26

Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ

  • Upload
    -

  • View
    1.029

  • Download
    27

Embed Size (px)

Citation preview

Орчны судалгааг хийх нь бусад зүйлийг төлөвлөхөд гол үүрэг гүйцэтгэдэг.

Байгууллагын макро орчин нь үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаанд эерэг, сөрөг байдлаар нөлөөлдөг.

Нөлөөлөх хүчин зүйлсийг судлан шинжлэх хэд хэдэн аргууд байдаг. Үүний нэг нь PESTLE арга юм.

Political force буюу Улс төр-хууль эрхзүйн орчин

Economic force буюу Эдийн засгийн орчин Sociocultural force буюу Нийгэм-соёлын

орчин Technologocal force буюу Техник-

технологийн орчин Legal force буюу Хууль эрхзүйн хүчин зүйл Environmental force буюу Хүрээлэн буй

орчны хүчин зүйл гэсэн үгнүүдийн товчлол юм.

Ихэнхдээ тухайн байгууллагын гадаад орчинд юу болж байна, тэдгээр нь байгууллагын дотоод үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх болон тухайн бүтээгдэхүүнийхээ ерөнхий чиг хандлагыг гаргаж ирэхэд ашигладаг.

Ашиглахад тун энгийн, хялбар Бизнесийн орчноо танин мэдэж

ойлгоход тус дөхөм болно Бизнесийн боломж, аюул зэргийг

урьдчилан харах боломжийг олгоно

Зах зээлийн нөхцөлд байгууллагын гадаад дотоод орчны хүчин зүйлийн нөлөөллийг судлахдаа "SWОТ" шинжилгээний аргыг хэрэглэдэг. Энэ нь байгууллага өөрийн давуу ба сул тал, боломж ба аюул занал гэж үзэж болох ямар асуудал байна, түүний нөлөөлөл нь ямар байгааг шинжлэн судалсны үндсэн дээр эрхэм зорилго, стратегиа тодорхойлж хэрэгжүүлэх боломж нөхцлийг бүрдүүлж өгдөг судалгааны арга юм.

Байгууллага дотоод орчноо судалж өөрийн хүчтэй ба сул талыг тодорхойлно. Мөн дотоод орчны үзүүлэлт тус бүр нь хир чухал үзүүлэлт вэ? гэдгийг үнэлнэ.

Хүчтэй болон сул талыг тодорхойлж байхдаа байгууллагын менежерүүд бусад өрсөлдөгч байгууллагуудаасаа юугаараа илүү болохыг эрэлхийлж хайх хэрэгтэй. Ялангуяа гол өрсөлдөх давуу тал нь үйлчилгээний үнэ цэнийг нэмэгдүүлж зах зээлд шинэ үйлчилгээг нэвтрүүлэх цаг хугацааг багасган завсрын үйлчилгээ болон эцсийн үйлчлүүлэгчиддээ хүчтэй харилцааг бий болгодог.

Байгууллагууд гадаад орчны хүчин зүйлсийг ангилж хандлагыг дэс дараалан судлах, маркетингийн мэдээллийн системийг бий болгох, хандлага бүрийн хувьд боломж, аюулыг тодорхойлох хэрэгтэй.

Нөхцөл байдлын (SWOT) шинжилгээг амжилттай хийхийн тулд аюул занал, боломжийг илрүүлэхэд, мөн байгууллагын стратегид нөлөөлөх нөлөөллийн зэргийг тогтоож үнэлэх үүднээс боломжийн матриц байгуулдаг.

ӨИ, ӨД, ДИ боломжуудыг шууд ашиглана. БИ, ДД, ӨБ боломжуудыг хангалттай нөөцтэй

тохиолдолд ашиглана БД, ДБ, ББ боломжуудыг ашиглах шаардлагагүй

ӨС, ӨЭ, ДС нь ихээхэн өндөр аюул учруулах тул яаралттай зайлсхийх

БС, ДЭ, ӨХ нь дээд удирдлагын анхаарлын төвд байлган аюулыг сариулах, бууруулах ба анхаарал болгоомжтой хандах

ДХ, БЭ, БХ нь аюул багатай тул удирдлага хянатандаа байлгана.

SO, WO, ST, WT нь одоогийн бодит байдалд үндэслэн тодорхойлогдсон ирээдүйд хэрэгжүүлэх стратегиуд юм.

Боломж, аюул нь эсрэг үр дагавар бий болгож болзошгүй байдгийг стратеги боловсруулах явцдаа анхаарах шаардлагатай. Ашиглаж чадаагүй боломж аюул болох, аюул нь шинэ боломж олгох талтай байдаг.

Портер салбарын бүтцийн хандлагадаа ялангуяа бүтцийг онцгой анхаарч, салбарыг бүрдүүлэгч хүчин зүйлс нь өрсөлдөөнийг удирдан залах гол үндэс гэж үзсэн.

Салбарын бүтцийн буюу салбар дахь өрсөлдөөний байдлыг дараах салбарыг хүчин зүйлсийн гол үзүүлэлтүүдээр шинжилдэг:

Нийлүүлэгчийн гэрээ хэлэлцээрийн давуу тал Шинэ нийлүүлэгчээс үзүүлж болзошгүй хүндрэл Хэрэглэгчийн хэлэлцээрийн давуу тал Орлох бүтээгдэхүүнээр дамжин үзүүлэх эрдэл Өрсөлдөгчдийн чадавхи

Хүчин чадал Бүтээгдэхүүний онцгой байдал Шинэчлэлтийн зардал Зах зээлээс гарахад учрах хүндрэл Салбарын соёл