34
Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил] Илтгэл Сэдэв: Хичээлийн судалгаа- багшийн сэтгэл... хөгжил Илтгэл бичсэн: Сургалтын менежер Я. Алтантунгалаг 60-р сургууль ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Embed Size (px)

Citation preview

Page 1: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

ИлтгэлСэдэв: Хичээлийн судалгаа- багшийн сэтгэл... хөгжил

Илтгэл бичсэн: Сургалтын менежер Я. Алтантунгалаг

60-р сургууль

2013 он

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 2: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

Илтгэлийн бүтэц

/ Абстракт, түлхүүр үг /

Оршил хэсэг Үндсэн агуулга

1. Багшийн хөдөлмөрийн онцлог2. Хичээлийн судалгаа хийхийн учир - багшийг хөгжүүлэх нь...3. Бидний ажил – Бидний сэтгэл – сэтгэлгээгээ өөрчилье ...

Судалгаа 1. Хичээлийн судалгааны талаарх ойлголтын судалгаа2.Хичээлийн судалгааны талаар мэдээлэл, сургалт хийсний дараах багш нарын сэтгэгдэлийн судалгаа

Тулгамдсан бэрхшээлтэй асуудал Шинэлэг дэвшүүлж буй санаа Дүгнэлт Ном зүй Хавсралтууд

1. ХУД-ийн сургалтын менежерүүд 10-р сургуулийн 10б ангийн “Миний ирээдүйн гэр бүл” сэдэвт хичээлд хичээлийн судалгаа хийсэн явцаас ...

2. ХУД-ийн МГС-тай 32-р сургуулийн багш З. Алтанчимэгийн7а ангид “Амьд биеийн хөдөлгөөн” сэдвээр явуулсан хичээлийн судалгаа, хэлэлцүүлэгийн явцаас ...

3. Судалгааны грфикууд ...

Хураангуй

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 3: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

Энэхүү илтгэлээрээ боловсролын шинэчлэлийг гардан хийгч гол хүч болсон багш нарыг хичээлийн судалгаа явуулж, хэлэлцүүлэг хийлгэн хөгжүүлэх нь чухал юм гэсэн асуудлыг дэвшүүлж, үүнд бэрхшээл болсон уламжлалт арга барил, сэтгэлгээг өөрчлөх нь чухлыг тусгалаа. Үүнийг хаанаас эхлэх вэ? Чиглүүлэгч, төлөвлөгч, зохион байгуулагч, манлайлагч, хяналт шинжилгээ хийгч сургуулийн удирдлага, багш нараас...

Түлхүүр үгс:  Боловсролын шинэчлэл, хичээлийн судалгаа, хичээлийн хэлэлцүүлэг, мониторинг, багшийн арга барил, арга зүй,багшийн сэтгэлгээ, сэтгэл, тасралтгүй хөгжил, хөдөлмөр

ОршилБоловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх энэ цаг үед шинэчлэлийг гардан гүйцэтгэгч нь багш

сурагч тэдний хамтын үйл ажиллагаа билээ.  Багшийн дидактик үйл ажиллагаа бусад ажил мэргэжлээс  ихээхэн онцлог ялгаатай юм.  Нэрт сурган хүмүүжүүлэгч Я. А. Коменский “Хүүхдийн өдөр бүр уншиж байх цагаан толгой бол багш хүн юм”1 гэж  хэлсэн нь  багшийн арга барил, арга зүй, үйл ажиллагаа хамгийн  чухал болохыг   харуулж байна. Иймээс багш сэтгэлгээгээ өөрчлөн өөрийгөө хөгжүүлж, мэргэжилдээ сэтгэлтэй байж гэмээнэ л арга барил, арга зүйгээ өөрчлөн хөгжиж үйл ажиллагаагаа нарийн төлөвлөх учиртай.

Үүнийг зөвхөн багш дангаараа хийх бус хамт олноороо хамтран хийх нь чухал юм. Өөрөөр хэлбэл багшийг ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр нөлөө чухал ба түүний нэг бүрэлдэхүүн хэсэг нь хичээлийн судалгааг хамтран амжилттай явуулж бие биенээсээ суралцах явдал хамгийн гол юм. Үүнийг мэдээлэгч, зохион байгуулагч, төлөвлөгч, үйл ажиллагааг дэмжигч, үнэлгээ, дүгнэлтийг нэгтгэгч, боловсруулагч, хамтын ажиллагааг зохион байгуулагч, хэрэгжүүлэгч нар нь сургалтын менежер, сургуулийн удирдлагууд юм.

Бид сургалтын үйл явцаа үр дүнтэй болгохын тулд хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, нэгж ба ээлжит хичээлийн бэлтгэлээ төлөвлөх, засварлах, баяжуулах, шинэчлэх, тест боловсруулах,сурагчдын бичгийн ажил засах, түүнд дүн шинжилгээ хийх, хангалтгүй үнэлгээ авсан сурагчдад нэмэлт хичээл заах, сургалтаас гадуурх ажлууд зохион байгуулах, оролцох гэх зэргээр зөвхөн сурачдаа хөгжүүлэх, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх ажлыг голчлон хийдэг. Гэтэл багш сурагчдынхаа эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн, хөгжил төлөвшилд нь нөлөөлөхүйц зүйл хийж чадаж байна уу үгүй юу гэдгийг ч бас бодолцох л ёстой.

Үүний ахиц үр дүн хаанаас урган гарах ёстой вэ? Багшийн мэдлэг боловсрол, арга барил, аргачлал, авьяас чадвараас... Тэгвэл багш яаж хөгжих вэ? Хэн хөгжүүлэх вэ? гэдэг асуудал зайлшгүй гарна.Үүнийталаар хамтран ярилцаж,хэрхэн хөгжиж болохыг тодорхойлж дүгнэн үзэхийг зорьсон болно.

Багшийг ажлын байранд нь хөгжүүлэх нэг арга зам нь хичээлийн судалгааг хийж хэлэлцүүлэх явдал юм. Хичээлийн судалгааг тогтмол үр дүнтэй хийж, арга барил, үйл ажиллагаагаа өөрчилсөнөөр өөртөө болон боловсролд шинэчлэлийг хийж чадна.

Иймээс сургуулийн удирдлагууд, судалгаанд оролцогч, үр дүнг тодорхойлогч багш, сурагч нар өөр өөрийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэн өөрийгөө хөгжүүлэх үндэсийг өөрөө бий болгоно хэмээн үзээд илтгэлээрээ дараах асуудлыг хөндөж гаргахыг зорилоо.            Сургуульхамт олноороо хичээлийн судалгааны төрөл бүрийн багийг бүрдүүлэн ажиллаж, сургуулийн удирдлагууд ажиллах материаллаг орчин, сэтгэл зүйн орчныг нь бүрдүүлэн, тэдэнд заавардан чиглүүлэх явдал юм гэж үзэн судалгаа хийж, асуудлыг дэвшүүллээ.

Илтгэлийн сэдэв нь хэдий судлагдан туршигдаж, хэрэгжиж эхэлж байгаа хэдийн боловч энэ талаар судалгаа хийсэн олон ЕБС-иуд болоод их дээд сургуулиуд байгаа. Хичээлийн судалгааг ХУД-ийн сургуулиудын сургалтын менежерүүд, дүүргийн боловсролын хэлтэсийн ахлах мэргэжилтэн нар нэг удаа тусгайлан бөөнөөр хийж байсан нь тэднийг тодорхой нэгдсэн нэг ойлголтонд хүргэсэн гэж үзэж байгаа.

Иймээс удирдлагууд боловсролын шинэчлэлтэй хөл нийлүүлэн багшаа хөгжүүлэх нэг арга замыг хичээлийн судалгаа юм гэж үзээд хамтаараа багшаа хөгжүүлэн бие биенээсээ туршлагаа солилцон хамтран ажиллах нь зүйтэй. 

Агуулга1 Ш. Шагдар “Багшийн хөгжил-үнэлгээ” 15-р тал

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 4: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

Нэг.  Багшийн хөдөлмөрийн онцлог

Сурган хүмүүжүүлэх хөдөлмөрийн объект нь  хүүхэд. Сургалтын үйл ажиллагааны явцад  субъект болж байдаг учир нь багш хүн суралцагчдын нас, сэтгэц, физиологийн онцлог, тэдний  танин мэдэхүйн процессыг судалсны үндсэн дээр  сургалтын үйл ажиллагааг  жолоодож, суралцагсдын эрэлт хэрэгцээ, бие даасан үйл ажиллагааг хөгжүүлж байдаг.

Багшийн хөдөлмөрийн зэмсэг нь оюун ухаан. Энэ тухай манай ард түмэн “Зулын гэрэл тосноосоо  шавийн эрдэм багшаасаа” хэмээн багшийн эрдэм боловсрол арга билэг ур ухааныг үнэлжээ.  Байнга унших, сэтгэх, санаачлах, өөрийгөө хянах арга барил сонгох үр дүнд хүрэх гэсэн  зарчмаар багшийн оюуны үйл ажиллагаа явагддаг.

Багшаас хүнтэй ажиллах ур чадвар авьяас шаарддаг, байнга сургалтын үйл ажиллагаа явуулж байдгаараа онцлог  билээ.2

Иймээс багш хичээл болон аливаа ажлыг зохион байгуулахдаа нэг талаас  суралцагчдаа сайн судлах,  нөгөө талаас өөрийгөө сайн бэлтгэх хэрэгтэй юм.   Энэ нь  сургалт явуулах нөхцөл байдлыг  тодорхойлж мэдэх, хүүхдээ шинэ мэдлэг олж авахад бэлэн эсэхийг  шалгах гэсэн үг юм. Учир нь хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй ямар нэгэн байдлаар хичээлдээ сууж байгаа мэт боловч санаа нь өөр зүйлд хандаж  байгааг мэдрэх   мэдрэмж зайлшгүй  чухал билээ.          Багшийн мэргэжилд зайлшгүй  шаардлагатай шинж чанарууд:        Мэдлэгтэй       Чадвартай 

   Илтгэх чадвартай     Суралцагчдадаа үлгэр жишээ болох    Ёс суртахуунтай байх    Мэргэжлээ хайрлах, өөрчлөлт шинэчлэлд байнга нээлттэй байх    Чанартай  асуулт асуух чадвар    Бүх сурагчдаа адил тэгш хайрлаж чадах чадвар 3

 Багш хүний суралцагчдадаа хандах хандлага нь юунаас ч илүү нөлөөтэй байдаг. Амжилтанд хүргэдэг хүчин зүйл нь тухайн багшийн их мэдлэг, боловсролтой   байхаас гадна  суралцагчдадаа нөлөөлж чаддаг байх явдал юм.

Зан араншин, хандлага нь  үг ярианаас ч илүү нөлөөтэй байдаг.   Хандлагын өнгө аяс,  багшийн гол үзүүлэлт юм. 

Хоёр:Хичээлийн судалгаа хийхийн учир - багшийг хөгжүүлэх нь...Хөгжил гэдэг нь дасан зохицох чадвар билээ.Тэгэхлээр багш бид нараас шинэ зүйлд амархан

дасан зохицож түүний үр нөлөөг судалж хэрэглээнд оруулах хамгийн идэвхтэй хэсэг нь байхыг цаг үе шаардах болсон.

Боловсролын шинэчлэлтэй эн зэрэгцэхүйц чухал асуудал бол багшийн хөгжил юм. Тэр дундаа багшийг ажлын байранд нь тасралтгүй хөгжүүлэх гол арга зам нь хичээлийн судалгаа хийх явдал бөгөөд багшийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн хэд хэдэн баримт бичгүүдэд хичээлийн судалгаа хийх талаар нарийвчлан тусгасан байдаг нь багшийн үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг болохыг харуулж байгаа билээ.

Тухайлбал: - “Цэцэрлэг, ЕБС- ийн багшийн ажлын норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам” 307//91/237- “ЕБС-ийн багшийн ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл” 561- “ЕБС, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт” 362/112/83- “ЕБС-ийн багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт” 351 зэрэг эрх зүйн баримт бичгүүд дээр хичээлийн судалгаа хийх, төлөвлөх, явуулах, засаж сайжруулах талаар заасан байдаг билээ.

Энэхүү хичээлийн судалгаа хийх асуудал шинээр хийгдэж байгаа ажил биш бөгөөд урьд өмнө, одоо ч бидний хийж байдаг үндсэн ажлуудын нэг.

2Ш. Шагдар “Багшийн хөгжил- үнэлгээ” 83-р тал3 Исмайл Боз “Анги удирдах урлаг” 56-р тал

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 5: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

Өмнө нь багшийн хичээлд сууж зөвлөгөө өгөх, өөрөөр нь яриулах, хамтран ажиллах үйл ажиллагаа хийсээр ирсэн. Үүнийг зөвхөн орчин үеийн боловсролын чиг хандлага, үйл ажиллагаа руу ойртуулан чиглүүлж, хичээлийн судалгааг яаж хийвэл илүү үр өгөөжтэй багш хөгжихөөр байна вэ? гэж бодон хийх хэрэгтэй юм.

Тэгвэл урьд нь хичээлд сууж анализ хийдэг байсныг орчин үеийн хичээлийн судалгаа явуулан хэлэлцүүлэг хийдэг болсонтой харьцуулбал:

Харьцуулалт Уламжлалт үе Орчин үе

Хэрэгцээ шаардлага

Хэрэгцээ шаардлагыг нь судалдаггүй, шууд зааж байхад нь орж суудаг, эсвэл заалгадаг

Хэрэгцээтэй үгүйг нь судалгаа явуулсаны үндсэн дээр сонгодог

Сэдэв сонголт

Дарааллаар, эсвэл хуваарилж өгдөг Тулгадаггүй, бэлтгэх, сонгох хугацаа өгдөг

Зорилго зорилт

Багшийн заах арга зүйг хэрхэн хөгжүүлэх вэ? ...

Хичээлийн арга зүй, суралцахуйг дэмжих чиглэлээр хөгжүүлэх ...

Арга зүй

Бэлтгэхзохион байгуулаххичээлийг сайжруулахмэргэжилтэн үнэлгээ өгөх

Багш+ мэргэжилтэн+ бусадБэлтгэхЗохион байгуулахХэлэлцэхҮнэлэхСайжруулах

Үнэлгээний шалгуур

Багшийн алдаанд дүн шинжилгээ хийх, заах арга, ур чадварыг хөгжүүлэх

Сурагчдын алдаанд дүн шинжилгээ хийх, Алдаа гаргахгүйн тулд яах вэ? ....

Зохион байгуулалт

Хамрах хүрээ салангаАлбан тушаалтнууд ирж суудаг, явцуу хаалттай байдагНэг байгууллагын үйл ажиллагаан дээр л явагддаг.

Хамрах хүрээ зорилго, зорилттой уялдаатай байна.Багшийн хичээлд оролцох хүн олон нээлттэй байдагХамтын үйл ажиллагаанд дээр явагддаг.

Үнэлгээ дүгнэлт

Багшид үнэлгээ, дүнэлт өгдөг. Сайжруулах санаа юу байна, яаж сайжруулбал багшийг хөгжүүлж болох вэ гэдгийг хэлж өгдөг

Дүр төрхйн хувьд

Мэдлэг дамжуулагчҮлгэрлэн үзүүлэгч, зааварлагч

Хүүхдийн хөгжлийг дэмжигч,зөвлөгч, хөтөч, туслагч.

Гүйцэтгэх үүргийн хувьд

Яаж хийх ёстойг зааж, үлгэрлэн дуурайлган хийлгэдэг.Мэдээлэл өгдөг.Ажигладаг.Шүүмжилдэг

Сурагчдын хэрэгцээ сонирхолднийцсэн арга сонгодог.Асуудал шийдвэрлэх аргыг чиглүүлдэг.Сурагчдаасаа мэдээлэл авдаг.

Үзүүлэх нөлөөний

хувьд

Юуг судлах тухай ярилцдаг.Багаар ажиллуулдаг.Ухагдахууны талаар бодит мэдээлэл авдаг

Бүтээлч үйл ажиллагааг нэмэгдүүлдэг.Сурачдаас мэдээлэл авах боломжийг бий болгодог.Ухагдахууныг цэгцлэх, системчлэх,үнэн зөв дүгнэлтэнд хүрдэг.

Хэрэглэх нөхцөлийн

хувьд

Сурах үйл ажиллагааны арга замыг чиглүүлдэг.Ангийн ажил, гэрийн даалгавар шалгаж дүгнэдэг.

Шийдвэрлэх асуудлыг онолын өндөр түвшинд чиглүүлдэг.Тодорхой сэдвээр бие даалтын даалгавар өгч, шинэ материал судлах, Net ээс мэдээлэл цуглуулах зэрэг бүтээлчажил хийлгэдэг.

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 6: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

Дээрх бүгдийг өөрчлөн шинэчлэгчид өөрөөр хэлбэл уламжлалт хэвшсэн арга барилыг орчин үеийн боловсролын өнөөгийн шинэчлэлт, шинэлэг арга барил уруу багш нараа хөгжүүлэн манлайлан чиглүүлэгч бол сургуулийн удирдлага, сургалтын менежерүүд юм.

Өөрчлөлтийг өөрснөөсөө эхлэн багш нарынхаа сэтгэлгээг өөрчлөн тэдний хөгжих сэтгэлийг нь бага ч гэсэн бий болгогч удирдлагуудын ажлын байрны тодорхойлолтонд хичээлийн судалгааг хэрхэн хийх талаар нарийн заасан байдаг.

Хичээлийн судалгаа хийхэд сургуулийн захирлын оролцоо ...Захирлын ажлын байрны тодорхойлолтонд:

- Тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх - 27,2%- Стандарт хэрэгжүүлэх - 27,2%- Хүний нөөцийн хөгжлийг хангаж хамт олныг төлөвшүүлэх - 22,7%- Санхүү материаллаг орчныг бүрдүүлэх - 22,7% гэсэн зорилтуудын хүрээнд 22 үйл

ажиллагааг тодорхойлсон байдаг.

Эдгээр үйл ажиллагаануудаас сургалтын үйл ажиллагаанд дэвшилтэт арга хэлбэрийг турших, нэвтрүүлэх, арга зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих, зөвлөн туслах, стандартыг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалтын материаллаг орчин, нөхцөлийг бүрдүүлэх, сайжруулах зэрэг үйл ажиллагаануудын хүрээнд хичээлийн судалгааг хэрэгжүүлэх боломжтой ба хийхэд зөвлөн туслах дэмжих үйл ажиллагааг хийх юм.

Иймээс сургуулийн захирал хичээлийн судалгаа хийхэд чухал үүрэг оролцоотой ба дэмжлэг үзүүлэх чухал үүрэгтэй юм.

- Сургуулийн хичээлийн жилийн ажлын төлөвлөгөөнд хичээлийн судалгааг хэдэн удаа хийхийг хэлэлцэн тусгах

- Хичээлийн судалгааг зохион байгуулахад оролцох- Багш нарт дэмжлэг үзүүлэх- Судалгаа хийх санхүүгийн болон материаллаг бэлтгэлийг хангах ажлуудыг бэлтгэл үеийн

шатанд хийх нь чухал юм.

Судалгааг хийхэд ерөнхийд нь ажиглах, үйл ажиллагаанд хяналт тавих, зөвлөн туслах үүрэгтэй ба ерөнхий дүгнэлт гаргаж, асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж цаашид хийх ажлаа төлөвлөн дараагийн хичээлийн судалгаанд бэлдэхэд дэмжлэг үзүүлнэ.

Эндээс харахад захирлын үйл ажиллагаа бол хичээлийн судалгаа хийхэд санхүүгийн болон материаллаг бэлтгэлийг хангаж,үнэлгээ шинжилгээ хийхэд дүгнэлт гаргахад илүү үйл ажиллагаагаа чиглүүлэх нь харагдаж байгаа юм.

Иймд бид сургалтын материаллаг орчин, сурагчдын суралцах орчин нөхцөлийг сайжруулж өгөх нь чухал юм. Багш сурагчид аль аль нь сургалтын таатай орчинд л үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байж л үр дүнг үзэх учиртай. Орчин бүрдсэн нөхцөлд хүнд сэтгэлгээг нь өөрчлөөд өгвөл сэтгэл нь байвал юуг ч хэдий ч цаг заваа гаргаад хийж амжилт гаргах бүрэн боломжтой.

“Багшийн чөлөөт цаг бол сурган хүмүүжүүлэх ажлын мөчрийг тэжээгч үндэс мөн.” В.А.Сухомлинский4

Иймээс сургуулийн удирдлагууд бид өөрснөө сэтгэлгээгээ өөрчлөн шинэчилж, багшаа дэмжин өөрчлөн хөгжүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл багшийн ажлын байранд нь хөгжүүлэх хамтын үйл ажиллагааны нэг хэлбэр нь хичээлийн судалгааг сургууль хамт олноороо хамтран хийж хөгжих явдал юм гэж үзэж байна. Энэ хөгжих дэвжих нөхцөлийг бүрдүүлэгч захирал, менежер, нийгмийн ажилтан, нэгдлийн ахлагч хамтын үйл ажиллагааг эрчимжүүлж, багшаа хөгжих нөхцлийг хичээлийн судалгаагаар хийх арга замаар хэрэгжүүлэх чухал юм.

Хичээлийн судалгаа хийхэд сургалтын менежерийн оролцоо ...4Ш. Шагдар “Багшийн хөгжил - үнэлгээ” 78-р тал

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 7: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

Сургалтын менежерийн ажлын байрны зорилгыг ”стандарт хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийж багшид арга зүйн үйлчилгээ үзүүлэх” гэж тодорхойлсон байдаг. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг хэрэгжүүлэх ёстой байдаг.5

Төлөвлөх - 6Зохион байгуулах - 5Манлайлах - 4Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх – 7

Иймээс сургалтын менежерүүд бид боловсролын шинэчлэлтийг өөрөөсөө эхлэн өөрснийхөө сэтгэлгээг өөрчлөн шинэ соргог бүхнийг түрүүлэн соргогоор хүлээн авч хөгжиж, багш нарынхаа сэтгэлгээг өөрчлөн хичээлийн судалгааг хийлгэн хэлэлцүүлж багшаа хөгжүүлэх арга замыг яаравчлах нь чухал юм.

Хичээлийн судалгааг зайлшгүй хийх эрх зүйн орчин бий болсон ба түүнийг хэрэгжүүлэн гардан хийх нэгж дээрх ажил удаашралтай байна.

Хичээлийн судалгааг явуулах, хийх, хэрэгжүүлэх, сайжруулах гол хүч нь багш юм.

Сургалтын менежрийн ажлын байрны тодорхойлолтонд:

- Стандарт, сургалтын төлөвлөгөө, үндэсний хөтөлбөрийг сургуулийн төвшинд хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, зохион байгуулах, хяналт шинжилгээ хийх, үнгэлгээ өгөх, тайлагнах- Багшийн хичээлд анализ хийх- Мэргэжил арга зүйн нэгжүүдийн үйл ажиллагааг зохицуулах, явцад хяналт тавих- Багшийн хөгжлийг дэмжих шалгуур үзүүлэлтүүдийг зааж өгсөн байдаг.

Үүнээс гаднаменежерийн ажлын байрны гол үйл ажиллагаанд дараах заалтуудыг нарийн тусгасан байдаг байна.Үүнд: - сургалтын хөтөлбөрийг төлөвлөх, - сургалтанд хэрэглэх сурах бичиг, хэрэглэгдэхүүн, техник технологийн шийдлийн бодлогыг үндэслэх, - сургалтын үйл явцын зохион байгуулалтыг төлөвлөх, - багшийн хичээлд болоод сургалтын хөтөлбөрт анализ хийж үнэлгээ өгөх,- багш нарын ажлын байран дээрээ хамтран суралцах арга хэлбэрийг сонгож хэрэгжүүлэх, - багш нарын хичээлд сууж тэдэнтэй хамтран хичээлийн анализ хийж үр дүнг тооцох гэсэн олон заалтууд байдаг.

Эндээс үзэхэд сургалтын менежерийн үйл ажиллагааны нэг гол чиглэл нь хичээлийн судалгаа хийж хэлэлцүүлэг явуулан үр дүнгээ тооцон төлөвлөх явдал бөгөөд зайлшгүй хэрэгжүүлэх үйл ажиллагаа болно.

Сургалтын менежер нь үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хяналт шинжилгээ хийж үнэлэх гэсэн үндсэн үйл ажиллагаагаандаа тулгуурлан багшаа ажлын байран дээр нь хичээлийн судалгаа хийхэд сурган хөгжүүлэх явдал мөн. Багшийн сэтгэлгээг өөрчлөн сэтгэлийг нь бий болгон хөгжлийг бий болгох нь удирдах ажилтны багшаа хөгжүүлэх гол арга зам юм гэж үзэж байна.

Хичээлийн судалгааг зохион байгуулахад сургалтын менежер

- Судалгааны багаа бүрдүүлэх- Судалгааг зохион байгуулах- Хуваарь гаргах- Заах багш нарт зөвлөгөө өгөх- Ажиглалтын хуудсаа бэлтгэх, тараах- Багийн гишүүдийн үүргийг хуваарилж өгөх- Анги танхимыг бэлтгэх

5Ө. Цэндсүрэн “Амжилттай багшлахуй III” 34-р тал

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 8: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

- Орчныг бүрдүүлэх ажлуудыг төлөвлөж бэлтгэдэг.

Бэлтгэл ажлуудыг хийсний дараа судалгааны явцад хөтлөгч хийх, ажиглалт хийх, ажиглагчдаар хуудсыг бүрэн хөтлүүлэх, хяналт тавих ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Мөн протокол хөтлөх хүнийг томилох, хурааж авах, ажиглагчдын хуудсыг хурааж авах ажлуудыг зохион байгуулдаг.

Хичээлийн судалгааны дараа:- протоколтой танилцаж чанарын дүгнэлт гаргах- ажиглалтын хуудсыг электрон хэлбэрээр нэгтгэх- дүгнэлт гаргах- нэгдсэн чанарын үнэлгээ гаргах- цаашид хийх ажлаа төлөвлөх- ЗАН, сургуулийн захиргаанд танилцуулах- сурагчдаас судалгаа авах- дараагийн хичээлийн судалгаанд бэлтгэх ажлаа төлөвлөх үйл ажиллагааг хийдэг.

Эндээс үзэхэд сургалтын менежер нь хичээлийн судалгаа хийхэд үйл ажиллагааны бэлтгэлийг сайтар хангаж, төлөвлөх, эцсийн үр дүнд үнэлгээ шинжилгээ хийж дүгнэлт гаргахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэрнээс биш сургалттын менежер өөрөө хяналт, шинжилгээ, үнэлгээн дээр дэндүү анхаараад ирвэл багш нар дүгнүүлэх мэтээр ойлгож хичээлийн судалгааны мөн чанараас багш нар татгалзахад хүрч магадгүй юм.6 Учир нь багш хуучин дүгнүүлдэг, үнэлүүлдэг арга барилаасаа одоо төдийлөн гарч өгөөгүй байгаа учраас сургалтын менежер өөрөө тэр арга барилаас түрүүлэн гарч юуг судлуулах, юуг оновчтой болгох гээд байгаагаа багш нартаа ойлгуулан судлуулан гаргуулах хэрэгтэй байгаа юм.

Хичээлийн судалгаа хийхэд багшийн оролцоо ... Багшийн ажил нь стандартыг хэрэгжүүлэх ажил, бусад ажил гэсэн 2 үндсэн үйл ажиллагаа

байдаг. 7

1. Стандартыг хэрэгжүүлэх ажил нь - 34 цаг- Сургалтын хөтөлбөр төлөвлөн боловсруулах -10 цаг- Сургалтын хөтөлбөрийн дагуу хичээл заах-19 цаг- Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, сайжруулах-5 цаг

2. Бусад ажил- Хөгжих

Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт сайжруулалтыг хийхдээ:- Хичээлийн явц, үр дүнгийн судалгаа хийсэн байдал- Хичээлийн хэлэлцүүлэгт оролцсон тоо, оруулсан хувь нэмэр- Сургалтын дараа сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг болох хэрэгцээ, зорилт, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээг боловсронгуй болгох чиглэлээр оруулсан өөрчлөлт- Хичээлийн загвар, төрөл, дизайн, төлөвлөлтөд оруулсан өөрчлөлтыг нарийн сайн авч хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг.

Иймээс хичээлийн судалгаа нь багшийн үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг гэдгийг харуулж байгаа ба судалгааг орчин үеийн шинэлэг хэлбэрээр хийж хэлэлцүүлэн үр дүнг нь тооцон дараагийн ажлыг чиглэлээ тодорхойлон гаргаж сурах нь багшийн хөгжлийн чухал талыг харуулна. НБГ ахлах мэргэжилтэн Ө. Цэндсүрэн багшийн “Амжилттай багшлахуй III” номонд хичээлийн судалгааны эрх зүйн орчин, менежмент, багш ур чадвараа хөгжүүлэх арга зам талаар нарийн тодорхой нийтэлсэнийг уншиж судлах нь чухал бөгөөд багш нартай энэ талын мэдээ мэдээлэл, сургалтуудыг цаг алдалгүй хийлгэх зүйтэй юм.

6

7Ө. Цэндсүрэн “Амжилттай багшлахуй III” 35-р тал

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 9: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

Хичээлийн судалгаа хийхэд багш хичээлдээ бэлтгэх үе шат нь хамгийн чухал үүрэгтэй бөгөөд бэлтгэл сайн болбол хичээл аяндаа сайн болно. Хичээлийн төлөвлөлтийг сайн хийхийн тулд дараах асуултанд хариулт тодорхой байх хэрэгтэй8 гэж энэхүү номонд дурдсан байна.

- Энэ хичээлийг заахад сурагчид хаана байгаа вэ?- Сурагчид хаана хүрэх ёстой вэ?- Үүнийг хэрхэн яаж гүйцэтгэх вэ? Амжилттай сайн хичээлийн суурь нь хичээлийн сайн

төлөвлөлт гэдгийг багш мэдэрч чадвал хичээлийн судалгаа сайн болно гэжээ. ...

Эндээс үзэхэд өмнө нь боломжгүй мэт санагдаж, ганцаар хийхэд хэцүү мэт байсан зүйлсийг хамтын хүчээр бүтээж сайхан үр дүнд хүрч байдаг манлайлагч хүн байдаг байна. Иймээс сайн төлөвлөгч, зохион байгуулагч, манайлагч, хошуучлагч нар цаг үргэлж л суралцаж өөрийгөө хөгжүүлж, хичээлийн сайн судалгаа хийж, хэлэлцүүлдэг тасралтгүй суралцагч байж чадах юм.

Гурав. Бидний ажил - Бидний сэтгэл ... Багш нарын сэтгэлгээг өөрчлөх, сэтгэлтэй багшийг бий болгох нь ...

Хичээлийн судалгааг шинэ арга зүй гэж хүлээн авах хэрэгтэй юм. Тэгэхээр энэхүү шинэ арга зүйг хэрхэн туршиж судалгаа хийх вэ?шинэ юм гэж огт бодолгүйгээр хичээлийн судалгааг хийж эхлэх хэрэгтэй . Шинэ арга зүйг л хэрэглэж байна гэж бодох нь зүйтэй юм.

Шинэ арга зүйг туршиж, хичээлийн судалгаа хийхийн тулд эхлээд багш нарынхаа сэтгэлгээг сургалтын менежерүүд, захирлууд аажим аажмаар өөрчлөн бэлтгэх хэрэгтэй. Энд тодорхой хугацаа хэрэгтэй. Учир нь сургууль хамт олон өөр өөр хувь хүнээс бүрдэн тогтоно. Тиймээс аливаа хамт олон шинэ зүйлийг хүлээн авах, хэрэгжүүлэх, дасан зохицох, няцааж үгүйсгэх нь хэр байна гэдгийг судлах, түүнд нь тохируулан шинэ зүйлийг хэрхэн турших вэ? гэдгээ тооцоолон төлөвлөх хэрэгтэй.Шинэчлэлийн загвар: 1. Шинэчлэлт өөрчлөлтийг мэдрэх мэдрэмж, бүтээлч боломж хоёр нь хоёулаа доод түвшинд – амжилт гарна гэдэг нь эргэлзээтэй ба сайн дэмжлэг эргэлзээтэй. Тэдэнд сайн дэмжлэг хэрэгтэйгээс гадна өөрийгөө мэдэрч ухаарах, өөрчлөх чин сэтгэл хэрэгтэй.2. Шинэчлэлт өөрчлөлтийг мэдрэх мэдрэмж сайн ч, бүтээлч боломж сул- тэдэнд их хичээл зүтгэл, санаачлага хэрэгтэйгээс гадна дэмжлэг хэрэгтэй.З. Бүтээлч боломж сайтай ч, шинэчлэлт өөрчлөлтийг мэдрэх мэдрэмж сул- сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй болох ба зөвхөн ажлын байртай байж цалин авах гэсэн зорилгоосоо татгалзах хэрэгтэй.4. Орчны хэрэгцээ, шинэчлэлт өөрчлөлтийг мэдрэх мэдрэмж хоёулаа өндөр түвшинд – жинхэнэ манлайлагчид9 энд байна гэсэн хэрэг юм.

Багш нарын ажилд хандах хандлага, бүтээлч чанар, гүйцэтгэх чадвар нь харилцан адилгүй байлгийн учир нь дээрх шинэчлэлийг хүлээж авах чадварын хөгжих орон зайтай шууд холбоотой юм.

Иймээс хамт олны хувьд шинэчлэлийг мэдэрч хүлээж авах нөхцөл байдал ийм байгаа гэж үзвэл хичээлийн судалгааг хэрхэн хэрэгжүүлэх вэ? гэдэг нь сургуулийн удирдлагуудын менежментийн мэдлэг арга ухаанаас ихээхэн хамаарна гэсэн үг билээ. Тиймээс сургуулийн удирдлагууд өөрснөө шинэчлэлт өөрчлөлтийг өөрснөө түрүүлэн соргогоор мэдэрч өөрснийхөө сэтгэлгээг өөрчлөн сэтгэн төлөвлөж, ямар арга замаар хичээлийн судалгааг багш нартаа хүргэж тэдний арга зүйг өөрчлөх вэ гэдгээ боловсруулан хэрэгжүүлэх аргаа төлөвлөх хэрэгтэй юм.

Өөрөөр хэлбэл хичээлийн судалгаа хийхийг шууд та нар хийх хэрэгтэй гэхээсээ илүү багш нарийнхаа сэтгэл зүйг хэрхэн бэлтгэх, яавал ямар аргаар эхлээд эхлэх вэ гэдгээ төлөвлөх хэрэгтэй. Юуны түрүүнд тэднээс хичээлийн судалгааны талаарх ойлголтуудаар судалгаа авч, түүнд анализ хийн судалж, хэрэгжүүлэх боломжтой хувилбаруудыг гаргаж ирэх нь чухал асуудал болно.

Хичээлийн судалгаа хийх арга зүй сэдэвт сургалтанд 04 сарын 12-15-ны хооронд Боловсролын хүрээнгийн багш нарын зохион байгуулсан /хуучнаар багш нарын мэргэжил дээшлүүлэх

8Ө. Цэндсүрэн “Амжилттай багшлахуй III” 35-р тал

9Ө. Цэндсүрэн “Амжилттай багшлахуй III” 34-р тал

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 10: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

институт дээр/ кредиттэй сургалтанд суусан. Сургалтын дадлага ажлыг ХУД-ийн сургалтын менежерүүдийг оролцуулан хичээлийн судалгаа хийсэн.

Хичээлийн судалгааг ХУД-ийн 10-р сургууль дээр явуулсан ба тус сургуулийн 10 б ангийн сурагчдад биологийн багш н. Оюунсүрэнхичээл зааж, хичээлийн судалгааны хэлэлцүүлгийг сургалтын менежер ЖаалАдъяасүрэн хөтөлж, сургалтын менежер Я.Алтантунгалаг протокол хөтлөн, бусад багш нар ажиглалт хийн хэлэлцүүлэг хийлээ. Хичээлийн судалгааны сэдэв нь “Миний ирээдүйн гэр бүл” сэдвээр хичээлийн судалгаа хийж, дүүргийн бүх сургалтын менежерүүд удирдагч, ажиглагч хийж, хөтлөгч хийж хэлэлцүүлэг явууллаа. Энэ хичээлийн хэлэлцүүлгийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг хавсралтаар оруулав.хавсралт 1

Сургуулийн багш нараасаа эхлээд хичээлийн судалгаа гэж юу вэ, хичээлд мониторинг хийх гэж юу вэ?, өмнө нь бид хийдэг байсан уу?, хичээлд судалгаа хийж хэлэлцүүлэх хийх нь шинэ соргог ажил уу?, хичээлийн судалгааг хийж хэрэгжүүлэх нь зөв үү?, хичээлийн судалгаа ямар үр дүнтэй вэ? гэсэн асуултуудаар судалгаа авч, түүн дээрээ анализ хийж үзсэн. Өөрсийнхөө сургууль дээр 2010 оны 04 сарын 30-нд хичээлийн судалгааны талаар эхлээд сургалт хийж, мэдээлэл өгсөн.

Мэдээлэл,сургалт хийсний дараа биологийн багштай хамтран хичээлийн судалгаа хийх бэлтгэлийг БУЗАН-ийн багш нар 3 хоног бэлтгэж7а ангийн сурагчдад “Амьд биеийн хөдөлгөөн” сэдвээр хичээлийн судалгаа хийх ажлыг зохион байгуулж туршиж үзсэн. Энэ хичээлийн хэлэлцүүлгийн талаарх явц, үр дүн, дүгнэлийг хавсралтаар оруулав.хавсралт 2

Дээрх хоёр судалгаанаас олон тулгамжсан бэрхшээлтэй асуудлууд гарч байгаа хэдий боловч хийгээд хэвшээд ирвэл бэрхшээлийг даван туулах нэг арга зам болно.

Хичээлийн хэлэлцүүлэг хийхэд маш их бэлтгэл, цаг хугацаа, орон зай, орчин, дэмжлэг ордог.Шинэ зүйлийг сэтгэл санааны бэлтгэл хийсний дараа хэрэгжүүлэх нь ихээхэн үр дүнд хүрнэ гэдэг нь харагдлаа. Мөн асар их бэрхшээл учирч байсныг дурьдахгүй өнгөрөхийн аргагүй юм. Судалгааны графикаас харж болно.

Хичээлийн судалгаанд сургуулийн удирдлагууд асар их үр нөлөөтэй. Сайн бэлтгэл хэрэгтэй. Шууд хэрэгжүүлэх ямар ч боломжгүй ба хийсэн ч үр дүн муутай болох нь хичээлийн судалгаа хийх анхны үед тулгарч байсан. Эдгээр бэрхшээлүүдийг даван туулах арга ухааныг эхлээд тооцоолон төлөвлөх хэрэгтэй. Үүний тулд хамт олноо эхлээд судлах, дараа нь төлөвлөх, боловсруулах хэрэгтэй юм.

Хичээлийн судалгаагаар багшийг хөгжүүлэхэд бэрхшээл тулгарсан ч түүнийг даван туулах эхний арга зам нь хамт олны хүлээж авах бэлтгэлийн судалгаа юм.

Иймд хичээлийн судалгааны арга технологи юу болохыг сайн судалж мэдэх нь чухал ба, бидний уламжлалт “хичээлийн анализ”-аас юугаараа давуу болохыг ялгах, багшийн арга зүй хөгжих үндсэн асуудал нь юу болох гээд олон зүйлийг судалж ойлгох, хамтран хэлэлцэх хэрэгцээ гарна.

Хичээлийн судалгаа хийхийн тулд:

- Энэ хичээлийн жилд хэдэн удаа хийх вэ?- Хэн хэн хийх вэ?- Ямар зорилгоор хийх вэ?- Ямар мэдвээр явуулах вэ?- Тухайн сэдийн хүрээнд эзэмших чадвар нь сургуулийн зорилгыг хэрэгжүлэхэд хувь нэмэр

оруулахуйц байхыг олж харах- Хичээлийн судалгаа хийснээр хүүхдүүдэд ямар хүрч байгаа - Багш ямар арга зүйг олж авч байгаа зэрэг олон асуудлаар уг ажлын хүрээг зөв тогтоох

хэрэг гарна.

Хичээлийн судалгаа хийх бэлтгэл ажил, түүний орчин нөхцөлийг хангах, багш нарын ажлын болон цагийн ачааллыг зөв тооцох, бүх төвшинд жигд оролцох, асуудлыг олж харах, дэлгэрүүлэх, эсвэл засан сайжруулах гэхчлэн олон талаас нь авч үзэх хэрэгтэй.Хичээлийн судалгаа нь багш нарын хамтын ажиллагаанд суурилж гэсэн хандлагыг баривал багш хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй болно.Хичээлийн судалгаа нь:

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 11: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

- Сургуулийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ. Сургууль дэвшүүлсэн зорилго, зорилтоо амжилттай хэрэгжүүлэх нь хамт олны санал, хэрэгцээг оновчтой тусгаснаас хамаарна. Сургуулиуд зорилго, зорилтоо хэрхэн дэвшүүлсэн гаргаснаа эргэн харах. Учир нь тухайн жилийн хичээлийн зорилго, зорилт нь багш нарын өөрийн хичээл сургалтын үйл ажиллагаанд тусгаж хэрэгжүүлж болохуйцтордорхой, эрэмбэ далааралтай байх нь чухал юм ...

Хичээлийн судалгаа нь:

- Сургалтын хөтөлбөр төлөвлөн боловсруулах – хичээлд бэлтгэх –тодорхой ямар зорилгод хүрэх вэ?

- Сургалтын хөтөлбөрийн дагуу хичээл заах - ажиглах – юуг ажиглах вэ ?- Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх – хэлэлцүүлэх - ямар арга барил, аргачлал,

дидактикт сурсан бэ ? гэсэн хичээлийн судалгааны 3 гол элементийн нэг болох нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах нь багш хөгжих үндсэн үйл ажиллагаа юм.

Хичээлийн судалгааг зохион байгуулж хийх олон төрлүүд байдаг.

- Зорилгод суурилсан хичээлийн судалгаа – сургуулиас зохицуулж багшаар заалгаж- удирдлага багш нар хэлэлцэнэ.- Туршлага түгээх хичээлийн судалгаа – туршлагатай багш нар зааж -залуу багш нар хэлэлцэнэ.- Дадлагажих багшийн суралцах судалгаа –шинэ залуу багш нар зааж – туршлагатай багш нар хэлэлцэнэ.- Шинэ арга зүй түгээх – туршигч багш зааж – сонирхсон багш нар хэлэлцэнэ.

Хичээлд бэлтгэж, заахын өмнө асуудлаа судлан олж, түүний үндсэн дээр хичээлийн судалгааны сэдэв, төрлөө сонгоно.

Хичээлийн судалгааг хийхэд цөөхөн багш нартай сургуулиудын багш нарыг баг болгоход зарим нэгэн хүндрэл гарах талтай ч нэг талаараа багш нарын хүлээн авах асуудал дээр хурдацтай байж болох талтай. Нөгөө талаар зарим мэргэжлийн хүн ганц нэг байдаг тул хэлэлцүүлэг хийхэд засаж сайжруулах, оновчтой хийж буйд эхний удаад эргэлзээ төрүүлж болохоор байгаа нь туршилтаас харагдсан.

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 12: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

Судалгааны ажлын явц, үр дүн

Хичээлийн судалгааны талаарх ойлголтын судалгаа / 32-р сургуулийн 37 багшаас авсан судалгаан дээр үндэслэв /

1. Таныг хичээлээ заахад ямар зүйл саад болдог вэ?.А. Анги танхим Б. Сурагчдын  хичээлийн бэлтгэл         в. Сурах бичиг

2.  Та юунаас болж бухимддаг вэ?            А. суралцагч     Б.удирдлага                 в.  Эцэг эх        Г. Хамт олон     д.Бусад  3. Сэтгэлийн  бухимдлаа хаалганы ард орхиод орж чаддаг уу?

              А. Тийм                      Б. Үгүй             В. хааяа4. Хичээлийн судалгаа гэж юуг хэлэх вэ?

А. Хичээлд суух анализ хийх Б. Ур чадвар В. Туршлага судлах Г. Мэдэхгүй  5. Хичээлд мониторинг хийх талаар таны ойлголт

А. Хичээлийг дүгнэх Б. Хянах В. Дүн шинжилгээ хийх Г. Мэдэхгүй6. Хичээлийн судалгааг өмнө нь хийдэг байсан уу?

А. Тийм Б. Үгүй В. Хийдэг байсан Г. Мэдэхгүй7. Хичээлд судалгаа явуулж, хэлэлцүүлэг хийх нь шинэ соргог зүйл мөн үү?

А. Тийм Б. Үгүй В. Мэдэхгүй8. Хичээлийн судалгаа хийх нь ямар үр дүнтэй вэ?

А. Суралцана Б. Сурагчдыг хөгжүүлнэ. В. Багшийг хөгжүүлнэ Г. Мэдэхгүй 9. Хичээлийн судалгааг хийж хэрэгжүүлэх нь зөв үү?

А. Зөв Б. Үгүй В. Заримдаа хийх Г. Мэдэхгүй 10. Хичээлийн судалгааны талаар бүрэн ойлголтыг авч чадсан уу?

А. Үгүй Б. Бага зэрэг В. Үгүй 

Эндээс багшийн сургалтаа явуулахад сурагчдын хичээлийн бэлтгэл хамгийн чухал ба, сурагчдыг хөгжүүлэх нь чухал гэсэн хариулт давамгайлж байна. Хичээлийн бэлтгэл хичээлийн судалгаанд хамгийн ихи нөлөөлдөг ба багш сурагчдаа хөгжүүлэх гэж өөрөө хөгждөг гэсэн дүгнэлт гарлаа Мөн хичээлийн судалгааны талаар багш нар шинэ зүйлийг турших мэт ойлгож байгаа харагдлаа. Иймээс нэгдсэн нэг тодорхой ойлголттой болгох нь судалгааны анализаас харагдлаа.

Хичээлийн судалгааны талаар мэдээлэл, сургалт хийсний дараах багш нарын сэтгэгдэлийн судалгаа

1. Хичээлийн судалгааны талаарх ойлголт өөрчлөгдсөн үү?А. Тийм Б. Бага зэрэг В. Ойлгоогүй Г. Үгүй

2. Хичээлийн судалгаа хийхэд бэлэн болсон уу?А. Тийм Б. Бага зэрэг В. Ойлгоогүй Г. Үгүй

3. Хичээлийн судалгаа явуулж хичээлд бэлтгэн заах уу?А. Тийм Б. Дараагийн ээлжинд В. Үгүй

4. Хичээлийн судалгаа явуулсанаар юуг судлах вэ?А. Сурагчдыг Б. Зорилгыг В. Бие биенээсээ суралцахыг Г. Туршлагыг

5. Хичээлийн судалгаа хийж хэрэгжүүлэх нь зөв үү? А. Тийм Б. Үгүй В. Мэдэхгүй

6. Хичээлийн судалгаа хийх нь ямар ач холбогдолтой вэ?А. Хичээлийн үр дүнг дээшлүүнэ Б. Багшийг хөгжүүлнэ. В. Арга зүйг сайжруулна.

7. Хичээлийн судалгаа явуулахад ямар хүндрэл гарч байна вэ?А. Цаг хугацаа Б. Бэлтгэл хийх В. Хичээл заах Г. Хэлэлцүүлэгт орох

8.Хичээлийн судалгаа хийхэд багшийн сэтгэл зүйд юу хамгийн их нөлөөлдөг вэ? Тодорхой бичнэ үү? -Багшийн арга барил, арга зүй - Янз бүрийн бичиг цаасаар дарах - Цалингийн зээл төлөлт - Ажлын 8 цаг

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 13: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

            Дээрх санал асуулгаас харахад  хичээлийн судалгааны талаарх сургалт, мэдээллийг ганц нэг удаа явуулахад төдийлөн бүрэн ойлгож хүлээн авахгүй байгаа нь харагдаж байгаа бөгөөд хүлээж авах сэтгэлгээ нь бэлтгэгдээгүй, юунаас эхлэхээ сайн ойлгоогүй, уламжлалт арга барил, сэтгэлгээнээсээ хурдан салж өгөхгүй, нийгмийн асуудал, бухимдал нь байгаа болох нь харагдаж байгаагийн хажуугаар багш нарыг  янз бүрийн бичиг цаасаар дарах, цалингийн зээл төлөх,  8 цаг ажиллах болсон зэрэг нь  багш нарын сэтгэл зүйд  нөлөөлдөг  болох нь харагдаж байна.

Санал асуулгын дүнг нэгтгэж үзэхэд  багшийн сэтгэл зүйд  нөлөөлөх гадаад болондотоод хүчин зүйлүүд их байдаг бөгөөд эдгээр асуудлуудыг   төр засаг анхааралдаа аван  бодлого болгон хэрэгжүүлэх хэрэгтэй  мэт санагдлаа.  Эндээс багш ямар нэгэн  байдлаар  сэтгэлийн бухимдалтай  хичээлд ордог,  эдийн засгийн  байдлаас болоод хичээл орохдоо санаа зовдог, ар гэртээ анхаарал халамж  тавихдаа муу байдаг,  мартах явдал их байдаг, хичээлээс өөр ямар нэгэн ажил эрхлэх боломж байдаггүй  нь харагдаж байна.   Тэгэхээр багш нарын эдгээр олон сэтгэл зовоосон асуудлууд хичээлийн судалгаа хийхэд удаашруулж болзошгүй учраас багш нарын сэтгэлгээг өөрчлөн ажилдаа сэтгэлтэй болгох асуудлуудыг хаана хаанаа анхаарах нь чухал байгаа нь харагдаж байна. 

Судалгааны графикуудыг хавсралтаар оруулсан болно.

Тулгамдсан бэрхшээлтэй асуудлууд

Хичээлийн судалгаа хийх талаар сургуулийн удирдлагууд болон багш нар харилцан адилгүй ойлголттой

Хичээлийн судалгаа явуулахад санхүүгийн болон материаллаг орчин бүрдүүлэлт хангалттай бус

Сургуулийн захирал, сургалтын менежер, багш нар хичээлийн судалгаа явуулахад өөр өөрийн хариуцлагыг бүрэн ухамсарлаж, төлөвлөлтийг нарийн хийх аргад бүрэн жигд суралцаагүй, ойлголт харилцан адилгүй

Аливаа зүйлийг шууд хэрэглэж хэрэгжүүлэх гэж боддог ба бэрхшээлийг урьдчилан тооцож төлөвлөдөггүй, түүнд бэлэн байж чаддаггүй

Урсгалаараа байх хандлага давамгайлсан Хичээлийн судалгааг шинэ мэт бодож эхлэхээсээ халгадаг тал ажиглагдсан Ур чадварын хичээлд орох мэт сэтгэлээр хямарч бэлтгэдэг Чухам юуг судлах, судлуулах гээд байгаагаа ойлгоогүй байдаг / өөрийн эрхгүй л тэмцээнд орж

уралдах гэж байгаа мэт ойлгож бэлтгэдэг/ Бэлтгэлээс хальширдаг Ажиглагчид юуг ажиглаж, өөрснөө юунаас суралцах, туршлага болгож авах гэж байгаагаа

төдийлөн ухамсарлаагүй Зааж байгаа багшаа ажиглагчид шүүж, шүүмжлэх гэж байгаа юм шиг ханддаж, зөвлөдөг Зааж байгаа багш ч уралдаанд орж байгаа мэт заадаг... Уламжлалт хичээлд сууж анализ хийдэг арга барилаасаа бүрэн салаагүй Өмнө хийж байсан зүйлээ орчин үеийн боловсролын шинэчлэлтэй уялдуулан хурдан өөрчлөх

арга барилд бүгдээрээ суралцаж дадаагүй Багш нарын сэтгэлгээ хуучинсаг Сургууль бүр дээрх багшийн өрөө, багш хөгжлийн төв болж чадаагүй, тохижилт муу Үйл ажиллагааны төлөвлөлтийг сайн хийж сураагүй, хийхийг төдийлөн хүсдэггүй Дэмжлэг урамшуулал дутмаг ... гэх олон бэрхшээлтэй асуудлууд байна. Эдгээрийг шийдэх

арга замуудыг судалгааны үндсэн дээр гаргаж, бага ч болов үнэлэлт дүгнэлт хийхийг хичээлээ.

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 14: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

Дэвшүүлж буй санаа, бэрхшээлийг даван туулах арга зам

Шинэчлэлт, өөрчлөлтийг хамт олноороо хийх Удирдлагууд өөрснөө өөрчлөгдөн цаг алдалгүй суралцаж багш нарынхаа сэтгэлгээг өөрчлөн

багш, сурагчдаа сургах .... Сургалтуудыг сургууль дээрээ хийх, хийлгэх Багш нарыг өөрийгөө хөгжүүлэх төлөвлөлт гаргуулж, түүний үр дүнг нь тогтмол тооцож байх Багш нартай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг нарийн хийх Сурагчдын суралцах үйл ажиллагааг илүүд үзэж түүний дагуу ажилладаг болгох, зөвхөн ээлж

өнгөрөөж хичээл заадгийг болиулах Багшийн сахилга батын соёлыг бий болгох, хариуцлагыг өндөржүүлэх хөшүүргийг бий болгож

багш бүрийг хичээлийн судалгаанд хариуцлагатайгаар оролцуулан сургах Багшийн хөгжлийн төв эсвэл сургалт арга зүйн хөгжлийн төвийг сургуулиудад нэгдсэн

үйлчилгээний нэгж байдлаар байгуулах Багшийн онол практик, эрдэм шинжилгээний ажлыг дэмжих арга зүйн төвийг дүүргийн

боловсролын хэлтэсийн дэргэд ахмад туршлагатай багш нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулах

Багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, багш нар, эрдэмтдийн харилцааны сүлжээ бий болгох

Мэргэжлийн багш нарын холбоодыг байгуулж, үйл ажиллагааг нь дэмжих Сургууль дээр багш нарын сэтгэл  зүйч ажиллуулах, судалгааг шат дараатай авч анализ хийх Багш нарын цалинг нэмэгдүүлэх, урамшуулж дэмжиж байх ... Хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх / ном, авьяас, монгол бичиг, англи хэл, зөв монгол хүн, багш.../,

сонгон секц, дугуйлангуудыг хичээлүүлэх, үр дүнг тооцож нэмэгдэл олгох /цагийн мөнгө тооцох Хичээлийн судалгааг тогтмол тасралтгүй явуулдаг болгох арга зүй, аргачлалд сургах Хичээлийн судалгаа хийх багш нарын багийг төрөл бүрээр зохион байгуулж хамтран ажиллах

нээлттэй үйл ажиллагааны нөхцөл, орчныг бий болгох Сэдвийг сургуулийн зорилттой уялдуулан сонгож, аль нэг хичээлээр дамжуулан хичээлийн

судалгаа хийж нийт багш нарын арга зүйг сайжруулахад сургах Сургуулийн судалгаат хичээлийг тодорхой зорилгын доор хичээлийн жилд улирал тутамд хийх Багаараа судалгаат хичээлийг хийж хэвшсэн байх

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 15: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

Дүгнэлт

Багшийн эрхэм дээд зорилт нь шавьдаа  эрдэм мэдлэг эзэмшүүлж, ур чадвартөлөвшүүлэх, нийгмийн ёс суртахууны  эрхэм чанар суулгахад оршино. Энэ зорилтоо нэр төртэй хэрэгжүүлэхийн тулд багш бүр орчин цагийн хүнд эрдэм мэдлэг эзэмшүүлж, ур чадвар төлөвшүүлэн, ёс суртахууны эрхэм чанар бүрдүүлэх арга ухаан болон сургалтын технологийг гарамгай эзэмшсэн байх шаардлагатай.            Сургалт бол чанарын болоод арга зүйн өөрчлөлт хийх арга хэрэгсэл гэж үзэж болно. Ингэж ойлговол сургалтын чухал хэсэг болох багшийг хөгжүүлэх асуудал хамгийн чухал бөгөөд тэдний сэтгэлгээг өөрчлөн сэтгэл гарган хичээлийг удирдан зохион байгуулан явуулдаг болгох асуудал чухлаар тавигдах юм. Иймээс  боловсролын шинэчлэлийн нэн тэргүүний чухал асуудал болсон багшийгажлын байранд нь хөгжүүлэх хамгийн чухал нэг арга зам бол ХИЧЭЭЛИЙН СУДАЛГААГ хийх явдал гэж үзэж байгаа юм. Иймээс сургуулийн удирдлагууд, судалгаанд оролцогч, үр дүнг тодорхойлогч багш, сурагч нар өөр өөрийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэн өөрийгөө хөгжүүлэх үндэсийг өөрөө бий болгоно хэмээн үзээд илтгэлээрээ дараах дүгнэлтэнд хүрлээ.Эцэст дүгнэхэд багшийн хөгжил тэдний өөрсний тасралтгүй сэтгэлтэй хариуцлагатай үйл ажиллагаа болох бөгөөд багш хөгжихөд сурагч хөгжинө, боловсролын шинэчлэл түүнийг дагаад бий болно.Нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулахХичээлийн судалгаа хийж, хэлэлцүүлэхҮнэлгээний шалгуурыг боловсруулан дүн шинжилгээ хийх ажил нь багшийн үндсэн үйл ажиллагаа зайлшгүй мөн бөгөөд эдгээрийг ибагш ажлын байрандаа судлан хийж, туршиж, боловсруулж, сайжруулж хөгжинө. Энэ нь өөрөө боловсролын шинэчлэл, багшийн хөгжил юм. Багш үндсэн үйл ажиллагааныхаа эхний хэсэг болох Нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаан дээр нэг хэсэг хөгжиж өөрөөр хэлбэл заах хичээлийнхээ бэлтгэлийг боловсруулаад бэлтгэсэн. Энэ ч ингээд болчихгүй цааш улам болоовсронгуй болж боловсрогдож сайжраад явах учиртай.Тэгвэл боловсруулан бэлтгэсэн хөтөлбөрөөрөө хичээлээ заах буюу хичээлийн судалгааг хийж, хэлэлцүүлэх асуудал хамгийн чухал зүйл юм. Түүнийг туршин хийж арга зүй, аргачлалаа олж авсан багшийн бүтээмж өндөр байх ба багш хөгжиж, бүтээгдэхүүн нь сайн гарна. Иймээс хичээлийн судалгаанд бүх багш нараа сурган хөгжүүлж авах хэрэгтэй.Боловсруулан бэлтгэсэн хөтөлбөрөөрөө хичээлийнхээ хэлэлцүүлгийг үр дүнтэй явуулсан багшийн хичээлийн бүтээмж өндөр байна. Өөрөөр хэлбэл 3 дахь үндсэн үйл ажиллагаа болох хичээлийн үнэлгээ, түүний шалгуурын үнэлгээ өндөр байж, бүтээмж сайн гарна. Хичээлийн судалгаа багшийн хөгжилд ... илтгэлийн сэдэв маань тасралтгүй судлагдаж, өөрчлөгдөн шинэчлэгдэж байх учиртай. Учир нь хичээлийн судалгаагаар багшийг хөгжүүлнэ гэдэг нь байнгын тасралтгүй, төлөвлөгдсөн тогтмол үйл ажиллагаа байх болно. Тасралттгүй энэ үйл ажиллагааны явцад багш нар ажлын байрандаа тасралтгүй хөгжиж шинэ үеийн боловсролын шинэчлэлийг бий болгоно. Багшийн хөгжлөөс- Боловсролын шинэчлэл хамаарах учиртай. Энэ хоёр эн зэрэгцэхүйц асуудал юм...

Багшаа хөгжүүлье гэвэл: - Орчноо өөрчил

- Сэтгэлгээгээ өөрчил - Сэтгэлгээ өөрчлөгдсөн багшийн сэтгэл өөрчлөгдөнө

- Сэтгэлтэй багшаас бүтээл, бүтээгдэхүүн гарна ...

Багшийн сэтгэлгээг өөрчлөх арга зам нь орчин бүрдүүлэлт, урам хайрлах, урамшуулалт, сургалт мэдээлэл, тасралтгүй шинэлэг үйл ажиллагаа ...Ж. Гунгаасүрэн

Ìýäëýãýý äýýøë¿¿ëýõýä ìýðèéëòòýé áîë СӨӨМ ºñíº. Ìýðãýæèë íýãòíýýñýý ÿìàãò ñóðäàã áîë ТӨӨ ºñíº. Ýðõýëñýí àæëààðàà ¿ëãýðëýäýã áîë ТОХОЙ ºñíº. Ýðãýö¿¿ëýí ø¿¿æ ººðèé㺺 ÿëäàã áîë АЛД ºñíº.

Бүгдээрээ сэтгэлгээгээ өөрчлөн хичээлийн судалгаагаа хийн хэлэлцүүлж, эргэцүүлэн шүүж, өөрийгөө ялан алд өсцгөөе багш нараа !!!

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 16: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

Ном зүй

- Амжилттай багшлахуй III Ө. Цэндсүрэн 2011 он- Хичээлд мониторнг хийх зөвлөмж БСШУЯ, ЖАЙКА-гийн хамтарсан төсөл 2009 он- Сургуулийн өмнөхба бага, дунд боловсролын салбарын эрх зүйн бичиг баримтын эмхтгэл

2011 он- Анги удирдах урлаг                       Исмайл Боз                      2006 он- Багшийн хөгжил - үнэлгээ   Ш. Шагдар нар                         2001он- Боловсрол судлал сэтгүүл                             № 4,6               2008 он

Боловсрол судлал сэтгүүл                          №6            2007 он- Сургалтын технологийн шинэчлэл  Гэгээрлийн Яам    1999 он- Суурь боловсролын сурлагын амжилтын үнэлгээ          2007он

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 17: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

Хавсралт 1 ХУД-ийн сургалтын менежерүүд 10-р сургуулийн 10б ангийн “Миний ирээдүйн гэр бүл” сэдэвт хичээлд хичээлийн судалгаа хийсэн явцаас ...

Хичээлийн судалгааны дараах хэлэлцүүлэгт – Сургалтын менежерүүд ажиглагч хийж байгаа нь

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 18: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

Харилцаа, үнэлгээ дүгнэлтийн хэсгийг ажиглаж байгаа нь

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 19: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

Эхлэл удиртгал, агуулгын хэсгийг ажиглаж байгаа нь

Хичээлийн арга зүй, хэрэглэгдэхүүн,

хугацааг ажиглаж үнэлгээ өгч байгаа нь

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 20: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

ХУД-ийн 10б ангид “Миний ирээдүйн гэр бүл” сэдэвт хичээлийн

судалгааг хийж байх үеийн явц

Сурагчид дүрийн тоглолт хийж байгаа нь

“Гэр бүл төлөвлөлт” - дүрийн тоглолт

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 21: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

“Миний ирээдүйн гэр бүл” сэдэвт хичээлийн явцаас ...

10б анги Багш: н.Оюунсүрэн

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 22: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

ХУД-ийн сургалтын менежерүүд багшийн хичээлд сууж хичээлийн

хэлэлцүүлэгт бэлтгэлээ

ХУД-ийн сургалтын менежерүүд багшийн хичээлд сууж хичээлийн

хэлэлцүүлэгт бэлтгэлээ

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 23: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

Хавсралт 2

ХУД-ийн МГС-тай 32-р сургуулийн багш З. Алтанчимэгийн7а ангид “Амьд биеийн хөдөлгөөн” сэдвээр явуулсан хичээлийн судалгаа, хэлэлцүүлэгийн явцаас ...

Биологийн багш З. Алтанчимэг багшийн 7а ангид явуулсан хичээлийн судалгааСэдэв “Амьд биеийн хөдөлгөөн”

    Багш нар ажиглалт хийж тэмдэглэл хөтлөн хэлэлцүүлэг хийж байгаа нь

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 24: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

Хичээлийн судалгааны дараа

Протоколийг багш Т. Батбилэг хөтөлж, хичээл заасан багш З. Алтанчимэг өөрийн заасан хичээлийн талаар ярьж танилцуулав

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 25: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

Ажиглалт хийснээ багш нар хэлэлцэж байгаа нь ...

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 26: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг

Page 27: 36cf0793 4435-4275-8353-6f21e4612435

Илтгэл [Хичээлийн судалгаа – багшийн сэтгэл ... - хөгжил]

ХУД-ийн 60-р сургуулийн СМ: Я. Алтантунгалаг