Download pptx - Swot шинжилгээ

Transcript
Page 1: Swot шинжилгээ

Петровис ХХК-ний маркетингийн судалгаа ба Swot шинжилгээ

LIBERTY сургуулийн магистрант М.Отгонцэцэг

Page 2: Swot шинжилгээ

1. КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА

Page 3: Swot шинжилгээ

1.1 Компаний танилцуулгаПетровис компаний эрхэлдэг гол бизнес нь нефьт бүтээгдэхүүний импорт

бөгөөд Монгол орон даяар нефьт бүтээгдэхүүний нэгдсэн хадгалалт, түгээлт-борлуулалт, тээвэрлэлтийн сүлжээг бий болгож чадсан анхдагч хувийн компани юм. Ийнхүү үйл ажиллагаагаа явуулахдаа бүхий л сүлжээндээ чанарын менежментийг дээд зэргийн түвшинд хангаж ажиллаж байна.

Манай компани Монгол орны өнцөг булан бүрт буюу Баруун, Зүүн, Өмнөд, Дундад, Хангайн бүсүүдэд нийт 400 гаруй шатахуун түгээх станцтай, төвлөрсөн сум суурингуудад нийт 40 шатахууны агуулах-нефть хангамжийн баазтай, эдгээрийн шатахууны чанарт тогтмол хяналт тавих 11 чанарын хяналтын лабораторитой, олон улсын ISO 9001:2000 стандартыг нэвтрүүлсэн итгэмжлэгдсэн 1 лабораторитой үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна.

2004 онд Петровис компани улсын хэмжээнд түгээлтийн сүлжээ бүхий НИК ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг хувьчлах тендер өрсөлдөөнд ялж, тус компанийн ихэнх хувьцааг худалдан авсан. НИК ХК –ийг өөртөө нэгтгэснээр манай компани Монголын ууган нефть компаний баялаг туршлага, нэр хүндийг өөртөө тусгаж, борлуулалтын хамгийн өргөн сүлжээтэй, нефть салбартаа тэргүүлэгч болох боломжтой болсон.

Page 4: Swot шинжилгээ

1.2 Компаний танилцуулга2009 онд “Петровис” ХХК, Нийслэлийн агаарын чанарын алба хамтран

этанол бүхий ЭКО бензиний хэрэглээг дэмжиж, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Оргил Ойл” ХХК-ийн сүүлийн 5 жилийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд монгол хүний оюунд тулгуурлан бүтээсэн түлшний этанолын үйлдвэрийг түшиглэн ЭКО-92 шинэ бренд бензинийг зах зээлд нэвтрүүллээ. Туршилт судалгааны ажил амжилттай явагдснаар ЭКО-92 бензиний хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд хэрэглээгээ даган үйлдвэрлэлийн хэмжээг ч өсгөх, үүнтэй уялдан түлшний этанолыг дагасан бусад салбарууд хөгжих боломж нээгдэж байна.

Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, ирээдүйн газрын тосны нийлүүлэлтийн талаарх асуудал ноцтойгоор тавигдаж байгаа энэ үед тогтвортой өсөлтийн талаарх стратегидаа манай компани улсынхаа эрчим хүчний салбарт буй шинэ боломжуудыг нээх, эрчим хүчийг ариг гамтай хэрэглэх, эрчим хүчний альтернатив эх үүсвэрийг судлах, газрын тосны хайгуул, олборлолтын асуудлуудыг тусгасан. Петровис нийгмийн хариуцлагаа өндөр хэмжээнд хэрэгжүүлэх бодлогын хүрээнд стратегийн зорилтуудаа тодорхойлдог.

Page 5: Swot шинжилгээ

1.3 Компаний стратегиПетровис компани тогтвортой хөгжлийг хангахын тулд дээд зэргийн чанартай

нефть бүтээгдэхүүнийг нийлүүлэх бизнесийн гол үйл ажиллагааныхаа зэрэгцээ Монголын эрчим хүчний салбарт шинэ боломжуудыг нээн илрүүлэх, эрчим хүчний нөөц баялгийг үр өгөөжтэй хэрэглэхэд чиглэсэн төслүүдийг боловсруулах стратегийг баримталж байна.

ТОЛГОЙ КОМПАНИ

ПЕТРОВИС ХХК

ОХИН КОМПАНИ

ПЕТРОМАТАД ХХКСАЛБАР КОМПАНИ

НИК ХК

ОХИН КОМПАНИ

ЮНИГАЗ ХХК

ОХИН КОМПАНИ

ПРАЙМ ДААТГАЛ ХХК

ОХИН КОМПАНИ

ЖЕЙ ЖЕЙ ПИ ХХК

САЛБАР КОМПАНИ

ПЕТРОСТАР ХХК

САЛБАР КОМПАНИ

ПЕТРО ТОС ХХК

САЛБАР КОМПАНИ

ПЕТРО КАРТ ХХК

Page 6: Swot шинжилгээ

1.4 Стратегийн зорилтууд1 •Монголд нефть бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах бизнесээ өргөжүүлэн тэлэх

2 •Газрын тосны хайгуул, ашиглалтын бизнесээ хөгжүүлэх

3 •Эрчим хүчний альтернатив эх сурвалжийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийг чиглүүлэх

4 •Эрчим хүчний салбарт хамтран ажиллах олон улсын стратегийн түншүүдтэй харилцаа холбоогоо хөгжүүлэх

5 •Нийгмийн өмнө хариуцлагатай ажиллах

Page 7: Swot шинжилгээ

1.5 Компаний давуу тал1. Монгол орны өнцөг булан бүрт борлуулалтын өргөн сүлжээтэй /400 гаруй

ШТС/2. Зах зээлд ямагт анхдагч, тэргүүлэгч3. Хадгалалт-агуулахын багтаамжийн хүчин чадлаараа хамгийн том4. Бүтээгдэхүүний хамгийн олон нэр төрөл /ШТМ/5. Нефьт импортлогч компаниудаас хамгийн анх Чанарын Удирдлагын

Тогтолцооны ISO 9001:2001 стандартыг хангасан. Одоогийн байдлаар нефьт импортлогч компаниудаас энэ стандартыг ханган хэрэгжүүлж буй цорын ганц компани юм.

6. Орж ирсэн бүх төрлийн Шатахуун Тослох Материалд чанарын хяналт хийдэг өөрийн гэсэн Улсын нефть, нефтийн бүтээгдэхүүний чанарын итгэмжлэгдсэн лабораторитой.

7. Бүтээгдэхүүний чанарын баталгаа, хэрэглэгчийн сэтгэл ханамжинд илүү их анхаарал тавьдаг.

8. ШТС-ын тоног төхөөрөмж, шинэчлэгдсэн байдлаараа тэргүүлэгч9. Хэрэглэгчиддээ хандсан компанит ажлуудыг байнга зохион байгуулдаг.10.Нефть импортлогч компаниудаас цахим картыг хамгийн анх зах зээлд

нэвтрүүлсэн бөгөөд хот доторх бүх ШТС-уудад болон бүх аймгийн төвүүдэд, 40 гаруй сумдад, нийт 150 ШТС-уудад картаар үйлчилж байна.

11. Нийгмийн хариуцлагыг өндөрт тавьж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Page 8: Swot шинжилгээ

2. МИКРО ОРЧНЫ СУДАЛГАА

Page 9: Swot шинжилгээ

2.1 Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний зах зээл

Манай Улс газар зүйн байрлалаас хамааран нефтийн боловсруулсан бүтээгдэхүүнийг хойд урд хоёр хөршөөсөө нийлүүлдэг.

Сүүлийн жилүүдэд Хятад улсаас авах нефтийн бүтээгдэхүүний импорт өсөх хандлагатай байгаа

90%-95% 5%-10%

Ихэвчлэн ЮКОС НК компаний эзэмшдэг Ангарск болон Ачинск нефт болосруулах үйлдвэрээс гол нийлүүлэлтээ хийдэг.

Page 10: Swot шинжилгээ

Импортоор орж ирж буй нефтийн бүтээгдэхүүн

40%

40%

15%5%

Дизейл Бензин Бусад Тос, тосоол

Бусад төрөлд нь тийрэлтэд хөдөлгүүрийн түлш багтаж байгаа.

ГОЛ НИЙЛҮҮЛЭГЧИДo OAO Газпром, Востокгазпром компани. /Оросын алс дорнын хамгийн том боловсруулах

үйлдвэртэй OAO Ангарскийн Нефть химиийн компани/o OAO Ачинск газрын тосны боловсруулагч, Хойт нефть химийн AO компаны салбар,

ерөнхийдөө AO Юкос эзэмшдэг/o Sibneft JSC –ын эзэмшдэг Омск –ын боловсруулах үйлдвэрo Smann корпорациo Askiazautotrans JSCo Peroilo Shell East Europe Company

Page 11: Swot шинжилгээ

Монгол Улсын газар нутгийг бүсчилсэн хэрэглээ

ЗҮҮН БҮС – 9%

ХАНГАЙН БҮС – 16%

БАРУУН БҮС – 14%

ТӨВИЙН БҮС – 61%

Page 12: Swot шинжилгээ

Нефть компаниудУлаанбаатарт Орон нутагт Нийт

Төвүүд Станцууд Төвүүд Станцууд Төвүүд Станцууд

НИК/Петровис 4 31 40 407 44 436

Магнай трейд 1 19 3 9 4 28

Шунхлай 1 5 - 12 1 17

Жаст ойл 3 12 1 15 3 27

Сод Монгол - 8 - 3 - 11

Жамп - 1 3 2 3 3

Ойн бирж 1 4 - - 1 4

Тас Петролиум 1 - - - 1 -

Бусад 3 28 7 470 10 498

Нийт 14 108 54 918 67 1024

Page 13: Swot шинжилгээ

Шатахууны нийлүүлэлт

Магнай трейд; 15.76%

Петровис, 12.75%

УБ Төмөр зам; 12.54%

НИК ХК; 11.47%Сод Монгол Трейд, 6.03%

А-Жет; 5.74%

Шунхлай Групп; 5.20%

Тас Петролеум; 5.07%

Жаст; 7.14%

Бусад; 18.30%

Page 14: Swot шинжилгээ

Газрын тосны бүтээгдэхүүний импорт

Page 15: Swot шинжилгээ

Нефтийн бүтээгдэхүүний үнэШатахууны үнийн дундаж өөрчлөлтүүд сараар

Шатахуун 2006 он 2007 он 2008 он 2008-9* 2010 2011-11*

Аи-95 930 1100 1200 1830 1480 1740

Аи-76,80 807 834 995 1510 1205 1310

Аи-92,93 877 984 1140 1685 1395 1560

Дизель 979 974 1155 1920 1250 1650

Газ   650 790 1300 950 1120

Монгол улс жилдээ 780 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүнийг гадаадаас импортлон оруулж ирэн дотоодын хэрэгцээгээ хангадаг.2015 он гэхэд энэ хэрэгцээ нь 1 580 – 2 500 сая ам.долларт хүрэх хандлагатай байгааг мэрэгжилтэнгүүд дүгнэж байна.

Page 16: Swot шинжилгээ

2008 оны сүүлч 2009 онд нефть шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр тогвортой бус байсан бөгөөд 1 баррель нефт 55$ оос 153$ болтол өссөн 2009 оны 4 сар гэхэд 35$ болтол буурсан байна. Энэ өсөлтийг мэрэгжилтэнгүүд эдийн засгийн хямралтай холбон тайлбарлаж байна. 2011 оны 11 сарын байдлаар дэлхийн зах зээл дээр 1 баррель нефт 110$ ханштай байна.Мөн олон улсын энергийн ангентлагаас гаргасан судалгаагаар дэлхийн нефтийн нэг өдрийн хэрэглээг 88.2 сая баррель буюу 2010 оны түвшингээс 1.86% -иар өссөн байна.Манай Улсын нэг жилийн хэрэглээ 1 сая тоннболон өссөн байна.

2.2 Гадаад зах зээл

Page 17: Swot шинжилгээ

2.3 Хэрэглэгчийн зах зээлМонгол улс нь 1 564 116 км2 талбай, 2 753 537 хүн амтай бөгөөд хамгийн сүүлийн үеийн статистик мэдээгээр нийт хүн амын 40.0 хувь, тээврийн хэрэгслийн 56.8 хувь нь Монгол улсын газар нутгийн дөнгөж 0,3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод төвлөрч байна.

Улаанбаатар хотод 2011 оны байдлаар нефть инпортолдог компаниудын 14 төв, 108 станц, орон нутагт 54 төв, 918 станц үйл ажиллагаагаа явуулж байна. Манай улсын нефтийн бүтээгдэхүүний нэг жилийн хэрэгцээ 2008 онд 572 сая ам.доллар байсан бол 2010 оны байдлаар 768 сая ам.доллар болж өссөн нь сүүлийн жилүүдэд стратегийн орд газруудыг ихээр ашиглах болсонтой шууд хамааралтай байна.

Page 18: Swot шинжилгээ

2000 2005 2007 2009 2010 2011.8*0

100000

200000

300000

400000

500000

600000

700000

800000

173883

419463501055

615350656351

747563

118420164590 200288

266430 296863379993

Жолоочийн тоо Тээврийн хэрэгслийн тоо

Улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа тээврийн хэрэгсэл болон жолоочийн тоо /2011-8*/

Улсын хэмжээнд 2000 онд 118.4 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байсан бол 2006 онд 177.3, 2010 онд 296.8 мянгад хүрч, сүүлийн 5 жилд 1.6 - 2.5 дахин өссөн. Улсын хэмжээнд 2011 оны 11-р сарын 22-ны байдлаар 83130 тээврийн хэрэгсэл, үүнээс автомашин 75706 импортоор орж ирээд байна. Улаанбаатар хотод 56433 тээврийн хэрэгсэл, үүнээс 55685 автомашин импортлогдсон байна.

Page 19: Swot шинжилгээ

2006 онд

2010 онд 162,7 МЯНГА82.1 МЯНГА

Нийт тээврийн хэрэгслийн 56.8% нь Улаанбаатар хотод байна.

Улаанбаатар хотын хэмжээнд тээврийн хэрэгслийн тоо

2011.11.22 -ны байдлаар 218,4 МЯНГА

Page 20: Swot шинжилгээ

3. МАКРО ОРЧНЫ СУДАЛГАА

Page 21: Swot шинжилгээ

3.1 Улс төр, хууль эрх зүйн орчинУлсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжууд, Засгийн Газраас гаргасан тогтоол, журам, зааврууд үнэ, үнийн бодлогод шууд нөлөөлдөг. Үнийг хэн нэгний хүсэл сонирхолоор тогтоодоггүй бөгөөд ихэвчлэн экспортлогч орны нөлөөгөөр зохицуулагддаг. Үнийг 20 – 30 төгрөгөөр нэмэхэд улс орны инфляцад шууд нөлөөлж үнийн хөөрөгдөл бий болох магадлал өндөр тул улс төрийн давхар хяналтанд барьж байдаг.

ЗАСГИЙН ГАЗАР

БОАЖЯам

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар

Шатахуун импортлогч компани

Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

Page 22: Swot шинжилгээ

3.2 Эдийн засгийн орчинМанай улс зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруй жилийг ардаа орхисон ч эдийн засгийн хувьд бусад импортлогч орнуудаас хараат хэвээр байна. 2010 оны байдлаар импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний 72%-ийг, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 74%-ийг, нефьтийн бүтээгдэхүүний 100% гадны улс орнуудаас худалдан авч байна. Манай эдийн засгийн хувьд хойд, урд хөршөөсөө бүрэн хараат гэж хэлж болох бөгөөд нефьтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт нь Орсын холбооны улсаас бүрэн хараат байгаа нь манай улсын инфляцын өсөлт, бууралт шууд хамааралтай байна. Стратегийн томоохон ордуудыг ашиглалтанд оруулснаар ДНБ-ий бодит хэмжээ 2010 оны эхний улирлаас эхлэн хурдацтай өсч 2010 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 6.4 хувийн өсөлттэй гарсан. 2011 он гарсаар ДНБ-ий бодит өсөлтийн хурд үргэлжлэн нэмэгдэж 1 дүгээр улиралд 9.7 хувь, 2 дугаар улиралд 17.3 хувь, эхний хагас жилийн байдлаар 14.3 хувьд хүрч өссөн нь ойрын жилүүдэд ажиглагдаагүй өндөр өсөлт байв. 2011 оны эхний хагас жилийн ДНБ-ий өсөлтөд хөдөө аж ахуйн салбар 6.0 хувь, аж үйлдвэр, барилгын салбар 10.1 хувь, үйлчилгээний салбар 16.2 хувь, бүтээгдэхүүний шууд татварын хэмжээ 27.1 хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Page 23: Swot шинжилгээ

3.2 Эдийн засгийн орчин

Графикаас харахад 2011 оны эхний хагас жилийн байдлаар үйлчилгээний салбар, бараа, бүтээгдэхүүний шууд татварын хэмжээ ДНБ-ий бодит өсөлтөд хамгийн ихээр нөлөөлсөн байна. Тухайлбал, ДНБ-ий бодит өсөлтийн 7.2 нэгжийг үйлчилгээний салбар, 3.4 нэгжийг бүтээгдэхүүний шууд татварын хэмжээ бүрдүүлсэн байн

Page 24: Swot шинжилгээ

3.3 Инфляц2011 оны эхний хагас жилийн байдлаар инфляцийн түвшин 2010 оны мөн үеэс 6.2 хувиар, Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс 5.5 хувиар тус тус өсчээ2011 оны эхний хагас жилийн инфляцийг бүтцээр задлан харвал 6.2 хувийн өсөлтөд хамгийн их хувь оруулсан бүлэг нь Хувцас, бөс бараа, гутал /1.74 нэгж/; орон сууц, ус, цахилгаан, түлш /1.35 нэгж/; тээвэр /1.08 нэгж/; боловсролын үйлчилгээ /1.02 нэгж/ зэргийн бүлгүүд байна.

Цаашид инфляцийг тогтвортой барих хүрээнд хэрэглээний үнийн индексийн сагсан дахь гол нэрийн бараа, үйлчилгээний нийлүүлэлтийн балансыг тооцож, хангамжийг тогтвортой байлгах, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, дотоодод нефть боловсруулах үйлдвэрийг яаралтай барих зэрэг ажлуудыг хийх шаардлагатай байна.

Page 25: Swot шинжилгээ

3.4 Хүн ам зүйн орчинМонгол Улсын нийт ард иргэдийн 59% нь ажил хөдөлмөр эрхэлдэг, 27.2% нь жолооны үнэмлэх авсан, 7.2% нь хувьдаа тээврийн хэрэгсэлтэй, 20% нь автомашин эзэмших сонирхолтой буюу жолооны үнэмлэхтэй иргэд байна. Үүнээс өдөр тутам замын хөдөлгөөнд автомашин жолоодон хөдөлгөөнд оролцдог 12.7%, өдөр тутам тээврийн хэрэгслээр зорчдог 43,6%, гэртээ, малчин, өвчтэй гээд тээврийн хэрэгсэл ашиглаад байдаггүй 43.7% нь байна. Мөн улс орны эдийн засаг бэхжиж худалдан авах чадвар сайжирч байгаагаас жил тутам тээврийн хэрэгслийн тоо өсөх хандлагатай байна.

Петровис компаний хувьд 700 гаруй ажилчидтай бөгөөд тэдгээрийн ар гэр, нийгмийн асуудлыг давхар хариуцан ажиллаж байдаг.Энэ талаар ажиллах нэмэлт боловсон хүчнийг бий болгож ажилчин албан хаагчидын дунд орон сууцны судалгааг зохион байгуулж байсан.

Page 26: Swot шинжилгээ

3.5 Шинжлэх ухаан, технологийн дэвшил

Манай компани нь газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн технологи, үйл ажиллагааны аргачлал, MNS 4633-2006 Монгол улсын стандартад заасны дагуу ОХУ-аас импортоор хүлээн авч байгаа автобензин, дизель түлшийн технологийн дамжлага бүрт чанарын хяналтыг тогтмол явуулж ирсэн. Одоогоор Улаанбаатар хотод 1 улсын итгэмжлэгдсэн төв лаборатори, хөдөө орон нутгийн НХСалбаруудад 11 ш суурин лаборатори, 8 ш зөөврийн лаборатори олон улсын ISO, АSTM, Оросын GOST ба Монголын MNS стандартуудын дагуу нийт 21 үзүүлэлтээр вагонцистерн, автоцистерн, агуулахаас сорьц авч шинжлэн чанарын байдлыг тодорхойлдог. Тухайлбал, автобензинд: октаны тоо, найрлагын бүрэлдэхүүн, усанд уусах хүчил, шүлт, ус, механик хольц, ханасан уурын даралт, зэс хавтгайн тэсвэр гэх мэт, дизель түлшинд: цетаны тоо, царцах булингартах температур, шүүгдэх коэфициент, дөл үүсгэх температур, зууралдлага, ус механик хольц, усанд уусах хүчил шүлт гэх мэт болно.

ЧАНАР ТЕХНОЛОГИ

Page 27: Swot шинжилгээ

Шатахуун хүлээн авахад:Гадаадаас вагонцистернтэй шатахууныг хүлээн авахдаа вагонцистерн тус бүрт ус байгаа эсэхийг шалгаж тодорхойлно. Ижил төрлийн чанарын паспорттой ирсэн 4 вагонцистерн тутмаас 1 хяналтын дээж авч шинжилгээ хийн дүгнэлт гаргасны дараа шатахууныг хүлээн авна.Бөөнөөр ачихад:Шатахуун агуулахад бууж тодорхой хугацаа өнгөрсний дараа дахин дээж авч шинжилгээ хийснээр агуулахаас автоцистернд ачих зөвшөөрөл өгч, ачигдсан ачаа бүрт чанарын паспорт дагалдуулан илгээдэг.Тээвэрлэхэд:Автоцистернээр тээвэрлэгдэн ШТС-д хүргэгдэхэд ШТС-ын ажиллагсад ус тунадас, механик хольцыг тодорхойлон, чанарын паспортод бичигдсэн үзүүлэлтүүдийг шалгаж хүлээн авдаг.Хадгалахад:ШТС-уудад шатахууны чанар алдагдах, бохирдохоос урьдчилан сэргийлж Улаанбаатар хотын ШТС-уудад сар бүр 1 удаа, хөдөө орон нутгийн ШТС-уудаас улирал бүр 1 удаа тодорхой графикаар дээж авч шинжилгээ хийж чанарыг хянадаг.Түгээхэд:Манай компанийн ШТС-уудаас дээрх чанарын хяналтыг дамжсан, стандартын шаардлагыг бүрэн хангасан цэвэр шатахуун хэрэглэгчийн автамашины бакад цэнэглэгдэж байна.

Технологийн дамжлагуудад чанарыг хянахдаа:

3.5 Шинжлэх ухаан, технологийн дэвшил

Page 28: Swot шинжилгээ

3.6 Байгаль орчны нөлөөлөл

Байгаль орчин хамгаалал, галын аюулгүй ажиллагааны талаарх бодлогоПетровис, НИК компаниуд байгаль орчин хамгаалал, галын аюулгүй ажиллагааны талаарх бодлогыг хэрэгжүүлэхээр 2008 онд тусгай хөтөлбөр зарласан.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ТАЛААРХ БОДЛОГО

• Байгаль хамгаалал, ажлын байрны аюулгүй орчин, галын аюулгүй ажиллагааны талаарх зааврыг батлах. • Хог хаягдлын менежментийн талаар заавар өгөх, сургалт явуулах. Ажлын аюулгүй орчинг хангах талаар сургалт явуулах• Нарийн мэргэшлийн тоног төхөөрөмжийг ажиллуулах дэлгэрэнгүй гарын авлага тараах. • Шатахуун хадгалах цистерн, тоног төхөөрөмжийг суурилуулах, засвар үйлчилгээ явуулах үйл ажиллагаатай холбогдсон заавар, сургалт зохион байгуулах• Стандартчилсан ажлын хувцсаар ажилчдыг хангах • Орон нутгийн салбаруудад сургалт явуулах танхим гаргах зэрэг арга хэмжээг оруулав.

ХӨТӨЛБӨР

Page 29: Swot шинжилгээ

3.6 Байгаль орчны нөлөөлөл

Багануур, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Ховд, Увс, Дархан, Орхоны салбарууд, Петровис Трейдинг, Петростар компанийн агуулахын ажилчид, автоцистерны жолооч, ШТС-ийн ажилчдыг мэргэжлийн сургалтад хамруулсан. Жил бүр инжениирингийн газраас нарийн мэргэшлийн ажилчдад ажлын онцлогт тохирсон сургалтын хөтөлбөрийг гарган хүргүүлдэг.Компаниас ажилчдаа ажлын шаардлагын дагуу ажлын хувцас, дагалдах хэрэгслээр хангадаг. Галын аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу ШТС, агуулахуудад зайлшгүй байлгах ёстой гал унтраах тоног төхөөрөмж, тэдгээрийн ажиллагааны талаар системтэйгээр шалгалт хийдэг. Шатахуун асгарсан тохиолдолд илрүүлэх, асгарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөрсний сорьцыг тогтмол авч, лабораторид шинжлүүлж байна.Онцгой байдал үүссэн тохиолдолд ажиллах багийг томилсон.

Хэрэгжилт, хяналт:

Page 30: Swot шинжилгээ

4. SWOT шинжилгээ

Page 31: Swot шинжилгээ

SWOT шинжилгээ

ДАВУУ ТАЛ/Strength/

ДАВУУ ТАЛ/Strength/

СУЛ ТАЛ/Weakness/СУЛ ТАЛ/Weakness/

АЮУЛ/Threats/АЮУЛ/Threats/

БОЛОМЖ/Opportunities/

БОЛОМЖ/Opportunities/

Page 32: Swot шинжилгээ

SWOT шинжилгээ

ДАВУУ ТАЛ

/Strength/

• МУ-ын газар нутгийг бүрхсэн өргөн сүлжээ, ШТ станцтай• Хадгалалт, агуулах хамгийн том багтаамжтай• Улсын нефть, нефтийн бүтээгдэхүүний чанарын итгэмжлэгдсэн лабораторитой.• Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO 9001:2001 стандартыг хангасан.

СУЛ ТАЛ

/ Weakness /

• Экспортлогч компаниас 100 хувийн хараат• Ажиллах хүч цөөн

БОЛОМЖ

/Opportunities/

• Нефтийн бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх• Дотооддоо нефтийн бүтээгдэхүүн боловсруулж, нийлүүлэх• Хайгуул, олборлолт хийх

АЮУЛ

/ Threats /

• Шинэ өрсөлдөгч орж ирэх• Валютын ханш унах• Нефтийн бүтээгдэхүүний чанар буурч, хомсдол бий болох

Page 33: Swot шинжилгээ

Ìàðêåòèíãèéí ¿éë àæèëëàãàà íü:

• Ìàðêåòèíãèéí òºëºâëºãººã áîëîâñðóóëæ, ñòðàòåãè áîäëîãûã

òîäîðõîéëîõ

• Ñòðàòåãè áîäëîãûã õýðýãæ¿¿ëýõ

• Õýðýãæèëòûã õÿíàõ, ä¿ãíýõ ãýñýí äàðààëëààð ÿâàãääàã

Ìàðêåòèíãèéí òºëºâëºãººã áîëîâñðóóëæ, ñòðàòåãè áîäëîãûã

õýðýãæ¿¿ëýõèéí òóëä áîäèò ìýäýýëýë äýýð òóëãóóðëàñàí çàõ

çýýëèéí ñóäàëãàà õèéõ ÿâäàë þì. Çàõ çýýëèéã ñóäëàñíû ¿íäñýí äýýð

ò¿¿íä ä¿ãíýëò õèéæ, ÿìàð áîäëîãî áàðèìòëàõàà øèéäâýðëýäýã áà

õýðýãæ¿¿ëýõ àðãà õýðýãñëèéã íàðèéí òîäîðõîéëæ ºãäºã.

Page 34: Swot шинжилгээ

Маркетингийн төлөвлөлтПетровис ХХК нь өөрийн худалдаалж буй бүтээгдэхүүнээ зах зээл дээр :• Чанартай • Найдвартай • Баталгаатай • Түргэн шуурхай хүртээх• Зах зээл дээрх цар хүрээгээ тэлж, өргөжүүлэх зорилго тавин

ажиллаж байна.Перовис ХХК нь зах зээл дээр хэдийнээ олноо танигдсан бөгөөд одоогийн байдлаар түүнийгээ хэрхэн ахиц гарган ажиллах, бүтээгдэхүүний борлуулалтаа хэрхэн ямар бодлогоор нэмэгдүүлэх, байр сууриа баталгаажуулах талаар ажиллаж байна. Гаднаас импортлож оруулж ирж байгаа бүтээгдэхүүний тоогоо нэмэгдүүлэх бүтээгдэхүүний үнийн урамшуулалыг баяр ёслолын үеэр явуулдаг. Үнийн уян хатан бодлого боловсруулж хэрэгжүүлэх, хамтран ажиллагч байгууллага хамт олныг урамшуулал, хөнгөлөлтийн үйлчилгээгээр шагнаж байгаа нь зах зээлийг өөртөө татах үйлчилгээг идэвхижүүлж байна.

Page 35: Swot шинжилгээ

Хувиарлалтын сувагПетровис ХХК нь зах зээл дээр хөдөө орон нутаг, аймаг,

суманд салбараа байршуулан өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ

түгээдэг.

Энэхүү үйл ажиллагааг явуулахдаа “бүтээгдэхүүнээ үйлчилгээний

цэг рүү найдвартай байдлаар тээвэрлэх хадгалах мөн худалдан

авагч талдаа хүргэж өгөх” зах зээлийг тэлэхийн тулд

бүтээгдэхүүндээ хямдрал зарлаж шинэ хэрэглэгчийг өөртөө татах

зэрэг үйлчилгээ үзүүлж байна.

Хүн ихээр суурьшсан газар борлуулатын хэмжээг өсгөхийн

тулд маркетингийн үйл ажиллагааг идэвхижүүлэх хэрэгтэй.

Бүтээгдэхүүнийг оновчтой байршуулах нь зах зээлийг тэлэхтэй

чухал холбоотой юм.

Page 36: Swot шинжилгээ

Идэвхижүүлэлт • Èäýâõæ¿¿ëýëò áà çàð ñóðòàë÷èëãààíû áîäëîãî

• Ýíý íü áàéãóóëëàãà ººðñäèéí á¿òýýãäýõ¿¿í ¿éë÷èëãýýíèé òàëààð ìýäýýëýë ºãºõ,

ÿòãàõ, ñàíóóëàõ, óðàìøóóëàõ çîðèëãîîð õèéæ áàéãàà áàéãóóëëàãûí ç¿ãýýñ õèéæ

áàéãàà ¿éë àæèëëàãààíû áîäëîãî þì.

• Áîðëóóëàëòûã èäýâõæ¿¿ëýõ 4 àðãà áàéäàã.

• Áàéíãûí õýðýãëýã÷äèéã áèé áîëãîõ

• Ìýäýýëýë, çºâëºãºº ºãºõ

• Áîðëóóëàëòûí óðàìøóóëàë ºãºõ

• Áèå÷èëñýí õóäàëäàà õèéõ

• Öàã õóãàöàà, îð÷èí ººð÷ëºãäºõèéí õèðýýð õýðýãëýã÷èéí ñîíèðõîë áàñ ººð÷ëºãäºæ

áàéäàã. Èéìýýñ õýðýãëýã÷äýý àëäàõã¿éí òóëä ñàéí õàðèëöàà õîëáîîã áèé áîëãîõ

õýðýãòýé. Èäýâõòýé ¿éë÷ëýõ õàðèëöàà áèé áîëãîõûí òóëä ¿ð ºãººæòýé

ñóðòàë÷èëãààíû ñóâãèéã ñîíãîí, óðàìøóóëàëûí õºòºëáºðèéã áîëîâñðóóëàõ

øààðäëàãàòàé.

Page 37: Swot шинжилгээ

• Монголын Үндэсний Статистикийн хорооны “Статистик 2010” эмхтгэл• Замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал 2010 танилцуулга• Петровис, Ник компаний 70 жилийн ойн танилцуулга

• http://www.petroleum.mn• http://www.oil-price.net• http://www.petrovis.mn• http://www.mrpam.gov.mn• http://www.gogo.mn

НОМ ЗҮЙ

Ашигласан ном, танилцуулга

ашигласан ном, интернэт хаяг

Page 38: Swot шинжилгээ

АНХААРАЛ ХАНДУУЛСАНДБАЯРЛАЛАА


Recommended