ажил хэрэгч хүлээн авалтын ёсон

  • View
    1.487

  • Download
    10

  • Category

    Business

Preview:

Citation preview

АЖИЛ ХЭРЭГЧ ХҮЛЭЭН АВАЛТЫН ЁСОН

Хоолны ширээний ард

гэрээ хэлэлцээр хийх нь

ажил хэрэгч

түншүүдтэйгээ найрсаг

харилцаа тогтоох нэг том

алхам болдог.

Таны ямар хувцас өмсөхийг харж дүгнэхээс гадна хэрхэн

биеэ авч явж байгаа, хооллож байгаа болон өөрийгөө хэрхэн

чөлөөтэй илэрхийлж байгаа зэрэг нь их чухал үзүүлэлт

болдог.

Ёс журам бүр өөрийн тоглоомын дүрэмтэй. Тэдгээр

дүрмүүдийг хэн, хэзээ гаргасныг одоо хэн ч санахгүй биз.

Гэхдээ гол нь одоог хүртэл мөрдөгдөж ирсэнд байгаа юм.

Ажил хэрэгч уулзалтанд

очихдоо биеэ зөв авч явах

нь бусдыг хүндэтгэж

байгаагийн нэг илрэл

гэдгийг санаарай. Үүний

тулд 12 мөрдлөгийг мэдэж

байх ёстой.

ДҮРЭМ 1

Суудалдаа суухдаа урилгын дагуу эсвэл нэрийн

хуудсанд бичигдсэний дагуу байраа эзлэнэ.

Шинэ хүмүүстэй ширээнд суухаасаа өмнө

танилцсан нь дээр. Хэрэв олон хүн цуглараагүй

бол найрсаг эзэнд найдаж хаана, хэний хажууд

суухаа даатгаж таныг танилцуулахыг хүлээнэ.

Цүнхээ зориулалтын тавиур дээр юмуу сандлынхаа

хажууд тавьж болно. Эмэгтэйчүүд жижиг гар цүнхээ

өвдгөн дээр авч сууж болно.

ДҮРЭМ 2

Бизнес уулзалтанд эр, эмээр нь ялгадаггүй, энд зөвхөн

харилцагч, түншүүд байгаа гэдгийг санаарай. Харилцааны

энэхүү систем нь ажил хэргийн уулзалт болон иргэний ёс

журмын нэг гол илрэл юм. Эмэгтэй хүнийг түших, хаалга

онгойлгож өгөх, орж ирэхэд нь босох зэрэг нь эелдэг зангийн

илрэл ч гэсэн тэр болгон нийцдэггүй. Тодорхой дүрэм журмыг

тодорхой цаг хугацаанд тодорхой хүмүүст мөрдөх хэрэгтэй.

ДҮРЭМ 3

Сайн эзэн бол зочидоо өлсөж цангахыг зөвшөөрөхгүй.

Иймээс олон төрлийн хоол, дарсыг санал болгодог.

Гэвч энэ нь бүгдийг нь дуустал нь идэж уу гэсэн үг

биш юм шүү. Хоол бүрээс амсаж болох ч хэт их

идэхээс болгоомжил. Харин үндэсний хоол, эсвэл

тухайн газрын нэрийн хоол байгаа бол түүнийг заавал

идэх ёстой. Таны дургүй хоол байсан ч гэсэн амсах

ёстойг санаарай.

Учир нь энэ нь чухал харилцагчаа хүндэтгэж

байгаагийн шинж бөгөөд татгалзвал доромжлол

эсвэл хайнга хандаж байна гэсэн ойлголт

төрүүлдэг. Хэрэв та цагаан хоолтон бол

урьдчилан сануулаарай, ингэснээр ямар нэгэн

асуудал үүсэхгүй. Ахлах тогоочид бүрэн итгэж

байгаагаа харуулж хоолондоо давс юмуу перец

нэмж хийгээд хэрэггүй.

ДҮРЭМ 4

Дундуур нь нугалсан амны алчуурыг

өвдгөн дээрээ нугалаасыг нь өөр лүүгээ

харуулан тавина. Амны алчуурыг хэзээ ч

хүзүүндээ зүүдэггүй, амаа арчихгүй.

Харин хувцасандаа хүрээгүй талаар нь

амандаа хөнгөн хүргэж, хуруугаа арчиж

болно.

Хэрэв ширээний араас босох хэрэг

гарвал амны алчуурыг суудал

дээрээ, эсвэл сандлынхаа түшлэг

дээр орхино. Учир нь тавагны зүүн

талд амны алчуураа тавьбал

хооллож дууссан дохио болдог.

ДҮРЭМ 5

Хутга сэрээний хэрэгслийг захаас нь авч

хэрэглэнэ. Ямар хоол ирэхийг хутга сэрээний

хэрэгслэлээр мэдэж болно. Загасны хутга, сэрээ

нь загас ирэхийг (гэхдээ нухаш биш), 2 шүдтэй

сэрээ байвал дун өгөхийг хэлнэ. 3 шүдтэй сэрээ,

хурц үзүүртэй хутга, халбага байвал амттан

өгнө. Хутга сэрээний хэрэгслэлийг гартаа авсан

бол буцааж ширээн дээр тавьдаггүй.

Хэрэв дарс уух, эсвэл талх авах шаардлагатай бол

хутга сэрээгээ тавган дээрээ зөрүүлж тавьдаг.

Харин ишээр нь ширээнд тулгаж тавьж болохгүй.

Гарныхаа бугуйгаар бус харин хуруунуудаараа

хэрэгслийг ашиглана. Европын уламжлалт хэв

маягаар бол сэрээг зүүн гарт шүдийг нь доош

харуулж, хутгыг баруун гарт барьдаг.

Америк хэв маягаар бол хутгаа хэрэглэснийхээ

дараа тавагныхаа ирмэгт үзүүрийг нь дотогшоо

харуулж тавиад сэрээгээ баруун гартаа шилжүүлж

шүдийг нь дээш харуулж хэрэглэнэ. Хооллож

дууссаны дараа тавгаа өөрөөсөө холдуулахгүйгээр

хутга сэрээгээ тавган дээрээ зэрэгцүүлэн тавина.

Хутганы үзүүрийг тавагны төв лүү, харин сэрээг

шүдийг нь доош харуулж тавина.

ДҮРЭМ 6

Ширээний ард нуруугаараа цэх сууж

гараа сандлынхаа түшлэгт эсвэл

өвдгөн дээрээ авч сууна. Хооллох

үед ширээн дээр гарын бугуй хүрч

байх ёстой. Тохойгоо биендээ нааж

сууна. Хоолноосоо бага багаар

сэрээдэж толгойгоо таваг луугаа

тонгойлгохгүйгээр иднэ.

ДҮРЭМ 7

Хооллох явцад анагаах ухаан, шашин шүтлэг,

улс төр болон дотно сэтгэлийн сэдвээр

ярилцдаггүй. Харин цаг уур, үр хүүхэд, түүхэн

үзмэрийн талаар яриа өрнүүлвэл зүгээр байдаг.

Ширээний ард эрүүл мэндийнхээ талаар

ярьдаггүй бөгөөд эм уух шаардлагатай бол ямар

учиртайг нь хэн нэгэнд тайлбар тавьдаггүй.

ДҮРЭМ 8

Идэхэд амархан хоол захиалаарай. Хавчны төрөл, сүмстэй

спагетти захиалахгүй байсан нь дээр. Хэрэв ямар ч

сонголтгүй бол хутга сэрээний хэрэгслийн байршлын

талаарх зөвлөгөөг дагаарай. Хоол идэхийг урлаг болгож

болох бөгөөд ямар хоолыг яаж хүртэхийг мэдэж байхад л

хангалттай. Талхыг идэх хэмжээгээрээ жижиглэж гараараа

авч иднэ.

Маслыг үндсэн тавагнаас нь хэсэгчлэн авч жижиг

тавганд хийж тусгай зориулалтын хутгаар талхандаа

түрхэнэ. Талхыг хазахгүй, давхарлахгүй бөгөөд сүмсэнд

дүрж иддэггүй.

Нийтийн тавагтай хоолыг (жишээлбэл, талх, махан хоол)

өөрөөсөө баруун тийш цагийн зүүний эсрэг дамжуулдаг.

Шөлтэй хоол идэхдээ халбагаа өөрөөсөө эсрэг зүгт тонгойлгож

тавгандаа халбаганыхаа цаад үзүүрийг дүрнэ. Халбагаа хажуу

талаар нь амандаа ойртуулж чимээ гаргахгүй хооллоно.

Шөлийг тусгайлан аяганд хийж өгсөн байлаа ч түүнээс ууна

гэсэн үг биш юм. Ангийн махыг гараараа иддэг гэдгийг

мартаарай. Тахиа, галуу, ятуу зэрэг шувууны махыг хутга,

сэрээний тусламжтайгаар жижиглэнэ.

ДҮРЭМ 9

Дарс болон бусад уух зүйлийг хоолны завсар

хэрэглэж хундгандаа тосон толбо үүсгэхгүйн

тулд амны алчуураар уруулаа арчдаг.

Цагаан дарс, шампасктай хундгыг хөлнөөс

нь барина. Улаан дарс, коньяк, бренди болон

дулаанд үнэр нь дэлгэрдэг дарсны хундагыг

их биеэр нь алгаараа барьдаг.

Хундага тулгах ёслолыг

гүйцэтгэхдээ ажил хэргийн

уулзалтын үед хундага өргөн толгой

дохиж “би тантай хамт” гэдгээ

илэрхийлдэг. Тамхийг зөвхөн кофе

өгсний дараа татаж болно.

ДҮРЭМ 10

Форс-мажор. Хамгийн гол нь сандрахгүй

байх. Хутга, сэрээгээ унагаачихав уу? Өөрөө

авах гэж оролдохгүйгээр зөөгчийг шинээр

авч ирэхийг хүсээрэй. Дарсаа ширээн дээр

асгасан бол амны алчуураар шингээж аваад

цэвэр хундага, амны алчуур аваарай..

Нэг удаа уучлалт гуйгаад дахин энэ

сэдвээр яриад хэрэггүй. Хажууд

суугаа хүн дээрээ хоол, уух зүйл

асгасан бол үнэн сэтгэлээсээ

уучлалт гуйгаад хими цэвэрлэгээний

төлбөр хийхийг санал болгоорой

ДҮРЭМ 11

Тэгээд найрсаг эзэнд хоёр хоногийн дотор

дахин талархалаа илэрхийлээрэй. Гоёмсог

ил захидал эсвэл хувийн бланктай

захидал илгээж болно. Эцэст нь захихад

биеэ барилгүй, өөртөө итгэлтэй байж

ажил хэргээ амжилттай амжуулаарай.

ХОРИГЛОХ ЗҮЙЛС

1. Уулзалтаас хоцрох

2. Амандаа юмтай ярих, тамшаах, чанга сорж уух

3. Хундага, амны алчуурт уруулын будаг үлдээх

4. Ширээний ард үсээ самнах, уруулаа будах

5. Гар утсаар ярих

6. Ширээн дээр тохойлдох

7. Халбага долоох, аягандаа халбага үлдээх

8. Сандалдаа налайж хааш яаш суух

9. Хоол, ундыг шүүмжлэх

10. Хараал хэлэх

11. Бохио үнсний саванд нулимж хаях

12. Ширээний ард шүдээ чигчлэх

13. Шөлөө дуустал нь уухын тулд тавгаа тонгойлгох

14. Талхаа сүмсэнд, нарийн боовыг цайндаа дүрж шөлөндөө талх үйрүүлж идэх

15. Халуун хоолыг хөргөх гэж үлээх

16. Цүнхээ ширээн дээр тавих

17. Чангаар инээх, ярилцах

18. Бусдын яриаг таслах

19. Нусаа нийх

20. Бүх хоолыг бусдаас түрүүлж идэх

АНХААРАЛ ТАВЬСАНД

БАЯРЛАЛАА

Recommended