Capital Budgeting

Preview:

Citation preview

УЛААНБААТАР ХОТ

Г. Гарьдхүү /15M1SOB0771/

Capital Budgeting

04/18/2023 2

Агуулга

• Капитал төсөвлөлтийн үндсэн зарчмууд, анхаарах зүйлс• Payback Period, Discounted Payback Period-н сул талууд• NPV Profile (график)• NPV болон IRR аргуудын эрэмблэх зөрчил (Ranking Conflicts)• Олон шийдтэй IRR, шийдгүй IRR-н асуудал• Капитал төсөвлөлтийн аргуудын хэрэглээ

Капитал төсөвлөлтийн үндсэн зарчмууд

• Шийдвэр гаргалт нь мөнгөн урсгал дээр үндэслэсэн байна. Цэвэр ашиг гэх мэт нягтлан бодох бүртгэлийн ойлголтон дээр шийдвэр гаргалт нь суурилахгүй. (“элэгдлийн зардал мөнгөөр гарж буй зардал биш учраас орохгүй” гэх мэт.)

• Мөнгөн урсгал хэзээ орж ирэх вэ? гэдэг нь маш чухал. • Мөнгөн урсгал нь алдагдсан боломжийн зардал дээр суурилсан

байна. (Incremental cash flows буюу энэхүү төслийг хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүйн хоорон дахь зөрүү нэмэгдэл мөнгөн урсгалаар бодно.)

Капитал төсөвлөлтийн үндсэн зарчмууд

• Мөнгөн урсгал нь татварын дараахь байдлаар байна. Татвар нь капитал төсөвлөлтийн бүх шийдвэрт тооцогдсон байх ёстой.

• Санхүүжилтийн зардал мөнгөн урсгалд орохгүй. Ихэнх тохиолдолд татварын дараахь үйл ажиллагааны мөнгөн урсгалыг авч (эсвэл incremental буюу нэмэгдэл мөнгөн урсгалыг тооцож) шаардлагатай өгөөжөөр хорогдуулж тооцно. Санхүүжилтийн зардал нь шаардлагатай өгөөж дотор тусгагдсан байна.

Капитал төсөвлөлтийн анхаарах зүйлс

• Sunk cost буюу аль хэдийн болоод өнгөрсөн зардал. Үүнийг капитал төсөвлөлтөнд оруулахгүй байх. Өнөөдрийн шийдвэр нь зөвхөн одоогийн болон ирээдүйн мөнгөн урсгал дээр суурилах ёстой.

• Externality буюу хөрөнгө оруулалтын өөрөөсөө бусад хүчин зүйлсэд үзүүлэх нөлөө. (жишээ нь: компаний нэг салбарын хөрөнгө оруулалт нь компаний өөр салбарын ашиг, орлогоос нь авах)

Капитал төсөвлөлтийн анхаарах зүйлс

• Энгийн мөнгөн урсгал болон энгийн бус мөнгөн урсгал.

Энгийн мөнгөн урсгал нь хугацааны туршид зөвхөн нэг удаа тэмдэгээ солидог (нэмэх болон хасах мөнгөн урсгалын хооронд тэмдгээ солих) бол энгийн бус мөнгөн урсгал нь 2 болон түүнээс дээш тоогоор тэмдэгээ солиж болно. Үүнээс үүдэж IRR олон шийдтэй болдог.

Капитал төсөвлөлтийн анхаарах зүйлс

• Independent projects болон mutually exclusive projects.• Unlimited funds болон capital rationing.

Payback Period, Discounted Payback Period-н сул талууд

• Payback Period:

Энэхүү арга нь төсөл хэдэн жилийн дотор анхны хөрөнгө оруулалтаа нөхөж байгаа илтгэдэг.• Сул тал:

1. Мөнгөний цаг хугацааны үнэ цэнийг тооцдоггүй.

2. Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөнөөс цааших мөнгөн урсгалыг авч үздэггүй.

Payback Period, Discounted Payback Period-н сул талууд

Жил 0 1 2 3 4 5

CF -10000 2500 2500 3000 3000 3000

Хуримтлагдсан CF -10000 -7500 -5000 -2000 1000 4000

Энэхүү жишээний хувьд Payback Period нь 3.67 байна. Хэдий 3.67 жилийн дотор анхны хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн тооцоолол гарж байгаа боловч 5 дахь жилийн мөнгөн урсгалыг тооцоололдоо авч үзэхгүй байгаа нь харагдаж байна.

Payback Period, Discounted Payback Period-н сул талууд

• Discounted Payback Period:

Энэхүү арга нь төсөл хэдэн жилийн дотор хорогдуулсан мөнгөн урсгалаараа анхны хөрөнгө оруулалтаа нөхөж байгаа илтгэдэг.• Сул тал:

1. Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөнөөс цааших мөнгөн урсгалыг авч үздэггүй.

NPV Profile (график)

• NPV profile нь төслийн NPV болон шаардлагатай өгөөжийн хоорондох хамаарлыг харуулдаг.

• Босоо шугамыг r=0 дээр огтолж байгаа цэг нь төслийн хорогдуулаагүй мөнгөн урсгалуудын зөрүүг илэрхийлнэ. (NPV[CF, r=0%])

• Хэвтээ шугамыг NPV=0 дээр огтолж байгаа цэг нь төслийн IRR-г илтгэнэ.

NPV Profile (график)

NPV Profile (график) дээр төсөл харьцуулах

Хорогдуулах хувь (%) Төсөл А-н NPV Төсөл Б-н NPV

0 120.00 200.00

5.00 83.68 129.08

10.00 53.59 73.21

15.00 28.40 28.70

15.09 27.98 27.98

18.92 11.41 0.00

20.00 7.10 −7.10

21.86 0.00 −18.62

25.00 −11.07 −36.16

30.00 −26.70 −59.95

Мөнгөн урсгал R=10%

Жил 0 1 2 3 4 NPV IRR (%)

Төсөл A −200 80 80 80 80 53.59 21.86

Төсөл B −200 0 0 0 400 73.21 18.92

NPV Profile (график) дээр төсөл харьцуулах

Төсөл Б – тасархай зураас Төсөл А – шулуун зураас

NPV болон IRR аргуудын эрэмблэх зөрчил (Ranking Conflicts)

• Өөр өөр мөнгөн урсгалын бүтэц болон анхны хөрөнгө оруулалтын хэмжээний ялгаа нь NPV болон IRR-н хооронд эрэмблэх зөрчил гаргахад хүргэж болно.

• Хэрвээ харилцан адилгүй шийдвэр гарсан тохиолдолд NPV-гээрх шийдвэрийг сонгох нь илүү практик ач холбогдолтой юм. Яагаад гэвэл математик тооцооллын хувьд хөрөнгө оруулагч нь мөнгөн урсгалуудыг хорогдуулж байгаа хувиараа дахин хөрөнгө оруулах боломжтой гэж нөхцөл тавьдаг.

NPV болон IRR аргуудын эрэмблэх зөрчил (Ranking Conflicts)

• Хэрвээ IRR нь өндөр гарсан төслөөр шийдвэрээ сонговол төслийн орох мөнгөн урсгалуудыг дахин IRR-аар хөрөнгө оруулах боломжтой гэж таамаглаж байгаа гэсэн үг юм.

• Эндээс IRR-н сул тал гарж ирж байгаа юм. Өмнөх жишээнээс харвал, хэрвээ IRR-аараа дахин хөрөнгө оруулалт хийж чадна гэж үзвэл r буюу шаардлагатай өгөөж нь 10% биш Төсөл А-н IRR буюу 21.86% байх ёстой юм.

Олон шийдтэй IRR

Жил 0 1 2

Мөнгөн Урсгал −1,000 5,000 −6,000

Энэхүү жишээний хувьд IRR нь 2 шийдтэй юм. IRR1=100% IRR2=200%

Олон шийдтэй IRR

Жил 0 1 2

Мөнгөн Урсгал −1,000 5,000 −6,000

Олон шийдтэй IRR

• Энгийн мөнгөн урсгалтай буюу хасах мөнгөн урсгалаас (анхны хөрөнгө оруулалтаас) нэмэх мөнгөн урсгалруу ганц удаа тэмдэгээ сольдог бол ийм асуудал гарахгүй, ганц IRR-н шийдэлтэй байна.

• Энгийн бус мөнгөн урсгалтай буюу хасахаас нэмэх тэмдэгрүү эсвэл нэмэхээс хасахруу олон шилжиж байвал шилжсэн тоогоороо IRR-н шийдтэй байх боломжтой. (Анхаарах зүйл: Заавал олон шийдтэй байх албагүй ба шилжсэн удаагийн тоо хүртлэх шийдтэй байж болно.)

Шийдгүй IRR

Жил 0 1 2

Мөнгөн Урсгал 100 −300 250

Энэхүү жишээний хувьд IRR нь шийдгүй юм. Өөрөөр хэлбэл ямар ч хорогдуулах хувь авсан ч NPV нь хасах гарахгүй гэсэн үг юм.

Ийм байх нь муу зүйл үү?• Үгүй. Энэ төсөл нь харин ч ашигтай төсөл юм.

Шийдгүй IRR

Жил 0 1 2

Мөнгөн Урсгал 100 −300 250

Капитал төсөвлөлтийн аргуудын хэрэглээ

• Хамгийн практик үндэслэлтэй арга нь NPV юм. Мөн NPV нь төслийн компаний үнэ цэнэ дээр нэмэх хэмжээг илэрхийлнэ.

• Graham and Harvey (2001) болон Brounen, Dejong, and Koedijk (2004) нар капитал төсөвлөлтийн хэрэглээний хувьд Америк, Европийн орнуудын компаниудын удирдах албан тушаалтнуудаас судалгаа авч боловсруулсан байдаг.

Судалгааны үр дүн

United States United Kingdom Netherlands Germany France

Internal rate of return

3.09 2.31 2.36 2.15 2.27

Net present value 3.08 2.32 2.76 2.26 1.86

Payback period 2.53 2.77 2.53 2.29 2.46

Discounted payback period

1.56 1.49 1.25 1.59 0.87

Profitability index

0.85 1.00 0.78 1.04 1.64

Судалгаа өгөгчид өөрсдийн хэрэглэх давтамжаа 4-оос 0-н хооронд үнэлж хариулсан ба энэхүү үзүүлэлт нь тэдний арифметик дундаж үзүүлэлт юм.

Судалгааны үр дүн

• Энэхүү судалгааны хүрээнд том корпорациуд нь ихэвчлэн NPV, IRR-г давамгай хэрэглэдэг гэдэгийг харуулсан. Хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу хувийн компаниуд нь илүү Payback Period-г хэрэглэх хандлагатай байдаг, бас MBA-аар удирдуулсан компани нь NPV, IRR-г ашиглах хандлага өндөртэй байдагийг мөн харуулсан.

04/18/2023 25

Ашигласан материал

• CFA Institute, CFA Program Curriculum, 2015 Level I - Volume 4 “Corporate Finance and Portfolio Management”, Reading 35 – “Capital Budgeting”.

• Graham and Harvey (2001)• Brounen, Dejong, and Koedijk (2004)