Badraa 333

Preview:

Citation preview

ХИЧЭЭЛИЙН ÇÎÐÈËÃÎ

Улаанбаатар хотын түүх нь Монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл билээ.

Энэ агуу түүхэн үйл явцыг сурагчдад товч танилцуулна.

К3. Өнөөгийн Улаанбаатар хотын бүтэц, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөх

К1. Нийслэл хот байгуулагдсан түүх, түүхэн үе шатыг мэдэх,

К4. Улаанбаатар хотод байгаа түүх соёлын дурсгалт газруудтай танилцах

Хичээлийн çîðèëò:

К2. Нийслэлийн сүлд, далбаа

К1. Нийслэл хот байгуулагдсан түүх, түүхэн үе шатыг мэдэх,

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүхбол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм.

Нийслэл хотынхоо үүсгэн байгуулагдсан түүхийг 1841 онд “Эрдэнэнийн эрх” хэмээх түүхэнд тэмдэглэжээ. Улаанбаатар хотын үүсэл нь XVII зууны үеийн монгол орны улс төрийн байдалтай нягт холбоотой. Их хүрээ 1640-1855 оны хооронд нийтдээ 28 удаа нүүж байсан гэдэг эрдэмтэдийн судалгаа байдаг. Улаанбаатар хотын үүсэл хөгжлийг дараахь шатанд хувааж үзэж болох юм.

Нүүдлийн өргөө /1639-1778/

• 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг. 1640-1778 оны хооронд Өргөө хот өргөжин тэлж Их хүрээ болсон байна. Өргөө нь:- Монголын шарын шашны төв- Халх Монголын улс төрийн төв- Гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болж байсан байна. Өөрөөр хэлбэл, Өргөө нь жинхэнэ хот болон хувирах хөгжлийн шинэ үедээ орсон байна.

К1. Нийслэл хот байгуулагдсан түүх, түүхэн үе шатыг мэдэх,

Их хүрээ /1778-1910/

Энэ үеийн гол онцлог нь Их хүрээ суурьшиж хот болон хөгжиж эхэлсэн явдал юм. Их хүрээ 1778 онд одоогийн Улаанбаатар

хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг.

Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж үздэг. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан байна. Их хүрээ нь XIX зууны эцэс гэхэд монгол орны шашин, улс төр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол зангилаа төв болж чадсан юм.

Нийслэл хүрээ /1911-1921/

Нийслэл Сэргээн байгуулагдсан Монгол улсын нийслэл болсон үе. Нийслэл хүрээ улс орны

амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болсон.

Улаанбаатар хот /1921 оноос одоо хүртэл/

Энэ үеийн гол онцлог нь Их хүрээ суурьшиж хот болон хөгжиж эхэлсэн явдал юм. Их хүрээ 1778 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ..

XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж үздэг. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан байна. Их хүрээ нь XIX зууны эцэс гэхэд монгол орны шашин, улс төр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол зангилаа төв болж чадсан юм.

К2. Нийслэлийн сүлд, далбаа

Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Нийслэл нь өөрийн туг, сүлд тэмдэгтэй байна. Мөн зүйлийн 2-д “Нийслэлийн туг, сүлд тэмдгийн загвар, хэрэглэх журмыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтооно.” гэж заасан. Уг заалтыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 1995 онд Нийслэлийн сүлд, далбааны загвар, хэрэглэх журмыг баталжээ.

Нийслэлийн сүлд, далбаа

Нийслэлийн сүлд тэмдэг нь мөрөвчит дугуй дүрсны төвд байрласан Богдхан уулын уламжлалт шүтээн Хангарьд байна. Хангарьд нь бат түвшин эрэмгий байдлыг илэрхийлж нийслэл хот өргөжиж алдар нэр нь тив дэлхийд мандан бадрахын утга санааг агуулна. Нийслэлийн сүлд тэмдэг Хангарьд нь магнайдаа төрт ёс, эрдэм мэдлэгийн бэлгэдэл соёмботой , баруун гартаа түмэн олондоо үүд хаалгаа цэлгэр сайхнаар нээж өөдлөн дэвшихийн санааг илэрхийлсэн очир бариулт түлхүүртэй, зүүн гартаа энэлэн үгүй ариун тэгш оршихуйн баталгаа бадам цэцгийг нандигнан барьж, аливаа хорын үндсийг эгнэгт устган дарах санааг гишгэн зогсож буй могойгоор илэрхийлсэн байна.

Нийслэлийн сүлд, далбаа

Нийслэлийн туг нь мөнх хөх тэнгэрийн өнгөтэй байна. Хөх дэвсгэр дээр нийслэлийн сүлд тэмдэгийг цагаан торгоор дүрслэн алтлаг мөнгөн утсаар зээглэн урлана. Нийслэлийн туг нь нийслэлчүүд ариун цагаан сэтгэлээр төрт ёсоо дээдлэн, мандан бадрахын утга санааг бүхэлдээ агуулна. Тугийн өргөн, урт нь 1:1,5-ын харьцаатай байна.

К3. Өнөөгийн Улаанбаатар хотын бүтэц, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөх

Улаанбаатар нь Монгол Улсын Нийслэл бөгөөд Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур,

Багахангай гэсэн 9 дүүрэгт хуваагддаг. Дүүрэг бүр нь хороодод хуваагдана.

• Хотыг 4 жил тутамд хотынхоо нийт иргэдээс сонгогддог Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал удирдах бөгөөд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хотын даргын нэрийг дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн баридаг бөгөөд Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд хотын даргыг 4 жилийн хугацаатайгаар томилдог. Хотын дарга нь Улаанбаатар хотын нийт газар нутагт Монгол улсын хуулийг хэрэгжүүлдэг бөгөөд ИТХ-даа тайлагнадаг.

К4. Улаанбаатар хотод байгаа түүх соёлын

дурсгалт газруудтай танилцах

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 5-р сарын 14-ний өдрийн 175 дугаар тоот тогтоолоор Монгол Улсын “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-ыг 4 дэхь удаагаа шинэчлэн батласан билээ. Энэхүү жагсаалтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг Улсын болон нийслэлийн хамгаалалтад байх түүх ,соёлын үл хөдлөх дурсгал хэмээн он цаг, ач холбогдол, онцлог, дахин давтагдашгүй гэх мэт үзүүлэлтүүдийг харгалзан хоёр хуваан авч үзсэн байдаг.

1) Улсын хамгаалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг доор жагсаавал,

1. Ардын намын Төв хороо, Ардын түр засгийн газар түр байрлаж байсан байшин

2. Анхны “Өндөр хоршоо”-ны 2 давхар байшин3. Алтан-Өлгий дэх оршуулгын газар4. Богд хааны ногоон ордон музейн цогцолбор5. Гандантэгчинлэн хийдийн цогцолбор6. Гацууртын амны хадны зураг7. Гэр хэлбэрт модон дуганууд8. Гэсэр сүмийн цогцолбор9. Дамбадаржаа хийдийн цогцолбор10. Дарь-Эхийн сүмийн 2 ширхэг чулуун багана, Гол сүм11. Их тэнгэрийн амны хадны зураг12. Сонгинохайрхан уулын булшнууд13. Сонгинохайрхан уулын өвөрт орших Тоорил ханы ордон хэмээн нэрлэдэг ордны туурь

14. Чойжин ламын сүм музейн цогцолбор

2) Нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалуудыг нэрлэвэл,

• 1. Анхны европ хоёр давхар байшин2. Анхны холбооны байшин3. Сэлбэ голын гүүрний хоёр ширхэг чулуун арслан 4. Байгалийн түүхийн музейн өмнөх хоёр ширхэг чулуун арслан5. Богд хааны зуны ордны зарим барилга6. Бэлхийн амны Хүннүгийн үеийн булшнууд7. Зүүн хүрээний нууц бүлгэм байрлаж байсан байшин8. Консулын дэнжийн нууц бүлгэм байрлаж байсан байшин9. Монгол Улсын их сургуулийн хичээлийн 1-р байрны өмнөх хоёр ширхэг чулуун арслан10. Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшин11. Д.Сүхбаатар жанжны анхны хөшөө зэрэг болно.

1. Ардын намын Төв хороо, Ардын түр засгийн газар түр байрлаж байсан байшин

2. Дамбадаржаа хийдийн цогцолбор

3. Гандантэгчинлэн хийдийн цогцолбор

4. Улаанбаатар хотын түүх шинэчлэн байгуулалтын музей

5. Анхны “Өндөр хоршоо”-ны 2 давхар байшин

L/O/G/O