View
1.306
Download
0
Category
Preview:
Citation preview
Бакалаврын төгсөлтийн ажил Сэдэв: КОМПЬЮТЕРИЙН ОНЛАЙН ХУДАЛДАА
www.zaluu.comwww.zaluu.com
1. Оршил
Дэлхий нийтээрээ маш эрчимтэй даяаршлагдахын хажуугаар хүн төрөлхтний
техник технологийн тал дээр олж буй ололт амжилт нь маш өндөр түвшинд хүрж
байгаа нь хүмүүсийн хэрэглээнээс харагдаж байна.
Жишээлбэл хэдхэн жилийн өмнө интернэт гэж юу байдгийг мэддэггүй байсан
бол өнөөдөр бараг хүн бүхэн интернэт ашиглаж байна. Ийм учраас интернэтэд
суурилсан маш олон шинэ нэр томъѐо бий болсны жишээ нь e-government, e-
business, e-commerse, e-book, e-library гэх мэт интернэтэд суурилаагүй, интернетийг
ашигладаггүй зүйл бараг байхгүй болсон.
Интернэтийн ачаар Электрон худалдаа нь маш хурдацтай хөгжиж байгаа ба
орон зай, цаг хугацаа, зардал хэмнэдэг маш давуу талтай. Та гэртээ аль эсвэл ажил
дээрээ интернэттэй байхад л хэрэгцээтэй бараагаа худалдан авах боломж бүрдсэн
байна. Ажил алба, цаг заваа зохицуулан дэлгүүр явахын оронд компьютерийнхээ ард
сууж байгаад хэрэгцээт бараагаа худалдан авах боломж аль хэдийнээ бүрджээ.
Ийнхүү худалдааг интернэт орчинд хийх нь таны цаг завыг хэмнэж, ажил алба
амьдрал ахуйд жаахан ч гэсэн тус нэмэр болох нь дамжиггүй юм.
www.zaluu.comwww.zaluu.com
2. Онолын хэсэг
a. Э-Бизнес, Э-Худалдаа гэж юу вэ?
E-Худалдаа нь 1990 ээд оны дунд үеэс эхэлсэн бөгөөд одоо бол улам боловсронгуй,
тогтвортой болсоор байна.
Э-бизнес гэдэг нь интернет болон интернетийн технологийн тусламжтайгаар
бизнесийн бүхий л үйл ажиллагааг /боложтой бүгдийг/ онлайн орчинд явуулахыг
хэлнэ. Харин Э-худалдаа гэдэг нь э-бизнесийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд
интернет технологийн тусламжтайгаар биет болон биет бус бүтээгдэхүүн үйлчилгээг
худалдаална гэсэн үг юм. Жишээлбэл, цахим худалдаа нь бизнесийн дарааллын
(дүрэм журмын) үе шатыг агуулдаг үйлдвэрлэгч ба хэрэглэгчийн харилцааг энгийн
хялбараар гүйцэлдүүлж шинээр бараа ба үйлчилгээг нийлүүлэх, зардлыг бууруулах,
худалдан авагчдын сэтгэл ханамжийг өсгөх мөн аж ахуйн нэгжийг дахин бий болгох,
эрх мэдлийг хуваарилан хийсвэр аж ахуйн нэгжийг бий болгох зэрэг үүрэг дагалдаж
байдаг.
Э-бизнесийн бас нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь э-маркетинг юм. “Э-маркетинг“-ийн
тусламжтайгаар маш бага зардлаар зорилтот зах зээлдээ хүрэх боломжтой.
b. Э-Бизнес, Э-Худалдааны ач холбогдол
Интернетгүй орчинг офлайн орчин гээд , интернеттэй орчинг онлайн орчин гэж авч
үзье. Тэгвэл онлайн орчинд бизнес эрхлэх нь офлайн орчинд бизнес эрхлэхээс хэд
хэдэн давуу талуудтай.
o Орон зай цаг хугацаанаас үл хамааралтай;
o Шинэ зах зээлд гарах боломжтой /гадаад зах зээл/;
o Хэвлэл мэдээлэлийн үүрэг гүйцэтгэдэг /сонин сэтгүүл, телевиз радио шиг байх
боломжтой;
o Бизнес эрхлэгчдийн ажлын байр нь болдог;
o Худалдаа үйлчилгээний талбар болдог;
www.zaluu.comwww.zaluu.com
o Зардлыг багасгадаг;
o Ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг гэх мэт.
c. Э-Бизнесийн төрлүүд
Дараах үндсэн 5 төрөлд хувааж үздэг.
o Бизнесээс Бизнест (B2B)
Нэг Бизнес нөгөөдөө бараа, үйлчилгээ борлуулах;
o Бизнесээс Хэрэглэгчдэд (B2C)
Бизнес нь Хэрэглэгчдэдээ бараа, үйлчилгээгээ борлуулах;
o Хэрэглэгчээс Хэрэглэгчид (C2C)
Нэг Хэрэглэгч нөгөөдөө бараа, үйлчилгээ борлуулах;
o Бизнесээс Засгийн газарт (B2G)
Засгийн газар нь Бизнес эсвэл Иргэдээс бараа, үйлчилгээ худалдан авах
эсвэл тэдэнд өөрийн бараа, үйлчилгээ борлуулах;
o Бизнесээс Ажилчдад (B2E)
Ажилчиддаа онлайнаар мэдээлэл, үйлчилгээ хүргэх;
o Хөдөлгөөнд арилжаа (m-commerce)
Утасгүй холбоогоор цахим арилжаа хийх;
Үйл ажиллагааны онцлогоос хамааран нилээд олон төрлийн бизнест цахим
худалдааг хэрэгжүүлэх боломжтой байдаг бөгөөд эдгээрийн заримаас дурьдвал:
Биет бараа, бүтээгдэхүүний худалдаа (retailer)
o Бэлэн хувцас;
o Гэр ахуйн бараа;
o Хүнсний бараа гэх мэт;
Биет бус бараа, бүтээгдэхүүний худалдаа
o MP3 дуу;
o Цахим ном (E-book) ;
o Төрөл бүрийн видео бичлэгүүд;
o Онлайн телевизийн нэвтрүүлэг;
www.zaluu.comwww.zaluu.com
Үйлчилгээний худалдаа
o Ресторан кафений захиалга;
o Үзвэр үйлчилгээний билет;
o Онгоцний тийз гэх мэт;
Онлайн сургалт
2002 оны байдлаар дэлхийд нийтдээ хагас тэрбум орчим хүн интернэтийг ашиглаж
байсан тооцоо байгаа бөгөөд тэдний тал хувь нь E-Худалдаагаар үйлчлүүлж байна.
1998 оны байдлаар электрон худалдааны дэлхийн мөнгөний эргэлт 34 миллиард
доллар байсан бол 2002 он гэхэд 1317 миллиард болтлоо өсчээ [1]. Энэ бол
электрон худалдаа хэрхэн хөгжиж, хэрхэн газар авч байгааг харуулж байгаа юм.
Манай орны хувьд бол интернэт хэрэглэгчдийн тоо 50.000 орчим бөгөөд эдгээр
хэрэглэгчдийн интернэтийг ашиглах байдал нь туйлын ядмаг байгаа юм. Өөрөөр
хэлбэл манай улсын интернэт хэрэглэгчдийн бараг ихэнх нь интернэтийг зөвхөн и-
мэйл шалгах, мэдээлэл хайх зорилгоор л ашигладаг тухай тооцоо судалгаа байдаг.
Энэ бол электрон худалдааг хөгжүүлэхэд анхаарах нэг томоохон зүйл юм.
XXI зууныг мэдээллийн эрин зуун гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч буй өнөө
үед манай орны хувьд интернэтийн орчин дахь програмчлал, мэдээллийн
технологиороо бусдаас хоцрохгүй байх нь чухал.
d. Э-Бизнесийн өнөөгийн төлөв, байдал
Бэлэн бус төлбөр тооцоо буюу түүний нэг хэлбэр болох цахим бизнесийн гол давуу
тал нь давхар баланс гаргах, бохир мөнгө угаах явдлыг эрс багасгадаг бөгөөд энэ
хирээрээ улс орны далд эдийн засгийг багасгаж, нийт эдийн засаг, мөнгөний
урсгалыг хянах боломж юм. Цахим бизнес өндөр хөгжсөн улсуудын хувьд дараах
салбарууд нь интернэтээр идэвхтэй бизнесийн үйл ажиллагаанд оролцдог. Үүнд:
1. Экспортын чиглэлийн үйлдвэр эрхлэгчид болон томоохон компаниуд;
2. Их, дээд сургуулиудын бүртгэл, түүнтэй холбоотой хураамжууд;
www.zaluu.comwww.zaluu.com
3. Аялал жуулчлалын компаниуд;
4. Цахим дэлгүүрүүд;
5. Цахим ил захидал, цэцгийн худалдаа;
6. Сонин захиалга;
7. Татвар төлөлт;
8. Цахим засгийн газрын үйлчилгээ;
9. Нийтийн тээвэр болон олон улсын тээврийн захиалга;
10. Гэр ахуй, аж ахуйн нэгж байгууллагын тогтмол гардаг ахуйн төлбөрүүд гэх
мэт.
e. Нууцлал, аюулгүй байдал, хамгаалалт
Электрон төлбөр тооцооны хамгийн сүүлийн үеийн системүүд нь нууцлал
хамгааллын технологи бүхий, кредит картын мэдээллийг шууд ашигладаг системүүд
юм.
Аливаа интернетээр дамжсан харилцаанд байнга оршин байсаар ирсэн гол аюул бол
хакер. Харилцагч талуудын хооронд дамжиж байгаа мэдээлэл, мөнгөний урсгалд
нэвтрэн орох, хуурамч данс үүсгэн мөнгө завших гэх мэтчилэн мөнгөтэй холбоотой
харилцаа тэдний сонирхлыг соронзон адил татдаг нь ойлгомжтой. Чухамхүү энэ
аюулаас хамгаалахын тулд мэргэжилтнүүд толгойгоо гашилгаж байна. Хакеруудын
халдлагыг дараахь байдлаар ангилан үзэж болох юм.
o Сервер буюу төлбөр тооцооны систем рүү халдах
o Серверийн буюу банкны өмнөөс хэрэглэгчийн браузертай, эсвэл хэрэглэгчийн
браузерын өмнөөс сервертэй харилцах
o Вэб сайтад буюу хэрэглэгч банкны систем рүү дамжиж ордог тэр хэсэг рүү
халдах
o Мэдээллийг дамжих явцад халдах- урсгалыг солих, өөрчлөх, буруу мэдээлэл
дамжуулах гэх мэт. Энэ нь банк, хэрэглэгч хоѐр мэдээлэл солилцож байх
дундуур нь орох үйлдэл юм.
www.zaluu.comwww.zaluu.com
Интернет нууцлал нь өргөн хүрээг хамарч байдгаас гадна компьютерийн технологи
үүсч хөгжиж эхэлсэн цагаас хамт хөгжиж ирсэн. Байгууллагын мэдээллийн нууцлал
хамгаалал нь нэлээн төвөгтэй байхаас гадна хэд хэдэн хэмжигдэхүүнээр
илэрхийлэгддэг. Худалдааны вэб сайтууд дараах шаардлагуудыг хангаж байх
шаардлагатай:
o Secrect/Нууцлал. Мэдээллийн эрхгүй этгээдээс нууцалж, мэдээллийн баталгаа
буюу үнэн зөв гэсэн тодорхойлолтыг өгч байдаг компьютерийн нууцлал
хамгааллын нэг хэсэг.
o Integrity/ Бүрэн бүтэн байдал. Хаяглалт болон мэдээлэл дамжуулагдах үед
гарч болзошгүй гадны дайралтаас хамгаалах асуудлыг авч үздэг. Вирус,
халдлага, мэдээллийн өөрчлөлт, хакер. Төгс хамгаалалт гэж байхгүй ч
тодорхой хэмжзэгээр үр дүнгээ өгдөг аргууд байдаг.
o Availability/Боломж. Эрх бүхий этгээд нь цаг хугацааны хүчин зүйлсийн дор
тухайн мэдээлэлд хүрэх даатгал гэж ойлгож болно. Энэ хэсэг сул үед эдийн
засгийн зардлыг өсгөж байдаг.
Электрон худалдаа нь итгэл ба риск хийхэд бэлэн байгаа хязгаарлагдсан
хэрэглэгчдийн хүрээнд явагдана. Байгууллагууд онлайн худалдаанд улам ихээр
тулгуурлах болсноор тэдэнд учрах заналхийлэл ч мөн даган өсч байна.
Өгөгдлийн устгал, эвдрэл, өерчлөлт зэргийг хакерууд хийдэг. Дотоод болон
гадаад хакерууд ямар нэг нүх, орон зайгаар нууцлалыг нэвтэрч өгөгдлийг устгаж,
эвдэж, системййг өөрчилж байдаг.
Вирусийн риск. Cap болгон шинэ вирус зуу зуугаараа зохиогдож байдаг.
Харамсалтай нь тэр бүгдээс хамгаалах удаан хугацааны төгс арга гэж байхгүй.
Хэрэглэгчид вирусын програмыг суулгаж байнга шинэчлэл хийж байх шаардлагатай.
Гэхдээ энэ нь 100%-ийн найдвартай гэсэн ойлголт биш, вирус илрүүлэлтэнд алдах
магадлал ч багагүй байдаг. Электрон захиан дахь хавсралт, IRC (Internet Relay Chat),
MsWord-ын баримт зэргээр өргөн тархдаг.
www.zaluu.comwww.zaluu.com
Эрхгүй этгээдийн систем дахь нэвтрэлт. Хэрэглэгч, ажилтан, хакер. 2000 онд
Egghead.com сайтаас 3 сая зээлийн картын мэдээлэл алдагдсан. Санхүүгийн
алдагдал. Мэдээллийн агууламжийн өөрчлөлт. Найдварт байдал, процесс.
Хувийн мэдээлэл.
Нууцлал нь зөвхөн програм хангамжийг шаардаад зогсохгүй физик хамгааллыг мөн
ашигладаг. ТХ, ПХ мөн тэдгээрийн нягт уялдаа холбоо.
Administrative security
Сүлжээний нууцлал хамгааллын удирдлага нь дараах асуудлуудыг хамарна:
бодлого, процедур, сургалт, ажилтнуудын хариуцлага. Нууцлалын менежмент чухал
байдаг. Нууцлалын баг нь дараах асуудлуудыг шийднэ:
o Бизнест ямар үйлчилгээнүүд шаардлагатай? Тэдгээрийг хэрхэн нууцалж
хамгаалах? Хэрэв бизнес вэб сервер ашигладаг бол НТТР-г нууцлах хэрэгтэй.
o Ажилтнууд интернетийн сүлжээг ашигладаг түвшин болон и-мэйл дамжуулалт.
o И-мэйл дамжуулалт их бол S/MIME-ийг ашиглах хэрэгтэй.
o Хэрэглэгчид дотоод сүлжээнд алсаас холдогддог эсэх. Тийм бол telnet-ийг
ашигладаг. Энэ нь нууцлалыг шаардана.
o Вэб руу орох шаардлагтай эсэх.
o Үйлчлүүлэгчид вэбээр дамжин үйлчлүүлдэг эсэх.
Электрон худалдаа эрхэлдэг байгууллагууд өөрийн мэдээллийн хамгаалахаас гадна
үйлчлүүлэгчдийг мөн хамгаалах ѐстой.
f. SSL гэж юу вэ?
Бидний вэбээр үзэж болон илгээж байгаа бүх зүйл нээлттэйгээр хийгдэж байдаг.
Өөрөөр хэлбэл хэн ч замаас нь бариад, задлаад үзэж болно. Та нэгэн вэб сайтад
ороод нэр, нууц үгээ хийхэд тэрийг тань замаас нь мэдэж болно гэсэн үг. Энэ байдал
нь мэдээллийн нууцлал, аюулгүй байдалд нөлөөлж байсан тул мэргэжилтнүүд
www.zaluu.comwww.zaluu.com
энэхүү дамжиж байгаа мэдээллийг хэрхэн нууцлах, хөндөгдөөгүй байдлыг хэрхэн
хангах талаар толгойгоо гашилгасны эцэст SSL буюу Secure Socket Layer гэдэг
зүйлийг зохион бүтээжээ. SSL нь хэрэглэгчээс сервер рүү илгээж байгаа мэдээллийг
encrypt буюу шифрлэж нууцлан илгээх бөгөөд серверээс хэрэглэгчид ирж байгаа
мэдээллийг ямар нэг өөрчлөлтгүй, бүрэн бүтэн байдлыг хангах механизмыг агуулж
байдаг. Өөрөөр хэлбэл таны оруулсан мэдээллийг тань серверээс өөр хэн ч уншиж
чадахгүй гэсэн үг, мөн таны хүлээн авч байгаа мэдээлэл тань замдаа ямар нэг
байдлаар засварлагдаагүй гэсэн баталгаатай байдаг. Иймд SSL нь зөвхөн
интернэтийн сүлжээгээр дамжиж буй мэдээллийн нууцлалыг хангах хэрэгсэл
болохоос биш агуулгыг хянадаггүй, бас серверийг хамгаалдаггүй. SSL технологи
маань хөгжлийн явцдаа бусад технологиудын адил цоорхой гарч байсан ба
мэргэжилтнүүд v3 буюу сүүлийн 3-р хувилбар нь илүү найдвартай, өндөр
зэрэглэлийн хамгаалалт өгдөг гэж үзэж байгаа.
SSL нь хэн үүсгэж байгаа, хэн баталгаа өгч байгаагаасаа шалтгаалан хоѐр үндсэн
хэсэгт хуваагддаг. Хэн нэгэн өөрөө түлхүүрийг нь үүсгээд, өөрөө сертификатыг нь
үүсгээд өөрөө баталгаа гаргаж байгаа бол үүнийг self signed гэж нэрлэдэг. Харин
түлхүүрийг нь өөрөө үүсгээд, сертификатыг нь thawte гэх мэт аль нэг аюулгүй
байдлын (CA буюу Certificate Authority) компани үүсгэж, баталгааг гаргаж байгаа бол
CA гэж нэрлэдэг. Self signed сертификат нь нууцлалын хувьд ялгаагүй ч маш бага
хүрээнд хэрэглэхэд илүү тохиромжтой байдаг. Учир нь ийм төрлийн сертификат
бүхий вэб рүү зочлох бүрд вэб хөтөч маань итгэх эсэхийг асуудаг. Харин CA-ын
үүсгэсэн сертификат бүхий вэб руу ороход ямар нэг анхааруулга өгөхгүй бөгөөд
өндөр нууцлалын баталгаа өгдөг юм [2].
g. Төлбөр тооцооны хэлбэрүүд
Төлбөр тооцооны хамгийн энгийн бөгөөд анхны хэлбэр бол бүтээгдэхүүн солилцоо
буюу бартер юм. Нэг барааг нөгөөгөөр солих энэ төлбөрийн хэлбэрийн хувьд хоѐр
талын хэрэгцээ зэрэг хангагдаж байх зайлшгүй шаардлагатай болдог сул талтай
байсан. Цаг хугацаа өнгөрч, юм хөгжин дэвшихийн хэрээр өөр өөр, боловсронгуй
www.zaluu.comwww.zaluu.com
төлбөрийн хэрэгслүүд гарч ирсэн. Үр тариа, алт мөнгө гэх мэт байнгын хэрэгцээний
бараа анхны мөнгө байлаа. Яваандаа алт мөнгөн зоос хэрэглээнд нэвтэрсэн.
Бэлэн мөнгөн төлбөр
Мөнгө бол төлбөр тооцооны хэрэгслийн хамгийн энгийн хувилбар бөгөөд хамгийн үр
өгөөжтэй төлбөрийн хэрэгсэл гэж тооцогдож байсан үе бий.
Бэлэн бус төлбөр
Онлайн худалдаанд хамгийн тохиромжтой төлбөрийн хэрэгсэл бол Кредит карт
бөгөөд үүнийг ч бараг бүх сайтууд өргөн дэлгэр хэрэглэдэг. Гэхдээ бусад
боломжуудыг ч нээлттэй байлгадаг. Тэр тусмаа монголд кредит карт төдийлөн
хөгжөөгүй байгаа тул бусад аргуудыг хэрэглэж байна.
Дебит карт – Одоо монголд түгээмэл болж байгаа картын хэлбэр. Зарцуулах
мөнгөө эхлээд картандаа байршуулах шаардлагатай.
Электрон мөнгөний янз бүрийн хэлбэрүүд – Зарим компаниуд өөрсдийн
нэрийн картуудыг гаргадаг. Жишээ нь Датаком компани Epay хэмээх өөрсдийн
карттай, түүгээрээ худалдаа хийхийг зөвшөөрдөг.
Cash on delivery – Хүргэж өгөөд бэлнээр мөнгөө авах хэлбэр бол монголд нэн
түгээмэл байгаа хэлбэр юм. Home Shopping гээд зурагтаар хүчийг аваад
байгаа худалдааны хэлбэр нь энэ аргыг хэрэглэдэг. Бас пицца захиалга ч
гэсэн.
Чек – Банкны чек бичиж өгөөд бараагаа авна. Та уг чекийг банкинд өгөөд
мөнгөө гаргаж авна. Бэлэн бус хэлбэр ч гэсэн бараг л бэлэн юм даа.
Wire transfer буюу Шилжүүлэг – Та өөрийн банкин дахь данснаасаа тухайн
дэлгүүрийн данс руу мөнгөө шилжүүлэх бөгөөд таны мөнгө орж ирэнгүүрт
барааг тань хүргэж өгнө. Бас л дажгүй арга. Гэхдээ та банкин дээр очиж
гүйлгээ хийх шаардлагатай нь онлайн худалдааг утгагүй болгож байна. Харин
гүйлгээгээ онлайнаар хийж чадвар үр дүнтэй.
Money order буюу Нэхэмжлэх – Та нэхэмжлэхээ аваачиж өгөөд л бараагаа
хүлээлгэн өгнө. Нэхэмжлэхийн дагуу тухайн байгууллага дэлгүүрийн мөнгийг
www.zaluu.comwww.zaluu.com
тушаах ѐстой. Харилцан итгэлцэл бүхий томоохон байгууллагууд энэ аргыг
түгээмэл хэрэглэдэг байна. Тэртэй тэргүй мөнгөө өгчих болохоор заавал одоо
авъя гэхгүй л юм даа.
Paypal – Энэ бол онлайн худалдаанд маш өргөн дэлгэр хэрэглэгддэг нэн шинэ
арга. Та paypal.com сайтад гишүүн болох ѐстой бөгөөд өөрийн дансандаа
мөнгөтэй байх ѐстой. Уг системийг ихэнх онлайн дэлгүүрүүд ашигладаг
болохоор та дуртай зүйлдээ хэрэглэж болно. Бас paypal дахь дансандаа
өөрийн орлогыг цуглуулж болдог гээч.
Google checkout – Google компаниас гаргасан онлайн худалдааны төлбөр
тооцооны систем. Та Google Account-даа өөрийн картын мөнгийг байршуулж
болно. Тэгээд хэрэглэнэ.
Amazon Payments – Amazon.com сайтын төлбөр тооцооны үйлчилгээ
SMS төлбөр – Та төлбөрөө SMS буюу мессэж илгээгээд л төлөх юм. Таны
төлбөрийг утасны ярианы төлбөр дээрээс нэмж суутгана. Монголд өргөн
дэлгэр хэрэглэгдэж байна. Жишээ нь ТВ чат бол үүний сонгодог жишээ юм.
Танаас бага (магадгүй их!!) төлбөр аваад зар болон дуу захиалах үйлчилгээ
явуулж байна шүү дээ.
Бэлгийн карт – Та тодорхой үнэ бүхий карт худалдаж аваад түүнийгээ
хэрэглэж болно. Маш том дэлгүүрүүд ийм арга хэрэглэдэг.
www.zaluu.comwww.zaluu.com
3. Судалгааны хэсэг
a. Монгол дахь онлайн худалдаа
Монгол улсад Голомт, Худалдаа Хөгжлийн Банкны онлайн төлбөр тооцооны систем
байдаг ба тэдгээрийн бусад банкууд онлайн төлбөр тооцоондоо нэвтрүүлэн ашиглаж
байна.
Голомт банкны онлайн төлбөрийн системд дор нэр дурдсан банкуудын картууд
хамрагдаж байна. Үүнд:
o Голомт банкны дотоод, гадаадын мастер болон виза карт;
o ХААН банкны дотоод, гадаадын виза карт;
o Капитрон банкны дотоод, гадаадын мастер карт;
o Хас банкны дотоод, гадаадын мастер карт;
o Зоос банкны дотоод, гадаадын мастер карт;
o Бусад банкнуудын олон улсын эрхтэй бүх төрлийн төлбөрийн картууд;
Худалдаа Хөгжлийн банкны онлайн төлбөрийн системд дор нэр дурдсан банкуудын
картууд хамрагдаж байна. Үүнд:
o Худалдаа Хөгжлийн банкны дотоод, гадаадын виза карт;
o онгол Шуудан банкны виза карт;
o олон улсын эрх бүхий бусад банкуудын виза картууд;
2005 оноос Худалдаа Хөгжлийн Банк “Verified by Visa” технологийг ашиглан өөрийн
банкны карт эзэмшигчид болон гэрээт банкны карт эзэмшигч нартаа нууцлал
аюулгүй байдлын өндөр түвшинд интернэт худалдаа хийх боломжийг олгосон билээ.
Хамгийн сүүлд амжилттай хийгдсэн, олны талархлыг хүлээсэн төсөл нь их дээд
сургуульд элсэгчдийн төлбөрийг www.eec.mn вэб хуудсаар дамжуулан бэлэн бус
хэлбэрээр авч, бүртгэлийг хийж байгаа явдал юм. Зөвхөн гадаадад ажиллаж
амьдарч буй Монголчуудын эх орон руугаа гуйвуулдаг мөнгөний дүн жилийн 200 сая
ам. доллар даваад байгаа буюу аль хэдийн ДНБ-ийн 10%-тай тэнцээд байгаагаас
гадна жилд хагас сая шахуу гадаадын иргэд Монголд зочилж, аялал жуулчлалын
салбараас жил бүр 200 сая ам. долларын тогтмол орлого олдог болоод байна [3].
www.zaluu.comwww.zaluu.com
Бид энэ том бөгөөд өсөн нэмэгдэж буй боломжийг цахимжуулж чадах юм бол энэ
тоог хэд дахин өсгөөд зогсохгүй хамгийн хялбар, соѐлтой, хүн сурталгүй нийгмийг
байгуулахад маш том алхам болох ѐстой юм. Цахим бизнест оролцогч худалдагч,
худалдан авагч, тэдгээрийн хоорондын төлбөр тооцооны асуудлыг шийдэгч банк
санхүүгийн байгууллагуудын хооронд завсрын нэг байгууллага буюу цахим бизнест
оролцогч талуудын хоорондын асуудлыг хууль зүйн үүднээс баталгаажуулдаг тусгай
эрх бүхий бүтэц байх ѐстой болоод байна.
Онлайн худалдаа хийхэд анхаарах зvйлс
Олон улсын картаар онлайн худалдаа хийх боломжтой болсон цагаас эхлээд онлайн
дэлгvvрvvд эрчимтэй өсч байгаа өнөө vед ч онлайн худалдаа хэр найдвартай vгvй
эсэх талаар хvмvvс эргэлзсээр байдаг.
Монголын хувьд бол одоогоор онлайн худалдаа эрхлэх програм хангамжийг Голомт,
Худалдаа Хөгжил зэрэг томоохон банкууд удирдаж байгаа тул онлайн худалдаа
эрхлэх газрууд нь ядаж буух эзэнтэй, буцах хаягтай байдаг. Тиймээс эдгээр банкнаас
төлбөр тооцооны асуудлаа шийдсэн монгол сайтуудад худалдаа хийхэд картынхаа
мэдээллийг алдах болов уу гэсэн аюул байхгvй бөгөөд илvv найдвартай юм.
Интернэт худалдаа нь хэрэглэгчдэд илүү тав тух, бараа, үйлчилгээний өргөн
сонголтыг олгохоос гадна зарим тохиолдолд илүү хямд үнийг санал болгодог.
Дэлгүүр явж худалдан авалт хийх болон утсаар ярьж захиалга өгч худалдан авалт
хийдэгтэй адил интернэтээр худалдан авалт хийх үед хэрэглэгч дараах зүйлсийг
анхаарах хэрэгтэй.
Юуны тvрvvнд тухайн сайтны хэр найдвартай эсэхийг онцолж мэд. Yvнд:
Нууц үгээ сайтар нууцлах
Зарим интернэт дэлгүүр хэрэглэгчдийг бараа, үйлчилгээ худалдан авахаас өмнө
нэвтрэх нэр , нууц үгтэй байхыг шаарддаг. Та бэлэн мөнгөний машин хэрэглэхэд
ашигладаг нууц үгээ хамгаалдаг шиг интернэт худалдааны нууц үгээ мөн сайтар
www.zaluu.comwww.zaluu.com
нууцлах ѐстой. Verified by Visa-г ашиглах худалдан авалт хийж байгаа үедээ ч нууц
үгээ бусдад алдахаас сэргийлээрэй.
Худалдан авалт хийхээсээ өмнө интернэт дэлгүүрүүдээр орж барааны
харьцуулалт хийх
Та өөрийн компьютерээ ашиглан бараа, үйлчилгээ болон тэдгээрийн үнийг интернэт
дэлгүүрүүдээр орж судлан худалдан авалтын эцсийн шийдвэрээ гаргаарай.
Бараа хүргэн өгөлт болон буцаалтын нөхцлийг нь шалгах
Интернэтээр худалдан авалт хийхээсээ өмнө тухайн интернэт дэлгүүрийн бараа
хүргэн өгөлт болон буцаалтын нөхцөлтэй нь сайтар уншиж танилцаарай. Хэрвээ
таны худалдан авсан бараа сэтгэлд тань хүрээгүйгээс буцаах хүсэлтэй байгаа бол
хэн зардлыг нь хариуцах вэ гэх мэт.
o Тухайн онлайн дэлгvvрийн вэб хуудсанд өөрсдийн компанийн тухай
танилцуулга байгаа эсэх
o Холбоо барих боломж байгаа эсэх /утас, факс, байршил нь тодорхой эсэх/
o Сайт нь хэзээ анх байгуулагдсан талаарх мэдээлэл /дөнгөж саяхан
байгуулагдсан бол анхаар! /
Тухайн сайт онлайн төлбөр тооцоо хийхэд хэр найдвартай эсэхийг судла. Yvнд:
o Онлайн худалдаа хийх хуудас руугаа ороход хамгаалттай эсэхийг харах
/https:// гэж s vсэг нэмэгдсэн байх ѐстой/
o Худалдаж авсан бараа бvтээгдэхvvн, vйлчилгээ танд таалагдахгvй, сэтгэлд
ямар нэгэн байдлаар нийцэхгvй тохиолдолд бараагаа буцааж болох эсэх
o Тухайн сайт vйлчилгээний нөхцөлтэй эсэх, энэ нь хэрэглэгчийн тусын тулд хэр
vйлчлэх зэрэг байж болно.
Худалдаа хийсэн тохиолдолд анхаарах зvйлс:
o Төлбөр тооцоогоо кредит картаар хийнэ vv. Яагаад гэвэл кредит карт нь
энгийн дебит картыг бодвол илvv хамгаалттай байдаг.
o Сайт дээрх бvтээгдэхvvн, vйлчилгээний танилцуулгыг нарийвчлан уншаарай.
Та дутуу уншсанаас болж буруу шийдвэрт хvрэх магадлалтай байдаг.
www.zaluu.comwww.zaluu.com
o Бэлнээр буюу Вестерн Юнион, банкны шилжvvлгээр мөнгөө төлөх асуудал
онлайнд байж болохгvй. Ийм сайтуудаас болгоомжил.
o Paypal, Google зэрэг онлайн төлбөр тооцооны хэрэгслийг ашиглан төлбөрөө
хийхийг бод. Энэ тохиолдолд таны картын мэдээлэл бусдад илрэхгvй, нууц
хэвээр vлдэнэ.
o Төлбөр төлсөнийг баталсан хуудсаа заавал хэвлэж баримт болгон аваарай.
ХХБ - ны онлайн худалдаа хийх үйлчилгээ
Үйлчилгээний байгууллагын хувьд интернэтээр төлбөр тооцоогоо хүлээн авах нь
бизнесийн сайхан боломжуудыг олгохоос гадна нууцлалын, интернэт луйвартай
холбоотой зарим нэг асуудал үүсдэг. Эдгээрийг Verified by Visa технологиор бүрэн
зохицуулж болно. VbV-ийг ашигласнаар үйлчилгээний байгууллагын интернэтээр
хийгдэх худалдаа нэмэгдэхээс гадна худалдан авагчдад тань өөрсдийн картаа
ашиглан эрсдэлгүй худалдаа хийж байгаа гэсэн баталгааг өгдөг. Учир нь VbV нь
худалдан авалт болгоны тооцоог хийх үед онлайн /Real Time/-аар баталгаажуулж
/Verification/ байх технологи бөгөөд ерөнхийд нь үйлчилгээний байгууллагын хувьд
Verified by Visa хэрэглэн интернэтээр худалдаа хийснээр:
Аюулгүй төлбөрийн баталгаа;
Харилцагчийн үйлчилгээтэй холбоотой болон маркетингийн зардал хэмнэх боломж;
Бараа үйлчилгээний борлуулалтын өсөлт;
Борлуулалттай холбоотой маргаан, луйварын асуудал үгүй болно;
Хэрэглэгчдийн итгэл нэмэгдснээр интернэтээр хийх худалдаа ихсэнэ;
Сурталчилгаа, идэвхижүүлэлтийн өргөн боломж;
VbV ашигласнаар өөрийн интернэт үйлчилгээний байгууллагыг аюулгүй, баталгаатай
сайт /Website/ болгоно.
Интернэт PIN код гэж юу вэ?
ХХБанк нь Verified by VISA технологийг ашиглаж интернэтээр бараа үйлчилгээ
www.zaluu.comwww.zaluu.com
худалдан авах боломжийг өөрсдийн харилцагч нарт олгож байгаа билээ. Карт
эзэмшигч нар нь ХХБ-тай гэрээ бүхий интернэт үйлчилгээний байгууллагын
дэлгүүрээр худалдан авалт хийхэд АТМ болон Банкны ПС Теллерээс авсан тусгай
нууц дугаарыг ашиглах шаардлагатай байдаг. Энэ нууц дугаарыг интернэт PIN код
гэх бөгөөд Карт эзэмшигч өөрөө дурын 4 тоо сонгон АТМ-ээс авах боломжтой юм.
Интернэтээр үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад өгөх зөвлөгөө:
Verified by Visa нь интернэт үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд ба Visa карт
эзэмшигчдэд интернэтээр худалдан авалт хийх үед уг гүйлгээг хамгаалалтын өндөр
түвшинд хийгдэх баталгаа өгдөг шинэ үйлчилгээ юм.
Гэмт хэрэг, луйврын шинжтэй эрсдлээс хамгаалахын тулд хэрэглэгчийг интернэт
худалдан авалт хийж байх үед Visa карт олгогч байгууллага нь уг хэрэглэгч мөн
эсэхийг шалгах бөгөөд ингэснээр карт эзэмшигч давхар давхар хамгаалалт дор
гүйлгээ гээ хийдэг.
Verified by Visa нь интернэт худалдааны аюулгүй байдлыг хангах шинэ түвшний
хамгаалалтын үйлчилгээ бөгөөд гол онцлог нь хэрэглэгчийг худалдан авалт хийж
байх яг тэр мөчид нь таних юм. Хэрэглэгчийн таних үйл ажиллагааны үед энэхүү
систем нь үйлчилгээний байгууллагуудад үр дүнг нь тэр дор нь мэдэгддэг бөгөөд энэ
нь танай байгууллага болон хэрэглэгчдэд зардал багатай, аюулгүй интернэт
худалдааны сайхан боломжийг олгож байгаа хэрэг юм.
Verified by Visa-г ашигласнаар үйлчилгээний байгууллагуудад олгогдох давуу
талууд:
Карт ашиглан интернэтээр хийх гүйлгээг ихэсгэсэн бөгөөд энэ нь нууцлалын өндөр
зэрэглэл бүхий интернэт худалдааны төлбөрийн систем хэрэглэж хэрэглэгчдийн ая
тухтай худалдан авалт хийх орчинг бүрдүүлнэ.
Карт эзэмшигчтэй холбоотой гардаг маргааны шинжтэй асуудлыг эрс багасгана.
Учир нь Verified by Visa нь хэрэглэгчийг худалдан авалт хийж байх яг тэр мөчид нь
таньж үйлчилгээний байгууллагуудад мэдээлдэг.
www.zaluu.comwww.zaluu.com
Хэрэглэгчтэй шууд харьцаж байгаа тул гүйлгээний зардал харьцангуй бага байна.
b. Paypal
www.zaluu.comwww.zaluu.com
Paypal гэж юу вэ?
Paypal бол онлайн төлбөр тооцооны нэг хэлбэр бөгөөд төлбөр тооцоо хийхэд
найдвартай бас энгийн.
Та Paypal-д vнэгvйгээр өөрийн хэрэглэгчийн эрхийг нээлгэж тvvнийгээ ашиглан
интэрнэтээр бараа vйлчилгээ худалдан авахдаа төлбөрөө аюулгvйгээр хийх
боломжтой юм. Мөн та хvсвэл интернэтээр бусдад өөрийн бараа vйлчилгээгээ зарж
борлуулсан төлбөрөө Paypal ашиглан хялбарханаар хvлээн авч болно.
Өөрөөр хэлбэл Paypal нь худалдан авагч худалдагч хоѐрын голд аль альнийх нь
аюулгvй байдлыг хамгаалах завсрын этгээд болж оршидог. Paypal-д нээсэн таны
хэрэглэгчийн эрх тань, таны кредит кардны (эсвэл банкны дансны дугаар)
мэдээлэлийг давхар агуулах бөгөөд, дараа таныг интернэтээр Paypal-ыг ашиглан
бараа худалдаж авахад тань, Paypal таны өмнөөс тэр худалдагчид мөнгийг тань
төлөөд, дараа нь танаас тэр мөнгийг нь авах тул, ингэснээрээ таныг тэр худалдагч
карднаас илvv мөнгө авах гэх мэт зүйлээс бvрэн хамгаалах сайхан халхлавч болж
өгч буй юм. Ингэж Paypal-ыг хэрэглэсэнээрээ та ямар нэгэн илvv нэмэлт төлбөр огт
төлөхгvй. Энэ vйлчилгээг хэрэглэсэнээр зөвхөн аюулгvй байдлаа хангаад зогсохгvй,
интернэтээр мөнгөө зөв захиран зарцуулах, өсгөн vржvvлэх олон төрлийн шинэ
боломжууд таньд нээгдэх болно.
Paypal нь 1998 онд Америкийн Калифорниа мужийн Сан Жос-д байгуулагдсан ба
интэрнэтээр дуудлага худалдаа явуулдаг алдартай компани болох Ebay.com 2002
онд эзэмших болсон. Одоогоор Paypal-ийг дэлхий даяар 153 сая хvн хэрэглэж байгаа
ба 190 улсад 24 мөнгөн дэвсгэртээр төлбөр тооцоо хийх боломжтой [4].
c. JSP
www.zaluu.comwww.zaluu.com
Java Server Pages гэж юу вэ?
Java Server Pages (JSP) нь динамик вэб хуудас хийх технологи юм. JSP хуудас нь
хэрэглэгчийн браузерийн төрөл болон өгсөн параметерийн утгаас шалтгаалан янз
бүрийн контент агуулж чаддаг. JSP хуудас нь стандарт jsp элементээс гадна бусад
зарим нэг тусгай элементүүдийг ашиглан динамик контент үүсгэж болно. Хэрэглэгч
JSP хуудас руу хандахад сервер JSP элементийг ажиллуулаад үр дүнг нь статик
хэсэгтэй нэгтгэн браузер луу явуулдаг.
JSP –ийн давуу тал
JSP бусад ижил төрлийн технологуудаас хэд хэдэн давуу талтай. Доор тус бүрд нь
харьцуулан үзүүлэв.
Active Server Pages
ASP нь Microsoft-ийн технологи ба JSP нь ASP-ээс 2 давуу талтай.
1. Динамик хэсэг нь Java хэлээр бичигдсэн ба ингэснээр компонентуудыг дахин
ашиглах боломжтой.
2. ASP нь зөвхөн Windows үйлдлийн ситем дээр ажилладаг бол JSP нь Windows-
оос гадна бусад үйлдлийн систем дээр ажиллах бөгөөд олон төрлийн Web
Server-тэй холбож болно.
PHP
PHP нь үнэгүй open-source скрипт хэл юм. JSP гол давуу тал нь динамик хэсэг нь
Java хэл дээр бичигдсэн ба PHP ашиглая гэвэл та дахин шинэ хэл сурах шаардлага
гарна.
JSP – бас нэг давуу тал бол нэг удаа бич, тэгээд хаана ч ажиллуулж болох давуу тал
юм.
www.zaluu.comwww.zaluu.com
Яагаад JSP-г сонгох болов?
Урьд динамик вэб хийхэд зөвхөн Common Gateway Interface(CGI) ашигладаг байсан.
Гэвч CGI нь хамгийн сайн шийдэл болж чадаагүй. Web Server нь хүсэлт ирэх бүрт
үйлдлийн системд шинэ процесс үүсгэх ба скрипт нь ажиллаж дуустал системд
ачаалал үүсгэнэ. Энэ нь сервер ийг traffic-аас хамааран уян хатан ажиллах
боломжгүй болгоно.
Хэдийгээр CGI нь сайжран FastCGI, Apache mod_perl, Netscape NSAPI, Microsoft
ISAPI, Sun Java Servlets гэх мэт хувилбарууд гарч дээрх проблемийг шийдсэн боловч
бүгд ганцхан бэрхшээлтэй учирдаг. Энэ нь программын код дотор HTML кодыг
оруулж өгдөг(embed) проблем юм. JSP нь энэ бүх проблемийг шийдсэн. Өөрөөр
хэлбэл HTML код дотор программын кодыг оруулж өгсөн явдал юм.
“Hello World” JSP
<html>
<body>
<%
out.println(“<h1>Hello World!</h1>”);
%>
</body>
</html>
Үр дүнд:
Хэрэглэгчийн браузер JSP-г дуудахад Web Server нь хяналтыг JSP container-т өгдөг.
JSP нь хамгийн анхны удаа дуудагдан ажиллаж байгаа бол JSP container нь JSP-ийн
тусгай элементүүдийг танин биелэгдэх код руу буюу Servlet рүү хөрвүүлнэ.
Хөрвүүлсэний дараа servlet-ийг compile хийж автоматаар ажиллуулан үр дүнг
браузэр рүү илгээнэ.
www.zaluu.comwww.zaluu.com
Хэрэв JSP нь өмнө дуудагдан ажиллаж байсан бол JSP container нь JSP-ийн
өөрчлөгдсөн цагийг Servlet-ийн цагтай харьцуулан хэрэв шинэ бол дахин Servlet рүү
хөрвүүлэх ба бусад тохиолдолд хуучин servlet-ийг ажиллуулна.
Servlet гэж юу вэ?
Servlet нь CGI технологийг Java-аар хэрэгжүүлсэн хувилбар юм. Servlet нь Web
Server(HTTP Server) бa database гэх мэт бусад application-ий дунд ажилладаг.
Servlet нь доорхи үйлдлүүдийг хийж гүйцэтгэнэ.
Хэрэглэгчийн илгээсэн бүх төрлийн өгөдлийг унших.
Үүнд браузер, Java applet гэх мэт
Хэрэглэгчийн илгээсэн хүсэлтэнд агуулагдсан бусад мэдээллийг унших.
Жишээ нь Cookie болон HTTP header
Хэрэглэгч рүү илгээх үр дүнг үүсгэх(generate)
Үүнд: Database болон бусад application-той харьцан шаардлагатай мэдээллийг аван
хэрэглэгч рүү илгээх үр дүнг бэлэн болгох
HTTP хариуны(response) шаардлагатай параметрт утга олгох.
Үүнд Cookie болон HTTP header-үүдийн утгыг олгох
Хариуг хэрэглэгч рүү илгээх
www.zaluu.comwww.zaluu.com
Үүнд HTML болон зураг гэх мэт
HelloWorld Servlet
package examples;
import javax.servlet/*;
import javax.servlet.http.*;
import java.io.*;
public class HelloWorldServlet extends GenericServlet
{
public void service(ServletRequest request, ServletResponce responce)
throws IOException
{
response.setContentType(“text/html”);
PrintWriter out = response.getWriter();
out.println(“<html>”);
www.zaluu.comwww.zaluu.com
out.println(“<body>”);
out.println(“<h1>Hello World!</h1>”);
out.println(“</body>”);
out.println(“<html>”);
}
}
Үр дүн:
www.zaluu.comwww.zaluu.com
1.1 Hibernate технологи
Нээлттэй эхийн LGPL лицэнз бүхий энэхүү технологийг Jboss Redhat middleware
компани хөгжүүлдэг ба java хэлний Enterprise Java Bean (EJB) технологи дээр
үндэслэгдсэн, өгөгдлийн сантай ажиллах боломжийг сайжруулж, обьект хоорондын
харилцан хамааралтай зураглал (mapping) бий болгож өгдөг гол давуу талтай юм.
ө.х. java систем хөгжүүлэгчдийн өгөгдлийн сантай ажиллах ажиллагааг хөнгөвчлөх,
өгөгдлийн санг хамгийн үр дүнтэй ашиглах бололцоог олгодог утгаараа амжилттай
явагдаж буй төсөл гэж болно.
Бүүр энгийн үгээр хэлэх юм бол ямарч өгөгдлийн сантай (миний ойлгосоноор java-
тай ажиллаж болох бүх бааз гэдэг чинь...) ажиллаж чадахаас гадна доторх
хүснэгтүүдтэй нь харилцан хамааралтай, төстэй (field-үүдтэй нь адил хувьсагчуудтай
гэх мэт) Java Class –ууд үүсгэн ажиллах бөгөөд өгөгдлийн сангийн хүснэгт болон java
class 2-ын дунд mapping болж өгдөг xml тохиргоо бүхий багц үүсгээд өөрийн жинхэнэ
кодоосоо тэдгээр классуудтай обьект хандалтат технологиор ажиллан өгөгдлийн
сантай ажиллах ажиллагаагаа өөрийн сайн мэддэг java орчинд оруулж ирдэг. Та
бүхэн бодож байгаа байх л даа Харилцан холбоотой (many-to-many г.м) хүснэгтүүд
болон давхар хүсэлт (query – JOIN г.м) илгээхэд яах юм болоо гэж. Тэгвэл эдгээр
боломжуудыг hibernate3 дээр бүрэн шийдсэн байдаг бөгөөд та хүснэгтүүдийн
харилцан хамааралыг mapping xml тохиргоонууд дээрээ зохих дүрэм журмынх нь
дагуу оруулж ашиглана.
www.zaluu.comwww.zaluu.com
Өгөгдлийн сан дахь table-д хагалзах класс дараах хэлбэртэй байна. public class Item implements java.io.Serializable { private String internalCode; private Itemtype itemtype; private Discount discount; private Currency currency; private Vendor vendor; private String itemId; private String itemName; private String itemNameEn; private double itemBuyPrice; private double itemSellPrice; private Date insertDate; private Date sellDate; private int enabled; private Set itemAbrasions = new HashSet(0); private Set transactions = new HashSet(0); public Item() { } public Item(String internalCode, Itemtype itemtype, Currency currency, Vendor vendor, String itemId, String itemName, String itemNameEn, double itemBuyPrice, double itemSellPrice, Date insertDate, int enabled) { this.internalCode = internalCode; this.itemtype = itemtype; this.currency = currency; this.vendor = vendor; this.itemId = itemId; this.itemName = itemName; this.itemNameEn = itemNameEn; this.itemBuyPrice = itemBuyPrice; this.itemSellPrice = itemSellPrice; this.insertDate = insertDate; this.enabled = enabled; } public Item(String internalCode, Itemtype itemtype, Discount discount, Currency currency, Vendor vendor, String itemId, String itemName, String itemNameEn, double itemBuyPrice, double itemSellPrice, Date insertDate, Date sellDate, int enabled, Set itemAbrasions, Set transactions) { this.internalCode = internalCode; this.itemtype = itemtype; this.discount = discount; this.currency = currency; this.vendor = vendor; this.itemId = itemId; this.itemName = itemName; this.itemNameEn = itemNameEn; this.itemBuyPrice = itemBuyPrice; this.itemSellPrice = itemSellPrice; this.insertDate = insertDate; this.sellDate = sellDate;
www.zaluu.comwww.zaluu.com
this.enabled = enabled; this.itemAbrasions = itemAbrasions; this.transactions = transactions; } ….. Getter setter methods…. ….. }
Өгөгдлийн сан дахь table-г жава классд хараглзуулан буулгалт хийсэн маффинг файл дараах хэлбэртэй байна.
<?xml version="1.0"?> <!DOCTYPE hibernate-mapping PUBLIC "-//Hibernate/Hibernate Mapping DTD 3.0//EN" "http://hibernate.sourceforge.net/hibernate-mapping-3.0.dtd"> <!-- Generated Mar 17, 2010 2:38:35 AM by Hibernate Tools 3.2.1.GA --> <hibernate-mapping> <class name="a.Item" table="item" catalog="eshop"> <id name="internalCode" type="string"> <column name="internal_code" /> <generator class="assigned" /> </id> <many-to-one name="itemtype" class="a.Itemtype" fetch="select"> <column name="item_type" not-null="true" /> </many-to-one> <many-to-one name="discount" class="a.Discount" fetch="select"> <column name="discount_id" /> </many-to-one> <many-to-one name="currency" class="a.Currency" fetch="select"> <column name="currency" length="10" not-null="true" /> </many-to-one> <many-to-one name="vendor" class="a.Vendor" fetch="select"> <column name="vendor" not-null="true" /> </many-to-one> <property name="itemId" type="string"> <column name="item_id" not-null="true" /> </property> <property name="itemName" type="string"> <column name="item_name" not-null="true" /> </property> <property name="itemNameEn" type="string"> <column name="item_name_en" not-null="true" /> </property> <property name="itemBuyPrice" type="double"> <column name="item_buy_price" precision="22" scale="0" not-null="true" /> </property> <property name="itemSellPrice" type="double"> <column name="item_sell_price" precision="22" scale="0" not-null="true" /> </property> <property name="insertDate" type="timestamp"> <column name="insert_date" length="19" not-null="true" />
www.zaluu.comwww.zaluu.com
</property> <property name="sellDate" type="timestamp"> <column name="sell_date" length="19" /> </property> <property name="enabled" type="int"> <column name="enabled" not-null="true" /> </property> <set name="itemAbrasions" inverse="true"> <key> <column name="item_internal_code" not-null="true" unique="true" /> </key> <one-to-many class="a.ItemAbrasion" /> </set> <set name="transactions" inverse="true"> <key> <column name="item_internal_code" not-null="true" /> </key> <one-to-many class="a.Transaction" /> </set> </class> </hibernate-mapping>
www.zaluu.comwww.zaluu.com
4. Төслийн хэсэг
a. Хэрэглэгчийн шаардлага
Хэрэглэгчийн тухай мэдээлэл
Судалгаа хийх байгууллага: “И-зон” компьютерийн худалдааны дэлгүүр
И-зон дэлгүүр нь 2000 оноос хойш Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж
байгаа ба компьютерийг худалдан борлуулдаг. Үйл ажиллагаагаа өргөжүүлж онлайн
хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулахаар зорьж байгаа.
Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог
И-зон дэлгүүр нь ширээний болон зөөврийн компьютер болон дагалдах хэрэгслийг
ширхэглэн худалдаалдаг ба энэхүү системийн эцсийн хэрэглэгч нь Дэлгүүрийн эзэн,
системийн админ, оператор, түгээгч, худалдан авагч нар байх болно.
Шат шатны ажилчид нь бие биенийхээ үйл ажиллагаанаас шууд хамааралтай.
Систем хөгжүүлэх үндэслэл
Интернэт хурдацтай хүчээ авч буй өнөө үед И-зон дэлгүүр нь технологийн хөгжилтэй
хөл нийлүүлэн алхаж үйл ажиллагаагаа онлайн болгох зайлшгүй шаардлага гарсан
ба уламжлалт үйл ажиллагаагаа халж компьютерийн худалдаагаа автоматжуулах
зорилготойгоор энэхүү “Компьютерийн онлайн худалдаа” системийг хөгжүүлэхээр
зорилоо.
www.zaluu.comwww.zaluu.com
b. Хэрэглэгчийн функциональ шаардлага
Дэлгүүрийн эзэн
Орлого зарлагаа хянах
Бүх төрлийн тайлан гаргах
Админ
Хэрэглэгч бүртгэх, устгах
Бараа бүртгэх, засварлах
Мэдээ оруулах
Мэдээллийг хянах
Санал хүсэлтийг харах, хариулах
Оператор
Хувийн мэдээллээ засах
Бүртгэгдсэн захиалгуудыг харах , төлвий нь өөрчлөх ( хүргэгдсэн )
Худалдан авагчийн хаягийг түгээгчид (жолооч) хэвлэж өгөх
Мэдээллийг шинэчлэх, засварлах
Санал хүсэлтийг харах, хариулах
Түгээгч
Борлуулагдсан барааг үйлчлүүлэгчийн хаягийн дагуу хүргэж өгөх
Бараа татан авах
Худалдан авагч
Бараа худалдан авах
Санал хүсэлт илгээх
Бүртгүүлэх
Тайлангууд
Худалдан авагчдын тайлан
Борлуулалтын тайлан
Захиалгын мэдээллийн тайлан
Гүйлгээ ихтэй барааны тайлан
Гүйлгээ муутай барааны тайлан
Барааны эвдрэл гэмтлийн тайлан
www.zaluu.comwww.zaluu.com
c. Архитектурын сонголт
Үйлдлийн системийн сонголт
Сэрвэр нь Linux, Unix төрлийх байна. Учир нь энэ сэрвэр нь нөөц бага шаардана,
найдвартай, хурдан ажиллагаатай. Сэрвэр програм нь Tomcat байна.
Хэрэглэгч вэб үзүүлэгч програмтай байхад л болно.
Өгөгдлийн сан удирдах систем
MySql өгөгдлийн сангийн систем
Өгөгдлийн сан зохион байгуулахад энгийн.
Unicode бүрэн дэмжинэ.
GNU (General Public License) – тэй учир ихэнх платформтой таарч
ажиллана. Үүний дотор ихэнхи Unix төрлийн платформ (Linux гэх мэт)
орно. Мөн Windows98/ME/NT/2000 болон Мас OSX – тай ажиллах
чадвартай.
Java програмчлалын хэлтэй хамтран ажиллах нь сайн.
Програмчлалын хэлний сонголт
JSP
Бүрэн объект хандалтат
Үнэгүй нээлттэй эхийн систем
Олон тооны фреймворкууд хөгжүүлэгдсэн
JSP нь java технологийн вэб талын хэл бөгөөд дизайн, код хоѐрыг бүрэн
тусгаарлаасан давуу талтай.
Платформ үл хамааран ажиллах.
MySql өгөгдлийн сан зохион байгуулах системтэй ажиллах нь сайн.
Илүү хурдан ажиллагаатай.
Тус хэлийг Sun корпорац хөгжүүлдэг бөгөөд улам бүр хөгжсөөр байна.
jQuery
www.zaluu.comwww.zaluu.com
d. Системийн шинжилгээ
Объектийн холбоосын диаграм
Объектын холбоосын диаграм
www.zaluu.comwww.zaluu.com
Өгөгдлийн ерөнхий схем
Борлуулалт
PK,FK1 хэрэглэгчийн нэр
PK огноо
PK индекс
цаг
билл буцах хаяг
хүлээн авагчийн нэр
хүлээн авагчийн утас
бараа буцах хаяг
хүргэгдсэн эсэх
Хүргэлт
PK,FK1 хэрэглэгчийн нэр
PK хүргэлт дугаар
борлуулалт дугаар
хүргэгдсэн огноо
FK2 хүргэлтийн бүс
FK3 огноо
FK3 индекс
Барааны элэгдэл
PK,FK1 барааны дугаар
PK индекс
тайлбар
бүртгэгдсэн огноо
Хүргэлтийн бүс
PK хүргэлтийн бүс
үнэ
Хэрэглэгч
PK,FK1 хэрэглэгчийн нэр
нууц үг
нэр
овог
мэйл
утас
хаяг
зураг
Бараа татан авалт
PK худалдав авсан өдөр
PK нийүүлэлтийн дугаар
барааны дугаар
тоо ширхэг
худалдан авсан үнэ
зарах үнэ
FK1,I1 мөнгөн дэвсгэрт
Хямдрал
PK,FK1 барааны дугаар
эхлэх өдөр
дуусах өдөр
хямдрал
Хөнгөлөлтийн кард
PK,FK1 хэрэглэгчийн нэр
хөнгөлөлтийн хувь
Хэрэглэгчийн хандах эрх
PK хэрэглэгчийн нэр
хандалтын түвшин
Барааны төрөл
PK барааны төрөл
тайлбар
Мэдээ
PK мэдээ дугаар
гарчиг
агуулга
зураг
FK1,I1 нэмсэн хэрэглэгч
нэмэгдсэн огноо
Брэнд
PK брэндийн нэр
тайлбар
Борлуулаагдсан бараа
PK борлуулалт дугаар
I2 компьютер дугаар
зарсан үнэ
FK1,I3 валют
FK2 огноо
FK2 индекс
FK3 барааны дугаар
Мөнгөн дэвсгэрт
PK дэвсгэрт
тэмдэг
Бараа
PK барааны дугаар
нэр
FK1,I1 брэнд
FK2,I2 барааны төрөл
зураг
тайлбар
зөвшөөрөгдсөн эсэх
Валютын харьцаа
FK2 валют1
FK1,I2 валют2
өдөр
нэгж
www.zaluu.comwww.zaluu.com
Объектийн холбоосын диаграмын өргөтгөл
Аттрибут Анхдагч түлхүүр
Альтернатив
түлхүүр
Гадаад түлхүүр
Хоосон тэг утга
зөвшөөрөх
Төрөл Урт
1. Брэнд
Нэр х varchar 50
Тайлбар varchar 50
2. Барааны төрөл
Төрлийн дугаар x х varchar 50
Төрөл
varchar 50
Тайлбар х varchar 255
3. Бараа
Барааны код х varchar 10
Нэр varchar 50
Барааны төрөл х
varchar 50
Брэнд х
varchar 10
авсан үнэ double
зарах үнэ
double
бүртгэгдсэн огноо Date
тоо ш ирхэг
int
Зураг byte
Валют
х varchar 3
4. Барааны элэгдэл
Барааны код x x varchar 50
Тайлбар varchar 50
5. Хямдрал
Барааны код x
varchar 50
Хямдрал хувиар double
Эхлэх өдөр
Date
Дуусах өдөр Date
6. Валют
Валют х varchar 3
Тэмдэг varchar 1
7. Борлуулалт
Хэрэглэгчийн нэр х х varchar 50
Барааны код х х varchar 50
Захиалсан огноо х
Date 4
Үнэ
double 100
www.zaluu.comwww.zaluu.com
Хүргэх хаяг text
Хүргэгдсэн огноо х Date
Хүргэгдсэн эсэх
Int 1
Зөвшөөрсөн ажилтан x х varchar 50
Зөвшөөрөгдсөн эсэх Int 1
Валют x
varchar 3
Тайлбар х text
8.Борлуулагдсан бараа
Барааны дугаар x x varchar 50
Борлуулалтын дугаар varchar 50
Компьютер дугаар x
varchar 50
Зарсан үнэ double
Валют
double
Огноо Date
9.Бараа татан авалт
барааны дугаар x
varchar 50
худалдан авсан өдөр Date
нийүүлэлтийн дугаар x
Int
тоо ширхэг Int
худалдан авсан үнэ double
зарах үнэ x
double
мөнгөн дэвсгэрт
10.Хүргэлт
хэрэглэгчийн нэр x
varchar 50
хүргэлт дугаар x
varchar 10
борлуулалт дугаар x
varchar 50
хүргэгдсэн огноо Date
хүргэлтийн бүс
varchar 50
11.Хүргэлтийн бүс
хүргэлтийн бүс x
varchar 50
үнэ double
12. Валютын харьцаа
Валют1 x x varchar 3
Валют2 x x varchar 3
Огноо
Date
Дүн
double
13. Хэрэглэгчийн хандах эрх
Хэрэглэгчийн нэр x varchar 50
www.zaluu.comwww.zaluu.com
Хандалтын түвшин
varchar 20
14. Мэдээ
Мэдээний дугаар x varchar 6
Огноо Date 40
Гарчиг
varchar 100
Агуулга text
Зохиогч
x
varchar 50
Зураг x byte
Оруулсан ажилтан
x
varchar 50
Засварласан ажилтан x x varchar 50
Засварласан огноо x Date
Нийтлэх эсэх
Int 1
15. Хөнгөлөлтийн кард
Хэрэглэгчийн нэр x varchar 50
Хөнгөлөлтийн хувь double
16. Санал хүсэлт
Хэрэглэгчийн нэр x varchar 50
Илгээсэн огноо x Date
Гарчиг
varchar 100
Агуулга
text
Уншсан эсэх Int 1
17. Хэрэглэгч
Хэрэглэгчийн код x varchar 50
Нэр х varchar 50
Овог х varchar 50
Нууц үг varchar 50
Мэйл varchar 50
Ажлын утас varchar 8
Гар утас varchar 8
Гэрийн утас varchar 8
Зөвшөөрөгдсөн эсэх Int 1
Зураг Byte
Хаяг
text
www.zaluu.comwww.zaluu.com
Use case диаграм
Админ
Оператор
Үйлчлүүлэгч
Хүргэгч
Хэрэглэгч бүртгэх
Ажилтан
Санал хүсэлт
унших, хариулах*
*
Мэдээлэл оруулах
*
*
*
*
Хувийн мэдээллээ
засварлах
*
*
Төлбөр тооцоо хийх
*
*
Бараа худалдан авах
*
*
*
*
*
*
Санал хүсэлт илгээх
*
*
Бүртгүүлэх
*
*
Төлбөр тооцооны систем
*
*
Худалдан авалтын
төлвийг өөрчлөх
*
*
Худалдагдсан
барааг хүргэх
*
*
*
*
**
Бараа бүртгэх
*
*
www.zaluu.comwww.zaluu.com
Үйл ажиллагааны диаграм (Activity diagram)
Бараа худалдан авах үйл ажиллагаа
Худалдан авагч Систем Төлбөр тооцооны систем
Зарагдаж буй бараанууд
Хэрэгтэй бараанууд
Сагсанд хийх
Бараа хайх цонх Бараа хайх
Бараа сонголт дууссан эсэх
Төлбөр тооцоо хийх цонх Төлбөр тооцоогоо хийх
Бараагаа авах
Бараа бүртгэх үйл ажиллагаа
www.zaluu.comwww.zaluu.com
СистемАдмин
Бараа бүртгэх цонх
Оруулсан мэдээлэл Мэдээллийг шалгах
Алдааны мэдээлэл**
Мэдээлэл хадгалах
www.zaluu.comwww.zaluu.com
Дарааллын диаграм
Бараа худалдан авах дараалал
Үйлчлүүлэгч
Browser Борлуулалт Төлбөрийн систем
Төлсөн мэдээлэл
Амжилттай худалдаа эсэх
Худалдан авах
Зарагдаж буй бараа харах хүсэлт
Зарагдаж буй бараа харах хүсэлт
Барааны бүртгэл
Төлбөрийн мэдээлэл
Зарагдаж буй барааны мэдээлэл
Сонгосон барааны мэдээлэл
www.zaluu.comwww.zaluu.com
Бараа нэмэх дараалал
Ажилчин
Browser
Бараа бүртгэх хүсэлт гаргах
Барааны мэдээлэллийг оруулах
Барааны бүртгэлБарааны төрлийн бүртгэл
Амжилттай нэмсэн эсэх
Барааны төрөл сонгох хүсэлт
Барааны төрлүүд
Барааны төрлөө сонгох
Бараа нэмэх
www.zaluu.comwww.zaluu.com
Классын диаграм
www.zaluu.comwww.zaluu.com
www.zaluu.comwww.zaluu.com
e. Системийн зохиомж
Дэлгэцийн зохиомж
Бараа бүртгэх цонх
www.zaluu.comwww.zaluu.com
Ажилтан бүртгэх цонх
www.zaluu.comwww.zaluu.com
Брэнд бүртгэх цонх
www.zaluu.comwww.zaluu.com
Хэрэглэгч бүртгүүлэх цонх
www.zaluu.comwww.zaluu.com
Тайлангийн зохиомж
Худалдан авагчдын тайлан
“И-зон” дэлгүүр
Огноо: 2009/10/15
№ Хэрэглэгчийн нэр Утас Хаяг
1 ХХХХХХХХХХХХХХХ ХХХХХХХХХХХХХХХ ХХХХХХХХХХХХХХХ
2 ХХХХХХХХХХХХХХХ ХХХХХХХХХХХХХХХ ХХХХХХХХХХХХХХХ
3 ХХХХХХХХХХХХХХХ ХХХХХХХХХХХХХХХ ХХХХХХХХХХХХХХХ
Борлуулалтын тайлан
2009/10/15 – 2009/11/15
№ Барааны код Барааны нэр Үнэ Тоо Нийт
1 ХХХХХХХ ХХХХХХХХХХХХХХХ 99999 999 9999999
2 ХХХХХХХ ХХХХХХХХХХХХХХХ 99999 999 9999999
3 ХХХХХХХ ХХХХХХХХХХХХХХХ 99999 999 9999999
Нийт орлого: 9999999
Ажилтаны нэр____________ / гарын үсэг /
Тамга
Гүйлгээ ихтэй барааны тайлан
www.zaluu.comwww.zaluu.com
2009/10/15 – 2009/11/15
№ Барааны код Барааны нэр
1 ХХХХХХХ ХХХХХХХХХХХХХХХ
2 ХХХХХХХ ХХХХХХХХХХХХХХХ
3 ХХХХХХХ ХХХХХХХХХХХХХХХ
Ажилтаны нэр____________ / гарын үсэг /
Тамга
Гүйлгээ муутай барааны тайлан
2009/10/15 – 2009/11/15
№ Барааны код Барааны нэр
1 ХХХХХХХ ХХХХХХХХХХХХХХХ
2 ХХХХХХХ ХХХХХХХХХХХХХХХ
3 ХХХХХХХ ХХХХХХХХХХХХХХХ
Ажилтаны нэр____________ / гарын үсэг /
Тамга
Барааны эвдрэл гэмтлийн тайлан
2009/10/15 – 2009/11/15
№ Дотоод код Барааны код Барааны нэр Эвдрэл
1 ХХХХХХХ ХХХХХХХ ХХХХХХХХХХХХХХХ ХХХХХХХХХХХХХХХ
2 ХХХХХХХ ХХХХХХХ ХХХХХХХХХХХХХХХ ХХХХХХХХХХХХХХХ
3 ХХХХХХХ ХХХХХХХ ХХХХХХХХХХХХХХХ ХХХХХХХХХХХХХХХ
Ажилтаны нэр____________ / гарын үсэг /
Тамга
www.zaluu.comwww.zaluu.com
Кодчилол
Бүтээгдэхүүн нэмэх @RequestMapping("/user/admin/keyboard/addAction.html") public String addKeyboardAction( @RequestParam("keyboardId") String keyboardId, @RequestParam("keyboardName") String keyboardName, @RequestParam("brand") String brand, @RequestParam("productPicture") MultipartFile productPicture, @RequestParam("productDescription") String productDescription, @RequestParam("productType") String productType, @RequestParam("buyPrice") String buyPrice, @RequestParam("sellPrice") String sellPrice, @RequestParam("currency") String currency, @RequestParam("quantity") String quantity, @RequestParam("insertDate") String insertDate, HttpServletRequest request) { ProductKeyboard keyboard; try { Brand _brand = brandDAO.findById(brand); ProductType _productType = productTypeDAO.findById(productType); byte[] picture = productPicture.getBytes(); SimpleDateFormat formatter = new SimpleDateFormat("yyyy-MM-dd"); Date _insertDate = formatter.parse(insertDate); double _buyPrice = Double.parseDouble(buyPrice); double _sellPrice = Double.parseDouble(sellPrice); int _quantity = Integer.parseInt(quantity); String lastId = getLastKeyboardID(); String newID = "0000"; int id = 0; if (!lastId.equals("")) { id = Integer.parseInt(lastId) + 1; } else { id += 1; } newID += id; newID = newID.substring(newID.length() - 4, newID.length()); keyboard = new ProductKeyboard(keyboardId, _productType, _brand, keyboardName, picture, productDescription, _buyPrice, _sellPrice, _insertDate, currency, _quantity);
www.zaluu.comwww.zaluu.com
keyboardDAO.save(keyboard); } catch (IOException ex) { ex.printStackTrace(); } catch (Exception e) { e.printStackTrace(); } return "redirect:/user/admin/keyboard/list.html"; }
Ажилтан нэмэх
@RequestMapping("/user/admin/addEmployeeAction.html") public String newEmployeeAction(ModelMap model, Users user, @RequestParam(value = "role", required = true) String role) { userDAO.save(user); Date d = new Date(); Authorities authority = new Authorities(user.getUsername(), role, d, user.getUsername()); authoritiesDAO.save(authority); return "redirect:/user/admin/employees.html"; } Брэнд бүртгэх @RequestMapping("/user/admin/brand/add.html") public String newProductType(ModelMap model, Brand brand) { model.put("brand", brand); return "jsp/brand/add"; } @RequestMapping("/user/admin/brand/addAction.html") public String newProductTypeAction(@RequestParam("brandName") String brandName, @RequestParam("brandDescription") String brandDescription, @RequestParam("brandPic") MultipartFile brandPic, ModelMap model, HttpServletRequest request) { Brand _brand; try { _brand = new Brand(brandName, brandDescription, brandPic.getBytes());
www.zaluu.comwww.zaluu.com
brandDAO.save(_brand); } catch (IOException ex) { ex.printStackTrace(); } return "redirect:/user/admin/brand/list.html"; }
Хэрэглэгч бүртгүүлэх @RequestMapping("/user/admin/addUser.html") public String addUser(Users user, ModelMap model) { model.put("user", user); return "jsp/user/addUser"; } @RequestMapping("/user/admin/addUserAction.html") public String addUserAction(Users user) { userDAO.save(user); Date d = new Date(); Authorities authority = new Authorities(user.getUsername(), "ROLE_USER", d, user.getUsername()); authoritiesDAO.save(authority); return "redirect:/user/admin/users.html"; }
www.zaluu.comwww.zaluu.com
5. Дүгнэлт
Миний бие энэхүү дипломын ажлаараа “Компьютерйин онлайн худалдааны
веб систем”-ийг боловсрууллаа. Энэхүү Төгсөлтийн ажлыг хийж гүйцэтгэснээр
онолын мэдлэгээ баталгаажуулж, практик дээрх туршлагаа тодорхой хэмжээгээр
ахиулж чадлаа.
Интернэт хөгжиж буй өнөө үед цаг хугацаа хэмнэх, дэлгүүрийн үйл ажиллагааг
түргэн шуурхай болгох үүднээс худалдаагаа онлайн байдлаар хийж хэрэглэгчид
болон өөрсдийн цаг хугацаагаа хэмнэдэг байх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Энэхүү шаардлагад нийцүүлэн өөрийнхөө хэмжээнд Компьютерйин онлайн
худалдаа”-ны системийг хөгжүүллээ. Хөгжүүлэх явцад асуудлууд их гарч байсан ба
тэдгээрийг судалсны үндсэн дээр вэб системийн талаарх мэдлэг маань жааханч
болов дээшилсэн.
www.zaluu.comwww.zaluu.com
6. Ашигласан материал
1. Цахим бизнес монголд, http://www.mongolchamber.mn
2. SSL гэж юу вэ, http://www.dulmandakh.com
3. Монгол банк, 2005 он.
4. www.Paypal.com
5. Энхжаргал , “Системийн шинжилгээ ба зохиомж ” лекцүүд
6. Christian Baver, Gavin King, “Java Persistence with Hibernate” 2005
7. Spring Framework Reference, Spring Source.
8. www.hibernate.org
9. http://www.springsource.org/
10. http://tiles.apache.org/
11. www.google.mn
12. www.jquery.com
13. http://www.tdbm.mn/
14. http://www.golomtbank.com
www.zaluu.comwww.zaluu.com
Recommended