн эсрэг тууштай тэмцэн алба залгуулахыг цааргалж, Манж амбанаас Монголын байгалийн баялгийн мэдээг 18 үзүүлэлтээр гаргуулж авахад нь ихэнхид нь “байхгүй” гэж хариулан хэдэрлэжээ.

1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал

1911 оны зун Богдын зарлигаар Даншиг өргөх нэрийдлээр ноёдын чуулганыг нууцаар зохион байгуулан даргалж, Манжийн “шинэ засгийн бодлого” нэрэн дор Монгол нутагт газар тариалангийн газрыг ихээр хагалж, хятад иргэнийг олноор суулган Монголын хүн амыг уусгах гэсэн далд санааг тайлбарлан түүнийг эсэргүүцэхийг уриалжээ.

Дараагаар нь Манж улсаас тусгаарлах тухай хэлэлцэж, эл хэрэгтээ Хаант Оросоос тусламж гуйхаар Да лам Цэрэнчимэд, Өвөрмонголын Хайсан гүний хамтаар их хүрээнээс нууцаар мордож, хүн амьтны хөлөөс дайжиж, уулын хавцал, ой модон дундуур хээр гадаа хоноглон явсаар Оросын Дээд Үд хотноо хүрч, галт тэргээр Петрбургт иржээ.

8 дугаар сарын 15-нд Орос улсын гадаад хэргийн сайд, сайд нарын зөвлөлийн дарга зэрэг өндөр албан тушаалтан хүмүүстэй уулзсанаар Оросын засгийн газар алс дорнодын асуудлаар онцгой зөвлөлгөөн хийж “Монголын эрмэлзлэлийг дипломат аргаар дэмжих” гэсэн шийдвэр гаргаснаас бус төдийлөн дорвитой дэмжлэг өгөөгүй ч Бээжингээс явуулж буй аливаа хүчирхийллээс өмгөөлж хамгаалахаа амлажээ.

Нуугдан, зугтаж байж Нийслэл хүрээнд тэднийг буцаж ирэхэд Хятадад гарсан хувьсгал Манжийн ноёрхлыг эцэс болгосон байжээ.

Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны XII сарын 29-ны өдөр Монгол улс түүхийн шаштиртаа нэгэн шинэ хуудсыг нээж, Олноо өргөгдсөн Монгол улс байгуулсныг тунхаглаж, Богдыг Монгол улсын наран гэрэлт түмэн наст Богд эзэн, Цагаан Дарийг улсын эх дагина хэмээн өргөмжилснийг зарлажээ.

Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, Манжаас тусгаарлан Богд хаан Монгол улсыг байгуулах үйлсийн гол удирдагч

Ашигласан материал1.“1911 оны үндэсний эрх чөлөөний

хөдөлгөөний зүтгэлтнүүд” Ж.Болдбаатар2.WWW.GOOGLE.COM3.WWW.WIKIPEDIA.COM4.Монголын түүх III сурах бичиг

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

Recommended