12
Гоо сайхны үндсэн категориуд сайхан

Kategori saihan

Embed Size (px)

Citation preview

Гоо сайхны үндсэн

категориуд

сайхан

Шинжлэх ухааны

хэрэгсэл

ойлголт

категори

Хууль

зарчим

Гоо сайхны категори

•Гоо зүйн онолын үндсэн цөм бол үндсэн

категориуд юм.

• категори нь хүний гоо сайхны болоод үйл

ажилгааны үндсэн агуулгыг илэрхийлж байдаг

1. Сайхан

2. Гайхамшигт зүйл

3. Эмгэнэлт зүйл

4. инээдэмт зүйл

Уг категориуд нь гоо зүйн шинжлэх ухаанд гоо сайхны ба уран

сайхны харилцааг судлах хуулийн үүрийг гүйцэтгэдэг учраас үндсэн

категориуд юм.

• Үндсэн категориуд нь бүтцийг нь юмуу гадаад хэлбэрийг нь

тусгаж үзүүлж байгаа зүйл биш, харин хүний гоо сайхны үйл

ажиллагааны дотоод нарийн үйл явц, дахин давтагдаж

байгаа зүй тогтолт байдлыг илэрхийлж байдаг. Тийм учраас

энэ үндсэн категориуд нь гоо зүйн шинжлэх ухаанд хуулийн

үүргийг гүйцэтгэдэг.

• категориуд нь бодит байдал хийгээд нийгмийн харилцааг

сайхны хуулиар танин мэдэж хувирган өөрчилж бүтээлчээр

эзэмших идэвхтэй үйл ажилгааг тусган илэрхийлж буй ерөнхий

суурь ойлголт.

• категориуд нь бүгд хосолмол шинжтэй сайхан-муухай,

гайхамшигтай- гутамшигтай, инээдэмт-эмгэнэлт.

Сайхан бол хүний амьдралын

хэрэгцээ, зорилго, утга

учир, эрхэмлэл юм. ГЗШУ-д

сайхныг хамгийн гол ойлголтоо

болгон ирсэн. Хүн бодит байдлын

юмс үзэгдэлтэй гоо сайхны

үүднээс харилцах харилцааныхаа

явцад тэрхүү үзэгдэл, үйл явцын

тодорхой шинж чанарыг гоо

сайхны хувьд үнэлж байдаг. Гоо

сайхны үнэлгээг төрүүлэх

объектив үндэс нь бодит байдлын

юмст өөрт нь байна.

Сайхан гэдэг нь аливаа төгс төгөлдөр, зохистой талаас нь тодорхойлогч, гоо

сайхны дээд үнэт зүйлийг агуулагч, гоо зүйн категори юм.

сэтгэгч Дэвшүүлсэн үзэл

Пифагор

\МЭӨ 6-р зуун\

Юмс үзэгдлийн сайхан байх нь уг зүйлийн зөв зохион байгуулалт, зөв хэмжээ, эмх цэгцтэй

холбоотой гэж үзсэн. Эдгээр шинжүүд нь тэр зүйлийнхээ сайхан байх үндсийг бүрдүүлнэ гэж

үзсэн

Гераклит

\МЭӨ 530-470\

Аливаа юмс сайхан байна гэдэг бол тэр зүйлийнхээ эсрэг тэсрэгийн нэгдэлд биш

тэмцэлд нь, тоон харьцаанд нь биш чанарын төлөв байдалд нь агуулагдаж байдагт

оршино гэж үзсэн. Аливаа зүйл өөрийн оршин байх хүрээтэй тэр хүрээнд дотроо

байгаа цагт сайхан байна гэж үзсэн.

Демокрит

\МЭӨ 460-370\

Сайхан гэдэг ойлголтыг хэмжээ гэдэг ойлголттой шууд холбон үзсэн. Хэмжээндээ

байгаа зүйл сайхан гэсэн.

Платон

\МЭӨ 427-370\

Сайхан гэдэг мэдрэхүйн ертөнцөд байдаггүй харин оюун санааны ертөнцөд байдаг.

Аристотель

\МЭӨ384-322\

Хэмжээ, эмх цэгц, өв тэгш зохицолыг сайхны гол шинжүүд гэж үзсэн. Сайхан их

багын хэмжээ, дэг журам хоѐрт байдаг.

Августин

\МЭ 354-430\

Бурхан бүх зүйлийг түүний дотор гоѐ сайхныг бүтээж байдаг. Бурхан өөрөө мөнхийн

сайхан.

Альберти

\1404-1472\

Сайхан бол тухайн зүйлийг бүрэлдүүлж байгаабүх тал хэсгүүдийн өв тэгш зохицол

эвсэл нь юм.

Бекон

\1561-1626\

Сайхны үндсэн нөхцөл нь ер бусын зүй зохистой байх явдал бөгөөд сайхан өөрөө

объектив шинж юм. Сайхан нь бидэнд ашиг өгч буй бүх зүйлүүдийн бөөгнөрөл юм.

Баумгартен

\1714-1762\

Сайхны объектив үндэс нь бодит ертөнц бөгөөд юмс үзэгдэл төгс зохион байгуу-

лалттай байх нь сайхныг бүрдүүлнэ.

Гегель

\1770-1831\

Сайхан нь субъектээс объектэд өгч байгаа үнэлгээ юм.

Чернышевский

\1828-1889\

Сайхныг хүнтэй, хүнээс амьдралыг үнэлэх үнэлгээтэй холбож үзсэн.

Данзанравжаа

\1803-1856\

Сайхан гэдэг бол агуулга хэлбэр хоѐрын нэгдэл.

• Бидний сайхан гэж үнэлж байгаа чанарууд

нь бодит байдлын юмс үзэгдэлд

агуулагдаж байдаг. Сайхан өөрөө байгаль

дээр дангаар оршидоггүй.

• орчин үеийн гоо зүйн онол

I. хослол төгөлдөр чанар \гармоничность\

II. хэм тэгш чанар \симметричность\

III. зүй зохист буюу зүй зохицолт чанар

\целесообразность\

эдээрийн нэгдлийг сайхан гэдэг

ойлголтын агуулгыг бүрдүүлнэ гэдэг.

Эдгээр чанар нь юмс үзэгдлийн дотоод

гадаад талыг бүхэлд нь хамран

илэрхийлж байгаа тохиолдолд уг

объектыг сайхан гэдэг. Бодит байдлын

тодорхой объект бүхэнд сайхны дээрх

чанарууд харилцан адилгүй нэгдэж,

хосолж байдагучраас ертөнц дээр төгс

бүрэлдэн тогтсон хувирч өөрчлөгдөшгүй

туйлын сайхан оршиж байж чадахгүй.

Энэ утгаараа сайхан нь ямагт

харьцангуй шинжтэй байна.

Сайхантай ижил төстэй ойлголт бол “гоѐ”. Гоѐ нь объектыг үзэгдэл болгон

хэлбэрийн талаас нь илэрхийлдэг бөгөөд агуулгыг тусгаж чаддаггүй. Сайхны

эсрэг талын ойлголт нь муухай юм. Муухай гэдэг нь хослол төгөлдөр, хэм

тэгш, зүй зохист чанарын бүрдэл болж чадаагүй тэдгээрийн эсрэг нэгдлийн

илрэл.

Байгалийн сайхан

Байгалийн юмс үзэгдэл хязгааргүй олон янз бөгөөд тэр бүгд өөр өөрийн

шинж чанар, бүтэц байршил, хэлбэр дүрс, өнгө үзэмж, дуу чимээ, хөг

аястай байдаг. Энэ нь байгалийн сайхан гэдэг ойлголтыг төрүүлэх бодит

үндэс эх сурвалж юм. Байгаль өөрөө гоо сайхны чанарын нэг бүрдэл

бүхэл бүтэн цогцолбор. Байгалийн үй түмэн үзэгдэл дотор

сайхан, гайхамшигтай, муухай, аймшигтай чанрууд бүгд хосолж байдаг.

Нийгмийн сайхан үүнийг нэг утгаар эрх чөлөө гэж ойлгож болно. Үүн

дотор эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, оюун санааны эрх

чөлөө... зүйлсийг оруулна. Нийгмийн сайхныг хувь хүний чөлөөт байдлын

илэрхийлэл гэдэг.

Нийгмийн сайхан нь нийгмийн хөгжлийн бодит зүй тогтол хийгээд ард

түмний амьдралын үндсэн ашиг сонирхолтой нийцэж байдаг. Нийгмийн

сайхныг ард түмэн бүтээдэг. Нийгмийн сайхны үндэс суурь нь ардчилал

юм.

Аж байдлын сайхан нь нийгмийн сайханд багтаж түүний зуршмал

шинжүүдийг хадгалдаг ч өөрийн өвөрмөц онцлогтой. Хүний амьдралын

зайлашгүй хэсэг болсон гэр орон,ажлын байр, гудамж талбай, нийтийн

үйлчилгээний газар зэрэг нийгмийн бодит амьдрал дах гоо сайхан чанар нь аж

байдлын сайханд ордог. Аж байдлын гоо сайхан чанарыг бий болгоход чухал

нөлөө үзүүлдэг зүйл нь материал баялагийн үйлдвэрлэл юм.

Урлагийн сайхан урлаг бодит байдлыг уран сайхны дүрээр тусгасан тусгал

байдаг учраас сайхан байгаль, нийгмийн гоо сайхны чанаруудыг өөртөө

агуулдаг. Амьдрал бодит байдлыг гоо сайхны үүднээс уран сайхны дүрээр

дамжуулан тусгасан гоо сайхны илэрхийллийг урлагийн сайхан гэнэ. Урлагийн

сайхан нь нэг талаас бодит байдлын гоо сайхан чанар, нөгөө талаас түүнийг

уран сайхны аргаар нэгтгэн дүгнэж дүрслэн үзүүлж байгаа уран бүтээлчийн

авъяас билэг, ур чадвар,үзэл санаа, урлан бүтээх арга барил, дадлага туршлага

зэргээс шалтгаалдаг. Урлаг дан ганц сайн сайхныг ялган үзүүлдэггүй муухайг ч

үзүүлдэг. Bosch: The Garden of Delights (1504) - Prado, Madrid