27
ГРАФИК ДИЗАЙН БА ЗУРГИЙН БОЛОВСРУУЛАЛТ PHOTOSHOP CS3 Лекц ДИЗАЙН – энэ үг хүн бүхэнд дотно танилынх нь нэр шиг сонсогдоно. Учир нь дизайн хүний өдөр тутмын хэрэглээ болсноороо өнөөдөр нийгмийн хөгжлийн нүүр царайг харуулах нэг толь болж байна. Та өглөө эрт сүүлий үеийн загварын орноосоо босч, шилдэг хэв маяг бүхий хувцсаа өмсч, сонин хэлбэртэй цүнхээ барьж өвөрмөц хийцийн сууцнаасаа гараад, орчин үеийн сонгодог загварын тэргээрээ гял цал хотын гудамжаар хурдлан давхиж, ажлын тухлаг байрандаа очдог болжээ. Товчоор хэлэхэд, өнөөгийн соёлт ертөнцийг дизайнгүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Улс нийгэм, үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, хүний оюун санаа өргөжин тэлэхийн хэрээр хүмүүс аливаа зүйлд шинийг эрж хайх нь хэвийн үзэгдэл боллоо. Юм бүхнийг урьдчилан төлөвлөж, нарийн судалгаа хийж, өнгө үзэмж, хэв загварын хувьд гойд, хямд төсөр, эдэлгээ сайтай шинэлэг бүтээгдэхүүний төлөө ухаан бодлоо уралдуулж байна. Энэ нь дизайны өрсөлдөөн, дизайны үр шим юм. Дизайн нь хүний ажил алба, ахуй амьдрал, өмсөх зүүх бүхий л хэрэглээнд гүнзгий нэвтрэн оржээ. Тиймээс хүмүүс дизайныг сонирхож, түүний тухай мэдлэг, мэдээллийн хойноос эрэл хайгуул хийх болсон нь зүйн хэрэг билээ. Манай орны хөгжлийн давалгаа ч энэ эрэлт хэрэгцээг буй болгосон төдийгүй, хүн бүхэн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хүсэл эрмэлзлэлийн галыг өрдөж байна. Дизайн нь бидний дотно танилаар зогсохгүй өдөр тутмын хэрэгцээ шаардлага болж эхэллээ. Сайхан нь хүний оюун санаанд гэрэл гэгээ нэмэж, амьдралдаа итгэлтэй, өөдрөг бодолтой явах хүчийг өгдөг. Тиймээс нэг мэргэн хүн “Гоо сайхан ертөнцийг аварна” гэж хэлэхэд хүрсэн биз. Дизайн нь энэ нэр томъёогоор нэршихээсээ өмнө хүн төрөлхтний байнгын дагуул байсаар ирсэн. Хүн төрөлхтөн хэрэглэж байгаа бүх зүйлээ өнгө Хуудас 1

Photoshop Cs3

Embed Size (px)

Citation preview

Page 1: Photoshop Cs3

ГРАФИК ДИЗАЙН БА ЗУРГИЙН БОЛОВСРУУЛАЛТ PHOTOSHOP CS3

Лекц

ДИЗАЙН – энэ үг хүн бүхэнд дотно танилынх нь нэр шиг сонсогдоно. Учир нь дизайн хүний өдөр

тутмын хэрэглээ болсноороо өнөөдөр нийгмийн хөгжлийн нүүр царайг харуулах нэг толь болж

байна.

Та өглөө эрт сүүлий үеийн загварын орноосоо босч, шилдэг хэв маяг бүхий хувцсаа өмсч,

сонин хэлбэртэй цүнхээ барьж өвөрмөц хийцийн сууцнаасаа гараад, орчин үеийн сонгодог загварын

тэргээрээ гял цал хотын гудамжаар хурдлан давхиж, ажлын тухлаг байрандаа очдог болжээ.

Товчоор хэлэхэд, өнөөгийн соёлт ертөнцийг дизайнгүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Улс нийгэм,

үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, хүний оюун санаа өргөжин тэлэхийн хэрээр хүмүүс аливаа зүйлд

шинийг эрж хайх нь хэвийн үзэгдэл боллоо. Юм бүхнийг урьдчилан төлөвлөж, нарийн судалгаа

хийж, өнгө үзэмж, хэв загварын хувьд гойд, хямд төсөр, эдэлгээ сайтай шинэлэг бүтээгдэхүүний

төлөө ухаан бодлоо уралдуулж байна. Энэ нь дизайны өрсөлдөөн, дизайны үр шим юм. Дизайн нь

хүний ажил алба, ахуй амьдрал, өмсөх зүүх бүхий л хэрэглээнд гүнзгий нэвтрэн оржээ. Тиймээс

хүмүүс дизайныг сонирхож, түүний тухай мэдлэг, мэдээллийн хойноос эрэл хайгуул хийх болсон нь

зүйн хэрэг билээ. Манай орны хөгжлийн давалгаа ч энэ эрэлт хэрэгцээг буй болгосон төдийгүй, хүн

бүхэн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хүсэл эрмэлзлэлийн галыг өрдөж байна.

Дизайн нь бидний дотно танилаар зогсохгүй өдөр тутмын хэрэгцээ шаардлага болж эхэллээ.

Сайхан нь хүний оюун санаанд гэрэл гэгээ нэмэж, амьдралдаа итгэлтэй, өөдрөг бодолтой явах

хүчийг өгдөг. Тиймээс нэг мэргэн хүн “Гоо сайхан ертөнцийг аварна” гэж хэлэхэд хүрсэн биз.

Дизайн нь энэ нэр томъёогоор нэршихээсээ өмнө хүн төрөлхтний байнгын дагуул байсаар ирсэн.

Хүн төрөлхтөн хэрэглэж байгаа бүх зүйлээ өнгө үзэмжтэй, эдэлгээ сайтай болгохын төлөө бүхий л

түүхийнхээ туршид тэмцэж байлаа. Энэ шүтэлцээ нь хэрэглээний урлаг болох дизайныг төрүүлсөн

юм.

Хэл зүйн талаасаа дизайн нь Design гэсэн төсөл хийх, зурах, бодож сэтгэх, төсөл,

төлөвлөгөө, зураг гэсэн олон утга бүхий үгнээс гаралтай бөгөөд сонирхолтой нь энэ үгэнд дээрх

утга санаа бүгд нийлж нэгджээ. Зарим судлаачид Designo гэсэн итали үгнээс үүсэлтэй гэдэг.

Үйлдвэржүүлэлт эх үндсээ авсан XIX зууны дунд үеэс дизайны жинхэнэ түүх эхэлсэн гэж үздэг.

“Дизайн гэдэг нь бодит хэрэглээнд зориулагдсан, өөрийн гэсэн мөн чанар бүхий өвөрмөц хэв

маяг, хэлбэрийг нэгтгэсэн нөхцөл орчин мөн”

Дизайн нь эрэлт хэрэглээтэй холбоотой, түүнд зориулагдаж байдаг зүйл юм. Гэхдээ зүгээр нэг

хэрэглээ бус харин ямар нэг үзэл санааны илэрхийлэл дүр хэв маягийн цогц илэрхийлэл байж

илэрхийлэл дүр хэв маягийн цогц илэрхийлэл байж сая дизайныг тодорхойлно. Машины загвар л

Хуудас 1

Page 2: Photoshop Cs3

гэхэд аян замынх уу, ажил хэргийнх үү эсвэл гэр бүлд зориулагдсан уу гэдгээсээ шалтгаалан

бүтээгдэнэ.

Хамгийн сайн дизайныг үнэ цэнээр нь биш, орчинтойгоо, хэрэгцээ шаардлагад хир

цохицсоноор нь үнэлдэг. Хямд төсөр зүйлээр урлаж хийсэн шилдэг бүтээл нь сайн дизайн юм. Ахуй

амьдралд хамгийн ойр, хүмүүсийн хэрэгцээг дээд зэргээр хангаж чадахуйц байх нь дээрх санааны

гол цөм юм. Хэрэгцээ шаардлага шилдэг дизайныг төрүүлдэг. Дизайны бол бидний амьдрал юм.

СТИЛЬ. Дизайн нь стильтэй гүнзгий холбоотой, аливаа уран бүтээлийн мөн чанар, уран

сайхны илэрхийлэлийн хэрэглүүр, дүрийн цогцын ерөнхий шинж, тухайн бүтээлчдийн арга барилын

хэв маяг, олон цаг үеийн уран бүтээлийн давтагдашгүй чанар зэрэг зүйлсийг стиль гэдэг.

Стиль, дизайн хоёр харилцан шүтэлцэж, өнөө үед ч аливаа бүтээгдэхүүн, уран бүтээлийн төрх

шинжийг илэрхийлж байна. Стиль нь уран бүтээлчийн ертөнцийг үзэх үзэл, арга барил, урлаг

нийгмийн болон түүх соёлын хэлбэр, хэв маягийн бүтцийн үндэс суурь болдог.

Уран сайхны чиг хандлага, уламжлалын эрин үеийн шинж төрхийг тухайн үеийн бүтээл гэж үздэг.

Дизайны түүхээс.

Дизайны түүхийг техник, эдийн засаг, гоо зүй, сэтгэл судлал, соёл, экологи, нийгмийн хөгжлийн

хүчин зүйлээс салгаж ярих аргагүй юм. Дизайны түүх нь аливаа зүйлсийн хэлбэр дүрсийн өөрчлөлт,

хүн төрөлхтөн байгаль ертөнцтэй хэрхэн харьцаж, түүнийг ахуй амьдралдаа яаж хэрэглэн,

үйлдвэрлэл эрхлэж ирсний түүх, амьдралын хэв загварын хувьсгал, хүн төрөлхтөний соёл иргэншил

хөгжиж ирсэний түүх юм. Эндээс дизайн ямар өргөн агуулгатай, ямар их ач холбогдолтой зүйл

болохыг тодорхой харж болно. “Хамгийн анхны дизайнер” гэгддэг агуу их зураач Леонардо Да

Винчи 1452 онд мэндлээд, 1519 онд өөд болох хүртлэ суут бүтээлүүдээ туурвиж үлдээсэн.

1752 онд Бенжамин Франклин цахилгаа эрчим хүчийг анх нээсэн нь шинжлэх ухааны ололт, дизайн

түүхэнд тэмдэглэгдсэн сод бүтээлүүдийн тоонд оржээ. 1765 онд Жеймс Уатт уурын хөдөлгүүрийг

бий болгосноороо техникийн хувьсгалыг эхлүүлсэн юм. 1844 онд Самуэль Морз анхны цахилгаан

мэдээ явуулсан нь өнөөгийн бидэнд сонин биш санагдаж болох боловч цахилгаан холбооны эхийг

анх тавьсан түүний гавьяа зүтгэл агуу их юм. 1893 онд Рудольф Дизель өөрийн алдраар нэршсэн

хөдөлгүүрийг бүтээсэн.

Дээрх цөөхөн баримтаас үзэхэд шинжлэх ухаан, техникийн хамгийн шилдэг ололт бүхэн

дизайнтай хамт мэндэлж, хүний хэрэгцээ шаардлага, шинэ техник, технологи, дизайныг төрүүлдэг

бичигдээгүй хууль үе дамжин хэрэгжиж ирсэнийг харуулж байна.

ГРАФИК ДИЗАЙН.

График дизайн нь 1920 оны үед Герман улсад хөгжиж эхэлсэн. График дизайныг Харааны

Урлаг гэдэг. Хүн бүр ямар нэг хэмжээгээр өөрөө өөртөө дизайнер юм. Өөрийн хэрэглэдэг зүйлийн

Хуудас 2

Page 3: Photoshop Cs3

өнгө чимэглэлийг тохируулах өрөөнийхөө өнгийг солих, зэрэгт сонголт хийхэд дизайны зөв шийдэл

шаардагдана. Ном, сэтгүүл, сурталчилгааны материал, сав баглаа боодлын, таних тэмдэг, кино

телевизийн нэр, зурагт хуудас, үзэсгэлэнгийн чимэглэл бүгд график дизайны шийдлээр бүтдэг.

ЗОХИОМЖ. Зохиомж гэдэг ухагдахун нь компослог гэдэг латин үгнээс гаралтай бөгөөд орчуулбал найруулах зэрэгцүүлэх жишиж эмхэтгэх өрж байрлуулах хэсэг хэсэг зүйлсийг тодорхой дарааллаар нэгдмэл байдалд оруулах гэсэн өргөн утга илэрхийлнэ. Энэ ухагдахуун нь уран зохиол, театр кино, дүрслэх урлаг, уран барилга, хөгжим, дизайн зэрэг урлагийн бүх салбарт өргөн хэрэглэгдэж тэдгээрийн сайхны илэрхийллийн гол хүчин зүйл болдог.

УРЛАГ. Урлагийн тухай ойлголт нь бол маш өргөн янз бүрээр ярьдаг. Урлаг нь олон төрлөөр хөгжиж байдаг. Урлаг нь бодит байдлыг уран сайхны дүрээр илэрхийлсэн тусгал бөгөөд нөгөөтэйгүүр хүний оюун ухааны дээд оргил хийсвэрлэх сэтгэлгээний бодит биелэл байдаг.

ВЕКТОР зураг ба РАСТР дүрслэл.

График зургийн програмд ашиглаж буй бүх зургийг ерөөсөө цэгэн (растр) ба вектор (объектийн)

гэж үндсэн хоёр хэсэгт хувааж болно.

Растр график: Растерын графикыг цэгэн дүрслэл гэж нэрлэж болно. Растерын графикийн

компьютер, дэлгэц, сканнер зэрэг төхөөрөмж үүсэхээс олон зуун жилийн өмнө хүмүүс түүнийг өдөр

тутмын амьдралдаа ашигладаг байжээ.

Олон зууны турш зураач, гар урчуудын ярьдгаар масштаб татах буюу “тор”-ын

байгууламжаар туурган хивс, ханын шилэн шигтгэмэл зэргийг урлан бүтээж байв. Монгол

бүсгүйчүүлийн хэрээсэн оёдлоор давуун дээр өнгө алаглуулан оёдог уран хатгамал бол мөн л энэхүү

цэгэн дүрслэлийн арга билээ. Хэдий олон жижиг хэрээсээр (нүдээр) уг хатгамалыг хийсэн байна

зураг амьд мэт болдог нь ийм учиртай.

Давуу тал: Растерын графикын чухал чанар нь Фотолог чанар юм. Уран зургийн

Сул тал: дискийн нэгж багтаамжид зай их эзэлдэг, зургийг томруулах зэрэг өөрчлөлтөнд зургийн

нягтрал өөрчлөл орох, мөн зургийн хөвөөгөөр хөрөөний ир шиг шатлагдсан өнгө үүсдэг нь дүрсийн

гажуудал бий болгоно. Растр төхөөрөмжийн нэгэн жишээ нь Монитор буюу дэлгэц юм.

Вектор график: Вектор графикт бүх зургууд нь математик объектын төрлүүд болох

зураасаар илэрхийлэгддэг. Вектор график нь өөртөө цэгэн графикийн зургуудыг багтаадаг.

Давуу тал: дискний нэгж багтаамжид илүү их мэдээлэл багтаадаг, зургийг хүссэн хэмжээгээр

томруулж өөрчлөхөд дүрсийн гажуудал гардаггүй зэрэг.

ЦЭГИЙН НЯГТРАЛ, ПИКСЕЛ.

Дүрсийн цэг бүхэнд тодорхой тооны цэг харгалзах ба үүнийг Пиксел гэнэ.

Хуудас 3

Page 4: Photoshop Cs3

Дэлгэцийн нэгж уртад хэдэн пиксел оногдож байна гэдгийг Цэгийн нягтрал гэх ба үүнийг инч дэх

пикселээр ppi (pixel per inch) нэгжээр хэмжинэ. Жишээ нь 800x600 пиксел нь 72 ppi бол 1024x768 нь

96 ppi болно. Дэлгэцэнд харагдаж буй зургийг файл болгон хадгалахдаа зурагт орсон пикселийн инч

дэх тоог цэгээр хэмжиж гаргадаг бөгөөд үүнийгээ dpi (dots per inch) гэнэ.

ЗУРГИЙН ФОРМАТ буюу зургийн “ХЭЛ”

Яагаад улс бүр өөр, өөрийн бичигтэй байдаг вэ? Өөр өөрийн хэлтэй учраас тэр. Жишээ нь манайхан

оросоос кирилл цагаан толгойг авахдаа ө, ү үсэг нэмж оруулсны учир нь манай хэлний онцлогоос

шалтгаалсан хэрэг. Тэгэхлээр компьютерийн програм бүр өөр өөрийн онцлогтой учраас бас л формат

буюу “хэлтэй” байхгүй бол болохгүй нь ээ. Тиймээ форматгүй бол аливаа зураг буюу мэдээллийг

хадгалах, дамжуулах, бололцоогүй юм.

PSD формат: .psd энэ нь Photoshop ын дотоод стандарт формат.

TIFF формат: /Tagged Image File Format/ зургийн файлыг ямар ч алдагдалгүйгээр 20-40% нягтруулан

шахаж чаддаг. Зураг болгон гэсэн үг. Санах ойд бага зай эзэлнэ.

JPEG формат: 1991 оноос буюу интернэт дэлхий дахинаа түгж эхэлснээс хойш өнгөт фото зургийг

яаж интернетээр дамжуулах вэ хэмэн олон газар буурьтай судалгаа хийсний дүнд 1992 Joint

Photographic Expect Group-ынхэн мэдээллийг дээд зэргээр шахах JPEG форматыг гаргасан.

EPS формат: Растр болон Вектор зэрэг програмын форматуудын солилцооны EPS /Encapsulated

PostScript/ формат юм.

PDF формат: Adobo компаний боловсруулсан PDF /portable document format/ формат нь програм

хоорондын солилцооны хамгийн орчин үеийн “хэл” бөгөөд Acrobat Reader хэмээх програмын

тусламжтайгаар PDF файлыг уншдаг.

AI, CDR, PNG гэх мэт олон форматууд бий.

PHOTOSHOP CS 3 програм

ТҮҮХ: Thomas Knoll 1987 онд Мичиганы их сургуульд эрдмийн зэрэг хамгаалахаар сууж

байхдаа мэдээллийг дэлгэцэнд гаргах талаар хэдэн код (програм) зохиож бичсэн нь хар цагаан

дэлгэц дээр зургийг хагас тоноор илэрхийлэх боломжийг нээжээ. Энэ нь хэдийгээр түүний эрдмийн

ажилтай холбоогүй ч гэрийнхээ энгийн нэг MACPLUS компьютер дээр чөлөөт цагаараа суун цааш

судалсан нь Photoshop төрөх угтал болжээ. Хэсэг хугацааны дараа нэмэлт модуль буюу Plug-ins –ийн

санаа анх гарч ирсэн төдийгүй, Levels, Color Balance, Hue and Saturation зэрэг өнөөдөр бүхэнд танил

болсон зураг засах боломжууд шил шилээ даран төрж эхэлсэн. Photoshop 1.0 Macintosh дээр ажиллах

зориулалттай байсан. Photoshop 4.0 гарах үед өрсөлдөгч Aldus өөрийнх нь нөмөрт орж ирснээр

тэдний бодож боловсруулсан зурагт уран сайхны боловсруулалт хийх Artistic, Brush, Strokes, Sketch

Хуудас 4

Page 5: Photoshop Cs3

зэрэг эффектийг эзэмших эрх нээгдсэн төдийгүй, маш олон жижиг компани plug-ins хэмээх нэмэлт

програмудыг зохиож нийлүүлэх болжээ.

ОНЦЛОГ, ТӨРӨЛ:

Цэвэр зураг засварын програм юм.

Photoshop 7, Photoshop CS (Creative Suite)

2007 онд Photoshop CS3 шинээр гарч ирсэн. Photoshop CS3 Extended хувилбар нь видео файл

боловсруулах болон гурван хэмжээст дүрстэй ажиллахаар өөрчөгдсөн нь Photoshop –ийн түүхэнд анх

удаагийнх юм. Photoshop CS3 (10.0) –ийн гол гол шинэчлэл: Adobe Photoshop CS3-ийн гол

өөчлөлтийн чиглэлийн нэг нь улам улмаар Вэб дизайн хийх болон электрон хэвлэн нийтлэлд

зориулагдсан байна.

1. Цоо шинэ интерфейс: Палитруудыг эвхээстэй байдлаар хураангуйгээр, цонх хэлбэрээр

хооронд нь холбон зүүн хажууд дээш эгнүүлэн байрлууснаар тэдгээрийг хэрэгтэй үедээ нээж,

хэрэггүй үедээ хаан цомхотгож ажиллах боломжтой.

2. Adobe Bridge 3. Дангаараа ажилладаг зураг дэлгэх энэ шинэ програмын тусламжтайгаар

хэрэгтэй зургийг хайж олох, хэд хэдэн зургийг нэг цонхонд нэгтгэх, хайж олох

3. Ухаантай фильтрүүд (Smart Filters)

4. Видео дүрс боловсруулах /Animation палитр/

5. Гурван хэмжээст зураг дүрсийг боловсруулах ба импортлох

Photoshop CS4 ерөнхийдөө CS3 ижил, 64 bit болон 32 bit үйлдлийн систем, болон Vista, Windows 7

зэргийг дэмжинэ. Photoshop CS5 хувилбар 2010 оны дундуур гарна.

БИД Photoshop CS3 програмын тусламжтайгаар:

- Бүх төрлийн дижитал фотозураг засвар, өнгөний засвар, зураг чөлөөлөх, зураг зүйх, хуучин

зураг сэргээх, будах, хөрөг зургийг сайжруулах, гэрэл зурагт өнгө, засварын эффект оруулах,

гэрэл зурагт дизайны эффект хийх, анхан шатны энгийн эвлүүлэг, мэргэжлийн шатны

түвэгтэй эвлүүлэг, рекламын дизайн, зурагт хуудас, меню, уран бийр ашиглах төрөл бүрийн

эх бэлтгэх, лого, номын нүүр, плакат, зурагт хуудас, нэрийн хуудас, тектэн эффект, 3D, вэб

дизайн хийх зэргийг эзэмших болно.

- Цэсийн мөр: энд програмын бүх командыг үйлчлэх хүрээгээр нь бүлэг болгон хураангуйлсан

байна. Өөрөөр хэлбэл цэсийн мөр, дэд цэсүүд ба командуудад задарна.

- Төлөвийн мөр: Сонгосон багаж болоод зургийн байдал төлөвийн талаархи мэдээлэл гарган.

Хэрэв энэ нь гарахгүй бол Windows – Status Bar (төлөвийн мөрийг гаргах) командыг өгнө.

- Палитрууд: Photoshop CS3-т Анимаци (Хөдөлгөөнт дүрс) гэх мэт палитр нэмэгдсэн.

- Багажны гар ба төлөвийн мөр:

Хуудас 5

Page 6: Photoshop Cs3

- Photoshop нь нийтдээ 50 гаруй багажтай бөгөөд тэдгээрийг цомхотгон логик зориулаллтаар нь

хэд хэдэн бүлэг болгон багажны гэрт хайрцагласан. Багажны бүлгийн зүүн доод булангийн

жижиг хар сум дээр дарахад дотор нь буй багажнууд гарна.

Хуудас 6

Page 7: Photoshop Cs3

PHOTOSHOP CS3 ПРОГРАМЫН БҮТЭЦ:

Хуудас 7

Page 8: Photoshop Cs3

БАГАЖНЫ ГЭР.

Хуудас 8

Page 9: Photoshop Cs3

СОНГОЛТЫН БАГАЖНУУД.

Rectangular Marquee (тэгш өнцөгт сонголт) [M]

Хулганы товчноос гараа авалгүй объектийн нэг хэсгийг тойруулан татахад энэ багаж нь

тасархай гүйсэн шугамын хэлбэрээр тэгш өнцөгтөөр сонгоно.

Elliptical Marquee (Зууван дугуй сонголт) [M]

Тойрог ба зууван дугуй хэлбэрээр сонгоно.

Single – row, Single – column marquee багажнууд бараг ашиглагддаггүй

Lasso (цалам) [L]. Хулганын товчноос гараа авалгүй дурын хөдөлгөөнөөр дүрсийн хэсгийг

цаламдаж сонгоно. (Alt)-тай цуг татвал тэгш өнцөгтөөр сонгох ба (Alt)-аас гараа авмагц сонгосон

хэсэг битүүрнэ.

Polygonal Lasso (тэгш өнцөгт цалам) [L] Цэгүүдийг шулуунаар холбох замаар дурын

хэлбэрээр сонгоно

Magnetic Lasso (Соронзон цалам) [L] Зургийн залгаас хэсгийг тойруулан татахад нүүрэнд

байгааг авна

Magic Wand (шидэт дохиур) [W] Нэг өнгийн дүүргэлт буюу үргэлжилсэн пикселтэй хэсэгт

ганц дохиход нийтэд нь хамруулан сонгоно Хэрэв ижил өнгөтэй ч тасарсан хэсгийг

хамруулан сонгохын тулд (Shift) товчтой хамт дохиод явна,Tolerance (хүлцэл)-ээр өнгийг хамрах

далайцийн мэдрэмжийг тохируулах ба утга бага байх тутам мэдрэмж суларна, Contiguous горимыг

залгасан үед зөвхөн өнгөний тасралтгүй үргэлжилсэн хэсгийг сонгоно. Харин Sample All Layers

горим асаалттай үед нийт давхаргад үйлчлах бол үүнийг салгахад зөвхөн идэвхтэй давхаргад

нөлөөлнө.

Quick Selection (Шуурхай сонгогч) [W] CS3 –аас нэмэгдсэн багаж, Ажлын явцад тодорхой

хэсгийг шуурхай сонгон идэвхжүүлэх хэрэг гарвал ашиглахад тохиромжтой

ЗӨӨХ, ШИЛЖҮҮЛЭХ БАГАЖНУУД.

Move (шилжилт) [V] Ямар нэг объектийг сонгох, сонгосон хэсгийг болон хулганын зүүн

товчны даралтаар тухайн давхаргыг зөөх, хувилахад ашиглана. Хэрэв Alt –ийг дарж байгаад

хулганын баруун товчийг товшиход тухайн давхарга болоод сонгосон объектийг хувилна. Show

Хуудас 9

Page 10: Photoshop Cs3

Transform Controls горимд доод талын цэс нээгдэх ба энд идэвхтэй давхаргыг эргүүлж,

масштаблахаас гадна зөөхөөр сонгосон хэсгийг жаазалж үзүүлнэ.

Hand (гар) [H] Зураг дэлгэцэнд бүтнээрээ харагдахгүй байгаа нөхцөлд энэ багажийг авч,

эсвэл ямар ч багажтай ажиллаж байсан Space (зай авах) товчтой хамт курсорыг зурагт

хүргэхэд уг багаж гарахаар нь дүрсийг жаазан дотор нь чөлөөтэй шилжүүлэх боломжтой. Мөн

үүгээр зурийн масштабыг өөрчилнө. Ctrl +, -

ТАЙРАХ БАГАЖНУУД.

Crop (хайч) [C] Зургийн тайрах хэсгийг хулганын товчноос гараа авалгүй энэ багажаар

тойруулан татаад Enter товчоор хайчилнэ. Хөндлөн ба босо маркераар зөөж сонгосон хэмжээг

өөрчлөх юмуу гадна талаас нь эргүүлж болно.

Slice (хутга) [K] Интернэтэд зориулан мужаар тайрч модулийн тор хийнэ.

Slice Select (Модулийн сонголт) [K] Муж болгож хуваасан нэг хэсэг буюу дээрх багажаар

тайрсан модулийн торд засвар хийнэ

ЗАСВАР ХИЙХ БАГАЖНУУД.

Spot Healing Brush (сэргээх бийр) [J] Healing Brush Хүний нүүр царайнд буй шарх сорви,

гэрэл зурагт үүссэн зураас, толбыг эрүүл хэсгээс хувилж орлуулах (тамгалах) замаар оргүй

арилгах зориулалттай, Brush (бийр) нүдний доошоо харсан сумыг нээж бийрийн тохиргоог хийх

бөгөөд, үүний хамгийн эхний Diameter –бийрийн хэмжээ нүд нь ихэнх багажинд Master Diameter

нэртэй байх ба хэмжээг пикселээр өгөх юмуу эсвэл загвараас шууд сонгоно. Дараагийн

тохиргоонууд: Hardness (даралт) нь дэвсгэр өнгийг тодорхой хэмжээгээр уусган авч маск үүсгэх,

Spacing (өргөн) нь бийрийн хамрах хэмжээ, Angle (өнцөг) таших өнцөг, Roundness (үзүүр) будах

замын нарийсалт зэрэг болно.

Path Tool (нөхөөс) [J] Энэ багаж нь Healing Brush –тай төстэй боловч засвар хийх

шаардлагатай их хэмжээний талбайг хамруулан сонгох, уг багаж нь арилгах хэсгээ тойруулан

хүрээлж аваад эрүүл хэсэг дээр чирж аваачихад тэрхүү эрүүл хэсгийн арьсаар нөхөгдөнө

Red Eye (улаан нүд) [J] Зургийн аппаратын гэрэл цацагч буюу вспышканы нөлөөгөөр шөнө

авсан хүний зургийн нүд улаан болдог “бухын нүд” хэмээн нэрлэддэг согогыг ганцхан удаагийн

арчилтаар арилгах чадвартай

Brush (бийр) [B] Өмнөх хувилбарын нэлээд багажны үүргийг өөртөө нэгтгэж, улмаар зураг

зурах маш их боломжийг шинээр нээсэн 50-иад сонгол (бийрийн үзүүр) бий.

Хуудас 10

Page 11: Photoshop Cs3

Color Replacement (өнгө солигч) [B] CS3 шинээр нэмэгдсэн нэг багаж нь энэ, бийр бөгөөд нүүрний

нэг өнгийг (Alt) тай хамт соруулан сануулж бийрээр арчихад тэр соруулсан өнгөөр будагдана гэсэн

үг

Pencil (харандаа) [B] Тод болоод иржгэр ирмэгтэй шугамыг татна, Бийрийн дээрх

тохируулгуудыг ашиглаж болно, Гэхдээ энэ багажны гол үүрэг нь хэсэг пикселийг боловсруулахад

оршин

History Brush (архивын бийр) [Y] өмнө үйлдсэн нэг буюу хэд хэдэн үйлдлийг архивлан санах

замаар буцаан сэргээх багаж, Ингэхдээ History палитраар буцаах тэр үйлдэл дээрээ очно

Art History Brush (өмнөх тусгай эффектийг сэргээх бийр) [Y] Өмнөх бийртэй төстэй ч маш

өргөн боломжтой учир нэлээд олон тохируулгатай Өмнөх тусгай эффектүүдийг архивлан

сэргээнэ, Мөн урьдчилан бэлтгэсэн янз бүрийн шугамаар тухайн зургийг дүрслэн зурна,

Clone Stamp (тамга) [S] Төлвийн мөрний Brush –д хэмжээ, Opacity –д тунгалагжилт, Flow-д

хамрах талбайг тохируулна, Эх болох хэсэг дээр (Alt)тай хамт нэг дарж хуулаад засварлах газар

дээрээ аваачиж үрэхэд хуулсан хэсгүүдийг солих замаар тамгалан хувилна,

Pattern Stamp (хээний тамга) [S] Бэлэн загвар юмуу эсвэл өөрсөдөө зохиосон (дүрсний нэг

хэсгийг хуулж хадгалсан) хээгээ дэвсгэр болон тамгалж оруулахдаа эхлээд Edit – Define Pattern

(Засвар/загвар сонгох) замаар явж загварыг авсны дараа тамгалах газар дээрээ очин дарж дүрсээ

гарган хувилаад явна.

Eraser (Баллуур) [E] Тухайн давхаргын өнгийн дэвсгэр болоод дүрсийг цэгээр товшиж юмуу

эсвэл чирэх даралтаар баллуурдах бөгөөд (Shift)-тэй хамт хоорондоо зайтай хоёр цэгийг холбон

тууш баллуурдаж болно, Наад давхаргыг баллуурдахад цаад давхаргын дүрс гарч ирэх бөгөөд энэ

маягаар нэг маягийн эвлүүлэг, уусгалт хийж болно.

Background Eraser (Дэвсгэрийн баллуур) [E] Фонтой зургийн цаад фоныг арилгана, Гэхдээ

баллуурын голын хэрээсийг зурганд хүргэвэл цаад нүүрний зургийг ч арилгах аюултай. Мөн

төлвийн мөрний Limits – хязгаарлах хэсэгт орж Discontiguous - задгай горимд тохируулбал

баллуурын голын хэрээстэй хэсэгт орсонтой адил баллах мөрөнд хамрагдсан бүх пиксел (өнги)-ийг

арилгах бол, Contiguous – битүү горимд зөвхөн баллуурын голын хэрээсийн ойролцоох ижил

пикселийг арилгана.

Magic Eraser (шидэт баллуур) [E] Нэг товшилтоор нэг төрлийн өнгийг арилгана,

Gradient (уусгалт) [G] Сонгосон хэсэгт курсороор татахад аажим уусгалттай өнгө цутгана,

Уусгалтын элемент болох чиглүүлэгч сумны уртаас уусалтын эрчим хамаарна, Reverse горимоор

Хуудас 11

Page 12: Photoshop Cs3

уусгалтынчигийг өөрчилнө, Linear (шугаман), Radial (тойргийн), Reflected (толин), Diamond (ром

маягийн) зэрэг уусгалтын 5 хэв загвар бий

Paint Bucket (будагтай хувин) [G] Битүү хүрээнд буюу зургийн тодорхой хэсэгт нэл өнгө ба

хээтэй дэвсгэрийг цутгана, Цутгалтын төрөл нүднээс Foreground (дэвсгэр), Pattern (хээ) гэсний

аль нэгийг сонгоно, Цутгалтыг зурагтай хэрхэн холих аргыг Mode нүдэнд заах ба тунгалагжилтыг нь

Opacity нүдэнд оруулна, Tolerance (хүлцэл)-ийг хэдий бага тавина өнгөний захаар төдий бага

мэдрэмжтэй

Blur (саармагжуулагч) [R] Хулганаас гараа авалгүй дүрсний ирмэгийг үрж саармагжуулах

буюу тодролыг багасгахдаа Strength нүдний утгаар даралтыг тохируулна

Sharpen (тодруулагч) [R] Blur –тэй ижил аргаар ашиглах ба дүрсний тодролыг нэмэгдүүлнэ

Smudge (хуруу) [R] Хулганаас гараа авалгүй дүрсний ирмэгээс хурууны үзүүрээр гадагш баалуулан

татах маягаар пикселийг нялахдаа Strength нүдэнд даралтын хүчийг тохируулна, Finger Painting

(хуруугаар зурах) горимыг асаавал өмнө нь будаг сонгосон нөхцөлд хураагаар зурах боломж

бүрдэнэ.

Dodge (цайруулагч) [O] Хулганын чирэх даралтаар дүрсийг цайруулж, зургийн тодролыг

нэмнэ. Range нүдэнд 3 горим бий Үүнд: Shadow (сүүдэр), Midtones (дундын тон), Highlights

(гэрэлтэй тон),

Burn

(харлуулагч) [O] Хулганын чирэх даралтаар дүрсийг харлуулж, зургийн тодролыг

бүдэгрүүлнэ, Range нүдний Shadow (шүүдэр), Midtones (дундын тон), Highlights (гэрэлтэй тон)

Sponge [O] Өнгөний ханалтыг Desaturate горимоор багасгах бол, Saturate горимоор ихэсгэнэ,

ДҮРС ЗУРАХ, БИЧИХ, ХЭМЖИХ БАГАЖНУУД.

Хуудас 12

Page 13: Photoshop Cs3

Pen (үзэг) [P] Зураг чөлөөлөхөд хэрэглэдэг Photoshop –ын үндсэн багажны бүл бөгөөд

цэгүүдийг холбож хэлхээтэйшугам үүсэхээр нь програм автоматаар холбон битүүлж маскт

оруулан өнгөөр будаад явах ба энэ нь шинэ давхарга болно,

Path Selection (зам сонгогч) [A] Зам буюу хэлхээтэйшугамыг сонгох, зөөх, Alt товчтой хамт

хувилахад хэрэглэнэ, Дүрсийг нөгөөгөөр нь эсгэх, хооронд нь гагнах зэргийг Shape area

товчнуудаар хийнэ, Хэрэг зураг олон хүрээнээс тогтож байвал тэдгээрийг нийтэд нь тойруулж

сонгоод Combine товчоор нэгтгэх буюу түүний ар талын Align товчуудаар дүрсийг хооронд нь

зайтай, нэг шугамд эгнүүлнэ

Direct Selection (зам засагч) [A] Замын буюу хүрээшугамын цэгүүдийг ба маркер, сегментийг

сонгон редакторлоно, Цэгүүдийг зэрэг сонгохдоо (Shift)–ийг дарна

Horizontal Type (Хэвтээ текст) [T] Зураг дээр шууд текст бичих бөгөөд

текстийн өнгө, шрифт, хэмжээг тохируулахаас гадна, арк зэрэг хэлбэрт

оруулах боломжтой, Мөн энэ байрлалаар маск тавьж бичихдээ Horizontal

Type Mask,

Vertical Type (хэвтээ текст) Vertical Type Mask багаж бий

Тэгш өнцөгт

Мөлүү тэгш өнцөгт

Эллипс

Олон онцогт

Шугам

Чөлөөт дүрс [U] Чөлөөт дүрс зурахын тулд Custom Shape товч дээр

дарахад ард нь гарах Shape нүдний сумаар орж дүрсний жагсаалтаар сонгоно Зүүн дээд булангийн

Хуудас 13

Page 14: Photoshop Cs3

сум товчоор нээгдэх контекстийн цэсэнд шинээр оруулж ирэх, нэрийг өөрчлөх, санах, устгах команд

бий

Eyedropper (соруул) [I] Зурагнаас өнгөний пикселийг соруулна

Color Sampler нь 4 хүртэл цэгийн өнгийг харьцуулж гаргана

Ruler (шугам) [I] Биетийн хэмжээг гаргана

Notes (тэмдэглэл) [N] Зураг дээр товшин текстийн тэмдэглэгээ хийнэ

Audio Animation (дуутай тэмдэглэл) [N] Зурагт микрофоноор дуу яриатай тэмдэглэл үлдээнэ

FILE цэс

New – шинээр ажлын хуудас үүсгэнэ. (Ctrl + N)

Хуудас 14

Page 15: Photoshop Cs3

Open – файл болон зургийг photoshop-ын ажлын талбарт нээнэ. (Ctrl+O)

Browse – файлын байрлалыг зааж өгч болно. (Alt+Ctrl+O)

Open As – өөр өргөтгөлтэй файлын өргөтгөлыг өөрчлөх замаа Photoshop-ын ажлын талбарт нээнэ.

(Alt+Shift+Ctrl+O)

Device central – гол тоног төхөөрөмж

Close – файлыг хаана (Ctrl+W)

Close All – нээлттэй байгаа бүх файлыг хаана (Alt+Ctrl+W)

Close an GoTo Bridge – файлыг хаагаад Bridge програм руу орно. (Shift+Ctrl+W)

Save – файлыг хадгална (Ctrl+S)

Save As – файлын нэрийг өөрчилж хадгална. (Shift+Ctrl+S)

Check In – файлыг шалгах

Save for Web & Devisec – зургийг вэбэд хэрэглэх хэлбэрээр хадгална (Alt+Shift+Ctrl+S)

Revert – файлыг анхны байдалд нь буцаана (F12)

Import PDF – гэрэл зураг дижитал, фото зураг болон скайнердсан зургийг Photoshop-д оруулна

Export Photoshop –н зургийг бусад програм руу гаргана.

Automate – Автоматаар ажиллах үйлдлүүдийн командууд

Scripts – Үсэг бичиг

File Info – Тухайн файлын тухай мэдээллийг харуулна (Alt+Shift+Ctrl+I)

Page Setup – ажлын хуудсыг тохируулна (Shift+Ctrl+P)

Print – хэвлэх (Ctrl+P)

Print one copy – нэг ширхэг хуулбарыг хэвлэх (Alt+Shift+Ctrl+P)

Exit – програмаас гарах (Ctrl+Q)

EDIT (засварлах) цэс:

Undo – хийсэн үйлдлийг буцаана (Ctrl+Z)

Step Forward – өмнөх үйлдэл рүү шилжинэ (Shift+Ctrl+Z)

Step backward – сүүлчийн үйлдэлд шилжинэ (Alt+Ctrl+Z)

Fade – зурах багажыг ашиглах үед зургийн тунгалагшилт болон холимог төлвийг тогтоож болно

(Shift+Ctrl+F)

Cut – сонгосон хэсгийг хайчилна (Ctrl+X)

Copy – сонгосон хэсгийг хуулбарлана (Ctrl+C)

Copy Merged – хуулбаруудыг нэгтгэнэ (Shift+Ctrl+C)

Paste – хайчилсан болон хуулсан хэсгийг ил гаргаж наана (Ctrl+V)

Paste Into – сонгосон хэсэгт наана (Shift+Ctrl+V)

Хуудас 15

Page 16: Photoshop Cs3

Clear – арилгана

Check Spelling – алдаа шалгана

Find and Replace Text – текстийг өмнөх байдалд нь буцаана

Fill – идэвхжүүлсэн хэсгийг сонгосон өнгөөр дүүргэнэ (Shift+F5)

Stroke – зурагт хүрээ үүсгэнэ

Free transform – чөлөөт хувиргалтын дөрвөлжинг ил болгоно (Ctrl+T)

Transform – тогтсон хувиргалтын сонголтуудаас сонгож хувиргана.

Auto Align Layers – давхаргуудыг автоматаар зэрэгцүүлнэ.

Auto Blend Layers –давхаргуудыг автоматаар холино.

Define Brush Preset – идэвхтэй хэсгийг бийрний загварт нэмнэ

Define Pattern – идэвхтэй хэсгийг хээний загварт нэмнэ

Define custom shape – үзэг багажийг ашиглаж зурсан хэсгийг дүрсний загварт нэмнэ

Purge – хэрэггүй хэсгүүдийг цэвэрлэнэ.

Adobo PDF presets – Adobe PDF –ийн тохируулалт

Preset Manager – загвар дүрснүүдийг зохицуулна

Color Settings – өнгөний тохиргоо (Shift+Ctrl+E)

Assign Profile – зургийн өнгөний төлвийг шилжүүлнэ

Convert to Profile – профилрүү хөрвүүлнэ

Keyboard Shortcuts – командыг түргэнээр сонгох товчлуурууд (Alt+Shift+Ctrl+K)

Menus – үндсэн цэсний командуудыг зохицуулна (Alt+Shift+Ctrl+M)

Preferences – бусад тохиргоонууд

IMAGE (дүр төрх буюу зураг) цэс:

Mode – зургийн өнгөний төлвийг тогтооно

Adjustment – зурагт бүх төрлийн өнгөний тохируулалтыг хийнэ

Duplicate – зургийг хуулна

Apply Image – зурагт хийсэн өөрчлөлтүүдийг хүчинтэй болгоно.

Calculations – сувгийн бүтцийг тохируулна

Image size – зургийн хэмжээг тохируулнa (Alt+Ctrl+I)

Canvas Size – Ажлын хуудасны хэмжээг тохируулнa (Alt+Ctrl+C)

Pixel Aspect Ratio – зургийн хэмжээний харьцааг тогтооно

Rotate Canvas – ажлын хуудсыг эргүүлнэ

Crop – сонгосон хэсгийн дотор талыг хайчилж авна

Trim – сонгосон хэсгийн гадна талыг хайчилж авна

Хуудас 16

Page 17: Photoshop Cs3

Reveal All – бүгдийг ил болгоно.

Variables – зургийн хэмжигдэлийг хувиргана

Trap – зургийн хөвөөг зохицуулна

LAYER (давхарга) цэс:

New layer – шинэ давхарга үүсгэнэ

Duplicate layer – давхаргыг хуулна

Delete layer – давхаргыг устгана.

Layer Style – давхаргад хэв загвар нэмнэ

New Fill Layer – давхаргыг сонгосон өнгөөр бүрхэнэ

New Adjustment Layer – давхаргад өнгөний зохицуулалт хийнэ

Change Layer Content – давхаргын агуулгыг өөрчилнө

Layer Content Options – өөрчлөх агуулгыг тохируулна

Layer Mask – давхаргын масктай ажиллана

Vector mask – вектор масктай ажиллана

Greate Clipping Mask – хайчилмал маск үүсгэнэ (Alt+Ctrl+G)

Video Layers – хөдөлгөөнт давхаргатай ажиллана

3D Layers – 3 хэмжээст давхаргатай ажиллана.

Type – үсэг бичгийн давхаргатай ажиллана

Rasterize – давхаргыг энгийн давхарга болгоно.

Group Layers – сонгосон давхаргуудыг групплэнэ (Ctrl+G)

Ungroup Layers – давхаргуудын группийг цуцална (Shift+Ctrl+G)

Hide Layers – давхаргыг нууцална

Arrange – давхаргуудын байрлалыг өөрчилнө

Align – давхаргыг зэрэгцүүлнэ

Distribute – давхаргуудын хоорондох зайг тааруулна

Lock Layers – давхаргуудыг түгжинэ

Link Layers – давхаргуудыг холбоно

Select Linked Layers – холбоотой давхаргуудыг сонгоно

Merge Layers – сонгосон давхаргуудыг нэгтгэнэ. (Ctrl+E)

Merge Visible – бүх давхаргуудыг нэгтгэнэ (Shift+Ctrl+E)

Flatten Image – бүх давхаргуудыг нэгтгэж нэгэн цогц зураг болгоно.

SELECT

Хуудас 17

Page 18: Photoshop Cs3

LIQUIFY FILTER (Эффект)-ийг ашиглах.

LIQUIFY FILTER (Эффект)-ийг ашиглан зургийн тодорхой хэсгийг товойлгох, хонхойлгох,

эргүүлэх, толин ойлт үүсгэх, үрчийлгэх боломжтой юм.

LIQUIFY хэрэглүүр.

FORWARD WARP хэрэглүүр: чирэх даралтаар цэгүүдийг сунгах үйлдлийг гүйцэтгэнэ

TWIRL CLOCKWISE хэрэглүүр: зургийн тодорхой хэсэгт хулганаар товших эсвэл чирэх даралтыг

гүйцэтгэхэд тухайн хэсгийн дүрс цагийн зүүний дагуу эргэнэ. Хэрэв гараас Alt (Windows-ын орчинд)

товчийг дараастайгаар товших эсвэл чирэх даралтыг гүйцэтгэхэд цагийн зүүний эсрэг эргэлт

явагдана.

PUCKER хэрэглүүр: зургийн тодорхой хэсэгт хулганаар товших эсвэл чирэх даралтыг гүйцэтгэхэд

тухайн хэсгийн дүрс цааш хонхойно.

BLOAT хэрэглүүр: зургийн тодорхой хэсэгт хулганаар товших эсвэл чирэх даралтыг гүйцэтгэхэд

тухайн хэсгийн дүрс дээш товойно

PUSH LEFT хэрэглүүр: хэрэв та чирэх даралтыг зүүн тийш хийхэд тухайн хэсгийн цэгүүд зүүн тийш

шилжих (чирэх даралтыг доошоо хийхэд баруун тийш шилжинэ) өөрчлөлт хийгдэнэ.

MIRROR хэрэглүүр: зургийн тодорхой хэсэгт чирэх даралтыг гүйцэтгэхэд толин ойлтыг гүйцэтгэдэг

байна.

TURBULENCE хэрэглүүр: зургийн тодорхой хэсгүүдийг хооронд нь уусган хутгах үйлдлийг хийнэ.

Ихэвчлэн гал, үүл, давалгаа гэх мэт эффектүүдийг хийхэд ашиглахад илүү тохиромтой.

Хэрэглүүрүүдэд тохиргоо оруулах.

Харилцах цонхны Tool options талбарт хэрэглүүрүүд дараах тохиргоог оруулах боломжтой.

Бийрийн хэмжээ: Brush Size хэсэгт өөрчлөлтийг оруулах бийрийн буюу хэрэглүүрийн далайц

хэмжээг зааж өгнө.

Өөрчлөлтийн хувь хэмжээ: Brush Pressure өөрчлөлтийг хувь хэмжэг зааж өгнө. Хувийг хэдий чинээ

ихээр өгнө өөрчлөлт төдий чинээ их хэмжээтэй хийгдэнэ.

Хуудас 18

Page 19: Photoshop Cs3

Бийрийн нягтшил: Brush Density талбарт бийрийн нягтшилыг зааж өгнө. Өөрөөр хэлбэл өөрчлөлтийн

нарийвчлалийг тодорхойлно.

FILTER

ARTISTIC FILTER: уран зургийн бүхэл арга барил, хэлбэр уламжлалыг агуулдаг. Үүнд өнгийн

харандаа, уран зураг, усан будаг, сийлбэр гэх мэт зургийн эффектүүд орно.

Colored Pencil Filter: нь дүрсийг өнгийн харандаагаар зурсан мэт болгоно.

Pencil Width хэсэгт харандааны өргөний хэмжээг тодорхойлно.

Stroke Pressure хэсэгт харандааны үйлчлэх хүчийг тодорхойлно

Paper Brightness хэсэгт цаасны гэрэлтцийг тогтооно.

Cutout Filter: Cutout (хатгамал хөрөг) нь дүрсийг янз бүрийн өнгийн материалаар эвлүүлэн хийсэн

мэт зургийг харагдуулдаг.

No of Levels хэсэгт өнгөний түвшний ялгаралын цар хэмжэг зааж өгнө

Edge Simplicity хэсэгт хатгамалын элементийн хэмжээг тодорхойлно

Edge Fidelity хэсэгт хатгамалын хүрээний хурцлалтыг тодорхойлно.

Dry Brush Filter: (хуурай багс) нь дүрсийг хуурай багсаар зурсан мэт харагдуулна.

Brush Size хэсэгт багсны хэмжэг зааж өгнө

Brush Details хэсэгт дүрсийн тодорхой хэсэгт ноогдох багсны хэмжээг зааж өгнө.

Texture хэсэгт Texture-ийн хэмжээг тодорхойлно.

Film Grain Filter: (уран сайхны зураг) нь дүрсийг уран сайхны зураг мэт харагдуулна. Энэхүү эффект

хар цагаан зургийн хувьд тохиромжтой ба өнгөт зургийн хувьд эффект нь Noise бүлгийн Filter

ашиглагддаг.

Grain хэсэгт хурц гэрлийн тохиргоог өгнө.

Highlight хэсэгт зөөлрүүлэлтийн хэмжээг зааж өгнө.

Fresco Filter: (хананы зураг) нь дүрсийг өнгийн харандаагаар зурсан мэт болгоно. Fresco командын

тусламжтайгаар үүсгэх.

Brush Size хэсэгт багсны дүрсийн тодорхой хэсэгт ноогдох багсны хэмжээг зааж өгнө.

Brush Details хэсэгт дүрсийн тодорхой хэсэгт ноогдох багсны хэмжээг зааж өгнө

Texture хэсэгт Texture-ийн хэмжээг тодорхойлно.

Neon Glow (неоны гэрэл) нь дүрсэд неоны гэрлийг оруулж өгдөг.

Glow Size хэсэгт неоны өнгөний хэмжээг зааж өгнө

Glow Brightness хэсэгт неоны гэрэлтэцийн цар хэмжээг тодорхойлно.

Glow Color хэсэгт хулганы заалтуураар нэг товшиход Color Picker цонх үүсэх ба эндээс неоны

өнгөө сонгоно.

Хуудас 19

Page 20: Photoshop Cs3

Print Doubs Filter: (тосон будган зураг) нь дүрсийг тосон будгаар зурсан мэт болгоно.

Brush Size хэсэгт хэмжээг зааж өгнө

Sharpness хэсэгт тодруулалтын хэмжээг тохируулна

Brush Type хэсгээс багсны загварыг сонгоно.

Pallete Knife Filter: (нялж зурах) нь дүрсийг өнгийн харандаагаар зурсан мэт болгоно.

Stroke Size хэсэгт будгийн нялах хэрэглүүрийн хэмжээг тодорхойлно

Stroke Details хэсэгт дүрсийн тодорхой хэсэгт ноогдох хэрэглүүрийн хэмжээг зааж өгнө.

Softness хэсэгт өнгө хоорондын ялгаралыг зөөлрүүлнэ.

Plastic Wrap Filter: (хуванцар хальс) нь дүрсийг хуванцар хальсаар бүрхсэн мэт харагдуулна.

Highlight Streight хэсэгт хуванцар хальсны гэрэлтэцийг тодорхойлно.

Detail хэсэгт хальсны товойлтын цар хэмээг зааж өгнө.

Smoothness хэсэгт өөрчлөлтийн зөөлрөлтийг тодорхойлно.

Poster Edges Filter: нь дүрсийг хурц байдлыг нэмэгдүүлнэ.

Edge Thickness хэсэгт дүрсэд өгөх хурц байдлын хүрээний нягтыг тодорхойлно.

Edge Intensity хэсэгт дүрсийн тодролт бүдэгрэлтийг тодорхойл өгнө.

Posteration хэсэгт оролцох өнгөний тоо хэмжээг тодорхойлно.

Rough Pastels Filter: (тосон будгийн харандаа) нь дүрсийг тосон будгийн харандаагаар зурсан мэт

харагдуулна.

Stroke Length хэсэгт зураг зураасын уртыг зааж өгнө.

Stroke Detail хэсэгт будгийн харандаагаар дүрсийн хэсэг тур бүр дээр зурах хэмжээг зааж

өгнө.

Smudge Stick Filter: нь дүрсийг өнгийн харандаагаар болон тосон будгийн харандаагаар зурсан мэт

болгоно.

Stroke Length хэсэгт зурах хэрэглүүрийн зурах уртыг зааж өгнө.

High Light Area хэсэгт гэрэлтэцийн хэмжээг тодорхойлно.

Intensity хэсэгт тодролт болон бүдгэлэртийн хэмжээг зааж өгнө.

Sponge Filter: нь дүрсийг багсны үзүүрээр зурсан мэт харагдуулна.

Brush Size хэсэгт багсны хэмжээг зааж өгнө.

Definition хэсэгт өнгөний цар хэмжээг тодорхойлно.

Smoothness хэсэгт өөрчлөлтийн зөөлрүүлэлтийг тодорхойлно.

Under Painting Filter: нь дүрсийг олон өнгөөр сараачин зурсан мэт болгоно.

Brush Size хэсэгт багсны хэмжээг зааж өгнө.

Texture Loverage хэсэгт Texture-ийн зурагт ашиглагдах цар хэмжээг тодорхойлно.

Хуудас 20

Page 21: Photoshop Cs3

Texture хэсэгт дараах Texture-үүдийн сонголтоос сонгоно.

Water color Filter: (усан будаг) нь дүрсийг усан будгаар зурсан мэт харагдуулна.

Brush Detail: хэсэгт багсны хэмжээг зааж өгнө.

Shadow Intensity хэсэгт сүүдрийн хэмжээг тодорхойлно.

Texture хэсэгт усан будгийн texture-ийг сонгоно.

BLUR FILTER.

Хуудас 21